Сота: Өнөөдөр бас гэртээ өнжих юм уу?
Хори: Тийм ээ. Бие арзайсан хэвээр л байна.
Сота: Ойлголоо!
Хори: Шалтаглаад дахиад амарчихлаа. Гэхдээ...
Мияамура: Би Хори-санд сайн. Сайн болоод удаж байгаа л даа.
Хори: Мияамуратай яаж нүүр тулахаа мэдэхгүй байна. Сэтгэл амар мэйл явуулдаг байсан сан. Би юу л хийгээд байна даа?
Эр: Маргааш боломжгүй ч нөгөөдөр бол завтай!
Сота: Манайд хамт тоглоё! Эгчид хэлчихнэ ээ.
Эр: За!
Сота: Би ирлээ!
Бичиг: Хэлж зүрхлэхгүй зүйл。
Хори: Ирчихсэн үү?
Бичиг: хуудас. 5
Сота: Бие нь дээрдсэн үү?
Хори: Тийм ээ, тэнхэрчихсэн.
Сота: Ашгүй дээ, йогурт идэж болох уу?
Хори: Тэг, тэг.
Сота: Өглөө ахтай таарсан.
Хори: Тийм үү? Ямар байв даа?
Сота: Охинтой хамт алхаж байсан.
Хори: Юу?
Сота: Та алийг нь идмээр байна?
Хори: Хүлээ... Юу?!
Сота: Энэ жүржийн талсттай юм байна! Исгэлэн жимс идэж чадахгүй болохоор ид дээ.
Хори: Тэр яах вэ. Охин гэж хэн юм?
Сота: Мэдэхгүй ээ. Өөр дүрэмт хувцастай байсан.
Хори: Өөр дүрэмт хувцас = өөр сургуулийн охин. Гадуур уулзах X надад сайн гэсэн = араар тавилт. 2 туулай хөөгөөд байгаа юм уу? 2 туулай...
Бичиг: Хуурах
Хори: Ингэж болохгүй шүү. Хэтрүүлээд төсөөлчихсөн байх. Найзаас хэтрэхгүй биз. Дотно байсан уу? Юу ярьж байсан бэ?
Сота: Айн? Сугадаад алхаж байсан! Хайран юм!
Хори: Охинтой сугадалдаад явж байсан? Яагаад? Тэнэг гэдэг нь. Мэйл явуулаад асуучхад болох байхад. Шиндо-күн шиг дунд сургуулийн найз байх. Мияамура биш ч байж болно шүү дээ.
Бичиг: 12-р ангийн сонгон хичээл
Бичиг: Орчин үеийн япон хэл А бүлэг
Тоорү: Хори! Ханиад нь зүгээр үү?
Хори: Чшш! Дуугаа аядаж үз!
Тоорү: Уучлаарай.
Хори: Мияамура хаана байна?
Тоорү: Ирчихсэн. Чамд их санаа зовсон. Цонхон талд сууж байгаа болохоор чи ч бас... Юу?
Багш эм: За, бүгдээрээ суудлаа эзлээрэй.
Мияамура: Хори-сан ирсэн юм уу? Ангийн цаг дээр хараагүй дээ.
Тоорү: Эхний цаг суусан ч гэсэн нэг л тогтож ядаад байсан. Чамтай харьцмааргүй байгаа ч юм шиг. Муудалцсан юм уу?
Мияамура: Муудалцаагүй ээ.
Тоорү: Тийм үү? Тэгвэл болж дээ. Ангиа сэлгэцгээе, Мияамура.
Мияамура: Ойлголоо. Уучлаарай, түрүүлээд явж байхгүй юу.
Тоорү: За, за.
Мияамура: Хори-сан? Ваааа гэнэ ээ? Ярилцах хэрэг байна.
Хори: Өнөөдөр эрт харих ёстой. Тийм болохоор...
Мияамура: Сэрүүн байсан уу? Тэр өдөр сэрүүн байсан биз дээ? Сэрүүн байсныг чинь мэдээд албаар хэлсэн юм. Тийм болохоор...
Хори: Хэн юм?
Мияамура: Хэн... Юу?
Хори: Сугадаад хамт алхаж байсан охин хэн юм?
Мияамура: За байз...
Хори: Мэдэхгүй гээч. Соота андуурч харсан гэж хэлээч. Хүн андуурсан гэж хэлээч. Хий юм харсан байх. Тийм биш гээд хэлээч!
Сота: Чика-чанг хэлээд байгаа юм уу?
Хори: Чика-чан?
Мияамура: Тийм ээ. Ясакагийн...
Хори: Чамайг охин нэрээр нь дуудаж байгааг анх удаа сонслоо. Бүр сугадаад явдаг юм байна. Ясакагийнх ухаалаг Чика-чантай бол тэ.
Мияамура: Хори-сан, буруугаар ойлгоод байна. Чика-чантай тийм харилцаатай биш ээ. Шиндо байхгүй юу! Чика-чан Шиндогийн найз охин! Чика-чан бүдрээд шагайгаа булгалчихсан юм. Шиндо ч бас уначихсан болохоор Чика-чаныг би түшсэн юм. Тийм болохоор Чика-чантай...
Бичиг: Японы түүх
Хори: Чика-чан, Чика-чан, Чика-чан. Юу гэнэ ээ?
Мияамура: Хори-сан, сонсооч. Чика-чан...
Хори: Чика, Чика, Чика. Дуугүй болж үз.
Мияамура: Овгийг нь мэдэхгүй юм чинь.
Бичиг: Хори Кёоко
Сота: Хамтдаа алхаж байсан болохоор уурлаагүй юм уу? Нэрнээс болж бухимдаж ээ?
Бичиг: Орчин үеийн Японы түүхийн эмхтгэл
Мияамура: Ийм амархан уурлана гэж бодсонгүй.
Хори: Нүүр лүү нь сурах бичиг шидчихсэн.
Мияамура: Арай ч дээ. Итгэж чадахгүй нь.
Тоорү: Толгойдоо асуудалтай юм биш үү?
Хори: Хэлэхгүй. Мияамура яасан ч тэгж хэлэхгүй.
Сота: Эгч!
Хори: Яасан бэ? Йогурт бол идээ ид.
Сота: Ах ирчихлээ.
Хори: Байхгүй байна гээд хэлчих!
Мияамура: Орлоо шүү. Харьсан нь дээр үү? Юу? Харь гээд байгаа юм бол явлаа.
Хори: Битгий яв.
Мияамура: Ашгүй дээ.
Бичиг: Орчин үеийн Японы түүхийн эмхтгэл
Мияамура: Үүнийг авчирлаа.
Хори: Аан... за.
Мияамура: Маргааш өгье гэж бодсон ч гэрийн даалгавраа хийхэд хэрэг болно гэж бодоод.
Хори: Аан. Тийм шүү.
Мияамура/Хори: Яг ууртай байгаа байх.
Мияамура: Юунд уурлаад байгаа юм бол? Чика-чанаас болж уурлаад байгаа байх?
Хори: Яагаад уурласан талаар мэдэхгүй байгаа даа.
Мияамура: У-Уучлаарай
Хори: Уучлаарай.
Мияамура: Айн?
Хори: Бүр хоёр удаа нүүр лүү чинь шидсэнд уучлаарай.
Мияамура: Зүгээр дээ. Угаасаа би юм л бол Чик... Шиндогийн найз охиноос болоод таагүй юм болчихлоо.
Хори: Чика-чаны овог хэн юм?
Мияамура: Мэдэхгүй ээ.
Хори: Юу вэ? Эрт хэлэхгүй дээ. Буруугаар ойлгочихсон байна шд.
Мияамура: Хэлж байхад сонсохгүй байсан нь Хори-сан шд.
Хори: За тэр яах вэ. Сэрүүн байсан. Тэр өдөр бүгдийг нь сонссон.
Мияамура: Тийм үү? Сэрүүн байгааг чинь мэдээд хэлсэн л дээ. Хариу сонсох гэсэндээ хэлээгүй юм шүү. Үнэн хэрэгтээ ямар хариу өгөх бол гэдгээс зүрхшээгээд байсан. Шууд хэлээд явчихсанд уучлаарай.
Хори: Мияаму...
Аав: Кёоко. Наадах чинь хэн юм?
Хори: Кёосүкэ!
Аав: Юрико хаана байгаа юм?
Хори: Яах гэж ирсэн юм?!
Аав: Уулзахаар л ирлээ.
Мияамура: Хэн юм бол? Арай...
Аав: Тэр юу вэ? Олон пийрсин байна шүү! Хүрч үзэж болох уу?
Хори: Тамхиа унтраа, Кёосүкэ!
Аав: Тамхи бол татчихна биз?
Мияамура: Үгүй ээ. Би...
Аав: Янзын пийрсин байна. Өөрөө цоолсон уу?
Мияамура: Тийм ээ. Дунд сургуульд байх даа.
Аав: Хөөх.
Хори: Тамхиа унтраа гээд байна.
Аав: Кёоко, өдий том болсон охин аавыгаа өшиглөдөггүй байх.
Хори: Сүүлийн үед өшиглөдөг болсон. Мэдээгүй юм уу?
Мияамура: Үнэхээр аав нь байж.
Аав: Гэртээ удаан хугацааны дараа иртэл Юрико ч байхгүй. Охиндоо нүдүүлээд барахгүй, танихгүй эрэгтэй ч байж байх шиг!
Хори: Ядаж ирэхдээ хэлж байгаач.
Аав: Кёоко, өлсөөд байна. Хөнгөхөн хоол хийчих.
Хори: Юу? Ёстой нэг...
Аав: Үглэдэг ч хийдэг л байхгүй юу. Сайн охин шүү.
Мияамура: Аан. Өөрийгөө танилцуулаагүй юм байна.
Аав: За суу.
Мияамура: Юу болоод байна аа?!
Аав: Тэгээд чи хэн юм?
Мияамура: Кири ахлах сургуулийн сурагч, Мияамура Изүми гэдэг.
Аав: Кёокотой нэг сургууль байж ээ?
Мияамура: Тийм.
Аав: Тийм байжээ. Арай ах нь саад болчихсон уу?
Мияамура: Айн? Үгүй дээ тийм биш.
Аав: Тийм үү? Урт сормуустай гэж их хэлүүлдэг үү?
Хори: Өршөөгөөрэй.
Аав: Кёоко, ширээн дээр тавьж болохгүй юу?
Хори: Дараагийн удаа тэгнэ ээ.
Аав: Уучлаарай. Хэнийгээ дуурайсан юм бол их ширүүн л дээ.
Мияамура: Ширүүн ч гэж огт... огт тийм...
Аав: Айлын ганц хүүхэд үү? Эсвэл олуулаа юу?
Мияамура: Айлын ганц хүүхэд.
Аав: Ммм. Охиноо өгөхгүй шүү.
Мияамура: Айн?!
Аав: Тоглосон юм аа. Ингэж хэлж үзэхийг хүссэн юм.
Мияамура: Сэтгэл хөдлөл ихтэй юм аа. Хори-сан таныг нэрээр чинь дууддаг юм байна. Гайхлаа шүү.
Аав: Мияамура-күн намайг ч бас Хори-сан гэж дууддаг юм шд. Манай охиныг нэрээр нь дуудахгүй юу?
Мияамура: Тэгнэ ээ, нэрээр нь дуудах болно. Кёо...
Аав: За наргисан юм аа. Гэнэт нэрээр нь дуудахаар эвгүй шүү дээ.
Мияамура: Тал руу дүрвэмээр байна.
Аав: Кёоко! Кёоко-чан!
Хори: Юу? Очлоо доо.
Аав: Мияамура-күн найз залуу чинь биз дээ?
Хори: Т... Тийм б... Тийм, асуудал байна уу?
Аав: Болгоомжтой, уначихна шүү дээ!
Мияамура: Хори-сан...
Аав: Аав нь урт үстэй хөвгүүдэд дургүй.
Хори: Ядаж толинд эхлээд харчхаад хэл.
Мияамура: Т-Тайруулах болно. Үсээ богино болгоод тайрна.
Аав: Боосон нь зүгээр биш үү? Харамсалтай юм биш үү?
Хори: Мияамура, тоох хэрэггүй дээ.
Мияамура: Ингэж үү?
Аав: Кёоко-чан, үсний боолт аваад ир?
Хори: Айн? Ёо.
Аав: Мияамура-күн, охидыг араасаа шууруулна биз?
Мияамура: Айн? Хаанаас даа!
Аав: Кёокотой болж бүтэж байгаа юм уу?
Мияамура: Тийм ээ. Хори-санд л хайртай болохоор.
Аав: Гоё юм аа. Ахлах сургуулийн үе рүүгээ буцмаар санагдчихлаа.
Хори: Май, олон хавчаар.
Аав: Яг залуу Юрика шиг аашилж байх шив.
Хори: Хар залуугаасаа намбагүй нэгэн байж ээ дээ, хөгшин эцэг минь?
Ээж: Кёосүкэ. Яана... Яана аа. Оройн хоол чамд хүрэлцэхгүй нь ээ.
Аав: Нээрээ юу?!
Ээж: Кёоко, Соота, би, Изүми-күн...
Мияамура: Зүгээр дээ. Би ингээд харилаа.
Хори: Сонсов уу? Мияамурагийн аяганд идчих.
Аав: Минийх байдаггүй юм уу?!
Ээж: Нэг удаагийн савх ашиглаж болох ч...
Аав: Савх хүртэл байхгүй юу?!
Хори: Кёосүкэ ядаргаа болчихлоо, уучлаарай.
Мияамура: Зүгээр дээ.
Хори: Их дураараа аашлаад байдаг юм.
Мияамура: Яагаад ч юм Хоригийнхон болохоор аргагүй байх гэж бодогдоод байна.
Хори: Мияамура?
Мияамура: Яасан, Хори-сан? Хори-сан, би... Чиний талаар юу ч мэдэхгүй ч бага багаар мэдэж авмаар байна. Мэдэж авбал сайхан байна.
Хори: Адилхан биш гэж үү?
Мияамура: Тийм билүү?
Хори: Тхх.
Мияамура: Ингээд болно доо.
Хори: За, болгоомжтой яваарай. Маргааш уулзъя.
Мияамура: Хори-сан! Баярлалаа.
Хори: Ммхан.
Мияамура: "Маргааш уулзъя" гэсэн үгний цаана түүний догдолж байгааг мэдэрсэн.
Тоорү: Тхх, математикийн даалгавар аль хүртэл өглөө? Тийм үү? Аанхаа, аанхаа. Мангартаад байх юм боль. Би залгасан шүү дээ. Бүтсэн байна шүү дээ. Ашгүй дээ. Зүгээр ээ, тийм. Сургууль дээр уулзъя. Новш гэж. Арчаагүй юм аа. Хамгийн дотно байсан нь би шд. Мияамура.
Эм: Цагийн ажил хайдаг юм билүү?
Эм2: Тэгвэл манай ажлын газарт орооч!
Сакура: Сэтгэл нь таагүй харагдаж байх шиг.
Рэми: Сакура. Сакура? Сакура! Яасан бэ? Бодолд автаад.
Сакура: Юу ч биш дээ! Сурагчдын зөвлөлийн өрөө рүү буцъя.
Рэми: Юу харж байсан юм?
Сакура: Юу ч биш гээд байхад!
Рэми: Худлаа даа! Яг нэг зүйл харж байсан!
Сакура: Үгүй гээд байхад. Сурагчдын зөвлөлийн өрөө рүү буцъя. Рэми!
Рэми: Юм нуугаад байгаа юм уу?
Сакура: Айн?
Рэми: Сүүлийн үед нэг хачин аяглаад байгаа.
Сакура: Тийм зүйл байхгүй ээ.
Рэми: Сая бодолд автаад байсан байж. Юу болсон юм? Сэтгэл зовоосон асуудал байвал зөвлөж болно шүү.
Сакура: Бүлтгэр нүдтэй, туранхай гоолиг бие. Ишикава-күний сайн Хори-сан бас адилхан. Хөөрхөн бас эгдүүтэй хүн. Рэми ойлгохгүй ээ.
Рэми: Тэнэг болохоор уу? Тус болохгүй гэж үү?
Сакура: Үгүй ээ, тийм биш. Рэми хөөрхөн болохоор намайг ойлгохгүй ээ.
Рэми: Юу гэнэ ээ? Үнэхээр зөвлөлдье гээд байхад.
Сакура: Би ч бас тоглоогүй байна! Чам шиг байсан ч болоосой. Чам шиг байсан ч болоосой. Миний ааш зан хүртэл муухай. Бүтэхгүй хүн.
Эр: Аяасаки яагаад Коонотой нийлдэг байна аа? "Үзэсгэлэнт бүсгүй, Жонон хоёр" шиг.
Сакура: Үзэсгэлэнт бүсгүй болохыг хүссэндээ биш.
Рэми: Сакура. Яасан гоё нэр вэ.
Сакура: Гэхдээ... Үзэсгэлэнт бүсгүй бол миний найз шүү дээ!
Бичиг: Сурагчдын зөвлөлийн өрөө
Рэми: Сакура? Угаалгын өрөө орсон юм. Яагаад тэвдсэн юм?
Сакура: Би... нөгөө... Сайн хүнтэй юм л даа. Гэхдээ би Рэми шиг хөөрхөн биш болохоор... Яах учраа олдоггүй.
Рэми: Анх удаагаа ичиж улайлаа. Үргэлж сэтгэл хөдлөлөө дарж тайван байдаг болохоор ичих үедээ үнэхээр хөөрхөн юм аа, Сакура!
Сакура: Уучлаарай, Рэми.
Бичиг: Катакири ахлах сургууль
Тоорү: Юу? Ганцаараа яваач дээ.
Иүра: Алив л дээ!
Хори: Явчхаагүй байсан юм уу?
Иүра: Юмаа мартчихаж.
Хори: Чи ч бас уу?
Тоорү: Үгүй ээ, хамт явъя гээд.
Иүра: Нээрээ Хори-сан, англи хэлний явцын шалгалтаас асуух юм гараад. Дүрмийн хувирлыг мартчихжээ.
Хори: Айн? Ахиад л уу?!
Тоорү: Эвгүй байна гэж бодоогүй биз дээ?
Мияамура: Айн?! Бага зэрэг буруутай санагдаад.
Тоорү: Санаа зовох хэрэггүй дээ гээд байхад. Хэд хэлүүлэх гэсэн юм, тэнэг. Яасан бэ?
Мияамура: Ёоё!
Иүра: Хоёулхнаа сайхан байх шив.
Хори: Эвгүй юм. Хөөе, хариулт чинь Иурагаас ч дор байна шд.
Мияамура: Одоо үргэлжилж байгаа цагаас өөр хувилалдаа муу болохоор.
Хори: Бараг 5 цаг болчхож.
Мияамура: Яасан?
Хори: Ирэх ёстой юм. Изүми-күн.
Мияамура: Яасан? Айн?
Хори: Чамайг хэлээгүй ээ. Хариулж гэнэ.
Мияамура: Тийм үү?
Хори: Соотагийн найз, овог нь Изүми гэсэн.
Бичиг: Мияамура Изүми
Мияамура: Аан. Нэрээр минь дууддаг болж гэж бодсон юм.
Хори: Дуудуулмаар байгаа юм уу?
Мияамура: Тхх. Бага зэрэг.
Хори: Улайхаар чинь би ч гэсэн ичдэг юм байгаа биз дээ?
Мияамура: Тийм гэж үү? Уучлаарай.
Хори: Тэнэг. Тэнэг Изүми.
Мияамура: Миний... Миний нэрэнд тэнэг гэж байхгүй шүү дээ.
Сота: Би ирлээ.
Хори: Дуугүй бол. Тэнэг.
Сота: Дахиад л эхэлсэн байх шив.
Эр: Дахиад аа? Танай гэрийнхэн ийм байдаг юм уу?
Хори: Дуугүй бол. Тэнэг за! Тэнэг.
Бичиг: Дараагийн ангид
Бичиг: хуудас.6 Энэ жилийн зун халуун болно。
Back to episodes Go home