Хори: Хөлдөх нь ээ. Маргаашаас ороолтдоо орохоос.
Мияамура: Нар буухтай зэрэгцэн их жиндүүхэн болж байна.
Танихара: Сайн уу?
Мияамура: Сайн.
Хори: Хөөе! Мияамураг битгий булаа л даа, Танихара!
Танихара: Булаах гэсэнгүй шүү дээ.
Хори: Үнэхээр хачин юм аа. Эрчүүд байж хоорондоо сээтгэнээд байх юм.
Танихара: Уучлаарай, гэхдээ тийм биш шүү. Жаахан дотносон болохоор л тэр. Тэгээд л болоо.
Хори: Яаж дотносон юм? Жирийн найзаас илүүтэйгээр үү?
Танихара: Ямар Шиндо байгаа биш дээ.
Мияамура: Хөөе!
Хори: Шиндо-күнтэй тийм харилцаатай юм уу?
Мияамура: Мэдээж үгүй!
Хори: Танихара, мэддэг бүхнээ ярь.
Танихара: Мияамурагийнхаас үлдээсэн хувцсаа\N авах гэж очсон Шиндог харсан төдий.
Мияамура: Байнга хонох гэж ирдэг юм. \NҮнэндээ надад ч төвөгтэй байдаг. Шиндо гараад ирлээ.
Бичиг: Шиндо гараад ирлээ- !!
Шиндо: Замын дунд зогсоод юу ярьж байгаа юм?
Хори: Шиндо-күн, Чика-чан та хоёр сайн байгаа юу?
Шиндо: Сүүлийн үед элсэлтийн\N шалгалтдаа бэлдэж байгаа болохоор ойрд уулзахгүй байгаа. Гэхдээ Мияамуратай хамт байх цаг ихэссэн.
Бичиг: Тоглоом тоглох
Танихара: Шиндо, хамт Мак явъя. Чамгүй л бол бургер идэж чадахгүй нь.
Шиндо: Юу гэнэ ээ? Арга алга шив. Кофе дагалдах хөнгөлөлтийн тасалбар байгаа юу?
Танихара: Хугацаа нь дуусчихсан.
Хори: Мияамура, одоо шууд хэлчихье. Үнэндээ охидоос бол айхгүй байна. Гэхдээ хэзээ нэгэн цагт өөр эрд \Nчамайг алдчих вий гэхээс айх юм.
Мияамура: Яаж алдана гэж?
Хори: Надад амла. Надаас өөр хүн сонговол эмэгтэй хүн байх ёстой шүү. Заавал эмэгтэй шүү.
Мияамура: Ойлголоо! Өчигдөр ийм амлалт өгчихсөн юм. Надаас бүгд хол байгаарай за?
Сэнгокү: За, за. Угаалгын өрөө орох үед яах болж байна?
Мияамура: Би орохгүй ээ.
Тоорү: Ам гарчих шив.
Юки: Амралтын өдөр минь байхад. Зургийн хичээлийн даалгавар хийх\N хэрэгслээ ганцаараа явж ав л даа, эгч ээ.
Бичиг: хуудас. 10 Цас ханзрах цагаар。
Мики: Замаараа номын дэлгүүр орох байсан болохоор ганцаараа их ачаа барьж чадахгүй шд.
Юки: Өөр өдөр номын дэлгүүр ороход болно шд.
Янаги: Ёшикава-сан уу?
Юки: Янаги-күн? Шил зүүчхэж.
Янаги: Мөн байж. Дэлгүүр хэсээ юу?
Юки: Ном гэх мэт гээд л. Ихэнх нь зургийн хэрэгсэл л дээ.
Янаги: Зургийн хэрэгсэл ээ? Чамайг зураач гэж мэдээгүй юм байна.
Юки: Минийх биш ээ, манай эгчийнх. Манай эгч байгаа юм.
Янаги: Танилцсандаа таатай байна. Янаги Аканэ гэдэг.
Мики: Надад ч бас. Юкид ийм царайлаг найз байдаг гэж мэдсэнгүй шүү. Найз залуу нь юм уу?
Янаги: Үгүй дээ. Хаягдчихсан юм аа.
Мики: Мэдсэн юм аа. Юкид ч гоёдно л доо. Юу? Тэр татгалзсан юм уу? Чи биш гэж үү?
Юки: Дуугүй байгаач ээ.
Янаги: Би түүнд тохирохгүй л дээ.
Мики: Тохирохгүй ээ? Энэ Юкид шдээ.
Бичиг: Дээд зэрэглэлийн \Nхоолыг ингээд л\N өнгөрөөх гэж үү?
Юки: Хэлмээр байгааг зүйлийг чинь мэдэж байгаа болохоор ядаж тэгж ширтэхээ болиоч. Манай эгчийг уучлаарай.
Янаги: Зүгээр дээ. Таатай байлаа. Сургуулиас гадуур ингэж таарна гэж төсөөлсөнгүй шүү. Ингэж хэллээ гээд Ишикава-күн уурлах байх даа.
Юки: Үгүй ээ. Чи их сайн хүн юм аа. Тоорү уурлахгүй. Худалч гэдэг нь.
Эм: Үерхэж байгаа гэж сонссон.
Эм2: Үнэхээр үү? Салж хагацахгүй хамт байдгийг нь мэднэ л дээ.
Эм: Тхх! Тохирсон хосууд.
Юки: Кооно-сан буруугаар ойлгосныг мэдэж байна.
Рэми: Буруугаар ойлгох оо?
Юки: Тоорү бид хоёрыг үерхдэг гэж бодож байгаа биз дээ?
Рэми: Тийм үү? Ёстой мэдээгүй юм байна.
Юки: Өнөөдөр хальт асуугаад өнгөрөхөд нь үерхэж байгаа гээд хэлчихсэн. Яагаад үнэнээ хэлж болоогүй юм бол?
Рэми: Сакурад үнэнийг дамжуулна гэж бодоод дуудаж ээ?
Юки: Тийм.
Рэми: Ишикава-күнд сайн гэдгээ хүлээн \Nзөвшөөрвөл чимээгүй өнгөрч болж байна.
Юки: Шударга бус байна.
Рэми: Шударга бус биш ээ. Чи л шударга бус аашилж байна.
Юки: Тийм шүү дээ. Би л шударга бус байна. Түүнийг шархлуулна гэдгээ мэдсээр байж худал хэлсэн. Би... Уруул нь чичирхийлж байгаа хүн анх удаа харсан. Рэми-чан, би... Үнэн хэрэгтээ...
Рэми: Тийм үү? Ойлголоо, Юки-чан.
Юки: Үүрд энэ чигээрээ үргэлжлэхгүй шүү дээ. Тоорү надад сайн биш. Хосууд болж жүжиглэхээ тэр өдөр дуусгах ёстой байсан юм. Гэвч гараас минь хөтөлж над мэтийн хүнд их сайхан ханддаг. Нэг хэсэгтээ ингэж баймаар байна гэвэл зөвшөөрөх үү? Найз залуу болж жүжиглэхээ.
Тоорү: Надад бол болж байна.
Юки: Тоорүтэй нийлэн хэлсэн худал бүхнээ \Nүнэн болгохыг хүссэн ч байж магадгүй. Гэхдээ... Энэ буруу зүйл шүү дээ.
Хори: Өнөөдөр ч бас Юки ирсэнгүй шүү.
Мияамура: Ирэлгүй хэдэн өдөр өнгөрөв өө?
Хори: 3? 4? Энэ долоо хоногийн турш ирсэнгүй.
Мияамура: Ханиад хүрсэн байх өө.
Хори: Ханиад байсан бол ядаж хариу өгнө шд. Тийм биз дээ, Тоорү? Тоорү?
Тоорү: Уучлаарай, юу гэсэн бэ?
Хори: Юкиг яриад, ухаан санаа чинь хаана явна даа?
Мияамура: Ёшикава-санаас хариу ирсэн үү?
Тоорү: Үгүй, над руу ч бас холбоо бариагүй. Гэр бүлийн асуудал юм байлгүй дээ.
Хори: Тийм юм болов уу? Шалгалтын сэдэв өөрчлөгдсөн гэдгийг хэлэх хэрэгтэй байх.
Мияамура: Нээрэн тийм шүү.
Тоорү: Шалгалтаас болоод бухимдаад \Nирэхгүй байвал инээдэм болно доо.
Хори: Арай ч тэгэхгүй байлгүй дээ. Маргааш ирээсэй.
Тоорү: Тхх.
Мики: Хичээлдээ яваач ээ? Хичээлийн ирцдээ санаа зовохгүй байна уу? Ядаж хариу хэлээч.
Юки: Ёоё!
Мики: Хори-сан гэдэг охин залгасан. Чиний утас унтраалттай байна гэсэн. Дахиад л авахыг хүссэн зүйлтэй болсон биз. Авмаар байгаа зүйл байвал огт хэлдэггүй шүү дээ. Яагаад ингэдгийг чинь ойлгох юм алга. Хүссэн зүйлээ авмаар байгаагаа\N хэлэх ичгэвтэр зүйл биш шүү дээ. Үнэхээр авах, үгүйгээ өөрөө л шийдэх хэрэгтэй. Араас нь дандаа чаргууцалдаад байдаг байж.
Юки /бага/: Адилхан үсний хавчаартай болмоор байна.
Ээж: Юки-чан, дөнгөж сая хэрэггүй гээд байсан биз дээ?
Мики/бага/: Май, ав ав. Авмаар байвал хэлж байгаарай.
Мики: Чиний муу зуршил шүү. Жигнэмэг хийхээ больчхож ээ? Сүүлийнх чинь амттай байсан шүү. Цав цагаан, яг л цас шиг. Амттай байсан шүү.
Юки: Цав цагаан... цас шиг...
Бичиг: Шинэ шуудан
Бичиг: Тоорү
Бичиг: Хори
Бичиг: Хори : Өнөөдөр ирсэнгүй, ханиад хүрсэн юм уу? Биеэ бодоорой. Ихэнх хичээл бие дааж хийсэн болохоор санаа зоволтгүй. Хэрэгтэй гэвэл дэвтрээ зээлдүүлнэ ээ.
Бичиг: Тоорү : Мэйл очиж байна уу? Утсаа ч авахгүй, Хори санаа зовоод байна. Бие чинь өвдсөн бол багшид хэлчихнэ ээ.\N Гэнэт ирэхээ больчхоор чинь их гайхлаа. Ядаж хариу өгөөрэй.
Бичиг: Хори : Өнөөдөр Мияамурагаар заалгаж амттан хийсэн чинь бүтэлгүйтлээ. Мияамура уг нь идсэн л дээ, гэхдээ дараа нь гэдэс нь өвдсөн.
Бичиг: Тоорү : Өнөөдөр Кооно-сан надад сэтгэлээ илчилсэн...
Бичиг: Тоорү : Өнөөдөр Кооно-сан надад сэтгэлээ илчилсэн...
Юки: Айн? Айн? Сайн уу?
Хори: Юки.
Тоорү: Ёшикава ирээ юу?
Мияамура: Тхх. Сайн харагдаж байна.
Хори: Нээрэн шалгалтын сэдэв өөрчлөгдсөн гэж хэлсэн билүү?
Юки: Мэйлийг чинь уншсан. Муухай юм аа. Гэхдээ угаасаа хичээлдээ маруухан гэдэг минь өөрчлөгдөхгүй шүү дээ.
Тоорү: Ёшикава. Түр ярилцаж болох уу?
Юки: За. Бидний хос болж жүжиглэх ингээд дуусах нь ээ? Юу ярих гэсэн юм? Хүйтэн байна, хурдан буцъя. Хоригийн дэвтрийг эргүүлж өгөх ёстой.
Тоорү: Мэйл уншсан уу?
Юки: Аан, Кооно-саны талаар уу?
Тоорү: Би түүн хариу өг... Хариу өгөх хэрэггүй гэж хэлсэн.
Юки: Айн? Айн? Хэрэггүй ээ?
Тоорү: Тхх. Бид хоёрыг үерхдэг гэж буруу ойлгоод зүгээр хэлэх гэсэн юм гэж хэлсэн.
Юки: Яагаад үерхдэггүй гэж хэлээгүй юм?
Тоорү: Шууд залруулах шаардлагагүй гэж бодсон юм. Тэглээ ч чамд амласан шүү дээ.
Юки: Хэрэв амлалт өгөөгүй байсан бол юу гэж хариу өгөх байсан бэ?
Тоорү: Кооно-сан надад гоёдно шүү дээ. Тохирохгүй. Надаас илүү сайн хүнтэй учирна дөө.
Юки: Тийм үү? Сакуран амттай жигнэмэг идэхгүй болох нь дээ.
Тоорү: Харин тийм.
Юки: Сайн хүн болохоор түүнтэй хамт байна гэж бодсон.
Тоорү: Чи гэхдээ түлэгдсэн жигнэмэг хийж өгөхгүй байгаа шд.
Юки: Амаа хамхи, түлэхээ больсон за. Би бол муу хүн. Кооно-сан бол амттай жигнэмэг хийн, урам зоригоор тэтгэгдэн үерхэхээс татгалзахыг нь мэдэж байсан ч сэтгэлээ илчилсэн. Гэтэл би ердөө зугтсан төдий. Үерхээгүй гэдгийг мэдээд тайвширсан ч хэрэв намайг зөвшөөрөхгүй бол яах вэ гэж бодон сэтгэлээ ч илэрхийлж чадахгүйгээс эмээж байна. Гэсэн хэдий ч... Тоорүтай хамт баймаар байна. Амиа хичээгч юм даа. Тэр бол дулаахан Сакура, би бол шаварт хутгалдсан хүйтэн цас.
Тоорү: Амнаас чинь уур гарч байна.
Юки: Өнөөдөр жилийн хамгийн хүйтэн өдөр гэсэн.
Тоорү: Хүйтэрсэн юм бол ядаж цас хаялаасай. Өнгөрсөн жил цас их ороогүй \Nболохоор энэ жил хүлээж байгаа юм сан.
Юки: Цас орохгүй бол дээр шд.
Тоорү: Тийм гэж үү? Цас үзэсгэлэнтэй шд.
Юки: Эхэндээ л үзэсгэлэнтэй шүү дээ. Цас цэвэрлэх үнэхээр ядаргаатай, халтиргаатай.
Мияамура: Мияамура ч савж унах байх даа.
Юки: Тхх. Хайлаад заваарсан цас байгаад байвал муухай шүү дээ. Хавар болоод гэсэж дуусахыг нь хүлээхгүй бол болохгүй.
Тоорү: Хавар болсон болоод цас хайлдаггүй юм.
Юки: Айн?
Тоорү: Цас өөрөө хайлахгүй бол \Nболохгүй нь гэж шийдээд гэсдэг юм. Хүн бүхэн битгий хайлаасай гэж бодсон ч өөрөө шийдсэн бол хайлчихдаг юм. Ойлгосон уу?!
Юки: Дулаахан болохоор хайлдаг юм.
Тоорү: Сакуран дэлбээ хайлаад өгөөч гэж гуйгаад хайлчихдаг гэж бодоо юу?
Юки: Юу яриад байна аа? Бага ангиасаа байгалийн ухааны хичээлээ дахиж судалж үз.
Тоорү: Юу гэнэ ээ?
Юки: Тийм зүйл яаж шууд хэлж чаддаг байна аа? Тэнэг гэдэг нь. Гэхдээ баяртай байна. Тоорү ч тэнэг юм аа.
Тоорү: Чам шиг биш л дээ. Өнөөдөр анх удаагаа нэг инээх шив.
Юки: Яаж мэдсэн юм?
Тоорү: Мэддэг юм аа. Хүйтэн байна, орцгооё.
Юки: Анхнаасаа дээвэр дээр гарахыг хэн санаачиллаа даа?
Тоорү: Мэдэж байна. Дулаахан байна.
Юки: Цас ороосой. Цасан цагаан.
Рэми: Сакура найз залуутай болсон гэнэ ээ?
Сэнгокү: Тхх. Сүүлийн үед аз жаргалтай харагдаж байх шиг.
Рэми: Эсрэгээрээ.
Сэнгокү: Айн?
Рэми: Өнөөдөр давтлагатай болохоор явлаа.
Сэнгокү: Аан за. Найз залуутай болохоос эсрэг гэж юу вэ? Эсвэл аз жаргалтай байхын эсрэгийг хэлээд байна уу?
Сакура: Сэнгокү-күн?
Сэнгокү: Яагаад цэвэрлэгээ хийж байгаа юм? Шалан дээр унасан баллуурын хог харагдаад.
Сакура: 10-р ангийн хүүхдүүдээр хийлгэхэд болно шд. Хичээнгүй гэдэг нь.
Сэнгокү: Үнэхээр аз жаргалтай байна. Яг л хамаг ачаагаа авчихсан юм шиг.
Сакура: Цэвэрлэгээ хийх бол цонх онгойлгосон дээр. Рэми яасан юм?
Сэнгокү: Давтлагатай гээд явсан. Рэми байнга цонх онгойлгож өгдөг болохоор мартчихаж. Сакура, сүүлийн үед ямар нэг зүйл болсон уу? Сайхан зүйл тохиолдсон юм шиг аз\N жаргалтай гэхэд бас арай биш ч юм шиг. Юу ч биш бол яах вэ дээ. Дэмий зүйл бодсон бол уучлаарай. Сакура?
Сакура: Гэртээ харилаа. Тусалж чадахгүй нь уучлаарай.
Сэнгокү: Хүлээ, Сакура? Юу болсон юм?
Сакура: Юу ч болоогүй ээ. Сэтгэлээ илчлэхээсээ өмнө хаягдчихсан юм. Ийм л зүйл болсон. Ийм л зүйл.
Сэнгокү: Яадаг мулгуу вэ? Ёстой тэнэг гар байна. Чамайг сонгодоггүй хэн байдаг байна аа? Сургуулиас хөөвөл таарна. Тийм биз дээ? Сакура... Нэг үеийн хүүхэд эхэр татан уйлж байгааг анх удаа харсан. Хэн ч буруугүй болохоор хэцүү байгаа биз дээ? Цас орж эхэлжээ.
Бичиг: Дараагийн ангид
Бичиг: хуудас.11 Хайраа дотроо халаа гаднаа。
Back to episodes Go home