Jujutsu Kaisen S1_23

23-р анги

Хараал: Барилаа даа!

Юүжи:  Түүний нулимсан цус юу байв?  Хор уу?

Хараал: Юу вэ? Хүчтэй юм аа. Сонирхолгүй юм өө.

Күгисаки: Сүрлэн хүүхэлдэйн техник: Цуурай!

Фүшигүро: Хэдүүлээ байгаа юм бэ?

Күгисаки: Сохор номин цохилтоор явж болох юм биз дээ?

Фүшигүро: Аанха. Энэ хэвээрээ. Энэ хэвээрээ зайлуулаад бай. Нэгийг нь ч үлдээхгүй дуусгая. Хариу дайрахгүй байх.

Күгисаки: Хязгаарлагдмал ч гэсэн техник нь өргөн хүрээг хамардаг, үндсэн бие нь довтлох чадваргүй гэсэн үг үү?

Фүшигүро: Тийм байж магад л гэж байна.  Санаа зовоож байсан нь техникийн хамрах хүрээ,  хохирогчдын тоо, хаалт...  Энэ бүгд үндсэн биеэсээ салж байна.  Азтай байна.  Тийм бол хурдхан зайлуулж чадна.  Тийм учраас... асуудал нь дараа гарч ирнэ. Күгисаки!

Күгисаки: Асуудалгүй ээ! Чи сохор номинг л цохь.

Фүшигүро: Новш! Тэр байнга л сорогдож байх юм аа!  Гэхдээ саяных юу байв?  Сохор номин?  Эсвэл түрүүнийх үү?  Аль нь ч биш байна!

Юүжи: Күгисаки?

Хараал: Юу вэ, ах байж шдээ! Би ч гэсэн!

Юүжи: Зугтчихлаа? Явуулчхаж болох юм уу?

Фүшигүро: Хойноос нь хөө! Күгисаки ч мөн тэр хаалтын гадна гарчихлаа! Бодсоноос илүү яггүй зүйлтэй тулалдаж байж мэднэ. Харин эсрэгээрээ эндэх нь хамаагүй амархан байж! Ганцаараа яаж ийгээд зохицуулчихна! Күгисакид тусал! Хойноос нь бушуу яв!

Юүжи: Энд эвгүйтвэл чи ч бас гараад ирээрэй.

Күгисаки: Чи муу... Битгий хүрээд бай!

Эсо: Эмэгтэй юм уу? Өршөөгөөрэй. Ах дүүс биднийг юманд явуулсан юм. Энэ дотор хар шидтэнүүдийг хороо гээгүй. Ухарвал зугтаалгая, залуу авхай.

Күгисаки: Юманд явуулсан?

Эсо: Хм? Та нарыг ч бас юманд явуулж гэж таамагласан юм сан.

Күгисаки:  Хараагдсан сүнс үү? Хараал хэрэглэгч үү?  Аль нь юм бэ?  Бас энэ яачихсан үнэр вэ?

Фүшигүро: Сүүлийнх нь! Гэтэж дайрах чинь энгийн байна. Энгийн байна гээд байгаа юм биш үү. Бүгдийг нь зайлуулчхав уу?  Ямартай ч ингээд Цүмикигийн хувьд санаа амрахаар боллоо.  Үлдсэн нь...  Нэг амьд үлдсэн гэж үү?  Түрүүнийх жинхэнэ нь байгаагүй юм уу?  Хаалт ч гэсэн нурсангүй.  Юу вэ?  Хараагдсан сүнсний үйлдлийн ерөнхий дараалалд хэт найдаж болохгүй.  Тэгсэн хэрнээ л үргэлж дагачихдаг байж.  Яагаад одоо тэмдэглэсэн хүмүүсийг алах болов?  Эхнийх нь аллага 6-р сард.  Харин 6-р сард...

Эсо: Бидний зорилго бол Сүкүнагийн хурууг буцааж авах.

Бичиг: 23-р анги Сохроор дагахын гарал үүсэл 2

Фүшигүро:  Нөлөө нь дэндүү хүчтэй биет байдаг.   Чимээгүй биет ч байдаг.   Зарим нь хэдийнээ хараагдсан сүнсэнд залгиулсан байдаг.  Энэ бол цуурай.  Хоригдсон хараагдсан сүнс дотор  хүчийг нь дарж байсан Сүкүнагийн хуруу байсан.  6-р сард  Сүкүна Итадорид ил гарч ирэхэд хараагдсан энерги задарсан.  Хараад үзвэл адилхан.  Магадгүй засан хүмүүжүүлэх газарт байснаас хэдэн түвшин илүү...  хүчтэй байх! Нүэ!

Гожо: За, дахиад би яллаа. Ховор хэрэг шүү. Мэгүми надаас бэлтгээд өгөөч гэж гуйна гэдэг. Юүжи чамайг давсанд яараа юу?

Фүшигүро: Нэрэлхээд нэрээ идэх биш.

Гожо: Надад найдах тэгтлээ дургүй юм уу? Мэгүми, чи байна аа. Чадвар, бололцооны хувьд  Юүжитэй адилхан гэж бодож байна. Гол нь сэтгэлгээний асуудал байна. Мэгүми. Чи ерөөсөө хүчээ дайчилдаггүй биз дээ?

Фүшигүро: Айн? Намайг хүчээ дайчилдаггүй гэх гээд байна уу?

Гожо: Дайчилдаггүй биш. Чаддаггүй гэж байна. Жишээ нь гэвэл түрүүн бэйсбол тоглоход яагаад золиослох бант хийв? Өөрөө гарлаа ч гэсэн Нобараг урагшлуулахыг хүссэн үү? Энэ сайн хандлага мөн, гэхдээ Юүжи бид хоёр үргэлж хоум ран хийхийг хичээнэ. Бант муу ч биш л дээ. Бэйсбол бол багийн спорт. Тус бүрийн ч үүрэгтэй. Гэхдээ хар шид бол ганцаарчилсан спорт.

Фүшигүро: Бусад хар шидтэнүүдтэй хоршуулах нь чухал биз дээ?

Гожо: Тийм ээ. Гэхдээ эргэн тойронд чинь хэчнээн хамтрагчид байлаа ч үхэх үедээ чи ганцаараа. Чи өөрийгөө болон бусдыг дутуу үнэлсэн өгөгдлөөр юманд хүрч чадахгүй. Бага ч болов ирээдүйд илүү хүчтэй өөрийгөө төсөөлж чаддаггүй. Чиний нууц хөзрөөс болоод уу? Хамгийн муудаа өөрөө үхчихвэл бүхнийг шийдвэрлэнэ гэж сэтгэдэг. Ийм байдалтай над шиг болох нь бүү хэл Нанами шиг ч болохгүй. Ялахын тулд үхэх, үхэж байж ялах... огт өөр шүү, Мэгүми. Бүхнээ дайчил. Илүү шуналтай бай.

Фүшигүро: Хэдэн секунд ухаангүй байсан юм бол? Чөтгөр нохой устчихаж... Үгүй ээ, техник суларчхаж. Энэ хүрээд дуусах байжээ. Халдашгүй эрдэнэс, дүүжин дүүжин...

Сүкүна: Хайран авьяас.

Фүшигүро: Больж үзье.

Гожо:  Хар шидтэний өсөлтийн муруй  заавал жигд налуу байх албагүй.

Сүкүна: Чи тэр үед яагаад зугтсан юм?

Фүшигүро: Сүүдрийнхээ гүн дэх бүхнийг гаргаж хая... Тодорхой бүтцийг нь дараа болъё, хараагдсан энерги цуглуулсан даруйдаа шахаж гарга. Хязгаараа чөлөөтэй давсан ирээдүйн өөрийгөө төсөөл! Хийе л дээ!

Гожо:  Бат бөх үндэслэл,  бага зэрэг мэдрэмж, төсөөлөл  мөн үл ялиг өдөөлтөөр хүн өөрчлөгддөг.

Фүшигүро: Хүрээ тэлэлт: Кимера Сүүдрийн Цэцэрлэг!  Дутуу л даа.  Үзээрийн нь сайн тал нь.  Гэхдээ одоо ийм байхад хангалттай!  Илүү чөлөөтэй...  тэл!  Техникийн  ач холбогдлыг нь! Чөтгөр нохойны сарвуу түүнд гэмтэл үлдээж байсан. Хамгаалалтгүй байхад нь нэвт сүлбэхэд ямар ч асуудалгүй. Ядарчихлаа. Тэд хаана байна аа?

Сүкүна: Сайн! Сайн байна!

Фүшигүро: Бусадтай орооцолдохгүй байх нэг үндсэн дүрэм бий. Мэдэх үү?

Эр: Мэдэхгүй ээ.

Фүшигүро: "Би чамайг алахгүй, тиймээс чи ч бас намайг бүү ал." Алахыг юугаар ч орлуулж болно. Гол санаа нь нөгөө хүндээ халдахгүй байх зааг тавих явдал юм. Хоёр хүмүүс хамтдаа оршихын тулд энэ дүрэм хэрэгтэй. Энэ дүрмийг зөрчиж, сагсалзаж, бусдыг уурыг чинь хүргэчих вий гэж бөхөлзүүлэх их гоё санагдсан байлгүй. Дараагийн удаад миний өмнө тэгвэл алчихна шүү.

Эр: Бид чамд юу хийсэн юм?

Фүшигүро: Өөрсдөө бодож ол, эсвэл үх.

Багш эр: Хөөе!

Айда: Ө-Ө-Ө-Өнөөдөр Икэзава тэр хэдэд хэлнэ ээ! Би та нарын гар хөлийн үзүүрт зарагдахгүй гэж!

Эр 1: Хичээгээрэй, Айда!

Эр 2: Гэхдээ дараагийн бай нь би ч болчхож мэднэ, тиймээс битгий их хичээ, Айда!

Айда: Хөөе, бүдүүн ээ! Үгээ солилоо! Энэ бүдүүн өнөөдрөөс миний орны хүн гэж хэлнэ!

Эр3: Найзыгаа худалдаж байгаа юм уу, Айда?

Айда: Дуугүй бай!

Цүмики: Мэгүми.

Эр 1: Айн?

Эр 1: Тэнд Икэзава тэр хэд хэвтэж байгаа юм биш үү?

Цүмики: Зодолдохгүй гэж хэлсэн биз дээ?

Фүшигүро: Асран хамгаалагч шиг аашлахаа боль.  Муу хүмүүст дургүй.  Цулгуй газар шиг хоосон бусдыг үзэх үзэл, төсөөллөөрөө  ихэрхэж харьцана.  Сайн хүмүүсийг тэвчих хэцүү.  Тийм муу хүмүүсийг уучилчихдаг.  Уучлахыг журамтай үйлдэл гэж хардаг.  Бөөлжис хүргэм.  Цүмики бол сайн хүний тод жишээ. Дотор муухайрмаар юм.

Цүмики: Өө, уучил. Асгарчихна гэж бодсонгүй.

Фүшигүро:  Нэгдүгээр ангид байхад  миний эцэг болон Цүмикигийн эх  нэг нэгнийх нь эцэг эх нийлээд  ул мөргүй арилсан.  Цагаан үстэй сэжигтэй эр ингэж хэлсэн.

Гожо: Чиний аав байна аа... Зэнин гэдэг том хар шидтэнүүдийн овгийнх л доо. Би хүртэл цочирдохоор олиггүй амьтад тул овгоосоо гарч чамайг үйлдсэн юм. Мэгүми, чи эцгийнхээ Зэнин овгийн эсрэг ашиглахаар  хадгалж байсан хамгийн том хөзөр нь байхгүй юу. Уур чинь хүрч байгаа биз?

Фүшигүро:  Арилаад өгөх хөрөнгө мөнгө  хаанаас олсон нууц нь ил болов.  Би тэр Зэнин овогт худалдагдсан юм шиг байгаа юм.  Тийм ээ, уур хүрч байна.  Ялангуяа таны эв хавгүй байдалд.  Мөн энэ уур хүргэм эр Зэнин овогт намайг зарахыг болиулж  намайг ирээдүйд хар шидтэнээр ажиллуулна гэж барьцаалж  Хар шидийн сургуулиас биднийг тэтгэх санхүүгийн тусламж авсан юм билээ.  Юуных нь хар шидтэн.  Шал балай юм.  Би хэнийг аварна гэж?

Охин: Хөөе, Цүмики! Юу хийж байгаа юм? Мэгүми, сайн уу?

Цүмики: Юу ч биш дээ.

Охин: Байз л даа. Тэрнээс гадна эр зоригийн шалгуураар юм бодов уу?

Цүмики: Явмааргүй л байна, гэхдээ чамд санаа зовж байгаа болохоор явъя даа.

Фүшигүро:  Намайг есдүгээр ангид орсны дараахан  Цүмики хараагдсан.  Жинхэнэ төрх нь тодорхойгүй. Уг гарал нь тодорхойгүй.  Улс даяар адилхан хараалын хэд хэдэн хохирогч гарч ирсэн юм шиг байсан.  Юу ч мэдэгдэхгүй байгааг л олж мэдэж,  Цүмики хэвтэрт орсон хэвээр үлдэв.

Цүмики: Хэн нэгнийг хараах цаг гарвал нандин хүнийхээ тухай бодмоор байна.

Фүшигүро:  Үргэлж инээмсэглэж, гэгээлэг үгс хэлнэ.

Цүмики: Хүмүүсийг уучлах нь муу зүйл биш. Энэ чиний сайхан сэтгэл биз дээ?

Фүшигүро:  Миний ааш авирыг ч хүлээн зөвшөөрсөн.  Ийм Цүмики намайг хүн гэмтээхэд жинхэнээсээ уурладаг байв.  Үүнд нь миний гэдэн хөдөлдөг байв.  Бусдыг байгаагаар нь орхих гэсэн  бялдууч үйлдэл гэж боддог байсан ч  гэхдээ одоо энэ бодол эндүү байсныг ойлгосон.  Би аврах хүнээ сонгодог шиг  санаа нь зовж намайг сонгосон биз ээ.  Уучлаарай.  Би хүүхэд байж.  Уучлалт гуйя.  Тиймээс бушуу сэрж үз, тэнэг эгч минь. Новш, толгой өвдөж байна.  Энэ Ясохачигийн гүүрний хараал  ердөө л нөгөөхтэйгөө давхцаж байж.  Цүмикиг сэхээнд оруулсан хараал арилаагүй л болов уу. Одоо энэ хурууны талаар... Итадорид юу гэж...

Бичиг: Фүшигүро унтаж орхив

Эсо:  Гэнэт нүсэр нөлөө гараад ирлээ.  Сүкүнагийн хуруу хаалтаас гарчхав уу?  Хэрэв хурууны эзэмшигчийг хар шидтэн арилгасан бол  нэлээн сайн юм.

Күгисаки:  Тэгсэн ч гэлээ хурууны...  онц зэргийн хараагдсан сүнсийг дарлаа ч гэсэн  бүрэн бүтэн гарч ирнэ гэж байхгүй.  Тэд зүгээр байгаа даа.

Эсо: Эндүүрчхэж. Миний хэлсэн үгийг март.

Күгисаки: Байз!  Тэр хурууны хойноос явж байна! Басаж байгаа мэт гүйлтээрээ надаас зугтчихна гэж бодоо юу?

Эсо: Би нуруунаасаа жаахан санаа зовдог юм. Эцсийн анхааруулга. Миний нурууг харвал ална—

Юүжи:  Өө, Күгисаки!

Хараал: Ах байна!

Эсо: Х-Х-Харсан биз?

Юүжи:  Айн, хэн бэ?

Хараал: Уучил, ах аа!

Юүжи:  Уучлаарай!

Хараал: Албаар биш! Албаар биш!

Эсо: Ална даа!

Күгисаки: Тэгвэл яагаад ингэж хувцасласан юм? Хачин үнэрийн шалтгаан энэ үү?

Эсо: Илжрээд байгаа юм! Ялзрах техник: Далавчит хаан! Сонын үхэл!

Бичиг: Жүжү зугаалга

Юүжи: Багш аа! Күгисаки!

Гожо:  Айн?

Күгисаки: Чийртэй юм аа. Одоо балайрч байхад дэндүү халуун байна.

Юүжи: Фүшигүрог хоргоогоод байна!

Гожо: В байрлалдаа!

Бүгд: Мэдлээ!

Зэрэг: Фүшигүро!

Күгисаки: Энэ эмэгтэй хэн бэ? Миний нүдэнд хундага тулгасан шөнийг мартчихаа юу?

Юүжи: Надтай байсан хугацаа хамгийн жаргалтай байсан гэсэн чинь худлаа байсан юм уу?

Күгисаки:  Тэр шөнө! Тэр шөнө!

Фүшигүро: Яагаад байгаа юм? Нээрэн яагаад байгаа юм?

Гожо: Хамаагүй хүрэхээ болино уу, гэр бүл үймүүлэгчид ээ! Мэгүми одоо надтай хийлийн сургуулилтаа хийх ёстой. Харьцгаая, Мэгүми. Өнөөдөр "Тэнгэрт гялалзах од"-г гарт чинь оруулах болно.

Фүшигүро: Зүгээр ээ. Тэднийг тоолгүй яв даа. Өртөө чанх урагшаа байгаа.

Эм: Маш их баярлалаа.

Бүгд: Айн?

Фүшигүро: Гэхдээ нээрэн яг яагаад байгаа юм? Ичмээр байна. Больчихгүй юу? Тайлбарла!

Юүжи: Ёоё!

Бичиг: 24-р анги Сохроор дагахын гарал үүсэл - 3 -

Back to episodes Go home