Good doctor S1-14

Кэн-      Өглөөний мэнд, эмч ээ?

Шон-    Өглөөний мэнд, Кэнни?

Кэн-      Хөөе хөөе хөөе. – Хөгшөөн, кабэль чинь  тасарчихжээ.

Шон-    Манайх кабэльгүй шүү дээ. Харин дижитал антенн байгаа.

Кэн-      Яагаад?

Шон-    Дижитал кабэлийн дуу, дүрслэл нь дээд зэрэглэлийн өндөр чанартай, бас сувгууд нь үнэгүй.

Кэн-      Тийм ээ, гэхдээ аравхан суваг л гардаг ш дээ.

Шон-    Би гурван л суваг үздэг.

Кэн-      Хана нүхлээд салаалаад авчихвал дургүйцэхгүй биз? Кабэлийн засварчин ирэх долоо хоногт л ирнэ гэсэн. Алив ээ, юу ч үгүй байснаас арван сувагтай байвал дээр ш дээ.

Шон-    Тийм ээ, тэр үнэн.

Кэн-      За за. Грасиас, амиго.

Шон-    Но, айя нада кэ аградэсэр.

Кэн-      Юу?

Нэй-     Койл эмчийг шилжүүлсний дараа Рэзник эмчийг хариуцах хүнгүй болсон учир манай багт орж байгаа юм.

Клр-      Сайн уу, намайг Клэйр гэдэг. Танилцахад таатай байна.

Рэз-      Чи нөгөө аутизмтай нь мөн үү?

Жар-    Биш.

Шон-    Тэр чинь би. Шон Мёрфи эмч.

Рэз-      Сайн уу?

Лим-     Бидэнд маш энгийн хоёр өвчтөн байгаа, эрмэлзлэл дүүрэн хүмүүсийн хувьд тун дажгүй шүү.

Нэй-     Сонирхохгүй байна.

Лим-     Өрсөлдөөн багийн ажиллагааг сайжруулдаг, тэгсэнээр бие биенийгээ илүү сайн ойлгож, эмч нарын сул болон давуу талуудыг ил гаргана, бас өвчтөний эмчилгээг сайжруулна.

Нэй-     Дагалдангууд ирсэнээс хойш бид Глассманы өгсөн нэг л тоглоомоор тоглож байгаа шүү дээ. Сонирхохгүй байна.

Лим-     Ялсан баг нь ирэх долоо хоногт хийх бүх хагалгаанд туслахаар оролцоно.

Зэрэг-   Орлоо.

Нэй-     Гарлаа.

Лим-     Би суут ухаантан жаалыг авлаа.

Жар-    Чамайг хэлж байна.

Нэй-     Браун эмч.

Жар-    Калу.

Нэй-     Рэзник эмч.

Рэз-      Баярлалаа. Би хэзээд бэлхэн шүү.

Жар-    Баярлалаа.

Лим-     Бооцоо түрүүчийнхээрээ юү?

Нэй-     Тэр мэдээж.

Лим-     Сайн уу, Квинн. Бид чиний гэдэс өвдсөн гэж дууллаа. Үзлэг хийвэл дургүйцэхгүй биз дээ?

Кв-        Тийм их өвдөөгүй.

Рут-      Хөөрхий охин минь зүгээр байна л гээд байгаа. Гэхдээ Квинни өнөөдөр усанд сэлэлтдээ явахгүй гэхэд нь ямар нэгэн юм болжээ гэж гадарласан юм.

Лим-     Бид аль болох зөөлхөн хүрнэ ээ.  

Рут-      Квинний эцэг эх өөр тийшээ явчихсан байгаа, тэр хооронд,, би харах гэж ирсэн юм.

Лим-     За за. Харъя даа.

Жар-    Энэ чинь,,,

Шон-    Шодой. Тэр охин биш, хүү юм байна ш дээ.

Бичиг-  САЙН ЭМЧ.

Рут-      Зүгээр л нэг үе.

Кв-        Битгий тэгж хэлээд бай. Би хүү биш, охин мэдэв үү.

Лим-     Чи трансжэндэр юм уу?

Кв-        Тийм.

Шон-    Биш. Квинн яг Жарэд бид хоёр шиг икс игрэг хромосомтой. Тан шиг икс икс биш. Шинжлэх ухаанаар бол тэр эрэгтэй.

Жар-    Биш ээ, Квинн дисфори хүйстэй. Өөрийнх нь хүйс бодож байгаа шиг төрөл нь биш. Хосолсон бус хүйстэй, Мёрфи эмч ээ.

Шон-    Гэхдээ биологийн талаасаа,,,

Кв-        Биологийн гэхээсээ илүү, та эрэгтэй гэдгээ яаж мэдэж байгаа юм бэ?

Шон-    Тавьсан асуулт чинь утгагүй байна. Би ямар нэгэн юм байх ёсгүй. Би эрэгтэй. Биологийн талаасаа маргаангүй.

Жар-    За, МакБёрнигийн цэг дээр зөөлөн хүрээрэй. Архаг мухар олгойн үрэвсэл байж магадгүй.

Лим-     Мёрфи, зураг авч баталгаажуул.

Нэй-     Ноён Шоу, энд бичсэнээр таныг хичээлийн дундуур ухаан алдсан гэж байна. Ямар хичээл заадаг вэ?

Шоу-     Түүх. Өглөөний цайгаа уугаагүй болохоор толгой эргэсэн юм. Сүртэй юм биш дээ. Сургуулиас түргэн дууд гэж шаардсан юм.

Клр-      Сүүлийн хэдэн сард ямар нэгэн эм уусан уу?

Шоу-     Сар хагасын өмнө нуруугаараа унаад викодин уусан, бас гэдэсний ханиад туссан болохоор офлоксацин уусан л даа. Гэхдээ ханиад бүрэн эдгэрээгүй болохооро ацитромицин, прэднизон уусан, тэгэхгүй бол цөс хавдчихаад байсан юм. Гэсэн ч хоолой хорсох намдахгүй байхаар нь ципро уусан.

Рэз-      Ямар эмч танд ийм эм бичиж өгөө вэ?

Шоу-     Анагаахын ангид үлдсэн эмнээс нь авч уусан юм.

Нэй-     За за, дээшээ хараад хэвтээч.

Шоу-     Аан гээ, би бол бэлтгэл ангидаа яваад ирэхдээ баахан өт хорхой гэртээ авч ирдэг хоёр ихэртэй ганц бие аав. Тэгэхээр ажилдаа явахгүй бол болохгүй.

Нэй-     Та халуунтай байна, дээр нь хоёр дусал хийлгэсэн гэхээр шингэний хэт дутагдалтай байна гэсэн үг. Таны гэдсэнд хүрэх төдийд зовиурлаж, та өвдөж байна. Рэзник эмч ээ, ноён Шоуд хэт авиан үзлэг хий.

Иза-     Бид их удаан оролдсон.

Мар-     Таван сар.

Иза-     Өндгөн эс маань эрчимтэй боловсрох үе хорин жилийн өмнө өнгөрсөн гэсэн, гэхдээ би сэрэмжтэй байгаа. Өндгөн эсийн эмчилгээ, бэлгийн, нөхөн үржихүйн гормоны шинжилгээ, биеийн бүрэн шинжилгээ гээд бүгдийг хийлгэсэн. Эстрогений гормон, АМГ-ийн түвшингээ ч тогтоолгосон. Хуучны аргуудаас нэг нь ч бүтээгүй.

Шар-    За за тэгвэл бодож үзэх маш олон магадлал байна. Бүгд хоргүй, бүгд залруулахад хялбар. Тэгэхээр та хоёроос дээж авч шинжилгээ хийхээс эхэлж болох юм.

Мар-     Хугацаатай шүү.

Иза-     Өндгөн эсийн шинжилгээнээс эхэлвэл дээр гэж бодож байна.

Шар-    Та хоёр, хоёулаа санаа зовохоо болих хэрэгтэй. Изабэл, та манайд ирж, эдгээр асуултыг тавьсан хамгийн анхны дөч эргэм насны эмэгтэй биш. Би өөрөө ч гэсэн. Надад итгэсэн учраас манайд ирсэн, тийм үү? Тийм ээ. Тэгэхээр би хийдэг ажлаа хийе. Харин та хоёр өөрсдөдөө анхаарал тавь.

Мар-     Хөөе. Хоёулаа нэг баг, хонгор минь. Хамтдаа байна, за юу?

Иза -    За.

Клр-      Уучлаарай, Ховард, таны мухар олгой задарчихсан байна.

Рэз-      Яаралтай хагалгааны өрөө захиалж, Мэлэндэз эмчийг дууд.

Шоу-     Байзаарай. Юм асууя, миний хүүхдүүдийг хэн харах болж байна вэ? Манай сургууль руу ярьж, миний орныг багшийг томилуулъя.

Рэз-      Ноён Шоу, таныг яаралтай хагалгаанд оруулахгүй бол, халдвар дотуураа тархаж, үхжих аюултай байна шүү дээ. Браун эмч шаардлагатай хүмүүс рүү ярьж, би хагалгаанд бэлдэнэ. Тийм биз дээ, Браун эмч ээ?

Клр-      Та санаа зовох  хэрэггүй дээ, ноён Шоу. Бид танд анхаарал тавьчихна.

Рэз-      Явцгаая.

Шон-    Сайн уу? Чи даашинз өмсдөг үү?

Жар-    Мёрфи, битгий.

Шон-    Квинн бол өөрийгөө эмэгтэй гэж боддог хүү. Яагаад ингэж боддогийг нь мэдмээр байна.

Кв-        Заримдаа би даашинз өмсөж, заримдаа бариу өмд өмсдөг.

Шон-    Би ягаан өнгөнд дуртай юу?

Кв-        Би илүү нил ягаанд дуртай охин л доо.

Шон-    Хүүхэлдэйгээр тоглодог уу?

Кв-        Таван настайгаасаа тоглосон, гэхдээ лусын дагинад илүү дуртай.

Шон-    Чи бүжиглэхдээ,,,

Жар-    Мёрфи, хорин асуулт чинь дууслаа.

Шон-    Дөрвийг л асуусан ш дээ. Чи сүрчиг түрхдэг үү?

Жар-    Тэр хамаагүй ш дээ. Томограф бэлэн болсон. Гаръя.

Шон-    Хумсаа байнга буддаг уу?

Жар-    Гаръя.

Нэй-     Задарсан мухар олгойг авчихлаа. Угаах уу угаахгүй юу. Браун эмч ээ.

Клр-      Шархыг хаахаас өмнө угаалга хийснээр үлдэгдэл шингэнийг багасгаж, үлдэгдэл бохирдлыг цэвэрлэдэг.

Рэз-      Клэйрийн зөв. Гэхдээ, саяхны судалгаагаар задарсан мухар олгойг авах үед угаалга хийснээр үрэсвэл газар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг гэсэн.

Нэй-     За, гэрийн даалгавраа сайн хийжээ.

Рэз-      Миний нийтлэлийг гаргаснаас хойш АМСУРГ-ыг байнга уншиж байгаа.

Клр-      Оюутан байхдаа юу?

Рэз-      Гол судасны хавхлах солих мэс ажилбарын дараа бургуй тавиулсан өвчтөний өвдөлтийг намдаах болох түүний зардлын тухай.

Нэй-     Цээжний хөндийгөөр мэргэших бодолтой байгаа юм уу?

Рэк-      Охид мөрөөдөж болдог юм.

Нэй-     Шархыг нь хаагаад үдчих.

Клр-      Чамтай хамт ажиллах сайхан байна, Морган. Дахиад нэг эмэгтэй мэс засалчтай болох сайхан байна.

Рэз-      Өө, уучлаарай, чи бид хоёр хамт гадуур гардаг, нэгнийдээ хонодог, бие биенийхээ үсийг сүлжиж өгдөг найзууд болохгүй ээ.

Клр-      Надад тийм санаа огт байхгүй шүү.

Рэз-      Дагалдангийн хугацаа дуусахад биднээс хоёрыг нь л үндсэнээр авна. Шон бол Глассманы тэжээвэр, тэгэхээр тэр тэнцэнэ. Жарэд харилцааны тал дээрээ асуудалтай, тэгэхээр тэнцэхгүй. Тэгэхээр чамайг ялахад би ялагдана гэсэн үг. Бас эсрэгээрээ.

Клр-      Сануулж өгсөнд баярлалаа.

Шон-    Тэрэнд хэцүү байгаа болов уу, эсвэл будилчихсан уу?

Жар-    Хөгшөөн, чи охиныг хүү гэхээ болиорой. Өвчтөнөө хүндлэхгүй бол энэ өрсөлдөөнд ялна гэж байхгүй шүү. Танай Вайомингд трансжэндэр хүмүүс байдаггүй юм уу?

Шон-    За за. Трансжэндэр өвчтөнийг эмчлэх тухай миний анагаахын хичээлийн хөтөлбөрт байгаагүй. Танайхад байсан уу?

Жар-    Үгүй.

Шон-    Квинн мухар олгойгүй юм байна. Энэ хүү төмсөгний хорт хавдартай.

Жар-    Охин гээч.

Лим-     Квинний төмсөгт бөөн юм илэрсэн. Хорт хавдартай, гэхдээ,

Кв-        Тэгээд би үхэх үү?

Лим-     Үгүй ээ, үгүй. Онош маш сайн гарсан. Тархахаас нь өмнө илрүүлсэн болохоор хагалгаа хийгээд л хавдрыг нь авчихна.

Шон-    Томографаар хүүгийн остеопэни илэрсэн.

Жар-    Мёрфи, хүү гэхээ болиоч дээ.

Рут-      Квинни, ээж чинь байна. Би,, би гараад,,,

Лим-     Тэг тэг.

Кв-        Остеопени гэдэг чинь ясны нягтаршил бага гэсэн үг биз дээ?

Жар-    Тийм ээ. Чи яаж мэддэг юм?

Кв-        Яаж хорт хавдар үүссэнийг мэдэх үү?

Лим-     Хэд хэдэн боломжит шалтгаан бий. Гэхдээ,

Шон-    Микролитиаз, бухимдал, гипоспади,,

Лим-     Мёрфи,

Шон-    Дотоод эпитэлийн нянгийн эс неоплази, цавины эвэрхий, ХДХВ,

Лим-     Мёрфи. Болно.

Рут-      Аав ээж хоёр чинь ирж яваа. Тэд сая хэллээ л дээ, Квинн, бэлгийн бойжилт зогсооч хэрэглэж байгаа юм уу?

Жар-    Тэгээд л остеопэни үүсч л дээ. Чи люпролэлин хэрэглэж байна уу, эсвэл хистрэлин үү?

Кв-        Люпролэлинийг есөн сар хэрэглэж байна.

Лим-     Яагаад эрхтэн хэлээгүй юм бэ?

Кв-        Аав ээж хоёр эмээд мэдэгдэж болохгүй гэсэн юм.

Рэз-      Идээт үрэвсэл үүссэн шиг байна. Та халдвар авчээ. Идээг соруулаад антибиотикийн эмчилгээ хийнэ. Санаа зовох зүйл биш. Зүгээр л эмнэлэгт дахиад хэд хонож магадгүй гэсэн үг.

Шоу-     Би дахиад хэд хонож чадахгүй ээ. Яаралтай гармаар байна.

Клр-      Хүүхдүүдэдээ санаа зовоод байгаа юм уу?

Шоу-     Дүү маань харж байгаа болохоор аюулгүй л дээ, гэхдээ төрсөнөөсөө хойш надгүйгээр нэг ч хонож байгаагүй.

Рэз-      Тэгвэл энийг ивээл гээд бодчих. Хүүхдүүдээсээ үнэгүй амралт авчихлаа ш дээ.

Шоу-     Тэд миний амь амьдрал. Эхнэр маань өнгөрсөн жил өндгөвчний хорт хавдраар өнгөрсөн. Би,,, би эмнэлэгт дургүй.

Клр-      Тун харамсалтай байна. Би лаптоп аваад ирье, тэгэхээр та хүүхдүүдэтэйгээ скайпаар ярьчих уу? Бас би хүүхдийн тасгаас хэдэн чихмэл аваад ирье, та аваад хариарай.

Шоу-     Баярлалаа.

Лим-     Бэлгийн бойжил зогсоогчоос хорт хавдар үүссэн байх боломжгүй гэдгийг дахин хэлье.

Шон-    Люпролэлиноос остеопени үүссэн байна.

Кв-        Тэгвэл бэлгийн бойжилт зогсооч хэрэглэхээ болихтой хамаатай гэж үү?

Шон-    Хамаатай.

Жар-    Ясны чинь нягтаршлыг сайжруулах дэглэмийн хоол хүнс өгнө, гэхдээ бэлгийн бойжилт зогсоогч чамд хор учруулж байна. Хэрэглэхээ боливол чамд сайн.

Кв-        Сайн? Би эрэгтэй хүн шиг бүдүүн хоолойтой, бүх биеэр минь үс бүрхэхийг хүсэхгүй байна шүү дээ. Энэнээс сэргийлж чадна биз дээ?

Лим-     Үгүй, үгүй л байх.

Шон-    Охид ч гэсэн биедээ үстэй.

Рэз-      Чихмэл тоглоом, хүүхэдтэйгээ скайпаар ярих, чи ч мундаг юм аа.

Клр-      Мундаг аа? Миний хийсэн үйлдлийг хүний үндсэн чанар гэдэг юм.

Рэз-      Хүн бүрт асуудал байдаг. Заримдаа ухамсартай, заримдаа ухамсаргүй, гэхдээ л байнга байдаг. Харин чи болохоор сайхан сэтгэлийн хатан хаан шиг л юм.

Клр-      Залуу хүн гэхэд хэт егзөр юм.

Рэз-      Егзөр бишээ. Хорвоо ертөнцийн бодит байдал л энэ шүү дээ. Ховард байна.

Дан-     Халуун нь огцом өсөөд 105 болчихлоо. Даралт нь унаж, наяас дөч болсон.

Клр-      Орныхоо даавууг бохирдуулчихжээ.

Рэз-      Шарх нь цэвэр. Өдийд халдвар нь устсан байх ёстой. Юу болоод байна аа?

Клр-      Мэдэхгүй ээ. Мэлэндэзийг дууд. Ацетаминофэн таванзуун мг, хоёр гр мэропенем хийж, дусал залга.

Рэз-      Яаралтай химийн шинжилгээ хийж, хариуг нь хурдан авч ир.

Клр-      Тэсээрэй, Ховард. Бид учрыг нь хурдан олно оо.

Жар-    Квинн Дарбигийн шинжилгээний хариу ирсэн үү?

Газ-      Өнөөдөр ачаалал ихтэй болохоор яах ч арга алга даа. Ирэхээр нь мсж биччихье.

Жар-    За.

Рэз-      Сайн уу, Газ. Өнөөдөр цайны газарт бөөрөлзгөнө, сарнайн дэлбээтэй хайрсан боов харагдана лээ. Сүүлчийнхийг нь чамд аваад ирлээ.

Газ-      Чи мартаагүй байна ш дээ. Баярлалаа. Ховард Шоугийн хариу. Чамайг гээд яаравчлуулсан шүү.

Рэз-      Та шилдэг нь шүү.

Шон-    Яагаад Газад хайрсан боов өгсөн юм бэ?

Рэз-      Эелдэг л байх гэсэн юм. Өвчтөний шинжилгээний хариу яаралтай хэрэгтэй байсан юм. Газ хайрсан боовонд дуртай.

Жар-    Энийг чинь авлига гэдэг юм.

Рэз-      Би бол хүний үндсэн чанар гэнэ л дээ. Дараа уулзъя. – Ховард супэр шавжтай юм байна.

Нэй-     Клостридийн халдвартай гэж үү?

Рэз-      Бүх төрлийн эмэнд тэсвэртэй.

Лим-     Квинни хагалгааны өмнөх бүх шинжилгээ хэвийн гарсан, тэгэхээр маргааш өглөө эрт хагалгаанд орж болно.

Шон-    Энэ хагалгааг цавь танах үндсэн ажилбар гэдэг юм.

Лим-     Үндсэн гэдэг нь хавдартай төмсгийг бүхлээр нь авна гэсэн үг. Бүхий л үйл ажиллагаа нь хэвийн үлдэнэ.

Жар-    Квинн долоо юм уу, арвандөрөв хоногийн дараагаас хэвийн байдалдаа орж болно.

Дэн-     Харав уу? Хонгор минь, сайхан мэдээ байна.

Кв-        Үгүй ээ, сайхан биш байна. Бэлгийн бойжилт зогсоогчгүй бол би сахалтай балетчин гажиг болж хувирна. Өөр арга байхгүй юм уу?

Лим-     Байсан бол ч,,,

Шон-    Хоёр талт таналт хийх юм бол, Квинн охидын тэстостэронтой болно.

Лим-     Төмсгийг нь хоёуланг нь авахгүй шүү дээ.

Рут-      Миний ач хүүг засах гэж үү?

Зэрэг-   Үгүй.

Лим-     Мёрфи эмч хамаагүй ярьсанд өмнөөс нь уучлалт гуйя.

Кв-        Тэртэй тэргүй би арваннайм хүрээд хүйс тодорхойлох хагалгаанд орох юм чинь яагаад одоо болохгүй гэж.

Рут-      Квинн чинь даашинз өмсөж тоглож, мөрөөддөг насан дээрээ байгаа хүүхэд. Хэзээ нэгэн өдөр өөрийн гэсэн хүүхэдтэй болохыг мөрөөдөж болно шүү дээ.

Лим-     Та хэдийг орхиё доо.

Дэн-     Баярлалаа.

Рут-      Би яасан ч зөвшөөрөхгүй,,,

Тай-     Таны мэдэх юм биш.

Лим-     Чамайг сонгосон мэргэн ухаандаа эргэлзэхэд хүрч байна шүү, Мёрфи эмч ээ. Хүмүүсийн дургүй хүрэхээр зүйл яриад байх юм бол сэтгэлийг нь зовоохоос цаашгүй.

Шон-    Би хэлэхээс нааш яаж дургүй хүргэх зүйл хэлснээ мэдэх юм бэ?

Лим-     Эхлээд Калу дээр турш. Яах вэ гэхээр та хоёр тэр зууртаа энэ өвчтөнд ХШТ гарга.

Жар-    ХШТ гэнээ?

Шон-    Хамтарсан шийдвэрийн туслалцаа гэдэг бол мэргэжлийнхэн, луйварчдыг ялгадаг бичгийн ажил,,,

Жар-    Би мэдэж байгаа, мёрфи. Яагаад намайг шийтгэж байгаа юм бэ?

Лим-     Шийтгэл биш, шаардлагатай ажил байгаа юм. Квинний гэрийнхэнд боломжит бүх гаргалгааг ойлгоход нь дөхөм болох юм л даа. Ойлгосон уу?

Жар-    Ойлгосон.

Рэз-      Танд хийсэн нарийн шинжилгээний хариунаас харахад та бүх төрлийн антибиотикт тэсвэртэй юм байна.

Нэй-     Таныг антибиотик хэрэглэх бүрт реакц үзүүлнэ гэсэн үг.

Шоу-     Би-би өөрийгөө ийм болгосон гэж үү? Өмнө нь би тэр эмнүүдийг уухад хүндрэл гарч байгаагүй. Яагаад одоо ингэж байгаа юм бол?

Рэз-      Та эмчийн хяналтад байгаагүй, тиймээс та буруу өвчинд тохирохгүй буруу эм хэрэглэсэн бололтой.

Шоу-     Та нар эмчилж чадна биз дээ?

Нэй-     Бүдүүн гэдэсний нарийн хагалгаа хийж, биед тань хуримтлагдсан эмийн үлдэгдлийг хуримтлуулж цэвэрлэх тээглүүр байрлуулах шаардлагатай.

Шоу-     Хэр удах вэ?

Нэй-     Хэвлийн хэсэгт үүссэн өчвлөлөөс хамаарч хэчнээн ч удаж болно. Тун харамсалтай байна, Ховард.

Жар-    Чи Квиннийг эмэгтэй гэж үзэхгүй байгаа мөртлөө яагада хоёр талт таналт хийе гэснийг чинь гайхаад барахгүй байна.

Шон-    Би Лим эмчийн асуултад л хариулсан. Тэр өөр сонголт байхгүй гэсэн, гэвч надад нэг бий.

Жар-    Тэгээд одоо энд сууж байна.

Шон-    Тийм ээ.

Жар-    Ийм уйтгартай ажилдаа дуртай байгаа юм биз дээ?

Шон-    Тийм ээ, хоёулаа тус болж байна.

Жар-    Чи бид хоёр тус болох гэж ийм юм хийгээгүй, Мёрфи. Чи Лимийн дургүйг хүргэж, би хэлмэгдчихсэн болохоор энд сууж байна.

Шон-    Тэгсэн ч гэсэн тус болж байгаа.

Жар-    Хамаагүй ээ. Хамаагүй ээ, өрсөлдөөн дууссан.

Шон-    Тийм үү?

Жар-    Өвчтөнтэй ажиллахын оронд энд сууж байдаг. Дээр нь чи тэрнийг байнга хүү гээд байгаа, тэрнээс чинь бол өвчтөн дурамжхан үлдсэн.

Шон-    Зүгээр дээ, тоглоом шүү дээ. Чухал биш.

Жар-    Надад чухал. Би шоовдорлогдсон. Уг нь энэ дагалдангийн үнэлгээгээ ахиулахад хэрэгтэй байсан юм. Энэнээс ажил минь хамаарна. Надад хэрэгтэй байсан юм.

Шон-    Тэгвэл энэ уйтгартай ажлыг сайн хийх хэрэгтэй.

Иза-     Финола залгасан. Шинжилгээний хариу хэвийн бус гарсан болохоор давтан шинжилгээ авна гэж байна.

Мар-     За за, тэгвэл давтан шинжилгээний хариу хүлээе.

Иза-     Маркус, хоёулаа эмч шүү дээ. Хариу нь өөрчлөгдөхгүй дээ. Би хэтэрхий удаан хүлээлээ. Бүгд миний буруу. Одоо чи ингэж хэлэх ёстой, үгүй ээ, хонгор минь, чи буруугүй.

Мар-     Чамд зорилго, өөр тэмүүлэл байсан.

Иза-     Чи миний ажлын сонголтыг дэмжинэ гэсэн, би ч чинийхийг дэмжсэн.

Мар-     Би чамайг үргэлж дэмждэг шүү дээ. Чамаараа маш их бахархдаг. Гэхдээ, төлөөс гарна гэдгийг хоёулаа л мэдэж байсан шүү дээ. Аль болох эртхэн эхлэх байсан юм.

Иза-     Хэзээ? Чамайг гурванмянган бээрийн алсад Дармтмундад хичээл зааж байхад уу? Эсвэл юу гэж, мэс заслын ахлах болох гэж махарч явахад чинь үү?

Мар-     Хоёулаа учрыг нь олох л байсан.

Иза-     Учрыг нь олсон бол асрагч бид хоёр хүүхэд өсгөх байлаа. Би тийм юм хүсээгүй.

Мар-     Би дөрвөн жилийн өмнө сануулсан, гэтэл чи дадлага хийгээд чөлөө завгүй гээд хүүхэд төсөөлөлд чинь багтах ч үгүй байсан шүү дээ.

Иза-     Одоо өөр болсон. Жирэмсэн эмэгтэйчүүдийг хэр их ажилд авдаг билээ? Хүүхэдтэй гэдгийг нь мэдмэгцээ хүүхдийг чинь хэн харах юм бэ гэж заавал асуудаг. Эрчүүдээс хэн ч тэгж асуудаггүй.

Мар-     Тэгвэл одоо тэр чинь хамаагүй. За юу, одоо хэтэрхий оройтсон байж магадгүй. Би мэдэж байсан юм. Ийм юм болно гэж мэдээд байсан юм.

Иза-     Чи шалтаг хийж байна ш дээ. Хэдийнээс намайг эсэргүүцдэг болоо вэ?

Мар-     эсэргүүцсэн зүйл байхгүй, Из. Гэхдээ, аан гээ, хэрэв чи надаар чиний буруу биш гэж хэлүүлэх гэж байгаа бол, би,, тэгж чадахгүй, уучлаарай.

Кэн-      Сайн уу? Дуртай юм уу?

Шон-    Хаалга цоожтой байсан ш дээ.

Кэн-      Өө, мэднэ ээ. Кабэлийн хүн цагаа цуцлаад, намайг дөнгөчихлөө, тэгэхэрэ дундаа л хэрэглэхээс. Өглөө сайхан сэтгэл гаргасанд чинь баярлалаа.

Шон-    Грасиас, амиго.

Кэн-      Ингэхэд чи юуны эмч юм бэ?

Шон-    Мэс засалч.

Кэн-      Мэс засалч аа? Эд хогшил чинь мэс засалч гэхээргүй юм байна ш дээ? Сэлэна, Жастин хоёр шиг л юм. Зохицохгүй байна ш дээ. Энд тэндээс баахан тавилга цуглуулсан юм шиг.

Шон-    Арвандөрөв. Арвандөрөв. Каспэрийн хүмүүс намайг мөнгөгүй мэддэг учраас орон гэртэй болгох гэж хандив өгсөн. Номын тавиурыг хотын номын санч Жэннифэр өгсөн. Энэ сандал ширээг ноён Грэдигийн цайны газрынх. Чийдэнг Хайланд сүмийн Ням гарагийн хичээл заадаг Шэрил өгсөн юм. Глассман эмч надад ор өгсөн.

Кэн-      За, чи надад бүгдийг нь тайлбарлах хэрэггүй, гэхдээ,,,

Шон-    За. Тэгье. Бүгдээрээ надад болдог учраас солих шаардлагагүй.

Кэн-      Зөв өө.

Аар-     Сайн уу? Намайг Глассман эмч гэдэг.

Тай-     Сайн уу?

Аар-     Би энэ эмнэлгийн ерөнхийлөгч.

Дэн-     Бүх зүйл хэвийн биз дээ?

Аар-     Суугаач. Квиннийн биеийн байдалд өөрчлөлт гарсангүй. Гэхдээ, охины эмээ таны болон нөхрийн тань эсрэг  хүүхдийн хүчирхийллийн гомдол гаргасан байна. Та хоёрыг Квиннийг бэлгийн бойжилт зогсоогч өгсөн гэсэн байна, тэр яг ингэж хэлсэн, охинд трансжэндэр болох хэвийн үзэгдэл гэж ойлгуулсан нь сэтгэл санаа болон бие мах бодын хүчирхийлэл. Одоо шулуухан хэлэхэд, бид энэ бүх гомдлыг үнэн эсвэл сайн гэж үзэхгүй байгаагаа мэдэгдмээр байна.

Дэн-     Би ээжийгээ мэднэ, за юу? Яасан ч зүгээр өнгөрөөхгүй. Заавал шүүхэд очно. Охины өөртөө авах боломжтой юу?

Аар-     Өөртөө авах гэж үзнэ, гэхдээ Лим эмч мэдүүлэг өгнө.

Дэн-     Асрамжийн газар өгчих вий дээ.

Тай-     Хөөе.

Дэн-     Тай, охин тэсэхгүй шүү дээ.

Тай-     Одоо Квинний хүсч байгаа хагалгааг хийлгэх юм бол, бүх юм дуусна. Рутэд бидэнтэй заргалдах шалтгаангүй болно. Тийм үү?

Дэн-     Тийм ээ. Квинний хүссэнийг хий. Хоёр  талт таналтыг хий.

Фин-     Нэг хүндрэл гарсан. Шинжилгээний хариу таны үрийн шингэн хэвийн бус гэж гарлаа.

Мар-     Юу гэнэ ээ?

Фин-     Үрийн шингэний шинжилгээ. Таны үрийн шингэн цөөн тоотой, хөдөлгөөн багатай байна.

Мар-     Миний буруу гэж үү?

Фин-     Үгүй. Бид-бид хэн нэгний буруу гэж авч үздэггүй. Бүх хосын арвантаван хувь нь үр тогтохгүй байх бэрхшээлтэйгээс тавин хувь нь эрэгтэйн үр тогтоох чадвараас улбаатай. Сайн мэдээ биш л дээ, гэхдээ мухардал биш шүү.

Иза-     Тэгээд одоо яах ёстой вэ?

Фин-     Би та хоёрт Аржун Диллон эмчийг санал болгоё. Нөхөн үржихүйн тал дээрээ маш сайн эмч, Маркуст цусны шинжилгээ хийж, хэт авиан үзлэг хийж тус болно.

Мар-     Ийм байх ёсгүй.

Иза-     Маркус.

Мар-     Ийм байх ёсгүй.

Иза-     Маркус. Ойлгож байна. За юу? Хоёулаа хамтдаа давж гарахдаа л гарна.

Клр-      Хөөе. Хөөе. Яагаад Ховардын хариу гарсныг надад хэлсэнгүй вэ? Муу мэдээ дуулгахад чинь би хамт байх ёстой байсан юм.

Рэз-      Тэгж Мэлэндэзэд уярам сайхан сэтгэлтэйгээ харуулах гэж үү? Тэгээд ч одоо хамаагүй.

Клр-      Хамаагүй гэнэ ээ? Яагаад хамаагүй байдаг билээ?

Рэз-      Хөөрхий эр хэвлийн хагалгаанд орох гэж байгаа. Бидэнд энэ өрсөлдөөнд ялах гарц байхгүй.

Клр-      Чамд Ховардын туулж яваа зовлонг ойлгох сэтгэл алга уу?

Рэз-      Хүнд зовлон гэдэг нь мэдээж л дээ. Гэвч бидэнд эмчилж байгаа бүх өвчтөндөө сайхан сэтгэл гаргах зав байхгүй. Бидний ажил бол явж ороод хагалгаа хийчихээд гараад явах. Тэгээд ч тэрний өтгөн, хэний ч өтгөн, бидний асуудал биш шүү.

Клр-      Хөөе, байз. Ховардад өтгөний микробиота шилжүүлэн суулгавал ямар вэ?

Рэз-      Өтгөн шилжүүлэн суулгах гэнэ ээ?

Клр-      Онолын дагуу өвчтөнд эрүүл өтгөн шилжүүлэн суулгаж, биеийн цэвэрлэх ажиллагааг сэргээж, халдварыг устгаж, мэс засал хийх ямар ч шаардлагагүй болно.

Рэз-      Энэ өрсөлдөөнд ялж болохоор юм байна шүү.

Клр-      Би Мэлэндэзэд хэлэхээсээ өмнө судалгаагаа хийгээдэхье.

Аар-     Ийм уулзалтыг Хүндрэлтэй өвчтөний зөвлөлгөөн гэж нэрлэдэг юм. Тэнэг нэртэй л дээ, гэхдээ хэд хэдэн зүйл нь надад таалагддаг. Яах ёстой вэ гэхээр та бүхэн ярилцаж, сонсож, бие биенийгээ ойлгохыг хичээ.

Тай-     Юуг нь ойлгох гэж? Рут биднийг хүүхэд хүчирхийлэгч гэсэн.

Дэн-     Ярилцах юу байгаа юм бэ? Бид бол Квинний эцэг эх. Анагаахын шийдвэрийг нь гаргах эрх бидэнд бий.

Рут-      Квинн хүүгээрээ байвал илүү дээр ч юм билүү?

Дэн-     Квинн юу үзэж туулсныг та мэдэх ч үгүй.

Рут-      Хүүхэд бүр л хүнд хэцүү үеийг туулж гардаг. Хүүхэд бүр л төөрөлддөг.

Тай-     Квинн гурван настайгаасаа хойш өөрийнхөө яг хэн болохыг хэлсээр ирсэн.

Рут-      Тэгээд л Квиннийг хүүхэлдэйгээр тоглуулаа юу? Ноцтой асуудал шүү. Хүүхэд гүнж болохыг хүссэн болохоор л амьдралыг нь өөрчлөх шийдвэр гаргаж болохгүй.

Тай-     Би Квиннийг гэртээ өөрийнх нь юу хүссэнээр байлгадаг. Харин олон нийтийн дунд орохоороо, эрэгтэй хүүхэд шиг болж гардаг. Өөрт нь онцгүй санагддаг.

Дэн-     Бүр дургүй гээч. Өөртөө асар дургүйлхдэг. Бусдаас тусгаарлагдаж, дэпрэсстдэг. Тэгтэл жилийн өмнө, Квинн амиа хорлохыг завдсан.

Мар-     Хоцорсонд уучлаарай.

Клр-      Ялгадсын микробиота шилжүүлэн суулгавал Ховардад хагалгаа хийх шаардлагагүй болж магадгүй.

Нэй-     Хүнс тэжээлийн газраас хориглочихоогүй билүү? Биед нь шинэ бактери оруулбал аминд нь хүрч магадгүй ш дээ.

Клр-      Амь насны эрсдэл маш бага.

Нэй-     Гэхдээ тэг биш.

Клр-      Харин хагалгаа хийвэл тэрэнд тус болохгүй ч байж мэднэ. Өвчтөнүүдийн арвантаваас гучин  хувь нь эхний хүндрэлийн дараа халдвар нь дахидаг.

Рэз-      Зөв гаргалгаа байна. ихэнх өвчтөний жаран таван хувь нь дахин дахин эмнэлэгт хэвтсээр байгаад эцэст үхэж дуусдаг. Миний  хэлсэн тоо зөв үү, Клэйр?

Клр-      Зөв. Гэхдээ, саяханы судалгаагаар микробиота шилжүүлэн суулгасан хүмүүсийн ерэн хувь нь эрс сайжирдаг нь батлагдсан. Ховард бол бүрэн боломжтой. Бүдүүн гэдэсний хордлого нь газар авахаас өмнө туршиж үзэх хэрэгтэй.

Рэз-      тэрэнд бас ихрүүдэд нь өртэй болохоосоо өмнө боломжит аргыг туршиж үзвэл дараа нь  амь амьдралыг нь өөрчилж мэдэх ноцтой хагалгаа хийх шаардлагагүй болж мэднэ.

Нэй-     Чиний зөв. Өвтөнг эмчилгээнд бэлтгэ. Өвчтөндөө сэтгэл гаргаж байгаад чинь баярлалаа. Та хоёр сайн ажиллалаа.

Клр-      Өө, одоо багтай гэдгээ санажээ.

Рэз-      Надад ашигтай бол тэгнэ. Мартсанаас, чамайг судалгаа хийх хооронд би ховардад тохирох хөтөвч олоодохъё. Дээж хэдхэн цагийн дараа ирнэ.

Клр-      Тэгье.

Рэз-      Дээж ирэхээр би чамайг эмчилгээг гардан  хийх эмч нь гэж хэлье.

Клр-      Тэгээд?

Рэз-      Тэгээд чи ганцаараа дээжтэй харьцаж ажиллана. Чи ганцаараа дээжийг шингэлж, хольж, шинжилнэ гэсэн үг. Дам халдвар орохоос сэргийлнэ л дээ, мэдээж.

Клр-      Мэдээж.

Шон-    Биеийн хэм, цусны даралт чинь хэвийн.

Кв-        Хэвийн. Юу гэсэн ч хамаагүй ээ.

Шон-    Энгийн. Байдаг л. Бодсоноор.

Кв-        Тийм ээ, надад наадуул чинь таалагдахгүй байна.

Шон-    Охин байхад ямар санагддаг вэ? Чи уурлачихсан уу? Дургүйг чинь хүргэхээр асуулт асуучихсан уу?

Кв-        Хүмүүс чиглүүлж, ширтүүлж байхынхаа оронд асуулт асуусан нь дээр. Намайг эрэгтэй хүүхэд шиг байхад нэг л,, өөр байсан. Сургуулийн хүүхдүүд намайг ойлгодоггүй болохоор намайг дээрэлхдэг. Би голцуу ганцаархнаа байдаг. Аав ээж намайг өөрөөр минь байлгахад дахиж,, дүр эсгэх шаардлагагүй санагддаг. Усанд санд ороод биеэ сул тавьж хөвж байгаа юм шиг эрх чөлөөг мэдэрсэн.

Шон-    Би усанд сэлэхдээ маруухан. Өөрөөсөө өөр хүн байх ямар байдгийг би мэддэггүй.

Кв-        Би ч гэсэн.

Дэн-     Хоёр  талт хагалгаа нь нэг талтаасаа хэр эрсдэлтэй вэ?

Мар-     Хоёр талт хагалгааны нэг сул тал нь Квинн байгалийн жамаар хүүхэдтэй болох боломжгүй.

Лим-     Квинний эцэг эх Квиннийг хангалттай том болж, үзэл бодолдоо үнэнч учраас хагалгааг одоо хийх нь зөв гэж үзэж байгаа.

Мар-     Хүүхдийн  хувьд шаардлагатай хагалгаа биш. Анагаахын талаас ямар ч шаардлагагүй.

Лим-     Амиа хорлохыг нь завдсаныг нь үл тооцвол эрсдэлтэй хэвээрээ байгаа.

Мар-     Одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн. Нийгмийн түвшинд хувьсаж, эмэгтэй хүүхэд болж амьдарч байгаа. Транс хүүхдүүдийн тал дээр хангалттай мэдээлэл, үр дүн байхгүй. Нөгөөтэйгүүр, ирээдүйд үр тогтоох чадварыг нь хадгалж үлдэх нь чухал.

Аар-     Лим эмч, Эндрьюс эмч хоёр бол маш сайн мэс засалчид, бас дээр тус тусын байр сууриа илэрхийллээ, гэхдээ байр суурь нь зөвхөн өөрсдийнх нь. Квинний хэрхэхийг та бүхэн шийднэ.

Дэн-     Бид юу ч гэж шийдсэн, Квинн охин хэвээрээ үлдэнэ.

Рут-      Би хүлээн зөвшөөрөх эсэхээ мэдэхгүй байна. Намайг муухай хүн гэж бодох байх л даа.

Аар-     Би гэр бүлээ нэгдүгээр тавихгүй байхаар яадгийг мэднэ, надад их гарз авч ирсэн. Надад асар их гарз авч ирсэн. Бүр эхнээс нь эхлэх шаардлагатай байсан бол, хэзээ ч байж болохгүй бодлоос болж, хайртай хүнтэй амьдралаараа золиос хийх хэрэг байсан уу? Гэж өөрөөсөө асууна. Тэднийг түр орхивол яасан юм?

Жар-    Хөөе, намайг дуудлаа. Юу болсон бэ?

Сув-     Гэнэт өвчиндөө орилж байгаад бөөлжиж эхэлсэн. Тэмпэратур нь 104.

Шон-    Цавины өвдөл сэдэрсэн нь эпидидимитит, бөөрний чулуу, цавины эвэрхий үүсгэсэн байж болно,,,

Жар-    Хавдрын жин нэмэгдсэнээр төсгөнд мушгираа үүсэхэд хүргэсэн байж мэднэ.

Шон-    Тэгвэл цусны эргэлт зогсоно. – Төмсөг нь мушгирсан байна. Яг одоо хагалгаа хийх хэрэгтэй.

Мар-     Өршөөгөөрэй. Та бүхэн шийдвэрээ гаргасан уу?

Дэн-     Хараахан үгүй, бидэнд ярилцах зүйл олон,,,

Мар-     Яг одоо шийд. Квинний төмсөг мушгирсан байна. Эр бэлгийн холбоос нь орооцолдож, цусан хангамжийг нь боочихлоо, хагалгаа хийх хэрэгтэй байна.

Рут-      Квиннийг хүссэнээр нь амьдруулмаар байгаа бол битгий ирээдүйг нь боомил.

Дэн-     Ээж Квиннийг хэзээ нэгэн өдөр хүүхэд нэхнэ гэхийг нь чи сонссон. Ердөө л хүүхэд болохоор одоохондоо цаад учрыг нь ойлгохгүй байна.

Тай-     Анагаахын талаас шаардлагатай бүхнийг хий.

Мар-     Мэдэгдэхүйц лимфаденопати алга байна. Ясны хавдар маягийн юм, гэхдээ эмгэг судлаачид аваачиж өг.

Жар-    Мэдлээ, эрхэм ээ.

Шон-    Квинний зүрхний цохилт ихэсч, цусны даралт буурлаа.

Мар-     Цус алдалт харагдахгүй байна.

Жар-    Электрокардиограм хэвийн. Зүрхний судсанд асуудал алга.

Лим-     СО2, О2 хэвийн гэхээр судасны бөглөрөл биш. Мэдээ алдуулагчид реакц үзүүлж байгаа байх.

Жл-      Би шингэн залгаж, судас агшаагч хийж байна.

Клр-      Зургаан тарилга хийхэд шингэн алдагдахгүй байна.

Нэй-     За за, ингээд болчих шиг боллоо. Ховардад сэргээх эмчилгээ хий. Сайн байна.

Клр-      Баярлалаа. Би эмчилгээний талаар бичиж, болж өгвөл нийтлүүлье гэж бодлоо.

Рэз-      Би туслахдаа баяртай байна, тэгээд ч өмнө нь нийтлүүлж байсан.

Клр-      Баярлалаа, гэхдээ би өөрөө,,,

Нэй-     Таны АМСУРГ-т гарсан нийтлэлийг уншсан, Рэзнэк эмч ээ. Та ч гайхмаар хүн юм аа.

Рэз-      Танаас ийм үг сонсоно гэдэг асар их магтаал шүү.

Нэй-     Боломж гарвах юм бол, заавал уншаарай, Браун эмч ээ.

Клр-      Тэгнээ.

Жл-      Судас шахагч нэмж хийж, боломжийнхоо хэрээр эмийг нь багасгасан. Гэтэл яагаад ч юм хэмнэлээ алдаад байна. Эр бэлгийн холбоосыг залгах үед хуурай байсан. Одоо ч цус алдахгүй байна.

Шон-    Гэмтэлтэй мэдрэлийн судаснаас өдөөлт өгсөн байж магадгүй.

Жар-    Өвчтөн эпидэфринд реакцлахгүй байна. Цусан халдвар уу?

Мар-     Халдвар гэхэд эрт байна.

Жл-      Артерийн даралт нь 20. Цусаа хангалттай шахаж дийлэхгүй байна.

Жар-    За за, уучлаарай, хүмүүс ээ.

Лим-     Бүрхүүлийг нь урах нь байна.

Жар-    Уучлаарай. Нярцалт үүссэн байна. Мэмбраны цус алдалт байж мэднэ.

Шон-    Жарэдийн зөв байж мэднэ. Дотуур цус алдаж байх шиг байна. Төмсөгний артери аарцаг руу татагдсан байх талтай. Ховор ч гэлээ байж болохоор юм.

Лим-     Ховор гэж буруу байх. Эндрьюс эмч ээ?

Мар-     Өөр гаргалгаа байх юм шиг байна. Түргэн задалж үзье. Аравтай мэс. – Мёрфи, тэлэгч ээ.

Шон-    Дотуур цус алдалт. Жарэдийн зөв байжээ.

Мар-     Гярхай байна, Калу эмч ээ.

Жар-    Баярлалаа, эрхэм ээ. Калу, соруул. Үзэгдэх орчныг ил болгоё.

Клр-      Халуун нь буурсан. Таны биеийн хордлого тайлагдаж эхэлсэн шиг байна.

Нэй-     Та удахгүй бүрэн тэнхэрнэ.

Шоу-     Хийсэн бүхэнд тань баярлалаа. Хэзээнээс эргэлт авч болох бол?

Рэз-      Таныг ингэж асууна гэж мэдсэн юм. Тантай уулзаж, мэнд мэдэх гэсэн бэлтгэл ангийн сурагчид ирсэн.

Охи-     Аав аа.

Шоу-     Кэра. Сэмми. Та хоёр минь ямар том болоо вэ. Хөөе, энэ эмч  нар аавыг нь аварсан. Рэзник эмч, харин энэ бол, уучлаарай, нэрийг тань мартчихжээ.

Клр-      Браун эмч.

Зэрэг-   Баярлалаа.

Рэз-      Зүгээр дээ.

Клр-      Явлаа.

Рэз-      Энэ хэн бэ?

Кэр-      Баавгай баавгай.

Рэз-      Баавгай баавгай.

Кв-        Болсон уу? Хоёуланг нь авчихсан уу?

Лим-     Үгүй. Зөвхөн хавдрыг л авсан.

Кв-        Юу? Яагаад?

Мар-     Би шийдсэн юм. Эрүүл эрхтэнг авах нь дэмий юм шиг санагдаад.

Дэн-     Квинни. Бид ингэж шийдсэн юм.

Кв-        Үгүй ээ, та хоёр миний талд гэсэн ш дээ.

Тай-     Тэгэлгүй яах вэ. Үргэлж шүү. Бидэнд ярилцах цаг хангалттай байсангүй, өөрсөдтэйгөө, эмч нартай чинь ярилцах зав гардаггүй байжээ.

Кв-        Тэгээд би эрэгтэй болох юм уу?

Лим-     Шууд болохгүй. Эндокронологич чинь чамтай ярилцаж, хэзээ эмэгтэй гормон хэрэглэж эхлэхийг шийднэ.

Мар-     Аан гээ, хэзээ нэгэн өдөр хүүхэдтэй болох чинь их чухал шийдвэр, гэхдээ том болсон хойноо хүүхэдтэй болох эсвэл болохыг хүсэх чинь одоохондоо тодорхойгүй.

Кв-        Трансжэндэр хүмүүс хүсвэл өөрсдөө хүүхэдтэй болж болно, хэрэв би тэгтлээ хүүхэд хүсэх юм бол би зүгээр л үрчлээд авчихна. Арваннайм хүрээд хүйс тодорхойлох хагалгаа хийлгэхдээ би эргэж ирнээ.

Мар-     Чамайг ирвэл, би заавал туслана.

Лим-     Өвчтөний сэтгэл ханамжийн оноо гарсан байна, маш ойрхон дүнтэй гарчээ.

Нэй-     Үгүй шүү. Лим эмч найрсаг байгаа юм.

Лим-     Баяр хүргэх хүмүүс бол Рэзник эмч, Браун эмч хоёр.

Рэз-      Тийм ээ.

Клр-      Баярлалаа.

Шон-    Баяр хүргэе.

Рэз-      Баярлалаа, Шон. Клэйр бид хоёр сайн баг болно.

Жар-    Чи бэлэн байгаарай даа.

Клр-      Тийм ээ, би бэлэн байнаа.

Нэй-     Ялагч урамшууллаа авах ёстой. Бооцоогоо өг.

Лим-     Чи ч хошигнохдоо маруухан хүн дээ.

Нэй-     Баярлалаа, Мортимэр.

Лим-     Битгий нэг дор үрчихээрэй дээ.

Нэй-     Үрэх ий? Жаазлаад хадгална.

Шон-    Яагаад дотуур цус алдалт гэж бодсон юм бэ?

Жар-    Гэрийн даалгавар. Чиний зөв байсан. ХШТ бэлдэх их чухал юм байна.

Шон-    Хоёулаа сайн баг болох юм байна. Квинн ягаан өнгөнд дуртай биш.

Жар-    Өө, би л лав таалагдана гэж бодож байна.

Рут-      Найдаж л байна.

Шон-    Нил ягаанд илүү дуртай охин.

Нэй-     Морганы АМСУРГ-т гарсан нийтлэлийг уншиж амжсан уу?

Клр-      Миний хийх ажлын хамгийн эхэнд байгаа.

Нэй-     Би чамайг толгойдоо оруулах гэж унш гээгүй шүү. Ямар хүнтэй тулгарснаа мэдэж аваг гэсэндээ унш гэсэн юм.

Клр-      Намайг хайр найргүй бай гэх гээ юү?

Нэй-     Үгүй. Тэр чинь Морганы аргачлал. Чи бол өөр. Чи ухаантай, онцгой. Бос, тоглоомыг өөрийнхөөрөө тогло. Битгий хүлээ.

Аар-     Чи Квинний амийг аварсан гэж сонслоо.

Шон-    Жарэд бид хоёр аварсан. Тэр охин надад таалагдсан.

Аар-     Охин? Тэгэхээр чи тэрнийг охин гэж хүлээн зөвшөөрчээ.

Шон-    Надад маш олон асуулт байна.

Аар-     За, тийм ээ, асуулт ч сайхан шүү. Ухаарал, ойлголцол руу хөтөлдөг юм. Хэн мэдэх вэ, хүлцэлд хөтлөх ч юм билүү. Хүүхэд байна гэдэг хэцүү, транс хүүхэд бол бүр хэцүү? Хэлэх үг алга, төсөөлөхөд ч бэрх юм. Гадна талдаа дотор талаасаа тэс өөр байхын зовлонг ойлгох шиг болж байна. – Хөөе, Шон. Би чамайг хүргээд өгье. Хамт юм идэж болох юм.

Шон-    Та миний найз болж чадахгүй гэсэн. Тэгэхээр хэрэггүй баярлалаа.

Аар-     За за.

Кэн-      Хөөе, Амиго. Юу байна даа?

Шон-    Чи надад туслаач.

Кэн-      Чи усанд орчихоод сэлж барьдаггүй юм уу?

Шон-    Үгүй.

Кэн-      Тэгээд юу хийгээд байгаа юм?

Шон-    Ойлгож байна.

Back to episodes Go home