Horimiya 12

Юки: Өчигдөр анх удаа Тоорүгийнх рүү явсан.

Рэми: Хөөх, тэгээд яасан бэ?

Юки: Бодсон шиг чинь зүйл болоогүй ээ. Бүр телевиз нь хананд өлгөөтэй байсан. Хоёр, гурван давхарт сул өрөө ч олон байсан. Адилхан харц ардын хүүхдүүд гэж бодсон юм сан!

Рэми: Зүгээр дээ.

Тоорү: Яасан бэ?

Юки: Дуугүй бай, муу баян новш.

Тоорү: Яасан бэ?

Мияамура: Бялуу захих гэсэн юм уу?

Хори: Эрт захиалга өгөхөө мартчихсан байна.

Мияамура: Хийж чадах байх аа. Урьдчилсан захиалга тийм олныг аваагүй болохоор аргалж дөнгөх байх. Ямар бялуу идмээр байна?

Хори: Сүүн кремтэйг идмээр байна.

Мияамура: Ойлголоо.

Сота: Зул сараар Юна-чан ирнэ.

Хори: Тийм бол Соота, Юна, болон Мияамура... Мияамура ирж амжих болов уу даа?

Аав: Заавал урих хэрэгтэй шүү. Чи байхгүй байсан ч зүгээр, Мияамура заавал энд ирэх ёстой.

Хори: Хөөгөөд гаргачихна шүү.

Мияамура: Зул сарын баяраар уу? Өмнөх өдрөөс нь эхлээд дэлгүүрт туслаад завгүй л өнгөрөх байх.

Хори: Тэгж ч бодсон юм аа.

Мияамура: Уучлаарай, гэхдээ цаг гарвал заавал ирье.

Хори: Зүгээр дээ, тэгэх хэрэггүй. Хоол идээд, хөөрөлдөөд л өндөрлөх байх.

Мияамура: Уучлаарай.

Аав: Юу? Зул сараар Мияамура ирэхгүй юм уу?

Мияамура: Харин тийм ээ. Өнөөдөр бас эрт очихгүй бол ажил овоорсон байгаа.

Сота: Зул сараар ирэхгүй юм уу? Ирчих л дээ.

Мияамура: Уучлаарай, Соота.

Сота: Тэгэх үү?!

Мияамура: Уучлаарай!

Сота: Агаа!

Аав: Мияамура-күн.

Сота: Агаа!

Хори: Та хоёрынх биш л юм сан.

Аав: Мияамура-күн!

Сота: Агаа!

Тоорү: Намайг саяхныг хүртэл Хорид сайн байсныг мэдэж байгаа биз дээ?

Сэнгокү: Саяхан гэнэ шүү.

Иүра: Аль хэдийн мартахаар шийдсэн гэж бодсон юм сан.

Тоорү: Тэгээд Кооно-сан гээд л өчнөөн юм болсон доо.

Сэнгокү: Болсон доо гэнэ шүү.

Иүра: Болсон бүхнийг нь мэдэх ч үгүй юм байна.

Тоорү: Ёшикава бид хоёр жирийн найзуудаас илүү харилцаатай. Гэхдээ үерхэж эхлээгүй байгаа л даа.

Сэнгокү: Юу?

Иүра: Юу?

Тоорү: Юу?

Сэнгокү: Юу?

Иүра: Юу?

Тоорү: Юу?

Сэнгокү: Юу?

Иүра: Юу?

Сэнгокү/Иүра: Үерхэж байгаа гэж бодсон.

Тоорү: Ийм царай гаргахыг нь мэдээд байсан юм. Аль хэдийн үерхээгүй байсан юм уу гэж бодсон доо гээд яг бодож байгааг чинь бодож байлаа.

Сэнгокү: Үгээ цэгнэ, Иүра будилчихна.

Тоорү: Бид үерхдэггүй.

Сэнгокү: Ойлголоо доо. Гэхдээ сайн биз дээ?

Тоорү: Мэдээж сайн!

Сэнгокү: Ичимхийрэлгүй шууд чангаар хэлчих шив.

Тоорү: Хачин байна уу?

Сэнгокү: Хачин гэх нь хаашаа ч юм, зүгээр гайхлаа. Бусдын юу бодохоос илүү, чиний юу гэж бодож байгаа нь хамгийн чухал биш гэж үү? Одоогийн байгаа харилцаандаа хоёулаа сэтгэл хангалуун байгаа бол болох нь тэр. Хажуугаас нь хэн нэгэн сайн мууг дэнслэх эрхгүй гэж бодож байна. Яасан бэ?

Иүра: Догь юм аа, Сэнгокү-сан.

Тоорү: Аргагүй хайр дурлалын Амурын үг ч өөр шүү.

Сэнгокү: Яагаад Амур болчихдог билээ?

Юки: Энд байсан юм уу, Тоорү?! Өнөөдөр танайд очиж тоглоом тоглож болох уу?

Бичиг: хуудас. 12 Үүнээс хойш, түүнээс цааш

Юки: Дээр тоглосон тоглоомоо дуусгамаар байна.

Тоорү: Тоглоом? Тийм үү? Ирж болно оо. Хүлээгээрэй, өнөөдөр болохгүй ээ.

Юки: Яагаад? Өөр төлөвлөгөө байгаа юм уу?

Тоорү: Үгүй ээ, байхгүй л дээ. Өөр зүйлээс болоод л. За за. Чи ирж болно оо.

Юки: Үнэхээр үү? Боломжгүй бол хэрэггүй ээ.

Тоорү: Эрт орой хэзээ нэгэн цагт болох л юм чинь.

Юки: Хэтэрхий том болохоор дасаж өгөхгүй юм.

Тоорү: Би ирлээ.

Юки: Сул дуугарч гэнэ.

Тоорү: Хурдлаарай, Ёшикава шатаар өгсөөрэй. Хурдан, хурдан.

Юки: Айн?

Тоорү: Түргэн яваарай. Ийм урт коридортой билүү?

Юки: Ээж аав нь байгаа болоод уу? Уулзуулахыг хүсэхгүй байгаа юм байх даа?

Тоорү: Тэвдүүлсэнд уучлаарай, Ёшикава.

Юки: Царайлаг хөвгүүн байгаагүйд уучлаарай.

Тоорү: Айн? Юугаа яриад байгаа юм?

Юки: Гэхдээ Тоорү... Яагаад хаалгаа түгжээд байгаа юм?

Тоорү: Аан нөгөө...

Юки: Яагаад зангиагаа суллаад байгаа юм?

Тоорү: Айн?! Гэртээ ирээд зангиагаа тайлдаг л биз дээ? Ёшикава. Ингээд.

Юки: Юу?

Тоорү: Чамд юу ч хийхгүй л дээ. Айгаад байвал энд байхыг хүсэхгүй биз дээ? Юу нь болохгүй байгааг ер ойлгохгүй юм.

Юки: Тийм биш ээ! Хүсэхгүй эсвэл айсандаа биш ээ.

Тоорү: Тийм үү?

Юки: Тийм.

Тоорү: Аан.

Яширо: Тоорү-күн?

Тоорү: Мартчихаж.

Юки: Айн?

Яширо: Яагаад хаалгаа хааж байгаа юм? Найз чинь ирсэн юм уу?

Тоорү: Тийм ээ, ирсэн. Битгий дайрч орж ирээд бай.

Юки: Ээж чинь юм уу?

Яширо: Уух юм хийгээд ирье!

Тоорү: Үгүй ээ, зүгээр. Хэрэггүй.

Юки: Хөлөөрөө хаачихсан байна.

Яширо: Зочинд битгий бүдүүлэг хандаад бай.

Юки: Төвөг удаад байвал би явъя.

Тоорү: Үгүй ээ. Ёшикава байж бай.

Юки: За!

Яширо: Ёшикава гэдэг байх нь ээ? Бялуунд дуртай юу?

Юки: Тийм ээ.

Яширо: Яваад аваад ирье.

Тоорү: Хэрэггүй гээд байхад.

Яширо: Манай зочин шүү дээ!

Юки: Хэн юм бэ? Ямар өндөр юм бэ!

Яширо: Аваад ирье.

Тоорү: За. Дээрээс нь тогшиж байгаа ч. Бялуу авчрах юм бол хурдлаач.

Яширо: За, за. Тэвчээргүй гэдэг нь.

Юки: Ээж чинь үү?

Тоорү: Арай ч үгүй ээ. Яширо гэдэг юм. Манайд тусалдаг гэх үү дээ. Чиний тухай өчнөөн асуултаар намайг булдаг.

Юки: Тийм үү?

Тоорү: Дээр хэнтэй хамт алхаж байсан юм гээд л. Гэртээ урьдаг охин чинь хэн юм бэ гээд. Жаахан хачин хүн.

Яширо: Хэнийг хэлээд байгаа юм? Өөрийгөө юу?

Тоорү: Тогш гэж хэлсэн биз дээ?!

Яширо: За яах вэ дээ. Кремтэй бялуу, бяслагтай бялуу хоёрын алийг идмээр байна?

Юки: Крем... үгүй ээ бяслагтай бялуу.

Яширо: Тоорү-күн, овилгогүй аашлах юм бол ээжид чинь ховлоно шүү.

Тоорү: Таныг ирсэн болохоор хийж чадахгүй угаасаа.

Яширо: Хэрэг болбол дуудаарай.

Тоорү: За, за. Уучлаарай. Охин дагуулж ирсэн болохоор бүүр хөөрчхөж. Уг нь сайн хүн.

Юки: За.

Тоорү: Таныг ирсэн болохоор угаасаа хийж чадахгүй.

Юки: Хэрэв ирээгүй байсан бол юу хийх...

Тоорү: Ёшикава? Яасан бэ? Дахиад хачин аашлаад эхэллээ? Яасан юм бэ?

Юки: Яагаа ч үгүй ээ. Яасан?! Битгий ширтээд бай!

Тоорү: Тоглоом тоглоно гэсэн биз дээ?

Юки: Тхх! Өнөөдөр заавал ялна даа. Тоорү, холбоод өг.

Тоорү: Одоо байгаадаа сэтгэл хангалуун байна аа.

Яширо: Энэ дэлгүүрийн бялуу их амттай.

Бичиг: "Иори бялууны дэлгүүр"

Тоорү/Юки: Мияамурагийн дэлгүүр байна.

Бичиг: "Сурагчдын зөвлөлийн өрөө"

Рэми: Сэнгокү-күн!

Сэнгокү: Сайн уу, Рэми?

Тоорү: Хөөе! Яаж байгаа юм бэ?

Сэнгокү: Уучлаарай.

Рэми: Хөөе. Зул сараар ирнэ биз дээ?

Сэнгокү: Айн?

Рэми: Зул сараар.

Сэнгокү: Айн?

Рэми: Ирнэ биз дээ? Сэн...

Сэнгокү: Айн? Манай гэрт ирж болохгүй юм уу?

Рэми: Хамт манай өрөөнд цагийг өнгөрүүлмээр байна.

Сэнгокү: Үгүй ээ, баярлалаа.

Тоорү: Сэнгокү, новш оо!

Хори: Уйлуулна гэнэ ээ?

Юки: Зүгээр үү, Рэми-чан?

Мияамура: Цочирдсон байх даа.

Тоорү: Нааш ир, Мияамура. Ганц цохиод өг.

Мияамура: Ойлголоо!

Юки: Яагаад хүсэхгүй байгаа нь сонсъё.

Сэнгокү: Та нар мэдэхгүй болохоор. Мэдэхгүй болохоор ингээд байгаа юм. Гэхдээ би ч гэсэн үнэнийг хэлмээргүй байна.

Рэми: Тавтай морил.

Сэнгокү: Царцаахай. Царцаахай намайг хараад байна.

Рэми: Аавын цуглуулга байхгүй юу. Далд хийчихнэ ээ.

Бүгд: Царцаахай?

Ээж: Өнөөдөр улирлын хичээлийн сүүлийн өдөр биз дээ? Дүнгийн хуудсаа авсан уу?

Бичиг: "Хори Кёоко улирлын дүнгийн хуудас"

Ээж: Зургийн хичээл, биеийн тамираас бусад хичээл дээр сайн байна шүү.

Аав: Аавыгаа дуурайсан ухаантай юм шүү дээ.

Ээж: Тийм шүү. Ганцхан математикийн хичээлдээ сайныг яг дуурайсан гэе дээ.

Аав: Яагаад "гэе дээ" гэж?

Ээж: Сэтгэл хөдлөөд байна шүү.

Хори: Яагаад?

Аав: Хүүе, Юри-чан? Сонсож байна уу?

Ээж: Дараа улирлын дүнгийн хуудас гарахад төгсөнө шүү дээ.

Аав: Төгсөх ангидаа шалгалтдаа их унаж байснаа санаж байна уу?

Хори: Тийм юм байна шүү. Дараа жилийн хичээлийн жил эхлэхэд сурагч байхаа больсон байна.

Ээж: Хүсэхгүй байгаа юмыг сайн санахад чинь ямар дургүй гээч.

Сота: Эгч, хар даа!

Хори: Хөөх, сайн байна. Дараа жил юу хийж байх бол? Төгсөөд хэрхэн амьдарч байх бол?

Сота: Эгч ээ, харсан уу? Миний дүнг хар л даа?

Аав: Адилхан математикийн хичээлдээ сайн байсан гэх гээд байна уу?

Сота: Эгч ээ, сонсож байна уу?

Хори: Ядаргаатай юм бэ!

Эм: Маш их баярлалаа.

Янаги: Аварга зул сарын мод байна.

Мики: Дээгүүр хараад байвал, бүдэрнэ шүү.

Янаги: Ёшикава-саны эгч үү дээ?

Мики: Өнөөдөр шилгүй байх чинь.

Янаги: Нүдний линз авсан юм.

Мики: Би бас линз авдаг ч юм билүү?

Янаги: Би танд авч өгөх үү?

Мики: Юу? Яагаад?

Янаги: Өнөөдөр зул сарын баяр шүү дээ.

Мики: Ахлах сургуулийн сурагчаар бэлэг авахуулах оюутан...

Янаги: Хослол өмссөн байх чинь?

Мики: Тийм ээ, ажлын ярилцлагад ороод. Гэтэл дүү минь гэртээ гэдсээ элээд хэвтэж байдаг. Инээ, инээ. Бодит үнэн болохоор. Элгээ хөштөл инээгээд авахаар тэнэг байхгүй юу.

Янаги: Үгүй дээ.

Ах: Ямар нэгэн юм авчруулмаар байна уу?

Танихара: Зүгээр ээ. Хөөе, ах. Үзэхэд саад болоод байх юм. Холдооч.

Ах: Юу гэнэ ээ, чи муу? Хэмх нүднэ шүү. Ядаж нусаа нийсэн цаасаа хаяач.

Танихара: Хаясан, даанч Кико гаргаж тоглоод байна.

Ах: Чамайг даа!

Танихара: Болгоод өгье!

Ах: Нянгаа битгий халдаагаад бай.

Бичиг: "Ахлах сургуулийн элсэлтийн шалгалт ханз"

Бичиг: "Дунд сургуулийн математикийн бататгах дасгал"

Иүра: Мото, оройн хоолоо идье.

Мотоко: За. Хөөх, амттай харагдаж байна.

Сакура: Сэнгокү-күн! Шавж яах ч үгүй дээ. Долоон цагаас Рэмитэй уулзана биз дээ? Одоо 6:30 болж байна.

Сэнгокү: Чи ганцаараа зул сараа өнгөрөөх байх тэ?

Сакура: Жил болгон л тийм. Буддизм шүтдэг болохоор.

Сэнгокү: Явахаас даа.

Сакура: Хөөе!

Сэнгокү: Амьдралдаа харж ч байгаагүй шавжтай яаж хамт хооллох юм бэ?

Сакура: Шавжтай биш Рэмитэй хооллох юм сан.

Чика: Улирчихдаг ч юм билүү? Коичи, хурдан төгс л дөө.

Шиндо: Амархан хэлж байх шив. Хүлээж бай, яг нэг жил.

Чика: Яг жил шүү за.

Хори: Хэлээд байхад даа, Мияамура завгүй ээ.

Аав: Тэгсэн ч дагуулж ирэх нь чиний үүрэг биз дээ?

Хори: Хөдөлмөрийн мөлжлөг хийх гээ юу? Гэхдээ манайд бялуу авчирч өгнө.

Аав: Тийм үү?

Ээж: Орж тухлах болов уу?

Хори: Үүднээсээ буцах байх.

Ээж: Тэгвэл ч гунигтай юм.

Хори: Гунигтай гэж бодоогүй ээ.

Ээж: Бидэнд гунигтай байна аа л гэж.

Бичиг: Бид бүгдийн Мияамура

Хүүхэд эм: Эгч ээ?

Хори: Баярлалаа. Мияамурагаас байна.

Бичиг: Шинэ шуудан : Мияамура

Аав: Мияамура-күн ирчхэж.

Мияамура: Сайн байна уу?

Сота: Ах аа, хамт хөзөр тоглоё.

Хүүхэд эм: Хөзөр.

Мияамура: Уучлаарай, удаан байж чадахгүй.

Аав: Гар чинь бүүр бээрчхэж, дулаацаад яв.

Ээж: Бүлээн сүү хийгээд ирье.

Мияамура: За, тэгвэл уучхаад явъя даа.

Сота: Хулгайч цагдаа болж тоглоё!

Хори: Өнгөрсөн жилээс шал өөр байна шүү.

Бичиг: 1 цагийн дараа

Мияамура: Одоо үнэхээр явахгүй бол болохгүй.

Хори: Юун өө гэж.

Мияамура: Уучлаарай.

Хори: Дөхүүлээд өгье. Дагаад үзээрэй!

Мияамура: Хэрэггүй дээ, хүйтэн байна.

Хори: Гаргаж өгнө! Тийм ч хүйтэн биш байна.

Мияамура: Цас хаялаад нам гүн байна. Хори-сан ч бас намуухан болчихлоо.

Хори: Удахгүй төгслөө шүү.

Мияамура: Удахгүй ээ? Харин ч урт юм шиг.

Хори: Би байна шдээ. Би чиний талаар сайн мэдэхгүй л дээ. Мэдэхгүй зүйл маш их.

Мияамура: Хори-сан, би... чиний талаар сайн мэдэхгүй л дээ.

Хори: Гэхдээ... Гэхдээ төгссөн ч чамтай хамт баймаар байна. Болох болов уу? Ямар нэгэн юм хэл л дээ?

Мияамура: Тэгвэл. Хуримаа хийе. Ичмээр юм аа. Баяртай!

Хори: Аз жаргалтай болгоно оо!

Мияамура: Юу?!

Хори: Чамайг аз жаргалтай болгоно гэж байна.

Мияамура: Уг нь эрэгтэй нь ингэж хэлдэг биз дээ?

Хори: Чи бүтэхгүй ээ. Би хэтэрхий амиа хичээсэн, хичээл, гэрийн ажлаас өөр зүйл чаддаггүй. Хүмүүст ч элгэмсэг биш.

Мияамура: Юу?!

Хори: Тийм болохоор чадахгүй ээ!

Мияамура: Тийм гэж бодохгүй л байна. Тэгвэл... ирээдүйд найдлаа шүү.

Хори: Би ч бас.

Мияамура: За, за одоо очлоо. Уучлаарай, дэлгүүр лүү явлаа.

Хори: За, хичээгээрэй! Хөлдлөө, гэртээ харья. Нүүр халуу дүүгчхэж.

Бичиг: Дараагийн ангид хуудас.13 Бүхий л тэнгэрийг өгөх сөн

Хори: Жил эхээр байнга сүмд ирж мөргөдөг үү?

Мияамура: Хичээдэг л юм. Харин чи?

Хори: Хүний хөл татарсан үед л. Энэ жил хамт явах уу? Юу гэж байна?

Мияамура: Тайван хичээгээрэй гэж байна.

Хори: Үнэхээр үү?

Мияамура: Чи л аз жаргалтай байвал надад хамаагүй ээ.

Хори: Юу? Сайн сонссонгүй ээ.

Мияамура: Юу ч биш.

Хори: Тийм гэж үү?

Мияамура: Юу ч хэлээгүй ээ.

Хори: Би бас чи л аз жаргалтай байхад болох нь тэр.

Мияамура: Сонссон л юм байна шд.

Хори: Юуг? Сонин гэдэг нь. Жилийн хамгийн сүүлийн уулзах хүн нь чи. Мөн дараа жилийн хамгийн эхэнд уулзах хүн нь бас чи.

Мияамура: Тхх. Жил болгон ийм байвал гоё оо.

Хори: Хөөе, Мияамура? Үүрд хамтдаа байна биз дээ?

Мияамура: Үүрд хамтдаа. Үүрд.

Back to episodes Go home