Jujutsu Kaisen S1_08

8-р анги

Бичиг: Токио хотын Хар шидийн политехник сургууль

Күгисаки: Автомат машин арай ихийг тавьчхаж болдоггүй л юм байх даа?

Фүшигүро: Бүтэхгүй шд. Ийшээ орж ирж чадах ажилчид тийм ч их биш.

Панда: Айн? Нэгийнхэн хаачив?

Маки: Юманд явсан.

Тогэ: Амар загасны хайрс.

Панда: Зүгээр байгаа даа?

Тогэ: Яргай загас.

Маки: Ямар гурван настай биш дээ. Юманд явж чадахтайгаа байлгүй дээ.

Панда: Үгүй ээ, тэгж хэлсэн юм биш ээ. Өнөөдөр биз дээ? Киотогийн захирал ирэх өдөр. Солилцооны арга хэмжээний өдрийг товлохоор.

Тогэ: Туна.

Панда: Онц зэрэглэлийн хэрэгт нэгийнхнийг явуулсанд Сатору дээд тушаалтнуудтай муудалцсан гэх яриа гарсан биз? Киотогийн захирал тэдгээр дээд тушаалтнуудын нэг биз дээ? Хэрэв тэд уулзалдвал ч...

Маки: Онилж байсан нэгийн хүү Итадори үхсэн. Нөгөө хоёрыг нь оролдох төлөвлөгөө байхгүй байлгүй дээ. Тэгээд ч Киотогийн өвгөн тэгчих бий гэсэн ч үймээн гаргахгүй.

Тогэ: Яргай загас.

Панда: Багш өөрийн байр сууриндаа санаа зовж болох ч сурагчид тэгэхгүй шүү дээ.

Маки: Майг ирнэ гэх гээ юу?

Панда: Зүгээр л таамаг. Уулзалтад сурагчид хамаагүй хойно. Гэхдээ л... Тэд биднийг зовоох дуртай шүү дээ. Тоодо, Май хоёр.

Фүшигүро: Яагаад энд яваа билээ, Зэнин сэнпай?

Күгисаки: Өө, тэр ч бас уу? Төстэй юм аа. Эгч дүүс юм уу?

Фүшигүро: Ихрүүд.

Маи: Тэгж битгий дууд л даа, Фүшигүро. Макитай адилхан юм шиг болгоод байх юм. Май гэж дууд.

Тоодо: Тэд Оккоцуг орлох тактикийн довтлогчид юм биз дээ?

Маи: Та нарт санаа зовоод захиралтай хамт хүрч ирлээ. Ангийн чинь хүүхэд үхчихсэн биз дээ? Хэцүү байсан уу? Эсвэл тийм байгаагүй юу?

Фүшигүро: Юу гэх гээв?

Маи: Зүгээр дээ. Хэлэхэд хэцүү зүйл гэж байдгаас хойш. Оронд нь би хэлчихье. "Сав" гэдэг чихэнд чимэгтэй дуулддаг ч хагас хараал болсон мангас л биз дээ? Тийм бохир, хүн бус нэгэн дэргэд чинь өөрийгөө хар шидтэн гээд байхаар зэвүү хүрдэг л байсан биз? Үхсэн нь илүү дээр байгаа юм биш үү?

Тоодо: Май, битгий хэрэгцээгүй сэдэв гаргаж ирээд бай. Би ердөө л тэднийг Оккоцуг орлож чадах эсэхийг харахаар ирсэн. Ердөө л тэр. Фүшигүро байх аа? Ямар эмэгтэй сонирхдог вэ? Хариултаас чинь шалтгаалж чамайг хагас үхдэл болтол чинь нүдэж Оккоцуг чирч эсвэл гурвынхныг солилцооны арга хэмжээнд оруулах болно. Ямартай ч би өндөр бас том бөгстэй эмэгтэй сонирхдог!

Бичиг: 8-р анги Уйтгар

Фүшигүро: Яагаад дөнгөж уулзсан танд ямар эмэгтэй сонирхдогоо ярих болдог билээ?

Күгисаки: Тийм шүү. Нийтэч бус хүнд өндөр бартаа байна.

Фүшигүро: Чи дуугүй бай. Угийн ойлгомжгүй байдлыг бүр төвөгтэй болгочихно.

Тоодо: Киотогийн гурвын Тоодо Аои. Танилцуулга дууссан. Ингээд найзууд боллоо. Бушуу хариул. Эрэгтэй хүн сонирхдог байсан ч болно. Хүний сонирхол тэр хүний бүхий л тусгал болдог. Эмэгтэй хүний талаар уйтгартай сонирхолтой бол уйтгартай хүн л гэсэн үг. Би уйтгартай эрчүүдэд хамгийн дургүй. Солилцооны арга хэмжээ цус, бие махбод баясан цэнгэх миний сүнсний чөлөөтэй байх газар юм. Сүүлийн минь солилцооны арга хэмжээг уйдаавал яахыг минь хэн ч таашгүй!

Күгисаки: Хөөе, хар шидийн сургуульд дөрвөн жил сурдаг биз дээ?

Фүшигүро: Солилцооны арга хэмжээнд зөвхөн гурвынхан болон түүнээс доош анги л оролцдог.

Күгисаки: Аан...

Тоодо: Нинжин сэтгэл гаргаж одоо хагас үхдэл болтол чинь нүдье. Хариул, Фүшигүро. Ямар эмэгтэй сонирхдог юм?

Фүшигүро: Энэ одоо хошин шогийн үзүүлбэр юм уу?

Күгисаки: Энэ танай зуны дүрэмт хувцас юм уу? Гэдэн хөдөлмөөр ч гоё юм аа.

Фүшигүро: Күгисаки гар хоосон байгаа. Сөргөлдөөнөөс зайлсхиймээр байна.

Цүмики: Хүнийг уучлахгүй байх нь муу зүйл биш. Энэ чиний сайхан сэтгэлийн нэг тал биш гэж үү?

Фүшигүро: Тийм гээд хэлчих сонирхдог тал байхгүй. Тэр хүн хувиршгүй сэтгэлтэй л бол илүүц шаардлага тавихгүй ээ.

Күгисаки: Муугүй хариулт байна. "Том хөхтэй" гэж хэлсэн бол чамайг алах байлаа.

Фүшигүро: Дуугүй бай.

Тоодо: Мэдсэн юм аа. Уйтгартай юм, Фүшигүро.

Күгисаки: Фүшигүро!

Маи: Хөөрхий Фүшигүро. Хэчнээн 2-р зэргийн авьяастай хар шидтэн байлаа ч шилдэг зэргийн Тоодо сэнпайн эсрэг ердөө л нэгдүгээр ангийн сурагч. Би дараад нь тайтгаруулаад өгөмз.

Күгисаки: Адилхан юм гэж бодтол огтхон ч үгүй байж. Маки эгч 100 дахин хөөрхөн юм байна. Хангалттай нойроо аваагүй юм уу? Арьс чинь нүхжилттэй юм.

Маи: Яаж хүнтэй ярихыг... заагаад өгье л дөө.

Тоодо: Анх хараад л мэдсэн. "Аа, энэ ч уйтгартай нөхөр байна даа" гэж. Гэхдээ хүнийг гаднах үзэмжээр нь дүгнэж болохгүй биз дээ? Тиймээс албаар асууж байхад чи миний сайхан сэтгэлийг гишгэлж орхилоо.

Фүшигүро: Арай толгойн доторх чинь бас хан боргоцой юм биш биз? Тоодо... Өнөө Тоодо гэж үү? Ноднин болсон хараал эзэмшигч Гэтогийн дэгдээсэн урьд өмнө үзэгдээгүй хар шидийн алан хядах халдлага— Киотогоос Шинжүкү хүрсэн Зуун чөтгөрийн шөнийн жагсаал. Киотод гэнэтхэн гарч ирсэн нэг онц болон таван нэгдүгээр зэрэглэлийн хараагдсан сүнснүүдийг ганцаар арилгасан гэх өнөө Тоодо гэж үү? Онц зэргийг дийлэх чадалтай нэгдүгээр зэргийн хэд хэдэн шидтэн бий л дээ. Аймаар нь... Таныг хараагдсан техник хэрэглэдэггүй гэж дуулсан.

Тоодо: Айн? Аан, тэр дам яриа худлаа л даа. Онц зэргийн эсрэг ашигласан л даа.

Фүшигүро: Нэгдүгээр зэргийн эсрэг ашигладаггүй байх нь ээ? Мангас юм уу хаашаа юм? Тайвширчихлаа. Нүэ, нэмээд Гама! Ёроолгүй худаг. Өрсөлдөгч маань ойрын зайд мэргэшсэн тулаанч. Зайгаа барьж түүнийг хазаарлана. Хурдан юм! Түрүүнийх бүрэн хурд нь байгаагүй хэрэг үү?

Тоодо: Үлбэгэр бас гүехэн юм... Бие чинь ч, эмэгтэй хүний сонирхол чинь ч!

Фүшигүро: Новш! Юу гээч хүч вэ?

Тоодо: Дуусаагүй байна! Чи үнэхээр уйтгартай байна! Тулалдах сонирхол ер төрөхгүй нь.

Фүшигүро: Биеэ барьж байхад бардамнана гэнэ ээ? Тэгж их хүсээд байгаа бол харуулъя л даа.

Тоодо: Хүрээд ир!

Тогэ: Битгий хөдөл.

Панда: Юугаа хийгээд байгаа юм? Ий, бараг л аюулгүй.

Тогэ: Амар загасны хайрс.

Панда: Гадаа байж магадгүй л юм.

Тоодо: Уулзаагүй уджээ, Панда?

Панда: Яагаад солилцооны арга хэмжээ хүртэл тэсэхгүй гэж? Харь, харь. Үгүй бол "Үгүй ээ!" гээд чангаар орилчихно шүү.

Тоодо: Хэлүүлэлтгүй харих гэж байна. Хүрмээ хаана тавилаа? Уйдахааргүй л бололтой. Оккоцуд дамжуулчхаарай: "Чи ч бас ор."

Панда: Ядаргаа вэ. Би бол панда. Хүний үг ойлгохгүй.

Тогэ: Яргай загас.

Маи: Цаашид хар шидтэн баймаар байгаа бол өдөх хүнээ зөв сонгож сур.

Маки: Хөл гарын үзүүрт зарагддаг хүүхдийг минь яаж байна аа, Май?

Маи: Яадаг билээ. Бүүр унхиагаа алдчихсан байхаар чинь анзаарсангүй, Маки.

Маки: Бид хоёул л унхиагаа алдсан бус уу? Чи ч гэсэн аливаа биетэд хараагдсан энергиэ шингээхээс цаашгүй, бас хараагдсан техникүүд чинь новш шд.

Маи: Ер хараагдсан энергигүй байснаас л дээр. Дээшээ харсаар байгаад хүзүү гоёодсон болохоор хааяа чам мэтийн хүнийг дээрээс харахгүй бол горьгүй нь.

Маки: За, больж үз. Хоёул шалдаа буучхаад өрөвдөлтэй юм. Нобара, босож чадах нь уу?

Маи: Бүтэхгүй ээ. Хэсэгтээ л босохгүй. Босохооргүй болтол нь гэмтээсэн... Яасан? Үзмээр байна уу?

Күгисаки: Янзын тусаллаа, Маки эгч! Шинэ авсан бэлтгэлийн хувцсанд минь баахан нүх гаргана гэнэ ээ? Наад дүрэмт хувцсаа тайлж өгөөд аль. Зуны дүрэмт хувцсаа болгоё байз!

Маи: Дараагийн удаа биед чинь нүх гаргана даа! Тэгээд наад урт хөл чинь үүнийг өмсөж чадахааргүй болтол—

Күгисаки: Тайлж өг!

Тоодо: Харьцгаая, Май.

Күгисаки: Юу? Үгүй ээ...

Тоодо: Өө, миний хүрэм байна.

Күгисаки: Фүшигүро хаана байна?

Маки: Айлтгүй ээ. Панда тэр хоёртой цуг байгаа.

Тоодо: Хөгжилдөж байгаа бололтой.

Маи: Тоглоомоо боль! Би одоо л эхэлж байна!

Тоодо: Болохгүй ээ. Чамтай адилгүй, надад Токиод чухал ажил байна. Такадатай гар барина!

Бичиг: Өндөр айдол Такада-чан

Бүгд: Айн?

Тоодо: Унаанаасаа хоцорч, арга хэмжээнд очиж амжихгүйд хүрвэл яахыг минь хэн мэдэх билээ? Цуг яв, Май.

Маи: Аа! Хувиа хичээсэн гэдэг нь!

Тоодо: Киотод ердийн сугалаанд зөрүүлчих гэж.

Маи: Та нарыг солилцооны арга хэмжээнд зүгээр өнгөрүүлнэ гэж бүү санаарай.

Күгисаки: Ялчихсан юм шиг аашилж гэнэ! Дүрэмт хувцсаа үлдээ, новш оо!

Маки: Боль, тэнэг ээ. Одоо энд ялах, ялагдах хамаагүй. Солилцооны арга хэмжээн дээр л бут ниргэе.

Күгисаки: Маки эгч... Түрүүн таныг хараагдсан энергигүй гэж хэлсэн чинь үнэн үү?

Маки: Үнээн. Тиймээс энэ шилгүйгээр хараал ч харж чаддаггүй. Тиймээс хараагдсан биет хэрэглэдэг юм. Анхнаасаа хараал шингээсэн байсан гэсэн үг. Та нар шиг өөрийн хараагдсан энергийг шингээж чаддаггүй ээ.

Күгисаки: Итадорид өгсөнтэй адилхан уу? Тэгвэл яагаад хар шидтэн болсон юм?

Маки: Уурыг нь хүргэх гэж. Доош нь хийсээр ирсэн намайг мундаг шидтэн болчихвол гэр бүлийнхэн маань ямар царай гаргахыг тэсэн ядан хүлээдэг. Алив ээ, бушуухан Шооко дээр очъё.

Күгисаки: Би таныг хүндэлдэг шүү, Маки эгч.

Маки: Тийм үү?

Гакүганжи: Яга ирээгүй л байна уу? Хадан гэртээ харих дөхсөн хөгшний цаг тийм хямдхан биш шүү.

Гожо: Яга захирал хэсэгтээ ирэхгүй ээ.

Гакүганжи: Өө?

Гожо: Хуурамч цагийн хуваарь өгсөн юм аа. Ижичиг дарамталсны дараагаар. Түрүүний явдалд баярлалаа, Гакуганжи захирал аа.

Гакүганжи: Өө? Түрүүний явдал гэдэг чинь?

Гожо: Битгий мэдэн будлиад бай, өвөө. Итадоригийн Юүжигийн талаар ярьж байна. Удирдлагуудын толгойлогчийн хувьд та ч гэсэн оролцсон биз?

Гакүганжи: Яая даа, одоогийн залуус гэж... Хүндэтгэлтэй харьцахаа больжээ?

Гожо: Анхнаасаа хүндэтгэх сонирхолтой байгаагүй. Одооны өвгөчүүл гэж ялархсан, ядаргаатай улс байх юм.

Мива: Хөөе. Ингэж харьцах чинь асуудал дагуулна шүү. Зохих ёсны удирдлагад мэдэгдэнэ. Золиг гэж! Гожо Саторуг амьдаар нь харлаа!

Гожо: Дураараа л бол. Надад удаан ярилцах сонирхол алга.

Мива: Надтай ярьчихлаа! Надтай ярьчихлаа!

Гожо: Өчигдөр шөнө хоёр бүртгэгдээгүй онц зэргийн хараагдсан сүнс над руу дайрсан.

Гакүганжи: Өө? Харамсалтай хэрэг болж.

Гожо: Бүү эндүүр. Энэ бол миний хувьд хотод албадаж судалгаа авахтай адил зүйл.

Мива: Догь юм аа!

Гожо: Тэдгээр хараагдсан сүнс харилцах чадвартай байсан ба хүчтэй хамсаатантай байх учиртай. Дайсан байгаад зогсохгүй. Хакари, Оккоцу, танай Тоодо... Манай сурагчдын түвшин сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Ноднингийн Гэто Сүгүрүгийн хэрэг... Мөн сая гарч ирсэн Сүкүнагийн сав.

Гакүганжи: Юу гэх гээв?

Гожо: Ойлгохгүй байна уу? Та нарын хэрэгцээгүй нэр хүнд, уламжлалаа хадгалж авч үлдэхийн төлөө дарж байсан хүчний урсгал чинь одоо чадлын чинь хэрээс давж бидэн дээр бууж байна. Одооноос гарч ирэх "онц зэрэг"-н ангиллыг та нар хэмжиж чадахгүй. Намайг л ганц хариу тулалдаж байгаа гэж бодож байвал их л өвдөлт мэдрэх байх даа, өвөө.

Гакүганжи: Хэл ам чинь арай хэтрээд байх шиг.

Гожо: Өө, аймаар юм! Хэлэх гэсэн үгээ хэлчихлээ. Ингээд явъя даа. Өө, Яга захирал хоёр цагийн дотор ирэх байх. Баяртай!

Мива: Хоёр цаг?

Гакүганжи: Мива, цай худалдаж аваад ирээч?

Мива: За. Өршөөгөөрэй. Гүйцвэл цуг зургаа авахуулна аа!

Тоодо: Така-тан цацраг хийж үзүүлээч.

Такада: За, үзүүллээ шүү! Тан, Така-тан!

Эр: Цаг дууслаа.

Бичиг: Нэг сарын дараа

Бичиг: Протокол 2018 Есдүгээр сар Канагава муж, Кавасаки хот Кинема кино театр

Бичиг: Цас орсны дараа ахлах сургуулийн гурван хүүгийн зэрэмдэглэгдсэн цогцсыг ажилтнууд олжээ

Бичиг: Үхлийн шалтгаан: Гавлын ясны даралт болон гажуудлын улмаас амьсгалын саажилт үүссэн

Жүнпэй: Өршөөгөөрэй. Театрт... Та тэгсэн үү?

Махито: Хөөх. Намайг харж байгаа байх нь ээ?

Нанами: Нүд халтирам үзэгдэл олж харна шүү. Шийдсэн биз, Итадори?

Мива: Маш их баярлалаа!

Гожо: Зүгээр дээ.

Мива: Авчихлаа даа!

Гакүганжи: Цай яасан?

Мива: Аа!

Бичиг: Жүжү зугаалга

Бичиг: Гар барих арга хэмжээ Арга хэмжээний танхим

Эр: Тэр халуухан эмэгтэй бидэн рүү яг л хог хаягдал аятай харж байна!

Эр2: Битгий догдол.

Тоодо: Май, хүлээлгэсэнд уучлаарай. Яасан бэ? Онцгүй зүйл болоо юу?

Маи: Өөрөөсөө асуувал яасан юм?

Тоодо: Эцэст нь энэ мөч ирэх шив...

Маи: Айн? Энэ юу юм?

Тоодо: Дараагийн гар барих арга хэмжээ. Чи ч гэсэн Такадагийн ямар гайхалтайг биечлэн мэдэр.

Маи: Ёстой ядаргаа юм аа.

Тоодо: Энэ бол миний шүтэн бишрэгчийн... Ирээдүйн нөхрийнх үүрэг.

Маи: Бие арзайлгамаар юм. Гэхдээ саналаас нь татгалзвал бүр ядаргаатай болно.

Тоодо: Яасан бэ?

Маи: За, за.

Эр: Айн?

Такада: Хөөх, охин! Анхны удаагийнх чинь биз?

Маи: Тиймэрхүү л.

Такада: Нэрийг чинь хэн гэдэг вэ?

Маи: Май.

Такада: Май, ядраа юу? Удаан хүлээсэн үү?

Маи: Олон хүн дараалалд зогсож байлаа.

Такада: Дээрдэхээрээ дахин ирээрэй. Санах болно оо, Май.

Тоодо: Эргээд ирэв үү, Май? Ямар байв?

Маи: Байдаг л.

Тоодо: Такада ч үгээр илэрхийлэхийн аргагүй эмэгтэй л дээ.

Маи: Муугүй юм аа.

Бичиг: 9-р анги Гоожуур болон хариу шийтгэл

Back to episodes Go home