Хори: Өнөөдөр их тус боллоо шүү. Сота их иддэг болсон болохоор хүнсээ цуглуулах гэж хэцүү болсон.
Мияамура: Суга өсдөг үе нь шүү дээ.
Эм: 100% зоригтой шуурган од~♪ Зориг зүрхтэй салхин од~♪
Хори: Тулалдах цаг ирлээ~♪ Өөртөө болон нөхдөдөө итгэн, урагшаа~♪
Мияамура: Анимэний дуу юу даа?
Хори: Дуулчихсан юм уу?!
Мияамура: Тхх. Сайн дуулах юм, Хори-сан.
Хори: Үгүй дээ! Олон нийтийн газар дуулчхаж. Анхааралтай байхаас.
Мияамура: Анимэний дуунд дуртай гээд юу нь буруу гэж?
Хори: Би дуртай гэхээсээ илүү... Сота л дуртай. CD-г нь авчихсан хажууд байнга сонссоор байгаад өөрийн мэдэлгүй цээжилчхэж.
Мияамура: Хори-сан, ямар төрлийн дуунд дуртай юм бэ?
Хори: Би? Би... Сүүлийн үеийн дууг огт мэдэхгүй юм байна! Анимэ дууг нэгд нэггүй мэдэж байж! Би ирлээ!
Ээж: Тавтай морил!
Хори: Айн? Ээж?
Ээж: Сайн уу? Сүүлийн үед ахтай болоод хамт тоглодог болсон юм уу?
Сота: Аанха! Дандаа ирж надтай хамт тоглодог!
Бичиг: Нэгээс олон нүүрт。
Бичиг: хуудас. 2
Сота: Бүр ном авч өгсөн.
Ээж: Хөөх, ямар гоё юм бэ? Сайн юм болжээ, Кёоко. Ямаршуу хүн бэ? Царайлаг уу?
Хори: Мөрдөгчтэй киноны эсрэг талын гэмт хэрэгтнийг санагдуулдаг.
Ээж: Төвөг уддаг байж ингэж зүйрлэж болж байгаа юм уу?
Хори: Тийм л дээ.
Ээж: Хоёулхнаа яриа өрнүүлж үзмээр санагдчихлаа!
Хори: Хоёулхнаа юу ярих гээ вэ?! За, болчихлоо.
Ээж: Бие хөнгөрлөө! Баярлалаа. Нэрийг нь хэн гэдэг юм?
Хори: Айн?
Ээж: Гэмт хэрэгтний?
Хори: Мияамура гэдэг.
Ээж: Мияамура-күн?
Хори: Тийн, Мияамура... Мияамурагийн өөрийнх нь нэрийг хэн гэдэг билээ? Яана аа. Мияамура гэрт ирдэг болоод хэр удсан билээ дээ. Бүтэн нэрийг нь мэдэхгүй байх гэж! Ядаж байхад багш журнал аваад явчих юм. Шууд өөрөөс нь асуух уу? Хөөе, Мияамура. Бүтэн нэрээ хэлээд өг.
Мияамура: Юу?
Хори: Яг чадаач! Харин ч тэгж асууж болохгүй!
Тоорү: Явж хувцсаа сольё.
Эр: Мияамура, өнөөдрийн тамирын хичээл яах билээ?
Мияамура: Холилдож орно.
Хори: Хэн нэгэн бүтэн нэрээр нь дуудаач! Тус болохгүй юм!
Иүра: Хори-сан нууцаар хараад байна!
Мияамура: Хори-сан?!
Юки: Хори нууцаар харахыг бодоход сэтгэлээр унаад байгаа юм уу?
Хори: Тийм ээ.
Юки: Юу?!
Бичиг: Сурлагын дүнгийн жагсаалт
Бичиг: Сэнгокү Какэрү
Хори: Ядаж... Ядаж тэр олигтой ухаантай байсан бол...
Тоорү: Хори? Харилаа юу?
Хори: Тоорү. Цагаа оллоо. Мияамурагийн талаар асуух зүйл байна.
Тоорү: Мияамурагийн? Шархалсан зүрх минь эдгэж ядаж байхад!
Хори: Тус болоод өгөөч дээ! Бүтэн нэрийг нь мэдэх гэж бүр зүдэрчихлээ.
Ээж: Кёоко, ээжийнх нь хийсэн карри амтгүй байна уу?
Хори: Халаасан карри гурван өдөр идлээ шд.
Ээж: Маргааш амрах юм чинь Мияамура ирэх үү?
Хори: Ирэх байлгүй.
Ээж: Хөөх, тийм үү? Яадаг билээ? Бүр догдолчихлоо.
Хори: Тантай уулзах гэж ирэхгүй шүү дээ. Ээжид нэрээ хэлж танилцах байх! Тийм ээ!
Бичиг: Маргааш нь
Ээж: Сайн байна уу? Ингэж нэг уулзах гэж! Ор ор.
Мияамура: Өршөөгөөрэй. Х-Хоригийн ээж байна! Ийм хүн байжээ. Бялуу авчирсан.
Ээж: Маш их баярлалаа! Уучлаарай, Кёоко хүнс цуглуулахаар түр гарсан. Чиний тухай зөндөө сонссон.
Сота: Би ирлээ!
Мияамура: Оройтлоо шүү.
Сота: Хүүе! Ах!
Ээж: Гоё нэртэй юм аа! Жаахан ярьж суумаар байгаа ч ажил руугаа буцах хэрэгтэй.
Мияамура: Аан. Би бас ингээд явъя.
Сота: Та явах гэж байгаа юм уу? Үлд л дээ!
Ээж: Тусалдагт чинь баярладаг шүү.
Мияамура: Зүгээр дээ.
Хори: Ээж хаачсан юм?!
Мияамура: Нөгөө... ажилдаа явсан. Аль бялууг идмээр байна?
Сота: Гүзээлзгэнэтэйг!
Хори: Ээжийг дээ! Түүнтэй хоёулхнаа ярих гэж хүнсэнд явуулжээ!
Мияамура: Бага ангид байхаас хойш бүтэн нэрээрээ дуудуулаагүй уджээ. Дасаагүй эвгүй байлаа.
Хори: Юу гэж?
Мияамура: Миний нэрээр дуудсан юм.
Хори: Тэр биш ээ!
Мияамура: Яаж дуудсан бэ гэж үү? Күн ард нь залгасан. Ээж чинь их залуухан юм.
Хори: Түүнтэй яриа нийлж ойлголцож байсан удаа бий билүү? Ёстой нэг... Тийм биш ээ!
Мияамура: Чи ойрд сонин аашлаад байх боллоо.
Хори: Яаж?!
Мияамура: Хөвгүүдийг хувцсаа сольж байхыг нууцаар хараад л.
Хори: Буруу ойлгочихсон байна лээ.
Мияамура: Арай сайн хүнтэй болсон юм уу?
Хори: Үнэндээ...
Мияамура: Бүтэн нэр үү?! Тийм зүйлд шаналаад байсан юм уу? Миний нэр гэж үү?
Сота: Эгч бүтэхгүй ээ!
Хори: Яаж шуудхан асуух юм бэ?
Мияамура: Үзгээр чинь бичлээ шүү. Гялс бичээдэхье.
Сота: Бүтэхгүй ээ!
Хори: Энэ хүүхдийг дээ.
Сота: Бүтэхгүй л юм чинь. Өвдөж байна шдээ.
Мияамура: Май.
Бичиг: Мияамура Изүми
Хори: Мияамура Изүми.
Мияамура: Өө дуудлагыг нь бичихээ мартчихаж. Өгч бай.
Хори: Уншчихна! Мартаж магадгүй болохоор авлаа.
Мияамура: Мартахгүйг хичээгээрэй.
Хори: Мэдэж байна за!
Мияамура: Хэлээд үзвэл хялбар цээжлэх байх!
Хори: И-Изүми.
Мияамура: Зөв байна. Хори-сан.
Хори: Хэлэхэд сонин байна. Мияамура нь дээр.
Мияамура: Хори-сан л даа.
Хори: Мияамура! Чи ч гэсэн миний бүтэн нэрийг мэдэхгүй л биз дээ?
Мияамура: Юу? Кёоко биз дээ?
Хори: Тэнэг юм шиг харагдчихлаа!
Мияамура: Хори-сан заримдаа маанагтаж өгөх юм аа.
Хори: Шоолж л байхгүй юу.
Мияамура: Шоолбол уурлана биз дээ?
Хори: Мэдээж шд.
Мияамура: Утгагүй юм!
Сэнгокү: Уучлаарай, Хори-сан. Завгүй байхад чинь туслуулаад.
Хори: Санаа зоволтгүй ээ. Чамайг даатгаж байхад...
Сэнгокү: Баярлалаа. Үнэхээр их тус боллоо. Сакура, түр барьж бай.
Сакура: За.
Сэнгокү: Найдаж болох хүнд ажил даалгах зөв юм.
Хори: Тийм үү?
Сэнгокү: Нэмээд Хори-сан. Үүнийг бас хийж болох уу?
Хори: Айн?
Сакура: У-Уучлаарай, Хори-сан. Сурагчдын зөвлөл их шаргуу ажиллаж байгаа болохоор.
Хори: Ө-Өөр яалтай билээ, Сэнгокү-күн.
Юки: Хори, доод зовхи чинь...
Хори: Харласан байна уу?!
Юки: Сурагчдын зөвлөлийн даатгасан ажил уу?
Хори: Тхх.
Юки: Яагаад сурагчдын зөвлөлийн ажлыг чи хийдэг юм?
Хори: Ихэнх нь шинэ гишүүд болохоор баларч байгаа шүү дээ.
Юки: Тийм гэж үү? Чухал ажлуудыг чи хийгээд байгаа нь хачин байна. Чамайг ашиглаад байна шд!
Хори: Тийм байлаа ч тусалж л байвал хамаагүй ээ.
Юки: Юу?! Хамаатай!
Тоорү: Завгүй байгаа бололтой.
Мияамура: Тийм.
Тоорү: Ухаан муутай бид тусалж чаддаг болоосой.
Мияамура: Тийм шүү. Сурлагаараа нэгт ордог нь сурагчдын зөвлөлийн дарга Сэнгокү шүү дээ.
Тоорү: Тийм үү?
Мияамура: Охид бүр хөлөө хугалчих гээд байдаг. Хори-сан сайн болоод тусалж байгаа юм болов уу?
Рэми: Хори-сан гэж хүн байна уу?
Хори: Аяасаки-сан! Надад даалгасан бичиг баримт, материалууд. Хүнд шүү. Зүгээр үү?
Рэми: Зүгээр дээ! Баярлалаа!
Тоорү: Хөөх, ямар хөөрхөн охин бэ?
Юки: Сэнгокү даргын найз охин.
Тоорү: Царайлаг хос байх нь ээ?!
Хори: Аяасаки-сан бас сурагчдын зөвлөлийнх. Хийх ажил байхгүй бололтой байсан.
Юки: Бараг л үзүүлэн хүүхэлдэй нь дөө.
Тоорү: Юу?! Тэр хөөрхөн охины ажлыг чи оронд нь хийгээд байгаа юм уу?
Хори: Тэгж хэлэх хэрэггүй дээ. Сая ажил нь яах аргагүй... Аяасаки-саных байсан л даа.
Зэрэг: Ажлаа хийлгээд байна гээд байхад.
Хори: Би харилаа.
Мияамура: За. Хори-сан гайгүй байгаа? Бялуу хийгээд аваад очвол сэтгэл нь сэргэх болов уу? Зүгээр үү?
Рэми: Замаа хараач!
Мияамура: Юу? Харж л байсан...
Рэми: Яарч явж байхад! Алив тусал!
Мияамура: Айн?
Рэми: Оройтлоо гээд Сакурад дахиад загнуулах нь.
Мияамура: Хөөе, үүнийг яах юм бэ?
Рэми: Хэрэггүй материал байх. Хаячих. Баяртай!
Мияамура: Юу?! Хэлэх гэснээ хэлээд явчих шив.
Бичиг: Төсвийн тайлан
Эр: Юу вэ?
Хори: Бүх материалаа буцааж өгсөн гээд байна.
Сакура: Гэхдээ яах аргагүй материал дутлаа. Хайгаад ерөөсөө олсонгүй.
Мияамура: Юу юм? Юу болоод байна аа?
Юки: Мияамура, туслаарай. Хори асуудалд орчихлоо.
Мияамура: Хори-сан уу?
Тоорү: Сурагчдын зөвлөлийнхөн Хорид уурлаад байна!
Хори: Төсвийн тайлан гээд бүгдийг нь өчигдөр өгсөн! Тэгээ биз дээ, Аяасаки-сан?!
Сэнгокү: Рэми хараагүй гэсэн. Бүгд байсан эсэхийг яг шалгаагүй биз дээ?
Хори: Тэрийг та нар...
Сэнгокү: Тийм ээ. Бидний буруу бас бий. Гол нь төсвийн тайланг үнэхээр өгсөн бол шүү дээ. Хори-сан, яг өгсөн үү?
Хори: Өгсөн. Үнэндээ ядарсан байсан болохоор хэлж мэдэхгүй байна.
Эм: Хори-сан баларлаа даа.
Эр: Хори гэж 1-р бүлгийнх билүү?
Эм2: Бичиг баримт алга болгосноос болж сурагчдын зөвлөлийн ажил удааширсан гэнэ.
Сэнгокү: Хөөрхий дарга... Хэрэв буруутай бол уучлалт гуйлгах гэсэн л юм, Хори-сан.
Тоорү: Сэнгокү, чи муу...
Эр: Тайвшир, Ишикава!
Юки: Болиоч! Төсөв дээр ажиллаж байхад нь би цуг харж байсан! Чамд өчигдөр өгсөн шүү дээ!
Эм: Хори-сан уучлалт гуйхад болох юм биш үү?
Эм2: Түргэн уучлалт гуйгаач дээ.
Мияамура: Ишикава-күн.
Тоорү: Мияамура?
Мияамура: Цүнх шил хоёр түр барьж байхгүй юу?
Сакура: Тэгээд Хори-сан?
Хори: Ууч-
Мияамура: Хэлэх хэрэггүй ээ. Хори-сан. Юу ч хэлэх хэрэггүй.
Хори: Мияамура?
Сэнгокү: Чи хэн бэ?
Мияамура: Дарга аа.
Хори: Юу?! Яаж байгаа юм бэ?!
Рэми: Сэнгокү-күн!
Сакура: Хүчирхийлэл үйлдэх хориотой! Яагаад ингэж байгаа юм?
Мияамура: Хайгаад байгаа чинь энэ үү?
Сакура: Төсвийн тайлан! Яагаад чамд байдаг билээ?
Мияамура: Өчигдөр санаандгүй олсон.
Рэми: Аяасаки-сан хаячих гэж хэлсэн. Би огт тэгж хэлээгүй. Аан тэр үед...
Сакура: Рэми.
Рэми: Намайг уучлаарай!
Эм: Хори-сан буруугүй байж ээ?
Эм2: Юу болоод байгаа юм бэ?
Эм: Хэн мэдэх вэ.
Хори: Буруу ойлголт нэг юм тайлагдлаа. Уйлах шахлаа.
Юки: Хори хариуцлагатай болохоор яасан ч тийм зүйл болохгүй.
Хори: Хэрэггүй дээ. Мияамура ёстой аминд орлоо. Баярлалаа.
Мияамура: Би байж таарсан төдий.
Тоорү: Баримт нь байхад яагаад мөргөчихсөн юм?
Мияамура: Дургүй хүрсэн дээ л. Гайхаад байсан юм. Хори-сан, сурагчдын зөвлөлийн даргад сул талаа атгуулсан юм уу?
Хори: Айн?!
Мияамура: Асуусан болгоныг нь хийдэг.
Юки/Тоорү: Хачин шүү дээ!
Мияамура: Юу хийсэн юм?
Хори: Үгүй дээ. Би сурагчдын зөвлөл завгүй байгаа болохоор... Тэглээ ч Сэнгокү-күн бид хоёр багын найзууд.
Хори /жаахан/: Сэнгокү, уйланхай гэдэг нь!
Сэнгокү/жаахан/: Болиоч, Кёо-чан! Би бас вандуйд дургүй!
Сэнгокү/Хори: Хайч, чулуу, даавуу!
Сэнгокү: Ахлах сургуульд ороод дахиж зараалын нохой чинь байхгүй шүү!
Хори: Нохой? Өөрийгөө тэгж боддог хэрэг үү? Хөх инээд хүрчихлээ.
Сэнгокү: Ахлах сургуульд найзархаж дуудахыг хориглож байна! Энгийн аз жаргалтай ахлах сургуулиа өнгөрөөмөөр байна!
Хори: Тийм үү?
Сэнгокү: Үгүй бол бусдад үнэн төрхийг чинь илчилнэ шүү.
Хори: Ямар төрх?
Сэнгокү: Наадхыг чинь! Үүнийг яриад байна!
Хори: Ойлголоо доо. С-Сэн.. Сэнгокү-күн.
Сэнгокү: Тхх. Баярлалаа, Хори-сан.
Хори: Багын найзууд л болохоор!
Юки/Тоорү: Яг сул талыг нь атгадаг юм байна.
Мияамура: Өглөөний мэнд, дарга.
Сэнгокү: Өглөөний мэнд!
Хори: Сэнгокү шинэхэн айдастай болсон юм.
Тоорү: Удахгүй Хоригийн төрсөн өдөр болно.
Мияамура: Нээрээ юу?
Тоорү: 3-р сарын сүүлээр.
Мияамура: Хаврын амралтын дундуур юм байна.
Тоорү: Бэлэг өгнө өө. Гэхдээ аль хэдийн татгалзсан хариу авсан болохоор дэмий болов уу?
Мияамура: Зүгээр байлгүй дээ. Бэлэг өгөхөд буруу зүйл байхгүй.
Тоорү: Хориг баярлуулах зүйл гэж юу юм болоо?
Мияамура: Сэтгэл байхад болно дөө. Хүссэнээ авч өг. Гоёл чимэглэл байж болох юм.
Тоорү: Гоёл чимэглэл арай хэтрэх байх.
Мияамура: Тэгвэл ширээний чимэглэл?
Тоорү: Чи дуртай зүйлийг нь мэдэхгүй юу?
Мияамура: Бэлэг үү? Би юу өгөх вэ?
Сота: 3-р сарын амралтаар ах өдөр болгон ирэх болов уу?
Хори: Өдөр бүр яаж ирэх вэ дээ. Байнга ирж байна гэж байхгүй шүү дээ.
Сота: Тэгвэл хэзээ хүртэл ирэх юм? Ахлах сургуулиа төгсөх хүртэл үү?
Хори: Хэзээг хүртэл Мияамура манайд ирэхийг... Мэдэхгүй байна.
Сота: Ирэхээ больчихвол гунигтай биз дээ? Надад үнэхээр гунигтай!
Мияамура: Хори-сан.
Хори: Надад ч бас гунигтай!
Сота: Эгч илэн далангүй биш юм.
Хори: Д-Дуугүй бай!
Сота: Баяр хүргэе!
Мияамура: Төрсөн өдрийн мэнд хүргэе!
Хори: Нээрэн миний төрсөн өдөр! Хаврын амралт гээд бүүр мартаж орхиж. Баярлалаа.
Мияамура: Надаас өгч байгаа юм. Төрсөн өдрийн мэнд хүргэе.
Хори: Юу юм? Сүүлийн үед бидний үеийнхэн сонсдог дууны цуглуулга? Алдартай хэд үү?!
Мияамура: Тийм ээ. Ихэнх нь миний дуртай дуунууд.
Хори: Баярлалаа, Мияамура. Сонин юм шүү. Яаж хүссэн зүйлийг минь мэддэг байна аа? Хачин хүн шүү. Төрсөн өдөр гэхээр удахгүй хаврын амралт дуусах нь ээ?
Мияамура: Тийм ээ. 12 дугаар ангид орох нь.
Бичиг: Дараагийн ангид
Бичиг: хуудас.3
Бичиг: Зүгээр дээ。
Back to episodes Go home