Jujutsu Kaisen S1_03

3-р анги

Яга: Сатору. Дотуур байранд нь хүргэж өг. Хамгаалалт, энэ тэр бүгдийг нь тайлбарлаж өгнө биз.

Юүжи: Айн?

Яга: Тэнцсэн. Хар шидийн сургуульд тавтай морил.

Юүжи: Фүшигүро! Одоо овоо дээрдсэн байх шив дээ.

Фүшигүро: Сул өрөө зөндөө байгаа биз дээ?

Гожо: Хөл хөдөлгөөнтэй байсан нь дээр биш үү? Дээр гэж бодсон юм—

Фүшигүро: Хичээл, даалгавар хангалттай шд. Урилгагүй зочин авчрах юм.

Юүжи: Хөөх, эмх цэгцтэй юм аа.

Фүшигүро: Чамайг урилгагүй зочин гэж хэлээ биз дээ?

Гожо: Ингээд болох шив. Түүнчлэн маргааш гадуур гарна шүү! Гурав дахь нэгийн хүүхдийг тосож авахаар явна.

Зарлагч эм: Шибүяа болон Шинигава чиглэлийн галт тэрэг 1-р замаар орж ирж байна. Аюулгүй байдлаа ханган шар зураасны ард зогсоно уу.

Күгисаки: Саори. Би ирсэн шүү. Токиод!

Юүжи: Нэгийнхэн ердөө гурвуулаа гэхээр арай цөөхөн биш үү?

Фүшигүро: Тэгвэл чи одоог хүртэл хараал харж чаддаг хүнтэй таарч байв уу?

Юүжи: Үгүй ээ.

Фүшигүро: Хар шидтэнүүд тийм л цөөхөн гэсэн үг.

Юүжи: Тэгээд ч намайг гурав дахь нь гээгүй билүү?

Фүшигүро: Бүртгэл нь нэлээн дээр шийдэгдсэн юм шиг байна лээ.

Бичиг: Токиогийн Жүжүцү Урлагийн Ахлах Сургууль

Фүшигүро: Ийм сургууль юм чинь. Бүгдэд нь онц шалтгаан байгаа байлгүй.

Гожо: Хүлээлгэсэнд уучлаарай. Өө? Дүрэмт хувцас чинь амжиж гарчээ?

Юүжи: Аанха, янзын таарч байгаа. Гэхдээ Фүшигүрогийнхоос жаахан өөр юм аа. Юүдэнтэй юм.

Гожо: Дүрэмт хувцсыг захиалгын дагуу өөрчилж болдог л доо.

Юүжи: Айн? Би ийм захиалга өгөөгүй шд.

Гожо: Би захиалгыг нь өгсөн юм аа.

Юүжи: За, хамаагүй дөө.

Фүшигүро: Болгоомжлоорой. Гожо багшид ийм тал байдаг юм. Үүнээс илүүтэй яагаад Харажүкүд уулзаж байгаа юм?

Гожо: Өнөө сурагч энд уулзъя гэсэн юм.

Юүжи: Аа, попкорн идмээр байна!

Эр: Сайн байна уу. Өөрөө одоо ажилтай явна уу? Үгүй ээ, ажилгүй явна. Шуудхан хэлэхэд нуугдмал загвар өмсөгч хайж яваа юм. Би ийм ажил эрхэлдэг хүн юм аа. Сонирхол байгаа юу? Одоо яарч явна. Яриаг минь сонсооч!

Күгисаки: Хөөе, та. Би ямар вэ дээ?

Эр: Чи юу даа?

Күгисаки: Загвар өмсөхөд. Би яахаар байна гэж асуугаад байхад.

Эр: Аа, би одоо яарч явна өө...

Күгисаки: Юу вэ? Битгий зугтаад бай! Шуудхан хэлээд аль!

Юүжи: Бид одоо түүнтэй ярилцах нь ээ?

Эр: Уучлаарай! Өршөөгөөч!

Юүжи: Жаахан ичмээр юм аа.

Фүшигүро: Чи ч гэсэн.

Гожо: Хөөе! Энд байна өө!

Эм: Пээ, тэр нүдний боолт нь юу юм бэ?

Гожо: Ингээд дахин нэг удаа.

Күгисаки: Күгисаки Нобара. Баярлаж яв, хөвгүүд ээ. Би танай багийн ганц эмэгтэй чинь. Ширтэх.

Бичиг: 3-р анги ТӨМӨР ОХИН

Юүжи: Намайг Итадори Юүжи гэдэг. Сэндайгаас ирсэн.

Фүшигүро: Фүшигүро Мэгүми.

Бичиг: Күгисакагийн харах өнцгөөс

Күгисаки: Харваас төмс царайлчхаад. Гарцаагүй хүүхэд байхдаа нусаа иддэг төрлийнх. Нэрээ л хэлэх шив? Би их зантай эрчүүдийг тэвчдэггүй. Түүнийг гал дээр тос нэмэх дуртай гэдэгт барьсан ч алзахгүй. Би дандаа л онцгүй орчинд тунаж таарах юм аа.

Юүжи: Нүүр лүү ширэв татаж харснаа санаа алдчихлаа.

Фүшигүро: Эндээс нэг тийшээ явах юм уу?

Гожо: Ингэж нэгийнхэн гурвуулаа цугласан юм чинь. Тэгээд ч та хоёр хөдөөнийх хойно. Тэгэхээр явцгаана аа. Токиогоор аялъя!

Бүгд: Токио! Токио! Токио! Бид Токиод хайртай!

Фүшигүро: Айн?

Күгисаки: Токио Диснейлэнд! Токио Диснейлэндэд очмоор байна!

Юүжи: Тэнэг ээ! Токио Диснейлэнд Чибад байгаа шд! Хятад хороолол руу явъя аа, багш аа!

Күгисаки: Хятад хороолол чинь Ёокохамад байгаа!

Юүжи: Ёокохама чинь Токиогийн хэсэг! Чи мэддэггүй юм уу? Газрын зураг хараач!

Күгисаки: Юу гэнэ ээ? Битгий утгагүй юм чалчаад бай!

Гожо: Ингээд очих газраа хэлье. Роппонги!

Бүгд: Роппонги?

Фүшигүро: Хараал байгаа байх нь.

Бүгд: Худалч!

Юүжи: Роппонги ч биш байна!

Күгисаки: Хөдөөний бид хоёроор даажигнасан байна!

Гожо: Ойрхон том оршуулга бий. Дайны хажуугаар дажин гэж хаягдсан барилга хараалыг нь гаргаж ирсэн.

Күгисаки: Хэн иддэг будааг нь бэлддэг гэж бодоо вэ, айн?

Юүжи: Булшны эргэн тойрноос илүү гарч ирдэг байх нь ээ?

Фүшигүро: Оршуулга асуудал нь биш. Оршуулгыг аймаар гэж боддог хүмүүсийн сэтгэлзүйн асуудал.

Юүжи: Аа, сургуулиудын хувьд ч бас адилхан биз дээ?

Күгисаки: Байз. Тэр энэ тухай ч мэдэхгүй юм уу?

Фүшигүро: Үнэнийг хэлэхэд...

Күгисаки: Онц зэргийн хараагдсан биетийг залгисан? Заваан юм! Итгэмээргүй юм! Бохир бас заваан юм! Үгүй, үгүй, үгүй, үгүй!

Юүжи: Юу гэнэ ээ?

Фүшигүро: Түүнтэй санал нэг байна.

Гожо: Та нарыг юу чадахыг мэдмээр байна. Хээрийн шалгалт гээд л бодчих. Нобара, Юүжи. Та хоёр барилга доторх хараалыг зайлуулчхаад ир.

Күгисаки: Ий.

Юүжи: Айн? Гэхдээ хараалыг хараалаар л арилгана биз дээ? Би хар шид ашиглаж чадахгүй шд.

Гожо: Чиний тал чинь хараал шахуу зүйл шүү дээ. Биеэр чинь хараагдсан энерги урсаж байгаа. Гэхдээ энэ энергиэ удирдахыг ганц шөнийн дотор сурчихгүй болохоор үүнийг хэрэглэ. Хараагдсан хэрэгсэл, Чөтгөр цавчигч. Хараагдсан энерги шингэсэн зэвсэг. Наадах чинь хараалд нөлөөлнө.

Күгисаки: Хөгийн юм.

Гожо: Өө, бас нэг зүйл. Сүкүнаг гаргаж болохгүй шүү. Түүнийг ашиглавал эргэн тойрны хараалыг тэр даруй арилгах ч гэлээ ойр байгаа хүмүүсийг хутгалдуулна.

Юүжи: Ойлголоо. Сүкүнаг гаргахгүй ээ.

Күгисаки: Бушуулж үз.

Юүжи: За, за.

Гожо: Явчхаад ир дээ!

Фүшигүро: Би ч гэсэн явъя аа.

Гожо: Хүчлэх хэрэггүй ээ. Одоо ч тэнхэрч байж.

Фүшигүро: Гэхдээ Итадориг харгалзах хүн хэрэгтэй биз дээ?

Гожо: Тэр ч тийм шүү.

Гожо: Гэхдээ энэ удаад шалгагдаж байгаа нь Нобара.

Күгисаки: Ядаргаа юм аа. Яагаад Токио хүртэл явж ирж хараалтай тэмцэх болчхов доо?

Юүжи: Айн? Хараал арилгах гэж ирсэн биз дээ?

Күгисаки: Цаг хэмнэж хоёр хуваагдъя. Би дээрээс давхар давхраар шалгая. Чи доороос эхэл. Бушуухан дуусгаад Гинзагаас сүши авч идье.

Юүжи: Байз л даа. Арай илүү нухацтай хандъя л даа. Хараал гэдэг аюултай шүү дээ.

Күгисаки: Саяхныг хүртэл энгийн байсан хүнээс сонсмооргүй байна! Хурдхан шиг хөдөлж үз!

Юүжи: Өнөөдөр чиний ааш аяг ер ойлгогдохгүй байна!

Күгисаки: Тиймээс л охидын дунд нэр хүндгүй байгаа юм!

Юүжи: Охидын дунд нэр хүндгүйг яаж мэдсэн юм бол? Өөрөө хүн ингэж хэлэхүйц нэр хүндтэй байж чадах уу? Новш гэж.

Хараал-эр: Баримт... хэрэгтэй... юу?

Юүжи: Хараал байна! Аанха, хөдөлж чадаж байна!

Гожо: Юүжи байна аа... Толгойдоо сумтай л даа. Хэдийгээр аюултай байлаа ч амьд биетийн хэлбэрийг олсон болон өөрийг нь хороох гэсэн зүйлсийг ямар ч тээнэгэлзээгүй алахаар очдог. Чам шиг эртнээс хараалтай дасал болсон хэрэг биш. Энгийн ахлах сургуулийн амьдралаар амьдарч ирсэн хөвгүүн. Авьяастай байсан ч цөхрөлдөө бууж өгч, айдас эсвэл жийрхлээ давж чадаагүй хар шидтэнүүдийг чи зөндөө харж байсан биз дээ? Өнөөдөр түүний хэр догшин гэдгийг шалгамаар байна.

Күгисаки: Хөөе, тэнд байгаа хараал. Голд байгаа маннекэн. Ингээд нуугдчихна гэж бодоо юу? Гарч ирэхгүй бол ингээд л зайлуулахаас.

Фүшигүро: Гэхдээ Күгисаки туршлагатай биз дээ? Одоо арай оройтох бус уу?

Гожо: Хараал хүний оюун санаанаас төрдөг. Хараалын хүч болон тоо хүн амын тоотой шууд хамааралтай бус уу? Нобара ойлгох болов уу? Хөдөөний болон Токиогийн хараал түвшин ондоо гэдгийг.

Бичиг: Күгисаки

Гожо: Хараал хүний оюун санаанаас төрдөг. Хараалын хүч болон тоо хүн амын тоотой шууд хамааралтай бус уу? Хөдөөний болон Токиогийн хараал түвшин ондоо гэдгийг.

Күгисаки: Наадахаа хуулж авч болно. Үгүй бол миний хараагдсан энерги чамаар урсана. Болчихлоо. Хүүхэд үү дээ? Тоглож яваад хараалтай таарчихжээ дээ. Хөөе, одоо зүгээр. Гараад ир. Айн? Хүүхдүүд үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийг сонирхдоггүй гэж үнэн бололтой. Итадориг дуудахаас даа.

Хүүхэд эр: Байз! Намайг битгий орхиоч!

Күгисаки: Барьцаалж байна уу даа? Энэ хараал оюун ухаантай юм байна!

Гожо: "Түвшин" гэдэг нь тэдэнд байгаа  хараагдсан энергийн хэмжээ биш. Заль мэх. Оюун ухаан олж авсан мангас хэрцгий сонголт тулгах нь олонтаа. Хүний амийг дэнслэх мэтийн.

Күгисаки: Новш, новш, новш! Новш! Энэ хараал ер сүйдтэй биш юм байж! 4-р зэрэг... Бүр доошоо 3-р зэрэг юм биш үү! Гэвч үүнийгээ мэдэж байна! Тиймээс л хүн барьцаалах аргыг сонгож! Өөрийгөө тайвшруул. Би үхвэл дараад нь хүүхэд ч үхнэ. Харин хүүхэд үхлээ ч би үхэхгүй. Эрүүлээр бодоод үзсэн ч би амьдарсан нь дээр биз дээ? Ингээд гар хоосон. Хүүг тавь. Би ч тэнэг юм даа! Тээр? Ер тавихгүй л байна шд! Сүүлийн удаа ганц Саоритой уулзмаар байсан юм сан.

Юүжи: Айн? Зөрчхөв үү? Зүгээр үү?

Хүүхэд эр: Аанха.

Юүжи: Зугтааж байна!

Күгисаки: Зугтаахгүй шүү! Итадори! Тэр гарыг өгөөд аль!

Юүжи: Айн?

Фүшигүро: Би арилгая.

Гожо: Байз гэм.

Хүүхэд эр: Сүрлэн хүүхэлдэй юу?

Юүжи: Заваан юм.

Күгисаки: Сүрлэн хүүхэлдэйн техник: Цуурай!

Гожо: Янзын. Догшин юм байна.

Күгисаки: Яллаа.

Бичиг: Энэхүү гүүр нь элэгдлээс болж ашиглалтаас гарсан болно

Күгисаки: Намайг нэгдүгээр ангид байхад, Саори Токиогоос манай тосгонд нүүж ирсэн. Хүүхэлдэй адил хөөрхөн, асрагч адил эелдэг байлаа. Гэсэн ч Саориг тосгоныхон хавчих болов. "Хөдөөнийхнийг тэнэг гэж боддог" гэлцэж дураараа дэмий зүйл зохион ярьцгааж... Саориг... хөөж гаргасан. Ой гутмаар гэж хэлэх ч багадна. Урьд нь миний огт сонсож байгаагүй өөрөө хийсэн амттанаар "бейкиригийнх илүү амттай" гэж инээмсэглэн дайлдаг байлаа. Тэр тосгонд үлдсэн бол би...

Юүжи: Тиймээс л хэлээд байхад... Ганцаараа аюултай, нухацтай ханд гэж!

Күгисаки: Ганцаараа явбал аюултай гэж ер хэлээгүй юм байж!

Юүжи: Хэлээгүй... билүү?

Күгисаки: Тэгээд ч юу идэж уухаараа нүцгэн гараараа хана цөм цохидог байна?

Юүжи: Бэхэлгээгүй л бетон байна лээ шд!

Күгисаки: Бэхэлгээгүй ч энгийн хүн чадахгүй!

Юүжи: Энгийн? Гэхдээ чи надаас олон асуулт асуулаа, чи яагаад Хар шидийн сургуульд ирсэн юм?

Күгисаки: Яагаад гэж? Хөдөөг үзэн яддаг, Токиод амьдармаар байсан учраас! Мөнгөнд санаа зоволгүйгээр хотод амьдрах үүнээс өөр арга байгаагүй!

Юүжи: Ийм шалтгаанаар амь насаа эрсдэлд оруулж байгаа юм уу?

Күгисаки: Тийм. Би өөрийнхөөрөө байж байгаагаас хойш. Тэр тосгонд үлдсэн бол үхсэнээс ялгаагүй. Саори, би Токиод ирсэн шүү. Хэзээ нэг өдөр уулзвал, тэр үед хэлж байсан нарийн боовны газар луу дагуулж яваарай. Тиймийн учир чамд ч бас талархаж байна. Би үхлээ ч, эсвэл би ганцаараа амьд үлдлээ ч гэрэлт ирээдүй үгүй. Баярлалаа.

Юүжи: Чухал шалтгаантай байлаа гээд бусдаас илүү болчихгүйгээс хойш.

Күгисаки: Би талархлаа илэрхийлсэн болохоор ингээд болсон! Тэнцсэн шүү!

Юүжи: Яачихсан юм бэ?

Хүүхэд эр: Манайх тэнд байдаг! Баярлалаа!

Күгисаки: Намайг өлсөхөөрөө муухай ааштай болдгийг мэдсэн үү?

Юүжи: Муухай аашлахгүй үе байгаа юм уу?

Гожо: Сайн ажиллацгаалаа! Хүүхдийг гэрт нь хүргэж өглөө. Одоо явж хоол идэцгээх үү дээ?

Юүжи: Бифшстейк!

Күгисаки: Сүши!

Гожо: Надад даатгачих! Харин, Мэгүми? За, явцгаах уу даа?

Күгисаки: Аа, хамгийн том ачаагаа мартчихаж. Хөөе, чи яваад ачаа аваад ир.

Юүжи: Айн? Яагаад би авчирна гэж? Тэнцсэн гээ биз дээ?

Күгисаки: Миний хараагдсан энергиэр ялсан биз дээ? Асуудал байна уу?

Юүжи: Миний цэвэр хүч яасан юм?

Күгисаки: Заваан юм идэж авсан мангасын хүч үү?

Юүжи: Тийм биш! Тийм ээ, Фүшигүро? Айн? Яасан бэ, Фүшигүро?

Фүшигүро: Яагаа ч үгүй ээ.

Гожо: Оруулаагүй болохоор урвагар байгаа юм.

Күгисаки: Хүүхэд биш дээ.

Хүүрнэгч-эр: Тэмдэглэл: 2018 оны 7-р сар. Баруун Токио, Эйшүү засан хүмүүжүүлэх газар. Дасгалын талбайн агаар дээр.

Эр: Хөөе... Тэр юу вэ?

Оказаки: Аль?

Хүүрнэгч-эр: Онц зэргийнх байх бололцоотой нэрлэгдээгүй биет. Энэхүү хараалт хэвлийг хэд хэдэн хар шидтэн бус хүмүүс нүдээр харсан.

Эр: Тэрийг хар л даа! Өндөг шиг л байна шд.

Оказаки: Юугаа яриад байгаа юм бэ?

Хүүрнэгч-эр: Онц байдлын улмаас Хар шидийн сургуулийн гурван сурагч хэргийн газарт очсон ба, нэг нь нас барсан.

Бичиг: Жүжү зугаалга

Күгисаки: Итадори. Би даавуу гаргана.

Зэрэг: Хайч-чулуу-даавуу!

Күгисаки: Тийм ээ!

Гожо: Сүши юм биз дээ? Гинзагийн байнга очдогтоо очъё дөө.

Күгисаки: Гинза, тийм ээ!

Юүжи: Би эргэдэг сүши идмээр байна!

Күгисаки: Аа! Итадори, чи үнэхээр... Угх, Фүшигүро, түүнд юм хэлээч!

Фүшигүро: Надад бол амттай нь л дээр. Гожо багш даахаас хойш.

Юүжи: Бэлэн якисоба болон якисоба хоёр өөр байдагтай адил эргэдэг сүши ч гэсэн ондоо шдээ!

Күгисаки: Би сүши идмээр байна.

Юүжи: Сүши зүгээр хоол бол эргэдэг сүши бол илүү цаг ордог! Энгийн парк, Токио диснейлэнд хоёр шиг! Күгисаки, чи хөдөөнөөс ирсэн гээ биз дээ? Эргэдэг сүшитэй газар орж байгаагүй юм уу?

Гожо: Миний дуртай нь Сүши Го ч гэсэн анхны удаагийнх нь юм бол Тансаг сүши оръё доо.

Юүжи: Багш ойлгож байна шүү.

Күгисаки: Хөөе, хараахан очъё гээгүй байна.

Юүжи: Күгисаки, сайн сонс. Тансаг сүшид... Сүши хурдны галт тэрэг шиг л ирдэг.

Күгисаки: Юу?

Юүжи: Жолооч ах аа, энэ охин анх удаагаа эргэдэг сүши идэх гэж байгаа юм. Биднийг муж хоорондын аварга том машины зогсоолтой Тансаг сүши рүү хүргээд өг!

Бичиг: 4-р анги Хараалт хэвлий үхэх ёстой

Back to episodes Go home