Jujutsu Kaisen S1_18

18-р анги

Фүшигүро: Сумны зэв үл ялиг цус болчхож. Физикийн хуулийг хэрэгсдэггүй нь Камо ахын техник байх нь.

Камо: Чи нэг дор нэгээс илүү олон төрлийн шикигами дуудаж чадна биз? Надтай тулж байж биеэ барьж байгаа чинь таалагдахгүй байна.

Фүшигүро: Чөтгөрийн нохой ажилтай байгаа. Таны ч гэсэн сүүлийн сум биз дээ? Цус багадалтаар ухаан алдвал хэн ч туслахгүй л байх. Цус удирдах техник. цусаа эд зүйлд шингээж удирдах боломжийг олгодог, гурван том овгийн нэгний ихэд хайртай техник байна.

Камо: Санаа зоволтгүй ээ. Энэ сумнуудыг хэдийн бэлдсэн байсан юм. Арван сүүдрийн техник: Зэнин овгийн уламжлалт техникүүдийн нэг. сүүдрийг хэрэгсэл болгон ашиглаж, арван төрлийн шикигами бүтээдэг. Маки, Майд энэ техникийг өвлөж авсан бол шүү дээ.

Фүшигүро: Ийм хүчтэй байсан гэж үү?

Камо: Сайтар хариу барилаа. Гэхдээ бүү сулруулаарай!

Фүшигүро: Хараагдсан энергиэр хамгаалахад дэндүү хожимдов уу? Хурд, хүч нь өмнөхөөсөө огт өөр хүн мэт л байна!

Камо: Цусыг удирдана гэдэг нь хэлбэр,  хөдөлгөөнөөр хязгаарлагддаггүй. Биеийн температур, зүрхний цохилт, цусны улаан эс гээд цусны бусад бүх бүрэлдэхүүн хэсгүүдийг чөлөөтэй удирдах боломж олгодог. Урсаж буй Улаан шатлал!

Фүшигүро: Допинг уу?

Камо: Сайн анзаарлаа. Гэхдээ ийм нэрлэл ашиглахгүй байхыг хүсье.

Бичиг: 18-р анги Даяанч

Мива: Сэлмээ булаалгачихлаа. Майгийн эгч нэг тийшээ яваад өгчихлөө. Тэр хүн их хурдан юм билээ. Сэлэмгүй би тулалдаж шалихгүй болохоор зөв үйлдэл байх. Тапиока хүмүүсийн хэлсэн шиг амттай болов уу? Мэкамару байна. Байна уу? Хэрэгцээгүй Мива байна.

Тогэ: Унт.

Бичиг: Киото салбар сургуулийн солилцооны өдөрлөг Мива Касуми  — Хасагдав

Бичиг: Мива Касуми

Тогэ: Буц.

Утахимэ: Унтчихлаа. Би гялс явчхаад ирье.

Гожо: Айн?

Утахимэ: Хараагдсан сүнснүүд тэнүүчилж  байгаа ойд орхичхож болохгүй биз дээ?

Камо: Энэ юу вэ?

Гакуганжи: Бүсэд тавьсан хагас нэгдүгээр зэргийн хараагдсан сүнс.

Камо: Хоёрдугаар зэргийн сүнс тавьсан гэж бодсон юм сан.

Гакуганжи: Хоёрдугаар зэрэг хангалтгүй гэж бодож байна. Манайхан нэгдмэл биш шүү дээ. Үүнийг бэлтгэхэд ашигладаг шүгэл болон үнэр нь. Нөхцөл байдлаас шалтгаалан Итадориг хорооход ашигла.

Камо: Ашиглахаас өмнө агнагдаж мэдэх юм.

Гакуганжи: Санаа зоволтгүй. Шүгэл дуугарахаас нааш тайван байхаар бэлтгэгдсэн. Камог мэднэ. Тулгарсан даруйдаа Итадорид үнэрийг нь шингээчихсэн биз. Цуснаас нь хольчихвол түүнд амархан хэрэг. Тоодотой тулалдаж байгаа бол зүгээр өнгөрөхгүй. Тэр хугацаанд тааруулж хагас нэгдүгээр түвшний сүнсний дайралтад өртвөл... баттай үхнэ. Тийм шүү. Мивад санаа зовж байна. Бушуу яваад аваад ир.

Тогэ: Замаг.

Ханами: ?ую аараацнаг ьн гйидгүБ

Тогэ: Яргай, хулд, түрс.

Махито: Зиак... Хэдүүлээ ч гэсэн ажилдаа оръё.

Күмияа: Хувцасны өлгүүр хийе. Гожо Сатору 190 см байх аа? Янзын хувцасны өлгүүр болно доо.

Хүүхэд Камо: Яагаад бүгд ээжийг дээрэлхдэг юм бэ?

Эм: Бага эхнэр болохоор тэр.

Камо: Тэгвэл яагаад бүгд сайн байдаг юм? Яагаад намайг залгамжлагчаар сонгосон юм?

Эм: Хууль ёсны эхнэр нь техникийг өвлөж авах хүү төрүүлээгүй болохоор тэр.

Камо: Тэгвэл Камо овгийн дараагийн тэргүүний хувиар... Ойрын тулаанд сайн шикигами хэрэглэгчид маш чухал. Чи сайжирчээ. Баяртай байна.

Фүшигүро: Юундаа нөхөрсөг магтаал ар араас нь урсгаад байна вэ?

Камо: Тал засаж байна. Чи нэг өдөр том овгуудад хүчээ өгөх хүн болно. Би Итадори Юүжиг хороох зорилготой байгаа.

Фүшигүро: Гакуганжи захирлын тушаалаар уу?

Камо: Үгүй ээ, миний хувийн шийдвэр. Гурван том овгийн нэг, Камо овгийн хүний улмаас зөв шийдвэр гэж үзэж байгаа. Би Камо овгийн залгамжлагчийн хувиар биеэ зөв авч явах ёстой. Ээжийнхээ төлөө ч тэр. Чи ч гэсэн ойлгож байх учиртай. Чи бид хоёр адилхан.

Фүшигүро: Үгүй. Гэнэтхэн аймаар үгс хэлээд унах юм.

Камо: Өөр биш.

Фүшигүро: Өөр. Энэ үгээ Маки эгчид л хэл. Би одоо Зэнин овогтой холбоо сүлбээгүй болсон. Тэгээд ч би өөрийгөө "зөв" гэж бодохгүй байна. Үгүй ээ, уучлаарай. Саяных биш шүү. Надад зөв, буруу байх минь хамаагүй. Би ердөө л... өөрийн үзэлдээ итгэнэ. Өөрийн үзэл баримтлалаараа хүмүүсийг аварна. Үүнийг үгүйсгэх бол дараад нь... Нэгнээ хараахаас өөр аргагүй болох байх.

Камо: Шикигами? Дахиад байсан байж ээ? Гаргахаасаа өмнө шикигамиг урхи болгож ашиглаж ээ?

Фүшигүро: Энэ их энерги шаарддаг тул дангаар нь ашигладаг юм. Саяхан л сургаад байгаа. Аварга заан.

Камо: Том бай вэ? Түрүүлж дайрахаас! Ус уу? Масс, даралтаар намайг түлхчихлээ? Зай ихтэй газар муу шүү! Тэр ирэх нь!

Фүшигүро: Нүэ.

Камогийн ээж: Би байх юм бол Норитошид садаа л болно.

Камо: Би бол— Цус удирдах техник: Хүрэн улаан хүлээс! Ялагдаж чадахгүй!

Зэрэг: Энэ юу вэ?

Фүшигүро: Инүмаки сэнпай?

Тогэ: Зугт.

Утахимэ: Айн? Тоглоом дуусчхав уу? Бүр бүгд улаанаар шатчихлаа?

Мэй мэй: Хачин юм. Хэрээнүүд минь юу ч харсангүй.

Гожо: Агуу багш Гожогийн сурагчид  зайлуулсан гэж хэлмээр л байна... Онизука багш анимэний талаар ярьж байна.

Яга: Бүртгэгдээгүй хараагдсан энергиэр  зайлуулсан шившлэг улаанаар шатна.

Утахимэ: Гадны этгээд гэсэн үг үү?

Мэй мэй: Тэнгэн гуайн хамгаалалт ажиллахгүй байгаа гэсэн үг үү?

Гакуганжи: Гадны этгээд байсан байгаагүй гэнэтийн зүйл үргэлж тохиолдож байдаг. Түүнийг зайлуулна гэдэг их чадварлаг нэгэн байж таарна. Хэн гээч нь вэ?

Яга: Би Тэнгэн гуай руу явлаа. Сатору, Гакуганжи захирал нар сурагчдыг хамгаалаарай. Мэй энд сурагчдын байршлыг тогтоогоод байж бай. Нөгөө хоёртойгоо байнга холбоотой бай.

Мэй мэй: Мэдлээ. Нэмэгдэл авахаа хүлээж байя.

Гожо: Хөөе, өвөө! Салхилах цаг боллоо! Өдрийн хоолоо түрүүн идсэн биз дээ?

Утахимэ: Түргэвчилье.

Күмияа: Хиаруулж байна шүү. Гэхдээ хараагдсан сүнснүүд үхэхдээ юу ч үлдээдэггүй хойно. Юу ч хийж болохгүй юм даа. Ингээд болох байгаа? Аан, тийм. Харанхуйгаас үүссэн бөгөөд харанхуйгаас хар. Бузрыг ариусга. Сайн, сайн. Хувцасны өлгүүр хийнэ гэхээс тэсэж ядаж байна шүү.

Юүжи: Хөшиг үү? Яагаад одоо гэж?

Утахимэ: Гожо! Хөшиг татахаас өмнө чи түрүүлээд яв!

Гожо: Үгүй ээ, бүтэхгүй.

Утахимэ: Айн?

Гожо: Хөшиг хэдийнээ бүрэн татагдчихаж. Харагдах нөлөөнөөс илүү хараагдсан техникт нөлөөллийг нь чухалчилсан бололтой. Сайн юм аа. Нэгэнт татчихсан бол эвдэхэд болох бус уу? Энэ юун сонин мэдрэмж вэ?

Утахимэ: Хөөе... Яагаад чи хоригдоод би орж болоод байгаа билээ?

Гожо: Тийм байх нь. Утахимэ, өвөө. Түрүүлээд яв. Энэ хөшиг... Гожо Саторугийн нэвтрэхийг саатуулахын хариуд бусад бүх зүйлийг орж гарахыг зөвшөөрдөг хаалт байна.

Утахимэ: Нээрэн л тийм бол ойлгомжтой болж ирж байна. Гэхдээ тусгайлан нэг хүнийг л хорих хаалтыг хийж чадаж байна гэхээр...

Гожо: Маш чадварлаг хараал хэрэглэгч бий гэсэн үг. Бас бидний талаар тодорхой хэмжээний мэдээлэлтэй юм байна. За, яв яв. Ямар зорилготойг нь мэдэхгүй ч нэг нь үхчихвэл бид ялагдана.

Утахимэ: Ямар хүчтэй хараалын нөлөө вэ? Арай онц зэргийн хараал байгаа юм биш биз?

Күмияа: Хөөе, хөөе, хөөе! Хөөе, хөөе, хөөе, хөөе! Гожо Сатору алга байна шдээ!

Гакуганжи: Хараал хэрэглэгч. Энэ хараалын нөлөөний эх үүсвэр нь биш ч гэсэн нэлээн чадварлаг юм.

Күмияа: Муу өлбийсөн лам намайг хуурчээ!

Гакуганжи: Утахимэ, түрүүлээд яв. Сурагчдыг хамгаалах нь нэн тэргүүнийх. Аль болох тулалдахаас зайлсхий.

Күмияа: Байз, байз! Ядаж хүүхнийг нь алуул! Өвгөний хөндий яс, үрчлээтсэн арьсаар юу хийж болдог юм?

Гакуганжи: Хөндий эсэхийг нь алаад үзэхэд юу нь болохгүй гэж?

Күмияа: Сүү уугаад засал ав, хөгшин төгцөг өө.

Камо: Яагаад сургууль дээр хараагдсан сүнс байдаг билээ? Энэ хэний хөшиг вэ?

Фүшигүро: Тэр хараагдсан сүнстэй хамтарч буй хараал хэрэглэгчийнх биз.

Камо: Мэдэж байгаа зүйл байгаа юм уу?

Гожо: Эд бол бүртгэгдээгүй онц зэргийн хараагдсан сүнснүүд. Бас тэд хүнтэй хамтарч байгаа юм шиг байна лээ.

Фүшигүро: Гожо багш руу дайрсан онц зэргийн хараагдсан сүнс гэж бодож байна. Төрх нь тайлантай таарч байна. Тэр хүний зурснаас хүртэл танихаар байна.

Тогэ: Майонезтой туна.

Фүшигүро: Тийм ээ. Гожо багштай холбогдъё.

Камо: Байз. Чи түүний хэлсэн үгийг нь ойлгодог юм уу?

Фүшигүро: Тэр одоо хамаа байна уу? Өрсөлдөгч маань хүрээ ашигладаг байж мэднэ. Зайгаа бариад Гожо багшийн байгаа газар луу—

Тогэ: Битгий хөдөл!

Камо: Цус удирдах техник: Хэрчигч тарни! Гэмтэл учруулсангүй юу?

Фүшигүро: Үнэхээр л хатуу юм.

Камо: Тэр сэлмээ... Хаана нууж байсан юм бол?

Ханами: .ээ дүүдхүүх нэхгэнэт ,оогцьлоБ Больцгоо, тэнэгхэн хүүхдүүд ээ.

Фүшигүро: Энэ юу вэ? Хэлэхэд нь ойлгохгүй байгаа хэр нь утгыг нь ойлгоод байна. Нурууны үс босмоор юм.

Ханами: Би ердөө л энэ гарагийг хамгаалмаар байна.

Камо: Хараал утгагүй үгс чалчиж байна! Бүү сонс!

Фүшигүро: Доод зэргийн хараагдсан сүнснээс огт өөр түвшнийх байгаа биз дээ?

Ханами: Ой модод, далай тэнгэс, тэнгэр бүгд тэсэхийн аргагүй уйлж байна. Үүнээс цааш хүнтэй зэрэгцэж орших нь боломжгүй. Энэ гарагт сайн ханддаг хүмүүс байдгийг тэд мэднэ. Гэвч тэдний хүсэл ямар нэмэр больж шалих вэ дээ?

Фүшигүро: Өөрийн хэлний системийг бий болгочхож!

Ханами: Тэд ердөө л хугацаа хүсэж байгаа.

Камо: Инүмакиг холдуул!

Ханами: Хугацаа байвал энэ гараг дахин цэнхрээр гэрэлтэнэ. Хүнгүй цаг хугацааг. Үхэж даяанч болцгоо!

Бичиг: Жүжү зугаалга

Махито: Хөөе, Жого! Дахиад л чи Ханамигийн цэцгийн мандлыг шатаачихсан биз дээ? Ханами уйлж байна!

Жоого: Хмм.

Махито: Ханами, Жогог бооё. Миний найз залуугийн сэнпай үнэн ийм...

Ханами: Үгүй ээ, арай дэндэх байх. Э-Энэ чинь тайрч шатаасан талбай байна! Одоог хүртэл ийм шим тэжээлтэй байгаагүй! Кяа~.

Бичиг: 19-р анги Хар гэрэл

Back to episodes Go home