15-р анги
Бичиг: 15-р анги Киотогийн салбар сургуулийн солилцооны арга хэмжээ - Багийн тулаан 1 -
Гожо: 1 минутын дотор эхэлнэ шүү. Ингээд Иори Утахимэ багшаас талархууштай, урам зоригийн үг сонсоцгооё.
Утахимэ: Айн? Ю-Юу... Юу, тодорхой хэмжээний гэмтлээс зайлсхийх боломжгүй... Гэхдээ... юу... заримдаа нэгэндээ туслах энэ тэр гээд...
Гожо: Цаг боллоо.
Утахимэ: Хөөе, Гожо! Чи муу...
Гожо: За ингээд салбар сургуулийн солилцооны арга хэмжээ... эхэлж байна!
Утахимэ: Ахаа алд хүндэл!
Юүжи: Ичиро?
Күгисаки: Шал тэнэг юм.
Камо: Тоодо хаана байна?
Маи: Яахаараа намайг мэднэ гэж бодоо вэ?
Мива: Дотно байцгаая аа.
Юүжи: Хараагдсан сүнсний босс хаагуур байгаа бол?
Панда: Хоёр сургуулийнхны зам зуур л тавьсан байх, гэхдээ зүгээр суухгүй л болов уу.
Маки: Тохирсон цагаар бол туршуулд Мэгүми болон Панда салаанд хуваагдаж орно. Үлдсэнийг нь найдлаа шүү, Юүжи.
Юүжи: За!
Хараал: Хаашаа явж байгаа юм?
Панда: Жул нь байна.
Фүшигүро: Сэнпай, зогс!
Тоодо: Ёош! Бүгд байх шив дээ! Бүгд дайраад ир!
Маки: Тар!
Фүшигүро: Тоодо ганцаараа байх шив.
Маки: Юүжид энэ үүргийг оногдуулсан нь зөв санаа байж.
Күгисаки: Мэдэж байсан ч гэсэн үнэхээр л мангас юм аа.
Панда: Аанха. Тиймээс тоохгүй орхичих.
Тогэ: Туна.
Бичиг: Солилцооны арга хэмжээ эхлэхийн өмнө
Маки: Тоодо гарцаагүй биднийг бут ниргэхээр хүрч ирнэ. Май ч тэр намайг онилж түүний араас ирж мэднэ. Тоодо бол мангас. Бүгд түүнтэй үзээд бут ниргүүлэх нь байж болох хамгийн муу гаргалгаа. Тиймээс түүнийг саатуулж ганц буюу Панда эсвэл Мэгүмиг түүнийг саатуулахын тулд үлдээх гэж байсан ч Итадори, чамд даатгалаа. Тандалт хийдэг хэдээ алдмааргүй байна. Ялахгүй байсан ч болно. Аль болох удаан зууралдаж цаг хожиж өг.
Панда: Гэхдээ зоримог үзээрэй хө. Шуудхан хэлчхэд чиний чадварт найдаагүй болохоор болилоо ч гэсэн тэгтлээ бидэнд дараа болохгүй.
Юүжи: Муухай юм бэ!
Панда: Уучил, Мэгүми. Чи Тоодотой үзмээр байсан биз дээ?
Фүшигүро: Үгүй ээ, аль нь ч байсан хамаа алга.
Панда: Хөрзгөр хүн шүү.
Юүжи: Гэхдээ би хийх юм бол ялах л болно.
Тоодо: Янзын хурдтай юм.
Юүжи: Нээрэн үү? Нэлээн чанга буусан гэж бодсон доо.
Тоодо: Хариуг чинь барина аа, нэгийн хүү. Амь нас чинь тогтож байгаа мэт хамгаал!
Хараал: Хаана байна аа?
Юүжи: Миний гар... байж байна уу? Тасраад явчихлаа л гэж бодлоо. Хараагдсан сүнс дундуур ороогүй бол эвгүйтэх байлаа шүү.
Тоодо: Дуусчихсан уу? За, хэнийг хөөдөг юм билээ? Нээрэн гэж үү?
Юүжи: Хүний толгойг тэгж тэнэг болтол нь дэвсэлчхээд... Энэнээс илүү тэнэг болчихвол яах юм?
Тоодо: Бүү санаа зов. "Эрэгтэй хүн жаахан тэнэг байхад гэмгүй" гэж Такада хэлсэн байдаг юм.
Юүжи: Хэн юм? Би айдол сонирхдоггүй.
Тоодо: Тэгвэл яаж айдол гэдгийг нь мэдэж байгаа юм? Мэддэг юм биш үү? Нэгийн хүү, нэр усаа хэл.
Юүжи: Итадори Юүжи.
Тоодо: Тийм бий. Итадори Юүжи. Чамаас нэг асуух зүйл байна. Ямар эмэгтэй сонирхдог вэ?
Юүжи: Айн? Ямар эмэгтэй сонирхдог гэж үү? Яагаад одоо ийм зүйл асууж байгаа юм?
Тоодо: Бүү санаа зов. Зүгээр л шинжилж байна.
Юүжи: Сайн ойлгохгүй л байна, гэхдээ хэлье гэвэл... Том өгзөгтэй өндөр эмэгтэй юм болов уу? Женнифер Лоуренс шиг. Энэ шинэ цуврал үнэхээр сонирхолтой юм.
Тоодо: Хөөх. Би Такадад сэтгэлээ илчилнэ.
Юүжи: Айн? Больж үз ээ! Би дараа нь сэтгэлийг чинь засмааргүй л байна шүү. Бөөн ядаргаа.
Тоодо: Яагаад гологдоно гэж авч үзээд байгаа юм?
Юүжи: Харин ч танаас яагаад зөвшөөрнө гэж л асуумаар байна.
Тоодо: Энн Салливан Хелен Келлерт ингэж хэлсэн байдаг юм. "Оролдохоосоо өмнө ялагдахаа боддог тэнэг байх уу?" гэж.
Юүжи: Наадхыг чинь Иноки хэлсэн шд.
Такада: Уучлаарай. Надад сэтгэлтэй хүн бий.
Тоодо: Сэтгэлтэй хүн нь би байх магадлал байгаа болов уу?
Юүжи: Юу гэж байх вэ дээ. За, явья. Раамэн авч өгье.
Тоодо: Дошин дээрээ ялагдаж үзээгүй байх даа? Бид сайн андууд бололтой.
Юүжи: Дөнгөж сая л нэрийг минь асуучхаад!
Момо: Тийм ээ, энэ чигээрээ урагшаа. Гэхдээ Тоодо байна.
Камо: Асуудалгүй ээ. Дураараа бол гэсэн нь тэр шүү дээ.
Мива: Шинэ сүүдрийн стиль, Энгийн Хүрээ: Түргэн сугалалт! Ямар рефлекс сайтай юм бэ? Тээнэгэлзсэнээ мэдэж байгаа ч миний хариу дайралт шалбалсан ч үгүй!
Юүжи: Бүслэгдэв үү? Айн? Тэд намайг... алах гээд байна уу даа?
Камо: Энэ чинь... Итадори бид хоёрын байр солигдчихлоо?
Тоодо: Хөөе. Садаа болбол ална шүү гэж хэлсэн байх аа?
Камо: Үгүй шүү. Тушаагаад байвал л ална гэсэн. Саяных Итадоригийн... Үгүй ээ, Тоодогийн техник байв уу?
Тоодо: Адилхан зүйл. Зайлцгаа!
Мэкамару: Ухрах шинжтэй.
Маи: Хөгийн юм.
Мива: Ашгүй дээ!
Камо: Алаарай даа.
Тоодо: Наадах чинь Итадоригоос л шалтгаална. Надад битгий тушаа.
Юүжи: Яачихсан хүмүүс вэ? Алах гэж байж муудалцаад байх юм?
Тоодо: Тэгээд ч би сайн найзынхаа эсрэг биеэ барьдаг хуумгай эр биш!
Момо: Тиймээс л орхичих гэсэн шд. Ямар бартаатай эхэлж байна аа. Агаараас тандахгүй надгүйгээр хараагдсан сүнснүүдийг ангуучилж чадахгүй нь ээ. Бүгд л төвөгтэй юм. Тэснэ шүү, би. Өнөөдөр ч хөөрхөн байна.
Фүшигүро: Буулга.
Момо: Баларсан. Май, Мэкамару, Нишимияаг хамгаал.
Мэкамару: Мэдлээ.
Маи: Түүнгүйгээр ч хэцүүднэ л дээ.
Фүшигүро: Камо ах, та нар Итадориг хороох санаатай байна уу? Хачин байна.
Панда: Хачин байна шүү. Киотогийн сурагчид хамт хөдөлж байна. Юүжиг орхисон бүс рүү. Тэнд Киотогийнх цуглаж байгаа юм биш үү?
Маки: Бай тэнд байгаа гэсэн үг үү?
Фүшигүро: Үгүй ээ, хоёрдугаар зэргийнх нь овжин л биш бол миний Чөтгөр нохой анзаарах байсан. Тэд Итадориг хороох гэж байгаа юм биш биз?
Күгисаки: Юу вэ? Ойлгохгүй байна!
Маки: Тийм байх магадлалтай.
Тогэ: Замаг.
Панда: Тэр зэргийн дайсагнал мэдрэгдээгүй ч гэсэн Юүжи амьд гарч ирсэн гэнэтийн явдлын өмнө биз дээ? Гакуганжи захирал дараад нь тэгж тушаасан байх боломжтой.
Күгисаки: Киотогийн сурагчид гэж бусдын тушаалаар хүн алж байдаг хулчгаруудын цуглаан юм уу?
Панда: Харах өнцөг нь өөр хэрэг. Та хоёрт Юүжитэй хамт байсан өдрүүд бий. Бид ч гэсэн сайн хүн гэдгийг нь сая л мэдсэн. Юүжи хар шидтэнүүд дунд ховорхон байх эерэг хүн. Гэхдээ байна аа. Юүжиг мэддэггүй хүмүүсийн хувьд Сүкүнагийн сав гэгдэх айдсын эх үүсвэр шүү дээ. Хараалыг зайлуулахаас төдийлөн ялгаатай санагдахгүй ээ. Энгийн хар шидтэнүүд хүртэл тэр зурвасыг амархан балартуулдаг.
Маки: Буцъя, Мэгүми.
Фүшигүро: Уучлаарай.
Маки: Юундаа уучлалт гуйгаа вэ, тэнэг ээ? Найз чинь үхчихвэл солилцооны арга хэмжээнд ялах үнэ цэн байхгүй биз дээ?
Панда: Нобара бид хоёр буцаж очоод Юүжигийн аюулгүй байдлыг шалгаад ирье. Утсаа ч авахгүй байна. Тогэ, чи хараагдсан сүнснүүдийг ангуучлаад байж бай.
Тогэ: Амар загасны хайрс.
Панда: Чамайг Юүжид санаа зовж байгааг мэдэж байна. Гэхдээ миний таамаглал зөв бол Киотогийн сурагчид үймээнийг ашиглаж Юүжиг хороох гэж буй. Багийн тулаан дуусчихвал аллага гарахгүй биз.
Күгисаки: Тийм бий.
Тогэ: Хулд.
Панда: Макид ч гэсэн санаа зовж байна. Юүжиг алуулахгүй, бас багийн тулаанд ч ялна шүү.
Күгисаки: Мэдээж. Нэг дуудлагаар авч бай л даа, Фүшигүро! Бас яагаад биднийг утасгүй холбоо ч юм уу, Блютүүт чихэвчээр хангадаггүй байна аа?
Панда: Надад лав дэмий. Анхаарал сарниулдаг, бас дуудлага ирэхээр цочоодог.
Күгисаки: Тулааны үеэр авчхад л болоо биз дээ?
Момо: Ёоё... Тэр Фүшигүрогийн Нүэ байх нь ээ? Цахилгаанжуулсан далавч. Хэсэгтээ миний хөдөлгөөнд нөлөөлөх бололтой.
Зэрэг: Нишимияа! Тоглоё оо!
Момо: Бүдүүлэг юм! Огтхон ч хөөрхөн биш байна.
Фүшигүро: Камо ах, та нар Итадориг хороох санаатай байна уу?
Камо: Яг тийм гэвэл юу гэж?
Фүшигүро: Тэгвэл бүтэлгүйтэж дээ. Итадори ийм богино хугацаанд алуулчихгүй.
Камо: Алах шалтгаан байхгүй ээ.
Фүшигүро: Байгаа биз дээ? Дээд тушаалтнуудад болон гурван том овгийнхонд хангалттай бий.
Тоодо: Лут бат бөх юм гээч! Газрыг ч тэр давуу талаа болгон идэвхтэй ашиглаж байна! Алга уу? Дараагийн үйлдлээ төлөвлөхдөө ч хурдан юм! Энэ бүгдээс илүүтэй... Үлэмж хүчтэй юм! Ийм жижигхэн биетэй байж дан бяр нь минийхээс ч илүү! Тиймээс өчүүхэн хараагдсан энергиэр түүний цохилтууд нөлөөтэй бууж байна! Тиймээс хараагдсан энергийнх нь урсгалаас хөдөлгөөнийг нь унших хэцүү байгаа юм! Гэхдээ хэсэг хормын хоцролттой цохих энэ хараагдсан энерги... Энэ нь л... энэ нь л... ...буруу! ...буруу! ...буруу! ...буруу! ...буруу! ...буруу!
Маки: Саяных Тоодо байв уу?
Мива: Тийм л байх.
Маки: Та нар Юүжиг дуусгаж чадаагүй шалтгааныг ерөнхийд нь ойлгочихлоо. Тэгээд яагаад Норитошигоос холдсон юм? Хамсаатнаасаа хүртэл техникээ нууцалдаг юм уу?
Мива: Итадоригийн хувьд уучилна биз. Шалтаг ч гэлээ би бусадтайгаа адилгүй. Тийм боловч солилцооны арга хэмжээний ялалтыг та нарт өгөх бодол алга. Хар шидтэнүүдийн түвшин нэр дэвшүүлэх системээр ахидгийг мэднэ дээ? Холбоо сүлбээгүй хар шидтэнүүд дундаас ч солилцооны арга хэмжээгээр ихээхэн авч хэлэлцдэг. Энд сайн оролцсон сурагчид суралцаж байхдаа дээш ахих маш олон боломж бий.
Ижичи: Тохиолдлоор, сурагчдыг хариуцдаг багш тэдний нэрийг дэвшүүлэх боломжгүй. Жишээлбэл Гожо багш Итадориг нэгдүгээр түвшинд нэр дэвшүүлж болохгүй.
Мива: Би аль болох хурдан бие дааж мөнгө олмоор байна.
Маки: Яагаад?
Мива: Ядуу болохоор! Бас хоёр дүү бий!
Маки: Чи зүгээр үү? Майтай дотно байгаа юу? Дэндүү сайн хүн юм биш үү?
Мива: Айн? Магадгүй...
Маки: Би биеэ барихгүй шүү.
Мива: Асуудалгүй ээ Тэгүүлэх гэж ч хэлээгүй.
Тоодо: Анд минь! Наад хормын хоцролттой хараагдсан энергийн тэсрэлт... Наадах чинь чиний муу дадал байна!
Юүжи: Салаа нударга уу? Энэ хүн гэнэт яачхав аа?
Тоодо: Үүндээ сэтгэл чинь ханаж байгаа бол чи намайг ялахгүй! Энэ түвшиндээ сэтгэл ханаж байгаа бол бид сайн найзууд байхаа болино. Зүгээр гэж үү?
Юүжи: Мэдэхгүй ээ. Надад нэг их хамаагүй шд.
Тоодо: Сул дорой хэвээрээ байх зүгээр гэж үү?
Юүжи: Үгүй ээ!
Тоодо: Тийм ээ! Миний сайн анд!
Бичиг: Жүжү зугаалга
Бичиг: А: Ямар эрэгтэй сонирхдог вэ?
Маки: Ядаж л надаас хүчтэй.
Маи: Айн? Яахаараа би хариулдаг юм?
Күгисаки: ХМҮНҮ бол бүтэхгүй.
Бичиг: Хэрэгцээгүй
Бичиг: Мөнгөгүй
Бичиг: Үнэртэй
Бичиг: Нарийн
Бичиг: Үхмэл
Момо: Себастиан Стэн гэж мэдэх үү? Янзын биетэй дамшиг шүү.
Мива: Бусад охидын адил догь залууст л дуртай даа. Хамт байхдаа хөгжилтэй ч гэх юм уу. Надад энэ хүн л тохирно гэж мэдрүүлэхээр чухал хүн гэх юм уу даа. Яана аа, ичмээр юм аа!
Гожо: За байз өө... Ю-Юу билээ дээ? Юу... Нөгөө, нөгөө, нөгөө... Сайн юм шиг охин. Сайн юм шиг охин байдаг даа. Танигдахуйц чолктой. Яагаа вэ дээ, нэг сайн охин байдаг даа!
Утахимэ: Сайн охин, сайн охин, сайн охин... Өө, Мива юу?
Гожо: Аан, тийм, тийм, тийм! Тэр!
Бичиг: 16-р анги Киотогийн салбар сургуулийн солилцооны арга хэмжээ - Багийн тулаан 2 -
Back to episodes Go home