Jujutsu Kaisen S1_12

12-р анги

Юүжи: Би орлоо, Нанамин.

Нанами: Болохгүй. Шалтгааныг нь өглөө хэлсэн юм сан. Хөшиг татсан бол тэр амьд байгаагийн дээр Сатозакура ахлах сургууль дээр байх магадлал өндөр. Удахгүй яваад очимз. Итадори, наанаа хүлээж бай. Ингэж хэлээд ч амны гарз биз дээ. Ийм болохоор үлдсэнийг нь найдлаа шүү, Ино.

Ино: Айн?

Нанами: Асуудал байгаа юм уу?

Ино: Юу, тоо нь... Олон байна шүү дээ. Бас бүгд хүн биз дээ?

Нанами: Чамайг 1-р зэргийн хар шидтэнд нэр дэвшүүлэхдээ дургүйцэхгүй шүү.

Ино: Хичээнэ ээ, бэйби!

Юүжи: Холд, Ичижи ах.

Ижичи: Бидний ажил бусдад туслах. Үүний дотор сурагчид та нар ч орно. Би дахин алдаа гаргахгүй. Явж болохгүй, Итадори.

Юүжи: Уучил, Ижичи ах. Юу хийж байгаа юм, Жүнпэй?

Жүнпэй: Битгий оролц, хар шидтэн.

Бичиг: 12-р анги Чам руу, нэгэн өдөр

Жүнпэй: Сарны тунадас!

Юүжи: Далайн залхаг шикигами юу? Дотор нь орвол дайралт нөлөөлөхгүй нь ээ?

Жүнпэй: Дахиад нэг хэлье. Бүү оролц, хар шидтэн! Чамд хамаагүй!

Юүжи: Чиний шийдэх хэрэг биш шүү!

Жүнпэй: Ялгаварлалгүй авралд ямар утга байгаа юм? Амь насны үнэ цэнийг бүү эндүүр! Хүмүүс сэтгэл хөдлөлийг хамгийн чухал нь, зүрх сэтгэлийг сүнсний бодисын солилцоо гэж дүр эсгэдэг. Энэ бүгд төөрөгдөл! Төөрөгдөл дээр үндэслэсэн дүрмээр намайг бүү дөнгөл. Бусдын амь насыг авахад хэн нь ч хэнийгээ зогсоох эрхгүй. Наанаа унт. Надад буцаж очоод хийх зүйл байна.

Махито: Чиний хараагдсан техник хор юм байна. Хараагдсан энергиэрээ гаргах хор чинь шикигамигийн чинь тэмтрүүлүүдийг нууж чаддаг. Хорынхоо чадавх, шикигамигийнхаа хэмжээ, хүчийг одооноос суралцвал зохино. Энгийн хар шидтэн хугацаа зарцуулж олж авах зүйлийг би чамд заагаад өгөх учраас тэр даруй тулалдахтайгаа болчихно. Жүнпэй, чамд авьяас бий.

Юүжи: Хэнд шалтаглаад байгаа юм?

Жүнпэй: Яагаад? Сарны тунадасны хор нөлөөлөхгүй байна? Яагаад садаа болоод байгаа юм? Яагаад? Яагаад? Яагаад? Агаарт илүү хөдлөх аргагүй! Үгүй ээ... түүнийг няцлах боломж байгаа бол буухаас нь өмнө л бий!

Юүжи: Жүнпэй, юу хэлээд байгааг чинь... ер ойлгохгүй байна! Хүссэн логикоо холбож болно оо.

Гожо: Шикигами хэрэглэгчтэй тулалдахдаа хар шидтэн өөр лүү нь онил.

Юүжи: Чи ердөө л... өөрийгөө зөв гэж бодмоор байгаа биз дээ? Чиний зорилтыг мэдэхгүй ээ. Ямарваа нэг шалтгаан байгаа л байлгүй. Гэвч энэ чинь үнэхээр тэр амьдралаа хаях үнэ цэнтэй гэж үү? Хүний зүрх сэтгэлийг төөрөгдөл гэнэ ээ? Ээжийнхээ өмнө хэлж чадах юм уу?

Жүнпэй: Хүнд зүрх сэтгэл гэж үгүй.

Юүжи: Чи одоо ч—

Жүнпэй: Байхгүй! Үгүй сэн бол... Үгүй сэн бол... Ээж бид хоёр хүний зүрх сэтгэлд хараагдах байсан гэж үү? Энэ арай дэндүү биш гэж үү? Аль нь зөв, аль нь бурууг ойлгохгүй нь... Яагаад бултсангүй вэ?

Юүжи: Уучил. Юу ч мэдэхгүй байж өөртөө  итгэлтэйгээр олон үг чалччихлаа. Юу болсныг хэлээд өгөөч. Би чамайг дахиж яасан ч хараахгүй. Тиймээс... Үгүй ээ... Ээж чинь... Жүнпэй, хар шидийн сургуульд ор. Мангар хүчтэй багш нар, найдаж болох нөхөд тэнд олон бий. Бүгд хамтарвал ээжийг чинь хараасан этгээдийг гарцаагүй олно! Гарцаагүй шанг нь хүртээх л болно! Хамт тулалдъя! Хэн бэ? Энэ юу вэ? Хүн үү?

Махито: Танилцсандаа таатай байна.

Юүжи: Үгүй ээ, энэ мэдрэмж...

Махито: ...Сүкүнагийн сав минь.

Жүнпэй: Байз, Махито ах!

Юүжи: Би тэнэг юм байх даа? Зүйж оёсон нүүртэй, хүн хэлбэрт хараагдсан сүнс байна! Нанамины хэлж байсан дүрээрээ л байна шүү дээ! Жүнпэй, зугт! Түүнтэй ямар холбоотойг чинь мэдэхгүй, гэвч одоо зугтаа! Гуйя!

Жүнпэй: Итадори, тайвшир! Махито ах муу хүн биш... Муу... хүн...

Махито: Жүнпэй ч толгой сайтай шүү. Гэвч зөвшилцөх нь заримдаа хуумгай явдлаас илүү дор байдалд хүргэж болзошгүй. Чи яг тийм байрын хүн! Жүнпэй чи... чамайг тохуурхдаг хүмүүстэй дөхөж очих тэнэг болохоор. Тиймээс үхэж байгаа юм. Үндэслэлгүй хувиргалт. За, хоёрдугаар үеийн цаг.

Юүжи: Жүнпэй... Жүнпэй! Биеэ барь! Яг одоо эмчилье! Сүкүна! Сүкүна!

Сүкүна: Яасан?

Юүжи: Юу ч хамаагүй хийе! Надаар хүссэнээ хий! Тиймээс миний зүрхийг эмчилсэн шигээ Жүнпэйг эмчлээд өг!

Сүкүна: Татгалзаж байна!

Юүжи: Чи муу!

Сүкүна: Сайн байна. Тэр гэрээний талаар бүр мартаж орхиж. Таатай байна! Бахархал, ирээдүйгээ өөрийнхөө бүхнийг өргөн барьж надад найдах гэтэл... Юуг ч аварч чаддаггүй!

Махито: Гэрээнээс татгалзчихав уу? Сүнсний хэлбэрийг ч урвуу хар шидээр засчхаж болох ч зүйл биш дээ. Бусдыг эмчлэх нь хэрээс хэтэрсэн явдал юм болов уу?

Сүкүна: Өрөвдөлтэй юм аа! Үүнээс илүү өрөвдөлтэй байна гэж юу байх вэ дээ, жаал аа!

Махито: Гэхдээ миний зорилт одооноос эхэлнэ, үүгээрээ л болог.

Юүжи: Аан, тийм бий. Тэд юу ч гэж хэлсэн бай хараалаас хойш.

Жүнпэй: Юүжи... Яагаад?

Махито: Өө, хэдийн үхчихсэн үү? Хэлбэрийг нь өөрчлөхдөө арай чангадуулчихжээ. Иймхэн төдий байж. Ер бусын цохилт байна. Сонирхолтой юм! Гэхдээ харамсалтай юм. Нөлөөлөхгүй ээ. Сүнснийхээ хэлбэрийг өөрчилж байгаа цагт— Юу болоод байна? Сүнсний хэлбэр лүү минь цохичхов уу? Тийм ээ! Итадори Юүжи бол сав. Бие дотор нь өөрийнхөөс нь гадна өөр нэг сүнс байнга байж байдаг. Тиймээс хялбархнаар... Мэдэж байжээ... сүнснийхээ гадаад хэлбэрийг?

Юүжи: Одоог хүртэл амнаас минь унаж байсан үгс бүгд худал байсан юм биш үү гэж бодогдтол сэтгэлийнхээ угаас хэлчихье. Бодийг чинь хөтөлнө.

Махито: "Зайлуулна" гэж хэлэх гэсэн байлгүй дээ, хар шидтэн гуай? Итадори Юүжи өөрийн амь насыг боддоггүй. Барьцааны хүмүүсийг ашиглаж, нэмэлт гэрээ байгуулахыг хүчлэхээс Гэто хориод байгаа. Тиймээс алахыг хүстлээ үзэн ядсан өшөөтнөө алж чадахгүй бол тэр Сүкүнад хувирах байлгүй дээ. Жүнпэй хангалтгүй бол сурагчдыг нэг нэгээр нь нүднийх нь өмнө хувиргахад л болно. Хувийн ашиг сонирхол давсан үзэн ядалтаараа Сүкүнатай хэлэлцээр хийж Итадори Юүжи гэрээ хийхэд хүргэнэ. Энэ нь Сүкүнаг өөрсдийн талд элсүүлэх боломжийг нэмэгдүүлж байвал бүр сайн. Гэвч энэ бүх таамгууд намайг түүнээс хүчтэй гэж үзвэл шүү дээ. Дотно байцгаая, төрөлх дайсан минь!

Юүжи: Хэлбэрээ дэндүү их өөрчилсөөр байна! Барьж байгаад цохидог хослолоо хийнэ гэж бодохгүй байсан нь дээр үү?

Махито: Дайралт нь нөлөөлөхийг мэдсэнээс хойш хэлбэрээ өөрчилж, онох талбайг нь ихэсгэх нь онцгүй санаа.

Зэрэг: Тийм бол...

Юүжи: Хэдэн зуу, хэдэн мянга ч бай... Овоолоостой мах болтол нь нүдэх хүртлээ цохисоор байх болно!

Махито: Цусанд улангасуулах өдөөлтөөр цусанд улангасуулах хэлбэрт ирлээд гаргаж ирнэ!

Юүжи: Үүрд сунаад байхгүй шүү!

Махито: Уг нь тавих л байсан юм. Хэтэрхий их хэлбэрээ өөрчлөхөөр хүч болон манёврлах чадвараа алдаж байна. Чи намайг ялахгүй ээ. Бушуу солигд... Сүкүнатай. Үндэслэлгүй хувиргалт.

Сүкүна: Миний сүнсэнд хүрч зүрхлэнэ гэнэ ээ? Бид хоёул энэ жаалыг үнэн голоосоо шоолцгоосон. Ганц удаадаа өршөөе. Хоёр дахиа гэж үгүй шүү. Зэрэг зиндаагаа мэдэр, мулгуу минь.

Юүжи: Солигдохгүй. Хэлсэн байх аа... Бодийг чинь хөтөлнө гэж. Айн? Нанамин?

Нанами: Лекцээ тавихаа азная. Нөхцөл байдлыг илтгэ.

Юүжи: Хоёр хүнийг аварч чадсангүй.

Нанами: Үргэлж л бусдыг бодох юм аа? Эхлээд өөрийн биеийн байдлыг илтгэ.

Юүжи: Би зүгээр ээ. Битүү сүлбүүлсэн л болохоос.

Нанами: Зүгээр лав биш.

Юүжи: Мөн сургуулийн хүмүүс бүгд зааланд ухаангүй байгаа.

Махито: Амьд байх шив дээ, 7:3 хар шидтэн! Хоёул эсэн мэнд байгаа нь яамай даа. Тэврэлдэх үү дээ, дахин уулзсанаа тэмдэглээд?

Нанами: Итадори, яагаад хамраас нь цус гарч байна?

Юүжи: Айн? Би цохисон юм.

Нанами: Хэзээ?

Юүжи: Тулааны эхэнд.

Нанами: Түүний гар чамд хүрсэн үү?

Юүжи: Тийм.

Нанами: Миний довтолгоо түүнд нөлөөлөхгүй.

Юүжи: Айн? Юу? Яагаад?

Нанами: Шалтгааныг нь лекц тавихдаа тайлбарлая. Нэгт, түүний техник Итадорид нөлөөлдөггүй, хоёрт, Итадориг хөнөөхгүй байх шалтгаан бий. Аль нь ч бай бидэнд ашигтай. Гэхдээ түүний хөдөлгөөнийг хорьж чадна. Хоёул боломж гарахаар нь дайралтаар бөмбөгдье. Энд бат нот түүнийг зайлуулъя.

Юүжи: За!

Бичиг: Жүжү зугаалга

Бичиг: 13-р анги Маргааш

Back to episodes Go home