Эм: Тавтай морил!
Бичиг: "Англи хэлний дүрмийн дасгал ажил : 700+ ахисан түвшин?
Хори: Хайж байснаа олсон уу?
Юки: Үгүй ээ. Захиалга өгдөг ч юм билүү? Гэхдээ...
Хори: Худалдагчаас нь асуучих.
Юки: Яах вэ, ирэхээр нь л авъя.
Хори: За за. Би үүнийг авлаа.
Мияамура: Надад бас авах юм байна. Хамт явъя.
Тоорү: Ёоё!
Юки: Тэнд тоглоомын сэтгүүл байсан, явж харах уу?
Тоорү: Тэгье.
Юки: Тоорү!
Тоорү: Яасан? Хог асгах нь уу?
Юки: Шатамхай хогийг нь барьчих.
Тоорү: Туслуулахын түүс байх шив! Хүнд юм аа! Энэ нь хүнд болохоор хөөрхөн зальдаад байгааг чинь мэдлээ дээ, Ёшикава.
Юки: Айн? Юугаа яриад байгаа юм?
Бичиг: хуудас. 7 Чи байвал би байна。
Юки: Өө нээрэн. Авахыг хүсэж байсан DVD өнөөдөр худалдаанд гарсан. Хамтдаа явъя.
Тоорү: Ёо.
Юки: Дараа нь зээлдүүлнэ шүү. Дэлгүүрийн эзний дүрд тоглосон залуу их догь! Царайлаг бөгөөд донжтой залуу бий.
Тоорү: Хори Мияамура хоёр үерхэх болсноос хойш Ёшикава надад анхаарал тавих болсон.
Юки: Сонсож байна уу?
Тоорү: Сонсож байна аа! Тэглээ ч зээлэхгүй...
Юки: Кооно-сан!
Тоорү: Зүгээр үү? Намайг уучлаарай!
Сакура: Би л замаа харалгүй мөргөчихлөө. Ичмээр юм.
Тоорү: Түр хүлээгээрэй! Удахгүй ээ!
Сакура: За.
Юки: Уучлаарай! Урдах замаа сайн харсангүй.
Сакура: Тэгэх хэрэггүй ээ.
Юки: Толбо үлдчих вий дээ. Гайгүй байгаа?
Сакура: Ёшикава-сан... Ишикава-күнтэй үерхдэг юм уу?
Юки: Үерхвэл гэж дээ.
Сакура: Аан.
Тоорү: Чамайг яаж ийм байдалтай хариулах вэ дээ. Ёшикавагийнх багадаж магадгүй гэж бодоод. Минийх хэтэрхий хэлхэг байж магадгүй ч, уучлаарай!
Бичиг: Ишикава
Сакура: Айн? Өмсөж болох юм уу?
Тоорү: Өөрийнхийгөө өмссөн нь дээр ч юм уу?
Сакура: Үгүй! Түр зээлдье! Баярлалаа!
Бичиг: Сурагчдын зөвлөлийн өрөө
Сэнгокү: Яагаад цамц өмсчихсөн юм?
Сакура: Урт түүх ээ. Рэми хаачсан юм?
Сэнгокү: Гэртээ харих ёстой гээд түрүүлээд явсан. Цонх онгойлгочхоод.
Сакура: Цонх онгойлгох албаа сайн хашиж байна шүү. Хөөе, Сэнгокү-күн. Түүний юунд хайртай вэ?
Сэнгокү: Сакуратай ийм зүйл ярих гэж.
Сакура: Гайхаад байгаа юм уу?!
Сэнгокү: Уучил, уучил. Эмзэг болохоор би харж хандаж байхгүй бол болохгүй гэх үү дээ.
Сакура: Сул дорой нэгнийг ашиглан өөрийгөө хүчтэй нэгэн мэт харагдуулах гэсэн үг үү?
Сэнгокү: Тийм биш ээ! Ашиглах биш хамгаалмаар байна гэсэн утгатай! Хамгаалуулахыг хүсдэг. Тэгж бодогдуулдаг Рэмид хайртай. Би ч угаасаа хүчтэй нэгэн биш. Гэхдээ эр хүн болохоор хүчтэй байх эрхийг минь олгодог гэх үү. Араас нь минь дэмнээд байдаг болохоор би ч бас түүнийг дэмнэгч нэгэн болохыг хүсдэг. Гэвч намайг л хамгаалдаг юм. Чи ч бас хамгаалуулаагүй гэж үү?
Рэми: Сакура ч хөөрхөн юм аа.
Сакура: Тийм ээ. Хамгаалж байдаг. Урам зориг өгдөг. Дахиад жаахан хичээгээд үзье. Ишикава-күн?
Тоорү: Кооно-сан.
Сакура: Цамц зээлсэнд баярлалаа. Угаах гээд удаачихлаа, уучлаарай.
Тоорү: Угаахгүй байсан ч болох байхад!
Сакура: Их тусалсан болохоор.
Иүра: Ишикава! Түр ирээдхээч?
Тоорү: Очлоо. Дараа уулзъя.
Сакура: Нөгөө... Хэтэрхий их жигнэмэг хийчихсэн юм.
Тоорү: Өгч байгаа юм уу? Баярлалаа.
Сакура: Амт нь нийцдэг байгаа даа!
Тоорү: Амттай юм! Гайхалтай! Ялангуяа Сакураны өнгөтэй нь!
Сакура: Сакурад дуртай юу?
Тоорү: Сакура? Мэдээж дуртай.
Иүра: Ишикава!
Тоорү: Очлоо доо! Уучлаарай! Дахиад хийвэл хэлээрэй. Ёстой амттай юм.
Иүра: Удаан юм бэ!
Тоорү: Мэдэж л байна даг!
Юки: Азтай даа. Сүүлийнх нь.
Хори: Яаж байгаа юм бэ, Юки? Удаан хайсан биз дээ?
Юки: Хүсэж байх шиг харагдахаар нь өгчихлөө. Тэгтлээ авмаар байсан юм биш. Зүгээр дээ.
Иүра: Ишикава, чамайг дуудаж байна.
Тоорү: Очлоо!
Хори: Юки. Ойрд чамайг Тоорүтай хамт харсангүй шүү. Эсвэл тэгж санагдсан юм болов уу?
Юки: Нэг газар жигнэмэг гударч байгаа биз.
Хори: Юу гэсэн үг юм?
Бичиг: "Тоортой цай"
Хори: Гуравхан жил найзалсан ч гэлээ, яаж ийгээд ойлгоод байдаг.
Юки: Бие даах цагтай юм байна, ашгүй дээ.
Хори: Дурамжхан байгаагаа мишээлтээр хаацайлан нуудаг. Маш ихээр хүссэн зүйл байсан ч амнаасаа ер унагадаггүй. Сэтгэлийнхээ гүнээс дуртай, авмаар байна гэж хэлдэггүй. Тийм болохоор хайртай зүйлс нь түүнээс холдож олддог.
Сакура: Дээр алчуурыг чинь ашигласан болохоор талархаад үүнийг өгч байна.
Юки: Хэрэггүй. Хөөх, би жигнэмэгт их дуртай! Кооно-сан, баярлалаа!
Тоорү: Кооно-сан, үнэхээр баярлалаа.
Сакура: Таалагдсан бол болоо доо!
Тоорү: Тхх. Арааны шүлс асгарам байсан.
Сакура: Талархаад.
Юки: Амттай юм. Цаашдаа ч авчхаж магадгүй нь ээ? Би үзэшгүй юм даа.
Мияамура: Айн? Бялуу?
Юки: Тхх. Хийж үзэж байгаагүй юм. Хэн нэгэн идээд амттай юм аа гэж сэтгэгдэл төрөхөөр. Хэцүүхэн байх л даа тэ?
Мияамура: Ёшикава-сан, би бялууны талаарх мэдлэгтэй төрөөгүй шүү дээ.
Юки: Айн?
Мияамура: Анхнаасаа чадварлаг байна гэж байхгүй ээ. Бүтэлгүйтвэл дахин нэг оролдож үзэхэд болно.
Юки: За!
Мияамура: Хөөх.
Хори: Бүтэн долоо хоног зарцуулж хийсэн чинь үү?
Мияамура: Аяган бялуу байх шиг байна тэ?
Юки: Бүр тэгж мэдэгдэхгүй байна уу?
Хори: Яагаад Тоорүгээс нуугдаад байгаа юм?
Юки: Үхтэл шоолно шд!
Мияамура: Шоолохгүй ээ. Түүнд хийж өгч байгаа юм чинь.
Юки: Түүнд зориулаагүй ээ.
Тоорү: Энд байжээ! Юу вэ? Жийчхэж байгаа юм уу тэ?
Юки: Битгий ир!
Тоорү: Аяган бялуу юу?
Юки: Буцаагаад өг.
Тоорү: Амтгүй.
Юки: Хөөе!
Тоорү: Арай л амтгүй юм.
Юки: Мэдэж байна за.
Тоорү: Дараагийн удаа найдлаа шүү.
Эм: Найдлаа!
Мияамура: Би ч бас найдлаа.
Юки: Найдчих!
Тоорү: Мияамура Хоккайдо явсан гэсэн үү?
Хори: Тхх. Хамаатныдаа зочилно гээд таван өдрийн чөлөө авсан.
Юки: Энэ долоо хоног ирэхгүй нь ээ? Яана аа, англи хэлний хичээлийн унших дараалал өөрчлөгдөх нь.
Тоорү: Мияамура 5 дахь мөрнөөс эхлэх байх аа. Балай урт юм байна шд!
Юки: Аан минийх ч амархан юм байна.
Мияамура: Хоккайдод ирчихлээ. Энд сэрүүхэн байна. Цэнэг дуусах нь. Дээрээс нь цэнэглэгчээ мартчихаж. Ах аа, цэнэглэгчээ зээлдүүлж болох уу?
Эр: Тэг, тэг. Таарах юм болов уу?
Мияамура: Ммм. Таардаггүй ээ. Дэлгүүр явж болох уу?
Ээж: Холхилдоод завгүй байна. Машинаар хүргэж өгч чадахгүй нь. Түр тэсчих, за?
Юки: Хоёрыг уух гэж байгаа юм уу?
Хори: Тийм ээ. Хоолой бүр хатчихаж.
Юки: Халуунд сайн ууж байхгүй бол.
Эр: Ёшикава, чихэрлэг жүүснээс өөр зүйл уухгүй бол таргална даа.
Хори: 3 өдөр үлдлээ.
Бичиг: Хоккайдод ирчихлээ. Энд сэрүүхэн байна.
Эм: Хори-сан, баяртай!
Хори: Маргааш уулзъя!
Сэнгокү: Хүн хүлээгээ юу?
Хори: Үгүй ээ.
Сэнгокү: Ммм.
Рэми: Баяртай!
Аав: Кёоко, миний аяга биш шд.
Сота: Ахын аяга байна!
Аав: Үзэн ядалтаа илэрхийлээд байна уу?
Хори: Үгүй дээ. Зүгээр андуурчхаж.
Аав: Тийм үү? Нар баруунаас мандах вий дээ.
Юки: Мияамура өнөөдөр ирнэ биз дээ?
Тоорү: Орой гэсэн үү? Эсвэл шөнө үү?
Хори: Мэдэхгүй байна өө.
Сота: Эгч, "Шуурган Од" үзмээр байна, эхэлчихлээ шд!
Аав: Яагаад л мэдээнээс салахгүй байгаа юм?
Эр: Дараагийн мэдээ: Нисэх онгоцонд авч явах тээшний...
Аав: Айн? Юу вэ? Хөөе, Кёоко!
Мияамура: Асчихлаа. Шиндо, Шиндо. Ишикавагаас шалгалт хойшилсон гэнэ үү? Арай ч дээ.
Бичиг: Хори-сан
Ээж: Изүми?
Мияамура: Өршөө...
Хори: Тэнэг. 5 өдөр ингэж удаан өнгөрнө гэж санасангүй. Тавтай морил.
Мияамура: Би ирлээ.
Хори: Анх удаагаа мэдлээ.
Бичиг: "Хурдан ир, тэнэг ээ."
Бичиг: Сурагчдын зөвлөлийн өрөө.
Хори: Дургүй зүйл ээ? Мияамура аймшгийн кинонд дургүй. Гэхдээ айсан хэрнээ үзээд байдаг болохоор яг үнэндээ дуртай байх өө.
Зэрэг: Чи л үзүүлдэг гээч.
Юки: Хөөе, Хори. Хамаагүй хүчилж аймшгийн зүйл үзүүлээд байвал залхах вий дээ?
Хори: Юу?
Сакура: Хөөрхөн охин аймшгийн кино үзэж баясдаг нь аймшигтай юм.
Хори: Хэрэггүй дээ. Хөөрхөн гэнэ шүү.
Юки: Хори, тэр чухал биш ээ.
Рэми: Би бас түүнийг залхах дээр Ёшикава-сантай санал нийлж байна.
Хори: Тийм үү?
Мияамура: Хори-сан, үүнийг аваад ирсэн. Нохдын тухай!
Хори: "Ард чинь байна : 3 дахь хар дарсан зүүд" үзье?
Мияамура: За.
Юки: Хамаагүй хүчилж аймшгийн зүйл үзүүлээд байвал залхах вий дээ?
Хори: Мияамура энэ кино их аймаар бололтой?
Мияамура: Юу ярина вэ? Үргэлж +13 асран хамгаалагчтай үзэх заалттай юм үздэг байж. Энэ ёстой хорхойд ч хоргүй!
Хори: Юки!
Рэми: Худлаа ч бай айсан царайл.
Хори: Аймаар юм.
Мияамура: Айлгачихлаа.
Хори: Аяасаки-сан. Бүтэхгүй шинжтэй.
Сакура: Хөтлөлцөх ч юм уу?
Хори: Хөөх, аймаар байна шүү. Хамтдаа гоё кино үзье гэж бодсон юм.
Мияамура: Уучлаарай, айгаад байсанд. Үнэхээр уучлаарай.
Хори: Битгий уучлалт гуй. Чиний буруу биш шүү дээ.
Мияамура: Тийм ээ. Түр ганцааранг минь байлгаач.
Хори: Зугтчихлаа. Ингээд өнгөрлөө!
Мияамура: Арчаагүй юм аа. Хори-сан? Хори-сан?
Хори: Угаасаа эгдүүтэй биш юм чинь.
Мияамура: Үгүй, эгдүүтэй шд.
Хори: Айж байгаа юм шиг жүжиглэж ч чаддаггүй. Эгдүүтэй байж чадахгүй байхад яах юм бэ.
Мияамура: Арай бодолцоод тэгж байсан юм уу?
Хори: Мэдэхгүй ээ мэдэхгүй, тэнэг ээ?!
Мияамура: Хори-сан, би аймхай болохоор цочоод анзаарсангүй.
Хори: Яагаад чи уучлалт гуйгаад байгаа юм? Битгий хар, тэнэг ээ.
Мияамура: Хори-сан л тэнэг байна даа. Би энгийн нэгэн охинд биш Хори-санд дурласан. Киногоо үргэлжлүүлье. Бороо шаагьж байна шүү. Тийм байна.
Хори: Би ч бас. Түүнд л дурласан. Урт сормуус, аймхай чанарт нь, хүн цаашлуулдаг занд нь, тэврэхэд хэт туранхай бие нь хоолой нь гээд... гээд... хамаагүй. Изүми.
Мияамура: Яасан бэ?
Хори: Зүрхний цохилтыг чинь сонсож байна.
Мияамура: Юу сонстож байна?
Хори: Хүйтэн байна гэнэ ээ. Чиний гар, чих гээд хүйтэн юм аа.
Мияамура: Борооноос болсон байх.
Хори: Магадгүй л юм. Бороо асгарч байхад харьж чадахгүй нь дээ. Өөрийн дулаанаа Мияамурад мэдрүүлэхийг хүссэн.
Сота: Эгч, та, би.
Мияамура: Соота?
Сота: Эгч миний эгч шд.
Мияамура: Арай аниаг чинь авчихна гэж бодсон уу? Тэгэхгүй ээ. Соотагийн эгч шүү дээ.
Сота: Харин та?
Мияамура: Мэдээж би чиний ах. Чиний эгчийг авахгүй ээ. Харин Кёоког өгч болох уу?
Сота: Болно.
Бичиг: Дараагийн ангид
Бичиг: хуудас.8 Худал бүхний цаана。
Мияамура: Ёоё.
Хори: Үс чинь ургачихжээ. Тайрах юм бол харагдах юм байна.
Шиндо: Яагаад хазсан юм?
Мияамура: Ёстой мэдэх юм алга.
Шиндо: Хүзүүвч шиг тамга байна гэж хэлээд хэрэггүй бололтой.
Back to episodes Go home