Хори: Саяхан бүр сүлжиж чадсан шүү.
Тоорү: Гарын үзүүрээр хөдөлж байх шив.
Эм: Хөөх. Мияамура-күн, хөөрхөн юм аа.
Эм2: Үсээ боочхож.
Эм3: Дандаа ийм байвал таарна.
Эм: Хори-сан боож өгсөн юм уу? Эгдүүтэй юм аа.
Эм2: Жижигхэн царайтай бас царайлаг.
Эм: Хонх дуугарчихлаа.
Эм3: Маргааш уулзъя.
Хори: Ёоё!
Тоорү: Хори, тэр буруугүй шүү дээ.
Хори: Хурдалж үз. Харьцгаая.
Мияамура: Хөөе. Миний цүнхийг... Уурлаад байгаа юм уу? Тэр охидоос болсон уу?
Хори: Мэдээж шд. Сүүдрээс өөрцгүй үздэг байсан байж үсээ тайрав уу үгүй юу л нүдний өмнө бүр наалдлаа яг. Үгүй ээ.
Мияамура: Үнэхээр үү?
Танихара: Мияамура? Мияамура байжээ. Больсон дээр дээ. Ядаж байхад дүнсгэр.
Эр: Таньсангүй. Сайн анзаарч шүү, Танихара.
Танихара: Хэрцгий юм аа чи. Тэгээд сайн биз дээ?
Мияамура: Тийм.
Эр: Өсөөд зогсохгүй пийрсин хүртэл хийлгүүлжээ.
Мияамура: Танихара та хоёр ч гэсэн сайн бололтой.
Танихара: Чам мэтээр нэрээрээ дуудуулах ой гутам байна. Ахлах сургуульд ороод дарвалзаад байгаа чинь уу? Мунхаг юм даа. Юу вэ? Хөөрхийлөлтэй охинд цүнхээ бариулаад л.
Эр: Боль оо, Танихара. Найз охин нь байлгүй дээ.
Танихара: Аятайхан дамшиг вэ. Нүд сайтай юм гээч, Мияамура.
Эр: Ядаж хариу хэлээч.
Хори: Ярьж дуусав уу?
Эр: Чи найз охин нь юм уу? Дунд сургуульд ямар байсныг нь мэдэх үү? Их дүнсгэр байнга ганцаараа. Ёстой өрөвдмөөр гэдэг нь...
Хори: Хөөе. Ярьж дууссан уу гээд асуугаад байгаа юм биш үү?
Зэрэг: Айн?
Хори: Арилж үз, маанагууд аа. Угаасаа сэтгэл санаа тавгүй байсан шүү дээ. Яах вэ дээ тэгээд тэдэнд гаргачихсан гээд ойлгочих.
Мияамура: Ммхн.
Хори: Чамайг ам чөлөөгүй муулж байсан шд.
Мияамура: Ммхн.
Бичиг: хуудас. 9 Хэцүү ч гэлээ, боломжгүй биш。
Эм: Шарсан төмс, кола болох уу?
Шиндо: Танихара. Тулааны урлагаар хичээллэж эхэлсэн юм уу?
Танихара: Мияамуратай таараад.
Шиндо: Мияамура? Дунд сургуульд их өддөг байсан даа.
Бичиг: Туулай
Танихара: Хамаагүй ээ. Мияамурагийн юу юм бол? Найз охин нь бололтой байсан. Таних уу?
Шиндо: Мияамурагийн? Аан Хори-сан байх өө.
Танихара: Хори-сан гэдэг байх нь ээ.
Шиндо: Хуучин шигээ өдөхөө больсон дээр дээ. Биеэ хамгаалах чадварыг нь дутуу үнэлэх хэрэггүй шүү.
Танихара: Найз охин нь онгод нь юм уу?
Шиндо: Дургүй гэх атлаа зүгээр орхидоггүй. Мияамураг тоохгүй өнгөрөөж чаддаггүй биз дээ?
Мияамура: Өвдөж байна уу?
Хори: Юу ярина вэ?
Мияамура: Юу ч биш ээ. Баярлалаа, Хори-сан.
Хори: Юу вэ, хэл л дээ?
Мияамура: Миний төлөө уурлах нэгэн бий. Яг хажууд минь байна.
Хори: Гараа зангидахгүй байж болно оо.
Мияамура: Үгүй.
Хори: Яагаад? Өмнөх шигээ нэг сайн цохичих.
Мияамура: Үгүй гээд байна.
Хори: Гуйж байна. Ганцхан удаа.
Мияамура: Цохиж чадах царай биш шүү энэ.
Шиндо: Гуйгаад байна шдээ, Мияамура?
Мияамура: Хаанаас гараад ирэв дээ, Шиндо?
Шиндо: Тэндээс. Холоос ажиглаж байхад Хори-санд хөндий хандаад байхад тэвчиж чадсангүй. Өөрийгөө эр хүн гэх үү?
Мияамура: Харж байж ээ? Ямар учиртайг нь мэдэхгүй байж дуугүй бай.
Шиндо: Ямар нэг халуухан зүйл биз дээ?
Мияамура: Огт таасангүй.
Хори: Намайг хайрлахаа больсон юм уу?
Мияамура: Тийм биш ээ.
Шиндо: Хөөрхий, Хори-сан.
Мияамура: Амаа тат чи.
Шиндо: Оронд нь би тусалж өгье. Юу ч байсан хамаагүй ээ. Эсвэл би болохгүй юу?
Хори: Тхх. Чи хийсэн ч утгагүй ээ.
Шиндо: Халуухан зүйл л байсан байна шд.
Мияамура: Толгой дотор чинь юу болж байгааг хармаар байна. Гэртээ харья, Хори-сан. Хори-сан?
Хори: Өшөө ширүүн.
Мияамура: Яая даа байз. Явъя, Кёоко. Дараа уулзъя, Шиндо. Халуухан зүйл биш шүү.
Шиндо: Аанха.
Хори: Мияамура, дэлгүүр орж болох уу?
Мияамура: Тэгье, балай хүүхэн минь.
Шиндо: Юу вэ?
Эр: Танихара. Ам цангаад байна. Даачих л даа.
Танихара: Өөрөө авахгүй юу.
Эр: Муухай ааштай гэдэг нь.
Танихара: Амаа тат.
Хори: Дэлгүүрийн урд сэлгүүцэхээ болиоч.
Эр: Юу гэнэ ээ, чи муу?
Танихара: Онгод нь байна.
Эр: Чаддаг юм бол дахиад хэл л дээ.
Танихара/Эр2: Яаж харьцаад байгаа юм, тэнэг ээ?
Эр: Яагаад байгаа юм бэ, та хоёр?
Танихара: Сэлгүүцээгүй ээ. Хог түүж байсан юм.
Эр2: Тхх. Хог түүгч хоёр загал.
Хори: Тийм үү? Болж дээ тэгвэл.
Танихара: Ойрхон байлаа шүү.
Эр2: Уурыг нь хүргэвэл ханатай тархиа савуулна биз.
Эр: Юу? Мангас юм уу? Хөөе, Мияамура биш үү? Новш гэж. Дараа уулзахаараа...
Бичиг: Аваад ирлээ!
Бичиг: Яасан уддаг юм!!
Бичиг: Уучил, уучил.
Бичиг: Хөдөлж үз, муу хүүхэн минь!
Танихара/Эр2: Мияамура ч бас мангас юм байна!
Бичиг: Бид <<< Хори Кёоко <<< Мияамура
Танихара/Эр2: Аймаар юм.
Эр: Та хоёр яачхаад байгаа юм?
Мияамура: Энэ яг яадаг тоглоом бэ? Эрүүл байдаг байгаа? Хори-сан... Одоо юу ч байсан хамаагүй ээ. Бодохоо л больё.
Эр: Мияамура ч их өөрчлөгджээ.
Эр2: Ахлах сургуулийн шинэ эхлэлт үү?
Эр: Юун шинэ эхлэлт? Дунд сургуульд охин цохих байтугай өөдөөс ч өрвөлздөггүй байсан байж.
Танихара: Явлаа.
Эр2: Явах гэж байгаа юм уу?
Танихара: Новш гэж.
Хори: Би ирлээ.
Сота: Явчхаад ирье.
Хори: Айн?
Аав: Оройн хоолонд амжиж ирээрэй.
Хори: Кёосүкэ, байсаар л байна уу?
Аав: Хэлмээргүй байгаа ч миний гэр юм сан.
Мияамура: Кёосүкэ ах. Зөвлөгөө авч болох уу?
Аав: Мэдээж, надад даатга.
Хори: Юу? Сэжигтэй гэдэг нь.
Аав: Дуугүй бай. Эрчүүдийн хэрэг. Тэгээд юу болсон юм?
Мияамура: Яагаад угаалгын өрөөнд гэж? Хори-саны талаар асуух зүйл гараад.
Аав: Хоёрдугаарх уу?
Мияамура: Нэгдүгээрх нь хэн юм? Үгүй ээ. Намайг уурлаж, чанга дуугарахад их дуртай.
Аав: Юу? Яадаг тоглоом юм?
Мияамура: Харин тийм ээ.
Аав: Эсрэг төрх гаргахаар чинь зүгээр баясаж байгаа юм биш үү?
Мияамура: Эсрэг төрх өө? Та сайхан хувцаслаад ажилдаа явахтай адилхан гэж үү?
Аав: Тиймэрхүү, гунигтай ч гэсэн. Догшин чөтгөрийг барьж байна гээд ойлгочих.
Мияамура: Тийм байна шүү.
Хори: Хурдан гар л даа. Онгоцонд ус дүүргэмээр байна.
Аав: Кёоко. Энд суу.
Хори: Үгүй.
Аав: Мияамура ямар их шаналж байгааг хараач.
Хори: Ядаргаатай юм аа.
Аав: Мияамура чиний ая талыг харах гэж их хичээж байна шүү.
Хори: Гэнэт юу яриад байгаа юм? Танаар тэгж хэлүүлмээргүй байна. Илүү дутуу юм бураад байлгүй ядаж гэрийн ажилд туслаач.
Мияамура: Зөв хэллээ.
Аав: Чих шуугьчихлаа. Саяхан карри хийсэн юм чинь.
Хори: Юм чинь гэнэ шүү. Бэлэн хоол халаасан байж.
Аав: Амттай байна гэж хэлчхээд.
Хори: Мэдээж шд. Амттай бэлэн хоол юм чинь.
Аав: Соота бүр нэмүүлж идсэн юм чинь.
Мияамура: Яагаад яг таарсан халуунтай байгаа юм?
Аав: Мияамура усан хулгана болчихлоо. Хувцсаа гялс тайл.
Мияамура: Хүлээгээрэй!
Хори: Нүдний өмнө тайлахаа болиоч, тэнэг ээ.
Тоорү: Өчигдөр Шүтэй хамт караоке яваад.
Иүра: Англи хэл дээр үү? Тэр бүтэхгүй ээ, хэцүү шд.
Тоорү: Ардын дуу, хип хопоос өөр дуу дуулаагүй.
Мияамура: Юу ч хамаагүй сонсох юм аа.
Тоорү: Барууны поп дуу ч сонсдог байх. Хөөе, Мизоүчи. Шууд аних шив.
Мияамура: Намайг байгаа болохоор байх.
Тоорү: Айн?
Мияамура: Хори-санд сайн бололтой байсан.
Тоорү: Хори ч их алдартай юм аа.
Мияамура/Тоорү: Гэхдээ одоо бол шууд хэлж чадна. Чин сэтгэлээсээ биш бол татагдах хэрэггүй гэж.
Тоорү: Нээрэн, Хори хаана байна?
Мияамура: Сурагчдын зөвлөлийн өрөөнд байгаа байх. Миний утас алга.
Тоорү: Химийн ангид үлдээчихсэн юм уу?
Мияамура: Хайгаад ирье.
Бичиг: Химийн лаборатори
Мияамура: Мизоүчи-күн ч бас юм мартаа юу? Гар утас харсан уу?
Мизоүчи: Үгүй.
Мияамура: Аан.
Мизоүчи: Яагаад тэнд байна гэж?
Мияамура: Бидний дараа өөр анги ороогүй болохоор. Энэ хавьд л байгаа байх.
Мизоүчи: Дугаараа?
Мияамура: Айн?
Мизоүчи: Залгаж өгье.
Мияамура: Нөгөө... 090... Олчихлоо.
Мизоүчи: Арын халаасанд чинь байж ээ?
Мияамура: Баярлалаа, ёстой их тус... Яагаад дэлгэц нь асахгүй байна аа?
Мизоүчи: Олоод шууд эвдлэх байсан юм уу? Яагаад чам шиг юмтай хамт... Үгүй ээ.
Мияамура: Мизоүчи-күн.
Мизоүчи: Чи байсан бол Хори-санг цохиж чадах уу? Юу? Цохих оо? Маргалдаад уу?
Мияамура: Нэг тиймэрхүү.
Мизоүчи: Юу гэж цохиж чаддаг юм.
Мияамура: Үнэхээр үү? Тэгвэл чи хамт байж чадахгүй ээ.
Хори: Мияамура, утсаа олсон уу?
Мияамура: Яаж мэдсэн юм?
Хори: Тоорүгээс сонссон. Энд тэндгүй тавьж явахаар ингэж байгаа юм. Анхааралтай байх хэрэгтэй шд.
Мияамура: Амаа тат, новш минь. Чимээгүй байж бай. Холд!
Мизоүчи: Хори!
Мияамура: Зүгээр орхи оо, Мизоүчи-күн.
Мизоүчи: Айн, за. Мияамура. Чамайг шуудхан үзэл бодлоо хэлж чаддаггүй нэгэн гэж бодсон. Буруугаар бодож байж. Найз охиндоо бол хангалттай нээлттэй байдаг бололтой.
Мияамура: Мэдээж шд.
Мизоүчи: Нүд чинь улайчхаж. Нухаа юу?
Танихара: Мияамура. Гарч үз, шахцалдаад байна шд.
Мияамура: Хаашаа гар гэж?
Танихара: Гадагшаа л байхгүй юу. Энэ хаанах вэ?
Мияамура: Гадаа л байна.
Танихара: Айн?
Мияамура: Гадаа шдээ. Цорын ганц чөлөөтэй газар.
Танихара: Юу гэнэ ээ? Шүүгээ шиг газрыг гадаах гэнэ шүү.
Мияамура: Гадаах яг л шүүгээ шиг байдаг. Дотор байсаар байгаад гадаахыг мэддэггүй байх л даа.
Танихара: Гадагш, дотогш гэж юу яриад байгаа юм?
Мияамура: Өөрөө эхэлж яриа өдсөн дөө. Ингэж ярьсан нь анх удаа бололтой. Давчуу газар хэцүү байна уу?
Танихара: Би дургүй л дээ.
Мияамура: Тийм үү? Би ч бас. Дотор байх дуртай юу?
Танихара: Эндхээс хавь илүү.
Мияамура: Дотор хэн ч байхгүй бол? Чамаас бусад нь бүгд гадагшаа гарвал чи ганцаараа үлдэх нь байна шд.
Танихара: Тэр...
Мияамура: Чамд хамаатай нь гаднах, доторх бус хүн хамт байна уу үгүй юу шүү дээ. Чиний талд хэн байх нь. Тэгээд л болоо.
Танихара: Би зүгээр л...
Бичиг: Туулай
Шиндо: Миямурагийн дугаар аа? Байгаа. Яах гэж байгаа юм?
Танихара: Зүгээр хэлээд өг.
Шиндо: За, хүлээж бай.
Танихара: Хэнээс ч илүү Мияамура туулайд дуртай байсан шүү дээ.
Шиндо: Юун туулай?
Танихара: Дуугүй дугаарыг нь хэлээд өг. Авахгүй байх шив.
Ээж: Изүми, гадаах самбарыг оруулаад өгөөч.
Мияамура: За.
Танихара: Хаачихсан уу?
Мияамура: Уучлаарай, маргааш амрах болохоор нөгөөдөр онгойх... Булан эргээд жаахан алхахад илүү том бялууны дэлгүүр байгаа. Тэнд одоо...
Танихара: Эндээс авмаар байна.
Мияамура: Тийм гэж үү?
Танихара: Нөгөөдөр ирье. Нөгөөдөр. Бяслагтай бялуу амттай гээ биз дээ?
Мияамура: Амттай.
Танихара: Тийм бий. Нөгөөдөр ирье.
Мияамура: Жимсний боов ч бас... амттай шүү.
Танихара: Болж байна аа. Бас авъя. Хоёр хоёрыг.
Мияамура: Хоёр хоёрыг.
Танихара: Дараа ирье.
Мияамура: За.
Танихара: Гар утас чинь?
Мияамура: Гар утас аа? Эвдэрчихсэн. Маргааш янзлуулна даа.
Танихара: Аан за. Тоохгүй байна гэж бодсон чинь. Тоохгүй орхиж байсан нь би байж. Энэ бүх хугацаанд. Хэцүү байсан уу?
Мияамура: Айн?
Танихара: Юу ч биш ээ. Ингээд явлаа.
Мияамура: Танихара-күн. Ирсэнд баярлалаа.
Танихара: Би хооллохоо мартсан юм. Миний ээлж байхад шүү дээ. Зуны амралт дуусахад бүгд үхчихсэн байсан. Чамд бурууг тохсон нь би байсан. Би байсан юм.
Мияамура: Тийм үү?
Танихара: Мияамура нөгөө... би... Намайг... уучлаарай. Тэр үед ингэж хэлсэн сэн бол гэж бодоход одоог хүртэл сэтгэл өвдөнө.
Мияамура: Ингээд сүүлийнх нь.
Хори: Тусалсанд баярлалаа.
Мияамура: Төгсөлтийн цомог!
Хори: Дунд сургуулийнх.
Мияамура: Тэр үед Хори-сан ямар байсан бол?
Хори: Нээвэл үхсэн гэж мэд. Ядаргаатай шүү. Том, зай эзлээд л гэхдээ хаяж чадахгүй байгаа юм. Мияамура, чи хаячихсан уу?
Мияамура: Хаямаар байсан. Том, хүнд болохоор яахаа мэдэхгүй. Эцэст нь хаяагүй. Харин одоо бол их чухал гэх үү дээ.
Хори: Мияамурад ч бас хаямаар байсан зүйл байдаг байх. Дунд сургуульд ямар байсныг нь огт мэдэхгүй ч бүх зүйлийг үзэн ядаж, урсгалаараа явж байсан байх. Тийм зүйлс олон тохиолдсон байх. Харин одоо хаяагүйдээ талархахаар болж.
Мияамура: Катагири сургуулийн төгсөлтийн цомог ямар байх бол?
Хори: Авах үедээ л мэдэх байх даа. 4-р сард зураг бол авчихсан шүү дээ.
Мияамура: Мизоүчи-күнтэй хамт зурагт орсон байгаасай.
Хори: Яагаад Мизоүчи гэж?
Мияамура: Саяхнаас жаахан дотносон.
Хори: Үнэхээр үү?
Мияамура: Утас хайхад тусалсан юм. Муухай ханддаг байсан ч одоо зүгээр ээ.
Хори: Мазохист юм уу?
Мияамура: Танихара-күнтэй ч бас дотно болох юм шиг санагдсан.
Хори: Хөөх.
Мияамура: Хялбар байхгүй ч гэсэн. Энэ хорвоо дээр найзалж чадахгүй хүн гэж байхгүй байх.
Бичиг: Дараагийн ангид
Бичиг: хуудас.10 Цас ханзрах цагаар。
Back to episodes Go home