The bullied cleaner turned out to be the female CEO
Үргэлжлэх хугацаа: 114мин
Орчуулсан Ж.Тамир
Дүрүүд:
Ээж: эм, Захирагч Жао Юан Ин
Тао: эм, бүсгүй, Шиао Тао, захирагчийн охин
Ян: эм, Жоу Янран
Ж: эр, Жоу менежер
Ч: эр, захирагчийн экс нөхөр Чэн Чанхон
Э: эм, Чэн Чанхоны дүү
Ха: эм, Чэн Чанхоны ээж
Ян: Нэг нь дадлагажигч, нэг нь цэвэрлэгч. Т нарт энд сууж хооллох эрх байхгүй. Хурдан явцагаа.
Ээж: Бүсгүй, энэ ажилчдын амралтын хэсэг. Энд суухад ямар ч дүрэм зөрчөөгүй.
Ян: Тайлбар тавина гэнэ ээ? Сайн сонс. Жужоугийн Худалдааны танхимын Хан Чанжин манай дээр шалгалтаар ирэх гэж байгаа. Та хоёр энд суугаад хоол идээд байхаар манай зочид буудал яаж олигтой харагдах юм? Таван минутын дотор цэвэрлэчихээд алга бол.
Ээж: Бүсгүй, хэтэрхий дээрэлхэж байгаа юм биш үү?
Ян: Би дээрэлхээ юу? Энэ зочд буудал манай Жоу овогтынх. Та нар энд ганц л өдөр ажилласан бол насаараа манай Жоу овогтын зарц болсон гэсэн үг. Эндээс явна гэж горьдох хэрэггүй. Намайг сөхөрч суугаад жорлонгоос хоолло гэвэл та нар хооллох л болно. Ойлгов уу?
Тао: Захирлын охин байсан ч гэсэн, хүнийг ингэж доромжилж болдог юм уу?
Ян: Муу дорд амьтан. Намайг сургах гээ юу?
Ээж: Жоу овогтынх ийм дүрэмтэй гэж мэдэхгүй юм байна. Гурав тоолохын дотор миний охиноос уучлалт гуй.
Ян: Эзэн нь нохойноосоо уучлалт гуйхыг хараагүй юм байна.
Ээж: 3. 2.
Ян: Байж байгааг нь. Та муу хоёрыг хөөж явуулна. Хамгаалагч.
Тао: Ээж ээ. Захирлын охиныг уурлуулах хэрэггүй. Би өөр ажил хайж олъё. Хурдан явъя.
Ян: Явна аа. Битгий мөрөөд. Мөлхөөд гар. Дээдэх, доодохоо мэдэхгүй энэ хоёрыг чирч гаргаад, хая.
Ж: Юу болоод байгаа юм?
Ян: Аав аа. Эзэн рүүгээ хуцаж зүрхэлсэн хоёр галзуу нохойг хар даа. Би эднийг сургаж байна.
Ээж: Та өөрөө л бүдүүлэг зан гаргаж, миний охиныг доромжилсон. Хурдан миний охиноос уучлалт гуй.
Хан: Бо... Бо... Жоу менежер аа, хөгшин маршал тэтгэвэртээ гарахдаа удирдах албан тушаалтнууд хэнийг ч бай дээрэлхэх ёсгүй гэсэн дүрэм гаргасан. Тэгж байж өөрийг чинь менежер болгосон. Гэтэл Жоу овогтынхон энэ дүрмийг мартсан бололтой.
Ж: Яалаа гэж дээ, Хан дарга аа. Бидний буруу. Өршөөгөөрэй. Хурдан уучлалт гуйгаач.
Ян: Аав аа.
Ж: Үхмээр байна уу? Бушуул!
Ян: Уучлаарай. Их зан гаргаж, та нарт уурлаж, дээрэлхсэн миний буруу.
Ц: Ингэж уучлалт гуйдаг юм уу?
Ян: Чи...
Хан: Жоу менежер, юу болоод байна?
Ж: Бушуулаач.
Ян: Уучлаарай, миний буруу.
Тао: За, хоёулаа явъя. Төвөг удсанд уучлаарай, менежер ээ.
Хан: Аятайхан л байгаарай даа.
Ж: Хан дарга аа. Энэ...
Ян: Аав аа. Хар л даа.
Ж: Дахиад ингэх юм бол Хятадаас хөөнө гэж мэд. Түрүүний дадлагын охиныг Хан даргыг явахаар, миний өрөөнд аваач.
Эр: Мэдлээ.
Ж: Хан дарга аа. Хан дарга аа.
Хан: Доод хүмүүсээ сургаагүй миний буруу. Залуу эзэн та хоёрыг ийм байдалд оруулсан миний буруу.
Ээж: Охинтойгоо тайван амьдаръя гэж бодсон юмсан. Ингэж дээрэлхүүлэх юм гэж бодсонгүй. Тушаал дэвшүүлэх ёслол хоёр хоногийн дараа болно гэж мэдэгд. Шиа Таог Маршалын охин гэдгийг зарлах болно. Тэрнийг хэн доромжилж зүрхлэхийг харъя.
*****************
Хан: Санаа бүү зов. Би яг одоо явж зарлая.
Ээж: Бас... тэр хүүхэд жирийн амьдралд дассан. Нэг хэсэгтээ шинэ амьдралдаа дасч чадахгүй байх. Одоохондоо энэ талаар нууцалсан нь дээр. Би өөрөө тэрэнд хэлье.
Хан: Ойлголоо.
**********
Хан: Тэр Жоу овогтод боломж олгож, тушаал дэвшүүлэхэд бэлэн байна гэсэн. Энэ боломжийг битгий алдаарай даа. Алдаа гаргаж болохгүй.
Ж: Хан дарга аа, санаа бүү зов. Өнөөдөр болсон зүйл дахиад хэзээ ч давтагдахгүй гэдэгт итгэлтэй байж болно. Хан дарга аа... Хан дарга аа, болгоомжтой яваарай. Болгоомжтой яваарай.
Тао: Ээж ээ. Би өнөөдөр Жоу менежертэй хамт Хан даргатай уулзаж байгаа. Намайг хүлээх хэрэггүй. Түрүүлээд харьж бай.
Ш: Шинэ эм. Тэрэнд өгөөд үз.
Тао: Жоу менежер ээ. Өдөр болсон зүйлийг үнэхээр уучлаарай. Би... би...
Ж: Зүгээр ээ. Өнөөдөр болсон зүйл... бидний буруу байсан. Энэ хунпдага дарсаар... би уучлалт гуйж байгаа юм.
Тао: Танд баярлалаа, гэхдээ би уудаггүй.
Ш: Шиао Тао. Жоу менежер уучлалт гуйгаад, өөрөө өгч байхад. Уухгүй бол захирлын нүүр рүү алгадсанаас өөрцгүй. Яасан? Компанид дөнгөж орсон болохоор дүрэм мэдэхгүй байх шиг байна. Хурдан. хурдан уу.
Тао: Жоу менежер ээ, би явлаа.
Ж: Миний өрөөнд хүргээд өг.
**********************
Тао: Менежер ээ, та яаж байна аа?
Ж: Надад яаж үйлчлэхийг чамд заах гэж байна.
Тао: Үгүй ээ. Үгүй ээ... Үгүй ээ... Намайг тавь...
Ж: Анхных гэж мэдсэн бол... би арай зөөлөн байх байлаа. Яасан? Цагдаа дуудах нь уу? Итгэнэ үү, байна уу өөрөө мэд. Би мөнгөөр өмгөөлөгч аваад л аргалчина. Чамайг биеэ үнэлж тушаал дэвших гэсэн өөдгүй амьтан болгоод хувиргачихаж чадна.
Тао: Та тэгж чадахгүй. Би итгэхгүй байна.
Ж: Сайхан гарч уу? Цагдаа дууд л даа. Би энэ бичлэгийг цацна. Чамайг ээжтэйгээ хоёулаа амьдардаг гэж сонссон. Ээж чинь энэ бичлэгийг үзвэл, тэсч чадах бол уу? Амиа хорлох бол уу? Үгэнд орооднадад сайн үйлчлэх юм бол... би чамайг мөнгөөр дутаахгүй.
********************
Ээж: Хааччихав аа? Шиао Тао. Яасан орой ирдэг юм? Ээж нь хоол халаагаад өгье.
Тао: Ээж ээ.
Ээж: Яасан хүйтэн юм? Царай чинь ч гэсэн тааруу байна. Өвдөө юу?
Тао: Ээж ээ. Би... ээж ээ, би...
Ж: цагдаа дууд л даа. Би энэ бичлэгийг цацна. Чамайг ээжтэйгээ хоёулаа амьдардаг гэж сонссон. Ээж чинь энэ бичлэгийг үзвэл, тэсч чадах бол уу? Амиа хорлох бол уу?
Ээж: Жоу Янран дахиад дээрэлхээ юу? Ээждээ хэлчих. Ээж нь маргааш хариуг нь заавал авна.
Тао: Үгүй ээ. Би жаахан ядраад байна.
Ээж: Шиао Тао. Шиао Тао.
Тао: Заваан... бохир...
Ээж: Шиао Тао. Ээж нь сүү халаачихлаа. Уснаас гарч ирэхээрээ уугаарай.
Тао: За.
***************
Ээж: Шиао Тао.
Тао: Ээж ээ.
Ээж: Царай чинь яачихаа вэ? Халуунтай байгаа юм уу? Жаахан зутан уучих. Ээж нь эм авчраад өгье.
Тао: Ээж ээ. Би ажлаасаа гармаар байна.
Ээж: Жоу Янран чамайг дахиад дээрэлхсэн үү? Ээждээ хэлчих. Ээж нь тусалъя.
Тао: Би дахиад тэсч чадахгүй нь.
Ээж: Шиао Тао. Чи юу ч хийх байсан ээж нь чамайг дэмжинэ. Гэхдээ энэ чиний анхны ажил. Ээж нь чамайг дундаас нь бууж өгөлгүй, ажилдаа тэсээсэй гэж хүсч байна. Маргааш хүртэл тэсчих. Бүх зүйл сайхан болно. Ээждээ итгэ. За юу? Ээж нь чиний дуртай хоолыг хийсэн. Ирээд, идчихээд яв.
Тао: Ээж ээ, эндээс явсан нь дээр. Тэгвэл миний амьдрал дээрдэх байх.
Ээж: Шиао Тао. Жоу Янраныг тэр барилгад дахиад харахыг хүсэхгүй байна.
******************
Ян: Яагаад намайг зочид буудлаас хөөж, гадаад руу явуулж байгаа юм?
Ж: Чиний хийсэн үйлдлээс болж, Хан захирлын гаргасан шийдвэр. Зочид буудалд дахиад үзэгдэх хэрэггүй. Хурдан яв. Тушаал дэвшихэд битгий саад болоод бай. Бас Бээжинд байгаа ахынхаа ирээдүйд саад болох хэрэггүй.
Ян: Явж болох л юм. Гэхдээ Жоу овогтын хөрөнгөний талыг надад өг.
Ж: Юу? Солиороо юу? Жоу овогтын баллах дөхсөн байж. Жоу овогтын хөрөнгөний талыг авна гэнэ ээ. Зайл. Яг одоо зайл.
Тао: Жоу менежер ээ. Миний ажлаас гарах өргөдөл.
*****************
Тао: Жоу менежер ээ, миний ажлаас гарах өргөдөл.
Ж: Ажлаас гарах аа? Ажлаас гарна гэнэ ээ? Ийм сайхан амьтан... ганц удаа тоглуулчихаад... гарна гэнэ ээ?
Тао: Намайг тавь...
Ж: Үгэнд орохгүй бол... өчигдрийн бичлэгийг ээжид чинь явуулчихна шүү. Бас хэдэн эхнэргүй хамгаалалтын ажилчидтай бичлэг хийгээд тэрэн рүү явуулна. Тэднар над шиг зөөлөн байхгүй л байх. Ээж чинь хэдэн хүнд үйлчилж чадах бол?
Тао: Үгүй ээ. Гуйя...
Ж: Өнөө орой энэ өрөөнд... ирэхгүй бол... чамайг ээжээр чинь орлуулна гэж мэд...
Ян: Жоу Жиан Шион. Намайг Жоу овогтынхоос хөөчихөөд... зүгээр өнгөрнө гэж бодоо юу?
******************
Тао: Ээж ээ. Өнөөдөр би найзындаа хонолоо. Гэртээ харихгүй шүү.
Ээж: За. Болгоомжтой яваарай. Маргааш зочид буудалд эрт ирээрэй. Ээж нь чамд гэнэтийн юм бэлдсэн.
Тао: За.
Ву: Хөөх. Хөөрхөн юм аа. Жоу менежер ч өгөөмөр юм аа. Ийм хөөрхөн амьтныг ах дүүстэйгээ хуваалцаж, шөнийг хамт өнгөрөөх гэж байдаг.
Ж: Ву, өнөөдөр хүссэнээ хий. Чамайг ийм амьтан үзээгүй гэж мөрийцөхөд ч бэлэн байна.
Тао: Та нар... араатнууд...
Жэн: Хонгор минь... Хонгор минь, хаачих гээ вэ?
Ван: Нэгэнт ирчихсэн юм чинь... бид нараас зугтана гэж бодох ч хэрэггүй.
Тао: Намайг тавь... Үгүй ээ...
Ян: Жоу Жиан Шион. Жоу Жиан Шион. Энэ байхад чамайг өрхийн тэргүүний суудлаас амархан буулгах байлгүй.
*************
Ву: Энэ охин ч овоо юм аа. Шөнөжин бид дөрөвтэй байчихаад амьд байдаг байна шүү. Ухаан ч алдсангүй.
Ж: Өнөөдөр тушаал дэвших ёслол ыболно. Өнөөдөр босстой уулзах ёстой. Алдаа гаргаж болохгүй шүү.
Ву: Хурдан явъя аа, явъя.
Тао: Босс...тушаал дэвшүүлнэ ээ? Ингэж амьдарснаас үхсэн нь дээр. Тэр яриад байгаа босстой нь уулзаж... энэ дөрвийг шийтгүүлэх хэрэгтэй.
****************
Эр: Энэ дөрвөн гэр бүлийг босс хүлээн зөвшөөрсөн. Тийм ч болохоор бүгд тушаал дэвших гэж байгаа. Тэнгэрт нэг алхмаар ойртлоо.
Ву: Өнгөрсөн таван жил Жоу ноён их сайн ажилласан. Тэрнээс гадна Жоу овогтын ууган хүү захирагчийн таалалд нийцсэн. Жоу овогтыг сайхан ирээдүй хүлээж байгаа. Жоу ноёнтон, хойшид биднийгээ марталгүй, харж, тусалж байгаарай.
Ж: Тэгэлгүй яах вэ. Алив... Манай дөрвөн овогтын ирээдүйн төлөө хундагаа өргөе. Төлөө.
Бүгд: Төлөө.
Ву: Тэр яагаад энд байдаг билээ?
Тао: Жоу Жиан Шиаон, надад эм өгч, энэ араатнуудтай нийлж намайг доромжилсон. Өнөөдөр би энд амь насаараа дэнчин тавьж тэр захирагчид чинь та нарын хэн болохыг харуулах болно.
Эр: Буудлын зөөгч, боссын тоглоом болж дээ.
Ву: Энэ дөрвөн гэр бүл ч баларлаа даа. Ийм шуугиан гарах гэж.
Жэн: Энэ талаар захирагч мэдэх юм бол... би дууслаа гэсэн үг.
Эм: Жоу ноёнтон, энэ бүсгүйн хэлж байгаа үнэн үү?
Ж: Сэтгүүлч нөхөд өө. Энэ дадлагын ажилтан байнгын ажилтай болохын тулд хувцасаа тайлж, миний оронд орсон. Намайг зөвшөөрөөгүй болохоор энд гүтгэхээр ирж.
Жэн: Жоу ноёны хэлдэг зөв. Жоу ноён өөрөө л хүсэх юм бол хүссэн эмэгтэйгээ өөрийн болгож чадна. Чам шиг дадлагын охиноор яах юм? Өөрийгөө хэнийг ч дагуулахгүй үзэгслэнтэй дагина гэж бодоо юу?
Жэн: Жоу ноён аав чинь байхаар настай хүн. Ичих нүүр алга уу? Нууц амраг болох гэж биеэ худалдаж байдаг, ичгүүргүй амьтан.
Тао: Би тэгээгүй.
Ван: Харахад гэнэн охин шиг харагдах юм. Ийм хүн гэж хэн мэдэх билээ. Одооны залуус ийм л болж. Амар хялбар арга хайдаг.
Эр: Дүр эсгэгч. Мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй болж.
Эр: Түй арчаагүй амьтан.
Тао: Та нар... худлаа ярьж байна. Та нар бүгд эндүүрч байна.
Ж: Үнэнийг чамаас өөр хэн ч сонирхохгүй. Манай дөрвөн овогтыг захирагч ивээлдээ авсан. Бид нар эрх мэдлийг гартаа атгах болно. Чам шиг дадлагын жаахан охин... нэр хүнд, эрх мэдэл ч байхгүй... ингэлээ гээд юунд ч хүрэхгүй. Хэн чиний талд орж зүрхлэх юм? Захирагч ирж, чамд тусална гэж бодоо юу? Битгий горьд. За. Нөхөд өө. Өнөөдөр манай дөрвөн овогтын хувьд маш чухал өдөр. Энэ хүүхдээс болж нураахыг хүсэхгүй байна. Хүн ир. Аваад гар.
Тао: Намайг тавь. Намайг тавь... Тавь гэж байна...
Хан: Захирагч аа. Ёслолын ажил бэлэн болсон. Таныг хэн болохоо хэлэхийг л хүлээж байгаа. Тэр бас нөгөө хэдэн ноёдыг урьсан байгаа. Тэд үнэнийг мэдсэний дараа залуу эзэнтнийг хүндэтгэх нь гарцаагүй.
Ээж: Яваад охиныг дагуулаад ир. Өнөөдөр би тэрнийг оргилд гаргана.
*******************
Бүгд: Тавтай морил.
Ж: Хөөх. Захирагч ирж байна. Одооноос манай дөрвөн гэр бүл нэр хүнд, эрх мэдэлтэй болж, тэнгэрт дүүлэх нь дээ.
Ву: Хурдан хурдан. Хурдан очиж захирагчийн мэндийг мэдье.
Ээж: Шиао Тао. Ээж нь чамайг авчруулахаар хүн явуулсан. Чи хаана байна аа?
Тао: Ээж ээ. Би амьдарч чадахгүй нь.
Ээж: Шиао Тао. Дэмий юм ярихаа боль. Юу болсон бэ? Ээжийгээ битгий айлгаад бай.
Тао: Ээж ээ. Эрх мэдэлтэй хүмүүс үнэхээр аймаар юм. Ээж ээ, би тэсэхгүй нь.
Ээж: Тэд чинь хэн юм? Ээждээ хэлчих. Ээж нь хариуг нь заавал авна.
Тао: Хэн ч намайг аварч чадахгүй. Та ч ялгаагүй.
Ээж: Тийм биш ээ, Шиао Тао. Ээжийнхээ хэлэхийг сонс.
Ж: Яагаад чи байдаг билээ?
Тао: Ээж ээ. Би танд хайртай. Хойд насандаа дахиад таны охин болж төрөөд... жаргалтай амьдарна аа.
Ээж: Шиао Тао. Шиао Тао. Шиао Тао.. Шиао Тао. Шиао Тао. Шиао Тао. Хүн байна уу? Хүн байна уу? Хүн байна уу? Шиао Тао. Шиао Тао, ээж нь энд байна. Шиао Тао. Шиао Тао. Шиао Тао... Та нар... миний охиныг буцаагаад авчир...
****************
Ву: Баларлаа. Баларлаа. Бид нарын тоглосон дадлагын хүүхэд... захирагчийн охин байсан байна шд.
Ж: Юуны чинь захирагч? Манай зочид буудлын нэг муу үйлчлэгч л байна. Зогс. Энэ картанд сая юань байгаа. Охиндоо эм авч өгнө биз. Энэ мөнгийг аваад далд ор.
Ээж: Чадахгүй гэвэл яах вэ?
Ж: Тэгвэл чамайг охин руу чинь явуулахаас өөр арга алга.
Ээж: Нэр хүндтэй гэгдэх дөрвөн ноён эрх мэдлээ ашиглаж, бусдыг дээрэлхэж байдаг. Та нарын үнэн төрх ийм байж. Өнөөдөр би энгийн нэгэн байсан бол... миний охиныг дээрэлхсэн та нарыг би яаж ч чадахгүй зүгээр өнгөрөөх байсан байх.
Ж: Мэдэж байгаа бол болж дээ. Айсан бол мөнгөө аваад, хурдан зайл.
Ээж: Айх аа? Жао Юан Ин би та нар шиг араатнуудаас айх гэж үү? Өнөөдөр би охиныхоо өшөөг авна.
Ж: Хн... манай дөрвөн овгийг захирагч хамгаалж байгаа. Юу ч мэдэхгүй юм байж. Чамайг оршуулах газар ч олдохгүй гэж мэд. Бид нарын эсрэг... чи ганцаараа юу ч хийж чадахгүй. Наад мөнгөө аваад хурдан зайл.
Ээж: Захирагч гэл үү. Захирагч үнэхээр харалган байж. Та нар шиг араатнуудыг хамгаалж байдаг. Хүн чанараа гээсэн араатнууд.
Ву: Амаа тат. Муу эм. Захирагчийг доромжилно гэнэ ээ? Газар дээр нь цаазалбал таарна.
Ж: Сайхан санаа байна. Энэ энд байвал улам л дордоно. Тэрний оронд охиныхоо араас явсан нь дээр. Тэгж байж л бид санаа амар байх болно. Хүн ир.
Ээж: Гэгээн цагаан өдрөөр хүн алж... захирагчаас айхгүй байна уу?
Ж: Захирагчийн ивээлд орсон болохоор энэ улсад биднийг хэн ч, яаж ч чадахгүй. Чи... чи бол өчүүхэн шоргоолжноос өөрцгүй. Захирагч чам шиг хүн байдгийг ч мэдэхгүй.
Ээж: Намайг аллаа гэж бодъё. Тэр хүмүүс... та нар цуу яриаг зогсоож чадах юм уу? Тэд нарыг ч гэсэн алах уу?
Ж: хүн болгон өөртэй чинь адилхан сохор байдаггүй юм. Хүн болж төрснийх нөхцөл байдлыг мэдэрч чаддаг байх хэрэгтэй.
Эр: Тийм ээ. Жоу ноёнтон, бид нар захирагчид хэлэхгүй ээ.
Эр: Боль оо. Ярихаа боль.
Эм: Тийм ээ, бид нар ч гэсэн мэдээ хийхгүй. Энэ эрхмүүд байхгүй бол манай улсын эдийн засаг яах болж байна? Энэ эрхмүүд хоёр хүн байтугай арван хүн алсан ч бид нар мэдээлэхгүй. Эх орныхоо төлөө.
Эр: Тийм ээ.тийм.
Ж:Бид дөрөв “тушаал дэвшсэний дараа” та бүхэн бидний нэр хүнд, шившиг гээд аль алиныг хуваалцах болно.
Бүгд: Тийм ээ. Тийм.
Ээж: Сэрүүн зүүдэлж байх шив. Ёслолын ажиллагааг цуцалж байна. Хойшид, энэ дөрвөн овог үгүй болох болно.
Ван: Хөөх. Сонирхолтой юм болох нь ээ.
Ж: Хөөх. Тоглоод байгаа юм уу? Өөрийгөө хэн гэж бодоо вэ? Энэ ёслолыг захирагч өөрөө зохион байгуулж байгаа. Чамайг хаана гэж хэлэхээр хаачихдаг гэж бодоо юу?
Ээж: Яагаад гэвэл би Дашиа улсын захирагч байна.
*******************
Ж: Шинэ хувцас өмсөөд өөрийгөө өөрчлөгдчихсөн гэж бодоо юу? Би хааны хувцас өмсчихвөл... хаан болчих юм уу?
Ву: Захирагчийн нэрийг барьж, худлаа хэлж байдаг. Тэрнийг шийтгэх хэрэгтэй. Чамайг үхтэл чинь зодно оо, гайгүй.
Ээж: Ална аа? Та нар одоохондоо тэгж чадахгүй. Харин ч миний гарт үхэх гэж байгаадаа таларх.
Ж: энэ үнэхээр... бид нарыг айна гэж бодоо юу? Бид нар захирагчтай өмнө нь уулзаж байгаагүй ч гэсэн... миний хүү Жоу Шен Жон Бээжинд чухал албан тушаал хашдаг юм. Тэр захирагчийг зоригтой, сайн тулалддаг гэж хэлсэн. Ялангуяа маш сайн бууддаг гэсэн. Өөрийгөө хар л даа. Үрчгэр нүүртэй, хөгшин авгай л байна... охиноо гүйцэхгүй юм.
Ээж: Байж байгааг нь...
Ву: Хөөе.
Ван: хөөх. Уурлачихлаа.
Хүмүүс: Яах гэж байгаа юм бол?
Ж: Миний нүд. Миний нүд.
Жэн Ван Ву: Юу болоод байна аа? Яасан бэ? Юу вэ?
Ж: Миний нүд. Миний нүд.
Ээж: Тэгээд... ямар байна даа?
Ж: Үхвэл таарна. Юугаа хийгээд байгаа юм? Тэрний нүдийг аваад ир. Би тэрнийг өөрийн гараар ална. Энэ муу эм... кунфу мэддэг байх нь ээ. Даанч их зан гаргаад байсан юм.
Ээж: Энэ... дөнгөж эхлэл.
Ву: Энэ... энэ... энэ... тийм холоос... Жоу ноёны баруун нүдийг оночихлоо. Арай жинхнээсээ захирагч юм биш биз? 25мин.
Жэн: Үнэхээр захирагч мөн бол... тэгвэл... тэгвэл бид баларсан гэсэн үг үү?
Ж: Энэ захирагч байсан бол... энэ сэрээ миний духанд зоогдох байсан. Тэгсэн бол би өдийд үхчихсэн байгаа.
Ван: Нээрэн тийм.
Ж: Сайн сонс, миний хүү Бээжинд байдаг генерал. Одоо элит цэргүүдээ дагуулаад наашаа ирж яваа. Чи... наанаа сөхөрч суугаад хурдан амиа хорлосон чинь дээр шүү. Эртхэн үхсэн чинь дээр. Миний хүү ирэх юм бол... чи яасан ч амьд, үхсэний хооронд...
Ээж: Та нар шиг араатнууд л үхсэн, амьдын хооронд амьдрах болно. Та нар сул дорой хүмүүсийг яаж дээрэлхдэгийг би өөрийн нүдээр харсан. Буруу зөвөө ч ялгахгүй. Эрх мэдэл атгаад таван жил болохдоо та нар тэрнээс ч илүү олон нүгэл үйлдсэн байж таараа. Өнөөдөр, би бурхны өмнөөс шударга ёсыг тогтоож, охиныхоо өшөөг авна.
Ж: Яах гээ вэ? Миний хүү алдартай генерал. Ганц л залгахад, хүрээд ирнэ. Надад гар хүрдэг л юм бол... би чамайг зүгээр өнгөрөөхгүй шүү.
Ву: Өнөөдөр Жоу овогт... үгүй болно.
Ву Жэн Ван: Хөөе. Одоо яах вэ?
Жо: Миний аавыг хэн үл хүндэтгэсэн бэ?
Ж: Миний хүү... хүрээд ирэв үү? Тэр муу өөдгүй эм... аавын чинь нүдийг сохолчихлоо. Тэр бас захирагчийн нэрийг барьж жүжиглэсэн. Хурдан. Хурдан ал.
Жо: Хүний биелд халдсан. Чөтгөр ав. Дээр нь захирагчийн нэрийг барьсныг чинь яасан ч өршөөхгүй. Яаж үхэхээ сонгосон уу?
Ээж: Бээжинд алдартай цэргийн захирагч Хуа Шен Наны хүн... ийм ухаан муутай байх юм гэж бодсонгүй. Буруу зөвийг ч ялгаж чадахгүй ийм тэнэг амьтныг дэргэдээ байлгаж байдаг.
Жо: Амаа тат. Би Бээжинд байдаг нь үнэн. Миний аав ерөнхийлөгч Ран Чан Чинд эдийн засгийг аврахад нь тусалсан. Манай Жоу овогт үнэнч, зоригтой хүмүүс. Чам шиг жирийн нэг эм... манай Жоу овогтыг шүүмжилж зүрхэлнэ гэнэ ээ?
Ээж: Дашиа улсын албат, цэргүүд эх орон, ард иргэдээ хамгаалах үүрэгтэй. Гэтэл чи ингэж явдаг, чамд энэ илдийг эзэмших эрх байхгүй.
Жо: Амаа тат.
Ээж: Энэ илдийг эзэмших эрхгүй гэж би хэлсэн байх аа? Бейдиний цэргийн тушаал. Бейдин илдийг өөрийн удирдах албан тушаалтан руу далайх хориотой. Жоу Шэнзоныг Бейдиний армиас хөөж байна.
Ван: Жоу Шэнзоныг ганц далайгаад дийлчихлээ. Тэр үнэхээр... арай... арай... үнэхээр захирагч юм биш биз?
Ж: Сандрах хэрэггүй. Энэ эмэгтэй яаж ийм хүчтэй болсныг мэдэхгүй. Тэгсэн ч гэсэн тэр захирагч байх боломжгүй. Бодоод үз. Тийм хүн яаж цэвэрлэгч болж бохир ажил хийх юм? Тэгээд ч, охиндоо үнэхээр хайртай байсан бол юу гэж байшин дээрээс унаж, амиа хорлохыг зөвшөөрөх юм?
Ээж: Тулааны талбарт хэтэрхий удаан байсны гай. Хүмүүс ямар байдгийг мартаж орхиж. Тийм болоод л та нар шиг араатнуудад боломж олгож.
Ж: Тэрэнтэй ярьж цагаа үрэх хэрэггүй. Хурдан ал. Тэгэхгүй бол манай дөрвөн овогт баларна гэж мэд. Хурдал. Хурдал.
Жо: Хичнээн хурдан байсан ч сумнаас зугтаж чадахгүй. Миний нуусан мэргэн бууч дух руу чинь онилсон байгаа. Намайг тушаах л юм бол чи үхнэ гэсэн үг.
Ээж: Миний цол их л доогуур юм байна. Миний хэн болохыг ч мэдэхгүй.
Ж: Хүү минь, юугаа яриад байгаа юм бэ? Тэрнийг хурдан буудаж л.
Жо: Бууд...
Хуа: Тэгээд үзээрэй.
Эрчүүд: Хуа жанжны амрыг эрье.
Жо: Хуа жанжин.
Хуа: Хуа Шеннан захирагчид ёсолъё.
Ээж: Хурдан бос.
Жо: Энэ... ийм байх ёсгүй...
Ву: Тэгвэл энэ үнэхээр захирагч юм биш үү? Бид ч өнгөрчээ.
Ван: Захирагч аа, амь өршөө. Амь өршөө.
Хуа: Өнөөдөр... та нарын хэнийг ч зүгээр өнгөрөөхгүй. Захирагч аа, залуу эзэнтний амийг аварсан. Хан Чан Чин эмнэлэг дээр сахиж байгаа. Дээр нь... сүүлийн жилүүдэд энэ дөрвөн гэр бүл таны нэрийг ашиглан олон хүнийг дарамталж, гар нь цусанд будагдсаныг манай хүмүүс олж мэдсэн. Захирагч танаас тэдгээр хохирогчдын өмнөөс хариуг нь авч өгөхийг хүсч байна.
Ээж: Эднийг өршөөж болохгүй. Та нарт өгсөн алтан пайзыг хурааж авна. Нэн даруй хэрэгжүүл. Дээр нь тэдний гэр бүлийн гишүүдийг бүгдийг нь шалга. Ямар нэгэн гэмт хэрэг үйлдсэн бол Дашиа улсын хуулийн дагуу шийтгэ.
Хуа: Мэдлээ.
Ву: Захирагч аа. Бидний амийг өршөөгөөч. Амь өршөө. Захирагч аа, амь өршөө.
Жэн: Захирагч аа, бид нар... бид бүгд энэ Жоу Жиан Шионд хууртсан байж. Бид нар бүгд ухаанаа алдаж, тэрний атгаг санаанд автаж.
Ээж: Та нарт хүн чанар байсан бол... цэцэг шиг охиныг тэгэх байсан гэж үү? Араатнаас дор амьтад.
Хуа: Авч яваад, цаазал.
Эрчүүд: мэдлээ.
Ж Жэн Ву Ван: Амь өршөө. Амь өршөөгөөч дээ. Гуйж байна. Амь өршөө.
Ж: Миний хүү. Би үхмээргүй байна. Миний хүү...
Жо: Манай дөрвөн гэр бүл сүүлийн 5жилд Дашиа улсын эдийн засгийг гартаа оруулсан. Бид нэгдсэн цагт хаантан яасан ч зүгээр суухгүй. Бидэнд туслах нь гарцаагүй. Тэр үед захирагч биднийг яаж ч чадахгүй. Тэгэхээр бидэнд боломж байгаа гэсэн үг.
Ву: Тийм ээ. Чамд биднийг алах эрх байхгүй. Бид нар хаантай уулзана.
Ван: Яг зөв. Яг зөв. Бидний дөрвөн гэр бүл нэг гэсэн үг. Биднийг алчихвал Дашиа улсад үймээн самуун дэгдэнэ. Харин дайснууд дайрах юм бол Дашиа улс яаж ч чадахгүй. Захирагч та Дашиа улсыг хорлосныхоо төлөөсийг төлж чадах юм уу?
Хуа: Үхэх гэж байж зүүднээсээ сэрээгүй байх шив. Хууль зөрчсөн бол эзэн ноён ч ялгаагүй хуулийн өмнө шийтгүүлэх ёстой. Өнөөдөр хаантан өөрийн биеэр ирсэн ч, та нар Дашиа улсын хуулиас зугтаж чадахгүй.
Ээж: Та нар үнэхээр үнэнч юм. Гэвч та нар өршөөх өргөгүй хэрэг үйлдсэн. Гэхдээ, надад та нарыг алахгүй байх шалтаг хэлэх юм бол би нэгийг чинь амьд үлдээж болох юм. Сайн сана, ганц хүн.
Ж: Хөөе хөөе. Би... би тэднийг илчилье. Ху Инлиан байшинг нь авахын тулд олон хүнийг хохироосон. Бүхэл бүтэн гэр бүлийг амьдаар нь булсан. Дөнгөж төрсөн нялх хүүхэдтэй нь цуг. Бас Жэн Ванмин... нутгийн эрх мэдэлтнүүдтэй хуйвалдаж олон газрыг хямд үнээр авсан. Хичнээн олон хүн хохирсон бэ? Хамгийн хорон санаатай нь Ван овогт. Шинэ эм туршдаг. Амьд хүмүүс дээр туршилт хийдэг. Хүн алсныхаа дараа хэсэгчилж жижиглээд нохойд хооллодог. Өөдгүй араатан.
Ву: Захирагч аа. Энэ өөрөө ч ялгаагүй. Хичнээн гэмгүй охидыг хүчирхийлснийг нь мэдэхгүй. Их сургуулийн оюутнуудыг хүртэл жирэмсэн болгосон. Бас бид нарыг хамтдаа зугаацъя гэж дууддаг. Бас тэр охидыг хүчээр хүүхдийг нь авахуулдаг. Тэр... араатнаас ч дор амьтан.
Жэн: Үнэн. Үнэн, үнэн шүү. Тэрний хэлдэг үнэн. Би ч гэсэн илчилье. Тэр зүгээр ч нэг хүний аминд хүрээд зогсохгүй. Эд нар уураа гаргахын тулд гэмгүй хүмүүсийг аминд хүрсэн. Эдний алсан хүний тоо гарын арван хуруунаас ч давсан.
Ж: Чи ч гэсэна алаа биз дээ.
Ээж: Алдар цуутай дөрвөн гэр бүл... бүгд гэмт хэрэг үйлдэж. Бид бүгдийг нь бичээд авчихсан. Өнөөдөр хэн ч ирсэн бай, та нарыг аварч чадахгүй.
***************
Ж: Муу зальт эм. Бид нарыг хуурна гэнэ ээ?
Хуа: Захирагчийг үл хүндэтгэж зүрхэлнэ гэнэ ээ? Жоу Шэнзон. Бээжинд байдгаараа далимдуулж, Жоу овогттой хуйвалдаж, олон хүний аминд хүрч байдаг. Хэрэв одоо хэргээ хүлээх юм бол чиний биеийг бүтнээр нь үлдээе.
Жо: Би энд хүрэх гэж байгаа бүхнээ зориулсан. Энд бууж өгсөнөөс, үхсэн нь дээр.
Ээж: Хүслийг чинь гүйцээгээд өгье.
Ж: Миний хүү...
Ээж: Хүн төрхт араатнууд та нар... одоо итгэв үү?
Ж: Миний хүүг алчихлаа. Миний хүү үхчихлээ. Гавъяа байгуулаагүй ч гэсэн, хичнээн хичээсэн билээ дээ. Миний хүүг алж зүрхэлнэ гэнэ ээ. Алуурчин.
Жэн: гэмгүй хүнийг алж болдог юм уу? Би зөвшөөрөхгүй.
Ээж: Зөвшөөрөхгүй ээ?... та нар зөвшөөрсөн ч бай, үгүй ч бай... та нар бүгд миний гарт үхэх болно.
Ж: Биднийг алах юм бол энэ улсын эдийн засаг нурах болно. Хаан чамайг зүгээр өнгөрөөнө гэж бодож байна уу?
Ээж: Өнөөдөр хэн ч ирсэн бай, чамайг хэн ч аварч чадахгүй. Жоу Жиан Шион. Хүн алж, араатан мэт авирлаж... авч яваад, эрүүдэн шүү.
Ж: Надад битгий хүр. Намайг тавь.
Ву: Захирагч аа. Бид буруугаа мэдлээ.
Ээж: Ву Инлян, Жэн Ванмин хоёр эд хөрөнгөтэй болохын тулд гэмт хэрэг үйлдэж, гэмгүй гэр бүлийг амьдаар нь газарт булжсан тул бүх эд хөрөнгийг нь хурааж, нэн даруй цаазаар ав.
Ву Жэн: Амь авар. Амь өршөө. Амийг минь өршөөгөөч дээ. Амь өршөө. Амь өршөө...
Ээж: Ван Вейрен, амьд хүн дээр туршилт хийж, гэмгүй хүмүүсийг хороож өршөөх аргагүй нүгэл үйлдсэн. Зуун жилийн түүхтэй Ван овгийн бүх хөрөнгийг хурааж, цаазаар ав.
Ван: Захирагч аа. Та үнэхээр шударга юм. Тэгсэн ч намайг алж чадахгүй. Үгүй бол таны нөхөр... биш ээ, хуучин нөхөр Чен Чанхон таныг зүгээр орхихгүй.
Ээж: Чэн Чанхон.
Ван: Тийм ээ. 3жилийн өмнө би тэрний дүү Чэн Хонминтой гэрлэсэн. Чэн Чанхоны өмнөх эхнэрийг захирагч гэх юм билээ. Таныг гэж би төсөөлсөнгүй явлаа.
Хуа: Залуу эзэнтний эцэг нь үнэхээр Чэн Чанхон мөн бол энэ хүн залуу эзэнтний авга ах гэсэн үг.
Ван: Тийм ээ. Тэр миний үеэл дүү. Та нар намайг яаж ч чадахгүй.
Ээж: Араатан. Чэн овогтынхон чамайг хамгаалсан ч, чамайг шийтгэлээс мулталж чадахгүй.
Ван: Захирагч аа, би бүр айчихлаа. Гэхдээ та намайг алж чадахгүй. Таван жилийн өмнө албан тушаалаа орхисон гэдэгээ бүү март. Өнгөрсөн таван жил Дашиа улсад таны нэр төр үгүй болсон. Ван, Чэн овогтынх ураг барилдаж, Чэн Чанхоныг дэмжиж байгаа болохоор Хулон өргөөний эзэн болох нь гарцаагүй. Чэн Чанхон удахгүй шинэ захирагч болно. Тэрний гарт байга эрх мэдэл, Нэг хүний дор, түмэн хүний дээр... надад хүрч зүрхлэх юм бол... Чэн Чанхон яасан ч өршөөхгүй.
Ээж: Ийм амьтны араас харамсах юу байна? Үхэхээс айхгүй бол ирж л байг.
Ван: Та нар... намайг алж зүрхлэхгүй. Чэн Чанхон чамайг ална даа. Муу өөдгүй эм...
******************
Хуа: Тэднийг цаазаар авсан. Толгойг нь аваад ирлээ.
Ээж: Шиао Тао. Ээж нь өшөөг чинь авчихлаа. Тэдний гэр бүлийг сайтар шалгаж, гэмтэй хүмүүсийг газар дээр нь цаазаар ав. Цогцосыг нь хилийн ханан дээр өлгө. Тэдний хийсэн хэргийг үеийн үед санаж яваг.
Хуа: Мэдлээ.
Хан: Тэрний байдал хүнд байна... үхэх нь...
*****************
Ээж: Шиао Тао. Шиао Тао. Шиао Таогийн бие ямар байна?
Хан: Залуу ноёнтны амь нас аюулаас мултарсан боловч, ухаан орохгүй байна. Шүэ Чэн сая Тоншин гэдэг ургамал олох хэрэгтэй гэсэн. Тэгэхгүй бол залуу эзэнтэн сэрэхгүй гэж байна.
Ээж: Тоншин ургамал аа. Дашин улсад ганцхан Тоншин байдаг.
Ч: Ээж ээ. Юан Ин бид хоёр хоёр биендээ үнэхээр хайртай. Манай Чэн овогтын бэр болсны дараа тэр сайн эхнэр байж чадна.
Ха: Манай Чэн овогт ч бас алдартай гэр бүл. Хүссэн нэг нь манай гэр бүлийн гишүүн болчихдоггүй юм. Ийм хүн манай Чэн овогтын бэр болж чадахгүй.
Ч: Ээж ээ.
Ээж: Би Чанхоныг сонгосон. Энэ миний инж. Тоншин ургамал.
Ха: Тоншин гэнэ ээ? Зүрхэн цэцэг гэж нэрлэдэг шүү дээ. Тоншин цэцэг.
*****************
Ээж: Ээж ээ. Босоод ир.
Ч: Чи яаж байна аа?
Ха: Миний хүү. Миний хүү. Энэ эхнэрээ хар даа. Жирэмсэн гэдгээрээ далимдуулаад намайг дээрэлхээд байна. Амьдрах хүсэл алга. Амьдрах хүсэл алга.
Ээж: Би тэгээгүй ээ.
Ха: Эхнэртээ итгээд байгаа юм уу? Би төрсөн эх чинь байна. Чамайг яаж өсгөсөн билээ дээ. Эхнэр аваад эхийгээ мартаа юу, чи...
Ч: Юан Ин... Ээжээс уучлалт гуй. Тэгвэл энэ хэргийг мартъя.
Ээж: Буруу юм хийгээгүй байж би яагаад уучлалт гуйх ёстой юм?
Ч: Чи... Яагаад ийм зөрүүд байдаг юм бэ?
Ха: Миний хүү, чи энэ гэрийн эзэн. Энэ эм бидний толгой дээр гарах ёсгүй. Ээж нь жаахан зовох ч яах вэ, миний хүү, чамд л хэцүү шүү дээ.
Ээж: Жүжиглэхээ болих болоогүй юу?
Ха: Хар даа. Харав уу? Чиний дэргэд хүртэл над руу хашгичиж байна. Чамайг эзгүйд надад яаж ханддагийг нь бодоод үз.
Ч: Уучлалт гуйхгүй юм биз дээ. Уучлалт гуйхгүй бол салъя.
Ээж: Салах аа? Дараа нь харамсах хэрэггүй шүү.
Ха: Харамсах аа? Миний хүү хичнээн чадварлаг билээ дээ. Чамаас хамаагүй дээр эхнэр олоод авчихна. Харин чи, бэр нь байж хүн чанараа алдаж байна. Чиний инж, зүрхэн цэцэг манай Чэн овогтынд үлдэх болно.
Ээж: Яахаараа?
Ха: Яасан инжиндээ харамсаа юу? Тэгвэл гэдсэндээ байгаа хүүхдээ манай Чэн овогтынд үлдээгээд яв.
Ээж: Энэ миний хүүхэд.
Ха: Чиний хүүхэд ээ? Наадах чинь миний хүүгийн хүүхэд. Хүүхэд, тэр ургамал хоёрын нэгийг нь л сонго.
Ээж: Хүүхдээ сонгоё. Чэн Чанхон, би сохор байж. Чам шиг эхийнхээ хөхнөөс салаагүй амьтанд сайн болж байдаг.
Хан: Гэхдээ эмч тэр ургамлыг олохгүй бол бурхан байсан ч нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй гэсэн.
Ээж: Тоншин цэцэг Дижиний Чэн овогтынд байгаа. Маргааш Чэн эзэгтэйн 80 насны ой болно. Уран зураг, уран бичлэгт дуртай хүн. Хаантнаас санг нээж, Жан Чанжон зураачийнзургийг авъя гэж хэл. Тэр зургийг төрсөн өдрийн мэндчилгээтэй хамт хүргэж, цэцгийг сольж ав.
Хан: Мэдлээ. Би яваад ирье.
Ээж: Шиао Тао. Ээж нь чамайг заавал эмчилнэ.
****************
Хүмүүс: эзэгтэй танд далай тэнгис мэт эд хөрөнгөтэй болж, Их оргил мэт өндөр наслахыг хүсэн ерөөе.
Ц: Эзэгтэй. Энэ таны 80 насны ойн бэлэг. Хүлээн авна уу.
Ха: Хөөх.
Ч: Хөөх.
Ха: Аргагүй л шавийн эрдэм багшаас гэдэг. Сайхан зураг байна. Жан Чанжон багшийн хэв маяг мэдрэгдэж байна. Багш тань нас барсны дараа зургуудыг нь хаантан эрдэнэсийн санд хадгалах болсон гэж би сонссон. Гадуур харагдахаа больсон гэсэн.
Ц: Хаантан багшийн маань өндрөөр үнэлдэг байсан. Түүний зурагнууд Дашиа улсад эрдэнэ мэт эрхэм билээ. Миний чадвар яаж багшийг гүйцэх билээ.
Ха: Би Жан багшийн зурагтай болох юмсан гэж хүсдэг юм. Тэгэх боломжгүй бололтой.
Ээж: Жан зураачийн зурагтай болох тийм ч хэцүү биш.
Ха: Чи юу.
******************
Ха: Чи юу... Манай Чэн овогтынхоос хөөгдөөд явсан хүн. Энд ирж, уур амьсгал эвдэлнэ гэнэ ээ.
Ч: Жао Юан Ин, бид салчихсан. Ээжийн төрсөн өдөрт ирж тал засах хэрэггүй. Чэн овог чамайг буцааж авахгүй. Сайн сонс, эндээс гар! чамайг харах хүсэл алга.
Ээж: Чэн Чанхон. Өөрийгөө дөвийлгөхөө боль. Инээд хүрээд байна. Би тал засах гэж ирээгүй. Жан багшийн зургаар өөрийнхөө инжийг солих гэж ирлээ. Зүрхэн цэцэг. Сайн хар. Таны тэгтэл хүсээд байсан Жан Чанжоны зураг. Жан багшийн алдартай “мөнхийн нарс” нэртэй зург.
Эр: Жан багшийн алдартай зурагнууд аймаар үнэтэй.
Эр: Чэн овогтынхоос хөөгдсөн эмэгтэйд яахаараа Жан багшийн зураг байдаг билээ?
Эр: Хэн мэдлээ? Хуурамч ч юм билүү.
Ха: Жао Юан Ин. Хуурамч зураг авчирчихаад, миний зүрхэн цэцгээр сольж авна гэж гайхуулах хэрэггүй. Битгий мөрөөд.
Ээж: Энийг хэн хуурамч гэж байна. Батлах хүн байгаа юм уу?
Ха: Энэ Чин ноён, Жан зураачийн шавь. Дөнгөж сая Жан багшийн алдартай бүтээлүүдийг хаантан эрдэнэсийн санд хадгалж байгаа гэж өөрөө хэлсэн. Чи хичнээн захирагч байлаа ч, олон жил сураггүй алга болсон. Хаантан эрдэнэсийн санг нээж, алдартай зургийг чамд өгнө гэж байхгүй. Тийм болохоор наадах хуурамч байж таарна.
**************
Ха: Хаантан чамайг ийм чухал үдэшлэг дээр, ингэж явааг чинь мэдсэн бол... хуурамч зургийг Жан багшийн бүтээл гэж хэлснийг чинь мэдвэл... чи үхэх нь гарцаагүй.
Ч: өнгөрсөнөө бодоод чамайг зүгээр орхиё. Наад зурагаа аваад эндээс хурдан алга бол. Тэгэхгүй бол барьж авч хүлээд, хаанд хүргээд өгчихнө шүү.
Ээж: Чи... эхийнхээ өврөөс гараагүй юм байж... над руу хашгичина гэнэ ээ? Чин зураач аа, та Жан багшийн шавь болохоор багшийнхаа зураг мөн бишийг хэлж чадах ёстой.
Ха: Дүр эсгэхээ боль. Миний хүүг хаантан хүндэлдэгийг чи мэдэж байгаа. Хулон өргөөний эзнийг сонгох чухал мөч ойртож байгаа. Тэгээд л чи энд худал хэлж яваа юм. Манай Чэн овогтыг хорлох гэж яваа байлгүй. Хорон санаат эм. Эндээс хурдан зайл. Манай Чэн овогтынд төвөг удсан гэж хаантанд хэлэхээс өмнө яв.
Ц: Үгүй ээ. Эзэгтэй... энэ зураг... үнэхээр миний багшийн зураг мөн байна.
Ха: Юу... тийм байж болох уу?
Ц: Энийг хар даа. Эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа зурагнуудыг хамгаалахын тулд маш нимгэн хамгаалалтын бүрхүүлээр бүрдэг. Гал, усанд ч тэсвэртэй эд.
Эр: Нээрэн үү? Энэ зураг үнэхээр ус, галаас хамгаалагдсан гэж үү?
Эр: Энэ хүнд Жан багшийн бүтээл байна гэхээр... энэ зургийг Тоншин ургамлаар соливол... Чэн овогтынх харин ч хожино гэсэн үг.
Ха: Таван жил сураггүй байсан байж, хааны эрдэнэсийн санг нээлгэж, Жан багшийн зургийг авч чадна гэж төсөөлсөнгүй.
Ээж: Энийг өгөх болохоор Зүрхэн цэцгийг надад өг.
Ха: Өнөөдөр чи надаас юм нэхэж байна. Жан багшийн зураг үнэлж баршгүй гэдгийг би мэднэ. Тэглээ гээд чиний хэлснийг өгнө гэж битгий бод. Тоншин цэцгийг чамд өгч чадахгүй.
Ээж: Тэгээд яах гээ вэ?
Ха: Бид зүрхэн цэцгийг олон жил судалсан. Эцэст нь зүхрэн цэцгийг орлож чадах эмийг бүтээж чадсан. Өнөөдөр миний 80 насны ой болж байна.
Эр: Энэ эмийг Чэн эзэгтэйн хүргэн бүтээсэн гэж байсан. Ван ноён Дашиа улсад анагаах эм бүтээдэгээрээ алдартай гэр бүл. Хэрвээ энэ эм үнэхээр Тоншин цэцэгтэй адилхан үйлчилгээтэй бол тэдний эмийн компани улам алдартай болно гэсэн үг.
Эр: Чэн эзэгтэйн охин Чэн Хонмин, хүргэн хоёр удахгүй төрсөн өдөрт оролцохоор ирэх байх.
Ха: Энэ эмийг зүрхэн цэцэгний эмийн нөлөөн дээр тулгуурлаж дэлбээгээр нь хийсэн. Ямар нөлөөтэйг нь... та нар бүгд мэднэ... Зүрхэн цэцэг үхэх гэж байгаа хүнийг ч амилуулж чаддаг ид шидтэй. Харин эрүүл хүнд бол хор болдог. Тийм болохоор энэ эмийг хэн ч туршиж зүрхлээгүй байгаа. Хэрвээ чи энэ эмийг турших юм бол би чамд Тоншин цэцгийг өгөх талаар бодож болох юм.
****************
Эр: Тоншин цэцэгтэй адилхан үйлчилгээтэй гэхээр энгийн хүн бол хордохоос айгаад яасан ч туршиж үзэхгүй байх. Үхэх гэж байгаа хүнд эм яаж нөлөөлөхийг мэдэхгүй болохоор амиараа дэнчин тавихгүй нь лав.
Ээж: Энгийн ургамлаас хийсэн эм байх юм. Тоншин цэцэгтэй адил үйлчилгээтэй байх боломжгүй.
Ха: Чи туршиж зүрхлэх үү?
Ээж: Зөвшөөрч байна.
Ха: Үхсэн ч гомдолгүй гэсэн бичиг хийж өг. Эмийг туршсаны дараа үхсэн ч бай, амьд ч бай манай Чэн овогтынд хамаагүй. Хэрвээ үнэхээр үхчихвэл... цогцосыг чинь манай Чэн овогтынх авч шинжилнэ. Эмний нөлөөг нь судална.
Ээж: Болж байна.
Ха: Хүн ир. Байз.
Ээж: Бас яав аа?
Ха: Манай Чэн овогтын эмийг турших нь чиний хувьд олдохгүй хувь. Сөхрөөд суу.
Ээж: Даврах хэрэггүй шүү.
Ха: Сөхөр... Тоншин цэцэг хэрэгтэй гээгүй билүү?
Хан: Захирагч аа. Залуу авхайн байдал улам дордоод байна. Тоншин цэцгийг авсан уу?
Ээж: Чадах бүхнээ хий. Би удахгүй тоншин цэцэг аваад очино. Сөхөрье.
Э: Жао Юан Ин. Миний нөхөр, Ван овогтын эзнийг алсан чи... өнөөдөр үхэх болно.
Ха: Өнөөдөр... манай Чэн-Ван овогтынхон хорон санаат эмээс хариугаа авах өдөр. Энэ хэрэгт хамааралгүй хүмүүс бүгд гарцагаа.
Хүмүүс: Хурдан явъя. Явъя аа. Бушуу явъя.
Ээж: Та нар...
Э: Энэ эмийг уусны дараа чамд Тоншин цэцгийг өгнө гэж бодоо юу? Үнэнийг хэлэхэд... бид нар чамайг охиыхоо төлөө Тоншин цэцгийг авахаар манай Чэн овогтынд ирнэ гэж мэдэж байсан юм. Тэгээд л чамд энэ эмийг уулгахаар шийдсэн юм. Тоншин цэцэг үхэх гэж байгаа хүний аврал болдог ч, чам шиг эрүүл хүний хувьд үхлийн аюултай хор. Өнөөдөр би энийг ашиглаж чамаас нөхрийнхөө өшөөг авч байгаа юм.
Ээж: Төрсөн хүүхэд нь үхлүүт байгааг мэдсээр байж... намайг алах гэж урхи тавьж байхад...
Э: Ах аа. Энийг тэрэнд идүүл. Би нөхрийнхөө өшөөг авна.
Ч: Ингэх хэрэг байгаа юм уу?
Э: Амийг амиар. Ингэж байхдаа таарсан амьтан.
Ээж: Хорон санаатнуудад тусалж, эхнэр охиноо хаяж байдаг... чи ч гэсэн ялгаагүй араатан юм.
*****************
Э: Миний ах Хулон өргөөнд нэр хүндийг олсон. Энэ бүгд миний нөхрийн ач. Чи миний нөхрийг алсан болохоор тэрний замыг хааснаас өөрцгүй. Хүний мөнгөний эх үүсвэрийг хаах эцэг эхийг нь алснаас өөрцгүй гэдгийг мэдэхгүй юу? Миний ах чамайг угаасаа үзэн яддаг байсан.
Ч: “бусдад гарах гарц үлдээ” гэдэг байх аа. Ван ноёныг миний хүргэн дүү гэдгийг чи мэдэж байсан. Өөр ямар шалтаг хэрэгтэй юм? Шалтаг хэлэхээ боль. Энэ чиний үйлийн үр.
Ээж: үйлийн үр ээ? Тэр араатан чиний охиныг яасныг чи мэдэх үү? Чиний охин яагаад одоо болтол ухаан орохгүй байгааг чи мэдэх үү?
Э: Юу ч болсон бай чи миний нөхрийг алсан. Хурдан үх.
Ха: Миний охин, өшөөгөө ав. Энэ эм үхсэн ч гомдолгүй гэж гарын үсэг зурсан. Үхсэн бол үхсэн.
Ээж: Харамсаж мэдэхгүй, намайг ална гэнэ ээ?
Э: Хэрвээ чи захирагч хэвээрээ байсан бол би чамд ойртож ч чадахгүй байсан. Одоо чи хордсон болохоор чамайг яах нь миний дур. Санаа битгий зов. Чи тийм хурдан үхэхгүй ээ. Чамайг бага багаар гахай болгож хувиргана. Чамаас үхсэнээс ч дор амьдруулна. Хэлэх үг байгаа бол... одоо хэлж болно. Үгүй бол хэлийг чинь огтолно гэж мэд. Гарнуудыг чинь тасална. Ярьж чадахгүй болно гэж мэд.
Ээж: Азаар би хүнд хордсонгүй. Бас ихэнхийг нь биеээсээ гаргачихлаа. Өөрийгөө хэтрүүлж үнэлэх хэрэггүй.
Э: Хэрэггүй амьтан болчихоод... том дуугарсан хэвээрээ... Юугаа хараад байгаа юм? Эхлээд хөлийг нь тасал...
Хуа: Албат бид оройтчихлоо. Захирагч аа, бидний шийтгэнэ үү.
Ээж: Хурдан бос. Охиноо аврахыг хүссэн болохоор та нарын урхинд орлоо. Намайг алах гэж байгаа бол та нар шиг өчүүхэн амьтдын чадах зүйл биш.
Хуа: Захирагч аа. Та Чэн овогтын хүргэнийг цаазаар авахыг тушаасан. Тэд нар таныг үдэшлэг дээр ирнэ гэж мэдэж байсан байж таараа.
Ээж: Чэн Чанхон Хурон өргөөнд чухал албан тушаал хашдаг. Өөр хүн очвол тохиромжгүй. Чин сэтгэлээ харуулах гэж би өөрөө очсон юм. Шиао Таогийн судсаар Чэн овогтын цус гүйж байгаа. Тэднийг зүгээр хараад үхүүлнэ гэж бодохгүй байна.
Хуа: Гэхдээ...
Ээж: Шэн Нан. Санаа битгий зов. Гадаа хүлээж бай. Намайг гарч ирэхгүй бол... ороод ирээрэй.
Хуа: 30минут өнгөрчихлөө. Захирагч гарч ирсэнгүй. Яав ч зүгээр биш. Дагаад яв. Дашиа улсын захирагчийг хордуулна гэнэ ээ? Хурдан бууж өгөхгүй юу?
Ха: Байз. Энэ чиний гарын үсэгээ зурсан гомдолгүй гэсэн бичиг. Бид нар чамайг алсан ч бай, та нар яаж ч чадахгүй.
Хуа: Та нар...
Ха: Яасан? Дашиа улсын захирагч гэчихээд... хэлсэн үгнээсээ буцах гэж байна уу? Хурдан хүмүүсээ аваад зайл...
Хуа: Захирагч аа, энэ хүмүүс галзуурчихаж. Энэ хэргийг албат надад даатгачих.
Ээж: Байз. Тэр бичигт би гарын үсэг зурсан. Гэхдээ хариуд нь би Тоншин цэцгийг авахаар тохирсон. Өнөөдөр, тоншин цэцгийг өгөх юм бол... би өнгөрснийг мартъя. Үгүй бол та нарыг зүгээр өнгөрөөхгүй. Танай Чэн овогт удахгүй үгүй болно.
Ха: намайг сүрдүүлнэ гэнэ ээ? Сайн сонс. Тоншин цэцэг энэ хорвоод цорын ганц. Анхнаасаа чамд өгөх бодол байгаагүй. Маргааш бид нар тоншин цэцгийг хаантанд барина. Тэгж байж миний хүү Хулон өргөөний эзэн ноён болох болно.
Ээж: Хулон өргөөний эзэн ноён. Эд хөрөнгө, нэр төр... охины чинь амь наснаас илүү чухал гэж үү?
Э: Түй... эмэгтэй юм байж... Бээжинд эрчүүдтэй сүлбэлдэж явдаг. Чиний охин хэнийх гэдгийг хэн мэдэх юм?
Ээж: Амаа тат.
*****************
Ээж: Өмхий амаа хамхи. Амиа алдахыг хүсээгүй бол...
Э: Чи... чи... хүн доромжлохоо боль. Чиний үхэл амьдралыг шийдэх баримт энд байна. Өнөөдөр манай Чэн овог чамайг алж, гэр бүлээр чинь булах болно.
Ээж: Намайг алж, гэр бүлтэй маань булна аа? Чэн Хонмин. Үхэхээс айхгүй байна уу?
Ч: Хангалттай. Энд байх шаардлагагүй. Ээжийн хэлснээр тоншин цэцэгийг би хаантанд өргөн барина. Чамд яасан ч өгөхгүй.
Ээж: Эд хөрөнгө, нэр төрийн төлөө өөрийнхөө мах цусны тасархайг үл тоомсорлож байдаг. Чам шиг хүн өндөр албан тушаалд тохирохгүй.
Ч: Энд хэл амаа билүүдэх хэрэггүй. Би энэ гэр бүлийн тэргүүн нь. Чи намайг үргэлж доош нь хийдэг байсан. Чамайг үзэн ядаж байна. Арай гэж Хулон өргөөний эзэн ноён болох боломж гарч ирж байхад... чамаар сүйтгүүлэхгүй. Ийм сайхан боломж гарч ирж байхад хэнийх нь мэдэгдэхгүй хүүхдэд яаж өгөх юм? Хойшид хэдэн ч хүүхэдтэй болж болно.
Э: Ах аа.
Ч: Чи...
Ээж: Энийг охиныхоо өмнөөс... үүнээс хойш чи тэрний эцэг биш. Би охиноо өөрөө аварна. Чи миний инжийг ашиглаж Хулон өргөөний эзэн ноён болоод, миний дээр гарна гэж бодож байгаа бол... эмэгтэй хүний юмыг булаадаг хөгийн новшноос өөрцгүй.
Ч: Үгүй ээ. Чиний хэлдэг худлаа.
Ээж: Одооос өөрийнхөөрөө амьдар. Эхийнхээ өврөөс гараагүй амьтан.
****************
Хуа: Захирагч аа, Чэн овогтынхон танд ингэж хандаж байхад... тэдний учрыг хурдан олсон нь дээр. Тэгж байж бусад нь сургамж авна.
Ээж: Шиао Тоны төлөө би үхсэн ч гомдолгүй гэсэн бичигт гарын үсэг зурсан. Чэн овогтынхон Тоншин цэцгийг өгөхөөс татгалзсан. Би тэд нар шиг ичгүүргүй байж чадахгүй.
Хуа: Тоншин цэцэг олохгүй бол залуу эзэнтэн...
Хан: Захирагч аа, залуу эзэнтний бие дордож байна. Шүэ эмч өөрийн нууц чадвар болон “9 зүүг” ашиглаж байдлыг тогтворжуулсан. Гэхдээ тоншин цэцгийг гурав хоногийн дотор олж байж л тэрнийг урт наслуулах боломжтой. Тэгэхгүй бол залуу авхайн амь нас аюулд орно. Тэрнээс гадна...
Ээж: Юу тэр вэ?
Хан: Хаантан хүн явуулж таныг маргааш болон үдэшлэгт оролц гэж хэлүүлсэн.
Хуа: Захирагчийг оролц гэсэн? Захирагч аа, та таван жил төрийн хэрэгт оролцоогүй. Маргааш үдэшлэгт ир гэхээр... нэг л сэжигтэй байна.
Ээж: Чэн овогтынхон намайг дөрвөн ноёныг цаазалсныг мэдсэн болохоор тэр түүхийг хаантанд ховлосноос зайлахгүй. Тэр дөрөв үхэх ялтай байсан ч, тэд нэг зүйлийг зөв хэлсэн. Өнгөрсөн таван жил тэд нар Дашиа улсын эдийн засгийг гартаа оруулсан. Тэднийг цаазаар авсан болохоор тэд нар улсын эдийн засгийг сүйрүүлэх гэж оролдох нь гарцаагүй.
Хуа: Таны хэлж байгаагаар маргааш хаантан таныг буруутгах нь гарцаагүй.
Ээж: Тэр дөрвийг цаазаар авсан хүн нь би болохоор өөрөө учрыг нь олох ёстой. Тэгээд ч Чэн овогтынхон Тоншин цэцгийг маргааш хаантанд барина. Энэ тэр хүүхдийн сүүлчийн боломж. Заавал очих хэрэгтэй. Үдэшлэг дээр Дашиа улсын эдийн засгийг тогтворжуулж чадвал хаантнаас тоншин цэцгийг гуйх боломж гарна.
Хан: Гэхдээ эдийн засгийг тогтворжуулах нь амар хэрэг биш. Та таван жил хорвоогийн хэргээс хөндий байсан би яаж туслах вэ?
Ээж: Надад бодсон юм байгаа.
******************
Ч: Жао Юан Ин. Надад төвөг удах хэрэггүй. Тоншин цэцгийг би хаантанд барина. Чи авч чадахгүй.
Ээж: Чэн Чанхон. Би чам дээр ирээгүй. Өнөөдөр би хааны урилгаар ирсэн.
Э: Чи юу? Хаан чамайг дуудсан гэнэ ээ? Өө. Ойлголоо. Дөрвөн овгийн тэргүүнийг алж Дашиа улсын эдийн засаг хүндэрсэн болохоор хаан чамтай хариуцлага тооцох гэж байгаа байлгүй.
Ч: Өнөөдөр би Хулон өргөөний эзэн ноён болно. Нэг хүний дор, түмэн хүний дээр. Харин чи Дашиа улсын гутамшиг болох болно.
Ээж: Хөөе. Яасан ч олон үгтэй юм? Наад зүүднээсээ сэрэх болоогүй юу?
Ч: Чи...
Э: Үхэх гэж байж зөрүүдэлсээр байх шив. Чиний яаж дуусахыг харж л байя.
****************
Эр: Чэн эзэгтэй, хаантан Хулон өргөөний эзэн ноёны нэрийг өнөөдөр зарлана гэсэн. Танай хүү болох нь гарцаагүй.
Эр2: Чэн ноён хойшид намайг харж хандаж байгаарай.
Ч: Хөөе. Тэгэлгүй яах вэ. Тэгэлгүй яах вэ.
Эр: Дашиа улсын захирагч байсан Жао Юан Ин биш үү? Таван жил даяанчилсан гэж байсан. Өнөөдөр яагаад гэнэтхэн энд ирдэг билээ?
Эр2: Арай, хаантан захирагчийг дуудуулсан юм бол уу? Хулон өргөөний эзэн ноён болгох гэж байгаа юм бол уу?
Э: Нөхөд өө. Та нар андуурч байна. Энэ захирагч өнгөрсөнд гаргасан амжилтандаа бардамнаж, хувийн өс хонзонгоо авсан. Манай улсын томоохон овгууд болох Жоу, Ву, Жэн, Ван овгийн тэргүүнүүдийг цаазалсан. Тэрнээс болж Дашиа улсын эдийн засаг шалдаа буучихаад байна. Хаантан өнөөдөр дуудсан нь... амийг нь авах гэсэн хэрэг.
Эр: Тийм байж.
Эр2: Дашиа улсын эдийн засаг тэрнээс болжээ. Дашиа улсын ард иргэд хохирч байна.
Ч: Жао Юан Ин, чи захирагч байх эрхгүй хүн.
Ээж: Тэр дөрвийн хийсэн хэрэг зуун удаа үхсэн ч багадна. Тэдний алсан нь хорт хавдрыг устгаж, ард иргэдийг хамгаалах гэсэн хэрэг. Би буруу юм хийгээгүй.
Ч: Чиний хэлсэн үгэнд хаантан итгэнэ гэж бодож байна уу? Би чамайг өшөөгөө авах гэж тэгсэн гэж хэлнэ. Чи өшөөгөө авах гэж алсан.
Ээж: Чэн Чанхон, чи Хулон өргөөний ноён болчихоогүй байна. Харин чи эзэн хааны томилсон захирагч хэвээрээ байгаа шүү. Намайг буруутгадаг чи хэн билээ? Зөв буруугаа ялгахгүй, нотлох баримтыг ч олж харж чадахгүй байж. Ингэхэд чи яаж өндөр албан тушаалд суух гэсэн юм?
Э: Хулон өргөөний эзэн ноён миний ах биш бол чи болох гээ юу? Битгий март. Энэ чиний хийсэн хэрэг. Үхэх чинь гарцаагүй. Энэ эмийг хүлчихвэл яасан юм? Хаантныг ирэхээр... шууд хүлээлгэж өгөхөд болно.
Эр: Яг зөв. Хурдан хүлээд ав.
Эр2: Дашиа улсад хор учруулдаг ийм хүнд бидэнтэй ярих эрх байхгүй. Би ч гэсэн хүлэх ч багадна. Хөлийг нь хугал.
Хүмүүс: Тийм шүү. Яг үнэн.
Ч: Сайн харав уу? Одоо манай Чэн овгоос айж явбал аминд өлзийтэй. Одоо чамайг өмгөөлөх хүн ганц ч байхгүй. Чи өөрийгөө нөгөө хуучны захирагч хэвээрээ гэж бодоо юу?
Ээж: Суусан газраасаа шороо атгах хүсэлтэй юм үзээгүй хүмүүс. Та нарын хэнтэй юу гэж хуйвалдах надад хамаагүй.
Ч: Амаа тат. Дураараа аашлахаа боль. Хүн ир. Энэ эмийг хурдан хүл. Энэ хүнд тэнд суух эрх байхгүй. Дашиа улсын захирагчийн суудалд суух эрхгүй...
Ээж: Үхлээ эрсэн амьтад.
********************
Ч: Чи... эд нарыг алж зүрхэлнэ гэнэ ээ. Хаантны хувийн бие хамгаалагчид. Чи... хаантныг үл хүндэтгэж байна.
Ээж: Би Дашиа улсын их захирагч. Хаантнаас өөр хэнд ч намайг буруутгах эрх байхгүй. Над руу илд далайсан болохоор үхэх ялтай. Энэ, Шиао Тоагийн өмнөөс хариуцлагагүй эцгийг нь шийтгэж байгаа юм. Энэ, чам шиг эхийнхээ өврөөс салаагүй амьтантай өнгөрүүлсэн хугацааны төлөө.
Ч: Би удахгүй Хулон өргөөний эзэн ноён болно. Надад гар хүрч зүрхэлнэ гэнэ ээ? Чамайг шоронд хорино доо.
Ээж: Харин энэ... Дашиа улсын иргэдийн өмнөөс, сайдын суудалд суух чадваргүй, зальхай болохоор чинь...
Ч: Болохгүй ээ. Болохгүй.
Э: Хаантан, захирагч төрийн сайдыг хороох гэж байна. Хаантан та манай Чэн овогтын төлөө энэ хэргийг шийдэж өгнө үү.
Хаан: Санаа амар бай. Би сайн хүнийг гомдоохгүй. Хорон санаатныг зүгээр өнгөрөөхгүй. Жао Юан Ин. Чи ямар хэрэг тарьсанаа мэдэж байгаа.
Ээж: Дөрвөн ноёныг хороосны төлөө, хариуцлагаа би өөрөө хүлээнэ.
Хаан: Аргагүй л миний сонгосон цэргийн захирагч мөн дөө. Гэхдээ чи таван жилийн өмнө ажлаа орхисон. Би чамд итгэж болох уу?
Ч:: Хаантан, энэ хүн хувийн өс хонзонгоо авч байна. Манай улсын хамгийн чинээлэг дөрвөн овгийн тэргүүнийг цаазаар авснаас болж Дашиа улсын эдийн засаг баларч байна. Далд санаа байгаагаас зайлахгүй. Зүгээр орхиж болохгүй.
Ву: Захирагч аа, тэр ч гэсэн өөрөө зүгээргүй. Би хэлье.
Ээж: Энэ дөрвөн ноёнтны хэргээ хүлээсэн бичлэг. Тэд үхэх ялтай. Би тэднийг алсан нь үнэн. Хариуцлагаа өөрөө хүлээхэд бэлэн.
*******************
Э: Наад бичлэг чинь хуурамч байвал яах юм? Шийтгэлээс зугтахын тулд хуурамчаар хийсэн ч юм билүү? Хаантан, ганц тэрний үгэнд итгэж болохгүй шд.
Ч: Тийм шүү, тийм тийм.
Ээж: Хн... Шэннан. Энэ бол тэднийг цаазаар авсны дараа, тэдний өнгөрсөн таван жил хийсэн хэргүүдийн талаар цуглуулсан нотлох баримтууд. Энд Чэн Хонмин Ван овогтын бэр болсныхоо дараа хааны гэр бүлийн хөрөнгийг ашиглаж, Хулон өргөөний албатуудад хээл хахууль өгч, Чэн Чанхоныг Хулон өргөөний ноён болгох гэж оролдсон баталгаа ч байгаа. Тэдний өгсөн мөнгөний бүх баримт байгаа.
Ч: Хаантан, Манай Чэн овог гурван үеэрээ улс орондоо үнэнч явсан. Би хэзээ ч тийм зүйл хийхгүй. Энэ хүн... энэ эмийн хийж байгаа хэрэг. Тэр... надад атаарханаас зайлахгүй. Хулон өргөөний эзэн ноён болохыг хүссэндээ намайг гүтгэж байна.
Хаан: Амаа тат. Өнөөдрийн энэ үдэшлэгээр Хулон өргөөний эзэн ноёныг томилох болно. Хулон өргөөний эзэн ноёноор ажиллах хүн ганц чамар тогтохгүй. Өнөөдөр... Дашиа улсад тулгарсан эдийн засгийн асуудлыг хэн шийдвэрлэж чадах вэ? Хулон өргөөний дараагийн эзэн ноён хэн болох вэ? Британий худалдааны сайд Виктор... манай улсын дөрвөн овогт тохиолдсон зүйлийг мэдээд олон улс оронтой нэгдэж, олон их наяд хөрөнгө босгосон. Манай Дашиао улсын эдийн засгийг эзлэх гэж байна. Гурав хоногийн дотор манай Дашиа улсыг хоослохоор төлөвлөж байна. Энэнээс болж манай улсын эдийн засаг 30жилээр ухарч мэднэ.
Ч: Хаантан, манай Чэн овог бүх хөрөнгөө өгч, Дашиа улсыг хүнд байдлаас гарахад бэлэн байна.
Ээж: Миний мэдэхээр Чэн овогтын хөрөнгө арван тэрбумаас хэтрэхгүй. Иймхэн мөнгийг хөрөнгийн зах зээлд гаргавал далайд дусал нэмэхтэй адил.
Ч: Хангалтгүй байсан ч, манай Чэн овог Дашиа улсад үнэнч гэдгийг илрэл. Харин чиний тарьсан хэргээс болж дайснууд энэ боломжийг ашиглаж байна.
Эр: Би ч гэсэн би хөрөнгөө өгөхөд бэлэн байна.
Эр2: Мөхөс би мөн адил.
************************
Ээж: Бүх хөрөнгөө хандивлана аа? Өнгөрсөн таван жилд Дашиа улсын албатууд бүх хөрөнгөө хилийн чанад руу шилжүүлснийг би мэдсэн. Тэрнээс гадна, гадныхантай хуйвалдаж, Дашиа улсын эдийн засгийг гартаа авсан. Аргагүй л улс орондоо үнэнч хүмүүс юм. Тэр царайг нь хараад байгаарай.
Ч: Чи... худлаа ярихаа боль. Чи...
Ээж: Хаантан. Энэ миний тарьсан хэрэг. Би хариуцлагаа хүлээе. Гэхдээ Дашиа улсын хямралыг шийдвэрлэсний дараа миний цуглуулсан гэмт хэргийн нотлох баримтын дагуу энэ хэргийг шударгаар шийдэж өгөхийг хүсч байна.
Хаан: Дашин улсын эдийн засгийн хямралыг зогсоож чадна гэвэл... зөвшөөрч байна.
Ээж: Виктор Дашиа улсад эдийн засагт гаднаас хэн ч туслахгүй гэж бодож байгаа. Тийм болохоор энэ боломжийг ашиглаж байгаа. Гэхдээ Дашиа улс зах зээлд их хэмжээний их хөрөнгө нийлүүлбэл бид Викторыг гэнэдүүлж чадна. Дашиа улсыг хөрөнгийг хамгаалаад зогсохгүй, Викторын оруулсан хөрөнгийг өөрийн болгох боломжтой.
Хаан: Викторын мөнгийг эх орондоо үлдээж чадвал... Дашиа улсын эдийн засаг өмнө байдалдаа орохоос гадна, илүү сайжрах боломжтой.
Ч: Инээд хүргэж байх шив. Викторын оруулсан хөрөнгөний хэмжээ нэг их наядаас давсан. Тэрнийг яаж болиулах гэсэн юм? Хичнээн их мөнгө орохыг мэдэж байна уу? Багаар бодоход тэрнээс гурав дахин их байх ёстой. Жао Юан Ин. Манай улсын цэргийн бүх тоног төхөөрөмжийг зарсан ч, чи тийм их мөнгө олж чадахгүй.
Э: Бид нарыг мөнгөө гадаадад гаргасан гэлээ. Тэгвэл гаргаад ир. Хөрөнгөө шилжүүлсэн хүн нь чи өөрөө.
Ээж: Гаргаж ирж чадахгүй гэж хэн хэлээ вэ?
Ч: Наад картаараа Дашиа улсын эдийн засгийг аварч чадна гэж бодоо юу? Хөх инээд хүрчихлээ.
Хуа: Нүд байгаад харж чадахгүй. Захирагч тэр үед ямар нүдээр таныг харсан юм бол доо. Энэ бол Смитийн хар карт. Энд Викторын гаргаснаас ч их мөнгө байгаа гэсэн үг.
Ч: Смитийнх гэнэ ээ? Хөрөнгө нь дэлхий даяар тархсан Смитийн гэр бүлийг хэлж байна уу? Тэдний хөрөнгө дэлхий дээрх хөрөнгөний 20%-тай тэнцэнэ. Хорвоогийн хамгийн баян хүн. Чи... энэ хар карт яагаад чамд байдаг билээ? Чи...
Ээж: Сүртэй юм биш. Би тулааны талбар дээр ноён Смитийн амийг аварсан төдий. Тэгээд надад энэ хар картыг өгсөн юм. Гэхдээ би хэрэглэж байгаагүй л дээ.
Э: Энэ хуучин карт Смитийнх гэдэгт итгэхгүй байна.
Эм: Хөрөнгийн зах зээлд 3их наяд доллар орууллаа.
Ч: Юу? 3их наяд доллар аа?
******************
Ви: Дашиа улс 3их наяд долларын хөрөнгө оруулалт хийж байна. Ийм байж болох уу?
Эр: Дашиа улсын хаан захирагч ноёноосоо тусламж авсан гэж би сая сонслоо. Смитийн тусламжтайгаар 3их наяд долларын хөрөнгө оруулсан гэсэн.
Ви: Дахиад л нөгөө Дашиа улсын захирагч. 5жил сураггүй байсан мөртлөө, хэвээрээ байх шив. Найман улс нийлээд дахиад хэдэн зуун их наядыг алдчихлаа. Энэний хариуг авах хэрэгтэй.
***************
Ээж: урт хэл хүзүү орооно гэдэг. Виктор олсноосоо ихийг алдсан. Бид ч гэсэн тэрэнд мартахын аргагүй сургамж өгөх хэрэгтэй.
Хаан: Энэ сумгүй дайнд чи... Дашиа улсын нэрийг өндөрт өргөлөө. Аргагүй л Дашиа улсын аврагч юм. Дашиа улсын захирагч Жао Юан Инийг Дашиа улсыг эдийн засгийн хямралаас гаргасан хэргийг үнэлж, Хулон өргөөний эзнээр томилж байна.
Э: Ах аа. Би энийг тэвчиж чадахгүй.
Ээж: Хаантан, гадны аюулаас салсан болохоор одоо дотоодын асуудлыг шийдэх цаг боллоо.
Хаан: Дөрвөн овгийн тэргүүн үхэх ялтай байж. Чэн Чанхон. Танай Хулон өргөөнийхөн урвагчидтай сүлбэлдэж, сайд нарт хээл хахууль өгч, үхэх ял бус ч гэлээ, ялаас мултарч чадахгүй. Энэ хэргийг Хулон өргөөний ноёнд даатгая.
Ээж: Мэдлээ. Ёсоор болгоё. Тэнгэрийн гэсгээлийн өршөөж болох ч, хорон муу санаатнууд амьдрах ёсгүй.
Ч: Чи... чамаас л болж би ийм юм хийсэн. Дандаа... дандаа надаас дээр байдгийг чинь үзэн ядаж байна.
Ээж: би өөрийн хүчээр өдий хүрсэн. Харин чи арга заль, олиггүй аргаар миний дээр гарахыг хүсч байдаг. Хэлэх ч үг алга. Өнөөдөр чи миний гарт орсон. Өнөөдөр би чамайг шийтгэнэ.
Ч: Хаантан манай Чэн овогтыг үхэх ялгүй гэж хэлсэн. Чи... намайг алах гээ юу?
Ээж: Үхэл чамд хэтэрхий хөнгөдөх ял... Хээл хахууль өгөөд ч хамаагүй, Хулон өргөөний эзэн болох хүсэлтэй гэсэн байх аа? Тэгвэл Хулон өргөөнд илүү их хэвь нэмэр оруулбал ямар вэ? Хойшид Хулон өргөөний жорлонг цэвэрлэ.
Ч: Чи... чи бид хоёр адилхан сайд нар. Намайг доромжилж...
Ээж: дургүй байна уу? Дургүй байгаа бол... Хулон өргөөнөөс зайл.
Э: Чи... өөдгүй амьтан. Нөхөртөө үнэнч байж чадаагүй болохоор чи Чэн овогтынхоос хөөгдсөн. Гэтэл одоо манай Чэн овгийнхноос өшөөгөө авахаар ирж. Чи эрх мэдлээ хувьдаа ашиглаж байна.
Ээж: намайг Чэн овогтынхонд шударга бус хандаж байна гэж байгаа бол... намайг Чэн овогтыг харж үз гэж байгаа бол энэ чинь хууль зөрчсөн хэрэг.
Э: Чи үргэлж эрх мэдэлтэй байхгүй байлгүй. Чиний бутач хүүхэд эмнэлэгт байгааг битгий март. Тэр зулбасагыг аврахын тулд чамд аанай Чэн овогтын Тоншин цэцэг хэрэгтэй.
Ч: Чи...
Ээж: миний охиныг доромжилсны чинь хариу.
*******************
Ээж: Саяны шийтгэл хөнгөдсөн юм шиг байна. Чэн овогтын эд хөрөнгийг нэн даруй хураа. Чэн овогтын бүх гишүүдийг фронт руу цөл. Эрчүүдээр хаалга сахиулж, эмэгтэйчүүдээр жорлон цэвэрлүүл.
Э: Чи... тоглож байгаа биз дээ?
Ээж: Аваад яв.
Э: Намайг тавь. Чи... ингэж бай... чамд тэр өвс хэрэггүй болоо юу? Охиноо аварна гэж мөрөөдөх ч хэрэггүй.
Ээж: Тоншин цэцэг Чэн овогтыг аварч чадахгүй. Чэн овогтын хөрөнгийг хураасны дараа, тэр цэцгийг өөрийн болгоход тийм ч хэцүү биш.
Э: ******** . Чэн овгийнхон яасан ч зүгээр өнгөрөөхгүй. Намайг тавь. Чэн Чанхоныг Хулон өргөөнөөс хөөсөн. Хулон өргөөний жорлонг та хоёр цэвэрлэ.
Эр эр2: Мэдлээ.
*****************
Ээж: хаантан.
Хаан: Сүүлийн үед чамд тохиолдсон зүйлийг мэдсэн. Тэр хүмүүсээс хариугаа авсан болохоор сэтгэл чинь тайвширсан байх.
Ээж: Хаантан, итгэл хүлээлгэсэнд баярлалаа. Гэхдээ охин маань... хүндхэн байгаа.
Хаан: Би Тоншин цэцгийг хүнээр эмнэлэг рүү хүргүүлэхээр явуулсан. Охин чинь чам шиг ээжтэй, азтай юм.
Ээж: Хаантан танд баярл...
Хаан: Босоод ир. Чи амьдралаа эх орондоо зориулсан. Энэ зэргийн зүйл байлгүй яах вэ. Гэхдээ хил дээр дайснууд манай улс руу дайрахад бэлэн болсон. Тэд дайрвал чи өөрийн биеэр очиж цэргээ удирд.
Ээж: Эргэлзэх зүйлгүй тулалдах болно. Хаантан, би тэгвэл охин дээрээ очъё.
Хаан: За.
Эр: Хаантан, Жао Юан Ин захирагч төдийгүй Хулон өргөөний эзэн болчихлоо. Хойшид хаантан танаас ч илүү эрх мэдэлтэй болж мэднэ.
Хаан: Охиноосоо өөр юм мэдэхгүй эмэгтэй хүн, яав л гэж. Явъя.
Эр: Мэдлээ.
*****************
Ч: Ээж ээ. Манай Чэн овог тэр Жао Юан Инаас болоод сүйрчихлээ.
Ха: Амьд байгаа цагт ... юуг ч өөрчилж болно. Тэр эмд ийм боломж дахиад гарахгүй.
Ч: Тоншин цэцэг тэрнийг үхтэл нь хордуулаагүй. Амьдаар барахгүй, эрүүл байгаа. Одоо биднийг улам л дарамтална. Энийг яаж өөрчлөх болж байна?
Ха: Тоншин цэцгэнд хордож үхээгүй ч гэсэн, охиноо аврахыг хүсч байгаа бол үхэх л болно.
******************
Хан: Захирагч аа, хаантан хүн явуулж, энэ цэцгийг өгүүлсэн байна. Гэхдээ энэн цэцгийн нэг дэлбээг нь Чэн овогтынх таслаад авчихаж. Тийм болохоор бүтэн биш гэсэн үг. Шүэ эмч ...
Ээж: Хэл...
Хан: Шүэ эмч Тоншин цэцэгний үлдсэн дэлбээг авч идсэн хүнийг олж, зүрхнийх нь цуснаас 7 дуслыг авч байж Тоншин цэцэг бүрэн үйлчилнэ гэж хэлсэн.
Хуа: Чэн эзэгтэй эхлээд таныг хуурч Тоншин цэцгийн дэлбээгээр хийсэн эм уулгаж, хорлохыг завдсан. Одоо 7 дусал зүрхний цус авах хэрэгтэй болчихлоо. Чэн овогтынхон үнэхээр таныг гарах гарцгүй болгож байна. Чөтгөр аваг. Захирагч аа. Зүрхнээсээ цус авч болохгүй. Жирийн хүн гуравхан дуслыг авахад үхдэг. Та 7 дуслыг авах юм бол... амь нас чинь аюулд орно.
Ээж: Харамсах юм алга. Би охиноо хамгаалж чадаагүй. Өөрийнхөө амиар солих байсан ч, харамсах юм алга.
Хуа: Захирагч аа. Хүн байна уу? Хүн байна уу?
*****************
Ч: Жао Юан Ин, тэгвэл охиныхоо амийг аврахын тулд өөрийнхөө амийг хайрлах хүн биш. Тийм болохоор 7 дусал цус заавал авч таараа. Гэхдээ тэрний бие жирийн хүмүүсийнхээс өөр. 7 дусал цус авсан ч үхэхгүй байж мэднэ.
Ха: Наадахыг чинь би мэдэж байна. Дүү чинь... Их Британий худалдааны сайд Виктортой холбоо барьсан. Тэр хүн бидэнд туслах мэргэжлийн хүмүүс явуулна гэсэн. Жао Юан Инийг зүрхнээсээ 7 дусал цус авсны дараа сул дорой байхад нь алахад болно. Тэрнийг үхсэний дараа би аавын чинь нэрийн пайзыг аваад хаан дээр очиж, уйлж унжин гуйхад, манай Чэн овогт эргээд сэргэх нь гарцаагүй.
Эм: Эзэгтэй, Жао Юан Ин одоо ухаангүй байгаа.
Ха: Сайн байна. Тоглоом одоо л эхэлж байна.
******************
Хуа: Зогс! Хэн бэ? Захирагчийн хориотой бүсэд дураараа орж ирж зүрхэлдэг хэн бэ? Хурдан яв гэж байна.
Е: Хориотой бүс ээ? Тэр хүн ухаангүй байгаа гэсэн. Өнөөдөр би тэрнийг алах болно.
Хуа: Амаа тат. Дашиа улсын захирагчийг дорд үзнэ гэнэ ээ? Хулон өргөөнд очиж өөрөө хүлээсэн чинь дээр байх шүү. Тэгвэл амийг чинь хэлтрүүлж болох юм. Үгүй бол өршөөхгүй...
Е: Юуны чинь захирагч. Удахгүй үхэхээс хойш.
Хуа: Тэгвэл битгий харамсаарай. Дайраад.
Э: Викторын явуулсан хүмүүс ч сайн юмаа. Гадаа хүн харж байгаа болохоор Жао Юан Инийг амархан алж болно гэсэн үг. Ингээд үх...
Ч: Хоосон байна.
Ээж: Намайг алах гэж хүссэн ч... энэ зэргийн өчүүхэн заль хаа ч хүрэхгүй.
Ха: Жао Юан Ин. Үгүй ээ. Үгүй үгүй. Зүрхнээсээ 7 дусал цус өгсөн хүн ингээд эрүл саруул зогсож байх боломжгүй.
Ээж: Намайг 7 дусал цус өгсөн гэж хэн хэлээ вэ?
Хуа: Захирагч аа.
Ээж: Би зүгээр ээ. Чэн овгийнхон намайг хорлох гэж арга сэдэж байгаа. Энийг нь ашиглаад намайг ухаангүй байгаа гэсэн яриа тараа. Чэн овгийнхны хөдлөхийг хүлээж байгаад... тэднийг барих хэрэгтэй... Хаантан Чэн овогтын өмнө нь гаргасан гавъяаг үнэлж... та нарын амийг хэлтрүүлсэн. Та нарыг талархаж мэдэхгүй ингэнэ гэж хэн мэдэх билээ. Харийн дайснуудтай нийлж намайг хороох гэж байдаг. Өнөөдөр, Чэн овогтынхон... Өнөөдөр Чэн овогтынхон үхэх болно.
Э: Ээж ээ. Ээж ээ. Ээж намайг авраарай. Би би үхмээргүй байна.
Ха: Хэрэг хийсэн хүн нь хариуцлагаа хүлээнэ. Чамайг алахыг хүссэн хүн нь... би... би занга тавьсан. Гэхдээ... манай Чэн овог гурван үеэрээ эзэн хаанд үнэнч явсан болохоор чи биднийг бүгдийг нь алж чадахгүй.
Ээж: Чэн овгийн эзэгтэй байж харийн дайснуудтай хуйвалдаж... Чэн овгийн нэр хүндийг уландаа гишгэсэн. Чэн овгийн эзэнтэн мэдсэн бол өөрийн гараар таныг хөнөөх байсан биз.
Э: Ээж ээ.
Ээж: Сая өөрөө хийсэн хэргээ хүлээсэн болохоор... амиа хорлох боломж олгоё. Тэгвэл би хоёр хүүхдэд чинь амьд явах боломж өгч мэдэх юм.
Ч:Жао Юан Ин, миний ээж чиний хадам ээж байсан. Бид хоёрын амийг ашиглаж, ээжийн амийг хорлуулах гээ юу? Чи...
Ээж: Та нар л намайг ийм байдалд оруулсан. Та нар надад хүчээр Тоншин цэцгийн дэлбээг идүүлж, миний охины амь насыг дахин аюулд оруулсан. Миний зүрхнээс 7 дусал цус авч, намайг алахыг завдсан. Хүн надад яаж хандана би тэгж хандана. Та ганцаараа эсвэл гурвуулаа цуг үх.
Ха: Хүүхдийнхээ төлөө өөрийн амийг өгөхөд харамсах юм алга.
Ч: Ээж ээ.
Ха: Манай Чэн овог байгаа цагт... тэрнээс заавал өшөөгөө авна.
Э: Үгүй ээ.
Ч Э: Ээж ээ. Ээж ээ. Ээж ээ. Ээж ээ.
*****************
Е: Ийм үзэгслэнтэй эмэгтэйг алах хайран л юм.
Хуа: Намайг доромжлохоо боль.
Е: Дашиа улсын захирагчийг алчихаад би чиний учрыг оломз.
Хуа: Захирагчид хүрэх юм бол... үхнэ гэж мэд.
Е: Зүрхнээсээ 7 дусал цус асгасан хүн, чиний хаана ч хүрэхгүй биз. Чианлон. Тэрнийг алчихаад чам дээр эргээд ирэмз.
Хуа: Чи...
Ээж: Чам шиг хүн... намайг алах болоогүй.
Е: Яагаад зүгээр байдаг билээ?
Ээж: Та нарыг харанхуйгаас гаргаж ирэхийн тулд би худал цуу яриа тараасан. Уг нь муугүй л юм. Харийн дайснуудтай хуйвалдсан болохоор үхэхэд бэлэн биз дээ?
Е: Үгүй ээ.
Ээж: Эндхийн асуудлыг шийд. Хан Чанчинд Тоншиныг эмнэлэг дээр аваад ир гэж хэл.
Хуа: Мэдлээ.
*********************
Ээж: Одоо аюул байхгүй болсон болохоор би санаа зоволтгүй зүрхнээсээ 7дусал цус авч болно. Гэхдээ миний зүрхнээс цус авсны дараа би 7хоног амрах ёстой. Шиао Таог та хоёрт даатгая.
Хан: Мэдлээ.
Хуа: Мэдлээ.
Ээж: Шиао Тао.
***************
Тао: Үгүй ээ. Надад битгий хүр. Хан захирал аа. Ээж хаана байна? Дөрвөн овогтынхон ээжийг дээрэлхээгүй биз дээ?
Хан: Залуу эзэнтэн, санаа бүү зов. Захирагч тэр дөрвийн учрыг олчихсон.
Тао: Залуу эзэнтэн? Захирагч аа? Биш ээ. Хан захирал аа... энэ чинь юу гэсэн үг вэ?
Хан: Таны ээж бол захирагч. Одоо бусдын нүднээс далд амарч байгаа.
Тао: Миний ээж захирагч гэнэ ээ?
Хан: Санаа амар бай. Одоо сайн амраад ав. Ээж тань амралтаа дуусгаад тан дээр ирнэ гэсэн.
Тао: За.
************
Эр: Шинэ мэдээ ирлээ. Жао Юан Ин үхсэн болж жүжиглээд Чэн овгийнхныг занганд оруулсан байна. ОДоо Чэн овгийнхонд найдах аргагүй боллоо.
Ви: Жао Юан Ин. Чамайг яавал дээр вэ?
Эр: Одоо яавал дээр вэ?
Ви: Жао Юан Ин охиноо аврах гэж чадах бүхнээ хийсэн. Охиныг нь гартаа оруулахад болно. Тэрний ганц сул тал. Энэ... Жао Шиао Тоагийн их сургуульд байхдаа харж явдаг байсан залуу. Одоо манай хүн болсон. Тэрнийг Шиао Таогийн дэргэд байлга.
Эр: Мэдлээ.
************
Эм: Тэрнийг мөнгөний төлөө ингэсэн гэж сонссон. 4 хөгшин эртэй унтсан гэсэн. Дээр нь амиа хорлох гээд бүтэлгүйтсэн гэнэ лээ.
Эм2: Ичиж үхмээр юм. Би л лав тэрний оронд байсан бол амьд явж чадахгүй байсан.
Эм: Харин тийм.
Эмч: Та нарын ажил өвчтөнийг асрах болохоос амаа билүүдэх биш байх шүү. Дахиад дэмий юм ярих юм бол зүгээр өнгөрөөхгүй гэж мэд.
Эм Эм2: Мэдлээ.
Эмч: Нэг удаа үхээд боссон. Дахиад үхэхийг хүсээ юу?
Тао: Ах аа, та яагаад энд байгаа юм?
Эмч: Би сургуульд байхдаа гадаадад сурах урилга авсан. Хугацаа бага байсан болохоор чамтай салах ёс хийж чадаагүй явсан. Саяхан эргэж ирээд энэ эмнэлэгт ажиллахаар болсон. Би чиний тухай сонссон. Тийм болохоор чамд хань болох гээд...
Тао: Хүмүүсийн ярьж байгаа бүгд худлаа. Би... би...
Эмч: Би чамд итгэж байна. Чамд итгэж байна. Уучлаарай. Хүнд хэцүү үед дэргэд чинь байж чадсангүй. Хүссэнээрээ уйл. Зүгээр ээ, одооноос би дэргэд чинь байна. Зүгээр ээ. Зүгээр... Зүгээр.
******************
Эм: Хааччихдаг юм бэ? Өнөөдөр энэ дуслыг хийх ёстой.
Тао: Уучлаарай. Агаар амьсгалаад ирлээ.
Эм: Уучлаарай, буруу хатгачихлаа. Дахиад нэг хатгачихъя.
Тао: Зүгээр ээ. Болгоомжтой хий л дээ.
Эм2: Эгч гуай, дадлагын хүүхдэд жаахан тэвчээртэй хандаж болохгүй юу?
Тао: Долоо найман удаа хатгалаа шд. Өвдөж байна.
Эм2: мөнгөний төлөө баян хөгшчүүдтэй унтдаг хүнээс бид нар сэжиглэхгүй байхад... хэд хатгалаа гээд юун сүртэй юм. Хөгшин эрчүүдтэй явдаг чамаас сэжиг хүрч байна. Энд удаан байх хүсэл алга. Бушуу хий.
Тао: Би тэгээгүй.
Эм2: Тэгсэн үгүйг чинь бид нар яаж мэдэх юм. Юундаа маяглаад байгаа юм? Чамайг хүлээж байх зав алга.
Тао: Та нар...
Эмч: Юу болоод байгаа юм?
Эм2: Шинэ хүн болохоор судсыг нь олохгүй байна. Тэгээд хэдэн удаа хатгачихсан чинь уурлаад байх юм.
Эм: Шэн эмч ээ, би албаар тэгээгүй шдээ.
Тао: та нар албаар тэгсэн.
Эм: Шэн эмч ээ, би тэгээгүй ээ.
Эмч: Болно оо. Гарцагаа. Тоох хэрэггүй. Би өөрөө хийгээд өгье.
****************
Эм: Хаанаас үнэр гараад байгаа юм бол гэсэн чинь... чи байсан юм уу. Өрөөндөө байхгүй яасан юм? Эрчүүд урхидааар гарч ирээ юу?
Эм2: Ичдэггүй юм байх даа. Хөгшин эрчүүдтэй зугаацаж, Шэн эмчийг хүртэл урхидад.
Эм: Шэн эмч манай эмнэлгийн ирээдүтэй залуу эмч нарын нэг. Энэн шиг амьтныг юу гэж тоох юм.
Тао: Шэн эмч бид хоёр нэг сургуульд сурдаг байсан төдий. Бид нарт өөр холбоо байхгүй. Дэмий юм ярихаа боль.
Эм: Яасан? Хөгшин эртэй зугаацаагүй гэх гээ юу? Хийхээс айгаагүй байж хэлэхээс юундаа ичдэг юм.
Эм2: Шэн эмч ажлаа дуусаад явчихсан. Өрөвдөлтэй царайлж жүжиглэсэн ч чамайг харж чадахгүй.
Эмч: Шиао Тао...
*************************
Эм2: Шэн эмч ээ.
Эм2: Эмнэлэг бол хүмүүсийн амийг аварч, шархадсаныг эмчилдэг ариун газар. Та хоёр шиг өрөвдөх сэтгэлгүй хүмүүст тохирох газар биш. Та нар дахиад ирэх хэрэггүй.
Эм2: Шэн эмч ээ. Арай гэж дадлага хийх боломж олж байхад. Ийм “****” амьтнаас болж бид хоёрыг хөөж болохгүй шдээ.
Эмч: Ёс суртахуунгүй хүмүүс энд байх хэрэггүй. Эндээс хурдан яв.
Эм: Ёстой...
Эмч: Чи зүгээр үү?
Тао: Ажил чинь тараагүй юм уу?
Эмч: Чамайг яаж байгаа бол гэж санаа зовоод. Чиний дэргэд байхыг хүссэн юм. Тэгээд тэр хоёр чамайг дээрэлхэж байгааг харлаа.
Тао: Уучлаарай. Төвөг удчихлаа.
Эмч: Зүгээр ээ. Тэр хоёроос өөрсдөөс нь болсон юм чинь. Аль эртний л ингэх байсан юм. Шиао Тао... дэмий юманд санаа зовох хэрэгүй. Миний хувьд... чи тэр үеийнх шигээ гэнэн, цас шиг цагаахан хэвээрээ байгаа.
Тао: Тэд нарын хэлдэг үнэн. Би тэдний хэлсэн шиг хэрэггүй амьтан болсон.
Эмч: Чиний буруу биш шүү дээ. Чи бол хамгаалуулах ёстой эмэгтэй хүн. Би хамгаалж чадаагүйдээ харамсаж байна. Чиний дэргэд байж, хамгаалж чадаагүйдээ харамсаж байна. Гадаад сурч ирчихээд чамайг хамгаалж чадна гэж бодож байсан юм. Даанч... ийм юм болно гэж төсөөлсөнгүй. Гэхдээ, чамайг зөвшөөрвөл би үргэлж дэргэд чинь байж, чамайг хамгаалах болно. За юу?
Тао: Би... би ганцаараа баймаар байна.
Эмч: Шиао Тао.
Тао: Би...
Эмч: Шиао Тао. Шиао Тао... Хн...
Эм: Шэн эмч ээ, та жүжиглэхдээ сайн юм аа. Би таныг үнэхээр тэрэнд сайн болчихсон юм байх гэж бодсон.
Эм2: Шоу дууссан. Бид хоёр эмнэлэг дээр очих боломжгүй болчихлоо. Бид хоёрыг яах гэж байна даа?
Эмч: Энэ хоёр картанд нэг нэг сая байгаа. Эмнэлгээс яв, дахиад ирэх хэрэггүй. Үгүй бол үхнэ гэж мэд.
Эм: За за за.
Эм2: Ойлголоо.
Эмч: Шиао Тао, чи миний гараас мултарч чадахгүй.
************************
Тао: Ю-юу... Өнөөдөр яагаад Шэн эмч ирж миний боолтыг солиогүй юм бол?
Эм: Шэн эмч өчигдөр хоёр сувилагчийг халчихсан. Нэг нь ахлах сувилагч байсан. Захирал Шэн эмчийг өрөөндөө дуудсан. Загнуулж байгаа байх.
Эмч: Шиао Тао. Уучлаарай, оройтчихлоо. Өглөөний цай зардаг газар зөндөө хүнтэй байна. Дараа би эрт ирнэ ээ.
Тао: Уучлаарай. Надаас л боллоо. Надаас болоод захиралдаа загнуулчихлаа.
Эмч: Зүгээр ээ. Шалихгүй жижигхэн шийтгэл. Май, цайгаа уу. Хөрчихнө.
Тао: За. Таны өчигдөр надтай байна гэж хэлсэн... хүчинтэй хэвээрээ юу?
Эмч: Чамайг зөвшөөрвөл... би дэргэд чинь байна.
Тао: Зөвшөөрч байна.
Хан: Өө... Өө...
Тао: Хан захирал аа, юу болоо вэ?
Хан: Залуу эзэнтэн, захирагч өнөөдөр тусгаарлалтаас гарч ирнэ гэсэн.
Тао: Ээж эдгэчихсэн юм уу?
Эмч: Захирагч... Залуу эзэнтэн?
Хан: Энэ бол Дашиа улсын захирагчийн ганц охин.
Эмч: Аан. Ийм мундаг хүн байсан юмуу.
Тао: Хан захирал аа, Шэн эмч надаас болоод хоёр сувилагчийг хөөснөөс болоод эмнэлгийн захиралд загнуулсан. Та захиралд хэлээд өгч болох уу?
Хан: Тэгэлгүй яах вэ. Энэ эмнэлэг угаасаа захирагчийн хувийн эмнэлэг. Би очоод хэлчихье.
Тао: Намайг үнэнээ хэлээгүй гэж уурлахгүй биз дээ? Үнэндээ ээж энийг надаас нуучихсан байсан. Би...
Эмч: Хөөе...
Тао: ... саяхан олж мэдсэн.
Эмч: чамайг ийм мундаг хүн гэж мэдээгүй юм байна. Хойшид чамайг би хамгаалж чадахгүй юм шиг байна. Гэхдээ...
Тао: Гэхдээ юу гэж?
Эмч: Ээж чинь тийм том албан тушаалтай хүн юм бол чи яагаад эртхэн тусламж дуудаагүй юм? Тэгсэн бол ингэж зовохгүй байсан шд. Мэдээж. Ээж чинь чамайг бэлтгэж байгаа байх. Тийм араатнуудтай таарчихна гэж бодоогүй байх.
Тао: Тэр тухай дахиад ярих хэрэггүй. Миний өнгөрснийг хүлээн зөвшөөрөх хэцүү байгаа бол эртхэн больсон нь дээр.
Эмч: Тийм биш ээ. Чиний өмнөөс харамсаад л тэгж байна. Ээж чинь чамд эртхэн хэлсэн бол одоо чи бардам байх байсан. Ингээд сууж байхгүй.
Тао: Ингээд үү?
*****************
Ээж: Шиао Таогийн бие яаж байна?
Хан: Залуу эзэнтэн сайн эдгэж байгаа. Гэхдээ...
Ээж: Хэл...
Хан: Залуу эзэнтэн их сургуульд байсныг санаж байна уу? Нэг хүүгээс болж ангийнхаа хүүхдэд дээрэлхүүлдэг болсон.
Ээж: Саналгүй яах вэ.
Таван жилийн өмнө.
Эм: Ах аа, би танд сайн.
Эмч: Уучлаарай, би өөр хүнд сайн.
Эм: Хэн юм?
Эмч: Шиао Тао. Үдээс хойш хичээлтэй юу?
Тао: Байхгүй.
Эмч: Номын санд хамт суух уу?
Эм: Шиао Тао миний залууг булаана гэнэ ээ?
Тао: Хэн нь ингэдэг байна аа?
Эм: Мэдэхгүй ээ. Та нар хэн ингэснийг харсан уу?
Эм2: Хараагүй.
Тао: Гү Шуяа. Ингэхэд чи юу хүсээд байгаа юм? Яагаад намайг дээрэлхээд байгаа юм? Би чамайг уурыг чинь хүргэснээ мэдмээр байна.
Эм: Юу яриад байгаа юм? Би хэзээ чамайг дээрэлхсэн юм? Өөрөө болгоомжгүй болоод л тэгж байгаа юм.
Тао: Би...
Эм: Дахиад худлаа яриад үзээрэй. Амыг чинь ураад өгнө шүү.
Тао: Чи...
Эм: Яасан? Сайн сонс. Багшид хэлээд ямар ч нэмэргүй.
Эм2: Шуяа баян айлын хүүхэд. Саяхан сургуульд барига барих мөнгө хандивласан. Чам шиг ядуу амьтан юугаараа Шуяатай өрсөлдөөд байгаа юм?
Эм3: Яг үнэн.
Эм: Сонсов уу? Чамайг дээрэлхсэн байсан ч, чи тэвчих л болно. Шэн ахыг надаас булаагаад үзээрэй. Сургууль дээр тайван байна гэж мөрөөдөх ч хэрэггүй.
Тао: Чи...
Эм: Шэн ахыг надаас булаагаад үзээрэй. Сургууль дээр тайван байна гэж мөрөөдөх ч хэрэггүй.
Тао: Хаалгаа нээ. Гуйж байна.
Эм: өнөөдөр Жао Шиао Таогийн сүүлчийн шалгалт. Шалгалтаа өгөхгүй бол сургуулиа төгсөж чадахгүй.
Тао: Лу Шуяа өнөөдөр намайг шалгалттай гэдгийг чи мэдсээр байж, яагаад намайг жорлонд цоожилж байгаа юм?
Эм: Уурлаад яах юм? Тэртэй тэргүй шалгалтаа өгөөгүй юм чинь. Сургуулиа төгсөнө гэж мөрөөдөх ч хэрэггүй. Миний залууг хулгайлахаар ингэдэг юм.
Тао: Эр хүнийг өөрийн болгож чадахгүй байж уураа өөр хүнд гаргаж байдаг. Одоо хангалттай.
Эм: Намайг алгадна гэнэ ээ? Харж л байгаарай. Чамайг ээждээ хэлнэ дээ.
Тао: Тэгж л байхгүй юу.
Эх: Энэ муу миний охиныг алгадаж байдаг. Жан захирал аа, та надад тайлбар өгөх ёстой юм биш үү? Үгүй бол... би нөхрөө сургуульд хандив өгөхөө боль гэж хэлнэ.
Б: Уучлаарай, уучлаарай. Би яг одоо хөөчихье. Хурдан ээжийгээ дуудаад, ирж ав гэж хэл.
Тао: Би...
Ээж: Би шалгаж үзсэн. Энэ эр хүнээс болж миний охиныг дээрэлхсэн.
Тао: Ээж ээ.
Ээж: Миний охин өөрийгөө хамгаалсан төдий. Яасан гэж хөөж байгаа юм?
Эх: Яасан? Манай Ву овогтынхон сургуульд байшин барих мөнгө хандивласан болоод тэр. Манай Ву овогтын эрх мэдэл, нэр нөлөө байгаа цагт... миний охин танай охинд нохой шиг хандах болно. Та нар юу ч болж байсан тэвчихээс өөр аргагүй.
Ээж: Эрх мэдэлтэй байлаа гээд хүссэнээ хийж болдог юм уу?
Б: Дэмий юм ярихаа боль. Танай охиныг сургуулиас хөөсөн. Хүүхдээ аваад яв.
Эм: Болохгүй ээ. Зүгээр хөөчихөөр чинь яах юм? Сөхөрч суугаад надаас уучлалт гуй. Тэгээд бичлэгийг нь сургуулийн сүлжээнд тавих ёстой. Тэрний сөхрөөд гуйж байгааг хүн болгон харах ёстой.
Эх: Ойлгов уу? Хурдан сөхрөөд уучлалт гуй.
Тао: Буруу юм хийсэн хүн нь чи. Би яагаад сөхөрч, уучлалт гуйх ёстой юм? Ийм хууль гэж хаа байсан юм?
Эм: Одоо сөхөрч суугаад уучлалт гуйвал, Жан захиралд чамайг битгий хөө гэж хэлж болох л юм. Чам шиг ядуу айлын хүүхэд боловсролгүй бол хол явахгүй. Сургуулиас хөөгдчихвөл... юунд ч хүрч чадахгүй.
Ээж: Шиао Тао. Гарч бай. Энийг ээждээ даатгачих.
Тао: Ээж ээ.
Ээж: Гарч бай. Үгэнд ор.
Эм: Яасан? Хөгшин эзэгтэй охиныхоо өмнөөс уучлалт гуйх гээ юу? Би зөвшөөрөхгүй. Ээж ээ. Өвдөж байна шдээ...
Ээж: Жаахан юм байж хорон муу санаатай. Хорон санаатнууд зодуулж байхдаа таарна...
Эх: Чи... чи муу эм... миний охиныг зодно гэнэ ээ? Миний нөхөр Ву Жианчуан хааны итгэлт хүн Хан Чанчины дор ажилладаг. Нөхөртөө хэлээд та хоёрыг баривчлуулна даа. Шоронд хийлгэнэ.
Ээж: хан Чанчины албат бол миний албат гэсэн үг. Нохой эзнээ хаздаг үлгэр болох шив. Яг одоо Ву Жианчуаныг бүх албан тушаалаас нь чөлөөлж, хил рүү явуул.
Эх: Хөөе. Жүжиглэж гэнэ. Хулхи хувцас өмсчихөөд. Хэр удаан жүжиглэхийг чинь харъя л даа.
Эм: Аав залгаж байна. Аавд сайн ховлоорой.
Эх: Байна уу? Хань аа, миний хэлэхийг сонс...
Эр: Юугаа хийгээд байдаг юм бэ? Буруу хүнээр оролдсон байна. Хан захирал намайг ажлаас халаад, хил рүү яв гэж байна.
Эх: Юу?
Ээж: Бусдыг дорд үзэхээр ингэдэг юм. Хил дээр очоод хийсэн хэрэгтээ сайн гэмш.
Эх: Чи...
Эм: Баларлаа. Баларлаа.
Эх: Миний охин...
Ээж: Захирал аа, энийг... сургуулиас хөө.
Б: Мэдлээ. Мэдлээ.
Эх: Хөөе...
Эм: Би би...
Ээж: Шиао Тао.
Тао: Ээж ээ. Юу болсон бэ? Та зүгээр үү?
Ээж: Зүгээр ээ. Захирагч бүгдийг нь асуудалгүй шийдчихсэн.
Тао: Захирагч... Ву Шуяагийн асуудлыг шийдсэн юм уу?
Ээж: Захирагч эрх мэдлээ ашиглаад буруу юм хийвэл, буруу хүмүүст тусалбал бүх зүйл эмх замбараагаа алдана.
Тао: Таны хэлдэг зөв.
Ээж: Гэхдээ Шиао Тао. Тэр хүү чинь хэн юм? Гэртээ дагуулж ирээд ээждээ танилцуулахгүй юм уу.
Тао: Манай найзууд тэрнийг гадагшаа сургуульд явсан гэж байна лээ.
Ээж: Юу? Тэрнээс болж ийм юм болчихоод байхад... тэр хүн царайгаа ч харуулахгүй гадаад явчихаж байгаа юм уу? Энэ хүүхдийг дээ. Итгэж болохгүй хүн байна.
Тао: Ойлголоо.
*************
Ээж: Тэр хариуцлагагүй хүү яасан гэж?
Хан: Тэр хүн энэ эмнэлэгт эмчээр ажиллаж байгаа. Залуу эзний дэргэдээс салахгүй хэд хонож байгаа. Гэхдээ тэр хоёр нийлсэн юм шиг байна.
Ээж: Нийлсэн? Ийм юм болсны дараа... хамт байна гэхээр... Сайн судлаад үз.
Хан: Мэдлээ.
*************
Эмч: Хурдан эдгэж байна шүү.
Тао: Ээж ээ. Та ирчихсэн үү? Би танилцуулъя. Энэ Шэн эмч. Сүүлийн хэд хоног намайг асарч байгаа.
Эмч: Эгч ээ, сайн байна уу. Шиао Тао их сайн эдгэрч байгаа.
Ээж: Шиао Тао. Та хоёр хэзээнээс ийм дотно болсон юм?
Тао: Ээж ээ.
Эмч: Ээжтэйгээ ярилц даа. Би өвчтөнүүдээ үзэхээр явлаа.
Ээж: Шиао Тао. Сургуульд байхдаа тэрнээс болж ямар байдалд орсоноо мартаа юу? Ямар хариуцлагагүй хүн гэдгийг нь мартаа юу?
Тао: Ээж ээ. Тиан Юан ах гадаад руу яаралтай явах хэрэг гараад салах ёс хийгээгүй явчихсан. Тэрнээс болж буруугаар ойлгох хэрэггүй. Эхлээд сайн танилцаад үз л дээ.
Ээж: Хүн хэцүү үед гэнэт гарч ирээд, хэдэн сайхан үг хэлсний төлөө, тэрэнтэй хамт байна гэдэг... хэтэрхий яараад байгаа юм биш үү?
Тао: Ээж ээ. Надад санаа зовж байгааг чинь мэднэ ээ. Гэхдээ энэ хэд хоног ах надад зөндөө тусалсан. Би бүгдийг нь харсан. Үргэлж миний дэргэд байна гэдэгт итгэлтэй байна.
Ээж: За за. Ээж нь ойлголоо. Хурдан унтаж амар.
Тао: За...
************
Хан: Захирагч аа. Шэн Тиан Юаны мэдээлэл. Гадаадад сурч байхдаа Виктороос тэтгэлэг авдаг байж. Викторын хүн гэсэн үг.
Ээж: Жирийн нэг хэрэг биш гэж мэдээд байсан юм аа. Виктор алсын хараатай хүн юм. Миний охин, миний сул тал гэдгийг мэдчихэж. Тэр хүүхдийг надаас хариугаа авахад ашиглаж байна.
Хан: Тэгвэл энийг яаж шийдвэл дээр вэ?
Ээж: Шэн Тиан Юан Викторын хүн болсон болохоор Дашиа улсын хүн биш гэсэн үг. Эмнэлэгт хэлж ажлын гэрээг нь цуцал. Гурав хоногийн дотор хөөж гарга.
Хан: Мэдлээ. Гэхдээ, залуу эзэнтэн Шэн Тиан Юанд их сайн юм шиг байсан.
Ээж: Шиао Таод би өөрөө хэлье.
*****************
Эмч: Шиао Тао, намайг уучлаарай. Би ажилгүй болсон болохоор дэргэд чинь байж чадахгүй нь.
Тао: Ах аа, юу болсон бэ?
Эмч: Би эгчид таалагдаагүй юм шиг байна. Захирал намайг халчихлаа. Би гадаадад сурахын тулд цагаачилж гарсан. Дашиа улсад ажил байхгүй бол би гурав хоногийн дотор явах ёстой.
Тао: Явах ёстой?
Эмч: Эгчийг буруутгах хэрэггүй. Сургууль дээр Юу Шуяа чамайг тэгж дээрэлхэнэ гэж би бодсонгүй. Би чамайг хамгаалж чадаагүй. Эгч надад дургүй байгааг би ойлгож байна. Гэхдээ... би үнэхээр чиний дэргэд баймаар байна.
Тао: Би очоод асуугаад ирье.
Эмч: Эгч бол энэ улсын баатар. Тэрний дээр нэг хүн, доор нь түмэн хүн байдаг. Гаргасан шийдвэрээ яасан ч өөрчлөхгүй.
Тао: Тэгвэл та үнэхээр Дашиагаас явах юм уу? Намайг орхиод уу?
Эмч: Би чамайг хичнээн санасан билээ дээ. Дахиад яаж тэвчих юм? Гэхдээ, эгч надад тийм боломж өгсөнгүй.
Тао: Би чамайг ажилд нь буцаагаад ав гэж хэлье.
Эмч: Шиао Тао. Эгч чамд санаа нь зовоод, намайг халамжилж чадахгүй гэж бодож байгаа. Эгчтэй муудалцах хэрэггүй.
Тао: За. Хүлээж бай.
Эмч: Хн...
****************
Тао: Ээж ээ. Ахыг та ажлаас нь халж, Дашиагаас явуул гэсэн юм уу?
Ээж: Дашиад байж болохгүй хүн.
Тао: Яагаад? Би би тэрэнд хайртай. Та миний сэтгэлийг бодож үзсэн үү?
Ээж: Чамайг бодсон болохоор... ингэж шийдсэн юм.
Тао: Үнэхээр намайг бодсон юм бол ахыг буцаагаад ажилд нь авчих.
Ээж: Болохгүй.
Тао: Ээж ээ. Та яагаад улам л танихгүй хүн шиг болоод байгаа юм бэ? Би эмнэлгийн орон дээр сэрээд... тэр хүмүүсийн хэлснийг санаад... би дахиад үхэхийг хүссэн. Тиан Юан ах гэнэт гарч ирээд, намайг аргадаж, урам өгч, халамжилж, дэргэд минь байсан. Надад тохиолдсон зүйлийг ч тоогоогүй. Надтай хамт байхыг л хүсч байгаа. Ээж ээ. Тэр миний хувьд их чухал хүн. Тэрнийг Дашиагаас хөөчихөөр, би яах болж байна аа? Миний амьдрал үхлээс ч дор болно.
Ээж: Шао Тао. Худлаа жүжиглэж байгаа юм. Энэ миний олсон мэдээлэл. Тэр бол манай улсын дайсны явуулсан тагнуул. Надаас хариугаа авахын тулд чамд ойртсон гээд байна.
Тао: Шэн Тиан Юан ах ийм хүн биш. Би итгэхгүй байна.
Ээж: Та хоёр нэг нэгнээ хэр удаан мэдэх билээ. Тэрэнд итгэдэг? Тэгээд надад итгэхгүй байгаа юм уу?
Тао: Итгэдэг үү гэнэ ээ? Би танд яаж итгэх юм? Та эртхэн хэн гэдэгээ надад хэлсэн бол... би ингээд байж байх уу? Би яаж итгэх юм?
Ээж: Яагаад ээждээ итгэхгүй байгаа юм?
Тао: Би таныг жирийн нэг хүн гэж боддог байсан. Тэр хүмүүс намайг хүчиндсэний дараа... би танд муу юм болохгүйн тулд таныг хамгаалахыг хичээсэн. Гэтэл та хүмүүсийн яриад байдаг захирагч болж таарсан. Тийм ээ. Үнэн. Та миний өшөөг авсан. Тэгээд юу гэж? Аль хэдийн болоод өнгөрчихсөн зүйл... Тэр хэргийг тэр дөрөв хийсэн нь үнэн. Та ч гэсэн хамсаатан биш гэж үү? Та хэн гэдэгээ эртхэн хэлсэн бол би ингээд... би ингээд байж байхгүй...
Ээж: Шиао Тао. Ээжйигээ уучлаарай. Гэхдээ энэ удаа ээж нь чамайг хуураагүй.
Тао: Намайг хамгаалж байгааг чинь ойлгож байна. Гэхдээ миний амьдрал хав харанхуй болсон. Тиан Юан ах л... Шэн Тиан Юан ах надад гэрэл гэгээ авчирсан. Би тэрнийг тагнуул гэдэгт итгэхгүй байна.
Ээж: Шиао Тао. Шиао Тао.
Эмч: Охин чинь миний урхинд орсон. Тэрнийг хаячихаад байхад... таныг үзэн ядаж байна.
Ээж: Чи...
Эмч: Яасан? Намайг алмаар санагдаж байна уу? Тэрэнд тусламж хамгийн хэрэгтэй тэр үед би дэргэд нь байсан. Намайг албал тэр амьд үлдэхгүй.
Ээж: Зайл.
Тао: Ээж ээ. Яаж байгаа юм бэ? Яагаад ингэж байгаа юм?
***************
Эмч: Эгч ээ. Би Шиао Таод үнэхээр сайн. Эгч ээ, биднийг зөвшөөрчих л дөө.
Ээж: Хуурамч царайгаа харуулах хэрэггүй. Тэрнийг хуурч чадсан ч, намайг хуурч чадахгүй.
Тао: Ээж ээ.
Эмч: Шиао Тао. Санаа зовох хэрэггүй. Эгч. Эгч чамайг хүнд хууртах вий гэж санаа зовсондоо тэгж байгаа юм.
Тао: Би шийдсэн. Таныг албадан гаргасан ч, би тантай хамт баймаар байна.
Эмч: Би... тийм эрхгүй хүн.
Тао: Сайн сонс. Маргааш 3цагт. Нисэх буудал дээр гадаад пастпорттойгоо хүлээж байя. Та хаашаа ч явсан, би хамт явна.
Эмч: маргааш 3цагт. Нисэх буудал дээр уулзъя.
Тао: Тэгвэл би явлаа.
Эмч: Жао Юан Ин. Дашиа улсын захирагч байлаа гээд яах юм? Охин чинь миний наадгай болохоос хойш.
*****************
Ээж: Шиао Тао. Ээж нь орж болох уу? Шэн Тиан Юаны тухай хэлэх юм байна. Шао Тао. Унтаагүй байгаа биз дээ? Шиао Тао. Шиао Тао.
Тао: Ээж ээ. Таны хамгаалалт намайг ийм байдалд хүргэсэн. Би явлаа. Намайг хайх хэрэггүй.
Тао: Хан Чанчин, Шиао Тао алга болчихлоо. Бүх нисэх буудлыг хаа. Шэн Тиан Юан Шиао Таог аваад гадаад руу явах гэж байна.
Хан: Мэдлээ. Ойлголоо.
Тао: Тао Тао. Зүгээр байх ёстой шүү.
****************
Тао: Тиан Юан.
Эмч: Шиао Тао. Чи үнэхээр ирчихлээ.
Тао: Тиан Юан, хурдан явъя.
Эмч: Үгүй ээ. Түрүүн Хан захирал нисэх буудал руу орж явсан. Ээж чинь чамайг гэрээсээ явсныг мэдчихсэн байх.
Тао: Би дахиад тэр гэрт очихгүй. Бүх насаараа тантай хамт байна.
Эмч: Чиний үгэнд итгэж байна. Гэхдээ, ээж чинь их том хүн. Тэрний хяналтаас зугтахын тулд Дашиа улсаас явах хэрэгтэй.
Тао: За. Би тантай хамт явна.
Эмч: Нааш ир... Шиао Тао, хурдлаарай. Эндээс 100м-ийн цаана сургуулийн хашаа байгаа.
Тао: Тиан Юан, би таны төлөө гэрээсээ зугтсан. Миний урмыг хугалж болохгүй шүү.
Эмч: Чи гэрээсээ сайн дураараа явсан. Би чамайг албадаагүй.
Тао: Тиан Юан. Яагаад байгаа юм бэ? Яагаад ингэж хачин инээгээд байгаа юм?
Эмч: Тэнэг болохоор чинь шоолж байна.
****************
Тао: Э-энэ хаана вэ?
Эмч: Там. Намайг үнэхээр чамд сайн гэж бодсон юм биш биз дээ? Аан?
Тао: Та... худлаа хэлсэн юм уу?
Эмч: Ээжийн чинь хэлдэг үнэн. Би Британий тагнуул. Британичууд бид яаж ч хичээсэн ээжийг чинь дийлж чадаагүй. Тэгээд чамайг ашиглахаар шийдсэн юм. Чамайг ашиглаж Жао Юан Инийг ална.
Тао: Өөдгүй амьтан. Чи тэгж чадахгүй. Намайг сулла.
Эмч: Ээж чинь чамд хайртай байх тусам сайн. Тэгж байж л чиний амийг өөрийнхөөрөө солино. Харин ч сайн хэрэг.
Тао: Худалч, өөдгүй новш. Намайг тавь. Ээж ирэхгүй за юу. Битгий ойрт...
Эмч: Ингээд байж бай.
****************
Ээж: Байна уу.
Хан: Захирагч аа, залуу эзэнтний байгаа газрыг олсон. Шэн Тиан Юан тэрнийг өнгөрсөн шөнө Британий хил рүү авч явсан байна.
Ээж: Хурдан араас нь яв.
Хан: манай арми залуу эзэнтнийг аврах гэж Британи нутагт нэвтэрвэл Британичууд энийг ашиглан манай улс руу дайрах болно. Захирагч аа, дахиад бодоод үз.
Ээж: Тэгвэл би өөрөө явна.
****************
Хуа: Захирагч аа, залуу эзэнтнийг энэ цэргийн баазад хорьж байгаа. Та аюулгүй байдлаа хангах ёстой шүү.
Ээж: Ойлголоо. Шиао Тао.
Тао: Ээж ээ.
Ээж: Шиао Тао. Ээж нь чамайг аврахаар ирлээ.
Тао: ээж ээ. Ээж ээ, болгоомжтой.
Ви: Жао Юан Ин. Чи үнэхээр сайн ээж юм. Үгэнд ордоггүй хүүхдийн төлөө ингээд занганд орчихдог.
Ээж: Энэ хэрэгт ямар ч хамаагүй. Миний охиныг явуул.
Ви: Дашиа улсын захирагч манай найман улсын явуулсан хүнийг алж, их хэмжээний мөнгөн хохирол учруулж чадсан мөртлөө... ийм сул талтай байх юм гэж хэн мэдэх билээ.
Тао: Ээж ээ. Таны үгэнд орохгүй, тэр өөдгүй амьтанд итгэсэн миний буруу.
Эмч: би зүгээр л хэдэн аятайхан үг хэлсэн төдий. Тийм амархан хууртана гэж бодоогүй. Ээж охин хоёрын харилцааг тасалж, чамайг авч зугтах гэж оролдсон. Чамайг хамгаална гэж бодсон уу? Больж үз. Дөрвийн дөрвөн хөгшин хүнд доромжлуулчихаад... би их сэжигч хүн. Би түрүүлээд явлаа.
Ви: Чамд охиныхоо амийг аврах ганц л боломж байна. Чиний үхэл.
Тао: Ээж ээ. Намайг уучлаарай. Би таныг хорлочихлоо.
Ээж: Шиао Тао. Ээж нь чамайг хамгаалж чадаагүй. Ээж нь чамайг аваад явна аа...
**************
Эр: Юугаа хүлээсэн юм? Хөдлөөч!
Ээж: Миний охиныг явуул.
Ви: Би Их Британий худалдааны сайд. Намайг алах юм бол Британи улс Дашиаг яасан ч зүгээр орхихгүй.
Эмч: Юан Ин. Викторыг явуул. Тэгэхгүй бол охиныг чинь ална гэж мэд. Охин чинь сумнаас зугтаж чадна гэж бодож байна уу?
Ээж: Та нар тэрнийг явуулахгүй юм биз дээ?
Ви: Энэ хутгыг цээжиндээ зоо. Тэгэхгүй бол намайг гурав хүртэл тоолоход Чэн Тиан Юан охиныг чинь буудна.
Эмч: Охиндоо хайртай гэсэн байх аа? Цээжиндээ хутга зоовол тэр амьд үлдэнэ.
Ви: Яасан? Дашиа улсын захирагч үхлээс айгаа юм? Гурав. Хоёр...
Ээж: Виктор, Шэн Тиан Юан. Та нар тийм сайн юм бол хэлсэн амандаа хүрээрэй. Үгүй бол би сүнс болсон ч та нарыг зүгээр өнгөрөөхгүй.
Тао: Ээж ээ.
Ээж: Шиао Тао. Өнөөдрөөс өөрийн хүссэн амьдралаар амьдардаг юм шүү. Хүчтэй бай. Ээж нь хайртай шүү.
Тао: Ээж ээ. Битгий... Ээж ээ.
Ви: Дашиа улсын захирагч миний гарт амиа алдлаа. Хурдан толгойг нь тасал. Дашиа улс руу дайрах үеэр толгойг нь цэргүүд рүү нь шиднэ. Яасан бэ? Хурдан толгойг нь таслаач. Юу... Юу вэ? Үхээгүй юм уу? Зүрхэндээ хутга зоохыг нь харсан л юм даа. Амьд байдаг... хүн биш л бол...
Ээж: Миний зүрх зүүн биш, баруун талдаа байдаг болохоор юу гэж үхэх юм. Би үхээгүй болохоор чи үх...
Ви: Ойртох юм бол... алчихна шүү. Жао Юан Ин, намайг алчихлаа. Британи улс Дашиа улс руу халдах эрхтэй боллоо. Дашиа улсын хаан чамайг юу гэх бол... намайг ал... удаан бодох хэрэггүй...
Ээж: Шиао Тао. Ээжтэйгээ хамт эндээс явъя.
Тао: ээж ээ. Надаас л боллоо.
Ээж: Зүгээр ээ. Одоо бүгд дууссан. Бид нар одоо Британий хил дээр байна. Хэзээ ч аюул тулгарч мэднэ. Явъя.
Тао: За.
Хуа: Захирагч аа. Залуу эзэнтэн. Та хоёр зүгээр үү?
Ээж: Шалихгүй шарх. Шэн Нан, Виктор үхсэн. Дашиа улсад яаралтай бэлэн байдал зарла. Дайснууд хэзээ ч дайрч магадгүй.
Хуа: Мэдлээ.
Ээж: Шиао Таог аваад яв. Энд байлгаж болохгүй.
Тао: Ээж ээ. Би явахгүй. Би тантай баймаар байна.
Ээж: Шиао Тао. Дайн хүүхдийн тоглоом биш. Энд байж болохгүй. Хурдан яв. Үгэнд ор. Байдал тайван болтол хүлээж бай. Ээж нь удахгүй очино. Яв... яв... Дашиа улсын цэргүүдийг цуглуул. Дашиа улсын амар амгаланг хамгаалах болно.
Бүгд: Дашиа улсыг амь насаа хайрлалгүй хамгаална. Дашиа улсыг амь насаа хайрлалгүй хамгаална.
Төгсөв.
Back to episodes Go home