19-р анги
Бичиг: 19-р анги Хар гялбаа
Фүшигүро: Зүгээр үү, Инүмаки сэнпай?
Тогэ: Хулд.
Камо: Ирж байна.
Тогэ: Зогс.
Камо: Давхцал! Цоо хатгах цус!
Фүшигүро: Шархдуулчхав уу? Надтай тулалдаж байхдаа жинхэнээсээ үзэлцээгүй байж ээ?
Камо: Бушуул! Угийн дороо эдгэчихнэ! Инүмаки зогсооход бид довтолж, зайгаа барина. Энэ давталтаар хөшигний гадна гарах гэж оролдож захирал болон бусадтайгаа нийлнэ. Гэхдээ хэзээ одоогийн тэнцвэрээ алдахыг мэдэхгүй. Түүний хараагдсан хэллэг тийм ч сүрхий нөлөөлөхгүй байдаг, бас багш нартай холбогдох боломж олдохгүй нь. Түүний хараагдсан хэллэгийн учрыг олчихвол бид дуусна. Бушуул! Хараагдсан сүнсний зорилгыг ч мэдэхгүй байна. Захирал болон сургууль дээр байрлаж байгаа хөдлөөгүй байгаа магадлал ч бий. Бушуухан Тоодотой, үгүй ядахад Миватай нэгдмээр байдаг.
Фүшигүро: Инүмаки сэнпай зогсооно. Айлтгүй яв!
Тогэ: Зо—
Камо: Түрүүлж тэр хязгаартаа хүрлээ гэж үү?
Фүшигүро: Амьд уу, Камо ах? Хүчтэй үг хэрэглээгүй атал сэнпайн хоолой будаа болчихлоо. Тийм л хол илүү хүчтэй гэсэн үг!
Тогэ: Гичийн навч.
Фүшигүро: Инүмаки сэнпай... Илүү хэрэггүй!
Тогэ: Тэсэр!
Ханами: Ийм мохоо илдээр намайг цавчиж чадахгүй.
Фүшигүро: Нүдний мод нь бусад хэсэгтэйгээ харьцуулахад эмзэг.
Ханами: Түүний сэлэм муугүй л юм.
Маки: Илүү дээр зүйл байгаа шүү. Хэрэглэхээс сэжиг хүрээд байдаг болохоос.
Ижичи: "Хараагдсан зэвсэг" гэдэг нь хараал шингээсэн зэвсгийг хэлдэг. Хүч болон нөлөөн дээрээс үндэслэж хар шидтэнүүдтэй адилаар нэгээс дөрвөн зэрэгт хуваагддаг. Хараагдсан зэвсгийн зэрэг өндөр байх тусам хар шидийн тулаанд илүү давуу тал олгоно.
Маки: Мэгүми, наадхаа яасан ч хаяж болохгүй шүү.
Фүшигүро: Хаяхгүй ээ.
Маки: Зарвал хамгийн багадаа 5 тэрбум хүрнэ.
Фүшигүро: Айн?
Маки: Онц зэргийн хараагдсан зэвсэг: Дүрсгүй үүл!
Ханами: Нээрэн л сайн зэвсэг байна.
Фүшигүро: Чөтгөр нохой... Миний өргөтгөсөн техник Ёроолгүй худгийг эс тооцвол бусад арван шикигамигийн маань нэг нь бүрэн устах юм бол дахин гаргаж ирж чадахгүй. Гэхдээ устсан шикигамигийн хүч болон техник нь бусдадаа шилждэг. Нийлбэр!
Ханами: Хурдан юм. Шархадсан гараас минь эхэлж үгүй хийх санаатай юу? Хар шидтэн хүү ой дотор байгаа... Хүүгийн илд!
Фүшигүро: Маки эгч! Дахин гурван хэсэгтэй довтолгоо надаар бүү довтлуулаарай! Гүйцэтгэхэд хүнд юм!
Маки: Дадаад сурчихвал— Мэгүми!
Фүшигүро: Маки эгч! Новш! Би бүтэлгүйтсэнээс боллоо!
Ханами: Зүрхийг чинь онилж довтолсон юм. Мундаг рефлекстэй юм. Хар шидтэнүүд ер бусын нигүүлсэнгүй юм аа. Хамтрагч чинь гэмтэхэд боломжтой үе үргэлж бий болдог.
Маки: Эвдэрчхэв үү? Үгүй ээ, Мэгүмигийн техник суларчихлаа.
Ханами: Хар шид хэрэглээгүй нь дээр. Чамд шигтгэгдсэн булцуу хараагдсан энергид маш дуртай. Хар шид хэрэглэх тусам үндэс нь биеэр чинь тархана.
Фүшигүро: Тайлбарлаж байдаг тун ч эелдэг юм аа. Угийн хороох санаатай байж.
Ханами: Тайлбарлавал нөлөө нь хурдан бололтой. Хөдөлгөөн сайтай юм аа. Гэхдээ түрүүнийх шигээ хосгүй биш байна.
Фүшигүро: Хараагдсан энерги шавх. Гэдэс хүү татагдсан ч хамаагүй! Би бусадтайгаа адилгүй. Хамгаалах хүнээ сонго. Миний ачаа хамаагүй хөнгөн Тиймээс... Надаас түрүүлж өөр нэг маань унахыг зөвшөөрөхгүй!
Маки: Мэгүми, боль! Бидний ажил дууслаа. Хүлээлгэж өгье.
Тоодо: Чадахаар байна уу, анд минь?
Юүжи: Аанха!
Момо: Хүнд юм аа... Энэ хоёр ингэтлээ тоосоо гөвүүлэх гэж. Найдаж байгаа шүү, Тоодо. Хүчтэй чинь л чиний давуу тал.
Фүшигүро: Боль, Итадори! Тэр бидний дөнгөх—
Тоодо: Панда.
Панда: За?
Тоодо: Энэ хоёрыг аваад хөшигнөөс гар. Нишимияагийн мэдээлснээр энэ Гожо Саторугийн эсрэг хөшиг тул бид асуудалгүй гарч, орж чадна.
Фүшигүро: Байз! Хэдий та байлаа—
Юүжи: Фүшигүро. Зүгээр ээ. Гуйж байна.
Тоодо: Анзаарсан бололтой. Далавч нь ургаж эхэлсэн нэгэнд хүрэхийг хэн ч зөвшөөрөхгүй. Итадори яг тэр үе дээрээ явна.
Фүшигүро: Дахиад үхвэл ална шүү!
Панда: За, явцгаая. Пандаш!
Юүжи: Тэгвэл үхэж болохгүй нь ээ.
Тоодо: Би оролцохгүй шүү, Итадори. Чамайг Хар гялбааг амжилттай хийх хүртэл. Хар гялбааг хийж чадахгүй бол чамд юу ч тохиолдсон бай үхэхийг чинь харж зогсоно шүү.
Юүжи: Мэдлээ!
Ханами: Сүкүнагийн сав... тэр залуу хэн бэ? Сүрхий чадалтай л юм. Эзэмшдэг хараагдсан энергийн хэмжээгээр минийхээс ойлгомжтой бага. Гэхдээ нууцлаг нөлөөтэй юм. Сүрхий техник хэрэглэдэг байж мэднэ. Би болгоомжгүй хөдөлж чадаагүй. Бас "Хар гялбаа" гэж юу вэ? За, яаж дайрах нь вэ?
Юүжи: Чи ярьдаг байх нь ээ? Асуух ганц зүйл байна. Чиний хамтрагчдад өөдсөн нүүртэй хүн дүрст хараагдсан сүнс байгаа юу?
Ханами: Байгаа гэвэл юу гэж? Дундын зайгаа хайхрамжгүй ойртуулсангүй. Үүнийг чинь магтан сайшаая. Хурдан юм! Түрүүний охиноос илүү тэсрэлттэй хүчтэй юм! Гэвч эрч нь сул байна.
Юүжи: Их бие нь дэлгээтэй байна! Намайг биеэ барьсан болохоор хамгаалалтаа сулруулж. Одоо бол хийж чадна! Хар гялбаа! Новш!
Тоодо: Анд минь. Уур бол хар шидтэнүүдийн хувьд маш чухал гох. Өрсөлдөгчөө уурлуулсны улмаас цэвэр далаараа тавиулах тохиолдол ч бий. Эсрэгээрээ ч адилхан. Уур хилэн хараагдсан энергийг тасалдуулж, техникээ хэрэглэж чадахгүй ялагдах тохиолдол ч бий. Найзыг чинь шархдуулж, түүнээс илүүтэй анд барилдсан явдлыг бусниулсанд уур хилэн чинь буцалж байгааг сайтар ойлгож байна. Гэхдээ энэ уур хилэн чамд хэтийднэ. Одоохондоо авч хая.
Ханами: Хоорондоо муудалцаад байна уу даа?
Тоодо: Шалдар бодлууд чинь арилсан уу?
Юүжи: Аанха, нэг ч үлдсэнгүй! Маш их баярлалаа, анд минь!
Тоодо: Хар гялбаа. Цохилтын 0.000000000001-тэй тэнцэх секундэд буух хараагдсан энергийн нөлөөнөөс үүдсэн орон зайн гажилт юм. Энгийн цохилтоос 2.5 дахин хүчтэйгээр бууна. Хар гялбааг дараалан ашиглаж чадах хар шидтэн үгүй. Гэвч... Хар гялбаад мэргэшсэн болон мэргэшээгүй хүмүүсийн хараагдсан энергийн мөн чанарын хооронд тэнгэр газар шиг ялгаа бий.
Ханами: Айхавтар төвлөрч байна.
Тоодо: 0.000000000001 секундэд хараагдсан энерги буух мөчид орон зай гажиж хараагдсан энерги хараар гялбана.
Юүжи: Хар гялбаа!
Ханами: Юу—
Тоодо: Сайжирчээ. Сайжирчээ.
Юүжи: Саяных... Хар гялбаа гэж үү? Юу вэ? Энэ миний хараагдсан энерги үү?
Тоодо: Хараагдсан энергийн амтыг мэдэрч байх шиг байна. Чи өдийг хүртэл амталж үзээгүй орцынхоо учрыг нь ч мэдэхгүйгээр тогоо руу хийж орхидог байсан. Гэхдээ Хар гялбааг ашигласнаараа хараагдсан энерги гэх орцынхоо амтыг мэдэрч тогоочийн хувиар гурван хормын өмнөхөөсөө огт өөр түвшинд зогсож байх болно. Баяр хүргэе, бро минь. Чи хүчтэй болно.
Ханами: Сүкүнагийн савыг хар шидтэний хувьд ногооноороо гэж дуулсан ч энэ нууцлаг эр тэр хоёр... Бусдаасаа ямар нэг талаараа өөр юм.
Юүжи: Нөхөгддөг байх нь ээ?
Тоодо: Хараагдсан сүнсний бие хараагдсан энергиэр бүтдэг. Бидэнтэй адилгүй, тэдэнд дэвшилтэт урвуу хараагдсан техник хэрэггүй байдаг. Онц зэрэгт бол энэ хэрийн шарх юу ч биш. Гэхдээ хараагдсан энерги нь баттай хорогдож, толгойг нь бяцалбал тоглоом шийдэгдэнэ. За, хоолоо хийцгээх үү дээ?
Ханами: Юутай ч та хоёртой жинхэнээсээ үзсэн нь дээр бололтой.
Юүжи: Ямар өргөн хүрээний довтолгоо вэ?
Тоодо: Бүү бэмбэгнэ! Хүрээ нь өргөн байх тусам хурд болон хүч нь сул!
Ханами: Чанга юм! Цохилт нь түрүүний гялбасан хартай харьцуулалтгүй ч хоёул намайг хангалттай гэмтээхүйц хүчтэй юм!
Юүжи: Тоодо! Хугацаагаа илүү нийцүүлье!
Тоодо: За!
Юүжи: Тулах цэг!
Тоодо: Анхаарлаа сулруулчихжээ! Энэ зэргийн их бодит биетэд хараагдсан энерги дамжуулж удирдаж байгаа гэж бодсон юм сан! Гэтэл энэ бүгдийг хараагдсан энергиэр биежүүлсэн байж! Аргагүй л онц зэрэг мөн дөө!
Ханами: Газрын ямар ивээлтэйг мэдтүгэй!
Тоодо: Унаж байхад дайрна гэнэ ээ? Хэрцгий юм аа! Гэвч... Бро!
Юүжи: Бро!
Ханами: Үүнээс бултчихав уу? Гэхдээ юу вэ? Энэ юун мэдрэмж вэ?
Махито: Ханами, чи илүү шулуун байх хэрэгтэй.
Ханами: Юуг ч хуураад байгаа санагдахгүй юм.
Махито: Худалч гэсэн юм биш ээ. Чиний тулалддаг зорилгыг би мэднэ. Гэхдээ үйл явц нь. Тулаан гэх одоогийн үйл явцад илүү таашаал авбал зүгээр шүү.
Ханами: Чи таашаал авдаг юм уу?
Махито: Тийм ээ. Гэхдээ... Мэдрэгдэх баяр баясал, таашаалыг нь хүртэх гэж тулалдах болсон минь саяхны явдал. Анзаарахаасаа өмнө залилж, хуурч, хөнөөж, нэг л мэдэхэд өег мэдрэмж авдаг болсон байсан. Хүмүүс идэж, унтаж, хурьцдаг шиг энэ хараалын зөн совин байх. Бид ухамсартай болсон байж болно. Тэглээ гээд зөн совинтойгоо тэмцэлдээд байх шаардлагагүй. Сүнс бол зөн совин, ухамсар хоёрын нэгдэл. Хэмжээ заагийг нь бусдаар хэлүүлэх албагүй. Чиний сүнс жаахан хүчлээд байх шиг. Ханами чи үнэндээ илүү хүчирхэг биш үү?
Юүжи: Ёоё... Тоодо!
Юүжи: Тэр зэргийн хараагдсан энерги зарлагадчихаад!
Тоодо: Довтлох бол одоо л боломж! Муу мангас!
Ханами: Махито, би одоо... тулаанаас таашаал авч байна!
Тоодо: Зүгээр үү, бро?
Юүжи: Асуудалгүй ээ!
Тоодо: Сайн байна! Тэгвэл техникээ задлах цаг болж!
Бичиг: Жүжү зугаалга
Күмияа: Хувцасны өлгүүр! Янзын хувцасны өлгүүр хийнэ ээ!
Махито: Хөөе, Гожо Сатору ямар өлгүүр болох бол?
Күмияа: Босоо хувцасны өлгүүр юм уу даа. Босоо өлгүүрт сүүжний яс, ууцны ясыг нь ахар сүүлтэй нь тулгуур болгоод гуяны хэсгийг нь дахин янзлаад бат бэх болгоно. Сээр нурууны нугалам болон чээжний нугалмаас шилэн хүзүүний гурав дахь нугалам хүртэл ашиглана. Уртасгахын тулд... за байз... хөгшин гавар мод янзын тохирно. Өндрийг нь чухалчлахын тулд ясыг нь хөгшин гавар модоор сольж болно. Ерөнхий тэнцвэрийг нь хадгалахын тулд өлгүүр тавьж эргэх болон хөндлөн явах замыг нь сунгаж өгнө. Хөгшин гавраар залгаж хийж болох юм байна даа. Будгаас нь хамаарч гавлын ясыг нь ширээр бүрж өгвөл ч янзын. Янзын юм аа! Янзын! Янзын хувцасны өлгүүр хийнэ дээ!
Махито: Хэрэггүй ээ.
Бичиг: 20-р анги Жишгийн бус
Back to episodes Go home