17-р анги
Маи: Маки?
Бичиг: 17-р анги Киотогийн салбар сургуулийн солилцооны арга хэмжээ - Багийн тулаан 3 -
Маи: Тэр зүгээр нэг гоожуур шд. Хараал ч харж чаддаггүй. Хараагдсан зэвсэг хэрэглэдэг энгийн хүн. Үүрдийн дөрөвдүгээр зэрэглэлийнх. Яагаад хар шидтэн болсон юм бол доо гэмээр.
Утахимэ: Амралт дууслаа.
Маи: За.
Мива: Тийм бий. Жаахан санаа амарлаа. Май муу тэнэг! Энэ хүн чинь лут хүчтэй юм байна шд! Тэр урт зэвсэг ашиглаж байгаа тул зайгаа ойртуулмаар байгаа ч бултаж, цохилтоос нь зайлж чадвал их юм болж байна! Илд хэрэглэж байсан бол би хоёр удаа үхэх байлаа! Ийм байж дөрөвдүгээр түвшнийх гэж үү? Хоёрдугаар зэргийн хараагдсан сүнснүүдийг амархан ялахаар байна! Бас яагаад тээг болох ой модон дунд ийм том жадыг эргүүлж чадаж байна аа? Шинэ сүүдрийн стиль: Энгийн хүрээ! Миний хүрээний 2.21 метр дотор орж ирсэн хэн рүү ч бай рефлексээрээ дайрах боломж олгодог. Хэрэв хөлөө идэвхжүүлсэн цэгээс холдуулах юм бол суларна. Дээрээс нь миний Түргэн сугалалт урдаас дайрч буй дайсны эсрэг тохирсон. Шинэ сүүдрийн сургуулийн хамгийн хурдан техник бөгөөд хуйнд байхдаа хурдасгахын тулд илдийг хараагдсан энергиэр ороосон байдаг. Энүүгээр тулааныг шийдчихнэ гэж бодохгүй байна. Эхлээд бүх хүчээрээ боломж бий болгоё!
Маки: Иаижүцү юу? Бас зарим нэг арга заль бий бололтой. Гэвч хамрах хүрээнд ялгаа бий. Намайг онохоос илүүтэй хараагдсан зэвсгийг минь зайлуулж боломж гаргах санаатай байгаа биз. Тийм бол...
Мива: Эвдэлчихлээ? Хамрах хүрээний давуу талаа үгүй хийчхэж байгаа юм уу? Шидчихлээ? Нууц зэвсэг? Сийрэг толгойтой юм! Зайгаа урхиар ойртуулах гэж байна! Хөлөө холдуулчихлаа! Гэхдээ зүгээр ээ. Хойшоо ухраад түүнийг хангалттай ойртуулчихвал— Айкидо? Ухаалаг эмэгтэй юм! Айн?
Маки: Янзын сэлэмтэй юм аа.
Мива: Сэлэм хулгайлчхав уу? Буцаагаад өгөөч?
Мэй Мэй: Сонирхолтой охин бэ? Бушуухан хоёрдугаар түвшинд дэвшүүлмээр юм даа.
Гожо: Би ч гэсэн тэгж боддог л юм. Зэнин овгийнхон лай болоод байдаг болохоос. Байр сууриа өөрчлөөд түүнийг үнэлмээр юм даа.
Мэй Мэй: Мөнгөнөөс бусад хоригийг би ойлгодоггүй юм.
Гожо: Өнөө л нарийн хэвээр байх шив. Тэрнээс илүүтэй Юүжигийн байгаа газрын бичлэгийг их таслаад байх юм.
Мэй Мэй: Адгууснууд тогтворгүй шүү дээ. Мэдрэхүйгээ хуваалцах нь ч ядармаар.
Гожо: Айн? Тийм үү? Шуудхан асуухад Мэй аль талд нь байгаа юм?
Мэй Мэй: Аль талд аа? Би мөнгөний талд л байна шд. Мөнгөөр сольж болдоггүй зүйлд үнэ цэн гэж үгүй. Мөнгөөр сольж болохгүй юм чинь дээ.
Гожо: Хэр их мөнгө хадгалсан бэ? Юу төлөвлөж байгааг нь мэдэхгүй ч Юүжиг тийм ч амархан зохицуулчихгүй шүү. Өө, хөдлөөд эхэлжээ.
Ижичи: Бүсэд суларсан хараагдсан сүнснүүд шившлэгтэй ба хараагдсан сүнснүүд алга болохдоо үзэх өрөөнд байгаа шившлэгтэй нэгэн зэрэг устдаг. Урьдаар бүртгэгдсэн хараагдсан энергийн дагуу шившлэг бүр өөр өөрөөр унтарна. Токиогийн сургууль арилгавал улаан болж шатна. Киотогийн сургууль арилгавал улаан өнгөөр шатна. Маки энд оролцож байгаа тул бүртгэгдээгүй хүчин зүйлд уствал улаанаар унтрах учиртай.
Гожо: Нэг нэгээрээ юу? Бүгд тоглоомд анхаарахгүй байх шиг.
Утахимэ: Яагаад дотно байж чаддаггүй байна аа?
Гожо: Чамайг дуурайж байхгүй юу.
Утахимэ: Би ганц чамтай л асуудалтай!
Ижичи: Гэснээс арилгасан нь Панда байсан.
Панда: Азтай!
Күгисаки: Буугаад ир, новшийн шулам минь!
Момо: Түрүүнээс хойш хэд хэд буугаа биз дээ? Бушуухан барих гээд үзэхгүй юу, нэгийн охин минь!
Күгисаки: Намайг өргөчхөөр хүчтэй хараагдсан энергийн салхи юм гээч! Хайрга, мөчир дотор нь орчихоор новшийн өвдөх юм! Хамгаалалтаа сулруулбал маханд шигдэх нь! Яаж миний нандин нүүрийг өвтгөж чадав аа?
Момо: Нүүрний сорви эр хүний хувьд нэр төр. Эмэгтэй хүнд бол өө сэв л юм даа.
Күгисаки: Айн?
Момо: Хар шидтэн байх нь хүчтэй байх ёстой гэж боддог уу?
Күгисаки: Тийм л биз дээ?
Момо: Наадах чинь зөвхөн эрчүүдэд.
Күгисаки: Айн?
Момо: Эмэгтэйчүүд хүчтэй байсан ч хөөрхөн байхгүй бол үнэлэгдэхгүй. Мэдээж хөөрхөн байсан ч хүчтэй биш бол бас үнэлэгдэхгүй. Ойлгож байна уу? Эмэгтэй хар шидтэнүүдээс шаарддаг нь хүч чадал биш. Төгс байдал юм! Түүнчлэн Май үүнээс илүү өндөр шаардлагын эсрэг тулалддаг юм.
Күгисаки: Чам мууг ядаргаа гэдгийг ойлголоо!
Момо: Энэ охин нэгийнх юм байж тулаанд хэдийн дасаж ээ? Хэд ч дэлбэлсэн хүчтэй байсаар байна.
Күгисаки: Би хийсээд сурчихсан хүн.
Момо: Үүнээс илүү хүчээ нэмбэл алчхаж мэднэ.
Күгисаки: Үгүй ээ, энэ ч шалтаг л даа. Түүн рүү дайрч чадахгүй байх гол шалтгаан бол Инүмаки.
Камо: Үгийн хүчийг ашигладаг. Чимээнд хараагдсан энерги шингээдэг тул тархи болон чихээ хараагдсан энергиэр хамгаалах хэрэгтэй. Хараагдсан хэллэг нь хараагдсан сүнсний эсрэг зориулсан техник. Түрүүн хэлсэнчлэн хар шидтэний хувьд ирэхийг нь мэдэж байгаа бол тийм аймаар зүйл биш.
Момо: Эсрэгээрээ, ирэх ирэхгүйг нь мэдэхгүй бол байнга сатаарах болдог. Анхнаасаа толгойгоо дотроос нь хамгаалж дадаагүй байхад... Байсан байгаагүй төвөгтэй юм!
Күгисаки: Лекцээ тавьж дууссан уу?
Момо: Майгаас шаардагддаг нь төгс гэх амархан зүйл биш! Элит хар шидтэнүүдийн гурван том овгийн нэг Зэнин овгийн хүн юм. Тэдний хувьд төгс байх нь ойлгомжтой зүйл. Зэнин овогт дамжин ирсэн техникийг эзэмших. Тэрхүү шаардлагад хүрдэггүй нь азгүй амьтны хувиар хар шидтэний амьдралаа эхлүүлнэ. Тэдэн дотроос эмэгтэйчүүд эхлэлийн шугамд зогсох ч эрхгүй. Зэнин овгийн уг гаралгүйгээр тэднийг хар шидтэнд тооцдог ч үгүй. Хар шидтэнд тооцогддоггүйгээр зогсохгүй хүн гэж ч тооцогддоггүй. Тийм хумсны чинээ хайр халамжгүй гэр бүлд жигшил зэвүүцэл дунд бүх амьдралаа өнгөрөөсөн. Бидний хувьд энгийн мэт баяслыг мэдрэх гэж Май болон тэд яаж зовсныг төсөөлж чадах уу? Хараалыг найзаа гэж эндүүрдэг толгойгоороо сайн бодоод үзвэл яасан юм?
Күгисаки: Амаа тат. Азгүй бол юу ч хийсэн өршөөгдөнө гэж бодоо юу? Тэгээд юу гэж? Эсрэгээрээ аз завшаантай хүмүүсийг араар нь муулж таашаал авдаг юм уу? Тэгж л Саори... Яаж өссөн нь хамаагүй, тэр надад таалагддаггүй. Адилхан хүмүүжлийг туулсан Маки эгчид би хайртай. Та нар ч гэсэн одоо хараах гээд байгаа тэнэгийг жаахан ч болов бодож үзсэн удаа бий юу? Төгс төгөлдөрт нийцэх мэтийн утгагүй шаардлагыг хангах үүрэг гэж хаана байдаг юм? Чиний амьдрал ажил чинь юм уу? Сүрлэн хүүхэлдэйн техник: Үсний хавчаар!
Момо: Онохгүй хавчаар шидээд байсан нь үүний төлөө байж ээ? Цк! Намайг буулгалаа ч гэсэн хүрэхгүй юм байж!
Күгисаки: Үгүй ээ, хүрчихсэн. Энэ хангалттай!
Момо: Миний шүүрийн үс үү? Сая тасалчихаж ээ?
Күгисаки: Эрэгтэй хүн ийм байх ёстой, эмэгтэй хүн тийм байх ёстой чинь хамаагүй! Та нар өөрсдөө дураараа болцгооно биз! Би хөөрхөн болтлоо хувцасласан өөртөө хайртай! Бас хүчтэй байх үеийн өөртөө хайртай! Би бол... Күгисаки Нобара!
Момо: Шүүрээ удирдаж чадахгүй нь!
Күгисаки: Лантуугаараа цохивол алчхаж мэднэ. Тиймээс...
Момо: Резинэн лантуу?
Күгисаки: Дахиад нэг!
Маи: Чүү ай нөлөөлөх хүрээнд орууллаа. Оносон нь ашгүй дээ. Байна уу? Момо? Зүгээр ээ, резинэн сум. Тэрнээс илүүтэй, саяны гэрэл Үндсэн Их буу байсан биз? Гэхдээ Мекамарутай холбогдож чадахгүй байна. Тийм хүчтэй техник хэрэглэтлээ шахуулсан бол ялагдсан байх магадлалтай. Панда эргэж ирэх байх шүү. Наанаасаа холдоод дээрээс бусдадаа тусал. Чамгүйгээр хэцүүдэж байна.
Момо: За. Май, би...
Маи: Зүгээр ээ, Момо. Мэдэж байна.
Момо: За.
Маки: Юу вэ? Найзуудаа дуудахгүй юм уу? Надад бол нэгийн эсрэг хоёр үзсэн ч хамаа алга.
Маи: Зугаацах арга олон биз? Бусадтайгаа бүлэглэж байснаас ганцаараа зугаацмаар байна. Чамаар.
Маки: Эгч ээ гэж дууд, дүү минь.
Күгисаки: Чи Маки эгчийг юу гэж боддог вэ?
Юүжи: Юу ч гэж хариулсан уурлана! Их ер бусын эмэгтэй санагдсан.
Күгисаки: Айн? Хар шидтэнийх нь хувьд асууж байна.
Юүжи: Айн? Тэр талаар уу? Ашгүй дээ. Үнэнийг хэлэхэд хар шидийн тухай сайн мэдэхгүй ч тулаанд бол их хүчирхэг байх аа. Тэнцвэр гэх юм уу даа? Алхаж байгаа нь хүртэл аймаар.
Күгисаки: Маки эгч дөрөвдүгээр түвшнийх.
Юүжи: Айн? Нээрэн үү?
Күгисаки: Гэр бүлийнхэн нь хар шидтэнүүдийн ядаргаатай овгийнхон болохоор өөрийгөө чөлөөлж гэрээ орхисны дараагаар түвшин ахихад нь садаа болоод байгаа.
Юүжи: Хар шидтэнүүдийн гэр бүл хүчтэй хар шидтэнүүдийг халуун дотноор хүлээн авдаггүй юм уу?
Күгисаки: Нэгэнтээ голсон юмаа үнэлдэггүй нь тэр. Тэнэгүүд болохоор.
Панда: Гэхдээ солилцооны арга хэмжээгээр тодроод Макигийн нэр олонд түгвэл тэгж дарамтлах нь хэцүүхэн л болох байх.
Күгисаки: Үүний тулд эхлээд багийн тулаанд ялах хэрэгтэй! Чи дахин нэг үхэх гэж байгаа юм шиг тулалд!
Юүжи: За.
Маки: Сонсогдоод байна. Ёстой нэг. Балай юм бодож сатаарч болохгүй.
Маи: Юундаа инээмсэглээд байгаа юм? Юмны араар орлоо гээд яана гэж? Надаас зайгаа барьж байдаг тэнэг юм уу хаашаа юм? Цк! Доороос уу? Мэдэж байсан. Макид надад байдаггүй авьяас бий.
Эр1: Оугигийн охины тухай дуулсан уу? Нэг нь техник ашиглах нь бүү хэл хараал ч хардаггүй.
Эр2: Ихэр гэдэг эз дагуулдаг бололтой.
Эр3: Сайн ч явдал байж мэдэх юм.
Эр3: Ууган охинг зарцын хувиар хармааргүй л байна.
Маки: Май. Яасан бэ? Бушуулаач.
Маи: Үгүй ээ.
Маки: Яасан? Хоцорвол дахиад л уурлана шд.
Маи: Тэнд байна.
Маки: Дахиад л уу? Яалтай билээ.
Хараал: Чи... чи...
Маки: Алив. Нүдээ ань.
Маи: Айн?
Маки: Харж чадахгүй бол байхгүйгээс ялгаагүй биз дээ?
Маи: Бага байхын л айдасгүй мэт ирээдүй рүүгээ хага яран явдаг байсан. Чамайг үзэн яддаг байсан.
Наобито: Овгийг орхих гээ юу, Маки?
Маки: Хангалттай зарц байгаа биз дээ? Санаа зоволтгүй. Нэг өдөр эргээд ирнэ, овгийн удирдагч аа.
Наобито: Яагаад эргэж ирнэ гэж?
Маки: Би Зэнин овгийн удирдагч болно!
Наобито: Тэгвэл чамд тохирох бэрхшээлийг чинь туулуулах юм хуна!
Маки: Хүссэнээрээ л бол.
Наобито: Майд ч гэсэн.
Маки: Тэр үүнд хамаагүй шд.
Маи: Худалч. Үзэн яддаг!
Маки: Зургаа буудчихлаа! Цэнэглүүлэхгүй шүү!
Маи: Чамайг үзэн яддаг! Тиймээс л анхны хайраа, техникээ чамд огт хэлж байгаагүй!
Утахимэ: Бүтээх техник. Хараагдсан энергийг ашиглаж оргүй хоосноос биет бүтээдэг. Энэ нь Хүрээ тэлэлтийн хаалт доторх төрөлх хүрээний байр байдлаараа өөр. Хараагдсан техник дууссан ч Бүтээх техникээр бий болгосон биет арилдаггүй. Үүний дээр маш их хараагдсан энерги зарцуулагддаг, биед хүнд ачаалал учрууладг. Өдөрт ганц сум бүтээх нь Майгийн хязгаар. Ойлгуулахад амархан, сумны хязгаараар залилах гэж револвер ашигладаг.
Маи: Би яллаа. Сум бариад авчихлаа? Ёоё...
Маки: Нүцгэн гараараа барилтгүй юм аа.
Маи: Макид надад байдаггүй авьяас бий. Мэкамарутай адилхан. зарим нэг талаараа эсрэг Тэнгэрлэг гэрээ. Уг нь хараагдсан техниктэй төрөх учиртай байсан чи үүнийхээ харуид нь хүнийхийг давсан биеийн чадавхтай болсон. Зэнин овгийнхон үүнийг үнэлээгүй. Надад байгаагүй авьяас.
Маки: Шийдэгдсэн гэхэд болно биз?
Маи: Яагаад овгийг орхисон юм?
Маки: Айн? Хэлүүлэлтгүй ойлгомжтой биз дээ? Чи ч гэсэн Хар шидийн сургуульд элсээ биз дээ?
Маи: Би... хэзээ ч хар шидтэн болохыг хүсээгүй! Чиний буруу! Чи хичээсэн болохоор би ч гэсэн хүчээр хичээхээс өөр аргагүйд хүрсэн! Хичээхээс, өвдөлттэй нүүр тулж, аймаар зүйлс харахаас залхаж байна! Гэртээ зарагдаад байх юу нь муу гэж? Гэрийн аар саар ажил хийгээд энгийн амьдарч болох байсан! Яагаад хамтдаа уначхаж болоогүй юм?
Маки: Тэр хэвээрээ байсан бол би өөрийгөө үзэн ядах байсан. Ердөө л тэр. Уучил.
Маи: Эгч, битгий гараа тавиарай.
Маки: Тавихгүй ээ.
Маи: Заавал шүү!
Маки: Шаргуу гэдэг нь.
Маи: Яасан ч орхихгүй шүү.
Маки: Мэдээж биз дээ. Эгч дүүс шүү дээ.
Маи: Худалч. Үзэн яддаг.
Бичиг: Киотогийн салбар сургуулийн солилцооны арга хэмжээ Багийн тулаан Зэнин Май Күгисаки Нобара — Хасагдлаа
Бичиг: Жүжү зугаалга
Мива: Өлсөж байна шүү. Өдрийн хоолноос үлдсэн эдамамэ хөргөгчид байх ёстой доо...
Момо: Уучлаарай.
Мива: Жаахан ч болов гэмшсэн царай гаргаач!
Момо: Май, энийг идээд өршөөнө биз.
Мива: Би ч ийм орой аягатай раамэн идмээргүй л байна.
Момо: Ингэвэл яаж байна? Нишимияа стилийн далайн хоолтой савтай раамэн! Нэг: халуун чинжүүгээ хайчилж жижиглээд раамэн руугаа хийнэ. Хоёр: саваа талд нь хүртэл сүүгээр дүүргэнэ. Гурав: зураас хүртэл нь халуун ус нэмнэ! Сүү хийж байгаа тул усаа буцлам халуун байлгах хэрэгтэй!
Мива: А-Амттай юм! Үнэхээр амттай юм!
Момо: Тийм байгаа биз?
Маи: Би ч гэсэн дараад нь ингэж иддэг юм билүү?
Мива: Ийм амттай байхад энийг идэхгүй дээ.
Момо: Чи маргааш оройны раамэнг даана шд.
Маи: Аанха.
Back to episodes Go home