Jujutsu Kaisen S1_05

5-р анги

Сүкүна: Хөгийн юм. Солигдмоор байгаа бол бушуу солигд! Яасан бэ, жаал аа?

Фүшигүро: Төрөлх хүрээ хаагдсан байна! Онц зэрэг үхчхэж! Одоо Итадориг аюулгүй аваад ирвэл...

Сүкүна: Харамсалтай нь цаадах чинь ирэхгүй. Тэгж бүү ай л даа. Одоо сэтгэл санаа сайхан байна. Жаахан ярилцъя хө. Ямар ч хэлэлцээгүйгээр намайг ашиглах гэсний гор гарч байгаа хэрэг. Надтай солигдоход хүндрэл үүссэн бололтой. Гэхдээ л... Цаг хугацааны асуудал байсан л даа. Тиймээс... Би одоо хийх зүйлээ бодлоо.

Фүшигүро: Ю-Юугаа...

Сүкүна: Энэ жаалыг барьцааны хүнээр авлаа.

Фүшигүро: Барьцааны хүн?

Сүкүна: Аанха. Би үүнгүйгээр амьдарч чадна, харин жаал чадахгүй. Надтай солигдоно гэдэг үхнэ гэсэн үг. Түүнчлэн... Баталгаатай нь дээр.

Фүшигүро: Сүкүнагийн хуруу! Дотор байсан онц зэргийн хараагдсан сүнс үүнийг залгисан байжээ?

Сүкүна: Ингээд шувуу шиг л эрх чөлөөтэй боллоо. Айсан чинь дээр дээ. Чамайг цааш нь харуулна. Ямар ч шалтгаангүйгээр.

Фүшигүро: Тэр үеэс байдал эсрэгээрээ байх шив.

Бичиг: 5-р анги Хараалт хэвлий үхэх ёстой -II-

Фүшигүро: Шударга бус бодит байдал л хүн бүрд тэгш олгогдсон байдаг. Ойлгохгүй байх шив дээ. Тэр... Итадори эргэж ирнэ. Үр дүнд нь өөрөө үхэж байсан ч. Тийм л хүн.

Сүкүна: Түүнийг арай л магтах юм аа. Тэр бусад хүмүүсээс арай чанга бас маанаг төдий. Хэдхэн хормын өмнө үхлийн ирмэг дээр ухаанаа алдтал айж, харуусал болоод утга учиргүй үгсийг урсгаж байсан шүү. Өөрийгөө алах зориг зүрхгүйг нь би сайн мэднэ.

Фүшигүро: Гар нь нөхөгдсөн байна. Эмчлэх... Урвуу хараагдсан техникийг ашиглаж чаддаг юм байна. Сүкүна амилсан байна. Зүрхгүйгээр амьдарч чадах ч гэсэн шархадсан л байх учиртай. Итадориг эргэж ирэхээс өмнө зүрхийг нь эмчлүүлнэ. Зүрхгүй биеэр намайг ялахгүй гэж итгүүлэх хэрэгтэй! Би тэгж чадах болов уу? Онц зэргийн өмнө хөдөлж чадаагүй би... Чадах болов уу биш... Чадах ёстой!

Сүкүна: Эцэст нь нэг юм гадагш гарч ирлээ. Хоосон газар ашиглая. Сонирхолтой юм. Шикигами хэрэглэнгээ шидтэн өөрөө над руу дайрч байна гэнэ үү? Илүү. Илүү. Илүү л дээ! Илүү хараал шингээгээд цохиод үз!

Фүшигүро: Орочи! Бүлэглэж дайр!

Сүкүна: Хэлсэн биз дээ? Хоосон газар ашиглая гэж!

Фүшигүро: Хар шиддээ биш. Хүчээр, хурдаар ч ондоо түвшинд байна.

Сүкүна: Янзын техниктэй юм гээч.

Фүшигүро: Яах вэ? Төрөлх хүрээнээс зугтаах гэж нэг шикигамигаа ашиглачихсан. Чөтгөр цагаан нохой болон Орочи устчихсан. Дээрээс нь Нүэ ч хязгаартаа хүрсэн байна. Устахаас нь өмнө сулласан нь дээр байх.

Сүкүна: Тийм бий. Чиний шикигами сүүдрээс үүсдэг байх нь.

Фүшигүро: Одоо мэдлээ гээд ямар ч ялгаагүй. Тэгээд юу гэж?

Сүкүна: Хмм... Шившлэг ашигладаг ерөнхий техник биш байна. Үг ч сонсдог юм байна. Ойлгохгүй юм. Чи тэр үед яагаад зугтсан юм? Хайран авьяас. Хамаагүй ээ. Тэртэй тэргүй иймхэн байвал үүнийг эмчлэхгүй.

Фүшигүро: Мэджээ дээ?

Сүкүна: Утгагүй зүйлд амь насаа дэнчинд тавиад. Энэ жаалд тийм үнэ цэн байхгүй байтал.

Юүжи: Тэгвэл яагаад намайг аварсан юм?

Фүшигүро: Шударга бус бодит байдал л хүн бүрд тэгш олгогдсон байдаг.

Цүмики: Хэн нэгнийг хараах цаг байсан сан бол нандин хүнийхээ тухай бодож өнгөрүүлмээр байна.

Фүшигүро: Эргэлзэхийн аргагүй сайн хүн байсан. Хэнээс ч илүү аз жаргалыг хүртэх учиртай хүн байсан. Гэсэн ч Цүмики хараагдсан байсан. Миний хүйсийг мэдэлгүй "Мэгүми" гэх нэрийг өгсөн эцэг минь одоо ч хаа нэгтээ амар жимэр амьдарч буй. Үйлийн үр гэдэг аяндаа болдог юм биш. Хорон хүмүүсийг хуулийн хяналтын дор л шүүж болдог. Хар шидтэнүүд бол ердөө тэрхүү залхаан цээрлүүлэх машины нэг араа нь. Аль болох олон сайн хүн шударга байдлыг хүртээсэй гэсэндээ би... ялгалгүйгээр хүмүүсийг авардаг юм.

Сүкүна: Янзтай. Янзтай. Амь насаа шатааж дуусгах мөч чинь ингээд эхэлж байна! Тийм бий. Тийм бий, тийм бол... Харуул л даа, Фүшигүро Мэгүми!

Фүшигүро: Ариун эрдэнэс савлан хангина, хангина... Найман шүхэр! Нэг зүйл хэлчхэд, би... Чамайг аварсанд уялдаатай шалтгаан байхгүй ээ. Аюултай байсан ч чам шиг сайн хүн үхэхийг харж тэсээгүй. Тэр зэргийн эргэлзээ байсан ч, эцсийн дүндээ хувиа хичээсэн, сэтгэл хөдлөлдөө автсан байж. Гэхдээ хамаагүй. Би баатар биш. Хар шидтэн. Тиймээс чамайг аварсандаа нэг ч удаа харамсаж байгаагүй.

Юүжи: Тийм бий. Фүшигүро чи ч үнэхээр ухаалаг юм аа. Надаас илүү олон зүйлийг бодолцож байх юм. Чиний итгэл үнэмшлийг зөв гэж бодож байна, гэхдээ минийх буруу ч гэж бодохгүй байна. Аа, уучлаарай. Ингээд дууслаа. Чамд ч, Күгисаки, Гожо багш та нарт санаа зовох хэрэггүй болох шив. Урт удаан амьдраарай.

Жоого: Хөөе, хэл дээ. Нандин хуруугаа ашиглаж байж шалгах шаардлага байсан ч юм уу. Сүкүнагийн хүчийг шалгахын тулд?

Гэтоу: Хагас дутуу шалгавал утгагүй шүү дээ. Тэгээд ч тэр зэргийн юм олж мэдсэн.

Жоого: Хмпх. Шалтаг биш гэж залбирахаас. Битгий яриад бай! Юу яриад байгааг чинь ойлгохгүй нь! Ойлгогдохгүй юм толгойгоор урсаад байхаар заваан байдаг юм!

Зөөгч эм: Тавтай морил! Ганц хүний суудалд суух уу?

Гэтоу: Аанха, ганц хүнийх.

Ижичи: Онц зэрэгтэй тулсан үед зугтаах эсвэл үхэх л сонголт бий. Яасан ч тулалдаж болохгүй гэж тэдэнд анхааруулсан юм сан.

Гожо: Албаар биз дээ?

Ижичи: Айн? Юу гэсэн үг вэ?

Гожо: Онц зэрэглэл байсан. Тэгээд ч амьд эсэх нь тодорхойгүй таван хүн авруулах гэж нэгийнхнийг явуулна гэж баймааргүй. Тэгээд ч Юүжигийн хэрэг болон цаазын гүйцэтгэлийг хойшлуулсан хүн нь би байсан. Үүнийг таалаагүй дээд тушаалтнууд намайг байхгүйг далимдуулж онц зэргээр эвтэйхэн түүнийг зайлуулсан байна. Нөгөө хоёр нь үхсэн бол надад илүү дарамт болж нэг сумаар хоёр туулай буудах байжээ?

Ижичи: Үгүй ээ, гэхдээ... Тушаал гарах үед онц зэрэг болчихно гэж хэн ч санаагүй.

Гожо: Хэргийн эзнийг олно гэж ядаргаа. Зүгээр л дээд тушаалтнуудыг бүгдийг нь цааш нь харуулдаг юм билүү?

Шооко: Ийм сэтгэлийн хөдөлгөөнтэй байдаггүй сэн.

Ижичи: Ирсэнд тань таатай байна, Иэири!

Шооко: Тэр чамд их л таалагддаг байж дээ.

Гожо: Би үргэлж сурагчдаа хайхардаг сайн залуу байсаар ирсэн.

Шооко: Ижичиг тэгж их бүү шогло. Бид болон дээд тушаалтнуудтай бэрхшээлтэй байгаа хүн.

Ижичи: Хэлээд байгаач! Хэлээд байгаач! Хэлээд байгаач!

Гожо: Эр хүний зовлон бэрхшээл надад падгүй.

Шооко: Тийм үү? Тэгээд энэ... Сүкүнагийн сав юм биз дээ? Хүссэнээрээ салгаж болно биз дээ?

Гожо: Хэргийг нь гаргаарай даа.

Шооко: Тэгэлгүй яах вэ. Хэнд хэлээд байгаа юм?

Күгисаки: "Урт удаан амьдраарай"? Өөрөө үхчихвэл тэгж хэлэх ямар утга байна? Хамтрагч чинь үхэж байгаа анхны тохиолдол уу?

Фүшигүро: Миний үеийн анхных.

Күгисаки: Тэгсэн хэрнээ давгүй хүлээж авч байх шиг.

Фүшигүро: Чи ч гэсэн.

Күгисаки: Мэдээж шд. Уулзаад хоёр долоо хоног л болж байна. Таньдаг шахуу хүн үхсэнээс болж усан нүдэлж суудаг нэг муу эмэгтэй биш шүү. Ёстой нэг.

Фүшигүро: Халуун байна шүү.

Күгисаки: Харин тийм ээ. Зуны дүрэмт хувцас өмсөх болоогүй юм байх даа?

Маки: Юу вэ? Байдгаасаа дүнсгэр царайлсан байх чинь, Мэгүми. Оршуулга биш дээ.

Фүшигүро: Зэнин сэнпай.

Маки: Овгоор минь дуудахаа боль!

Панда: Маки! Маки!

Маки: Уг нь хүнтэй ярилцаад байгаа юм сан.

Панда: Я-Яагаад урвайсныг нь мэдэхгүй байгаа юм уу?

Маки: Юугаа яриад байгаа юм?

Панда: Өчигдөр нээрэн хүн үхчихсэн! Нэгийн хүү!

Тогэ: Амар загасны хайрс.

Маки: Эртхэн хэлэхэд яадаг юм бэ! Ингээд би зүрх сэтгэлгүй, хүйтэн цустай чөтгөр шиг болчихлоо шд!

Панда: Угийн тийм л биз дээ.

Тогэ: Туна, майонез.

Маки: Ойлгогдохоор хэлж бай л даа!

Күгисаки: Тэд хэн бэ?

Фүшигүро: Хоёрын сэнпай нар.

Панда: Кохайдаа арай эелдэг хандах хэрэгтэй шдээ.

Маки: Зөөлөн хандахаас илүү сайн сэтгэл гэж бий.

Фүшигүро: Зэнин сэнпай барьдаг хараалт зэвсэг хэрэглэхдээ сургуулийн шилдэг нь.

Тогэ: Яргай загасны түрс.

Фүшигүро: Хараагдсан хэллэг ашиглагч, Инүмаки сэнпай. Будааны ороомгийн орцоор л ярьж чаддаг.

Панда: Юүта байх үед жаахан зөөлөн байдаг л даа.

Фүшигүро: Панда сэнпай. Өөр нэг Оккоцу гэх миний ганц хүндэлдэг сэнпай одоо гадаадад байгаа.

Күгисаки: Чи Панда нэртэй панданы талаар илүү ярихгүй байсан юм уу?

Панда: Харамсалтай байна. Гашуудаж байхад нь... Биднийг уучилж үзээрэй. Үнэнийг хэлэхэд Киото эгч сургуулийн солилцооны арга хэмжээнд оролцооч гэх гэсэн юм.

Күгисаки: Киото эгч сургуулийн солилцооны арга хэмжээ? Юу юм?

Фүшигүро: Киотод байдаг өөр нэг хар шидийн сургуультай дотносох үйл ажиллагаа. Гэхдээ голцуу хоёр, гурвынхны үйл ажиллагаа биш байсан юм уу?

Маки: Гурвын тэнэгүүд түдгэлзүүлэгдсэн байгаа. Тиймээс та нар оролц.

Күгисаки: Наад арга хэмжээнд чинь юу болдог юм? Смаш брос? Wii-н хувилбар дээр бол ялагдахгүй шүү. Солироор бут ниргэнэ.

Панда: Тэгвэл гурван хүний баг бүрдүүлье. Солилцооны арга хэмжээнд Токио болон Киотогийн сургуулийн захирлууд хоёр өдөр дамнаж бүтэн нэг өдөр тус тусын тэмцээнийг зохион байгуулдаг. Гэж бичсэн л байдаг юм. Жил бүр эхний өдөр нь багийн тулаан, хоёр дахь өдөр нь ганцаарчилсан тулаан явагддаг.

Тогэ: Яргай загас.

Күгисаки: Ганцаарчилсан болон багийн тулаан? Тулалдах аа? Бусад хар шидтэнүүдтэй юу?

Маки: Аанха, аллагаас бусад нь болдог хар шидийн тулаан.

Панда: Алуулчихгүйн тулд та нарыг бид сайтар бэлдэмз. Тийм ээ, тийм ээ, тийм!

Күгисаки: Тийм цаг байгаа юм уу? Хүн хүч дутуу байгаа биз дээ?

Панда: Муугүй асуулт байна. Одоогийн байдлаар бол тийм.

Бичиг: Өвлийн уйтгар

Панда: Өвлийн сүүлчээс хаврыг дамждаг хүмүүсийн эморол

Бичиг: Ургал мэдрэлийн тасалдал

Панда: зуны эхэнд хараалын тэсрэлтийг үүсгэдэг тул бидний завгүй улирал байдаг.

Бичиг: Хүрээлэн буй орчны өөрчлөлт

Бичиг: Тавдугаар сарын стресс

Маки: Заримдаа бид жилжингээ завгүй болдог ч, удахгүй цэгцэрнэ гэж бодож байна.

Күгисаки: Хөөх...

Маки: Тэгээд оролцоно биз дээ? Хамтрагч чинь үхчихсэн юм чинь.

Зэрэг: Оролцоно.

Күгисаки: Би...

Фүшигүро: Би...

Зэрэг: ...хүчтэй болох хэрэгтэй. Үүний төлөө юу ч байсан хийнэ!

Күгисаки: Гэхдээ бэлтгэл болон солилцооны арга хэмжээ утгагүй санагдвал тэр даруй болино шүү.

Фүшигүро: Би ч мөн адил.

Панда: Ийм биеэ тоосон улсыг бэлтгэх үр ашигтай шүү.

Тогэ: Амар загасны хайрс.

Гэтоу: Тэгэхээр та нарын босс хүмүүс болон хараалын одоогийн байрлалыг солимоор байгаа. Тийм биз?

Жоого: Ерөнхийдөө тиймэрхүү. Арай жаахан өөр л дөө. Хүмүүс худал хуурмагаар дүүрэн. Бүхий л эерэг үйлдэл, харуулдаг сэтгэл хөдлөлд нь эсрэг тал бий. Гэсэн хэр нь ч үзэн ядалт болоод дайсагнал гэх сөрөг сэтгэл хөдлөлүүд нь худал хуурмаггүй үнэн мөн байдаг. Үүнээс төрдөг хараалууд бид л жинхэнэ, цэвэр ариун оршихуй юм шүү дээ! Хуурамчид нь устаж үгүй болбол таарна!

Гэтоу: Гэвч одоо устаж байгаа нь та нар байдаг.

Жоого: Тиймээс л чамаас асуух гэж ирсэн. Бид яавал хар шидтэнүүдийг ялах вэ?

Гэтоу: Дайтахын өмнө хоёр нөхцөлийг биелүүлбэл ялна.

Жоого: Ямар хоёр нөхцөл юм?

Гэтоу: Эхнийх нь хамгийн хүчирхэг хар шидтэн гэдэг эр Гожо Саторуг тулалдах чадваргүй болгох. Хоёр дахь нь Рёомэн Сүкүна болон Итадори Юүжиг өөрсдийн талд оруулах явдал.

Жоого: Байз. Тэр үхчхээ биз дээ? Тэр Итадори Юүжи гэх жаал.

Гэтоу: Харин л дээ?

Сүкүна: Доороос минь битгий зөвшөөрөлгүй ширтээд бай. Би дургүй... Жаал аа.

Бичиг: Жүжү зугаалга

Тогэ: Яргай загас.

Маки: Өмхий юм.

Панда: Би өмхий биш.

Маки: Өмхий байна.

Панда: Өмхий биш! Яагаад надад амьтан шиг хандаад байдаг юм?

Маки: Чи панда юм чинь.

Тогэ: Гичийн навч.

Маки: Амьтан шиг үнэртдэг биз дээ. Усанд ор гэж хэлсэн ч ордоггүй шд.

Панда: Би норох дургүй. Гэхдээ би та нартай адилгүй, хөлөрдөггүй, бас үнэртүүлэгч хэрэглэдэг. Тиймээс өмхий биш.

Маки: Ийм зүйл болсон. Та нар үнэртэх гээд үз.

Фүшигүро: Өмхий юм алга. Нар шиг л үнэртэж байна.

Зэрэг: Нарны гэрэл!

Бичиг: 6-р анги Борооны дараа

Back to episodes Go home