13-р анги
Нанами: Итадори, яагаад хамраас нь цус гарч байна?
Юүжи: Айн? Би цохисон юм.
Нанами: Хэзээ?
Юүжи: Тулааны эхэнд.
Нанами: Түүний гар чамд хүрсэн үү?
Юүжи: Тийм.
Нанами: Миний довтолгоо түүнд нөлөөлөхгүй.
Юүжи: Айн? Юу? Яагаад?
Нанами: Шалтгааныг нь лекц тавихдаа тайлбарлая. Нэгт, түүний техник Итадорид нөлөөлдөггүй, хоёрт, Итадориг хөнөөхгүй байх шалтгаан бий. Аль нь ч бай бидэнд ашигтай. Гэхдээ түүний хөдөлгөөнийг хорьж чадна. Хоёул боломж гарахаар нь дайралтаар бөмбөгдье. Энд бат нот түүнийг зайлуулъя.
Юүжи: За!
Махито: Итадори Юүжиг хараандаа авна... Эхлээд 7:3 хар шидтэнээс зохицуулах уу даа? Ингэвэл болно гэж бодсон юм сан. Гэтэл бултчихдаг. Бултсаныхаа дараа сул үзүүрээс нь хугалж эхэллээ. Жулдрайнуудад л нөлөөлөх юм байна. Болихоос.
Нанами: Тэр хэлбэрээ өөрчлөхийн өмнө...
Юүжи: ...хараагдсан энергиэ үлдээдэг.
Нанами: Сайн байна.
Махито: Хэмжээгээ жижигсгэсэн ч гэсэн Итадори Юүжид нэг цохилтоор алуулах эрсдэл бий. Үнэхээр л төрөлх дайсан минь юм аа. Хэсэг томоожуулдаг юм билүү.
Нанами: Хувиргасан хүмүүс! Одоо ч нөөц байсан хэрэг үү?
Махито: Богино үстэй жаалыг ал. Тэр яалт ч үгүй... ...хүмүүсийг алахгүй биз дээ!
Хараал А: Тоглоё!
Хараал Б: Гуйж байна... намайг алаач...
Махито: Дараад нь чамаар дайруулна. Энэ удаад уйлах болов уу? Бодит байдлыг үзэл баримтлалтайгаа уялдуулж чаддаггүй тэнэг хүүхэд.
Нанами: Тийм биш. Тэр одоо уялдуулах шатан дээрээ явж байгаа. Аль нь тэнэг вэ гэвэл би чамайг л гэнэ.
Махито: Алчхаа юу? Миний залийг мэдчихсэн. Нөлөөлөх мөчөөс өмнө хэлбэрээ өөрчилнө. Орлуулах боломж олгохгүй нь. Аа, юу гээч... Юу гээч шинэ онгод вэ! Энэ...
Бичиг: Үхэл
Махито: үхэл гэдэг нь үү? Одоо бол чадах байх. Хүрээ тэлэлт: Төгс төгөлдрийн цогцлолт!
Нанами: Новш.
Махито: Одоо зүгээр л... чамд талархаж байна.
Бичиг: 13-р анги Маргааш
Юүжи: Битгий өдөөд бай! Яагаад зөвхөн Нанаминыг л хорив? Энэ маягаараа... Энэ маягаараа...
Нанами: Хүрээ тэлэлт. Хараагдсан энергиэр барьсан Төрөлх хүрээн дотор туйлын техник нь гарцаагүй ононо. Миний хэзээ ч давж чадаагүй хар шидийн оргил. Өөрийнх нь сүнсэнд хамааруулдаг техник нь гарынхаа алгаар хүрснээр идэвхэждэг нөхцөлтэй бололтой. Мөн онох нь баталгаатай хүрээ бол би одоо... түүний алган дээр байгаа гэсэн үг. Новш. Хар шидтэнүүд бол новш. Бусдын төлөө амь насаа гаргуунд гаргах бэлтгэлтэй байж заримдаа нөхдөө ингэхийг шаардах болдог. Тиймээс л больсон. Зугтсан гэвэл онох байх.
Эм: Хачиртай талханд дуртай юу?
Нанами: Айн?
Эм: Айн? Та дандаа энийг авдаг биз дээ?
Нанами: Аан, тийм ээ. Манай тэндэх дэлгүүрт зарахаа больчихсон юм.
Эм: Дэлгүүрт зардгаас амттай байгаа биз дээ?
Нанами: Бейкиригийнх юм чинь.
Эм: Ий, хорон үгтэй юм аа. Дараа дахин ирээрэй.
Нанами: Ялаан толгойт. Орхичихсон ч асуудал болохгүй байх. Арилгах гэж байгаад хачин хүн гээд бодогдчихвол бүр ядаргаа.
Захирал эр: Сайн уу, манайхан! Борлуулалтаа сайн хийж байна уу?
Нанами: Мөнгөө даатгаж байна гэдэг амь насаа даатгаж байгаагаас ялгаагүй. Эрсдэл, ашгийг тэнцвэртэй байлгах ёстойг хэлүүлэлтгүй биз. Эхэндээ сүйдтэй зүйл хийх гээд байх шаардлагагүй. Үйлчлүүлэгчидтэй чин сэтгэлээсээ харьц. Үүнийг бүү мартаарай.
Эр1: Мэдлээ!
Захирал эр: Нанами... Битгий дандаа ийм маягтай бай л даа. Зандан хүүг айлгах нь. Тэгэхээр шинэ хүү, хамгийн түрүүнд компанийн ашиг орлогыг нэн тэргүүнд тавих хэрэгтэй. Энэ нь бидний үйлчлүүлэгчдийн ашигтай шууд холбоотой!
Нанами: Өсөх потенциалгүй хог хувьцааг үйлчлүүлэгчээр авхуулсан ч уу?
Захирал эр: Мэдээж! Цаг тутам хөрөнгийн биржийг ширтэж суудаг бидэнд тохирсон л цалин. Нанами, энэ ажиллаж байгаа хоёр дахь жил чинь байх аа? Чи ухаалаг шүү дээ. Илүү зэрлэг бай. Их зүйл хүлээж байгаа шүү.
Нанами: Би "амьдрах шалтгаантай" эсвэл "хийх ёстой зүйлтэй" гэсэн үзэл баримтлалгүй хүн. 30 юм уу 40 хүртлээ тодорхой хэмжээнд боломжийн мөнгө хураагаад өртөг багатай улсад үлдсэн амьдралаа зорилгогүй өнгөрөөнө. Хар шидийн сургуулийг орхиод 4 жил өнгөрсөн. Унтсан ч, сэрсэн ч мөнгөний тухай бодно. Хараал ч, бусад хүмүүс ч мөнгө л байвал надад хамааралгүй. Мөнгө. Мөнгө. Мөнгө. Мөнгө, мөнгө... Мөнгө л байвал...
Эм: Зүгээр үү? Хангалттай нойроо авч байгаа юу?
Нанами: Харин чи? Ядаргаа чинь овоорсон мэт харагдах юм.
Эм: Аан, анзаарагдахаар байна уу? Ойрын үед яагаад ч юм мөр хүндрэх болсон. Сайн унтаж чадахгүй л байна.
Нанами: Миний ажил мөнгөтэй хүмүүсээс мөнгийг нь аваад тэднийг улам баян болгодог. Ердөө л тиймэрхүү. Үнэнийг хэлэхэд намайг байхгүй боллоо гэхэд хэн ч төвдөхгүй. Талх үгүй болчихвол талх идье гэсэн хүмүүс хэцүүдэх биз. Гэвч яагаад ч юм ийм, хүний амьдралын эргэлтээс гадуурх минийх шиг ажил илүү цалинтай байх юм. Эрүүл ухаанаар бодохоор ямар ч утгагүй.
Эм: О-Онгироод байгаа юм уу?
Нанами: Үгүй ээ.
Эм: Уучлаарай, надад ойлгоход арай хүнддэж байна.
Нанами: Урагшаа нэг алхаач.
Эм: Айн?
Нанами: Мөр чинь яаж байна?
Эм: Айн? Юу... Хөөх? Хөнгөрчхөж!
Нанами: Нэг л биш байвал эмнэлэгт үзүүлээрэй. Өршөөгөөрэй.
Эм: Байзаарай! Байз! Юу... Баярлалаа! Дараа дахин үйлчлүүлээрэй!
Нанами: "Баярлалаа."
Эм: Сонсоогүй юм уу? Баярлалаа! Дараа дахин үйлчлүүлээрэй!
Нанами: "Амьдрах шалтгаан" энэ тэр гэсэн үзэл баримтлалгүй хүн гэж өөрийгөө боддог байсан. Байна уу? Нанами байна. Ярих зүйл байна. Тийм ээ, маргааш Хар шидийн сургуулиар дайръя. Юундаа инээгээ вэ?
Махито: Үндэслэлгүй хувиргалт. Чамд талархаж байна.
Нанами: Хэрэггүй дээ. Үүнийг хангалттай олон хүнээс сонссон. Харамсах зүйл алга.
Махито: Яаж ороод ирэв?
Нанами: Нээрэн тийм... Хаалт дотроосоо хэчнээн бат бэх байна тэр чинээгээрээ гаднын дайралтад сул болно. Хүрээ гэдэг нь дотроос хориход онцгой хаалт л гэсэн үг. эсрэгээрээ гаднаас нэвтрэхэд амархан. Яагаад гэвэл давуу талгүй болохоор. Хязгааргүй хоосон эсвэл Төгс төгөлдрийн цогцлолт шиг өрсөлдөгчөө дотор нь оруулсан л бол ялах нь баттай хүрээнд бүр ч тийм. Гэвч Итадоригийн дотор хүрч болохгүй зүйл бий.
Сүкүна: Анхааруулсан байх аа. Хоёр дахиа байхгүй гэж.
Нанами: Энэ хорвоо ертөнц дэх хэнээс ч илүү бардам, ихэмсэг. Зөвхөн өөрийн таашаал, дургүйцэлдээ хөтлөгдөж амьдардаг.
Сүкүна: Чи үхсэн ч... эсвэл чи үхсэн ч... ямар ч хамаагүй. Тэр л биш бол надад огт падгүй.
Юүжи: Юу болчхов? Ална даа!
Махито: Хүрээ тэлэлт... Хараагдсан энергийг ховх сорох юм аа. Үнэхээр л том хөзөр, эцсийн техник юм. Үүнийг Сүкүна... Гэхдээ одоо бол эгзэгтэй мөч! Шахаж гарга! Сүүлчийн хараагдсан энергиэ!
Юүжи: Бай нь том байна. Хараагдсан энергийн урсгал ч тогтуун. Хариу довтолгоо ирэхгүй. Миний цохилт баттай ононо. Эцсийн боломж. Тактик энэ тэр хэрэггүй. Салаа нударга! Я-Яагаад хариу үйлчлэл ийм хомс байна?
Махито: Баяртай!
Юүжи: Байз!
Махито: Хөгжилтэй байлаа.
Нанами: Ино, гол бие нь муу усны нүхээр зугтаачихлаа. Тийм. Миний байгаа газраас зүүн өмнө зүгт бүгдийг нь самнаарай. Одоо бол чи ч түүнийг арилгаж чадна. Бид ч гэсэн хөөе! Итадори!
Юүжи: Бие минь хөдлөөч дээ! Тэрийг ална биз дээ! Хэмхэртэл нь... нүднэ биз дээ...
Нанами: Итадори! Итадори!
Махито: Тэр Хараалын хаан, Рёомэн Сүкүна байх нь. Одоогийн байдлаар хараагдсан энергиэрээ Жогогийнхоос бага баймаар атал... Тэр байдал... Сүнс нь ч ондоо түвшнийх юм аа. Ингээд баттай боллоо. Бид бүгд арчуулсан ч Сүкүна л дахин амилбал хараалын эрин үе ирнэ. Гэхдээ л новшийн байна шүү. Яаж ийгээд Итадори Юүжиг л алахаас өөрийг хүсэхгүй байна! Хэцүү юм аа! За яах вэ. Биетэй нь адилгүй сүнсийг нь хэдэн ч удаа хороож чадна. Дараагийн удаад яаж хороодог юм билээ?
Нанами: Амар гэж хэлсэн биз дээ?
Юүжи: Лекц үү?
Нанами: Амийг минь аварсан хүнд юун лекцээ тавих вэ дээ.
Юүжи: Би юу?
Нанами: Өөдсөн хүний хараагдсан техник нь бусдын сүнсийг үймүүлдэг. Чи хүрээнд нь нэвтэрснээр тэр Сүкүнагийн сүнсэнд хүчээр хүрсэн. Үүний ачаар аврагдлаа.
Юүжи: Гэхдээ би солигдоогүй шд.
Нанами: Сүкүна гарч ирсэн юм биш. Тэр яваад орчихсон хэрэг.
Юүжи: Тэгвэл аварсан нь би биш юм байна. Түүний дур байж. Нанамин, би өнөөдөр хүний аминд хүрлээ. Хүмүүс үхэж л байдаг. Үүнийг яах ч аргагүй. Тийм бол ядаж жам ёсоороо үхэг гэж хүсэж байна. Гэж л бодож явсан. Тиймээс аль болох тэрхүү гохыг яавал дарахгүй байхыг л бодож ирсэн. Гэвч... өөрөө тэр гохыг дараад ойлгохоо больчихлоо. Жам ёсны үхэл гэж юу юм бэ?
Нанами: Би ч гэсэн мэдэхгүй нь. Сайн хүмүүс амар амгалан үхэж, муу нь шийтгүүлж үхэх нь зөв байлаа ч хорвоо дээрх ихэнх хүмүүс сайн ч, муу ч бас биш. Үхэл бидний эцсийн хязгаар бол хэн ч ижил үхлээр үхдэггүй. Бүгдийг нь жам ёсоор нь үхүүлнэ гэвэл маш хэцүү. Би лав хувьдаа зөвлөхгүй. Ингэж хэлсэн ч чи хийх л байлгүй. Өөрөө үхчихгүй шиг л хийгээрэй. Өнөөдөр чи байгаагүй бол би үхэх байсан шиг чиний хэрэг гарах хүмүүс үүнээс цааш олноор гарч ирнэ. Итадори чи хэдийн хар шидтэн болсон.
Багш эр: Бичиж дуусгасан нь энэ хайрцагт хийгээрэй. Нэрээ бичих шаардлагагүй.
Сотомура: Ёшинод тэр сорвийг үлдээсэн хүн нь чи биз дээ, Ито?
Итоу: Тэр үед айсандаа гөлөг царайлж байсан хүнээс үг сонсмооргүй л байх юм. Сургуулиас гараад нүүчихсэн биз дээ? Одоо хэнд хамаатай юм? Харин би яах юм? Тэр өдрөөс хойш зүүн гараа хөдөлгөж чадахгүй байгаа.
Сотомура: Одоо чиний хэргийн тухай ярьж байна. Өөрийн хийсэн хэргээс болж шийтгүүлснээ эргэцүүлж бодож үзээрэй.
Итоу: Багш таны шийтгэл яасан юм?
Сотомура: Минийх одооноос эхэлнэ. Эхлээд харж чадаагүй зүйлсээ сайн харж авна. Би ч... чи ч... Ёшиногийн зүрх сэтгэлийг үгүй хийсэн гэм зэмээ насан туршдаа тээж явна. Ажиглаж байна шүү, Ито.
Юүжи: Жам ёсны үхэл гэж юу байдгийг би мэдэхгүй. Ядаж л... ойлгох хүртлээ, түүнийг алах хүртлээ, би дахиж... ялагдахгүй.
Бүгд: Жүжү зугаалга
Тогэ: Туна.
Күгисаки: Болоогүй л байна уу?
Тогэ: Яргай, яргай.
Маки: Энэ бөөрөнхий мах амттай юм аа. Хэн хийсэн юм?
Фүшигүро: Аан, би. Хийхэд амархан.
Бичиг: 1) Эхлээд бүх орцоо хийнэ. Цагаан гааг хоёр дахин их хийнэ
Бичиг: 2) Хооронд нь хутгаад нухна
Бичиг: 3) Халбагаар хэлбэрт оруулаад тогоонд хийнэ
Бичиг: Орц
Бичиг: Машиндсан тахиа
Бичиг: Сайтар хэрчсэн ногоон сонгино
Бичиг: Нунтаг цагаан гаа
Бичиг: Өндөгний шар (Залхуурахгүй бол цагааныг нь хийж болно)
Бичиг: Давс, перц
Тогэ: Амрын хайрс.
Күгисаки: Фүшигүро хоол хийдэг байх нь ээ? Тийм ч гайхмаар биш л дээ.
Фүшигүро: Үгүй ээ, Итадори энийг зааж өгсөн юм.
Күгисаки: Тийм бий. Итадоригийн үлдээсэн өв.
Маки: Тэр нь ч хаашаа юм.
Гожо: Энэ бөөрөнхий мах амттай юм аа.
Юүжи: Өө, хийхэд их амархан. Фүшигүро хүртэл хийж чадна. Би зааж өгсөн юм. Хурдхан тэр хоёртой уулзах юм сан.
Бичиг: 14-р анги Киотогийн салбар сургуулийн солилцооны арга хэмжээ - Багийн тулаан 0 -
Back to episodes Go home