Jujutsu Kaisen S1_04

4-р анги

Ижичи: Манай цонх 3 орчим цагийн өмнө  хараалт хэвлийг баталгаажуулсан. 90 орчим хувийг нүүлгэн шилжүүлсний дараагаар төвийг битүүлэх дуудлага өгсөн. 500 метр радиус доторх иргэдийг ч мөн нүүлгэн шилжүүлсэн.

Юүжи: Ичижи ах, асуулт байна. "Цонх" гэдэг нь юу юм?

Ижичи: Цонх гэдэг нь хараалыг харж чаддаг Хар шидийн сургуулийн гишүүнийг хэлдэг. Шидтэн ч биш л дээ.

Юүжи: Аан, тийм бий.

Ижичи: Үргэлжлүүлье. Засан хүмүүжүүлэх 2-р байр. Яг одоо таван засан хүмүүжигч хараалт хэвлийн хамтаар үлдсэн байгаа. Хэрэв энэ хараалт хэвлий хувирах төрлийнх бол, онц зэргийн хараагдсан сүнс болно гэж таамаглаж байна.

Зэрэг: Онц зэрэг...

Юүжи: Хөөе, хөөе... Онц зэрэг гэдгийг нь би сайн ойлгохгүй байна.

Ижичи: Тэгвэл тэнэг хүнд ч ойлгогдохоор тайлбарлаад өгье. Эхлээд 4-р зэрэг. Модон цохиур байхад хангалттай. 3-р зэрэг. Гар буутай байхад амархан аргална. 2-р зэрэг. Пулемёттой байхад эвгүйтнэ. 1-р зэрэг. Танктай байсан ч хангалтгүй. Тэгээд онц зэрэг. Тэсрэх бөмбөгөөр орчныг бүхэлд нь  бөмбөгдөж байж эн тэнцүү үзэх байх.

Юүжи: Аюултай юм байна шд.

Фүшигүро: Уг нь хараагдсан сүнстэй эн тэнцэх хар шидтэн ийм даалгаврыг авах учиртай. Өнөөдрийн тохиолдолд Гожо багш ч юм уу.

Юүжи: Т-Тийм бий. Тэгээд Гожо багш хаачсан юм?

Фүшигүро: Томилолттой яваа.

Юүжи: Айн?

Фүшигүро: Тэгээд ч сургууль хавиар дэмий эргэлдээд байдаг хүн ч биш.

Гожо: Дурсгалын бэлэг горьдоод дэмий шүү.

Ижичи: Харамсалтай нь, энэ ажилд байнга хүн хүч дутдаг. Хүчнийхээ хэмжээнээс давсан  даалгавар гүйцэтгэх явдал олонтаа. Гэвч энэ удаагийнх яаралтай, гаж бөгөөд яаралтай нөхцөлд байна. Яасан ч тулалдаж болохгүй. Онц зэрэгтэй тулсан үед зугтаах эсвэл үхэх л сонголт бий. Өөрийн айдсаа дагаарай. Та нарын даалгавар бол амьд үлдэгсдийг аврах болоод хатуу чанд хяналт явуулна.

Ээж: Өршөөгөөрэй! Өршөөгөөрэй, Тадаши хаана байна?

Эр: Дэмий! Хойшоо! Хойшоо бай!

Ээж: Тадаши... Хүү Тадаши минь зүгээр үү?

Эр: Тайвширна уу!

Ээж: Тавь!

Эр: Тавь л даа! Хойшоо байна уу! Аюултай! Намайг оруулаач!

Ижичи: Эргэхээр ирсэн асран хамгаалагч нь. Хойшоо байна уу. Төвөөр хортой хий цацагдсан байх магадлал бий. Одоогоор үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадахгүй нь.

Ээж: Үгүй ээ... Яагаад? Яагаад ийм зүйл болов доо?

Юүжи: Фүшигүро, Күгисаки. Аварцгаая!

Күгисаки: Мэдээжийн хэрэг.

Бичиг: 2-р байр

Бичиг: 4-р анги Хараалт хэвлий үхэх ёстой

Ижичи: Болгоомжтой. Хөшгөө татлаа. Харанхуйгаас үүссэн бөгөөд харанхуйгаас хар. Бузрыг ариусга.

Юүжи: Шөнө болж байна!

Фүшигүро: Хөшиг гэдэг юм. Оршин суугчдын бүс ойрхон учраас гадаад ертөнцөөс биднийг тусгаарлах хаалт байгаа юм.

Юүжи: Лут юм аа!

Күгисаки: Мэдлэггүй гэдэг нь.

Фүшигүро: Чөтгөр ноход! Хараал ойртож ирвэл тэр мэдэгдэнэ.

Юүжи: Тийм бий! Сайн жаал, сайн жаал! Найдаж байгаа шүү.

Фүшигүро: Явцгаая. Байз!

Күгисаки: Энэ юу вэ?

Юүжи: Ю-Юу болоод байна? Хоёр давхар байр дотор явж байгаа биз дээ?

Күгисаки: Т-Тайвшир! Энэ зүгээр жижигхэн байшин.

Фүшигүро: Тийм биш. Төрөлх хүрээний улмаас хараагдсан энерги тархсан байна. Ийм томыг анх удаагаа л харж байна. Хаалга хаана байна?

Юүжи: Айн? Х-Хаалга алга болчхож!

Күгисаки: Яаж вэ? Бид сая эндээс орж ирсэн биз дээ?

Зэрэг: Яах вэ? Одоо яадаг билээ?

Фүшигүро: Зүгээр ээ. Нохой үүдний үнэрийг санаж байгаа.

Зэрэг: Хөөх!

Күгисаки: Сайн хүү, сайн хүү! Борц ид! Хүссэнээрээ борц ид!

Фүшигүро: Тайван байгаа чинь дэндээд байна!

Юүжи: Чи ч найдвартай хүн юм аа, Фүшигүро. Чиний ачаар хүмүүсийг ч, өөрсдийгөө ч аврах нь.

Фүшигүро: Хөдөлцгөөе.

Күгисаки: Хэрцгий юм.

Фүшигүро: Гурван... хүн байх аа?

Бичиг: Оказаки Тадаши

Ээж: Тадаши... Хүү Тадаши минь зүгээр үү?

Юүжи: Цогцсыг нь аваад явъя.

Күгисаки: Айн?

Юүжи: Тэр эмэгтэйн хүү шүү дээ.

Күгисаки: Гэхдээ...

Юүжи: Нүүр нь тэгтлээ зэрэмдэглэгдээгүй байна. Цогцосгүйгээр үхчихсэн гээд хэлбэл эхийнх нь санаа амрахгүй шүү дээ.

Фүшигүро: Үлдсэн хоёрыг нь шалгах хэрэгтэй. Наад цогцсоо орхи.

Юүжи: Тоглохоо боль! Эргэж ирнэ гэвэл явсан замаа алдана шүү дээ! Дараад нь эргэж ирэх боломжгүй!

Фүшигүро: Эргэж ирж авна гээгүй, орхиод явна гэж байна! Анхнаасаа авралтгүй хүнийг аврах гэж амиа дэнчинд тавих сонирхол надад байхгүй.

Юүжи: Авралтгүй хүнийг аврах аа? Юу гэсэн үг вэ?

Фүшигүро: Энэ бол насанд хүрээгүй хүүхдүүдийн засан хүмүүжүүлэх газар. Хар шидтэнүүдэд урьдаар хэргийн газрын бүх мэдээлэлтэй танилцах эрх мэдэл байдаг. Оказаки Тадаши. Тэр хичээлээ тараад харьж явсан бяцхан охиныг үнэмлэхгүй машин жолоодож яваад дайрсан. Үнэмлэхгүй машин барьж явсан хоёр дахь тохиолдол нь. Чи олон хүмүүс аварч, зохих ёсоор нь үдэх гэдэгт зууралдаад байна. Гэхдээ чиний аварсан хүн чинь ирээдүйд хэн нэгнийг хороовол яах вэ?

Юүжи: Тэгвэл яагаад намайг аварсан юм?

Күгисаки: Больж үз! Ёстой нэг, та хоёр юугаа хийцгээгээд байгаа юм? Сумтай юм уу? Орчноо мэдэрч байхад—

Юүжи: Күгисаки?

Фүшигүро: Үгүй байлгүй! Чөтгөр ноход хараалыг мэдрэх учиртай! Итадори! Зугтъя! Күгисакиг хайхаа дараа— Эргэлзэх зүйлгүй. Онц зэрэг мөн. Хөдөлж чадахгүй нь.

Юүжи: Хөдөл. Хөдөл! Хөдөл! Хөдөл! Хөдлөөч!

Өвөө: Бусдад тусал.

Фүшигүро: Итадори?

Юүжи: Айн?

Күгисаки: Би хаана байна аа? Хав харанхуй, юу ч харагдахгүй нь. Хараалын оршихуй! Яагаад ийм их байдаг билээ?

Фүшигүро: Нүэ! Битгий үхчхээрэй дээ, Итадори, Күгисаки!

Юүжи: Ингэж ойртсон бол зугтаах аргагүй! Хөөе, Сүкүна! Би үхвэл чи ч гэсэн үхнэ биз? Үүнийг хүсэхгүй байгаа бол тусал!

Сүкүна: Татгалзаж байна! Чиний доторх миний хэсгүүд үхлээ ч, Миний сүнсний өөр 18 тасархай бий. Хамгийн унтууцмаар нь энэ биеийн удирдлага надад үгүй. Солигдмоор байгаа бол солигдож болно. Гэхдээ тэр мөчид хараагдсан сүнснээс түрүүлж наад жаалыг чинь хорооно! Тэгээд өнөө охиныг! Их эрч хүчтэй охин байна лээ. Хөгжилдөж авамз.

Юүжи: Тэгүүлэхгүй шүү.

Сүкүна: Тийм байлгүй. Гэхдээ надад л анхаараад байвал нөхөд чинь үхнэ шүү.

Фүшигүро: Хар шид биш байна. Ердөө цэвэр хараагдсан энерги гаргалаа.

Юүжи: Фүшигүро! Фүшигүро! Фүшигүро! Күгисакиг аваад эндээс зугт! Та хоёрыг гарах хүртэл би түүнийг хоргоож байя. Гарангуутаа юугаар ч хамаагүй дохио илгээ. Тэгэнгүүт чинь... би Сүкүнатай солигдъё.

Фүшигүро: Яаж чадах вэ дээ! Онц зэрэгтэй ганц гараараа шүү!

Юүжи: Сайн хар. Тэр хөгжилдөж байна. Ойлгомжтой биднээр даажигнаж байна. Яаж ийгээд цаг хожъё.

Фүшигүро: Болохгүй ээ!

Юүжи: Фүшигүро! Гуйя.

Фүшигүро: Чөтгөр ноход! Күгисакиг хай!

Күгисаки: Ганц энэ л үлдсэн байдаг. Арай ихийг авч гардаг байж дээ.

Юүжи: Бандааштайгаа арай хөдлөхөд амар гэж байгаа юм бий? Гэхдээ яадаг юм билээ? Хараагдсан энергийг яаж ашиглах талаар мэдэхгүй шд. Гэхдээ одоохондоо зүгээр. Юутай ч цаг л хож— Саяных юу вэ? Хараагдсан энергийн хамгаалалт уу? Ёо, ёо, ёо... Өвдөж байна, өвдөж байна, өвдөж байна! Яагаад би... Тэр үед би хурууг аваагүй бол... Идээгүй бол... Тэр үед... Тэр үед... Боль! Бүү бод! Үгүй! Үгүй! Зугтмаар байна! Зугтмаар байна! Зугтмаар байна! Үхмээргүй байна! Энд үхчихвэл... Үхчихвэл... Зохистой үхэл байх уу? Бүү бод!

Өвөө: Бусдад тусал.

Юүжи: Би... ийм суга байсан юм уу?

Күгисаки: Царайг чинь тогтоож авсан даа. Заавал хараана!

Фүшигүро: Зугтаая, Күгисаки!

Күгисаки: Мэлхийд дургүй юм сан.

Фүшигүро: Уучилж үзээрэй!

Юүжи: Өөрийгөө их юманд бодож. Би өөрийгөө хүчтэй гэж бодсон. Яаж үхэхээ сонгож чадах хүчтэй гэж бодсон. Гэхдээ миний буруу байж. Би дорой юм! Дэндүү дорой юм! Аа, үхмээргүй байна! Үгүй! Үгүй! Гэхдээ... би үхэх нь! Зохистой үхэл? За боль! Ийм гэнэн байхаа боль!

Яга: Хар шидтэнүүд харамсахгүйгээр үхнэ гэж үгүй.

Юүжи: Гэхдээ л миний үхэл зохистой байлаа гэж хэлэх дайны...

Фүшигүро: Хараал хүний сөрөг сэтгэл хөдлөлөөс бий болдог.

Юүжи: Тийм бол бүх үзэн ядалт, айдас, харууслаа... Бүгдийг нь гарга... Нударгадаа шингээгээд! Новш! Энэ улих чимээ... Фүшигүрогийн дохио байна.

Сүкүна: Ёстой нэг ядаргаатай жаал юм аа. Ёстой нэг ядаргаатай жаал юм аа. Намайг үнэхээр өдөөд байна даа. Түр байж бай. Жаахан бодоотохъё. Яавал энэ жаалыг харамсуулж чадах вэ? Түүний хойноос явлаа гэхэд жаал надтай солигдчихно. Тийм бол түүнд хамгийн төвөг учруулах зүйл нь... энэ л байж таарна. Буцаад байранд нь оруулдаг хэрэг. Хөөе, явж хэдэн хүүхдийн бодийг хөтөлье. Дагаад яв. Тэнэг. Өө балар аа. Энэ гарыг нь бас эдгээсэн билүү? Салхилах дургүй байх нь ээ? Угийн хараагдсан сүнс төрсөн газартаа хоргодох ёстой л доо. За, за. Хэрэг явдал иймээс хойш... энд үхэж дээ! Хөөе, яасан бэ? Хараахан дуусчхаагүй биз дээ? Наадах чинь мөн дөө. Алив, хичээ хичээ. Хараагдсан сүнс ч гэсэн гараа санана биз?

Фүшигүро: Нүүлгэн шилжүүлэх бүсийг 10 км хүртэл өргөжүүлнэ үү.

Ижичи: Чи яах юм?

Фүшигүро: Энд Итадориг иртэл нь хүлээнэ.

Ижичи: Тийм бий. Би Күгисакиг эмнэлэгт хүргэчхээд аль болох хурдан эргэж ирнэ ээ.

Фүшигүро: Үгүй ээ, та энд байгаад байх шаардлагагүй шүү дээ. Тус болмоор байгаа бол нэгдүгээр түвшний юм уу түүнээс дээш шатны шидтэнийг явуул гэж асуугаарай. Гэхдээ байхгүй л байх дөө.

Ижичи: Чадах бүхнээ хийнэ ээ. Ингээд явъя даа.

Фүшигүро: Хэрэв байж болох муу нөхцөл байдалд хүрвэл... Түүнийг үхүүлмээргүй байна. Ийм байна. Яаж ийгээд зохицуулаач. ...түүнийг гүйцээх хариуцлага надад бий.

Сүкүна: Хөөе, мэдэх үү? Бид хоёул онц зэргийнх гэх харьяанд багтдаг юм шиг байна лээ. Чи бид хоёул. Зөв хө, онц зэргийнх минь. Хичээгээд бай. Баяртай харагдах чинь. Магтуулах гээ юу? Гэхдээ хүмүүстэй адилгүй хараагдсан энергиэр эмчилнэ гэдэг хараагдсан сүнсэнд тийм хэцүү биш шүү. Чи ч, энэ жаал ч хараал гэж юу болохыг ер ойлгохгүй байна. Янзын боломж байна. Чамд харуулъя л даа. Жинхэнэ хар шид гэж юу болохыг. Хүрээ тэлэлт. Хорслын хийд! Гурав хэсэгт хуваая гэж бодтол чи дэндүү дорой юм аа. Аан, тийм наадах чинь. Үүнийг авлаа шүү. Дууссан шүү. Хөгийн юм. Солигдмоор байгаа бол бушуу солигд! Яасан бэ, жаал аа?

Бичиг: Жүжү зугаалга

Ижичи: За, за, ойлголоо. Маш их баярлалаа. За.

Зэрэг: Ширтэх...

Ижичи: Яасан бэ?

Күгисаки: Та утсаар ярихдаа бөхийгөөд байх юм.

Ижичи: Утсаар ярихдаа "утсаар ярьж байгаа шүү" гэсэн мэдрэмждээ автчихаад байдаг гэх үү дээ...

Күгисаки: Ойлгож байна аа. Би дотогш ургасан үсээ салгахдаа хүзүүгээ хэд хэд гэмтээж байсан л даа. Мөн нүх сүвийг нь хүртэл шархлуулсан.

Юүжи: Наадах чинь адилхан гэж үү? Фүшигүро ч гэсэн утсаар ярихдаа их унтууцдаг шүү.

Фүшигүро: Наадах чинь утаснаас болоогүй, Гожо багшаас болсон.

Күгисаки: Итадори ч гэсэн утсаар ярихдаа их л эргэлдээд байдаг шд.

Ижичи: Утас гэснээс та нар дуудлагын үеэр утсаа мөрөн дээрээ тавьж чадах уу?

Бичиг: 5-р анги Хараалт хэвлий үхэх ёстой -II-

Back to episodes Go home