2-р анги
Фүшигүро: Хар шидийн дүрэм журмын дагуу Итадори Юүжи чамайг хараал гэж үзэн хөөн зайлуулна!
Юүжи: Би үнэхээр зүгээр байна шдээ! Тэгээд ч чи бид хоёр хоёул будаа боллоо. Бушуухан эмнэлэг рүү явъя.
Фүшигүро: Одоо ярьж байгаа нь хараагдсан биет үү, Итадори юу гэдгийг ялгах юм алга... Новш! Яавал дээр вэ?
Гожо: Одоо ямар нөхцөл байдалтай байна?
Фүшигүро: Гожо багш? Яагаад энд байгаа билээ?
Гожо: Сайн уу. Ирэх төлөвлөгөө ч байгаагүй л дээ, гэхдээ л чи будаа болжээ. Хоёрын хэдэд харуулдаг хэрэг ээ. Наашаа хар даа. Онц зэргийн хараагдсан биет алга болчихвол дээд тушаалтнууд дуугүй байхгүй. Тиймээс дайраад гаръя гэсэн юм. Тэгээд, олсон уу?
Юүжи: Юу... Уучлаарай, би идчихсэн.
Гожо: Нээрэн үү?
Фүшигүро/Юүжи: Нээрэн.
Гожо: Нээрэн чамтай нэгдчихэж. Инээдтэй юм. Биед чинь өөрчлөлт байна уу?
Юүжи: Тийм гэчхээр юм алга.
Гожо: Сүкүнатай солигдож чадах уу?
Юүжи: Сүкүна?
Гожо: Чиний идсэн хараал.
Юүжи: Аан... Чадна гэж бодож байна.
Гожо: Тэгвэл 10 секунд өгчих. 10 секунд өнгөрөхөөр эргээд ирнэ биз.
Юүжи: Гэхдээ...
Гожо: Зүгээр ээ, би хамгийн хүчтэй нь. Мэгүми, үүнийг барьж бай.
Фүшигүро: Юу юм?
Гожо: Кикүсүианы кикүфүкү. Сэндайгийн онцлог, янзын амттай. Би зунда болон цөцгийний амттайг нь санал болгож байна.
Фүшигүро: Энэ хүн үнэхээр дурсгалын бэлэг авсан болохоор л энд ирж! Хүмүүс энд үхэж байхад!
Гожо: Дурсгалын бэлэг биш шүү. Би хурдны галт тэргээр харих замдаа иднэ.
Фүшигүро: Ард чинь!
Гожо: Кикүфүкү бусад дурсгалын эд зүйлтэй адилгүй... Бас доторх цөцгий нь зүгээр л тасархай... Сурагч маань харж байхад, жаахан онгироод авъя.
Сүкүна: Итгэмээргүй хурдтай юм гээч? Тэгээд ч зогсохгүй... Ёстой нэг... Аль ч эрин үед ядаргаа болж байх юм аа, та муусайн хар шидтэнүүд! Гэхдээ надад ч ач холбогдолгүй л дээ.
Гожо: Долоо... Найм... Ес... Цаг нь болох шив.
Сүкүна: Новш... Дахиад л уу? Авч чадахгүй нь. Энэ Итадори гэх жаал... яг юу гээч нь вэ?
Юүжи: Өө, зүгээр байв уу?
Гожо: Гайхчихлаа. Үнэхээр удирдаж чадаж байна.
Юүжи: Гэхдээ тэр жаахан чийртэй юм аа. Түүний хоолой сонсогдоод байна.
Гожо: Чалчихаас хэтрэхгүй байгаа нь ид шид.
Фүшигүро: Та яачхав?
Гожо: Ухаан алдуулчихлаа. Тэр сэрэх үедээ Сүкүнад биеийнхээ удирдлагыг алдаагүй байвал түүнд сав болж болох бололцоо байж мэднэ. Харин чамаас асуух асуулт байна. Түүнийг яамаар байна?
Фүшигүро: Хэдий сав болж чадах байлаа ч, хар шидийн дүрэм журмын дагуу Итадориг цаазлахыг шаардана. Гэхдээ... Түүнийг үхүүлмээргүй байна.
Гожо: Сэтгэл хөдлөлөөрөө юу?
Фүшигүро: Сэтгэл хөдлөлөөрөө. Яаж ийгээд зохицуулаач.
Гожо: Хөөрхөн сурагчийн минь хүсэлтээс хойш. Надад даатгачих! Иймийн учир дахин нэг удаа хэлье. Чамайг цаазална.
Юүжи: Хураангуйлсан яриа чинь одоогийн байдалтай нийцэхгүй байх юм.
Гожо: Хөөе, би хичээсэн шүү. Цаазын ял хэвээр үлдсэн ч ял гүйцэтгэх хугацааг хойшлуулсан.
Юүжи: Хойшлуулсан? Яг одоо алчихгүй нь ээ?
Гожо: Аанха. Эхнээс нь тайлбарлая. Энэ чиний идсэн хараагдсан биеттэй адил зүйл. Нийт хорин ширхэг байдаг. Бид зургааг нь эзэмшдэг.
Юүжи: Хорь? Гар, хөлийнх нийлээд үү?
Гожо: Үгүй ээ, Сүкүна дөрвөн гартай. Чиний харж байгаачлан үүнийг бид устгаж чадахгүй. Ийм л хүчирхэг хараал. Хараал нь өдөр ирэх тусам хүчтэй болж байгаа, орчин цагийн хар шидтэнүүдийн хориг гүйцэхгүй л байна. Харин одоо чиний тухайд. Чи үхвэл доторх хараал чинь үхнэ. Манай настанууд гэж хулхи нь буусан амьтад байдаг юм. Чамайг яг нэн даруй ал гэж шаардаж байгаа. Гэхдээ тэгчихвэл хайран биз дээ?
Юүжи: Хайран?
Гожо: Сүкүнаг аргалаад байх чадвартай сав дахин төрнө гэсэн баталгаа үгүй. Тиймээс би санал тавьсан юм. Тэртэй тэргүй алах бол, бүх Сүкүнагийн хуруунуудыг залгиулчхаад алахад яагаад болохгүй гэж? Дээд тушаалтнууд үүнийг зөвшөөрсөн. Чамд одоо хоёр сонголт байна. Одоо шууд үхэх үү, эсвэл бүх Сүкүнаг олж аваад залгисныхаа дараа үхэх үү?
Бичиг: 2-р анги :Өөрийнхөө төлөө
Сасаки: Итадори.
Юүжи: Игүчи сэнпай ямархуу байна?
Сасаки: Эмч ч давгүй л гэсэн, гэвч ухаан орохгүй л байна. Миний буруу. Би тэр шөнө сургууль дээр ирээч гэж дуудаагүй бол... Чи итгэхгүй л байх, гэхдээ хачин мангас бидэн рүү дайрч би ч гэсэн баригдсан.
Юүжи: Итгэж байна аа. Тэд мангасууд биш. Хараал. Тэр хуруу онц зэргийн хараагдсан биет байсан. Бусад хараалыг өөртөө татаж, хүчтэй болгодог чадвартай байсан юм билээ. Тиймээс таны буруу биш. Аваад явсан миний буруу. Уучлаарай. Гэхдээ зүгээр ээ. Маргааш Игүчи сэнпайг эмчлэх хүн хүрч ирнэ.
Сасаки: Итадори?
Юүжи: Уучлаарай, сэнпай. Надад очих ёстой газар байна. Баяртай.
Гожо: Нас барсан нь?
Юүжи: Манай өвөө. Гэхдээ аав шиг минь л хүн байсан даа.
Гожо: Тийм бий. Уучлаарай, ийм үед нь... Тэгээд яахаа шийдсэн үү?
Юүжи: Ийм хараалаас үүдэх осол их тохиолддог уу?
Гожо: Энэ удаагийнх нь онц ноцтой хэрэг байсан ч, гэмтэл сүйдлийн тухайд байнга болж байдаг. Хараалтай учирсныхаа дараа энгийнээр үхэж байвал дээдийн заяа. Хэдэн хэсэг тасарсан ч цогцос нь олдож байвал азтайд тооцогдоно. Сүкүнаг мөшгөх гэж байгаа бол нүд халтирам дур зураг олж харах тохиолдол гарна, чи өөрөө ч тийм болохгүй гэхийг үгүйсгэхгүй. Хүссэн тамаа сонго.
Өвөө: Чи хүчтэй. Тиймээс хүмүүст тусал.
Юүжи: Сүкүнагийн бүх хэсэг алга болчихвол хараалаас болж зовох хүмүүсийн тоо багасах болов уу?
Гожо: Мэдээж хэрэг.
Юүжи: Тэр хуруу одоо ч байгаа юу? Дахиад хартал үнэхээр л заваан юм аа.
Гожо: Ингээд хоёр дахь нь. Аравны нэг нь гэсэн үг. Яах бол?
Юүжи: Заваан юм! Инээд хүрмээр заваан.
Гожо: Шийдэгдэх шив. Бие махбодын тэвчээрээр ч бус, Сүкүнагийн эсрэг өөрийгөө ямар ч асуудалгүй удирдаж байна. 1000 жил олж хараагүй авьяаст нэгэн.
Юүжи: Яасан бэ?
Гожо: Яагаа ч үгүй ээ. Шийдвэрээ гаргасан гээд бодчихож болох юм биз дээ?
Юүжи: Огтхон ч үгүй. Яагаад би цаазаар авхуулна гэж хэмээн бодсоор л байна. Гэхдээ хараалыг тоохгүй орхиж чадахгүй нь. Ёстой ядаргааны сүүлчийн хүсэлт юм аа. Сүкүнагийн бүх хэсгийг идье. Дараад нь юу болох хамаа алга. Өөрийнхөө яаж үхэхийг шийдчихлээ.
Гожо: Янзтай! Би чам шиг хүмүүст дуртай. Хөгжилтэй там хүлээж байх бололтой. Өнөөдөртөө ачаагаа баглаж бэлдээрэй.
Юүжи: Нэг тийшээ явах гэж байгаа юм уу?
Фүшигүро: Токио.
Юүжи: Фүшигүро! Сайн байх шив дээ!
Фүшигүро: Үүнийг харахад тэгж бодогдож байна уу? Чи одоо миний явдаг хар шидтэнүүдийн сургууль руу шилжинэ.
Юүжи: Айн?
Гожо: Токио хотын хар шидийн техникийн ахлах сургууль. Харин чи гурав дахь нэгийн хүүхэд.
Юүжи: Гуравхан уу? За, явъя даа өвөө. Утгаараа уулын гүнд байдаг юм байна даа. Үнэхээр энэ Токио гэж үү?
Гожо: Токиогийн захад ч ийм байдаг юм шүү дээ.
Юүжи: Фүшигүро хаана байгаа юм?
Гожо: Шидтэнээр эмчлүүлээд одоо бөх гэгч нь унтаж байгаа. Токио хотын хар шидийн техникийн ахлах сургууль. Японд байх хоёрхон хар шидийн боловсрол олгодог газрын нэг. Гаднаа бол хувийн шашны сургууль гэдэг нэртэй. Маш олон хар шидтэнүүд төгссөнийхөө дараа эндхийг төвөө болгож ашигладаг тул боловсролоос гадна даалгаварт дэмжлэг үзүүлэх, зуучлах зэрэг хар шидийн нийгэмлэгийн багана болсон газар. Юутай ч чи захиралтай ярилцлагад орно.
Юүжи: Захирал?
Гожо: Бүтэлгүйтвэл элсэлтийг чинь цуцлах болохоор хичээдэг юм шүү.
Юүжи: Айн? Тэгвэл миний цаазын ялыг даруй гүйцэтгэх үү?
Сүкүна: Юу вэ? Чи толгойлогч нь биш байсан юм уу? Хүчтэйгээс цаашгүй зиндаа доогуур амьтан ч уйтгартай юм аа.
Юүжи: Уучлаарай, багш аа. Тэр заримдаа гарч ирчхээд байдаг юм.
Гожо: Зугаатай биетэй болчихжээ.
Сүкүна: Чамд барих хариу байгаа шүү.
Юүжи: Аа, дахиад л!
Сүкүна: Жаалын биеийг өөрийн болгохоороо чамайг хамгийн түрүүнд тонилгоно!
Гожо: Сүкүнад зуулгана гэдэг нэр төрийн хэрэг.
Юүжи: Тэр тийм алдартай юм уу?
Гожо: Рёомэн Сүкүна нь дөрвөн гартай, хоёр нүүртэй Хангал бурхан. Гэвч тэр бодитой амьдарч байсан хүн. 1000 жилийн өмнөх явдал л даа. Хар шидийн алтан үед хар шидтэнүүд хуран цуглаж түүнийг тулаанд дуудсан ч ялагдсан. Сүкүна гэх алдар цолыг хүртэж, үхсэнийхээ дараа хараагдсан биет болж эрин үеийг элээсэн ч бид хүүрийг нь ч устгаж чадаагүй. Эргэлзээгүй хараалуудын хаан байгаа юм.
Юүжи: Та хоёрын хэн нь хүчтэй вэ?
Гожо: За байз өө... Бүх хүчээ олж авсан Сүкүна бол... Жаахан туйлдуулах л байх.
Юүжи: Ялагдана гэсэн үг үү?
Гожо: Би ялна.
Яга: Хоцорлоо, Сатору. Найман минут хоцорлоо. Цээрлүүлэх хэмжээний бус ч, хоцордог зангаа зас гэж хэлсэн санагдах юм.
Юүжи: Энэ хижээл насны ах хөөрхөн чихмэл хийж байна!
Гожо: Цээрлүүлэх хэмжээний бус юм бол бүү цээрлүүлж үзээрэй. Тэртэй тэргүй хүүхэлдэй хийж байж наймхан минут яав л гэж дээ? Яга Масамичи захирал.
Яга: Энэ жаал юм биз дээ?
Юүжи: Итадори Юүжи гэдэг! Женнифер Лауренс шиг охид сонирхдог! Танилцсандаа таатай байна!
Яга: Яах гэж ирсэн юм?
Юүжи: Ярилцлагад орох гэж.
Яга: Хар шидийн сургуульд?
Юүжи: Хар шид сурах гэж?
Яга: Тэрнээс цаашаа. Хараалын тухай сурч, яаж хөөн зайлуулах аргыг нь сурч авсныхаа дараа цаашид юунд хүрэхийг зорив?
Юүжи: Юунд гэж дээ... Сүкүнагийн хуруунуудыг цуглуулна. Орхичихвол аюултай шүү дээ.
Яга: Яагаад? Гэмт хэргээр ослоор, өвчнөөр гээд чиний хэзээ ч мэдэхгүй хүмүүс амьдралын жам ёсоор өөд болсоор байгаа.
Гожо: Эхэллээ дээ.
Яга: Шалтгаан нь хараал байвал тоохгүй өнгөрч чадахгүй гэж хэлэх гээд байна уу?
Юүжи: Нэгэн хүний эцсийн хүсэл байсан юм. Нарийн ширийн нь надад хамаагүй. Би зүгээр л хүмүүсийг авармаар байна.
Яга: Эцсийн хүсэл? Тэгэхээр өөр хүн тэг гэсэн учраас хараалтай тулалдах гэж байгаа байх нь ээ? Тэнцсэнгүй.
Юүжи: Хүүхэлдэй биш байсан юм уу?
Яга: Хараагдсан цогцсууд. Хүүхэлдэйнүүд мөн. Миний хараал шингэсэн хүүхэлдэйнүүд!
Юүжи: Хүнд байна! Үнэхээр хүүхэлдэй гэж үү?
Яга: Уналтын үеэр хүний жинхэнэ төрх ил гарч ирдэг. Санаанд таарсан хариултаа автал дайрсаар байх болно шүү.
Юүжи: Тэгээд ч зүгээр нэг "өөр хүн"-ий хүсэл биш. Гэр бүлийн гишүүний маань хүсэл байсан юм! Новш, хааччихав? Ёо...
Яга: Гэр бүлийн хүн ч гэсэн "өөр хүн".
Юүжи: Тийм дээ, энэ чинь хүүхэлдэй шд. Өвдөж эсвэл айхгүй.
Яга: Хар шидтэн байнга үхэлтэй нүүр тулж байдаг. Өөрсдийнхөө үхлээр зогсохгүй. Хараалд алуулсан хүний цогцсыг үл хэрэгсэж хараалын махыг салгаж авах хэрэг гарна. Онцгүй ажил. Үүнийг даадаг байхад бага зэргийн галзуу бас их урам зоригтой байх хэрэгтэй. Үүнийг өөр хүн хэлсэн болохоор л хийнэ гэж үү? Битгий инээд хүргэ! Цаазын гүйцэтгэлийг хойшлуулахын төлөө гэсэн бол илүү үнэмшилтэй байлаа.
Юүжи: Арай ч дээ! Би—
Яга: Чи өөрөө хараалд алуулах үедээ өвөөгөө буруутгах уу?
Юүжи: Та ч муухай үг хэлдэг хүн юм аа.
Яга: Хүмүүст юмсыг анзааруулах нь боловсрол.
Юүжи: Би тийм ч...
Яга: Үхлийн ирмэг дээр юу мэдрэхээ төсөөлнө гэдэг амаргүй. Гэвч нэг зүйлийг баттай хэлж чадна. Энэ маягаараа хайрт өвөөгөө үзэн ядаж дуусаж мэднэ шүү. Хар шидтэнүүд харамсалгүйгээр хэзээ ч үхдэггүй. Дахин нэг удаа асууя. Чи яагаад Хар шидийн сургуульд ирсэн юм?
Юүжи: Спорт, зодоондоо эртнээс хэнээс ч илүү байсан. Гэхдээ ганц ч удаа "Надаас өөр хүн чадахгүй" гэж бодож байгаагүй. Сүкүнаг идэх нь зөвхөн миний чадах зүйл. Цаазын ялаасаа мултарлаа ч энэ хариуцлагаасаа зугтааж, хоол идэж, усанд орж, манга уншиж юм бодохоо болих үед би "Өө, Сүкүнагаас болж одоо хүн үхэж байгаа даа" гэж гутарна. "Надад хамаагүй." "Миний буруу биш." Өөртөө ингэж хэл гэх гээ юу? Үүнээс татгалзаж байна. Өөрийнхөө үхэх үеийн тухайд хэлж мэдэхгүй ч, яаж амьдарсандаа харамсахыг хүсэхгүй байна!
Яга: Сатору. Дотуур байранд нь хүргэж өг. Хамгаалалт, энэ тэр бүгдийг нь тайлбарлаж өгнө биз.
Юүжи: Айн?
Яга: Тэнцсэн. Хар шидийн сургуульд тавтай морил. Өө, уучлаарай. Хараалыг суллахаа мартаж.
Юүжи: Ямар том юм бэ!
Гожо: Хоёр, гурвынхан одоогоор байхгүй байгаа.
Юүжи: Сайн уу!
Гожо: Гэхдээ удахгүй уулзана гэж бодож байна.
Юүжи: Хүн байна уу?
Гожо: Тоо нь ч цөөн. Гэхдээ чамд тулалдах шаардлага байхгүй биш үү? Сүкүнагийн хуруунуудыг Фүшигүро бид хоёр олоод ирье. Чи зүгээр энд хүлээж байхад л болно шд.
Юүжи: Зүгээр ээ! Хийнэ л гэсэн бол хийнэ! Хийцгүйрч суух надад... Сайн уу? ...нэвширтлээ гөвүүлсэн Фүшигүро хуруу авчирч ирэхийг харах инээдтэй байх биз.
Гожо: Тэр ч тийм шүү. Угийн чи ч тулалдахгүй сууна ч гэж байхгүй биз ээ.
Юүжи: Хөөе! Шалгаж байсан юм уу?
Гожо: Тийм амархан олддог байсан бол хэдийнээ бүгдийг нь олчихсон байгаа шд. Заримынх нь шинж тэмдэг дэндүү хүчтэй байдаг. Зарим нь чимээ аниргүй. Хэдийнээ хараагдсан сүнсэнд залгигдсан байх нь ч бий. Үүн шиг хайхад төвөгтэй зүйлс үгүй. Гэхдээ одоо чи бидэнд байна. Чиний доторх Сүкүна хүчээ олж авахын тулд хурууны байрлалыг зааж өгнө. Чи сав байхын хамтаар хайгч байж радарын үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс талбарт чамгүйгээр урагшлахгүй.
Юүжи: Тэр тийм эелдэг байх юм болов уу даа?
Гожо: Наад тал дээр чинь хэн хэндээ ашигтай байх өө.
Фүшигүро: Хажуу хаалганд байгаа юм уу?
Юүжи: Өө, Фүшигүро! Одоо овоо дээрдсэн байх шив дээ.
Фүшигүро: Сул өрөө зөндөө байгаа биз дээ?
Гожо: Хөл хөдөлгөөнтэй байсан нь дээр биш үү? Дээр гэж бодсон юм—
Фүшигүро: Хичээл, даалгавар хангалттай шд. Урилгагүй зочин авчрах юм.
Юүжи: Хөөх, эмх цэгцтэй юм аа.
Фүшигүро: Чамайг урилгагүй зочин гэж хэлээ биз дээ?
Гожо: Ингээд болох шив. Түүнчлэн маргааш гадуур гарна шүү! Гурав дахь нэгийн хүүхдийг тосож авахаар явна.
Зарлагч-эр: Токио хүрэх галт тэрэг ирж байна. Аюулгүй байдлаа хангаж шар зураасны ард зогсоно уу.
Күгисаки: Мориока хүртэл 4 цаг зарцууллаа. Ингэж нэг новшийн хөдөө газраас зайлах гэж. Үдийн алдад Токиод очсон байх нь ээ. Тандуулбал яана аа? Стардастынханд ч юм уу?
Back to episodes Go home