Jujutsu Kaisen S1_14

14-р анги

Эр: Үгүй ээ!

Махито: Аан, энд байна! Жого! Биеийнхээ ихэнх хэсгийг буцааж авчээ.

Жоого: Тиймэрхүү л. Энэ их налгар газар. Хүмүүс ойр орчмоор нь ирдэггүй.

Махито: Дутуу биетэй байна гэдэг ч асуудалтай юм аа. Биеэ хамгаалах чадварыг муутгана.

Жоого: Махито, чи нэлээн тамирджээ дээ.

Махито: Өө, баригдсан уу? Сүкүна, сав хоёр нь миний төрөлх дайснууд. Тохиолдлоор гарт орж ирсэн тоглоомоор эхлүүлсэн шоглоом байсан юм сан. Даанч хүссэнээр болсонгүй. Эхлээд болж л байсан юм. Барьцаалсан хүнээр хүчээр түүнийг гэрээ байгуулахад хүргэх байсан юм биш үү? "Үүнийг алуулмааргүй байгаа бол Сүкүнад биеэ өг" гэдэг ч юм уу.

Гэтоу: Үгүй ээ, гэрээг өөрийнхөө төлөө л тавьдаг. Бусадтай эсвэл хөндлөнгийн оролцоотой гэрээ байгуулах амаргүй.

Махито: Түүний хэлбэрийг өөрчилж байхаар үхлийн шарх л өгчихдөг байж дээ. Тэгвэл Сүкүнагийн урвуу хараагдсан техникээр эмчилж болох л байсан байх.

Сүкүна: Зэрэг зиндаагаа мэдэр, мулгуу минь.

Махито: Үгүй ээ, тийм араншинтай шүү дээ. Яадаг ч байсан татгалзах байсан биз. Жого. Сүкүнад хүрээд ойлгосон л доо. Юутай ч Гэтогийн төлөвлөгөөгөөр явсан нь зүйтэй гэж бодож байна. Сүкүнад тэр зэргийн үнэ цэн бий.

Жоого: Бүх хурууг нь цуглуулаад Сүкүнад өргөн барих юм биз дээ? Хариуд нь бид бүгд арчуулсан ч уу? Болж байна. Зуун жилийн дараа сүйрсэн газар инээж байх нь би байх шаардлагагүй. Хараал хүний хувиар зогсож байхад л хангалттай.

Махито: Өө, ойлгов уу даа?

Гэтоу: Юутай ч Хар шидийн сургуулийн зургаан хурууг олж авъя.

Жоого: Шаардлагатай юм уу? Хар шидтэнүүд Сүкүнагийн хуруунуудыг идүүлэх гэж л Итадори Юүжиг байлгаад байгаа биз дээ? Зөнд нь орхилоо ч тэр иднэ биз дээ?

Гэтоу: Сургуулийн дээд тушаалтнууд Итадори Юүжиг савных нь багтаамжийг хэмжих гэж зүдэж яваа. Хэдийг залгиад галзуурахыг нь. Бүх хурууг цуглуулсныхаа дараа л болж таарна. Нэг хүнээс бусад нь л.

Бичиг: ЭНЭ ХҮНИЙГ ЭС ТООЦВОЛ

Гожо: Шууд идүүлмээр байна!

Гэтоу: Тийм удаан хүлээхгүй биз дээ? Муугаар бодоход дээд тушаалтнууд Итадори Юүжиг цааш нь харуулах магадлал бий.

Жоого: Чонын амнаас барын аманд юм бий? Тэгвэл яадаг юм билээ?

Гэтоу: Арга хэмжээ авсан байгаа. Тиймээс л байсан хуруунуудаа Хар шидийн сургуулийнхан авахыг зөвшөөрсөн хэрэг.

Бичиг: 14-р анги Киотогийн салбар сургуулийн солилцооны арга хэмжээ - Багийн тулаан 0 -

Гожо: Нанами, сонирхолтой юм ярь л даа. Ёош, нэг санаа төрлөө! Тэгвэл тараасан будааны ороомгоор харилцаж тоглонгоо шашин, төрийг салгах асуудлыг хэлэлцье! Тэгээд бичлэг оруулаад хүмүүсээр тоглоё!

Нанами: Ганцаараа л бол. Яадаг ч санаа юм?

Гожо: Гожо Саторугийн юунд дуртайгаа нэрлэнгээ уудаг тоглоомын цаг! Бүгдийг нь!

Нанами: Яг наад байдалтай байгаад байгаарай. Одоогийн Итадорид ийм тэнэглэл хэрэгтэй байгаа.

Гожо: Хэд хэдэн хүнд даалгаварт явж биелүүлэх хэрэгтэй. "Хүнд" гэж ийм утгатай байгаагүй юм сан. Нанами, Ёшиногийн байшинд байсан хурууны талаар Юүжи—

Нанами: Хэлээгүй ээ. Түүнийг мэдэхийн хувьд Юүжи шаардлагагүй хариуцлагыг өөртөө тохно.

Гожо: Чамд даатгасан нь болсон байна. Тэгээд хуруу яасан?

Нанами: Дээд тушаалтнууд руу илгээсэн. Танд өгвөл Итадорид идүүлэх байлгүй.

Гожо: Цк.

Нанами: Гэхдээ үнэхээр авчирж болж байгаа юм уу? Солилцооны арга хэмжээнд амьд гэдгийг нь мэдчихвэл дахиад л дээд тушаалтнуудын бай болохгүй юу?

Гожо: Тэгэх байлаа ч Юүжи одоо айлтгүй ээ. Үүнийг чи хамгийн сайн мэдэж байгаа бус уу?

Юүжи: Багш аа! Өө, Нанамин ч гэсэн байна! Алив ээ! Бушуу нөгөө хэд дээр очъё! Догдолж байна! Догдолж байна! Догдолж байна! Догдолж байна!

Гожо: Юүжи, ингэж удаан алга болчхоод арай энгийнээр гарч ирэх гэж байгаа юм биш биз?

Юүжи: Айн? Болохгүй юм уу?

Гожо: Үхсэн нөхөр нь хоёр сарын дараа амьд байсан юм аа гээд гараад ирэх чинь хар шидтэнүүдийн дунд тийм ч олон тохиохгүй. Гэнэтийн бэлэг барья хө!

Юүжи: Гэнэтийн?

Гожо: Надад даатгачих. Нэгийнхэн баярлаж цочирдсондоо инээж, уйлцгаана.

Күгисаки: Ашгүй дээ!

Фүшигүро: Амьд байжээ!

Гожо: Хоёрынхон бол Киотогийнхон ч хамт нулимс дуслуулна.

Когэ Маки: Ашгүй дээ! Ашгүй дээ!

Гожо: Тэдэн дунд хахаж, бөөлжих ч нэгэн байна. Эцэст нь дэлхийн дулаарлыг ч нэг мөр шийднэ! Догь!

Юүжи: Янзтай! Би яах юм? Багш аа, би яах юм?

Гожо: Яах ч хэрэггүй дээ! Миний хэлснээр байж, урсгалаар нь яв!

Юүжи: Тэгээд яах юм бэ?

Гожо: Зүгээр л урсгалаар нь яв!

Нанами: Амьд байгаа нь л хангалттай гэнэтийн байх байлгүй.

Күгисаки: Юу? Яагаад та нар гар хоосон байгаа юм бэ?

Панда: Чи ч гэсэн наад чемоданаар яах гэж байгаа юм?

Күгисаки: Яах гэж... Киото руу явах гэж байгаа биз дээ? Киотод байдаг салбар сургуулийн арга хэмжээнд оролцоно биз дээ?

Панда: Киотогийн салбар сургуультай солилцооны арга хэмжээтэй. Токиод болно.

Күгисаки: Худлаа байлгүй! Юуны төлөө энэ бүхнийг бэлдсэн болж таарав?

Маки: Ойрд бидний яриа багасаад байсанд гайхах юм алга.

Фүшигүро: Аанха.

Күгисаки: Дурсгалт газруудаар явж үзнэ гээд бэлдчихсэн байсан юм сан!

Тогэ: Хулд.

Панда: Ноднин ялсан сургууль дээр болдог юм.

Күгисаки: Новш! Яадаг луйвар вэ! Тэгвэл битгий ялж байгаач, тэнэгүүд ээ!

Панда: Бид ноднин оролцоогүй шд! Тоог нь бүрдүүлэх гэж Юүта л орсон!

Маки: Рикаг суллахын өмнө байсан байх аа. Илт давуу ялсан юм шиг байна лээ. Киотод болсон болохоор үзээгүй л дээ.

Күгисаки: Өршөөхгүй дээ, Оккоцу Юүта! Уулзаагүй ч гэсэн!

Панда: Уураа гаргаж байгааг нь ээ.

Тогэ: Хулд.

Маки: Хөөе. Ирчхэж.

Маи: Хөөх, Токиогийнхон бүгд бүгдээрээ байх шив. Хэрэг болгож угтаж авах гээ юу? Заваан юм.

Бичиг: Киото Хар Шидийн Сургуулийн 2-р анги Зэнин Маи

Тоодо: Оккоцу алга шив.

Бичиг: Киото Хар Шидийн Сургуулийн 3-р анги Тоодо Аой

Күгисаки: Дуугүй бай. Бушуу бялууны сав, яацухаши, күзү гоймон, гурвалжин будааны жигнэмгээ өгөөд аль.

Тогэ: Хулд.

Тоодо: Өлсөө юу?

Момо: Энэ нэгийн охин хэн бэ? Аймаар юм.

Бичиг: Киото Хар Шидийн Сургуулийн 3-р анги Нишимияа Момо

Мэкамару: Оккоцугийн байхгүй нь хамаагүй. Нэгийнхнээс хоёр хүүхэд оруулсан чинь арай дэндүү хүч тэнцүүлэлт үү?

Күгисаки: Робот! Робот байна!

Бичиг: Киото Хар Шидийн Сургуулийн 2-р анги  Мэкамару

Камо: Хар шидтэнүүдэд нас хамаагүй.

Бичиг: Киото Хар Шидийн Сургуулийн 3-р анги Камо Норитоши

Камо: Ялангуяа Фүшигүро. Тэр Зэниний удмынх, түүнчлэн овгийн толгойлогчоос илүү авьяаслаг.

Маи: Цк.

Камо: Яав?

Маи: Зүгээр ээ.

Мива: За, за... Тайвшир, хоёр оо.

Бичиг: Киото Хар Шидийн Сургуулийн 2-р анги Мива Касуми

Утахимэ: За. Хоорондоо бүү маргалд. Ёстой нэг, энэ хүүхдүүд...

Бичиг: Киото Хар Шидийн Сургуулийн багш,  Дунд I түвшний шидтэн Иори Утахимэ

Утахимэ: Тэгээд тэр тэнэг хаачив?

Панда: Сатору хоцорч байгаа.

Маки: Тэнэг хэзээ цагтаа ирдэг байсан юм.

Фүшигүро: Хэн ч "тэнэг" гэж Гожо багшийг хэлээгүй шд.

Гожо: Хүлээлгэчихлээ!

Утахимэ: Цк, Гожо Сатору.

Мива: Гожо Сатору!

Гожо: Бүгд цуглачхаа шив дээ. Би гадаадад томилолтоор явсан юм. Ингээд дурсгалын бэлгийг нь тараая даа!

Панда: Гэнэтийн юм аа.

Күгисаки: Цагийн зөрүүний өөрчлөлт биш үү?

Гожо: Киотогийн та бүхэнд нэгэн овгийн хамгаалах сахиусыг бэлэглэе. Утахимэд байхгүй шүү.

Утахимэ: Хэрэггүй!

Гожо: Харин Токиогийн хэдэд үүнийг!

Күгисаки: Хэт хөөрхөн том хүмүүс заваан юм аа.

Юүжи: Сайн уу! НДЭТ!

Гожо: Тэнгэрт хальсан найз Итадори Юүжи чинь!

Юүжи: Айн? Айн? Айн? Ер баярлаагүй байна шд! Ү-Үгүй байлгүй.

Гожо: За, Киотогийнхон! Энэ бол Сүкүнагийн сав, Итадори Юүжи байгаа юм.

Юүжи: К-Киотогийнхон яах бол? Дурсгалын бэлэгтээ анхаарлаа хандуулчхаж!

Гакуганжи: Сүкүнагийн сав? Юу болж байна?

Бичиг: Киото Хар Шидийн Сургуулийн Захирал Гакуганжи Ёшинобу

Гожо: Гакуганжи захирал! Ашгүй дээ. Цочирдоод харвачих вий дээ гэж санаа зовж байлаа.

Гакуганжи: Муу золигийн жаал!

Күгисаки: Хөөе.

Юүжи: За?

Күгисаки: Хэлэх үг байгаа биз дээ?

Юүжи: Айн? Амьд байгаагаа нууж байсанд уучлаарай.

Бичиг: ИТАДОРИ ЭРГЭН НЭГДЛЭЭ

Бичиг: Хар шидийн Токио-Киото салбар сургууль хоорондын солилцооны арга хэмжээ

Яга: Токио-Киото салбар сургууль хоорондын солилцооны арга хэмжээ хоёр өдрийн турш зохиогдоно. Эхний өдөр багийн тулаан. Жигтэй хараагдсан сүнснүүдийг арилгах уралдаан! Дүрэм маш энгийн. Тодорхой бүсэд байрлуулсан хоёрдугаар түвшний хараагдсан сүнсийг хамгийн түрүүнд арилгасан баг ялна. Тодорхой бүсүүдэд гуравдугаар болон түүнээс доош түвшний хараагдсан сүнснүүдийг байрлуулсан байгаа. Нар шингэхэд ялагч тодрохгүй бол хамгийн их арилгасан баг ялна. Үүнээс өөр зайлшгүй биелүүлэх дүрэмгүй. Мэдээж бусдыгаа хорлох нь нээлттэй боловч нэгэн талд зогсож хараалтай тулалдах нөхөд гэдгээ бүү мартаарай. Энэхүү солилцооны арга хэмжээ нь өрсөлдөөн дунд нөхдөө таньж, өөрийгөө мэдэх зорилготой болно. Бусад оролцогчдыг хороох болон хөл дээрээ босохгүй болтол нь ноцтой гэмтээхгүй байхыг чухалчлаарай. Болсон. Үдийн алдад арга хэмжээ эхлэх хүртэл тарцгаа!

Бичиг: Токио багийн уулзалт

Юүжи: Юу... Үүнийг яаж ч харсан арай чангадаа орох дээрэлхэл бус уу?

Күгисаки: Дуугүй бай. Хэсэг тэгж суу.

Панда: За, за. Байр байдлаа тайлбарласан шүү дээ. Өршөөж үз.

Юүжи: Панда ярьчихлаа!

Тогэ: Хулд, хулд.

Юүжи: Юу?

Фүшигүро: Инүмаки сэнпай бол хараагдсан хэллэг ашиглагч. Хараагдсан хэллэг нь үгийн хүч, албадлагаар техникийн хүчийг нэмэгдүүлдэг. Бусдыг аюулгүй байлгахын тулд үгсийн сангаа хязгаарладаг.

Юүжи: Үх гэвэл тэр хүн үхнэ гэсэн үг үү? Дийлдэшгүй юм байна шд.

Панда: Тийм лут биш ээ. Хүчний ялгаанаас шалтгаалж тохиолдол бүрд өөр. Хүчтэй үг ашиглавал ноцтой хариу ирнэ. Хамгийн муудаа өөрт нь нөлөөлнө. Үгийн сангаа хязгаарлах нь Тогэг өөрийг нь ч хамгаалдаг.

Юүжи: Харин сэнпай та яаж ярьдаг юм? Шинэ үүлдрийн панда юм уу?

Күгисаки: Бусад хүмүүсийн техникийн талаар чалчаад л...

Маки: Зүгээр ээ. Тогэгийнх тийм техник биш. Тэр яахав, Юүжи... Чөтгөр цавчигчийг өгөөд аль. Саторугаас зээлдсэн биз дээ?

Гожо: Зээлдээч! Май!

Юүжи: Эвдчихлээ.

Маки: Эргүүлж өгөхгүй нь ээ?

Юүжи: Гожо багшид... байгаа л даа.

Маки: Цк, муу нүдээ боосон тэнэг!

Утахимэ: Заваан юм.

Маки: Тэгээд яах гэж байна? Багийн тулааны оноолт таамагласны дагуу байсан ч гишүүн нэмэгдчихлээ. Төлөвлөгөөгөө өөрчлөх үү? Цаг алга байна.

Тогэ: Амар загасны хайрс.

Панда: Юүжигээс шалтгаалах бус уу? Юу чадах юм?

Юүжи: Цохино, өшиглөнө...

Панда: Тийм хүмүүс хангалттай байгаа л даа.

Юүжи: Айн?

Фүшигүро: Тэр үхсэнээсээ хойш юу хийж байсныг мэдэхгүй ч Токиогийнхон болон Киотогийнхон түүнтэй хараалт энергигүйгээр тулалдвал Итадори ялна.

Зэрэг: Өө?

Маки: Тоодотой тулалдсан Мэгүми ингэж хэлж байна гэхээр... Итгэл төрүүлж байна. Сонирхолтой юм.

Бичиг: Киото багийн уулзалт

Гакуганжи: Сүкүнагийн сав, Итадори Юүжиг хороо. Тэр хүн биш. Маргаангүй шийдэгдэнэ. Осол шиг л хүлээж авна. Биеэ барьж, тээнэгэлзэх хэрэггүй.

Мива: Тэгмээргүй л байх юм...

Маи: Хороо гэх ч яахав, тэр үхээгүй болохоор л энд байгаа биз дээ?

Гакуганжи: Итадоригийн өмнөх үхлийг амиа хорлолт гэж сонссон. Дайсагнасан шидтэнийг хорооход болгоомжлох нэгэн зүйл юу билээ? Камо.

Камо: За. Үхсэнийх нь дараа хараал болж төрөхөөс нь сэргийлж хараагдсан энергиэр хорооно.

Гакуганжи: Яг тийм. Хараагдсан энергиэр үхлийн цохилтыг хийсэн байхад ямар ч асуудалгүй. Биеийн удирдлага одоогоор Итадори Юүжид бий. Сүкүна гарч ирэхгүй л бол ердийн л нэгийн сурагч. Алах нь—

Тоодо: Утгагүй юм. Хүссэнээрээ болцгоо.

Камо: Буцаад ир, Тоодо. Захирал ярьж дуусаагүй байна.

Моодо: 11 цагт загварын үзүүлбэрт Такада зочноор оролцоно. Үүнээс илүү тайлбар хэрэгтэй юу?

Камо: Хураагаад авчхад болно биз дээ? Эргээд орж ир.

Тоодо: Хурааж авснаа ч үзнэ, амьдаар нь ч үзнэ! Өдөөд байна уу?

Маи: Асуудал чинь энэ үү?

Тоодо: Сонс, та нар! Өвгөн ч гэсэн сайн сонс! Эмэгтэй хүнийг харах нүдгүй та нарт их удаан урам хугарч ирлээ. Өөрсдийнхөөрөө хороо найруул. Гэвч дахиад надад тушаагаад үзээрэй. Бодийг чинь хөтөлнө гэж мэдээрэй.

Мива: Яах вэ? Ийм байдалтай төлөвлөгөөг хэрэгжүүлнэ гэж бүтэхгүй байх аа. Захирал ч нэг тийшээ яваад өглөө. Би лав түүнд алуулмааргүй байна.

Момо: Хамаа байна уу? Тэр угийн Токиогийн баг руу шууд л дайрна. Дураараа галзуурах гэж байгаа бол бид тоглоомд анхаарахад болох бус уу?

Маи: Гэхдээ бид Итадори Юүжиг алах хэрэгтэй биз дээ?

Мива: Үнэхээр алах гээд байгаа юм уу?

Маи: Тэр арай ч түүнийг алчихгүй байх аа. Алж ч магадгүй л дээ.

Мэкамару: Тэгвэл Тоодог харгалзаж, Итадори Юүжид эцсийн цохилтыг хийх хүн хэрэг болно.

Мива: Би лав үгүй! Хараагдсан сүнснүүдтэй тулалдах юм чинь хоёр хоёроороо болохоос өөр аргагүй. Яг тохирох л юм байна.

Камо: Үгүй ээ. Хар шидийн сургууль доторх шидтэнүүдийн дунд Итадори Юүжи шиг маанаг гайхал байх нь ноцтой асуудал. Солилцооны арга хэмжээнээс хэтэрсэн асуудал. Камо овгийн ууган хүүгийн хувьд үүнийг тоомсорлохгүй өнгөрч чадахгүй нь. Бид бүгд хамтдаа Итадори Юүжи рүү довтолно.

Момо: Байз. Итадори хэрэв Инүмакитай хамт байвал яах юм? Бүгд бүгдээрээ хараагдсан хэллэг ашиглагчийн өмнө цугларах чинь эрсдэлтэй. Муугаар бодоход биднийг нэг дор арччихна.

Мэкамару: Тэр ч тийм шүү.

Камо: Үгүй ээ, түүнийг ирнэ гэдэг мэдэж байхад тэр тийм ч аймаар биш.

Маи: Макиг би авъя. Чадвал бор үстэй нэгийг нь ч бас.

Камо: Тоодотой адилхан сонсогдож байх чинь.

Утахимэ: Тэгээд юу ярих гээв?

Гожо: Айн? Юундаа уурлаа вэ?

Утахимэ: Уурласан ч юм алга л даа.

Гожо: Тээр? Би юу ч хийгээгүй байхад. Хар шидийн сургуульд хараал хэрэглэгч, эсвэл хараалтай хамсаж байгаа нэг этгээд байгаад байна.

Утахимэ: Тийм байх учиргүй! Хараал хэрэглэгч байж болох ч хараалтай хамсана гэдэг чинь?

Гожо: Тийм түвшнийх саяхнаас байсхийгээд л гарч ирэх боллоо. Хүний үгэнд хариулж чадахаас гадна зорилтот ажиллагаа явуулдаг бүлэг байгуулсан байна. Тэд хараал хэрэглэгчтэй л ажиллаж байгаа гэж бодож байж магадгүй ч... Киотод мөрдлөг явуулах ажлыг Утахимэ чамд хариуцуулмаар байна.

Утахимэ: Би урвагч байвал яах юм?

Гожо: Юу гэж дээ. Чи дорой, тийм зориг ч байхгүй— Аймаар юм! Түргэн уур эрчүүдийг үргээнэ дээ.

Утахимэ: Би уг нь сэнпай чинь юм сан!

Фүшигүро: Итадори. Зүгээр биз?

Юүжи: Аанха, том үүрэг авсан юм шиг сонсогдож байгаа ч би дөнгөнө өө!

Фүшигүро: Үүнийг ярьсан юм биш ээ. Нэг юм болсон биз?

Юүжи: Айн? Юу ч болоогүй шд. Болсоон. Гэхдээ зүгээр гэдэг нь үнэн шүү. Харин ч тэр явдлаас болоод хэнд ч ялагдмааргүй байна.

Фүшигүро: Тэгвэл яахав. Би ч гэсэн үнэхээр ялагдмааргүй байна.

Күгисаки: Юуны чинь "үнэхээр" гэж? Нэг удаа алуулангаа алдчихаад! За, алив! Бүгдэд нь илүүрхэж, будаа болгоё! Маки эгчийн ч өмнөөс!

Маки: Тэгж хэлэхээ боль.

Тогэ: Загасны түрс.

Панда: Тийм ээ! Макигийн ч төлөө!

Маки: Тэгж хэлэхээ болиоч!

Юүжи: Тийм бол ялцгаая!

Маки: Хэн урд гараадах гэсэн юм!

Юүжи: Ёоё!

Бичиг: Жүжү зугаалга

Такада: Сайн байна уу? өнөөдөр удаан хүлээсэн сүшиний газар Эйшүүд ирээд байна!

Эр: Чи ч гэсэн ингэж бай л даа.

Эм: Ингэсэн бол уурлах байсан биз.

Эр2: Тавтай морил.

Эр: Такада юунд дуртай вэ?

Такада: Улаан загас! Бас өрөөний температуртай сакэ! Хамтдаа амт нь гэж ванлий!

Эр: Чи хэдтэй билээ?

Такада: Айн?

Эр: Ах та сүши хийгээд хэдэн жил болов?

Эр2: Хорьтойгоосоо хойш хийж байна даа.

Такада: Тэгэхээр... 300 жилийн өмнө гэсэн үг үү?

Эр: Согтуу байгаа юм уу?

Эр2: Захиалсан улаан загас тань.

Такада: Мм, амттай юм аа! Таныхыг ч гэсэн идчих үү?

Эр: Юу гэж дээ.

Такада: Уучлаарай!

Эр: Юу бодож байдаг байна аа?

Такада: Амттай харагдаад байна шүү дээ.

Тоодо: Согтчихож.

Такада: Тан, Така-тан!

Тоодо: Аргагүй л миний Такада мөн дөө.

Юүжи: Багш аа, НДЭТ гэдгийн утгыг мэдэх үү?

Гожо: Айн? Утга байгаа юм уу?

Юүжи: Номхон далайн энх тайван.

Гожо: Нээрэн үү?

Бичиг: 15-р анги Киотогийн салбар сургуулийн солилцооны арга хэмжээ - Багийн тулаан 1 -

Back to episodes Go home