USK 9

A beggar saves kidnapped twin boys and their CEO father marries her

Үргэлжлэх хугацаа: 114мин

Орчуулсан Ж.Тамир

 

Дүрүүд:

Фу: эр, ноён Фу Юу

Су: эм, ихрүүдийн ээж, Су Вэнжин

Бао:  хүү,ихрүүдийн нэг И Бао

Чиан: хүү, ихрүүдийн нэг Чиан Бао

Ч: эм, Чен Яао

Т: эр, Фу Юугийн туслах

Я:  Су Вэнжингийн эгч

Даа: эр, даамал

 

 

Ч:  Хөөе. Аяар миний хэлснээр хийгээрэй. Хөөе. Өмхий цэвэрлэгч ээ, чи сая юу сонссон бэ?

Су: Аяар миний хэлснээр хийгээрэй. Гэхдээ ингэж болдог юм уу?

Ч: Тэнэг амьтан.

Су: Жаахан байна.

Эр: Хатагтай Чэн. Энэ аллага биш барьцаалалт гэдэгт итгэлтэй байна уу?

Ч: Тэр золигийн учрыг олохоос нааш би хатагтай Фу болж чадахгүй. Тэрнээс салах шаардлагатай. Миний хонгорууд, өнөөдөр хичээл нь ямар байсан? Ээж нь цэнгэлдэх хүрээлэн рүү аваад явъя, за юу?

Чиан: Хатагтай, дүр эсгэхээс залхахгүй байна уу?

И: Таныг ээж гэж зөвшөөрч байснаас ээжгүй байсан нь дээр.

Чиан: Та өөрөө ав.Туслаарай, хүүхэд хулгайлж байна.

Чиан: Ээж ээ, туслаараай.

И:Ээж байна.

Хүүхдүүд: Ээж ээ. Ээж ээ. Таныг үхээгүй гэж мэдэж байсан юм аа.

Аав: Ээж.

Чиан: И Бао, ээж тэнэг юм шиг харагдаж байна уу?

И:  Тэр тэнэг. Гэхдээ үнэр нь ээжтэй адилхан байна.

Чиан: Тэгвэл мөн байх ёстой. Ээж гоё үнэртэй.

Эр: Хөөе. Ноён Фу цэвэрч хүн, өөрт нь хүрэхэд дургүй. Залуу ноёнтонг хүрсэн ч дургүйцдэг юм.

Ч: Фу Юу, намайг уучлаарай. Би ээжийн үүргээ биелүүлж чадсангүй. 

Фу:Чен туслах, Чен авхайг явуул. Хүүхдүүдийг маань аварсанд баярлалаа. Надаас хүссэнээ авч болно.

СУ: Царайлаг юм аа.

Ч: Тэнэг, наад заваан гараа ав. Фу Юу чам шиг хүний хүрдэг хүн биш.

СУ: Чи өөрөө тэнэг. Хог хаядаг хүн тэнэг.

Чиан: Үгүй ээ, ээж муухай болчихож. Харахад л аав дургүйцэх нь тодорхой.

И:  Бид нар байхад...

Чиан: Аав ээжтэй гэрлэх л болно. Эхлээд ээжийг дэргэдээ байлгах арга бодож ольъё.

И:  За.

ЧианИ:  Тэр бид хоёрын бие хамгаалагч болно гэсэн.

Фу:Энийг чамд.

СУ: Хөөх. Ямар их мөнгө вэ.

Чиан: Ээж бид хоёрын бие хамгаалагч. Та өдөр болгон зөндөө Вахаха ууж болно.

Фу:Тэрнийг зогсоо.

Т: Үгүй ээ. Энэ тэнэг ч баларсаан.

СУ: Та яагаа вэ? 

Фу:Өнөөдрөөс чи миний эхнэр. Надад туслаач... нөгөө арга байна. Энэ тэр хүнтэй ямар холбоотой юм болоо? Нэг сарын туршилтын хугацаа. Алдаа гаргах  юм бол чамайг хална.

Т: Юу болоод байна аа? Ерөнхийлөгч Фу энэ эмэгтэйг өршөөчихөж байгаа юм уу? Бүр гэртээ амьдруулах гэж үү?

Чиан: Ээж сайн зодолддог болохоор бид хоёрын бие хамгаалагч болж болох уу?

Ч: Тэр цэвэрлэгч. Бактери дүүрэн байгаа.

Фу:Чен Тэжү тэрнийг өндөр зэрэглэлийн спа-д аваачиж, ариутга.

*********************

Т: Үхэхээс айдаггүй дээрэмчдийн хийсэн хэрэг. Сүрдүүлэх гэж байж.

Фу:Таван жилийн өмнөх барьцаалсан хэрэгтэй холбоотой юу?

Т: Таван жилийн өмнөх хүмүүс бидэнтэй гадаадын хакеруудаар дамжуулж холбогдсон. Хүүхдүүдийг явуулсан хүмүүс зүгээр гар хөл бологсод нь. Тэднийг алчихсан. Тийм болохоор тэр талаар мэдээлэл хомс байгаа.

Фу:Тэд тэрнийг үхсэн гэж хэлсэн. Бүрзгэр зурагнаас өөр юм байгаагүй. Би итгэхгүй байна.

Т: Тэд нарт худлаа хэлэх шаардлага байхгүй. Ноён Фу, танд гэж хэлэхэд залуу ноёдын төлөө ч болов та өнгөрснийг мартах хэрэгтэй. Амьдралаа шинээр эхэл.

Эмээ: Миний ач хөвгүүд ээжтэй байх ёстой. Яао Яао өнөөдөр манайд нүүж ирсэн. Яао Яаог хөөх юм бол намайг ээж гэж дуудах хэрэггүй.

Фу:Ээж ээ. Зүгээр л гадаадад эмчлүүлж болохгүй юм уу?

Эмээ:Чи хэл дээ. Одоо ч гэсэн хэнийг нь мэдэхгүй тэр эмэгтэйг бодсоор байгаа юм уу? Тэр үхээд 5жил болж байна. Одоо ч чамд шүглэчихээд байна.

Фу:Ээж ээ. Сайн сонс. Тэр хоёр хүүхэд тэрнээс төрсөнд та баярлах хэрэгтэй. Тэгээгүй бол Фу овгийнхон өв залгамжлагчгүй байх байсан юм.

Чиан: Энэ минийх шдээ.

И: Чи миний ихрийн өрөөсөн биз дээ.

Чиан: Ээж өгч болохгүй гэсэн.

И:  Ээж ээ, аав аа, Чиан намайг дээрэлхээд байна.

Фу: И Бао. Тэгж ярихаа боль. Гэмгүй  хүнийг гүтгэж болохгүй.

СУ:  Өөр хуваах тоглоом байна уу?

И Чиан. Үгүй.

СУ: Явцагаая.

Фу:Надад хүүхдээсээ ялгагдах юм алга. Тэнэг хүнээс тэрнийг олж харж байдаг.

Ч:Фу Юуцэвэрлэгч хараад инээлээ гэж үү. Над руу хэзээ ч инээж байгаагүй байж. Яагаад?... Над руу хэзээ ч инээж байгаагүй байж. Яагаад?

Фу:Нэг сарын туршилтын хугацаа. Алдаа гаргах юм бол чамайг хална.

Ч:Фу Юухэтэрхий цэвэрч хүн. Унтлагынхаа өрөөнд хэнийг ч оруулдаггүй. Тэр тэнэг өрөөнд нь ороод буулгачихвал... Фу Юухөөх нь тодорхой. Фу Юу, амралтын өдөр болж байна. Хүүхдүүдэд зориулж үдэшлэг хийвэл ямар вэ? Бао, Бей хоёрын ангийн хүүхдүүдийг урихад болно.

Фу:Үнэндээ... ээжийн хэлснийг тоох хэрэггүй.

Ч:Фу Юуаа, би өөрөө хүссэн болохоор л хэлж байна.

Фу:Тийм бол өөрөө мэдээд хий. Мартсанаас, Яанзий хэрэг тарих вий, сайн  хараарай.

Ч:Фу Юуаа, санаа зоволтгүй.

*******************

Чиан: Энэ зальт үнэг яах гэж байгаа юм бол?

Ч: Чамайг удахгүй хөөнө дөө.

И:  Юу ч байлаа  гэсэн, ээжийг дээрэлхэхийг зөвшөөрч болохгүй.

Чиан: Чен Яао эгч ногоо хийчихлээ.

Ч: энэ тэнэгийг хөөсний дараа,  та муу хоёр бутчийн ээлж ирнэ ээ. За, хонгор минь...

И:  Ээж ээ, бид хоёрыг уучлаарай. Та л санаачлага гаргаж байж аавтай гэрлэж чадна.

Фу:Энийг гарга.

Ч: Үгүй ээ, Фу Юуаа.

Хоёр хүүхдийн ам хөдөлнө.

Чиан: санаа зоволтгүй. Тэр бид хоёрын ээж. Ээжийг хөөвөл хоёулаа хамт явна аа.

И:  Яг зөв. Хамтдаа үхнэ ээ.

*****************

СУ: Царайлаг юм аа. Хоёулаа секс хийе.

Фу:Галзуу эм. Эндээс гар. Чи хэн юм бэ? Надтай хөдөө таарч байсан уу? Гар! Даамал, бүгдийг нь шинээр соль. Ариутга. Сайн ариутгаарай.

СУ: Би ормоор байна. Царайлаг залуутай унтмаар  байна шдээ.

Чиан: Ээж ээ, дахиад орох юм бол И Бао бид хоёр ч таныг аварч чадахгүй.

И: Ээж ээ, аавтай дараа унтаж болно оо.

СУ: Нээрэн үү?

Фу:Та хоёрыг дээ. Аавынхаа эсрэг хуйвалдана гэнэ ээ?

*******************

Ч: Чамайг дээ. Зальтай гэдэг нь. Тийм бол... надад гомдох хэрэггүй шүү. Фу Юуаа, хүүхэд сургууль дээрээ зодоон хийх нэг хэрэг. Энэ удаа тэр хоёр надад эм уулгасан. Тэднийг хяналтаас гарах вий гэж айж байна. Гэхдээ би ээж нь биш болохоор... би... надад тэр хоёрыг шийтгэх эрх байхгүй.

Фу:Хэл л дээ.

Ч: Тэр тэнээг Ян Зыгаас л болсон байх. Хэтэрхий эрхлүүлээд, улам толгой дээрээ гаргаад байна.

Фу: Ойлголоо. Би тэрнийг удахгүй явуулна.

Ч:Хүүхдүүд тэрэнд сайн болохоор төрсөн өдрийн үдэшлэгийн дараа болбол ямар вэ?

Фу:Чамд баярллаа.

Ч:Фу Юуаа, танд тус болсон бол баяртай байна. Фу Юуаа, та ажлаа хий дээ.

Фу:Юу гэнэ ээ?

Эмээ: Чамаас болж хоёр хүүхэд хэрээс хэтэрч байна. Миний ач хүү яагаад зодоон хийснийг би мэдсэн. Ангийнх нь хүүхэд ээжгүй гэж хэлснээс болсон гэж байна. Хөөрхий ач хүү минь.

Фу:Чэн Яао. Энэ төрсөн өдрийн үдэшлэг... ээжийн хувиар бэлд, бас бидний сүй тавих ёслол болог.

Ч: За, Фу Юуаа. Сүй ёслолоо хүүхдийн төрсөн өдрөөр хийж байх гэж. Энэ удаа чи бүрмөсөн алга болох ёстой. Бүрмөсөн.

****************

9: Өнөөдөр ноён Фута хоёрын төрсөн өдрийн үдэшлэг дээр Чэн Яао авхайтай сүй тавина. Та хоёр томоотой байх ёстой шүү.

Чиан: Юу? Надад хэлэхгүй нууцаар сүй тавьчихсан юм уу?

9:Би яг юу болсныг мэдэхгүй байна. Яан Зы, өнөөдөр хоёр залуу ноёныг сайн харах ёстой шүү.

СУ: Яан Зу, даалгавраа сайн биелүүлнэ ээ.

И: Бид хоёрыг байгаа цагт тэр аавтай гэрлэж чадахгүй. Очиж яах гэж байгааг нь харъя.

Ч:Тэдний зайлуул. Миний сүйн ёслолыг сүйтгээд үзээрэй, ойлгосон уу? Ойлгосон биз?

И: Энэ хүн бас юу төлөвлөөд байгаа юм болоо? 

Чиан: Хэн мэдэх вэ. Ээж бид хоёрыг хамгаална. Тэрнийг дахиад муу юм хийвэл ээж үхтэл нь зодно. Тийм ээ?

СУ: Тийм ээ, Яан Зы даалгавраа сайн биелүүлнэ ээ.

******************

Ч: Тэнэг, хоёр дэггүй... үх.

И: Хөөх. “Вууф баг”

Чиан:И Бао, жаахан хүүхэд шиг байхаа боль. Би л лав чам шиг биш.

СУ: Чиан Бао, И Бао. Болгоомжтой.

Чиан: Ээж ээ, авраарай. Ээж ээ. Ээж ээ, намайг авраарай.

И: Ээж ээ. Ээж ээ. Намайг авраарай.

СУ: Миний хүүхдүүд байна.

Чиан: Ээж ээ. Ээж ээ, бид хоёрыг авраарай.

И: Ээж ээ. Ээж ээ, авраарай.

СУ: Ээж нь та хоёрыг заавал аварна аа.

И: Ээж ээ. Ээж ээ.

СУ: Бид нар хаана байна  аа?

И Чиан: Ээж ээ, бид нар зальтай эмэгтэйгээс болж үхэх шахлаа.

Ч: Тэд нар үхчихсэн үү?

Эр: Түрүүн туслаарай гэж хашгирч байсан. Одоо доошоо уначихсан байх ёстой.

Ч: Тэнэг амьтад одоо тамд очсон байх.

Эр: Хатагтай Чэн, энэ үдэшлэгийн төлөвлөгөө. Ноён Фуг танд санал тавьсны дараа, та хоёр дээр гэрэл тусна. Таны дээрээс цэцгийн дэлбээ асгарна. Бүх хүний анхаарал тан дээр байх болно.

Ч: За. Тийшээ очоод хараадах. Тэдний үхсэн үгүйг шалгах  хэрэгтэй байна.

Эр: Мэдлээ.

И: Бид нар баригдах нь.

Чиан:Юунаас айсан юм? Тэрэнд үзүүлээд өгөх юм чинь. Ээж ээ, яваарай.

СУ: За.

Чиан: Чэн Яао эгч ээ, ээжид ийм гоё гэрлэх санал тавих төлөвлөгөө гаргаж өгсөнд баярлалаа.

*****************

Ш: Өнөөдөр юу өмсөх вэ?

Чиан:Манай ээж гүнж шиг болох ёстой. Угаасаа хөөрхөн, бас гүнж шиг хүчтэй бас эрхэмсэг.

И: Тийм ээ. Хамгийн хөөрхөн нь байх ёстой. Титэм, бас гүнжийн даашинз.

СУ: Тийм ээ, Яан Зы, гүнж болно.

Эм: Хөөе, та нар сонссон уу?  Фу овогтын хоёр залуу ноён гудамжнаас олсон тэнэгийг ээж гэж дууддаг гэсэн.

Эм2: Чэн Яао Фу ноёнтой гэрлээгүй ч гэсэн олон жил хойд эхийн үүрэг гүйцэтгэсэн. Гэхдээ л цэвэрлэгчид ялагдчих гэж.

Эм: Хөөе. Цэвэрлэгч байхгүй байна.

Эмээ: Тэр ирэхгүй байх аа. Ийм газар тэрэн шиг хүн юу гэж ирэх юм?

Фу: Хоёр хүүхэд яасан бэ? 

Т: Тэр хоёрыг шинэ эзэгтэйтэй  байгаа гэж сонссон. Танд гэнэтийн бэлэг бэлдсэн гэсэн...

Эр:Тавтай морил. Манай залуу ноёдын төрсөн өдрийн үдэшлэг  эхэлж байна. Өнөөдөр ноён Фугийн хувьд ч онцгой өдөр. Та бүхнийг гэнэтийн зүйл хүлээж байгаа.

Чиан:Аав бид хоёрыг ээжтэй болгоно гэсэн.

И: Аав сөхөрч суугаад гэрлэх санал тавина. Үгэнд сайн орох юм бол ээж гарч ирнэ шүү.

Фу: Надтай гэрлэх үү?

СУ: Тийм ээ.

Чиан:Энэ манай ээж. Яан Зы.

И:Та нар дахиад бид хоёрыг муу хэлээд үзээрэй. Манай  ээж хүчтэй болохоор та нарт үзүүлээд өгнө.

Эм: Нөгөө тэнэг цэвэрлэгч байна.

Эмээ: Яагаад тэнэг цэвэрлэгч байдаг билээ? Яао Яао хаана байна  аа?

Эм2: Ноён Фу яаж иймтэнэгтэй гэрлэх болж байна аа?

Чиан:Юу яриад байгаа юм? Аав бид гурав их ухаантай. Ухаантай ээж ямар хэрэгтэй юм?

И:Яг зөв. Манай ээж тэнэг биш байсан ч, бид гурав тэрнийг тэнэг болтол нь эрхлүүлэх юмчинь. Тийм ээ, Чиан? Тийм биз дээ, аав аа?

Чиан:Аав аа,     ээжийг хөөх юм бол... би энд байгаа хүмүүст нүцгэн зургийг чинь үзүүлчихнэ шүү.

Фу: Чамайг дээ.

И: Бид хоёр ямар  анх удаа ингэж байгаа биш. Ээжид хичнээн хайртайгаа хүмүүст харуул л даа.

Фу: Тийм ээ, гэрлэхэд буруутахгүй байх. Яан Зы тэнэг болохоор нэг өдөр жинхэнэ ээжийг нь олсон ч тэнэг болохоор сэтгэл нь өвдөхгүй байх.

Чиан:Аав аа, та шийдсэн үү?

Фу:Тийм ээ, энэ миний сүйт бүсгүй. Хүүхдүүдийн ээж нь. Яан Зы.

Ч: Би чиний сүйт бүсгүй. Тэр тэнэг. Фу Юуаа, тэд намайг  алах гэсэн.

Я: Тэр... үхээгүй байна.

Ч:Өөдгүй амьтад, том тэнэг. Та нарыг яасан ч зүгээр өнгөрөөхгүй дээ.

Я: Чамайг хуурсан байна.  Тэр тэнэг биш. Тэр харсан эр болгоныг өдөж явдаг, өөдгүй эм байгаа юм. 

Ч: Чи хэн юм?

Я: Миний хэн байх хамаагүй. Хамгийн чухал нь бид бүгд тэрнийг үхээсэй гэж хүсч байгаа. Чиний эрийг булаах гэж галзуу болж жүжиглэж байгаа юм.

Ч: Дургүй  хүрчихлээ. Би яагаад тэгж бодоогүй юм болоо? Гэхдээ тэр хоёр бяцхан чөтгөр их ухаантай. Тэр тэнэг эмэгтэй их сайн зодолддог. Тэднийг яаж алах вэ? 

Я: Санаа зовох хэрэггүй. Яарах хэрэггүй.

********************

СУ: Яан Зы тэрэнд дургүй. Тэр аймаар.

Чиан: Та эртээр тэрнийг царайлаг гэсэн биз дээ? Та тэрэнтэй унтмааргүй байгаа юм уу?

СУ: Хүсэхгүй байна.

Чиан: Ээж ээ, бид нэг алхам урагшилсан. Энэ боломжийг алдчихвал...

И: Унтаагүй юм уу? Ээж ээ, бид хоёрт охин дүү гаргаад өгчихвөл аав таныг хөөж чадахгүй.

СУ: За яах вэ. Би та хоёроос салахыг хүсэхгүй байна.

Чиан: Ээж ээ, алив ээ.

И: Ээж ээ, үгэнд чинь орохгүй байвал та хүч ашиглаж болно шд.

СУ: За.

Фу:Эндээс гар, хулигаан.  Даамал аа, ариутга. Сайн ариутга.

Даа: Бурхан минь. Наадахыг чинь үйлчлэгч нар хийх ёстой шд.

Чиан: эр хүний сэтгэлийг булаахын тулд ходоодыг нь булаах хэрэгтэй. Ээж ийм гоё өглөөний цай бэлдсэнийг хараад аавын сэтгэл нь хөдөлнө.

И: Манай аавд ганц ч эмэгтэй өглөөний цай бэлдэж өгч байгаагүй. Тийм хүнийг хараад сэтгэл нь хөдөлнө дөө.

Чиан: Аавыг сэртэл хүлээж байгаад, ээжийг энд зогсоож, энийг хийсэн болж жүжиглэ гэж хэлье. Тэгээд ганцаардсан хүнд идүүлнэ.

Даа: За  за за. Тэгвэл та хоёр эндээ үлд. Би тийшээ явчихад ирье. Ямар нэг юм болбол намайг дуудаарай.

Чиан: Аав хайрын захиа авч үзээгүй. Та бичээд өгчих. Тэгвэл аав их баярлана.

И: Та үнэхээр ухаантай. Нялуун байх тусам сайн. Сэтгэл нь хөдөлнө.

СУ: Чи их царайлаг.

Фу:Наадахаа уншчихсан биз дээ. Бүгдэд нь уншаад өг. Эсэргүүцэх зүйл байхгүй бол зааврын дагуу хий.

Т:Мэдлээ. Энийг үнэхээр унших юм уу?

Фу:Цаг үрэхээ  боль.

Т: Хайрт нөхөр минь. Чи их царайлаг. Чамтай унтахыг маш их хүсч байна.

Фу:Амаа тат.

Эр:Зааврын дагуу хий.

***************

Ч: Фу Юуаа. Та ирээ юу? Надад гэрлэх санал тавих гэж байгаа юм уу? Санал тавих гэж хар карт өгч байгаа юм уу? Намайг гэрийнхээ санхүүг барь гэж байгаа юм уу?

Фу:Энэ карт... Тийм ээ, өнгөрсөн жилүүдэд Чиан Бао, И Бао хоёрыг харж хандаж байсанд баярлалаа. Чамд өгч байгаа нөхөн төлбөр.

Ч: Надад мөнгө хэрэггүй. Та л байхад болно. Миний сэтгэлд ганцхан та байдаг. Миний нөхөр та байх ёстой.

Фу:Энийг хэн бичсэн бэ? Зогс. Энэ тэнэг эмэгтэйг энд байлгахыг хүсч байгаа бол сайн харж бай. Тэгэхгүй бол би хөөчихнө шүү. Дахиад ийм юм болбол шууд хөөнө.

СУ: Би тэнэг биш. Намайг Яан Зы гэдэг.

Фу:Үйлчлэгч ээ, би энэ тэнэг эмэгтэйн шүлсийг идэхгүй. Хоол шүлс болчихлоо.

***************

Фу:Миний өрөөнд байн байн орж ирдэгсэн. Өнөөдөр яагаад орж ирэхгүй байна?

Даа: Эзэнтэн, ийм юм болсон. Хатагтай Яан Зы, залуу ноёд танд саад болохыг хүсээгүй болохоор гадаа савлуур дээр тоглож байгаа.

Фу:Дураараа л болно биз.

Даа:Би хөгширч байна. Фу овогтынд би ихэнх амьдралаа өнгөрөөсөн. Хатагтай Яан Зыг энэ гэрт ирсэнээс хойш одоо л гэр шиг болж байна. Залуу ноёд зөв хүнээ ээжээр сонгосон. Хатагтай Яан Зы жаахан асуудалтай ч гэлээ, хатагтай Яан Зы тэр хоёрт их хайртай. Тэд нар тоглохоороо хаа сайгүй хөхөрчихсөн байдаг байсан. Одоо хамаагүй бага хөхөрдөг болсон. Бас байнга инээдэг. Залуу ноёнтон ч гэсэн. Залууноёнтон суутан. Өрөөндөө суугаад, юм уншиж, ажил хийхээс өөр юм мэддэггүй байсан. Одоо хүүхэд шиг байдаг болсон.

Фу:Хоёр золиг минь, яаж ингэж унаж болох юм?

Чиан: Аав бидэнд санаа зовоод байгаа юм уу?

И: Юу гэж дээ? Ээжид л санаа зовж байгаа байлгүй.

Чиан: Тэгвэл аав ээжид сайн болчихсон юм уу? Аав аа, ээж та хоёр сургуулийн биеийн тамирын өдөрлөгт оролцох уу?

Фу:Аав нь завгүй.

И: Аав аа, арай гэж ээжтэй болж байхад. Ээжтэй хамт оччих л доо.

Фу:Үгүй.

СУ: Аав аа, гуйж байна.

Фу:Хэн чиний аав юм?

Чиан: Нөхөр. Нөхөр.

СУ: Нөхөр минь, гуйж байна.

Фу:Заа за. АмалъСу: .

Хүүхдүүд: Тийм ээ.

***************

Я: Су Вэнжин. Су Вэнжин. Үнэхээр тэнэг болчихсон юм байх даа? Жүжиглэж байгаа үгүйг нь шалгах хэрэгтэй. Су Вэнжин.  Үнэхээр тэнэг болчихсон юм байх даа?  Жүжиглэж байга үгүйг нь шалгах хэрэгтэй. Су Вэнжин. Сайн уу.

СУ: Сайн уу, чи ч гэсэн биеийн тамирын өдөрлөгт ирээ юу?

Я:Дайсан нь урд чинь зогсож байхад ч танихгүй. Хүүхдүүд нь хажууд нь байж байхад аав нь хэн гэдгийг ч мэдэхгүй. Су Вэнжин. Чи ч үнэхээр тэнэг юм даа.

Су: Чи ч гэсэн тэнэг. Хүний нэрийг буруу дуудаж болдоггүй юм. Намайг Су Вэнжин гэдэггүй. Сайн уу, намайг Яан Зы гэдэг.

Я:Бид нар хүүхдүүддээ боловсрол эзэмшүүлж, нийгэмд байр суурийг нь олох гэж их мөнгө төлдөг. Гэтэл энэ сургуульд чам шиг хүн байж байдаг. Хүүхдүүд чинь бусдын хүүхдийг  зоддогт гайхах юм алга. Чи эр хүн урхидаж, хүүхэд гаргаад, мөнгөний төлөө хүүхдээ зарсан. Үйлийн үрээ эдлэхгүй тэнэг хүний дүр эсгэж, хүмүүсийг хуурч байдаг. Чи яаж тэдний ээж болж  жүжиглэж чадаж байна аа? Су Вэнжин. Чи ч өөдгүй амьтан юм даа.

Эм: Аан, энэ нөгөө хүүхэд зодоод байдаг ихрүүдийн ээж юм шиг байна.

Эм2: Ийм ээжтэй юм чинь хүүхдүүд нь тийм байхаас яадаг юм. Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг гэдэг байх аа.

СУ: Андуурч байгаа юм.

Я:Су Вэнжин, чамайг үнс болсон байсан ч, би чамайг танина.

Чиан: Ээж яагаад удаад байна аа?

И: Ээж зүгээр байгаа?

Я:Хүмүүс ээ, энийг хар даа. Энэ хүн хөдөө хээр эр хүн урхидаж, хүүхэдтэй болоод... өөрийнхөө үр хүүхдийг мөнгөний төлөө зарсан. Тэрнийг хурдан хөөж, өөрийнхөө хүүхдүүдийг  хамгаалах хэрэгтэй.

Фу:Чиний сая ярьсан эмэгтэй... Тэрнийг хаана харсан бэ? Хэнийг урхидсан юм? Хэлээдэх... Чиний сая ярьсан эмэгтэй... Тэрнийг хаана харсан бэ?  Хэнийг урхидсан юм? Хэлээдэх...

Я:Юу вэ? Мартах дөхлөө. Нээрэн тэр хүн Фу захирал байсан шд. Хүүхдүүдийнх нь ээж Су Вэнжин гэдгийг хэлж болохгүй.Чихэн юм? Энэ чамд ямар хамаатай юм?

Фу:Энэ их чухал хэрэг. Хурдан хэлээдэх.

Я:Фу Юуг харахад тэр эмэгтэйг мартаагүй юм шиг байна. Лон хотын захад болсон явдал... гэхдээ тэр эрэгтэй ямар хүн байсыг би сайн санахгүй байгаа.

Фу:Лон хот оо? Би ч гэсэнтэр эмэгтэйтэй Лон хотод таарсан. Тэр шөнө чи байсан юм уу?

Я:Тэр чамд ямар хамаатай юм?

Фу:Надад бүх үнэнээ хэлээдэх.

Я: Фу Юу тэр эмд сайн юм шиг байна. Яагаад энэ боломжийг ашиглаж болохгүй гэж? 5жилийн өмнөх нэг шөнө... би санамсаргүй нэг эрэгтэйг аварсан. Тэр надтай унтсан. Тэгээд би жирэмсэн болсон. Би ямар ч мөнгөгүй болчихсон байсан. Аав, ээж хоёр маань хүндээр өвдчихсөн байсан. Су Вэнжинядуу амьдрахыг хүсээгүй.Тэгээд миний дөнгөж төрсөн ихэр хүүхдүүдийг зарчихсан. Мөнгөний төлөө. Дараа нь мөнгөө хуваахаас болж хүмүүстэй муудалцсан. Зодуулаад толгойдоо гэмтэл авсан.

Фу:Бүгд тохирч байна. Тэрнээс бусад нь.

Чиан: Худалч эмэгтэй. Миний ээжийг муулахаа боль.

И: Миний ээж тийм хүн биш. Та л хүүхдүүдийг нь барьцаалсан байх.

Я: Ноён Фу, миний хэлсэн үг бүр үнэн. Би ч гэсэн хохирогч.

И: Ээж ээ, явъя.

Я:Ноён Фу, та өөрөө шалгаад үз. Би үнэнийг хэлсэн. Тэр миний эгч.  Тэр төрсөн эцэг эхээ хордуулсан. Хүмүүс тэрнийг зодуулаад тархиндаа гэмтэл авсан гэж байсан. Үнэхээр тэнэг болсон уу, мөнгөний төлөө таныг хуурч байгаа юу гэдгийг би мэдэхгүй.

Фу:Чен. Яан Зыг шалга. Су Вэнжин мөн үү? Бас тэрний өнгөрснийг бүгдийг нь олж мэд.

Чиан: Аав аа, энэ эмэгтэйд хууртах хэрэггүй.

Фу:Чимээгүй.

Т: Ноён Фу, Яан Зы үнэхээр Су Вэнжин мөн байна.

Я: Фу Юу тэр эмэгтэйг хүлээгээд гэрлээгүй байх нь ээ.

*********************

Ч: Су Вэнжиний учрыг олж чадах юм уу? Би цаг гаран хүлээлээ. Чиний хэлсэнээр би тэвчээртэй хүлээсэн. Дахиад хэр удах ёстой юм? Чи юу ч хийсэнгүй.

Я:Яарлаа гээд бүтчихдэг байсан бол чи аль хэдийн Фу Юугийн оронд орчихсон байгаа. Намайг яах гэж дуудсан юм?

Ч:Ямар төлөвлөгөөтэй байгаагаа надад хэлээдэх.

Я:Маргааш сургуулийн гадаа хүлээж бай.  Миний дохиог хүлээж бай. Эхлээд тэр тэнэгийг хуурч гаргаад, барьж ав. Дараа нь томыг нь ашиглаад хүүхдүүдээс нь сал.... Фу Юуг тэр шөнө би байсан гэж итгүүлэхийг хүсч байгаа бол Чэн Яагийн тусламж хэрэг болно.

Фу:Чи тав, зургаан жилийн өмнө тэнд, хотын захад нэг хүнийг аварсан гэсэн.  Бас хоёр хүүхдээ алдсан гэлээ. Нотлох баримт байгаа юу?

Я:   Тийм ээ, байгаа. Гэхдээ нёон Фу, яагаадминий хувийн хэрэгт оролцоод байгаа юм? Яагаад сонирхоод байгаа юм? Тэр эмэгтэйн төлөө нотлох баримтыг устгаж, намайг дахиад хорлох гээ юу?

Фу:Намайг дагуулаад яв.

Ч:Тэр эмэгтэй юу хүсээд байгаа юм бол?

********************

Фу:Зурган дээр байгаа хүн яах аргагүй би мөн байна. Гэхдээ энэ эмэгтэй Су Вэнжинтэй төстэй харагдаад байна. Гэхдээ...

Я:   Энд бичлэг байгаа. Су Вэнжин, ингэнэ гэж бодоогүй л биз дээ? Зургаан жилийн өмнөх бичлэг. Би бичлэгийг засаад чиний царайг би өөрийнхөөрөө сольчихсон. Су овог бүгд минийх болсон. Одоо 6 жилийн дараа энэ бичлэг чамайг дахиад үгүй хийх болно.

Фу:Тэр шөнө....

Я:  Тэр хүн та байсан.

Фу:Яан... ингэж нэг чамайг олох гэж. Чи олон жил зовсон байх.

Я:Эгч ээж аав хоёрыг алсны дараа... би Сугийн компанийг ганцаараа хариуцаж байгаа. Азаар би компаниа аварч чадсан болохоор ээж, аав хоёр маань тайван нойрсож байгаа байх.

Фу:Чен Тэжү, Фу сүүний үйлдвэрийн хамтрагчийг бүгдийг нь болиул. Су-гийнхтай хамтарч ажиллана. Гэрээг тэдний талын хүссэнээр хий. Яан. Чамайг дахиад хэн ч дээрэлхэж чадахгүй.

Я: Гэхдээ, бид хоёрын хүүхдүүд... тэд нарыгхэнд зарсныг би мэдэхгүй.

Фу:Санаа зоволтгүй. Би хаана байгааг нь мэднэ.

Чиан: Ээж ээ, хар даа.

И Чиан: Аав бид гурвыг өөрөө авахаар ирж байна.

Фу:Чиан Бао, И Бао, тэр та хоёрын бие хамгаалагч. Төрсөн ээж чинь энэ байна.

Су: Үгүй ээ, би ээж нь.

Я: Фу Юу... миний хүүхдүүдийг ийм тэнэг хүнд өгч байгаа юм уу?

Фу:Машинд суу.

Ч: Су Вэняан. Яаж энэ хүүхдүүдийн ээж болсоноо тайлбарласан чинь дээр шүү. Үгүй бол... Би Фуд чиний булхайг хэлнэ.

Я: За яах вэ.

Ч: Фу Юугийн хайж байсан хүн чи гэсэн үү? Хэн ч чамд итгэхгүй.

Я: Хүмүүс надад итгэнэ үү байна уу,  хамаагүй. Чи итгэхэд болно. Фу Юунадад итгэж байга. Тийм байхад хангалттай. Би чиний залууг сонирхоогүй. Надад мөнгө, бас Су Вэнжинийг алах л чухал. Фу Юу намайг хүүхдүүдийнх нь ээж гэж итгэсэн цагт л Су Вэнжинийг хоёр хүүхэдтэй нь алах цаг хугацааны л асуудал.

Ч: Наадах чинь үнэн үү?

Я:Мэдээж, тэр хоёр хүүхэд, Су Вэнжинтэй алга болсны дараа би шууд Фу Юугаас салж, хөрөнгөнийх нь талыг авна. Тэр үед тэр хөөрхий залууг... чи аргадахад болно. Тэр миний сонирхлыг огтхон ч татддаггүй.

Ч: Хөрөнгөний хагас ч яах вэ. НададФу Юу л чухал. Хэлээдэх, би яаж туслах вэ?

Я:Фу Юу надаас бас хоёр хүүхдээсээ ДНХ-ийн шинжилгээ авна. Тэр үед миний дээжийг Фу Юугийнхаар соль.

***************

Т: Хатагтай Су Вэняан, бичлэгт байгаа эмэгтэй хоёрын биеийн харьцаа, бас ДНХ-ийн шинжилгээний хариу удахгүй гарна.

Су: Хонгор минь, жимс ид.

Фу:Су Вэняан үнэхээр хүүхдүүдийн ээж мөн бол Су Вэнжин миний хүүхдүүдээр намайг сүрдүүлсэн хүн байж таарна.

Су: Бүдүүлэг гэдэг нь.

Фу:Гар!

Су: Ааштай гэдэг нь. Огтхон ч царайлаг биш байна.

Фу:Гэхдээ тэр Чиан Бао, И Бао хоёрын амийг аварсан. Яавал дээр вэ? Барьцаалж, мөнгө нэхсэн хэргийг сайн шалга. Тэрний хийсэн хэрэг үгүйг мэдээдэх.

Т: Мэдлээ.

************

Чиан: Аав өнөөдөр бид хоёрын төрсөн ээж ирж уулзана гэж хэлсэн.

И: Тэгвэл Яан Зыг яах вэ? Яан Зы бид хоёрын жинхэнэ ээж. Яан Зы ээж шиг үнэртэй.

Чиан:Наадах чинь амархан. Тэр эмэгтэйг сэмээрхэн үнэртэх арга бодож олъё. Тэр муу эмэнгтэйгээс ч гэсэн ээжийн үнэр гарч байвал... ДНХ-ийн шинжилгээ хийлгэхэд болно. ДНХ хэзээ ч буруу гарахгүй.

И:Тийм ээ, тэгье.

Т: Очиж байна аа.

Я: Хөөе... Та хоёр юу үнэртээд байгаа юм?

Чиан:Та манай ээж биш байна. Ээжийн үнэр танаас үнэртэхгүй байна.

Фу:ДНХ-ийн шинжилгээний хариугаар ээж чинь мөн бишийг мэдэж болно.

Су: Хонгор минь, ээж нь шар нугасыг нь олчихлоо.

Я: Тийм ээ. ДНХ-ийн хариу гарахаар ээж чинь хэн болохыг та хоёр мэднэ.

Т: Шинжилгээний хариу 99,99% гэж гарсан байна.

Чиан:Энэ ДНХ-ийн хариу хуурамч байж таараа. Тэрнээс ээжийн үнэр гарахгүй байна.

И: Би ч гэсэн ДНХ-ийн шинжилгээнд итгэхгүй байна. Яан Зы миний ээж.

Я: Фу Юу, ямар ч эмэгтэй хүүхэд нь өөр хүнийг ээж гэж дуудахыг тэвчихгүй. Хүүхдүүд минийх гэдэг нь батлагдсан болохоор нэг бол би хүүхдүүдээ аваад явна. Эсвэл тэрнийг явуул. Би маргааш ирсэн нь дээр юм шиг байна. Энэ асуудлыг шийдчихсэн байна гэж найдъя. Су Вэнжин, харж л байгаарай. Эцэг эх чинь минийх. Нөхөр чинь  минийх. Хүүхдүүд чинь  минийх. Чиний амьдрал ч минийх болно.

Фу: Чен. Нэг хоног өгье. Барьцааны хэргийн жинхэнэ эзэн нь Су Вэнжин мөн үү?

Т:За. Гэхдээ ноён Фу, энэ тайланд сэжигтэй зүйлс байна. Барьцаалагчдын явуулсан зургаас харахад хоёр залуу ноёны ээж унаад хэдэн хэсэг болсон байсан. Үхээгүй байсан ч их олон шарх байх ёстой. Гэхдээ хатагтай Су Вэняаны чөмөгний шинжилгээнээс юу ч юм илрээгүй. Тэгэхээр тэр өдөр байшин дээрээс хэн унасан байж таарах вэ?

******************

Я: Фу Юу, гэртээ байна уу?

И: Энэ эмэгтэй яах гэж ирсэн юм бол?

Чиан:Аавтай гэрлэхийн тулд бид хоёрт таалагдах гэж хичээж байгаа байх. Ээжийг хөөж явуулаад, аавын мөнгийг хулгайлах гэж байгаа юм.

И: Тэгвэл тэрнийг “сайхан” хүлээж авах хэрэгтэй.

Чиан:Ээж, аав хоёр гэртээ байхгүй байгаа. Би танд уух юм хийгээд өгье.

Я: Баярлалаа, хонгор минь. Хачин л юм даа. Яагаад гэнэтхэн өөрчлөгдчихдөг билээ? Фу Юу ятгасан юмбол  уу? Бааярлалаа, хонгор минь.

И:Ээж ээ, наадах чинь амтгүй байна уу?

Я: Үгүй ээ, үгүй. Ээж нь ууна аа.

Чиан:Ээж ээ, та өлсөж байна уу? Таныг ирнэ гэж мэдээд, би амттай юм хийсэн.

И: Би хийсэн шдээ.

Чиан:И, ээжид худлаа ярихаа боль. Би хийсэн шд.

Я:Та хоёр шийдэж чадахгүй байгаа бол би дараа ирэхээрээ идье. За юу?

Чиан: Хүлээ.

Я: Энэ юу юм?

И: Ээж ээ, бид хоёр энийг танд зориулж хийсэн. Идээд үз дээ.

Даа: Хатагтай Су.. хоёр залуу ноён энийг танд зориулж өөрсдөө хийсэн юм.

Я: За тэгвэл...

Чиан:Ээж ээ, эд нарыг яаж хийснийг мэдмээр байна уу?

Я:Надад хийх ажил байна. Би явлаа. Дараа ярьж өгөөрэй.

Чиан:Үгүй ээ. Гуйж байна, тавхан минут.

Я:Хэрэггүй ээ. Хэрэггүй.  Хүлээгээрэй. Битгий... Үгүй ээ,хүлээ

Чиан:Энэ онцгой ундаа...

И:Энүүгээр хийсэн хоол амттай байсан биз дээ?

Я: Муу хоёр золиг. Та нарыг гайгүй дээ.

Чиан:Муу хүн. Идэж уух юм өгч байхад... миний дүүг зодож байдаг.

Я: Муу золиг. Худлаа ярихаа боль.

Чиан:Та бид хоёрын ээж биш. Та миний дүүг зодсон. Намайг ч зодох гэж байна. Аав аа, авраарай.

Я:Энэ яагаад яваагүй  байдаг билээ?

***************

Я: Фу Юу,  миний хэлэхийг сонсооч дээ. Намайг үнэхээр гүтгэж байна. Би тэр хоёрт хуруугаа ч хүргээгүй. Надад итгэхгүй байгаа бол хяналтын камерыг шалгаад үз.

Фу:Энэ гэрийн хяналтын бичлэг. Хүүхдүүд чамд итгэж, уух, идэх юм өгсөн. Би ойлгохгүй байна. Хүүхдүүдийг яагаад ингэж байгаа юм?

Я: Фу Юу... тэр хоёр камерт харах боломжгүй газрыг ашигласан  байна. хуурч байгаа юм. Надад итгэ л дээ.

Фу:Хангалттай. Хүүхдүүд айчихсан байна лээ. Би хүүхдүүдээ аргадах хэрэгтэй байна. Хүссэнээ хий.

Я: Үнэхээр зальтай юм гээч.

****************

Я: Су Вэнжин, гуйж байна. Намайг хорлохоо боль л доо.

Фу: Юу хийгээд байгаа юм?

Я: Тэр тэнэг биш. Тэр хүүхдүүдийг маань миний эсрэг ашиглаж байна. Хүүхдүүд гэмтээгүй. Энэ И Баогаас гарсан цус. Газар дуссан байсан.

Фу: Юу болоод байгаа юм?

Су:Би биш ээ. Би биш.

Я: Фу Юу. Тэр шалтгаантай болоод л чамд ойртсон байх. Тэрэнд битгий хуурт.  Надад итгэхгүй байгаа бол... яг одоо эмч рүү яриад, хүүхдүүдийг гэмтсэн үгүйг асуугаад үз. Залуу ноёнд үнэхээр шарх байна уу шалгаад үз.

Эм: Ноён Фу, залуу ноён жаахан л шалбарсан төдий. Цус гараагүй ээ.

Фу:Юу болоод байгаа юм?

Су: Санаа зоволтгүй. Хүүхэд гэмтээгүй. Огтхон ч гэмтээгүй.

Я:Фу Юу, тэрэнд хэдий болтол итгэх юм? Би хэлсэн шд. Миний эцэг эх, миний хүүхдүүд... бүгд тэрнээс болсон... би тэрнийг мөнгөнөөс  болж  маргалдаж байгаад үхсэн гэж бодсон. Гэхдээ миний хүүхдүүдийн ээж болчихсон байна.

Фу:Зурган  дээр байсан эмэгтэй ч мөн үү? Тэрнийг хөөж явуул. Фу овогтын  гэрт дахиад битгий орж ирээрэй. Хүүхдүүдээс ч хол байлга.

*******************

И: Чиан,  ээж бид хоёрыг орхихгүй биз дээ? Би ээжийг санаад байна.

Чиан: Санаа зоволтгүй. Би ээжийг  заавал эргүүлж авчирна. Ээж байна. Хоёулаа ээж дээр очъё.

Эр: Нөгөө тэнэг чинь эргээд ирж.

Я:Нохой нохойгоороо л байх ёстой. Тэнэг болчихоод болохгүй зүйлд шунасаар байх шив. Нохойн хоолоо амтархан ид. Чиний эрийг яаж булааж, хүүхдүүдийг чинь  яаж  зодохыг харж бай.

Су:Баярлалаа, сайхан сэтгэлтэй юм аа.

Я:Талархах хэрэггүй. Хоолоо идсэний чинь дараа би салах ёс хиймз. Хүн асуувал галзуу эмэгтэй хоёр хүүхэд барьцаалсан гэж хэлээрэй. Дэмий юм ярих юм бол тэрэн  шиг болно  гэж мэд... Хөөе. Хүүхдүүд гарч ирсэн үү?

Эм: Одоо очиж байгаа.

Я:Сайн байна. Одоо чиний ээлж.

И: Чиан, би айгаад байна. 

Чиан: Айх хэрэггүй. Ээж бид хоёрт гүүрэн дээр хүлээж байя гэж захиа бичсэн байсан. Ээжтэй уулзчихвал аюулгүй.

И: Ээж ээ. Ээж ээ.

Чиан: Ээж ээ.

Я: Тэр хүүхдүүдийг  авармаар байвал машина араас гүй. Тэгэхгүй бол тэднийг хэзээ ч олж харахгүй гэж мэд.

Су:Би... гүйе.

******************

Фу: Чиан. И... би та хоёрыг хангалттай харж үзсэн. ДНХ-ийн хариу гарсан. Су Вэняан та хоёрын ээж. Үнэнийг хүлээж ав. Тэрнийг зовоохоо боль. Чиан. И... Хотыг цагдааг бүгдийг нь хөдөлгө. Хоёр залуу ноёныг хурдан ол. Су Вэняан руу утасдаж хэлэх үү, яах вэ?

Я: Хүүхдүүд унтчихсан уу?

Фу: Хүүхдүүд алга болчихлоо.

Я:  Юу? Та нар хоёр хүүхэд харсан уу? Хоёр хөөрхөн хүү?

Эр: Хүүхэд ээ? Түрүүн нэг галзуу эмэгтэй хоёр хүүхдийг чирч машинд хийгээд тийшээ явчихсан. Би зөндөө хашгирсан тоохгүй байна лээ.

Я:  Тэрнийг жүжиглэж байгаа гэж би хэлээ биз дээ. Хүүхдүүдэд ямар нэг юм болох юм бол би чамайг яасан ч уучлахгүй.

Фу:Су Вэнжин. Чи үхсэн гэж мэд.

****************

Су: Чиан. И. Ээж нь энд байна.

Ч: Дэмий юм хийгээд хэрэггүй. Хоёр хүүхэд чинь надад байгаа. Чи байгаагүй бол би энэ хоёрыг  аль хэдийн алга хийгээд хатагтай Фу болчих байсан юм. Бүгд чамаас болсон. Өнөөдөр хүний хэрэгт оролцох ямар байдгийг би чамд харуулна. Зод. Тэрнийг зод. Эсэргүүцэх юм бол би энэ хоёрыг ална... Хараач... яасан үнэнч юм. Тийм бол... чамд өөрийгөө батлах боломж өгье. Сөхөрч суугаад өөрийгөө чанга алгад. Чанга алгадахгүй бол энэ хоёрыг цусыг юүлнэ гэж мэд... Өрөвдөлтэй сонсогдож байна. Өөрийгөө хар даа. Заваан, өмхий үнэртэй. Гудамжны золбин нохой шиг. Сайн сонс. Нохой шиг хуцаад үзүүл дээ.

Эрчүүд: Хуц. Чанга хуц... хуц гэж мэд. Чанга  гэж байна.

Чиан: Ээж ээ. Эд нарыг зод... Ээж ээ, эд нарыг зод.

Ч: буцаад сөхөр. Энэ хоёрыг алчихна шүү.

Чиан: Ээж ээ, бид хоёрыг тоох хэрэггүй. Эд нарыг  зод...

Ч: Дахиад тэгэх юм бол энийг алчихна шүү.

Я: Су Вэнжин, би ээж аавын чинь гуурсыг сугалсан. Бас тэр хоёрын байгуулсан компанийг булаасан. Ингээд чи энэ хаягдсан барилгад өмхийрч,  ялзраад байж бай. Танай гэр бүл миний  дээшээ гарах гишгүүр байсан.

Су: Су Вэняан, би амьд үлддэг л юм бол... чи надаас алаад өгөөч гэж гуйх болно. Би хаана байна аа?

Ч: болчихлоо. Баттай байхын тулд энэ хоёрыг ч гэсэн цааш нь харуул. Дараа нь эндхийг шатаа.

Эр: мэдлээ.

***************

Я: Чэн Яао,  бүтэлгүйтэж болохгүй  шүү.

Т: Ноён Фу, хоёр залуу ноёнтны байгаа газрыг олсон. Орхигдсон барилгад байна. Дохиоллоос харахад тэндхийн гражт байх шиг байна. Би цагдаагийнхан, аюулгүй албаныханд хэлчихсэн. Тэд удахгүй ирнэ.

Фу:Яаж ч байсан хүүхдүүдийг хамгаалах ёстой шүү. Су Вэнжинийг  харвал шууд баривчлаад, эсэргүүцвэл шууд ал.

****************

Хүүхдүүд: Ээж ээ. Ээж ээ. Хурдан сэрээрэй.

Су: Та зүгээр үү?

Фу:Өнөөдрөөс чи миний эхнэр. Чи надад туслах уу?

Су: Хүлээгээрэй. Энд яагаад хүүхдүүд байдаг билээ?

Ч: Бүгдээрээ хүрээд ир. Тэрнийг алсан хүнд би нэг сая,  үгүй ээ таван саяыг өгнө. Тэрэнд хүрч чадах юм бол нэг сая, алсан хүнд таван сая. Үгүй ээ, арван сая.

*****************

Фу:Чиан. И.

Су: Хордчихсон байгаагүй билүү? Яаж энд ирсэн юм бол? Зүгээр болчихсон юм шиг байна. Ашгүй дээ.

Фу:Чэн. Хяналтын камерыг бичлэгийг ол. Хүүхдүүдийг хэн аварсныг олж мэд.

Я: Утсаа ав. Тэнэг амьтан.

Даа: Залуу ноёдыг өрөвдчихлөө. Төрсөн ээжийгээ дөнгөж олсон чинь, ийм юм болох гэж. Ямар хатуу сэтгэлтэй хүн нь ийм аймшигтай юм хийдэг байна аа?

Я: Хангалттай, битгий саад болоод бай.

Даа: Ойлголоо.

Ч: Би доор байна... тэр эмэгтэй нууц арга эзэмшсэн байх. Тэрнийг алж чадаагүй. Би... намайг зодож алах дөхсөн. Бас тэр хоёр хүүхэд амьд байга. Одоо яавал дээр вэ? 

Я: Сандрах хэрэггүй.  Фу Юу хүүхдүүдийг хэн авч явсныг мэдэхгүй байгаа. Чи санамсаргүй явж байгаад аварсан  гэж хэл.

Ч: Тэд нар миний царайг харсан.

Я:Өнөө шөнө тэр хоёрыг цааш нь харуулна.

Даа: Хөөе...

****************

Я :Ээж аавын чинь хүчилтөрөгчийн гуурсыг салгахад өрөвдөлтэй нь аргагүй гуйж байсан. Нохой шиг миний өмнө мөлхөж, чамайг амьд үлдээгээч гэж гуйж байсан.

Су:   Юу гэнэ ээ? Чи ээж аав хоёрыг алсан юм уу?

Я: Хн. Чиний ээж аав. Би бол тэр хоёрын тэтгэлэг өгдөг байсан ядуу оюутан.

Су:   Тэд нар чамд их сайн байсан. Хорт могой.

Я: Хорт могой мөөн. Надад тэтгэлэг өгөхөөр шийдсэн мөчөөс хойш би та нарыг залгихаар төлөвлөж байсан. Би 12 жил хүлээсэн. Ингэж нэг цаг нь ирэх гэж.

Су:   Су Вэняан, би амьд үлддэг юм бол... чи надаас үхэхийг гуйх болно. Бурхан намайг харж үзсэн. Би ухаан орсон. Аав аа. Ээж ээ. Би та хоёрын өшөөг заавал авна. Тэр хорт могой хариугаа амсана. Мянга дахин...

*******************

Су:   Ноён Жан. Надад таны тусламж хэрэгтэй байна. Энэ маш чухал.

Ж: Хатагтай, би таныг таван жил хүлээлээ. Таныг амьд гэж мэдэж байсан  юм аа... Хатагтай Су, та энэ олон жил хаана байсан юм бэ? Өдөр болгон танд санаа зовж байлаа.

Су:Дараа нь намайг тосгоны хог түүдэг хүн аварсан. Тэд нар минийхүчтэй гэдгийг мэдээж цэвэрлэгээний ажилтан болгосон. 

Ж:Манай авхай цэвэрлэгч болчих гэж. Жан овогтынхон мэдэх юм бол намайг зүгээр орхихгүй дээ.

Су:Дараа нь би хоёр хүүхдийг аварсан. Тэр хоёр намайг ээж гэж дууддаг байсан. Ноён Жан, таван жилийн өмнө... би хүүхэд төрүүлсэн үү?

Ж:Таван жилийн өмнө ноён, хатагтай Су нас барсны дараа би тэр хоёрын оршуулгыг зохион байгуулсан.

Су:Миний л буруу. Ээж аав хоёрыгоо хамгаалж чадаагүй.

Ж:Хатагтайг нас барсны дараа та Жан овогтын зуу дахь үеийн залгамжлагч болсон. Та ухаантай байх хэрэгтэй. Таныг нас барсны дараа би өв залгамжлах асуудлыг цэгцэлсэн. Су Вэняан эргэж ирснийхээ дараа таныг ихэр хөвгүүдийг нь хулгайлж, зарсан гэжхэлсэн. Би итгээгүй. Жан овогтынх л гэхэд барагдахгүй их хөрөнгөтэй. Та яалаа гэж мөнгөний төлөө хүүхэд барьцаалах юм?

Су:Хачин л юм. Су Вэняанаас өшөө авах гэсэн юм бол уу?

Ж:Хоёрдугаар авхайн эсрэг босч яах юм?

Су:Ээж аав хоёрыг алсан болохоор.

Ж:Тэгж ч бодсон юм аа. Эзэн, эзэгтэй хоёрыг хорт могой өсгөсөн гэж мэдээд байсан юм.

Су:Би хариуг нь мянга дахин авна.

Ж:Хатагтай, ой санамж чинь сэргэсэн болохоор Су компани Су Вэняаных болж, меламинтай болсныг мэдэх үү? Ашиг олохын тулд буруу юм хэрэглэж, дүрэм, журмыг зөрчсөөр байгаа. Засрахгүй байгаа. Ээж, аавыг чинь алаад зогсохгүй,тэдний бүтээсэн зүйлийг сүйтгэж байна.

Су:Тэрнийх байх ёсгүй зүйлсийг буцааж авах цаг нь болж.

**************

Фу:Сувилагч аа, хүүхдүүд хэзээ сэрэх вэ?

Эм: Хүүхдүүдийн бие зүгээр байгаа. Гэхдээ их айж цочирдсон. Хэзээ сэрэхийг хэн ч мэдэхгүй.

Фу:Нэг хоногийн дотор Су Вэнжинийг олж ир. Тэрнийг хэдэн  хэсэг болгож тасчина. 

Т: Мэдлээ, ноён Фу. Ноён Фу.

Фу:Яасан?

Т: Даамал үхчихэж.

Фу:Юу?

Т: Өнөө өглөө тэрнийг доор байдаг бутан дундаас олсон байна.

Фу:Хэн миний хамар дор ийм юм хийж зүрхэлдэг байна аа?

Эм:Явчихлаа.

Эр: Хатагтй Чэн Яао. Юу хийж байгаа юм?

Ч: Яасан бэ? Би яав л гэж дээ. Би хүүхдүүдээ харах гэж ирсэн юм. Хүүхдүүд сэрээд намайг харах юм бол би баларна. Энэ хоёр үхэх ёстой. 

Эр: Ноён Фу, залуу ноёд сэрж байна. Хурдан ирээрэй.

*****************

И: Аав аа, хурдан Чианыг авраарай.

Фу:Юу хийгээд байгаа юм? 

Ч: Золиг чинь, юу гэж худлаа яриад байгаа юм?

Фу:Золиг оо. Чан Яао, чи миний тэвчээрийг барж байна шүү. Одоо хангалттай.

Ч: Юу, миний хэлэхийг сонс. Би энэ хэрэгт ямар ч хамаагүй. Су Вэняаны хийсэн хэрэг.

И: Аав аа, энэ эмэгтэйн хийсэн хэрэг. Тэр Чиан бид хоёрыг барьцаалсан. Бас ээжийг ална гэж сүрдүүлсэн.

Ч: Су Ваняан. Үнэнээ хэл. Энэ бүгдийг чиний тушаалаар хийсэн. Би яагаад бүгдийг нь хүлээх ёстой юм. Яасан ч болохгүй. Энэ хоёр золигоос салах хэрэгтэй.  Юу. Өнгөрсөн хугацаанд чи энэ хоёроос болоод л надаас татгалздаг байсан. Тийм биз дээ?

Фу:Хоёр нүүртэй, худалч. Миний араар мэхэлж байдаг. Миний хүүхдүүд чиний дэргэд хангалттай зовсон. Одоо би яасан ч өршөөхгүй. Энийг шоронд аваачиж хорь.

Ч: Тэгж болохгүй ээ. Юу. Су Ваняан бид хоёр хүүхдүүдийг барьцаалсан. Даамал Фуг би алаагүй. Тэр намайг хүчилсэн. Би ингэхийг хүсээгүй.

Я: Худлаа. Хүн итгэхээр юм яриач. Энэ хүүхдүүд миний мах цусны тасархай. Би арай гэж хүүхдүүдээ олсон болохоор маш их хайртай. Юу гэж хүүхдүүддээ муу юм хийх юм. Тэгээд ч, Фу бид хоёр өстөн дайсан  биш. Би яасан гэж тэрнийг алах юм. Доор хяналтын камер байгаа. Бичлэгийг нь шалгавал мэднэ.

Т: Ноён Фу, цагдаа нар хяналтын камерын бичлэгийг шалгасан. Хатагтай Чэн Яао Фу даамлыг алж байгаа нь бичигдсэн байсан.

Фу:Өөдгүй эм. Би өөрийнхөө бүх эрх мэдлийг ашиглаад ч хамаагү хатуу дэглэмтэй хориход хориулна даа. Аваад яв.

Чиан: Аав аа, тэр И бид хоёрыг барьцаалсан. Ээж бид хоёрыг аврах гэж үхэх шахсан. Тэрнийг алдаж болохгүй  шүү.

Фу:Би буруу ойлгосон юм бол уу?

*******************

Эр: Хэн бэ?

Ж: Хатагтай эргээд ирсэн. Эндээс зайл.

Эр: Гуйлгачин уу? Энд гуйлгачид оруулдаггүй юм. Явж өөр газар гуйлга гуй. Зайл.

Су: Хаалгыг нээ.

Эр: Хулгайч. Хулгайч нар.

Су: Хулгайч ч мөн л дөө. Гэхдээ та нар өөрсдөө хулгайч. Ноён Жан, тэднийг гарга.

Ж: Тэнэг амьтад эндхийн эзэн гээд итгэчихэж.

Эр: Гэгээн цагаан өдрөөр яаж байгаа чинь энэ вэ? Хатагтай, гэрийг чинь булаачихлаа.

Эм: Бурхан минь. Гэгээн цагаан өдрөөр гэрт нь дайраад орчихлоо. Хамгаалагч нар хаана байна аа?

Эм2: Харин тийм. Хатагтай Су энд амьдраад их удаж байгаа. Яагаад гуйлгачдын оромж болчихдог байна аа?

Эм: Энэ гуйлгачингууд... юугаа боддог  байна аа?

Эр: энэ гуйлгачингууд Сугийн харшид дайраад орчихлоо. Хурдан хөөж гарга.

Эр: Лон хотод хэн ийм юм хийж зүрхэлдэг байна аа? Үхэхийг  хүссэн юм байх даа?

*******************

Я: Байна.

Эр: Хатагтаай Су.

Я: Юу? Манай гэрт гуйлгачин дайрч орсон? Миний эгч үү? Яагаад үхдэггүй юм бэ? Намайг Чэн Яаотай хуйвалдсаныг мэдчихсэн бол уу? Үгүй байлгүй дээ. Хурдан очиж байдлыг харах хэрэгтэй. За яах вэ. Фу Юу. Хүүхдүүдийг харж байгаарай. Надад зохицуулах ажил байна.

Фу:Хэрэг болбол дуудаарай. Дахиад хэн ч бай зүгээр орхиж болохгүй.

Я: Ойлголоо... Су Вэнжиний хөгшин дагуул ирчихэж. Хүүхдүүд дээр очилгүй над дээр ирсэн байна. Өөрийнх нь хүүхэд гэж мэдэхгүй байгаа юм бол уу? Туршиж үздэг хэрэг ээ. Вэнжин, намайг санаа юу? Чамайг үхчихсэн гэж бодлоо шд.

Су: Чиний ачаар би энд байна. Чиний учрыг олохоос нааш  хаашаа ч явахгүй.

Я: Би ээж аав хоёрт хоёр хөөрхөн зээ хүү төрүүлж өгсөн. Тэд нар намайг хаяхгүй.  Тэр хүүхдүүдийг, ер нь бүгдийг нь санахгүй байгаа бол энийг амархан зохицуулж болно.

Су: Тийм ээ. Хүүхдүүд чинь хөөрхөн юм байна лээ. Намайг ээж гэж дуудаад байсан. Гэхдээ чамайг  хөөгөөд байсан.

Я:Чи... сайн юм боллоо. Тэр санахгүй байна. Вэнжин, чамайг буцаад нүүж ирсэн гэж сонссон. Гэр их өөрчлөгдсөн. Би чамд танилцуулъя.

Су:Гайхалтай.

Я:Хаалгаа нээ. Су Вэнжин.

Ж: Хатагтай. Засварын үеэр та дээврийн хөндийг сум нэвтэрдэггүй хийнэ гээд байсан. Галзуу нохойд яг тохирч байна.

Су:Нохой хуцаж л байг. Ноён Жан, тэрний юмнуудыг гаргаж хая. Бохирдсон гэрээ цэвэрлэх болж.

Ж: Зайл.

Я:Би ч гэсэн Сугийн охин. Намайг хөөнө гэнэ ээ?

Ж: Чи Су овогтой байх эрхгүй.

Я: Муу дорд зарц. Надад тушаана гэнэ ээ?

Су:Чи бол зүгээр л нэг гуйлгачин. Ээж аав хоёр чамайг өрөвдсөндөө, чамд буян болсон. Гэтэл чи тэднийг алж, намайг олон жил зовоосон. Би эргэж ирчихээд байхад өв залгамжлагч болж жүжиглэсээр байх уу? Тэгвэл би хэн юм?

Я: Су Вэнжин.

Эм: Бурхан минь. Нээрэн хуурамч байж. Хуурамч нь жинхэнэ юм уу?

Эм2: Харин тийм. Ийм ичгүүргүй хүн байдаг аа?

Я: Хөөе. Менежер ээ. Яг цагаа олж ирлээ. Би энд олон жил амьдарч байна. Тэр хуурамч амьтныг чирч гарга.

Эр: Хн. Та хоёрын хэн нь Су овогтын жинхэнэ залгамжлагч юм?

Я: Би байна.

Ж: Энэ Су Вэнжиний нэр дээр байдаг өмч. Хэл дээ, хэн нь явах ёстой вэ?

Я: Гэрчилгээн дээр миний нэр байгаа. Миний зөвшөөрөлгүйгээр нэрийг нь шилжүүлэх боломжгүй.

Эм: Инээдтэй юм аа.

Я: Фу Юу, нөгөө галзуу Су Вэнжин, намайг хөөчихлөө. Чи хаана байна?

Фу: Би одоо очилоо.

Я: За.

Су:Фу Юу Лон хотын тэргүүн баян. Энэ хоёр нийлчихвэл Фу груп Су Вэняаныг хамгаална. Су компани. Тэгвэл миний компаниа авах төлөвлөгөөнд саад учирна. Энэ хоёрыг нийлүүлж болохгүй. Дуртай газар руугаа яв. Миний нөхрөөс хол байгаарай.

Фу: Сая юу гэсэн бэ?

*********************

Фу:Холд. Су Вэнжин. Чиний нөхөр хэн юм?

Су:Нээрэн үү? Тэр шөнө чи намайг тэврээд миний эхнэр бол гэсэн байх аа? сануулаад өгөх үү?

Я:Тэр шөнө Су Вэнжин байсныг Фу Юуд мэдэгдэж болохгүй. Су Вэнжин. Чи жинхнээсээ галзуу ч бай, үгүй ч бай... тэр сүйн ёслол алдаа байсан. Фу Юу чиний бас хүүхдийн нэр төрийг бодсондоо л тэгсэн юм. Тэрний дуугүй байгаа нь чамайг Фу овогтын залуу эзэгтэй гэж зөвшөөрсөн гэсэн үг биш.

Фу: Су Вэнжин. Ам ангайх болгондоо худлаа хэлэх юм аа. Хүүхдүүдийг ашиглаж  намайг сүрдүүлснийг чинь би нотолно оо. Шударга ёс ялах болно.

Су:Би тийм юм хийсэн үгүйгээ санахгүй байна. Нотлох баримт намайг буруутайг нотолбол би хариуцлагаа хүлээнэ. Гэхдээ битгий март. Чэн Чао хүүхдүүдийг чинь алах гэж байхад би тэднийг аварсан юм шүү. Талархах хэрэгтэй байх.

Я: Фу Юу, тэр миний эгч шүү дээ. Аав, ээж хоёрын маань төлөө тэрнээс салж байгаа юм чинь ахиухан нөхөн төлбөр өгчих.

Су:Ямар сайхан мөрөөдөл вэ. Гэрлэх санал тавьчихаад дураараа цуцалчихдаг юм уу? Салсныг би өөрөө зарлана.

Я: Су Вэнжин, ичихгүй байна уу?

Су: Чи л ичих нүүргүй байх.  Су Вэняан, чи Фу овогтынд ойртох юм бол би чамайг хоёр хүний дундуур орж, гэр бүл үймүүлсэн гэж хотоор нэг тараана.

Фу:  Чи хэтэрч байна. Яан, тоох хэрэггүй. Явъя.

Я: Фу Юу.

****************

Фу:  Яан, тоох хэрэггүй. Явъя.

Я: Фу Юу. Эгчийн хэлдэг зөв.   Тэр шөнө та хоёр сүй тавьсан. Тэрийг олон хүн харсан. Одоо би Фу овогтын хүн болох юм бол  хүмүүс ярих нь гарцаагүй.

Фу:  Санаа зовох хэрэггүй.Фу овогтын хүн болсон болохоор би чамайг хамгаална.

Я: Зүгээр л март. Би чамтай, бас хүүхдүүдтэйгээ баймаар байгаа ч нададтийм эрх байхгүй.  Тэгээд ч Вэнжин хүйтэн сэтгэлтэй.

Фу: Чи миний хүүхдүүдийг төрүүлж өгсөн болохоор Фу овогтын хүн болсон. Бусад нь... бид удахгүй гэрлэнэ.

Я: Су Вэнжин, Фу Юу та хоёр сүй тавьсан ч гэсэн... Фу Юу бид хоёрт хүүхдүүд байгаа. Бага насны дурлал хувь тавиланг дийлэхгүй. Зүгээр л хүлээн зөвшөөр.

Су:Зүгээр л хүлээн зөвшөөр. Харж л байгаарай. Шоу дөнгөж эхэлж байна.

*****************

Я: хүүхдүүд ээ, сүүгээ уух цаг болсон. Хар даа, би бэлэг авчирсан.

Чиан: Та бид хоёрын ээж биш.

И: Бид хоёрын ээж тэнэг Яан Зы. 

Фу:Тэр тэнэг биш. Тэрнийг Су Вэнжин гэдэг. Муу хүнд хууртах хэрэггүй.

И: Ээж тэнэг байхаа больчихож.

И Чиан:Ухаантай болчихож.

Чиан: Чэн, надад тусламж хэрэгтэй байна. Гэхдээ энийг нууцлах ёстой  шүү.

****************

Чиан:Чэн, надад тусламж хэрэгтэй байна. Гэхдээ энийг нууцлах ёстой  шүү.

И: Чэн, та яагаад бид хоёрт тусалж байгаа юм?

Чиан: Тэр ч гэсэн Су Вэняан гэдэг тэр эмэгтэйд дургүй.

Т:Та хоёрын ээж биш гэж бодогдоод байгаа юм. Харин хатагтай Су Вэнжин та хоёрын ээж шиг байдаг.

И: Чэн ах ч мэдэж байхад. Аав ч сохор юм даа.

Т: За, одоо бууж болно. Аавдаа баригдаж болохгүй шүү.

Чиан: Ээж ээ, би таныг зөндөө санасан.

Су:Би ээж чинь биш. Су Вэняан ээж чинь. Та хоёр андуурч байна.

Чиан:Тэрнээс ээжийн үнэр үнэртддэггүй. Танаас үнэртдэг.

Су:Энэ хоёрыг гомдоовол сэтгэл нь шархална. Холхон байсан нь дээр байх. Ээж чинь биш гэж хэлээд байна. Би зүгээр л та хоёрт тусалсан юм. Чи... хүүхдүүдийг аваад буцаад яв.

*****************

Фу: Энэ төрсөн ээжийн чинь ДНХ-ийн шинжилгээний хариу. Та хоёр үнэнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Дэмий юм бодохоо боль.

Чиан:Тэнэг. Та бид хоёрын ээж биш. Наад ДНХ-ийн шинжилгээ чинь хуурамч байх.

И: Аав аа, бид хоёр танд энэ хүнтэй адилхан харагдаад байгаа юм уу?

Фу: Тэгээд тэр худалч Су Вэнжинтэй адилхан гэх гээ юу?

Чиан:бидэнд өвөрмөц шинэ чанарууд байдаг.

Фу: Юу?

И: Бид хоёр хоёулаа солгой.

Фу: Хорвоо дээр хэдэн сая солгой эмэгтэй байгаа. Бүгдээрээ та хоёрын ээж үү?

Чиан:И бид хоёр ээжийнхээ үнэрийг мартаагүй. Тийм ээ, И? 

И: Тийм ээ, бид хоёрын төрсөн ээжээс л тийм дулаан мэдрэгддэг.

Фу: Эх хүүхэд хоёр холбоотой байдаг гэлцдэг. Тэр шөнө Су Вэняан биш байсан бол...

Су: Яасан? Тэр шөнө чи намайг тэврээд миний эхнэр бол гэсэн байх аа? би сануулаад өгөх үү?

Фу: Өнөөдрөөс чи миний эхнэр. Чи надад туслах уу? Вэняан, бидний анхны шөнө юу гэж ярилцсанаа санаж байна уу?

Я: Аль эртний хэрэг. Яаж санах вэ дээ. Намайг хүлээн зөвшөөрөхөд хүүхдүүдэд хугацаа хэрэгтэй гэдгийг ойлгож байна. Зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа бол өөрсдөө нотлох баримт хайж олог. Энэ. Миний ДНХ-ийн дээжийг аваад ээж чинь мөн үү, биш үү шалгаад үз.

*****************

Эр: Сандрах хэрэггүй. Хангалттай мөнгө өгөх юм бол 100% тохирч байна гэсэн хариу гаргаад өгнө. Хариу нь гурван цагийн дараа гарна. Хариу нь гарахаар утсаар залгана.

Чиан:Хариуг нь гартал хүлээж байя.

И: Өөрсдийнхөө нүдээр хармаар байна. Алдаа гаргаж болохгүй.

Эр: Болно оо. Болно. Хариу нь энэ байна.  Төрсөн эх хүү гэдэг нь батлагдсан.

Чиан:Юу?

Т: Ноён Фу. Хариу нь тохирч байна.

Фу: Тэрнийг олсон нь сайн боллоо.

Я: Фу Юу. Тэрнийг хэр удаан тэвчих юм бэ?

Фу:  Амьдрахаас татгалзаж, үхлийн замыг сонгож байгаа юм биз дээ? Надад гомдох хэрэггүй шүү.

Я: Су Вэнжин. Тэнэг амьтан. Чи л өөрөө Фу Юуг над руу түлхсэн шүү.

******************

Ж: Хатагтай, энэ миний олсон мэдээлэл. Су компанийдотоод төлөвлөгөө. Су Вэняаны төлөвлөгөө ойлгомжтой байна. Ай Пи Өү-ээр хөрөнгө босгож аваад, мөнгөө аваад зугтах гэж байна.

Су: Зугтах гарцуудыг нь хаая. Зугтаалгаж болохгүй. Су Вэняан юунд хамгийн их дуртай вэ?

Ж: Мөнгө.

Су:Тэгвэл гарынх нь салаагаад бүх мөнгийг нь урсгана... Ноён Жан. Хаалгануудаа нээ. Хүндтэй зочид ирж байгаа.

Фу: Юу хийгээд байгаа юм?

Ж: Ноён Фу. Хатагтайн өгсөн заавар. Бид энэ зургийг өнөө орой шинэ мэдээтэй нийтлэх ёстой.

Су: Гарчиг нь “Фу дарамтыг дийлэлгүй, шөнийн цагаар хууль ёсны эхнэр дээрээ иржээ”.

Фу: Су Вэнжин. Би чамд олон боломж өгсөн. Энэ чиний сонгосон зам.  Надад гомдох хэрэггүй шүү.

Су:Өө. Муу юм хүсээ юу? Хүн өөрийг нь аварч байхад. Агуу тэрбумтан амрагийнхаа нууцаар хийж байгаа зүйлийг ч хянаж чадахгүй байх гэж. Өрөвдөлтэй юм.

****************

Фу:Тэр амраг биш. Тэрний юу хийх чамд огтхон ч хамаагүй.

Су:Хамаатай байлгүй яах юм. Албан ёсоор сүй тавьсан хүн нь чи бид хоёр юм чинь. Фу овогтын эд хөрөнгө яагаад ч юм тэрнийх болчихсон. Чиний өмнөөс харамсаж байна. Тэр Ай Пи Өү санхүүжүүлэх гэж байгаа. Бэлэн мөнгөө аваад алга болно.

Фу:Тэр миний эхнэр. Би заавал хамгаална. Маргааш би хэвлэлийн хурал хийж, хэнтэй гэрлэхээ зарлана. Харин чи өөрөө учраа ол.

Ж: Хатагтай. Жан груп таныг албан тушаалаа авахыг хүлээж байгаа. Ноён Фугаас айх хэрэггүй.

Су: Тэр энэ хэрэгт хамааралгүй. Хоёр хүүхдээ өсгөж байгаа ганц бие аав. Хэцүү байдаг байх.

Ж:Хатагтай Су, та тэрэнд сэтгэлтэй юм биш биз? Тэрнийг буцаагаад булаах юм уу?

Су:Юу? Хэн сайн гэж? Би хүүхдүүдийг нь барьцаалсан үгүйг мэдэхгүй байгаа болохоор  л ингэж байна.

*****************

Чиан:Энэ хариу хуурамч байх. Тэр манай ээж байх боломжгүй.

И: Чиан, Чи ДНХ сурч чадах уу? Хэцүү бол уу?

Чиан:Хичнээн хэцүү ч гэсэн, ээжийгээ олохгүй бол би харамсах болно

И: За яах вэ, би чамд тусалъя.

Я: Та хоёр юу хараад байгаа юм?

*****************

Я: Хариу нь аль хэдийн гарчихсан. Би төрсөн ээж чинь. Энийг харж яах гэсэн юм.

Чиан:Шулам. Хариу нь гарсан ч гэсэн би итгэхгүй байна.

Я: Сайн сонс. Үгэнд орох юм бол та хоёр сайхан амьдарна. Үгүй бол эхлээд тэр эмийн учрыг олчихоод, дараа нь та хоёрыг учрыг олно шүү. Миний хонгорууд нааш ир. Ээж нь хувцаслаад өгье. Эргээд ирчихэв үү. Тэр төюөг удсан уу?

Фу: Санаа зоволтгүй. би маргааш хэвлэлийн хурал зарлаад сүй тавьж байгаагаа зарлана. Унтаж амарцагаа.

Чиан:нууц үг нь аав ээж хоёрын танилцсан өдөр байж.

И: Аав үнэн романтик юм аа.

Чиан:Үнэмлэх, гэр бүлийн бүртгэл. Бүгд байна. Үеэлүүдээ иргэний бүртгэлийн газарт ир гэж хэлье. Ээж аав хоёрыг хэвлэлийн хурлаас өмнө гэрлүүлэх хэрэгтэй.

И: Хөөе. Үеэл ах аа, би байна. Надад дугаар авчих. Ээж аав хоёрын гэрлэлтийн гэрчилгээг авах гэсэн юм.

***************

Су: Юу? Намайг аавтайгаа гэрлүүлнэ ээ? Аав чинь зөвшөөрсөн юм уу?

Чиан:Аавын юу гэж бодох чухал биш. Таны хариулт чухал.

И:Тэр  Су Вэнян гэдэг шулмыг ялмааргүй байгаа юм уу?

Су: Мэдээж хүсч байна. Юунаас ч илүү. Гэхдээ аав чинь яасан ч зөвшөөрөхгүй.

Чиан:Гараад ир.

*****************

Су: Чи... надтай гэрлэлтээ батлуулмаар байгаа юм уу?

Фу: Тийм. Тэгээд надтай явж гэрлэлтээ батлуулах уу?

Су: Би зүүдлээд байна уу? Эсвэл чи ухаанаа алдчихсан юм уу? Өчигдөрхөн  намайг сүрдүүлээд байгаагүй билүү? Үгүй ээ. Энэ занга байх. Би явахгүй.

Чиан:Ээжийг хуурч чадахгүй гэж мэдсэн юмаа.

Су: Хэлээдэх.

Чиан:Багш нар бид хоёрыг эцэг эхийгээ авчир гэдэг болохоор бид хоёр “Дидигийн үйлчилгээний төв”-өөс орлон тоглогч авсан юм. Аавтай адилхан биш байна уу? 

Су: Тэгээд тэрнийг хуурамч аав болгох гэж авсан юм уу? Дидигийн орлон тоглогчийн төвөөс үү?

Чиан:Гэрчилгээ нь жинхэнэ. Гэрлэлт ч хуулийн дагуу. Энэ гэрчилгээ байгаа цагт та тэр хорон санаат эмэгтэйг ялж чадна.

Су: Гэхдээ Су Вэняан төрсөн  ээж чинь. Яагаад над шиг гадны хүнийг ээж гээд байгаа юм?

Чиан:Тэр ээж биш. Тэр таны амиар бид хоёрыг сүрдүүлсэн. Тэгээд бид хоёр үгэнд нь орж байгаа юм шиг царайлсан.

И: Яг  зөв. Танаас ээжийн үнэр үнэртдэг.  Та бид хоёрын жинхэнэ ээж.

Су: Су Вэняан, хүүхдүүд чинь тэгж хүсч байгаа бол зөвшөөрөхөөс яах вэ. За яах вэ. Тийм бол гэрлэхийг зөвшөөрч байна. Явцагаая.

Эр: Үеэлүүд ээ ээ, ээжийгээ олсонд баяр хүргэе.

Чиан И: Үеэлдээ баярлалаа. Бид хоёр таныг том шагнана аа.

Фу: Вэняан, энэ чинь...

Я: Хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэл хийхдээ Су компани хөрөнгө босгож байгааг хамт зарлая. Нэгэнт л мэдэгдэл хийх гэж байгаа юм чинь ашиглах хэрэгтэй биз дээ. Чи бизнесмен мөн үү?

Су: Тэр Ай Пи Өү хөрөнгө босгох гэж байгаа. Дараа нь мөнгөө аваад алга болно.

Фу: Вэняан,чи надтай гэрлэх гэж байгаа юмуу хөрөнгө босгох гэж байгаа юм уу?

Я: Фу Юу. Чи өнөөдөр яачихаа вэ? Мэдээж би  чамтай гэрлэхийг хүсч байна.

Э: Ноён Фу, эхнэр-амраг хоёрын тухай ярианы талаар та юу хэлэх вэ? Өөр эмэгтэйтэй ирснийг эхнэр чинь мэдэх үү?

Фу:Би тодорхой хэлчихье. Су Вэняан, амраг биш. Таван жилийн өмнө бид хоёр 2хүүхэдтэй болсон. Бид таван жил тусдаа байсан.Би одоо л тэрнийг олж байна.

Эм: Та саяхан Су Вэнжинтэй  сүй  тавьсан. Гэтэл одоо Су Вэняантай гэрлэ гэж байна. Та хатагтай Су Вэнжиний сэтгэлийг бодож үзсэн үү?

Фу:Тэрний хүссэн материаллаг шаардлагыг би биелүүлж чадна.

Эр: Хатагтай Су Вэняан танд хоёр хүү төрүүлж өгсөн. Энэ гэрлэлтийн үеэр инж байгаа юу? Хэрвээ тийм бол ноён Фу хатагтай Суд хэр их инж өгөх вэ?

Фу: Вэняан таван жилийн өмнө намайг аварсан. Одоо хоёр залгамжлагч төрүүлсэн өгсөн. Инж нь Фу групийн тал байх болно.

Эм: Энэ бичигт гарын үсэг зурснаар ноён Фу Лон хотын тэргүүн баян байсан бол хатагтай Су болно гэсэн үг.

***************

Эр: Зогс. Хүмүүс ээ. Су компани хортой сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тэд хортой хүүхдийн тэжээл зарж, миний хүүхдийг хордуулсан. Одоо  хүүхэд маань хорт хавдар тусчихаад байна. Су Вэняан энийг хийсэн хүн нь. Су фермийг зах зээлд гаргаж болохгүй. Су фермийг сайн шалгах хэрэгтэй. Ай Пи Өүг зөвшөөрч болохгүй.

Я: Хамгаалагч. Болгоомжтой байгаарай. Хүн гэмтээ болохгүй.

Эр: Хатагтай Су, Су фермийн захирлын хувиар танд хэлэх юм байна уу? 

Я: Хүүхдийн хавдар туссан нь, аавынх нь санхүүгийн чадваргүй байдал хүүхдийн сүүг буруутгахад хүргэсэн. Бид аавд нь маш богино хугацаанд яаралтай тусламж үзүүлсэн байгаа. Хүүхдийн байдал муудаж байгаа болохоор тэр манай компанид уураа гаргаж байгаа юм.

Эм: Үнэн тийм байж. Хатагтай Су энэ хэргийг орхичихгүй байх.

Я: Санаа зовохгүй байж болно. Су ферм бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд анхаарсаар байх болно. Энэ удаагийн хөрөнгө оруулалт хүүхдүүдийн хэрэглэдэг бүтээгдэхүүний техник төхөөрөмжийг сайжруулж, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулахын тулд хийж байгаа ажил.

Эр: Су хатагтай баян болсон болохоор өөрийн үндэс болсон Су фермээ битгий мартаарай.

Я: Су сүүний үйлдвэрийн 10%-ийг хандивлаж,нэг жилийн дотор олон улсын зах зээлд гаргана гэж амалъя. Бид зах зээлийг эзлэх болно.

Ү: Гайхалтай. Су сүүний үйлдвэр хатагтай Су Вэняан, ноён Фу Юу хоёрын гэрлэлтэд  баяр хүргэж байна.

Эр: Энэ бичигт гарын үсэг зурснаар хатагтай Су Лон хотын тэргүүн баян болно. Танд харамсах зүйл алга уу?

Фу:Эхнэрийнхээ дараа бичигдэхэд үү?

Я:Итгэмээргүй юм. Би Лон хотын магнат болж байна. Амьдрахын тулд бусдын сүүдэрт зовох шаардлагагүй. Би хэнээс ч айхгүйгээр оргилд гарч байна.

Су: Су сүүний үйлдвэр Су Вэняаны хувьцааг эсэхгүүцэж байна. Мөн бид хуурамч Ай Пи Өү хийхгүй.

Ү: Чи өөрийгөө хэн гэж бодоо вэ? Өөрийгөө хэн гэж бодод Су фермийн өмнөөс шийдвэр гаргаад байгаа юм?

Су: Би бол Су фермийг үүсгэн байгуулагч Су Шитиан, Жан Рон хоёрын охин нь байна. Би бол Су групийн цорын ганц өв залгамжлагч.

Ү: Үхчихсэн гээ биз дээ?

я :  Энэ солиотой амьтан утгагүй юм ярьж байна. Хамгаалагч аа, тэрнийг гарга.

Су: Ээж, аав хоёр маань “Су дейри” компанийг хойч үеийн хоол тэжээл дээр тулгуурлан улсынхаа ирээдүйд хөрөнгө оруулалт хийхийг тулд байгуулсан. Лон хотын хүүхэд бүр боломжийн үнэтэй, тэжээллэ сүү ууж, эрүүл саруул өсч бойжих ёстой. Би таван жил эзгүй байсан. Намайг эзгүй байх хооронд дүр эсгэгчид компанийг өөрийн болгож. Тэр бас хориотой бодис болох меламиныг сүүнд хийж, хүүхдүүдийг хордуулаад зогсохгүй зах зээлд гаргана гэж ашиг хонжоо хайж байна. Өнөөдрөөс би өөрийнхөө байр суурийг буцааж авна. Энэ авлигыг таслан зогсоож, шударга үнэнийг тогтооно.

Эр: Энэ нөгөө мэдээгээр гараад байсан хууль ёсны эхнэр нь биш үү?

Эм: Хууль ёсны эхнэр нь ирж. Гэхдээ хайр дурлалын асуудлаар биш бизнесээ эргүүлж авахаар ирж. Энэ бидний баатар.

Ү:Энэ хүнд итгэх хэрэггүй. Су компаний хамгийн том хөрөнгө оруулагчийн хувиар би манай эзэн хэн болохыг мэдэж байна. Чи залилах гэж байна.

Я: Су Вэнжин. Фу Юу бид хоёр таван жилийн өмнө нэг нэгэндээ дурласан. Бид хоёр ихэр хүүхэдтэй. Чи галзуу болж жүжиглэж, хүүхдүүдийг маань хулгайлж, Фу Юугийн толгойг эргүүлсэн. Би чиний урвалтыг өршөөсөн. Гэтэл Су компаний залгамжлагч болж жүжиглэж байдаг. Яаж ийм ичгүүргүй байдаг байна аа?

Су: Су Вэняан хэдэн жил өв залгамжлагч болж жүжиглэлээ гээд үнэн гэсэн үг биш. Манай удмын бүртгэлд чиний нэр байхгүй. Чи бол өргөмөл хүүхэд.

Я:Тийм ээ, намайг өргөж авсан. Вэнжин, би чиний нэр хүндийг үлдээе гэж бодсон юм. Чи ингэж хүсч байгаа бол надад гомдох хэрэггүй шүү. Хүмүүс ээ, тэрний эцэг эх хөрөнгө мөнгө завшаад зугтааж байгаад үхсэн. Би тэдний оршуулгыг зохион байгуулсан. Тэд Су компанийг өрөнд хутгасан байсан. Гэтэл чи Фу Юу бид хоёрын хүүхдүүдийг хулгайлж,  хэдэн тэрбумыг нэхэж, таван жил сураггүй  алга болсон. Энэ хугацаанд би ганцаараа Су компанийг хамгаалах гэж зовсон. Би хоосон байсан компанийг хөл дээр нь босгосон. Одоо компани дахиад хөл дээрээ боссон болохоор чи буцааж авахыг хүсч байна.

Ү: Хатагтай Су Вэняан өөрийгөө Су компанид зориулсан. Инжээ хүртэл компанийг хамгаалахад зориулсан. Та ноён Сугийн охин байсан ч бид таныг хүлээн зөвшөөрөхгүй. Су Вэняан бол “Су дейри” компаний цорын ганц залгамжлагч.

Фу:Су Вэнжин чиний хийсэн хэргүүд тоо томшгүй. Би эсэргүүцэж байна. Чиан, И хоёрыг аварсан болохоор чинь энэ удаа чамайг өршөөе.

Су: Фу Юу, хэдэн жилийн өмнө чамайг хүндлээгүй бол би аврахгүй байсан юм.

Фу: Хэдэн жилийн өмнө өө? Юу?

Я:Су Вэнжин, Фу Юу бид хоёр гэрээнд гарын үсэг зурчихсан. Фу групийн тал нь минийх. Мөрөөдөхөө боль.

Су: Та нар өөрсдөө сонслоо. Тэр Фугийн хөрөнгийг авч, хөрөнгөнийхөө талыг өгсөн миний нөхрийг булаалаа. Энийг “гэрлэсний дараах хөрөнгө” гэж нэрлэдэг байх аа? Би яг одоо хуулийн дагуу буцааж авч болох уу?

Эр: хэрвээ гэрлэлтийн үеэр бэлэглэсэн бол буцааж авч болно. Та хоёр гэрлэсэн үү?

Я: Су Вэнжин, та хоёр сүй л тавьсан, хуулийн дагуу гэрлээгүй. Мөрөөдөхөө боль.

Су: Хэн нь мөрөөдөж байгаа бол? Хүмүүс шийдэг. Су Вэняан, мөнгөний шуналаасаа сэрж үз.

****************

Я: Солиороо юу? Чамд үзүүлээд өгье л дөө.

Фу: Хангалттай. Су Вэнжин, бид гэрлээгүй. Юун гэрлэлтийн баталгаа вэ?

Я: Тэгэхээр хуурамч баталгаа байх нь ээ.

Су: Су Вэняан, чи ч өрөвдөлтэй юм даа. Хуурамч байж жинхэнэ болж жүжиглээд л. Үнэнийг хуурамч гээд. Албан ёсны тамгыг харж байна уу? Энэ тамгыг хэн хуурамчаар хийж зүрхлэх юм?

Фу:Өнөөдөр бүртгүүлсэн байна.

Эм: Ноён Фу өнөөдөр хүүхдүүд чинь хичээлдээ ирээгүй. Та мэдэн үү?

Су: Хонгор минь, чи дүүтэй маань нууцаар хүүхэдтэй болсон. Тэрэнтэй гэрлэмээр байна уу? Болж байна. Эхлээд надаас сал. Эсвэл чи надад сайн хэвээрээ юм уу? Гэрлэчихсэн мөртлөө хөрөнгөө тэрэнд өгч байдаг. Тэр нэр нүүргүй болох нь.

Я: Энэ баталгаа хүчинтэй байна.

Фу:Би алдаа гаргаж. Тэр золигнуудын хйиж байгаа ажил.

Су: Хангаттай. Хувьцаанууд аюулгүй. Би та хоёрыг үлдээе.

Ү: Хатагтай Су, биднийг доромжлоод байгаа юм уу? Су Дейригийн нэр хүнд үгүй болчихлоо.

Я: Хүлээ. Би тайлбарлая. Фу Юу, юм хэлээч.

Фу:Вэняан, хурим хэвээрээ. Гэхдээ би эхлээд Су Вэнжинээс салах хэрэгтэй байна.

Я: Фу Юу.

Эм: Эхнэр, амраг хоёрын маргаанд эхнэр яллаа. Сайхан байна.

************

Фу:Су Вэнжин, бид яаж гэрлэснийг мэдэхгүй. Гэхдээ, нэг талын хувьд би энийг хурдан дуусгахыг шаардаж байна. Би салмаар байна.

Су:Салалт. Мэдээж. Бид гэрлэлтийн өмнөх гэрээ хийгээгүй. Су Вэняантай гарын үсэг зурсан гэрээ чиний хөрөнгөний тал нь минийх гэсэн үг.

Фу:Тохирлоо.

Су:Амархан зөвшөөрч байх чинь. Эргэлзээ төрчихлөө.

Фу:Су Вэнжин, азаа сорих хэрэггүй.

Су:Би чамд л тусалж байна.

Фу:Салахыг хүсэхгүй байгаа бол...

Су:Фу групийн тал нь. Дээр нь гурав хоног манай гэрийн үйлчлэгчээр ажиллана.

Фу:Су Вэнжин, хангалттай. Яасан ч үгүй.

Су:Надад гурав хоног үйлчил. Сайн хийнэ шүү. Тэгвэл сална. Үгүй бол салахгүй.

******************

Ж: Ноён Фу. Таныг урт өдөр болох нь дээ. 

Су: Жимс.  Усанд ормоор байна. Хүйтэн ч биш, халуун ч биш. Тэр үед миний нөхөр болно гэж амалсан. Үнэхээр Су Вэняантай хүүхэдтэй болсон юм бол уу? Яах гэж Су Вэняаны хүүхдүүдийг зарсан юм бол? Тэр үед яг юу болсон юм бол?

Т: Ноён Фу. Тэр өндрөөс унасан бол шарх сорви байх ёстой. Гэхдээ хатагтай Су Вэняанд тийм сорви байхгүй.

Фу:Чи өндрөөс унасан байна.

****************

Су:Туслаарай.

Эм:Өвчтөнд хэд хэдэн том хугарал байна. Ясыг  байранд нь оруулахад маш их өвдөнө. Өвчин намдаагч хийлгэхгүй юм уу?

Су: Санахгүй байна. Магадгүй л байх.

Фу:Санахгүй байна аа? Би бүгдийг нь сайн санаж байна.

Эр: Би имейл рүү чинь дансны дугаараа явуулчихсан. Таван секунд. Нэг л секунд хоцорвол энэ хутга унана. Тав. Дөрөв. Гурав...

Фу: Шилжүүлчихлээ. Ганц л үсэнд нь хүрэх юм бол... танай гэрийнхнийг зүгээр өнгөрөөхгүй гэж мэд.

Эр: Хоёр сагс. Нэгэнд нь хоёр хүүхэд чинь байгаа. Нэг нь хоосон. Тоглоом одоо эхэллээ.

Фу: Чи хүүхдүүдийг сагсанд хийгээд таазнаас өлгөсөн. Тэгсчихээд намайг  аль сагсанд нь хүүхдүүд байгааг сонго гэсэн. Су Вэняантай дайсагналцахад миний хүүхдүүд  ямар хамаатай юм? Тэд чамд маш их хайртай. Яаж тэднийг ашиглаж чаддаг байна аа? Өшөө авахыг хүсч байгаа бол Су Вэняантай шууд нүүр тул. Гуйж байна. Намайг, хүүхдүүдийг маань оролцуулах хэрэггүй.

Су:Би хэтрүүлчихсэн юм бол уу? Магадгүй. Тэрнийг хүүхдүүдтэй нь оролцуулах хэрэггүй байж. Зөвшөөрч байна. Маргааш салъя. Фугийн тал хөрөнгө надад хэрэггүй...

*******************

Су:Бас Су Вэняанаас хараагаа салгах хэрэггүй гэж зөвлөе. Эцэг, эхээ алж чадаж байгаа хүн... хүүхдүүдээ тэрнээс хол байлга.

Фу:Чамд хамаагүй. Су Вэнжин. Су Вэнжин. Бас юу төлөвлөөд байгаа юм? ... эмч ээ, тэр ямар байна?

Эм: Ноён Фу, санаа зовох хэрэггүй. Хатагтай Фу, зүгээр. Хэтэрхий олон хуучны шархтай юм байна лээ. Усанд орсны дараах стресээс болж ухаан алдсан байна.

Фу: Энэ юунаас болсон шарх вэ?

Ж: Хатагтай, бие тань яаж байна? Өвдөж байгаа юм байна уу?

Эм: Хатагтай Фугийн төрсний дараах гэмтэл, унаснаас болж авсан гэмтлүүдээс болоод өвчин нь сэдэрсэн байна.

Ж: Төрсний дараах гэнэ ээ?

Су:Би хүүхэд төрүүлсэн юм уу?

Я: Нууцаар... чи нууцаар хүүхэд төрүүлээ юу?  Хоёуланг нь зар. Хахахаха...

Су: Ноён Жан, би хүүхэд төрүүлсэн юм байна. Тэр хоёр хүүхэд минийх юм бол уу? Ноён Жан. Чиан надад ДНХ-ийн шинжилгээ өгсөн гэж байсан. Та миний дээжийг аваад, тэр хоёрын ДНХ-тэй харьцуулаад үз.

Ж: Ойлголоо.

******************

И Чиан: Ээж ээ. 

Я: Су Вэнжин, энд юу хийж байгаа юм? Фу овогтынх чамайг оруулахгүй.

Су: Су Вэняан. Чиан, И хоёр үнэхээр чиний хүүхэд мөн гэж үү?

Я: Дэмий юм ярих гэж ирээ юу? Чамд өөр хийх юм алга уу? Хүн зүгээр байлгахгүй юм.

Су:Зүгээр байлгахгүй ээ. Надад тийм зав алга. Бидний асуудалд эцэг, хүүхдүүдийг оролцуулах хүсэл алга.

Я:Тэгвэл хурдан сал.

Су: Амраг хэвээрээ байхыг хүсч байгаа бол би явлаа.

Я: Хүлээ. Чи салахаар ирсэн юм уу?

Су: Тэр хүүхдүүд үнэхээр чинийх юм уу?

Я: Тэгээд чинийх юм уу?

Су: Тэгвэл сайн санаж ав. Өнөөдөр худлаа хэлэх юм бол үр дагавар нь дуусахгүй гэж мэд.

Я: Утгагүй юм.

**************

Я.: Фу Юу, тэрнийг төвөг удах гэж биш, салахаар ирсэн гэдэгт итгэлтэй байна уу?

Фу:Салчихвал төвөг удаж чадахгүй болно.

Я:Фу Юу. Таван жил зовсны эцэст бид одоо л нэгдэж байна. Одооноос би хамтын амьдралаа хамгаална аа.

Фу:Тийм ээ. Хуримын бэлдтгэлдээ анхаар. Хүүхдүүдийг сайн харж байгаарай. Хэнтэй ч холбоо бариулж болохгүй.

Я:Ойлголоо.

*******************

И: Чиан, яасан бэ?

Чиан:Хар даа. Тэр эмэгтэй үнэхээр манай ээж биш юм байна. ДНХ-ийн шинжилгээний хариуг сольчихож.

Я: Үнэнийг мэдсэн бол хурдан үхнэ гэсэн үг.

Чиан:Аав аа, би өөрөө ДНХ-г шалгаж үзсэн. Тэр бид хоёрын ээж биш.

Фу: Золиг минь, буруугаа хүлээж сур. Буруугаа ойлгосон үедээ над дээр ирээрэй.

****************

Су:Хэрвээ... би хүүхдүүдээр нь сүрдүүлээгүй бол... хүүхдүүд үнэхээр бид хоёрынх байсан бол... юу болох байсан бол?

Фу:Су Вэнжин, би царайлаг гэдэгээ мэдэж байна. Гэхдээ, хэлсэн амандаа хүрээд, надаас хол байж үзээрэй.

Су:Ноён Фу хэтэрхий их зантай юм. Юу?

Фу:Хатагтай Су, жолоо барихдаа анхаараач.

Су:Ноён Фу. Би хүүхдүүдийг чинь ашиглаагүй бол... хүүхдүүд үнэхээр бид хоёрынх байсан бол... та надтай гэрлэж, хамт амьдрах  байсан уу?

Фу:Су Вэнжин, юу төлөвлөөд байгаа юм? Таны хэлсэн үнэн бол үнэнийг нууж, юу ч болоогүй юм шиг бай. Тантай холбогдохоос залхаж байна. Бас хүүхдүүдтэй чинь.

****************

Я: Фу Юу. Салалтын гэрчилгээгээ авчихсан уу?

Фу:Аан.

Я:ёслол болох болоогүй болохоор эхлээд гэрлэлтээ батлуулбал ямар вэ? Гэрлэлтийн баталгаагаа авчихвал Фу групийн тал нь минийх болно.

Фу:Нэг өдөр иргэний бүртгэлийн газар хоёр удаа очих гэж үү? Азгүйтэл дараа болъё.

Я:За яах вэ. Би хүлээж байя. Энэ юун новш вэ? Би хамгийн үнэтэй хуримын даашинз гэсэн байх аа? Дүлий юм уу?

***************

Ж:Хатагтай. Ноён Фу Су Вэняан хоёр өнөө орой “Лон сити” зочид буудалд гэрлэнэ. Энэ боломжийг ашиглаад залуу ноёдыг авчих уу?

Су: Авах аа? Авъя.

Ж:Мэдлээ.

*****************

Су: Би хүүхдүүдийг чинь ашиглаагүй бол... хүүхдүүд үнэхээр бид хоёрынх байсан бол... та надтай гэрлэж, хамт амьдрах  байсан уу?

Чиан: Аав аа, би өөрөө ДНХ-г шалгаж үзсэн. Тэр бид хоёрын ээж биш.

Эр: Фу Юу. Су Вэняаныг үргэлж хайрлан, хүндэлж хуулийн дагуу өөрийн эхнэр болгохыг зөвшөөрч байна уу?

Эр2: Ноён Фу, надад хэдэн саяын үнэтэй мэдээ байна. Сонсох уу?

Фу:Ярь.

Эр2: Нэг хүн нууцаар хоёр залуу ноёнтой ДНХ-ийн шинжилгээ хийсэн байна. Хариу нь төрсөн ээж нь гэж гарсан.

Фу:Тэр хүн чинь хэн юм?

Эр2: Дахиад арван саяыг нэмчих. Би дансны дугаараа явуулчихлаа. Төлбөрөө хийсний дараа хариуг чинь хэлнэ.

Фу:Нөүтбүүк аваад ир.

Я: Фу Юу, бид гэрлэж байна. Энэнээс чухал юм юу байдаг юм бэ?

Фу:Чимээгүй. Мөнгөө шилжүүлчихлээ. Одоо хэл.

******************

Фу:Мөнгөө шилжүүлчихлээ. Одоо хэл.

Эр2: Саяхан таны салсан экс эхнэр, Су Вэнжин.

Фу:Би яагаад мэдээгүй байдаг билээ?

Я: Үргэлжлүүл.

Эр: Сүйт залуу, та хатагтай Су Вэняаныг үхэл та хоёрыг салгах хүртэл хайрлаж хүндлэх үү?

Фу:Тэр миний эхнэр байх эрхгүй. Миний хайрыг ч хүртэх эрхгүй.

Я: Фу Юу, би чамд хайртай. Чамгүйгээр амьдарч чадахгүй. Намайг битгий орхи л доо. Ёслоллоо дуусгая.

Фу:Миний нүднээс далд ор. Чиний хайр ямар ч хэрэггүй.

Я: Фу Юу. Үл ойлголцол гарсан юм шиг байна. Хүрэлцэн ирсэнд баярлалаа. Өнөөдөртөө ингээд дуусгая.

****************

Чиан:Ээж ээ.

И: Та бид хоёрыг гэртээ аваачихаар ирсэн юм уу?

Су: Тийм ээ. Фу овогтынхоос явж, надтай амьдармаар байна уу?

Чиан И: Тийм ээ. Та одоо л хүүхэдтэй гэдэгээ санаа юу?

Су:  Миний ой ухаан сайнгүй байсан. Олон юмаа мартсан. Гэхдээ одооноос та хоёрыг хамгаална гэж амалъя.

Чиан И: Ээж ээ, бид хоёр ч гэсэн таныг хамгаална.

*************

Фу: Хурдан яв.

Т: Мэдлээ, ноён Фу.

Чиан:Дайраад.

Фу: Су Вэнжин. Юун хүүхдийн дуу гардаг билээ?

Су: Хэн юм бол?

Чиан:Ээж ээ, аав байна. Битгий оруулаарай.

Фу: Су Вэнжин. Чиний байгааг мэдэж байна. Хаалгаа нээ,  ярилцах хэрэгтэй байна.

И: Аав тэр хорон санаатай эмэгтэйд итгэдэг. Бид хоёрын хэлсэн үгэнд итгэдэггүй.

Чиан:Тэнэг гэдэг нь. Өөдгүй аав. Битгий оруулаарай.

Су: За. Би явуулчихъя. Сүйт залуу байх чинь. Өнөөдөр ямар хэргээр ирээ вэ?

Фу:Тэр шөнө чи байсан биз дээ?

Су:Хэзээ?

Фу:Хүүхдүүд бид хоёрынх. Тийм биз дээ?

Су:Бид хоёрынх оо? Би ганцаараа төрүүлсэн юм шүү. Яаж гэдэгээ санахгүй л байгаа болохоос.

Фу:Ингэж чамайг олох гэж.

Су:Хүргэн дүү, аятайхан байсан чинь дээр шүү. Хүнтэй суучихсан байж.

Фу:Чи  ганцхан миний эхнэр байх болно. Өөр хэнд ч тийм эрх байхгүй.

*****************

Су:Хн. Над шиг тэнэг хүнд хатагтай Фу байх эрх байхгүй. Бушуухан хайртай Яан дээрээ оч.

Фу:Жин. Миний буруу. Би тэрнийг чамтай андуурсан байж. Намайг өршөөчих л дөө. Чамайг олчихлоо.

Су:Хангалттай. Чамд хэлэх юм байна. Миний амралтанд саад болохоо боль. Үгүй бол цагдаа дуудчихна шүү.

Фу:Хонгор минь. Хайрт минь, надад боломж өг л дөө.

Т:Эртхэн бодож байхгүй дээ. Ноён Фу, даамал залуу ноёдыг хатагтай Су Вэнжин аваад явчихсан гэж байна. Биш ээ, хатагтай Фуг дагаад явсан гэж байна. Тэгэхээр хүүхдүүд энд байгаа болохоор... манай талын хүн гэсэн үг. Ямар ч асуудал гарахгүй юм байна.

Фу:Тэр золигнууд... аавынхаа доромжлуулахыг хараад сууж байна.

Чиан:Яасан?

Фу: Аавдаа тусал. Миний тухай аятайхан юм хэл. Ээж чинь намайг уучлах ёстой шүү.

Чиан:Та олон “ээж”дагуулж ирсэн. Би бүгдийг нь зохицуулж чадахгүй. Би төрсөн ээжтэйгээ л баймаар байна.

Фу: Би алдаа гаргасан. Миний олсон хүн бол та хоёрын төрсөн ээж. Одоо олчихсон болохоор аавдаа уучлалт гуйхад туслахгүй юм уу? Намайг уучлахад тусал л даа.

И: Аав аа, та ээжийг яаснаа санаж байна уу?

Чиан:Бас мах цусны тасархайгаа биш тэр эмэгтэйг сонгосноо? Өөдгүй аав, хурдан яв. Таныг хармааргүй байна.

Фу: Чи...  Хонгор минь, намайг үнэхээр уучлаарай. Би ганцхан чамайг хүсч байна. Эргэлзэх юм бол аянганд цохиулах болтугай. Хайрт минь.

********************

Я: Даамал аа. Даамал. Хаалгаа нээ.

Эр: Хатагтай Су. Хурдан яв. Ноён Фугийн тушаал. Таныг Фу овогтынхоос хөөсөн. Таны тээш хааалганы дэргэд байгаа. Яв.

Я: Намайг ингэж болохгүй. Чи харамсана даа. Хаалгаа нэгээч.

**************

Су: Идээрэй. Ноён Жан бид хоёр та хоёрыг сургуульд чинь хүргэж өгнө.

Чиан И: Баярлалаа,  ээж ээ.

Чиан:Ээж ээ, бид хоёрын хамгийн том хүсэл танаар сургуульдаа хүргүүлэх.

И: Яг зөв. Бид хоёрын хүсэл биелж байна.

Су: Одооноос би өдөр болгон хүргэж өгч байна аа. Тохирох уу?

Чиан И: Тохирлоо.

Ж: Хатагтай. Ноён Фу эрт ирсэн. Гадаа эхнэрээ дуудаад байна.

Чиан И Су: Яв гээд хэлчих.

**************

Я: Ноён Лиу. Су компаний санхүүжилт... Ноён Жэн. Тийм ээ, санхүүжилт...

Эр: Хатагтай Су, бид тэнэг биш. Санхүүжилтийг март.

Я:Үгүй ээ. Су Вэнжинд доромжлуулж болохгүй. Сайн бод... Су Вэнжин. Чи Су компанийг авахыг хүсдэг байх аа? Намайг зарчихаар яаж өвлөхийг  чинь харж л байя.

Чиан И:Баяртай ээж ээ.

Ж: Хатагтай, таны зөв байж. Су Вэняан аав ээж хоёрын чинь хувьцааг зарж эхэлсэн.

Су: Төлөвлгөөнийхөө дагуу занга тавь. Худалдан авагчид ол. Хувьцаануудыг шилжүүлсний дараа Су Вэняан хоёр дахин хатуу шийтгүүлэх болно.

******************

Я: Ноён Чэн. Манай нөхөр ноён Фу Лон хотын тэргүүн баян гэдгийг та мэднэ. Намайг гэрлэснийхээ дараа олны нүднээс хол байхыг хүсч байгаа. Тийм болохоор Су компаний хувьцааг бид зах зээлийн үнээс доогуур өгч байгаа юм.

Эр: Өө, тэрнийг гэрлэхээс татгалзсан гэж сонссон юм байна.

Я:Юу... би гэрлэхээсээ өмнө бизнесээс гараа татаж, гэр бүлдээ анхаарна гэж амалсан. Даанч миний ажлаа хийж байгааг мэдчихсэн.

Эр: Тийм үү?

Я: тэгэлгүй яах вэ. Амжилт цуу яриа дагуулдаг. Тийм болохоор цуу ярианд итгэх хэрэггүй гэж хэлэх гэсэн юм. Намайг уучлаарай, би авах хэрэгтэй байна. Сайн уу,  хонгор минь. Уулзалтаа дуусахаар харина аа. Юу? Доор ирчихсэн юм уу? За.

Эр: Та хоёрын ийм дотно гэж хэн мэдэх билээ?

Я: Мэдээж шүү дээ. Ноён Чэн, би таны байдлыг шалгасан. Өөр хүн байсан бол би ийм үнээр өгөхгүй байсан...

Фу:Яан, би хэлсэн байх аа. Хамаг цагаа ажилдаа зарцуулаад байхаар чинь хар төрөөд байна.

Су: Фу Юу Су Вэняан дээр очсон?  Хонгор минь гэж дуудсан юм уу? Тийм байх ёсгүй. Саад болох хэрэгтэй. Ноён Чэнд гэрээгээ хурдан хий гэж сануулаарай.

Эр: Ноён Фу, бид ажил хэргээ яриад дуусчихсан байгаа. Гарын үсэгээ зурчихвал би шууд явлаа. Лиу нарийн бичиг, гэрээгээ тэрний хэлснээр хийгээд, мөнгрийг нь шууд шилжүүл.

Ж:Ноён Чэн ч шийдэмгий юм аа.

Я: Тэр хоёр золигийн олсон орлон тоглогч хэрэг болно гэж хэн мэдэх вэ дээ? Ноён Чэн, энэ хэсгийг хар даа. Энэ тохиромжгүй юм биш үү?

**************

Эр: Хатагтай, та хэтрүүлж бодоод байна. Хувьцаа шилжүүлэх гэрээ стандартын дагуу байгаа. Тэргүүн баяны эхнэр байж иймхэн эрсдлээс айгаад байгаа юм уу?

Я: Хангалттай. Мөнгөө аваад энэ улсаас явчихна. Эрсдэл гарсан ч бай намайг буруутгаж чадахгүй. Ноён Чэн, та хэтрүүлж байна. Хамтарч ажиллахад таатай байлаа. 

Фу:Хатагтай Су. Энд орж ирсэн мөчөөс хойш хоёр цаг боллоо. Мөнгөө шилжүүлэхээ мартав.

Я: Дахиад нэг цагаар сунгачих.

Фу:Болж байна. Хүлээгээрэй. Тэр миний хуурамчаар гэрлэсэн эмэгтэй. Би баригдчих юм биш үү?

Я: Тайвшир. Надад даатга. Су Вэнжин. Вэнжин. Су дейрийд чиний хэрэг байхгүй. Яах гэж ирээ вэ?

Су: Фу Юу. Өглөө намайг эхнэр гээд байсан. Одоо энд амрагтайгаа байж байх шив. Завгүй хүн юм аа.

Я:  Бид хоёр нийлсэн. Чи гэр бүл үймүүлж байна.

Эм: Хар аа. Хар даа.

Эм: Сонирхолтой юм аа.

Су: Яг  зөв. Одоо би эрх чөлөөтэй, ганц бие  эмэгтэй. Хуулийн дагуу ганц бие. Гэрлэсэн хөгшин эр ээ, сайн л хараарай даа. Өөр хүнд алдчихав.

Я: Дэмий юм ярихаа боль. Су Вэнжин. Өв залгамжлалаа ярихаар ирээ юу? Харамсалтай л юм. Чи хууль ёсных гэдэгээ баталж чадсан ч, нэмэргүй. Хонгор минь. Явъя.

********************

Фу:Чэн. Энэ цэцэг, бөгж байхад намайг яг оруулах юм уу?

Т:Ноён Фу, бид нар олон буруу юм хийсэн. Ганц удаагийн оролдлогоор яаж залруулах юм? Алхам алхмаар урагшил.

Фу:Жин. Би гоёл чимэглэлийн үзэгслэн яармагт очиж, энийг чамд сонгосон.

Т: Хатагтай. Фу ноён энэ цэцгийг ч бас өөрөө бэлдсэн.

Су: Ингэж илт араар тавьдагаа болихгүй юм уу? Эхнэр дээрээ оч. Битгий дургүй хүргээд бай.

*****************

Я: Али-Пей-ээр 100тэрбум юань ороодирлээ.

Су:  Бяцхан мэлхийний түүх.

Ж: Хатагтай. Могой үүрнээсээ гарсан.

Су:  Ноён Жан, цагдаагийн газарт мэдэгд.

Ж: Мэдлээ.

Су: Хүүхдүүд ээ, хүнд туслахаасаа өмнө хортой могой байна уу шалгаж байгаарай. Ойлгосон уу?

И Чиан: Ойлголоо, ээж ээ.

Эр: Зугтах нь уу?

*****************

Я:Ноён Чэн, та юу яриад байна аа?

Эр: Таныг компаний хөрөнгийг шамшигдуулсан гэсэн мэдээлэл ирсэн. Тэр бол таны надад зарсан хувьцаа. Би цагдаад дансыг чинь царцаах хүсэлт гаргасан.

Я:Ноён Чэн, цуу үгэнд итгэх хэрэггүй. Тэр хувьцааг ээж аав хоёр надад үлдээсэн. Шамшигдуулсан юмбиш.

Эр: Хүчинтэй үгүйг нь та мэдэж байгаа. Би өнөөдөр таныг гэрээнд заасны дагуу хувьцаагаа, дээр нь хоёр дахин үржүүлсэн торгуулийн мөнгөө өгөхийг шаардаж байна. Үгүй бол үлдсэн амьдралаа шоронд өнгөрөөгөөрэй.

Я:Су Вэнжин байж таараа.

***************

Т: Ноён Фу. Хатагтай гэрлээгүй гэж ярьж байна.

Фу:Юу яриад байгаа юм?

Т:Шар хэвлэлүүд хатагтайг гэрлэхгүйгээр, эрх чөлөөтэй болзохыг хүсдэг гэж бичиж  байна.

Су: Одоо би болзоонд явсан ч, эрх чөлөөтэй, ганц бие эмэгтэй болсон.

Фу:Хурдан хий. Хотыг бид хоёрын хуримын зургаар бул.

Т: Гэхдээ ноён Фу... та албан ёсоор салчихсан шд.Бас та өөрөө л тэгж хүссэн.

Фу:Тэгвэл сүй тавьсан зурагнуудыг ашигла. Тэр минийх байх ёстой.

Т: Мэдлээ, эрхэм ээ.

*************

Ж: Хатагтай, ноён Фу хотыг таныг сүйн зургаар булж байна.

Су: Юу? Галзуурчихсан юм байх даа? Фу Юу, Су Вэняаныг мөнгөөр хянаж, намайг доромжлохоо боль. Худлаа яриа тараахаа боль. Үгүй бол чи л харамсана шүү.

Чиан: Өөдгүй аав. Ээжээс хол бай.

И: Мангар аав. Ээжийг ч өөрийн болгож чадахгүй. Та юу чаддаг юм?

*****************

Я: Сарын дотор төлбөрөө хийхгүй бол 200тэрбумын торгуультай. Үгүй бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Ийм их мөнгө хаанаас олох юм бэ?

Су: Чадахгүй бол шоронд ор. Би чамайг сайн найз Чэн Яаотай чинь зэргэлдээ камерт оруулахаар ярьчихсан. Би сайн  байна уу?

Я:Энэ хуйвалдааны ард чи байжээ?

Су: Оройтож ухаарч дээ. Су Вэняан, чи тэнэг бас азгүй амьтан.

Я:Чамайг алчихъя л даа.

Су: Мөнгөө бүгдийг нь хурууныхаа салаагаар алдаж, уул овоо шиг өрөнд дарагдаад. Ямар байна даа?

Я:Өөдгүй амьтан. Чамайг алж чадаагүйдээ харамсаж байна.

Су: Би  үхэх болоогүй. Бурхан намайг чамайг зовоо гэж явуулсан юм. Нэрээн мартсанаас... шоронгоос амьд гарч чадсан ч чи өртэй байх болно. Золбин амьтдаас ч дор амьдарна. Энэ ээж аав хоёрыг алсны үйлийн үр.

Я:Су Вэнжин, Су компаний захирлын суудалд суумаар байна уу? Харамсалтай л юм. Би захирлын хувиар хувьцааны 45%-ийг нь эзэмшдэг. 10 гаруй хувийн хувьцаа эзэмшигчид миний талын хүмүүс. Миний зөвшөөрөлгүйгээр хэн ч намайг огцруулж чадахгүй.

Су: Ноён Чэн зөвшөөрөх бол уу? 

Я:Өөрийн болгож чадахгүй бол би сүйтгэж хаяна. Су компаний бүх нууц миний гарт байгаа. Би угаасаа цөхөрчихөөд байна. Бүгдийг нь шатаана.

Су: Тэгээд илчил  дээ. Хэн нь түрүүлж унахыг харъя. ТУЗ-ын зөвлөлд мэдэгдчихсэн. Хэн нь явж, хэн нь үлдэхийг удахгүй харна аа.

Я:Та 5,1%-ийн хувьцаагаараа миний талд санал өгөх ёстой шүү. Үгүй бол таны нууцыг бүгдийг нь илчилнэ.

***************

Я: Чи тэр үед ээж аав хоёрыг алсан. Олон жил зугтсан. Одоо миний бүтээсэн юмыг хулгайлахаар ирээ юу? Настнууд бүгд энд ирчихсэн байна. Дүү нь эгчийгээ ингэж болдог юм уу?

Су: би тэднийг алсан бол хууль намайг шийтгэнэ. Чи хэн юм? Ээж аав хоёрын үлдээсэн хөрөнгийг яагаад надаас хулгайлж байгаа юм?

Я: Би  ч гэсэн тэдний охин. Тэднийг үхэхэд би ганцаараа эмнэлэгт дэргэд нь байсан.

Су:Хүчилтөрөгчийн гуурсыг нь салгаж, хөрөнгийг нь хулгайлж уу?

Я: Су Вэнжин. Чи тэднийг алаад, мөнгийг нь авч зугтаасныг бүгд мэдэж байгаа. Чи Су компанийг сүйтгэсэн. Би энэ компанийг олон жил хөдөлмөрлөж байж босгож ирсэн. Чи булааж болохгүй.

Су:Су Вэняан, чи бол зүгээр л өргөж авсан хүүхэд. Тэд хорт могой тэжээж байгаагүй мэдэхгүй  чамайг өрөвдсөн. Чи тэднийг  алж, бидний хөрөнгийг хулгайлсан.

Эр: Тэр ноён Сугийн төрсөн охин биш юм уу?

Я: Худлаа ярихаа боль. Тэд хоёр намайг хуулийн дагуу өргөж авсан. Миний нэр чинийхтэй бараг адилхан.

Су:Юу гээч? Тийм болохоор л чамайг сонгосон юм шд. Буяны ажил байсан.

Я: Чи галзуурч. Дэмий юм ярихаа боль.

Су:Нөхөд өө, та нар миний аав ээж хоёртой олон жил хамт ажилласан. Тэрнийг үлдээгээд, компани яаж дуусахыг харж болно.

Я: Су Вэнжин. Су компанийг авах гээд байгаа бол санал хураагаад шийдчихье.

Су:Санал хураах аа? Чи хууль бусаар 45%-ийг эзэмшиж байгаа. Санал хурааж яах юм? Би чамайг шударгаар ялна.

Эр: Гэхдээ Вэнжин, Яан захирлыг яаж ялах юм?

Су:Лон Эйрлайн сүүний компанитай хамтрахаар хайж байгаа. Бид өрсөлдөнө. Ялагч нь компаний захирал болно.

Эр: Лон Эйрлайнтай гэрээ хийж чадвал Су компани тэнгэр хөөрнө гэсэн үг. Зөвшөөрч байна.

Бүгд: Зөвшөөрч байна.

Эр: Зөвшөөрч байна аа.

Я: За яах вэ. Зөвлөлийн тэргүүний хувиар санал хураахыг санал болгож байна. Тендерт оролцохыг хүсч байгаа нь гараа өргө. Су Вэнжин, байдал тодорхой байна. 5,1%-ийн хувьцаагаар би чамайг нэн даруй хөөж байна.

Ж: Чи л явах ёстой. Надад 0,11%-ийн хувьцаа байгаа.

Эр: Тийм бол Су Вэнжин 0,1%-аар ялж байна.

Я: Надаас урваа юу?

Эр: Би саналаа өгөхгүй гэж амалсан. Хувьцаагаа зарахгүй гэж амлаагүй.

Я: Зальтай амьтан.

Эр: Ийм болохоор талууд тус тусдаа тендерт оролцоно. Амжилтай оролцсон нь Су компанийг залгамжилж авна.

Эр2:Ямар нэрээр тендерт оролцох юм?

Я: Би Су дейри нэрээр оролцоно. Су Вэнжин, Гоат дейри гэдэг охин компаний нэрээр оролц.

Су:Сүүнд меламин хийж, хүүхдүүдийг хордуулсан компаний нэрийг намайг ав гэж байгаа юм уу?

Я: Би Су Дейригийн захирал хэвээрээ. Авна уу , байна уу өөрөө мэд.

Су:За яах вэ, өөдгүй амьтан минь.

Я: Надтай сөргөөцөлдөнө гэнэ ээ? Гоат дейри нэр хүндээ алдсан. Яаж ялахыг чинь харж л байя.

****************

Ж: Хатагтай, Ээж аавын чинь хөрөнгийг шууд авч болох байсан шд. Яагаад ийм юм хийж, тэрнийг зугаацуулж байгаа юм?

Су:тэрнийг удаан зовоомоор байна.

Ж: Хатагтай сайхан сэтгэлтэй байсан. Намайг эзгүйд, хэдхэн сарын дотор юу болсон юм бол? Та тендерээс болж стресстээ юу?

Су:Тэгж байгаад би хамтрагчдаа л алдаж магадгүй.

Ж: Тэр Су Вэняан, сүүлээ нуусан хорт могой. Хохирогчийн дүрд их сайн тоглож байна лээ. Над шиг хөгшин хүнийг хүртэл хуурч чадсан.

Су:Хүлээгээрэй. Энэ бидний зэвсэг болж мэдэх юм. Ингэе. Меламины шуугианыг компанит ажилдаа ашиглая. Жан овогтын дэмжлэгтэйгээр бид Лон Эйрлайнд дээд зэрэглэлийн сүүн бүтээгдэхүүн нийлүүлнэ.

Ж: Хатагтай, гайхалтай стратеги байна.

********************

Фу: Хоёр дуулгаваргүй золиг. Аавтай гэдэгээ санаа юу?   

Чиан: Болно оо. Гомдоллоод яах юм? Тохиролцоо байна. Авна уу, байна уу өөрөө мэд.

Фу:Юу?

И: Ээж тэр эмэгтэйтэй Лон Эйрлайнсын тендерт өрсөлдөж байгаа. Та зөндөө мөнгөтэй биз дээ. Ялахад нь тусалж чадах уу?

Фу:Ямар ашигтай юм?

Чиан: Ээжийг ялахад тусалбал би таныг нууцаар оруулъя.

Фу:Тохирлоо.

Чиан: Ороод ир. Өнөөдөр та бид хоёртой унтана шүү. Ээжийг сэрээх юм бол таныг шууд хөөгөөд гаргачихна.

Фу:Мэдээлэл нь буруу байна. Дахиад хий. Лон Эйрлайн маргаашнаа Фу нэртэй болно.

******************

Су: Аргагүй л гуравхан минут. Мартаж үз. Тэр хуурамч амьтныг бодож яах юм? Миний хөөрхөнүүд. Ээж нь дахиад хэзээ ч та хоёроосоо холдохгүй.

Фу:Би ч бас. Чамайг дахиад алдаж чадахгүй.

Т: Ноён Фу. Лон Эйрлайнсыг худалдаад авчихлаа. Үүр цайхад Фу групийн бүрэн мэдэлд шилжинэ.

Фу:Ойлголоо. Сайн байлаа.

Т: Ноён Фу, та ч алсын хараатай юм аа. Би нууц мэдээлэл хүлээж авсан. Лон мужид хэрэгжих шинэ журам, Лон Эйрлайнд маш нааштай гэж сонслоо.

Фу:Миний хүсч байгаа ганц зүйл бол маргааш хатагтай Фу маргааш гэхэд тендерийг авах ёстой.

Т: Ойлголоо. Хийчихсэн гэж бодоход болно.

****************

Эр: Энэ удаагийн тендерт хатагтай Фу л ялах ёстой. Бусад нь зүгээр л оролцогчид. Хэнд анхаарал хандуулахаа  мартав аа. Би дахиад хэлэхгүй шүү.

Эм: Менежер ээ, хатагтай Фугийн зураг байгаа юу?

Эм: Интернэтээр дүүрэн байна лээ. Саяхан хуримаа хийсэн шд.

Эм: Ноён Фу эхнэртээ их сайн юм аа. Хүмүүс тэрнийг эхнэрийнхээ төлөө Ло Эйрлайнсыг ганц шөнийн дотор авсан гэж ярьж байна лээ.

Эм: Тэр хатагтай Фу явж байна.

Эр2: Сайн уу, хатагтай Фу.

Эр: Өдрийн мэнд хатагтай Фу. Санаа зовох хэрэггүй. Ноён Фу таныг өнөөдөр ялагч болох ёстой гэсэн. Бусад нь зүгээр л шоу.

*************** 

Я: Менежер ээ, Лон Эйрланд Том, Дик, Харри гээд хэн дуртай нь орж ирдэг мю уу?

Эр: Хатагтай, энэ зах биш.

Су: Би тендерт оролцох гэж байна.

Я: Менежер ээ, Су дейрийг меламинаар хордсон Гоат дейритэй өрсөлд гэж байгаа юм уу? Бид нарыг доромжлоод байгаа юм уу?

Су: Су Вэняэн, үнэхээр ичгүүргүй юм аа. Тэгвэл чи яах гэж хүүхдийн сүүнд меламин хийсэн юм? Газарт булуулахаас айхгүй байна уу?

Эр: Хөөе. Хатагтай Фуг хараана гэнэ ээ? Ноён Фу Лон Эйрлайнсыг эхнэрийнхээ төлөө ганц шөнийн дотор худалдаж авсныг мэдэж ав. Энэ тендерт эхнэрээ ялуулахын тулд. Хүн байна уу. Энэ хүнийг гарга.

Су: Хүрээд үз л дээ. Фу Юу. Хоёр нүүртэй өөдгүй амьтан.

Я: Менежер ээ. Энэ хүн чадваргүйн дээр, хүн чанар алга. Ийм хүмүүсийг оруулах хэрэггүй. Тэгвэл ийм тендерт оролцох ч хэрэг алга.

Эм: хатагтай. Санаа амар бай. Би таны дургүйг хүргэсэн хэнийг ч оруулахгүй. Алив, хурдан хөөж гарга.

Ж: Жан байна. Хатагтайг маань хөөсөн хэнийг ч бай зүгээр өнгөрөөхгүй гэж мэд.

***************

Ж: хүрээд үзээрэй. Жан байна. Хатагтайг хэн хөөх гээ юу?

Эр: Нөгөө бидний байнга сонсдог мөртлөө нүдээрээ харж байгаагүй Жан груп байна.

Эм: Лон хотыг бүхэлд нь удирддаг. Дэлхийн хэмжээнд бичигдэх гэж өрсөлдөх ч шаардлагагүй.

Эм: Энэ нөгөө яриад байдаг Жан компаний цорын ганц өв залгамжлагч юм  бол уу? Залуу авхай?

Я: Тэр сэтгэцийн өвчтэй. Овог нь Жан биш. Яаж залгамжлагч нь байх юм?

Ж:Би авхайнхаа тушаалаар хатагтай Су Вэнжинийг  дагаж ирсэн. Менежер биднийг хөөр гэж байна уу?

Я: Арын хаалга ашиглаж байх шив? Менежер ээ, тэгвэл золиос болоод байж л байхаас.

Эр: Мэдлээ, хатагтай.

Я: Хн. Меламинаар хордуулсан сүүн бүтээгдэхүүн. Арын хаалгаар орж ирчихээд, гайхуулах юу байгаа юм?

Су: нөхөд өө. Та нар Гоат дейригийн хийсэн хэргийг сонссон байх. Тийм болохоор би хохирогчдын төлөө шударга ёсыг тогтоохыг хүсч байна. Гоат дейри Жаан группийн санхүүжилтээр гэмээ наманчилж,    зөвхөн Премиум сүүн бүтээгдэхүүнийг Лон Эйрлайнст зориулж үйлдвэрлэнэ. Манай эрхэм зорчигчид гэмээ наманчахад хувь нэмрээ оруулах болно.

Эр: Бүсгүй, таны төлөвлөгөө гайхалтай болж.

Эр: Ийм төлөвлөгөө байхад Жан груп хамтарч байгаад гайхах юм алга.

**************

Эр: Түр завсарлая. Тендерийн хариу удахгүй гарна.

Я: Вэнжин, Фу Юу одоо ч надад тусалж байна. Миний төлөө Лон Эйрлайнсыг худалдаж авсан. Намайг алмаар байна уу? Су овгийг яаж үгүй хийхийг харж бай...

Т: Ноён Фу, та ч том оноо авна аа. Хатагтай, танд дурлах нь гарцаагүй. 

Су: Фу Юу, муу өөдгүй амьтан. Хоёр нүүртэй амьтан. Хоёр хүүхэд төрүүлж, өсгөж өгч байхад. Чамайг ганцаараа үх гэж харааж байна.

Фу:Су Вэнжин.

Эр: Тендерийн ялагч Су дейри, хатагтай Су Вэняан.

Я: Та бүхэнд баярлалаа.  Ялангуяа, хатагтай Су Вэнжинд. Хөөе. Би тендерт ялсан. Бичиг баримтад гарын үсэгээ зур. Су Дейри минийх болсон.

Фу:Хэн чамайг ялсан гээ вэ?

Эр: Ноён Фу:

Фу:Тэрнийг эндээс гарга. Дахиад харахыг хүсэхгүй байна.

Эр: Мэдлээ. Хатагтай би таныг таньсангүй. Өөр хүнтэй андуурсан байна. Үнэхээр уучлаарай.

Я: Надад битгий хүр. Би өөрөө явчихна.

Су: Чи энийг төлөвлөө юу?

Фу:Уучлаарай. Би энд ирээд чамд дахиад төвөг удчихав уу?

Су: Фу Юу. Би чиний дургүйг хүргээ юу? Яагаад надаар тоглоод байгаа юм?

Фу:Тийм биш ээ.

Су: тэр өдөр Су  компани дээр чи Су Вэняаныг сонгоо биз дээ?

Фу:Би биш ээ.

Фу2: Хайрт минь. Миний эхнэр хаана байна?

Су:  Чи... нөгөө хуурамч сүйт залуу байх шив. Чи Су Вэняаныг сонгосон юм уу?

Фу2: Дидигийн Фу Юугийн орлон тоглогч. Би бас залуу ноёдын эцэг эхийн хуралд очдог юм.

Фу:Чи, хурдан тонил.

Фу2: Тийм ээ, тийм. Яг одоо  явлаа.

Фу:Бодоод үз дээ.  Намайг тэр гэж бодоод, хоёр талд тоглоод байна гэж бодоогүй биздээ? Золиг минь, зугтахаа боль.

Я:Су Вэнжин. Надаас илүү гялалзана гэнэ ээ. Намайг гарах гарцгүй болговол чамтай хамт унана гэж мэд.

*************

Эр: Өнөөдрөөс хатагтай Су Вэнжин Су Дейригийн захирлын суудлыг ааваасаа өвлөн авч байна.

Су:Та бүхэнд баярлалаа. Өнөөдрөөс Су Дейри шинэ эринг эхлүүлнэ.

Ж: Юу? Залуу ноёд алга болсон?  .... Юу? Залуу ноёд алга болсон?

Я: Су Вэнжин, гэрээнд яг одоо гарын үсэгээ зур. Үгүй бол хүүхдүүдийг чинь энэ байшин дээрээс унагана. Яг өмнөхтэй адил.

Су: Су Вэняан. Тоглохоо боль. Чи хүүхдүүдийг барьцаалж, өөрөө зарсан юм уу?

Я: Яг зөв. Би тэгсэн юм. Тэр мөнгө байгаагүй бол Су Дейри байхгүй болох байсан. Гэтэл чи... талархаж мэдэхгүй амьтад. Миний арай гэж аварсан компаниас намайг хөөж байдаг. Шударга биш байна.

Фу:Чи юу хүсээ вэ?

Я:Өмнөх шигээ Фу компаний бүх хөрөнгийг миний хилйин чанадад байдаг данс руу шилжүүл.

Фу:Чи... За яах вэ. Эхлээд хүүхдүүдтэйгээ уулзъя. Амьд гэдгийг нь мэдмээр байна.

Я: Тохирлоо. Өмнөхтэйгөө адилхан. Мөнгөө бэлдэж бай. Би хэзээ, хаана гэдгийг хэлэмз.

Су: Су Вэняан, дэмий юм хийх хэрэггүй шүү.

Я: Битгий. Би олон дүрэм журам зөрчсөн. Аав, ээж хоёрын чинь хүчилтөрөгчийн гуурсыг ч би салгасан. Тэр хоёр миний өмнө үхэх гэж байгаа нохой шиг сөхөрч суугаад гуйсан. Фу групийн тэр тэнэг хөгшин... Чэн Яаог ашиглаж би алуулсан.

Фу:Фу даамлыг ч гэсэн чи алаа юу? Муу хорт могой.

Я: Тэнэг амьтан. Эхнэр чинь аль хэдийн ирчихээд  байхад, хүмүүсийн худал үгэнд итгэж л байдаг.

Фу:Жин. Би чиний өмнө буруутай. Одооноос би чиний хэлсэн бүхнийг хийх болно.

Я: Мөнгөө, бас миний гадагшаа явах визийг бэлд. Үгүй бол хүүхдүүд чинь нэг нэгээрээ үхэх болно. Намайг чадна гэдгийг та хоёр мэдэж байгаа. Намайг хуурах гэж оролдох хэрэггүй.

Фу:Чэн. Яв. Бүх бэлэн мөнгийг цуглуул.

Т: Ноён Фу, би аврахыг хүсэхгүй байгаа юм биш. Гэхдээ сүүлийн жилүүдэд Фу груп Ли мужтай хуулийн асуудалтай байгаа. Одоо, манай ихэнх банкны данснуудыг царцаачихсан байгаа. Ямар ч банк бидэнд ийм их мөнгө өгөхгүй.

Фу:Тэгвэл Фу групийг зар.

Су: Үгүй ээ, зарж болохгүй. Чиний хүч хөдөлмөр.

Фу:би энэ олон жилийн дараа чамайг арай гэж олсон. Манайх гэр бүлээрээ нэгдэж ч амжаагүй байна.  Та гуравтай харьцуулахад энэ юу ч биш. Чэн, Фу групийг нэн даруй зарах арга ол.

Су: Хүлээ. Ноён Жан. Гражт байгаа Вулин Хонгуаныг зарчих.

Фу:Жин. Вулин Хонгуан? Чи юу бодоод байгаа юм бэ?

Ж: Ноён Фу. Санаа зоволтгүй. Хатагтайн Вулин Хонгуан жирийн нэг машин биш. Чэн, дагаад яв.

Т:Та итгэлтэй байна уу, ноён Жан. Энэ машин их наяд юан хүрнэ гэж үү?

Ж: Тийм ээ.

Т: Би зөв сонссон уу?

Ж: Ноён Ли. Манай хатагтай барьцаат зээл авахыг хүсч байна.

Эр: Ноён Жан, би одоо очилоо... Тэнгэр минь. Жан групийн машин байна. Ноён Жан, танд хэд хэрэгтэй вэ?

Ж: Нэг их наяд.

******************

Эр: Ноён Жан, танд хэд хэрэгтэй вэ?

Ж: Нэг их наяд.

Эр: Зөвшөөрч байна. Мөнгөө яг одоо  шилжүүлнэ.

Т: Энэ машин тийм үнэтэй юм уу?

Эр:. Залуу, энэ бол Жан групийн залуу эзний анхны  машин. Зуун хувийн баталгаатай. Энэ байхад дэлхийн хаанаас ч мөнгө авч болно.

Т: Тэгэхээр хатагтай Фу...

Ж:Танай ноён Фу үнэхээр азтай. Манай хатагтай Жан групийн зуу дахь үеийн өв залгамжлагч.

**********************

Я: Мөнгө бэлэн үү?

Су: Бүгд бэлэн. Хүүхдүүд хаана байна?

Чиан И: Ээж ээ, аав аа туслаарай.

Су: Хүүхдүүд ээ, битгий ай. Ээж нь энд байна.

Фу:Тайван бай. Таван жилийн өмнө би хоёрыг аварсан. Өнөөдөр ч аврах болно.

Я: Хахаха... итгэлтэй байна уу? Мөнгө хаана байна? Цаг яваад байна.

Фу:Мөнгө дансанд чинь байгаа. Шалгаад үз.

Ж: Хатагтай, Су Вэняаны хилийн чанад дахь дансыг хоосолчихлоо. 

Төгсөв.

 

 

Back to episodes Go home