Багш эр: За ингээд өнөөдөртөө боллоо. Ирэх жил элсэлтийн шалгалттай шдээ.
Бичиг: Катагири ахлах сургууль
Багш эр: Дараа жилийн зуны амралт гэж байхгүйд тооцоорой. Далайн эрэг, усан сан явахаа энэ жилээр дуусгана биз. Багш нь хэдийд ч хамт явж болно шүү.
Тоорү: Юу? Хэн багштайгаа нийлээд явах вэ дээ?
Багш эр: Тэнэгтээд байгаарай, Ишикава. Далай, усан сан руу дан эрчүүдээрээ явна гэж байх уу?
Тоорү: Аан, тэр ч тийм шүү.
Юки: Тэнэг хүмүүс юм даа. Ясуда илүү дутуу үггүй бол аятайхан юм даа.
Ниши: Хичээлээ их ойлгомжтой заадаг.
Хори: Тоохгүй байхад л болно шд.
Ниши: Хори, Ясуда багш та хоёрын хооронд ямар нэгэн юм болсон юм уу?
Хори: Өнөөдөр харин...
Багш эр: Хори? Гутрах хэрэггүй шүү.
Хори: Гэнэт яасан бэ?
Багш эр: Багш нь хавтгай цээжтэй охидыг дэмждэг шүү. Өөртөө итгэлтэй байдаг юм шүү.
Хори: Сэтгэл санаа засах гэж оролдсон.
Ниши: Уучлаарай. Учрыг нь ойлгодоггүй ээ.
Юки: Нээрээ тийм, Хори. Өөр сургуулийн залуу мэйл хаягийг чинь асуусан, яах вэ? Өгч болох уу?
Хори: Өөрөө ирж асуухгүй л бол үгүй, өгөхгүй гээд хэлчхээрэй.
Юки: Айн, дахиад л уу?
Тоорү: Хичээл тараад караоке орох уу?
Юки: Караоке?
Тоорү: Өнөөдөр хугацаа нь дуусах хөнгөлөлтийн эрх байна.
Юки: 1 цагийн үнээр 2 цаг гэж үү? Янзтай!
Ниши: Хамт явах уу, Хори?
Тоорү: Явъя аа!
Хори: Уучлаарай, чадахгүй нь.
Ниши: Дандаа явахгүй юм!
Хори: Үнэхээр уучлаарай!
Мияамура: Хори-сан.
Хори: Айн?
Мияамура: Утсаа унагачихлаа.
Хори: Баярлалаа.
Юки: Мияамура гэж бүрэг хүн шүү. Байнга ийм байх юм. Яг отаку байх аа.
Мияамура: Энэ талаасаа янзын байна даа!
Хори: Моэ ч юм уу?
Ниши: Бүр яг, яг тиймэрхүү шүү!
Юки: Тэр ямаршуу хүн бэ, Тоорү?
Тоорү: Сайн мэдэхгүй ээ. Найз нөхөд цөөнтэй бололтой байсан.
Хори: Уучлаарай, түрүүлээд явлаа!
Тоорү: Хори байна аа, дандаа ингээд яараад явчих юм.
Ниши: Найз залуутай юм байлгүй.
Тоорү: Найз залуу?
Юки: Угаасаа алдартай болохоор байвал гайхах зүйлгүй л гэж.
Хори: Зиак. Байна уу, ээж? Ойлголоо, оройн хоол хийчихье. Илүү цагаар ажиллаж байгаа юм чинь яалтай билээ. За. Ингээд гаръя даа.
Бичиг: "Арслан анги"
Хори: Сота!
Сота: Эгч ээ!
Багш эм: Тавтай морил!
Бичиг: "Караоке"
Эм1: Харин тийм байгаа биз?
Эм2: Сэтгүүл дээрээс харсан газар луу явах уу?
Эм1: Айн, нээрэнгээсээ юу?!
Эм2: Аанха, явцгаая!
Хори: Оройн хоолонд бургер хийе.
Сота: Гоё доо.
Бичиг: Өчүүхэн тохиолдлоор。
Хори: Үлдэж ажилладаг байж амралтын өдөр хүртэл ажилтай байх гэж.
Бичиг: хуудас. 1
Хори: Хүмүүст үгүй гэж хэлж сураасай.
Сота: Эгч!
Хори: Яасан бэ? Сота! Юу болсон юм бэ?!
Сота: Бүдрээд уначихсан.
Хори: Халаасны алчуураа авч яваагүй байсан юм уу?
Мияамура: Нөгөө... Гайгүй бололтой. Би ингээд явчих уу?
Хори: Байгааг нь мэдсэнгүй. Нөгөө... төвөг удчихлаа.
Мияамура: Зүгээр дээ. Ингээд явъя даа.
Хори: Сота?
Мияамура: Нөгөө...
Хори: Яараагүй бол юм уугаад гараач.
Мияамура: Гэхдээ...
Хори: Талархсанаа илэрхийлмээр байна.
Мияамура: Нохойноос цочоод унасан бололтой байсан.
Хори: Дагуулж ирсэнд их баярлалаа.
Мияамура: Зүгээр дээ.
Сота: Ах аа, кофе гашуун уу?
Мияамура: Гашуун шүү. Сайн заасан байна лээ шүү. Нэр болоод хаягаа сайн мэдэж байсан.
Хори: Аан, үгүй дээ. Дандаа л асуудалд орж байдаг юм.
Мияамура: Гэрийн ажлаа бүгдийг нь өөрөө хийдэг гэхэд итгэж өгдөггүй. Мундаг юм аа, Хори-сан.
Хори: Үгүй дээ.
Мияамура: Юу? 1-р бүлгийн Хори-сан мөн биз дээ?
Хори: Хори мөн л дөө... Надтай нэг сургууль юм уу?
Мияамура: Юу ярьж байна аа? Ангийн чинь Мияамура байна.
Хори: Айн? А-Айн? Үнэхээр нэг хүн гэж үү? Одоо хүртэл итгэж чадахгүй нь.
Юки: Хори? Царай чинь нэг л биш ээ, зүгээр үү?
Хори: Зүгээр дээ.
Юки: Үнэхээр үү? Аа, Хори?
Хори: Мияамура... түр уулзаадах уу?
Мияамура: Юу? Дахиад урьж байгаа хэрэг үү?
Хори: Би биш шүү. Сота л... Сота л ахтай хамт тогломоор байна гээд.
Мияамура: Нээрээ юу? Тийм бол зурагт ном авч очно оо.
Хори: Зүгээр дээ. Тэгэх хэрэггүй. Сота их баярлах байх ашгүй.
Мияамура: Их гайхлаа шүү.
Хори: Юунд?
Мияамура: Надтай ярилаа шүү дээ, Хори-сан. Өчигдрийн болсон явдлаас болоод... зайгаа барих байх гэж бодож байлаа.
Хори: Яагаад тэгнэ гэж? Уулзсандаа сонин санагдаж байсан л даа. Бас их гайхширсан. Сургуульд байдгаасаа шал өөр төрхтэй байсан юм чинь. Гэхдээ хоёулаа адилхан л юм хойно. Би нээх зайгаа барих шалтгаан болоод байх- Яагаад ичээд байгаа юм бэ?
Мияамура: Нөгөө... Зүгээр иймэрхүү юманд дасаагүй гэх үү дээ. Нэг л эвгүй байна гэх ч юм уу. Баярлалаа. Яасан бэ?
Хори: Ингэж инээдэг байх нь ээ.
Мияамура: Айн?!
Хори: Үсээ яагаад өчигдрийнх шиг боож болохгүй гэж? Нүдний шилээ ч....
Мияамура: Гэхдээ чихээ цоолсон гэдгээ мэдэгдчихнэ шд.
Хори: Нэлээн олон харагдсан шүү, хэд цоолсон юм бэ?
Мияамура: 9 байх. Хоёр чихэндээ 4, 4. Урууландаа нэг.
Хори: Бас л нэлээн олон юм байна шүү.
Мияамура: Ээж бас тэгж хэлж байсан.
Хори: Мияамура гэрт ирдэг болсноор мэдсэн зүйлс бий.
Мияамура: Манга унших дуртай ч, улайран уншдаг хүн биш л дээ.
Хори: Үнэндээ отаку биш.
Мияамура: Бялуу авчирлаа.
Хори: Гэрийнхэн нь бялууны дэлгүүртэй бололтой.
Мияамура: Аан. Их өвдсөн л дөө.
Хори: Дунд сургуульдаа цоологч буугаар пийрсэнгээ цоолуулсан. Бас... Сонин юм даа. Хичээлдээ тийм ч сайн биш.
Мияамура: Хори-сан, мундаг юм аа. Бүх шалгалтдаа 90-өөс дээш оноо авсан байна.
Хори: Байдаг л зүйл. Уг нь нүдний шилтэй дуу цөөтэй хүмүүс хичээлдээ их сайн юм шиг санагддаг.
Мияамура: Тийм үү?
Бичиг: "Энэ долоо хоногийн хямдрал"
Хори: Ингээд харахад Мияамурагийн талаарх төсөөлөл минь... бүгд буруу байсныг ойлгосон.
Мияамура: Юу юм? Дэлгүүрийн хямдралын хуудас?
Хори: Тийм ээ. Маргааш өндөг хямдарна. Урт сормуустай юм аа.
Мияамура: Хори-сан?
Хори: Өндөгний хугацаат хямдрал нэг хүний авах тоо хэмжээгүй хямдхан байдаг юм.
Мияамура: Хямдрал үдээс хойш 4 хүртэл юм байна шд.
Хори: Санаа зоволтгүй. Гэнэтийн сурагчдын зөвлөгөөний хурал зарлагдахгүй бол өндөг авч амжихдаа л амжина.
Эм: Сурагчдын зөвлөгөөний гишүүд хичээлийн дараа дууны өрөөнд цуглаарай.
Хори: Мөн цагаа олов оо? Ямартай ч ингээд бууж өгч чадахгүй нь.
Мияамура: Хори-сан?
Бичиг: Өнөөдөр ирнэ биз дээ? Өндөг найдлаа шүү.
Мияамура: Өндөг аваад ир гэж байгаа юм уу? Халуун байхад гүйх хэрэг гардаг. 20 минут үлдэж. Замаа товчилъё. Уучлаарай. Өндөг...
Юки: Юу? Өндөг?
Хори: Үнэхээр уучлаарай.
Мияамура: Дахиж хямдралтай худалдаа руу явахгүй дээ. Аан тийм. Нөгөө хэнтэй таарсан.
Хори: Юу? Хэнтэй? Таарсан гэж?
Мияамура: Хори-саны Юки гэж дууддаг хүн.
Хори: Аан. Ийм байдалтайгаа уулзчихсан юм уу?
Мияамура: Тийм, намайг гэж мэдээгүй байх аа.
Хори: Тийм үү?
Мияамура/Сота: Сайхан хооллоорой!
Мияамура: Асгаж болохгүй шүү.
Сота: За.
Хори: Яагаад ч юм өөр хүнд чиний өөр талыг харуулмааргүй санагдчихлаа. Уучлаарай. Юу ч биш ээ. Март даа. Цай хийгээд ирье. Арвайтай цай болох уу?
Сота: Ах, идэхгүй юм уу?
Мияамура: Хори-сан. Нөгөө... Үнэн хэрэгтээ чиний яаж харагддаг хоол сайн хийдгийг чинь, чанга дуутай мөн түргэн ууртайг чинь гэртээ хүссэнээрээ үсээ боодгийг чинь мөн бага зэрэг булчинлагийг чинь...
Хори: Амаа татаж үз.
Мияамура: Бусдад харуулмааргүй байна.
Хори: Би ч өөрөө харуулмааргүй байна.
Мияамура: Зөвхөн бидний хамтдаа өнгөрөөх хугацаа гэх үү дээ.
Хори: Тэнэг зүйл хэлэхээ больж үз.
Сота: Миний цайг өгөөч? Баярлалаа.
Хори: Яаж ийм ичмээр зүйлийг тайван хэлж чаддаг байна аа? Ийм хэнэггүй юм уу? Хэнэггүй юм уу? Тэнэг. Үнэхээр тэнэг! Тэнэг за юу!
Мияамура: Тэнэг ээ?
Хори: Тэнэг, тэнэг, тэнэг! Мияамура тэнэг. Тэнэг, тэнэг, тэнэг, тэнэг.
Сота: Эгч нэг тэнэг гээд хэлчихвэл зогсдоггүй юм өө.
Мияамура: Тийм үү?
Хори: Тэнэг! Тэнэг, тэнэг, тэнэг! Тэнэг, тэнэг, тэнэг!
Мияамура: Тийм байна!
Хори: Юундаа инээсэн юм? Хүн болгонд бусдаас нуудаг төрх бий.
Мияамура: Сургууль дээрх Хори-санд дургүй биш ч гэлээ ингэж уурлаж, гэрийнхээ хувцастай байгаа нь илүү хөөрхөн байна.
Хори: Бид өөрсдийн нууцаа зөвхөн хоёр биедээ хуваалцдаг хүмүүс болж хувирсан. Амныхаа зоргоор бурж байх шив?
Мияамура: Улам бүгчим халуун болно доо.
Хори: Харин тийм ээ.
Мияамура: Хүрмээ өмсөхөд улам л хэцүү болох нь дээ.
Хори: Юу ч гэсэн...
Мияамура: Хори-сан, яах вэ? Усан санд орох болчхож. Баларлаа.
Хори: Нээрэн тийм шүү. Харин сайн юм биш үү? Хар халуунд гүйж байснаас дээр дэг.
Мияамура: Сайн биш ээ. Янз бүрийн зүйл баригдчихна шүү дээ.
Хори: Янз бүрийн гэж юу юм?
Мияамура: Үүнийг яах вэ?
Хори: Заримдаа чамайг мундаг уу, тэнэг үү мэдэхээ байчих юм. Усан сэлэлт сонголттой хичээл байсан нь ашгүй дээ.
Мияамура: Бас ч тийм шүү. Хар халуунд гүйлгээд байвал яана аа? Наршаад үхэж магадгүй ээ.
Хори: Арай ч гүйлгэхгүй байлгүй дээ.
Юки: Сүүлийн үед хамт их харах боллоо шүү.
Тоорү: Түүнийг ингэнэ гэж төсөөлсөнгүй.
Эр: Хори, даалгавраа хуулуулахгүй биз?
Эм: Надад бас.
Хори: Өөрсдөө хийж бай л даа.
Эр: Баярлалаа, Хори.
Тоорү: Алдартай шүү.
Мияамура: Айн? Юу алдартай гэж?
Тоорү: Хори.
Мияамура: Аан, харин тийм ээ. Хичээлдээ сайн шүү.
Тоорү: Мияамура.
Мияамура: Я-Яасан?
Тоорү: Ойрд Хоритой их хамт байна, тэ? Үерхэж байгаа юм уу?
Мияамура: Байж боломгүй юм.
Тоорү: Тийм дээ. Хори та хоёр тэс өөр хүмүүс л дээ.
Мияамура: Тийм ээ. Бид хоёр тохирохгүй шүү дээ. Тохирохгүй болохоор...
Тоорү: Ойлгомжтой яриач ээ.
Хори: Нээх хамт харахгүй хоёр байх чинь.
Юки: Хори, явцгаая.
Мияамура: Уучлаарай. Ишикава-күн Хори-санд сайн юм уу?
Тоорү: Юу? Тийм бол юу гэж?
Мияамура: Үнэн хэрэг үү?
Тоорү: Айн?
Мияамура: Тийм болоод Хори-сантай ярих тоолонд муухай хараад байсан юм байна.
Тоорү: Т-Тхх. Тийм байхгүй юу.
Мияамура: Уучлаарай. Ишикава-күн Хори-санд сайн гэж мэдсэнгүй.
Тоорү: Дуугаа аяд л даа, тэнэг ээ.
Мияамура: Уучлаарай. Нууц байсан хэрэг үү? Уучлаарай.
Иүра: Юугаа хийгээд байгаа юм бэ? Одоо биеийн тамир орно шд.
Тоорү: Угаасаа хоцорчихлоо. Тайван очъё дөө. Аль эртнээс л боддог байсан юм. Зуны эд халуунд яагаад өвлийн хувцсаа өмсөөд байдаг юм?
Мияамура: Нөгөө... Даарахгүй байна уу?
Тоорү: Хөлс чинь бурзайчихсан байна шд.
Мияамура: Ишикава-күнд хэлэх нь жоохон тийм ч гэлээ үнэн хэрэгтээ Хори-сан л мэдэх нууц нуугдаж байгаа юм.
Тоорү: Хори? Яагаад?
Мияамура: Гэхдээ Ишикава-күн багшид хов хүргэхгүй биз дээ?
Тоорү: Юу гэж тэгдэг юм?
Мияамура: Төвөгтэй болохоор... хэнд ч битгий хэлээрэй.
Тоорү: Юу вэ? Жинхэнэ шивээс юм уу?
Мияамура: Ммхн.
Тоорү: Ийм юм чинь зуны дүрэмт хувцас өмсөх ч худлаа юм байна.
Мияамура: Харин тийм ээ.
Тоорү: Хөөх гайхалтай. Чамайг чинь бүрэг ичимхий отаку гэж бодсон. Буруу боджээ.
Мияамура: Отаку гэснээс бусад бараг таарч байгаа болохоор зүгээр дээ.
Тоорү: Сайн харвал царайлаг ч юм уу? Урт үстэй хэдий ч.
Мияамура: Биеийн тамир зааланд орох билүү?
Тоорү: Хори ийм царайнд дуртай хэрэг үү?
Мияамура: Я-Яасан бэ?
Тоорү: Чихээ цоолчихсон юм уу?
Эр: За, дараагийнх.
Тоорү: Бодсоноос сонирхолтой хүн юм аа. Нуух байсан юм бол анхнаасаа чихээ цоолж шивээс хийлгэх хэрэг байсан юм уу?
Мияамура: Нэг мэдсэн хийчихсэн байсан гэдэг үе байдаг биз дээ?
Тоорү: Яг байлаа шд. Нууж байгаа юм бол хүнд хэлэхгүй ээ. Яагаад Хоритой дотно болчихсоныг чинь мэдмээр байгаа хэдий ч.
Мияамура: Гэнэт биш ээ. Нэлээн дээрээс хойш. Надад найрсаг ханддаг төдий. Найзаас өөр гүнзгий харилцаа байхгүй ээ.
Тоорү: Хорид сэтгэлээ илчиллээ шүү.
Мияамура: Яагаад надаас асуудаг билээ?
Тоорү: Зүгээр л...
Мияамура: Хори-сан шийдэх зүйл шүү дээ.
Юки: Хичээл тасална гэнэ ээ, Тоорү? Жижүүр сурагч байсан байж надаар бүгдийг нь цэвэрлүүлээд байхдаа яадаг юм.
Тоорү: У-У-Уучлаарай.
Юки: Гэмшиж байна уу?
Тоорү: Ойлголоо доо.
Хори: Тоорүтэй хамт байсан юм уу? Сонин л хэрэг байна.
Мияамура: Харин ярилцаад л.
Хори: Хөөе, яагаад зайгаа бариад байгаа юм?
Мияамура: Тэгээгүй шдээ.
Хори: Нүд рүү хараад хэл дээ?
Мияамура: Харин хэлээд байна шдээ.
Хори: Би ямар нэг буруу зүйл хийчихсэн юм уу?
Мияамура: Үгүй ээ, тийм биш.
Тоорү: Хори.
Хори: Айн?
Тоорү: Ярих юм байна. Хичээл тараад болох уу?
Хори: Тарахад аа? Хөөе.
Мияамура: Хори-сан, Сотаг би авчихъя. Ишикава-күнтэй ярилцаад ир дээ.
Хори: Айн? Гэхдээ...
Сота: Эгч ирчихлээ.
Мияамура: Хэрэв тэр хоёр үерхвэл... би гай л болох байх даа.
Хори: Оройтчихлоо, Сота. Удахгүй хоолоо хийлээ.
Сота: За! Ойлголоо.
Мияамура: Тавтай морил.
Хори: Ярих яриа байна.
Мияамура: Дахиж ирэх хэрэггүй гэвэл өөр аргагүй шүү дээ.
Хори: Тоорүгаас сонссон.
Мияамура: Тийм үү?
Хори: Жинхэнээсээ тохирохгүй гэж хэлсэн юм уу?
Мияамура: Айн?
Хори: Намайг сайн ханддаг төдий гэж үнэхээр хэлсэн юм уу?
Мияамура: Байзнаарай, үүнээс илүү Ишикива-күн яасан юм?
Хори: Тоорү яг одоо ямар хамаатай юм?
Мияамура: Айн?
Хори: Тэгж хэлсэн юм уу? Чи тэгж хэлсэн юм уу?
Мияамура: Хэлсэн.
Хори: Ингэж боддог байсан юм уу? Ийм бодолтойгоор байнга манайд ирдэг байсан юм уу?
Мияамура: Үгүй ээ. Үгүй. Ишикава-күний хэлсэн шиг дүнсгэр ноомой юм чинь Хори-саны нэр хүндийг унагаж төвөг удах байх гэж бодсон. Үнэн сэтгэлээсээ тэгж бодоогүй шүү. Хори-сан? Яагаад?
Хори: Яагаад... яагаад... Яагаад миний нэр сүрд санаа зовоод байгаа юм? Битгий дураараа шийдээд бай. Дахиж ингээд үзээрэй. Тэнэг минь.
Мияамура: Уучлаарай. Хори-сан, уучлаарай.
Хори: Бодохоор л... уур хүрч байна.
Мияамура: Хори-сан.
Хори: Чамайг ирэхгүй болчихвол кино үзэж байгаад дуг хийвэл хэн сэрээх юм? Чиний хоолны чинь...
Мияамура: Айн?
Хори: үлдэгдэл гарна шүү дээ! Тоорү? Зөвшөөрөөгүй ээ.
Мияамура: Уг нь сайн хүн юм сан.
Хори: Заваан зүйл хэлээд байх юм. Мияамура Тоорүд сайн юм уу? Тийм бол хоорондоо үерхэхгүй юу.
Мияамура: Ишикава бид хоёр тохирохгүй байх өө.
Хори: Ийм л шалтгаанаар уу?
Бичиг: Дараагийн ангид
Бичиг: хуудас.2
Бичиг: Нэгээс олон нүүрт。
Тоорү: Өглөөний мэнд, Мияамура. Нөгөө... би байна аа... өчигдөр...
Мияамура: Хэлэх гэсний хэрэггүй дээ, Ишикава-күн.
Тоорү: Чи ч сайн залуу юм аа.
Юки: Яасан юм бол?
Хори: Мэдэхгүй ээ. Сэтгэлээ илчилж байгаа юм биш үү?
Юки: Аль нь?
Back to episodes Go home