21-р анги
Харута: Эцэст нь би юу ч хийсэнгүй. Уурлах болов уу? Үүнтэй харьцуулахад чи дэндүү сайн ажиллалаа. Хөөрхий дөө. Зовлонгоос чинь салгаад өгөх үү?
Махито: Сайн ажиллалаа. Хүн юм байж битгий дураараа аашлаад бай. Алчихна шүү.
Харута: Сайхан хандаж байхад даа. Хараалууд нарийн ширийн юм ойлгодоггүй юм шив. Тэгээд юмаа яасан?
Махито: Асуудалгүй. Онц зэргийн хараагдсан биетүүд болох Рёомэн Сүкүнагийн Хар шидийн сургуулийн эзэмшдэг зургаан хуруу... мөн өөр нэгэн онц зэргийн хараагдсан биет, "Хараагдсан хэвлий: Үхлийн уран зураг" нэгээс гурав хүртэл нь.
Гэтоу: Хар шидийн сургууль дээрх хийдүүд ердөө л үзэмж төдий. Тэнгэн хоригийн байрлалыг нь өдөр бүр сольж байдаг. Тэдэн доторх мянгаад хаалганы ердөө ганц нь хуруунуудыг оролцуулаад аюултай хараагдсан биетүүдийг хадгалдаг агуулах руу хөтөлдөг. Өдөр бүр аль хаалга агуулах руу хүргэхийг зөвхөн Тэнгэн мэдэх учир шаврын хаалт орж ирэхгүй байх өө.
Махито: Тэнгэн гэж хэн юм?
Гэтоу: Үхэшгүйн техник эзэмшсэн хар шидтэн.
Жоого: Үхэшгүй? Гожо Сатору тэр хоёрын аль нь хүчтэй юм?
Гэтоу: Үхэшгүй болохоос үүрдийн залуу биш. Ердөө нэг мод гээд бодчихож болно. Тэнгэн хоригийг тогтоон барихаас өөрөөр гаднах ертөнцтэй орооцолдохгүй. Үнэхээр санаа зовохгүй байж болно. Хар шидийн сургуулиар хураалгасан хурууг санаж байгаа биз дээ? Хураахаас нь өмнө Махитогийн хараагдсан энергиэр шившсэн тарнийг шингээсэн байгаа. Дан давхарга дор тамгалсан тул хуулахгүй. Өөрөө бол амархан олж чадна.
Махито: Үүдний харуулууд?
Гэтоу: Хаалга агуулах хоёрын хооронд Тэнгэний хоёр дагуул бий. Гэхдээ гоожуурууд. Хамгийн чухал нь хөшгийг татахаас өмнө чамаар Хар шидийн сургууль дээр байх хар шидтэнүүдийг аль болох сийрэгжүүлмээр байна. Ханами дээр ирэх ачааг хөнгөлье.
Ханами: Яагаад Гожо Саторуг хөшиг дотор хорихгүй гэж?
Гэтоу: Махитогийн гол даалгаварт анхаарлыг нь хандуулмааргүй байна. Бүрэн хүчийг нь ашиглуулахгүй бол хөшигний шалгалт болсон ч болохгүй. Сурагчдыг дотор хорьсон нь илүү нөлөөтэй.
Ханами: Сүкүнагийн савнаас бусдыг хороож болох нь ээ?
Гэтоу: Болно л доо, гэхдээ тэгж зөвлөмөөргүй байна. Сүкүнагийн үйлдэл миний төсөөлснөөс зөрссөн. Энэ таамаг төдий ч магадгүй сурагчдын дотор Сүкүнагийн хувьд газрын мина бий. Тэрэн дээр гишгэвэл хамгийн муугаар бидний одоогийн бүх төлөвлөгөө сүйрнэ.
Жоого: Түрүүлээд Итадориг хулгайлахад болох биш үү? Тэртэй тэргүй шатрын хүүгээс хойш.
Гэтоу: Үгүй ээ, Итадори... Сүкүна өөрөө ч гэсэн тэсрэх бөмбөг. Бидний хувьд ч, Хар шидийн сургуулийн хувьд ч. Тэсрэх цагийг нь арай илүү үймээнтэй үед тааруулмаар байна. 10-р сарын 31нд, Шибүяад. Гожо Саторуг хорихын тулд хэрэглэж болох бүхнээ байлгах хэрэгтэй. Мөн хэдэн хараал хэрэглэгчид хамрах хэдий ч Күмияа Жузог... түүнийг хаячхаж болно. Дуустал нь төлөвлөгөөний дагуу явах хүн биш. Замд тээг л болно. Хөшигний туршилтыг өөр хүнд ажиглуулахаар даалгасан тул түүнтэй дотно байгаарай.
Махито: Дотно байгаарай гэж байна шүү, Жого.
Жоого: Хээцэс! Би явах ч биш.
Махито: За, сэрээрэй Ханами. Харьцгаая.
Ханами: Махито. Хороох хүслээ огцом зогсооно гэдэг стрессний юм аа.
Махито: Ханами ч хараал шиг болсон байна шүү.
Бичиг: 21-р анги Хар шидийн бэйсбол
Ижичи: Үргэлжлүүлээд шархадсан хүмүүс. 2-р түвшний гурван хар шидтэн, хагас 1-р түвшний нэг хар шидтэн, туслах таван хянагч, хоёр агуулахын хамгаалагч. Бүгд сургууль дээр байсан хар шидтэнүүд ба Гожо болон Яга захирлаас салангид ажиллаж байсан. Иэйригээс тайлан ирэхийг хүлээж байгаа ч урьд нь Нанамитай тулгарч байсан хараагдсан сүнсний хийсэн ажил гэдэг нь баараггүй.
Гожо: Цк.
Утахимэ: Энэ мэдээллийг сурагчид болон бусад хар шидтэнүүдэд дэлгэсэн нь дээргүй юу?
Гакуганжи: Үгүй ээ.
Яга: Дээд тушаалтнууд дунд л байлгасан нь дээр. Хараал хэрэглэгчдэд онц зэргийн хараагдсан биетүүд хулгайлагдсаныг дэлгэмээргүй байна. Баригдсан хараал хэрэглэгч юм хэлээгүй юу?
Ижичи: Ам чангатай биш ч гэсэн авцалдаагүй зүйл ярих нь олонтаа. Мөн дайралтад оролцсоноо өөрийгөө тохиролцооны дээр тушаал авснаас өөрцгүй гээд байгаа.
Жүзо: Хувцасны өлгүүр хиймээр байсан юм. Тэр лам үүнийг амласан. Нэрийг нь мэдэхгүй ээ. Эр, эмийг нь ч мэдэхгүй. Тайрмал цагаан үстэй жаал байсан.
МэйМэй: Тайрмал үстэй саармаг хүйсийн лам жаал юм биз дээ? Санаанд буух зүйл байна уу?
Гожо: Алга. Аманд орсноо чалчиж байгаа юм биш үү? Хэрэг хүлээлгэхдээ чадварлаг хар шидтэн байхгүй юу?
Утахимэ: Тэгээд ч хараагдсан сүнс болон гаднын этгээдүүд яаж Тэнгэн гуайн хоригийг давав?
Гожо: Тэр ч сурагчдын тулалдсан онц зэргийн хараагдсан сүнсний хийсэн ажил гэж бодож байна. Их өвөрмөц байдалтай. Хараагдсан сүнс боловч лус савдагтай илүү ойртохоор. Аойгийн хэлж байгаагаар ургамал дотор нуугдаж чаддаг юм шиг байна лээ. Тэнгэн гуайн хориг ургамлын эсрэг нөлөөлөхгүй биз дээ? Тэнгэн гуайн хориг хамгаалахаас илүүтэй нуухад суурилсан. Нэг орчихсон байхад жаахан сул. Сүкүнагийн хуруунууд Юүжигийн потенциалыг өсгөөд байгаад санаа зовов уу? Эсвэл өөрсдийнхөө хүчийг сайжруулах гээд байна уу? Нэг л биш байна даа.
Утахимэ: Ямартай ч одоогоор сурагчид эсэн мэнд байгаад баярлая.
Яга: Гэхдээ солилцооны арга хэмжээ яриангүй цуцлагдана биз?
Гожо: Байз. Тэрийг бид шийдэхгүй биз дээ?
Күгисаки: Чи хэзээдээ тэр гориллтой дотно болчихсон юм?
Юүжи: Үгүй ээ, дотно болсон гэхээс илүүтэй. Санаж байгаа ч гэсэн тэр үед би яг өөрийнхөөрөө биш байсан гэх юм уу.
Күгисаки: Юу вэ? Уучихсан байсан юм уу?
Юүжи: Тийм байдалд намайг архи уугаад байна гэж бодоо юу? Цочирдчихлоо байна. Гэхдээ Фүшигүрогийн шарх сүйдтэй байгаагүй нь яамай даа. Пицца ч идэж болж байна.
Фүшигүро: Илүү шингэхэд амар юм авчраач.
Күгисаки: Битгий гомдолло.
Фүшигүро: Тэр үед хараагдсан энерги маань шавхагдсан байсан нь ашгүй дээ. Үндсийг салгасан даруйд Иэйри эгч намайг эмчилж болохоор байсан.
Юүжи: Айн, тийм зүйл байдаг байх нь ээ?
Күгисаки: Чи тэдэнтэй тулалдсан биз дээ?
Фүшигүро: Итадори. Чи хүчтэй болжээ. Тэр үед хоёул өөрсдийнхөө итгэл үнэмшлийг зөвтгөсөн. Тийм ч гэж бодож байна. Өөрөөр бол бидний хоёулангийн буруу.
Юүжи: Айн?
Күгисаки: Хариултгүй асуулт байдаг л биз дээ? Хэтрүүлж бодоод байх юм. Халцарна шүү.
Фүшигүро: Тийм ээ. Хариулт гэж үгүй. Гол нь өөрөө хүлээн зөвшөөрөх эсэх нь л чухал. Өөрийнхөөрөө хийхгүй бол хүлээн зөвшөөрч чадахгүй биз дээ? Сул дорой хар шидтэнүүд тэгж чадахгүй. Би ч гэсэн хүчтэй болно. Удахгүй гүйцнэ гэж мэдээрэй.
Юүжи: Өнөө л хэвээр байх шив.
Күгисаки: Надгүйгээр ярианы сэдвээ өөрчлөхгүй шүү.
Тоодо: Аргагүй л брогийн минь найзууд юм даа! Хаачих нь вэ, бро?
Юүжи: Талархаж байгаа ч гэсэн больж үзээч дээ! Тэр үед би өөрийнхөөрөө байгаагүй юм!
Тоодо: Юу хэлнэ вэ? Бро хоёулаа дунд сургуулиас хойш дотно байсан шүү дээ!
Юүжи: Би чамтай нэг дунд сургуульд сураагүй!
Мива: Сайн байна уу? Хэрэгцээгүй Мива байна! Өөрийгөө хэрэгцээгүй гэж хэлдэг ч арай тийм ч муу биш гэж бодсон л доо. Гэхдээ онц зэргийн хараалын дайралтад бүгд амь насаа гаргуунд гарган тулалдаж байхад унтаад өгсөн би ичиж л байна. Бас миний сэлмийг хэн хугалсан юм бол? Майгийн эгч юм байх даа? Энэ бүхний дараа цуцлагдсан гэж бодсон солилцооны арга хэмжээ ямартай ч нэг өдрийн дараагаар бид одоо...
Гожо: Эхэл!
Мива: бэйсбол тоглож байна!
Бичиг: — 1 өдрийн өмнө —
Гожо: Тиймийн учраас олон зүйл болж, хүмүүс үхсэн юм чинь... яах юм? Үргэлжлүүлэх үү?
Юүжи: Яг юу гэхээ мэдэхгүй юм.
Тоодо: Мэдээж. Үргэлжлүүлэх нь ойлгомжтой бус уу?
Юүжи: Т-Тоодо!
Гожо: Шалтгаан чинь?
Тоодо: Нэгдүгээрт, өөд бологсдын хойноос ойр дотнын хүмүүс нь гашуудвал зохино. Бидний оролцох асуудал биш. Хоёрдугаарт, хүмүүс үхсэн бол юу юунаас илүүтэй бидний зорилт хүчтэй болох байх ёстой. Олж авсан хүч чадал гэдэг үр дүнгийн нийлбэрээс үүсдэг. Ялагдал амсаж, ялалтыг амталж л бид өсөн дэвжинэ. Үр дүн үр дүнгээрээ байх нь маш чухал.
Мива: Тоодо сэнпай гайхмаар тууштай юм аа.
Маи: Галзуу тууштай.
Тоодо: Гуравдугаарт, сурагч байх үеийн бүхнээ дайчлаагүй мэдрэмж үхэх хүртэл уяастай байдаг.
Гожо: Чи хэдтэй юм бэ?
Фүшигүро: Надад хамаа алга.
Күгисаки: Тэртэй тэргүй ялах юм чинь.
Камо: Тэнэг сонсогдсон үнэний ор байна.
Мияамура: Камо амрахгүй юм уу?
Панда: Асуудалгүй ээ.
Тогэ: Яргай.
Маки: Ганцаарчилсан тулааны учрааг сугалах уу?
Гожо: Айн? Энэ жил ганцаарчилсан тулаан болохгүй ээ.
Панда: Тус тусын сургуулийн захирлууд өөрийнхөө тэмцээний хэлбэрийг санал болгож нэг, нэг өдрөөр зохиож нийт хоёр өдрийг зарцуулдаг. Гэвч энэ ердөө л цаасан дээрх зүйл. Жил бүр эхний өдөр багийн тулаан, хоёр дахь өдөр ганцаарчилсан тулаан гэж шийдэгдсэн байдаг.
Тогэ: Яргай.
Гожо: Би тогтсон журамд дургүй. Жил бүр энэ хайрцагт явуулах тэмцээнээ хийгээд тухайн өдөрт нь нээе.
Бичиг: Гакуганжи захирал өмнөх айлчлалаараа арга хэмжээнд хэрэгцээтэй эд юмсын талаар зөвшилцөхөөр ирсэн юм.
Ижичи: Гакуганжи захирал өмнөх айлчлалаараа арга хэмжээнд хэрэгцээтэй эд юмсын талаар зөвшилцөхөөр ирсэн юм.
Бичиг: Бэйсбол
Яга: Бэйсбол?
Юүжи: Байсан юм уу?
Гакуганжи: Юу болж байна, Яга?
Яга: Үгүй ээ, би гарцаагүй ганцаарчилсан тулаан гэж— Байз, Сатору!
Бичиг: МИВА КАСУМИ
Бичиг: 2-Р ҮҮРИЙН ХАМГААЛАГЧ
Бичиг: Хөргөгчид боловсруулж байсан манго нь алга болчихсон.
Утахимэ: Хөөрчихлөө! Нишимияа, гүйх болоогүй байна!
Гожо: Гарлаа!
Нишимияа: Айн, яагаад?
Утахимэ: Дүрмийг нь мэдэхгүй бол түрүүлээд хэл л дээ!
Бичиг: НИШИМИЯА МОМО
Бичиг: ТАЛБАЙН ЗАХЫН ХАМГААЛАГЧ
Бичиг: Бэйсболын туршлага: 2 литр
Нишимияа: Золиосны цохилт? Юу вэ наадах чинь? Шинэ тамлалтын хэлбэр юм уу?
Утахимэ: Ёстой тэнэг юм!
Бичиг: КАМО НОРИТОШИ
Бичиг: 3-Р ЦОХИГЧ
Бичиг: Таталган бичлэгээр хичээллэж байгаа. Нэрээ бичиж чадахаар болсон.
Камо: Онц зэргийг зайлуулсан гэж дуулсан.
Бичиг: ИТАДОРИ ЮҮЖИ
Бичиг: БАРИГЧ
Бичиг: Иэкэй раамэний анхны сэтгэгдэл: "Маргааш нь зөндөө баасан."
Юүжи: Айн? Аан. Юу л даа. Тоодо, Гожо багшийн ачаар л даа. Малгай хэрэггүй юм уу?
Камо: Итадори, чи яагаад хар шидтэн болсон юм?
Юүжи: Анхандаа тэгээд л таарчихсан. Гэхдээ би ганцаардмал л даа. Олон хүмүүсийг авраад үхэхэд минь олон нь намайг хойд төрөлд минь үдээсэй гэж хүсэж байна.
Камо: Ээж байхгүй бол хар шидтэн болохгүй!
Ээж: Норитошид авьяас бий. Олон хүмүүсийг аварч чадна. Аварсан хүнийхээ тоогоор чи хүмүүст үнэлэгдэнэ. Тэгвэл хариуд нь олон хүмүүс чамд тусална. Одоогоор л ганцаараа байна. Нэг өдөр мундаг хар шидтэн болоод ээжийгээ авахаар ирээрэй.
Камо: Тийм бий. Наадах чинь сайн шалтгаан байна.
Гожо: Страйк! Цохигч гарлаа! Солигдоод!
Утахимэ: Камо! Цохихгүй бол онохгүй шдээ!
Бичиг: КИОТО - 0
Күгисаки: Тохокугийн Ма гэдэг чинь би шүү дээ.
Бичиг: КҮГИСАКИ НОБАРА
Бичиг: 3-Р ЦОХИГЧ
Бичиг: Зээлийн картын зөвшөөрлийг хүлээж байгаа. Ахлах сургуулийн хүүхдэд арай хэцүү юу?
Фүшигүро: Тохокугийн Ма чинь нөгөө Ма биз дээ?
Юүжи: Ма чинь шидэгч шдээ!
Тогэ: Амар загасны хайрс.
Күгисаки: Айн?
Бичиг: Мэкамару
Күгисаки: Байз!
Юүжи: Күгисаки уурлачихлаа! Зодоон болох нь!
Күгисаки: Яаж ч харсан шидэгч машин л байна шд!
Маи: Юу ярина вэ? Сэлгээ шдээ. Сэлгээ Мэкамару. Танай Панда түрүүн эвдчихсэн юм чинь яах байсан юм? Шидэгч машин?
Бичиг: ЗЭНИН МАЙ
Бичиг: 1-Р ҮҮРИЙН ХАМГААЛАГЧ
Бичиг: Мангонд дургүй байсан ч саяхнаас больсон.
Маи: Сайн ойлгохгүй байна. Чи техник сайн мэдэх юм аа. Арай Отаку юм уу?
Күгисаки: Нэг асуудал нь намжихаар нөгөөх нь эхлэх юм аа! Бас болоогүй хар шидийн сургуулийн сурагч гээд байгаа! За яахав, тэгэхээс дээ!
Юүжи: Орчихлоо.
Фүшигүро: Цөхрөнгүй байна даа.
Бичиг: ФҮШИГОРО МЭГҮМИ
Бичиг: ТАЛБАЙН ЗАХЫН ХАМГААЛАГЧ
Бичиг: Тахианы нанбанаас цээж мах, ояакодоноос гуяны махыг илүүд үздэг
Гожо: Гарлаа.
Бичиг: ПАНДА
Бичиг: 1-Р ҮҮРИЙН ХАМГААЛАГЧ
Бичиг: Нэг л өдөр тахь цохихыг хүсдэг.
Бичиг: ЗЭНИН МАКИ
Бичиг: ШИДЭГЧ
Бичиг: Тэвчиж чаддаггүй зүйл нь нунтаг уураг.
Маи: Цк.
Маки: Ёош, гурван оноо.
Юүжи: Булхайцаж байна!
Тогэ: Амар загасны хайрс!
Фүшигүро: Күгисаки, буц.
Бичиг: ТОГЛОГЧ ДУТУУГИЙН УЛМААС 1 ХАМГААЛАГЧИД ТЕХНИК ХЭРЭГЛЭХИЙГ ЗӨВШӨӨРӨВ
Бичиг: КИОТО - 0 ТОКИО - 0
Тоодо: Баригч юм бий?
Бичиг: ТООДО АОЙ
Бичиг: БАРИГЧ
Бичиг: Итадоритой хамт дунд сургуулийн улсын аваргад түрүүлсэн. Итадори үгүйсгээд байгаа.
Тоодо: Барих, шидэх, зааварчлах, хамгаалах гэх мэтчилэн. Брод маань яг л тохирсон байрлал. Гэхдээ би шидэгч Итадоритой л тулахыг хүсэж байна.
Юүжи: Тоодо. Чи шидэгч болохгүй яасан юм?
Маи: Болохгүй. Мэкамару одоогоор шидэгчээс өөрийг чадахгүй.
Тоодо: Амла, бро минь. Энэ цохиураар би хоум ран цохивол дараагийн удаад чи шид—
Бичиг: АЛБААР
Юүжи: Т-Тоодо! Тэсээрэй!
Маи: Гоё шидлээ!
Нишимияа: Сайн шидлээ!
Камо: Янзын шидлээ!
Күгисаки: Маки эгч, янзын шидлээ!
Фүшигүро: Янзын шидлээ!
Бүгд: Янзын шидлээ!
Юүжи: Тоодо, чамайг бүгд үзэн ядаж байна.
Яга: Одоо ч Итадорид дургүй л байна уу?
Гакуганжи: Дуртай, дургүйдээ биш. Хар шидийн хуулиар Итадори оршин байх ёсгүй. Тэр амьд байгаа нь Гожогийн хувиа хичээснийх. Нэгний төлөө нийтийн дүрмийг гажуудуулж болохгүй. Үүнээс илүүтэй Итадориг амьд байгаагаас болж асар олон хүний амь эрсдэж мэднэ.
Яга: Гэхдээ түүний ачаар аврагдсан амь ч бий. Энэ удаад Тоодотой хамтарч онц зэргийг дарж авсан. Зөвхөн сурагчдад хамаатай биш ч тэд үүнээс цааш тоймгүй зүйлд санаа зовних болно. "Тэгдэг байж." "Тэгмээр байсан юм." "Тэгж хэлэх байсан юм." "Ингэж хэлүүлмээр байсан юм." Итадоритой холбоотой шийдвэрийг зөв эсэхийг үнэнээр хэлэхэд би ч мэдэхгүй байна. Ямартай ч одоо зүгээр л ажиглая.
Юүжи: Өө, амжчихлаа!
Фүшигүро: Инүмаки сэнпай хурдан гүйдэг.
Тогэ: Давсалсан түрс.
Бичиг: ИНҮМАКИ ТОГЭ
Бичиг: 2-Р ҮҮРИЙН ХАМГААЛАГЧ
Бичиг: Өглөөний цайнд талхыг илүүд үздэг. Хиам, бяслаг, бага зэргийн хольцтой.
Утахимэ: Май! Мива! Үүрээ алдав даа!
Яга: Бид харамсахаа дараад нь болъё.
Маки: Гарчихлаа.
Юүжи: Тийм ээ!
Бичиг: САЛБАР СУРГУУЛИЙН СОЛИЛЦООНЫ АРГА ХЭМЖЭЭ
Бичиг: 2 ДАХЬ ӨДРИЙН БЭЙСБОЛЫН ТЭМЦЭЭН
Бичиг: ТОКИО
Бичиг: КИОТО
Бичиг: 30-Р СОЛИЛЦООНЫ АРГА ХЭМЖЭЭ
Бичиг: ЯЛАГЧ: ТОКИО
Гакуганжи: Яга, чи эхлээд Гожог зохицуул.
Бичиг: Жүжү зугаалга
Тогэ: Хулд загас.
Бичиг: А: Будаа юу, талх уу?
Юүжи: Будаа?
Бичиг: А: Будаанд дуртай юу, талханд дуртай юу?
Юүжи: Үгүй ээ, талханд ч дуртай шд. Байз, түрстэй байвал яах уу?
Фүшигүро: Будаа.
Маки: Будаа юм уу даа?
Күгисаки: Юу? Би лав яасан ч талх.
Тогэ: Давсалсан будааны ороомог.
Панда: Панда юм чинь талх байх нь ойлгомжтой биз дээ? Алуулмаар байна уу? Энэ... жаахан хүчилсэн юм шиг.
Юүжи: Санаа нь дуусчихгүй юу даа.
Маки: Харья.
Бичиг: 22-р анги Сохроор дагахын гарал үүсэл
Back to episodes Go home