Good doctor S1-15

Эр-       Нөгөө талаар тойроод явна уу?

Шон-    Юу болоо вэ?

Эр-       Юу ч болоогүй. Хүлээлгийн танхимыг том үдэшлэгт бэлдэж байна.

Клр-      Жил бүр болдог хандивын арга хэмжээ.

Шон-    Карнавал шиг үү?

Клр-      Биш ээ, тансаг, хар зангиа зүүдэг үдэшлэг.

Рэз-      Эмнэлгийн хүлээлгийн танхимыг тансаг гэж боддог юм уу?

Жар-    Үгүй л дээ. Хэдэн гэрэл нэмж, жаахан чимэглэл өлгөчихвөл, бас хамгийн чухал нь алкоголь байхад,,

Рэз-      Тэгвэл утас шөрмөс, бэлэн мөнгөний баартай эмнэлгийн хүлээлгийн танхим л болно.

Клр-      Хандивынх ш дээ. Мөнгө үрэх хүндэтгэх шалтгаан.

Рэз-      Үнэндээ, тэрнээс ч дор. Мөнгө олохын тулд мөнгө үрэх арга.

Шон-    Би үдэшлэгт дургүй.

Нэй-     Тэр хамаагүй. Бүх дагалдан эмч үдэшлэгт оролцож, хандив өргөх ёстой. Энэ хүн бол Алэкс Пак эмч. Тэр бол манай багт орох Койлийн сүүлчийн дагалдан. Танилц, Жарэд Калу эмч, Клэйр Браун, тэгээд Шон Мёрфи.

Клр-      Сайн уу?

Пак-     Танилцахад таатай байна.

Рэз-      Эргээд тавтай морил. Коста Рикад хэр байсан бэ?

Пак-     Далайн эрэг нь гоё ч сармагчингууд нь аймшиг. Муусайн хулгайч моньднууд миний шинэ камерийг хос оймстой,,,

Шон-    Чи хэдэн настай вэ?

Пак-     Дөчин тав.

Шон-    Мэлэндэз эмчээс ч ах юм байна.

Нэй-     Мёрфи бол аутизмтай ч гэсэн авъяаслаг эмч, тиймээс заримдаа зохисгүй асуулт асуугаад байдаг юм.

Пак-     Санаа зоволтгүй. Зохисгүй асуулт чинь хүнийг нээж өгдөг юм. Би ч хожуу задгайрсан л даа.

Рэз-      Пак даруухан загнаж байна, угтаа бол тийм хүн биш. Анагаахын сургуульд сурахаасаа өмнө арвантаван жил цагдаагаар ажилласан.

Нэй-     Ингээд бүгдээрээ хоорондоо танилцчихлаа, Рэзник, Браун хоёр энэ долоо хоногт өрсөлдөөнд ялсан. Та хоёр сонголтоо хийсэн үү?

Зэрэг-   Тэгэлгүй яах вэ.

Шон-    Караоке байх уу?

Сп-       Харин одоо, бүх оддыг жагсаая. Төв хэсэгт Мүүс Жоогоос гадна, Саскатчеван.

Эж-       Спирит, болиоч дээ. Эмчид чамтай тэнэглэх цаг зав байхгүй.

Сп-       Би тэнэглээгүй байна. Чухал мөчүүдээ баримтжуулж авмаар байна.

Лим-     Тэгвэл залруулга хэлье. Би Тайванийн Тайпэйгээс ирсэн.

Сп-       Заааалруулга. Тайванийн Тайпэйгээс иржээ. Миний бодлоор Мүүс Жоогийн захад байдаг байх, Одри Лим эмч. Бас Лим эмчийн туслахаар, огт танихгүй хоёр эмч байна.

Шон-    Сайн байна уу? Намайг Шон Мёрфи эмч гэдэг. Би Вайомингийн Каспэрийнх.

Сп-       Тэгээд,,,

Рэз-      Морган Рэзник эмч. Калифорнийн Милл Воллигоос ирсэн. Толилуулж байна.

Ав-       За, Спирит, одоо хангалттай. Алив, утсаа далд хий, үгүй бол авчихна шүү.

Сп-       За за, нөхөд өө, хүрэмтэнгүүд намайг унтраах гээд байх шиг байна. Та бүхний дэмжлэгт талархъя. Хайртай шүү. Баяртай. Уучлаарай, найзууд маань байнга мэдээлж бай гэдэг юм.

Лим-     Зүгээр дээ. Чухал өдөр шүү дээ.

Рэз-      Спиритийн зүрх төрөлхийн буруу байрлалтай. Тэр,,,

Шон-    Яагаад ураг байхад нь эмчлээгүй юм бэ?

Рэз-      Чадаагүй юм. Хавиргын хөндий нь хэтэрхий жижиг.

Лим-     Гэхдээ арвандөрвөн жил удаан, тогтвортой өссөний эцэст,

Сп-       Хонгоруудыг зөв байрлалд нь оруулах цаг ирсэн.

Бичиг-  САЙН ЭМЧ.

Шон-    Харахад тун сонирхолтой тохиолдол байна. Гол судасны нум харагдаж байна ш дээ.

Рэз-      Мёрфи.

Сп-       Өө, зүгээр дээ. Би хүмүүс сониучирхахад бүр дасчихсан.

Рэз-      Надад лав сонирхолтой санагдах зүйл алга.

Сп-       Надад яг юу хэрэгтэй байна гээч, үзэгчид.

Шон-    Үзэгчдэд дуртай юм уу?

Сп-       Мэдэхгүй ээ. Үзэгчдийн өмнө гарч байгаагүй. Би энгийн сургуульд явдаггүй, аав ээж хоёр намайг бараг гэрээс гаргадаггүй.

Рэз-      Ганцхан бүдрэхэд л зүрх чинь цохилохоо больж мэдэх учраас аргагүй ээ.

Шон-    Гэхдээ чи олон найзтай юм биш үү?

Сп-       Тийм ээ, олон байгаа. Даан ч тэдэнтэй хамт хөгжилдөж чадахгүй.

Шон-    Хөгжилтэй зүйл хийж чаддаггүй юм бол, яаж тэднийг найзаа болгосон юм бэ?

Сп-       Та ер анзаараагүй юм шиг байна, би ярих дуртай. Бас,,,

Шон-    Тийм ээ,,

Сп-       Одоо бүх зүйлээ онлайнаар хийдэг болсон ш дээ. Би эмнэлгээс гармагцаа хамгийн түрүүнд бүх найзуудаа дагуулаад тоглолт үзнэ. Жишээ нь Жэнэрал Эдмишшион ч байж болно. Ямар хамтлаг гэдгийг нь мэдэхгүй, зүгээр л олон үзэгчтэй байхад болчихно. Тэгээд бас хүн бүрийг тэвэрнэ.

Рэз-      Чи хэнийг ч тэвэрч үзээгүй юм уу? Эцэг эхийгээ ч гэсэн үү?

Сп-       Аав ээждээ үнсүүлдэг, найзуудтайгаа алга хавсардаг, гэхдээ, үгүй ээ, тэвэрч үзээгүй. Хэтэрхий аюултай л даа.

Шон-    Тэврэлдэхээр надад урхидуулсан юм шиг санагддаг.

Клр-      Уучлаарай. Одоохон дууслаа. Баруун дээд хэсэгт зовиуртай.

Жар-    Шарласан байна.

Пак-     Цөсөнд өвчлөл алга.

Сах-     Нэг л биш байна даа. Шилжүүлэн суулгах хагалгаанаас хойш тун сайн байгаа ш дээ.

Эхн-     Тийм ээ, энэ жилийн бүх шинжилгээ сайн гарсан.

Нэй-     Түр зуур сэдэрсэн байж магадгүй. Бид эсэргүүцлийн эсрэг эм өгч элэгний бүтэн шинжилгээ хийнэ. Тэрний дараа мэдэгдэнэ. – Та хоёр шинжилгээ хий. Харин чи шинэ элэг ол.

Клр-      Биопсийн хариу хүлээхгүй юм уу?

Нэй-     Юу хэлэхээ мэдэж байгаа цагт үгүй. Хүүд шинэ элэг яаралтай хэрэгтэй.

Клр-      Элэг олох чинь хэцүү шүү дээ. О бүлгийн цустай юм байна лээ.

Пак-     Тэгвэл ч бараг боломжгүй дээ. Өмнө нь нэг удаа элэг олсон нь дэндүү азтай.

Нэй-     Тэгвэл дахиад аз таарах хэрэгтэй, тэгэхгүй бол амийг нь аврах өөр аргагүй.

Лим-     Бид баларсаан. Барбара Боксэр Козумэлд агаараас шумбаж яваад чихнийхээ хэнгэргийг цоолж, хоёр долоо хоног нисч чадахгүй болсон байна гэхээр манай гала дээр үг хэлэх гол хүн байхгүй болчихлоо. Танд тийм инээдтэй байна уу?

Аар-     Чамайг анх удаа түгшсэн байхыг чинь харлаа, Барбара Боксэр агаараас шумбадагт эргэлзэж байна. Зүгээр шалтаглаж байгаа юм.

Лим-     Надад эмнэлэгт байгаа зургаа явуулсан.

Аар-     Тийм үү?

Лим-     Тийм ээ.

Аар-     Захын хүн зураг хуурамчаар хийж чадна.

Лим-     Та юу хийж байгаа юм?

Аар-     Бидний хайрлаж хүндэлж явдаг Калифорни мужийн сенатч агаараас шумбадаг тухайгаа аль нэг ярилцлагадаа ганц удаа, ядаж ганц удаа дурдсан эсэхийг шалгаж байна.

Лим-     Худлаа ч байсан ч хамаагүй. Юу хаамаатай гэхээр орных нь хүнийг олъё. Та намайг Эйдэн Культэртэй уулзуулж өг.

Аар-     Өө, Эйдэн Культер ээ?

Лим-     Тийм.

Аар-     Юу? Би Эй-гийн тоглолт дээр ганцхан удаа зэргэлдээ суусан.

Лим-     Миний санаж байгаагаа та хоёр  тэр тоглолт дээр зогсоо зайгүй ярилцаж байсан, харин тэр тан дээр шар айргаа асгаж, танд шинэ хослол авч өгье гэхэд та эрс татгалзсан. Тэгэхээр тэр танд өртэй. Намайг уулзуулаад л өг. Би үлдсэнийг нь өөрөө зохицуулъя.

Аар-     За за. Би юу чадахаа харъя.

Лим-     Баярлалаа.

Аар-     Зүгээр дээ.

Бичиг-  Барбара Бокс агаараас шумбадаг уу?

Жар-    Их өвдөхгүй ээ. Чи өмнө нь элэгний биопси өгч байсан.

Рик-      Маш их өвддөг. Гуйя, өөр арга байхгүй юм уу?

Жар-    Өөр арга байгаа, Эрик, хүзүү рүү чинь зүүгээ хатгана, гэхдээ чамд таалагдахгүй л болов уу.

Пак-     Эрик, сагсанбөмбөгийн тамирчид тоглолтын өмнө яагаад чихэвч зүүдгийг мэдэх үү? Тэрэн рүү битгий хар. Над руу хар. Надад хариул л даа. Сагсанбөмбөгийн тамирчид яагаад тоглолтын өмнө чихэвч зүүдэг вэ?

Рик-      Мэдэхгүй. Хөгжимд дуртай болохоор уу?

Пак-     Биш, тэдэнд хөгжим хэрэгтэй. Хөгжим сонсохоор бусад бүх зүйлийг мартаж, чухал зүйл дээр анхаарлаа төвлөрүүлдэг, тоглолт шүү дээ. Хамгийн дуртай тоглогч чинь хэн бэ?

Рик-      Кюрри.

Пак-     Мэдлээ. Энэ бол тэрний тоглолтын өмнө сонсдог дуу.

Рик-      Та яаж мэдэж байгаа юм?

Пак-     Яагаад гэвэл тэр миний ч гэсэн дуртай тоглогч. Одоо чи нүдээ аниад энэнд анхаарлаа хандуулаарай. Зөвхөн энэ.

Рик-      Хүйтэн байна ш дээ.

Пак-     Тийм ээ, хүйтэн, гэхдээ анхаарлаа төвлөрүүлбэл, тун удахгүй хүйтэн санагдахаа больж, дулаахан мэдрэмж төрүүлнэ. Дулаахан мэдрэгдэхээр нь чи толгойгоо дохиж мэдэгд, тэгээд жаахан дарах бас хөнгөхөн чимхэх мэдрэгдэнэ.

Рик-      Тэгээд яах вэ?

Пак-     Нүдээ аниад анхаарлаа төвлөрүүл. Эхлэх үү? Хоёр минутийн дараа эхлэхэд болно.

Жар-    Сагсанбөмбөгт дуртайг нь яаж мэдээ вэ?

Пак-     Гутлаас нь.

Жар-    Гутал өмсөөгүй байсан ш дээ.

Пак-     Тийм ээ, гэхдээ цүнхэнд нь байна лээ.

Жар-    Цүнхийг нь ухаж тонхио юу?

Пак-     Бүдүүн гэдэс ухсанаас л дээр байдаг юм, тэгээд ч голдуу хэрэг нь гардаг.

Рэз-      За, Спирит, хөдөлгөөнгүй хэвтээрэй, тэгээд,

Сп-       Хэдэн үзлэг хийх хооронд амьсгаагаа түгж хэлж магадгүй шүү, гэхдээ хэдхэн секунд л болно.

Рэз-      Мундаг байна шүү. Чи түксэдо авах уу, эсвэл түрээслэх үү? Хандивын арга хэмжээнд хослол шаардана.

Шон-    Надад хослол байгаа. Шинээрээ. Дагалдангийн ярилцлагад орохдоо авсан юм.

Рэз-      Шинэ байх үгүй нь хамаагүй. Түкседо биш ш дээ.

Шон-    Ажил дээрээ дүрэмт хувцас өмсөх нь өвчтөнд найдвар төрүүлдэг. Үдэшлэг дээр дүрэмт хувцас өмсвөл халууцуулж, бие эвгүйцүүлэхээс өөр ид шидгүй.

Рэз-      Энэ үдэшлэг бол ажил. Түксэдо ав. Энгийн барааны дэлгүүрээс битгий аваарай даа. Мэргэжлийн газраас нь ав, гэхдээ хоёрмянган доллараас хямдхан байж болохгүй. Ажил мэргэжлийг чинь сайжруулах баян хүмүүстэй уулзана, харин балиар заваан хувцастай байвал,,,

Шон-    Би заваан биш. Би маш цэвэрч, хэзээ ч хувцсандаа үрчлээ гаргадаггүй. Бас хэтэрхий том. Охины зүрх. Түрүүчийн шинжилгээнээс хойш 53 хувиар томорсон байна.

Рэз-      Тэр чинь зургаан сарын өмнө ш дээ.

Шон-    Цээжинд нь багтахгүй. Хэтэрхий том.

Жар-    Биопси нь архаг эсийн гологдолтой гэж гарсан байна.

Пак-     Дархлалыг эсрэгүүцлийг нь чадахаараа нэмсэн боловч,

Клр-      Би олчихлоо. О бүлгийн элэг.

Жар-    Нээрэн үү? Пак бид хоёр бүртгэл шүүсэн боловч нэг ч олдоогүй дээ.

Клр-      Онлайнаар олсон юм. Тэр,, тэр хэдэн сарын өмнө хандивлагч донор болохоор шийдсэн ч өвчтөн нь хагалгаанаас өмнө нас барчихжээ. Би тэрэнтэй холбоо барьсан, хялбар байгаагүй шүү, гэхдээ л тэр донор болох хэвээрээ.

Нэй-     Гайхалтай хэрэгтэй. Сайн ажиллалаа.

Пак-     Юу нэхэж байна вэ? Донор болох хүсэлтэй мөртлөө бүртгүүлээгүй байна гэж үү дээ? Тэгэхээр нэг санаа байж л таарна.

Нэй-     Тэр,, тэр бүртгэлд ороогүй шалтгаан нь одоо шоронд байгаа юм байна лээ. Аллагын хэрэгтэй. Үнэндээ, долоон удаагийн аллага.

Жэс-     Борис Тариян бол Оросн мафийн гүйцэтгэгч, долоон удаагийн аллага үйлдсэн хүн.

Нэй-     Одоо алдаагаа залруулах гэж байгаа. Хэдэн сарын өмнө донор болох гэсэн боловч өвчтөн нь хагалгаандаа орохоос өмнө нас барчихсан. Харин одоо өвчтөн байгаа,,,

Лим-     Хоригдол донор болохын эсрэг хууль байгаа юу?

Жэс-     Байхгүй, гэхдээ асар хариуцлага бий. Энд хүнд халдвал яах вэ?

Нэй-     Мужийн шоронгийн харгалзагчид хоригдлыг өөр давхарт, өвчтөнгүүд, ажилтнуудаас тусад нь харгалзана.

Мар-     Хүн бүрт амьдралаа эргүүлэх боломж олгох ёстой. Тэр этгээд зөв юм хийх хүсэлтэй бол бид зөвшөөрөх хэрэгтэй.

Жэс-     Бид хоригдолд ямар нэгэн өргүй шүү дээ.

Лим-     Гэхдээ тэр бидэнд өртэй байж болно. Нийгэмд төлөх өртэй шүү дээ.

Аар-     Тэр өрөө дотор эрхтэнээ хандивлаж төлнө. Хоригдол этгээд дотор эрхтэнээ бусдад хандивлаж, манай шоронгийн систэмийг эд эрхтэний агуулах болгож байгаагаас ялгаа байна гэж үү дээ?

Мар-     Тэр чинь нэг хүүхдийн амь аварна.

Пак-     Яасан ч тэгж болохгүй, тэр эмнэлэгт орж ирсэнээрээ амархан зугтах гаргалгаа хайж байна.

Жар-    Цаанаа ямар санаатайг нь чи мэдэхгүй.

Пак-     Тэр бол өөрөөсөө бусдыг хайхардаггүй нийгмийн дайсан.

Клр-      Есөн жил үлгэр жишээ хоригдол байсан. Шоронгийн номын санд бусад хоригдлыг сургаж,,,

Пак-     Тийм хүмүүс хэн нэгний итгэлийг олж аваад ганц алхам ч болтугай ойртоно, тэгж ойртсоныхоо дараа,

Нэй-     Зөвшөөрөл авчихлаа.

Пак-     Тэр арга сэдэж байгаад эмнэлэгт ирээд эхний боломж гармагц л оргохыг завдана.

Нэй-     Тэр боломжийг ашиглахад гэмгүй. Санал нийлэхгүй байгаа бол энэ хагалгаанаас нэрээ чөлөөтэй татаж болно.  

Рэз-      Сарын тэмдэг чинь ирж эхэлснээр эстроген чинь нэмэгдэж, уушигны хэт тэлэлт явагдсан, энэ нь хагалгаа хийхэд бэрхшээл болохгүй, гэхдээ, чиний зүрх судасны хэвийн бус бүтэцээс болж,,,

Шон-    Зүрх чинь хэтэрхий томорсон байна.

Лим-     Цусны чинь даралтыг хянаснаар бие чинь өсч томорно, харин зүрх чинь томрохгүй, тэгээд арваннайман нас хүрэх үед чинь бид хагалгаа,,,

Сп-       Үгүй. Би дахиж хүлээж чадахгүй.

Эж-       Спирит, охин минь, чи минь алзахгүй дээ.

Сп-       Үгүй ээ, чадахгүй. Цаг үргэлж гэртээ суугаад байхаас залхаж байна. Би энэнээс залхаж байна. Дахиад хэзээ ч мсж бичиж, видео дуудлага хийхгүй. Ээж ээ, хүмүүс надад хүрээсэй. Хүмүүс намайг түлхээсэй. Цохиулж үзмээр байна. Надад ер хамаагүй, зүгээр л,,, гуйя. Гуйя. Би одоо л хагалгаа хийлгэмээр байна. Хэрэгтэй байна ш дээ.

Лим-     Уучлаарай. Бид чадахгүй.

Пак-     Эндхийн бүх тавилга, зургийг гарга.

Жар-    Зураг гаргахыг ойлгож байна, харин тавилга?

Пак-     Үүргээ гүйцэтгэж байгаа харгалзагчийг суулгамааргүй байна.

Клр-      Бүрэн хяналтад, ортойгоо гавтай байна ш дээ.

Пак-     Тэр чинь манай төлөвлөгөө, гэхдээ бас тэрний төлөвлөгөөнд бэлтгэлтэй байх хэрэгтэй. За, цонхны хаалт, хөшигны гол, хувцасны өлгүүрийг гарга, ямар нэгэн төмөр тав, гудасны нүд байлгах ёсгүй.

Жар-    Тэр төмөр нүдээр юу хийх юм бэ?

Пак-     Гудаснаас тасдаж аваад үрж хурцлаад гүрээний чинь судсыг тас хэрчих, эсвэл гавны түлхүүрийн нүх рүү хийж онгойлгох, бүр эсвэл цахилгаан залгуурын нүх рүү хийж, оч гаргаж, гал тавьж мэднэ. Би ариун цэврийн цаас, саван, давсаар хийсэн хутгаар тарган хүний гуяыг ярахыг ч харж байлаа.

Жар-    Хүнийг заавал тарган бүдүүнээр нь хэлэх шаардлага баймааргүйсэн. – Ингэхэд, би бодож үзлээ л дээ, хоёулаа хамтдаа хандивын үдэшлэгт явах уу?

Клр-      Төгсөх үдэшлэг биш, болзоот залуугаа дагуулах шаардлагагүй.

Жар-    Тийм ээ, тэгэх шаардлагагүй. Гэхдээ болно, дургүйцэхгүй бол шүү дээ. Чи бид хоёр уулздаг болсныг бүгдээрээ мэдэж байгаа, тэгсэн ч гэсэн, энэ үдэшлэг өөрсдийнхөө харилцааг нийтэд зарлах сайхан боломж гэж бодож байна. Чи дургүй байгаа бол яах вэ.

Клр-      Үгүй ээ, санадаг санаа.

Жар-    Нээрэн үү? Гэхдээ заавал алба байхгүй л дээ.

Клр-      Үгүй ээ. Тэгье л дээ.

Жар-    Явъя. Юу болоо вэ?

Сах-     Зүгээр ээ, хүү алзахгүй.

Рик-      Үгүй ээ, үгүй шүү. Би алуурчны элгийг авмааргүй байна. Муухай ш дээ.

Жар-    Эрик, элгэнд сайн муу гэж байдаггүй юм. Зүгээр л,, хүний эрхтэн шүү дээ.

Клр-      Эрик, энэ бол цорын ганц боломж. Элэг шилжүүлэн суулгахгүй бол чи үхнэ.

Рик-      Тийм хүний элгийг үүрд биеийнхээ нэг хэсэг болгомооргүй байна, мэдэв үү? Таны, та нарын юу гэх чинь надад хамаагүй, за юу? Миний бие болохоор би дургүй байна.

Нэй-     Шал утгагүй юм. Хүний араншин эрхтэн шилжүүлэн суулгахад дамждаггүй.

Клр-      Бас ямар ч хамааралгүй. Мэс засалд хүүхдийн биш эцэг эхийнх нь зөвшөөрлийг авдаг.

Жар-    Гэхдээ бас хүү эсэргүүцлийн эсрэг эмчилгээнд хамтрахгүй бол хүний амь аварч болох элэг дэмий хаягдана.

Пак-     Тираян хэнийг ч аврах гээгүй байна. А бүлгийн цустай донор олсон, төгс таарахгүй ч гэлээ,,,

Нэй-     Бие нь төгс тохирсон элгийг эсрэгүүцсэн. Тэгэхээр тохирохгүй элгийг хүлээж авах боломжгүй.

Клр-      Үгүй, Эрикийг аврах цорын ганц арга бол Тираяны элгийг шилжүүлэн суулгах л байна. Ердөө л энэ. Бидэнд өөр сонголт байхгүй.

Нэй-     Дахиад тогтоогч хэрэгтэй гэж хагалгааны өрөөнийхөнд мэдэгд.

Рэз-      Албертагаас гаралтай Клинтон Форд эмч сунадаг матэриал туршилтаар боловсруулж байгаа. Тэр  матэриал өвчтөний хавиргыг тэлэхэд тусалж, зүрхийг нь багтаах хангалттай зай гаргана.

Лим-     Хиймэл өвчүү юү?

Рэз-      Өвчтөнг өсөхөд нь хамт өснө.

Шон-    Энэ хагалгаа нэг талтай. Хэрэв бүтэхгүй бол, зүрхийг нь байх ёстой газар нь байрлуулж чадахгүй.

Рэз-      Охиныг амьдралтай болгоно шүү дээ.

Шон-    Амьдралтай болоод зогсохгүй, олон хүнтэй газраас хол явж, хэнтэй ч тэврэлдэхгүй, эсвэл бүдэрч унахгүй л бол эрүүл саруул байна.

Рэз-      Аутизмтайг чинь ойлгож байна л даа, гэхдээ өвчтөн уйлж хайлан, утсаа хана руу савахыг чи харсан, одоогийн эрүүл мэндийн байдалдаа сэтгэл хангалуун бус байгаа.

Лим-     Хувийн асуудлыг нь хөндөх шаардлагагүй шүү.

Рэз-      Шоны анагаахын дүгнэлтэд алдаа байна.

Шон-    Би тэрнийг сэтгэлээр унахыг харсан.

Рэз-      Чи харсан, гэхдээ чи ойлгоогүй.

Шон-    Чи их өрсөлдөөнч юм. Чи намайг Лим эмчид чадваргүй гэж харагдуулах гээд байгаа юм уу? Эсвэл миний өөртөө итгэх итгэлийг дорд үзээд байна уу?

Рэз-      Чухамдаа өвчтөн та хоёр туслах гээд байна. Өвчтөн хүмүүстэй харилцдаг болох хүсэлтэй, харин чи олон нийттэй харилцаж сурах хэрэгтэй.

Лим-     Сунадаг матэриал туршилтынх учраас эрсдэлтэй. Гэхдээ анагаахын талаасаа үзээд алдахад гэмгүй гэж үзэж байна. Өвчтөний саналыг асуугаад бэлтгэлээ базаа.

Эрр-     Яагаад би гэж? Би алдартай биш, анагаахын талаар юу ч мэдэхгүй, хандивын арга хэмжээнийхээ гол илтгэлийг надад өгнө гэдэг шар айрагны толботой хүрэмэнд хэтийдсэн төлбөр болно.

Лим-     Та Сан Хосэд өссөн. Принстон, Мичиганы их суруульд тэнцсэн ч гэсэн Сан Хосэгийн их сургуульд сурсан, бас Чикаго, Миннеаполисоос татварын их хэмжээний хөнгөлөлт санал болгосон ч компанийнхаа төвийг энд байгуулсан. Тэгээд ч тэрний хайртай хүрэм нь байсан юм.

Эйд-     Цэвэрлэгээний мөнгийг нь өгье гэсэн чинь дургүй хүрэм нь болохоор хэрэггүй гэсэн.

Лим-     Эелдэг аашилсан нь тэр.

Эйд-     Эелдэг ээ? Бил лав тэрэнтэй хамт тоглолт үзэхгүй дэг. Та гэрийн даалгавраа сайн хийжээ, гэхдээ хангалтгүй. Би энэ хотод хайртай, гэхдээ илтгэл тавих дургүй.

Лим-     Тэгвэл битгий илтгэл тавь. Түүх яриад л өгчих. Юүф Дэнс компанийн үдэшлэг дээр ярьсантайгаа ижилхэнийг ярьчих. Парисын катакомбод төөрсөн шигээ ч юм уу.

Эйд-     Та сайн судалжээ.

Лим-     Таны амжилт бол урам зориг, Эйдэн, мөн та хотдоо үнэнч. Бас дээр нь залуу хүн, их хөгжилтэй зантай,

Эйд-     Зөвшөөрлөө. Үнэндээ, Аарон таныг надтай уулзаач гэхэд нь би шууд ойлгосон. Гэхдээ таны дайралтын төлөвлөгөөг сонирхож байна шүү.

Лим-     Тэгээд, хэр байв даа?

Эйд-     Маш үр дүнтэй.

Пак-     Санаа зовох хэрэггүй. Есөн жил шоронгийн үлгэр жишээ хоригдол, номын санд хоригдлуудад хичээл заадаг байсан шүү дээ. – Хумсаа ургуулаад Пэликан Бэйд ашигтай байсан уу?

Тир-     Би үнэт эдлэл хийдэг. Шүр салгаж авахад хэрэгтэй байдаг юм.

Клр-      Танай гэрийнхэнд хорт хавдартай эсвэл элэгний өвчтэй хүн байсан уу?

Тир-     Би хэдэн сарын өмнө хэлчихсэн. Миний мэдээлэл байх ёстой доо.

Жар-    Жижигхэн үзлэг хийх хэрэгтэй байна.

Клр-      Өмнөх мэдээлэлд гэрийнхний чинь тухай байгаагүй. Гэрийнхэн чинь амьд уу?

Тир-     Миний хувьд үхсэн.

Пак-     Элдэвлэхээ болихгүй бол яг одоо буцаачихна шүү.

Тир-     Би арвантаван настайгаасаа хойш гэрийнхнээсээ сураг тасарсан. Хамгийн сүүлд харахад аав ээж хоёр өдөр бүр турсагыг минь хуулаад байж чадахаар л цоо эрүүл хүмүүс байсан. Өөр асуулт байна уу?

Жар-    Яагаад донор болъё гэсэн юм?

Тир-     Би царайлаг сувилагч, муудсан царцаамагт дуртай ч юм билүү. Чамд ямар хамаатай юм?

Пак-     Хамаагүй. Дуугүй хэлснийг л хийгээдэх.

Тир-     Битгий ай. Би тушаал дагахдаа маш сайн.

Лим-     Зөвлөх Бёрнс гоо сайхны хагалгаандаа сэтгэл хангалуун байх шиг байна. Хандивын арга хэмжээнд дахиад нэг ширээ захиаллаа.   

Мар-     Надад сайхан байна, чи ч хэдийнэ мэдэж баймаар юм. Би хагалгаанд орох гэж байна, тэгэхээр даруухан загнахаа боль. Юу болов?

Лим-     Изабэл та хоёр үргэлж баяртай байх шиг харагддаг, хоёулаа мэргэжлийн болон хувийн амьдралаа зохицуулчихсан.

Мар-     Ингэж бодож байгаад чинь баярлалаа, гэхдээ даруухан хэвээрээ л байна шүү.

Лим-     Гол илтгэл тавиулах санаатай Эйдэн Культертэй уулзахад оч үсэрлээ л гэж бодож байлаа.

Мар-     За, одоо л ойлгогдож эхэлж байна. хагалгааг таван минут хүлээлгэчихье.

Лим-     Хэрэв би судалж үзвэл мэргэжлийн бус болох уу? Тэр эмнэлгийн ажилтан биш, гэхдээ нөлөө бүхий хандивлагч, залуу хүн шүү дээ. Боломжийн шүү. Уучлаарай, би байдаггүй юмыг төсөөлөөд байж магадгүй.

Мар-     Би эргэлзэж байна. Чи бол дур булаам, ухаалаг, сонирхолтой эмэгтэй. Оч үсэрсэнд эргэлзэхгүй байна. Гэхдээ Культер шиг хандивлагчтай болзож болохгүй. Уучлаарай.

Лим-     Үнэндээ үүний эсрэг журам байхгүй.

Мар-     Би журам яриагүй, хараа зүй ярьж байна. Чи секс ашиглаж, том хандивлагчийг татъя гэж бодсон байна шүү дээ. Давхар стандарт гэж би мэднээ, гэвч энэ бидний амьдардаг ертөнц шүү.

Рик-      Би үгүй гэсэн шүү. Хүсэхгүй гээд байна.

Эж-       Хүүг тайвшруулах юм өгсөн гэж бодсон ш дээ.

Жар-    Тэгсэн, гэвч хүү хэт түгшсэн байна. Одоо мидазолам дуслаар хийлээ. Эрик. Эрик, Пак эмч чамд анхаарлаа төвлөрүүлэх талаар юу гэж хэлснийг санаж байна уу? Чадахыг чинь мэдэж байнаа. Нөгөө чихэвч чинь чамд байгаа биз дээ?

Рик-      Үгүй. Намайг зүгээр орхи.

Пак-     Эрик. Боль. Над руу хар. Битгий хөдөл.

Шон-    Та маш загварлаг хувцасладаг.

Мар-     Баярлалаа. Мэс засал хийхдээ гэж хэлээгүй байлгүй дээ.

Шон-    Тийм. Зарим хүн таныг загварлаг хувцасладаг болохоор сайн мэс засалч гэж боддог юм болов уу?

Мар-     Зарим хүн гэнээ? Зарим нь намайг сайрхуу, их зантай, гомо гэж боддог байх л даа. Надад хамаагүй. Би өөрийнхөө төлөө хувцасладаг. Сайхан хувцаславал сэтгэл санаа сайхан болдог.

Шон-    Найзтай болоход чинь тусладаг уу?

Мар-     Өөртөө сэтгэл хангалуун байхад бүх зүйлд тус болдог.

Шон-    Загварлаг түксэдо хаанаас авч болохыг мэдэх үү? Хоёр мянган доллараар авч чадна.

Мар-     За?

Шон-    Рэзник эмч  хэлэхдээ, ажилд минь туслах хүмүүсийг татъя гэвэл хандивын арга хэмжээнд багадаа хоёр мянган долларын түксэдо өмсөх хэрэгтэй гэсэн.

Мар-     Глассмантай энэ талаар ярилцсан уу?

Шон-    Үгүй. Би одоо өөрөө шийдвэрээ гаргадаг болсон.

Мар-     Мёрфи, ажилд чинь тус болох хүмүүст зөвхөн чиний авъяас чадвар, мэс засалч болох чадамж л хамаатай. Би чамайг оёдолчин руугаа явуулж, хоёр мянган долларын түксэдо оёулж болох л юм. Гэхдээ би зүгээр л түрээслэ гэж зөвлөе. Мэнэжэрт нь хэлээд таарах түксэдогоо олуулаад хоёрзуун доллар өгөхөд л болно.

Жл-      Та арваас ухраагаад тоолоорой.

Тир-     Арав, ес, найм,

Нэй-     Чиний буруу байсан шиг байна.

Пак-     Биднийг өөрт нь итгээч гэж хэлэх л юм бол буцаачихна шүү гэж хэлсэн юм.

Клр-      Нүд нь, хавдаж байна.

Нэй-     Хэл нь хавдчихжээ. Харшлын реакц өгч байна. Мэдээ алдуулагчийг зогсоо. Эпинэфрин таван мг-аар хий, яаралтай.

Жл-      Одоохон.

Жар-    Тарилаа.

Нэй-     Хүчилтөрөгч дутагдаж байна. Гуурс залгах хэрэгтэй.

Жл-      5 мм-ийн гуурс.

Нэй-     Хурдал.

Клр-      Та мэдээ алдуулагчид хүнд зэргийн харшилтай юм байна. Тиймээс гуурс залгаж, стэройд тарьсан.

Тир-     Хагалгаа хийгээгүй юм уу?

Жар-    Мэдээ алдуулагч хийхэд амьсгалж чадахгүй болохоор хагалгаа хийж чадахгүй.

Клр-      Та чадах бүхнээ хийсэн. Өвчтөний эцэг эх таны хийсэн бүхэнд туйлаас их талархаж байгааг нь дамжуулаарай гэсэн. Эсвэл үзээд алдсанд гэх үү дээ.

Тир-     Дахиад оролдож болно ш дээ.

Клр-      Уучлаарай, бид чадахгүй.

Тир-     Үгүй ээ, дахиад оролд. За юу? Дахиад тэгэх үү? Дахиад оролд л доо. Дахиад оролд. Дахиад оролд.

Хар-     Тайвшир.

Тир-     Дахиад оролд. Дахиад оролд.

Харр-   Тайвшир гэсэн шүү. Гүйцэтгэ.

Тир-     Бахь байдгаараа, бахь байдгаараа юу? Би ийм л байх тавилантай байжээ. Би хэзээ ч,,

Нэй-     Хүү чинь жагсаалтын эхэнд байгаа, өнөө шөнөжингөө бүртгэл, мэдээллийн санд байгаа бүх мэдээллийг нэг нэгдгүй судална.

Эж-       Хэр хугацаа үлдсэн бэ?

Нэй-     Шинэ элэггүй бол, нэг л хоног.

Рэз-      Чи юу авсан бэ? Хюго босс уу? Армани юу?

Шон-    Эндрьюс эмч намайг зүгээр л түрээслэчих гэсэн.

Рэз-      Чи үгэнд нь орох юм уу?

Шон-    Тэр бол мэс заслын ахлах. Бас хувцасны талаар сайн мэддэг.

Рэз-      Эндрьюс хүүтэй байсан бол чухал арга хэмжээнд түрээсийн хямдхал түксэдотой явуулах байсан болов уу?

Шон-    Тэр хэлэхдээ хүмүүс бусдыг авъяас чадвараар нь дүгнэдэг гэсэн.

Рэз-      Тийм ээ, бусдын хүүхдэд тэгж л хэлнэ л дээ. Өөрийнхөө хүүхэд эсвэл хүндэлдэг хүндээ бол үнэнийг л хэлнэ.

Лим-     Энд тасла.

Шон-    чи намайг хүндэлдэг юм уу?

Рэз-      Чи ухаантай, асар их мэдээлэл цээжлэх чадваратй, гэхдээ,,, Үгүй ээ, хүндэлдэггүй.

Лим-     Цээжний хөндийг соруулаарай. – Хүндэлдэггүй хүнийхээ үдэшлэгт ямар хувцастай очихыг хэтэрхий их бодсон байна шүү.

Рэз-      Хүндэлдэггүй гэдэг чинь би тэрэнд дургүй гэсэн үг биш. Хүн бүрийн биед тансаг хувцас тухтай байдаг ч хандивын арга хэмжээн дээр таарснаа үнсэх дургүй. Гэвч үнсдэг. Гэртээ бол навтасхийдэггүй. Чи аутизмаа тулгуур болгож ашигла.

Лим-     за за, хэрэв тэр чамд таалагдсаар байвал, Шон ичиж үхэхээр юм. Наад талаа цэвэрлээд, гол судас нь мушгирсан эсэхийг хараарай.

Шон-    Гол судас мушгираагүй байна.

Лим-     Сайн байна. Ингээд үнэний мөч ирлээ. Хавтанг байрлуулаарай. Яг таарлаа.

Хар-     Юу вэ? Чи чинь яачихаа вэ?

Тир-     Би юу ч мэдрэхгүй байна.

Пак-     Битгий, хүрч болохгүй.

Клр-      Цөсөө удирдаж чадахгүй байгаа бол,

Хар-     Энэ өөрийгөө тун сайн удирдаж байгаа. Сайхан арга байна, гэвч амралт чинь дууслаа. Босоод ир.

Пак-     Эхлээд гавыг нь дахин шалга.

Хар-     Босч хувцсаа соль, тэгээд явцгаана.

Пак-     Байгаагаар нь аваад яв.

Хар-     Энэн шиг бүтэн гурван цаг фургоны ард чихэгдэж явмааргүй байна.

Пак-     Гарыг нь хар. Гарыг нь хар.

Тир-     Буунуудаа газар хая, хурдал. Намайг буудвал энэ үхнэ.

Пак-     Хэн ч хэнийгээ ч буудахгүй. Бүгдээрээ тайван бай. Тэрэнд зай тавь.

Клр-      Та сайн үйл хийсэн шүү дээ, Борис. Одоо битгий нураа.

Тир-     Би юу ч хийгээгүй биз дээ? Би юу ч хийж бүтээгээгүй.

Пак-     Одоо юу ч болсон бай, чиний л мэдэх хэрэг. Чамд хүч бий, гэхдээ шавхагдашгүй биш. Чи оргож чадахгүй, эндээс зүгээр гараад явчихгүй. Гэхдээ өөр арга бий, бууж өг, тэгвэл амьдрал чинь сайжирна. Тиймээс яаралгүйгээр ярилцъя л даа. Яарах хэрэггүй. Чи юу хүсч байна вэ, Борис? Чи чухам юу хүсч байна вэ?

Тир-     Надад туслах хүн хэрэггүй. Та нар юу ч гэдэг бай, энэ бол амь аврах арга хэмжээ. Би,, үгүй ээ. Үгүй.

Клр-      Та ингэх хэрэггүй.

Пак-     Тэрний үгэнд битгий ор. Чиний л сонголт. Чи юу дуртайгаа хий.

Тир-     Тийм ээ.

Клр-      Борис, битгий.

Пак-     хурдлаарай, хурдлаарай, хурдлаарай.

Жар-    Мэлэндэз ирж яваа. – За, бэлэн үү? Өргөөрэй. Гурав, хоёр, нэг.

Пак-     Урологич, цээжний хөндийн эмчийг дууд, яаралтай. Энэ үхсэн ч донорын жагсаалтад байгаа. Тэрнээс авч болох бүхнийг авъя.

Лим-     Маш их баярлалаа. Таны илтгэл гайхалтай байлаа. Бас хөгжилтэй.

Эйд-     Өө, тун зүгээр дээ. Хэмнэлээ өөрчлөх алтан завшаан олдсонд баяртай байгаа.

Лим-     Хэмнэл гэж юу билээ?

Эйд-     ТОглох завгүй дан ажил. Энийгээ өөрчлөх гэж хичээж байгаа.

Лим-     Хэмнэл үү, амьдралын хэв маяг уу?

Эйд-     Стрэссээ багасгаж, илүү хөгжилдөх бодолтой.

Лим-     тэгж байгаад хамт гольф тоглох уу? Жинхэнэ зүлэгтэй, бодит талбай дээр.

Эйд-     Бололгүй яах вэ. Хоёулаа бүжиглэх үү?

Лим-     Бололгүй яах вэ.

Эйд-     За, бүжиглэе.

Клр-      Эрикийг яг одоо бэлдэх хэрэгтэй байна.

Эж-       Юу болоод байна аа? Дахиад шинэ донор олсон юм уу?

Клр-      Үнэндээ, нөгөө донор маань л даа. Нөхцөл байдал өөрчлөгдсөн.

Эж-       Юу?

Сах-     Ёстой гайхалтай.

Рик-      Үгүй ээ, би элгийг нь авахгүй.

Клр-      Эрик, донор чамд тус болж чадахгүйгээ мэдмэгцээ асар ихээр гутарсан, яагаад гэвэл тэр өөрөөсөө илүү чамайг амьдраасай гэж хүссэн юм. Тэр өөрийгөө үгүйхийсэн учраас одоо элгийг нь авч болохоор болсон. Тэр,, тэр муу юм хийснээ ухаарч байсан, бас миний бодлоор алдаагаа залруулахаас арга үүнээс өөр байхгүйг тэр сайн мэдэж байсан. Одоо тэрэнд туслах гэж оролдож үзэх хэрэгтэй байхаа. Чи чадна гэж бодож байна уу? Бусдыг сайн үйл бүтээхэд нь тусалж чадах уу?

Рик-      Тийм ээ.

Лим-     Бүх зүйл сайхан болж байна, гүнзгий амьсгаа аваад үз дээ, тэгвэл уушгинд хүндрэл үүсэхгүй, бас, мэдээж, ирэх хэдэн долоо хоногт хүнд зүйл өргөхөөс зайлсхийгээрэй.

Сп-       Би,,,

Ав-       Яасан, хонгор минь?

Сп-       Би тэврэлдмээр байна.

Жэс-     Пөөх, чи сая доллар шиг харагдаж байна.

Шон-    Үгүй ээ, 2368 доллараар авсан юм.

Жэс-     Тэгвэл мөнгөө дэмий үрээгүй юм байна.

Шон-    Сайн хөрөнгө оруулалт.

Жэс-     Ингэж гангарч ирсэнд чинь баярлалаа. Чи ингэх эрхтэй.

Шон-    Таны даашинз хэр үнэтэй вэ?

Жэс-     Үнийг нь санадаггүй ээ.

Шон-    за.

Жэс-     Чамд гэж хэлэхэд ийм арга хэмжээнд ингэж асуух нь зохисгүй.

Шон-    Яагаад тэр вэ?

Жэс-     Мэдэхгүй л дээ. Зүгээр л зохисгүй.

Шон-    Мэдлээ.

Жэс-     Би уух юм авч өгөх үү?

Шон-    Би тэкилад дургүй болсон. Уухаар огиудас хүрдэг.

Жэс-     За, мэдлээ. Өөр уух юм байгаа ш дээ. Шил дарс эсвэл ундаа?

Шон-    Хэрэггүй, баярлалаа.

Жэс-     Тэр хүн манай пүүсийн хамтрагч, өнгөрсөн сард нэлээн төвөгтэй хэрэг дээр тусласан юм, тэгэхээр явж тэрэнд талархал илэрхийлье.

Шон-    Мэдлээ. Баяртай.

Эм-       Сайн байна уу?

Шон-    Сайн байна уу?

Рэз-      Энд байсан юм уу? Сайхан  хувцаслажээ. Янзтай харагдаж байна. Одоо наадхаа ашигла. Хийх ажил байгаа шүү. Дундаа ор.

Шон-    Мэдлээ.

Рэз-      Таныг харж байна шүү, Чэн эмч ээ. Маяо клиникийн Рэвингтоны нөхөрлөлийг даргалдаг юм. Тэрнийг хэн авч ирсэн юм бол доо.

Шон-    Би мэдэхгүй. Дундаа оръё.

Клр-      Хүн өөрчлөгддөггүй гэж боддог хэвээрээ юу?

Пак-     Тэр өөрчлөгдөөгүй. Мөнгөний төлөө хүн хөнөөдөг алуурчин. Өнөөдөр бас л нэг хүйтэн цуст аллага байсан.

Клр-      Чи тэрнийг хүний амь аврахын тулд өөрийгөө золиослоход нь тусласан. Чиний хийсэн үйлдэл таалгадахгүй байна, батлагдсан ч гэсэн,,,

Пак-     Тэр юу ч золиослоогүй. Аль хэдийнэ үхчихсэн хүн байсан. Тэдний талын бүгд байхгүй болж, шоронд тэр хэн ч байгаагүй. Одоо юу? Эркийн гэрийнхэн, хэвлэлийнхэнд, чамд бол баатар болчихсон.

Нэй-     Шар өвчин чинь эдгэрч байна. Хаван нь ч бас бууж байна. Амин эрхтэнүүд нь сайн. Гайхалтай үдэш байлаа. Өөр гурван хүний амь аврагдсан.

Рик-      Аав ээж нь тэрний юу хийснийг мэдэж байгаа юу? Тэдэнд ил захидал явуулмаар байна. Тэдэнд гунигтай байна л даа, гэхдээ, хүүгийнх нь элгийг хайрлаж явна гэдгээ хэлэх гэсэн юм.

Нэй-     Гайхалтай санаа байна.

Клр-      Пөөх, гайхалтай үдэшлэг болж байна. Төгсөх үдэшлэг шиг л юм, гэхдээ батгагүй.

Жар-    Өнгөрсөн долоо хоног МЖМ Грандыг тоглосон Дижэй байна. Хамт бүжиглэх үү?

Клр-      Гайхалтай.

Жар-    Би гол тоглоомоо авч ирсэн.

Аар-     Эхэндээ их л хэцүү байдаг юм, гэхдээ дараа нь мартчихна.

Жэс-     Та мартаагүй шүү дээ.

Аар-     Тэр үнэн. Гэхдээ чи мартахгүй гэсэн үг биш.

Жэс-     Магадгүй.

Аар-     Баярлалаа. Чи юу хийх гэж байна? Ингээд дэмий суугаад байх уу? Үзээд алд л даа.

Жэс-     Би яаж тэгэх юм бэ?

Аар-     Би мэдэхгүй ээ. Мэдэж байсан бол үзээд л алдах байлаа. Бүжиглэе.

Жэс-     Тэгье. Бүжиглэх ч сайхан шүү.

Сп-       Битгий ич. Чи намайг хохироохгүй. Хар даа. Би хиймэл өвчүүтэй болсон. Хөөх, чи сайхан үнэртэж байна, Жэнни. Юутай юм? Гүзээлзгэнэ үү?

Жэн-     Гүзээлзгэнэтэй манго. Уруул өнгөлөгчтэйгөө ирдэг. Дэлгүүрт зарж байна лээ. Бүгдээрээ хамт явъя.

Сп-       Тохирлоо шүү.

Жэн-     Бид явлаа.

Охи-     Алив, хэдүүлээ сэльфи авахуулъя.

Ох-       Тэгье. Тэгье ээ.

Сп-       Сайхан санаа байна. Алив, авахуулъя. Хурдлаарай, охид оо. Ойртоорой.

Охи-     Энх тайван.

Сп-       Бяслаг.

Охи-     за за. Их хөгжилтэй байлаа.

Клр-      За.

Жар-    Энийг санаж байна уу?

Клр-      Юу билээ?

Жар-    Үнэхээр санахгүй байгаа юм уу?

Клр-      Тийм ээ. Яасан бэ?

Жар-    Эмнэлэг дээр хоносон анхны шөнө явж байсан дуу чинь энэ шүү дээ. Энэ дуун дээр анх үнсэлцсэн.

Клр-      Намайг уучлаарай. Өнөөдөр хүндхэн өдөр байлаа.

Жар-    Тийм ээ.

Клр-      Жарэд, тийм ч их хамаатай биш шүү дээ.

Жар-    Үгүй ээ, хамаатай. Би чамд хайртай, Клэйр. Харин чи надад хайргүй. Хэзээ нэгэн өдөр надад хайртай болох байх гэж бодсон, гэвч, үгүй юм байна. Баяртай, Клэйр.

Шон-    Сайн байна уу? Намайг Шон Мёрфи эмч гэдэг. Эндхийн дагалдан эмч.

Жэк-     Жэйк Лэви эмч, хорт хавдрын мэс засалч.

Тоб-     Тоби Ян, эмгэг судлаач.

Мэй-     Мэй Куртис, ясны эмч.

Шон-    За.

Мар-     Миний буруу байж шүү. Би Мёрфийг эмчид дэгжин түксэдо түрээсэлж болно гэж хэлсэн юм. Харваас миний үгийг аваагүй байна.

Шон-    Намайг уучлаарай.

Мар-     Битгий тэг. Чи гайхамшигтай харагдаж байна. Хаанахынх вэ? Армани юу?

Шон-    Тийм ээ, үнэ нь,,,

Мар-     Хэдээр ч авсан бай, чи мөнгөө гарздаагүй байна. Гольф хэр байв даа, Жэйк?

Жэк-     Өө, нөгөө янзаараа л.

Шон-    Ямар байдгийг би мэднээ.

Мар-     Чи гольф тойглодог юм уу, Мёрфи?

Шон-    Би тоглодог, гэхдээ тоглох дуртай биш.

Мар-     Бид,, бид бүгдээрээ дургүй. Нэг ийм үг байдаг юм ш дээ, Гольф бол хөлөө өвтгөхийн нэмэр.

Шон-    Тийм ээ.

Back to episodes Go home