Дүрүүд:
Эр:
Фу Нин Цзе – Фу группын дэд ерөнхийлөгч
Си Исюань - үеэл нь
Гэн Чжу – Фугийн туслах
1-3 эрэгтэй
Эм:
Сюй Цинцинь
Цзян
Сяо
1-4 эмэгтэй
------------------------------------------
Эм: Хөөе, чи сонссон уу? Дэд ерөнхийлөгч гэртээ буцаж ирж байгаа гэнэ. Чи ч амьдралаас тасархай явах юм. Шинэ дэд ерөнхийлөгч удахгүй компаниа удирдана.
----------------------------------------------------------
Эрс: Дэд ерөнхийлөгч хятадад тавтай морил.
Эм: Шинэ дэд ерөнхийлөгч их царайлаг гэж би сонссон.
Сюй: Тийм үү?
Эм: Тиймээ, өнөөдөр дэд ерөнхийлөгч буцаж ирж байгаа эхний өдөр. Тиймээс бид боломжийг ашиглаж, дэд ерөнхийлөгчид сайхан сэтгэгдэл төрүүлэх хэрэгтэй.
Эм: Нүүрнийхээ энгэсгийг хурдхан янзал.
Эр: Худалч охин, би чамд итгэхгүй байна. Хэн надтай эн дүйцэх юм? Яасан, инээдтэй байна уу?
Сюй: Үгүй ээ, менежер ээ, би тэгж бодоогүй.
Эр: Хөөе, дараагийн удаа чиний ээлж. Дэд ерөнхийлөгчтэй мэндлэхэд бүү саад бол.
Сюй: Үгүй ээ, хөөе? Одоо яах вэ? Би ингэе гэж бодоогүй юм л даа. Та итгэнэ биз дээ? Намайг уучлаарай. Би албаар ингээгүй гэх гээд. Та итгэж байна уу?
Фу: Замаас холд.
Сюй: Уучлаарай. Би үнэхээр санаатай ингээгүй юм шүү.
Фу: Яг чам шиг албан тушаал ахих гэж надад тал засдаг олон эмэгтэйчүүдтэй би таарч байсан.
Сюй: Хөөе. Чи яахав царайлаг л биз, гэхдээ өөрийгөө энэ хорвоогийн бүх эмэгтэйчүүдэд таалагддаг гэж бүү бод. Чи бардам байхгүй байж чадахгүй юу?
Бүгд: Хятадад тавтай морил, дэд ерөнхийлөгч өө.
Сюй: Хөөе, би үнэхээр хоцрох нь!
Фу: Ямар ч хүмүүжилгүй.
----------------------------------------------------------
Гэн: Дэд ерөнхийлөгч өө. Дэд ерөнхийлөгч өө, энэ туслах ажилтнаар орох хүний товч намтар нь. Түүнийг Цзян Юйвэй гэдэг. Маш сайн чадвартай. Тэр манай судалгааны салбарт ажиллаж байсан. Гэхдээ түүнийг Си Юйсюань санал болгосон юм.
Си: Зүгээр л би чамд таалагддаг үгүйг хэлчих.
Цзян: Таалагддаг, тийм ээ. Чи миний өмнөөс ярьж тохироогүй гэж үү? Чи Фу Нинцзегийн туслах болох гэж байгаа юу?
Си: Санаа зоволтгүй, би бүгдийг зохицуулсан. Чи түүнийг туслах болох хүртлээ жаахан хүлээчих. Чи түүнд сайн ажиллах ёстой шүү. Нууцыг нь олж мэд.
Цзян: Харин чи надад амласан зүйлийг яах гэж байна?
Си: Чи бол Фу Группын ерөнхийлөгчийн ирээдүйн эхнэр.
Цзян: Үгүй ээ, Ши Групп.
Си: Чиний зөв, Ши Групп.
----------------------------------------------------------
Гэн: Энэ бол Си Юйсюанийн санал болгосон хүн нь.
Фу: Тэгвэл хэрэггүй. Миний үеэлд сайн бодол байхгүй.
Гэн: Харин энэ Сюй Юйцин. Тэр шууд л компанид ирсэн.
Фу: Дэд ерөнхийлөгчид асуудал байна уу?
Гэн: Өө, бүх юм зүгээр.
Фу: Цаг болж. Түүнийг дууд.
Гэн: Мэдлээ.
----------------------------------------------------------
Цзян: Тэр яачихсан юм бол?
Си: Мэдэхгүй ээ, тэр нэг л хачин байна. Энэ хорвоод надаас илүү чадвартай өөр хүн байдаг болов уу?
Цзян: Чи хүн шиг байгаач.
Гэн: Сайн уу, хатагтай Сюй. Би ахлах туслахын хувьд таныг дэд ерөнхийлөгчийн хувийн туслахаар сонгогдсоныг баяртайгаар мэдэгдэж байна.
Сюй: Хувийн туслах. Юуны чинь дэд ерөнхийлөгчийн хувийн туслах вэ?
Гэн: Тиймээ, дэд ерөнхийлөгч чамайг өөрөө сонгосон юм.
Си: Гэн Чжу, чи эндүүрээгүй биз дээ? Эцсийн эцэст Цзян Ювэйн чадварыг компани даяар мэддэг.
Гэн: Дэд ерөнхийлөгчийн үг. Би эндүүрээгүй. Цзян хатагтайн чадварын хувьд, ноён Си, та ойлгохыг хичээгээрэй. Харин хатагтай та... Дэд ерөнхийлөгч таныг хүлээсээр байгаа шүү.
Цзян: Би одоо яах юм бэ, Исюань?
----------------------------------------------------------
Гэн: Дэд ерөнхийлөгч энд байгаа.
Сюй: Тэнгэр минь, энэ миний дарга байжээ. Намайг өөрийнхөө туслах болгох гэж байдаг. Тэр зүгээр ч нэг тэгээгүй байх.
Гэн: Мэндлээч.
Сюй: Сайн байна уу, захирал аа. Намайг Сюй Юйцин гэдэг.
Фу: Өнөөдрөөс эхлэн чи миний хувийн туслах.
Сюй: Хувийн туслах аа?
Фу: Асуудал байна уу?
Сюй: Байхгүй.
Фу: Гэн Чжу чи юу хийх ёстойг хэлж өгнө. Санаж ав, би энд элдэв тэнэглэлд дургүй.
Сюй: Би амлаж байна, захирал аа.
Фу: Хичээн ажиллаарай. Явж болно.
Сюй: Сайн уу, ээжээ.
Ээж: Цинцин, чи өнөө оройн хоолон дээр ирэх ёстой шүү. Фу Нин Цзя нутагтаа буцаж ирсэн.
Сюй: Аан, за. Ингээд би хэзээ ч хараагүй нөхөртэйгээ уулздаг байжээ. Гэхдээ л надад тэгтлээ хүлээсэн юм алга. Эрчүүдгүй ертөнц бас л дажгүй ш дээ.
Гэн: Захирал найтааж байна.
----------------------------------------------------------
Ээж: Чи яагаад гэртээ ирдэггүй юм?
Фу: Ээжээ, би үнэндээ л завгүй байна.
Ээж: Би ч гэсэн өдрийн турш завгүй байна. Эхнэр ээ бодооч. Чиний эхнэр. Эрт орой нэг л өдөр би чамайг орхиод явна. Хүмүүжилгүй гэдэг нь.
Сюй: Ээж.
Ээж: Цинцин. Фу Нин Цзе өнөөдөр завгүй ажилтай, гэртээ ирж чадахгүй гэнэ.
Сюй: Ээжээ, санаа зоволтгүй. Хоёулаа хамт байж байвал болох нь тэр.
Ээж: Чи юмны учир ойлгодог сайн хүүхэд. Яг эцэг эхтэйгээ адилхан. Тэр нэгг авто осол. Хэрэв эцэг эх чинь байгаагүй бол ч...
Сюй: Ээж, энэ болоод өнгөрсөн.
Ээж: Цинцины аав намайг аварч байж өөд болсон. Ээж нь араас нь өөд болсон. Харин Фу Нин Цзе тохиролцсоноороо гэрлэхийг хүсэхгүй байгаа. Үгүй ээ, би түүнийг авчрахын тулд өвчтэй хүн болох хэрэгтэй.
----------------------------------------------------------
Эр: Чи өнгөрсөн удаад уулзсан Сяо Вэйг санаж байна уу?
Эр: Чи өнгөрсөн удаа гэсэн үү?
Эр: Алив, бариарай, бариарай. Чи уух хэрэгтэй.
Эр: Би дэд ерөнхийлөгч Фу-д хэлсэн юм: “Чи өнөөдөр бидэнтэй хамт явж уухгүй юм уу?” гэж. Би уулзалт энэ тэр юманд маруухан.
Эр: Фу дэд ерөнхийлөгчийг юу зовоогоод байна?
Фу: Уух уу, байх уу. Уухгүй, явах хэрэгтэй.
Эр: Уу, уу, уу, алив, ээлжлээд тогтооцгооё.
Сюй: Байна? Би хэргээр ажлаа орхиод гарсан. Найзууд хэвээрээ үлдье.
Эр: Дараагийн удаа над руу залгаарай.
Эр: Дараагийн удаа би үүнийг манай дэд ерөнхийлөгчид дамжуул гэж хэлнэ. Хоёр хүнд ганцхан юм хангалтгүй.
Сюй: Яасан сэтгэлгүй захирал вэ? Тэр одоо хаана тоглож байгааг хэн мэдэх юм?
Фу: Би явлаа.
Сюй: Би ирчихлээ. Чи хаана байна? Би яагаад чамайг олж харахгүй байна?
Эр: Сохор юм уу?
Сюй: Уучлаарай. Захирал аа?
Эр: Энэ хэн бэ? Чи хэнийг захирал аа гэсэн бэ? Тэр царайлаг бүсгүй байна.
Фу: Сюй Юйцин. Чи одоо компанид ажиллаж байх ёстой биш билүү?
Сюй: Өнгөрлөө!
Эр: Энэ хүүхэн хүүхэн бэ, Нин Цзе?
Фу: Миний туслах.
Эр: Нин Цзегийн туслах. Хамтдаа явж тоглоцгооё. Хамт явж наргицгаая. Явъя аа, явъя, явъя.
Фу: Орой болсон байна, тиймээс үүнийг март.
Эр: Юу? Би чиний туслахын өмнөөс харамсчихлаа. Нин Цзе, хэрэв тэр чиний эхнэр болохгүй бол би энд бэлэн байгаа шүү.
Сюй: Өө бурхан минь, над шиг туслах ийм юм сонсох ёстой гэж үү? Захирал намайг дуугай байлгахын тулд арай алахгүй байлгүй дээ.
Эр: Нин Цзе өнөөдөр чамд туслаж, зугаацахыг зөвшөөрнө.
Фу: Хэрэв би та хоёрыг их уусныг мэдээгүй байсан бол...
Сюй: Үнэхээр хачин юмаа.
Фу: Дараагийн удаа би та хоёртой хамт уухгүй.
Сюй: Юу болоод байгаа юм бол?
Эр: Хөөе, битгий яв л даа.
Эр: Чи явж байгаа юм уу? Бид бол ах дүүс. Надад хүрэх хэрэггүй.
Эр: Хөөе, юу гэсэн үг юм? Битгий яваач.
Фу: Энэ баримтуудыг боловсруул.
Сюй: За. Би өнөөдөр ажлаа тасалчихсан. Захирал намайг яах бол? Гэвч захирлын нүүр нь татчихсан юм шиг. Би юу ч олж харсангүй. Захирал эхнэртэй байх. Бодвол тийм ч сайн харилцаагүй байх. Харамсалтай нь баячуудад хүртэл зовлон байх юм даа.
Фу: Миний баримтууд бэлэн үү? Надад баримтуудыг өгөөдөх.
Сюй: Захирал аа, энэ....
Цзян: Та энэ барим дээр гарын үсэг зурах хэрэгтэй байна.
Фу: Тэр ширээн дээр тавьчих.
Цзян: Хөөе, Сюй Юйцин. Чи миний хийх ёстой ажлыг яаж хийж зүрхэлдэг байна? Ичгүүргүй амьтан. Би түүнийг Фугээс холдуулах ёстой.
----------------------------------------------------------
Гэн: За.
Сюй: Захирал аа. Энэ ёстой худлаа, энэ худлаа гэдгийг би тайлбарлаж чадна. Би компанийн нэр хүндийг унагаах ямар ч зүйл хийгээгүй.
Фу: Хэрэв чи 3 цагийн дотор үнэнийг нь олохгүй бол халагдаж болно.
Сюй: Мэдлээ.
Гэн: Сюй туслах арай ч тийм хүн биш шиг санагдах юм.
Фу: Гэхдээ л тэр үнэхээр алдаа гаргасан. Энэ түүнийг халагдахад нь хангалттай.
Гэн: Тэгвэл би Сюйг дахин нэг туршилтаар ажилуулъя.
Фу: Хэрэв бүх хэвлэлүүдээр ингэж бичиж байгаа бол бид түүнийг байлгаж болохгүй.
----------------------------------------------------------
Сюй: Захирал аа, би олчихлоо. Энэ дээр байгаа цагаар бол би тантай хамт албан ёсны ажил хэрэг явуулж байсан байна.
Фу: Гэн Чжу, үүний учрыг ол.
Гэн: Мэдлээ.
----------------------------------------------------------
Эр: Тусгай туслах Гэн Чжун танд өнөөдөр ирэх цаг яаж гарав?
Гэн: Энэ чинь компанийн ажлын цаг. Би энд зүгээр ч ирээгүй. Чи хов жив тараасан байна. Дэд ерөнхийлөгч Фу өөрийн туслах Сюйд хандсан доромжлол, хов живийг тэвчихгүй гэсэн. Энэ мөчөөс эхлэн чамайг Фу-ийн компанид ирэхийг хориглосон.
Эр: Энэ үл ойлголцол юм биш үү?
Гэн: Үл ойлголцол оо? Тэгвэл ерөнхийлөгч Фугээс очоод асуу.
Цзян: Юу гээч, хэрэв чи бүгдийг хэлсэн бол надад огт таалагдахгүй байх байлаа.
Сюй: Баярлалаа, захирал аа. Таныг олон янзын амттангууд идэж байсныг би мэднэ. Би энийг өөрөө хийсэн юм. Та амсаад үзээрэй.
Фу: Явж ажлаа хий. Тэр үнэхээр сайн хийдэг юм гээч. Будаа ч гэсэн ч сайхан.
Сюй: Миний хийсэн хоол таалагдаагүй юм байх даа?
----------------------------------------------------------
Сюй: Захирал аа.
Фу: Синчэнь Билдингийн төслийг чи хариуцна.
Сюй: Өнгөрсөн удаа захирал надад тусалсан, энэ удаа би түүнд туслах ёстой. Мэдлээ. Гэрээгээ амжилттай байгуулчихвал үүрэг даалгаварыг биелүүлсэн гэсэн үг.
Фу: За, явж болно. Сайн уу, ээж.
Ээж: Чэн Е-ийн эх нь өвдөөд үхэх гэж байна. Чи ирээд надтай уулзаж болохгүй юу?
Фу: Ээж, санаа бүү зов. Би одоохон очлоо.
----------------------------------------------------------
Фу: Би ирлээ.
Ээж: Нин Цзе, ашгүй чи нэг ирлээ. Ээж нь одоо үхсэн ч яахав.
Фу: Ээж, би таныг эмнэлэгт аваачъя.
Ээж: Би явахгүй ээ! Ээж нь ердөө л Цинциныг хармаар байна. Би чамд түүний утасны дугаарыг нь өгөөгүй билүү?
Фу: Ээж, би одоохон яриадхъя.
Сюй: Би энэ дугаараа нууцалсан дуудлагыг авах ёстой юу? Үгүй ээ, дууг нь хаачихъя.
Фу: Утсаа авахгүй байна. Би таныг эмнэлэгт аваачъя.
Ээж: Хэрэв утсаа авахгүй бол чи явж олж ир. Хэрэв түүнийг олж чадахгүй бол битгий ирээрэй.
Фу: Ээж та үнэхээр...
Ээж: Ёо-ёо, би үхэх нь ээ!
Фу: Ойлголоо, ойлголоо. Би олж ирье. Би хаанаас ч хамаагүй олоод ирнэ.
Ээж: Надтай зөрнө гэнэ ээ.
----------------------------------------------------------
Сюй: Сайн уу, ноён Ван. Би Сюй Юйцин, Синчэнь Билдинг төслийн удирдагч.
Ван: Фу Цзе Группт чам шиг ийм сайхан бүсгүй ажилладагийг би мэдсэнгүй. Өө, би Сы Исюаньд багахан тус хүргэхэд болно. Чамд шиг ийм сайхан хүүхэн амраг минь болж болно доо.
Сюй: Магтаал хайрласан танд баярлалаа, ноён Ван. Та сууна уу.
Ван: За, би танай Фу Цзе-ийн төслийн санааг ойлгосон.
Сюй: Ноён Ван, энэ бол манай Фужи Групптэй хамтран ажиллах тухай санал. Ямар санал байна, та хараарай.
Ван: Гэрээ чухал биш ээ. Чи бид хоёр.... Ва би соёлтой хүн. Би хүүхэд байхаас л яруу найраг унших дуртай байлаа. Хатагтай Сюй энэ шүлгийг урд нь сонсож байсан уу?
Сюй: Ярилцацгаая.
Ван: Алтан феникс шувуу, хашин шүүдэр хоёр яг тохирдог. Орчлон хорвоод олон хүмүүс нийлж тохирдог шиг.
Сюй: Бүсгүйчүүдтэй танилцахдаа Цинь Гуаны шүлгийг ашиглах нь соёл гэж үү?
Ван: Би тэр Алтан феникс шувуу, хашин шүүдэр шүлэгт их дуртай. Нэг л юмыг хэлээд байдаг. Тэр нь маш гүнзгий утга учиртай. Гэхдээ тэр ямар утга илэрхийлдэг вэ? Маш гайхалтай утгыг.
Сюй: Ноён Ван өөрөө тэрийгээ мэдэрсэн нь дээр. Яах гээд байна?
Ван: Чи чинь ямар янзын хүүхэн бэ? Надад чиний идсэн хоолноос ч их хүүхнүүд байсан.
Сюй: Намайг тавиач. Болиоч дээ. Хэрэв чи үхмээр байвал би арыг чинь хариуцахгүй шүү.
Ван: Хүлээж бай.
Фу: Чи зүгээр үү?
Сюй: Би ийм халамжтай захиралыг хэзээ ч харж байсангүй.
Ван: Хүлээж бай, чи.
Сюй: Нэг хүн араас дагаад байна.
Ван: Би чамайг ална даа.
Фу: Наад өлөн нүдээ нээгээд намайг хэн болохыг хар.
Ван: Дэд ерөнхийлөгч өө....
Фу: Чи сая яана гэж хэлсэн бэ?
Ван: Дэд ерөнхийлөгч өө, би зүгээр л хатагтай Сюйтэй тоглож байсан юм.
Фу: Чи доромжлоод байна уу? Би тэнэг үү?
Ван: Үгүй ээ, тэгж зүрхлэхгүй. Бид үнэхээр тоглож байсан юм.
Фу: Зүрхлэхгүй атлаа буруугаа хүлээдэггүй. Би Ван гэж хүн байдагт итгэхгүй. Энэ мөчөөс эхлэн Фу Цзе Групп Вантай хийх бүх ажиллагааг цуцалж байна.
Ван: Дэд ерөнхийлөгч өө, та тэгж болохгүй. Си Исюань танд тийм боломжийг өгөхгүй.
Фу: Гэн Чжу?
Гэн: Энд байна.
Ван: Дэд ерөнхийлөгч өө. Намайг тавиач, дэд ерөнхийлөгч өө.
Фу: Энэ өрөөнд хэн нь эзэн гэдгийг би чамд харуулна. Си Исюань гэж хэн бэ?
Сюй: Баярлалаа, захирал аа.
Фу: Зүгээр.
Сюй: Захирал өөрийнхөө бяцхан туслахын төлөө үүнийг хийж байна. Ваныг хашраахын тулд.
Фу: Энэ танил дугаар байх чинь.
Сюй: Сайн уу, ээжээ. Юу болсон бэ?
Эм: Таны залгасан дугаар завгүй байна.
Фу: Би яагаад энэ эмэгтэйтэй ярьж чадахгүй байна аа?
Сюй: Намайг хүлээж бай. Би удахгүй яваад очлоо. Захирал аа.
Фу: За?
Сюй: Би чөлөө авмаар байна. Ээж өвдсөн гэнэ. Тэр гэртээ ганцаараа байдаг.
Фу: За, би ойлголоо. Хурлын материалууд бэлэн үү?
Сюй: Захирал яагаад надаас илүү түгшсэн харагддаг билээ?
----------------------------------------------------------
Сюй: Ээж.
Ээж: Өө, бурхан минь. Цинцинь хүрээд ирлээ.
Сюй: Ээжээ, таны бие яасан юм бэ?
Ээж: Аан, энэ хуучны асуудал. Би үе үе энэ байдалтайгаа эвлэрэх хэрэгтэй болдог.
Сюй: Би танд массаж хийгээд өгье. Алив, сайхан массаж хийж өгье.
Ээж: Энэ сүртэй юм биш. Зүгээр л хөгшин надад хүрээд ирээч гэж чамаас гуйсан юм. Чи их халамжтай юмаа.
Сюй: Та юу ярина вэ? Та миний ээж. Би таныг ганцааранг нь орхиж чадна гэж үү?
Ээж: Миний охин улам л сайхан болоод байх юм. Фу Цзед ядаж чиний энэ халамжийн тал нь ч гэсэн байдаг болоосой, тэгвэл миний сэтгэл амрахсан. Санаа зоволтгүй, би Фу Цзед санаа тавина. Чамд хэлэх ямар нэг юм байна уу? Надад хэлээч. Ээж нь өмнөөс чинь бүх асуудлыг шийднэ.
Сюй: Миний ээж дэргэд байдагийг би мэддэг. Хэн ч намайг гомдоож зүрхлэхгүй.
Ээж: Чи гэртээ үлдээд орой хамт хоол идээд яв.
Сюй: Нааш ир, би дахиад жаахан барьж өгье.
Ээж: Ямар сайхан юм бэ!
Сюй: Танд ямар байна?
Ээж: Сайхан байна.
----------------------------------------------------------
Ээж: Том босс надад цаг зориулахаар хүрээд ирэх шив.
Фу: Та ганцаараа байдаг.
Ээж: Бэр дөнгөж сая явсан.
Фу: Явсан?
Ээж: Би оройн хоолонд үлдээж, та нарыг уулзуулъя гэж бодсон юм. Тэгсэн мессеж ирээд ямар нэг яаралтай ажил гарсан гээд явчихлаа.
Фу: Явсан нь сайн хэрэг.
Ээж: Явсан нь сайн гэж юу гэсэн үг юм? Чи эхнэрээ тоомсорлохгүй байж болохгүй.
Фу: Та ядаж л юу болсон талаар асуусангүй.
Ээж: Юу болсон юм?
Фу: Та өдөрт хичнээн удаа дуудлага хийдэг вэ? Ядаж нэгэнд нь хариулсан уу?
Ээж: Ямар өрөвдмөөр захирал вэ? Эхнэрээ ч олж чаддаггүй.
Фу: Хэрэв тэр таны хэлсэн шиг тийм сүрхий юм бол санаачлага гаргаж байгааг нь би харахгүй байна.
Ээж: Чи насанд хүрсэн том эр. Эхнэр чинь чамтай холбогдоно гээд хүлээж суусаар байх уу? Чи өөрөө үүнийг чангаар хэлсэн. Хүмүүс хөхөрөлдөж, элэг нь хөших шахсан. Миний бэр муу гэж хэн хэлж байгаа юм? Намайг өвчтэй гэдгийг тэр мэднэ. Чи над дээр ирэх гэж ажлаа хойшлуулсан байх.
Фу: Тэр энийг авчирсан уу?
Ээж: Тиймээ, ийм буянтай эмэгтэйг чи өөр хаанаас олох юм? Чамд би юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Чи ядаж л надад түүний сайхан сэтгэлийн талыг нь харуулдаг бол би чамд талархаж, хүж уугиуулах юмсан.
----------------------------------------------------
Ээж: Чи ядаж түүний сайхан сэтгэлийн талыг нь харуулдаг бол би чамд талархаж, хүж уугиуулах юмсан.
Фу: Түүнд өөр хийх юм байдаггүй бололтой. Хэрэв бид салвал би чамд маш их мөнгө өгнө. Зүгээр л хэдэн жилийн нөхөн төлбөр болгож.
Ээж: Манай Фу овогт тэдний өмнө өртэй гэж хэлж болно. Хэрэв түүний аав нь байгаагүй бол би чиний өмнө амьд сууж байхгүй байсан.
Фу: Ээж, энэ чинь хоёр ондоо зүйл.
Ээж: Юу гэсэн үг юм?
Фу: Таны амь насыг аварсанд нь бид талархаж явдаг. Би түүнийг ирээдүйд нь хангахуйц хэмжээний мөнгө өгчихнө.
Ээж: Зарим зүйлсийг ганцхан мөнгөөр шийдэж болохгүй.
Фу: Харин та бодлоггүйгээр бид хоёрыг гэрлэхийг зөвшөөрөх ёсгүй байсан. Энэ чинь өөрөө алдаа.
Ээж: Миний бодлоор чи буруу ярьж байна. Мөнгө бол зүгээр л цаас. Чи түүнд гэр бүлийн халуун дулааныг өгч чадах уу?
Фу: Би хүүхэд байхаас л миний өмнөөс бүхнийг шийдэхийн тэвчдэггүй байсныг та мэднэ. Амьдралын чухал үйл явдал болсон хуримын энд ярих ч хэрэггүй.
Ээж: Одоо үед нийгэм ямар хэцүү болоо вэ? Чи тэрийг өөр хаанаас олох юм? Жинхэнэ чин сэтгэлтэй тийм охиныг? Чи өөрөө олж чадна гэсэн баталгаа байна уу? Чи эд баялагийн хойноос явахгүй байж чадах уу?
Фу: Та итгэлтэй байж болно, тэр байдаг л нэг жирийн эмэгтэй.
Ээж: Тэнэг гэдэг нь, би хэзээ хүнийг дутуу үнэлдэг байлаа?
Фу: Тийм бол та ийм зүйл хийх хэрэггүй байсан юм. Миний зөвшөөрөлгүйгээр.
Ээж: За, за. Би өнөөдөр Цинциньтэй яръя. Хэдүүлээ уулзъя, тэгэх үү? Утсаа өг.
Фу: Өөрийнхөө утсыг яасан юм?
Ээж: Чи Цинцинтэй яримааргүй байгаа юм уу?
Фу: Танд түүний дугаар нь байхгүй юм уу? Минийхийг авч яах гээв?
Ээж: Хөөе, чи түүний нөхөр нь. Хэрэв би чиний утсаар ярихгүй бол би хэний утсаар ярих болж байна? Алив. Хурдлаач. Харав уу, би шууд холбогдож чадлаа. Сайн уу, Цинцинь, тиймээ, ээж нь. Би түүний утсаар нь ярьж байна. Би сая чамайг оройн хоолонд урьсан даа, чи завгүй л байна уу? Би дараа нь Биньюн зочид буудалд тусдаа өрөө захиалъя. Хамтдаа оройн хоол идье. Фу Цзе бас ирнэ. Ингээд тохирлоо. Яачихсан өчүүхэн дотортой захирал вэ.
----------------------------------------------------
Сюй: Сайн уу, ээж, Цинцинь байна, би ирчихлээ. Та нар хаана байна?
Ээж: Бид ч гэсэн ирсэн, зогсоол дээр байна. Чи өрөөнд ороод биднийг хүлээж бай. Хөөе, түргэлээч. Эхнэр чинь ирчихээд байна. Чи хүүхнүүдийг үргэлж хүлээлгэж байх юм.
Фу: Та өөрөө л хамт явж хоол идье гэсэн. Би лав хэлээгүй.
Ээж: Би: “Хөөе, хүү минь, хэрэв чи өөртэйгээ тохиролцож чадахгүй бол чамайг уулзаач гэж ятгах нь утгагүй” гэж хэлээгүй шүү. Ээжийгээ буруутгаж гэнэ.
Фу: За, за.
Ээж: Хөөе, эхнэр чинь тэр байна.
Фу: Хаанаас ийм хүн байдаг юм?
Ээж: Тэр, банзал өмссөн нь, харав уу?
Фу: Итгэлтэй байна уу?
Ээж: Мэдээж, би бэрээ яаж танихгүй байх юм? Бушуухан гараад эхнэртээ оч.
Эр: Сайн байна уу, хатагтай Фу. Өнгөрсөн удаа та цүнх худалдаж авахаар ирэхэд бэлэн цүнх байгаагүй. Өнөөдөр хоёр өнгийнх ирсэн. Та авах хэвээрээ юу?
Ээж: Би яаж авахгүй байх юм? Гэхдээ би өнөөдөр нэг ажилтай байна. Маргааш очиж болох уу?
Эр: Уучлаарай, хатагтай. Гэхдээ энэ бараа хотод ихээхэн эрэлттэй байгаа. Хэрэв та өнөөдөр ирэхгүй бол бид өөр эмэгтэйчүүдэд худалдана.
Ээж: Хөөе, хөөе, би удахгүй очлоо. Тун удахгүй.
Фу: Та явах нь уу? Тэгвэл би ганцаараа юу хийх юм?
Ээж: Хөөе, энэ ээжийнх нь цорын ганц хобби. Би тэр цүнхийг авах ёстой юм. Тэгээд ч тэр эхнэр чинь. Дайсан чинь биш. Чи ганцаараа очиход юу нь болохгүй гэж? Коко гэж хэн бэ? Цинциньд хэлэхээ мартав аа.
Фу: Гэн Чжуд таныг очиж ав гэж хэлье.
Сюй: Намайг уучлаарай. Наадах чинь эвдэрсэн байна уу?
Эм: Зүгээр дээ, зүгээр, зүгээр.
Сюй: Уучлаарай. Намайг уучлаарай.
----------------------------------------------------
Эм: Намайг уучлаарай.
Эм: Юу болоод байгаа юм?
Эм: Ийм юм болсонд уучлаарай. Би сая санаандгүй түүнийг мөргөчихлөө.
Эр: Болгоомжтой байгаач. Хүмүүс харж яв. Энэ 5 одтой зочид буудал.
Эм: Ойлголоо, ойлголоо. Намайг уучлаарай. Уучлаарай. Би сая чамайг хараагүйд уучлаарай.
Сюй: Зүгээр ээ, зүгээр. Намайг тэр булангаас харахгүй байх нь араггүй, зүгээр.
Эм: Ойлголоо, хатагтай. Та сайхан сэтгэлтэй юм. та ойлгосонд баярлалаа. Та завгүй байх.
Фу: Ээж жаахан ажилтай болчихлоо. Чи намайг хуурч зүрхлэнэ гэнэ ээ? Чамд өөр ямар шалтгаан байгааг харъя л даа.
Эм: Айн, энэ эрэгтэй яагаад энд байдаг юм? Одооны энэ залуучуудыг дээ. За, болчихлоо.
Эм: Таны залгасан дугаар одоогоор хариу өгөхгүй байна.
Сюй: Юу болоод байна аа?
----------------------------------------------------
Сюй: Ээж, та бараг ирчихлээ гэж хэлсэн. Ирээгүй байгаа юм уу?
Ээж: Аан, энд нэг яаралтай хэрэг гараад. Фу Цзе аль хэдийн буудалд ирчихсэн. Би утасдаад юу болж байгааг нь асуух уу?
Сюй: Би ойлгож байна, ээжээ. Та завгүй байх нь.
Ээж: Харин тийм. Хэрэв чи өнөөдөр ямар нэг хэлэх юм байвал хэлж аваарай.
Сюй: За, санаа зоволтгүй.
Ээж: За, за, би утсаа тасаллаа.
Сюй: Юу болоод байна аа? Гэрлэлт болохгүй. Болзооны оройн хоол гэчихээд чи ирсэнгүй. Чи надаар тохуурхсан байжээ.
----------------------------------------------------
Ээж: Өө, чи яасан хурдан буцаад ирэв?Юу болсон юм? Өнөөдөр буудлын хоол амтгүй байсан уу?
Фу: Та ямар бэрийн тухай ярьж байгаагаа мэдэж байна уу? Тэр чинь ямар хүн юм?
Ээж: Чи чинь яачихсан юм?
Фу: Би өнөөдөр таныг бодож тийшээ очсон. Таны яриад байдаг сүйт бүсгүйг даруухан жирийн бүсгүй гэдэгт би үргэлж итгэж явсан. Тэр хүүхэн өнөөдөр тэр өрөөнд юу хийж байсныг та мэдэх үү?
Ээж: Тэр ганцаараа өрөөнд юу хийж байсан юм?
Фу: Та өөрөө хар. Тэр энэ эртэй өрөөнд юу хийж байх шиг байна?
Ээж: Итгэмээргүй юм.
Фу: Яаж ийм байдаг юм? Зураг бүхнээс илүү баримттай байдаг. Тэр үүнийгээ яаж тайлбарлахыг нь харъя л даа. Би салмаар байна.
----------------------------------------------------
Фу: Би салмаар байна.
Ээж: Цинцинь дөнгөж саяхан залгаад чамайг ирсэн үү гэж асуусан.
Фу: Гүйцээ. Би энд хэн бэ гэдгээ мэднэ.
Ээж: Цинцинь хэзээ ч тийм юм хийх хүн биш. Энэ дунд ямар нэг эндүүрэл гарсан байх.
Фу: Тэр энэ эндүүрлээ яаж тайлбарлах юм бол? Ээж ээ, танд тэр хүүхэн таалагддагийг би мэднэ. Гэхдээ бид царайг нь мэдэхээс зүрхийг нь мэдэхгүй. Хууртах хэрэггүй.
Ээж: Энэ чи биш байна. Хэрэв би нөхөрт гараад чамайг гаргаагүй бол нөхрийн сэтгэл хөрөх байлаа. Цинцинь яаж тийм юм хийдэг юм? Тэр эмэгтэй хүн болохоос хүн хог биш.
Фу: Энэ бүхэн миний буруу болох уу?
Ээж: Тийм бол чи өөрөө учрыг нь олооч.
Фу: Ямартай ч би ирж байхдаа бүгдийг эргэцүүлэн бодож үзсэн. Би танд өнөөдөр болсон зүйлийг хэлэхээр ирсэн нь энэ.
Ээж: Чи юу хэлэхийг хүссэн юм?
Фу: Би энэ он жилүүдэд цаг хугацааг хий хоосон өнгөрүүлсэн байна. Гэхдээ өнөөдөр түүний хийсэн зүйл үнэхээр урвалт байсан. Би түүнтэй ярилцах арга олоод баяртай гэж хэлнэ. Одоо юу ч битгий ярь, ээжээ. Та энэ гэрлэлтийг зөвшөөрөх үед би эсэргүүцдэг байсан. Бидэнд байдлыг залруулах зөндөө аргууд байгаа. Би түүнтэй нүд нүдээ харалцаж ярих арга хайна.
Ээж: Сайн байна. Тэгвэл яг одоо залгаад ярь. Миний нүдэн дээр яриадах. Түүнтэй яг одоо учраа ололц. Яг одоо. Чи эелдэг байж үзээрэй.
Фу: Одоо тэгээд миний буруу юу? Хэзээ ч холбогдож болдоггүй.
Ээж: Тэр одоо завгүй байж мэднэ.
Фу: Хэн мэдлээ? Өнөөдөртөө үүнийг ингээд орхиё. Би дараа нь түүнд мессеж бичнэ. Компанид надад хийх зарим ажил байгаа, би түрүүлээд явлаа.
Ээж: Энэ бүхэн миний л буруу.
----------------------------------------------------
Сюй: Хөөе? Чи юу хийж яваа юм?
Гэн: Энэ чи юу? Чи намайг үхтэл айлгачихлаа.
Сюй: Аа, ойлголоо. Захирал чамайг буланд зогсоосон байх нь.
Гэн: Айн? Юуны чинь шийтгэл вэ? Би захирлыг ажиглаж байна.
Сюй: Захирлыг үргэлж ажиглаж байх хэрэгтэй юу? Чамд хэлэхэд, утгагүй юм.
Гэн: Чи захиралд юу тохиолдож байгааг үргэлж ажиглаж байх хэрэгтэй. Байнгын өөрчлөлт нь хариу үзүүлэх ёстой.
Сюй: Өө, чиний зөв шүү.
Гэн: Залуу хүнийг сургах урамтай шүү.
Сюй: Тэгсэн ч ойлгохгүй л байна.
Гэн: Гэхдээ хар даа, захирал чинь өнөөдөр нилээн бухимдуу биш гэж үү?
Сюй: Захирал үргэлж бувтнаж байдаг юм.
Гэн: Энэ үнэн. Өнөөдөр тэр ер бусын бухимдалтай байна.
Сюй: Яагаад?
Гэн: Хүлээ, хүлээ, хүлээ. Хов жив. Тэр боссын эхнэртэй муудалцсан байх.
Сюй: Юунаас болж?
Гэн: Босс өчигдөр зочид буудалд байсан гэж би сонссон. Эхнэр нь сүүлэрдэгийг би олж мэдсэн юм. Тиймээс бид өнөөдөр онцгой болгоомжтой байх хэрэгтэй. Түүнийг уурлуулж болохгүй.
Фу: Туслах Гэн энд байна уу?
Гэн: Байна.
Фу: Би чамд гэр бүл цуцлах өмгөөлөгч олоорой гэсэн, чи олсон уу?
Гэн: Дөнгөж сая гадаадаас ирсэн нэг хүн бий. Алтан медальтай өмгөөлөгч. Мэргэжлийн, баталгаатай.
Фу: За, ойлголоо.
Гэн: Захирал аа, та нээрэн салмаар байгаа юм уу?
Фу: Яасан их илүү юм ярьдаг юм? Чи өнөөдрийнхөө ажлыг дуусгасан уу? Тэр өмгөөлөгч бүгдийг аль болох хурдан хийж дуусгаг.
Гэн: Мэдлээ, захирал аа.
Фу: Чи өвчтэй юм уу?
Гэн: Үгүй та хэлэхдээ намайг....
----------------------------------------------------
Хэ: Байна, сайн уу. Хатагтай Сюй, намайг Хэ Ишэн гэдэг. Би ноён Си Тэньегийн томилсон гэрлэлт цуцлах хэрэг хариуцсан өмгөөлөгч. Та хэзээ уулзаж ярилцах боломжтой вэ?
Сюй: Маргааш өдөр.
Хэ: Ойлголоо, тэгвэл өнөөдөр үдээс хойш уулзъя.
----------------------------------------------------
Хэ: Сайн уу. Та хатагтай Сюй юу?
Сюй: Би байна.
Хэ: Би ноён Си Тэньегийн томилсон өмгөөлөгч. Хэ Ишэн.
Сюй: Сайн уу.
Хэ: Та сууна уу. Энэ миний нэрийн хуудас. Хатагтай Сюй, ноён Си Тэнье та хоёрын салах өргөдөлтэй танилцсан. Та үүнийг зөвшөөрч байгаа юу?
Сюй: Зөвшөөрч байна.
Хэ: Энэ гэрлэлт цуцлуулах өргөдөл. Та үүнтэй танилцана уу.
Сюй: Тэр мөнгөнөөс бол галзуурах нь ээ? Сэтгэл санааны хохиролд би яагаад 30 саяыг төлөх юм?
Хэ: Хатагтай Сюй, та түүнийг хуурсан нотолгоо нь байгаа.
Сюй: Энэ боломжгүй. Хэрэв тэр салмаар байгаа бол шууд л тэгнэ биз. Та намайг буруутгахын тулд яах гэж ийм юм хийдэг байна? Харин ч тэр миний залуу насыг үрсэн хохиролыг надад барагдуулах ёстой.
Хэ: Ойлголоо, түр хүлээнэ үү. Би залгаад асууя. Эрхэм ээ, хатагтай Сюй сэтгэл санааны хохиролын мөнгийг төлөхгүй гэнэ. Харин та түүнд залуу насаа алдсаны нөхөн төлбөр төлөх ёстой гэсэн. Мэдлээ, би асууъя. Хэрэв хатагтай Сюйд нөхөн төлбөр хэрэггүй бол та хэр хугацаанд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрөх вэ?
Сюй: Нэн даруйхан. Та сонсоогүй юу?
Хэ: Эрхэм ээ, та сая сонссон уу? За, ойлголоо. Хатагтай Сюй. Ноён Си аль болох хурдан гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна гэсэн. Тэр дахиад татгалзахгүй гэсэн. Хатагтай Сюй, намайг дагаад явна уу.
Сюй: Өө, өмгөөлөгч өө, манай захирал яг одоо надтай ярилцана гэнэ ээ. Би явах болчихлоо. Би маргааш заавал тантай ирж уулзана. Би түрүүлээд явлаа.
Хэ: Тэг ээ.
----------------------------------------------------
Сюй: Захирал аа.
Фу: Ор.
Сюй: Захирал аа, та намайг хайсан уу?
Фу: Би шөнө илүү цагаар ажиллаж байгаа. Будаа агшаагаад өг.
Сюй: Тэгье, захирал аа.
----------------------------------------------------
Си: Энэ ерөнхийлөгчийн хоол уу?
Эм: Тиймээ, эрхэм ээ.
Си: Миний ах үүнгүйгээр иддэггүй юм.
Эм: Уучлаарай, ерөнхий менежер ээ. Ерөнхийлөгчийн иддэг яг хоол стандартын дагуу хийгдсэн. Юу ч нэмж болохгүй.
Си: Би энд удирдах ажилтан. Эсвэл чи юм уу? 30,000 юань өгье.
Эм: Намайг уучлаарай, эрхэм ээ.
Си: 100,000?
Эм: Ойлголоо, хэр их вэ?
Си: Зүгээр л харж бай. Үүнийг ердөө л Сюй туслахыг ирэхээр нь өгчих. Санаж ав, бурхан мэднэ, газар мэднэ, чи мэднэ, бас би мэднэ.
Эм: Мэдлээ, эрхэм ээ.
----------------------------------------------------
Сюй: Энэ захирал жирийн хүмүүсээс огт өөрөөр хооллох юмаа. Тиймээ, ялгаатай.
----------------------------------------------------
Сюй: Дэд ерөнхийлөгч өө, хоол бэлэн.
Фу: Хоолны амт өнөөдөр өөр байна уу даа? Жаахан хачирхалтай л юм.
Сюй: Юун нь хачирхалтай гэж?
Фу: Энэ...
Сюй: Дэд ерөнхийлөгч өө? Юу болчихов оо, дэд ерөнхийлөгч өө? Байна уу? Түргэн үү?
----------------------------------------------------
Эмч: Одоо энэ хүнд ямар ч аюул байхгүй.
Сюй: Эмч ээ, тэр яасан бэ?
Эмч: Өвчтөн самрын тосны харшилтай. Тэр самрын тостой ямар нэг юм санаандгүй идсэн үү?
Фу: Компанийн хоолны газрыг шалгах хэрэгтэй.
Сюй: Юм битгий ярь. Эмч ээ, түүнийг хэзээ эмнэлэгээс гаргах вэ?
Эмч: Харшил бол нилээн ноцтой. Ажиглалтанд хэд хоног эмнэлэгт байсан нь дээр.
Сюй: За, маш их баярлалаа.
Хэ: Хатагтай Сюй, та гарын үсэг зурахын тулд хэзээ ирэх боломжтой байна?
Сюй: Ойрд компанид надад жаахан асуудал гарчихлаа. Гурван өдрийн байвал болж байна уу?
Хэ: За. Би таныг ярихыг хүлээе.
Фу: Гарын үсэг зурсан уу? Хэн үүнийг гурван хоног болгож зүрхэлдэг байна? Надаар тоглоно гэнэ ээ. Фу Минцзе, чи ямар ч арга хэрэглэсэн бай, гурав хоногийн дараа үр дүн нь гарах ёстой.
Сюй: Дэд ерөнхийлөгч өө.
Фу: Суучих. Тэгэхээр....
Сюй: Юу болсон, дэд ерөнхийлөгч өө?
Фу: Би нэг найзтай, жинхэнэ миний найз.
Сюй: Аан, би ойлгосон.
Фу: Надад байдаг л нэг түүхтэй нэг найз байдаг. Гэр бүл нь түүнд тохиролцооны журмаар гэрлэх санал тавьсанд сэтгэл дундуур байдаг. Тэгээд л би гадаад явсан юм.
Сюй: Тохиролцооны журмаар гэрлэх нь онцгүй зүйл.
Фу: Чи ч гэсэн тэгж боддог уу? Миний найз ч гэсэн тэгж боддог.
Сюй: Тэгвэл...
Фу: Миний найз салахыг хүсч байгаа. Би түүнд ихээхэн нөхөн төлбөр өгч чадна, гэхдээ тэр намайг хуурна гэж ер бодоогүй.
Сюй: Энэ ямар нэг буруугаар ойлгосон юм уу?
Фу: Би түүнийг тэнд өөр эртэй байхыг нь харсан. Худлаа ч юм шиг.
Сюй: Би ойлгочихлоо, та байжээ. Та дэд ерөнхийлөгч. Та найзыгаа орон дотор нь гардсан байна.
Фу: Тэр хүмүүсийг муугүй таньдаг юм байна.
Сюй: Энэ чинь их аюултай. Эцэст нь нэг юм ойлголоо. Гэхдээ энэ захиралд том худлаа хэлсэн бололтой.
Фу: Чи сая буцаж орж ирэхдээ гунигтай байхыг чинь би харсан. Юу болсон юм?
Сюй: Үнэндээ надад ч гэсэн нэг найз бий.
Фу: Түүнд юу тохиолдсон юм?
Сюй: Надад нэг найз байдаг. Тэр ч гэсэн гэрлэлтийн асуудалтай.
Фу: Түүнд юу тохиолдсон бэ?
Сюй: Түүний нөхөр нь бас л тохиролцооны гэрлэлтэнд дургүй байсан юм. Тэр хоёр хэзээ ч уулзаж байгаагүй.
Фу: Энэ миний найзын нөхцөл байдалтай адилхан юм.
Сюй: Миний нөхөр 3 жил гадаадад амьдарсан. Тэр хадам ээжийгээ өөрийнхөө төрсөн эх шигээ боддог. Гэвч тэр... Миний нөхөр буцаж ирэнгүүтээ салах өргөдлөө өгсөн.
Фу: Тэр өчнөөн жил төрүүлсэн эхийгээ үл тоосон хүн. Тэр буцаж ирэнгүүтээ эхнэрээ хаясан.
Сюй: Бүр намайг хуурамч гэмт хэрэгт гүтгэсэн. Тэр энэ салалтаар надад маш их нөхөн төлбөр төлөхийг би хүсдэг.
Фу: Ичгүүргүй амьтан. Тийм адгийн юмнууд эрчүүд биднийг гутааж байдаг.
Сюй: Дэд ерөнхийлөгч өө, та юунд уурласан юм бэ?
Фу: Тохиролцооны гэрлэлт бол буруу. Зүгээр салж байвал ч яахав, гэтэл гэмгүй царайлсан эмэгтэйн хувьд арай хэтрэнэ.
Сюй: Бид хоёр адилхан бодолтой бололтой. Дэд ерөнхийлөгч өө, та одоо дээрдэв үү?
Фу: Чи намайг хуурах гэж энэ яриаг зохиожээ.
Сюй: Би дэд ерөнхийлөгчийн найзад хэлмээр байна... энэ хорвоод зөндөө азгүй гэрлэлт байдаг. Хэтэрхий их санаагаа зовоох хэрэггүй гэж түүнд хэлээрэй.
Фу: Баярлалаа.
Сюй: Зүгээр ээ. Би танд ус авчирч өгье.
Фу: Тэр бол надад тал засах гэж яриа зохиосон анхны эмэгтэй. Сюй Юйцин халамжтай бүсгүй юм.
Сюй: Ноён Фу.
Фу: Чи эмнэлэгт дахиад хоёр хоног үлдэж яагаад болохгүй гэж?
Сюй: Яах гэж? Таныг эмнэлэгээс гаргаагүй билүү?
Фу: Хэн тэгж байна?
Сюй: Энэ өөдгүй капиталист намайг дахин ашиглахыг хүсч байна.
Фу: Ингэж яахав? Би чиний эмнэлэгт байсан өдрүүдийн цалинг гурав дахин нэмэгдүүлж өгье. Шаардлагтай бол нэмүүлж болно.
Сюй: Өө, дэд ерөнхийлөгч өө. Та ажилтнуудаа ингэж сорьж яах гэсэн юм?
----------------------------------------------------
Сюй: Өө, дэд ерөнхийлөгч өө. Та ажилтнуудаа ингэж сорьж яах гэсэн юм?
Фу: Аа, жаахан эвгүй юм болчихлоо.
Сюй. Ямар ажилтан ийм сорилтыг тэсэх юм? Танд үйлчлэх нь миний ажил, дэд ерөнхийлөгч өө. Та дахиад ус уух уу? Би аяга ус авчрах уу?
Фу: Үгүй ээ, хэрэггүй, Суучих.
Сюй: За. Дэд ерөнхийлөгч өө. Та яасан бэ?
Фу: Харшил, бас жаахан загтнаад.
Сюй: Өө, тэгвэл би танд маажаад өгье. Чи түргэдээд байна. Би тэгж хэлэх гээгүй юм шүү. Би танд эм авчирч өгвөл яаж байна?
Фу: За яахав, тэгвэл чи намайг маажиж болно.
Сюй: Аа, үгүй, үгүй, үгүй. Та өөрөө үүнийг хийж чадна.
Фу: Маажвал 5000-ыг өгнө.
Сюй: Яагаад? Мөнгө байна уу, байхгүй юу нь хамаагүй. Хамгийн гол нь танд тааламжтай байх хэрэгтэй.
Фу: Цааш нь үргэлжлүүлээд дараа нь...
Сюй: Энэ дэд ерөнхийлөгчид таалагдаж байна уу?
Фу: Жаахан хичээчих.
Гэн: Миний ухаалаг, нөлөө бүхий дэд захирал. Юу болоод байна аа? Эсвэл Сюй туслах дэд ерөнхийлөгчийг хар тамхиар тарьсан уу?
Сюй: За яаж байна, дэд ерөнхийлөгч өө? Таалагдаж байна уу?
Фу: Таалагдаж байна. Сайхан байна.
Гэн: Хүндэт дэд ерөнхийлөгч өө, би таныг аврахаар ирлээ.
----------------------------------------------------
Гэн: Хүндэт дэд ерөнхийлөгч өө, би таныг аврахаар ирлээ.
----------------------------------------------------
Фу: Юу хийж явна?
Гэн: Би юу хийхээ мэдлээ. Тархины нэмэлт бол эмчлэх ёстой өвчин.
Фу: Амаа тат.
Сюй: Цочирдсон байна. Тэр цочирджээ.
Гэн: Ээ, дэд ерөнхийлөгч өө, би танаар гарын үсэг зуруулах гэж ирлээ. Энэ баримт.
Фу: Нааш нь өгөөдөх.
Гэн: Дэд ерөнхийлөгч өө, таны гарын үсэг маш хэрэгтэй байна. Аан тийм, дэд ерөнхийлөгч өө, таныг эмнэлэгээс гаргана гэдгийг би эмчээс мэдсэн. Та хэзээ гарахаар төлөвлөж байна? Хэрэв та өнөөдөр гарахаар бол би зохих бичиг баримтуудыг зохицуулъя. Хэрэв та хоёр хоногийн дараа гарах бол тэр үед нь би зохицуулна. Хөөе, энэ дэд ерөнхийлөгч яачихсан юм бэ? Тэр эмнэлэгээс гарахдаа баярлахгүй байгаа юм уу? Энэ түүний дуртай ажил биш гэж үү?
Фу: Одоо зүгээр.
Гэн: Тэгвэл би явж бичиг баримтуудыг бөглөе.
----------------------------------------------------
Хэ: Энэ удаа хатагтай Сюй их хариуцлагтай байлаа.
Сюй: Өнгөрсөн удаа их завгүй байсан. Би ямар чихэр биш. Би тэр Си Тэньегээс хол байх хэрэгтэй.
Хэ: Хатагтай Сюй. Бодох хугацаа өгье. Иргэний хэргийн товчоонд сарын дараа уулзацгаая.
Сюй: Миний экс нөхөр энэ удаа намайг орхино гэж найдъя.
Хэ: Хатагтай Сюй дэд ерөнхийлөгчийн хэлж байснаас огт өөр юм. Дэд ерөнхийлөгч өө, тэр гарын үсгээ зурсан. Би тань руу илгээе.
Фу: Явуул.
----------------------------------------------------
Сюй: Би жинхэнээсээ Си Тэнье-ээс салчихлаа. Ээж гуниглана гэдгийг би мэднэ.
Ээж: Чи яагаад одоо болтол ирэхгүй байна аа?
Сюй: Харин энэ гэрлэлт үргэлжлэх ёсгүй. Ээж ойлгож магадгүй байх.
Ээж: Үгүй ээ, би яваад шалгах ёстой. Му Цинцинь. Энэ хүүхэд яагаад ингэж оройтож ирдэг байна? Ороод ир.
Сюй: Ээж ээ. Миний юу нь болохгүй болчихсон юм бол?
Ээж: Ээжтэйгээ ярилцаач. Энэ сэтгэл амарч өгдөггүй.
Сюй: Тэр бид хоёр.... Бид салсан.
Ээж: Яагаад?
Сюй: Ээж, бид хоёулаа гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн юм. Энэ нь ч дээр байж мэднэ.
Ээж: Та нарын хооронд үл ойлголцол болсноос зайлахгүй.
Сюй: Хэдийгээр бид салсан ч би сэтгэлдээ таныг үргэлж ээжээ гэж боддог. Бидний харилцаа өөрчлөгдөхгүй.
Ээж: Энэ бүхний дараа манай Фу овогт чамаас үнэхээр уучлалт гуйж байна. Би муу эх.
Сюй: Ээжээ, салсны дараа та надтай дахиж уулзахыг хүсэхгүй юу?
Ээж: Тэгсэн ч гэсэн чи миний охин. Аан, чи энийг ав.
Сюй: Ээжээ, би авмааргүй байна. Би өөрийгөө бүхнээр хангаж чадна. Та энийгээ буцаагаад авчих, тэгэх үү?
Ээж: Үгүй ээ, энийг ав. Энэ ээжийн чинь өгч байгаа зүйл. Ав, ав.
Сюй: Тэгвэл би энийг авч чадахгүй. Ээж, та насан өндөр болоход энэ хэрэг болно.
Ээж: Энэ хүүхэд үнэхээр харалган юмаа. Надад ийм сайн бэр л хэрэгтэй. Чамд уйлах нэг өдөр ирнэ.
----------------------------------------------------
Гэн: Энэ хүн энэ албан тушаал дээр үнэхээр гайхалтай хүн. Манай дэд ерөнхийлөгчийн гадна төрх хэтрүүлэг биш. Ихэнх хүмүүс манай дэд ерөнхийлөгчид атаархдагт гайхах юмгүй.
Фу: Лонтен групп?
Гэн: Гэхдээ Сюй туслах, дэд ерөнхийлөгч Фу хоёрын дунд ямар харилцаа байна? Тэр өнгөрсөн удаа юун тухай бодсон бол?
Фу: Би чамаас асуугаад байна, Лонтен группын төсөл дээр хэн ажиллавал илүү тохирох вэ?
Гэн: Өнгөрсөн удаа Сюй туслах би сэтгэлдээ байгаа зүйлийг яаж илэрхийлэх вэ гээд байсан. Сая ноён Фу юу гэж хэллээ?
Фу: Туслах Сюй ажлын маш сайн чадвартай. Би ажилуулмаар байна.
Гэн: Би захирал сая юу гэж хэлснийг нь сонсож чадсангүй.
Фу: Яваад Сюй туслахыг олоод ир.
Гэн: Одоохон.
----------------------------------------------------
Сюй: Дэд ерөнхийлөгч өө, танд надад дуулгах нэг чухал мэдээ байгаа гэж Гэн Чже хэллээ.
Фу: Лонтен групп бидэнтэй хамтран ажиллахыг хүсч байгааг чи мэдэх үү?
Сюй: Би мэднэ ээ. Энэ жилийн хамгийн сайн төсөл. Маш чухал.
Фу: Энэ гэрээг байгуулах ажлыг дуусга.
Сюй: Би чадахгүй. Би өчүүхэн хүн. Энэ компанид надаас өөр илүү тохирох хүн байж л байгаа. Өө, үгүй ээ, үгүй, үгүй. Ийм зүйлийг та өөрөө хийсэн нь дээр.
Фу: Маажихад 5000 юань.
Сюй: Мөнгө байна уу, байхгүй юу нь хамаагүй. Хамгийн гол нь танд тааламжтай байх хэрэгтэй.
----------------------------------------------------
Сюй: Фу захирал яагаад инээмсэглээд байгаа юм бол? Фу захирал энэ хамтын ажиллагаанаас үнэхээр их мөнгө олсон бололтой.
Фу: Сюй туслах маш чадвартай хүн. Ийм даруухан байх хэрэггүй. Урамшуулал ч байгаа. Зүгээр л энийг хий.
Сюй: За тэгье.
Фу: Амжилт.
----------------------------------------------------
Цзян: Сюй туслахаа, алив, явцгаая.
Сюй: Та нар түрүүлээд явж бай. Би илүү цагаар ажиллах хэрэгтэй байгаа.
Цзян: Сюй Юйцин, Сюй Юйцин, ямар ч хэцүү юм. Болгоомжтой байгаарай өөдгүй юм битгий хийгээрэй дээ.
Сюй: Оюуны чадвар шаардсан ажил хийх үнэхээр хүнд юмаа. Алив, хичээж ажилаарай. Мөнгөний төлөө. Үргэлжлүүлье.
Цзян: Би чамд тусалж зарим нэг юм амжуулахаар энд байна. Сюй Юйцин, Сюй Юйцин, би үүнийг харахыг тэсэн ядаж байна. Чиний царай маргааш авах юмгүй болно.
----------------------------------------------------
Эм: Юу болсон юм? Чиний зүрх шархалсан гэж сонссон.
Эм: Чи яаж энд ирж зүрхлэв?
Сюй: Би яасан юм бэ?
Эм1: Чиний хийсэн гэрээнээс болоод. Компани тэрбумыг алдсан.
Сюй: Яаж тийм байх юм?
Эм2: Сюй Юйцин, чи дайснуудын явуулсан тагнуул биш биз?
Сюй: Та нар үүнийг хаанаас сонссон бэ?
Эм3. Сонсож яах юм? Энэ тухай аль хэдийн компаниар нэг тархсан байхад.
Эм2: Чи чинь дэд ерөнхийлөгчийн туслах нь. Бүр гэрээний аравтын таслал хүртэл буруу байж болдог.
Эм3: Дэд ерөнхийлөгч бидэнд уурлавал яахав?
Эм4: Энэ бүхэн чиний л буруу. Чи элдэв юм хийдгээ боливол таарна.
Цзян: Юу болсон бэ? Чимээтэй байх чинь. Намайг энэ албан тушаалд яаж хүрснийг зарим хүмүүс ойлгодоггүй.
Сюй: Чи ажлын цагаар өөрийнхөө даргын араас хов жив хөөцөлдөж явна уу? Энэ чиний боддог зүйл үү?
Цзян: Илүү үгтэй гэдэг нь. Хонгор дарга аа. Чи Лонтен групптэй яаж хамтарч байгаа юм? Бөөн хэрэг тарьчихсан. Би тэр гэрээг олон удаа шалгасан даг.
Сюй: Энд үл ойлголцол гарсан байх ёстой.
Цзян: Би чамайг Лонтен группыг ярьж байна гэж буруу ойлгож л дээ. Би чамайг буруу ойлгож, бяцхан туслах аа.
Эм3: Би чамайг дэд ерөнхийлөгчийн жинхэнэ туслах нь гэж бодсон. Арай л дэндүү юм.
Эм4: Сюй туслах аа. Би чамайг арай ийм хүн гэж бодоогүй. Ямар нэг юм болбол би өөрөөсөө хариуцлагыг зайлуулна.
Цзян: Би Сюй Юйцинд хэлдэг байсан, чи хичнээн сайхан хувцасласан ч захирлын өмнө сайхан харагдахгүй гэж.
Сюй: Би тэр гэрээг дахиж нэг харах ёстой.
Цзян: Гэрээг илгээчихсэн. Хүсвэл үз л дээ. Ичих нүүргүй гэдэг нь.
Сюй: Цзян Ювэй, чи үргэлж намайг дайрч байдаг. Би дэд ерөнхийлөгчийн туслах болохоор үргэлж тэгдэг юм уу? Энэ чиний бодож байгаа шиг юм биш.
Цзян: Миний санаа зовж байна. Чи юугаар бардамнадаг вэ? Бүр чи ийм албан тушаалд очсон ч хийж байгаа бүх юм чинь бөөн асуудал.
Сюй: Миний ажлын чадварыг юу гэхэв? Манай дэд ерөнхийлөгч өөрөө сонгосон юм. Би тэгж доод албан тушаалд ажилладаг ч хүн биш, Цзян туслах аа.
Цзян: Сюй Юйцин!
Сюй: Цзян туслах, ингэж дуугаа өндөрсгөх хэрэггүй. Миний сонсгол тийм ч муу биш.
Эм3: Хөөе, Сюй туслах үнэхээр сандрахгүй байна. Бид нээрэн бие биенээ буруу ойлгочихов уу?
Эм4: Тэр гэрээн дээр аравтын орон дээр таслал тавьж алдаа гаргасан. Хэн нэг нь түүнийг чадсан байвал яахав?
Цзян: Сюй Юйцин, чамаас болж Фу Групп 10 тэрбумыг алдсан. Энэ маргашгүй баримт. Би чамайг 100 удаа халах байсан.
Сюй: Халах эцсийн шийдвэрийг ноён Фу гаргана. Чамд одоохондоо тийм эрх байхгүй.
Си: Ямар том дуутай юм?
----------------------------------------------------
Си: Ямар том дуутай юм?
Сюй: Ерөнхий менежерийн орлогч оо.
Си: Би компанид ирэнгүүтээ та нар хэрхэн маргалдаж байгааг сонслоо. Юу болсон юм?
Цзян: Дэд ерөнхийлөгчийн туслах Сюй Юйцин Лонтен групптэй буруу гэрээ хийсэн байна. Үүнээс болж компани 10 тэрбумын алдагдал хүлээсэн. Тэгээд одоо болтол буруугаа хүлээхгүй байна.
Сюй: Надад буруу байхгүй. Би ердөө л дэд ерөнхийлөгчийн туслах.
Цзян: Та нар сонсов уу? Хүлээн зөвшөөрөхгүй байна.
Си: Туслахын сонголт шийдвэрлэх үүрэгтэй гэж би хэдийн хэлсэн. Фу Нин Цзе яагаад чамайг сонгосныг би үнэндээ мэдэхгүй.
Сюй: Магадгүй, дэд ерөнхийлөгчид өөрийн гэсэн төсөөлөл байдаг байх.
Цзян: Дэд ерөнхийлөгч намайг санал болгосон. Эцэст нь дэд ерөнхийлөгч бодлоо өөрчилсөн. Чамайг сонгосон. Би чамд ямар нэг онцгой юм байна л гэж бодсон. Эцэст нь ийм балай юм боллоо.
Си: Гадаад үзэмж бол дажгүй. Гэхдээ Фу Нин Цзед юм хийж чаддаг хэн нэгэн хэрэгтэй. Бардамнадаггүй тийм хүн.
Цзян: Муу зальтай өлөгчин. Чи миний өмнө Исюанийг талдаа татаж зүрхлэнэ гэнэ ээ.
Сюй: Ерөнхий менежер ээ, би өөрийнхөө ажлыг өөрөө зохицуулна. Лонтен группт нэг л сэжигтэй юм байна.
Си: За яахав, сармагчингууд бултахдаа сайн байдаг юм . Чиний учруулсан хохирол бодит үнэн.
Цзян: Чи яах гэж энэ албан тушаалд очсоныг би мэдэхгүй юм. Зөвхөн сайн ярьж чаддагт учир байна уу?
Си: Миний бодлоор, Сюй туслах, чи дахиж ийм зүйл хийхгүй байсан нь дээр. Фу Групп хуулийн дагуу чамд хариуцлага тооцоно.
Фу: Фу групп ерөнхий менежер Си Фу-ийнх гэдгийг би мэдсэнгүй.
----------------------------------------------------
Фу: Та нар ажлын цагаар энд юу хийж байгаа юм?
Си: Би түүнээс айгаад байх шиг.
Фу: Цзян туслах ажиллахаа больсон юм уу?
Си: Яв.
Цзян: Мэдлээ, дэд ерөнхийлөгч өө.
Си: Энэ удаа чи алдлаа. Хүмүүсээ сайн танихгүйгээс болж манай групп 10 тэрбумыг алдлаа.
Сюй: Энэ дэд ерөнхийлөгчтэй ямар ч хамаагүй зүйл. Би үүнийг шалгах болно.
Си: Энэ чиний л хэрэг. Чи өөрийгөө үнэхээр чухал гэж боддог байх.
Фу: Би хүмүүсийг таньж чадах чадвартаа итгэдэг.
Си: Ойлголоо, ойлголоо, ойлголоо. Тэгвэл би сайн мэдээ хүлээж байя. Дэд ерөнхийлөгч юу бодож байсныг нь харъя л даа.
Сюй: Дэд ерөнхийлөгч өө, би үүний учрыг олно. Ерөнхий менежер бид хоёрт ажлаа үргэлжлүүлэхийг зөвшөөрөөч.
Си: За яахав, чи хэр удаан амаа хамхиж явахыг харъя л даа.
Сюй: Захирал аа, та надад итгээрэй, би үнэхээр тийм тэнэг алдаа гаргаагүй.
Фу: Би чамд Лонтений төслийг өгөхдөө чиний чадварт огтхон ч эргэлзээгүй. Яахав, энэ удаа компани томоохон алдагдал хүлээлээ.
Сюй: Санаа зоволтгүй, би үүнийг шалгаж үзнэ.
Фу: Ойлголоо, би чамд итгэж байна.
Сюй: Байна уу. Би дэд ерөнхийлөгчийн туслах Сюй байна. Би өнгөрсөн шөнийн ажиглалтын камерын бичлэгийг үзэж болох уу?
Эр: Өө, уучлаарай Сюй туслах аа. Өнгөрсөн шөнө ажиглалтын камерт байсан бүхэн алга болсон.
Сюй: Үгүй байлгүй дээ.
----------------------------------------------------
Фу: Яг одоо хэлэх юм байгаа бол зүгээр л хэл. Үгүй бол хурдхан яв.
Гэн: Фу захирал аа, та яг чинжүү идчихсэн юм шиг харагдах юм. Хэн таныг уурлуулсан бэ? Би сүүлийн үед хичээж ажилласан. Юманд нухацтай ханд л даа. Би таныг бухимдуулаагүй.
Фу: Хэрэв чи дэмий юм яриад байвал би чамайг хүний нөөцийн туслахаар томилно. Энд ажиллах хэрэггүй.
Гэн: Ээ, за, за, за. Ийм байна. Энэ гэрээтэй холбоотой. Хэн нэгэн биднээр даажигнаад байгаа бололтой. Хүний нөөцийн албанаас Бизнесийн албанд Нана гэдэг ажилтан байдаг гэж хэлсэн. Тэр өнөө өглөө ажилдаа гараагүй гэнэ. Тэр ч гэсэн энэ гэрээний урьдчилсан бэлтгэл ажилд оролцож байж.
Фу: Тэр Нана нэртэй өчүүхэн амьтан гэмт хэрэг үйлдсэн буруутан гэж чи хэлэх гээд байна уу?
Гэн: Бараг л дөхнө. Тэрнээс гадна, урд шөнө манай компанийн ажиглалтын камерууд ажилгаагүй болсон байна. Тиймээс урд шөнө компанид юу болсныг хэн ч мэдэхгүй байгаа.
Фу: Сонирхолтой. Хэн нэгэн санаатайгаар ажиглалтын камеруудыг сүйтгэсэн байна. Тэгвэл энд ямар нэг но-той юм байна гэсэн үг. Шилдэг хакеруудыг ямар ч үнээр хамаагүй ол. Камеруудыг ямар ч үнээр хамаагүй сэргээ.
Гэн: Мэдлээ.
Фу: Нана?
----------------------------------------------------
Сюй: Нана алга болчихсон. Түүний эсрэг сөрөх ямар ч арга алга. Одоо миний буруугүйг нотлох цорын ганц арга үлдлээ. Би дөнгөж сая гэрээний жинхэнэ эх хувийг олсон. Үүнийг март, нэг үзээд алдая. Менежер Чжао, өнгөрсөн удаагийн гэрээний жинхэнэ эх хувьд танд байгаа юу?
Эр: Түүгээр яах гэсэн юм?
Сюй: Надад өгч болох уу, би харах гэсэн юм.
Эр: Би чамайг харж байгаад царай чинь хэр зууван болсныг хэлж өгье. Чи гэрээний эх хувийг үзэх эрхгүй.
Сюй: Менежер Чжао, би ч гэсэн энэ гэрээг боловсруулахад оролцсон. Би яагаад тэр гэрээг үзэж болохгүй гэж?
Эр: Чи ингэж хэлэхээс ичмээр юм. Чиний оролцооноос болж компани 10 тэрбумыг алдчихаад байна. Би чиний оронд бол юмаа аваад явчихсан байгаа.
Эм: Сюй Юйцин, чи үнэхээр ичгүүргүй юмаа. Чамаас болж компанид бөөн юм болж байна. Тэр юу ч болоогүй юм шиг аашилж гэнэ.
Эм: Ярих ч юм биш. Хэрэв энэ би байсан бол надад ичгүүртэй байх байсан. Би зүгээр л яваад өгнө.
Эм: Эд нарт нууц дэмжлэг байдаг болоод л тэр. Үгүй бол компанид олон хүмүүс байгаа, гэтэл түүнд яагаад Лонтен групптэй хамтран ажиллахыг зөвшөөрдөг өгдөг юм?
Эр: Сюй Юйцин, чи сая сонсов уу? Олны нүд хурц шүү. Чи миний ардуур энэ заваан юмаа хийж чаддаг гэж боддог уу? Хэн ч мэдэхгүй. Би чамд зөвлөгөө өгье. Эрчүүдэд тал засахад анхаарлаа хандуулсан чинь дээр.
Эм: Ямар инээдтэй юм бэ.
Сюй: Та нар намайг доромжилж байна. Яагаад та нар намайг элдэвлээд байгаа юм бэ?
Эр: Сюй Юйцин, хэрэв чи өлөгчин юм бол мэргэжлийн байж сур. Өөртөө дурсгалын арк барих тухай байнга бодох хэрэггүй. Чи өөрийгөө хувийн туслах гэдэг. Чи яах гэж ийм юмтай хутгалддаг юм? Би чамайг сайн бод гэж зөвлөе. Дэд ерөнхийлөгчийн өвөрт хэрхэн орох вэ? Хэн бэ? Би завгүй байгааг чи харахгүй байна уу?
Гэн: Чжао менежер.
Эр: Гэн... Гэн Чжу, чи байжээ.
----------------------------------------------------
Эр: Гэн Чжу чи миний араас гэнэт гарч ирээд намайг айлгачихлаа. Алив, суугаач.
Гэн: Хөөе, Чжао менежер ээ, чи сая үнэхээр сүрлэг байлаа. Над шиг жижиг туслах яаж чамд саад болж зүрхлэхэв? Эрхэм ээ, надад үйлчлээч гэж гуйхаар ирлээ.
Эр: Энэ компанид Гэн Чжуг мэдэхгүй хэн байхав? Чи дэд ерөнхийлөгчийн хүрээлэлийн хамгийн алдартай хүн, харин би нэг өчүүхэн менежер. Чамаас дээр хүн гэж байхгүй. Бүр чиний хуруунуудыг минийхтэй харьцуулах араггүй.
Гэн: Сайн байна, сайн байна, сайн байна. Надад ийм дэмий юм ярихаа боль. Чжао менежер юу хэлэхийг сонссон. Та нар энэ гэрээнээс бүх мөнгөө алдсан. Бүгд Сюй туслахаас болсон.
Эр: Тэр бүх гэрээг боловсруулсан. Эцэст нь таслалын дараа тэмдэгтийн тоог буруу тавьсан байсан, нэг тоогоор бага. Би түүний энэ арчаагүй алдааг уучилж чадна гэж үү?
Гэн: Миний санахын чи энэ гэрээг хариуцаж байсан. Төсөлд асуудал гарсан. Чи хамгийн түрүүнд учрыг нь олох ёсгүй байсан гэж үү? Сюй туслах, чи айх хэрэггүй. Компани сайн ажилтанг үндэслэлгүйгээр буруутгахгүй. Би муу залууг зүгээр өнгөрүүлэхгүй.
Эр: Тушаал ахиж, цалингаа нэмүүлэх боломж гарлаа.
Гэн: Ажиглалтын камеруудыг засуулахад дэд ерөнхийлөгч нилээн их мөнгө зарцуулсан. Одоо чи миний даалгавар.
Эр: Гэн туслах аа, би яг боол шиг энэ компанид олон жил ажилласан. Бүр гавъяагүй байсан ч хичээн ажиллах болно. Чи хэнийг сэжиглэх нь хамаагүй, чи намайг л сэжиглэж болохгүй. Хэрэв Сюй Юйцин өөрт нь юу өлзийтэйг мэдэж байгаа бол эндээс арилж үз. Үгүй бол бид шүүхэд уулзана. Чиний компанид учруулсан хохиролоос болж би чамайг шүүхэд өгч чадна, тэгвэл чамаас юу ч үлдэхгүй.
Сюй: Чжао Дэжү, чи над руу шүлсээ үсчүүлэхээ боль. Чи намайг хөөх гэж их яарч байх шив. Энд ямар нэгэн өөдгүй явдал болоогүй гэж үү?
Эр: Чи юу гэнэ ээ?
Гэн: Чи бүр үхэх байсан ч нөгөөх л айхтар зөрүүд хэвээрээ. Чи авсаа үзэх хүртлээ уйлахгүй хүн.
Эр: Сюй Юйцин, чи сая сонсов уу? Үхэл чинь ойртож байна. Үхсэн нугас ярьсаар л байдаг.
Гэн: Би чамайг хэлж байна, Чжао менежер ээ. Чи ямар сайн зүйл хийснээ нэг хар даа.
----------------------------------------------------
Гэн: Чи ямар сайн зүйл хийснээ нэг хар даа.
Эр: Өө, энэ ч буруу шүү. Энэ юу вэ? Манайхан үүнийг үзэж болохгүй. Энэ Нана бид хоёрын секс хийж байгаа бичлэг байна. Үгүй ээ, энэ би биш. Энэ бичлэгийг компьтер дээр зохиосон байх. Хэн нэгэн намайг хорлох гэж оролдож байна.
Эм: Өө, бүр иймдээ тулсан уу? Ямар ичмээр юм бэ? Би өөр юм байгаа гэж бодсон. Чи хүний царайг нь мэдэхээс сэтгэл зүрхийг нь мэдэхгүй.
Эр: Гэн Чжу, чи ухаантай хүн. Тэр муу бяцхан өлөгчин Нана намайг хорлох гэж зориуд ингэсэн байна. Би юу ч мэдэхгүй. Би тэгээгүй ш дээ.
Гэн: Муу хөгийн менежер. Чиний өмдөн дотор юу байх нь хэнд ч хамаагүй. Нана гэрээг засварласны төлөө чамайг ажлаас чинь чөлөөлж байна. Надад шударгаар хэлээдэх, Нана та хоёр яаж тэгж чаддаг байна аа?
Эр: Надад хэцүү байна. Би тэр өдөр зүгээр л биеэ барьж чадалгүй Нанатай унтсан юм. Гэрээг өөрчилсөнийг би үнэхээр мэдээгүй.
Гэн: Чи намайг яг 3 настай хүүхэд юм шигээр харьцаж байна. За яахав. Чи одоо юм юм үзэх болно. Тэр цагт би чамтай эелдэг байхаа болино. Хөөе, энэ Чжаог сайтар хашраагаад өг. Хэрэв тэр юу ч хэлэхгүй бол би цагдаад аваачиж өгнө.
Эр: Гэн Чжун, чи надад ингэж хандаж болохгүй. Би гомдолтой байна.
Сюй: А? Энэ бичлэг дээр яагаад гуравдагч хүн байдаг билээ? Энэ бөгж яагаад нэг л танил байдаг байна? Би хаа нэгтэй харсан ч юм шиг. Би харсан юм шиг байна.
Гэн: Сюй туслах, чи ямар чухал сэжүүр олсон бэ?
Сюй: Үгүй ээ, үгүй. Бид нөхцөл байдлыг нэг бүрчлэн судлах хүртэл дайснууддаа анхааруулж болохгүй. Үгүй ээ, үгүй.
Гэн: За, за, надад хийх зарим юм байна. Хэрэв чи ямар нэг юм олбол яаралтай надтай холбогдоорой. Эсвэл чи шууд дэд ерөнхийлөгчтэй уулзаж болно.
Цзян: Сюй туслах ер бусын хүн. Түүнээс болж компани асар их алдагдал хүлээсэн. Энд юу ч болоогүй юм шиг. Би чиний оронд байсан бол уулзахаас ч ичих байсан.
Сюй: Зуны өт шавьжнууд мөсний тухай ярьж чаддаггүй. Би чамтай дахиж харьцахгүй.
Цзян: Сюй Юйцин, энэ чинь юу гэсэн үг юм? Чи надад тодорхой хэлээдэх.
Сюй: Гар тавь.
Цзян: Чи намайг яаж чадах юм? Сюй Юйцин. Ичгүүргүй амьтан. Би энэ тагтааны өндгийг 30 саяар авсан юм. Хэрэв энэ хагарвал би чамайг яах ёстойгоо мэдэхгүй.
Эм: Хатагтай Цзян үнэхээр өгөөмөр хүн. Би бадмаарагтай бөгж авах гэж 30 саяыг төлсөн.
Эм: Өө, хатагтай Цзянд 30 сая юу юм? 300 сая бол зүгээр л юу ч биш, Сюй Юйцин.
Эм: Сюй Юйцин, миний бодлоор чамд байгаа бүхэн энэ бөгжний багахан хувьд нь ч хүрэхгүй. Өвдөг сөгдөөд хатагтай Цзянаас уучлалт гуй.
Сюй: Аа, бид эцэст нь үнэнийг оллоо. Энэ хүүхэн байжээ.
----------------------------------------------------
Сюй: Энэ хүүхэн байсан байна. Тэр шөнө Нана гэрээг өөрчлөх үед Цзян Ювэй бас хамт байсан байна. Тэр л энэ хэрэгтэй холбоотой бололтой. Би эхлээд түүнийг дуусгах хэрэгтэй. Магадгүй, би ямар нэг мэдэж чадах байх. Цзян Ювэй. Чи Нанад юу тохиолдсоныг сонссон уу?
Цзян: Нана яасан гэж? Нана... чи юу гэсэн бэ? Би ойлгохгүй байна.
Сюй: За дүр үзүүлэхээ больчих. Нана гэрээг өөрчилсөнийг Гэн Чжу хэдийн мэдэгдсэн. Мөрдлөгө ойлгомжтой. Чи түүнийг ердөө бяцхан туслагч гэж хэлдэг. Чамд ийм зүйл хийх зүрх хаанаас гардаг байна? Бас түүний ард хэн ч байхгүй гэдэг. Би үүнд итгэхгүй байна.
Цзян: Сюй Юйцин, чи өвчтэй юм уу? Би тийм зүйлсийн талаар хаанаас мэдэх юм?
Сюй: Нана бүх хэргээ хүлээсэн. Би чамайг олны доог тохуу болгохыг хүсч байна уу? Эсвэл тусдаа ярилцах уу?
Эм: Юу болоод байна аа?
Цзян: Охид оо, та нар эхлээд ажлаа дуусгах хэрэгтэй.
Эм: Гэхдээ хатагтай Цзянн... Харин би чамайг явууллаа. Хүмүүс юу гэж ярьцгааж байгааг та нарх ойлгохгүй байна уу?
Бүгд: Тиймээ, тийм, тийм.
Цзян: Сюй Юйцин, тэнэг хүн болж жүжиглэхээ боль. Нанагийн хэрэг надад хамаагүй. Хэрэв чи надаар оролдох гэвэл чи зүгээр л яваад өгч болно.
Сюй: Аа, үнэн үү? Чиний хамсаатнууд чам шиг сэргэлэн биш нь харамсалтай. Камеруудыг эргээд сэргээсэн. Чи хичнээн хүссэн ч үүнийг үгүйсгэж чадахгүй. Цзян Юйвэй, чи миний утсыг хулгайлсан, тэгээд юу гэж? Чи намайг нөөц хувилбартай байхааргүй тийм тэнэг гэж үнэхээр бодсон уу?
Цзян: Бичлэг дээр ганцхан Нана бичигдсэн байгаа. Би сэдсэн гэх нотолгоо ядаж чамд байна уу?
Сюй: Тэгэхээр чи анх сэдсэн гэдгээ хүлээн зөвшөөрчихлөө.
Цзян: Тэгээд юу гэж? Чамд ямар нэг нотолгоо байна уу? Зөвхөн Нанагийн нэг талыг барьсан үгэнд үндэслэж байдаг тэнэг амьтан.
Гэн: Дэд ерөнхийлөгч өө, Нанаг олсон. Тэр хэргээ хүлээж, энэ бүхнийг Цзян Юйвэй удирдсан гэдгийг хэлсэн.
Фу: Тэрийг аваад ир. Түүнээс нүд бүү салга, бусаддаа анхааруулах боломж өгч болохгүй.
Цзян: Дэд ерөнхийлөгч өө, та түүний өмнөөс шийдвэр гаргах ёстой. Тэр Сюй Юйцин гэдэг өлөгчин таны яг ивээгч шигээ бодох юм. Тэр энэ компанийг өдөр болгон дарамталдаг. Хэрэв та түүнд ойлгуулж өгөхгүй бол удахгүй тэнгэрт нисэх нь.
Сюй: Цзян Юйвэй чи үнэхээр гомдоллож чаддаг юм байна.
Цзян: Дэд ерөнхийлөгч өө, хар даа, харав уу? Таны өмнө ямар сэхлүүн байгааг нь!
Гэн: Дэд ерөнхийлөгч өө, олчихлоо. Би түүнийг одоо авчрах ёстой юу?
Фу: Санаа зоволтгүй, хатагтай Цзянд маш их хүсэл байгаа бололтой. Эхлээд түүний үгийг сонсъё.
Цзян: Дэд ерөнхийлөгч өө, та сая хэнийг олсон гэж хэлсэн бэ? Нана юу?
Сюй: Тиймээ, хатагтай Цзян Нанаг харахаас эмээж байгаа бололтой.
Цзян: Чи дэмийрч байна. Би юунаас айх юм? Би шударга хүн, буруу зүйл хийгэгүй учраас айхгүй. Чи л зөндөө олон өөдгүй үйлдэлүүд гаргасан. Хариу шийтгэлээс эмээж яв.
Гэн: Энэ хүүхэн зөрүүд, бас буруугаа хүлээхгүй хэвээрээ шүү.
----------------------------------------------------
Сюй: Энэ хүүхэн зөрүүд, бас буруугаа хүлээхгүй хэвээрээ шүү.
Цзян: Бичлэг дээр ганцхан Нана бичигдсэн байгаа. Би сэдсэн гэх нотолгоо ядаж чамд байна уу?
Сюй: Тэгэхээр чи анх сэдсэн гэдгээ хүлээн зөвшөөрчихлөө.
Цзян: Тэгээд юу гэж? Чамд ямар нэг нотолгоо байна уу? Зөвхөн Нанагийн нэг талыг барьсан үгэнд үндэслэж байдаг тэнэг амьтан. Үгүй ээ, дэд ерөнхийлөгч өө. Тэр ингэж хэлэхээр нь миний уур хүрээд тэгээд хэлчихсэн юм. Түүний залинд хууртах хэрэггүй.
Гэн: Ноён Чжан. Чамайг нэг хүн хайж байна. Үгүй ээ.
Цзян: Би Цзян Юйвэй байна.
Нана: Хатагтай Цзян намайг авраач. Намайг Гэн туслах барьчихлаа. Тэр л намайг хүчилсэн юм. Би яаж ч чадсангүй, би бүгдийг нь хэлэхээс арга байсангүй.
Цзян: Чи юугаа яриад байгаа юм?
Нана: Би тусалж чадсангүй. Би ганцаараа хэрэг үүрч чадахгүй. Хатагтай Цзян намайг хурдхан авраач дээ.
Цзян: Бүх муу зүйлсэд чи л буруутай. Би үүнийг хийсэн юм, амаа тат.
Сюй: Цзян Юйвэй, Нана бүх хэргээ хүлээсэн. Чи үргэлжлүүлэн зөрөөд л байна. Хүмүүс чамайг яг алиалагч шиг элэглэх болно.
Цзян: Би хэнээс тусламж гуйх вэ? Си Исиюань. Тиймээ, тэр миний дарга. Би Си Исиюаньд харъяалагддаг. Хэрэв та нар надад хүрэх гэж зүрхлэвэл Си Исиюань та нарт асуудал удахы мэднэ биз дээ?
Си: Надаас асуулгүйгээр миний хүмүүсээр хэн оролдох гээд байна?
----------------------------------------------------
Си: Надаас асуулгүйгээр миний хүмүүсээр хэн оролдох гээд байна?
Сюй: Ерөнхий менежер ээ, Цзян Юйвэй бол таны санал болгосон хүн. Хэрэв тэр компанийн эрх ашигт хохирол учруулахаар тийм зүйл хийсэн бол та ч гэсэн буруутай гэсэн үг үү?
Си: Юу гэсэн үг юм?
Цзян: Би үүнийг чиний төлөө хийсэн юм.
Фу: Цзян Юйвэй гэрээг өөрчлөхийн тулд компанийн ажилчидтай хуйвалдсан. Компани бараг 10 тэрбумыг алдсан. Си Исиюаны талаар чи надад тайлбарлах юм байна уу?
Си: Чи үнэхээр тэгсэн гэж үү?
Цзян: Үгүй ээ, чи миний тайлбарыг сонсооч.
Сюй: Бүх нотлох баримтууд энд байгаа. Тэр юу гэж тайлбарлах нь хамаагүй, тэр ердөө л хууран мэхлэгч. Чи ийм авъястай байж компанийн хохиролыг яаж барагдуулахаа бодох байж дээ.
Цзян: Си Исюань, надад туслаач дээ, надад төлөх тийм их мөнгө байхгүй. Надад туслаач дээ.
Фу: Си Исюань, чи намайг үргэлж нүдгүй гэж хэлдэг байсан. Одоо үнэн ил боллоо. Би нэг ч нүд олж харсангүй. Харин чи л хүмүүсийг муу мэддэг юм байна.
Си: Хүн байна уу, энэ хүүхнийг цагдаад хүргэж өг. Хэрэв тэр компанийн хохиролыг төлж чадахгүй бол э\цсийн өдрөө хүртэл шоронд хатаг.
Цзян: Си Исюань, чи надад ингэж хандаж болохгүй. Би энэ бүхнийг чиний төлөө хийсэн, Си Исюань.
----------------------------------------------------
Эм: Сайн уу, ач минь. Ах чинь чамайг дэд ерөнхийлөгчөөс болиулсан гэж би сонссон. Чи надаар юу хийлгэмээр байна? Гүйцэтгэх захирал уу?
Си: Би аль хэдийн мэддэг байсан. Би түүнд таалагдаггүй. Тэр надаас өө хайх шалтаг болгоныг алдахгүй. Намайг нэг сайн хашраахыг хүсдэг.
Эм: Энэ залуу улам ч хэцүү болж байна. Санаа бүү зов, би түүнд хэлээд буцаагаад албанд чинь оруулна. Чи үүнд санаа зовох хэрэггүй.
Си: Эмээ тэгэх хэрэггүй.
----------------------------------------------------
Сюй: Та яагаад надтай хамт Таоюань тосгон руу явах гэсэн юм?
Фу: Таоюань сайхан уулстай, гол горхи, үзэсгэлэнт байгалтай. Надад тийшээ очиж байдлыг судлах боломж өгчих. Чиний хийх ёстой шинэ төслүүд ч байж мэднэ. Чи хүсэхгүй байна уу?
Сюй: Үгүй ээ, үгүй. Явмаар байна. Тэр надад гэрээг өөрчилсөн гол буруутанг олоход тусалсан. Хариуд нь би томилолтоор түүнийг дагалдаад явж болно.
Фу: Би чамайг инээнэ гэж найдъя.
----------------------------------------------------
Сюй: Баярлалаа.
Фу: Хэрэв би чамайг ийм ёсорхуу гэж мэдсэн бол нааш нь авчрахгүй байлаа.
Сюй: Би тэр тухай яриагүй. Би сүүлийн гэрээг хэлсэн юм. Цзян Юйвэйг илрүүлсэн. Энэ бүхэн таны ачаар.
Фу: Энэ тухай ярих хэрэггүй. Ямар нэг практик арга хэмжээ ав. Чи зөвшөөрсөн гэдгээ надад хэлээрэй.
Сюй: Би танд яаж талархахыг хүсч байна?
Фу: Би гэрлэлтээ цуцлуулсан.
Сюй: Би таныг аргадаж тайвшруулах уу? Эсвэл би өөр ямар нэг юм хийх үү? Яасан бэ
Фу: Чи үлдсэн замаа алхаад туулчих.
Сюй: Та яагаад ингэж байгаа юм?
----------------------------------------------------
Эр: Сяо Сюэ энэ удаа хятадад хэр удах вэ? Гурав эсвэл таван сар, эсвэл хагас сар.
Сяо: Өвөө, энэ удаа би хятадад саатахаар шийдсэн. Хэрэв би танд хүргэн олчихвол буцаж явахгүй.
Эр: Чамд ямар хүргэн таалагддаг юм? Нөгөө Фу Нин Тзе юу?
Сяо: Бид хоёр хамт өссөн. Яг тохирно.
Эр: Чи Нин Цзетэй уулзалгүй олон жил болсон. Тэр хэдийн эхнэртэй.
Сяо: Гэхдээ тэр дахиад салсан.
Эр: Гэхдээ тэр чамд тохирохгүй ээ. Аль болох хурдан энэ санаанаас татгалз.
Сяо: За яахав. Би танд хэлэхгүй, тэнэг хөгшин минь. Би Таоюань тосгоныг судалсаны дараа түүнийг тантай уулзуулна. Ёо, энэ ямар балай газар вэ? Алхсаар миний хөл өвдөж байна. Энэ хэзээ дуусах бол? Хөөе, түр зогсоорой.
Эр: Үгүй чи яачихсан хүн бэ? Машинаа ингэж орхих аюултай гэдгийг чи мэдэхгүй юу?
Сяо: Таоюань тосгон хүртэл хэдэн цаг явж хүрэх вэ?
Эр: Чи алхахаас өөр араггүй. Ээ бурхан минь гэж. Хөлөө битгий гэмтээчихээрэй. Алхаж очиход дор хаяж 10 цаг болно. Чиний дэрс шиг хөл байхгүй болох биз.
Сяо: Би одоо яах вэ? Миний машин эвдэрчихсэн. Ачлагын машин хараахан ирээгүй.
Эр: Эсвэл би чамайг хүргээд өгөх үү? Зөвхөн нэг талдаа төлнө.
Сяо: Би баян хатагтай. Би яаж чиний энэ өмхий, бохир юмаар явах юм?
Эр: Би чамд худлаа хэлээгүй. Миний энэ маш хүчтэй.
Сяо: Хүчтэй, хүчтэй.
Эр: Хөөе бүсгүй, энд юу хийж яваа юм?
Сяо: Фу Нин Тзе юу?
Эр: Энэ чиний залуу юу? Царайлаг юм гээч.
Сюй: Та намайг мэддэг юм уу?
Эр: Ан Ан чамайг сүүлчийн хуримаар энд авчирсан даа. Би яаж хурдан мартаж чадах юм?
Фу: Чи гэрлэсэн?
Сяо: Энэ удаа би чамтай гэрлэхээр хятадад эргэж ирлээ.
Фу: Асуудал удах хэрэггүй.
Сяо: Үгүй ээ, би тоглоогүй.
Фу: Чи үнэхээр гэрлэсэн юм уу?
Сяо: Би чамтай гэрлэмээр байна.
Фу: Чиний ажил төрөл сайн уу?
Сяо: Тийм ч сайнгүй. Гадаадын хоолных нь амт аймаар. Өвөө гэж маш хатуу. Намайг гарч тоглохыг ч зөвшөөрдөггүй. Чи бүр надтай ч ирж уулзаагүй.
Фу: Би ойлгочихлоо.
Сяо: Чи юу ойлгосон юм?
Фу: Хэрэв нөхөр чинь чамд сайн ханддаг бол би чамайг зовоож яах юм?
Сяо: Би энэ удаа буцаж ирсэн учир нь өвөө намайг компаниа удирд гэсэн юм. Харин энэ Таоюань тосгон уу? Энэ миний анхны төсөл.
Сюй: Би явж өөртөө ус хийе.
Сяо: Чи намайг сонсч байна уу?
Фу: Чи юу хэлмээр байгаа юм?
Сяо: Чи надад Таоюань тосгоны төслийг өгөх ёстой гэж чамд хэлмээр байна.
Фу: Үгүй.
----------------------------------------------------
Фу: Үгүй.
Сюй: Би та хоёрыг маргалдахаа больцгоо гэж хэлмээр байна.
Сяо: Энэ төслийг чи өөрийнхөө чадвараар зохиосон байх. Чи түүний туслах нь, мэдээж, түүний өмнөөс ярих эрхтэй.
Фу: Төслийг авах нь чиний чадвараас хамаарна. Чи яагаад түүнд уурлаад байгаа юм?
Сяо: Би түүнд хэзээ уурласан юм?
Сюй: Дэд ерөнхийлөгч өө, хатагтай Су. Та хоёрт хэлэхэд, Таоюань тосгон бол маш жижиг төсөл.
Сяо: Намайг зүгээр л доош нь хийх гэсний хэрэггүй.
Фу: Надад ялагдах шиг ичгүүртэй юм байхгүй. Чи зүгээр л зайгаа тавиад өгчих.
Сяо: Намайг хэн болохыг Су овогтийн хамгийн ахмадаас нь асуугаад үзээрэй. Харин чи хэн бэ?
Фу: Су овогтын бяцхан гэр бүл, хоёр дахь гэрлэлт чинь надад огт хамаагүй.
Сяо: Би чамд хэлэх ёстой юм байна. Чи надад огтхон ч падгүй.
Фу: Тэгвэл чи надтай гэрлээч гэж надаас асуух шаардлаггүй боллоо.
Сяо: Энэ чинь хоёр ондоо зүйл. Гайхах хэрэггүй. Ингэвэл яаж байна, чи надад энэ төслийг өгчих, харин би чамд бэлэг дээр хөнгөлөлт үзүүлье.
Сюй: Би явж ус уусан нь дээр байх.
Фу: Чи явж болохгүй.
Сяо: Бид хоёр маргалдаж хэн нь ялахыг хараахан шийдээгүй байна. Чи үлдэж, миний шүүгч байх хэрэгтэй.
Фу: Су Ниансюэ. Өөрийнхөөрөө бай. Бусдад асуудал үүсгэх хэрэггүй. Тэр миний туслах. Зүгээр л намайг сонс.
Сяо: Үгүй ээ, би түүний ирээдүйн дарга нь хэвээрээ шүү. Чи намайг сонсох хэрэгтэй. Явцгаая.
Сюй: Дэд ерөнхийлөгч өө.
Фу: Хэрэггүй.
Сяо: Намайг гомдоо л доо. Чи намайг гомдоовол ийм л зүйл болно.
Фу: Хэрэггүй.
Сюй: Үүнийг март. Би юу ч хараагүй.
Сяо: Намайг гомдоо л доо. Чи намайг гомдоовол ийм л зүйл болно.
----------------------------------------------------
Сяо: Аа, нөхцөл нь үнэхээр онцгүй юмаа. Би дөнгөж сая тэндээс ирлээ. Замын голд нохойн баасны овоолго байна. Ноход ариун цэвэр огт сахихгүй юм.
Сюй: Хатагтай Су, тань шиг баян охин баян айлд төрсөн. Хөдөө анх удаа ирсэн болохоор их л тухгүй байгаа байх.
Сяо: Юу гэсэн үг вэ? Чи намайг эмзэглэж байна гэж хэлэх гээд байна уу?
Сюй: Би тэгж хэлэх гээгүй. Энэ юун үнэр вэ?
Сяр: Би сая тэндээс ирэхэд л эвгүй үнэртээд байсан. Энэ дахиад л нөгөө нохой байж таарна. Чухам аль нь гэдгийг мэдэхгүй. Ариун цэвэрч биш байна.
Сюй: Хатагтай Су, чи нохойн баас гишгэсэн байх гэж би бодож байна.
Сяо: Цинцинь, чи үнэхээр сайхан сэтгэлтэй юмаа.
Сюй: Энэ турьхан, бяцхан асуудал таригчид ямар ч муу санаа алга. Түүний гадаад төрх, гарал үүсэл нь дэд ерөнхийлөгчийн албан тушаалд төгс тохирно.
Фу: Су Ниансюэ, чи юу хийж байна аа?
----------------------------------------------------
Фу: Су Ниансюэ, чи юу хийж байна аа? Чи түүгээр гутлаа угаалгахыг хүссэн байна. Чи түүнийг хэн гэж бодоов?
Сяо: Би Цинцинээс гутал угааж өгөөч гэж хүсээгүй. Энэ чамд ямар хамаатай юм?
Фу: Түүний бүү тоо. Хэрэв чи түүнийг ингэж дарамтлаад байвал намайг Су овогтын нэр хүндийг бодоогүй гэж битгий буруутгаарай.
Сяо: Чи намайг сүрдүүлж яаж зүрхэлж байна аа?
Сюй: Энэ тийм биш ээ. Би ердөө л өөрийнхөө гутлыг угааж байсан юм. Хатагтай Сугийн гутал бохирдсоныг хараад би түүнд угаахад нь тусалж байлаа. Би түүнд туслахаар санаачлага гаргасан юм. Хатагтай Суг буруутгах хэрэггүй.
Сяо: Чи сонсов уу? Би Цинциныг угаа гэж хэлээгүй. Би чиний боддог шиг өөдгүй амьтан биш. Цинцинь чиний боддог шиг харамч хүн биш.
Фу: Цинцинь? Та хоёр хэзээд нь ингэтлээ дотносож амждаг байна?
Сяо: Би хүнтэй тэгтлээ дотносоогүй л байна. Хөөе, хүлээ. Надад зогсох эвгүй байна. Намайг үүрээд яваач.
Фу: Чи галзуу юм уу?
Сюй: Хатагтай Су, би танд туслая.
Сяо: Цинцинь, чи ийм өхөөрдөм. Өөрийнхөө үзэмжээр хүмүүсийг ялгадаг зарим нэг хүмүүсээс ялгаатай нь.
Сюй: Би чамайг үүрээд явъя.
Сяо: Би их хөнгөхөн.
Сюй: За.
Сяо: Цинцинь, чи гоё үнэртэж байна. Чи ямар үнэртэй ус хэрэглэдэг вэ?
Сюй: Би үнэртэй ус хэрэглэдэггүй.
Сяо: Чи яагаад намайг өвтгөж байгаа юм бэ?
Фу: Өрөөндөө очоод мэдээлэл бэлтгэ. Маргааш надтай хамт яваарай.
Сюй: За.
Сяо: Чи намайг өвтгөөд байна. Намайг тавиач.
Фу: Би чамд анхааруулчихъя. Дараа нь яваарай. Сюэ Му Цин, надаас холхон бай.
Сяо: Би яагаад тэгэх ёстой юм?
Фу: Хэрэв чи түүнд дахиж тэгж хандвал... Би чамд бүдүүлэг хандсан гэж бүү буруутгаарай.
Сяо: Өө, би ойлгочихлоо.
Фу: Чи юу ойлгосон гэж?
Сяо: Тэр чамд таалагддаг уу?
----------------------------------------------------
Сяо: Тэр чамд таалагддаг уу? Хн, би таах гээд үзье.
Фу: Түүний дэргэд надтай дахиад тэнэг юм битгий яриарай.
Сяо: Энэ надад таалагдлаа, гэхдээ энэ талаар хэлж чадахгүй. Чи ямар гэгчийн хүн бэ?
Фу: Чи...
Сяо: Гэхдээ хэрэв чи хэлсэн ч ямар ч нэмэр байхгүй. Хоёр эмэгтэйтэй гэрлэсэн чам шиг эр хүмүүсийг өөртөө татаж чадахгүй. Чамайг үзэн яддаггүй цорын ганц хүн нь би. Би чамайг аврахад бэлэн.
Фу: Би чамд ахиад талархах ёстой юу?
Сяо: Яахав, цаг нь ирэхээр надад хуримын бэлэг ахиухан авч өгнө биз.
Фу: Мөрөөд.
Сяо: Чи надтай гэрлэхийг хүсч байгаа, харин би чамтай гэрлэмээргүй байна. Хөөе, хүлээ, хүлээгээч.
----------------------------------------------------
Фу: Энэ мөчөөс эхлэн Су Няньсюэгээс холхон байгаарай.
Сюй. Яагаад дэд ерөнхийлөгч өө, би Су хатагтайг сайн хүн гэж бодож байна.
Уф: Түүний өвөө, миний өвөө хоёр сайн найзууд байсан юм. Хоёр гэр бүл хоорондоо маш ойр дотно байдаг. Суг ахлах сургуулиа төгсөхөд нь гэр бүл нь гадаадад нүүсэн. Су Няньсюэ хүүхэд байхын л тийм ч сайхан сэтгэлтэй байгаагүй. Чамайг дээрэлхэх байх гэж болгоомжлох юм.
Сяо: Хөөе, Фу. Ванг Ву чамд маш сайн ханддаг. Гэтэл чи миний ардуур намайг муулж ярьж байдаг.
Фу: Би чиний тухай одоогоор муу үг хэлээгүй байна.
Сяо: Өөдгүй новш. Цинцинь, тэр намайг үргэлж муугаар ярьдаг уу?
Сюй: Хараахаа больчих. Тэр чамайг хэзээ ч дурдаагүй. Гэхдээ залуу хатагтай энэ тухай мэдэх ёстой. Дахиад л асуудал гарах нь гарцаагүй.
Сяо: Чи түүнийг хаацайлах хэрэггүй.
Фу: Чи шалтгаангүй уурлахаа больж болох уу?
Сяо: Би шалтгаангүй юм байна. Чамайг бага байхад би чамд шоргоолжны бүх үүрийг олж өгдөг байсан. Би чамд бүгдийг нь олж өгсөн. Би урд нь чамайг нүцгэн байхыг харж байсан. Зураг чинь одоо хүртэл гэрт байдаг. Өө, Цинцинь, ийм залуугаараа гэрлэсэн чинь чиний буруу. Ямар харамсалтай юм бэ. Үнэндээ Фу Нин Цзе та хоёр бие биедээ төгс тохирно.
Сюй: Би эхлээд ажлаа хийе дээ.
Сяо: Цинцинь, чи надад нөхрийнхөө зургийг үзүүлээч. Маргааш өглөө загасчилна. Чи шаардлагтай бүх юмыг бэлдээрэй.
Фу: Үгүй.
Сяо: Чи явах ёстой.
----------------------------------------------------
Сяо: Хөөе, энэ Фу Нин Тзе ихэвчлэн их ядаргаатай юу?
Сюй: Фу захирал их аятайхан хүн.
Сяо: Хөөе, зүгээр дээ, зүгээр л надад хэлчих, би түүнд хэлэхгүй.
Сюй. Чи хэлэхгүй л дээ. Харин чи түүний өмнө чангаар инээж түүнийг шоолно.
Сяо: Би хэнд ч худлаа хэлдэггүй. Нээрэн шүү.
Сюй: Дэд ерөнхийлөгч миний таарсан хамгийн мундаг захирал. Ажилчдаа анхаарч харьцдаг. Компанийн ажилчид түүнд их хайртай.
Сяо: Уйтгартай юм. Ажилчид гэнэ шүү. Би одоо хүртэл гайхаж байна. Би чамд нэг гоё юм хэлж өгье. Чамайг баярлуулна.
Сюй: Юу юм?
Сяо: Фу Нин Цзе гэрлэлтээ цуцлуулсан. Түүнийг эхнэр нь хаячихсан.
Сюй: Хөөе, би мэднэ.
Сяо: Чи хэзээ нь мэдсэн юм?
Сюй: Тиймээ, 2 хоногийн өмнө.
Сяо: Түүн шиг салсан эрчүүдэд чамд шиг гэрлэсэн эмэгтэй таалагддаг байх. Чи түүнээс хол байх хэрэгтэй. Үнэндээ би ч бас салсан.
----------------------------------------------------
Сюй: Би ч бас салсан.
Сяо: Чи юу гэсэн бэ?
Сюй: Бид энд юу ч хийгээгүй ээ.
Фу: Балай юм.
Сюй: Хөөе, чи дуугаа намасгаж чадахгүй нь уу?
Сяо: Фу Нин Чзе чамайг салсныг мэдэж байгаа юу?
Сюй: Үгүй байх.
Сяо: Өө, тэр ч бас салсан. Чи ч салсан. Та хоёр... та хоёр төгс зохицох юм байна.
Сюй: Хатагтай Су, надаар даажигнахаа больчих.
Сяо: За, ойлголоо. Би үнэхээр тоглоом шоглоом хийх хүн биш. Фу Нин Цзе шиг хүн чамд яасан ч тохирохгүй.
Сюй: Би ноён Фуд тохирохгүй хүн.
Сяо: Чиний экс нөхөр бол новш. Тэр чам шиг эмэгтэй хүнийг хэрхэн үнэлэхээ мэдээгүй байна.
Сюй: Би түүнийг хэзээ ч харж байгаагүй ч чи намайг хуримын өдөр орхиод явсан. Ёстой жинхэнэ новш.
Сяо: Хөөе, намайг сонс. Үнэндээ, намайг сургуульд байхад олон охид Фу Нин Цзегийн араас гүйдэг байлаа..
Сюй: Хачин л юм, хэн ч ноён Фугийн араас гүйдэггүй.
Сяо: Гэхдээ тэр тэдний хэнийг нь ч хайрлаж байгаагүй. Тэд хэлэхдээ түүнийг эмэгтэйчүүдэд дургүй, эрчүүдэд дуртай гэж хэлсэн.
Сюй: Тийм байх ёсгүй, тэр...
Сяо: Эргэн тойронд нь маш олон хүмүүс бий, тэр ганцхан хүнтэй олон жил хамт байсан.
Сюй: Хэн бэ?
Сяо: Тусгай туслах Гэн Чжу Гэн. Тэд ямар учиртай юм бол?
Фу: Та нар юу яриад байна? Су Ниансюэ, түүнд муу юм заах хэрэггүй.
Сяо: Хар л даа зүрх минь харлачихаж. Бүх зүйл хар өнгөтэй. Хайртай тусгай туслах Гэн Чжу чинь хаана байна?
Фу: Тэр чамайг яагаад тэгтэл чинь бухимдуулдаг билээ?
Сяо: Үгүй ээ, энэ чи загасаа л барь. Биднийг анхаарах хэрэггүй. Хар даа, тэр төөрөгдүүлж байна.
Сюй: Би чамд хэлхэд... Чи хэтэрхий олон роман уншсан уу?
Сяо: CиПи алдартай биш байж болох ч хачин юм биш. Тэнд хаалга байх үгүй нь хамаагүй. Эхлээд жорлонгийг хаалгыг олоход надад туслаач.
Эр: Ээрүү загас барьж байна. Ээрүү загас барьж байна.
----------------------------------------------------
Эр: Ээрүү, загасаа цуглуул. Ээрүү загасаа цуглуул.
Ээр: Ах аа, цуглуул, цуглуул, цуглуул.
Эр: Загасыг хурдан цуглуул. Загас удахгүй зугтах болно.
Ээр: Мэдлээ.
Эр: Чи түүн рүү араас нь дөхөж оч. Тэд чамайг анзаараагүй юу? Эхлэхээсээ өмнө орчноо сайн ажигла. Хэрэв энэ бүтэхгүй бол зүгээр л буудаж байгаа дүр эсгэ.
Ээр: За. Ах аа, миний буу байдаггүй. Гэхдээ хутга байна.
Эр: Наад дуугаа аядаач, түүнийг битгий сэрээчих.
Ээр: Том ах унтаж байна. Тайван унт.
Эр: Алив бушуул, наадахаа хурдан дуусга.
Ээр: За. Том ах аа, үгүй ээ, үгүй.
Эр: Үгүй чи хурдлаач. Чи хэдэн цаг ээрэх гэсэн юм бэ?
Ээр: Ах аа, би чадахгүй нь ээ.
Эр: Би удахгүй очлоо. Би одоохон.
Ээр: Том ах аа. Би юу хийх вэ?
Эр: Чи бушуухан дуусгаач.
Фу: Хэн та нарыг явуулсан?
Эр: Чи энийг мэдэх албаггүй. Хэн нэгнийг буруутгамаар байвал гомдоох ёсгүй байсан хэн нэгнийг гомдоосны төлөө өөрийгөө л буруутга.
Ээр: Том ах аа.
Эр: Дэмий юм ярихаа боль.
Фу: Хэн явуулсан?
Ээр: Би мэдэхгүй ээ.
Фу: Би та нарын хөдөлмөрийн ёс зүйг үнэлж байна. Энэ бүхний дараа ч та нар захиалагчийнхаа нэрийг хэлэхээс татгалзаж байна.
Эр: Намайг алж болно, эсвэл хэдэн хэсэг хэрчсэн ч болно, дураараа бол. Чамаас мөнгө авахыг хүссэн тэр хүн чинь хэн гэж үү? Би хэлэхгүй.
Фу: Би тэрийг олж чадахгүй гэж бодсон уу?
Ээр: Чи биднийг явуулчихаач. Үгүй бол бид чамд хүч хэрэглэнэ.
Сюй: Дэд ерөнхийлөгч өө.
----------------------------------------------------
Сюй: Дэд ерөнхийлөгч өө.
Эр: Бурхан надад тусалж байна. Өнөөдөр би та хоёроор үхсэн хос жүрж хийх болно.
Фу: Чи зугт.
Эр: Хурдан босооч ээ.
Ээр: Одоо зүгээр.
Сяо: Энд хүмүүсийг алах гэж байна.
Ээр: Бүү хашхир, битгий хашхир. Үгүй бол би чамайг алчихна шүү.
Сяо: Чи сонс, би Су овогтын том охин нь байна. Хэрэв чи надад хүрч зүрхлэвэл би өвөөдөө хэлж чамайг хашраана.
Ээр: Үгүй ер. Ах аа, би Су овогтын тухай яагаад сонсоогүй байдаг юм?
Ах: Урдах юмаа хараач. Би эхлээд энэ овоо залууг цааш нь харуулна.
Сяо: Гэн Чжу. Би Гэн Чжуг олох ёстой.
Фу: Яваад Су Няньсюэг ол, за юу?
Сюй: За.
Эр: Чөтгөр ав гэж.
Ээр: Том ахаа зүгээр үү?
Сяо: Цинцинь, чи шархадсан байна. Эмч, эмч. Эмч хаана байна аа?
Сюй: Бүх юм зүгээр.
Сяо: Би чамайг эмнэлэгт аваачъя.
Фу: Тэр миний туслах. Би түүнд санаа тавина. Гэн Чжу, би үлдсэнийг нь чамд орхилоо. Үүний ард хэн байгааг нь бид олох ёстой, ойлгосон уу?
Гэн: Мэдлээ.
----------------------------------------------------
Эмч: Дараагийн удаа ийм шалихгүй шархтай эмнэлэгт ирэх хэрэггүй. Зүгээр л шархны наалт худалдаж ав, за юу?
Сюй: За.
Сяо: Чи юундаа загнасан юм? Чи үүнд итгэх үү? Би өвөөгөөс энэ эмнэлэгийг худалдаж авахыг гуйна, за!
Фу: Бүх зүйлийг мөнгөөр шийдэж болдог. Су үнэхээр баян эмэгтэй.
Сяо: Чи...
Сюй: Баярлалаа, Су.
Сяо: Цинцинь, энэ удаа чамд үнэхээр аюул тохиолдлоо. Тиймээс зүгээр л миний үгэнд ороорой.
Фу: Су Няньсюэ, тэр миний туслах.
Сяо: Би чиний цалинг гурав дахин нэмж өгнө. 7 даатгал, 2 сантай. Амралтын өдрүүдэд ирж ажиллах шаардлаггүй. Зүгээр л миний үгэнд ор.
Фу: Үгүй чи...
Сяо: Чи хэн юм? Алуурчин чамайг онилсон байсан. Эцэст нь Цинцинь хохирчихлоо. Хэрэв чи түүнийг хамгаалж чадахгүй бол зүгээр л надад өгчих.
Сюй: Баярлалаа, хатагтай Су. Яг одоо би дэд ерөнхийлөгчийн туслахын ажилдаа их сэтгэл хангалуун байгаа. Тиймээс танаас татгалзахыг зөвшөөрөөч.
Сяо: Өө, Цинцинь, зүгээр л намайг дагаад яв.
Сюй: Санаа зоволтгүй, хатагтай Су.
Сяо: За, за, би эхлээд явлаа. Энд өвчтөний тайван байдал алдагдуулдаг зарим хүмүүс шиг ичгүүргүй хүн би биш. Баяртай.
Фу: Су Няньсюэ, би чамтай дахиж уулзахгүй гэж найдъя. Арч. Би энэ хэргийн үнэн учрыг заавал олно. Алуурчныг шийтгэлээ хүлээхэд хүргэнэ.
Сюй: Баярлалаа, захирал аа.
Фу: Эцсийн эцэст чи надаас болж хохирлоо. Чи нөхөртэйгээ яримаар байна уу?
Сюй: Тиймээ, дэд ерөнхийлөгч өө. Үнэндээ би салсан.
Фу: Юу?
----------------------------------------------------
Фу: Юу?
Сюй: Би үүнийг танаас нууна гэж бодоогүй. Зөвхөн үүнээс болж...
Фу: Зүгээр ээ, чи ямартай ч шархадсан. Босох хэрэггүй, эхлээд хэвтчих.
Эмч: Шархыг чинь боосон. Та нар яагаад яваагүй байна? Түргэлцгээ, би яаралтай өвчтөн үзэх хэрэгтэй байна.
Сюй: Дэд ерөнхийлөгч өө, явцгаая аа.
Фу: Аан, тэгье.
----------------------------------------------------
Сюй: Дэд ерөнхийлөгч өө, би өөрөө харьж чадна.
Фу: Чи надаас болж хохирсон. Би чамайг хүргээд өгье.
Сюй: За.
Фу: Маргааш чиний амралтын өдөр. Цалинтай амралт.
Сюй: Аа?
Фу: Чи хүсэхгүй байна уу? Тэгвэл би чамайг компанид хүргэж өгье.
Сюй: Хэрэггүй, явцгаая.
----------------------------------------------------
Гэн: Дэд ерөнхийлөгч өө, энэ таны судлахыг хүссэн баримт. Дэд ерөнхийлөгч өө. Хачин юмаа. Өнөө өглөө дэд ерөнхийлөгч яагаад юм л болбол инээгээд байгаа юм бол? Тэр дэд ерөнхийлөгч болохоор тэр юм уу? Тэдний харилцаанд дэвшил гарчээ. Дэд ерөнхийлөгч өө.
Фу: Юу болсон?
Гэн: Яг таны хүлээж байснаар. Үүнийг хувийн журмаар хийсэн байна. Та үүнийг учрыг яаж олохоо мэдэх байх.
Фу: Аллагтай холбоотой дүүгээ одоо яамаар ч юм бэ дээ. Би чамд дахиад зааж сургах ёстой юу?
Гэн: Мэдлээ. Ээ, таны урд нь хэлж байсан шиг...
Фу: Тэдэнд нэгэнт гэр бүлийн хамаарал байхгүй болсон. Тийм учраас би өршөөл үзүүлэх шаардлаггүй.
Гэн: Мэдлээ.
----------------------------------------------------
Си: Хөөе, инээмсэглээч. Хөөе. Ярилцъя л даа. Юу болсон бэ?
Цаг: Си Исюань уу?
Си: Би байна. Юу болсон юм?
Цаг: Таныг алуурчин хөлсөлсөн гэж хэн нэгэн мэдээлсэн. Бидэнтэй хамт явна уу.
Си: Биднийг хэн болохыг та нар мэдэх үү? Болгоомжтой бай, үгүй бол төлөөсийг нь төлөх болно шүү. Надтай шударгаар харьц.
Цаг: Си Исюань, та нэг хүнийг алуулах гэж алуурчин хөлсөлсөн гэж бидэнд мэдэгдсэн. Мөн татвар төлөхөөс зайлсхийсэн. Олон нийтийн мөнгийг зориулалтын бусаар ашигласан. Бидэнтэй хамт явна уу.
Си: Эндүүрэл гарсан байх ёстой. Фу Нин Цзе, чи энэ бүхний ард байжээ.
Гэн: Хэрэв хүмүүс аль нь зөв, аль бурууг мэдэхгүй бол юу ч хийдэггүй юм.
Си: Фу Нин Цзе, хэрэв би шоронд орвол чи үүнийгээ миний эмээд яаж тайлбарлахыг харах юмсан.
Эмээ: Миний хайрт ач хүү. Чамд хүн чанар гэж алга. Чи үеэл дүүтэйгээ яаж харьцаж байгаа нь энэ юм?
Ээж: Тэд эхэлж алуурчин хөлсөлсөн юм.
Эмээ: Си Исюань одоо ч хүүхдээрээ. Нөхрөө нас барсны дараа би танай гэр бүлтэй шударга бус хандаж байснаа санахгүй байна. Би талархалгүй сүрэг чонууд өсгөнө гэж бодож явсангүй.
Эмээ: Чи юу гэнэ ээ? Чамд яаж аз таарсан билээ? Чи авто ослоор үхээгүй.
----------------------------------------------------
Эмээ: Чи авто ослоор үхээгүй.
Эм: Энэ зүгээр л ичгүүргүй гэр бүл.
Эм: Хэн нэг удирдах хүн намайг “хонгор минь” гэж дуудахыг би анх удаа л сонслоо.
Фу: Би өвөөгөө бодож таныг эмээ гэж дууддаг. байсан Одоо та бүр намайг, миний эхийг өөрийнхөө гэр бүл гэж тооцохгүй болж.
Эмээ: Та нар тэгэхдээ таарна.
Фу: Би та хоёрын төлөө үлдсэнийг нь зохицуулна.
Цаг: Явцгаая.
Си: Эмээ, намайг авраач.
Эмээ: Өө, Си Исюань. Эмээ нь чамайг аврах хүртэл хүлээж бай, Си Исюань. Та хоёр намайг хүлээж байгаарай.
Ээж: Түүний эх нь түүний асуудлыг зохицуулна. Чи тайван ажлаа хийгээрэй.
Фу: Би Гэн Чжуд таныг хүргэж өг гэж хэлье.
Ээж: Хэрэггүй. Оройн хоолонд гэртээ ирэхээ бүү мартаарай.
Фу: Ажлаа хийцгээ.
Эмээ: Чи... чи яагаад энд байдаг билээ?
Сюй: Би энд ажилладаг.
Эмээ: Миний ач хүү та хоёр салсан. Надад уурлах хэрэггүй.
Сюй: Муу үглээ.
Хэ: Хатагтай Сюй, шийдвэрээ эргэж харах хугацаа дууссан. Та иргэний бүртгэлийн газраас Гэрлэлт цуцлуулсан гэрчилгээгээ хэзээ нь очиж авах вэ?
----------------------------------------------------
Хэ: Та иргэний бүртгэлийн газраас Гэрлэлт цуцлуулсан гэрчилгээгээ хэзээ нь очиж авах вэ?
Сюй: За, би маргааш өглөө 9 цагт завтай.
Хэ: Ойлголоо, таныг цагтаа ирнэ гэж би найдъя.
Фу: За, би маргааш цагтаа очно.
Сюй: Дэд ерөнхийлөгч өө, энд таны гарын үсэг хэрэгтэй баримтууд байгаа. Түүнээс гадна, би маргааш хагас өдрийн чөлөө авах гэсэн юм.
Фу: За, шарх чинь яаж байна?
Сюй: Жаахан ангайчихсан. Гэхдээ гайгүй.
Фу: Бм маргааш очиж гэрлэлтээ цуцлуулсан гэрчилгээгээ авна. Санаа зоволтгүй, намайг энд байгаа цагт хэн ч чамд хор хүргэхгүй.
Сюй: Фу Нин Цзе юу хэлэх гэсэн юм бол?
Фу: Чи надад боломж өгч чадах уу? Чамайг дагаж байхыг зөвшөөрөөч.
Сюй: Уучлаарай, дэд ерөнхийлөгч өө, би эхлээд ажлаа хийе. Бид хоёр хоёр өөр ертөнцийнх. Зүгээр л ажил хэргийн харилцаатай.
Ээж: Му Цин эцсийн эцэст манай Фу овогтын гишүүн. Чамд харамсаж байна.
Сюй: Ээж, битгий тэгж яриач.
Ээж: Тийм бол намайг ээжээ гэж дууд. Хэрэв би чиний хадам байж чадахгүй бол чиний загалмайлсан эх байж болох уу?
Сюй: Ээжээ.
----------------------------------------------------
Фу: Му Цин? Чи яах гэж энд ирдэг билээ?
Сюй: Би энд гэрлэлтээ цуцлуулахаар ирлээ.
Фу: Ингэж таарах гэж. Би ч гэсэн салахаар ирсэн.
Сюй: Тиймээ, дэд ерөнхийлөгч өө. Сүүлчийн төсөл...
Фу: Чөлөөтэй үедээ ажлын талаар ярих хэрэггүй. Өө, би тэгж хэлэх гээгүй юм.
Сюй: Би мэднэ ээ. Дэд ерөнхийлөгч бусадтай ховорхон харилцдаг, тиймээ?
Фу: Тиймээ. Чи өөрийнхөө ажилд хэрхэн ханддаг вэ?
Сюй: Юу?
Фу: Су Няньсюэ чамайг ажлаа солихыг гуйсан.
Сюй: Та энэ талаар юу бодож байна, захирал аа?
Фу: Тэр чамд хэдийг өгнө гэсэн? Би хоёр дахин ихийг санал болгож болно.
Сюй: Санаа зоволтгүй, дэд ерөнхийлөгч өө. Миний захирлын хувьд би танд сэтгэл хангалуун байдаг.
Фу: Энэ эмэгтэй яагаад ийм зарчимгүй юм бэ? Уучлаарай, би утсаар яръя. Хэ өмгөөлөгч, надад тэр эмэгтэйн утасны дугаарыг өгөөч. Би өөрөө түүн рүү залгая.
Сюй: Сайн уу, ноён Си Тенье. Би иргэний бүртгэлийн газарт ирсэн байна. Та хэзээ ирэх вэ?
----------------------------------------------------
Сюй: Би иргэний бүртгэлийн газарт ирсэн байна. Та хэзээ ирэх вэ? Та хэзээ ирэх вэ? Байна уу? Байна уу?
Фу: Чиний нөхрийг хэн гэдэг вэ?
Сюй: Си Тенье.
Фу: Тэгэхээр, чи надтай гэрлэсэн байх нь.
Сюй: Юу? Чи Фу Нин Цзе гэдэг биш билүү? Гэрлэлтийн гэрчилгээ дээр яагаад Си Тенье гэж бичээстэй байгаа юм?
Фу: Си Тенье миний өмнөх нэр. Би Фу овогийг өвлөж авахын тулд түүнийг эхийнхээ овгоор сольсон юм. Сюй, намайг уучлаарай.
Сюй: Тэгвэл чи яагаад хуримнаас зугтсан юм?
Фу: Чамд сайхан хурим зохиож чадаагүйд уучлаарай. Энэ он жилүүдэд би эр нөхрийн үүргийг гүйцэтгээгүй. Гэхдээ амьдрал урт. Би алдагдсан боломжоо бага багаар олж авна. Му Цин, надад дахиад нэг боломж өгөх үү?
Сюй: Мэдээж. Гэхдээ энэ удаа дэд ерөнхийлөгч өө, зугтааж амжихгүй шүү.
Фу: Ойлголоо. Явцгаах уу?
Сюй: Чи явах гэж байна уу?
Фу: Хаашаа ч явахгүй. Ямар ч салалт, гэртээ харих юм байхгүй.
Төгсөв.
Back to episodes Go home