Ангийн нэр: (Хариу дайралтын дохио)
Гароу: Юу...? Би яагаад унтчихав аа? Ёоё, ёоё, ёоё! Яагаад ийм зүйл болсон билээ? Би мангасад ялагдсан. Тийм байтал амьд байна. Юу болоод байна аа? Тэр жаалд юу болсон бэ? Тэр царай муутай жаалд юу болсон бэ? Сулласан болов уу? Эсвэл арай... Одоо хамаагүй л дээ. Эхлээд цус алдалтаа зогсоох хэрэгэй. Хэдийн зогсчихож. Айн? Хувцас цавчуулсан шархтай наалдчихаад салахгүй байна. Бүрэн наалдчихаж. За, тэгэхээр...
Нялх эзэн хаан: Энд нохой 3-ын дохио бүрэн тасарсан. Олсон. Ер нь бол ойрхон байгаа. Удахгүй олж чадах бололтой.
Секингал: Тэдний байрлалыг тогтоосон уу, нялх эзэн хаан?
Нялх эзэн хаан: Секингал-сан.
Секингал: Тацүмаки хурдал гээд дарамтлаад байна.
Нялх эзэн хаан: Бүх S зэрэг цугларсан юм уу?
Секингал: Бүгд биш. Майктай мастер, Металл цохиур эмнэлэгт хэвтэж байгаа. Драйв хүлэг баатар сураггүй болсон. Хоточ нохой, металл хүлэг баатар оролцохоос татгалзсан.
Нялх эзэн хаан: Энэ удаагийн хэргээс татгалзсан гэхээр хэцүү байна шүү.
Секингал: Зомби хүн замдаа явж байгаа. Одоогоор холбоо барьж чадахгүй байгаа нь... Мөнгөн соёо, Чөтгөр Киборг, Кинг. Тэр гурвыг ч бас багтаа нэмэх бодолтой байна. Энэ удаагийн тулаанд S зэрэглэлийн хүч хамгийн их хэрэгтэй.
Нялх эзэн хаан: Түр хүлээ. Үнэндээ чөтгөрийн Киборг Жэносын талаар шалгаж үзсэн юм. Z хотын хий үзэгдлийн хотод амьдардаг байх аа? Мангасын холбооны нуувч ч бас тэндхийн хаа нэгтээ биз дээ? Түүний төрсөн хот ч одоо газрын зураг дээр байхгүй. Яаж ч бодсон сэжигтэй биш үү?
Секингал: Гарал үүсэл нь тодорхойгүй, нууц ихтэй баатар их байдаг ч. Яагаад гэнэт тэгж хэлэв?
Нялх эзэн хаан: Энэ удаа дайсны байгууллагаас мэдэхгүй зүйл их бий. Мангасын тоо, түвшнийг нь мэдэхгүй байгаа. Хэрвээ дотоод мэдээлэгч байвал бидний төлөвлөгөө болон нэвтрэх зам ч ил болсон байгаа. Эвгүйтэх юм бол бүгд арчигдах болно. Жэнос шинэ хүн бас итгэл даахаар хэмжээний өөрийгөө нотлоогүй.
Металл хүлэг баатар: Хажуудаа байгаа хүмүүстээ итгэж болохгүй.
Секингал: Биднээс урвах бий гэж санаа зовоо юу? Эргэлзээтэй зүйл байгаа бол шууд асуу.
Нялх эзэн хаан: Үгүй ээ, мэдээлэл хуваалцахыг оролцуулаад энэ удаагийн төлөвлөгөөнөөс бүрэн хасах хэрэгтэй. Өшөө эрсдэл гаргаж болохгүй.
Секингал: Гэхдээ стратегийн хувьд... Үгүй ээ, тийм байж болох юм. Яасан ч бүтэлгүйтэж болохгүй аврах ажиллагаа. Чөтгөр Киборгыг багаас хасъя.
Нялх эзэн хаан: Бас... Мөнгөн Соёо Гароуг зугтаалгасан нь сэжигтэй байна. Өмнөх шавиа гэсэн сэтгэлээс болж хүчээ дарсан л гэж бодохоор байна. Гароуг ч мангасын холбоонд орсныг баталгаажуулсан. Харамсалтай нь Мөнгөн соёог ч бас хасчих.
Секингал: Ойлголоо. Гэхдээ Кинг хэрэгтэй биз дээ?
Нялх эзэн хаан: Мэдээж. Кинг-сан бидний гол хүч шүү дээ. Нуувчийг нь удахгүй олчихно гэж бодож байна. Бусдадаа хэлээрэй.
Ситч: Мөнгөн соёо, Чөтгөр Киборгыг төлөвлөгөөнөөс хас гэнэ ээ?
Секингал: Тийм ээ. Оронд нь А-С зэрэглэлийн баатраас хөдөлж чадахаар хүмүүс олж... S зэрэгт дэмжлэг үзүүлэх болно. Тулааны хүч нь дутуу ч байхгүй байснаас л дээр. Бага зэрэг ч болтугай S зэрэгт тусалж байвал болно.
Ситч: Ашиглаад хаяж болохоор юм шиг ярихаа боль! Үхэж магадгүй шдээ!
Секингал: Дайрч орох хүмүүс бүгд зүгээр байна гэж би ч бодохгүй байгаа. Тийм зүйлд мэргэжлийн баатар гэх ажлыг сонгосон цагт бэлэн байх хэрэгтэй. Энэ төлөвлөгөөнд барьцааны хүний амь нас ч хамааралтай. Бага зэргийн золиос шаардлагатай.
Ситч: Секингал, дараа нь болох зүйлийг бодож үзсэн үү? Гэмтэл болон үхлээс болж өшөө баатар алдвал...
Секингал: Нээрэн чи чинь дэлхий аюулд орсон зөгнөлийн эсрэг арга хэмжээ авах багийг хариуцдаг байх аа? Чиний хэлэх гэсэн зүйлийг ойлгож байна. Цаашид ч болж магадгүй илүү хүнд нөхцөлд ч бэлэн бай гэсэн үг биз дээ?
Бичиг: (Дэлхий аюулд орлоо)
Секингал: Гэхдээ миний бодол өөр байна. Мангасын холбооны оршил л Дэлхий аюулд орлоо гэх зөгнөлд чинь хамаарна. Зүгээр орхивол тэд хэзээ нэг өдөр хүн төрөлхтнийг устгана. Тиймээс одоо л баатрын холбооны чухал мөч. Энэ удаагийн зүйлийг давж чадвал ярвигтай хараалын зөгнөлийг ч давж чадна. Ирээдүйг бодох хэрэггүй. Ямартай ч барьцааны хүнийг аврах төлөвлөгөөний багийн удирдагч нь би. Чи өөрөө Мөнгөн соёо энэ тэр лүү холбоо барих үйлдэл битгий хийгээрэй.
Сайтама: Болчихлоо.
Жэнос: Багшийн идэх махаар яах гэсэн юм, Тамын цасан шуурга?
Фүбүки: Чөтгөр Киборг Жэнос... Наад эрийнхээ шавь байгаад сэтгэл чинь ханаж байгаа юм уу?
Банг: Болиоч. Халуун тогоог хөгжилтэйгөөр хувааж идэх ёстой.
Бомб: Хөөе, чи ганцаараа бүх дүпүг нь авахаа боль!
Сайтама: Түр хүлээ. Нэг л санаа зовоосон асуудал байна. Яагаад та нар энгийн мэт хүний халуун тогоог идээд байгаа юм? Цоо байцай байхгүй болчихлоо. Харьцгаа.
Фүбүки: Тийм ээ, хариач. Давчуу байна шдээ.
Сайтама: Чи ч бас.
Фүбүки: Мөнгөн соёо ч яахав. Энгийн нэг өвгөн энэ бүлгэмд нэгдэх эрх байгаа юм уу? Чи ч бас Фүбүки бүлгэмд ормоор байвал надад өөрийгөө нотол.
Бомб: Айн? Фүбүки бүлгэм?
Жэнос: Эхлээд чамайг устгаад өгөх үү?
Сайтама: Хүлээ, Жэнос! Юу ч битгий эвд!
Күсэно: Тайвшир, Жэнос.
Күсэно/Жэнос: - Чам шиг биш байна шүү.\N- За.
Күсэно: Гэхдээ удаан хугацааны дараа чиний шинэ талыг харсан юм шиг санагдаад... би бол баяртай байна. Тулааныг мартаж халуун тогоо идэнгээ чин сэтгэлээсээ ярилцана. Сайн найзтай болжээ, Жэнос.
Жэнос: Доктор оо... Тэр найз минь биш.
Фүбүки: "Тэр гэнэ ээ"? Бүдүүлэг юм.
Күсэно: Тийм үү? Гэхдээ нэг байгууллагын баатар биз дээ?
Жэнос: Тийм, гэхдээ огт хамаагүй.
Күсэно: Аан. Гайхалтай... миний үгийг ингэж үгүйсгэж байгаа нь анхных. Дахиад шинэ талыг нь харчихлаа.
Фүбүки: Чамайг Күсэно гэсэн билүү? Чөтгөр Киборгын зэвсгийг бүтээж байдаг сүрхий чадвартай юм аа. Фүбүки бүлгэмд зэвсэг бүтээлгэхээр хөлсөлж болно шүү.
Жэнос: Чи муу, үүнээс илүү Күсэно докторыг доромжлох юм бол шатаачихна шүү.
Күсэно: За, за, би зүгээр ээ.
Банг: Сайтама. Энэ боломжийг ашиглаж шавиа хэрхэн өсгөх талаар асуумаар байна.
Сайтама: Айн? Миний арга уу? Бараг байхгүй байх.
Банг: Би хаана эндүүрчихсэн юм бол? Манай дожо хүчинд тулгуурладаг байсан. Тэр буруу байсан юм болов уу?
Сайтама: Хүнээсээ хамаарах л байх.
Жэнос: Хөөе Банг, Сайтама багшийг хоолоо идэж байхад ярихаа боль. Хөөе Бангийн ах. Нөөцөлсөн цоо байцайгаа багшид өг.
Фүбүки: Хөөе Күсэно, наад цайгаа аваад өгөөч?
Жэнос: Хөөе дураараа докторт тушаал өгөхөө боль.
Сайтама: Хөөе Күсэно өвөө, дараа дахиад сайн мах авчирч болох уу?
Жэнос: Хөөе, доктортой бүдүүлэг... Өршөөгөөрэй, багш аа!
Сайтама: Чи одоо амар, Жэнос. Ийм их хүн байхаар тайвширч чадахгүй юм. Идэж дуусчхаад үнэхээр хариарай. Кинг ч бас. Айн? Яагаад хэвтчихсэн юм? Хөөе, энд унтахаа боль! Хөөе, хөөе! Үхчихэж.
Гёро-Гёро: Халдагч А-8 замаар... Машин биш амьд биет байна. Бидний нэг болохыг хүссэн мангас уу? Эсвэл баатрын холбооны тагнуул уу? Үгүй ээ, ганцаараа... энд ирэх нь аминдаа хайргүй нэгэн л байгаа. Шийдвэрлэх тулаан ойртож байна. Энэ удаад болгоомжтой бататгах хэрэгтэй. Хөөе. Дахиад нэг зүйл ирсэн бололтой. Очиж угтаж ав. Мангас бол ийшээ аваад ир. Өөр зүйл байвал та нар хүссэнээ хийж болно.
Сайтама: Хөөе, хэзээ болтол унтах гэсэн юм! Өглөө болчихлоо. Хөөе!
Кинг: Айн? Би яагаад энд байгаа билээ?
Сайтама: Мах булаацалдаж байхад ухаан алдчихсан. Чамайг үхчихсэн гэж бодож байлаа.
Кинг: Бусад нь хайчсан юм?
Сайтама: Хоолны дараа хөөчихсөн. Жэнос засвартай байгаа.
Кинг: Тийм үү? Би л энд хоносон юм уу? Уучлаарай, Сайтама.
Сайтама: Зүгээр дээ. Харихдаа хог хаячхаарай. Орон сууцны хороололд байдаг болохоор эндээс хол. Өнөөдөр хуванцар сав цуглуулдаг өдөр болохоор найдлаа шүү.
Кинг: Сайхан унтлаа. Хүмүүс болон машины чимээ байхгүй сайхан өглөө байна шүү. Хий үзэгдлийн хот... Мангас гарч ирэх магадлал их болохоор хүмүүс эндээс нүүсэн гэдэг ч санасныг бодвол бараг таарахгүй байна шүү. Сайтама энд амьдардаг болсноор мангасууд өөрсдөө нүүсэн байх. Хулгана ихтэй аль муур авбал хулгана алга болдог гэдэг. Гэхдээ заримдаа дээврийн өрөөнд олноороо нуугддаг болохоор. Магадгүй мангасууд ч газар доор олноороо байж таарах бий... Бодох төдийд л дотор муухайрчихлаа.
Эр 1: Чи сая... тэр булангаас ирээгүй юу?
Кинг: Үгүй ээ, төсөөлөл чинь! Ингээд боллоо. Ийм үед ч ажлаа хийгээд л гайхалтай юм аа. Хмм? Манай байрны урд хүн байна.
Холбооны хүн 1: Ирчихлээ!
Холбооны хүн 2: Ашгүй дээ. Кинг-сама хүлээж байлаа!
Холбооны хүн 1: Холбогдож чадахгүй байсан болохоор их удаан хайлаа!
Кинг: Холбооны хүн байж. Уучлаарай, сүүлийн тулаанд дамжуулагч маань эвдэрчихсэн.
Холбооны хүн 2: Өнгөрсөн шөнө хаана байсан бэ?
Кинг: Z хотод.
Холбооны хүн 2: Наад хувцасны чинь бохирдол! Мангасын цус, махны үлдэгдэл үү?
Кинг/Холбооны хүн 1: - Энэ халуун тогооны...\N- Ганцхан шөнийн дотор - Би юу хийсэн билээ?\N- Хэцүү тулаан хийсэн нь эргэлзээгүй.
Холбооны хүн 2: Кинг-сама ядарч байхад чинь ингэж хэлэх хэцүү байгаа ч яаралтай төв рүү хамт явж болох уу?!
Наринки: Хоёр цагийн дараа заавал ярина гэж Тонгара ахмад хэлсэн байж... нэг шөнө өнгөрчхөөд байхад салаанаас хариу алга. Байж болох хамгийн шилдэг зэвсгийг агссан миний салаа. Ажиллагаа нь бүтэлгүйтсэн гэж үү? Бүгд арчуулсан гэж үү? Ийм амархан ялагдсан гэж үү? Баатрууд очлоо гээд адилхан үр дүнд хүрэх юм биш үү?
Секингал: Наринки-сан. Шөнөжин унтаж чадаагүй бололтой. Амралтын өрөөнд түр амрах уу?
Наринки: Секингал, миний шилдэг салаа ялагдсан байж магадгүй. Аймшигтай юм. Энэ урсгал муу шүү. Энэ маягаараа бүгд ялагдана.
Секингал: Санаа бүү зов. Таны хүүг заавал аврах болно. Баатрын холбоод итгэ.
Наринки: Үнэхээр ялах боломж байгаа юм уу? S зэрэглэл байх ёстой металл цохиур ялагдсан шдээ. Итгэж болох үндэслэл алга. Зүгээр л хүчтэй царайлаагүй биз дээ? Гуйж байна... хүүг минь... одоо та нар л найдвар минь. Мөнгө хэрэгтэй бол хүссэнээр чинь өгье. Гуйж байна! Ваганмаг эрүүл байгааг харж чадвал. Хүүгийнхээ төлөө бол...! Баатрын холбоонд өөрийнхөө бүх хөрөнгийг өгсөн ч болно!!
Гялалзсан Флаш: Хэрэггүй.
Наринки: Хэн бэ?
Гялалзсан Флаш: Мөнгөөр хөдлөх нь мөнгөний хүчнээс сул дорой хүмүүс л байдаг. Тийм хүмүүс мангасын эсрэг тулаанд ямар ч нэмэр болохгүй.
Хар туяа: Яг тийм! Дайны талбарт хэрэгтэй зүйл нь хорон муутай тэмцэх жинхэнэ эр зориг. Тэгж хэлэх гэсэн биз дээ, Гялалзсан Флаш?
Тацүмаки: Тийм биш, сэтгэл санаа хоёрт. Ямартай ч хүчтэй байхад болно. Бүгдийг нь надад үлдээ.
Атомик самурай: Энэ удаад хүүхдийг аврах нь чухал болохоор л багаар хөдөлж байгаа. Үргэлжийн байдаг шиг устгаад өнгөрөх зүйл байсан бол би аль эрт шавь нартайгаа дайраад орчихсон байгаа.
Зомби хүн: Энэ гишүүдээрээ мангасын нуувч руу дайрч орно... Энгийн бөгөөд таалагдаж байна. Яг тийм байгууллагатай мөргөлдөж үзмээр байсан юм.
Пури-Пури оргодол: Эрчүүдээ, хөөрхөн хоригдлуудаа буцааж авчрахын төлөө бүхнээ хийнэ! Энэ гараар нэхсэн цамцандаа андгайлъя!
Нялх эзэн хаан: Нуувчийн байрлалыг тогтоосон. Одоо Кинг-сан болон тус болох гишүүд. Үд гэхэд нэвтэрнэ.
Бичиг: (S зэрэглэлийн баатрууд ирлээ!!)
Нялх эзэн хаан: Хүүг авраад мангасын холбоог устгачхаад ирье.
Тацүмаки: Санаа зоволтгүй унт. Таныг сэрэх үед бүгд дуусчихна.
Секингал: Хөөе! Наринки-сан баатрын холбооны зөвлөх шүү!
Тацүмаки: Одоо S зэрэглэлийн баатрын уулзалт хийнэ биз дээ? Хурдалж үз.
Наринки: Түр амарлаа... Найдлаа шүү, Секингал.
Секингал: Надад даатга!
Нялх эзэн хаан: Бүгдэд чинь Хий үзэгдлийн хотын газрын зургийг өгье. Олон нэвтрэх газар баталгаажуулсан болохоор... салаад олон газраас зэрэг дайрна. Маршрут хуваарилалтыг одоо тайлбарлах болно.
Хар туяа: Нэгэнт цугларчхаад хуваагдаж тулалдах юм уу?
Нялх эзэн хаан: Тэр бол мангасын талд ч адилхан зүйл. Хамт байгаад бүгд устгагдах нь илүү эрсдэлтэй. Би биенийхээ байрлалыг мэдэж болохоор дамжуулагч өгье. Барьцааны хүний нөхцөл байдлыг бодвол аль боох богино тулаан хийж... нэг нь ч болов барьцааны хүн дээр хүрч очих хэрэгтэй. Туслах гишүүд газар дээр хүлээх болно. Мангасууд газар доороос зугтвал тэд гадарга дээр дуусгана.
Атомик самурай: Сохор номин цохидог тоглоом шиг юм аа.
Нялх: Дахиад иргэд амьдардаг дүүрэг рүү олон мангас гараад ирвэл баларна.
Секингал: Туслах гишүүдийн талаар... тулалдах боломжтой бүхэнтэй холбоо барьж байгаа. Аюулын түвшин: Бар зэргийг бол асуудалгүй дарж чадах ёстой.
Тацүмаки: Фүбүкиг дуудаагүй биз дээ?
Секингал: Хмм? Мэдээж холбоо барьсан. Тамын цасан шуурга чухал хүч минь. Одоо ийшээ ирж байгаа.
Тацүмаки: Болохгүй. Миний охин дүүг аюултай байдалд оруулахаа боль. Мангасын тулаанд хутгавал өршөөхгүй шүү. Би байхад хангалттай биз дээ? Ойлгосон уу?
Секингал/Тацүмаки: - Гэхдээ...\N- Хариулт чинь?
Секингал: Ойлголоо. Фүбүки руу татгалзсан дуудлага хийе.
Зандалчин хаан: Өглөөний мэнд. Сайн хүү байсан уу? Чамайг авахаар ирлээ. Тарэо-күн л гадагш гар. Явъя.
Ваганма: Юу?! Яагаад тэр л суллагдаж байгаа юм? Шударга бус юм!
Зандалчин хаан: Суллагдах? Үгүй ээ, үгүй. Миний өрөө рүү очих юм. Тоглох хамтрагч минь бол.
Ваганма: Сонссон биз? Хурдан гар.
Тарэо: Үгүй ээ! Хүсэхгүй байна! Туслаарай! Баатрууд! Баатрууд хурдан аврахаар ирээрэй!
Зандалчин хаан: Ингэж хэлэхийг хүсэхгүй байгаа ч... Баатрын холбооны аврахыг хүсэж байгаа нь тэр хүүхэд. Чиний талаар хэн ч мэдэхгүй. Баатрууд огтхон ч аврахаар ирэхгүй.
Мангас 1: Нуувчид орж ирсэн халдагчийг шалгахаар явсан хүмүүс буцаж ирсэнгүй.
Мангас 2: Ялагдсан гэж үзвэл баатрууд дайрч ирсэн юм уу?
Мангас 3: Хараахан тулааны дохио ирээгүй.
Мангас 1: Гёро-Гёрогийн хэлж байгаагаар халдагч ганцаараа. Баатрын холбоотой хамааралгүй байх.
Мангас 2: Энэ ч аймшигтай юм аа. Энэ хийсэн зүйлээс нь харвал хүн биш байх.
Мангас 3: Тэгэхээр халдагч мангас уу?
Мангас 1: Зандалчин хаан шиг түргэн ууртай мангас ирсэн байх. Мангасын холбоог үзэн яддаг мангас ч бага биш шдээ.
Мангас 3: S зэрэглэлийн баатруудтай тулалдахаас өмнө үймээн болбол хэцүү. Угаасаа Гёро-Гёрогийн хэлснээр олмогцоо устгах хэрэгтэй. Нээрэн, Зандалчин хаан хаана байна? Ийм үед л аллагаар цангасан түүний ээлж шдээ.
Мангас 1: Байхгүй байна гэхээр... өчигдөр хулгайлж ирсэн хүүхэдтэйгээ хамт байгаа байх.
Мангас 3: Тэр хэдийн тэсэхээ байсан.
Тарэо: Үгүй ээ, болиоч! Туслаарай... хэн нэгэн!
Зандалчин хаан: Хөөрхөн хариу үйлдэл байна шүү.
Тарэо: Яагаад? Яагаад ийм зүйл хийж байгаа юм?
Зандалчин хаан: Яагаад гэнэ ээ? Мангас болохоор. Надад анхнаасаа ийм том дайнд сонирхол байгаагүй. Мангасын захирах шинэ ертөнц бий болохгүй байсан ч хамаагүй. Тасар татах хүслээ чөлөөлж байвал тэгээд л болоо.
Тарэо: Болиоч...
Зандалчин хаан: Аллага л миний амьдрах шалтгаан. Одоо чамд автчихаад байна.
Тарэо: Туслаарай!
Зандалчин хаан: Тэгвэл хэлнээс чинь эхэлье.
Тарэо: Тус... туслаарай!!
Зандалчин хаан: Юу... Чи чинь!!
Тарэо: Хөгшин ах аа!
Гароу: Алив явцгаая, хөгийн жаал аа.
Дараагийн ангид: (Мангасын хаан)
Back to episodes Go home