11-р анги
Махито:1-р зэргийн хар шидтэн иймхэн юм байдаг юм уу? Сайн бултсан ч гэсэн тамирдаж байгаа биз дээ?
Нанами:Харамсалтай нь...
Махито:Юу? Хараагдсан энерги нь нэмэгдэж байна...
Нанами:Илүү цагаар ажиллахаас.
Махито:Илүү цаг? Хугацаанд суурилсан гэрээ! Түрүүнээс хойш өөрөө хараагдсан энергиэ хязгаарлаж байжээ? Сонирхолтой юм!
Нанами:Миний хараагдсан техник бай дээрээ шугам татаж 7:3 харьцаатай хэрчмээр тэр байршилд сул цэг бий болгодог. Дан ганц биеийн бүтэн өндөр, далбааны далайцаар шулуун татдаггүй. Толгой, мөр, шуу гээд янз бүрийн хэсэгт тэмдэглэж чадна. Мөн энэ хараагдсан техник амьгүй биетэд ч мөн нөлөөлдөг.
Махито:Техникээ илчлээд байна уу даа? Жинхэнээсээ үзэх нь ээ?
Нанами:Энэ сүнсийг нөхцөл байдалд тулгуурлаж зайлуулах арга гэвэл нэгт:
Махито:Дахиад хөөцөлдөж тоглох нь уу?
Нанами:хараагдсан энергийг нь шавхагдтал гэмтэл учруулсаар байх. Гэвч, тийм бодитой хэрэгжих арга биш. Хоёр дахь нь хамаг хүчээрээ балба цохих. Хэрчмийн техник: Нураалт!
Махито:Айхавтар хүч вэ? Тэрнээс чухал нь хараагдсан энерги нь гүйчхэв үү? Үгүй байлтай. Хараагдсан энерги шингээж байг устгах тэлэлттэй техник байна! Өөрийг нь эрсдэлд оруулах өргөн хүрээний дайралт. Аргагүй л... Бултсан нь дээр бололтой.
Нанами:Ингээд ухаръя даа. Хөлөө хурдан эмчилсэн нь дээр. Хоёул амьд үлдвэл дараа уулзъя.
Бичиг: 11-р анги Явцуу сэтгэхүй
Юүжи:Айн? Сая газар хөдөлсөн үү?
Жүнпэй:Тийм ээ. Хоёр орчим балл юм уу даа?
Юүжи:Болдоггүй шүү, Ичижи ах авахгүй байна. Би байцааж болох л юм байх даа? Илэн далангуй асууж болох л юм байх даа? Тэгээд ч Хар шидийн сургуулийн тухай хэр зэрэг яривал болох юм бол?
Эм:Таны залгасан дугаар хариу өгөх боломжгүй байна.
Юүжи:Ав л даа!
Ижичи:Байз!
Юүжи:Юу болсон юм бол доо?
Жүнпэй:Эргүүлэгтэй товч?
Махито:Аанхан. Ийм эргүүлэгтэй товчтой сурагчтай таарвал нөхөрсөг байгаарай. Тэд хар шидтэнүүд болохоор. Тэд чамтай дотно байна аа.
Жүнпэй:Гэхдээ хар шидтэнүүд чинь Махито ахын дайсан биз дээ?
Юүжи:За хамаагүй ээ! Асууя! Чиний түрүүн очсон кино театрт хүмүүс үхсэн. Ямарваа нэг зүйл хараагүй биз? Нэг ийм заваан зүйл?
Жүнпэй:Үгүй ээ, хараагүй. Ийм зүйлийг саяхнаас л тод харах болсон.
Юүжи:Тийм бий. Тэгвэл өөр асуух зүйл алга даа!
Жүнпэй:Айн? Болчихсон юм уу?
Юүжи:Гэхдээ миний дарга маягийн хүнийг иртэл хүлээхгүй биз?
Жүнпэй:Болно л доо.
Юүжи:Баярлалаа! Хөөе. Театрт юу үзэж байсан юм?
Жүнпэй:Хуучны киноны давтан үзвэр байсан юм. Хэллээ ч мэдэхгүй байх өө.
Юүжи:Зүгээр хэлчих л дээ.
Жүнпэй:Хүн чийгийн хорхой 3.
Юүжи:Тэр ёстой уйтгартай! Тэр киноноос болж зөндөө цохиулсан даа.
Жүнпэй:Цохиулсан? Тийм шүү. Угийн цус нөжтэй кино болохоор хүлээлттэй үзсэн бидний буруу байх өө. Гэхдээ 2 нь—
Юүжи:Гэхдээ 2 нь сонирхолтой байсан шүү, тийм ээ?
Жүнпэй:Аанха! 2 нь л хөгжөөхөөр байсан!
Юүжи:Айн? Хөгжөөхөөр өө?
Гэтоу:Онолоо доо.
Жүнпэй:Чи бүх ангийг нь үзсэн юм уу? 2 нь 1, 3-с нэг их өөр биш юм шиг хэр нь Төгс төгөлдөр үзэлтний бүхнийг хаях сэтгэл хөдлөлийн өөрчлөлтийг сайн гаргаж өгсөн байдаг.
Эр:Ээж ээ...
Юүжи:Тиймээс л 2-г нь үзэж чадаж.
Эр:Яагаад?
Жүнпэй:Би ч гэсэн анх яагаад сонирхолтой байсныг нь ойлгоогүй ч гурван удаа үзсэн дээ. Хамгийн бодитой цус нөжтэй хэсгүүдтэй болохоор үзэхэд амархан байгаагүй шүү.
Юүжи:Яагаад тэгтлээ үздэг байна аа?
Жүнпэй:Итадори, чи кинонд дуртай юу?
Юүжи:Саяхнаас шалтгаантайгаар ихээр нь үзэх болсон юм. Гэхдээ театрт ч үзээгүй л дээ.
Жүнпэй:Юу? Театрт сайн кино олж үзэхийн сэтгэл хөдлөл лут шүү дээ. Хэдий хүссэн үедээ үзэх нь илүү тааламжтай ч гэлээ.
Юүжи:Хэзээ хамгийн сүүлд театрт үзлээ? Дараа орохдоо намайг дагуулаад яваарай.
Жүнпэй:Айн?
Юүжи:Аан, холбогдох дугаар уу? Май. Яаж найз нэмдэг юм бол?
Наги:Өө, Жүнпэй?
Жүнпэй:Ээж.
Наги:Ийм газар байх чинь яасан содон үзэгдэл вэ? Найз чинь уу?
Жүнпэй:Саяхан танилцсан юм аа.
Юүжи:Саяхан танилцсан ч гэсэн найзууд болно оо.
Наги:Тийм үү? Дотно нөхөрлөөрэй.
Жүнпэй:Ээж! Тамхиа... боль гээ биз дээ?
Наги:Өө, уучил уучил. Чиний урд татахгүй гэж амласан шүү дээ. Найзыг чинь хэн гэдэг вэ?
Юүжи:Итадори Юүжи гэдэг! Эгч ээ, ногоон сонгино таны хувцаслалттай зохицохгүй байна.
Наги:Өө, тийм байна уу? Ногоон сонгинотой зохицохгүй байх эмэгтэй байхыг хичээж байгаа.
Жүнпэй:Юугаа л яриад байгаа юм бэ?
Наги:Юүжи, манайд оройн хоол идээд яваач?
Жүнпэй:Х-Хөөе! Хүнд төвөг удаад.
Наги:Айн? Миний хоолыг төвөг гэх гээ юу? Дургүй зүйл бий юу? Харшилтай ч юм уу?
Юүжи:Байхгүй!
Махито:Тэр хар шидтэн харагддагаасаа илүү балмад юм гээч.
Гэтоу:Их ширүүн үзжээ?
Махито:Гэто! Сонирхолтой нөхөр байсан. Олон зүйл сурлаа.
Гэтоу:Өө?
Махито:Хэдэн хэсэг тастууллаа ч сүнснийхээ хэлбэрийг хадгалж байхад би үхэхгүй. Хараагдсан энергийн зарцуулалт нь өөрийгөө нөхөхөд чухал үүрэгтэй. Мөн өөрийн сүнсний хэлбэрээ хэчнээн чимхлээ ч ялгаагүй. Дараагийн удаа чөлөөтэй олон зүйл хийж үзнэ ээ. Гэто, хувцас дөхүүлээд өгөөч.
Гэтоу:Чадахгүй. Тулалдсан шидтэн чинь яасан?
Махито:Харин л дээ. Ухарлаа гэсэн ч гэлээ чулууны дор байгаа ч юм билүү.
Ижичи:Юу? Ёшино Жүнпэйн гэрт байна аа? Наадах чинь арай...
Юүжи:Зүгээр, зүгээр. Би оройн хоол идэх гэж байна.
Ижичи:Оройн хоол? Би яг одоо очлоо. Хачин зүйл мэдэрвэл нэн даруй зугтаарай. Хэдий Ёшино Жүнпэй энэ хэрэгт буруутнаар оролцсон байлаа ч одоогийн Итадориг нэн даруй алчихгүй болов уу. Гэхдээ л энэ бол түүний зааварлагчийн хувьд асар том алдаа! Хайхардаггүй Гожо байсан бол яая гэх вэ, адилхан насанд хүрсэн хүний хувьд Нанамид загнуулбал... би уйлах байх аа! Бушуулъя! Өдий насан дээрээ бусдын урд уйлмааргүй л байгаа биз дээ?
Бичиг:Нанами Кэнто
Ижичи:Товлосноос эрт залгаж байна! Намайг ч ална даа! Байна. Өршөөгөөрэй.
Нанами:Би байгаа байршлаа явуулчихлаа. Ирээд аваадах. Би сургууль руу явж Иэиригээр эмчлүүлэх хэрэг байна.
Ижичи:Эмчлүүлэх ээ?
Нанами:Зүгээр ээ.
Нанами:Аминд халтай шарх биш.
Ижичи:Ашгүй дээ. Итадориг даруй аваад тан дээр очъё.
Нанами:Цуг байхгүй байгаа юм уу?
Ижичи:Би гэж тэнэг!
Махито:Их туршсан болохоор... Туршилтын туулай болоход янзтай тохирно. Би ч азтай байна шүү.
Нанами:Тэр сүнс бол хүүхэд. Биеийн хэлбэрээ олоод нэг их хугацаа өнгөрөөгүй байх. Шуналтайгаар өсөлтөөрөө зугаацаж байна. Гожогийн тулалдсан онц зэргийн хараагдсан сүнс хүрээ тэлэлтийг эзэмшсэн байсан. Хэрэв тэр амьд үлдсэн бол тэрхүү шатанд хүрэхэд тийм ч их цаг орохгүй. Түүнчлэн түүний хохирогчдын тоо бидний тооцоолсноос давсан байсан.
Эр:Тус...лаач!
Нанами:Аль болох яаралтай түүнийг зайлуулах хэрэгтэй. Оройтохоос нь өмнө.
Наги:Тэгээд?
Юүжи:Тэгээд Такаши бүрэн дүүрэн итгэлтэйгээр
Такаши:Энэ халдамтгай биетийн авгалдай байна! Хортой байж мэднэ! Та нар хүрч болохгүй шүү!
Юүжи:Тэгээд би бариад автал өдрийн хоолны коньяк гоймон байж таардаг юм аа?
Наги:Коньяк? Коньяк гоймон уу?
Жүнпэй:Ээж, дэндүү уучхаж.
Наги:Юүжи, хөгжилтэй юм аа! Энүүгээр хөгжилтэй юм үзүүл дээ!
Жүнпэй:Тавьтаргүй согтдог хүн шүү.
Юүжи:Вилсон! Вилсон! Намайг уучил, Вилсон!
Жүнпэй:Наадах чинь "Осолдогч" биз дээ?
Юүжи:Зүйтэй!
Наги:Би ойлгохгүй байна. Киноноос иш татсан юм уу?
Юүжи:Галла! Ээж чинь сайн хүн юм аа.
Жүнпэй:Тийм ээ.
Наги:Сургууль? Явахгүй байсан ч зүгээр дээ.
Жүнпэй:Айн?
Наги:Чиний насны хүүхдүүд бүхнийг хүндрүүлээд байдаг. Сургууль гэдэг ердөө бяцхан акуарам. Далай ч тэр, өөр бусад акуарам ч бий. Хүссэнээ л сонго. Хөөе, ээж нь сая догь үг хэлчихсэн үү? Ямар гоё үг хэлчхэв ээ. Аргагүй л би юм даа.
Жүнпэй:Ээж чинь ямар хүн байдаг вэ?
Юүжи:Би уулзаж байгаагүй ээ. Аавын тухай бүдэг бадаг дурсамж бий... Надад өвөө минь байсан болохоор. Өө, уучил. Утас. Байна уу, Ичижи ах уу? Аанха, зүгээр. Кино үзэх гээд л байж байна. За. Хоёр цагийн дараа болъё.
Ижичи:Хоёр—
Жүнпэй:Чи хар шидтэн биз дээ?
Юүжи:Тийм. Хэлсэн нь зөвдсөн болов уу?
Жүнпэй:Хүн... хороож байсан уу?
Юүжи:Үгүй.
Жүнпэй:Гэхдээ нэг өдөр муу хар шидтэнүүдтэй тулалдана биз дээ? Тэр үед яах вэ?
Юүжи:Тэгсэн ч алахыг хүсэхгүй ээ.
Жүнпэй:Яагаад вэ? Муу хүмүүс шүү дээ.
Юүжи:Юу ч гэмээр юм... Нэгэнтээ хүний аминд хүрчихвэл "алах" гэсэн сонголт миний амьдралд ороод ирэх мэт. Амь насны үнэ цэнэ хоёрдмол болж... Нандин хүмүүсийнхээ үнэ цэнийг ойлгохоо болино. Би үүнээс айдаг.
Жүнпэй:Хүнд зүрх сэтгэл гэж үгүй. Энэ санаа намайг аварсан. Хүч өгсөн. Гэвч хүн алснаар миний сүнс хиртвэл би хүн алахгүй ээ.
Наги:Тас үсэрчхэж. Юүжи харьчхаа юу? Ий! Ийм орой болчхоо юу? Цэвэрлэе байз. Энэ юу вэ? Хуруу юу?
Бичиг:Сатозакура ахлах сургуулийн хэргийн дараа
Ижичи:Сатозакура ахлах сургуулийн хэргийн дараа Ёшино Жүнпэйн гэрээс түүний эх Ёшино Нагигийн цогцос лацлагдаагүй Сүкүнагийн хуруу—хоёр дахь солгой гарынх нь чигчий хурууны хамтаар олов. Ёшино Наги нь Сүкүнагийн хуруунд татагдсан хараагдсан сүнсний дайралтад өртсөн гэж үзэж байна. Түүний бэлхүүснээс доош биеийн хэсэг алга болсон. Хэргийн газар илэрсэн цусны мөр байгаагүй ба Ёшино Нагигий цогцос унтлагын өрөөндөө байсан. Хөнжлийг нь сөхөхөд боодолтой мөс тасарсан биеийн хэсгүүдэд нь тарааж тавьсан байсан юм.
Юүжи:Намайг саад болно гэж байгаа юм уу, Нанамин? Та шархдаа биз дээ? Дараагийн удаад намайг аваад яв. "Хамтрагч минь үхсэн. Гэвч би тэнд байгаагүй. Учир нь би хүүхэд болохоор."
Өвөө:Чи хүчтэй. Тиймээс хүмүүст тусал.
Юүжи:Үүнийг би хүсэхгүй байна.
Нанами:Болохгүй. Чиний мэдэж байгаачлан энэ нөхөөстэй сүнс хувиргасан хүмүүсийг ашигладаг. Аврагдахаасаа өнгөрсөн хүмүүс бий. Энэ ажлыг үргэлжлүүлж байгаа цагт чи ч гэсэн хүний амь хороохоос өөр аргагүйд хүрнэ. Гэвч одоо биш.
Юүжи:Тэгсэн ч алахыг хүсэхгүй ээ. Би үүнээс айдаг.
Нанами:Ойлгож үз. Хүүхэд байх нь гэм зэм биш. Чамд Ёшино Жүнпэйг үргэлжлүүлэн ажиглах үүргийг даалгаж байна.
Жүнпэй:Хар хувцасгүй байсан болохоор ээжийн шүүгээг онгойлгоод нүдэнд өртсөнөө өмсөж орхив. Өглөөний агаар, сургууль руу явах зам бүгд танил. Гэвч өнөөдөр...
Махито:Энэ бол "Сүкүна" гэдэг хараалыг татдаг хараагдсан биет.
Жүнпэй:Яагаад энэ зүйл манайд байдаг билээ?
Махито:Хүнийг харааснаараа мөнгө олдог хүмүүс их. Тийм хүмүүсийн хийсэн ажил биз. Мөнгө, холбоо сүлбээ байхад хүнийг хараалаар хөнөөх амархан. Санаанд чинь орох хүн байна уу? Чамд эсвэл эхэд чинь өс хонзон санах хүн? Эсвэл... мөнгө, зав чөлөөтэй дүнсгэр хүн ч юм уу?
Эр:Үндэсний номын тэмдэглэл бичих уралдааны шилдэг бүтээлийн шагналыг хүртсэн сурагч Ито Шоота.
Охид:Нэг, хоёрын... Шоота сэнпай!
Итоу:Хүн ичээгээд л.
Эр:Манай сургуулийн сурагч энэ хүндтэй шагналын эзэн болсонд туйлын баяртай байна.
Итоу:Юугаа бодож байсан юм? Юу ч хамаагүй бич гээ биз дээ? Гэтэл хамгийн том шагналыг нь авахуулж байдаг.
Эр:Энэ бол өдөр тутмын байнгын хүчин чармайлтын үр шим билээ.
Итоу:Үхмээр байна уу?
Эр:У-Уучил... Та бүхнийг энэхүү боломжийг ашиглан
Итоу:Харин чи оролцсон хүнд өгдөг шагналд тунаж байдаг.
Эр:өдөр тутмын амьдралдаа ном уншиж хэвшинэ гэж найдаж байна.
Эр2:Шоота сэнпай ч догь юм аа.
Эр:Үргэлжлүүлээд Мацутани Тооругийн дээд шагналыг гардуулъя.
Эм:Тийм байгаа биз?
Эм2:Тийм үү? Баянд нь бол ч өгнө л дөө.
Эм3:Тэр юун хар юм бэ?
Эр2:Айн? Хаана?
Махито:Харанхуйгаас үүссэн бөгөөд харанхуйгаас хар. Бузрыг ариусга. Болчихлоо.
Гэтоу:Баярлалаа, Махито. Би ямар ч толбо үлдээж болохгүй учраас. Хөшигний нөлөө яасан?
Махито:Дотроос нь зугтааж чадахгүй. Гаднаас нь орж болох ч зөвхөн сул хараагдсан энергитэй хүн л нэвтэрч чадна.
Гэтоу:Орон сууцны бүс дэх мэдэгдээгүй хөшиг. Цонхнууд ч даруй мэдэгдэнэ дээ. Чиний бодож олсон шиг болбол сайн сан.
Махито:Болох байх өө. Жүнпэй Сүкүнагийн савтай тулгарсны улмаас ерөнхий голдрилдоо орсон. Тэднийг мөргөлдүүлж Итадори Юүжиг хүчээр Сүкүна давамгайлах гэрээг байгуулна.
Гэтоу:Жого чам шиг толгойтой байсан бол юутай тустай байх сан.
Махито:Цаадах чинь шулуун, шударга байгаагаараа хөөрхөн шдээ. Бас зүгээр үү? Тэр хуруу чухал нөөц биз дээ?
Гэтоу:Зүгээр дээ. Засан хүмүүжүүлэхийн хурууг Итадори Юүжи залгичихсанаас хойш. Ёшино Жүнпэйгийн гэрт байрлуулсан хурууг Хар шидийн сургуулийнхныг авахыг хүсэж байна.
Махито:Бас нэг мэх үү?
Гэтоу:Тийм. Би ингээд явъя даа.
Махито:Айн? Харих гэж байгаа юм уу? Уг нь үзчихгүй дээ. Хөгжилтэй байна даа. Тэнэг хүүхдүүд үхэхийг үзэх.
Сотомура:Х-Хөөе! Та нар яачхав аа? Тэсээрэй! Зүгээр үү?
Жүнпэй:Үхээгүй ээ.
Сотомура:Ёшино? Яагаад... Байз, юу болоод байгааг мэдэж байгаа юм уу?
Жүнпэй:Багш аа. Сайн харж ав.
Сотомура:Чи... наад сорви чинь... Надаах чинь—
Жүнпэй:...одоог хүртэлх болсон, болох байсан зүйлсийн.
Итоу:Ёшино...
Жүнпэй:Асуух зүйл байна.
Жүнпэй:Тэрийг манайд орхисон нь чи юу?
Итоу:Юугаа— Ю-Юу вэ? Юу хийчхэв, лалар минь?
Жүнпэй:Болохгүй нь. Одоо ч өөрийгөө асуултыг асуултаар хариулах байдалд байгаа гэж бодоо юу? Чи үхэх гэж байна. Хариулт чинь тийм, үгүй байлаа ч. Надад чиний худлыг ялгах чадвар байх биш. Тэгээд ч шангаа хүртэх юмаа хэдийнээ хийчихсэн болохоор тэр! Эцсийнхээ мөчид ядаж чин сэтгэлээ харуул л даа.
Итоу:Уучлаарай...
Жүнпэй:Тэгээд? Тэгээд!
Юүжи:Юу хийж байгаа юм, Жүнпэй?
Жүнпэй:Битгий оролц, хар шидтэн.
Бичиг:Жүжү зугаалга
Күгисаки:Төлөвлөлт нь сайн ч гурван ширэмт цахилгаан зуух нь үхлийг зөгнөнө. Дэлбэр, Хиэи уул минь! Үнэрт нь мацутакэ, амтанд нь шимэжи! Намрын өнгө хайртын чинь нулимстай хамтаар замхарна. Хар шидийн тулааны 12-р ангид: "Цуст намрын навчис шарлахыг үзсү." Зочлох нь... тэрхүү сэтгэл рүү.
Бичиг:Дараагийн ангид
Бичиг:Цуст намрын навчис шарлахыг үзсү
Бичиг:12-р анги Чам руу, нэгэн өдөр
Back to episodes Go home