7-р анги
Ижичи: Захиралтай уулзах хүртэл жаахан цаг байна. Хаа нэгтээ зогсмоор байна уу?
Гожо: Зүгээр ээ. Хааяа эрт үзэгдэж байя. Зогс.
Ижичи: Айн? Энд үү?
Гожо: Түрүүлээд явж бай.
Ижичи: Айн? Н-Намайг шалгаж байгаа юм уу? Үнэхээр түрүүлээд явчихвал цохихгүй биз дээ?
Гожо: Намайг юу гэж бодоо вэ?
Ижичи: Тийм бол...
Гожо: За байз... Чи хэн гээч нь вэ?
Жоого: Төсөөлснөөс сүйдтэй амьтан биш байж.
Гожо: Хэнийг... сүйдтэй биш гэнэ ээ?
Жоого: Жаал чинь.
Гожо: Хараагдсан сүнс хэрнээ тод ярьж чадаж байна. Дээр нь ийм хэмжээний хараагдсан энерги... Бүртгэгдээгүй онц зэрэг үү? Одоогийн Сүкүнагаас ч илүү хүчтэй байх. Онц зэргийг онцгой болохоор л зэрэглэдэг юм шүү дээ. Ингэж хамаагүй гарч ирээд байвал замбараагаа алдана шүү дээ.
Жоого: Бахархлыг нь сэвтээчихсэн үү?
Гожо: Үгүй ээ. Хөгжилтэй болоод ирлээ.
Бичиг: 7-р анги Халдлага
Жоого: Хөгжилтэй болоод ирлээ гэсэн үү? Аюулын мэдрэхүй ер алга.
Гожо: Албаар хүнгүй газар сонгов уу? Үгүй ээ, бусад шидтэнүүд нэмэгдэж ирэхээс зайлсхийсэн байх нь.
Жоого: Нурман шавжууд!
Гожо: Намайг онилсон нь бол баттай л юм байна. Аюулын мэдрэхүйгүй юм уу даа? Энэ намайг цохивол юу болох вэ? Чимээ? Чимээ болон дэлбэрэлтийн шаталсан довтолгоо юу? Ухаалаг байна.
Жоого: Дахиад ч бий! Иймхэн байсан юм уу? Харах царайны сул дорой нэгний хэт үнэлсэн хэрэг байж. Одоогийн хүн төрөлхтөн үнэхээр сул дорой байна. Амьдралын үнэн мөнтэй амьдарч байсангүй. Бүр бөөлжис цутгамаар. Жинхэнэ хүч, үнэнийг үхлээр дамжуулан тараах болно.
Гожо: Уг нь түрүүн яг ингэсэн шүү дээ. Суралц л даа. Аа, энэ утааг ээ.
Жоого: Юу гэсэн үг вэ?
Гожо: Энгийнээр хэлэхэд намайг оноогүй.
Жоого: Тийм байх учиргүй. Түрүүнийхээс огт өөр байсан. Би гарцаагүй чамд хүрээд цааш харуулсан.
Гожо: Чиний хүрсэн чинь бид хоёрын хоорондох "Хязгааргүй". Харуулъя. Гараа гарга даа. Алив ээ, алив. Алив, алив, алив л дээ.
Жоого: Дайсагнасан шинж алга. Хүрээд яахыг нь үзье дээ.
Гожо: Тээр?
Жоого: Хүрэхгүй байна... Урд нь оччихоод зогсчхож байна. Энэ "Хязгааргүй" байх нь ээ?
Гожо: Яг зогссон хэрэг бус. Надтай ойртох тусам удааширч байгаа хэрэг. Тэгээд, яах гэж байна? Ингээд гар барьж ч болно шүү.
Жоого: Татгалзаж байна.
Гожо: Битгий ич л дээ. Намайг ч гэсэн ичээх гээд байх юм.
Жоого: Чамайг даа! Хурдан юм! Дан ганц хараагдсан энергиэр хүчийг нь нэмэгдүүлсэн хэрэг бус! Юу вэ? Ойлгохгүй байна! Ойлгох хэрэгтэй!
Гожо: Болоогүй байна! Хязгааргүй хаа сайгүй оршдог. Миний хар шид үүнийг бодитой болгодог хэрэг. Давхцал, гажилт... Энэ хоосонд хүрвэл юу болно гэж бодож байна? Хараагдсан техник өөрчлөлт: Улаан. Өө, яг тохирох юм байна.
Гэтоу: Болно л доо, үхнэ шүү, Жого.
Жоого: Хоосон яриа биш байж. Хамаагүй. Цохиж чадахгүй байлаа ч түүнийг Хүрээ рүүгээ чирч оруулна. Хаашаа явчхав?
Гожо: Уучил, уучил.
Юүжи: Хаана вэ? Энэ хаанах вэ?
Гожо: Хүлээж байв уу?
Жоого: Тэр чинь... Сүкүнагийн сав уу?
Гожо: Үзэхээр ирсэн Итадори Юүжи байгаа юм.
Юүжи: Фүжи уул! Түүний толгой нь Фүжи уул шиг юм!
Сайм: Би чамайг хамгаална. Хэзээ ч орхихгүй.
Фродо: Сам...
Гожо: Хөөх, гайхмаар хурдан сурч байна шүү.
Фродо: Хөдөлье.
Гожо: Юүжи.
Юүжи: Гожо багш?
Гожо: Ярихад ч асуудалгүй байна.
Юүжи: Хэрэг гараа юу?
Гожо: Бушуухан гаргалтыг нь нэмэгдүүлж, дараагийн шат руу шилжихэд бэлэн болжээ. Явцгаая, Юүжи.
Юүжи: Айн?
Гожо: Хөтөлбөрт тусгагдаагүй хичээл. Хар шидийн тулааны оргил болох Хүрээ тэлэлтийн талаар зааж өгье.
Юүжи: Яагаад бид живэхгүй байгаа юм? Багш аа, би аравхан секундийн өмнө сургууль дээр байсан биз дээ? Юу болоод байна?
Гожо: Өө, шилжчихсэн юм.
Юүжи: Аа, тайлбарлах шинжгүй шив дээ.
Жоого: Сүкүнагийн сав. Үнэхээр амьд байж.
Гэтоу: Гожо Саторуг тулалдах чадваргүй болгох. Хоёр дахь нь Рёомэн Сүкүна болон Итадори Юүжиг өөрсдийн талд оруулах явдал.
Жоого: Ирээдүйн төлөвлөгөөний төлөө Итадориг алахгүй. Арай бидний зорилгыг мэдчихсэн юм биш биз? Наад жаалаа яах гэж авчраа вэ? Бамбай юм уу?
Гожо: Бамбай? Биш, биш. Хэлсэн шүү дээ. Үзэх гэж ирсэн гэж. Энэ хүүд олон зүйл зааж байгаа юм аа. Чи түүнд санаа зоволтгүй тулалд, тулалд.
Жоого: Өөртөө гай удах амьтныг авчрах чинь мулгуу үйлдэл.
Гожо: Зүгээр дээ... Угийн чи... Суга юм чинь.
Жоого: Намайг бүү дутуу үнэл, жаал аа! Наад маадгар нүүрийг чинь таатайгаар залгилна даа!
Юүжи: Тэр... Суга гэж үү? Одоог хүртэл нүүр тулж байсан мангасуудаас илүү мангаслаг байна!
Гожо: Зүгээр ээ. Надаас бүү холд.
Жоого: Хүрээ тэлэлт!
Юүжи: Э-Энэ юу вэ?
Жоого: Төмөр уулын авс!
Юүжи: Э-Энэ юу вэ?
Гожо: Үүнийг Хүрээ тэлэлт гэдэг юм. Эргэн тойрондоо хараагдсан энерги шингээж
Юүжи: Халцгай! Халцгай, халцгай, халцгай!
Гожо: Төрөлх Хүрээг барьж болно.
Юүжи: Халцгай, халцгай, халцгай!
Гожо: Та нарын засан хүмүүжүүлэх төвд харсан чинь хараагдсан техник шингээгээгүй дутуу Хүрээ байсан. Сайтар барьсан Хүрээ байсан бол нэгийнхэн та нар бүгд үхэх байлаа. Мэгүми үүнийг ойлгосон болов уу. Хүрээг тархаах нь асар их хэмжээний енерги шаарддаг ч тэр зэргийн ашиг тус бий. Эхнийх нь хүрээлэн буй орчны нөлөөнд үзүүлэлтүүдийг чинь өсгөнө.
Юүжи: Өө! Видео тоглоомын хүч нэмэгдүүлэгч шиг л юм байна!
Гожо: Өөр нэг нь...
Жоого: Ихэнх шидтэнүүд миний Хүрээнд орсон даруйдаа үнс болтлоо шатах байсан.
Гожо: ..Хүрээнд шингэсэн техникүүд тухайн Хүрээнд гарцаагүй ононо.
Юүжи: Гарцаагүй?
Гожо: Гарцаагүй. Гэхдээ бүү санаа зов. Үүнийг зохицуулах хэд хэдэн арга бий. Саяных шиг хараагдсан техникээр довтолгоог нь хааж болно. Өөрөөр... Үүнийг төдийлөн зөвлөмөөргүй л байна, хүрээнээс гадуур зугтааж болно. Гэхдээ бүтэхгүй дээ. Мөн...
Жоого: Чиний Хязгааргүйг давах нягт Хүрээгээр саармагжуулж чадвал миний техникүүд чамд хүрнэ.
Гожо: Аанха, ононо оо.
Юүжи: Айн? Хязгааргүй?
Жоого: Шоронгийн орныг надад өг! Цуглуулгадаа нэмье. Энд ирсэн маань тал нь тоглоом байсан. Алж чадахгүй байлаа ч хамаагүй л гэж бодсон. Гэвч бидний дунд болсон явдлын энэ ялгаа... Хараагдсан сүнсний, шинэ хүн төрөлхтний нэр хүндийн хувьд энэ бол огтхон ч зөвшөөршгүй явдал!
Гожо: Хүрээтэй тулах хамгийн нөлөө бүхий арга нь өөрийн Хүрээг дэлгэх явдал юм. Нэгэн зэрэг хоёр Хүрээ дэлгэгдвэл хамгийн боловсронгуй нь орон зайг эзэлнэ. Гэхдээ заримдаа зохицол, хараагдсан энергийн хэмжээ гол хүчин зүйл нь болдог ч гэлээ...
Жоого: Үнс ч үлдээхгүй дээ, Гожо Сатору!
Гожо: Хүрээ Тэлэлт: Хязгааргүй Хоосон.
Жоого: Юу болчхов? Миний Хүрээ дарагдчихав уу? Юу ч харахгүй нь. Юу ч мэдрэгдэхгүй нь. Биш ээ... Бүхнийг харж байна! Бүхнийг мэдэрч байна! Гэвч мэдээлэл бүрэн бүрдэхгүй нь... Дээр нь юу ч хийж чадахгүй нь.
Гожо: Энэ бол Хязгааргүйн дотоод ертөнц. Ойлгоц, харилцаа... Амьдрахтай холбоотой бүхий л үйлдэл хязгааргүй удаа хүчээр гүйцэтгэгдэнэ. Егөөтэй байгаа биз? Бүхнийг олж авсан хэрнээ юу ч хийж чадахгүй... Амар тайвнаар үхнэ гэдэг. Гэхдээ чамаас асуух асуулт байгаа учраас ингээд өршөөн хэлтрүүлье. За тэгэхээр хэний тушаалаар энд ирэв?
Юүжи: Үнэхээр л хамгийн хүчирхэг хар шидтэн юм даа! Амьд биетийн хувьд огт өөр түвшинд байна!
Гэтоу: Өө, хөөрхий. Яах вэ? Аврах юм уу? Би сургуулийнханд царайгаа харуулж болохгүй учраас ингээд харья даа. Чи авармаар байгаа бол авар даа. Та нарт тийм сэтгэл хөдлөл байдгийг мэдэхгүй ч гэсэн.
Ханами: Байлгүй яах вэ. Бид жинхэнэ хүмүүс юм чинь.
Гэтоу: Хараагдсан сүнс юм байж юу гэнэ вэ.
Гожо: Тушаал авч хөдөлдөг нөхөр яавч биш. Намайг хороолоо гээд чамд завшаан болох байсан юм уу? Аль нь ч байсан хэн гэдгийг нь мэдмээр байна. За, бушуу хэлээд аль.
Жоого: Хэн чамд хэлнэ гэж, жаал чинь!
Гожо: Ингэж хэлж болж байгаа юм уу?
Жоого: Чамайг даа!
Гожо: Хурдхан хэлэхгүй бол арилгачихна шүү. Тэртэй тэргүй арилгана л даа.
Юүжи: Байз, хараалууд ярьж чаддаг байх нь ээ? Энгийн харагдаад ажиглалаа л даа.
Гожо: Пээ!
Юүжи: Цэцгүүд!
Гожо: Үзэсгэлэнтэй юм! Энэ чинь хараал биз дээ? Тулалдах эрмэлзлийг минь үгүй хийх нь.
Юүжи: Багш аа, би зүгээр! Түүнийг хөө! Уучлаарай, би худал хэлсэн юм! Туслаарай!
Гожо: Хөөх. Зугтаачихлаа. Байр байдлаа нуухдаа сайн юм аа. Галт уулан толгойтоос илүү эвгүй юм.
Юүжи: Намайг үнэхээр уучлаарай. Надаас болж л тэд зугтаачихлаа. Гэхдээ та л намайг авчирсан биз дээ?
Бичиг: Намайг үнэхээр уучлаарай. Надаас болж л тэд зугтаачихлаа. Гэхдээ та л намайг авчирсан биз дээ? - Юүжи
Гожо: Энэ түвшний хараагдсан сүнснүүд бүлгэм үүсгэж байгаа байх нь ээ? Сонирхолтой болж ирж байна шүү. Юүжи. Та бүгдийг түүнийг ялах хэмжээний болохыг хүсэж байна шүү.
Юүжи: Түүнийг үү дээ?
Гожо: Бодитой зорилготой байвал дээр биз дээ? Чамайг авчирсан нь сайн хэрэг болжээ.
Юүжи: Юу болоод байгааг нь сайн ойлгохгүй л байгаа болохоос. Энэ хүн нээрэн яриад байна уу?
Гожо: Зорилгыг чинь тодорхойлсноос хойш одоо хүрэх л үлдлээ. Хуваариа жаахан шахна аа хө. Одооноос сарын турш кино үзэж, надтай тулалдана даа.
Юүжи: Тантай тулалдана аа? Сарын турш амьд байх юм уу дөө.
Гожо: Үүний дараа бодит тулаан. Хэд хэдэн хүнд даалгаварт явж биелүүлэх хэрэгтэй. Үндэс болон яаж хэрэглэхийг нь сураад солилцооны арга хэмжээн дээр гайхуулна даа.
Юүжи: За, багш аа!
Гожо: За, Юүжи?
Юүжи: Солилцооны арга хэмжээ гэж юу юм?
Гожо: Би хэлээгүй билүү?
Яга: Хоцорч байна!
Гэтоу: Яасан тайван амгалан байх чинь вэ.
Махито: Жого яасан, Гэто?
Гэтоу: Үхэхийн наагуур. Ханами аврахаар очсон болохоор зүгээр биз.
Махито: Хариуцлагагүй гэдэг нь. Чи л хатгаа биз дээ?
Гэтоу: Үгүй шүү. Харин ч зогсоох гэсэн.
Махито: Чөтгөрийг дурсахаар гэж. Жого, Ханами. Зүгээр байгаа чинь сайн хэрэг.
Жоого: Яаж харахад чинь зүгээр байна?
Гэтоу: Энэ зэргийн байгаа чинь их юм.
Жоого: Чи муу...
Гэтоу: Ингээд ойлгосон гэж найдъя. Гожо Саторуг тохирсон цагт, тохирсон газарт бид давуу талаа баталгаажуулсны дараа хорих болно. 10-р сарын 31-нд Шибүяад гүйцэтгэнэ. Дэлгэрэнгүйг дараад нь холбоо барьж тайлбарлана. Болно биз, Махито?
Махито: Асуудал алга. Зальжин үзнэ ээ. Хараал шиг. Хүн шиг.
Бичиг: Жүжү зугаалга
Зэрэг: Нэг, хоёр, гурав, дөрөв
Жоого: Юу хийж байгаа юм?
Гэтоу: Бразил дасгал. Дөрөв, гурав...
Махито: Янзын биеэ халаагаад авлаа.
Гэтоу: Хэлээд юу гэхэв.
Жоого: Та хоёр яах гэж байгаа юм?
Махито: Гэто!
Гэтоу: Өшиглөөрэй! Махито!
Махито: Уналттай өшиглөлт! Өшиглөөд!
Жоого: Та хоёрыг дараад нь ална даа!
Back to episodes Go home