Хори: Бидэн дунд айлын ганц хүүхэд олон бололтой? Би ч яах вэ дүүтэй.
Бичиг: Дүүтэй
Бичиг: Эгчтэй
Юки: Би эгчтэй.
Бичиг: Айлын ганц
Бичиг: Айлын ганц
Мияамура: Нээрэн тийм байх шүү.
Бичиг: Мөн айлын ганц
Тоорү: Гэхдээ Шүүг дүүтэй гэдгийг мэдээд их гайхсан даа.
Зэрэг: Юу?
Тоорү: Мэдээгүй юм уу?
Хори: Эмэгтэй?
Юки: Эрэгтэй?
Мияамура: Эмэгтэй?
Хори: Эрэгтэй?
Юки: Эмэгтэй?
Мияамура: Эрэгтэй?
Тоорү: Тайвширч үз. Тийм олон байхгүй ээ. Саяхан Шүүгийнхэд зочлохдоо хальт харсан юм.
Иүра: Би ирлээ.
Тоорү: Орлоо шүү.
Мотоко: Та ирэв үү? Дуугаа аядаж үзээрэй дээ.
Иүра: Ойлголоо доо.
Мотоко: Битгий хүрээд бай.
Тоорү: Сайн уу? Дүү чинь юм уу?
Иүра: Тхх, гурван насаар дүү.
Тоорү: Ийм дүүтэй байх гэж бодсон.
Мотоко: Тавтай морил, агаа.
Тоорү: Төстэй ч гэсэн, хөөрч баярласан нэгэн биш.
Хори: Иураг ах гэж мэдсэнгүй шүү.
Юки: Агаа байх нь ээ.
Тоорү: Цаадах чинь гэртээ байхдаа их томоотой.
Мияамура: Тийм үү?
Иүра: Юу байна? Хичээлийн дараа бургер идэхээр явбал яаж байна?
Хори/Юки: Аятайхан байж үзээч чи.
Иүра: Юу?
Бичиг: Сурагчдын зөвлөлийн өрөө
Бичиг: Хайраа дотроо халаа гаднаа。
Иүра: Гэхгүй юу.
Бичиг: хуудас. 11
Тоорү: Шүү гэж нэг алиа хүн шүү.
Янаги: Иура-күн их хөгжөөнтэй хүн юм аа.
Хори: Янаги-күн, байнга хүндэтгэж харьцах юм аа.
Янаги: Тэгчихсэн үү?
Мияамура: Уулзсан цагаасаа дандаа хүндэтгэлийн үгээр харьцаад байгаа.
Янаги: Уучлаарай, бүр зуршил болчхож.
Хори: Юкитэй бол чөлөөтэй ярьдаг тэ?
Мияамура: Тийм үү?
Хори: Саяхан...
Рэми: Ба-баая!
Янаги: Баяртай.
Рэми: Янагин, ба-баая.
Янаги: Баяртай.
Рэми: Янагин, ба-баая.
Янаги: Ба-баая.
Рэми: Хэлчихлээ шд, эгдүүтэй гэдэг нь.
Хори: Рэми-рэми ч олон талаараа гайхшруулах юм аа.
Юки: Хүлээлгэсэн үү, Хори? Юу болоод байгаа юм?
Хори: Аяасаки-сан Янаги-күнийг шоглож буй дүр зураг байна.
Юки: Хөөх.
Рэми: Харих гэж байгаа юм уу? Ба-баая.
Хори: Баяртай. Янаги-күн маргааш уулзъя.
Янаги: Баяртай.
Юки: Дараа тааръя.
Янаги: Тхх, дараа тааръя.
Хори: Тийм байгаа биз?
Янаги: Яагаад юм бол доо?
Тоорү: Харин би л тэгж асуумаар байна?
Иүра: Янаги, хүмүүсийг өөрийнх нь нэрээр нь дуудвал яаж байна?
Янаги: Айн?
Иүра: Аканэ гэж дуудаж байя.
Хори: Ийм үед Иурагийн зан чанарт атаархах юм.
Иүра: Намайг ч гэсэн нэрээр минь дуудаарай.
Бичиг: Бүгд Янагитай дотно найзалмаар байгаа
Янаги: Хэзээ ч найзуудыгаа нэрээр нь дуудаж байсангүй. Амархан амнаас гарчихгүй шинжтэй.
Иүра: Зогс. Хүндэтгэлтэй харьцахаа боль.
Янаги: Айн?
Иүра: Одооноос эхлээд хүндэтгэлтэй ярихыг хориглож байна.
Янаги: Юу?!
Иүра: Ёоё.
Тоорү: Янагиг хүчлэхээ болиоч.
Янаги: Хүчилсэн зүйл байхгүй дээ. Би харин ч харилцаа дундах хана гэх зүйлд дургүй л дээ. Ишикава-күн, Мияамура-күн гээд мэдээж Хори-сантай ч бас дотно нөхөрлөмөөр байна.
Сэнгокү: Бөөндөө цуглачхаад юу хийж байгаа юм?
Бичиг: "Өчих"
Тоорү: Янаги, бид саяхныг хүртэл тийм ч дотно байгаагүй шд.
Сэнгокү: Хөөе.
Тоорү: Одоо ямар дотно байгааг хар л даа?
Иүра: Би ч зөвлөлийн даргыг бол ингэж чадахгүй ээ.
Янаги: Иура-күн хүртэл айж байна. Ишикава-күн, Мияамура-күн ч гайхалтай юм.
Тоорү: Сэнгоку бид чинь андууд тийм ээ?
Сэнгокү: Юу?
Тоорү: Шууд андууд болцгоосон.
Сэнгокү: Андууд гэнэ... Мэдээж андууд. Янаги-күн ч бас анд болцгооё.
Тоорү: Аргагүй л дарга шүү! Өчилтөө үргэлжлүүлнэ ээ!
Хори: Юу вэ? Юки рүү явлаа шүү.
Сэнгокү: Хөөе, өчихөө болиоч.
Янаги: Андууд гэнэ ээ.
Тоорү: Андууд бол хайч чулуу даавуу тоглож бүхнийг шийддэг юм.
Сэнгокү: Ишикава-күн явуургүй худлаагаа зогсоо.
Мияамура: Тхх. Дарга дандаа хожигддог.
Сэнгокү: Надаас илүү муу юм байж.
Янаги: Тийм үү?
Иүра: Мэдэхгүй юм даа.
Мияамура: Хайч чулуу даавуудахдаа муу биш биз дээ?
Тоорү: Суралцахгүй хүн юм аа.
Сэнгокү: Хэдэн арван удаа хожигдож ундаанд яваа биз дээ чи?
Мияамура: Дараагийн удаа ялах юм чинь.
Янаги: Тэгвэл... Ишикава-күнийг Тоорү гэж дуудаж болох уу?
Тоорү: Мэдээж!
Иүра: Намайг? Намайг дуудахгүй юм уу, Аканэ?
Янаги: Нэг нэгээр нь дасаад дуудъя аа.
Иүра: Тэгвэл дараа нь намайг шүү.
Мияамура: Чи ч бас түүнийг Аканэ гэж дуудах уу?
Тоорү: Ганцаараа нэрээр нь дуудуулаад байвал эвгүй шд. Яах вэ, дасах хугацаа хэрэгтэй л дээ.
Мияамура: Ммм.
Сэнгокү: Яасан?
Мияамура: Юу ч биш ээ. Янаги-күн хар жагсаалтад орлоо.
Сэнгокү: Юу? Хар жагсаалттай юм уу?
Мияамура: Тоглосон юм аа.
Сэнгокү: Юу?!
Мияамура: Уучлаарай даа.
Сэнгокү: Ингэж тоглохоо болиоч.
Янаги: Мияамура-күн. Булаахгүй ээ.
Тоорү: Айн? Чамд юмаа булаалгасан юм уу?
Иүра: Юугаа булаалгасан юм?
Сэнгокү: Булаалгачхаад маяглаад байсан юм уу?
Мияамура: Дуугүй байцгаа!
Иүра: Юу гэнэ ээ?
Мияамура: Тэнэг! Аканэ тэнэг.
Иүра: Гараад явчихлаа. Яг юу яриад байсан юм?
Тоорү: Янаги жаахан баяртай харагдаж байна.
Мияамура: Тийм биш гээд байхад.
Янаги: Гэхдээ...
Мияамура: Кооно-сан! Кооно-сан! Би өндөр биз дээ?
Янаги: Адилхан өндөртэй биш гэж үү?
Сакура: Маргалдаад байгаа юм уу?
Мияамура: Үгүй. Аканэ л өөрийгөө өндөр болсон гээд.
Янаги: Мияамура харин үгүй гэсэн.
Сакура: Маргалдаад л байгаа юм байна шд.
Мияамура: Тийм биш. Би Аканэгээс өндөр байхгүй юу.
Янаги: 170 см ч хүрэхгүй юм байж гэсэн чинь, ингээд байна.
Сакура: Мияамура-күн илүү дутуу үг унагах хэрэггүй шд. Янаги-күн ч бас тэр үгэнд нь сөргөж л байдаг.
Янаги: Уучлаарай.
Мияамура: Түрүүлж уучлалт гуйгаад шударга бус юм.
Янаги: Шударга шдээ. Уучлаарай.
Мияамура: Дахиад эхлэх шив.
Сакура: Дотно найзууд болсон бололтой.
Мияамура: Савада, энэ яаж байна.
Савада: Энгийн.
Мияамура: Харин энэ?
Савада: Энгийн.
Мияамура: Улам зүгээр болчхож.
Тоорү: Найзуудыгаа энэ гээд чичих шив.
Сэнгокү: Харин тийм.
Мияамура: Савадаг хөвгүүдтэй байхдаа зүгээр болж уу гээд л.
Савада: Сэнгокү хүртэл бол тэсэж чадна.
Бичиг: Савадагийн харьцах цэг: Хори сэнпай -> Охид -> Мияамура -> Хөвгүүд -> (Ишикава -> Сэнгокү -> Шиндо -> Иура /Янаги?/)
Тоорү: Би тийм дээгүүр юм уу? Тийм ээ!
Бичиг: Ишикава -> Дажгүй. Яриа хөөрөөтэй.
Бичиг: Сэнгокү -> Ярилцахад амар байдаг.
Бичиг: Шиндо -> Мияамурагийн гэрт гэнэт ирдэг.
Бичиг: Заримдаа аймаар.
Бичиг: Иура -> Чийртэй. Чанга дуутай ядаргаатай.
Бичиг: Янаги -> Нэг их харьцаж үзээгүй.
Бичиг: Савадагийн доторх хөвгүүдийн тайлан
Сэнгокү: Савада-сан, амттан байгаа шүү.
Тоорү: Савада-сан, шоколад идэх үү? Бүгдийг нь авч болно. Миний гараас авч идэж байгаа юм чинь.
Сэнгокү: Харж байгаарай. Наад жагсаалтыг чинь үгүй хийнэ дээ.
Мияамура: Юу л болоод байна даа? Иура-күн, чимээгүй. Дуу битгий гаргаарай.
Иүра: Юу? Уучлаарай, юу ч сонсогддоггүй ээ. Савада-сан.
Савада: Үгүй ээ!
Иүра: Савада-сан, яасан бэ? Иура л байна шүү дээ.
Савада: Яасан ч үгүй!
Сэнгокү: Иура минь хаширдаггүй юм уу?
Иүра: Юунаас вэ?
Мияамура: Савада-сан, Иура айлгах гээгүй юм шүү. Их сайн хүн.
Иүра: Мияамура!
Савада: Сайн хүн байх нь хамаагүй ээ.
Мияамура: Уучлаарай, Иура-күн боломжгүй юм байна.
Савада: Чанга орилоо хүмүүст дургүй.
Иүра: Хоолой бүр хуурайшчихлаа.
Хори: Иура ханиад хүрээ юу?
Юки: Бүгшүүлээд байх юм?
Иүра: Өвдсөн санагдахгүй байгаа, ярьж чаддаггүй ээ.
Юки: Ингээд харахад байдаг л Иура байна даа.
Иүра: Гэхдээ бие сульдаад байна.
Хори/Юки: Ханиад байна шд. Гэртээ харь.
Хори: Тээр бүр халуунтай байна.
Иүра: Яаж халуун хэмжээд байгаа юм бэ? Жаахан зөөлөн л дөө! Хоолой бүр сөөчихлөө!
Юки: Өвдөөд байвал эртхэн харь.
Хори: Хүнд халдаачхав аа.
Бичиг: Химийн тэнхим
Савада: Хүнд юм аа.
Бичиг: Нэг зүгт явах тул хамжиж байгаа ч хоолой сөөсөн тул ярьж чадахгүй
Бичиг: Гэнэт гараас нь авснаас болж цочирдоод үг хэлж чадахгүй байгаа
Савада: Нөгөө!
Бичиг: Химийн тэнхим
Савада: Нөгөө... юу...
Хори: Хүнд халдаачхав аа.
Савада: Хөөе. Юу?
Бичиг: Чийртэй юм аа, Иура!
Бичиг: Үгүй!
Бичиг: Аймаар!
Иүра: Хоолойгоо зайлаад сайн унтаж байж амьд ирлээ дээ.
Юки: Баяр.
Хори: Баяр.
Иүра: Хүргэе гээд бүтэн хэлээч. Ханиадаа дараад баяр хүргүүлэх сонин байна.
Хори: Дүү чинь элсэлтийн шалгалттай биз дээ, ханиад халдаачхав аа.
Сакура: Савада-сан?
Савада: Нөгөө...
Сакура: Иура-күн хэрэг болоо юу? Чамд уурласан байгаа гэнэ ээ?
Савада: Тхх.
Сакура: Иура уурладаг юм уу?
Савада: Айн?
Сакура: Уурлаж байгааг ер хараагүй юм байна.
Бичиг: Уурладаггүй хүнийг уурлуулсан
Сакура: Үнэхээр чамд яг уурласан юм уу? Инээдээс нь сонсоход зүгээр бололтой. Иураг уурлуулмааргүй байна уу?
Иүра: Кооно-сан, Савада-сан хоёр байна. Мияамура байхгүй байна өө. Хори-сан бол байна. Кооно-сантай юу ярьж байгаа юм? Охидын яриа бол саад болсонд уучлаарай. Өчигдөр гайгүй байсан уу? Танай ангиас хол болохоор санаа зовж байлаа. Хоцорчих вий гээд.
Савада: Ядаргаатай юм аа!
Иүра: Дахиад уурлуулчихлаа.
Сакура: Иура-күн, үнэхээр цагаа олохдоо бүтэлгүй юм аа.
Иүра: Цагаа олохдоо бүтэлгүй ээ?
Багш: Хигаши ахлах сургуульд элсэх гэж үү?
Мотоко: Тийм ээ.
Багш: Хигаши гэж үү? Орохгүй бол болохгүй юм уу?
Мотоко: Айн?
Багш: Арай бага шалгууртайд зориод үзвэл гэж. Дүн чинь гойд биш шүү дээ. Аль ч хичээлийн дүн чинь онцгойрохгүй л байх гэж бодно. Муу гэсэн үг бол биш шүү. Хигаши сургууль юм чинь дахин бодоод үзээрэй. Тэгээд дахиад ярилцах гэж ирээрэй.
Иүра: Мото-мото, өвөө хаана байна?
Мотоко: Мэдэхгүй ээ.
Иүра: За за. Тэгвэл яах вэ дээ.
Мотоко: Оройн хоол хэрэггүй шүү.
Иүра: Яагаад?
Мотоко: Зорьж байгаа ахлах сургуулийн тухай сонсоод багш маань шоолсон.
Иүра: Шоолох хоол идэх идэхгүйтэй ямар хамаатай билээ?
Мотоко: Тийм биш ээ.
Иүра: Оройн хоолоо ид. Оройн хоолоо ид.
Мотоко: Ойлголоо доо.
Иүра: Мото хаашаа орохыг хүссэн юм?
Мотоко: Бас шоолно биз.
Иүра: Үгүй ээ. Зүгээр мэдмээр байна.
Мотоко: Хигаши сургууль.
Иүра: Инээнэ гэхээр нь алиа нэртэй гэж бодсон чинь огт инээдтэй биш байна.
Мотоко: Нэрнээс болж инээсэн юм биш. Миний... Миний дүнг хараад.
Иүра: Тийм инээхээр муу юм уу? Дэвтэр номоо газраар нэг тарааж шидээд байдаг болохоор арга үгүй харчихсан юм. Хэд дахин давтаж шалгадаг учраас номынх нь хуудас бүр элэгдчихсэн. Үг үсэггүй тодруулсан байсан. Үнэхээр их хичээж байгаа. Ямар багш нь инээсэн юм? Дагуулаад ир. Нармайг нь нээгээд өгье. Чиний өмнөөс шанг хүртээе.
Мотоко: Яагаад? Яаж? Яаж? Дүн доошилсоор л байна. Багш хүртэл бүтэхгүй, дахин бодоод үз гэсэн. Манай найзууд бүгд сайн дүнтэй ч минийх л... минийх л... Агаа би яах вэ? Яах ёстой юм бэ? Хичээгээд л байна хичээгээд л байна. Гэхдээ бүтэхгүй байна шүү дээ.
Иүра: Хигашигийн дүрэмт хувцас их уйтгартай. Орж чадахгүй бол арай бага шалгууртай сургууль зориход болно. Катакирид орж болох юм. Манай дүрэмт хувцас их хөөрхөн. Чамд зохино оо. Хамаг хүчээрээ хичээгээд үз.
Мотоко: Ойлголоо.
Иүра: Бас оройн хоолоо иднэ шүү. Хори-сан гуйх зүйл байна.
Хори: Мотоко-чан? Ах чинь явуулсан уу?
Мотоко: Тийм ээ.
Хори: Ор ор.
Мотоко: Урьсанд баярлалаа.
Хори: Дээд давхар луу өгсөхөд наад талд нь миний өрөө байгаа. Ороод хүлээж бай. Би уух юм хийгээд ирье.
Мотоко: За.
Мияамура: Сайн уу?
Мотоко: С-Сайн уу?
Сота: Сайн уу?
Мотоко: Сайн уу? Ах дүү гурвуулаа юм байх даа?
Хори: Хичээлд нь туслаад өг гэж үү? Үнэхээр үү?
Иүра: Хигаши ахлах сургуульд тэнцэх үгүйг нь хараад өгөөч гэх гээд.
Хори: Болохгүй юм байхгүй ээ.
Иүра: Бүтэхгүй бол бүтэхгүй гээд хэлчхээрэй.
Хори: Үнэхээр үү?
Иүра: Тоглосон юм аа. Шалгалт хүртэл нь жаахан тусалчих.
Хори: Ойлголоо. Ах хүний царай байх шив. Хүлээлгэсэнд уучлаарай. Халуун шоколад болох уу?
Мотоко: Тийм ээ, баярлалаа.
Хори: Ахтайгаа адилхан юм аа, байнга тэгж хэлүүлдэг үү?
Мотоко: Ах бид хоёр адилхан бүрэг, үг цөөтэй болохоор.
Хори: Тийм үү?
Мотоко: Ном дэвтрээ авчирсан.
Хори: Хэрэггүй дээ. Анх удаа ирээд шууд хичээл хийхэд эвгүй санагдаад төвлөрөхгүй биз дээ? Өнөөдөр амраад хамтдаа буу халъя.
Мотоко: Болох юм уу?
Хори: Дасчихвал цаашдаа хичээлээ давтъя. Өөр хүмүүстэй яримаар байвал бараг амьдардаг ахлах ангийн сурагч болон бага ангийн сурагчийг дуудаж болох юм.
Сота: Ах аа, саяны охин хэн бэ?
Мияамура: Манай найзын дүү, Мотоко-чан гэдэг юм. Хичээл хийх гэж ирсэн.
Сота: Ммм.
Мияамура: Өнөөдрийн аяган бялуу бол гадилтай.
Сота: Гадил!
Мияамура: Дэмжиж байгаагаа илэрхийлье.
Сота: Тийм ээ!
Хори: Тийм гэж үү? Одоогийн дунд сургуулийн сурагчид утастай байсан ч зүгээр байх нь ээ?
Мотоко: Тийм ээ. Бүгдэд нь байгаа.
Хори: Хөөх.
Мотоко: Ангийнхандаа хаягаа хэлж өгөөгүй болохоор ахаас л мэйл ирдэг юм.
Хори: Их дотно юм аа.
Мотоко: Харин ч үгүй. Бараг ярьдаггүй. Оройтвол уурлаж л мэйл бичдэг. Заримдаа нэг гэрт байгаа байж бас бичээд байдаг.
Хори: Үгүй ээ, дотно байна.
Мотоко: Ах надад дургүй байх тэ?
Бичиг: Азын сахиус
Тоорү: Шүү юундаа тээнэгэлзээд байгаа юм бэ?
Иүра: Аль нь яг шалгалтад тэнцүүлэх вэ?
Тоорү: Тэнэг ээ, өөрөө сонгооч.
Иүра: Хамгийн томыг нь авъя.
Эм: Бүгд адилхан хэмжээтэй.
Иүра: Тэгвэл хамгийн үнэтэйг нь авъя.
Бичиг: Шалгалтдаа тэнцэх болтугай
Тоорү: Дүүдээ авсан биз дээ?
Иүра: Хэрэг болох нь уу үгүй юу.
Тоорү: Чи авч өгч байгаа юм чинь зүгээр ээ.
Хори: Цас хаялаад эхэллээ.
Иүра: Би...
Мотоко: Би...
Иүра: түүнд...
Мотоко: ахдаа...
Иүра/Мотоко: үзэн ядагддаггүй л байгаасай.
Бичиг: Дараагийн ангид хуудас.12 Үүнээс хойш түүнээс цааш。
Back to episodes Go home