Jujutsu Kaisen S1_06

6-р анги

Сүкүна: Доороос минь битгий зөвшөөрөлгүй ширтээд бай. Би дургүй... Жаал аа.

Юүжи: Тэгвэл буугаад ир л дээ, дээрээс чинь харъя!

Бичиг: Борооны дараа

Сүкүна: Их л өсөрхөж байх чинь?

Юүжи: Тэгэлгүй яадаг юм. Чамд алуулчхаад шүү.

Сүкүна: Гарыг чинь нөхсөн ачийг мартаа юу даа?

Юүжи: Дараад нь зүрхийг минь суга татчихаа биз дээ? Энэ там уу? Үхсэнийхээ дараа ч чамтай байх болсноо хүлээн зөвшөөрч чадах эсэхээ мэдэхгүй нь. Болж байна. Уйлуулаад өгье! Бэлэн байсан гэж найдъя!

Сүкүна: Зогсож байсан газар руу онилж байжээ?

Юүжи: Боов үмхэх шив! Дөнгөлөө! Айн?

Сүкүна: Чи уйтгартай юм аа.

Юүжи: Бүрэн үмхүүллээ дээ гэж бодсон юм сан! Новш!

Сүкүна: Энэ нөгөө ертөнц биш. Миний төрөлх хүрээ.

Юүжи: Төрөлх хүрээ? Фүшигүрогийн хэлж байсан зүйл үү?

Сүкүна: Миний оюун санаанд байна гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл бид хараахан үхээгүй байгаа. Чи миний нөхцөлийг зөвшөөрвөл зүрхийг чинь нөхөөд амилуулж болж байна.

Юүжи: Том дуугарч байх чинь. Том дуугарч байгаа ч гэлээ чи үхмээргүй л байгаа биз дээ?

Сүкүна: Нөхцөл байдал өөрчлөгдсөн. Ойрх ирээдүйд би сонирхолтой зүйл олж харна. Хоёр нөхцөл байна. Нэг: Намайг "Нэмэлт" гэж дуудахад чи биеэ нэг минутын хугацаатай зээлдэнэ. Хоёр: Энэ амлалтыг мартах явдал.

Юүжи: Чадахгүй. Ямар зорилготойг чинь мэдэхгүй ч сэжиг бүхий байна. Энэ удаагийн явдлаар сайтар ойлголоо. Чи бол хорон санаатан. Дахин хэзээ ч биеэ зээлэхгүй.

Сүкүна: Тэгвэл энэ нэг минутад хэнийг ч алахгүй, гэмтээхгүй гэдгийг амлая. Ядаргаатай юм.

Юүжи: Чамд яг итгэж харагдаач!

Сүкүна: Итгэх, итгэхгүйдээ биш. Энэ бол хэлэлцээр. Хориглох зүйл. Биелүүлэхгүй бол шийтгүүлэх нь би. Өөрт оногдсон хэмжээнээс хэтрүүлж хүртэх гэвэл шийтгэл хүлээнэ. Үүнийг чи өөрийн биеэр мэдэрсэн байх учиртай.

Юүжи: Өмнө нь зүгээр л байсан шд!

Сүкүна: Айн? Аан... Тэр үед би ч гэсэн солигдохыг хүссэн юм. Чи ч гэсэн тэр шидтэний хэлснээр хийсэн төдий. Хэлэлцээр нь хамтын ашиг сонирхол дээр үүсдэг. Хар шидтэй холбоотой гол хүчин зүйлүүдийн нэг.

Юүжи: Ойлголоо. Холдож үз. Нөхцөлийг чинь зөвшөөрлөө. Яах гэж байгааг чинь сайн мэдэхгүй ч, би амьдарч л байвал! Гэж хэллээ юу? Ямар ч нөхцөлгүй амьдруулаад аль. Тэгээд ч чиний буруугаас болж үхсэн.

Сүкүна: Тэгвэл ингэе. Одоо үхэх сэхэхээ үзтэл тулалдаад чи ялбал ямарваа нөхцөлгүйгээр чамайг амилуулъя. Хэрэв би ялбал миний нөхцөлийн дор амил.

Юүжи: Болж байна! Хэмх нүдээд—

Гожо: Би байна аа, муухай ааш авиртай.

Ижичи: Мэднэ ээ.

Гожо: Ижичи, дараад нь духаа цоо няслуулна гэж мэдээрэй.

Ижичи: Н-Няслуулна аа?

Гожо: Багш байх нь миний хэв маяг биш. Ийм хүн яагаад энэ сургуульд багшлах гэж ирснийг мэдэх үү? Асуу л даа.

Ижичи: Яагаад вэ?

Гожо: Надад мөрөөдөл бий.

Ижичи: Мөрөөдөл?

Гожо: Тийм. Юүжигийн энэ явдлаас л харахад хар шидийн ертөнцийн өндөрлөг ёс бус үйлдлээр дүүрэн. Хуучинсаг тэнэгүүд. Уламжлалт тэнэгүүд. Сэхүүн тэнэгүүд. Ердөө л тэнэгүүд. Муудсан жүрж дээрх дуудлага худалдаа. Ийм ялзарсан хар шидийн ертөнцийг шинэчилмээр байна. Дээд тушаалтнуудыг бүгдийг нь ална гэдэг амархан хэрэг. Гэхдээ ингэлээ гээд тэд солигдохоос цаашгүй. Хувьсгал явагдахгүй. Ийм аргаар хэн ч намайг дагахгүй. Тиймээс л би боловсролыг сонгосон юм. Хүчтэй, ухаалаг нөхдийг өсгөхийн тулд. Тиймээс өөрийнхөө даалгаварт сурагчдаа тавьчихдаг тал ч бий. Хайр нь дотроо нь тэр.

Ижичи: Чи зүгээр л залхуурсандаа биш үү?

Гожо: Тэд бүгд авьяастай. Ялангуяа гурвын Хакари, хоёрын Оккоцу. Тэд надтай нэг түвшинд очих шидтэнүүд болно. Юүжи ч гэсэн тэдний нэг байсан юм.

Шооко: Хөөе, хоёр оо. Эхлэх гэж байна шүү. Наанаа харж суух гээ юу?

Юүжи: Ий, би шав шалдан байна шд.

Ижичи: Г-Гожо! Т-Т-Т-Т-Тэр амьд байна!

Гожо: Ичижи, дуугүй бай!

Шооко: Жаахан харамсалтай л юм.

Юүжи: Юу, ичмээр л юм. Та хэн бэ?

Гожо: Юүжи!

Бичиг: Энэ хооронд үүнийг нөмөрчих!

Гожо: Эргээд ирэв үү.

Юүжи: Аанха. Эргээд ирсэндээ таатай байна!

Шооко: Аа, тайлангаа засахаас.

Гожо: Үгүй ээ, тэр чигт нь орхичих. Дахиад онилуулахаас нь өмнө Юүжиг жаахан хүчтэй болох цаг гаргаж өгмөөр байна. Шоко, уучлаарай. Юүжиг үхэгсдийн жагсаалтад оруулснаараа үлдээчихгүй юу?

Шооко: Тэгвэл Итадориг бүрэн нуух гэж байгаа юм биз дээ?

Гожо: Үгүй ээ, солилцооны арга хэмжээгээр амжуулж түүнийг гаргаж ирнэ.

Шооко: Яагаад?

Гожо: Энгийн шалтгаанаар. Залуу хүмүүсээс залуу насыг нь авна гэдэг өршөөшгүй хэрэг.

Юүжи: Бүгд ангайх байх даа.

Гожо: Хэнбугай ч байлаа гэсэн.

Ажилчин-эр: Би одоо ажлаа пяллаа. Би угийн л хариуцлага өндөртэй хүн.

Дүү эм: Ах аа.

Ажилчин-эр: Цалингаа дөрвөн охин дүүгээ коллежид явуулахын тулд бүгдийг нь хадгалсан.

Дүү эм: Ах аа.

Дүү эм2: Ах.

Дүү эм3: Ах.

Ажилчин-эр: Ийм би хүртэл амьд үлдэх зөн совинтойгоо тэмцэж чадахгүй нь. Тэр ширээ рүү ойртвол үхнэ.

Жоого: Гожо Сатору. Бид хүч нэгтгэлээ ч түүнийг алж чадах болов уу?

Гэтоу: Нэг бол та нарын гараас мултарна. Бүр муугаар бодоход та нарыг бүгдийг чинь арчина. Алахын оронд хорих талаар энергиэ зарцуулсан нь зүйтэй гэж зөвлөх байна.

Жоого: Хорих оо? Санаа байгаа юм уу?

Гэтоу: Онц зэргийн хараагдсан биет, Шоронгийн орныг ашиглана.

Жоого: Шоронгийн орон?

Эзэн эр: 5-р ширээ ер юм захиалахгүй юм аа. Нэг нь очоод яаравчлуул. Ширээндээ өөртэйгөө л яриад байх юм.

Ажилчин-эр: Уучлаарай, дарга аа. Би гарлаа!

Эзэн эр: Айн? Юу? Хөөе! Байз!

Жоого: Тэр жигшмээр зүйл байгаа юм уу?

Эзэн эр: Агааржуулагч ажиллаж байгаа биз дээ?

Гэтоу: Жого, бүү догдлоод бай. Бүгчим болоод байна.

Эзэн эр: Ноёнтон, юу захиалахаа шийдэв үү?

Гэтоу: Үймээн гаргахгүй байхыг л хүсэх юм.

Жоого: Энэ яав л гэж.

Эм: Юу вэ...

Гэтоу: Үнэтэй ресторан сонгоогүй нь яамай даа.

Жоого: Гэто, би Сүкүнагийн хэдэн хурууны хүчтэй вэ?

Гэтоу: Багаар бодоход найм юм уу, есөн хуруу юм уу?

Жоого: Хангалттай. Шоронгийн орныг надад өг! Цуглуулгадаа нэмье. Хариуд нь Гожо Саторуг... би хорооё.

Эм: Тус—

Фүшигүро: Биднийг хэргийн газар очиход хүү чинь хэдийнээ тэнгэрт хальсан байсан. Үнэнийг хэлэхэд би тэнд байсан хүмүүсийг аврахаас тээнэгэлзсэн. Гэвч найз маань өөр бодолтой байсан. Бүтэлтэй биш ч, хүүгийн чинь үхлийг баталгаажуулсны дараа цогцсыг нь авч явахыг оролдсон.

Юүжи: Гуйя.

Dialogue: 2,0:00:00.00,0:00:00.00,Default,Бичиг: Оказаки Тадаши

Фүшигүро: Ядаж үүнийг ав даа. Тадашиг аварч чадаагүйг минь уучлаарай.

Ээж: Зүгээр дээ. Уучлалт гуйх хэрэггүй. Түүнийг үхсэнд гашуудаж байгаа ганц хүн нь би...

Маки: Хоцорлоо, Мэгүми.

Тогэ: Хүрэн замаг.

Маки: Юу хийж байв?

Фүшигүро: Юу ч байсан хамаа байна уу? Зэнин сэнпай... Хар шидтэний хувиар ямар хүмүүсийг авармаар байна?

Маки: Айн? Миний ачаар хүн аварч байгаа эсэхийг тоодог ч үгүй.

Фүшигүро: Асуудаггүй байж.

Маки: Юу?

Күгисаки: Фүшигүро! Ярилцлагын бэлтгэл асуулт асуухаа боль! Надтай солигд! Сургуулийн дүрэмт хувцаснаас залхаж байна! Явж хөөрхөн биеийн тамирын хувцас авахуулаад аль!

Панда: Алив ээ!

Фүшигүро: Тэр хоёр юу хийгээд байна аа?

Панда: Буух бэлтгэл.

Тогэ: Гичийн навч.

Панда: Та хоёр гардан тулаанд сул болохоор тэр.

Маки: Эхлээд... Биднийг нэг цохь. Тэгж байж л ярилцъя.

Гожо: Гардан тулаанд чи нөгөө хэдээсээ бүтэн толгой илүү. Одоо суралцвал зохих зүйл чинь хараагдсан энергийг удирдах буюу хар шидийн багахан хэсэг юм. Яасан бэ?

Юүжи: Намайг бэлдэхэд Гожо багш л хамгийн тохирно гэж боддог байсан болохоор баяртай байна. Би сул дорой, хэнийг ч аварч чадаагүй. Бүр дор нь Фүшигүрог алах дөхсөн. Одоогийн байдлаар тэдний царайг харж чадахгүй нь. Хүчтэй болмоор байна. Хамгийн хүчирхэг болохыг зааж өгөөч.

Гожо: Зорилт өндөр байна.

Юүжи: Багш аа, та өөрийгөө хамгийн хүчирхэг нь гэсэн шд.

Гожо: Юутай ч эхлээд тэнд байгаа ундааны лааз руу харцгаая. Тэр нь хараагдсан энергитэй, харин энэ нь хараагдсан техниктэй.

Юүжи: Тийм бий. Ойлгохгүй байна.

Гожо: За, байз өө. Хараагдсан энергийг цахилгаанаар төсөөлөөд үзье. Харин хараагдсан энергийг цахилгаан хэрэгслээр. Цахилгааныг дангаар нь ашиглах төвөгтэй биз? Тиймээс л бид цахилгаан хэрэгслээр цахилгаан явуулж үр дүнг нь хүртдэг. Үүнийг ердөө хараагдсан энергиэр буудсан төдий. Харин үүнийг техникээр хараагдсан энергиэ дамжуулж идэвхжүүлсэн хар шидээр мушгисан.

Юүжи: Тэгэхээр би маш янзтай хараагдсан техник сурах гэж байгаа байх нь ээ?

Гожо: Үгүй ээ, чи хараагдсан энерги ашиглахгүй ээ.

Юүжи: Айн?

Гожо: Ердийн шикигами болон хөшиг хэрэглэгчид ондоо ч хараагдсан техник нь үндсэндээ төрсөн цагаас чинь хойш биед чинь тогтсон байдаг. Тиймээс хар шидтэнүүдийн хүч ойролцоогоор 80% нь төрөлх авьяас байдаг. Зүгээр үү?

Юүжи: Би ч гэсэн аянга унагах ч юмуу, гал ч юм уу, хүчтэй бөмбөг гаргаж чадна гэж бодож байсан юм.

Гожо: Хүчтэй бөмбөг гаргаж чадна шдээ. Онитагийн.

Юүжи: Хэрэг алга өө. Рэй буу ч юм уу, Банкай ч юм уу, Расэнган ч юм уу, Додонпа гаргахыг хүссэн юм сан.

Гожо: Одоо л ашиглаж чадахгүй төдий.

Гожо: Тэртэй тэргүй чиний биед Сүкүнагийн техникүүд тогтоод ирнэ.

Юүжи: Камэхамэхагаар буудмаар байсан юм сан.

Гожо: Чадахгүй зүйлээ зүгээр орхичих өө! Чиний хүчийг нэмэгдүүлэх дээр ажиллая!

Юүжи: Ёстой хэрэг алга.

Гожо: Чиний тулааны хэв маягт хослуулж хараагдсан энергийг уусгаж өгье. Муу хар шидтэнээс ийм үндсэн юмандаа сайн шидтэнээс би илүү эмээнэ. Түрүүн хэлсэнчлэн, гардан тулааны  авьяасаараа чи хэнийг ч дагуулахгүй.

Юүжи: Гэхдээ наадахыг чинь угийн чадна шдээ!

Гожо: Бос.

Юүжи: Тэр үед яаж ийгээд ашиглаж чадсан.

Гожо: Тэгвэл оролдоод үз. Ийшээ цохь. Угийн чадахгүй.

Юүжи: Бэртчихээд гоншгоноод байв даа.

Гожо: За, бушуул, бушуул. Ямар ч хараагдсан энерги шингэсэн байсангүй.

Юүжи: Яагаад вэ?

Гожо: Хараагдсан энергийн эх үүсвэр нь сөрөг сэтгэл хөдлөл. Чиний яриад байгаа тэр үед чи уур, айдастаа автсан байсан байх.

Юүжи: Хараагдсан энергийг ашиглахын тулд байнга үхтлээ уурлах ёстой юм уу? Нээрэн Фүшигүро үргэлж түргэн ууртай байдаг юм байна.

Фүшигүро: Чөтгөр ноход!

Гожо: Үгүй ээ.

Маки: Яасан бэ?

Фүшигүро: Сая гэдэн хөдлөөд явчихлаа.

Маки: Айн?

Фүшигүро: Үгүй ээ, танд биш ээ.

Тогэ: Хулд загасны түрс.

Маки: Солилцооны арга хэмжээ хүртэл ердөө сар хагасын хугацаа байна, тиймээс битгий дэмий зогсоод бай. Дараад нь чи уртаар нь оролдоод үз.

Фүшигүро: Давгүй санагдаж байна.

Гожо: Бүгд сэтгэл хөдлөлийн өчүүхэн очоор хараагдсан энерги гаргахад бэлтгэгдсэн байдаг. Түүнчлэн ихээхэн сэтгэл хөдлөлд автсан үедээ хараагдсан энергийг дэмий зарцуулахгүйн тулд ч бэлтгэгддэг. Үүнийг бэлдэх хэд хэдэн арга бий. Хамгийн ядраах аргаар нь чамайг бэлдэнэ.

Юүжи: Я-Ямар?

Гожо: Кино үзнэ.

Юүжи: Кино үзэх ээ?

Гожо: Аанха. Агуу бүтээлүүдээс С ангиллын аймшгийн кинонууд болон хөгийн Франц кинонууд хүртэл. Сэрүүн байх үедээ тасралтгүй үзнэ шүү. Мэдээж зүгээр үзээд суухгүй. Түүнтэй хамт үзнэ.

Юүжи: Энэ юун хөөрхөн хэрнээ заваан хүүхэлдэй вэ?

Гожо: Хөөрхөн байна уу? Захирлын бүтээсэн хараагдсан цогцос байгаа юм.

Юүжи: Аа, мэдсэн юм аа! Түүний хэв маягтай адилхан юм! Тэгээд? Ер ойлгож өгөхгүй л байна.

Гожо: Бүү яар. Удахгүй ойлгоно. Наад хараагдсан цогцос чинь чамайг тодорхой хэмжээний хараагдсан энергийг гаргахгүй бол нүдээ нээгээд саяных шиг цохино.

Юүжи: Ёо!

Гожо: Түрүүн хэлсэнчлэн энд төрөл бүрийн кинонууд өрөөстэй бий. Зүрх догдлуулмаар, онц сонирхолтой, уйлуулж, инээлгэсэн, заваан ч кино бий. Эхлээд наад хараагдсан цогцоо сэрээлгүй нэг киног эхнээс нь дуусгах явдал. Энэ нь чамайг ямар ч сэтгэлийн хөдлөлтэй байсан хараагдсан энергийг гаргуулах зорилготой бэлтгэл. Хэт ихийг эсвэл хэт багыг гаргаж болохгүй. Эхлээд чи ч гаргаж чадах бүдэг хэмжээнд хараагдсан энергийг тохируулах ч гэлээ гарцын хэмжээ тогтмол нэмэгдэх учраас анхаарлаа сулруулж болохгүй.

Юүжи: Багасгая гээд ч багасгаж чадахгүй шд.

Гожо: Юунаас эхэлж үзмээр байна? Би үүнийг санал болгож байна. Гол дүрийн эмэгтэй нь ядаргаатай ч төгсгөлд нь сэтгэл хөдөлгөм үхдэг юм.

Юүжи: Гол үйл явдлыг нь спойлдчих юм байна л даа. Өө, тийм! Эхлээд тулаантайгаас— Ёоё л доо!

Гожо: Хөөе, уурласан ч гэсэн хараагдсан энергиэ тогтвортой байлга.

Панда: Хараагдсан зэвсэг авч явах арга уу?

Фүшигүро: Зэвсгээр гардан тулааны чадвараа  нэмэгдүүлэхтэй санал нэгдэж байгаа ч, хараагдсан техникээ хэрэглэж болохуйц ямар ч үед хоёр гараа чөлөөтэй байлгамаар байна. Сэлэмтэй байхад хуйд нь хийх гэж цаг алдана. Зэнин сэнпай ихэвчлэн хоёроос илүү зэвсэг авч явдаг байх аа? Яаж чаддаг юм?

Маки: Пандагаар бариулдаг юм.

Фүшигүро: Асуудаггүй байж, 2-р хэсэг.

Панда: Эд зүйлс агуулах мөн гаргаж өгөх үүрэгтэй хараагдсан сүнс дагуулж явдаг шидтэнүүд байдаг.

Маки: Тэр чадахгүй ээ. Наадах чинь ховор. Сүнсийг сургахад ч цаг орно. Гэхдээ олбол надад хэлээрэй.

Панда: Калпасын нэг жилийн хэрэглээ.

Сүкүна: Ойлгохгүй юм. Чи тэр үед яагаад зугтсан юм? Хайран авьяас.

Фүшигүро: Надад онц зэргийг ялах авьяас байгаа гэсэн утгатай байсан гэж үү?

Тогэ: Туна, туна.

Маки: Айн? Юу?

Фүшигүро: Сэнпай. Яаж ийгээд чадна гэж бодож байна.

Күгисаки: Ура-хара! Ура-хара хаана байна? Газар дор уу?

Эр: Улаан утас, цэнхэр утасны алийг нь тасалбал дээр вэ?

Эм: Урьд нь миний амьдарч байсан газарт зориулалтын хогийн уутнууд нь...

Эр: Хөөе, ийм үед юу ярина вэ?

Эм: ...хуванцар хогийг улаанд, шатамхай хогийг цэнхэрт хийдэг байсан. Би боддог байсан л даа, эсрэгээрээ биш гэж үү? Тийм ээ! Уг нь улаан байх ёстой!

Эр: Чамд итгэлээ.

Юүжи: Кола ууж байхад болиоч дээ!

Гожо: Битгий уу л даа.

Юүжи: Киног чипс идэж, кола ууж л үзнэ биз дээ!

Гожо: Тэр ч тийм шүү. За, надад зохицуулах ажил байна. Энэ эрчээрээ хичээгээрэй.

Юүжи: Ингээд хүчтэй болно гэж үү?

Гожо: Өө, тийм. Үхчихсэн байхдаа Сүкүнатай ярилцсан уу?

Юүжи: Ярилцах?

Гожо: Зүрхийг чинь нөхөхдөө нөхцөл ч юм уу, гэрээ энэ тэр санал болгосон уу?

Юүжи: Аан, нэг юм ярьсан л санагдаад байна... Юу байсныг нь санадаггүй ээ.

Гожо: Тийм бий.

Ижичи: Захиралтай уулзах хүртэл жаахан цаг байна. Хаа нэгтээ зогсмоор байна уу?

Гожо: Зүгээр ээ. Хааяа эрт үзэгдэж байя. Зогс.

Ижичи: Айн? Энд үү?

Гожо: Түрүүлээд явж бай.

Ижичи: Айн? Н-Намайг шалгаж байгаа юм уу? Үнэхээр түрүүлээд явчихвал цохихгүй биз дээ?

Гожо: Намайг юу гэж бодоо вэ?

Ижичи: Тийм бол...

Гожо: За байз... Чи хэн гээч нь вэ?

Бичиг: Жүжү зугаалга

Хүүхэд эр: Гожо Саторугийн Го Го Гожо!

Гожо: Өнөөдөр манай сургууль болох Токиогийн хар шидтэний сургуульд ирээд байна.

Бичиг: Сатору багш.

Гожо: Хөөх, асуудалтай байгаа нэгэн хүү байна. Шинэ сурагч юм болов уу? Хараагдсан энерги сайтар гаргаж чадахгүй байгаа бололтой. Зөвлөгөө өгье байз. Чи нарийхан замаар алхаж байна. Урд чинь коллежийн эгнээ залуус. Тэд чамайг ер анзаараагүй байгаа. Тэднийг алахыг хүсэж байгаа биз дээ?

Юүжи: Дуугүй бай.

Бичиг: 7-р анги Халдлага

Back to episodes Go home