9-р анги
Цубаса: Завхай нүдээр миний хөх рүү ширтээд байсан!
Нишимура: Том хөхтэй болохоор гүйхээр савлаж байгаа юм.
Хонда: Ойлгож байна аа, Ёшино.
Жүнпэй: Үзэн яддаг хүмүүсийг үхүүлдэг товчлуур байсан ч дарахгүй байх.
Цубаса: Заваан юм!
Жүнпэй: Гэхдээ намайг үзэн яддаг хүнийг үхүүлдэг товчлуур байдаг бол
Саяама: Дуугүй бай.
Жүнпэй: эргэлзэлгүй дарна. Өршөөгөөрэй. Өршөөгөөрэй. Өршөөгөөрэй! Хүн чийгийн хорхой 3-н том хүний тасалбар авъя.
Эм: 1,800 иен болж байна.
Жүнпэй: Май.
Эм: Удахгүй эхэлнэ шүү.
Эмч эр: Би олон жил эмч хийж тоймгүй олон хүний амь насыг аварсан.
Саяама: Тэгтэл түүнд 50,000 иен байдаг байгаа! Дунд сургуулийнх юм байж!
Эмч эр: Тоймгүй олон хүний амь аварч байхдаа би нэгэн асуулттай тулсан юм.
Нишимура: Нээрэн үү?
Жүнпэй: Хэрэг алга.
Хонда: Лут юм бэ.
Эмч эр: Хүний амь... сүнс нь үнэхээр оршдог болов уу?
Нишимура: Тэгээд яасан?
Жүнпэй: Ахлах сургуулийнхан хичээлээ тасалж кино үзээд байхдаа яах вэ дээ.
Саяама: Бүгдийг нь дээрэмдчихсэн.
Нишимура: Дээрэлхүү гэдэг нь!
Жүнпэй: Би ч хүн хэлэлтгүй л дээ.
Эмч эр: Тэгээд анзаарсан юм!
Жүнпэй: Үнэхээр хэрэг алга.
Эмч эр: Сүнсний хэлбэр биеийг бүтээдэг!
Хонда: Тэгвэл чи өнөөдөр даана шүү!
Жүнпэй: Кино ер сонсогдохгүй нь.
Саяама: Чадахгүй ээ.
Эмч эр: Тэгээд би сүнсэн дээр судалгаа хийсэн юм.
Саяама: Тэнцүү хувааж төлөх нь ойлгомжтой биз дээ?
Жүнпэй: Тодорхой хэмжээгээр өөр ч гэлээ иймэрхүү хүмүүс байх юм даа.
Эмч эр: Гав ганцаараа, уулын гүнд энэ лабораторид...
Саяама: Тэгээд ширтсэн юм уу?
Жүнпэй: Ширтээгүй ээ.
Саяама: Тэгвэл Цубасаг худлаа шаасан гэх гээ юу?
Цубаса: Үнэхээр ширтэж байсан!
Нишимура: Донтой юм аа!
Хонда: Өө, 50% хямдралтай купон гарчхаж.
Нишимура: Айн? Хаана?
Цубаса: Хөөе! Сайн сурга л даа наадахаа!
Жүнпэй: Новш.
Жүнпэй: Энэ охин өөрийн байр сууриа надаар шалгаж, зугаацаж байна.
Саяама: Ширтсэн л юм байна шд.
Жүнпэй: Новш. Хэлье! Хэлье! Хэлье! Хэлье! Цубаса, чи боддог шигээ тийм хөөрхөн биш. Энэ гурав ч гэсэн тэгж боддог. Гэсэн ч хойноос чинь гүйдэг нь чамайг бавуулна гэж бодсондоо л тэр.
Эмч эр: За, ингээд төгс хүнийг бүтээе!
Саяама: Бүтэхгүй ээ. Ер мань гуравт бавуулахгүй нь. Цаадах чинь бүтэхгүй.
Жүнпэй: Ярихаа болиоч.
Эм: Б-Боль!
Эм: Үгүй ээ!
Саяама: Цубаса байна.
Жүнпэй: Утсаа унтраа л даа!
Саяама: Байна уу? Юу байна? Одоо юу? Завтай л байна л даа.
Махито: Та гурав...
Саяама: Тийм бий...
Махито: биеэ зөв авч явж бай.
Эмч эр: Айх хэрэггүй ээ. Бүх зүйл сайн болж өнгөрлөө. Төгс хүн бүтээхийн төлөө...
Жүнпэй: Юу... Юу вэ? Саяны хүн... Үүнийг хүн чадахгүй. Чадах байлаа ч үнэхээр хүн гэж үү?
Бичиг: Даваа гараг, 10:10
Махито: Би алсан бол юу гэж? Шийтгэх үү? Тэр гурав чамд чухал байсан юм уу?
Саяама: Зүгээр ээ. Идэж чадна.
Нишимура: Муухай гэдэг нь.
Цубаса: Хөөрхий дөө! Уйлаад байна шд.
Жүнпэй: Би ч гэсэн... адил зүйл чадах уу?
Эр: Хойшоо!
Бичиг: 9-р анги Гоожуур болон хариу шийтгэл
Эр: Хохирогчид ахлах сургуулийнхан гэж харагдаж байна.
Бичиг: Даваа гараг 10:30
Мөрдөгч эр: Тэд хэн бэ? Яагаад хуулийн байгууллагаас түрүүлж хэргийн газар байдаг билээ? Бүр нэг нь хүүхэд байсан шд!
Ахлах мөрдөгч: Би ч гэсэн нарийн ширийнийг нь мэдэхгүй ээ. Гэхдээ чи ч гэсэн тэр цогцсуудыг харсан биз дээ? Хүн лав тэгж чадахгүй. Хараагүй юм шиг л өнгөрөө. Энэ ажлаараа тэтгэвэртээ гармаар л байгаа бол.
Нанами: Харж байна уу? Энэ бол хараагдсан энергийн үлдэгдэл толбо юм.
Юүжи: Үгүй ээ, ер харахгүй байна.
Нанами: Чи харъя гэж хичээхгүй байгаа болохоор тэр. Бид харах нь мэдээжийн хэрэг мэт хараалыг харж чаддаг. Хараагдсан энерги ашигласан бол ул мөр нь үлддэг. Үүнийг толбо гээд байгаа юм. Гэвч толбо нь хараагдсан сүнснээс бүдэгхэн. Хараагаа төвлөрүүлээд сайтар хар.
Юүжи: Өө! Харагдаж байна!
Нанами: Тэгэлгүй яах вэ. Сайн шидтэн харахаасаа өмнө мэдэрдэг.
Юүжи: Арай жаахан магтаж болохгүй юу?
Нанами: Магтах ч үгүй, донгодох ч үгүй. Баримт дээр тулгуурлаж, баримтын үндсэн дээр шүүдэг. Би тийм л хүн. Нийгмийг ч гэсэн ингэж явагддаг гэж андуурч байсан удаа бий. Гэхдээ энэ тухай яриад яах вэ.
Юүжи: Дагая. Тийм ээ! Бүхнээ дайчилъя!
Нанами: Үгүй ээ, ялихгүй юманд ямааны гарз болно. Явцгаая.
Юүжи: Ер хэл амаа ололцохгүй нь ээ. Түүнээс юу ч сурахгүй нь.
Гожо: Энэ удаад би удирдаж явахгүй нь. Гэхдээ санаа зоволтгүй. Итгэж болох кохайгаа дуудсан. Оффисын ажилтан байсан хар шидтэн, Нанами Кэнто!
Нанами: Тэгж дуудахаа болино уу.
Гожо: Хар шидтэнүүд дунд хачин нөхөд их бий ч, тэр компанид ажиллаж байсан болохоор шийдвэр гаргахдаа гаргууд. Нэгдүгээр зэргийн хар шидтэн шүү.
Нанами: Тэд танаар ингэж хэлүүлэхийг лав хүсэхгүй ээ.
Юүжи: Нарны шил зүүж нүдээ халхалдаг хүмүүс их юм аа. Оффисын ажилтан аа? Яагаад анхнаасаа хар шидтэн болоогүй юм?
Нанами: Эхлээд мэнд мэдье. Танилцсандаа таатай байна, Итадори.
Юүжи: Өө, надад ч бас таатай байна.
Нанами: Би хар шидийн сургуульд сураад нэг зүйл анзаарсан нь хар шидтэнүүд бол новшнууд гэдгийг!
Юүжи: Айн?
Нанами: Тэгээд нэгэн компанид орж ажиллаад мэдсэн зүйл нь ажил бол новш гэдгийг!
Юүжи: Нээрэн үү?
Нанами: Хоёулаа новш хойно аль тохирохыг нь л сонгоё. Эргэж ирсэн шалтгаан нь тэр.
Юүжи: Хав хар юм аа.
Гожо: Тийм байгаа биз?
Нанами: Итадори, Гожо ах бид хоёрыг адилхан үзэл бодолтой хүн гэж бүү санаарай. Би энэ хүнд итгэдэг, итгэл хүлээлгэдэг ч хүндэлдэггүй!
Гожо: Айн?
Нанами: Дээд тушаалтнуудын арга барилыг үзэн яддаг ч, би дүрэм журамд итгэдэг. Яриа сунжирчихлаа. Товчоор хэлэхэд би чамайг хар шидтэний хувьд үнэлэхгүй байна. Сүкүна гэх тэсрэх бөмбөгийг тээж явлаа ч өөрийгөө хэрэгцээтэй гэдгээ батлах зүтгэл гаргаарай даа.
Юүжи: Би суга, хэрэгцээгүй гэдгээ саяхан хүчээр ойлгосон. Гэхдээ би хүчтэй болно. Хүчтэй болохгүй бол яаж үхэхээ сонгож чадахгүй. Хэлүүлэлтгүй танаар үнэлүүлнэ. Жаахан л цаг өгчих.
Нанами: Наадахаа надад биш дээд тушаалтнуудад л хэл.
Юүжи: Өө, за.
Нанами: Үнэндээ надад огтхон ч падгүй!
Юүжи: За л даа! Хамгаалалтын камерт юу ч бичигдээгүй байсан уу?
Нанами: Тийм. Хохирогчдоос гадна ганц хүү байсан.
Юүжи: Тэгвэл хэрэгтэн нь хараагдсан сүнс үү?
Нанами: Бараг л. Тэр хүү хийгээгүй гэх боломж үгүй ч гэлээ, түүнийг тодорхойлох нь цагдаагийн—
Хараал А: Б-Б-Бэнто!
Нанами: Зогс. Би үүнийг зохицуулъя. Чи тэрийг зохицуул.
Хараал Б: Сайн нунтаг вэ!
Нанами: Ялж чадахгүй нь гэж шийдвэл дуудаарай.
Юүжи: Намайг арай дутуу үнэлээд байгаа юм биш үү?
Нанами: Дутуу үнэлэхдээ биш. Би бол том хүн, чи бол хүүхэд. Надад чиний амь насыг өөрийнхөөсөө илүүд тавих үүрэг бий.
Хараал А: Б-Б-Б...
Юүжи: Хүүхэд шиг хандуулж байснаас дутуу үнэлүүлсэн нь дээр.
Нанами: Чи хэд хэдэн үхэл амьдралын зааг дээрх мөчтэй тулгарсан. Гэлээ гэхдээ том хүн болсон хэрэг бус. Дэрэн дээрээсээ илүү их үс унасан байхыг харах, CU-д дуртай хачиртай талх чинь алга болсон байхыг үзэх... Иймэрхүү бяцхан цөхрөл хуримтлагдах нь хүнийг том хүн болгодог юм.
Бичиг: Даваа гараг, 11:15
Нанами: Миний хараагдсан техник ямар ч өрсөлдөгчдөө сул цэг хүчээр бий болгодог. Долоо гурав. Байныхаа уртаар шугам зурж тэрхүү харьцаанд цохиж чадвал ноцтой гэмтэл учруулна. Надаас өндөр түвшний нэгэнд хангалттай гэмтэл учруулах бол хараагдсан энерги нь сул нэгнийг ийм мохоо илдээр ч хоёр хувааж чадна. Сонсож байна уу, Итадори?
Юүжи: Айн? Надад хэлээд байсан юм уу?
Эр: Хөүм ран!
Юүжи: Ёоё... Үүнийгээ илчилж болж байгаа юм уу?
Нанами: Илчиллээ ч асуудал болохгүй техник, асуудал болохгүй дайсан. Түүнчлэн илчлэх нь тэднийг төөрөлдүүлж байвал бүүр сайн.
Юүжи: Хараалд төвлөрмөөр байгаа ч яриаг нь сонсохгүй бол болохгүй мэт.
Нанами: Давуу тал бий. Гартаа байгаагаа ил болгох нь техникийн нөлөөг нэмэгдүүлдэг гэрээ юм. Иймэрхүү. Миний хэлэх үг дууслаа.
Юүжи: Хөөх. Бандайтал нь боочихсон илдийн бүр иргүй талаар нь тас огтолчихлоо.
Нанами: Итадори, ард чинь.
Юүжи: Айн?
Нанами: Өөр тийшээ харах чинь таалагдахгүй байна.
Юүжи: Анхаарал сарниулаад байгаа нь хэн билээ?
Хараал Б: Нунтаг!
Гожо: Чиний хараагдсан энерги жаахан хоцорч гарч ирэх юм аа?
Юүжи: Ёоё... Хоцорч оо?
Гожо: Чиний тэсрэлттэй хүчийг хараагдсан энерги чинь гүйцэхгүй байна. Хараагдсан энерги цуглуулах чадвар дутаад байгаа болохоор хоцроод байгаа юм. Энэ нь эсрэгээрээ хараагдсан энергийн жигд бус урсгал үүсгээд байна. Нударга чинь буусны дараагаар хараагдсан энерги чинь орж ирнэ. Өөрөөр хэлбэл цохилт бүрээрээ хоёр түлхэц өгнө. Салаа нударга!
Юүжи: Догь юм!
Гожо: Тийм ч санаан зоргоор чадах зүйл биш. Их сайн зэвсэг болно.
Нанами: Цэвэр хүч нь хүнийхийг давсан гэж үү? Бага зэргийн хараагдсан энергитэй эхний цохилтод дундаж хар шидтэний 120%-н чадалд хүрч байна. Тэгээд хараагдсан энерги урсаж буй жинхэнэ цохилт орж ирнэ. Үүнд цохиулж буй нэгэнд төсөөлшгүй онцгүй байгаа биз. Сайжрах бололцоо байна. 100% гардан тулааныхаа урлагтаа 100% хараагдсан энергиэ шингээж чадвал... Түүний намайг авчирсан шалтгааныг одоо ойлголоо.
Хараал А: Б-Бэ...
Нанами: Өршөөгөөрэй. Ингээд дуусгая. Итадори! Гүйцээхээ түр азна. Үүнийг хар. Өрсөлдөгчийнхөө зургийг авсан юм.
Юүжи: Айн? Хараагдсан сүнс зурагт гардаггүй гэж бодсон шд.
Нанами: Тайвшраад сонс. Бидний тулалдаж байсан нь...
Иэйри: Хүн. Үгүй ээ, урьд нь хүн байсан гэсэн нь дээр байх. Театр доторх гуравтай адилхан байна. Хар шидээр биеийнх нь хэлбэрийг өөрчилчхөж.
Нанами: Иймхэн төдий байсан бол би анхнаасаа анзаарах байсан. Бидний тулалдсан хоёр биет хараагдсан сүнс адил хараагдсан энергиэр дүүрэн байсан.
Иэйри: Үүнийг хэргийн эзнээр хараагдсан техникийг нь тайлбарлуулахаас өөр аргагүй. Тархины судлууд нь өөрчлөгдсөн ул мөр байгаа хэдий ч мэдээг нь сулруулж, төөрөлдсөн байдалтай болгох гэснийх биз. Тархийг нь өөрчилж чаддаг бол хараагдсан энерги ашиглаж чадахуйц хүнийг өөрчилж болох магадлал бий. Тархи, хараагдсан энергийн харилцаа бидний хувьд одоо ч хар хайрцаг хэвээр байгаа. Өө тийм. Итадори сонсож байна уу?
Юүжи: Аа, тийм.
Иэйри: Дүгнэж хэлбэл биеийг нь хувиргах цочролоос үүдэж тэд үхсэн. Чи алсан юм биш. Тиймээс буруу сэтгэгдэлтэй үлдэх хэрэггүй.
Юүжи: За. Аль нь ч байлаа гэсэн миний хувьд адилхан л дарамт болох бусдын үхэл. Гэхдээ л тэр... гаж сонирхолтой юм.
Нанами: Энэ хүү бусдын төлөө үнэхээр уурлаж байна. Тэдгээр үлдэгдэл биднийг урхидах гэсэн заль байж. Чадварлаг дайсан байна. Ямаа гаргахын дайтай гарз гарах бололтой. Бүхнээ дайчилъя.
Юүжи: За!
Махито: Онц зэргийн бололцоот сүнснүүд гэгдэх хараагдсан сүнснүүд бий.
Бичиг: Даваа гараг, 11:00
Махито: Хараагдсан сүнснүүд нь хүнээс ялгарсан хараагдсан энергийн цуглуулга юм. Оршдог, оршдоггүй хамаагүй айдсын тархсан дүрслэл хүчирхэг хараалыг ил болгох амархан.
Жүнпэй: Айдсын тархсан дүрслэл ээ? Алдартай мангас болон сүнсний тухай аймшгийн яриа юу?
Махито: Тийм. Ариун цэврийн өрөөний Ханако болон Есөн сүүлт үнэг мэтийн олон олон яриа. Хар шидтэнүүд үүнийг онц зэргийн бололцоот сүнс гэж бүртгэн хараандаа авдаг. Үл мэдэгдэх, хүчирхэг хараалууд гэж бололцоот сүнснүүдийг ангилахаас өөрөөр харахгүй байх шиг санагддаг. Гэхдээ хүмүүсийн айдаг зүйл нь тиймэрхүү аймшгийн яриа биш биз дээ?
Жүнпэй: Байгалийн гамшиг мэтийн үү?
Махито: Чамтай ярилцахад стрессдэхгүй амар юм.
Жүнпэй: Үгүй ээ, тийм биш...
Махито: Хүн гэдэг... газар, ой мод, далайгаас үргэлж айсаар ирсэн. Тэдгээрт чиглэсэн хараагдсан энерги асар том байсны учир тэд хэлбэрээ олохоос өмнө хүсэлтэй болж өдийг хүртэл нуугдаж байсан. Бүгд бахархалт найзууд минь.
Жүнпэй: Махито ах юу гэдэг хараал вэ?
Махито: Хүн. Би бол хүмүүс нэгнээ үзэн ядаж, айснаас төрсөн хараал юм.
Нанами: Саяхны үлдэгдлүүд, жигтэй үхэл, алга болсон хэргүүд,
Бичиг: Даваа гараг, 6:25
Нанами: цонхнуудаас ирсэн тайлангуудыг цэгцэллээ. Үүгээр тодорхой хэмжээнд хэрэгтний нуувчийн байршлыг нарийвчилж байгаа.
Юүжи: Тийм ээ! Дайрч орох уу?
Нанами: Үгүй ээ, ердөө тодорхой хэмжээнд шүү дээ. Би энэ хэргийг мөрдөж байх хооронд чамд өөр ажил даалгана. Зурган дээр байгаа хүү бол театрт байсан Ёшино Жүнпэй юм. Тэр хохирогчидтой нэг сургуулийнх бололтой юм билээ. Хяналтын камерт бичигдсэн дүрсэд түүний хөдөлгөөнөөс харахад тэр хараал хэрэглэгч байх магадлал өндөртэй. Гэвч тэр хохирогчидтой холбоотой бол өөр хэрэг.
Юүжи: Хараал хэрэглэгч?
Нанами: Хорон хар шидтэн гэсэн үг. Үйл явцыг Ижичид даатгасан тул та хоёроор Ёшино Жүнпэйг мөрдүүлмээр байна.
Юүжи: Мэдлээ! Нээрэн би танаас өөр туслах мэдэхгүй юм байна.
Ижичи: Чамайг амьд байгааг ганц би л мэдэж байгаа болохоор зайлшгүй...
Юүжи: Тийм бий. Явцгаая!
Ижичи: "Тодорхой хэмжээ"-д бус, хэрэгтний хаана байгааг нарийн мэдэж байгаа биз дээ?
Нанами: Мэдээж хэрэг. Хэрэгтэн хүссэн бол хэргийн газраас ул мөр үлдээхгүй арилж чадах байсан. Бидэнд дахин өгөөш тавьж байна. Ганцаар дайрч орох эрсдэлийг Итадоритой дайрч орох эрсдэлтэй харьцуулаад... Урьдынхаараа сонголоо. Тэр одоо ч хүүхдээрээ.
Юүжи: Нанами багш аа!
Ижичи: Итадори?
Юүжи: Нэг юм хэлэхээ мартчихаж. Болгоомжтой байгаарай!
Нанами: Итадори... Би багш биш болохоор багш гэхээ боль.
Юүжи: Тэгвэл Нанамин!
Нанами: Алгадна шүү.
Ижичи: Тэнд байна.
Юүжи: Айн? Энгийн хувцастай юу?
Ижичи: Сургууль дээрээ хэсэг очоогүй бололтой. Ингээд машинаас бууя. Явцгаая.
Бичиг: Жүжү зугаалга
Гожо: Нанами! Цуг явцгаая!
Нанами: Үгүй ээ, татгалзаж байна.
Гожо: Үгүй ээ, чухал яриа байна аа!
Нанами: Айхавтар хэрэг болжээ.
Гожо: Юу ч хэлээгүй байхад!
Бичиг: Сатору
Бичиг: Нанамид
Бичиг: Боожгой
Бичиг: 10-р анги Үндэслэлгүй өөрчлөлт
Back to episodes Go home