Jujutsu Kaisen S1_22

22-р анги

Тайчи: Хөөе, дуулж байна уу? Автомат цоожтой хаалга онгорхой байсан гэж хэлээд байна шдээ! Битгий дахин хэлүүлээд бай! Түрүү долоо хоногт ч хэлсэн биз дээ? Юуны төлөө өндөр менежментийн төлбөр төлдөг гэж бодоо вэ? Айн? Битгий хуц! Өнөөдөр янзал! Яг одоо ирж шалга! Дуулж байна уу? Ална шүү!

Акари: 6-р сард, Мориокад Канада Тайчи. 8-р сард, Ёокохамад Шимада Осаму. 9-р сард, Нагояад Ямато Хироши. Гурвуул ижил нөхцөл байдалтай үхэцгээсэн. Байрныхаа үүдэнд хараагдсан сүнсэнд сүлбүүлж үхсэн ба мөн бүгд бүгдээрээ алуулахынхаа хэдэн долоо хоногийн өмнөөс

Бичиг: Хар шидийн сургуулийн  туслах арга зүйч Нитта Акари

Акари: байрны менежерт ижил гомдол гаргасан байгаа юм. Автомат цоожтой хаалга нь цэлийтэл онгорхой байсан гэж.

Бичиг: 22-р анги Сохроор дагахын  гарал үүсэл

Акари: Бусад оршин суугчдад яг юу болсон талаар санаанд нь орох зүйл байхгүй байгаа.

Фүшигүро: Гэхдээ он цаг болон байрлалууд нь хамааралгүй юм. Адилхан хараагдсан сүнсэнд алуулсан уу?

Юүжи: Хөөе, хаалганы ажиллагааг доголдуулсан нь хараагдсан сүнсний ажил уу? Хараагдсан сүнс дохиололд илэрдэг юм уу? Камер энэ тэрд гардаггүй биз дээ?

Акари: Дохиолол биш хаалганы операторуудыг л хараагдсан сүнснүүд самууруулж орхисон бололтой.

Юүжи: Аан... Операторууд?

Акари: Ижил хараагдсан сүнс үйлдсэн байх тал дээр гэвэл... Үлдэгдлээс нь тодорхой болгож чадсан зүйл үгүй. Тэгээд ч нэлээн хугацаа өнгөрчихсөн. Тэгээд тэр гурвын хамаарлыг нягталж үзсэн. Гурвуул нэг дунд сургуульд хоёр жил сурч байсан юм билээ.

Күгисаки: Тэгэхээр гурвуул ижил хараалд хараагдаад хэсэг хугацаа өнгөрсний дараа идэвхэжсэн гэсэн үг үү?

Акари: Тийм. Тийм байх магадлал хамгийн өндөр. Тиймээс одоо тэр дунд сургуулийн гурван хохирогчийг таних нэгнээс байцаалт авч та гурвыг хар шидтэний хувиар  юу илрүүлэхийг хармаар байна.

Юүжи: Мундаг юм аа, Күгисаки!

Күгисаки: Хэх. Ойлгомжтой шд.

Юүжи: Оршуулга?

Күгисаки: Энэ нөгөө танилынх нь гэр үү?

Акари: Тийм л дээ... Баларсан юм болжээ. Нөгөө гуравтайгаа адилаар үхсэн байна. Гэр бүлийнхэнтэйгээ амьдардаг тул автомат цоожтой хаалгагүй ч үүдэн дээрээ алуулсан байна. Өмнөхөн нь гэртээ ирэхдээ "Хаалга түгжээгүй хэрнээ онгойхгүй байсан" гэж гэрийнхэндээ хэлж байсан юм билээ. Эцэг эхээс нь ч гэсэн асуусан л даа. Гэвч гурван талийгаачийг сайн мэдэхгүй гэсэн. Аа, цорын ганц сэжүүр маань байсан юм сан!

Юүжи: Санаа зоволтгүй ээ! Энэ дунд сургуульд нэг юм байж л таараа!

Акари: Тийм бол сайн л байна. Ямартай ч багштай нь уулзалт товлосон тул найдаж байгаа шүү.

Юүжи: Мэдлээ.

Күгисаки: Ойлгомжтой хэдэн хулигаан байх шив. Хэмх нүдээд юм яриулъя!

Юүжи: Яагаад?

Эр: Айн?

Эр2: Юу?

Зэрэг: У-Уулзсандаа таатай байна!

Күгисаки: Хэх, юу вэ? Ойлголцож байх шив дээ?

Юүжи: Аура гэдэг даръя гэвч далдайж байдаг зүйл хойно доо.

Эр: Төгссөнөөс тань хойш уулзаагүй юм байна, Фүшигүро ах!

Фүшигүро: Би... дунд сургуульдаа... энд сурч байсан.

Күгисаки: Үүнд гайхсан ч гэсэн тэрэндээ биш! Наашаа хар!

Юүжи: Юу хийсэн юм? Чи дунд сургуульдаа юу хийсэн юм? Үгүй ээ, тэднээс асуусан нь хурдан юм байна!

Күгисаки: Хөөе, А тэнэг, Б тэнэг! Энэ яадаг байсан юм?

Эр: Бид... Үгүй ээ, энэ хавийн бүх хулигаанууд, бүлэглэлийн гишүүд бүгд Фүшигүро ахад зодуулж байсан.

Фүшигүро: Зодчихсон юм.

Күгисаки: Юундаа түрүүнээс хойш бувтнаад байгаа юм? Наашаа хар!

Юүжи: Юу хийгээд байгаа юм? Чи юу хийгээд байгаа юм?

Такэда: Хөөе! Та нар хэн бэ? Бусад сургуулийн сурагчид нэвтрэх хориотой!

Күгисаки: Та өөрөө хэн юм, айн?

Юүжи: Харваас сургуулийн ажилтан байгаа биз дээ? Яагаад ийм зодоонч юм бэ?

Акари: Нэвтрэх эрх авсан байгаа.

Такэда: Аа, та хэд байсан юм уу? Бүгд залуухан юм аа. Нэвтрэх үнэмлэхээ хүзүүндээ зүүх хэрэгтэй дээ. Фүшигүро?

Фүшигүро: Сайн байна уу.

Юүжи/Күгисаки: Санаж байна шд!

Акари: Энэ хүн уг сургуульд удаан ажиллаж байгаа юм уу?

Фүшигүро: Тийм байх өө. Такэда ах байнгын ажилтан.

Акари: Тэгвэл үлдсэнийг чамд даатгая!

Фүшигүро: Өөрийнхөө ажлыг нялзаагаад л.

Такэда: Канада, Шимада, Ямато... бас Моришита юм биз дээ? Нас барсанд нь цочирдсон ч тэднийг төгссөнөөс хойш бараг хорин жил өнгөрчээ. Өчигдрийн явдал мэт л санаж байна. Фүшигүро шиг биш ч гэсэн асуудал тарьдаг хүүхдүүд байсан л даа. Юу мэдмээр байна?

Фүшигүро: Хачин цуурхал, бараан цуурхал, үл бүтэх томчуудтай холбоо хамаарал...

Юүжи/Күгисаки: Хөөе, үл бүтэх хүүхэд ээ!

Фүшигүро: ...бас муу ёртой холбоотой зүйл.

Такэда: Бараан цуурхал? Үл бүтэх хүүхдүүд байсан ч дунд сургуулийн байдаг л явдлуудаас хэтрэхгүй ээ. Байз... муу ёр?

Эр: Өнөөх юм биш үү? Ясохачи гүүрний олстой үсрэлт?

Күгисаки: Байсаар л байна уу, А, Б хоёр оо?

Юүжи: Ясохачи гүүр?

Фүшигүро: Амиа хорлодог газар гэдгээр алдартай. Энэ хавьдаа нэлээн алдартай хий үзэгдэлтэй байршил.

Такэда: Өө, нээрэн тэр үед олстой үсрэлт гүйцэтгэх нь сахилгагүй хүүхдүүд дунд алдартай байсан. Тэр үедээ л эр зоригийн шалгуур байж дээ.

Күгисаки: Хаанахын овог аймаг вэ?

Юүжи: Надаас тэнэг хүмүүс ч байх юм аа!

Фүшигүро: Юугаар олс хийдэг байсан юм?

Эр: Бид тэгдэггүй ээ. Манай эцэг эхийн үеийнхэн тэгдэг байсныг дуулсан төдий.

Такэда: Нэг өдөр Канада тэр дөрөв чөлөө авалгүй тасалсан. Тийм ховор үзэгдэл биш ч гэлээ гэр лүү нь холбогдтол өмнөх өдөр нь гэртээ харьцгаагаагүй байсан. Нэлээн л том асуудал болсон. Тэгтэл гүүрний дор ухаангүй хэвтэж байхыг нь олсон. Сайтар асууж байцаасан ч тэр дөрөв юу ч санахгүй байна гэж ам өчгөө өгсөн.

Акари: Тэр л байх нь.

Фүшигүро: Ясохачи гүүрэнд би очиж байсан удаатай.

Юүжи: Олстой үсрэх гэж үү? Ёоё!

Фүшигүро: Хий үзэгдэлтэй газар, сургуультай  адилхан хараал үүрлэхэд амархан газар. Тиймээс хар шидийн сургуулийнхан тогтмол эргүүл явуулдаг. Тэр үед юу ч болоогүй байсан даа. Жаахан алдартай гэдгийн хувьд алдартай ч энгийн л нэг гүүрээр ашиглагддаг.

Күгисаки: Гэхдээ л шалгаж үзэх хэрэгтэй.

Акари: Аанха.

Такэда: Фүшигүро? Уучлаарай, сонирхол татаад.

Фүшигүро: Яагаа вэ?

Такэда: Чамайг сурдаг байхад чинь их л халамжилдаг байсан даа. Цүмики сайн байгаа юу?

Фүшигүро: Тийм.

Юүжи: Цүмики гэж хэн юм?

Фүшигүро: Эгч.

Күгисаки: Юу? Чи өөрийнхөө талаар бараг ярьдаггүй юм биш үү?

Юүжи: Тийм шүү, тийм!

Махито: Ийм хараагдсан биетүүдийг яагаад устгадаггүй юм?

Гэтоу: Устгаж чаддаггүй юм. Онц зэргийнх болоод ирэхээр. Амьдрахуйг нь зогсоож, бусдад  хор хөнөөл учруулахгүйн тулд гэрээ хийж оршихуйг нь хадгалж байдаг.

Махито: Сүкүнагийн хуруу хор хөнөөлтэй биз дээ?

Гэтоу: Тэр бол онцгой. Хараагдсан биет болгоод зогсохгүй хорин хэсэгт хувааж байхад хараалуудыг татаж байдаг мангас шүү дээ. Бүр дээр нь саваа сонгоно.

Махито: Хмм... тэгвэл эд бол хэн ч байсан болох нь ээ?

Эр: Хөөе, чи. Мөнгө үү? Мөнгө л биз дээ? Надад тийм их байхгүй л дээ! Гэхдээ мөнгө хүүлэгчид энэ тэр байгаа биз дээ?

Махито: Болох юм уу даа? Ийм нөхцөл байдалд намайг харахгүй байна гэхээр. Үнэхээр л авьяас алга даа. За, аа гээрэй.

Акари: Ирчихлээ. Кой но Күчи хавцал, Ясохачи гүүр.

Бичиг: Кой но Күчи хавцал, Ясохачи гүүр

Акари: Хараагдсан сүнс байгааг илрүүлбэл хөшгийг буулгая.

Юүжи: Мэдлээ!

Махито: Сайн уу? Сэрсэн даруйд чинь асууж байгаад уучлаарай, жаал жуул хөл гарын үзүүрт зарагдахгүй биз?

Күгисаки: Хөөе, хараагдсан сүнсний үс ч олдсонгүй шдээ.

Фүшигүро: Байр байдал, үлдэгдэл нь ч мэдрэгдсэнгүй.

Акари: Тийм бий. Тэгэхээр биш гэсэн үг. Эхэлсэн цэг рүүгээ буцах нь дээ.

Юүжи: Гэхдээ цаг аваад байх нь муу биш гэж үү?

Күгисаки: Яагаад?

Юүжи: Алдартай хий үзэгдэлтэй газар биз дээ? Хараагдах хүмүүс их байх ч юм билүү. Мөн одоогийн байдлаар үхлийн үзүүлэлт 100%. Үүнээс илүүтэй хүн үхүүлж болохгүй биз дээ?

Күгисаки: Тийм шүү.

Акари: Дин дин! Тэр үед олстой үсрэлт од болсон гээ биз дээ? Үсрэх үйлдэл түлхүүр нь юм биш үү?

Юүжи: Сая "дин дин" гэсэн үү? Тэгсэн үү?

Күгисаки: Хэлсэн, хэлсэн!

Фүшигүро: Наадхыг чинь Итадоригоор шалгуулсан.

Акари: Айн? Юу? Арай тэр винил утастай үсэрсэн юм уу?

Эр: Энд байжээ! Ашгүй дээ! Фүшигүро ах!

Күгисаки: Хэн билээ?

Юүжи: Фүшигүрогийн кохай биз дээ? Дээрэлхээд л байсан байж.

Эр: Ясохачи гүүрийг яриад байхаар чинь... Үнэхээр ашгүй дээ!

Фүшигүро: Фүжинума? Ангийн хүүхэд.

Эр: Эгч маань.

Фүжинүма: Намайг санаж байгаад баярлалаа.

Эр: Өчигдөр эгчид таны тухай яриад...

Фүжинүма: Юу л даа, манай энд Моришитагийнд оршуулга болоод... Тэр хүн болон Ясохачи гүүрийн талаар судалж яваа гэж дүүгээс дуулаад ямарваа нэг хамааралтай юм болов уу гээд л.

Фүшигүро: Хамаарал гэж?

Фүжинүма: Моришита ахын үхэл, гүүр хоёр...

Фүшигүро: Хамааралгүй ээ. Бид зүгээр л—

Фүжинүма: Би... Би тэнд очсон. 8-р ангидаа... шөнө Ясохачи гүүр лүү...

Күгисаки: Ий.

Акари: Ойрд гэрт чинь хачин зүйл болсон уу? Гэр бүл дотроос ганц өөрт чинь мэдэгдсэн зүйл гэх юм уу?

Фүжинүма: Манайх орон нутгийн салбар дэлгүүр ажиллуулдаг юм л даа. Харин намайг л гэртээ ирэхэд дэлгүүрийн  автомат цоожтой хаалга онгорхой байдаг. Аав, ээж хоёр ердөө л тохиолдол гэсэн ч тэнд маргаангүй нэг зүйл бий. Аймаар. Тэгтэл Фүшигүрогийн яриаг дуулаад Ясохачи гүүрийн талаар санасан юм.

Акари: Автомат хаалганы гажиг хэзээнээс эхэлсэн бэ?

Фүжинүма: Яг нэг долоо хоногийн турш өдөр бүр.

Фүшигүро: Дөрвөн хохирогчид хачирхалтай зүйл анзаараад үхэх хүртэл дор хаяж хоёр долоо хоног орсон.

Юүжи: Жаахан цаг байгаа л юм байна.

Күгисаки: Ясохачи гүүр лүү ганцаараа яваагүй биз дээ? Хэнтэй явснаа санаж байна уу?

Фүжинүма: Юу, үнэхээр л хамааралтай юм шиг байна...

Акари: Автомат хаалгатай чинь л. Гэхдээ Моришитагийн үхэлтэй хамааралгүй л дээ. Миний их сургуулийн тайланд  Фүшигүро энэ хэд тусалж байгаа юм. "Хий үзэгдэлтэй газруудын цахилгаан соронзон долгион ба цахилгаанд нөлөөлөх нөлөө." Ёстой ядаргаа. Гэхдээ олон хүнээс яриаг нь авмаар байгаа болохоор цуг явсан хүмүүсийн чинь талаар мэдмээр байна. Худал хэлснийхээ дараа туслахгүй бол.

Фүжинүма: Эр зоригийн шалгуурт дугуйлангийнхаа хоёр сэнпайтай явсан юм. Өө, тийм. Фүшигүро тэр үед Цүмики эгч ч мөн хамт байсан.

Юүжи: Цүмики гэж...

Күгисаки: Фүшигүрогийн эгч!

Фүшигүро: Тийм бий. Тэгвэл Цүмикигээс ч гэсэн асууя даа.

Акари: За, би энэ хоёрыг гэр хүртэл нь хүргээд өгье. Тайлангаа бичиж л байгаарай.

Эр: Үнэхээр л нэг зүйл болж ээ?

Акари: Хоёуланг чинь нэг дугуйтай буцааж болохгүй биз дээ?

Юүжи: Фүшигүро. Фүшигүро! Фүшигүро, тэсэж үз. Эхлээд түүний аюулгүй байдлыг тогтоо!

Фүшигүро: Зүгээр ээ. Уучлаарай, түр холдож байя.

Ижичи: Нөхцөл байдлыг ойлголоо. Цүмикиг хамгаалах юм биз дээ? Гэвч одоогоор хоёрдугаар  түвшний хар шидтэнүүд л сул байна.

Фүшигүро: Хоёрдугаар түвшин...

Ижичи: Хохирогчдын тоо бидний тооцоолсноос хамаагүй давсан тул хараалын зэргийг дахин үнэлэх хэрэгтэй болох нь. Итадоригийн сайжралтад тулгуурлан томилсон даалгавар хэдий ч үүнээс илүү аюултай болоод ирвэл хоёрдугаар түвшний хар шидтэнд ахдах асуудал болоод ирнэ. Та хэдэд ч мөн аюултай. Би хувьдаа ухрахыг зөвлөж байна.

Фүшигүро: Яах вэ? Би ганцаараа буцах уу? Үгүй ээ, гурвуулаа байлаа ч аюултай даалгавар. Тэр хоёрт үлдээж болохгүй. Ирэх долоо хоногт Гожо багш ч хүрээд ирнэ. Тэр үед түүнээс асууя... Үгүй ээ, болохгүй! Асуудал нь цаг давчууд байна! Хүн рүү дайрдаг төрлийн хараагдсан сүнс бус онилогдсон хүн дотроос идэвхэждэг хараагдсан техникийн төрөл бол дэргэдээс нь хамгааллаа ч ямар ч утгагүй! Нэн даруй зайлуулахаас өөр сонголтгүй!

Күгисаки: Яагаад Ичижи ахтай ярилцаж байсан юм?

Юүжи: Цүмики эгч чинь зүгээр үү?

Фүшигүро: Асуудалгүй ээ. Тэрнээс илүүтэй даалгаврын аюулын түвшин нэмэгдчихлээ. Энэ хэргийг бусад хар шидтэнүүд шийднэ. Та хоёр одоо харь.

Юүжи: Айн? Яагаад? Та хоёр гэж? Чи яах юм?

Фүшигүро: Би Такэда ахтай салах ёс хийчхээд харина. За, яв! Маш их баярлалаа. Нитта эгч үү? Асуух зүйл байна.

Акари: Горим уу? Фүжинума Ясохачи гүүрэн дээр яваагүй. Гүүрний дор эр зоригийн шалгуур явуулсан.

Фүшигүро: Доошоо Итадори ч гэсэн очсон шд.

Акари: Дээрээс доошоо бууж болохгүй байх аа. Хараагдсан сүнс хаалтад байгаа бол горим чухал. Шөнө, доороос нь. Бас нэг зүйл.

Фүшигүро: Техникээр дэлгэсэн хүрээг үүрд байлгах нь боломжгүй. Тэгэхээр энэ хаалт нь засан хүмүүжүүлэх газартай адилхан... дутуу хүрээ гэсэн үг. Энэ удаа харин ч азтай байна. Хөшигний хэрэггүй болохоор.

Күгисаки: Өөрийнхөө талаар дэндүү бага ярих юм.

Юүжи: Тийм шүү.

Күгисаки: Одоо л биднийг анзаарч байна гэхээр үнэхээр л санаа чинь зовсон байж.

Юүжи: Бүхнийг хэл гэхгүй ээ, ядаж бидэнд найд л даа. Найзууд биз дээ?

Фүшигүро: Цүмики... ...хэвтэрт байгаа. Ясохачи гүүрийн хараал зөвхөн хохирогчдын өмнө л гарч ирнэ. Өөрөө холбоо барьж чадахгүй тул хэзээ хараалд алуулахыг нь мэдэхгүй. Тиймээс нэн даруй зайлуулмаар байна. Гэхдээ даалгаврын аюулын түвшин нэмэгдсэн нь үнэн.

Күгисаки: За, за, ойлгосон.

Юүжи: Анхнаасаа тэгээд хэлчихгүй дээ.

Акари: Хараагдсан сүнс хаалтад байгаа бол горим чухал. Шөнө, доороос нь. Бас нэг зүйл. Хавцлын ёроолд горхи байж мэднэ. Горхийг гатлах нь— нөгөө ертөнцийг туулахыг бэлгэддэг ба— хар шидийн хувьд чухал ач холбогдлыг агуулдаг.

Юүжи: Гараад ирэх шив.

Күгисаки: Зайлуулахад урамшмаар эд байх чинь вэ?

Хараал: Юу вэ? Үзэлцэх хүн байна уу даа?

Күгисаки: Айн?

Юүжи: Фүшигүро, энэ тусдаа хэрэг биз?

Фүшигүро: Тийм.

Юүжи: Тэгвэл та хоёр нөгөөхөд нь төвлөр. Түүнийг би зайлуулъя.

Хараал: Юу? Надтай тоглох нь уу?

Бүгд: Жүжү зугаалга

Эм: Туслаач! Цүнх булаагч! Манайх Хятад хоолны ресторан ажиллуулдаг юм. Дайлахыг минь зөвшөөрнө үү.

Күгисаки: Муухай шдээ!

Юүжи: Болох юм уу? Баярлалаа! Дуртайяа дайлуулъя!

Эм: Дөрвөн үеэрээ ажиллуулж байгаа энэ рестораныг уг нь эцгийн минь үеэр хаагдах байсан ч би дур мэдэн ажиллуулсаар байгаа юм. Энэ ресторан, энэ амтыг үлдээхийг хүссэн юм.

Зэрэг: Гоё түүх вэ?

Эм: Хүлээлгэчихлээ. Манай рестораны бахархал, баяр болсон үе дамжин ирсэн шарсан банш!

Бүгд: Сайхан хооллоорой!

Бүгд: Хоолоор дайлсанд баярлалаа!

Фүшигүро: Та хоёр... Ямар ч махны амтгүй ердөө байцай, өтгөрүүлэгч хоёртой баншийг юу гэж бодов?

Күгисаки: Хэлсэнд чинь баярлалаа, Фүшигүро!

Юүжи: Сайхан эмэгтэй байсан хэрнээ! Сайхан эмэгтэй байсан хэрнээ л! Гэхдээ шарсан банш махан биш  ногооны хоол юм шиг байна лээ шд.

Зэрэг: Нээрэн үү?

Бичиг: 23-р анги Сохроор дагахын гарал үүсэл - 2 -

Back to episodes Go home