Сота: Аав, та хэр удаан байх юм?
Аав: Харин ээ. Намайг явахаар гуниглана биз дээ, Соота?
Сота: Шээлээ!
Аав: Яв, яв!
Ээж: Хонгор минь, би ч гэсэн тэгж асуумаар байна.
Аав: Яалаа гэж? Юрико... миний орон зай үгүй болж ээ?
Ээж: Ажилд чинь санаа зовсондоо асууж байна.
Хори: Би ирлээ. Кёосүкэ, Мияамура ирсэн.
Аав: Нээрээ юу?
Мияамура: Өршөөгөөрэй.
Аав: Хэн бэ чи?
Хори: Зүрхний чинь анд Мияамура л байхад.
Мияамура: Нөгөө... Өршөөгөөрэй.
Аав: Мияамура-күн байна!
Мияамура: Тийм ээ, би байна.
Хори: Хар халуунд салж үз.
Аав: Их хөлөрсөн байна. Бүгчимд аргагүй л дээ.
Мияамура: Тийм ээ. Хар хөлс цутгаад байна.
Аав: Ингэе, Мияамура-күн.
Мияамура: За?
Аав: Хамтдаа усанд орцгооё.
Мияамура: Шууд уу?
Ээж: Онгоц усаар дүүргэсэн болохоор хэзээ ч хамаагүй ороорой. Оройн хоол бэлэн болох болоогүй байна.
Мияамура: Тэгэх хэрэггүй дээ.
Аав: Хамт ормооргүй байна уу?
Мияамура: Айн? Яг ч тийм биш.
Аав: Тийм үү? Тэгвэл хамт оръё.
Эр: Зүгээр дээ. Ичсэний хэрэггүй дээ!
Аав: Ичсэний хэрэггүй дээ!
Мияамура: Юу л даа... Кёосүкэ ах аа, бөхийсний хэрэггүй ээ. Якузатай хамааралтай шивээс биш ээ!
Хори: Тэр үү?
Аав: Хачин асуулт байж магадгүй ч... энэ нэг удаагийн савх байна тэ?
Хори: Идсэний дараа анзаарч байгаа юм уу?
Аав: Мияамура-күн бүр өөрийн гэсэн савхтай.
Мияамура: Уучлаарай. Цаг орой болчхож! Удаан тухалчихлаа.
Аав: Хоноод яваач.
Мияамура: Айн? Юу гэж тэгж болох юм бэ?
Ээж: Чамд хөнжил байхгүй шд яана аа. Изүми-күнд байгаа ч.
Аав: Яагаад? Чухалчлах дарааллыг чинь ойлгохгүй юм.
Сота: Та хоноод явах юм уу?
Мияамура: Яаж тэгэх билээ дээ.
Сота: Миний өрөөнд хамт унтъя.
Аав: Үгүй. Мияамура-күн аавтай нь хамт унтана.
Сота: Өө!
Хори: Сайхан амраарай.
Аав: Очиж очиж хөгшин эртэй нэг өрөөнд унтах болох нь.
Мияамура: Зүгээр дээ.
Аав: Кёокотой хамт унтмаар байна уу?
Мияамура: Үгүй дээ, үгүй!
Аав: Мияамура-күн, түүний юунд татагдсан юм?
Мияамура: Хүнийг... гаднаас нь шууд дүгнэдэггүй талд нь татагдсан. К-Кёосүкэ-сан? Давсанд явчхаж!
Бичиг: хуудас. 6 Энэ жилийн зун халуун болно。
Мияамура: Олигтой унтаж чадсангүй.
Хори: Өглөөний мэнд.
Мияамура: Өглөөний мэнд. Дунд сургуулийнх нь тамирын хувцас бололтой.
Сота: Явчхаад ирье!
Ээж: Яваад ир дээ!
Аав: Дөхүүлээд өгөх үү?
Хори: Дагавал хохино шүү. Явчхаад ирье!
Мияамура: Төвөг удчихлаа.
Ээж: Изүми-күн. Өглөө хичээлдээ явахдаа "явчхаад ирье" гэх хэрэгтэй.
Мияамура: Я-Явчхаад ирье!
Ээж: Яваад ир дээ.
Эр: Тэд сая нэг гэрээс гарч ирцгээсэн үү?
Эр2: Үнэхээр үү? 1-р бүлгийн Хори юу? Найз залуугүй гэж бодсон юм сан.
Эр3: Хори? Нэг сонгон биз дээ?
Эр2: Ухаантай дээрээ хөөрхөн.
Эр3: Тийм үү?
Эр: Яагаад Мияамуратай үерхэж байгаа юм бол?
Эр4: Мэдэх юм алга. Оронд нь би хавь илүү дэг.
Эм: Хори-сан Мияамура-күнтэй үерхэж байгаа гэсэн.
Эм2: Нээрээ юу?! Дүнсгэр үү? Хори бүтэхгүй ээ.
Эм3: Эр хүнд ёстой нүдгүй юм аа!
Тоорү: Бүгд ардуур нь муулж байх шив!
Юки: Тэр хоёрын чихэнд ч аль хэдийн хүрсэн байх.
Тоорү: Ангид чангаар яриад байгаа юм даа. Бусад ангиудаар хүртэл яригдаж байна билээ. Новш гэж.
Юки: Эцэст нь нэг юм Мияамура...
Тоорү: Яагаад чи усан нүдлээд байгаа юм бэ? За, зүгээр дээ.
Эр: Хори, Мияамуратай үерхэж байгаа юм уу?
Хори: Тийм, яасан?
Эр2: Үгүй байлгүй дээ.
Эр: Чиний үерхэхээс татгалзсан залуус нулимсандаа живж байгаа даа.
Хори: Тийм олон татгалзаагүй шүү дээ.
Эр2: Тэгэх хэрэггүй дээ, Хори-сан.
Тоорү: Мияамура, анхаарах хэрэггүй дээ, тэнэг юмнуудыг.
Юки: Хорид ч бас тэгж хэлсэн болохоор зүгээр, зүгээр.
Хори: Мияамура. Би нээх санаа зовоогүй ээ .
Эр: Нөхөр чинь хаана байна?
Хори: Мэдэхгүй.
Эр2: Хичээлээ тасалчхаж ээ?
Эр: Ёоё!
Тоорү: Үдээс хойш ирнэ ээ.
Эр2: Яаж байна аа, Ишикава?
Мияамура: Өглөөний мэнд.
Хори: Юу?!
Эм: Мияамура-күн, яагаад үсээ тайрсан юм?
Мияамура: Зун болохоор.
Эм: Зун болохоор гэнэ ээ.
Эм2: Яагаад байнга өвлийн дүрэмт хувцсаа өмсдөг юм?
Мияамура: Бээрэг болохоор.
Эм: Чихээ цоолчхож. Хэзээ цоолсон юм бэ?
Мияамура: Дунд сургуульд байх даа.
Эм3: Гэрийнхэн чинь бялууны дэлгүүртэй байх аа.
Мияамура: Хөөх, мөсөн хатан шиг байна.
Эм: Хүйтэн байх чинь.
Эм4: Тийм байна.
Тоорү: Удахгүй болих байх аа.
Хори: Айн? Яасан? Юу яриад байгаа юм?
Юки: Ямар хүйтэн байна аа!
Иүра: Мияамура, юу байна?
Тоорү: Шү, чиний хариу үйлдэл хамгийн шилдэг нь байлаа.
Иүра: Мияамура юм уу? Үсээ тайрч ээ? Зуны өөрчлөлт үү?
Мияамура: Баярлалаа.
Тоорү: Зуны улиралд өөрчилдөг юм уу?
Иүра: Айн?
Тоорү: Зураг хүртэл дарчихлаа.
Эм: Мэйлээр явууллаа шүү!
Юки: Эвгүй юм аа. Тийм ээ, Хори? Битгий өрсөлдөөд бай л даа.
Сота: Аав! Аав, үсийг нь хар аа!
Мияамура: Би ирлээ.
Аав: Хэн бэ чи?
Хори: Хайрт Мияамурагийнхаа ядаж царайг нь тогтоогооч.
Аав: Мияамура-күн? Өөрчлөгдсөн байна шүү. Хаягдчихсан юм уу? Гудайх хэрэггүй дээ.
Хори: Хаягдсан бол хамт ирэх үү?
Бичиг: Шиндо
Сота: Хэн юм?
Аав: Өөр охин уу?
Мияамура: Үгүй ээ, манай найз. Яасан? Чихэр?
Шиндо: Өө...
Мияамура: Оройтчихлоо. Юу хийж байгаа юм? Яасан бэ?
Шиндо: Мияамурагийн үс...
Бичиг: Миний
Шиндо: Миний Мияамура үгүй болчхож.
Мияамура: Чинийх биш шүү.
Хори: Шиндо-күн, үс нь ургачихна даа. Гэхдээ их юм аа. Бүгд чихэр юм уу?
Шиндо: Цахим уралдаанд ороод хожсон юм. Ангийн хүүхдүүддээ тараагаад үлдсэн нь энэ. Хори-сан, юуны амттайд дуртай вэ?
Хори: Юу ч байсан яах вэ.
Шиндо: Анар болон инжир жимсний амттай байна.
Мияамура: Гүзээлзгэнийн амттай байхгүй юу?
Шиндо: Чика бүх энгийн амттайг нь авчихсан.
Хори: Гологдол нь юм байна.
Мияамура: Хори-сан, юуны амттай нь бэ?
Хори: Харин л дээ. Бяслаг гэнэ ээ?
Мияамура: Бяслаг аа? Шиндо дургүй билүү?
Шиндо: Бяслаг идсэний оронд түрийвчээ алдсан нь дээр байлгүй.
Мияамура: Тийм үү? "Аан" гэж бай.
Шиндо: Мияамурагийн гараас идэх нь! Амьдралд ганц тохиох боломж байж магад! Гэхдээ бяслаг шүү дээ, бяслаг.
Хори: Зөвхөн найзууд гэдэг нь үнэн үү?
Мияамура: Амттай байна уу?
Шиндо: Яг амттай байгаач. Мияамура, муу тэнэг!
Мияамура: Ямар амттай байна?
Хори: Айн? Лаг юм шиг байна.
Мияамура: Лаг аа?!
Хори: Муухай амттай юм аа. Айн?
Шиндо: Мияамура, ус хийгээд ирээч?
Мияамура: Ядаргаатай юм аа.
Шиндо: Чи надад идүүлсэн биз дээ? Хори-сан, яасан бэ?
Хори: Чихрээ булаалгачихлаа.
Шиндо: Ямар амттай байсан юм. Өөр зөндөө байна.
Хори: Хэрэггүй ээ, баярлалаа!
Шиндо: Энэ амтыг туршаад үз.
Мияамура: Үнэхээр лаг шиг амтагдаж байна.
Тоорү: Охид ирж зовоохоо больчхож ээ?
Мияамура: Сонирхол нь буурсан юм байгаа биз. Үнэнийг хэлэхэд амарлаа.
Тоорү: Таньдаг юм уу?
Мияамура: Үгүй ээ. Тэгж бодохгүй байна. Яагаад хараад байгаа юм бол?
Тоорү: Яагаад хараад байгаа юм бол?
Мияамура: Мэдэх юм алга.
Юки: Зурагт үзэж байсан чинь гэнэт гарч ирээд эгч бид хоёр цочсон байхгүй юу... Яасан, Хори?
Хори: Юу ч биш ээ.
Савада: Хори сэнпай!
Хори: Хэн бэ?!
Савада: Мияамура сэнпайн найз охин юм уу?
Хори: Тийм. Тэгээд юу гэж?
Савада: Ингээд явъя даа!
Мияамура: Яана аа. Ямар эвгүй юм бэ! Хөөе. Нөгөө...
Савада: Хэзээ салах гэж байна?
Мияамура: Айн?
Савада: Хори сэнпайгаас хэзээ салах юм?
Эм: Айн? Энэ... Давхар үерхдэг юм байх даа?
Мияамура: Тийм биш.
Савада: Хэзээ салах юм?
Мияамура: Салахгүй!
Савада: 11-р ангийн 5-р бүлгийн Савада Хонока гэдэг. Дахиж ирнэ ээ.
Мияамура: Буцаж ирэх хэрэггүй.
Савада: Ирэх болно!
Мияамура: Юу болоод байна аа?
Хори: 11-р анги байж ээ?
Мияамура: Завсарлагаа болгоноор ирээд лайтай юм.
Хори: Нэр нь хэн гэлээ?
Савада: Савада Хонока гэдэг.
Мияамура: Гараад ирж!
Хори: Юу хүсээ вэ? Яагаад дагаад байгаа юм?
Савада: Учир нь...
Хори: Учир нь гэж?
Мияамура: Хори-сан!
Савада: Сайн юм чинь арга байхгүй шд. Хостой гэж мэдээгүй юм чинь! Сул дорой дээрээ зөндөө пийрсинтэй, энэ нэг юмны юу нь сайхан гэж? Хори сэнпайд эхэлж сайн болсон нь би шд.
Тоорү: Тэр байж ээ?!
Мияамура: Ишикава-күн!
Тоорү: Уучлаарай. Зугаатай санагдаад ажиж байлаа.
Хори: Хөөе, ямар нэг юм хий л дээ.
Мияамура: Савада-сан, Хори-санг тавьчихгүй юу?
Савада: Амаа тат, хулигаан минь.
Мияамура: Юу гэсэн бэ?
Савада: Хулигаан.
Мияамура: Түүнийг тавь!
Бичиг: Ёшикава, үүдэнд хүрээд ир. Гоё юм болоод байна.
Савада: Үгүй!
Бичиг: Илгээсэн
Мияамура: Чамайг эрэгтэй байсан бол нэг мөргөөд авах сан.
Савада: Би эхлээд сайн болсон. Бүр хайртай. Хори сэнпай түүнд яагаад сайн гэж?
Хори: Шууд хэлж мэдэхгүй байна.
Мияамура: Шууд хэлж чадахгүй байгаа юм уу? Минийх за!
Тоорү: Удлаа шүү. Сонирхолтой үзэгдэл нь өнгөрчихлөө.
Юки: Хангалттай л сонирхолтой байна даа.
Савада: Хори сэнпай! Технологийн хичээл дээрээ хийсэн юм!
Мияамура: Савраа тат, Савада.
Хори: Дахиад л эхэллээ.
Савада: Амаа тат. Мияамура. Дуугаа аядаж бай.
Мияамура: Санасны чинь гарз!
Савада: Хори сэнпай танимхайрч болно гэсэн юм чинь. Тийм ээ, Хори сэнпай?
Хори: Тэгж хэлсэн.
Мияамура: Хонх дуугарчихлаа. Анги руугаа буцъя.
Хори: Хөөе!
Мияамура: Хори-сан. Найз залуугийнхаа үгэнд ороод анги руугаа явчих.
Хори: За.
Савада: Сэнпай. Мияамура.
Мияамура: Савада, чи... Гэнэт гарч ирэхээ болиоч.
Савада: Хори сэнпай хаана байна?
Мияамура: Ажилтай гээд түрүүлээд харьчихсан.
Савада: Тэгвэл харья дөө. Яагаад дагаад байгаа юм?
Мияамура: Би л асуумаар байна. Хөрш юм уу?
Савада: Үгүй байлгүй дээ.
Мияамура: Ийм тохиолдол гэж байх уу?
Савада: Түлхүүрээ дотор мартчихаж. Амтархан идье! Амттай юм аа! Хэнийг ч хамаагүй ингээд оруулдаг уу?
Мияамура: Хамаагүй ч биш л дээ. Хори-сан хүртэл цөөхөн ирж байсан.
Савада: Ммм. Санаснаас муу харилцаатай юм шив.
Мияамура: Би тэднийд очдог юм.
Савада: Тийм үү? Ам бүл хэдүүлээ вэ?
Мияамура: Ээж аав гээд гурвуулаа амьдардаг.
Савада: Дүүтэй байх гэж бодсон.
Мияамура: Яагаад?
Савада: Хүнд санаа тавихдаа сайн болохоор. Яасан? Яагаад байгаа юм?
Мияамура: Бүтэхгүй ээ.
Ах: Хонока.
Савада: Надад... ах байсан байхгүй юу.
Мияамура: Тийм бол...
Савада: Нэг насаар ах байсан. Тоглосон юм. Зохиосон байхгүй юу.
Мияамура: Юу?!
Савада: Тоглож л байхад даа. Гэртээ ирчхэж! Бялуу өгсөнд баярлалаа. Дараа уулзъя.
Мияамура: Савада. Дахиж бялуу идэхээр ирж болно шүү.
Савада: Мммхан.
Ээж: Хөршийн Савадатай тийм зүйл болсон юм уу? Том хүүгээ алдаад их харамсалтай юм болсон. Өөр сургууль болохоор уулзаж байгаагүй л байх л даа.
Мияамура: Хэзээ нас барсан юм?
Ээж: Өнгөрсөн жилийн... хэзээ байлаа даа. Найрсаг хүү байсан сан.
Мияамура: Тийм үү? Ах. Савада-сан, хэнийг хүлээж байгаа юм?
Савада: Найз.
Мияамура: Яг байлаа шд. Хори-санг хүлээж байгаа биз дээ? Харьж үз.
Савада: Хүлээсэн ч бай миний дур биз дээ? Юу вэ хачин юм чинь.
Эр: Хөөе. Завтай юу? Авсаархан юм аа. 10-р анги уу? Өө дуугаа хураачихлаа.
Эр2: Айчихсан уу?
Эр3: Огт аймаар биш ээ.
Эр: Үг дуугар л даа. Ядаж нэрээ хэлчих. Хэн гэдэг юм?
Эр3: Хөөе... гэртээ харих уу даа?
Эр2: Тэгье.
Эр: Тэгэх үү дээ.
Мияамура: Хэлэх зүйлээ бодож байсан юм сан. Савада, эрэгтэй хүнтэй байх эвгүй байдаг юм уу?
Савада: Бага зэрэг.
Мияамура: Би бас эрэгтэй л юм сан.
Савада: Хори сэнпай ч удаж байна шүү.
Мияамура: Мэдсэн юм аа.
Хори: Удаан хүлээлгэчихлээ.
Мияамура: Би бүр Хори-саны гэрт усанд орж байсан.
Савада: Юу? Би ч гэсэн орно за.
Мияамура: Санасны хэрэггүй шүү.
Савада: Орно за!
Эр: Туслаарай.
Аав: Дараа үзэж болохгүй юм уу?
Хори: Болохгүй. Маргааш эргүүлж өгөх ёстой.
Аав: Би аймшгийн кино үзэж чаддаггүй шд. Охиндоо ингэж сул талаа атгуулах гэж.
Мияамура: Зүгээр дээ, би ч бас аймшгийн кинонд тааруу.
Аав: Ядаж байхад охиндоо алуулах аавын тухай бүтэн цуврал байна шүү дээ.
Мияамура: Хэтрүүлж бодоод байна. Хори-сан, сонирхолтой байна уу?
Хори: Балай юм. Гол дүрийн охиныг үнэхээр ойлгож байна.
Мияамура: Хэтрүүлж бодоогүй ч байж магад.
Эм: Энэ бүх хугацаанд тэвчиж ирлээ. Тэссэн за юу.
Аав: Тамхи аваад ирье. Хайх хэрэггүй шүү.
Хори: Мияамура. Надад юу ч хийхгүй байх юм тэ?
Мияамура: Айн? Юу? Хийж болох юм уу? Өөрөө хэлээд ичээд байх юм.
Хори: Юу нь инээдтэй байна?!
Мияамура: Юу ч биш ээ. Зүгээр эгдүүтэй юм аа гэж бодсон юм.
Хори: Юу?
Мияамура: Хори-сан, намайг юу хийгээсэй гэж хүсэж байна?
Хори: Юу гэж... Мияа...
Аав: Кёоко-чан, задгай мөнгө байна уу? Түрийвчээ мартаад ичмээр гэдэг нь. Яасан бэ, Кёоко? Ёоё! Яасан? Хамтдаа аятайхан байсан юм уу? Саад болчихсон уу?
Мияамура: Тийм ээ.
Хори: Киноны аавын үзэгдлийг тан дээр туршиж үзмээр байна.
Аав: Мияамура-күн, туслаарай.
Хори: Үргэлжлүүлэн аймшгийн 3 кино үзэх болно. Угаалгын өрөө орохгүй шүү.
Бичиг: Дараагийн ангид
Бичиг: хуудас.7
Бичиг: Чи байвал би байна。
Back to episodes Go home