Тоорү: Юу вэ?
Сакура: Зүгээр үү?
Бичиг: Сурагчдын зөвлөлийн танхим
Бичиг: Бүгд хэн нэгнийг хайрладаг。 хуудас. 4
Сакура: 2, 4, 6, 8... Цуглуулж авчирч өгсөнд баярлалаа.
Тоорү: Бүгдийг ганцаараа хийгээд хүндхэн байдаг байх.
Сакура: Ганцаараа ч яг биш. Рэми болон Сэнгокү-күн тус тусын ажлаа чадах чинээгээрээ нугалж байгаа. Рэми үргэлж цонх онгойлгодог болохоор сэвэлзүүр салхи сайхан байгаа биз.
Тоорү: Хүний нүднээс далд ч гэсэн чадах чинээгээрээ хичээгээд догь юм.
Сакура: Намайг хэлээд байгаа юм уу?
Тоорү: Тийм. Бичиг баримт чинь бүрэн байна уу?
Сакура: Айн? Тийм ээ, бүрэн байна. Тусалсанд баярлалаа, Ишикава-күн.
Мияамура: Май.
Тоорү: Надад уу?
Мияамура: Хамт харина гэчхээд ирэхгүй байсан болохоор чинь... Хори-сан...
Хори: Хар халуунд шатлаа шд! Ядаж харихдаа хүрмээ тайлж бай. Май, зайрмаг. Тоорүтай хамт идэхгүй юу.
Мияамура: ... гээд өгсөн юм. Хагас үнээр нь авсан гэсэн.
Тоорү: Тийм байж. Хори өгчээ.
Бичиг: Шүүслэг амтат гуа
Тоорү: Хори... Амтат гуа идэж чаддаггүй шдээ!
Мияамура: Юу?!
Мияамура/Тоорү: Байз!
Сэнгокү: Гэнэт замд хөндөлдөхөөр чинь...
Мияамура: Би хоёрыг идэж барахгүй болохоор...
Сэнгокү: Тэгээд би хог зайлуулагч уу?
Мияамура: Уучлаарай.
Сэнгокү: Мияамура-күн, хэл чинь цагаан өнгөтэй болчхож.
Мияамура: Зайрмагаас болсон байх. Чинийхийг харъя. Хөөх, ногоон болчхож! Нов ногоон болчхож!
Тоорү: За та хоёр гоё оо. Юу ч хүртээгүй нь ганцхан би юм чинь.
Мияамура: Хөөх, Ишикава-күн. Урт хэлтэй юм.
Тоорү: Тийм байна уу?
Сэнгокү: Могой шиг урт юм. Рэми, Сакура хоёрт хэлнэ ээ.
Тоорү: Больж үз! Сакура гэж хэн билээ?
Сэнгокү: Кооно Сакура. Рэми бид хоёртой адил сурагчдын зөвлөлийн гишүүн.
Тоорү: Аан, дөрвөн нүдэт!
Сэнгокү: Тэгж хэлэхээ боль.
Тоорү: Нээрэн гишүүдийн дийлэнх нь охид юм байна.
Мияамура/Тоорү: Сэнгокүгийн харэм?
Сэнгокү: Хөөе! Ажлын шаардлагаар шүү дээ!
Тоорү: Сурагчдын зөвлөлийн өрөөний агааржуулагчаа хүссэнээрээ асаагаад л. Хаан шиг аашилж байх шив.
Мияамура: Зөвлөлийн дарга тийм эрхтэй юм уу?!
Сэнгокү: Худлаа гүтгэхээ больж үз. Агааржуулагч хүссэнээрээ ашигладаг давуу эрхтэй л дээ. Хааяа амьсгаа авмаар санагдвал ирж байхгүй юу.
Мияамура/Тоорү: Айн?
Тоорү: Болох юм уу?
Бичиг: Сурагчдын зөвлөлийн танхим
Бүгд: Хайч, чулуу, даавуу.
Хори: Ялагдчихлаа!
Юки: Хори-сан, Мияамура-күн хоёр хожигдлоо!
Сэнгокү: Үнэхээр хүрээд ирэх шив. Бүр олуулаа.
Хори: Үүлон цай 2, жүржийн шүүс, кола... Өөр юу гэлээ?
Мияамура: Гүзээлзгэнэтэй сүү.
Рэми: Хори-сан, Мияамура-күн хоёр үерхдэггүй нь үнэн юм уу?
Юки: Айн?
Тоорү: Хэн мэдлээ дээ.
Рэми: Ишикава-күн Хори-сан хоёр илүү тохирох юм шиг санагддаг.
Тоорү: Үнэхээр үү?!
Юки: Хэрэггүй ээ. Арай гэж ардаас нь гүйхээ больсон.
Сакура: Ишикава-күн Хори-санд сайн байж ээ?
Сэнгокү: Тийм л бололтой. Кёо-чаныг овоо хараандаа буулгасан бол мазохист байх хэрэгтэй дээ.
Тоорү: Хүлээгээрэй, юу гэнэ ээ? Яагаад тэр билээ?
Сакура: Ишикава-күн Хори-санд сайн байх нь.
Мияамура: Балай юм бэ! Кола...
Хори: Хэн захилаа?
Юки: Жүүс удаж байна шүү.
Сакура: Ямар нэг зүйл хийж байгаа юм болов уу? Эвгүй утгаар хэлээгүй шүү.
Рэми: Тийм дээ. Гэгээн цагаан өдөр сургууль дээр юу л хийв гэж.
Тоорү: Гэхдээ нэг зүйл хийгээд л байна даа.
Хори: Яаж байгаа юм бэ?!
Мияамура: Уучлаарай.
Рэми: Чи дэмий юм ярьчихлаа шд.
Сакура: Буруу ойлгуулчихлаа.
Юки: Санаа зоволтгүй ээ.
Мияамура: Мияамура л юм хумаа унагаад л явж байгаа биз.
Бичиг: Бодол уншигч
Тоорү: Ёшикавагийн сайхан сэтгэлийг ангийн тайланд үлдээнэ ээ. Би өнөөдрийн жижүүр сурагч.
Рэми: Ангийн тайланд тийм зүйл бичээд үзээрэй.
Юки: Үс сэгсийлгэхээ болиоч ээ!
Сакура: Сэгсийлгэх...
Хори: Удаан хүлээлгэчихлээ!
Мияамура: Удсанд уучлаарай.
Тоорү: Баярлалаа! Кола минийх шүү.
Мияамура: Уучлаарай.
Тоорү: Айн? Юунд?
Мияамура: Хийчихлээ. Чамаас уучлал гуймаар...
Тоорү: Битгий. Сонсмооргүй байна! Битгий. Боль. Үгүй ээ!
Рэми: Юу вэ?
Сэнгокү: Яасан юм?
Хори: Тоорүгийн колаг...
Сэнгокү: Ёстой муу хэрэг байна! Хэрэв надад ийм зүйл хийвэл боож үхэх байх. Болгоомжгүй юм аа.
Рэми: Гарцаагүй Сэнгокү-күн! Жинхэнэ эр хүн шиг ярьж байна!
Юки: Яана даа.
Тоорү: Ёшикава? Олон үзэгтэй биз дээ? Нэгээр нь гарыг минь зоочих?
Юки: Яалаа гэж? Ганц нэг юм хийснээс болж уу?
Мияамура: Харин тийн, Ишикава-күн. Албаар биш шүү. Санаандгүй л.
Хори: Тийм ээ. Санаандгүй болчихсон зүйл. Өмнө нь би зогсоох хэрэгтэй байсан юм. Нэгэнт өнгөрсөн байсан.
Юки: Өнгөрсөн бол өнгөрсөн! Буцаах аргагүй.
Тоорү: Юуны чинь буцаах аргагүй гэж!
Хори: Ганц колан дээр сүртэй гэдэг нь.
Тоорү: Айн... кола? Яагаад сагаад байна аа?! Мияамура! Гар наалдамхай болчихлоо.
Рэми: Шал цэвэрлэх болчих гэж. Алчуур байна уу?
Сакура: Мияамару-күн колаг чинь унагачихсан гэнэ.
Тоорү: Аан үүнийг яриад байсан юм уу? Дэмий санаа зовчихлоо.
Сакура: Май.
Тоорү: Баярлалаа, Кооно-сан.
Сакура: Зүгээр дээ.
Хори: Агааржуулагч эвдэрчихсэн байж, уучлаарай.
Мияамура: Халуунд дасчихсан болохоор зүгээр ээ. Гэхдээ унтахдаа хувцастай унтаж чаддаггүй л дээ.
Хори: Мэдсэн бол сурагчдын зөвлөлийн танхимд хичээлээ хийдэг байж. Нүцгэн унтдаг юм уу?
Мияамура: Юу? Дотуур хувцастай унтдаг! Энгийн л үзэгдэл гэж бодсон.
Хори: Бодоод байх нь хувцсаа тайлахдаа санаа зовдоггүй юм байна шд. Би тайлж байгааг нь хараад ичих ёстой юм биш үү? Гэнэт бодсон чинь ичмээр юм. Мияамура, шивээсийг чинь харж болох уу?
Мияамура: Болно.
Хори: Тайлахаа болиоч!
Мияамура: Айн?!
Хори: Асуусны төлөө хувцсаа тайлаад унах юм! Юунд ч тээнэгэлзэлгүй тайлаад аймаар юм бэ!
Мияамура: Хори-саны хашхирч байгаа л аймаар байна.
Хори: Хүний өмнө нүцгэлэхдээ санаа зовдоггүй юм уу?
Мияамура: Угаасаа харж байсан болохоор чинь л...
Хори: Тоорүгийн хажууд шууд нүцгэлэх үү?
Мияамура: Тийм ээ. Гэхдээ шивээс, пийрсин гээд мэднэ.
Хори: Тэгвэл Тоорү өмнө чинь хувцсаа тайлахад ичихгүй юу?
Мияамура: Байдлаасаа болох байх аа.
Хори: За тэгвэл...
Мияамура: Зогс! Хори-сан, яагаад асуултаар булаад байна?
Хори: Ичиж санаа зовдоггүй болохоор чинь ямар үед ичдэг юм болоо гэж. Ер нь улайсан болон ичиж байгаа төрхийг чинь харж байгаагүй. Янз бүр болоод байдаг нь зөвхөн би шүү дээ. Шууд л улаа бутраад явчихдаг.
Мияамура: Ммхан.
Хори: Таагүй сэтгэгдэл төрүүлчихлээ!
Мияамура: Байзнаарай, би ичих ёстой байсан уу? За дахиад оролдож үзье!
Хори: Одоо яах гэж?! Тэглээ ч нэг л жигтэй байна.
Мияамура: Бүгчим байгаа юм чинь тайлсан нь дээр шд.
Хори: Халууцаад л байгаа юм байна шд!
Мияамура: Хори-сан, арай намайг юу ч хийсэн ичих нүүргүй гэж бодсон юм уу?
Хори: Бага зэрэг тэгж бодсон.
Мияамура: Саяхан дунд сургуулийн ангийн найзтайгаа таараад.
Хори: Дунд сургууль?
Шиндо: Мияамура?
Мияамура: Шиндо?
Шиндо: Атаархаж байна шүү. Чамд хавар ирж ээ?
Мияамура: Юу гэсэн үг юм?
Шиндо: Мэдэхгүй царайлж гэнэ!
Мияамура: Аан би 12-р ангид орсон болохоор уу?
Шиндо: Хичээлээ их таслаад анги улирсан гэсэн тэ?
Бичиг: Улирсан
Шиндо: Тэгж хэлээгүй байна! Салж хагацдаггүй найз охины чинь тухай яриад байна.
Мияамура: Айн? Миний найз охин биш ээ.
Шиндо: Яг итгэлээ шд.
Мияамура: Надаар тоглох ч яах вэ. Хори-санд бүдүүлэг шүү.
Шиндо: Хори-сан гэдэг юм биз дээ? Найз охиноо нэрээр нь дууддаггүй юм уу?
Мияамура: Д-Дууддаг за. Бодлогогүй ам алдчихсан.
Хори: Хөөх.
Мияамура: Уучлаарай. Чамайг миний найз охин гээд андуурвал би ч гэсэн ичиж эхэлнэ. Гэхдээ санаа зоволтгүй ээ. Үерхдэггүй гэж хэлчих болохоор.
Хори: Аан. Няцааж хэлсний хэрэггүй дээ.
Мияамура: Муу хүнийг дурсахаар гэж! Найз маань байна! Мэйл явуулж.
Хори: Яадаг царай вэ?
Шиндо: Зураг явуулсан байна. Харъя!
Хори: Би хармаар байна шд.
Мияамура: Хэрэггүй дээ.
Хори: Юундаа эелдэг аяглаад байгаа юм! За алив ээ?
Бичиг: Найз охинтой болсон. Хөөрхөн байгаа биз? Давхар болзоонд явна гээд хэлчихсэн шүү. Хамгаалалт ашиглахаа мартав (^皿^)
Мияамура: Эргүү чинь юугаа боддог байна аа?
Хори: Сонсож байна уу? Хөөе л дээ.
Бичиг: Хамгаалалт ашиглахаа мартав (^皿^)
Мияамура: Битгий горьд!
Хори: Хөөх! Орилчихлоо.
Мияамура: Ингээд устгачихлаа.
Хори: Ингэж тэвдэж байгааг чинь анх удаагаа харлаа.
Мияамура: Далжийсан эргүү хүүр байхгүй юу. Ёстой тэнэг...
Шиндо: Байна уу, Мияамура?
Мияамура: Үхээч!
Хори: Дунд ангийн найзтайгаа байнга ингэж ярьдаг юм уу?
Мияамура: Аанха.
Хори: Хүнд уурладаггүй гэж бодсон юм сан. Тоорүтай ингэж харьцаж байгаач.
Мияамура: Арай илүү дотно болохоороо л.
Хори: Хачин юман дээр ичээд байх юм. Одоо зүү орох зайгүй болчихсон гэж бодсон.
Мияамура: Үнэхээр тэгж харагдаж байна уу?
Хори: Эвгүй юм аа. Мияамурагийн талаар мэдэхгүй зүйл мундахгүй. Дунд сургуульд байхдаа ямар хүүхэд байсан бол? Үүнийг авсан. Тэрийг авсан. Ханиад? Агааржуулагч засуулаад зогсоо зайгүй ажиллуулснаас боллоо. Арай ч дээ. Зун тэнэг л ханиад хүрдэг гэдэг. Үгүй байх.
Шиндо: Хөөе, Хори-сан!
Хори: Хэн бэ?
Мияамура: Шинэ дуу нь гарчээ.
Тоорү: Шүгээс гуйж сонссон. Өнгөрсөн долоо хоногоос зарагдаж эхэлсэн.
Мияамура: Дараагийн удаад би гуйдаг юм билүү?
Тоорү: Гоцлол нь их гоё байсан шүү. Хори юу даа. Өдөөд байгаа юм байх даа?
Мияамура: Айн, Хори-сан...
Тоорү: Хөөе, Хори.
Мияамура: Ямар новшоо хийж байгаа юм, Шиндо?
Тоорү: Эргэлзэлгүй шууд хуслаа шд!
Шиндо: Мияамура! Гэнэтийн учрал вэ!
Мияамура: Амаа тат!
Шиндо: Зүрхний андыгаа танилцуулах хэрэгтэй шд!
Мияамура: Шиндо Коичи. 11-р анги. Дунд сургуульд хамт сурсан.
Хори: Илэрц уншиж байгаа юм шиг.
Тоорү: Таньдаг юм уу, Мияамура?
Мияамура: Огтхон ч.
Хори: Нэг сургуульд явсан гээ биз дээ? 11-р анги аа?
Шиндо: Тхх. Улирсан байхгүй юу.
Хори/Тоорү: Тийм бол...
Мияамура: Хоосон толгойт. Хоосон толгойт болохоор тэр.
Шиндо: Гэхдээ л Ясакад сурдаг шд! Өөдгүй гэдэг нь.
Бичиг: Ясака ахлах = Хотын топ сургууль. Өөрөөр Пачи ахлах.
Хори/Тоорү: Пачи ахлах уу?
Шиндо: Катагирид л хамт орох байсан юм.
Мияамура: Юу? Яах гэж?
Шиндо: Их зугаатай байх шиг байна шд. Найз охинтой болсон болохоор уу?
Мияамура: Тийм харилцаагүй гэж хэлсэн биз дээ?
Шиндо: За ичих хэрэггүй!
Мияамура: Амаа хамхиач.
Хори: Ярилцмаар байгаа юм бол ядаж сэрүүхэн газар очъё.
Шиндо: Нэг газар орж суух уу?
Мияамура: Хөөе, Шиндо!
Шиндо: Хонх дуугарчихлаа. Өөр ангид орно биз дээ? Түргэлээрэй.
Эр: Хүлээ, Шиндо!
Шиндо: Дэвтрээ мартчихаж. Түрүүлээд явж бай. Анги руугаа явахгүй юм уу? Хоёр минутын дараа орлоо шд! Ядаж юмаа цуглуул л даа. Май. Ямамура?
Мияамура: Биш.
Шиндо: Юу гэсэн бэ?
Мияамура: Миний нэр биш гээд байна.
Шиндо: Уучлаарай. Ямамото шд тэ?
Мияамура: Бүүр биш.
Шиндо: Тоглосон юм, Ямакава!
Мияамура: "Яма" гэж байхгүй ээ!
Шиндо: Кавада!
Мияамура: "Яма" биш гэхээр "Кава" ашиглаад эхлэх шив. Ангийн хүүхдүүдтэй ярилцах байтугай чанга яриагүй...
Шиндо: Юу билээ? "Хаши"-тай ч билүү.
Мияамура: Биш ээ! удсан болохоор сонин санагдаад байна.
Шиндо: Мияамура!
Мияамура: Минийх шдээ!
Шиндо: Ганц балгачихъя. Өчигдөр оройн тоглолтыг үзсэн үү? Осакад болсон!
Мияамура: Үзсэн. Гайхалтай байсан шүү.
Шиндо: Тийм байгаа биз? Гэрэлтүүлэг гэх мэт гээд янзын байсан! Амьд тоглолт үзэх юм сан.
Эр: Шиндо, ойрд Мияамуратай нийлдэг болж ээ?
Шиндо: Тэгсэн. Тэр юу гэж?
Эр: Больсон нь дээр дээ, хөгшөөн. Хэт дүнсгэр шд. Бас болоогүй битүү пийрсин хийлгэчихсэн. Би харсан. Гэнэт уурлавал яах болж байна? Шин-
Шиндо: Дүнсийлгэж байгаа нь хэн гэж бодоо вэ? Намайг Мияамуратай байнга нийлдэг болчих вий гэж бодсон төдий биз? Зүгээр дээ. Найзууд хэвээрээ байна.
Мияамура: Шиндогийн ачаар дунд сургуулийн амьдрал минь тэр чигээрээ өөрчлөгдсөн.
Шиндо: Саяхан нээгдсэн шинэ газрын талаар мэдэх үү?
Тоорү: Мэдсээн, орж үзээгүй л байна.
Хори: Хөвгүүд нь даана тэ?
Шиндо: Юу?!
Мияамура: Харин одоог минь өөрчилж байгаа нь...
Шиндо: Их зугаатай байх шиг байна шд.
Хори: Мияамура, түргэлээрэй!
Мияамура: Хори-саны л ач.
Сота: Хөөх! Өндөр халуурч байна, эгч ээ! Ээж ажилдаа явчихсан шд. Яах вэ? Хаачих гэж байгаа юм?
Хори: Сургууль.
Сота: Халуунтай байж. Амарсан нь дээр.
Хори: Биш ээ. Зун тэнэг хүн л ханиад хүрдэг юм. Эгч нь ханиад хүрээгүй ээ.
Сота: Хүрчихсэн байж.
Хори: Явлаа шүү. Соота...
Сота: Чөлөө аваад гэртээ амар! Хичээлдээ яваад ирэх хооронд битгий үхээрэй, аниа.
Хори: Үхэхгүй ээ. Хичээлдээ яв даа.
Сота: Явлаа!
Хори: Соота ч нүд ирмэхийн зуур өсөж байна шүү.
Ээж: Кёоко... Уучлаарай, Кёоко. Гэнэт ажлаас дуудаад байна. Үлдмээр байгаа ч явахгүй бол горьгүй нь.
Хори: Ээж ээ, би... Хамар битүүрээд байна.
Мияамура: Хори-сан, алчуур хэрэгтэй юу?
Хори: Тхх, баярлалаа.
Мияамура: Май. Алчуур нь хатчихвал хэлээрэй. Эрдэстэй ус авчирсан.
Хори: Хий юм хараад байна уу? Яагаад Мияамура байдаг билээ?
Мияамура: Айн? Соота өглөө залгаад "аниа үхэх нь" гэхээр нь.
Бичиг: Ханиадны эм
Хори: Ммм.
Мияамура: Хичээлдээ явах гэж байсан юм уу? Халуун чинь хэд хүрч байна?
Хори: 38... 37 хавьцаа юм уу даа.
Мияамура: Ханиадны эм уусан уу?
Хори: Түрүүхэн уусан.
Мияамура: Тийм үү? Тэгвэл... Дүрэмт хувцсаа солих хэрэгтэй шүү. Хори-сан! Яав аа? Айн?
Хори: Хаачих гэж байгаа юм?
Мияамура: Уух юм авчрах гээд.
Хори: Хаачих гээд байгаа юм?!
Мияамура: Хори-сан, хэвтсэн нь дээр ээ.
Хори: Хаашаа явах гэж байгаа юм?
Ээж: Кёоко, чи үргэлж биеэ барьдаг болохоор... найдаад, ачаа үрүүлдэгт уучлаарай.
Хори /бага/: Зүгээр дээ. Аав байхгүй байгаа болохоор ажил чинь хэцүү байгааг ойлгож байна аа. Би жоохон хүүхэд байхаа больсон.
Хори: Би зүгээр ээ.
Хори /бага/: Ажилдаа яв даа, ээж ээ.
Хори: Яагаад? Яагаад хэзээ ч байдаггүй юм бэ? Хаашаа явах гээд байгаа юм?!
Мияамура: Хори-сан "Хаачих гэж байгаа юм" биш
Хори: "Битгий яваач" биз дээ? Хаачих гэж байгаа юм?
Мияамура: Хаашаа ч явахгүй ээ. "Чи хэрэггүй, "царайг чинь хармааргүй байна, эндээс яв" гэж хэлээгүй цагт хажууд чинь байж байна аа.
Хори: За.
Мияамура: Ус уухаа мартуузай. За, би ингээд явлаа. Ээж рүү чинь бас Ишикава-күн рүү ханиад хүрсэн гээд дамжуулсан. Мөн... Би Хори-санд хайртай. Хайртай болоод удаж байгаа. Хөргөгчид идэж уух юм хийчихсэн шүү. Ямар нэг зүйл хэрэг болбол залгах юм уу мэйл бичээрэй. Шууд ирэх болно.
Хори: Юу? Сая юу гэсэн бэ?! Хэт цочирдсондоо халуун ч буучихлаа. Яагаад? Яагаад хэрэгтэй хэрэггүй юм ярьж байхдаа хэлчхэв ээ?! Сэрүүн байсныг мэдээд албаар уу? Ойлгохгүй байна. Учрыг нь мэдмээр байна! Гэхдээ дахиж яаж хэлүүлэх юм бэ? Хэрэв... сонсоогүй царайлбал дахиад жаахан энэ хэвэээрээ байх болов уу?
Бичиг: Дараагийн ангид
Бичиг: хуудас.5 Хэлж зүрхлэхгүй зүйл。
Back to episodes Go home