10-р анги
Бичиг: Канагава мужийн Сатозакура ахлах сургууль
Бичиг: Кино клуб
Эр1: Юу? Супер Аймшгийн кино 5 хүртлээ гарчихсан юм уу?
Жүнпэй: Бүр 7 хүртлээ бий.
Эр2: Нээрэн үү? 7-р анги нь гарахгүй яах вэ?
Жүнпэй: 7 хүртлээ гараад шал өөр кино шиг болсон. Элэглэсэн кино ч биш болсон.
Эр1: Тэгвэл яадаг кино юм?
Жүнпэй: Адармаатай ситком дээр ерөнхий аймшиг нэмсэн гэх юм уу даа.
Эр1: Юу вэ?
Жүнпэй: Сохор азаар амьд гарсан 1-р ангийн гол дүрийн ач хүүхэд, 2-р ангийн хэрэгтний ач хүүхэд 3-р анги дээр түрүүлж үхдэг хүний ач хүүхэдтэй хачирхалтай явдлаар нэг байшинд амьдрах болдог. Байшин нь сүнс хоргодсон байж таарч сүнс зуучлагч дууддаг. Зохиол нь ийм.
Эр2: Уйтгартай юм бэ?
Жүнпэй: Уйдаж үхмээр.
Эр1: Хэн тийм юм үздэг байна аа.
Жүнпэй: Гэхдээ сонирхолтой зүйл нь 5, 6-р ангид гардаг—
Саяама: Айн? Яагаад энд байдаг билээ? Энийг өөрсдийнхөө өрөө болгож байгаа болохоор битгий ашигла гээ биз?
Жүнпэй: Г-Гэхдээ ойрд ашиглаагүй болохоор чинь больсон юм болов уу гэж бодоод л.
Итоу: Тэгээд?
Жүнпэй: Тэгээд л...
Саяама: Арилцгааж үз, жоомнууд аа!
Эр1: Я-Явцгаая аа, Ёшино.
Хонда: Дараа ашигласан байвал хийстэл чинь алгадна гэж мэд.
Нишимура: Өө, орчихлоо!
Эр2: Юу хийж байгаа юм?
Итоу: Яасан?
Жүнпэй: Аваад харина.
Итоу: Айн?
Жүнпэй: Хөлөө холдуул.
Эр1: Хөөе, боль оо.
Жүнпэй: Үүнийг авч харина. Хөлөө холдуулчихгүй юу?
Эр1;2: Яана аа!
Итоу: Хаалгаа хааж бай.
Хонда: Мэдлээ.
Бичиг: Кино клуб
Бичиг: 10-р анги: Үндэслэлгүй өөрчлөлт
Жүнпэй: "Дуртай байхын эсрэг нь үл тоомсорлох" гэж анх хэлсэн хүн гарцаагүй тамд унасан байх даа? Хорлонтой хүмүүстэй орооцолдсон нь орооцолдохгүй байснаас дээр байна гэж үгүй. "Дуртай гэдгийн эсрэг тал нь үзэн ядалт." Япон хүмүүс үүнд дуртай. Энгийн хариултыг төвөгтэй болгохдоо дуртай.
Махито: Наадхыг чинь бодож олсон хүн Япон хүн биш.
Жүнпэй: Би ташаа орчуулгыг хэлсэн юм аа. Өөр нэгэн гадаад хүний хэлсэн эх үг нь "хайрын эсрэг тал нь үл тоомсорлох" биз? Хайр гэдэг олон салаа утгатай учраас "үл тоомсорлох нь" эсрэг нэрийн утгаар орно.
Махито: Тийм дээ.
Жүнпэй: Гэвч "хайр" гэдэг үгийг тэгж их хэрэглэдэггүй биз дээ? Тиймээс л энэ улсад нэг мэдэхэд "дуртай" болж солигдсон. "Хайр", "үл тоомсорлох" хоёрын эсрэг тодорхойлолтууд үнэн бодитой эсэхийг хэн ч бодолгүйгээр тархсан мэт.
Махито: Бүгд ёжлох дуртай. Хүмүүс гэдэг шалтаг гаргахгүй л бол амьдарч чаддаггүй учраас тэр.
Жүнпэй: Энэ юу вэ?
Махито: Ганц хүнийг хэр том болгож болохыг харах туршилт. Харин наадахыг чинь хэр жижиг болгож чадахаа үзсэн юм.
Жүнпэй: Энэ... Хүн гэж үү?
Махито: Жүнпэй, цогцост дассан юм уу даа?
Жүнпэй: Харин ээ. Хэрэв энэ миний ээж байсан бол ухаанаа алдаж таныг үзэн ядах байсан биз. Гэхдээ хүмүүсийн хэр жигшүүртэй гэдгийг мэднэ. Тиймээс бусад хүмүүсээс юу ч хүлээдэггүй, бусад хүн үхэхэд юу ч боддоггүй. Үл тоомсорлох нь хүний эрмэлзэх учиртай тал юм.
Махито: Тийм чи өшөө авахыг хүсэж байдаг.
Жүнпэй: Зөрчилдөөнтэй байна гэж үү?
Махито: Чи хүнд зүрх сэтгэл байдагт итгэдэг үү?
Жүнпэй: Айн? Байдаггүй юм уу?
Махито: Байдаггүй ээ. Сүнс бол байдаг ч сүнс нь зүрх сэтгэл биш.
Жүнпэй: Тэгвэл миний—
Махито: Би энэ ертөнц дээрх цорын ганц сүнсний бүтцийг ойлгодог хүн. Үүнд хүрэхийн төдийд л өөр биетэд хэлбэрийг нь өөрчилж чаддагаас хойш. Бүхий л сэтгэл хөдлөл нь сүнсний бодисын солилцооны үр дүн. Зүрх сэтгэл гэхэд дэндүү механик. Хүмүүс харж чаддаггүй зүйлээ чухалчилж үздэг. Харж чаддаг миний хувьд сүнс гэдэг биетэй адил ямар ч онцгой биш. Ердөө оршин байж л байдаг. Ойлгов уу? Амь насанд үнэ цэн, ач холбогдол гэж үгүй. Усны урсгалтай адил амьдрал гэдэг ердөө л эргэлт. Энэ чи бид хоёрт хоёуланд нь адил. Утгагүй бөгөөд үнэ цэнгүй.
Хараал: Ба...
Махито: Тиймээс юу ч хийсэн болно. Яаж амьдрах нь чөлөөтэй. Үл тоомсорлох гэх уран сэтгэмжид автах хэрэггүй. Амьдрахад нэг янзаараа байх хэрэггүй. Гэдэс өлсвөл иддэг шиг дургүй бол алж орхиход болно. Би чамд бүх талаар нь тусална.
Ижичи: Тэнд байна.
Юүжи: Айн? Энгийн хувцастай юу?
Ижичи: Сургууль дээрээ хэсэг очоогүй бололтой.
Юүжи: Би ч хүн хэлэлтгүй л дээ... Манайхан сайн байгаа юу?
Тогэ: Туна, туна!
Ижичи: Сайн байгаа юм шиг байна лээ.
Юүжи: Тэгээд яах уу?
Ижичи: Наадахыг чинь ашиглана.
Юүжи: Айн? Хараагдсан сүнс үү?
Ижичи: Хэдгэнэ, 4-р зэрэгт ч багтдаггүй доод зиндааны хараал. Хүнгүй газарт хүрмэгц наадахаар чинь түүн рүү дайруулна.
Юүжи: Айн?
Ижичи: Нэг: Хэрэв тэр хараалыг мэдэрч чадахгүй энгийн хүн бол түүнийг авраарай. Хоёр: Мэдэрч чадах ч эсэргүүцэж чадахгүй бол мөн л түүнийг авраарай. Тэгээд хэрэг болсон өдрийн талаар байцаана. Гурав: Хар шидээр хэдгэнийг арилгавал нэн даруй барьж авна.
Юүжи: Хүчээр үү?
Ижичи: Хүчээр. Буруу ойлголцол байсан ч болно. Дараад нь уучлалт гуйчихна. Гэвч... Дөрөв: 2 болон түүнээс дээш зэргийн хар шидтэний нөөц бололцоо Ёшино Жүнпэйд байвал тэр даруй ухарч Нанамитай зөвшилцөнө.
Юүжи: 2-р зэргийн шидтэнтэй бол үзчих байх аа.
Ижичи: Хараагдсан сүнс бол шүү дээ.
Юүжи: Айн?
Ижичи: Фүшигүро энэ тухай хэлж байсан байх аа? Ерөнхийдөө хараагдсан сүнстэй тэнцүү түвшний хар шидтэнийг даалгаварт явуулдаг. Өөрөөр хэлбэл 2-р зэргийн шидтэн 2-р зэргийн хараагдсан сүнсийг ялах нь мэдээж бол 2-р зэргийн шидтэн нь 1-р зэргийн хараагдсан сүнстэй ойролцоо хүчтэй байдаг гэсэн үг.
Юүжи: Яагаад би ийм чухал мэдээллийг мэддэггүй билээ?
Ижичи: Гожо назгай хүн болохоор тэр...
Ижичи: Ингээд машинаас бууя.
Юүжи: Нэг л ажил хийж байгаа мэт санагдаад ер болж өгөхгүй юм.
Нанами: Гарч ирэх гэж байгаа бол бушуу гараад ир. Хэлбэр дүрсээ алдаж, аврагдахаасаа өнгөрсөн байж болох ч хүн хороох нь онцгүй байна.
Махито: Аа, ашгүй минь. Гожо Сатору ирсэн бол хэцүүдэх байсан юм. Гэхдээ дэндүү сул бол туршилтад нэмэргүй.
Нанами: Илүү цагаар ажиллах дургүй учраас... Бушуу дуусгая.
Гожо: Ална даа!
Нанами: Төстэй юм. Төгс төгөлдөр мэт хөнгөмсөг байдлынх нь цаана байх муу ёрын хүч.
Махито: Би хараагдсан энергиэр хаасан л юм сан. Ийм техник юм уу?
Нанами: "Ийм" гэдэг нь? Бусдад үлдээх мэт товч асуултад би дургүй.
Махито: Ашгүй дээ. Ярих дургүй биш байх нь.
Нанами: Хүнээсээ л хамаарна даа. Ингэж сайн үг хэл ашиглаж чадах хараагдсан сүнс. Гожогийн тайлан дахь бүртгэгдээгүй хоёр онц зэрэгтэй адилхан юм. Хоорондоо хамааралгүй гэвэл худал болох биз.
Махито: Чи байна аа. Сүнс, бие хоёрын аль нь анхдагч гэж бодном? Байдаг даа. Өндөг анхдагч уу, тахиа анхдагч уу гэдэг асуулт шиг л. Биед сүнс оршдог гэж боддог уу? Эсвэл сүнс биед хэлбэр үүсгэдэг гэж бодож байна уу?
Нанами: Сонсохоос өөр аргагүй шив. Эхнийх нь.
Махито: Бзз! Хоёр дахь хариулт зөв байлаа. Сүнс үргэлж л биеэс өмнө оршсоор ирсэн. Биеийн хэлбэр сүнсний хэлбэрт чирэгддэг юм. Эмчилж байгаа юм биш. Өөрийн сүнсний хэлбэрийг хүчтэйгээр тогтоож байгаа юм. Одоо ойлгосон биз? Миний техник сүнсэнд хүрээд хэлбэрийг нь өөрчилдөг. Үндэслэлгүй өөрчлөлт. Хүмүүсийг нөөцөө болгодог. Нэлээн хүндрэлтэй шүү. Энгийн хүн хэлбэрийг нь өөрчлөхөд тэгээд үхчихдэг. Харин хар шидтэнүүд яах бол?
Нанами: 5:30 болж байна. Өнөөдөр 10-с ажилласан гэхээр юу ч болж байсан 6 гэхэд бууна.
Сотомура: Ёшино. Хаана байсан юм бэ? Хичээлээ тасалж болохгүй шүү дээ.
Жүнпэй: Сотомура багш.
Сотомура: Дуулсан уу? Саяама, Нишимура, Хонда гурав нас барсан гэж. Чи тэдэнтэй дотно байсан биз дээ? Найзгүй чамтай их л цагийг өнгөрөөсөн дөө. Гэтэл чи ажил явдалд нь очихгүй... Яачихсан хүүхэд вэ?
Жүнпэй: Дотно?
Сотомура: Би цуг явъя. Ядаж хойноос нь хүж асаа.
Жүнпэй: Би... тэдэнтэй юу? Яавч эрүүл биш.
Сотомура: Алив.
Жүнпэй: Багш нар... Сургуулиа төгсөөд сургуульд ажилладаг болохоор нийгмийн туршлага гэж байхгүй биз дээ? Тиймээс л тан шиг том хүүхдүүд бий болцгоодог биз?
Саяама: Аа гээрэй.
Жүнпэй: Бүгд бүгдээрээ!
Нишимура: Наашаа хар даа!
Махито: Би чамд бүх талаар нь тусална.
Сотомура: Юугаа бувтнаад байгаа юм бэ? Гэртээ бүгээд толгойдоо сумтай болчихсон юм биш биз? Тоглосон юм.
Юүжи: Зогс! Айн, тэр... Харж байна. Ёо! Өвдөж байна...
Бичиг: Ажиллагаанаас 5 секундийн өмнө
Юүжи: Ширтэв.
Ижичи: Явъя, Итадори!
Юүжи: Завсарлага! Хүн байна!
Ижичи: Айн?
Юүжи: Өө балар аа! Ашгүй дээ.
Сотомура: Юу вэ? Гимнастикийн тамирчин юм уу?
Юүжи: Хөөе, чамаас асуух зүйл байна. Түр уулзъя. Алив.
Жүнпэй: Энэ товч...
Сотомура: Байз. Би юм ярьж байхад. Бүдүүлэг юм бэ!
Юүжи: Аа, нэлээн чухал яриа юм аа.
Сотомура: Чухал аа? Хүүхэд юм байж юу гэнэ вэ? Хаанахын дүрэмт хувцас—
Юүжи: Шүп!
Сотомура: Энэ хүүхэд чинь яаж байна аа? Боль! Болиоч! Битгий аваад яв л даа! Б-Байз!
Жүнпэй: Юу байв?
Юүжи: За, явцгаая өө!
Жүнпэй: Айн? Хурдан юм бэ? Бүтэн тойрлоо гэж үү?
Юүжи: Аанха.
Жүнпэй: Тэгэх хэрэггүй байсан юм шд. Намайг л чирээд явчихгүй.
Юүжи: Тийм л дээ. Гэхдээ чи түүнд дургүй биз?
Жүнпэй: Яаж...
Юүжи: Зөнгөөр л. Аа, үгүй юу?
Жүнпэй: Үгүй биш ээ.
Юүжи: Дургүй хүнээ гэрийнхээ урд байлгаад байхыг хүсэхгүй биз дээ? Юутай ч тийшлэе.
Жүнпэй: За.
Махито: Хөдөлгөөн сайн юм. Хөгжилтэй байна!
Нанами: Хэлбэрийг нь өөрчлөхөд хүн байх үеийн жин хамаагүй гэсэн үг үү? Аль нь ч байлаа гэсэн миний техникийн эсрэг азгүй учрал болж.
Эр: ...лаач! Тус...лаач!
Шооко: Нэгэнт хэлбэр нь өөрчлөгдсөн бол авралгүй. Дайрвал биеэ барилгүй устга. Хохирогчдын төлөө ч тэр.
Махито: Аа, уучил. Их туршсан болохоор хэлбэрийг нь өөрчлөхөд шууд үхдэггүй ч... Тархи нь? Ухамсар нь? Тэр талын нарийвчлал дутагдаад ингэж сүнсний хөлс гарах үе бий болоод байгаа. Санаа зоволгүй үргэлжлүүлье.
Нанами: Санаа зовоогүй ээ. Ажилдаа сэтгэл хөдлөлөө хутгалдуулахгүй байх нь миний зарчим.
Махито: Худал хэлэхдээ тааруу гэдэг нь! Сүнс чинь чичирч байна. Тэгэхээр... чи хэддүгээр зэрэг юм?
Нанами: 1-р зэрэг.
Махито: Хүчтэй байх нь. Туршилтын туулай болоход янзтай тохирно. Би ч азтай байна шүү. Талархаж байна. Хурдаа гэнэт нэмсэнд гайхав уу? Өөрийн сүнсний хэлбэрийг ч мөн өөрчилж чадна. Хар шидтэнүүд хараагдсан энергиэр биеэ хамгаалж чадах ч сүнсээ хамгаалж буй хэрэг биш. Хамгийн түрүүнд өөрийн сүнсээ мэдрэх хэрэгтэй. Үүнийг чадахгүй бол сүнсээ хамгаалж чадахгүй. Гэхдээ дотоод ухамсраараа сүнс чинь хараагдсан энергиэр бүрхэгдсэн бололтой. Тэгээгүй бол өдийд миний хүүхэлдэй болох байлаа. Дахиад хоёр, гурав хүрэхэд чи хүн байхаа болино. Зугтаалгахгүй шүү! 1-р зэргийн хар шидтэн иймхэн юм байдаг юм уу? Сайн бултсан ч гэсэн тамирдаж байгаа биз дээ?
Нанами: Харамсалтай нь...
Махито: Юу? Хараагдсан энерги нь нэмэгдэж байна...
Нанами: Илүү цагаар ажиллахаас.
Бичиг: Жүжү зугаалга
Күгисаки: Фүшигүро! Миний хүрмийг харсан уу?
Фүшигүро: Хараагүй ээ.
Күгисаки: Хачин юм. Энд үлдээсэн юм сан. Өө, Панда сэнпай. Миний хүрмийг хараагүй биз?
Панда: Хараагүй ээ.
Күгисаки: Тийм үү? Хааччихсан юм бол доо. Банзал ч гэсэн алга. Хэтэрч болохгүй л зүйл баймаар юм.
Тогэ: Гичийн навч! Амар загасны хайрс!
Күгисаки: Хог шаарууд.
Фүшигүро: Аймаар дүр зураг.
Күгисаки: Айн? Маки эгчийнх байна шд.
Гожо: Сайн байна уу? Күгисаки Нобара байна!
Бичиг: 11-р анги: Явцуу сэтгэхүй
Back to episodes Go home