16-р анги
Тоодо: Нүднээс түрүүнд гар давна гэж үгүй. Сайн, мууг ялгах "нүд"-г хөгжүүлэхгүй л бол уран бүтээл туурвих "гар"-г сайжирна гэж найдалтгүй. Уран бүтээлчдийн дунд ихээхэн хэрэглэгддэг энэ үг бүх төрлийн салбарт хамааралтай байдаг. Гярхай "нүд"-тэй хүмүүс нүдгүй хүмүүсээс хамаагүй хурдтай сайжирдаг! Намайг баруунаараа хөндлөн цохихоор гараа явуулахад тэр даруй солгой гараараа шулуун цохиж байна. Итадоригийн хөдөлгөөн саяныхаас өөр болж! Сайжирч байна... намайг залгилж! Ямар үзэсгэлэнтэйгээр намайг буулгаж авч байна аа?
Юүжи: Нүүр нь ил гарчихлаа! Цохиж чадахаар байна! Салаа нударгаар!
Тоодо: Гэвч!
Юүжи: Бүрэн хурдаараа хүрэхээс өмнө духаараа зогсоочхов уу?
Тоодо: Чамд идүүлэхийг хүсэж байгаа нь энэ биш. Чиний Салаа нударга хүнийхийг давсан биеийн чинь чадавхын хойно хоцрох учиргүй хараагдсан энерги хоцорч бий болоод байна. Их зальтай цохилт. Дундаж хар шидтэн юу болсныг ойлгохгүй толгой нь эргэж хоцрох байх. Хүч нь ч хангалттай. Тэр зэргийн өрсөлдөгчийн эсрэг бол шүү дээ! Гэвч онц зэргийнхэд нөлөөлөхгүй. Яах гэж байна, анд минь?
Юүжи: Хараагдсан энергиэ бүх хүчиндээ шингээж өгнө.
Тоодо: Сайн байна! Тэгвэл яагаад хараагдсан энерги чинь хоцроод байгаа вэ? Учир нь хараагдсан энергиэ урсгаад байгаа болохоор тэр!
Юүжи: Айн? Үгүй ээ, урсгах гэхээс илүүтэй хурдан гаргах л биз дээ?
Тоодо: Бид хараагдсан энергийг урсгадаг. Ихэнх хар шидтэнүүд үүнийг ухамсраараа хийдэг. "Гэдэс өвдөөд байна." "Гэдсэнд цус булгилж байна." Сөрөг сэтгэл хөдлөлөөс гаргаж авсан хараагдсан энерги хүйснээс эхэлж бүхэл биеэр урсдаг гэсэн онол бий. Хүйснээс цээж рүү, мөр, гар, дараад нь нударга руу урсана. Энэ биеийг хэсэг бүрд нь авч үздэг ойлголт хараагдсан энергийг хоцроогоод байгаа юм. Хараагдсан энергийг урсгах энэ санаа буруу ч биш л дээ. Гэвч энэ нь эхний алхам! Энэ төсөөлөлд баригдаад байж болохгүй. Хар шидтэн сайн байх тусам түүний хараагдсан энергийн урсгалыг унших хэцүү байдаг. Чинийхээс ялгаатай шалтгаанаар. Бид гэдсээрээ сэтгэдэг гэж үү? Толгойгоороо уураа гаргадаг уу? Сонс, Итадори. Бид оюун санаа, бие махбод, сүнсээрээ энэ ертөнцөд оршдог. Дэндүү ойлгомжтой болохоор хүмүүс мартчихдаг юм.
Юүжи: Баярлалаа, Тоодо. Ойлгочих шиг боллоо.
Тоодо: Үг хэлэх хэрэггүй болжээ. Биеэ барихгүй шүү. Бүх хүчээрээ замчлах болно! Битгий үхчхээрэй, Итадори! Өндөрт гараад ир!
Бичиг: 16-р анги Киотогийн салбар сургуулийн солилцооны арга хэмжээ - Багийн тулаан 2 -
Күгисаки: Хөөе, чи. Танай өвгөн Итадориг ал гэсэн биз дээ?
Момо: Энэ охин ухаалаг юм. Үгүй ээ, Панда л хэлсэн байх. Айн? Юу гэсэн үг вэ?
Күгисаки: Нуух хэрэггүй дээ. Би ч гэсэн алах сэдэлтэй байгаа. Ялангуяа тэр Май гэх Маки эгчийн золбин хувилбарыг.
Момо: Юу?
Күгисаки: Юу гээд байх юм байхгүй. Чинжүү хүртэл илүү дээр хариу өгнө шүү. Юу вэ, уурлахгүй байна уу даа? Би ч гэсэн адилхан мэдрэмжтэй байна! Өө, нээрээ танайд бас нэг Чинжүү байдаг билүү? Зомгол болгоод хаа нэгтээ хаячихдаг юм билүү?
Панда: Аймаар юм...
Күгисаки: Панда сэнпай!
Мэкамару: Хараагдсан цогцос. Үхэхгүй ээ. Хэсэгтээ хөдлөхгүй байх. За, хэнийг Чинжүү гээд байсан бэ?
Момо: Байз, Мэкамару. Энэ нэгийн охиныг би хөөрхөн хэлбэрт ортол нь нүднэ. Майг яаж зовж, эмэгтэй хүн хар шидтэний хувиар яаж амьдрах ёстойг нэг сайн заагаад өгье.
Панда: Тоглосон юм аа.
Күгисаки: Айн?
Панда: Анхаарал татах гэсэн юм уу? Дэмжлэг үзүүлэхэд төвлөрөөд нуугдаад байж бай. За, халуун дотно байцгаая. хоёул адилхнаас хойш.
Мэкамару: Новшийн хүүхэлдэй... Мэддэг юм шиг аашилж гэнэ.
Панда: Яая даа. Хараагдсан сүнс агнах маань юу болчхов доо?
Мэкамару: Сэлмийн сонголт: Нэмэгдүүлэгчийг идэвхжүүл. Ультра эргэлт! Зогсож чадахгүй нь уу?
Панда: Бушуухан зохицуулах хэрэгтэй. Уг нь үүнийг орхиод Нобарад тусалмаар байгаа ч зайнаас дайраад байдаг. Мэкамару, Нишимияа, Мияагийн талаар мэдээлэл үгүй ч... Чи хүчтэй юм аа. Хэддүгээр зэрэг юм? Миний таамгаар нэг иймэрхүү. Нобара аргалахад арай ахдана.
Мэкамару: Хараагдсан сүнснүүдийн эсрэг миний түвшин хэрэггүй гэж бодож байгаа ч хэлчихье. Хагас нэгдүгээр зэрэг.
Панда: Айн?
Мэкамару: Ультра их буу!
Панда: Дайралтынх нь далайц өргөн юм! Дулаан ялгаруулалт! Хүчээ хуримтлуулдаг, хугацаа шаарддаг техник байна.
Мэкамару: Энэ дайралтаар гол цөмийг нь онохгүй бол ямар ч үр дүнгүй.
Яга: Хараагдсан цогцсууд. Өөртөө хараалыг агуулж, бие даан ажиллах чадвартай амьгүй биетүүдийн ерөнхий нэр. Хүний гараар бүтээгдсэн хараагдсан хүүхэлдэйнүүдэд зүрхний үүргээр ажилладаг цөм гэж бий. Панда бол хүүхэлдэйн хараагдсан техникт тэргүүлэх мэргэжилтэн Яга Масамичи миний хамгийн шилдэг бүтээл юм. Сэтгэл хөдлөлтэй төрсөн хараагдсан цогцос. Хараагдсан цогцсын хувьсал! Панда бол... панда биш!
Мэкамару: Гүйцэж харах аргагүй хөдөлгөөнтэй юм!
Панда: Надтай адил өөр нэг ширхэг байсан бол цуу яриа дуулдах байсан биз. Сонсоогүй гэхээр чи хараагдсан цогцос биш. Жинхэнэ хар шидтэн нь хаа нэгтээгээс чамайг удирдаж байгаа гэсэн үг. Тэглээ гээд хараагдсан цогцостой адилхан хандахад юунд нь бухимддаг юм бэ? Надтай адилтгахаар таалагдахгүй байна уу? Намайг шархлуулж байна шүү. Үнэхээр шархалчихлаа байна! Чиний гаргаж байгаа хараагдсан энергиэс авч үзэхэд бие чинь тийм ч холгүй байгаа болов уу. Үгүй ээ, дэвжээний гадна юм уу даа? Тэгвэл хайгаад ч утгагүй юм байна. Тэр хооронд чи суларчихна. Зүгээр л эвдэхээс дээ.
Мэкамару: Аль нь ч байсан хамаагүй. Тэнгэрлэг гэрээ. Сонсож байсан уу? Өөрөө өөртэйгөө байгуулдаг энгийн гэрээнээс өөр. Төрсөн цагаас нь эхлэн бие махбодод нь хүчээр тулгадаг гэрээ юм. Би баруун гар, өвдөгнөөс доошоо юу ч үгүй биетэй төрсөн учир бэлхүүснээс доош ямар ч мэдрэмж байдаггүй. Сарны гэрэлд түлэгдэх хэмжээний эмзэг арьстай. Бүхэл биеийг минь мөнхөд зүүгээр сүлбэх мэт өвчин мэдрэгддэг. Үүний хариуд би асар их хэмжээний хараагдсан энерги гаргадаг шигээ асар холоос ашиглах чадвартай болсон. Хүссэндээ гартаа оруулсан хүч биш. Хараагдсан техникээ энгийн биеэр наймаалцаж болдог бол баяртайгаар солих сон. Би байна аа. Над шиг арчилгаагүйгээр гэгээн цагаан өдөр юу ч болоогүй мэт алхахыг харахаар яагаад ч тэвчиж чаддаггүй юм! Мэкамару, Төлөв: Албатросс!
Панда: Ямар их хараагдсан энерги вэ! Бас энэ байрлалаас Нобара галынх нь шугам дотор байна! Хаахаас өөр арга алга!
Мэкамару: Үндсэн Их буу! Үхчхэв үү? Үгүй ээ, үхлийн тухай ойлголт чамд тохирохгүй.
Панда: Золгүй явдлаа сайрхаж байхдаа техникээ ил болгож байдаг. Ёстой л хар шидтэн мөн дөө.
Мэкамару: Үндсэн Их буунд өртчихөөд амьд байна гэж үү?
Панда: Жаахан уурлачихлаа байна.
Мэкамару: Энэ юун төрх вэ?
Яга: Панда бол... панда биш! Панда. Чамд ах, эгч бий.
Панда: Байхгүй шд.
Яга: Үгүй ээ, байгаа. Чиний дотор бий. Яагаад эелдэг өнгөөр яриад байгаа юм?
Панда: Миний дотор уу?
Яга: Тийм ээ. Хэзээ нэг өдөр ойлгомз. Тэр хоёр хэзээ ч байсан... ...хэзээ ч байсан чамд хүчээ зээлнэ.
Мэкамару: Сэлмийн сонголт: Ультра хамгаалалт!
Панда: Ерөнхийдөө хараагдсан цогцост зүрх нь болсон цөм ганц л байдаг. Гэвч миний дотор гурван цөм бий. Үндсэн цөмөө сольсноор биеэ хувиргаж чадна. Тэнцвэрт төвлөрсөн Панда цөм. ойрын, ширүүн тулааны хүчинд төвлөрсөн ах Гориллын цөм. Бас бүрэг эгч. Эгчийн цөм эхний довтолгоонд нь оногдчихсон, Панда цөм саяны дайралтад нь туйлдчихсан. Горилл төлөвөөр ялахаас өөр сонголт алга.
Мэкамару: Тоодо шиг бяр чадал түүнд байхгүй. Гэвч саяны алганы дэлсэлт дотор хэсэгт нөлөөллөө. Хамгааллаа ч гэмтэл авах нь.
Панда: Анзаараа шив? Энэ бол Горилл төлөвийн онцгой техник, зогсоошгүй Бөмбөрийн дэлсэлт!
Мэкамару: Дараад нь Бөмбөрийн дэлсэлтэд толгой, цээжээрээ өртчихвөл Мэкамаруг хөдөлгөж чадахгүй болох нь. Баруун гар, Сэлмийн сонголт ажиллагаагүй болчхож. Үндсэн Их буугаар ч буудах боломжгүй нь.
Панда: Горилл төлөв горилл шиг их хараагдсан энерги зарцуулдаг. Бушуулахгүй бол. Баруун гарыг нь бяцалсан. Өнөө буудалтаа хийхгүй болсон байх. Зүүн гар, амных нь сэлэм үгүй болсон юм чинь холын зайны дэлбэрэлт л үлджээ? Тэгсэн ч шууд буудчихгүй байх учиртай. Мэкамару намайг хоёр ч буудаад дуусгаж чадаагүй гэж бодож байгаа. Үнэндээ миний хоёр цөмийг үгүй хийх дөхсөн ч гэсэн. Тэгэхээр одоо огт харахгүй өнцгөөс цөмийг минь буудах уу, эсвэл цавчиж дуусгахыг оролдох байх. Гэвч... Тулж үзвэл би давуу талтай! Хавтан? Сая дээврээс авчхав уу? Анхаарал сарниулснаа тийрэлтэт хурдатгал ашиглаж байна! Үүндээ туршлагатай байж!
Мэкамару: Энэ удаад алдахгүй! Цөм нь хараагдсан энергийн хамгийн өтгөн хэсэгт байрладаг! Энд! Хүүхэлдэй гэхэд сайн байлаа.
Панда: Бусад хараагдсан цогцсуудтай бүү харьцуул. Би хараагдсан энергиэрээ цөмийнхөө байрлалыг хуурах арга заль мэднэ. Тэгээд ч цөмийнхөө тоог далдалж байсан хойно. Чиний ялагдсан шалтгаан бол хүүхэлдэйг хэт бассан явдал. Төрсөн цагаас минь хойш эргэн тойрны минь хэнд ч надтай нийтлэг зүйл байгаагүй. Тэр талаараа чамтай ойлголцох байх гэж бодсон юм. Гэхдээ би хүнд атаархаж ч байгаагүй л дээ.
Мэкамару: Юу?
Панда: Хүмүүс бие зарсхийлгэм шүү дээ! Зорилгынхоо төлөө амь насаа үл хайрлаж үл тоомсорлосон, тоомжиргүй болчихдогийг ойлгодоггүй. Надад байдаггүй гадаад төрхөд нь дуртай л даа. Бие зарсхийлгэм л болохоос. Мэкамаруд ч бас олон зовлон байдаг л байлгүй. Гэхдээ зовлон ихтэй гээд зөв болчихгүй шүү дээ. Тэгээд ч би чиний дайсан биш шүү дээ. Яагаад хар шидтэн болсон юм? Үүнээс өөр хийж чадах зүйл байгаагүй юм уу? Тийм ч хамаатай биш л дээ. Биелүүлмээр байгаа зүйл байгаа бол би чамд тусалъя.
Камо: Мэкамару. Хүчтэй довтолгоонуудаа бүү дэмий хэрэглээрэй. Дайсан нүдний чинь урд байх ганцаар тогтохгүй шүү дээ.
Тоодо: Мэкамару, сонирхдог эмэгтэйгээ тодорхойлж чаддаггүй амьтан бүрэн дүүрэн хар шидтэн болчихно гэж бүү санаарай.
Мива: Мэкамару, албаных ч гэсэн шоколадны оронд өгч байгаа юм. Чамайг АА Эволтад дуртай гэж дуулсан.
Мэкамару: Би тийм биш ээ.
Мива: Айн? Гэхдээ Май—
Мэкамару: Нэг өдөр... бүгдтэй нь хамт...
Панда: Хм? Дахиад хэл дээ?
Мэкамару: Миний царайг харсныхаа дараа тусална гэж хэлэх чинь юу л бол.
Панда: Чиний ямар харагддагийг хараад сандарна гэж бодоо юу? Би чинь панда. Баяртай. Дараа эргэж очиход хүлээн аваарай.
Мэкамару: Дуугүй бай, новшийн хүүхэлдэй чинь.
Панда: Мартчихаж! Утсаа зээлдээч.
Бичиг: Киотогийн салбар сургуулийн солилцооны арга хэмжээ Багийн тулаан
Бичиг: Мэкамару - Хасагдлаа
Мива: Үгүй байлгүй! Энэ хүн... маш хүчтэй юм!
Бичиг: Жүжү зугаалга
Маи: Мэкамару, Норитошид Утахимэ багш залгаад байна гээд дамжуулчих.
Момо: Мэкамару, үүнийг Тоодод өгчхөөч.
Мива: Мэкамару! Цагаа оллоо. Энийг Тоодо сэнпай, Камо сэнпайд аваачаад өгчих.
Мэкамару: Та нар яагаад намайг зардаг юм?
Зэрэг: Ий!
Тоодо: Одоо битгий яриад бай. Такада шууд дамжуулж байна.
Камо: Ибараги? Ибараки гээч. Үүнийг ч мэддэггүй юм уу?
Мива: Ядаргаатай болохоор аргагүй шд. Би одоо ч тэднээс айж байна...
Зэрэг: Гэхдээ ингээд хэлчихвэл дахиж гуйлтгүй болно доо.
Мива: Мэкамару! Найдаж байгаа шүү!
Момо: За, даалгавартаа гаръя!
Мэкамару: Байз... Яагаад? За, найдлагыг нь хүлээдэг юм бол сайн л биз.
Бичиг: 17-р анги Киотогийн салбар сургуулийн солилцооны арга хэмжээ - Багийн тулаан 3 -
Back to episodes Go home