Jujutsu Kaisen S1_24

24-р анги

Юүжи: Күгисаки! Наад цусандаа оногдов доо!

Күгисаки: Мэдэхгүй гэж бодоо юу?

Эсо: Зугтацгаа, нуруугаа харуулаад.

Юүжи: Күгисаки, илүү хурдалж чадах уу?

Күгисаки: Бүтэхгүй ээ! Араа даалгачих.

Юүжи: Найдлаа.

Күгисаки: Айн? Айн?

Эсо: Ямар хурдтай юм бэ? Бүр хүн тэвэрчихсэн хэрнээ шүү. Цк... зугтах нь. За, хамаагүй дээ.

Юүжи: Ёош, зайнаас нь гарчихлаа.

Күгисаки: Сайн байлаа. Ганц магтчихъя.

Юүжи: За, за.

Күгисаки: Тоглосон юм. Баярлалаа.

Юүжи: Дөт замаар түрүүлээд ирчхэв үү?

Күгисаки: Итадо—

Юүжи: Күгисаки!

Эсо: Санаа зовох хэрэггүй. Дүүгийн минь цус минийх шиг чанартай биш. Минийх ч гэсэн биеийг чинь бүхэлд нь шавшихгүйгээр алахгүй. Новшийн л их өвдөх байх. Бидний техник одооноос эхэлнэ. Ялзрах техник: Үхжил.

Күгисаки: Айн?

Эсо: Мембран, шархаар...

Бичиг: 24-р анги Хамсаатнууд

Эсо: дамжин ах дүүс бидний цус сорогдож аль нэг нь л техникийг идэвхжүүлэхэд нэвчсэн хэсгээс үхжил эхэлнэ. Энэ хүү үсрээд 15 минут. Хатагтайн хувьд 15 минут ихдээ тэснэ. Өглөө гэхэд яс чинь л үлдэнэ.

Юүжи: Техник юм бол сулруулахад л болох юм байна! Тэгэхээр хортой юм бий.

Эсо: Мөн чанар нь хор ч гэсэн бидний техник дан ганц ялзрал юм. Техникээ ил болгож дууслаа. Одоо улам илүү хурдтай үхнэ. За, яах гэж байна даа? Ах аа, тэд сүйдтэй биш юм.

Гэтоу: Мэйжи эриний эхэнд хараагдсан сүнсний үрийг тээх өвөрмөц шинж чанартай охин байжээ. Яаж жирэмсэлсэн ой санамж огтхон ч байгаагүй ба эцэг эх, хамаатан садангийн толгой түрүүгүй зандчихад бүсгүй хүүр болсон үрээ тэврэн зугтаж нэгэн хар шидтэн суудаг хийдэд очиж таарчээ. Тэгж бүсгүйн зол талаар өнгөрчээ. Камо Норитоши. Хар шидийн соёлын өвийн дотроос хамгийн адгийн хар шидтэн гэгдэж гурван том овгийн шившгээр нэрлэгджээ. Түүний оюуны сониуч зан хүн болон хараагдсан сүнсний дундаас хүүхэд төрсөн байх магадлалд татагджээ. Есөн удаа жирэмслүүлж есөн удаа авхуулав. Тэрхүү явдал нь хэрхэн болж, бүсгүйд юу тохиолдсон баримтууд дараад нь устжээ. Хараагдсан хэвлий: Үхлийн уран зураг нэгээс гурав хүртэл. Онц зэрэгт ангилагдах хангалттай хүчтэй хараагдсан биетүүд. Тэрхүү хүчний эх үүсвэр нь эхийнх нь атаа хорсол уу, эсвэл...

Эсо: Эхийн талаар ой санамж үгүй. Хүмүүст ч, хар шидтэнүүдэд ч... Өс санасан ч юм байхгүй л дээ. 150 жилийн турш нэгнийхээ оршин байгаад найдаж лацдагдан байсаар ирсэн.

Чосо: Бид хараагдсан сүнснүүдтэй хамсана.

Эсо: Зүгээр гэж үү? Тэд сэжигтэй шүү, ах аа.

Чосо: Хараагдсан сүнснүүдийн дүрсэлсэн ирээдүй бидэнд илүү тохирно. Ердөө л тэр. Биежүүлсэн тусыг нь март. За, дүү нар минь. Эсо чи Кэчизүгийн төлөө амьдар. Кэчизү миний төлөө амьдар. Харин би Эсогийн төлөө амьдарна. Бид гурваараа нэг.

Эсо: Ах дүүсийнхээ төлөө. Ах дүү нар минь хүсвэл би үүнд нь амиа өгнө. Тэсвэрлэхээргүй өвдөж байвал яг одоо хороочих юм уу?

Күгисаки: Онох л юм бол ялах нь баталгаатай техник... Та хоёр хүчтэй юм аа. Гэхдээ харамсалтай юм. Надтай таарсан чинь золгүй учрал болж! Сүрлэн хүүхэлдэйн техник: Цуурай! Хэн нь шийртэйгээ үзэх үү? Өвдөх дургүй биз дээ? Тийм бол уйлж эхлээд техникээ сулла.

Эсо: Хараал хариулах техник. Хэн нь шийртэйгээ үзэх... Бид техникээ суллах хүртэл энэ үргэлжлэх нь ээ?

Күгисаки: Сүрлэн хүүхэлдэйн техник: Цуурай. Биеэс тасарсан хэсэг болон дүрсэнд нь хараагдсан энерги нэвтрүүлснээр үндсэн биед нь гэмтэл учруулдаг хар шид. Техникийн хамрах хүрээ нь өргөн, хоорондын хүчний ялгаа болон биеэс салсан хэсгийн ач холбогдлоос хамаарч нөлөө нь харилцан адилгүй. Цус нь Сүрлэн хүүхэлдэйн техникийн хувьд тийм ч ач холбогдолтой биш. Гэвч Цуурай нь өрсөлдөгчтэйгөө юугаар холбогдсоноос шалтгаалдаг. Одоо миний дотор байгаа тэдний цус ялзрах техникийн хамтаар биднийг хүчтэй холбож буй. Дүүд нь хүртэл нөлөөлсөн нь гайхмаар явдал боллоо. Тэртэй тэргүй үхэхээс хойш Цуурайгаар балбаад өгье л дөө.

Эсо: Нэлээн хүчтэй боловч хэчнээн ингэлээ гээд бидний аминд халгүй. Гүрийгээд байж байхад эцэст нь үхэх нь чи. Түүнчлэн Үхжил идэвхтэй байгаа үед өвдөлт болон хор чамайг л— Яаж ингэж чөлөөтэй хөдөлдөг билээ?

Күгисаки: Цуурай! Итадори бол Хараалын Хаан, Рёомэн Сүкүнагийн сав. Тиймээс бүхий л хорын эсрэг тэсвэртэй.

Эсо: Мөн чанар нь хор ч гэсэн бидний техник дан ганц ялзрал юм.

Күгисаки: Ялзралаас үүдэх өвдөлтийг мэдэрч байгаа байх гэхдээ хор түүнд нөлөөлөхгүй. Дан ганц өвдөлт л бол... Итадори Юүжи... зогсохгүй!

Эсо: Кэчизү!

Күгисаки: Амаа хамхи! Цуурай!

Эсо: Юу ч биш! Солигдчихлоо! Үхлүүт эмэгтэйг нь үхэхэд ойртсон дүүгийн минь эсрэг тавьчихлаа! Үргэлж хөдөлгөөнийг минь хорино гэж бодсон уу? Бүсгүй! Техникээ суллах уу, үгүй юу? Энэ маягаар дүүгээ аварч чадахгүй нь. Үхжил идэвхтэй байхад Далавчит Хааныг гаргаж чадахгүй. Гэвч тэр хүүхэнд дүүг минь алах хүч үлдсэн болов уу? Хүүхэн хажуугаас оролцлоо ч хүүхнийг үхэхээс өмнө би энэ залууг хороож чадахгүй л болов уу. Яасан ч техникийг суллахгүй!

Кэчизү: А-Ах аа!

Чосо: Бид гурвуул нэг.

Эсо: Анзаарахаасаа өмнө техникээ суллачихлаа. Далавчит хаан! Саяны хар гэрэл юу байв? Би түүний цохилтыг авахаас өмнө хараагдсан энергиэрээ хатууруулсан даа! Гэтэл нэг мэдэхэд гар минь мөртэйгөө зад үсэрчихлээ. Дүү минь! Битгий үхээрэй, дүү минь!

Кэчизү: Ах аа!

Күгисаки: Би хараахан харуулаагүй байгаа билүү? Сүлбээр. Санаа зоволтгүй. Ахыг чинь удахгүй хойноос чинь явууламз.

Эсо: Кэчизү.

Чосо: Бид гурвуул нэг.

Эсо: Уучил, ах. Би хамт байсан хэрнээ...

Күгисаки: Энэ яагаад арилахгүй байна? Одоо ч амьд байна уу? Биш! Хараагдсан сүнс биш байна! Биетэй юм байна!

Эр1: Болгоомжтой л доо! Ёстой нэг.

Эр2: С-Савамура?

Эсо: Хурдаа нэм. Тоормос дарвал үхнэ гэж мэд. Чи ч тэр, энэ ч тэр. Ойлгов уу? Дагаад үзээрэй, хар шидтэн. Энэ хоёрыг ялангуяа тэр хүүхнийг нь заавал ална. Уучил, Кэчизү. Гашуудаж ч чадсангүй. Гэхдээ заавал өшөөг чинь— Тэр эмэгтэй юу хийгээд байна?

Юүжи: Күгисаки!

Күгисаки: Битгий яаруулаад бай! Сүрлэн хүүхэлдэйн техник: Цуурай!

Нанами: Хар гялбаагаар цохиход хар шидтэнүүд хэсэг зуур "атлетик" гэх төлөвт ордог.

Эсо: Новш! Хараал хариулдаг техник байгаагүй юм уу?

Юүжи: Уучил. Өвдөж байна.

Махито: Гэто, хувьцааны гэрчилгээ.

Гэтоу: Яасан бэ, Чосо?

Махито: Бушуул л даа. Хөөе, битгий эвдчих л дээ.

Чосо: Дүү нар минь үхчихлээ.

Гэтоу: Үүнийг мэдэрдэг байх нь ээ?

Чосо: Юу болоод байна? Бүрэн биежсэн бол нэг хэрэг, хоёул ганц хурууны хараагдсан сүнсэнд ялагдана гэж бодохгүй байна.

Махито: Өөр байгаа билүү?

Гэтоу: Байз.

Махито: Илүү байхгүй юм байх даа? Яагаад эвдэж байгаа юм бэ?

Гэтоу: Мэдэгдэл ирлээ. Эсо, Кэчизүг хороосон нь

Махито: Хмм.

Гэтоу: Хар шидийн сургуулийн нэгдүгээр ангийн... Итадори Юүжи болон түүнийг баг байж.

Эм: Таны залгасан дугаар—

Акари: Авахгүй гэж мэдсэн юм аа! Хаашаа явчихсан жаалууд вэ?

Юүжи: Күгисаки, зүгээр үү?

Күгисаки: Аан, тийм ээ. Сорви л үлдэх байх даа. Тэр ах нар гайгүй байгаа аа? Машин нь яваад өгчихсөн. Хорын хувьд... Одоо харихад Шоко эгч сэрүүн байх болов уу? Бас эрүүл байх болов уу? Юундаа татвалзаад байгаа юм бэ? Эвгүй байна.

Юүжи: Анхны удаагийнх чинь юм болов уу гэж бодоод л. Арилгах биш, алсан чинь.

Күгисаки: Харин чи?

Юүжи: Би урьд нь нэг удаа... Үгүй ээ, тэрийг нэг удаа гэхэд худал хэлсэн болно. Гурван хүн.

Күгисаки: Надаас илүү чи л зүгээргүй байна. Шулуухан хэлэхэд надад бол хамаагүй. Хар шидтэн хойно ийм зүйл гарч л таарна. Фүшигүро биш ч гэсэн бидний аврах хүнд хязгаар гэж бий. Миний амьдралд багтах зай ч гэх юм уу, тэнд багтаагүй хүмүүсийн хойноос зүрхээ савлуулмааргүй байна. Муухай байна уу? Чам шиг дураараа орж ирээд багтчихдаг хүн ч бий л дээ. Сэтгэлийг чинь засах гэсэн юм биш шүү, хараагдсан сүнс, хараал хэрэглэгчдэд санаа зовох шаардлага байгаагүй. Хүн байсан бол тийм урт хугацааны хязгаартай хорих шаардлага байхгүй. Мэдэж байгаа биз дээ?

Юүжи: Гэхдээ тэр нүднийх нь урд дүү нь үхэхэд уйлсан.

Күгисаки: Тийм бий.

Юүжи: Би хоёр биенээ амьд гарсанд баяртай байна. Тайвширч байна. Гэсэн ч миний хороосон амь насанд нулимс байсан гэсэн бодол... Ердөө л тэр.

Күгисаки: Тийм бий. Тийм бол хамсаатнууд болох шив.

Зэрэг: Ф-Фүшигүро?

Фүшигүро: Өө, эргээд ирэв үү. Зүгээр байгаа чинь яамай даа.

Зэрэг: А-Айлаа шдээ! Үхчихлээ л гэж бодлоо! Ашгүй дээ!

Фүшигүро: Жаахан аяар гэм. Толгой өвдөөд байна.

Күгисаки: Сүкүнагийн хурууг гартаа бариад унтаад байхдаа яахав дээ. Аюултай шд.

Фүшигүро: Хурууны талаар яаж мэдсэн юм?

Күгисаки: Тэрийг асуухтайгаа байна уу?

Фүшигүро: Үгүй ээ. Ямартай ч Нитта эгчтэй холбогд. Үүнийг лацдах хэрэгтэй. Хараагдсан сүнснүүд ирчихнэ.

Юүжи: Би идчих үү?

Күгисаки: Хоолны үлдэгдэл биш дээ.

Фүшигүро: Чамайг дээд тал нь хэдэн хуруу залгиж чадахыг мэдэхгүй. Тиймээс бүү ид. Гэхдээ хамгийн бие сайтайгаар нь чамд өгье. Дахиад хэлчхэд бүү идээрэй.

Юүжи: Нохойн хэмжээнд сэтгэдэг гэж боддог юм байх даа?

Зэрэг: Битгий ид гээ биз дээ?

Юүжи: Айн? Би юу? Энэ нээрэн... Энэ удаад ч мөн юу ч хийгээгүй юм байж!

Гожо: Чиний доторх Сүкүна хүчээ олж авахын тулд хурууны байрлалыг зааж өгнө.

Юүжи: Гожо багш заримдаа шал худлаа залдаг юм уу?

Фүшигүро: Одоо л ойлгов уу?

Акари: Хөөе, гурав аа! Одоо болтол юу хийж байсан юм?

Юүжи: Өө, Нитта эгч.

Акари: Хүний дуудлагад ч хариулахгүй!

Күгисаки: Дэлбэртлээ уурлачихжээ.

Акари: Юу гэсэн үг вэ?

Юүжи: За, харьцгаах уу даа?

Акари: Харилцах, зөвшилцөх, тайлагнах ямар чухлыг ойлгоогүй юу?

Күгисаки: Өлсөж байна шүү.

Акари: Дуулж байна уу? Хөөе!

Күгисаки: Энэ хавьд Тансаг Сүши байгаа болов уу?

Юүжи: Тансаг Сүшиний хурдны галт тэрэг гоё байгаа биз дээ?

Күгисаки: Дуугүй бай.

Гожо: Ганц хуруутай хараагдсан сүнс ч байгаагүй. Цогцсыг нь шинжилтэл бүр гайхмаар! Өнөө хараагдсан биетүүд биежсэн байдаг байгаа. Тус тусдаа нэг нэг онц зэргийг дарсан! Энэ жилийн нэгийнхэн жинхэнэ эрдэнэ байлаа. Багшийнх нь хувиар миний чадвар сайн байна уу?

Утахимэ: Амралтынхаа өдрөөр чамтай удаан чалчмааргүй байна. Уух үдэшлэгийн талаар л залгасан биз дээ?

Гожо: Уух хүмүүсээ олоо юу?

Утахимэ: Олсонгүй ээ. Надаас өгсүүлээд бүгд завгүй байна. Яах уу? Сурагчдаас асууж үзэх үү?

Гожо: Би хөнгөн жингийнх болохоор алкохолгүй үдэшлэг байсан ч яахав дээ. Хүмүүст дуулгах ажлыг чамд даатгая.

Бичиг: Утахимэ Иори

Гожо: Утахимэгийн эргэн тойронд юу сонсож байгааг мэдэхгүй хойно. Сурагчид дунд урвагч байгаа гэж бодмооргүй байна. Ядаргаа юм аа. За үлдсэнийг нь найдлаа шүү, Мэй.

Бичиг: Гожо Сатору

Фүшигүро: Итадорид хуруунууд цуурайтаж байгааг бүү яриарай.

Күгисаки: Баттай юм уу?

Фүшигүро: Бараг л. Нэгэнт дууссан хэрэг. Анзаарсан байж магадгүй гэвэл бид болон Нитта эгч л гэж бодож байна. Итадори...

Эсо: Сүкүнагийн хуруу ердөө өдөөгч.

Фүшигүро: Ясохачигийн гүүрний хараал хэзээ ч идэвхэжсэн гайхахааргүй байсан. Тэгээд ч хурууг залгисан нь намайг аврах гэж л тэр. Гэхдээ тэр үүнд сэтгэл нь ханахгүй биз. Тиймээс бүү хэл.

Күгисаки: Хэлэхгүй ээ. Эмэгтэй хүний анзааргыг бүү бас.

Сүкүна: Чиний буруу! Чи л намайг оруулсан. Ингээд таслагдсан сүнсний минь хэсгүүд сэрчихлээ. Олон хүмүүс аварна гэлүү? Жаал аа! Чамайг байгаа болохоор л хүмүүс үхэж байгаа юм.

Юүжи: Хөөе... наадхаа Фүшигүрод бүү хэлээрэй.

Фүшигүро: Гэхдээ чиний аварсан хүн чинь ирээдүйд хэн нэгнийг хороовол яах вэ?

Юүжи: Бүү хэл.

Тогэ: Гичийн навч.

Панда: Яасан бэ? Хөдөлгөөн чинь нэг л эрчгүй байх чинь. Суларчхаа юу?

Маки: Дуугүй бай! Хэвтрийн дэглэм барьсаар байгаад форм алдагдчихаж!

Панда: Тэрнээс гадна дуулсан уу? Нэгийнхний талаар?

Маки: Тийм ээ. Гурван онц зэргийг дарсан гэсэн байх аа?

Тогэ: Хулд.

Маки: Тэгвэл... Бид ч мөн хойно нь хоцорч болохгүй.

Тогэ: Түрс.

Панда: Тийм ээ! Хөөе! Сая жинхэнээсээ дайрсан уу?

Маки: Жинхэнээсээ дайрахгүй бол бэлтгэл болохгүй шд.

Тогэ: Хүрэн замаг.

Гакуганжи: Онц түвшин бол хар шидтэнүүд дундаа ердийнхөөс давсан эрх мэдэлтэй байдаг. Нэгдүгээр түвшнийхэн нь хар шидийн ертөнцийг болон бусад шидтэнүүдээ удирдан манлайлдаг хүмүүс гэж би боддог. Аюул, нууц мэдээлэл, цалин нь хагас нэгдүгээр зэрэг болон түүнээс доошихтой харьцуулшгүй. Үүнийг мэдсээр байж сая юу гэв ээ?

Мэймэй: Зэнин Маки. Панда...

Тоодо: Фүшигүро Мэгүми, Күгисаки Нобара, мөн миний бро Итадори Юүжи. Энэ тавыг Тоодо Аой миний нэр дээр

Мэймэй: ...Мэй Мэй миний нэрэн дээр

Зэрэг: ...нэгдүгээр түвшинд санал дэвшүүлж байна.

Юүжи: Арай ихийг аваад байгаа юм биш үү?

Күгисаки: Тал нь чинийх биз дээ?

Юүжи: Минийх ганц энэ шдээ!

Күгисаки: Нэгийг нь л унагаавал... алчихна шүү!

Юүжи: З-За...

Күгисаки: Нэгийг нь л унагаавал ална гээд байхад!

Юүжи: Уучлаарай! Албаар биш шдээ! Чи л зөндөө их юм авчраад!

Күгисаки: Муухай болчихвол яах гэж байна?

Фүшигүро: Фүшигүро байна. За.

Юүжи: Буцаж очоод өөрийг ав!

Фүшигүро: За. Ойлголоо. Таслалаа.

Күгисаки: Юу?

Фүшигүро: Гожо багш хүрээд ир гэнэ.

Күгисаки: Айн? Яагаад?

Фүшигүро: Даалгавар бололтой. Мөн маш нууц.

Күгисаки: Юу? Дөнгөж сая нэгийг дуусгаа биз дээ?

Юүжи: Яадаг юм бэ? Гожо багш маш нууц гэж байгаа бол том л байж таарна.

Күгисаки: Ихэвчлэн л тэгдэг биз дээ?

Фүшигүро: Дандаа л тэгдэг шд.

Юүжи: За, ямар хамаа байна. Явцгаая.

Бичиг: Үргэлжлэл бий

Back to episodes Go home