Good doctor S1-16

Шон-    Манай хөрш Кэнни найз охинтойгоо байнга явдаг юм. Галзуу хулгана нь их хөгжилтэй, Клэйр, зохих ёсны гуравтай аюулгүй бүсгүй ч гэсэн агаарт салхи шиг шунгинаж давхидаг. Гурванзуун доллар гэхэд харамсахааргүй.

Клр-      Ямар карнивал гэхээрээ тийм үнэтэй байдаг байна аа?

Шон-    Энгийн нэг карнавал бишээ. Дараа нь Кэннигийн найз охин кино үзье гэсэн, гэхдээ надад Чакофскийн Судсан эмчилгээний атласын тусгай хэвлэл байгаа болохоор явахгүй гэж шийдсэн.

Пак-     Чи бүгдийг нь даасан юм уу?

Шон-    Мөрийгөө алдсан болохоор даасан юм.

Нэй-     Тоглоомоо хойшлуул. Удахгүй зөвлөлгөөн хийе. Хантэр Дэнобль, гучиннаймтай. Нуруу нь хүчтэй өвдсөн гэх шалтгаантай өнөө өглөө түргэнээр хүргэгдэж ирсэн. Рэнтгэнээр антеролистезис илэрсэн.

Пак-     Диск нь ёрдойсон. Гучин наймайтай гэхэд ийм өвчинд хэт залуудахгүй юу?

Шон-    Нуруундаа бэртэл авч байсан бол болно.

Нэй-     Тийм. Хантэр арван жилийн өмнө мотоцикльтой осолдож, хүзүү, нурууны долоон нугаламаа гэмтээсэн. Миний анхны өвчтөнүүдийн нэг. Цээжнээсээ доош бүтэн бадайрсан.

Хан-     Хэдэн сарын өмнөөс өвчиндөө шаналж байна. ибупрофэн уугаад өвчин нь намдчихдаг байсан.

Нэй-     Өдөр бүр үү?

Хан-     Тийм ээ, уугаад л байдаг юм. Тийм ч муугүй шүү.

Кор-      Өнгөрсөн шөнө бүх юм өөрчлөгдсөн. Хүзүүгээ хөдөлгөж ч чадахгүй, өвчин намдаагч угаад ч нэмэр болоогүй. Өөрөө гүрийгээд байсан ч гэсэн би хүчээр шахуу чирч ирлээ.

Нэй-     Тийм ээ, чи ийм л хүн дээ. Мэдрэгдэж байна уу?

Хан-     Тийм.

Нэй-     Тэгвэл энэ?

Хан-     Би пүүстээ хамтрагчтай болсон. Өвчтэй гэжхэлмээргүй байна. Худлаа ярилтай биш, гэхдээ наснаасаа олон удаа эмнэлэгт хоног төөрүүлсэн шүү дээ.

Нэй-     Маргаж чадахгүй ээ. Миний гарыг атга даа. Гар чинь жирвэгнэх юм уу, сулрах мэдрэмж төрж байна уу?

Хан-     Үгүй.

Нэй-     Рэнтгэн зурагнаас харахад нурууны чинь диск ёрдойсон бололтой. Юу гэсэн үг вэ гэхээр,,,

Клр-      Хиймэл диск суулгана. Нэг өдрийн ажиллагаа болохоор удлаа гэхэд маргааш өглөө гэхэд гарч болно.

Шон-    Та хоёр гэрлэсэн юм уу?

Кор-      Тийм ээ, гурван жилийн өмнө Канкунд хуримласан. Сайхан байсан шүү.

Шон-    Тэр тэргэнцэр дээр суудаг ч гэсэн үү?

Клр-      Шон.

Хан-     Өө, санаа зоволтгүй дээ. Хүмүүс дандаа асуудаг юм. Тийм ээ, өндөр өсгийт өмсөж чадахгүй ч, зогсоол байнга боддог шүү.

Нэй-     Яасан бэ?

Хан-     Хоёр хөл минь гэнэт өвдөөд эхэллээ.

Нэй-     Хөл чинь үү?

Хан-     Тийм ээ. Цээжнээсээ доош юу ч мэдрэлгүй арван жил болж байна ш дээ. Ямар чөтгөр нь болоод байна аа?

Бичиг-  САЙН ЭМЧ.

Клр-      Ээж?

Эж-       Өө, миний охин.

Клр-      Би тантай уулзмааргүй байна.

Эж-       Охинтойгоо уулзалгүй хэдэн жил боллоо ш дээ. Битгийй ээжээсээ зугт. Ярилцаж болох уу?

Клр-      Тантай уулзмааргүй байна гэдэг маань бас танаас сураг сонсмооргүй байна гэсэн үг шүү.

Эмма-  Би зүгээр л антибиотик авах гэж ирсэн юм. Мэс засалч маань баасан гарагт ажилладаггүй. Зүгээр л байна.

Мар-     Уучлаарай, зүгээр биш байна. Таны суулгац халдвар авсан байна.

Бар-     Ердөө л энэ л биз дээ, тийм үү?

Рэз-      Тийм ээ, ийм нөхцөлд,, таны өгзөг өргөгч, гэдэс татагч, уруул, хөхний нэмэлт зэрэг эрүүл харагдаж байна.

Мар-     Бактери тархахаас өмнө энэ хэсгийг авч цэвэрлэх шаардлагатай.

Эмма-  Та орлуулж чадах уу?

Жар-    Халдварыг устгасны дараа хэдэн сар эдгэрнэ.

Эмма-  Би хэдэн сар тал нүүртэй явмааргүй л байна шүү.

Бар-     Суулгацыг нь авч үлдэх өөр арга байхгүй юм уу?

Мар-     Би баталгаа өгч чадахгүй, гэхдээ дахин халдвар авахуулахгүйгээр суулгацыг сольж чадах байсан бол сольчихно.

Эмма-  Мэдлээ, эмч ээ.

Шон-    Би дууных нь үгийг ойлгоогүй, гэхдээ ээжийн чинь хоолой таалагдсан. Ээж чинь мэргэжлийн дуучин уу?

Клр-      Тэр их олон юм чадна. Харин сайн ээж байж чадаагүй.

Пак-     Яагаад тэр вэ? Олон хүн эцэг эхтэйгээ маргаантай байдаг нь шинэ юм биш. Гэхдээ хүн бүрийн түүх өөр.

Шон-    Яагаад тэр вэ?

Клр-      Би ахлах ангид байхдаа хөршийнхөө хүүхдийг харж өгдөг байлаа. Бусад найзуудынхаа адил хичээл дээрээ хэрэглэх лаптоптой болох хүсэлтэй, тэгээд мянган доллар цуглуулсан юм. Нэг өдөр гэртээ иртэл, миний мөнгө ч, манай ээж ч алга болчихсон байлаа. Тэгээд гурав хоногийн дараа, Реногоос дизайнерийн даашинзтай, бас Рики гэдэг залуутай эргэж ирсэн. Би хэзээ ч лаптоп авч чадаагүй.

Шон-    Манай ээж шарвин хийдэг байсан. Амттай хийдэг. Тэр юу вэ?

Клр-      Би ийм юм харж байгаагүй юм байна.

Пак-     Нурууны баганын хавдар юм болов уу?

Шон-    Хантэрийн мотоциклийн ослоос үүдэлтэй нурууны гэмтэл т1 нугалам дээр саажилт үүсгэсэн байна, гэхдээ тэр хэсэг одоо бараг л хэвийн болсон байна.

Клр-      Хантэрийн хиймэл өвдөлт жинхэнэ юм байна.

Рэз-      Миний өмнөх удирдагч багш Соня Кан Дэнвэр Мэмориал эмнэлгийн мэс заслын дагалдангийн хөтөлбөрийн ахлах байсан юм. Чамайг уулзъя гэвэл би ярьж өгч болно шүү.

Жар-    Яах гэж?

Рэз-      Ирэх жил чамд ажил хэрэг болно ш дээ.

Жар-    Чи надаар наадаад байна уу, эсвэл үнэнээсээ яриад байна уу?

Рэз-      Ажилтай болох боломжтой шүү. Сайхан сэтгэл л гаргах гэсэн юм. Би шаналаагүй үедээ сайхан сэтгэлтэй байдаг юм шүү.

Жар-    Өрсөлдөгчөө зайлуулах гэж байгаа болохоор чамд шаналгаагүй байгаа л даа.

Рэз-      Үнэн, гэхдээ би чамаас нэг их айхгүй байгаа. Уг нь энэ чамд л хэрэгтэй юмсан.

Жар-    Аан гээ, би энд үлдэх гэж тэмцсэн. Өөр хаашаа явахгүй.

Нэй-     Маш ховор тохиолдол, гэхдээ таных шиг гэмтээгүй ч эмтэрсэн нурууны холбоос олон жилийн дараа дахин сэдэрдэг юм.

Кор-      Тэгэхээр Хантэрийн өвчний шалтгаан гэж үү?

Нэй-     Тийм ээ.

Хан-     Холбоос эрүүл юм бол яагаад өвчнөөс өөр юм мэдрэхгүй байгаа юм бэ?

Нэй-     Үүссэн масс эрүүл холбоосыг дарангуйлж байгаа учраас зөвхөн өвчин мэдрэгдэж байгаа юм. Массын зургийг гаргахын тулд нэмэлт үзлэг хийх шаардлагатай, гэхдээ массыг авчих юм бол өөрчлөгдөнө гэдэгт би эргэлзэхгүй байна л даа. Та дахиад алхаж магадгүй.

Мар-     Бид халдварыг цэвэрлэж, суулгацыг шинээр сольсон. Би сэтгэл хангалуун байна.

Эмма-  Зүгээр харагдаж байна уу?

Бар-     Таалагдаж байна, чи далайн эрэгт тун сайхан харагдана.

Эмма-  Вайлеа? Бид бал сараараа очиж байсан юм. Баярлалаа.

Мар-     Таныг хавайд аваачихаар нь нөхрийгөө тэвэр.

Эмма-  Санаа амарчихлаа.

Мар-     Сэтгэл хангалуун үйлчлүүлэгч. Ийм учраас гоо сайхны салбар хамгийн хөгжилтэй нь юм даа. Одооноос бид таныг сайтар хянана. Халдвар бусад суулгацад үсэрхийлэх эрсдэл бий. Надад мэдэгдээрэй.

Рэз-      За, ахлах аа. Би эхний ээлжинд гаръя.

Хан-     Би хөл дээрээ босчихвол дахиж суухгүй болно. Корагаа бүжгэнд авч явна аа. Тун сайхан бүжиглэдэг. Өө, хэрэггүй. Би өөрөө явчихъя. Битгий уурлаарай. Миний зарчим байгаа юм.

Шон-    Баруун. – Хагалгаа амжилттай болвол нэлээн хэмжээний физик эмчилгээний дараа та хөл дээрээ босох боломжтой болно, гэхдээ та сайн бүжиглэдэг болно гэсэн үг биш шүү. Хөлөө олон жил хөдөлгөөгүй учир хатингаршил үүсч эхэндээ тааруухан алхана.

Хан-     Хамгийн муухай нь юу гээч? Тэргэнцэр дээр суухгүй. Хүмүүс эхлээд тэргэнцэр рүү минь хардаг. Намайг хардаггүй. Чи намайг ойлгож байгаа биз дээ.

Шон-    Яагаад би таны юу ярьж байгааг ойлгох ёстой гэж?

Хан-     Хадам дүү маань надтай ойр байдаг. Бараг л миний туслах. Би үүнийг хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авах шаардлага болгодог юм. Би таая. Чамайг анх энд ажиллаж эхлэхэд хэн ч итгээгүй.

Шон-    Намайг мэддэггүй байсан. Хүмүүс намайг сайн мэс засалч болно гэж мэдээгүй.

Хан-     Үгүй. Чи өөр байсан. Бусад бүх эмч нар наад захын хүндэтгэл хүлээж эхэлдэг нь гарцаагүй. Чадвартай болохоор шууд харагддаг. Бид хаана байх ёстойгоо харуулах гэж цаг, эрч хүчээ дэмий үрдэг.

Эмма-  Би зүгээр ээ.

Бар-     Зүгээр л үзлэг хийж байна ш дээ, хонгор минь.

Эмма-  Надад хэдийнэ гурван удаа үзлэг хийсэн.

Рэз-      Халдвар эхэн үедээ бараг мэдэгддэггүй. Тиймээс үзлэг хийх хэрэгтэй. Хорсож байна уу?

Эмма-  Бага зэрэг л.

Бар-     Юу болсон бэ?

Рэз-      Юу ч биш байж магадгүй, эсвэл хатиг ч байж магадгүй, халдварын эртийн шинж тэмдэг. Эндрьюс эмчийг дуудаж үзүүлье.

Сах-     Томорсон судасны нөлөөгөөр төмсөгний тэмпэратур өсч үрийн шингэний тоог бууруулж байна. Мэс заслын аргаар томорсон судсыг багасгаж, хэдэн долоо хоногийн дараа тооллого хийж болох юм. Хөнгөн зэргийн хагалгаа болохоор мэдээ алдуулагч хэрэглэхэгүй, цус алдахгүй. Тэстостэрон багасч, бэлгийн сулрал үүсэх эрсдэлтэй, гэхдээ долоо хоногийн дотор бүрэн эдгэрчихнэ.

Мар-     Тэгвэл би хүүхэдтэй болж болох ч өөрөө хийж чадахгүй байх нь ээ?

Сах-     Хэлсэн шүү дээ, эрсдэл багатай. Би танд мэдэгдэх үүрэгтэй болохоор л хэлсэн юм.

Мар-     Эрсдэлтэй болохоор л та надад мэдэгдэх үүрэгтэй.

Сах-     Тийм ч ярвигтай биш л дээ, гэхдээ тийм ээ, эрсдэлтэй. Гадуур эмчилгээтэй. Би яг энд өрөөндөө хийчихнэ. Юу харагдаж байна гэхээр, таныг хүндрэлгүй болгох боломж.

Мар-     Надад шинэ бэрхшээл үүсэх эрсдэл харагдаж байна. Уучлаарай, би явлаа, өвчтөн дуудаж байна.

Сах-     Аан гээ, би ийм бэрхшээлтэй олон эртэй уулзсан. Бүгд хүүхэдтэй болох хүсэлтэй ирдэг, гэвч хамгийн чухал нь өөрсдийгөө дахин батлах байдаг юм. Энэ бол сайн зүйл.

Мар-     Баярлалаа.

Нэй-     Нурууны торон мэнингиом байна ш дээ.

Клр-      Өмнө нь ийм юм харж байсан уу?

Нэй-     Хамаагүй жижгийг. Өвдөлт, сулралаас болж, өвчтөнийг яаралтай түргэн дуудах хэмжээний ийм томыг харж байгаагүй. Гэхдээ энэ тохиолдолд түргэн дуудталаа өвчингүй явсаар ийм томорсон байна ш дээ.

Пак-     Нурууны холбоосыг өвч бүрхэн наалдаж, хатуу хальсанд нэвчжээ. Нарийн лазер ашиглан хэсэгчлэн зүсч авч болох юм биш үү?

Нэй-     Үгүй, би тэгж бодохгүй байна. Ургах нь зогсоод энэ байрлал дээрээ тогтчихсон байна. Гэхдээ миний бодлоор доод торон үеэс эхлээд Т2 нугалам дахь хамгийн том хэсэг хүртэл нэгэн зэрэг авч болох юм.

Шон-    Тэр чинь массын тархсан хэсэг.

Клр-      Үгүй. Энэ чинь тархины пирамид.

Шон-    Биш. Массын тархсан хэсэг байна. Пирамидууд голдуу төвд байрлалтай, өнгө нь өөр байдаг.

Нэй-     Мёрфигийн зөв. Тархалт нь тархины шилбэтэй барьцалдсан байна.

Мар-     Хэн оношилсон бэ?

Рэз-      Жарэд оношилсон.

Мар-     Сайн байна. Дагалдангууд ихэнхидээ анзааралгүй өнгөрдөг. Гадаргуу дээрээ их жижигхэн байна, харин арьсан доороо нэлээд газар авсан бололтой.

Эмма-  Энийг эмчлэхийн тулд юу хийх ёстой вэ?

Мар-     Бүх суулгацыг зарим эрүүл суурь эдийн хамт авах шаардлагатай. Харамсалтай нь, хэзээ арилшгүй сорвитой л үлдэнэ дээ.

Эмма-  Үгүй ээ, үгүй үгүй үгүй, яасан ч тэгж болохгүй. Би өмнөхөөсөө ч муухай харагдана ш дээ.

Бар-     Би ер ойлгосонгүй. Нүүрнээс нь муудсан хэсгийг авсан, тэгэхээр одоо эдгэрсэн. Халдваргүй болж, сайхан харагдаж байна. Бусдыг нь ч гэсэн адилхан эмчилчих л дээ.

Мар-     Хэлэхэд амархан л даа. Эммагийн хацраас цэвэрлэсэн халдвар тухайн хэсэгтээ тогтсон байсан. Дараагийн хэсэгт байгаа халдварыг авч цэвэрлэвэл, дахиад сэдэрч магадгүй.

Эмма-  Би зөвшөөрөхгүй.

Жар-    Халдвар тархаж эхэлвэл маш хурдан газар авна. Эндрьюс эмчийн хэлж байгаагаар,

Эмма-  Би юу гэж хэлснийг нь ойлгосон. Одоо би тавин настай. Охиноо Мичиганы их сургуульд хүргэж өгчихөөд бид Либэрти гудамжинд байдаг бааранд орсон юм, тэнд анх танилцсан. Би тэнд сууж байгаа хорин таван жилийн өмнөх залуу, итгэл дүүрэн, чадварлаг өөрийгөө олж харсан. Тэгтэл хүүхэд өсгөж, орон гэр, нөхрөө халамжлаад ирэхээр, хүн өөрийгөө алддаг юм байна лээ.

Бар-     Та-та халдвар гэсэн байх аа? Хоолойн өвчин үүсгэгч шиг үү? Ийм юманд антибиотик гэж бий шүү дээ. Зүгээр л эм ууж болохгүй юу?

Мар-     Хүчтэй, үйлчилгээ өндөртэй антибиотик хэрэглэж болно л доо, гэхдээ тийм эмнээс зайлсхийх хэрэгтэй. Нянгийн халдвар авч үхэж ч мэнэ шүү дээ.

Эмма-  Болно оо. Болох ч ёстой.

Нэй-     Тархины шилбэ их нарийн. Манай хамгийн сайн төхөөрөмж ч зураг авч дийлэхгүй байна.

Кор-      Тэгээд тэр хавдрыг нь орхих гэж үү?

Пак-     Өвчнөөс бусдаар Хантэрт ямар ч хоргүй. Одоо  тогтворжиж, ургах нь зогссон.

Кор-      Гэхдээ өвдөхийг нь яах вэ?

Шон-    Мэдрэлийн урвал удаашруулагч суулгац өвчнийг бүрэн ангижруулна.

Хан-     Гэхдээ би хөл дээрээ босохгүй шүү дээ.

Нэй-     Тийм ээ.

Хан-     Массыг тархины шилбэнээс авахад хэр их эрсдэлтэй вэ?

Нэй-     Таны яг одоо цохилж байгаа зүрхний цохилт, амьсгалж байгаа бүх агаар.

Клр-      Мэдрэлийн урвал удаашруулагч нэг өдрийн ажил. Өнөө орой орондоо өвчин мэдрэхгүй унтана.

Хан-     Надад хувиар тайлбарлаад өг дөө.

Кор-      Өөрийгөө битгий ингэ л дээ.

Нэй-     Би хувиар хэлж өгч чадахгүй. Хүн амтай харьцууллаа ч таны нөхцөл байдал хаана ч хүрэхгүй.

Хан-     Би статистик баримтыг мэднэ ээ. Гэхдээ л хувилж болно, харин ч хамаатай.

Нэй-     Энэ хагалгааны таны аминд хүрэх далантаван хувийн магадлалтай.

Хан-     Надад дахиад хэзээ ч алхахгүйг минь хэлсэн мөчийг санаж байна. Ослын дараа тэгж хэлсэн хүн нь Мэлэндэз эмч байгаагүй. Хэдэн сарын дараа нөхөн сэргээх эмчилгээнд хөл дээрээ босох гэж оролдож байсан юм. Цонхоор гадагшаа гарахад хүмүүс мөр мөрөөрөө амьдарч байлаа. Би өөрчилж чадахгүй зүйлээ өөрчлөхийг оролдож, амьдрал надгүйгээр үргэлжлээд л. Тэгээд би дахин амьдарч эхэлсэн. Гэхдээ л надад чадах нэг ч атугай зүйл бий.

Кор-      Хантэр.

Хан-     Мэлэндэз эмчтэй уулзмаар байна.

Кор-      Битгий.

Хан-     Тэгэх үү? Яваад Мэлэндэз эмчийг дуудаад ир.

Рэз-      Сонирхож байна уу? Яагаад чамайг гэж хэлсэнийг минь?

Жар-    Чи амиа бодсондоо л тэгээ байлгүй, Эндрьюс эмч чиний буруу гэсэн бол над руу бухах гэсэн биз.

Рэз-      Ямар ичгүүргүй юм бэ.

Жар-    Чамд энэнээс өөрөөр сайхан сайхан сэтгэл гаргах шалтаг баймааргүй дээ.

Рэз-      Гурав дахь боломж байгаа. Нэг юм харуулах гэсэн юм. Хүндэтгэлийг нь алдах л юм бол, юу ч хийдэг байсан, хэчнээн ч удаа ялалт байгуулсан байсан хамаагүй, дахиж хүндлэл олж авч чадахгүй. Тоглоом хэдийнэ дуусчихна. Чи ялагдана.

Жар-    Чамд сайн хүн байдаг уу?

Рэз-      Би өөртөө дуртай.

Эмх-     Хариу гарлаа. – Антибиотикийн эхний эмчилгээ л дээ гэхдээ ямар ч ахиц гараагүй байна. Нейтрофиль нь тэнгэрт тулчихжээ.

Нэй-     Та есөн цаг мэдээ алдуулагчтай байлаа, харин одоо би таны бие стрэссийг дийлэх үгүйг нягтлах хэрэгтэй байна.

Кор-      Битгий ингэ гэж хэлээд өгч болохгүй юу, тэгэх үү? Миний бодол хамаагүй юу?

Хан-     Тэргэнцэр дээр сууж байгаа нь би. Чи ямар байдгийг мэдэх ч үгүй.

Кор-      Би дэргэд чинь байсан шүү дээ. Хэн чамайг дээшээ зөөдөг билээ? Хэн чамайг элсэн дундуур түрж байж, хөлийг чинь усанд дүрдэг билээ?

Хан-     Хагалгаа хийлгэвэл чи дахиж тэгэх шаардлагагүй болно.

Кор-      Одоо байгаа амьдралаараа байхгүй ч байж болох амьдралаар мөрийцөх гээд байгаа юм уу?

Хан-     Кора. Бид гайхалтай амьдралтай, гэхдээ би дахиж хөл дээрээ босмоор байна. Чамд алхаж байгаагаа харуулах гэсэн юм.

Кор-      Би чиний үхэхийг зүгээр хараад зогсож чадахгүй. Амиа бодож амьдралаараа мөрийцмөөр байвал миний хэрэг чамд байхгүй.

Хан-     Өөрсдийнхөө төлөө л ингэж байна.

Кор-      Үгүй, чи өөрийнхөө л төлөө ингэж байна.

Хан-     Эргээд ирнэ ээ.

Клр-      Хөөе, намайг дуудуулсан уу? Би завгүй байгаа болохоор байн байн доошоо бууж ирээд байж чадахгүй.

Эж-       Чи надад дургүй л дээ,

Клр-      Би танд дургүй биш. Тантай уулзах л надад муухай байна.

Эж-       За, байзаарай, би чамд өвчин туссан гэдгээ л хэлэх гэсэн юм. Би өвдсөн. Чи надад аль эртнээс л хэлдэг байсан. Чиний зөв өө. Би тулсамж авч, миний өвчинг тогтворжуулж өгсөн. Одоо бие минь дээрдсэн. Заримдаа эмнээсээ болж, бие эвгүйрхдэг л дээ. Мансуурахаа, наргихаа больсон. Гэхдээ бас дордоогүй, хэрэг нь гарч байна. Би дахиад ээж чинь баймаар байна. Заримдаа уулзаж, ярилцаж байсан ч болно биз дээ?

Клр-      Би бодож үзье.

Эж-       Алив, энийг ав. Услахгүй бол үхэх гээд байна. Дээр нь миний дугаар байгаа.

Хан-     Тур дэ Фрэнсэд түрүүлэх шиг л болж байна.

Шон-    Удаан хагалгаа болохоор таны зүрхэнд асар их ачаалал ирнэ. Зүрх судасны фитнесс онц сайн.

Хан-     Чи ойлгож байгаа тийм үү?

Шон-    Юуг тэр вэ?

Хан-     Яагаад хагалгаа хийлгэх гээд байгааг минь. Аутизмийн эмчилгээ байвал чи татгалзахгүй биз дээ?

Шон-    Аутизмд эмчилгээ байдаггүй.

Хан-     Яах вэ, долоо хоногийн өмнө надад тус болох хагалгаа байдаг гэж мэдээ ч үгүй.

Шон-    Хагалгаа хийгээд та алхана гэх баталгаа байхгүй. Яагаад таныг байгаагаар чинь хайрладаг хүнийг хайхрахгүй байгаа юм бэ? Дахиад олдохгүй байж магадгүй шүү.

Хан-     Надтай гэрлэх маш олон шалтгаан байдаг юм ш дээ? Бас чамтай гэрлэх олон шалтгаан байгаа байлгүй.

Шон-    Тийм ээ, би зохион байгуулалттай, хараа зүйн маш сайн ой санамжтай, бас Лиа намайг гайхмаар шударга, шулуун гэдэг.

Хан-     Намайг их ухаалаг болохоор л Кора надад хайртай байдаг гэж боддог, бусдад туслах сэтгэлтэй, хамгийн чухал би өвчтөн болохоор гэх үү дээ.

Шон-    Та анхнаасаа ийм байсан уу? Тэргэнцэрт суудаг болохоосоо өмнө сая хэлсэн шигээ байсан уу?

Хан-     Чиний сайн тал гэвэл чинийй аутизм чамд тус болсон. Чи энэ тэргэнцэр намайг сайн хүн болгосон гэлээ. Ялгаа нь гэвэл энэ тэргэнцэрээс одоо саллаа гээд авсан сургамжаа мартана гэсэн үг биш.

Мар-     Антибиотик үйлчлэхгүй байна. Үйлчлэхгүй байна гэдэг бол хагалгаа хийх болж таарна.

Эмма-  Үгүй.

Мар-     Одоо арга хэмжээ авахгүй бол амиа алдана.

Бар-     Хонгор минь, эмчийн үгэнд орсон нь дээр. Чи надад итгэ л дээ.

Эмма-  Би өмнө нь байсан шигээ болмоор байна.

Мар-     Танд өөр арга байхгүй. – Хагалгаа хийлгэхгүй гэж байна.

Жар-    Амиа алдана шүү дээ.

Мар-     Би тэгж хэлсэн.

Нэй-     Заримдаа хаалгаар гарч явахад хэцүү байх нь бий. Намайг хүүхэд байхад, охин дүү маань мод руу авирч байгаад унаж, тархиндаа бэртэл авсан, харин би өглөө бүр дүүгээ зүгээр болсон байна гэж зүүдэлж сэрдэг, гэвч тэгээгүй. Би дүүгээ халамжилсан. Шүдийг нь угааж, үсийг нь самнаж, хоолыг нь идүүлдэг. Дагалдан миний хувьд анхны минь өвчтөн бол Хантэр, би өрөөнд нь орж түүний төлөө хийж чадах зүйл үлдсэнгүй, ямар ч аргагүй боллоо гэж хэлсэн.

Кор-      Одоо арга байгаа юм уу? Гэхдээ баталгаа байхгүй.

Нэй-     Хэзээ ч баталгаа байхгүй.

Кор-      Намайг уучлаарай, гэвч би хайртай хүнээрээ дэнчин тавьж чадахгүй.

Нэй-     Та зөвхөн хагалгаанаас болж амиа алдах вий гэдгээс айгаагүй. Эдгэрч магадгүй гэж айж байна. Та зөвхөн тэргэнцэртэй хантэрийг л мэднэ. Хөл дээрээ босвол Хантэрийг өмнөхөөс нь өөрчилнө, хосын хувьд өөрчлөлт гарна. Юу ч болсон та тэрнийг алдана гэж айж байна.

Клр-      Хантэр сайхан амьдралтай юм шиг. Яагаад тийм амьдралаараа дэнчин тавьж байгаа юм бол.

Пак-     Чамайг төгс эмч болгох хагалгаа байлаа гэж бодъё, хэзээ ч алдаа гаргахгүй, гэхдээ аминд чинь хүрэх таван хувийн магадлалтай. Чи зөвшөөрөх үү?

Клр-      Ийм юмтай харьцуулж болохгүй.

Пак-     Чи Хантэрийг одоо байгаагаараа илүү дээр гэлээ, гэвч бид бүр ч ихийг өгч чадахаар байна ш дээ. хоёр хувь бол яах вэ?

Клр-      Надад тоо хамаатай гэж бодогдохгүй байна.

Пак-     Мэдээж, тоо хамаатай. Машиндаа суух бүрт, бүр гэрээсээ гарах бүрт муу ёр тохиолдох магадлал байж л байдаг. Тэгсэн ч чи хийдэг, байдлыг сайжруулах, дэлхийг сайхан болгохын төлөө, заримдаа хөгжилдөхийн тулд.

Шон-    Зарим даа карнавалд явахын тулд.

Пак-     Кэнни чиний найз биш шүү. Чамайг ашиглаад байна.

Шон-    Би тэгж бодохгүй байна. Бид хөгжилтэй байдаг.

Пак-     Үл бүтэх этгээд. Голдуу буруу ойлголцол ч гэлээ хэд хэдэн хулгайн хэрэгтэй, бүгдийг нь тохиролцож шийдсэн байна лээ.

Клр-      Байзаарай, Кэннигийн хэргийн бүртгэлийг хараад байгаа юм уу?

Пак-     Чи ярьж эхэлдэг бол би нотолгоо цуглуулж эхэлдэг. Би чамруу явуулчихъя.

Рэз-      Миний туршлагаар, ийм их гоо сайхны хагалгаа хийлгэсэн хүнтэй гэрлэх хоёрхон шалтгаан байдаг. Та хоёрын нэг нь ашиг хардаг.

Бар-     Эмма надад хайртай.

Рэз-      Тэгж ч бодсон юм аа. Антибиотик үйлчлэхгүй байна, та үнэнч, хайр татам нөхөр учраас ийм олон гоо сайхны хагалгаа хэрэггүй гэдгийг ойлгуулж, хагалгаа хийлгэх хэрэгтэй гэж ятгахгүй л бол эхнэр чинь амь насаа алдах гээд байна.

Кор-      Өвчин нь намдаж байна уу?

Хан-     Адреналин надад үйлчилж байх шиг байна.

Шон-    Энэ бол оксикодонь.

Кор-      Ашгүй дээ.

Хан-     Эргэж ирсэнд чинь баярлалаа.

Кор-      Би яваагүй ээ.

Хан-     Чамайг байхгүй бол би хагалгаа хийлгэхгүй. Юу ч байсан чамгүйгээр хийхгүй.

Кор-      Чи хөл дээрээ босвол, өөр хүн болно. Миний хэрэг байхгүй болно шүү дээ.

Хан-     Чи намайг шүүгээн дэх хувцсаа эвхэж чадахгүй болохоор чамтай гэрлэсэн гэж бодоо юу? Чи миний бүсгүй шүү дээ. Чи надад үргэлж хэрэгтэй. Би нисч сурсан ч, ээжийнхээ төрсөн өдрөөр залга гэж хэн надад сануулах юм бэ? Бас шүдний утас? Шүдний утсанд хэчнээн дургүй гээч? Хэн намайг илүү сайн хүн байхыг сануулах вэ? Айсан үед минь хэн гараас минь атгах вэ?

Шон-    Сайхан хэллээ.

Бар-     Чи хагалгааг зөвшөөрсөн нь дээр.

Эмма-  Чи өмнө нь хөндий байсан. Хагалгаанаас хойш чи надаас улам л холдоно. Одоо сайхан байна, чи ч, би ч жаргалтай.

Бар-     Би чамд хайртай. Чамайг үргэлж хайрласаар ирсэн. Үүрд хайрлана.

Эмма-  Чи намайг хайрлахаа больсон.

Бар-     Үгүй. Хэзээ ч үгүй.

Эмма-  Чи надад хайртай байсан бол намайг араар минь тавихгүй байх байсан юм. Барри, гуйя, битгий худал хэлээч. Чи гэртээ тогтдоггүй. Надтай ярилцдаг ч үгүй. Миний дэргэд байдаггүй.

Бар-     Надад өөр эмэгтэй байгаагүй. Би маш их мөрийтэй,, тоглодог. Унхиагүй эр хүн байхыг хүсээгүй юм. Анх чамтай гэрлэхдээ, би чамд ертөнцийг амласан, гэтэл оронд нь зовлон л өгсөн. Мөнгө хожиход надад ялагч болчихсон юм шиг санагддаг. Чамд тийм байдлаа харуулмааргүй байсан учраас тас нуусан юм шүү дээ. – Хагалгаа хийлгэхийг зөвшөөрсөн. Баярлалаа.

Рэз-      Эмма Ньютоны хагалгааны өрөөнд Эндрьюс хэрэгтэй байна.

Шон-    Клэйр, чи бол үзэсгэлэнтэй, ухаантай, ажилдаа маш сайн бүсгүй.

Клр-      Баярлалаа, Шон. Сонсоход чихэр шиг үгс байна.

Шон-    Чи хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй үерхэх байсан уу?

Клр-      Тийм ээ, тэгнэ.

Шон-    Өөртэйгөө адилхан сонгож болно ш дээ, Клэйр. Тэгтэл яагаад өөртөө зовлон хураана гэж?

Клр-      Хүн бүрт өөрсдийн гэсэн гачигдал байдаг. Бид хүмүүсийг байгаагаар нь хайрлаж, тэд ч биднийг хайрлавал сайхан ш дээ.

Эм-       Хантэрийн хагалгааны өрөө бэлэн.

Клр-      Удахгүй араас чинь очъё.

Мар-     Тэгээд, юу бодлыг нь өөрчлөө вэ?

Рэз-      Жарэд өөрчилсөн.

Мар-     Морган, чи миний ахлах туслах шүү.

Жар-    Нөгөө хүнрүүгээ яриарай. Баярлалаа.

Пак-     Та үүнээс цааш явж болохгүй. Сувилагч Мэттьюс таныг хүлээлгийн өрөөнд хүргэнэ.

Кор-      Би,, нөхрөө үнсэж болох уу?

Пак-     Болно оо.

Хан-     Би чадахгүй юм байна.

Кор-      Үгүй ээ, чи чадна. Хайртай хүмүүс ийм байх ёстой биз дээ? Чамд олдсон боломжийг хамтдаа атгана.

Хан-     За.

Рэз-      Зүүн хөхөнд эдийн томоохон гажиг байна.

Мар-     Зургаан цагийн өмнө байсан бол би доод давхаргын булчингийн эдийг аврах байлаа.

Жар-    Зүрхний хэмнэл нь огцом нэмэгдэж эхэллээ. Та харж байна уу, ЖЛ?

Жл-      Одоо харж байна. Таны хэсэгт байдал хэр байна?

Мар-     Цус алдалт харагдахгүй байна. Морган, наад талд чинь яаж байна?

Рэз-      Бүх юм тун сайн байна. Мэдээ алдуулагч нь багадчихав уу?

Жар-    Үгүй. Үгүй ээ, ямар нэгэн юм болоод байна.

Мар-     Жарэдийн зөв.

Нэй-     Соруулаарай, Клэйр. 25-ыг 130-аар солиод өгөөрэй. За, Мёрфи, чимхүүрийн чимхсэн хэсгээр маш болгоомжтой зүсээрэй.

Шон-    Зүсэлт хийлээ.

Нэй-     Хөдөлгөөн сэргээх боломж хэр байна вэ?

Пак-     Нурууны холбоосоор дохио дамжиж, хэвийн ажиллагаатай байна.

Нэй-     Масс тархины холбоосыг бүрэн дарсан байна. Фэрромагнэтик  саваа аваад өг. Доод хэсгийн үзүүрт хүрч холбоосыг цэвэрлэж чадахгүй нь.

Пак-     Даралт унах магадлалтай байна.

Шон-    Энд бид тархины шилбийг нь дарж байна.

Нэй-     Даралт нь хэдтэй байна вэ?

Клр-      Гол ратерийн судасных далтай байна.

Пак-     Одоохондоо юу ч алга.

Нэй-     Шингэн дусал залга. Даралтыг ерээс дээш барь.

Шон-    Хантэр мэдрэлийн шоконд орох гэж байна. Хагалгаагаа яг одоо зогсооё.

Нэй-     Одоохон боллоо. Хорин секунд.

Клр-      Даралт жар боллоо. Судас шахагч хийгээрэй.

Нэй-     Хамгийн сүүлчийнх нь үлдлээ. Хавагнасан байна. Дексаметазоноос зуун граммыг хий.

Пак-     Юу ч алга аа.

Шон-    Үхэж байна ш дээ.

Нэй-     Ганцхан см эд ш дээ.

Жар-    Цэвэр.

Рэз-      Амиодароноос дахиад нэг тун хий. Өвчтөн хариу өгөхгүй байна.

Мар-     Судасны бөглөрөл нь гарчихлаа. Би цээжийг нь нээлээ.

Жар-    Арван жоуль. Цэвэр.

Мар-     Дахиад.

Жар-    Цэвэр.

Мар-     Зүрхний иллэг хийлээ. – нас барсан цаг.

Рэз-      Бас нарсан цаг нь, 10:23.

Нэй-     Эргээд тавтай морил, Хантэр. Масс зарим хэсэгт гүн барьцалдсан байна, тиймээс бид өөр ямар арга хэмжээ авахаа мэдсэнгүй. Гэхдээ холбоос нь эрүүл байна лээ. Таны эмчилгээ хийх хэд хэдэн мэргэжилтэн томилно. Эхнийх нь мэдрэл заслын эмч,

Хан-     Баярлалаа, баярлалаа. Баярлалаа. Хийсэнд бүхэнд тань талархаж байна. Үлдсэнийг нь дараа яривал дургүйцэхгүй биз дээ? Би эхнэртэйгээ хамт баймаар байна. Баярлалаа. – Хайрт минь. Хайрт минь.

Мар-     Би сэтгэл нь хөрсөн хостой уулзсан. Бие биедээ хайртай, юу хамгийн чухал вэ гэдгээ ухаарах мөчид нь хэдийнэ хожимдчихсон байсан. Тэдэн шиг болмооргүй байна. Өөрийгөө чамд бүрэн зориулмаар байна.

Иза-     Би ч гэсэн чамд хайртай.

Мар-     Намайг үртэй болгох боломжтой хагалгаа байдаг юм байна, гэвч сулрал үүсэх эрсдэлтэй.

Иза-     Чи яамаар байна вэ?

Мар-     Би чамд чиний, өөрсдийнхөө хүссэн гэр бүлийг өгмөөр байна.

Иза-     Бид бол гэр бүл. Тийм ээ, хүүхэдтэй болмоор байна, хүүхэдтэй болох өөр олон арга байгаа, тэр аргыг хамтдаа олъё. Гэвч би бэлгийн амьдралаараа дэнчин тавьж яав ч чадахгүй.

Эж-       Долоо хоногт ганцхан удаа, гэхдээ миний бодлоор, надад их завсарлага болох байх тийм үү?

Клр-      Та үргэлж сайхан хоолойтой байсан.

Эж-       Хүн бүрт нэг юм байдаг биз дээ? Намайг ярьж боллоо. Одоо чиний тухай ярья. Найз залуутай болсон уу?

Клр-      Болох нь болсон.

Эж-       Залуу явахад ч сонголт олон байдаг юм даа.

Клр-      Одоохондоо амьдралд минь дараа илүүдээгүй байна.

Эж-       Бусдын төлөө өөрийгөө умартдаг хэвээрээ шив. Намайг л гэдэг байсан шиг ээ. – Би таарсан бүхэнд сайрхдаг, миний охин, мэс засалч. Мэс заслын дагалдан гээд л. За за, уучлаарай. Ажилдаа дуртай юу?

Клр-      Бүр хайртай. Та хаана байрлаж байгаа юм? Энд түр хугацаагаар ирсэн үү?

Эж-       Тийм ээ. Чамтайгаа ойр байх гэсэн юм. Би нэг газар олсон. Чамд таалагдана, гэхдээ нэг мөсөн шийдэх хэрэгтэй байна л даа. Би буцааж төлнө өө.

Клр-      Хэд хэрэгтэй байгаа юм?

Эж-       2500. Дээр нь бас тавилга гэх мэт зүйлс авах хэрэгтэй байгаа. Чи болж өгвөл надад сонголт хийхэд тусла л даа. Тун их талархаж байна. Би сонголт сайтай шүү.

Кэн-      Сэлэстэ ирэхгүй гэсэн. Надаас салчихсан. Би угаасаа дургүй. Гэхдээ, энэ оройг баллахгүй ээ. Найзуудын үдэш шүү. Нартай ч, бороотой ч бие биенийхээ арыг даана аа. Мартсанаас, зай хураагуурын тавиураас чинь хорин доллар олсон, тэгээд, хятад хоол авчихлаа. Талархах хэрэггүй.

Шон-    Би хятад хоолонд дургүй.

Кэн-      За, боль доо. Санаа зоволтгүй, Ма Жуны Кун Паод бүгдээрээ дуртай. За, болсон. Сэлэстэд хаягдсандаа жаахан гутарч байна. Жинхэнэ бүсгүй байлаа шүү.

Шон-    Чи Сэлэстэд дургүй гэсэн ш дээ.

Кэн-      Тийм ээ. Би, яагаад дургүй гэхээр, мэдэхгүй ээ, хайртай болохоороо юм уу.

Шон-    Аймшигтай амттай юм байна.

Кэн-      За за, тэгвэл чи хятад хоолонд дургүй юм байна. Ахиухан идэх нь. Дан цагаан будаа авах уу? Өө, би тоглоомын гар авч ирсэн, тэнд байгаа муу залууд чинь залгачихсан шүү. Хоёулаа Мортал Комбат тоглоё. Алив. Тоглох юм уу, үгүй юм уу?

Шон-    Тоглолгүй яах вэ.

Кэн-      За, сайхан тоглоно оо. Энэ чиний гар. Зүүн талынх нь чиний хүн.

Шон-    За.

Кэн-      Эхэлье. Чи дөрвөн гартай, гэхдээ шалдан, тэгэхээр эхэлье.

Шон-    Би чамайг пневмотракстай болгочихлоо.

Кэн-      Энэ тоглоомыг ийм их цустай гэж мэдсэнгүй. Гал бөмбөлөг. Болгож тавина даа. Чи өмнө нь тоглож байсан юм уу?

Шон-    Нурууг нь хугалчих шиг боллоо.

Кэн-      Тийм ээ, тийм байна, нэлээн хүчтэй хугарах шиг боллоо.

Шон-    Чи үхчихлээ.

Back to episodes Go home