Бичиг- Шон. Надтай найзалж байсанд баярлалаа. Сайн найз Кэнни чинь.
Мил- Одоо хугацаа нь яг таарч байна. Би ажлаа шилжүүлж, Грэтхэн шинэ сургуульд явж эхэлсэн. Бид цоо шинэ амьдрал эхлүүлнэ. Сэтгэл өндөр байна.
Гр- Коллэжид аав маань хөгжөөн дэмжигчдийг дасгалжуулдаг.
Мил- Наргисан юм. Грэтхэн маань хошин мэдрэмж өндөртэй.
Гр- Би дотроо инээж байгаа.
Мар- Удахгүй гаднаа ч гэсэн инээдэг болно. Пак эмч ээ.
Пак- Мойбиусын синдром бол гаврын мэдрэлийн зургаа, долоодугаар хосын саажилт. Долоодугаар хос нүүрний хувирлыг удирддаг. Аз болоход Грэтхэний тохиолдолд зургаадугаар хос дээр ямар ч доголдол алга байна.
Гр- Би азтай охин юм аа.
Мар- Таны ташаанаас хоёр хэсэг булчинг мэдрэлийн эс, цусан хангамжтай нь авч хацарт чинь шилжүүлэн суулгана.
Пак- Тодорхой хугацаанд нөхөн сэргээсний дараа хүслээрээ инээмсэглэдэг болно, гурван сар болж магадгүй.
Мар- Тэгэхээр, юу гэмээр байна вэ? Шийдэх үү?
Гр- Инээмсэглэснээрээ унтаж болох уу? Миний царайг харж байгаа биз дээ? Намайг наргиж байгааг хэн ч мэддэггүй. Уучлаарай, Эндрьюс эмч ээ. Тийм ээ, би шийдэмгий байна.
Мар- За, гайхалтай. Өөр асуулт зүйл байхгүй бол,
Шон- Чи хошин шогч болох хүсэлтэй юм уу? Хүнд зэрэгтэй хагалгааны үед үхэж магадгүй ч гэсэн зөвшөөрч байгаа нь чамд хүмүүсийг инээлгэх нь илүү чухал гэсэн үг.
Бичиг- САЙН ЭМЧ.
Мар- Мёрфи эмчийн өмнөөс уучлалт хүсье. Санал болгох зүйлгүй болсон үед зөв сонголт хийхэд чимээгүй байхад суралцаж байгаа юм л даа.
Шон- Бид өвчтөнтэйгөө шударга, аль болох эрсдэл багатай яриа хийх ёстой.
Мар- Бид дур булаам залуу бүсгүйд инээмсэглэл бэлэглэх гэж байна. Энэ бол энгийн тэнцэтгэл.
Мил- Инээмсэглэл, хошигнолоос илүү юу байх билээ дээ. Охин маань сэтгэл хөдлөлөө илэрхийлж чаддаггүй. Хэн ч хараад баярлаж, гуниглаж, айж байгааг нь хэлж чадахгүй. Нийгмийн амьдрал гээд байх зүйл үгүй. Ээж нь тэнгэрт хальснаас хойш, улам л дотогшоогоо болоод байгаа. Охинд минь хорвоо ертөнцийг буцааж өгөхийг л би хүсч байна.
Мар- Санаа зоволтгүй, ноён Милман, бид охинд чинь сайтар санаа тавина, за юу?
Рэз- Люси үүсэл нь тодорхойгүй хагалгааны дараах халдвартай. Есөнзуун мг клиндамицин хийлээ.
Люс- Аймшигтай халдвар уу?
Нэй- Тийм ээ, аюултай.
Клр- Та хувцсаа сольж байсан биз дээ?
Люс- Өдөр бүр.
Клр- Цэвэр, бүлээн усанд дэвтээсэн биз дээ?
Люс- Тэгсэн.
Клр- Антибиотикоо өдөрт нэгээр гурван удаа уусан уу?
Рэж- Үгүй гэж байна.
Нэй- Люси, би танд антибиотик бичиж өгсөн шүү дээ, нэг нь өвчин намдаах үйлчилгээтэй. Гэтэл яагаад антибиотикоо уугаагүй юм бэ?
Клр- Антибиотиктой харшилдаад байсан юм уу, эсвэл?
Люс- Би эмээ жороор аваагүй ээ. Бие гайгүй бол уух шаардлагагүй гэж бодтол удалгүй ганцаараа явж чадахааргүй сульдсан, тэгээд ч надад эм дөхүүлж өгөх хүн байсангүй.
Нэй- За за, нууц тайлагдлаа.
Люс- Намайг уучлаарай. Би тэнэг гэдгээ мэднээ.
Рэз- Маш тэнэг байна.
Шон- За за.
Аар- Хөөе, Шон.
Шон- Өө, сайн уу?
Аар- Чамтай уулзалгүй их удлаа шүү. Юу-юу байна даа?
Шон- Алим худалдаж авсан юм.
Аар- Би харж байнаа. Алив, би чамд аваад өгье.
Шон- Хэрэггүй, баярлалаа.
Дэб- Баярлалаа, Шон.
Аар- Өөр сонин юу байна?
Шон- Та надтай найз болохгүй гэсэн.
Аар- Тийм ээ, үгүй ээ, би,, хоёулаа, хоёулаа, хоёулаа,,, хоёулаа хамт ажилладаг хүмүүс. Юу л даа, хоёулаа,, хоёулаа юу ч байсан, ярилцаж болно. Ярилцах хэрэгтэй.
Шон- Би шинэ найзтай болсон. Кэнни гэдэг.
Дэб- За, май.
Аар- Баярлалаа, Дэбби. Кэнни гэнэ ээ? Тэгвэл ч, сайхан хэрэг байна.
Шон- Та шинэ найзтай болсон уу?
Аар- Үгүй.
Шон- З аза.
Дэб- Баярлалаа.
Аар- Баярлалаа. Хоёулаа ярилцъя. Хоёулаа спортын тухай ярилцаж болох юм, цаг агаар ч юм уу, эсвэл өөр,,
Шон- Дэбби юу?
Аар- Яагаад Дэббигийн тухай ярилцмаар байгаа юм?
Шон- Дэбби тантай сээтэгнээд байна ш дээ.
Аар- Тийм үү?
Шон- Тийм ээ, би тэрнээс хоёр янзын шинж тэмдэг олж харлаа.
Аар- Трифэкта биш үү?
Шон- Үгүй ээ, трифэкта биш. Нэг нь тодорхой шинж тэмдэг.
Аар- Зүгээр л надтай эелдэг харьцаж байгаа юм.
Шон- Таны хариултад нэг доллар илүү өгчихжээ. Анзаараагүй гэхээр та ч гэсэн тэрэнд талтай.
Аар- Тоондоо муу ч юм билүү.
Гр- Манай аав таныг аутизмтай гэсэн. Ийм болохоор л та хүмүүсийн хошигнолын тухай тэгж хэлжээ.
Шон- Хүмүүс миний хошигнолыг ойлгодог.
Гр- Тэгвэл та азтай юм.
Шон- Би сая наргисан юм.
Гр- Би таны юу хийснийг харсан.
Шон- Тийм ээ.
Гр- Хүүхдүүд намайг Царайгүй нүүрт гэдэг.
Шон- Мангуу Шон. Тохиромжгүй хоч. Би харин ч маш ухаантай. Би анхаарлыг нь их татдаг байлаа.
Гр- Би ч гэсэн бусдаас хөндий. Учир битүүлэг, нийцэрхүү бус хоёрын дунд, бас, байнга доромжлуулдаг.
Шон- Би бусадтай нийтэч байх дургүй, бас хүмүүст сэтгэл хөдлөлөө харуулахыг хүсдэггүй. Минийх шүү дээ.
Гр- Найзуудтайгаа нийтэч байх ёстой ш дээ. – Таныхаар энэ хагалгаа тийм эрсдэлтэй гэж үү?
Шон- Судас бөглөрөх, цус алдах, түр саажилт үүсэх, хэм алдах, тархи гэмтэх, шигдээс болох гээд боломжит эрсдэл их. Бас өндөр үнэтэйн дээр анагаах талаасаа шаардлагагүй. Алив, урагшаа чигээрээ хараарай.
Рэз- Түргэний өрөөнд хоёр цаг хүлээлээ, гэтэл бид юу хийж байна вэ? Сайн дураараа эмчийн зааврыг дагаагүй өвчтөн эмэгтэйг эмчилж байна.
Клр- Би шимигч ямар байдгийг мэднэ, тэгээд ч Люси биш.
Рэз- Тэгэхээр ээжтэйгээ асуудалтай байх нь ээ. Зоддог ээжтэй өссөн болохоор бүхий л асуудлыг өөр дээрээ өлгөж авдаг байх.
Клр- Тэр чинь миний золгүй хүүхэд насанд өнгөрсөн гунигт явдал, баярлалаа.
Рэз- Яах вэ, ядаж л ээжтэй юм даа. Би зургаатайдаа ээжийгээ алдсан, тэгсэн чинь аав хүүхдэд дургүй, өрөндөө баригдсан өлөгчинтэй гэрлэчихдэг юм даа.
Клр- Морган, харамсалтай байна.
Рэз- Чамаар өрөвдүүлэх гээгүй. Би ч гэсэн шимэгчдийг мэддэг юм шүү.
Мар- Маргааш өглөө хагалгааны цаг захиалчихлаа.
Гр- Аав аа.
Мил- Яасан, хурдан байна уу?
Гр- Би,,
Мил- Сандарсных. Ойлгож байнаа.
Мар- Асуух зүйл байгаа бол чөлөөтэй асуу.
Гр- Би бодлоо өөрчилсөн. Мэс засал хийлгэмээргүй байна.
Мар- Мёрфи.
Шон- Сайн уу?
Мар- Грэтхэний аав их ууртай байна. Чи охиныг хагалгаа битгий хийлгэ гэж ятгасан бололтой.
Шон- Үгүй ээ, би тэрнийг боль эсвэл хийлгэ гэж огтхон ч ятгаагүй. Зүгээр л боломжит эрсдэлүүдийг хэлж өгсөн. Судас бөглөрөх, цус алдах, түр саажих, хэм алдах, тархины бэртэл, зүрхний шигдээс.
Мар- Шигдээс ээ?
Шон- Тийм ээ. 2004 онд Бразилд ижил өвчтэй нэг өвчин,,,
Мар- Чи энэ охины инээмсэглэлийг сэргээх хэчнээн чухлыг ойлгохгүй байх шиг байна.
Шон- Инээмсэглэл үнэтэй л дээ. Үүнийг баталсан судалгаанууд байдаг.
Мар- Үгүйгсэсэн судалгаанууд ч байдаг. Хүн инээмсэглэхэд эндорфин ялгарч аз жаргалтай болгодог. Бусад хүмүүсийг ч жаргалтай болгодог. Хүн инээмсэглэхэд тархиных нь булчирхайнууд идэвхжиж, харж байгаа зүйлээ хуулбарлаж авдаг. Мёрфи, инээмсэглэл халддаг. Харав уу? Надад сайхан байна, чамд ч сайхан байгаа. Хүн бүр инээмсэглэх дуртай.
Шон- Би дургүй. Тэгээд ч, таны инээмсэглэл чин сэтгэлийнх биш болохоор Душенний тэмдэг тодрохгүй байна. нүдний чинь эргэн тойрны орбикулярийн окюлийн булчин идэвхжээгүй, тэгэхээр танд эндорфин ялгараагүй.
Мар- Аан гээ, чи охиныг хагалгаа битгий хийлгэ гэж ятгаж чадсанаараа хэдэн жил алдахад хүргэсэн, тэгэхээр нэгэнт болиулснаараа одоо өөрөө очиж дахиж ятгаж зөвшөөрүүл. Пакыг аваад хүрээд ир, гэхдээ чимээгүй байгаарай.
Шон- За.
Сэл- Калу эмч ээ. Намайг таньж байна уу? Загас охин?
Жар- Сайн уу, Сэлэз. Сайн уу?
Сэл- Сайн.
Жар- Тийм ээ, мэдээж танилгүй яах вэ.
Сэл- Таныг гэж нэр заасанд зүгээр биз дээ.
Жар- Харин ч баяртай байна. Та сайн биз дээ?
Сэл- Тэрийг та л хэлж өгөх болж дээ. – Тилапийн арьс зүүгээр таван сар болж байна. Гэртээ харих замд гудамжны харх дагуулахаасаа залхсан юм.
Жар- Хэр зовиуртай байна?
Сэл- Эхэндээ ямар байсантай нь харьцуулах уу? Юу ч байхгүй.
Жар- Тэгвэл халуурах, загатнах, эсвэл хавдсан уу?
Сэл- Үгүй.
Жар- Өө, тэгвэл тун сайн байна.
Сэл- Гэхдээ? Хэр удах вэ?
Жар- Маргааш гэвэл танд яахаар байна вэ?
Сэл- Нээрэн үү?
Жар- Тилапиа чинь тоглоом хийхээр эд биш. Юу болсон бэ?
Сэл- таныг ингэж хэлнэ гэж бодсонгүй. Би,,, Ямархуу харагдах бол гэхээс айж байна.
Жар- Гоо үзэсгэлэнгээ алдахгүй.
Сэл- Тэгвэл маргааш.
Мар- Мёрфи эмч энэ мэс заслын эрсдлийн талаар анхааруулсан байна лээ. Зарим эрсдэл аюултай байдаг ч, зарим нь үгүй шүү. Энэ мэс засал бол хамгийн эрсдэл багатай нь. Чамайг инээмсэглэдэг, инээдэг болгоно шүү дээ.
Гр- Үгүй. Мёрфи эмч намайг боль гэж хэлээгүй. Харин ч зоригжуулсан. Намайг улам хүчирхэг болгоно гэдгийг ойлгуулж өгсөн юм. Би одоо дахиж зугтаамааргүй байна.
Пак- Охин худлаа ярьж байна. Ухаалаг, хошин зантай залуу эмэгтэй болохоор хэний ч зоригжуулах гэсэн ярианы ятгалгад орохгүй.
Мар- Яагаад бодлоо өөрчилснөө худал хэлнэ гэж?
Пак- Би цагдаа байхдаа маш олон хүн шүүхэд мэдүүлэг өгөхдөө худал хэлэхийг харж байлаа, үүний цаана гурван шалтгааны аль нэг нь байдаг. Айдас, тээнэгэлзээ, эсвэл мөнгө авсан байдаг.
Мар- Охин тээнэгэлзээгүй л байна даа. Бас айсан гэж бодохгүй байна.
Шон- Тэгвэл Грэтхэн мөнгө авсан байж таарах нь ээ?
Пак- Би адилхан шалтганатай гэхгүй.
Мар- Хангалттай дөхүүллээ.
Клр- Түргэний тасаг хэн ирснийг хардаа.
Рэз- Чи баяртай байна гэхээр чинь гомдолтой өвчтөн биш байх нь.
Клр- Чи Люсийг буруу боджээ. Эмийн жороо мартсан нь тэрний хувьд шударга алдаа шүү.
Рэз- Чи утасдсан юм байна тийм үү? Чи тэрэнд сануулах ёстой гэдгийг тэр өөрөө ч таг мартчихсан байж л дээ. Энэ бас ээжийн үүрэг үү?
Мар- Грэтхэн, аавыгаа мэс заслын мөнгийг төлж чадахгүй байх вий гэж айгаа юу?
Мил- Даатгалын компаниас төлнө.
Гр- Аав аа. Би үгүйг нь мэдэж байгаа. Шаардлагагүй шүү дээ. Анагаахын талаасаа ч шаардлагагүй.
Мар- Хэн ч чиний инээмсэглэлийг үнэлж чадахгүй. Дээрэлхүү хүүхдүүд, даатгалын компаниуд ч, Мёрфи эмч ч чадахгүй. Миний бодлоор, энэ мэс засал анагаахын талаасаа шаардлагатай.
Мил- Грэтхэн, охин минь,,, ээж чинь өрөөнөө цаад талаас над руу инээмсэглэсэн нь бидний анхны дурсамж. Тэр инээмсэглэлээс, чи төрсөн юм шүү дээ. Бас, ээжийн чинь тухай сүүлчийн дурсамж, хорвоог сүүлчийн удаа гийгүүлсэн тэр гэгээ. Бидэнд их мөнгө байгаагүй л дээ, гэхдээ тэр инээмсэглэл байхад, мөнгө хамаагүй.
Гр- Би танд хайртай, аав аа. Ийм болохоор энүүхний төлөө байгаа бүхнийг чинь бармааргүй байна.
Клр- Люси Каллард?
Люс- Энд байна.
Клр- Люсилл Элизабэт Каллард уу?
Люс- Тийм ээ, би байна. Браун эмч залгаад намайг ирж эмийн жороо ав гэсэн биз дээ?
Рэз- Та нэр зээлдэгчийн хохирогч болсон байна, Люси. Нэр, эмнэлгийн даатгал ашиглаж, ашиг олдог хүмүүс байдаг юм.
Клр- Та саяхан түрүйвчээ гээсэн үү?
Люс- Сар хагасын өмнө.
Клр- Та жолооны үнэмлэх, зээлийн картаа нөхөж авсан мөртлөө эрүүл мэндийн даатгалаа орхичихсон юм уу?
Люс- Ийм учраас л эмийн сангууд миний эмийг олгохгүй байсан юм уу? Би цэврүүт мэдрэлийн өвчнөө эмчлүүлж байгаа хүн. Улам хүндэрч байна.
Рэз- Нэр зээлдэгч этгээд таны өмнөөс өвчин намдаагч бичүүлж авсан болохоор эмийн сангийнхан таныг мансуурагч гэж бодсон байна л даа.
Люс- Сэтгэл хямрахаар сэдрээд байдаг юм.
Рэз- Санаа зоволтгүй, Люси, бид таны эмийг олж өгнө.
Клр- Бид хэдийнэ Люси Каллардыг эмчлээд эхэлчихсэн.
Жим- Сайхан тоглолоо, Тони.
Мар- Сайн уу, Жим?
Жим- Маркус, сайн уу? Ирж багаа юм уу, явж байгаа юм уу?
Мар- Аль нь ч биш. Мойбиусын синдромтой арвантавтай охин. Даатгалаас татгалзсан хариу өгсөн.
Жим- Амьсгалын замын хүндэргүй, гажиггүй, зовиургүй, шүлс нь ч гоождоггүй. Бүрэн бүтэн юм байна.
Мар- Инээмсэглэж чаддаггүй. Энэ бол гажиг.
Жим- Маркус, бяцхан охинд инээмсэглэл бэлэглэх чинь гайхамшигтай хэрэг, гэвч, гайхамшигтай бүхэнд мөнгө төлбөл манайх дампуурна, за юу? Тэгвэл хэнд туслах болж байна вэ?
Мар- Эмч нар даатгалын мөнгө авах гэж хуурамч онош тавьдаг. Хананцар хазайсан гэвэл үнэгүй хамрын хагалгаа хийлгэнэ, толгой таллаж өвдөх гэвэл ботокс хийлгэнэ. Та надаар ийм юм хийлгэмээр байгаа юм уу?
Жим- Миний хувьд тоглоом биш. Манайх бол өндөр стандарттай нэр хүндтэй компани.
Мар- Танай татгалзсан хариуны дүнд олох ашиг нь бүр ч өндөр.
Жим- Ямар нэгэн харамсахаар зүйл хэлэхээсээ өмнө энэ яриагаа дуусгая, гэвч дөнгөж сая хэлчих шиг боллоо.
Мар- Грэтхэн нийгмээс тусгаарлагдмал, сэтгэл гутралтай, тэгэхээр улам л дордоно гэсэн үг. Охин судсаа ханачихвал яах вэ? Тэгвэл нөхөн төлбөр өгч чадах уу?
Жим- Өвсөр насны охин амиа хорлоно гэж намайг заналхийлээд байгаа юм уу?
Мар- Охинд ямар нэгэн муу юм тохиолдвол бурхан хилэгнэнэ, тийм болохоор бидний хооронд болсон энэ яриаг мартахгүй байхыг хичээгээрэй дээ.
Шон- Эндрьюс эмч инээмсгэлэл халдварладаг гэсэн, тэгээд туршиж үзэж байна.
Аар- Чиний судалгаа юуг ч батлахгүй л болов уу. Душеннийн тэмдэг байхгүй бол ямар ч нэмэргүй.
Шон- Тийм ээ.
Аар- Гэхдээ чи харж бай даа.
Шон- Та сая инээмсгэлэсэнгүй.
Аар- Инээмсэглэл мөн.
Шон- Би танд нэг юм харуулах гэсэн юм. – Миний араас дагаарай.
Аар- За.
Нэй- Нэр зээлдэгч жинхэнэ Люсигийн эрүүл мэндийн бүртгэлийг замбараагүйтүүлсэн байна. Бүхий л эмчилгээ, тэмдэглэл, шинжилгээ гээд хэн нь хэн бэ гэдгийг ялгах хэрэгтэй.
Клр- Тэгж бүх алдаагаа засъя гэвэл бүтэн зургаан сар болох байхдаа.
Рэз- Бичиг цаасны ажил бол тэрнийх биш бидний асуудал.
Нэй- Хортой эмчилгээ, алдаатай оношийг нь ялгавал андуурал гарахгүй.
Рэз- Тэгвэл ямар нэгэн арга бодъё. Өвчтөний байдал маш хүнд.
Нэй- Тэгвэл өвчтөнг эмчилье. Ердөө л ухаан зарах хэрэгтэй.
Аар- Шон. Шон, би хоёр аяга мөстэй кофе уучихсан,,,
Шон- Дэбби. Сайн уу, Дэбби.
Аар- Шон,,,
Шон- Чи Глассман эмчид сээтэгнээд байсан.
Аар- Өө, бурхан минь.
Шон- Би шинэ найзтай болсон, тэрэнд ч гэсэн шинэ найз хэрэгтэй.
Аар- Үнэхээр их уучлаарай.
Шон- За за. Аан гээ, Глассман эмч ээ. Дэббигийн нүүрний харьцаа бараг өө сэвгүй байна, за юу, 38 босоо, тэгээд 48 хөндлөнгөөр,
Аар- Үнэхээр их уучлаарай.
Шон- Тэр танд дур булаам санагддаг байх ёстой.
Дэб- Баярлалаа?
Аар- Шон, намайг үнэхээр уучлаарай.
Шон- Би та хоёрыг еврэй гэж бодож байна. Овгийн ижилсэл нийгмийн харилцааг сайтар ойртуулдаг.
Аар- Шалом?
Мар- Дээрэлхүү хүүхдүүд, Мёрфи эмч хоёр чиний инээмсэглэлийг үнэлж чадахгүй ч даатгалын компани чадах юм шиг байна. Даатгалаас 43750 доллар буюу зардлын 85 хувийг төлөхийг зөвшөөрсөн.
Мил- Аав нь үлдсэнийг нь төлчихнө. Амлая. Охин минь, гуйя, аавдаа зөвшөөрчих л дөө.
Гр- За.
Мил- За гэнээ.
Люс- Жэйн Дөү?
Рэз- Яг одоо танд ингэж туслахаас өөр арга алга.
Клр- Гэртээ хариад амар даа. Бүртгэлийн албанаас тан руу залгаж, учрыг нь олно.
Люс- Жилийн өмнө би тэннис тоглож байлаа. Хайрганд цохиулаад сар хагас хэвтрийн дэглэм сахьсан, тэрнээс хойш өвчин намдаагч хэрэглэж байгаа. Ажлаасаа халагдсан, нөхөр маань надтай хөгшин эмгэн шиг харьцдаг, харин охин маань намайг хэт их эм уудаг учраас хүүхдээ харуулдаггүй. Жэйн Дөү нэр надад тохирох юм шиг байна.
Рэз- Нэр зээлдэгч эргээд ирлээ.
Клр- Люси? Люси, та миний хурууг атгаж чадах нь уу?
Рэз- Люси?
Клр- Өвчтөн шоконд орчихлоо. Сүүний хүчил, цусны өсгөвөр, өргөн хэрэглээний антибиотик захиал. Би Мэлэндэзэд цусан халдварын протокол танилцуулъя.
Рэз- Тэрнийг цагдаад мэдэгдэх хэрэгтэй. Гэмт хэрэгтэн, дээр нь зугтах аюултай.
Клр- Маш маш хүнд өвчтэй.
Рэз- Биеийн байдлыг нь тогтворжихоор баривчлуулах хэрэгтэй.
Клр- Өвчтөнөөс хар тамхи эсвэл бусдад аюултай галт зэвсэг илрээгүй бол баривчлуулж болохгүй.
Рэз- Манайхаас хулгай хийсэн хүнийг баривчлуулах ёстой.
Клр- Бидний тусламж хэрэгтэй хүнийг баривчлуулчихвал юу болох бол?
Рэз- Бусдын бичиг баримтыг хулгайлвал баривчилдаг гэдгийг мэддэг байсан бол бусдын бичиг баримтыг хулгайлахгүй байх байсан юм.
Клр- Эмчилгээний өмнө төлбөрийн эх үүсвэрийг заавал шалга гэж хүнд сурталтны тангарагт байдаггүй л байх шүү.
Аар- Манай эриний өмнөх дөрөвдүгээр зууны грект эрүүл мэндийн даатгал байгаагүй л гэмээр байна даа. Бид эмчлэх үүрэгтэй, бас төлбөрөө авах ч эрхтэй. Гэвч зорилт л бол зорилт. Бурхан минь, би энэ эмэгтэйчүүдийн нэгээс болж, шүүхэд дуудагдмааргүй байна. мэдээгүй юм шиг царайл. Өвчтөний биеийг тогтворжмогц хариуцлага тооцно.
Мар- Пак эмч ээ, булчинг нь түлхээрэй. Оёдол тавих хэсэгт илүүдэл гаргаж болохгүй. Баярлалаа. За, агших булчинг аваарай. Бэлэн үү?
Жар- Та үнэхээр өвчин намдаагч авахгүй юм уу?
Сэл- Үгүй. Би зүгээр ээ, харин та надтай яриад л бай. Ялангуяа, маш шаналгаатай дурсамжаасаа хуваалцаач.
Жар- Шаналгаатай? За за, биологийн багшаа найз охинтойгоо андуураал хонгилд бариад авсан тухай ярих уу? Гурван удаа эргүүлснийхээ дараа андуурснаа мэдсэн шүү. Хэр өвдөж байна?
Сэл- Илүү шаналгаатай дурсамж байхгүй юу?
Жар- За тэгвэл, өөрийгөө төгс байдалд орсноо мэдсэн талаар ярих уу? Ажил, нөхөрлөл, ирээдүй, өмнө нь надад тохиолдож байгаагүй. Магадгүй тэгээд л би азгүйтсэн биз.
Клр- Антибиотик бидний бодсон шиг танд үйлчилсэнгүй, Люси.
Люс- Мэдчихсэн юм байна тийм үү?
Клр- Жинхэнэ Люси Каллард ирэхэд таныг биш гэж мэдсэн. Холбоо барьчихаар өөр хүн байгаа юу? Та хүүхэдтэй юу?
Люс- Хүүтэй. Гэхдээ хүү минь надаас ичнэ.
Клр- Хаана байгаа юм?
Люс- Коллэжид... манайхнаас анх удаа коллэжид сурч байгаа. Би даатгулах уу, төлбөр төлөх үү гэдэг байдалд орсон.
Клр- Хүү чинь ийм хайрлам ээжтэй азтай хүн юм. Таныг өвчин намдаагч авахдаа антибиотикоо авсан гэж найдъя.
Люс- Би эм ч аваагүй шүү дээ.
Клр- Яагаад тэр билээ? Жинхэнэ Люси эмийн сангаас эмээ авах гээд чадаагүй гэсэн.
Люс- Картыг нь дахиж ашиглаж эрсдэл оръё гэж бодоогүй юм. Тэр зүгээр үү?
Сэл- Одоо бүгдийг мартаад чамаас сургамж авч шинэ найзуудтай болох цаг байх аа.
Жар- Би өнгөрсөн долоо хоногт Дэнвэрт ярилцлаганд орсон.
Сэл- Тэгээд?
Жар- Ингээд болчихлоо.
Сэл- Нээрэн үү?
Жар- Хар л даа. Хөөе, битгий эргэлз. Харав уу? Хөөрхөн байна.
Рэз- Хүүхэд, коллэж гээд л худлаа уярам яриа.
Клр- Үхэж байгаа хүн яагаад худал хэлнэ гэж?
Рэз- Хуурамч Люсигийн талаар мэдэхгүй нэг зүйл байна, яриа нь үнэн эсэх. Тэгэхээр одоо ингэе. Тэр бол баригдсанаа мэдсэн худалч этгээд.
Клр- Худал гэснээс, жинхэнэ Люсигийн өнгөрсөн жил авсан хайрганы вирус байна аа? Санта клара эмнэлгийн Сплиндэр эмчийн бичсэнээр тэрнээс нэг жилийн өмнө бас вирустсан байна. СФ Мүни эмнэлгийн Милхаус эмчийн бичсэнээр, тэрний өмнө ч бас. Тэр нэр зээлдэгчээс болж эмээ авч чадаагүй биш харин өвчин намдаагчид донтсон учраас чадаагүй юм байна.
Рэз- Сайн байна, эрхэм ээ.
Мил- Пак эмч мэс засал амжилттай болсон гэсэн.
Шон- Хэтэрхий удаж байна.
Мил- Юу тэр вэ?
Шон- Өвчтөн өдийд өөрөөрөө амьсгалж байх ёстой. Мэдээ алдуулагч жараас ерэн минутийн дараа бүрэн гарах учиртай.
Мил- Охин минь зүгээр үү?
Шон- Охины амьсгалын зам хамгаалах рэфлэкс ажиллаж, булчин сэргэж, ухаан орсон байх ёстой. Эндрьюс эмчийг яарлатай дуудъя.
Мил- Юу болоод байгаа юм бэ?
Шон- Таагүй зүйл. – Грэтхэний глюкоз хэвийн түвшинд, бас элэктролитүүд нь ч гэсэн хэвийн.
Пак- Бас биеийн халуун нь хэт өссөн байна.
Мар- Өөр олон юм үлдсэнгүй. Хүчилтөрөгчийн дутагдалд орсон уу?
Пак- Хүчилтөрөгчийн эргэлт хэвийн байгаа, бас СО2 ч биеийн бүх хэсэгт нь жигд хэмжээтэй, тэгээд сөрөг эм өгсөн, дахиад ч өгөх гэж байгаа.
Шон- Та харамсаж байна уу? Зүгээр дээ. Бараг эрсдэлгүй гэж хэлсэн хүн нь та шүү дээ. Эрсдэл байгааг тэд мэдэж байсан, би ч анхааруулж хэлсэн.
Мар- Томограф бэлдэж, цус хурах, бүлэгнэх, цус алдах, зүрхний шигдээсээс сэргийл.
Клр- Цусны эд, сүүн хүчлийн түвшин нэмэгдэж, О2, даралт нь унаж байна. Ямар ч арга хэмжээ авсан нөлөлөөхгүй байна.
Нэй- Олон эрхтэн доголдох синдром. Эмчилгээ?
Клр- Өөр антибиотик өгөх, кристаллойдыг үргэлжлүүлэх, васопрэссорын хэмжээг нэмэх.
Рэз- Бага тунгаар стэройд?
Нэй- Бүгдийг нь оролдож үз, гуурс суулгаж, хун залга. Бас тийм, манай халааснаас гадуурх эмчилгээ гэдгийг ойлгож байгаа шүү.
Дэб- Пуримаас өөр сэтгэл хөдөлгөх зүйл хийдэг үү?
Аар- Пурим. Үгүй. Тийм ээ, юу л даа, байнга шахуу. Жаахан матца иддэг, боолчлолоос чөлөөлөгдсөн баярыг тэмдэглэдэг, бас дээгүүр өнгөрөх, гэхдээ Пурим тэмдэглэггүй. Чухамдаа би чинь еврэйн эрлийз шүү дээ, тэгэхээр хагас мэдлэгтэй.
Дэб- Үнэндээ би огтхон ч еврэй биш. Тийм ээ. Анхны нөхөр маань еврэй байсан.
Аар- Тэгэхээр хоёулаа чинь еврэй хамааралгүй юм байна. Чи аан гээ, Дэбби? Би явах хэрэгтэй байна.
Дэб- За за. Тантай,, тантай албан ёсоор уулзахад тун таатай байлаа.
Аар- Адилхан.
Дэб- Яана аа, тэрийг хараач ээ. 1975 оны 300Д, Мэрсэдэсийн хамгийн төгс загварын нэг төгс байхаа больчихлоо.
Аар- Минийхээр бол өөр. Төгс машин гэвэл би л лав 1967 оны 280СЕ-г хэлнэ.
Дэб- Кабриолэй юу? Кюп үү?
Аар- Кюп, бүх цагийн сонгодог.
Дэб- Тэгвэл 300СЛ Галлвингийн эзэн өөр юм хэлэх байх шүү.
Аар- Галлвинг ээ?
Дэб- Тийм. Би дахиад кофегоор дайлах уу?
Аар- Тэг.
Дэб- Мөстэй, том, хар.
Аар- Болж байна.
Дэб- Мэднээ.
Жар- Жаахан эвгүй санагдаад байнга шүү, Мёрфи.
Шон- За за. Яагаад электролизкийн үеийн ионыг судалж байгаа юм?
Жар- Химийн дамжуулалттай хамаагүй юм аа. Эмч, өвчтөний хэрэг. Хувийн асуудалтай тулгарчихаад байна.
Шон- Хувийн асуудлыг шийдэхэд интэрнэт нэг их тус болохгүй байх.
Жар- Үнэн. Гэхдээ би Клэйрээс зөвлөгөө авч чадахгүй, Пакыг сайн мэдэхгүй, Морганыг,,,
Шон- Морганаас асууж болохгүй.
Жар- Тэр үнэн.
Шон- Би хүн шүү.
Жар- Тийм ээ. Биш ээ, биш. Тийм ээ, мэдээж шүү дээ, Шон. Би,, би чамаас зөвлөгөө авъя.
Шон- За за.
Жар- Миний түлэнхийн өвчтөн Сэлэз надад талтай юм шиг байна, тэгээд би,,, ч гэсэн тэрэнд талтай юм шиг ээ. Гэхдээ тэрний сэтгэл худал байгаасай гэж бодож байна, жинхэнэ байсан бол, түр зуурынх л байгаасай. Яах вэ, сурах бичигт ингэж байдаг л даа. Тэр тааламжтай, бас их эмзэг. Миний амьдралын хувьд Клэйрээс ч, эцэг эхээсээ ч, хариу хайр хүртэж байгаагүй. Ийм болохоор би ч гэсэн эмзэг.
Шон- Өвчний магадлагаа авчих. Өвчний магадлагаа аваад амарвал мэргэн ухаан, их мэдлэг орж ирдэг гэж Лиа хэлсэн. Тэрний зөв байсан.
Пак- Томографаас харахад хэвийн бус зүйл ажиглагдаагүй, өвчтөн өгсөн эмнүүдээс гаж давтан нөлөө илрээгүй.
Мил- Тэгээд өөр юу юм бэ?
Шон- Тархины хүчилтөрөгчгүй гэмтэл, мэдээ алдуулагчийн хүндрэл.
Мар- Харамсалтай нь бидний үзэж байгаагаар, охины тань тархи үхжэжээ.
Мил- Юу? – Инээмсэглэлийн төлөө. Би охиноо байгаа байдал нь хангалтгүй гэж хэлсэн шүү дээ. Таны үгэнд ордог байжээ.
Шон- Тийм ээ.
Мар- Өвчтөн мэдээ алдуулагчид хэрхэн реакцлах талаар таамаглал байдаггүй.
Мил- За.
Мар- Пак, чи яагаад ааваас нь нүүр буруулав? Гашуудаж байгаа ар гэрийнхэнд эмч нь л хамгийн чухал байдаг юм.
Пак- Өвчтөний мэдээ алдуулагч гараагүй байж магадгүй. Суциннилхолин. Грэтхэнд хийсэн мэдээ алдуулагчийн найрлаганд байна.
Мар- За?
Пак- Өвчтөн плазм холинэстризийн хомсдолтой бол яах вэ? Бие нь ийм төрлийн эмийг тайлж чадахгүй гэсэн үг.
Мар- Бүрэн хомсдол маш ховор тохиолдол. Би хувьдаа таарч байгаагүй, ийм хомсдолтой нэг ч хүнийг мэдэхгүй.
Пак- Тийм ээ, гэхдээ охин хомсдолтой юм байна, удахгүй өөрөө сэргэчихнэ. Би аавд нь хэлэх үү?
Мар- Битгий, болоогүй. Давхар давхар гашуудуулах хэрэггүй.
Клр- Шинжилгээний чинь хариу сайжирсангүй. Эрхтэнүүд чинь зогсож байна. Танд хугацаа үлдсэнгүй. Би таныг Люси гэж дуудахаа больё. Зүгээр дээ,,, Биатрис.
Мил- Юу хийх гэж байгаа юм?
Шон- Нүдний эвэрлэг бүрхэвчийн сорил. Нүдний салааны насосилиарын хэсэгтэй холбоотой байдаг юм.
Пак- Бид эндүүрчээ гэсэн үг. Охин чинь алзахгүй дээ.
Мил- Баярлалаа, эмч ээ, баярлалаа. Баярлалаа,,, өө. Баярлалаа, Мёрфи эмч ээ. – Охин минь, чи минь алзахгүй ээ. Тун удахгүй эдгэрнэ.
Люс- Ваннаа усаар дүүгэчихээд гоожуураа хаах гээд урагшаа бөхийж байгаад эмээ унагачихсан, тэгээд яаран сандран гаргаад автал,
Рэз- Эм чинь урсчихсан учраас дахиад авах гэсэн юм байна.
Люс- Өвчин маань улам нэмэгдээд байна.
Рэз- Люси, та бол худалч, зальдагч, бас донтой. Бид таны жорын талаар олж мэдсэн, олон эмч таныг хайрганаас вирус авсан гэж бичсэн байна лээ. Таны энэ чинь маш ноцтой асуудал. Би танд туслая.
Гр- Гурван сар аа?
Мар- Ихдээ л.
Пак- Чамайг яг ямар харагдахыг хэлэхэд хэт эрт байна. Чихэнд чинь байгаа зүйлс бол мэдрэл сэргээгч. Асаах юм бол шууд инээмсэглэнэ. Болж байна уу? Мёрфи эмч ээ?
Мил- Ээжийн инээмсэглэл байна.
Мар- Хэв сайтай юм шиг байна.
Шон- Душэннийн тэмдэг алга байна. Инээмсэглэл нь жинхэнэ биш.
Мил- Баярлалаа, баярлалаа.
Шон- Гэхдээ бусаднь жинхэнэ. Бусад нь бүгд жинхэнэ.
Алл- Би Жим Ранслэртэй уулзсан, тэр биднийг их том өрөнд орсон шүү гэж анхааруулж байна лээ. Санаа зоволтгүй ээ, Маркус, би тэрэнтэй учраа олчихно. Тун магтууштай байна. Таны гаргасан хичээл зүтгэлийн үр дүн. Та үнэхээр хүний чадахгүйг чадсан.
Мар- Тийм ээ, би чадсан. Би амийг нь аварч байна гэж бодсон. Гэтэл бараг дуусгах дөхлөө.
Жар- Сэлэз, сайн уу? Энэ хүн бол суут ухаант Мёрфи эмч. Одооноос эхлэн тэр танд анхаарал тавина, гэхдээ танд тийм ч их анхаарал хэрэггүй.
Сэл- Ойлгож байнаа.
Жар- Та ойлгохгүй байх шиг байна. Эмч хүн өвчтөнтэйгөө харилцаа үүсгэхийг зөвшөөрдөггүй. Маргааш юу хийх гэж байна? Би чөлөө авах гэж байгаа.
Сэл- Миний бодлоор найзууд чинь энд байгаад байх шиг байна.
Клр- Миний бодлоор нэг сайн тал байна. Хэрэв гээгдсэн даатгалын баримт олоогүй бол Люси өдийд сэргээх эмчилгээ хийлгэхгүй байх байсан. Гайхмаар сайхан хэрэг шүү.
Рэз- Би тэрэнд туслана гэдгээ хэлсэн юм.
Клр- Би сайн ойлгож байна. Хэт зөөлөн байвал хүмүүс чамайг ашиглана. Харин чам шиг хатуу чанга байвал, хэн ч чамаар оролдохгүй.
Рэз- Бүх зүйлд сайн тал бий.
Клр- Чамайг хараад байхад ээж нь Жон Хопкинст ажилладаг, аав нь эмгэг судлаач, эцэг эх нь гэрлээд 37 жил хамт амьдарч байгаа гэдгээрээ баярхаж, сайрхаж явдаг гудамжны эрх хүүхдүүдийн дэргэд өөр юм.
Рэз- Авъяасараа гарч ирсэн, хүндлэл хүлээгээгүй.
Клр- Чи хэцүү байдлаас өндийн боссон байх.
Рэз- Би дуудлага өгчихье.
Клр- Хэрэггүй. Аврах юу ч үлдээгүй. Нас барсан цаг, 20:14.
Рэз- Би хүүд нь мэдэгдье.
Бичиг- Ажилд авахыг зөвшөөрөв.
Кэн- Өө, сайн уу? Найзууд маань манайд цугларч покер тоглоё гэсэн юм л даа, тэгэхээр пицца идэхээс нэрээ татаж авмаар байна.
Шон- Чи бас далан инчийн зурагттай юм байна.
Кэн- Үгүй ээ, чинийхийг авчихсан юм. Хоёулаа дундаа хэрэглэж болно биз дээ, тийм үү? Тэгээд ч найзууд маань Марч Мэднэсс үзэх гэж байгаа.
Шон- За за.
Кэн- Уучлаарай, амиго. Покерийг дөрвөн хүн тоглодог.
Шон- Би угаасаа покэрт дургүй ээ.
Кэн- Хөөе, Шон. Аан гээ, чи сайн залуу л даа, гэхдээ чамд жаахан,, юу ш дээ, сонин, тийм биз? Тэгэхээр,, үнэндээ хамаагүй, иймэрхүү юманд дэмий байх аа. Миний хэлснийг ойлгосон биз дээ? Хайртай шүү, хөгшөөн.
Аар- Би нэг удаа 300СЛ унаж үзсэн. Баярлалаа. 300СЛ Гуллвинг шүү.
Дэб- Зам дээр үү?
Аар- Үгүй, Конку дэ элэганст 200 тохой л явсан.
Дэб- Пэбблэ Бийчийн үү? Тэнд ёстой гоё ш дээ.
Аар- Тэр машины шоуг чи мэддэг юм байна.
Дэб- Мэдэлгүй яах юм бэ.
Аар- Энэ жилийн гол сэдэв нь Роллстон Көүчворк байна гэсэн.
Дэб- Мэрсэдэс СС загварууд уу?
Аар- Тэрийг мэдэхгүй. Гэхдээ асууж сураглая л даа. Чи явах уу?
Дэб- Чадахгүй.
Аар- За, би,, яагаад?
Дэб- Шалтгаангүй. Би сая, сая хариу өгөхөөсөө өмнө юу гэхээ бодох ёстой байжээ.
Зөө- Та өөр зүйл захиалах уу?
Аар- Хэрэггүй ээ, баярлалаа. Бид хаалганы хавчуурга л авъя. Уучлаарай, юу л даа, бидэнд хаалганы хавчуурга аваад ирээч.
Дэб- Аарон?
Аар- Уучлаарай. Нөгөө, нөгөө, нөгөө, нөгөө юу билээ, хэдийг өгөхийг хэлдэг,, хаалганы хавчуурга. Надад туслаач,,
Дэб- Та түргэн тусламж дуудаад өгөөч? Баярлалаа.
Back to episodes Go home