Jujutsu Kaisen S1_20

20-р анги

Бичиг: 20-р анги Жишгийн бус

Тоодо: Гуравдугаар ангид байхдаа надад ихэрхсэн ахлах сургуулийн хүүхдийг зодож байсан. Насаар ахмад ч гэсэн ихэрхүү л бол ихэрхүү. Тэр намайг өдсөн. Намайг өдөөд байна гэж мэдрэх тэр мөчид тулааны хонх дуугардаг. Хөгжилтэй байгаагүй. Уйтгартай амьтныг нүдэх нь уйтгартай нь ойлгомжтой.

Юки: Янзын зодолдлоо, жаал аа! Ямар эмэгтэй сонирхдог вэ?

Тоодо: Хэн бэ? Уйтгар минь орвонгоороо эргэх шиг л болов. Тэгж мэдрүүлсэн сэн. Тэгвэл техникээ задлах цаг болж!

Юүжи: Айн? Өмнө нь ашиглаагүй юм уу?

Тоодо: Гэхдээ техникээ тайлбарлаж байх цаг алга! Надаас чамд хэлэх ганц л үг байна. Бүү зогс! Надад итгэ!

Юүжи: За! Хоёр үг болчихлоо!

Тоодо: Өрсөлдөгчийнхөө хөзрийг тунгааж үзье. Газраас гаргаж ирдэг үндэс нэг нь. Энэ тоо хэмжээ, зайг нь хязгаарлах тусам хүч, хурд нь нэмэгддэг байх. Модон бөмбөг. Бөмбөг бүр нэгээс хоёр удаа дайраад дуусна. Агаарт хөөрсөн хэвээр үлдэж чадах  ба идэвхжих хугацааг нь ажиглах хэрэгтэй. Тэгээд хараалын нахиа. Фүшигүрог үүгээр оносон байх. Ганц л оногдвол дуусна. Тийм олныг буудаж чадахгүй гэж итгэмээр л байна. Тэгээд Цэцгэн мандал. Тайвшруулах мэт санагдуулавч түрүүний үндсээрээ дайрч эхэлнэ. Тэгтлээ болгоомжлох шаардлагагүй. Түүнчлэн тэр үед гаргаж сул тавьсан солгой гар... Мөн энэ бүгд заль байх магадлал бий! Гэхдээ ямар ч техникийг  идэвхжүүлэхгүй байхад л шийдэгдэх асуудал. Гэнэтийн нөхцөл байдлыг тооцсон ч IQ 530,000

Бичиг: Өөрийнх нь  тодорхойлсноор  IQ нь 530,000

Тоодо: миний оюуны процессорын гаргасан дүгнэлт нь: Ялалт! Яагаад гэвэл би ганцаараа биш, бро! Чи байгаа юм чинь!

Юүжи: Тоодо! Тоодо!

Ханами: Эхлээд нэгийг нь.

Юүжи: Өө, Тоодо!

Ханами: Тийм бий. Энгийн, дээр нь яггүй техник байна.

Тоодо: Тийм ээ. Миний техник өрсөлдөгчтэйгөө өөрийнхөө байрыг сольдог. Бүүгий Вүүгий!

Юүжи: Тоодо!

Тоодо: Чш! Тэр дасахаас нь өмнө дуусгая. Мөн идэвхжүүлэхдээ алгаа таших ёстой!

Ханами: Тэдний биеийн харьцаа дэндүү өөр юм! Солигдсоны дараа ялгаа их! Надтай солигдох нь уу? Эсвэл Сүкүнагийн савтай солигдох уу? Алгаа таших бүрд хоёрдсон  шийдвэр бодлыг минь эргэлзүүлнэ! Муу шүү... үүнээс... ...мултарч чадахгүй нь! Дахиад л өнөөхөө хэрэглэх нь!

Нанами: Хар гялбааг дараалан ашиглана гэдэг мундаг хэрэг биш.

Бичиг: НАНАМИ КЭНТО, ХАР ГЯЛБААГ ХАМГИЙН ОЛОН ДАРААЛЖ ХЭРЭГЛЭСЭН АМЖИЛТЫГ ЭЗЭМШИГЧ

Нанами: Хоёроос илүүг хэрэглэхэд өөр өдөр л биш бол хэцүү. Эхнийхийг нь азаар ч бай,  чадвараар ч оносон бай хамаагүй. Хар гялбаагаар цохиход хар шидтэнүүд хэсэг зуур "атлетик" гэх төлөвт ордог. Хүчлэн байж гаргадаг хараагдсан энергийг амьсгалахтай адил энгийнээр удирддаг болдог. Орчин дахь зүйлс өөрийг нь тойрон эргэдэг мэт мэдрэмж. Гэж хэлэхэд болох байх. Миний дээд амжилт уу? Дөрвөн удаа. Аз дайрсан юм.

Юүжи: Хар гялбаа!

Тоодо: Бро, Чамаас үргэлж сайны дохио ирэх юм!

Юүжи: Хар гялбаа! Хар гялбаа!

Тоодо: Гурав дараалаад!

Ханами: Битгий хөөр! Байраа солих нь уу? Одоо хамгийн болгоомжилбол зохих нь Сүкүнагийн... Солигдсонгүй?

Тоодо: Гараа ташлаа гээд техникээ идэвхжүүлж байгаа хэрэг биш! Энгийн боловч бүдрэхээр байгаа биз? Тэр үетэй адил уйтгар минь  орвонгоороо эргэх шиг болж байна!

Юүжи: Хар гялбаа! Солигдохын өмнөх дайралт! Тэр Тоодогийн техникт дасаж байна!

Тоодо: Гэхдээ түрүүний Хар гялбаан дайралтууд нөлөөлж байна. Зайлуулж чадна! Хамтдаа бол!

Ханами: Төрснөөсөө хойш анх удаагаа ингэтлээ гэмтэж байна, гэсэн хэдий ч... тулаанаас авах цэнгэл огт бөхөхгүй байна! Түүний техник залиар дүүрэн. Өөрөөсөө гадна хоёр биетийн байрыг сольдог байх нь ээ?

Юүжи: Тоодо! Намайг хамгаалаад!

Тоодо: Санаа зоволтгүй ээ, бро! Жинхэнээсээ биеэ, хараагдсан энергиэ хатууруулахад энэ зэргийн нахиаг амархан хаачихна!

Такада: Нээрэн үү?

Тоодо: Т-Такада?

Такада: Фүшигүрогийн шархыг санаж байгаа юм уу?

Тоодо: Саналгүй яах вэ! Одоо намайг онох гээд нисэж ирж яваа хараагдсан нахианууд! Тиймээс л—

Такада: Гэхдээ, Фүшигүрогийн нахианууд жаахан томорчихсон байгаа биз? Цусыг нь сорж томорсон юм болов уу? Тийм байх боломжгүй биш. Гэхдээ өрсөлдөгч чинь хараагдсан сүнс шүү дээ. Хамгийн магадлал өндөртэй нь?

Тоодо: Хараагдсан энерги!

Бичиг: 0.01 секундэд бодсон

Ханами: Мөргөхөөс нь өмнө хараагдсан энергиэ алга болгочихлоо! Мэдчихсэн гэж үү? Нахиаг хараагдсан энергиэр хамгаалах тусам улам хүчтэй болдог!

Тоодо: Дараагийнх нь орон даяарх уу?

Бичиг: ОРОН ДАЯАРХ ГАР БАРИХ АРГА ХЭМЖЭЭ

Тоодо: Түүнд талархлаа илэрхийлэхгүй бол болохгүй биз? Онц зэргийн хараагдсан сүнс минь. Тэр үед чамд бүгдийг нь хэлээгүйг чи анзаарсан байх учиртай. Гэхдээ чамд бодох учиртай өөр нэг зүйл бий. Бүүгий Вүүгийг ашиглаж болох биетүүд юу вэ? Техникийнхээ хамрах хүрээ дотор юутай сольж чадах вэ? Зөвхөн амьтай зүйлийг үү? Биш! Миний техник хараагдсан цогцос болон амьгүй биетэд ч нөлөөлнө. Тэгэхээр хариулт нь... Тодорхой түвшнээс өндөр хараагдсан энергитэй биетүүд юм! Онц зэргийн хараагдсан сүнс минь, анзаарав уу? Би дахин өнөө газар хүрээд ирлээ. Энд өнөө зүйл хэвтэж буй.

Фүшигүро: Гол дотор Маки эгчийн онц зэргийн хараагдсан зэвсэг хэвтэж буй. Модон дээр байгаа нүүр нь маш эмзэг.

Юүжи: Гол уу? Би юутай солигдчихов?

Тоодо: Онц зэргийн хараагдсан зэвсэг, Дүрсгүй үүл! Онц зэргийн хараагдсан зэвсэгт  энергиэ шингээгээд цохиж байхад бүрэн дийлсэнгүй гэж үү?

Ханами: Ургамал хараагдсан энерги ялгаруулдаггүй. Миний солгой гар ургамлын амьдралыг  хулгайлж хараагдсан энергид хувиргадаг. Гэвч надад хариу ирэх нь үгүй. Тэр бүхнийг энэ цэцгийн өргөл юм. Болдогсон бол ашигламааргүй л байсан юм.

Юүжи: Тоодо!

Тоодо: Хол бай, бро! Асар их хараагдсан энерги гаргаж байна!

Ханами: Гэхдээ чиний техникээр бултахад амархан байх байлгүй. Яадаг юм билээ? Хүрээ тэл—

Юүжи: Хөшиг!

Күмияа: Тийм бий. Өсгөгчгүй сайн дуугаргаж байна гэж бодтол энэ өвгөн өөрөө өсгөгч байж. Техник нь тоглох аяа өсгөж хараагдсан энергиэр галлаж байна. Таамаглахад амархан дундын зайн тулаанч. Ойртуулмааргүй байгаа нь илхнээ харагдаж байна. Түрийвч хийе байз. Хөгшин өвгөний үнэртэй!

Утахимэ: Мэдлээ. Нишимияа, чи тэр чигээрээ Шооко дээр оч. Зүгээр ээ. Миваг Мэй эгч харж байгаа. Миний сүлжээ салаагүй нь яамай даа. Хөшигний нөлөөнөөс харахад ойлгомжтой мэт.

Гожо: Хар шидийн сургуульд хараал хэрэглэгч, эсвэл  хараалтай хамсаж байгаа нэг этгээд байгаад байна.

Утахимэ: Эндүүрээгүй бололтой.

Харута: Айн? Цавчлаа л гэж бодсон юм сан.

Утахимэ: Хүн үү? Хараал хэрэглэгч үү?

Харута: Ийм болохоор л би... Янзын байгаа биз? Жүүзо надад хийж өгсөн юм. Сая уулзаагүй юу?

Күмияа: Чи дорой болохоор сэлмээрээ бариулсан нь дээр.

Харута: ...гэсэн. Хөөе, эгч та надад юу өгөх вэ?

Күгисаки: Чамайг хэн ч тоодоггүй биз? Дөнгөж уулзсан хүндээ өөрийгөө л яриад байдаг. Мөнгө авна шүү.

Маи: Чиний юу чинь хүнээс мөнгө салгахаар сайн сонсогч байж чадах юм?

Утахимэ: Та нар!

Күгисаки: Дуугүй бай! Ийм үед битгий хэрүүл өдөж бай!

Харута: Хөөх, ямар их охин бэ? Би ч од юм аа!

Күгисаки: Хүний яриа сонсдог юм уу?

Маи: Араа надад даалгачих. Суманд өртчихгүй гэж болгоомжлоорой.

Күгисаки: Чи л өөрөө болгоомжил!

Утахимэ: Хөшиг татагдчихлаа?

Харута: Нээрэн үү? 30 минут ч хүрсэнгүй шдээ. Зугтъя!

Утахимэ: Яачихсан амьтан бэ?

Күмияа: Хөөе, хөөе, хөөе, хөөе! Хувцасны өлгүүр нүдэнд харагдах чинь!

Гожо: За... Хаанаас эхлэх вэ?

Юүжи: Айн?

Ханами: Энэ хүрээд зогсох бололтой.

Юүжи: Айн? Гожо багш?

Гожо: Юүжигийн түвшин өмнөхөөсөө өссөн байна. Тийм бий. Аой юу? Нээрэн л тэр Юүжитэй мундаг тохирно. Онц зэрэгтэй тулалдаж байгаа бололтой ч тийм бол санаа зоволтгүй юм байна. Тэгвэл бол эхлээд... Чи.

Күмияа: Өлгүүр! Өлгүүр! Өлгүүр!

Гакуганжи: Битгий хорооо!

Гожо: Түүнээс олон зүйл асуулгүй бол горьгүй. Үхүүлж болохгүй шүү. Хөөе, очиж хөл гарыг нь боо. Утахимэгийн дэргэд байсан нөхөр алга болчихлоо. Зугтах гарц олсон гэсэн үг үү? Тэгвэл ганц тэр үлдэх шив? Тэр зугтахдаа сайн. Юүжигийн байгаа газраас зай байна шүү. Яалтай билээ. Жаахан хатуу үзэхээс. Хараагдсан техник өсгөгч: Цэнхэр. Хараагдсан техник өөрчлөлт: Улаан.

Ханами: Ухарлаа. Би Гожо Саторутай үзэлцэх хэмжээний зөрүүд биш.

Юүжи: Битгий балайр! Яах гэж энд ирсэн юм?

Тоодо: Байз, бро!

Юүжи: Тоодо, яагаад зогсооно вэ?

Тоодо: Үүнээс цааш бүү алх. Орчихно шүү.

Гожо: Хөндий... Нил ягаан!

Тоодо: Өнөө л жишгийн бус хэвээр байх шив. Ингээд хараагдсан эсэхийг нь мэдэх аргагүй боллоо шд.

Күмияа: Өвдөж байна!

Гакуганжи: Чимээгүй!

Гожо: Тийм ээ! Ингээд шийдэгдлээ! Үгүй ч юм уу?

Махито: Ханами зүгээр байгаа даа. Даалгавар дууслаа.

Бичиг: Жүжү зугаалга

Тогэ: Яргай.

Бичиг: А: Нохой юу, муур уу?

Бичиг: А: Та нохойд дуртай юу, муурт дуртай юу?

Юүжи: Нохой? Үгүй ээ, муур ч юм уу? Үгүй ээ, том нохой бол нохой ч юм уу?

Фүшигүро: Нохой.

Маки: Нохой л юм уу даа?

Күгисаки: Юу? Би лав яасан ч муурыг сонгоно.

Тогэ: Яргай.

Панда: Панда байх нь ойлгомжтой биз дээ? Алуулмаар байна уу? Айн? Бүгд намайг үзэн яддаг, тийм үү?

Юүжи: Хоёр л сонголт байсан шүү дээ.

Маки: Зүгээр орхичих.

Бичиг: 21-р анги Хар шидийн бэйсбол

Back to episodes Go home