Мияамура: Энд байжээ. Биеийн тамирын хичээл чинь эхэлчхэж.
Мияамура /бага/: Тамирын хувцас хаячихсан байсан.
Мияамура: Тийм үү? Нээрэн тийм шүү дээ.
Мияамура /бага/: Хөгжилдөж байгаа хүмүүст дургүй л дээ.
Мияамура: Тийм байсан тэ?
Мияамура /бага/: Фракц үүсгэж нийлдэг хүмүүст дургүй.
Мияамура: Шал утгагүй ч намайг хасаад байгаа мэдрэмж авдаг.
Мияамура /бага/: Завсарлагааны цагт ч дургүй.
Мияамура: Ангидаа нийлэх хүнгүйг хүмүүс мэдчихдэг. Багш нарт ч дургүй. Баг болгон хичээллүүлдэг. Ганцаараа үлдчихдэг болохоор. Сургуультай холбоотой арга хэмжээнд хамгийн дургүй. Эргэн санахад дуртай зүйл ер үгүй байж.
Мияамура /бага/: Намайг гэх хэн ч байхгүй бололтой. Үхчхэж болох уу?
Мияамура: Үхэхээ азнасан дээр байх. Удахгүй ядаргаатай ч гэсэн найзтай болно. Нуруулаг эрэгтэй болон найзаа гэх сэтгэлтэй охин жаахан сульдаа сурагчдын зөвлөлийн дарга болон тэдний хамтрагч болох хоёр гээд. Чамайг найз гэж хайхрах зөндөө хүмүүстэй болно. Түүнээс гадна чиний төлөө уйлж, инээж, гуниглаж, уурлаж, зааж зөвлөх хүн гарч ирнэ. Үнэхээр хүлээж байгаа болохоор.
Мияамура /бага/: Хэрэв үнэн бол би... би...
Мияамура: Ямар зүүд зүүдэлсэн билээ? Хори-сантай уулзмаар байна.
Рэми: Миний хайрладаг хүн их эмзэг. Үнэхээр эмзэг. Хүмүүст сануулга өгөхдөө маруухан. Спортод муу гэж инээх аядаж ярих ч үнэн хэрэгтээ гомдолтой санагддаг. Охид хөвгүүдээр хүрээлэгдэж байхдаа их дуртай. Заримдаа түгшсэн царай гаргадаг.
Бичиг: хуудас. 8 Худал бүхний цаана。
Рэми: Сэтгэл зовних асуудлаар дүүрэн ч гэлээ миний хайртай залуу. Яана аа, Сэнгокү-күн аваад өг. Айгаад байна. Би ч бас айж байна гэсэн царай гаргаж. Гэвч их гайхсан. Сайн байлаа. Миний хайртай залуу эмзэг ч гэсэн хичээнгүй нэгэн. Гэхдээ байна шдээ. Анх уулзахдаа шал өөр хүн гэж бодсон.
Эр1: Би Аяасаки-санд дурлачихлаа. Жижигхэн царайтай дээр эгдүүтэй шүү тэ?
Эр2: Харин тийм. Хэтэрхий сайхан болохоор халдаж чадахгүй юм аа тэ?
Эр1: Залуучууд дундаа алдартай гэдгээ мэддэг байх.
Эр2: Очиж очиж Аяасаки, Кооно хоёр нийлдэг шд. Гоо үзэсгэлэн ба араатан хоёр шиг.
Сэнгокү: Тийм гэж үү? Хоёулаа л энгийн харагддаг шд.
Эр1: Аяасаки их хөөрхөн байгаа биз дээ?
Сэнгокү: Хоёулаа л энгийн харагддаг.
Рэми: Хичээл дундуур ном уншиж байсан биз дээ? Манга?
Сэнгокү: Гёте.
Рэми: Гёте? Юу юм?
Сэнгокү: Гёте гээд зохиолчийн бүтээл.
Рэми: Номын нэр биш байж ээ? Сонирхолтой юу?
Сэнгокү: Аяасаки-сан номд дуртай юу?
Рэми: Хичээл дундуур уншихгүй ч дуртай. Грюм туйлс гээд.
Сэнгокү: Цасан цагаан шиг уу?
Рэми: Цасан цагаан шиг.
Сэнгокү: Уншмаар байвал үүнийг...
Бичиг: Цасан цагаан
Рэми: Зээлдүүлж байгаа юм уу?
Сэнгокү: Түүвэр зохиол болохоор сонирхолтой байж магадгүй, бас өөр хэдийг авчирсан.
Рэми: Хөөх, баярлалаа.
Сакура: Ашгүй дээ тэ, Рэми?
Рэми: Тхх!
Сэнгокү: Кооно-сан ч бас дуртай юу?
Сакура: Би юу? Тийм ээ.
Сэнгокү: Аяасаки-саны дараа авч уншиж болно шүү. 3 дахь түүх нь их сонирхолтой.
Сакура: Үнэхээр болох юм уу?
Сэнгокү: Тийм ээ.
Сакура: Баярлалаа.
Сэнгокү: Зүгээр дээ.
Рэми: Үнэхээр таалагдсан, баярлалаа.
Сэнгокү: Тийм бол үүнийг ч бас.
Рэми: Өөр номууд уу? Гайхалтай. Хэр их байдаг юм?
Сэнгокү: Ихэнх нь гэрт байсан номууд. Бүтэн өрөө номын сан байгаа.
Рэми: Тийм үү? Хармаар байна.
Сэнгокү: Хамт явах уу? Болно шүү.
Рэми: Санаа зоволтгүй. Хачин зүйл хийхгүй учраас.
Сэнгокү: Аан за.
Бичиг: Сэнгокү
Рэми: Хөөх ямар их юм бэ.
Сэнгокү: Цэвэрлэгээ хийгээгүй болохоор тоосонд дарагдчихсан байх. Болгоомжтой... Зүгээр үү?
Рэми: Тхх. Дураараа хүрчихлээ. Буланд байхаар нь хармаар санагдаад.
Сэнгокү: Хуучны ном байна.
Рэми: Юуны тухай юм?
Сэнгокү: Ертөнцийн төгсгөлийн өмнөх өдрийн тухай.
Рэми: Дэлхий эсвэл Япон улс сүйрэх юм уу?
Сэнгокү: Дэлхий байсан байх. Бүгд сандраад л. Маргааш бүх зүйлийн төгсгөл ирнэ гэхээр ямар нэг зүйл хийх ч хүсэл төрөхгүй байх.
Рэми: Тийм гэж үү? Би бол мөнгө үрнэ ээ. Төрөл бүрийн амттан иднэ.
Сэнгокү: Айн? Амттан гэнэ ээ? Дэлхийн сүүлийн өдөр шд.
Рэми: Идэж чадаагүй бүхнээ идэх болно.
Сэнгокү: Тийм байж. Өнөөдөр үсээ дээр боож ээ?
Рэми: Боомоор санагдаад.
Сэнгокү: Гоё харагдаж байна.
Рэми: Үнэхээр үү?
Эр: Хөөрхөн болохоор юу ч хийсэн хөөрхөн юм аа. Сэнгокү-күн ч учрыг нь ойлгохгүй дээ.
Рэми: Саад болчихлоо. Түр болох уу? Зээлдүүлсэнд их баярлалаа. Бүгдийг нь уншсан.
Сэнгокү: Яарч унших хэрэггүй байсан шд.
Рэми: Үгүй дээ. Ухаан жолоогүй уншсаар байгаад дуусчихсан. Гэхдээ маргааш үнэхээр дэлхий сүйрвэл муухай юм аа.
Сэнгокү: Амттан иднэ биз дээ?
Рэми: Юуны чинь амттан идэх.
Сэнгокү: Камиока чамд сайн гэсэн.
Рэми: Аан. Өнөөдөр танайд очиж болох уу?
Сэнгокү: Болно. Аяасаки-сан хөвгүүдтэй дотно байдаг байж магадгүй ч би буруугаар ойлгож магадгүй. Аяасаки-сан, энэ цуврал урт болохоор уншихад зүгээр байх.
Рэми: За, уншина аа. Сэнгокү-күн? Нөгөө... Сэнгокү-күн, би...
Сэнгокү: Яасан?
Рэми: Юу ч биш. Дэлхий... Хэрэв маргааш дэлхий сүйрвэл юу хийх вэ?
Сэнгокү: Айн? Ном дээр гарсан шиг үү?
Рэми: Нэг тиймэрхүү гэх үү дээ.
Сэнгокү: Чамд сэтгэлээ илчилнэ. Тэгээд сансрын тос болон замхарна. Төгсөв.
Рэми: Тоглоод байна уу?
Сэнгокү: Үгүй. Үгүй ээ. Уучлаарай, март даа.
Рэми: Яагаад ичээд байгаа юм?
Сэнгокү: Ичээгүй шүү.
Рэми: Худлаа яриад л.
Сэнгокү: Хэн худлаа ярьсан юм? Ичээгүй за.
Рэми: Мэдэж байна аа. Улаа бутарчхаад. Гоё доо.
Сэнгокү: За за.
Рэми: Хөөе. Би ч бас чамд хайртай.
Сэнгокү: Би ч бас чамд хайртай.
Бичиг: Хослон туулах улирал
Сэнгокү: Зээлсэнд баярлалаа.
Рэми: Нэг өдөрт дуусгачихсан юм уу?
Сэнгокү: Хичээлээ эрт дуусгаад үлдсэн цагтаа л.
Рэми: Тийм үү? Онцгой гүйлгээт номын сэтгэл хөдөлгөм түүх ямар байна?
Сэнгокү: Дажгүй ээ.
Рэми: Худалч гэдэг нь. Өчигдөр шөнөжин дэрээ норгосон байж. Анх уулзахад бусдын үгээр байдаггүй чинь таалагдсан. Харин одоо бол эмзэг байдалд, худал хэлж чаддаггүйд нь, хичээнгүй гээд л... бүх талд нь хайртай.
Мияамура: Яагаад гэнэт хөлийн хумс будаад эхлэв?
Хори: Цэвэрлэгээ хийж байгаад хэрэглээгүй будаг олоод. Өнгө нь чамд зохино гэж бодсон юм.
Мияамура: За. Үгүй ээ. Хачин бодол... Боож үхнэ дээ.
Хори: Мияамура, нөгөө хөл.
Мияамура: Гэхдээ...
Хори: Мияамура? Нөгөө хөлөө өг гээд байхад.
Мияамура: Чам дээр гишгэвэл үе ахих юм шиг санагдаад.
Хори: Юу?
Мияамура: Тоглосон юм. Уучлаарай. Дандаа шогшуулаад байдаг энэ удаад өөрөө дур мэдэн тоглочихлоо. Уучлаарай, уучлаарай.
Хори: Зүгээр дээ. Уурлаагүй, харин ч гайхлаа. Шиндо-күн, Савада-саны хажууд дураараа байдаг хэрнээ миний хажууд тайван бас томоотой байдаг болохоор дүр эсгээд байдаг байх гэж бодсон.
Мияамура: Үгүй ээ. Энэ миний энгийн байдал.
Хори: Аан.
Мияамура: Уурлаж, цохих нь дээр гэж үү?
Хори: Үгүй ээ.
Мияамура: Хөөш, Кёоко. Хэнтэй ярьж байна гэж бодоо вэ?
Хори: Болох юм байна.
Мияамура: Айн?!
Тоорү: Өглөөний мэнд, Мияамура.
Мияамура: Ангалзаад байж байна уу, Ишикава?
Тоорү: Аанха.
Мияамура: Юу вэ? Иура ийм юм сонссоор л байна уу? Би ч дуртай л даа.
Иүра: Айн?
Тоорү: Мэдэхгүй ээ!
Сэнгокү: Мияамура-күн, математик Б сурах бичгээ зээлдүүлээч?
Мияамура: Больж үз л дээ, мартаа юу зөвлөлийн дарга аа?
Сэнгокү: Ишикава-күн.
Тоорү: Яагаад надаас гэж? Мэдэхгүй гээд байхад.
Иүра: Мияамура, юу болсон юм?
Мияамура: Алаад өгөөч.
Иүра: Айн?
Тоорү: Мөсөн хатны тушаал л биз?
Мияамура: Тийм.
Сэнгокү: Хүсэхгүй бол шууд хэлсэн нь дээр.
Хори: Өглөөний мэнд.
Мияамура: Ишикава-күн, гуйж байна, тэсдэг юм шүү.
Тоорү: Яагаад би гэж?
Хори: Хэцүү байж ээ? Надтай ширүүн харьцахыг чинь харахгүй юм байна.
Мияамура: Мартахаар чинь ширүүн харьцъя.
Хори: Үнэхээр үү? Хүлээж байя.
Тоорү: Дараа уулзъя.
Юки: Дараа уулзъя!
Хори: За!
Мияамура: Цайны цагаар физикийн анги хаалттай байх юм байна.
Хори: Юу? Өө нээрэн тийм шд. Цайгаа уучхаад ангид тавиад ирье. Багшид хэлчхээрэй.
Мияамура: Би явах уу?
Хори: Үгүй ээ, зүгээр.
Сэнгокү: Түр болох уу?
Юки: За?
Мияамура: Арай энэ чинь нөгөө боломж нь уу? Гэхдээ хэр хэмжээтэй байвал санаа нь амрах бол?
Хори: Нээрэн тийм...
Мияамура: Хэнтэй ярьж байна гэж бодоо вэ, новш оо? Салж хагацахгүй зууралдаад байх юм, амаа хамхиж үз. Хори-сан, чадахгүй нь ээ. Энэ сүүлийн удаа шүү. Хори-сан... мэдэхгүй ээ.
Хори: Хөгжмийн өрөөнд хэрүүл болж байсан гээд бүр шуугиад байсан.
Мияамура: Айлгасанд уучлаарай.
Хори: Яасан бэ, Юки?
Юки: Айн? Нөгөө...
Хори: Юу? Сэтгэлээ илчилсэн?
Юки: Тхх, дөрвөн өдрийн өмнө.
Мияамура: Дөрвөн өдөр?
Хори: Удаан хүлээлгэжээ.
Юки: Шууд татгалзаж чадахгүй байна шд.
Мияамура: Айн? Татгалзах юм уу?
Юки: Мэдээж, танихгүй хүн шд. Их хичээнгүй хүн шиг харагдсан. Шалтгаан байхгүй татгалзаж чадахгүй нь.
Мияамура: Хуурамч найз залуутай болбол яасан юм?
Хори: Тоорү гээд.
Юки: Хүсэхгүй биз.
Хори: Гайгүй байх. Сайн тайлбарлаад хэлчихвэл.
Мияамура: Хичээлийн дараа гэж бодож байна. За тэгээд уулзъя. Ишикава-күн зөвшөөрчихлөө.
Хори: Хурдан юм бэ?!
Тоорү: Тэгээд яавал болох юм?
Хори: Хоорондоо сээтгэнэж байгаад татгалзчих өө.
Тоорү: Яаж тэгж чөтгөр шиг аашлах юм.
Юки: Алив ээ, Хори.
Мияамура: Аль бүлэг юм?
Хори: 6 билүү?
Юки: Тхх, 6 дугаар бүлгийн Янаги-күн.
Тоорү: Ёшикава би байж болох юм уу? Арай илүү царайлаг хүн хэрэггүй юу?
Юки: Чи тэр хүнээс жаахан илүү царайлаг болохоор зүгээр.
Тоорү: За за.
Юки: Жаахан. Жаахаан шүү.
Тоорү: Сонслоо доо.
Хори: Ингэсгээд явах уу?
Юки: Тэгье. Чи бас явах юм уу?
Хори: Явалгүй дээ, найздаа санаа зовж байна.
Бичиг: Царайг нь хармаар байна
Юки: Баярлалаа, Хори.
Тоорү: Явцгаая.
Юки: Айн?
Тоорү: Өнөөдөртөө үерхэж байгаа биз дээ? 6 дугаар бүлгийн ямар хүн билээ?
Мияамура: Нэг анги биш болохоор мэдэхгүй юм аа. Аяасаки-сан мэдэж магадгүй.
Юки: Өнөөдөртөө. Чи чимээгүй байхад болно.
Тоорү: Зүгээр үү?
Юки: Хачин зүйл хийлгэж байгаад уучлаарай.
Тоорү: Хэлээд юу гэх вэ. Ганц зүйл хэлээд орхиё. Миний найз охин болохоор болохгүй гэж хэлмээр байна.
Юки: Юу?! Дүр эсгэхэд болох байхад.
Тоорү: Дүр эсгэлт шд.
Юки: Хүссэнээ л хийхгүй юу.
Хори: Юу гээд байгаа нь сонсогддоггүй.
Мияамура: Ирчихлээ.
Янаги: Уучлаарай. Ёшикава-сан, хоцорчихлоо. Багш түр дуудсан юм.
Мияамура/Хори: Царайлаг юм аа.
Хори: Тоорү шагайд нь ч хүрэхгүй юм байна.
Юки: Алив ээ.
Тоорү: Би нөгөө...
Янаги: Танилцсандаа таатай байна. 6 дугаар бүлгийн Янаги Аканэ гэдэг.
Тоорү: Нэр нь хүртэл янзтай юм. Ишикава гэдэг.
Хори: Бидэн дундаа царайлагтаа ордог Мияамуратай ч харьцуулахгүй юм байна.
Мияамура: Тэсээрэй, Ишикава-күн.
Янаги: Найз залуутай байж ээ?
Юки: Тийм ээ, уучлаарай.
Тоорү: Генетикийн илрэлээр ялагдаад байхад амьдрах хэрэг байна уу? Би лав байсан бол зөвшөөрнө. Тэнэг Ёшикава.
Янаги: Арга алга юм даа. Ишикава-күн илүү сэтгэл татам юм.
Тоорү: Больж үз.
Янаги: Явсан нь дээр бололтой.
Юки: За.
Хори: Юки. Яагаад? Үнэхээр царайлаг байхад.
Юки: Айн? Хэтэрхий царайлаг болохоор нь. Би тансаг хоолонд дуртай биш л дээ.
Мияамура/Хори: Энгийн ард?
Тоорү: Яриан дундаа сүнс зайлчихсан юм шиг санагдсан. Аймаар байсан. Их царайлаг юм аа.
Хори: Манай үед байсныг нь мэдээгүй юм байна.
Рэми: Янаги-күн үү? Мэднэ. Их царайлаг, сонирхолтой хүн л дээ.
Юки: Сонирхолтой?
Янаги: Ёоё.
Эр: Янаги, шил чинь хаана байна?
Янаги: Шинийг аваагүй байгаа л даа. Гэхдээ зүгээр дээ. Асуудал алга.
Эр: Янаги!
Рэми: Нэлээн болдог юм.
Юки: Нэлээн?
Рэми: Нүдний хараа үнэхээр муутай.
Юки: Тийм байж. Хөөе!
Янаги: За?
Юки: Хүнтэй андуураагүй биз дээ? Манай найзыг Хори Кёоко гэдэг юм. Өндөр бас их хөөрхөн. Надтай андуурсан гэж бодохгүй байна уу?
Янаги: Айн? Хүлээгээрэй, яагаад тэгж асуудаг билээ? Нүдний хараа их муутай гэж сонссон уу? Хүн андуураагүй ээ.
Юки: Айн?
Янаги: Сайн болоод удаж байна. Яаж харагддагийг чинь мэднэ. Харин Хори-санг мэдэхгүй.
Юки: Тийм үү?
Хори: Юки!
Юки: Хори.
Хори: Уучлаарай. Саад болох гээгүй шүү.
Тоорү: Янаги-күн.
Янаги: Хори-сан? Чамайг ярьж байлаа. Ёшикава-сан царайлаг найзтай гэхээр нь.
Мияамура: Сайн уу? Мияамура гэдэг.
Янаги: Тийм үү? Ишикава-күн хамт байж ээ?
Хори: Хори байна.
Янаги: Уучлаарай, хэн гэлээ?
Тоорү: Эртээд уулзсан Ишикава байна.
Янаги: Уучлаарай... Мияамура-күн.
Юки: Жаахан хараа муутай.
Хори: Жаахан?
Янаги: Ёшикава-сантай сая зүгээр таарсан юм. Буруу ойлгочих вий. Хори-сан, Ишикава-күн хаана байна?
Тоорү: Энд байна.
Мияамура/Хори: Сонирхолтой юм аа.
Янаги: Тийм байж, уучлаарай!
Тоорү: Зүгээр ээ, Янаги-күн.
Янаги: Үнэхээр санаандгүй шүү.
Тоорү: Тайвшир!
Бичиг: Дараагийн ангид
Бичиг: хуудас.9 Хэцүү ч гэлээ боломжгүй биш。
Back to episodes Go home