Jujutsu Kaisen S1_01

Jujutsu kaisen – Хар шидийн дайн

1-р анги

Гожо: Өглөөний мэнд. Одоогийн чи яг аль нь юм?

Юүжи: Та чинь...

Гожо: Гожо Сатору. Хар шидийн сургуульд нэгийн анги хариуцдаг юм.

Юүжи: Хар шид? Фүшигүро... сэнпай! Энэ юу вэ?

Гожо: Бусдад санаа зовох цаг биш шүү, Итадори Юүжи. Чиний цаазыг нууцаар гүйцэтгэх тушаал гарсан.

Бичиг: 1-р анги Рёомэн Сүкүна

Сувилагч: Сүгисава эмнэлэг байна.

Юүжи: {\an1}Итадори байна. Түрүүхэн залгасан юм. Тийм ээ. За. Удаан холбоо барьж чадсангүй, өвөөгийн байдал ямархуу байна?

Сувилагч: Айн? Чамд уг нь хэлсэн гэж бодсон юм сан. Утсаа барьж байгаарай. Өөрөө асуучхаад ирье. Итадори гуай дуудах товч ер ашиглахгүй юм аа. Ашиглахгүй байгаа нь аймаар юм шиг. Итадори гуай, дуудлага ирлээ. Юүжи юм захих уу—

Өвөө: Ядаргаатай юм! Битгий ир гэж хэл! Тэр дугуйландаа явж байх хэрэгтэй! Дугуйландаа!

Сувилагч: Айн? Юу болсон юм бол? Гэнэ дээ? Юүжи, ямар дугуйланд явдаг юм?

Юүжи: Сонслоо. Маргааш орой очъё.

Фүшигүро: Ийм газар чухал хараагдсан биет хадгалж байдаг. Ийм тэнэг байж болох уу? Алга.

Гожо: Айн?

Фүшигүро: Цаг уурын багажны хайрцаг хов хоосон байна.

Гожо: Үнэхээр үү? Балай юм! Оройгоор алхаж яваа байх өө.

Фүшигүро: Цохино шүү.

Гожо: Олж автлаа эргэж ирж болохгүй.

Фүшигүро: Энэ удаа жинхэнээсээ цохино доо.

Юүжи: Бэлэн үү? Үнэхээр итгэлтэй байна уу, Сасаки сэнпай? Игүчи сэнпай? Тэгвэл эхэлье! Коккүри, Коккүри, бидэнд... Сурагчдын зөвлөлийн даргаас үл ялиг хүчтэй амьтныг хэлж өгөөч?!

Бүгд: Кү-ри-о-нэ?

Юүжи: Далайн сахиус дийлж чадна гэж үү? Өчүүхэн амьтан бэ!

Дарга эр: Нууцлаг зүйлс судлах дугуйлан!

Юүжи: Өө, Планктон дарга! Юу байна?

Дарга эр: Өмнө нь мэдэгдсэний дагуу бодитой үйл ажиллагаа явуулдаггүй хайгуулын дугуйлангийн өрөөгөө хүлээлгэж өг. Нэн даруй өрөөгөө сулла!

Юүжи: Манай гишүүдийг дутуу үнэлээд хэрэггүй дээ, дарга аа.

Дарга эр: Юу юм?

Сасаки: Манай регбийн талбай хаалттай байгааг мэдэж байгаа биз дээ?

Дарга эр: Тийм ээ. Зарим өвдсөн сурагчид нь эмнэлэгт хэвтсэн гэсэн.

Сасаки: Хачин байна гэж бодохгүй байна уу? Хатуу чанга регбийн тоглогчид шүү дээ. Үнэндээ, тоглогчид нь өвдөхөөсөө өмнө хачирхалтай чимээ болон хоолой сонссон гэнэ. Тэгээд 30 жилийн өмнөх сонины нийтлэлээс үүнийг олсон юм. Барилгын компанид ажиллаж байсан Ёшида гэгч учир битүүлэг алга болсон талаар, сүүлийн гэрчийн мэдүүлгээр Сүгисава Ахлах сургуулийн барилгын ажлын явцад энүүгээр үзэгдсэн. Амьдрахын тулд мөнгө олох гэж зовж явсан Ёшида-сан мөнгө хүүлэгчидтэй холбогдож, тэдгээр байгууллагууд ардаас нь хөөж эхэлсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр! Регбийн талбайд болж буй бүх гай гамшиг энд нас барсан Ёшидагийн хорогдсон сүнснээс болж байгаа!

Дарга эр: Үгүй ээ, энэ бүхний ард хачиг байсан. Хатуу хачиг. Том, цус сордог шавж. Ганц хазуулбал ТХБЦХ  тусах ба {цусны ялтас цөөрөх өвчин - тромбоцитопенийн хамшинж бүхий цочмог халууралт } үхэлд хүргэх нөлөөтэй байдаг тул болгоомжтой байх хэрэгтэй.

Юүжи: Тэгээд юу гэж?! Нууцлаг зүйлсийг судлах дугуйлан учир битүүлэг зүйлсийг судлах гэж хичээж л байна даг, тэгээд ч боломжийн л дугуйлангийн тайлан бичсэн байгаа биз дээ?

Дарга эр: Дугуйлан хүүхдийн тоглоом биш шүү! Тэглээ ч хамгийн том асуудал нь чи, Итадори Юүжи! Чи хөнгөн атлетикийн дугуйланд бүртгүүлсэн, нууцлаг зүйлсийнх биш. Тэгэхээр энэ дугуйлан нь дор хаяж гурван гишүүнтэй байх наад захын шалгуурыг ч хангахгүй байна!

Юүжи: Айн?

Сасаки: Итадори...

Юүжи: Үгүй ээ, би нууцлаг зүйлс гэж бичсэнээ тод санаж байна.

Такаги: Би засчихсан юм!

Юүжи: Хөнгөн атлетикийн дасгалжуулагч, Такаги!

Такаги: Итадори, улсын аваргыг эзэгнэхэд чи хэрэгтэй байна!

Дарга эр: Сурагчаасаа илүүтэй асуудалтай багш гараад ирчихлээ...

Юүжи: Гүргэр юм бэ! Би хэдэн удаа татгалзаж  байна гэж хэлэх ёстой юм?

Такаги: Болохгүй!

Юүжи: Яагаад болохгүй гэж?

Такаги: Ямартай ч, би ямар чөтгөр биш. Намайг дийлэх юм бол би чамайг зүгээр орхиё. Хөнгөн атлетикийн талбай дээр шударгаар шийдчихье!

Юүжи: Сонирхолтой юм! Хүлээж авлаа!

Дарга эр: Сурагчийн анкетыг засаж бичих нь шударга л юм байх даа?

Фүшигүро: Энэ регбийн талбай яачхаа вэ? Цогцос булж байсан юм байх даа? Тийм байлаа ч гэсэн, ийм зэргийнх байх гэж. 2-р зэргийнх л болов уу. Өнөө хараагдсан биетийн нөлөө байж таарна. Хараал ид. Байдал нь барьж тогтооход дэндүү хүчтэй байна. Дэргэд юм шиг хэрнээ хол байхад ч гайхах зүйлгүй. Энэ онц зэргийн хараагдсан биет ч толгойн өвчин болох нь. Хэн хөдөлгөсөн байж болох вэ? Одоо хаана байгаа бол?

Сурагч эр: Ийшээ! Такаги дасгалжуулагч Баруун дунд сургуулийн  Итадоритой өрсөлдөх гэж байна!

Сурагч эр2: Хөөх, юугаар өрсөлдөж байгаа юм?

Такаги: Алив ээ!

Сурагч эр: 14 метр!

Бичиг: Японы үндэсний рекорд 18м 85см

Сурагч эр: Мундаг байна, Такаги! Хуучны юм ч байна шүү!

Сурагчид: Итадори! Итадори!

Сурагч эр: Яах гэж байна даа, Итадори?

Сасаки: Итадори чинь алдартай юм биш үү?

Игүчи: Бүгд цуу яриа ч гэсэн, түүнийг "Дайчин нинжа"-н бүх үеийг давсан, бас түүнийг Мирко Кро Копын хойд дүр энэ тэр гэдэг юм билээ.

Сасаки: Гэхдээ Мирко үхээгүй байгаа шд.

Игүчи: Тэгээд бас Баруун Дунд сургуулийн Бар гэдэг хочтой.

Сасаки: Хөгийн юм.

Юүжи: Би өөрийнхөө арга барилаар шидэж болох уу?

Такаги: Тийм ээ. Би ямар нэг алдаа үлээхгүй болохоор хүссэнээрээ шид. Уучлаарай. Чамайг багтаа авахын тулд яаж чухалчилж байгаагаа харуулах гээд жоохон—

Сурагч эр: Ойролцоогоор 30 метр.

Бичиг: Дэлхийн рекорд 23м 12см

Юүжи: Тийм ээ, ялчихлаа!

Сасаки: Бар гэхээс илүүтэйгээр горилл юм биш үү?

Игүчи: Шидэгчийн шидэлт байна даа.

Сасаки: Итадори, чи спортдоо сайн юм биш үү. Манай дугуйланд өөрийгөө хүчлэн байж байх шаардлагагүй шүү дээ.

Юүжи: Айн? Гэхдээ та хоёр аймшгийн зүйлсэд дуртай ч, надгүйгээр сүнстэй газраар явж чадахгүй биз дээ?

Сасаки: Бид дуртай болохоороо айдаг юм.

Сурагч эр: Тийм ээ!

Юүжи: Тэгээд ч манай сургууль бүх хүүхдүүд дугуйланд хамрагдах ёстой гэдэг дүрэмтэй. Энд лав бүтэхгүй.

Сасаки: Юу ч хийхгүй байж болно! Сүнс шиг! Угийн нууцлаг зүйлсийн дугуйлан шүү дээ! Би тэгж хэлсэн.

Юүжи: Хувийн шалтгааны улмаас 5 цаг гээд харих хүсэлтэй байна. Танд зүгээр бол намайг байлга л даа. Би дугуйлангийнхаа уур амьсгалд дуртай.

Сасаки: Тийм бол бидэнд ч дургүйцсэн юм ч алга л даа.

Игүчи: Тийм ээ.

Фүшигүро: Тэр ч мундаг юм аа. Хараагдсан энергигүйгээр ийм хол шидэж байдаг. Зенин сэнпайтай төстэй ч юм уу?

Юүжи: Өө, 4:30 өнгөрчхөж! Дасгалжуулагч аа, хийх ажил байна! Дараа уулзъя!

Фүшигүро: Хараагдсан биетийн шинж тэмдэг! Хөөе, чи! Ямар хурдан юм бэ!

Сурагч эр: Түүнийг 3 секундэд 50 метр гүйж чаддаг гэж сонссон.

Сурагч эр2: Машин юм уу?

Бичиг: Дэлхийн рекорд 5.47 сек

Өвөө: Битгий ир гэж хэлээ биз дээ! Ирэхдээ битгий цэцэг авчирч бай.

Юүжи: Дандаа л ингэх юм.

Юүжи: Тэгээд ч танд биш сувилагч нарт авчирсан юм.

Өвөө: Бүүр тэнэг шалтгаан байна, тэнэг ээ! Дугуйлан чинь яасан? Дугуйландаа яв! Дугуйландаа!

Юүжи: Тайвширч үз. 5 цагаас өмнө тарчихдаг юм. Би ч гэсэн завгүй байсан бол таныг эргэхгүй шүү дээ.

Өвөө: Сайн байна. За, тэгвэл завтай миний үгийг сонс.

Юүжи: Сонирхол алга аа.

Өвөө: Зүгээр сонс. Хадан гэртээ харихаасаа өмнө хэлэх үг байна. Эцэг эхийн чинь тухайд.

Юүжи: Сонирхохгүй байна гэж хэлээ биз дээ? Өвөө, үхэхээсээ өмнө догь харагдах гэхээ больж болохгүй юу?

Өвөө: Эр хүн гэдэг догь үхэхийг хүсдэг юм! Уур амьсгалаа мэдэрч сур, золигийн ач минь!

Юүжи: Битгий ингэж үглэж бай л даа. Байдгаараа л байхад болно шд.

Өвөө: Цк. Хэлж байгааг нь. Юүжи.

Юүжи: Яасан?

Өвөө: Чи хүчтэй. Тиймээс хүмүүст тусал. Зөвхөн дотнын хүмүүсээ байсан ч болно,  зүгээр л аварч чадах хүнийгээ аварч байгаарай. Төөрч болно, хүмүүс үүнд чинь талархах эсэхэд бүү санаа зов. Юутай ч ганцаараа байсан ч олон хүн авраарай. Үхэхдээ олон хүмүүсээр хүрээлүүлж үхээрэй. Над шиг битгий болчхоорой доо.

Юүжи: Өвөө?

Сувилагч: За, юу болсон юм бол? Байна уу? Итадори? Байна уу?

Юүжи: Өвөө минь... үхчихлээ.

Сувилагч: За. Шаардлагатай бичиг цаасны ажил ингээд боллоо.

Юүжи: За. Бүх зүйлд баярлалаа.

Сувилагч: Үнэхээр зүгээр үү?

Юүжи: Анх удаагаа үхэл хагацал үзэж байгаа болохоор хараахан үнэмшиж өгөхгүй л байна. Гэвч ингээд уруу царайлаад эргэлдээд байвал өвөө минь уурлана, тиймээс өвөөг явуулдаг шигээ инээгээд л өнгөрье.

Сувилагч: Ам хэлийг нь ээ!

Фүшигүро: Итадори Юүжи мөн үү? Хар шидийн сургуулийн Фүшигүро байна. Хэдэн үг солих хэрэг байна. Яг одоо.

Юүжи: Би уг нь хүндэтгэх шалтгаантай л байгаа юм.

Фүшигүро: Уучлаарай, гэхдээ цаг алга. Чамд байгаа хараагдсан биет хэтэрхий аюултай. Яг одоо надад өг.

Юүжи: Хараагдсан биет?

Фүшигүро: Энэ.

Юүжи: Аан, наадахыг чинь авсан шүү. Би ч тоогоогүй л дээ, харин сэнпай нар маань шохоорхоод. Аюултай гэж юу тэр вэ?

Фүшигүро: Японд үхсэн болон сураггүй алга бологсдын шийдвэрлэгдээгүй хэрэг жилд дунджаар 10000 давж байна. Ихэнх хэргийн шалтгаан нь хараал.

Юүжи: Хараал аа?

Фүшигүро: Надад итгэх эсэх чинь хамаагүй. Гэвч энэ бодитой оршдог. Үргэлжлүүлье. Сургууль, эмнэлэг гэх мэт газруудаас асар их хэмжээний сөрөг энерги үүсэж байдаг. Зовлон, харуусал, гутамшиг... Хүнээс төрдөг сөрөг сэтгэл хөдлөл хараалын эх үүсвэр болдог. Тийм болохоор ихэнх сургуулиудад хамгаалах сахиус болгож хараагдсан биетийг нууцаар тавьдаг. Чиний авсан зүйл тэдний нэг.

Юүжи: Хамгаалдаг юм бол эсрэгээрээ талархсан нь дээр юм биш үү?

Фүшигүро: Дуустал нь сонс. Илүү хор хөнөөлтэй хараагдсан биет байрлуулснаар бусад хараалаас хамгаалж байдаг үхлийн хор юм. Хамгаалах гэж аргаа барсан үйлдэл гэсэн үг. Цаг хугацаа өнгөрөх үед хорио нь суларч, бусад хараалуудыг дуудах өгөөш болж, өөхлүүлэх шалтгаан болдог. Чиний авсан зүйл маш аюултай, онц төрөлд багтана. Хүн үхэхээс өмнө надад өг.

Юүжи: Надад байхгүй гэж хэлсэн шүү дээ. Манай сэнпайд очиж хэл.

Фүшигүро: Хоосон байна шд. Би ердөө савных нь хойноос хөөцөлдөөд байжээ? Доторх нь хаана байна?

Юүжи: Манай сэнпайд байгаа гэж хэлсэн... шүү дээ...

Фүшигүро: Юу? Өнөө орой тэд сургууль дээр ороолтыг нь хуулна гэж байсан. Яасан бэ? Тийм муу зүйл болох юм уу? Муугаас долоон дор. Тэд үхнэ.

Сасаки: Хуулж чадахгүй байна.

Игүчи: Үнэхээр хуулах шаардлага байна уу? Гэрлээ унтраалаа.

Сасаки: Үгүй ээ! Битгий уур амьсгал алах гээд бай! Жихүүдсийг мэдрэх нь манай  дугуйлангийн утга учир биз дээ? Угаасаа юу ч болохгүй хойно. Хуулчихлаа!

Игүчи: Хүний хуруу юу даа?

Сасаки: Жинхэнэ юм уу? Энэ... Энэ яг юу вэ?

Юүжи: Тийм амархан суларчихдаг юм уу?

Фүшигүро: Үгүй ээ, хараагдсан энерги мөхөс хүмүүсийн хувьд боломжгүй. Уг нь тийм байдаг.

Юүжи: Товчлоод явъя, баруун эргэ!

Фүшигүро: Энэ удаад доторх биет нь хэтэрхий хүчтэй. Хорио нь эртнийх. Энгийн цаас ч байж мэднэ.

Юүжи: Би энэ хараалын талаар сайн ойлгохгүй л байна.

Фүшигүро: Тэд хаана байна?

Юүжи: 4-р давхарт. Энэ даралт яг юу вэ?

Фүшигүро: Эндээ үлд.

Юүжи: Би хамт явна! Аюултай биз дээ? Бид танилцаад хэдхэн сар болж байгаа ч, тэд миний найзууд. Орхичхож чадахгүй нь!

Фүшигүро: Эндээ үлд.

Бичиг: Нууцлаг зүйлс судлах дугуйлан.

Хараал-эр: Цаг хэд болж байна? Цагийн зүү 11-ыг зааж байна.

Сасаки: Тэр мангас яг юу вэ?

Игүчи: С-Сасаки...

Сасаки: Игүчи? Ашгүй дээ! Чи хаана—

Игүчи: Туслаарай...

Хараал-эр: Цаг хэд болж байна?

Фүшигүро: Хараал суллагдчихаж! Шинж тэмдэг нь хаа сайгүй байна! Замаас зайл! Чөтгөр ноход! Идэж болно.

Юүжи: Түүний хэлснээр эндээ хүлээнэ гэж үү? Би яг юунаас айгаад байгаа юм бол?

Фүшигүро: Тэд үхнэ.

Юүжи: Тийм дээ. Үхлийн үнэр эндээс ч ханхалж байна. Үхэхээс айж байна. Айдаг байжээ? Ер тэгж санагддаггүй байсан. Уйлсан нь айсан болохоор биш. Жаахан гунигтай байсан. Өвөөгийн үхэл болон нүдний минь урд буй үхэл... Юугаараа ялгаатай гэж?

Өвөө: Чи хүчтэй. Тиймээс хүмүүст тусал.

Фүшигүро: Хараалын тоо улам ихэссээр байна. Ойрхон байх шив. Олчихлоо.

Юүжи: Түргэн ууртай, зөрүүд хүн байсан. Надаас өөр хүн эргэдэг ч үгүй. "Над шиг битгий болчхоорой" гэнэ ээ? Тийм дээ.

Фүшигүро: Хараал ид! Түүнийг хараагдсан биетийн хамтаар идэх гэж байгаа юм байх даа? Амжихгүй нь! Итадори!

Юүжи: Таныг жам ёсоороо өөд болсон гэж бодож байна, өвөө. Гэхдээ... Энэ үхэл... жам ёсны бус! Тэгэхээр хараал гэдэг нь энэ үү? Бодсоноос өөр юм.

Фүшигүро: Гадаа байж бай гэж хэлсэн биз дээ, гэхдээ сайн байлаа.

Юүжи: Яагаад ийм ихэрхүү юм бэ? Гэснээс, тэр хараалыг бувар бувар зажлаад байгаа амьтан юу юм?

Фүшигүро: Миний шикигами. Чи хараад байгаа байх нь ээ? Уг нь хараал харагддаггүй. Үхлийн ирмэг дээр ирэхэд эсвэл ийм онцгой газарт л харагдана.

Юүжи: Тийм л байх. Би өнөөдрийг хүртэл сүнс энэ тэр ер харж байгаагүй.

Фүшигүро: Чи айхгүй байна гэж үү?

Юүжи: Жаахан айсан л даа. Гэхдээ юу гээч? Хүмүүс жинхэнээсээ үхдэг.

Фүшигүро: Айн?

Юүжи: Ядаж тэднийг жам ёсоороо үхээсэй гэж хүссэн юм. Өөрөө ч сайн мэдэхгүй л юм. Ий. Энэ байх аа?

Фүшигүро: Тийм ээ. Энэ бол онц хараагдсан биет, Рёомэн Сүкүнагийн хуруу. Идүүлээгүй нь ид шид л боллоо.

Юүжи: Идвэл яана гэж? Гоё амттай юм уу?

Фүшигүро: Тэнэгтээд бай. Илүү хүчтэй хараагдсан энерги олж авахын тулд иддэг юм. Аюултай болохоор бушуу өгөөд аль.

Юүжи: Мэдлээ, мэдлээ.

Фүшигүро: Зугтаарай!

Юүжи: Фүшигүро!

Фүшигүро: Hүэ! Хараал ид, толгой ажиллахгүй нь. Итадори! Яагаад наад хоёроо аваад зугтах ёстойгоо ойлгохгүй байгаа юм?!

Юүжи: Чи өөрөө аюулд орчхоод байж!

Фүшигүро: Зөвхөн хараал л хараалыгаа дийлж чадна! Чи дийлэхгүй!

Юүжи: Тийм юм яриад сууж байх цаг мөн гэж бодож байна уу? Чи энэ янзаараа үхнэ шүү дээ! Би одоо харьчихвал хар дарна байлгүй! Тэглээ ч, би хэдийнээ...

Өвөө: Бусдад тусал...

Юүжи: ...ядаргаатай хараалаар хараагдсан!

Фүшигүро: Муу мал! Надад өг, тэгэхгүй бол чи ч бас идүүлэх нь байна!

Юүжи: Идвэл яана гэж? Гоё амттай юм уу?

Фүшигүро: Тэнэгтээд бай. Илүү хүчтэй хараагдсан энерги олж авахын тулд иддэг юм.

Юүжи: Бүгдийг нь аврах зам байж л байна шүү дээ! Надад хараагдсан энерги хэрэгтэй биз дээ, Фүшигүро?

Фүшигүро: Битгий! Битгий ид! Рёомэн Сүкүнагийн хуруу! Онц зэргийн хараагдсан биет шүү дээ! Үхэлд хүргэх хортой! Гарцаагүй үхнэ! Гэхдээ саяд ганц... Саяд ганц боломж байгаа...

Сүкүна: Мэдсэн юм аа! Биетэй байж л гэрэл сайхан мэдрэгдэх юм!

Фүшигүро: Хамгийн адгийн... Саяд ганц байдаг хамгийн адгийн боломж! Онц зэргийн хараагдсан биет амилчихлаа!

Сүкүна: Сүнсэн бие үнэхээр уйтгартай шүү. Хүмүүс, эмэгтэйчүүд хаана байна?! Ямар сайхан эрин үе вэ? Хаа сайгүй эмэгтэйчүүд, хүүхдүүд бэлчээд! Гайхалтай юм! Хядлага болох нь ээ!

Юүжи: Хүний биеэр яах нь вэ? Буцаагаад өг.

Сүкүна: Чи яаж хөдөлж чадаад байгаа юм?

Юүжи: Энэ чинь миний бие шд.

Сүкүна: Намайг давж байна гэж үү?

Фүшигүро: Битгий хөдөл. Чи аль хэдийн хүн биш болсон. Хар шидийн дүрэм журмын дагуу Итадори Юүжи чамайг хараал гэж үзэн хөөн зайлуулна!

Бичиг: 2-р анги : Өөрийнхөө төлөө

Back to episodes Go home