Horimiya 3

Багш эм: За, хоёроороо нийлэн баг болоод гараа хөтлөлцөөрэй!

Бичиг: Найзтайгаа хамт

Эм: Хамтдаа нэг баг болох уу?

Эм2: Тэгье!

Багш эм: Бүгд хамтрагчтай болсон уу? Өө? Мияамура-күн ганцаараа юу? Мияамура-күнтэй нэг баг болох хүүхэд байна уу?

Эр: Мияамура юу?

Эр2: Хүсэхгүй байна! Тэр их хачин шд!

Бичиг: Байгалийн ухааны туршилт

Багш эр: Өнөөдрийн хичээлээр туршилт явуулах тул, тав таваараа нэг баг болоорой.

Эм: Хамтдаа нэг баг болох уу?

Эм2: Баярлалаа.

Эр: Дүнсгэр царайлчхаад Мияамура дахиад л үлдчих шив.

Эм: Юу бодож байдгийг нь ёстой бүү мэд.

Эр2: Хөөе, нэг баг нь ав даа.

Эр3: Ёо.

Мияамура: "Ёо" гэсэн үү? Ёоё! Сургуульд явах хэцүү юм.

Ниши: Ийм дүнсгэр байх нэг төрлийн авьяас шүү.

Хори: Хэнийг хэлээд байгаа юм?

Ниши: Мияамураг аа!

Хори: Мияамура гэж хэн юм?

Ниши: Огт мэдэхгүй байгаа Хори ч гайхмаар байна.

Эм: Дараагийн дасгал ажлаар нэрсийн дарааллаар нэг баг болчихсон юм.

Хори: Юу хийж байгаа юм?

Мияамура: Юу ч биш.

Хори: Сая нуучихлаа шд. Дараагийн дасгал ажлаар нэг баг болсон.

Мияамура: Аан за. Нөгөө...

Хори: Намайг Хори гэдэг. Ядаж ангийнхаа хүүхдийн нэрийг мэдвэл зүгээр сэн.

Мияамура: Уучлаарай. Миний нэрийг огт мэдэхгүй байсан уу?

Хори: Амтай болгон нь дүнсгэрийг чинь гайхаад байх юм.

Мияамура: Ммхан.

Хори: Яриа өдсөн шалтгаан минь тэр. Гэхдээ юу гээч дүнсгэр юм юу ч алга.

Мияамура: Хори-сан сонин хүн бэ?

Эм: Хаана байна?

Бичиг: хуудас. 3 Зүгээр дээ.

Эм2: Миний нэр хаана байна?

Хори: Миний нэр байна! 1-р бүлэгт хамтдаа юм байна, Юки!

Юки: Ашгүй!

Тоорү: Нэг, нэг, нэгдүгээр бүлэг байх ёстой шүү.

Иүра: Ишикава аль бүлэг байна?

Мияамура: Би 1 юм байна.

Тоорү: Тийм ээ, би ч бас нэгдүгээр бүлэг. Мияамура, нэг ангид орлоо! Янзын биз? Янзын биз? Хайрын хүч шүү.

Мияамура: Юун хайр вэ?

Эм: Хайр гэсэн үү? Нэг ангид орсны төлөө юу?

Эм2: Үерхдэг юм уу?

Тоорү: Тийм ээ! Сургуулиа төгстлөө наалдан пад гэж мэд!

Хори: Мияамура аль бүлэг байна?

Мияамура: Хори-сан...

Хори: Яагаад усан нүдлээд унав аа?!

Мияамура: Ардуур шивнээд байна шдээ!

Юки: Эр юм байж маягтай юм!

Тоорү: Больж үз, Ёшикава. Яс нь хугарах нь байна.

Юки: Хнн.

Иүра: Нээрэн Ишикава сонсох гээд улайраад байсан дууг өчигдөр санаандгүй устгачихсан.

Тоорү: Яаж байгаа юм бэ?

Иүра: Харин тийм ээ. Утасны багтаамж дүүрчхээд ухаж байтал устгачихсан байна.

Мияамура: Заримдаа бодогдох юм.

Хори: Багтаамж өндөртэй шинийг аваагүй билүү?

Иүра: Уг нь тэгсэн! Дүүрэх асуудал гарахгүй гэж бодсон юм сан.

Мияамура: Энэ хүрээллийн...

Юки: Шинэ цомог нь ёстой эрдэнэ байсан шүү.

Мияамура: нэг хэсэг нь байж чаддаг л байгаа даа?

Юки: Даанч эгчийг сонсож ханатал нь хүлээх хэрэгтэй.

Тоорү: Шинэ цомгийг нь худалдаж авмаар байна.

Багш эм: За!

Бичиг: Химийн урвалын тухай

Багш эм: Дөрвөөрөө нэг баг болоод дасгал ажил ажиллах болно. Дураараа хуваагдаж болно.

Багш эм өмнөх: Мияамура-күн, ганцаараа болчихсон уу?

Тоорү: Ёшикава, үзгээ өгөөч! Хар мянгаараа байдаг биз дээ?

Юки: Хар мянгаар нь гэж байгаа хүнд яг өглөө шд.

Тоорү: Харамч гэдэг нь.

Хори: Үелэх системтэй хүн байхгүй биз?

Тоорү: Надад байгаа.

Бичиг: Химийн урвалын тухай

Юки: Хори-г хийж дуусахаар нь хуулаад...

Тоорү: Цаас хэрэгтэй юу?

Юки: Гайгүй байх өө.

Хори: Мияамура, хүснэгт даагаад авчих.

Мияамура: За.

Бичиг: Хори Кёоко

Бичиг: Ёшикава Юки

Бичиг: Мияамура Изүми

Бичиг: Ишикава Тоорү

Юки: Хори! Энэ нэг юм үзэг буцааж өгдөггүй ээ!

Тоорү: Бичиж байгаа биз дээ?

Хори: Маргахаа боль л доо!

Мияамура: Найзууд... Найзууд гэсэн үг үү? Надтай найзлаад болж байгаа юм байх даа?

Тоорү: Энд байжээ, Мияамура.

Мияамура: Ишикава-күн?

Тоорү: Дараагийн цаг математик биш нийгмийн ухаан болсон гэнэ ээ.

Мияамура: Яана аа, сурах бичгээ авчирсан билүү?

Тоорү: Гэнэт хуваарь өөрчлөхөө болиосой. Нээрэн тийм... Чи юу гэж бодож байна?

Мияамура: Айн?

Тоорү: Юу?! Наад хоёр навч чинь сонсдог юм уу?

Мияамура: Нөгөө... Намайг юу гэж боддог вэ?

Тоорү: Улаан нүүрэн дээр ингэж асуухаар эвгүй санагдаж байна.

Бичиг: Эвгүй

Тоорү: Хоритой салж хагацахаа мэдэхгүй дотно болохоор ядаргаатай байдаг.

Бичиг: Ядаргаатай

Тоорү: Бувтнаад байхад чинь дургүй.

Бичиг: Дургүй

Тоорү: Заримдаа хачин аяглаад байдаг. Хүнд хэт сэтгэлээсээ хандаад байдаг болохоор санаа зовоод нүд салгаж чаддаггүй. Шилээ аваад, үсээ янзлахад ямар ч охиноос хөөрхөн. Дургүй хүрмээр гэдэг нь.

Мияамура: Эр хүнийг хөөрхөн гэнэ шүү.

Тоорү: Яг энэ! Надаар ийм бузар зүйл хэлүүлдэгт чинь дургүй! Толгой эргүүлээд хаячихлаа!

Мияамура: Гүтгэлэг!

Тоорү: Овгоор минь ганц чи л дууддаг. Тийм болохоор намайг бас юу гэж бодог бол гэж санаа зовдог.

Мияамура: Т-Тоорү.

Тоорү: Эвгүй юм! Ичих байсан юм бол хүчээр хэлэх шаардлагагүй, тэнэг ээ!

Мияамура: Хэлж үзсэн төдий. Хэлж үзсэн юм. Нөгөө... Бодоод байсан ахлах сургуульд ороод ангийн хүүхдээ өөрийн нэрээр нь анх удаа дуудаж байгаа юм л даа.

Тоорү: Чи... хачин хүн шүү.

Эр: Мияамура үнэхээр хачин!

Мияамура: Уучлаарай.

Тоорү: Хачин ч гэлээ... ...дургүй биш ээ. Хачин аягладаг л нэгэн. Ойлгосон уу, Изүми?

Мияамура: Зүгээр ээ. 10 жилийн өмнөх өөртөө тэгж хэлэх сэн.

Тоорү: Хори, ясан дээр битгий нясал л даа!

Хори: Цайны цагаар дасгал ажлаа гялалзуулна гэж хэлсэн байх аа! Хаагуур тэнээд алга болчихдог юм?

Тоорү: Дээвэр дээр андын тангараг өргөсөн.

Хори: Юу? Хоёр эргүү юм чинь юу вэ?

Тоорү: Зүгээр байгаарай. Ёшикаваг оруулаад гурвуулаа шүү!

Юки: Хөөе. Юу гэсэн бэ?!

Мияамура: Ишикава-күн, өглөөний мэнд. Чиний дурлаад байсан нэвтрүүлгийг өчигдөр үзсэн.

Тоорү: Изү- Мияамура, ямар хэсэг нь таалагдсан?

Мияамура: Надад...

Тоорү: Нэрээрээ дуудалцах андуудын хэмжээнд очсон гэж бодсон юм сан. Ойлгомжгүй юм аа.

Мияамура: Ишикава-күн, сонсож байна уу?

Бичиг: Хори

Сота: Аниа, болсон уу?

Хори: Ийм эрт сургуульдаа явах гэж байгаа юм уу?

Сота: Тхх. Юүна-чан хүлээж байгаа.

Хори: Айн? Сота бага ангид орсноос хойш эрт босдог боллоо. Хэн ч очоогүй байгаа гээд байхад.

Рэми: Энд суучих уу?

Хори: Аяасаки-сан?

Рэми: Өглөө хуралтай гэж андуураад эрт ирчихлээ.

Хори: Би ч бас.

Рэми: Мияамура-күн царайлаг юм аа.

Хори: Айн? Тийм гэж үү?

Рэми: Найз охин нь уу, Хори-сан?

Хори: Үгүй ээ, биш.

Рэми: Биш байж. Тэгвэл би Мияамура-күнийг авч болох уу?

Хори: Айн? Авах гэнэ ээ?

Рэми: Үерхдэггүй гээ биз дээ? Дотнослоо гээд чамд хамаагүй биз дээ?

Хори: Тийм л дээ.

Рэми: За, за. Мияамура минийх шүү.

Хори: Үгүй. Авна гэж санах хэрэггүй. Өгөхгүй.

Рэми: Гэхдээ та хоёр жирийн найзууд биз дээ?

Хори: Мияамураг өгөхгүй.

Рэми: Би өөрийн болгоно!

Хори: Өгөхгүй гэсэн шүү.

Рэми: Мияамура-күн найз залуу чинь биш биз дээ? Чинийх биш!

Хори: Мияамура бол... Мияамура минийх. Чамд өгөхгүй. Яасан ч... чамд алдахгүй!

Эм: Цайны газар онгойсон болов уу?

Хори: Баяртай! Тэнэг гэдэг нь. Мияамура хэнийх ч биш шүү дээ. Гайхах зүйлгүй ч... хамаг хувцсаа талаар нэг тараачхаад тоглож байх шив!

Мияамура: Өнөөдөр бас байхгүй байгаа юм уу?

Хори: Ирчхээд шууд хөл бөмбөг тоглохоор л явсан байх.

Мияамура: Цовоо хүүхэд шүү. Нэрс идэж чаддаггүй тэ, Хори-сан?

Хори: Сота бага ангид орсноос хойш бидний хоёулхнаа өнгөрөөх цаг ихэссэн. Дээр авчирсан жимсний боов амттай байсан шүү.

Мияамура: Нээрээ юу? Би хийсэн юм аа.

Хори: Хөөх, мундаг юм гээч. Заримдаа... дуугүй суух ч үе байдаг.

Мияамура: Сая харагдсан!

Хори: Компьютер график шүү дээ. Зүгээр л эффект.

Мияамура: Чи айсандаа ингэж хэлж байгаа биз дээ?

Хори: Угаасаа гарч ирж байгаа эгзгийг нь хар л даа. Мияамура минь дээ, мэйл ирж байхад даа. Ээж дахиад оройтно гэнэ ээ.

Мияамура: Ичиж үхлээ.

Хори: Тог тасарчхав уу?

Мияамура: Х-Хори-сан, цахилгааны щит хаана байдаг вэ?

Хори: Түр тасарсан байх аа. Тайвшир. Тээр. Буцаад ирлээ.

Мияамура: Энэ байшин яг хараагдсан.

Хори: Сүнс нь зайлчихсан хүн шиг байх юм. За, дараагийн дискээ үзье!

Мияамура: Дараагийн диск?! Дахиад аймшгийн цуврал юм уу?!

Бичиг: Чамд тохиолдох болно: Бодит аймшгийн түүхүүд #49

Мияамура: Хэд байгаа юм бэ?!

Хори: Эхлээд гурвыг нь үзье. Сотаг ирэхээр үлдсэн хоёрыг нь үзье.

Мияамура: Тав байгаа юм уу?! Ёшикава-саны хэлсэн шиг үнэхээр суудаг юм байна.

Хори: Айн?

Мияамура: Хуруу чинь.

Хори: Аан. Юки жижигхэн гартай юм аа! Яаж байна аа?

Юки: Гарыг чинь атгахаар догдлохгүй байна уу?

Хори: Мэдэхгүй ээ. Юкигийн гарыг хараач! Их жижиг юм аа!

Тоорү: Чиний гар ч гэсэн эр хүнийхээс жижигхэн байлгүй дээ?

Хори: Хөвгүүдтэй гараа харьцуулахгүй. Гар баривал үхсэн гэж мэдээрэй.

Тоорү: Сонссон уу, Мияамура? Хорид хүрвэл алуулах шинжтэй!

Мияамура: Зүгээр ээ, Ишикава-күн! Миний гар байна шүү дээ!

Тоорү: Болъё чи минь!

Юки: Чиний хуруу суудаг юм байна! Зөвхөн долоовор хуруу юм уу?

Хори: Тийм ээ. Угийн ийм байсан.

Юки: Хугалж байсан уу?

Хори: Үгүй, төрөлхийнх.

Мияамура: Дотроо ямар байдаг бол?

Хори: Рентген зургаар харахгүй бол мэдэх юм алга. Гар чинь их цагаан юм аа.

Мияамура: Үзэгний эвэр үү?

Хори: Тхх. Сонин нь чиний гар том юм байна!

Мияамура: Харин ч энгийн биш үү?

Хори: Арай жижиг байх гэж бодсон юм. Хайртай.

Мияамура: Юу?

Хори: Гар чинь...! Гоё гартай юм аа л гэж!

Мияамура: Миний гар уу?

Хори: Тхх! Хайр татам юм аа.

Мияамура: Би үзгээ зөв барьж бичдэг болохоор эвэршээгүй.

Хори: Дуугүй болж үз.

Мияамура: Тийм бол... Би ч бас хайртай.

Хори: За.

Мияамура: Хайртай.

Хори: Тийм ээ, сонссон.

Мияамура: За.

Сота: Би ирлээ!

Мияамура: Ирчихсэн үү?

Хори: Сота, гараа угаасан уу?

Сота: Угаагаагүй ээ! Юу хийж байгаа юм?

Мияамура: Хори-саны холиод хийчихсэн дискүүдийг цэгцэлж байна.

Хори: Оройн хоол боллоо! Эхлээд гараа угаа. Мияамура бас хамт хооллоно биз дээ?

Мияамура: Болно гэвэл хамт хооллоё.

Хори: Тийм бол Сотатай хамт гараа угаагаад ир.

Мияамура: За. Явж угаая, Сота.

Сота: За!

Рэми: Саяхан ярилцахад Мияамураг өгөхгүй гээд байсөөн.

Сакура: Юу?

Рэми: Тоглож байсан чинь жинхэнээсээ уурлаад байсан.

Сакура: Рэми тоглоом шоглоомоо хэтрүүлчихсэн юм чинь аргагүй шд.

Рэми: Тэгсэн ч гэсэн! Хори-сан үнэхээр аймаар байсан.

Юки: Өглөөний мэнд, Мияамура!

Мияамура: Өглөөний мэнд.

Хори: Юу?! Нүүрэнд чинь юу тохиолдоо вэ?!

Мияамура: Зодолдоод нүүрэндээ хусуулчихлаа.

Хори: Зодоон хийдэг юм уу? Хэнтэй?

Мияамура: Ишикава-күн?

Хори: Тоорү?! Мангар гэдгийг нь мэдэх ч хэзээ ч найздаа гар хүрнэ гэж бодсонгүй шүү.

Мияамура: Нөгөө, Хори-сан...

Хори: Юу ч сонсмооргүй байна. Түүнийг ямар хүн гэдгийг ойлголоо.

Иүра: Ишикава, өглөөний мэнд! Бурхан минь юу болоо вэ?

Хори: Тоорү!

Тоорү: Өглөөний мэнд.

Юки: Зодоон цохион хийдэг байж ээ?

Мияамура: Тийм ээ.

Юки: Тэгээд цохилцсон юм уу?

Мияамура: Үгүй ээ. Цохилцсон гэхээс илүүтэй... би эхний цохилтоос бусдаас нь бултсан л даа. Тэгээд Ишикава-күнийг нэвширтэл гөвшчихсөн.

Бичиг: Ичих

Юки: Аймаар юм аа, Мияамура.

Хори: Яагаад муудалцсан юм?

Тоорү: Чиний оролцох хэрэг биш.

Хори: За тийм байж. Гэхдээ үнэхээр зодолдоно гэж бодсонгүй шүү. Тоорү, зодсон уу? Зодуулсан уу? Яаж хараад байгаа юм?

Тоорү: Яаж ч хараагүй байна. Миний ялагдлаар дууссан. Бүтэхгүйг нь мэдэж байна л даа.

Мияамура: За.

Тоорү: Хүний яриа сайн сонс л доо.

Мияамура: Нээрээ сонсож байна даа!

Тоорү: Хори чамд сайн.

Мияамура: Өмнө бас хэлж байсан ч тийм зүйл гэж байхгүй ээ. Тэгж санагдсан л байх.

Тоорү: Санагдаагүй ээ! Үнэхээр үнэн гэвэл юу гэж бодож байна?

Мияамура: Сэтгэлзүйн дайралт уу?

Тоорү: Хори сэтгэлээ илчилбэл яах бодолтой байна? Ингээд л үгүйсгээд байх юм уу?

Мияамура: Намайг найзаа л гэж боддог.

Тоорү: Яагаад л шууд тэгж тодорхойлоод байгаа юм?

Мияамура: Тэгж хэлэхгүй бол чи ижил асуулт асуусаар л байна шд.

Тоорү: Тийм л дээ.

Мияамура: Тэглээ ч харваас ойлгомжтой. Яагаад тэгж бодоод байгааг чинь гайхаад байна.

Тоорү: Юу л даа!

Мияамура: Янз бүрийн шалтгаан байгаа болоод ингэж байгаа байх. Гэхдээ Хори-сангаас баталж асуулгүй ингэх хэрэггүй.

Тоорү: Хэлээд байхад!

Мияамура: Цочоочих юм аа!

Тоорү: Мулгуу юм чинь...

Мияамура: Одоо бүр доромжилж байна уу тэ?!

Тоорү: Хүний үг ойлгохгүй байгаа биз дээ?

Мияамура: Юу гэсэн үг юм?!

Тоорү: Хэлээд байна шд. Яана аа, уучлаарай!

Мияамура: Өвдөж байна.

Тоорү: Харц чинь аймаар байна! Мияамура! Завсарлая, завсарлая!

Мияамура: Аргагүй хамгаалалт байсан шүү!

Тоорү: Нэвширтэл зодчихоод! Хамгаалалтаа хэтрүүлээд зогсохгүй, Хори ч үүнд хамаагүй байсан шд! Гэнэт цочоочихсон болохоор л уу?

Мияамура: Үгүй ээ. Жаахан уурлаж байсан л даа.

Тоорү: Үнэнээ хэлэх шаардлагагүй шүү дээ. Ингээд хачин аяглаад байдаг юм. Мияамураг хэтэрхий шалгаачихжээ. Уучлаарай, Мияамура.

Хори: Уучлал гуйгаад эвлэр дээ.

Юки: Хөөх. Мияамура түүний буруу гэсэн л дээ.

Хори: Тоорүгийн хэлснээс өөр байна даа.

Юки: Зодолдоод дараа нь бие биенийгээ өмөөрөөд байгаа юм уу?

Хори: Хачин хүмүүс шүү.

Юки: Харин тийм ээ!

Хори: Яагаад муудалцсан юм бол доо?

Мияамура: Хори-санаас болж муудалцсан. Гэхдээ битгий хэлээрэй.

Хори: Айн, яасан? Эрчүүд хал нь гаднаа хайр нь дотроо юм аа.

Юки: Харин тийм ээ.

Бичиг: Дараагийн ангид

Бичиг: хуудас.4 Бүгд хэн нэгнийг хайрладаг

Back to episodes Go home