Долоодугаар анги

Долоодугаар анги

Чун:      Өмнө нь амсаж байсан юм уу?

Жү:       Өмнө нь ядуу байсан юм чинь яаж ийм сайхан цай ууж үзэх вэ дээ. Энийг хаанаас авсан юм?

Чун:      Жиень Ань хотоос.

Жү:       Тийм байх нь л дээ. Жиень Ань хотоос авч. Би мөнгөтэй болохоороо тэрүүгээр очиж дэлгүүр хэснэ ээ.

Чун:      Энэ Жиень Ань хоттой, үнэхээр ямар ч холбоогүй юм болов уу.

Жү:       Аргагүй л Мү Руны агийн өрөө юмдаа. Хадгалж байгаа номнууд нь бүгд охь сорууд байна шүү. Би ер нь бэхийг чинь бэлдээд өгье.

Чун:      Тавь.

Эм:       Баярлалаа. Болгоомжтой.

Эр:        Баярлалаа. Баярлалаа.

Бао:      Баярлалаа. Өө Жү Вань.

Эм:       Баярлалаа.

Эр:        Зүгээр ээ талархах хэрэггүй.

Жү:       Бао Ар.

Эм:       Ядарч байгаа биз дээ.

Бао:      Бичмэлээ хэзээ шинэчлэх вэ. Номын хорхойтнууд хүлээгээд байгаа шдээ.

Жү:       Би ингэж хүн зохиож бичих муухай юм байна гэж бодсоон. Тэгээд..

Бао:      Тэгээд яасан гэж..

Жү:       Болихоор шийдсэн.

Бао:      Битгий л дээ Жү Вань. Би лав дахиж ялгадас зөөмөөргүй л байна шд.

Жү:       Тайвшир аа тайвшир. Бидэнд өөр хийх наймаа байгаа. Их мөнгө олно.

Бао:      Юу вэ юу юм? Хурдан хэл л дээ хурдал.

Жү:       Оройхон хэлье.

Бао:      Жү Вань, өнөөдөр яасан ядруу байх юм?

Жү:       Дурсаад ч хэрэггүй ээ. Тэр Мү Рун чунаас л болж байхгүй юу. Тэрнээс болж бүх бие шархирч байна. Надад одоо тийм юм хийгээд байхдаа яадаг байна аа.

2:          Жү Вань..

Жү:       Ингэж таарах гэж дүү минь.

2:          Наашаа ирээд суугаач.

Жү:       Фү агь аа.

Эр:        Юугаа харсан юм. Хурдан идээч.

Чин:      Чун дүү хэзээ ч хүн хажууд нь суухыг зөвшөөрдөггүй шдээ. Тэгсэн энэ болох юм гэнэ. Нөгөө муу А Бао-гаа хүртэл дагуулчихсан шүү.

Ен:        Битгий уурла аа. Ганц хоол идэх л төдий шдээ.

Чун:      Жү Вань, нааш ирээд суу.

Хун:      Миний хажууд суусан дээр байхаа.

Чун:      Хун ахаа.

Жү:       Яасан бэ дүү минь. Чи намайг ирээдүйн нөхрийнхөө дэргэд суухад дургүй байгаа хэрэг үү?

Чун:      Хажуудаа суулгаж гай тарихаас чинь сэргийлэх гэж байна.

Жү:       Би сүйт залуугийнхаа дэргэд их дуулгавартай сууна аа.

Хун:      Болно оо А Чун. Хоолоо ид.

Чун:      За за. Хун ахаа.

Хун:      Жү Вань, чи хэр их юм сурав даа.

Жү:       Би.. Дүү маань надад их сайн зааж сургаж байгаа.

Хун:      Тиймүү?

Чун:      Тиймээ Хун ахаа. Би Жү Ваньд их сайн зааж сургана аа.

Хун:      Би чамд итгэлгүй яахав. Май..

Чун:      Хун ахаа. Энэ тахианы мөчөө, та өөрөө идсэн дээрээ.

Хун:      Жү Ваний бие өсч хөгжиж байгаа.

Чун:      Бие нь өсөвч тархи нь хөгжинө гэж байхгүй шдээ. Энэнд тийм эрх байхгүй ээ.

Жү:       Хэнийг эрхгүй гээд байгаа юм.

Чун:      Нааш нь өг.

Жү:       Минийх.

Чун:      Өгөөч!

Жү:       Тавиач!

Чун:      Ичихээ ч мэдэхгүй.

Жү:       Чи л харин ичихээ мэдэхгүй байх.

Хун:      Одоо болно оо. Тахианы мөч идмээр байгаа бол гаднаас дахиад нэгийг авчихад л болох бус уу?

2:          Болохгүйээ!

Чун:      Надад өг.

Жү:       Надад өг.

Чун:      Буцаагаад өг.

Жү:       Тавиач!

2:          Би яллаа!

Чун:      Би ялсан.

Жү:       Бас би ялагдаагүй.

Чун:      Би ялсан.

Жү:       Минийх.

Чун:      Хун ах ид.

Жү:       Фү агь аа. Та ид.

Чун:      Хун ахаа.

Жү:       Ногоо ид.

Чун:      Хун ах энийг ид. Чи өнөөдөр заавал надтай сөргөлдөх гээд байгаа юм биз дээ.

Жү:       Чи одоо болих болоогүй юу!

  Чун:    Ши Фөн. Миний гутлыг аваад ир. Ши Фөн, миний алчуур хаа байна? Ши Фөн, миний бүс хаана байна?

Жү:      Агийн гэрийн аяга аргагүй өөр байх юмаа. Сархад хүртсэн ч сайхан амтагдах юм. Гэхдээ энэ юмнууд намайг уулнаас буухад хүрэхгүй л дээ. Дахиад өөр юмнууд авах л хэрэгтэй. Тэртэй тэргүй одоо А Ши байхгүй орж гарахад чөлөөтэй юм чинь.

Хун:      Яасан?

Чун:      Ойрдоо надад нэг л жигтэй санагдаад байх юм. Зөндөө зүйлс хаачсан нь мэдэгдэхгүй алга болсон. Их хачирхалтай.

Хун:      Битгий их юм бод оо. Магадгүй чи хаана тавьснаа мартчихсан ч юм билүү. Олдох байхаа.

Чун:      Нэг л биш дээ. Хун ах та юу ч алга болгоогүй юу?

Хун:      Алга болгоогүй ээ. ГЭхдээ номын өргөөнд хамгаалалт байдаг бус уу? Хулгайч нэвтэрсэн бол төд удалгүй бариад авах нь гарцаагүй.

Чун:      Тийм дээ.

Эм:       Хар даа. Хар даа.

Хун:      А Чун. Өнөөдөр Гао захирагч байгаа юм байна. Чи хичээлээ сайн бэлтгэсэн биз дээ?

Чун:      Санаа зовотлгүй ээ. Би сиймхий ч гаргалгүй сайн гүйцэтгэсэн байгаа.

Гао:       Хун ар. Өчигдрийн үлдээсэн даалгаврыг хураагаад ав.

Хун:      Мэдлээ.

Жү:       Фү агь аа. Эхлээд минийхийг авчих.

Хун:      Сайн байна.

Бао:      Фү агь аа. Бас минийх.

Хун:      А Чун..

Чун:      Миний даалгавар хааччихав. Би.. уг нь дөнгөж сая гаргаж тавьсан даа.

Хун:      Номын хайрцгандаа хийчихсэн юм болов уу?

Чун:      Алга л байна даа. Би уг нь сая гаргаж тавьсан даа.

Эм:       Эзэгтэйг хамгаал!

Эр:        Эзэгтэй!

Эм:       Ухар!

Эм:       Ахаа. Ашгүй та ирчихэв үү. Хоёрдугаар агь аргагүй л тооцоо ухаан сайтай юмаа.

Ши:       Явъя.

Чун:      Мү Рун Жү Вань! Босоод ир! Мү Рун Бао.

Бао:      Та идэх үү?

Чун:      Мү Рун Вань хаана байна?

Бао:      Би ч мэдэх юм алга. А чун ахаа, миний тайлбарлахыг сонс л доо. Чун ахаа.. Битгий.. тахианы мөчрүү цохьчихоорой.Чун ахаа.

Чун:      Дахиж тэгэх юм бол, чамайг харах болгондоо зодож байна шүү.

Бао:      Чун ахаа.

Жү:       Та нар бүгд нүдээ нээгээд сайн харцгаа. Энэ дунд Мү Рун овгийн Мү Рун чуны хувийн тамга бий. Энэ бол жинхэнэ эд. Хуурамч бол арав нугалж төлье. Мү Рун Чун, түм буман охидын мөрөөдөл. Алчуур нь.

Эм:       Алчуур нь байна.

Жү:       Энэ алчуурыг авчихвал, Ерөнхийдөө бараг л Мү Рун Чунтай хамт усанд орсонтой ижилхэн. Алив нэг үнэрлээд үз дээ. Энд Мү Рун Чуны биеийн үнэр шингэсэн байгаа. Ганцхан өнөөдөр маш том хямдрал зарлаж байгаа. Аравхан лангаар дэргэдэх эгч дүүсээ атаархуулж, гайхуулж чадна. Мэдээж үнэ булаалдаж болно лдоо.

Эм:       Хорин лангаар би авъя.

Эм:       Би авъя аа. Гучин лан төлье.

Жү:       Илүү өндөр үнэ хэлэх хүн байна уу? Гучин лан.

Олон:   Гучин лан. Ийм үнэтэй гэж үү?

Эм:       Би тавин лан өгье.

Олон: Тавин лан гэнэ ээ? Тавин лан тийм их үү? Тавин лан..

Жү:       Би гэж хүн наймаа хийхдээ сайхан сэтгэл гаргахаас биш хэзээ ч шунаж улайрч байсангүй. Тавин лангаа наашаа өг.

Эм:       Ямар атаархмаар юм бэ.

Жү:       Минийх боллоо.

Эм:       Би ч бас авмаар л байна.

Эмс:     Өөр юу байна? Өөр юу байгаа юм?

Жү:       Чимээгүй.. чимээгүй лдээ. Дараагийн бараагаа танилцуулах гэж байна.

Эм:       Юу юм бэ? Дахиад байгаа хэрэг үү?

Жү:       Мү Рун Чуны гутал.

Эмс:     Хөөх... Гутал нь байна. Гутал..

Жү:       Бүгд чимээгүйхэн байгаарай. Худалдаж авч амжаагүй бүсгүйчүүдэд бүгдэд хүрэхээр их бараа бий. Мү Рун Чуны бийр, Мү Рун Чуны аяга савх, Мү Рун Чуны ном.. Дээр нь Мү Рун Чуны хөл угаах төмпөн бий.

Эмс:     Хөөх.. хөл угаах төмпөн гэнэ ээ.. Хөл угаах төмпөөн?

Жү:       Эхлэх үнэ нь арван лан ембүү.

Эм:       арван лан ембүү.

Жү:       Илүү өндөр үнэ хэлэх хүн байна уу?

2 Эм:    Би хорин лан.

Эм:       Би гучийг  өгье.

Жү:       Гуч гэж байна.

Эм:       Би дөчийг гаргая.

Жү:       Дөчин лан.

Эм:       Би тавийг өгье.

Эмс:     Зуун лан.

Жү:       Тавин лан.

Эм:       Би зууг өгье. Надад өгчих. Алив өгөөрэй. Зуун лан.

Эм:       Зуун лан гэнэ ээ. Ийм үнэтэй юу.

Эм:       Эзэгтэй.

Жү:       Энэ Мү Рун Чун ч их үнэд хүрэх юмаа.

Эр:        Бүсгүй. Юу сонирхож байна?

Жү:       Энэ хаш зүүлтийг би харъя даа. Энэ хаш зүүлт хос юм шиг харагдаад байх юм. Нөгөө нь байхгүй юм байна. Өнгө нь ч жирийн л юм. Агууламж багатай. Хийц нь.. маш болхи. Ингэе. Таван лан мөнгө.

Эр:        Тав аа. Нэртэйгээр нь дээрэмдчихээч.

Жү:       Дээрэмдвэл мөнгө өгөх юм уу ямар. Тэгвэл.. найман лан мөнгө. Энэнээс илүүг өгч чадахгүй шүү. Нууцаар энэ хаш зүүлтийг зарж байгаа хойно, олсон арга нь ч шударга байгаагүй байлгүй. Тийм дээ. Би худалдаад авчихдаг, дараа хүн ирээд төвөг удах юм бол ядаргаа болох юм байна.

Эр:        За за. Нэг гараараа мөнгөө нэг гараараа бараагаа.

Жү:       А чан. Чи чинь яагаад ийм болчихоо вэ?

Чан:      Би..

Жү:       Эхлээд жаахан юм идээд ав.

Чан:      Шяо Рү. Чамайг ингэж танийг олох гэж. Би танийг асуудалд оржээ гэж л бодлоо.

Жү:       Юу яриад байгаа юм. Эгч чинь амь бөхтэй хүн шүү.

Чан:      Танийг алга болсноос хойш, би энэ газрыг сайн мэдэхгүй, дээр нь тэр гуйлгачдыг ч дийлэхгүй, амьдрах газаргүй, идэх хоолгүй, хэдэн сайн хүмүүстэй таараад хэдэн мантуунууд өгсний ачинд л амьд үлдэж чадлаа.

Жү:       Тайван ид ээ. Энэ бүх хоол чинийх. Чамтай булаалдах хүн байхгүй.

Чан:      Шяо Рү. Энэ удаан хугацаанд хаашаа алга болчихдог юм бэ? Хүнээс асууж байж сонслоо. Тэр Мү Рун овгийн морин тэрэг гэсэн байхаа.

Жү:       Би одоо Мү Рун овгийн том авхай болсоон. Мү Рун Жү Вань.

Чан:      Юу?

Жү:       Аяархан л даа.

Чан:      Нээрээ юу худлаа юу? Нээрээ Мү Рун овгийн том авхай гэж үү?

Жү:       Худлаа л байж таараа шдээ.

Чан:      Тэгвэл хүн хуурч байгаа хэрэг биш үү?

Жү:       Яривал урт түүх болно оо. Ганц хоёр өгүүлбэрээр тайлбарлана гэж байхгүй. Оройхон чамд тайлбарлаж өгье. Ямар ч байсан санаж яваарай. Одоо би Мү Рун Жү Вань шүү. Мү рун жү вань бол би. Яасан ч ам алдаж болохгүй шүү.

Чан:      Шяо Рү.. бишээ Жү Вань эгчээ. Мү Рун овгийнхон их аюултай гэж сонссон юм байна. ХЭдий тэнд их сайхан байгаа ч та эртхэн тэндээс зугтаад ирсэн дээр байхаа.

Жү:       Одоохондоо шийдэж дуусаагүй ажил их байгаа. Надад санаа зовох хэрэггүй ээ. Би тийм мундаг юм чинь асуудалгүй л байж таараа. Эхлээд энэ мөнгийг авч бай. Би асуудлаа шийдэж дуусмагц, хоёулаа өөр газар очоод томхон байшин худалдаж авна аа. А Чан, чи бид хоёр хоёулаа угсаа гарлаа мэдэхгүй шүү дээ. Бидний эцэг эх энэ хорвоод амьд байх магадлал бий болов уу? Бидэнд тэднийг олоод аав аа ээжээ гэж дуудах боломж байгаа болов уу?

Чан:      Би хэзээ ч тэгэж бодож зүрхэлж байгаагүй. Одоо бол, ойр дотны хүн ганц та л байгаашдээ.

Жү:       Зүгээр ээ А чан. Хэрвээ би эцэг эхээ олчихвол чамайг хүүгээ болгож ав гэж хэлнэ.

Эр:        жү Вань авхай. Хоёрдугаар агь танийг хүрээд ирээч гэж байна.

Чан:      Шяо.. Жү Вань эгчээ..

Жү:       Зүгээр ээ.

Эр:        Морил.

Жү:       Дүү минь.

Эм:       Жү Вань авхай. Чи яаж Жү Вань авхайн дүрд хувирч чадаж байна аа. Чи хэн юм!

Жү:       Та.. та харин хэн юм?

Чун:      Чи мартчихаа юу? Чиний хөхүүл ээж шүү дээ.

Жү:       Баларсаан. Хөхүүл ээжээ. Удаан уулзаагүй бүр мартаж орхиж.

Эм:       Хоёрдугаар агь аа. Та заавал Жү Юань авхайн төлөө илчлэх хэрэгтэй шүү.

Чун:      Битгий жүжиглээд бай. Хэл. Хэн чамайг нааш нь явуулсан? Чиний зорилго юу юм?

Жү:       Би Мү  Рун Жү Вань мөн.

Эм:       Хоёрдугаар агь аа. Жү Вань авхай мэндэлснээс хойш би үргэлж түүнд үйлчилдэгэ байлаа. Хоёр жилийн өмнө нөхөр маань нас барах хүртэл. Гэрийнхэн маань хөгшин нь дэндүү хөгшин, бага нь дэндүү бага байсан учраас л авхайгаас холдож, нутагтаа буцсан юм. Чиний дүр төрх хэдий авхайтай төстэй ч гэсэн, нүдний чинь харц огт адилгүй байна. Би яасан ч алдсан байна гэж байхгүй.

Чун:      Би аль эртнээс мэдсээн. Жан эгчээ. Та гарч бай даа.

Эм:       Чи муу хөгийн хүүхэн!

Жү:       Мү Рун эзэгтэй ийм зүйл болно гэж надад хэлээгүй дээ. Тэгвэл би өөрөө мэдээд шийдчих юм биш үү. Хүлээн зөвшөөрч байна аа. Би Мү Рун Жү Вань биш.

Чун:      Тэгвэл хэл. Хэн чамайг явуулсан юм?

Жү:       Чиний ээж.

Чун:      Бүгд худлаа!

Жү:       Би.. Би үнэнээ л хэлж байна шдээ. Тэр өдөр чамайг хор хүртэхэд ээж ц чинь чиний амийг тэрнийхээр сольчихсон юм. Үгүй бол хор чинь яаж тайлагдана гэж бодоов? Жинхэнэ Жү Вань хэдий багаасаа мангардуу байсан ч, захирагчийн хамгийн их хайрладаг хүүхэд. Ээж чинь жинхэнэ Жү Вань үхсэн гэх бодит байдлыгнуун далдлахын тулд намайг хэд хоног тэрний дүрд тоглохыг гуйсан юм. Тэгэхээр, миний энэ үйлдэл чи бас ээжийн чинь төлөө л байгаа биз дээ.

Чун:      Байж боломгүй юм! Чи худлаа хэлж байна!

Жү:       Би..

Чун:      Миний ээж яаж ийм зүйл хийсэн байж таарах юм!

Жү:       Миний хэлж байгаа бүхэн үнээн. Хэрвээ итгэхгүй байгаа бол ээжээсээ очиж асуухгүй юу. Ямар ч байсан чиний амийг өөр хүний амиар сольсон.

Чун:      Ээжээ энэ Жү Вань хуурамч гэдэг нь илэрхий байна. Та битгий тэрэнд итгэчихээрэй дээ.

Чун ээж:      Чун Ар битгий сэжиглэж санаарх. Тэр чиний эгч Мү Рун Жү Вань гэдэг нь үнэн.

Чун:      Гэхдээ тэр..

Чун ээж:      Эцэг чинь тун удахгүй ирнэ. Багаас нь тэрнийг ихэд хайрлаж ирсэн. Тиймээс тэрэнтэй эв найртай байдаг юм шүү.

Жү:       Хөөе чи зүгээр үү? Хөөе, чи битгий ингэж их шанал аа. Энэнд чиний буруу байхгүй шдээ. ямар мэдсэн биш дээ. Тиймээс чи жинхэнэ Жү ваний цусыг тээгээд сайхан амьдрах хэрэгтэй шүү. Тэр дэмий амиа өргөсөн байж таарахгүй биз дээ.

Чун:      Тэрнийг хаана оршуулсныг мэдмээр байна. Очиж мөргөл үйлдмээр байна.

Жү:       Тэгвэл чи ч үнэхээр гонсойх нь дээ. Тэр өдөр аянга пөнн гэж цахилаад л.. Дэлбэрчихсээн. Тэр шатчихсан. Тиймээс би, хаана оршуулсныг нь үнэхээр мэдэхгүй байна.

Чун:     Би заавал тэрний хариуг нь өгөх болно оо.

Жү:       Тэгвэл.. тэр хөхүүл ээжийг яах уу?

Чун:      Манай Мү Руны гэр бүлд хэн нэгнийг нууна гэдэг тийм хэцүү зүйл биш. За за. Би хэд хоног явж зарим нэг зүйлсийг амжуулах хэрэгтэй байна.

Жү:       Дүү чи бүгдийг сайтар зохицуулна гэдэгт итгэлтэй байна аа. Тэгвэл би явлаа шүү.

Чун:      Ээжээ. Миний хорыг яаж тайлсан юм?

Чун ээж:      Юнь Хө толгойлогчийн л ач. Жил гаруй судалсны дүнд арай гэж хор тайлах увидаст эм бүтээсэн юм.

Чун:      Ээжээ. Гэхдээ би энгийн нэг хор хүртээгүй шүү дээ. Цусан шавж. Эдгээх нь яаж тийм амар байх билээ. Та надад үнэнээ хэлчих л дээ.

Чун ээж:      Үүнийг домогт ярьдаг шиг тийм хэцүү тайлдаг юм биш ээ. Чи Юнь Хө толгойлогчийн анагаах ухаанд итгэх хэрэгтэй.

Чун:      Би хориотой газар Жү Ваньтай таарсан.

Чун ээж:      Би тэрнийг өргөөндөө аваад ирсэн. Цаашид тэр бидэнтэй хамт амьдрах болно. Багаасаа маанагдуу байсан болохоор цаашид зарим нэг зүйл дээр хүлээцтэй хандаарай.

Эр:        Тэр эмэгтэй, Шөн Юүэ уулын бүсэд хэдийн нэвтэрсэн. Тэгээд бас Жү Вань авхай хуурамч гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэж байналээ.

Хун:      Би зүгээр л захирагчийн охинтой гэрлэмээр байна. Тэрний хуурамч жинхэнэ эсэх огт хамаагүй.

Эр:        Тэгвэл энэ эмэгтэйг...

Жү:       Ахаа түр байзаарай.

Эр:        Жү Вань авхай.

Жү:       Ахаа. Та ингэж ёсорхох хэрэггүй дээ. Ахаа, танийг өмнө нь их харсан санагдаад байх юм. Та Мү руны гэр бүлийн хөгшин биз дээ.

Эр:        Тооцоод үзвэл, хөгшин боол би арван настайгаасаа Мү Руны гэрт ирсэн байдаг юм. Одоо дөч гаруй жил болжээ.

Жү:       Тэгвэл ахаа. Та надтай адилхан төрхтэй хамаатан садан харж байгаагүй биз?Жишээ нь, манай ээжийн...

Эр:        Би зүгээр нэг энгийн боол шүү дээ. Яаж эзнийхээ гэрийн асуудалд хутгалдаж зүрхлэх билээ. Яаж болох билээ. Яасан ч болохгүй ээ. Энэ... алив би сайн гэгч нь санаад орхиё. Нэг тийм хүн байсан санагдах юм.

Жү:       Хэн юм?

Эр;        Жаахан балартчихжээ. Бодоод үзье дээ. санаанд орж ирдэггүй ээ. Аан саначихлаа. Саначихлаа. Нэг тийм хүн байсан юм байна. Жан авхайд нэг дүү байсан юм. Дараа нь Жөү овогтынд бэр орсон. Чамтай их төстэй охин төрүүлсэн байсан. Тэд Шөн Юүэ ууланд нэг ирж байсан. Гэхдээ.. дараа нь сураггүй болсон доо.

Жү:       Тэгвэл.. Жөү овогтын гэрийг одоо олж чадах уу?

Эр:        Тэр ч... Хэцүү байх л гэж айж байна. Гэхдээ..

Жү:       Гэхдээ юу гэж?

Эр:        Энэ хашаанд нэг ном нуудаг газар бий. Тэр дотор, захирагчийн цуглуулсан бүхий л бүглэмүүдийн мэдээлэл бий. Тэр дунд Жөү овогтын тухай тэмдэглэл байхыг үгүйсгэхгүй.

Жү:     Тэр ном нуудаг газар нь хаана байдаг юм?

Эр:        тэр... тэнд байгаа... биш ээ биш биш биш. Тэнд байгаа юм байна. Бас биш ээ. Хаана билээ дээ. Энэ тархи толгойг минь дээ. Тэр.. Аан саначихлаа. Саначихлаа. Хоёрдуугаар агийн унтлагын өрөөний хавьцаа байгаа.

Жү:       Хоёрдугаар агийн унтлагын өрөөний ойролцоо гэнэ ээ?

Жү:       Мү рун Чуны өрөө... Хажууд нь номын хэсэг байгаа. Эмийн үнэр байна. Хүн орхоодойтой тахианы шөл. Гал тогоо нь юм байхдаа. Эхлээд гэдсээ цатгасан  ч бас болох л юм. Хүн орхоодойтой тахианы шөл.

Долоодугаар анги

Төгсөв.

 

Back to episodes Go home