One Punch S3 3

 

Бичиг: (Амьд биетийн хязгаар)

Женус: Гайхлаа шүү. Зомби хүний жинхэнэ төрх хувьслын гэрийн туршилтын биет байх гэж. Туршилтын дугаар 66 гэвэл би ч санаж байна. Үхэшгүй туршилтаас цор ганц амжилттай болсон гайхалтай материал байсан ч. Лабораторийг устгаад алга болсон. Хэдийн 10 жилийн өмнөх зүйл. Гэтэл одоо баатар болчихсон байдаг. Чи өөрийгөө өөрчилж чаджээ. Намайг алах гээ юу? Тэгсэн ч болно.

Зомби хүн: Хувьслын гэр яагаад алга болсон юм? Чи амьд байгаа цагт хэдэн ч удаа дахин босгож чадах байсан. Хариул Женус доктор!

Женус: Миний судалгаа ялагдсан. Хиймэл хувьслаас ч илүү гайхалтай хүчийг харсан юм. Түүний хязгаар эвдэгдсэн байсан.

Зомби хүн: Хязгаар?

Женус: Хэчнээн хичээл зүтгэл оруулсан ч амьд биетэд хязгаар гэж байдаг. Хэтэрхий их хүч эзэмшигчдээ дарамт болж доголдол үүсэх магадлалтай. Эсвэл хүн чанараа алдсан мангас шиг удирдлагаа алдаж магадгүй. Тиймээс амьд биетүүд амьдрах зорилгоо алдахгүй байхаар л өсөн хөгжиж чадахаар бурхнаар бүтээгдсэн байдаг. Тэрийг хязгаар гэдэг юм. Гэхдээ тэр өөр байсан. Хязгаараа давахаар хэмжээний өөрийгөө шахсанаар хязгаарыг эвдэж үлэмж их хүч чадлыг гартаа оруулсан.

Зомби хүн: Тэр хязгаараа давж байж авсан хүчийг ямар ч төлөөсгүй авсан юм уу?

Женус: Мэдээж төлөөс төлсөн байсан. Хүч чадлыг гартаа оруулсныхаа оронд тэр халзарсан байсан. Бас үлэмж их хүч чадлаас үүсэх ганцаардал. Лабораторийн түүхэн дэх хамгийн хүчирхэг дайчныг нэг дайралтаар устгасныхаа дараа харуулсан түүний царайны хувирал тэрийг итлгэж байсан.

Зомби хүн: Утгагүй юм. Хачин судалгаанаас болж гажуудал үүссэн нь чиний толгой байсан бололтой. Чадварынхаа хязгаарыг давсан мангасыг би олныг харсан.

Женус: Магадгүй чиний төсөөллийг... үлэмж ихээр давах зүйл биз. Хүн мангас болсон үед. Өөрчлөлтөд хэт автсан дутуугийн комплексээс үүдэлтэй хувирах хүсэл эсвэл хуримтлагдсан бухимдлын тэсрэлт гэх мэт олон зүйлээс болсон байдаг ч Тэдний эсүүд хэвийн бус байдалд орж гэнэт хувирсан нөхдүүд. Мөн миний судалгаа шиг шинжлэх ухааны хүчээр бүтээгдсэн нөхдүүд ч байгаа. Хүнээс өөр амьтан болохыг хүсэх хүсэл мөн эргэн тойрны бохирдлын асуудал ч гогцоо болдог. Энэ өөр биет болж төрсөн нөхдүүд бөгөөд. Хязгаар нь устсан юм биш. Өмнө нь J хот руу дайрсан сансрын дээрэмчид болон А хотод гарч ирсэн харийнхан олон нийтэд мангас гэж зарлагдсан ч. Тэд анхнаасаа тийм биетүүд байсан бөгөөд оюун ухаантай хүн төрөлхтний байгалийн дайсан гэхэд болно. Тэдэнтэй тэмцэж чадах үлэмж их хүчтэй баатрууд ч мөн... Тийм хүчтэй болох бололцоотой төрж хичээл зүтгэл болон авьяасаараа хүчээ хөгжүүлж чадсан хүмүүс. Эсвэл биеэ киборг болгох чам шиг хүн дээрх туршилтаас үүдэн онцгой чадвартай болсон хүмүүс. Тэдний дотор над шиг төрөлхийн гоц авьяастан болон онцгой чадвартай хүмүүс ч байгаа байх. Гэхдээ тэр өөр байсан. Энгийн төрж энгийнээр амьдарч ямар ч чадваргүй байсан. Зүгээр л энгийн иргэн. Гэхдээ хичээл зүтгэлээрээ хязгаарынхаа хаалгыг эвдэж... хязгаарлагчаа устгасан. Хязгаарлагчаа устгаж өөрөө хувьссан нэгний ойлгох хүч чадал гэвэл... Одоо бодоход л инээд хүрч байна. Миний зорилго хэт инээдтэй байсанд. Хэзээ нэг өдөр чи түүнтэй уулзах боломж олдох л байх. Тэр ч бас баатар болсон бололтой байсан. Өөр асуухыг хүссэн зүйл байна уу?

Зомби хүн: Тэгвэл яагаад такояаки юм?

Женус: Биеийн хэсгийг сэргээх туршилт хийж байтал наймалжийн хөл хязгааргүй бүтээж чадахаар болсон юм.

Зомби хүн: Ойлголоо.

Гароу: Ялж чадна. Тэд өвгөнтэй харьцуулбал сүйдтэй биш.

Шавжийн бурхан: Хүнийг ийм хүчирхэг байна гэж бодсонгүй.

Зандалчин хаан: Хоёрыг эсрэг нэг шдээ. Чи нэлээн хүчтэй байх нь ээ. Жаахан тоглохыг хүссэн ч болилоо. Дуусгая... Жинхэнэ тулаан одоо эхэлж байна.

Гароу: Та нарын хөдөлгөөнийг харчихсан. Дахиж намайг онохгүй ээ.

Тарэо: Хөгшин ах аа...

Гароу: Хмм?

Шавжийн бурхан/Зандалчин хаан: - Өө.\N- Айн?

Тарэо: Хөгшин ах аа... Уучлаарай...

Шавжийн хаан: Хэдро-залхаг чи энд юу хийж байгаа юм?

Хэдро: Түүнтэй хувийн өстэй юм л даа.

Гароу: Энэ чинь... Новш оо, наад жаал чинь ямар ч хамаагүй!

Хэдро: Яана аа.

Шавжийн хаан: Хөөе! Түүнийг алж болохгүй гэсэн тушаалтай биз дээ?

Зандалчин хаан: Хэтэрхий оройтож зогсоолоо, шавжийн бурхан. Тэгж хэлсэн ч хэдийн үхчихсэн. За, эвтэй харих уу даа.

Кинг: Яагаад тоглож байгааг минь хармаар байна гэсэн юм бол? Юу хүссэн юм бол? Ингээд бүх үеийг нь давчихлаа. Тэгээд? Сэтгэл чинь ханасан уу?

Жэнос: Хэдийн дуусчихсан уу? Юу ч ойлгосонгүй. Сайтама багш Кинг хоёрын хийдэг симуал тулаанд би оролцох нь эрт байжээ. Өшөө түвшнээ нэмэх хэрэгтэй. Хийх ажил их байна даа.

Кинг: Нэлээн орой болж байна шүү.

Банг: Тэгж сохроор хайлаа гээд Гароуг олохгүй.

Бомб: Тэр мангасуудтай хамт нуувчид нь байгаа биз.

Жэнос: Багш шийдсэн харагдсан. Мангасын холбооны баазыг олж устгах хүртлээ буцаж ирэхгүй байж магадгүй.

Кинг: Сайтама хүчтэй ч тийм араншинтай болохоор жаахан санаа зовж байна шүү. Хэрвээ мангасын урхинд орчихвол...

Сайтама: Би ирлээ!

Жэнос: Багш байна!

Кинг: Зүгээр л буцаад ирлээ.

Банг: Ямар нэг амжилт олсон юм болов уу?

Сайтама: Ёстой нэг... Баларлаа шүү... Хэцүү зүйлтэй орооцолдчихлоо.

Кинг/Бомб: - Юу?!\N- Юу?!

Жэнос: Арай үнэхээр Гароуг олчихсон юм уу?

Сайтама: Айн? Та нар яваагүй байсан юм уу? Давчуу байна шүү.

Жэнос: Багш аа! Наад цус чинь баатрын ангуучийнх уу?

Сайтама: Үгүй ээ, ирэх замд мангас гарч ирсэн болохоор.

Банг: Мангасын холбооных уу?

Сайтама: Үгүй ээ, энэ хавьд үргэлж мангас байж байдаг. Яагаад гэдийг нь мэдэхгүй ч. Тэр огт асуудал биш ч.

Жэнос: Тэгвэл танд болсон хэцүү зүйл гэж юу юм?

Кинг: Тэгтлээ хөөрсөн байсан байж.

Банг: Хэн юу хийсэн юм?

Сайтама: Тэр бол...

: хаа нэгтээ хэтэвчээ унагачхаж.

: 6 мянга орчим иен байсан юм.

Банг: Тэгээд л болоо юу? Гароу л юм байх гэж бодлоо.

Сайтама: Үгүй ээ! Нээрэн тэр үед.

Банг: Юу, яасан юм?

Сайтама: Тэр идээд зугтсан хэрэгтэн! Хэн гэдгийг нь мэдэх юм уу? Түүнийг хөөж байхдаа... Худалдаж авсан байцайгаа ресторанд мартчихаж!

Жэнос: Би аваад ирье.

Банг: Болохгүй ээ Жэнос, ийм биетэй бүтэхгүй.

Бомб: Байцай төдийхнөөс болж уу?

Фүбүки: Хөгжилтэй байгаа бололтой.

Жэнос: Дахиад л ирээ юу Тамын цасан шуурга? Ямар нэг ярих зүйл үлдээ юу?

Фүбүки: Сайтама, яаж чадав аа?

Жэнос: Энэ чинь байцай? Яагаад чамд байгаа юм?

Фүбүки: Май мартсан зүйл чинь.

Сайтама: Тус боллоо шүү! Өнөөдөр халуун тогоо идэх бодолтой байсан юм. Халуун тогоонд байцай байх хэрэгтэй!

Фүбүки: Өөр надад хэлэх зүйл байгаа юм биш үү?

Сайтама: Айн? Байцай авчирч өгсөнд баярлалаа.

Фүбүки: Тийм биш! Хоолныхоо төлбөрийг надад үлдээчхээд зугтсандаа уучлалт гуйгаач!

Сайтама: Аан, мартчихсан байж. Уучлаарай.

Фүбүки: Бас дахиад л хүн ярьж байхад явчихсан!

Сайтама: Айн? Ямар нэг зүйл ярьж байсан билүү?

Фүбүки: Тээр сонсоогүй байна! Ямартай ч энэ удаад надад өртэй болсон болохоор санаж яваарай!

Жэнос: Хүчний хувьд дийлэхгүй гэдгээ мэдсэн байж. Яагаад багшийг хоргоогоод байгаа юм? Тэр бас шавь орохыг хүссэн юм байх даа? Багшийн ажил нэмэгдэх нь төвөгтэй асуудал. Тэрнээс л сэргийлэх хэрэгтэй. Өндөр хурдны хариу үйлдэл. Ямар нэг зүйл ирж байа! Новш. Ийм бэртэлтэй олигтой тулалдаж чадахгүй. Банг болон ах нь хүнд шархтай. Фүбүки дайсан нь чөтгөрөөс илүү түвшнийх бол ялагдах магадлал өндөр. Багшийн хэтэвчээ алдсан сэтгэл зүйн хохирол нь хүнд. Одоо тулалдаж чадах нь... Кинг! Дайсан ойртож байна, гарч угт.

Кинг: Айн?

Жэнос/Кинг: - Энд тулалдаж болохгүй.\N- Яагаад?

Жэнос: Хурдан гар!

Кинг: Хүлээ, түлхэхээ боль. Тайвширъя. Юу болоод байна аа?

Жэнос: Санаа бүү зов. Дайсан ганцаараа байна.

Кинг: Яагаад?!

Сайтама: Яасан бэ, Жэнос?

Жэнос: Мангас ирсэн юм шиг болохоор нь Кингд даатгачихлаа.

Сайтама: Өө...

Кинг: Хаалганы өмнө байсан... зочин.

Жэнос: Кинг яагаад оруулчхаж байгаа юм?

Күсэно: Хүлээж бай. Дахиад л аймшигтай эвдэрчээ. Үүнээс илүү хүчилж хөдлөх хэрэггүй. Би байна, Жэнос.

Жэнос: Күсэно доктор!

Кинг: Танил нь уу? Ашгүй дээ.

Жэнос: Яагаад энд байгаа юм?

Күсэно: Чамд санаа зовоод. Дөнгөж зассан байтал дахиад ослын дохио хүлээж авсан Хааяа би өөрөө ирж нөхцөл байдлыг шалгая гэж бодсон юм.

Жэнос: Санааг тань зовоосонд уучлаарай. Дахиж ялагдахгүй гэж хэлсэн байж...

Күсэно: Гайхлаа шүү. Систем болон галын хүчийг чинь нэлээн сайжруулсан байтал... Санаа зовохгүй байж болно. Чухал зүйл нь ялахаас илүү амьд үлдэх. Тэгээд чамайг ингэтэл нь устгасан дайсан хэн юм?

Жэнос: Үргэлж л болдгоороо Сайтама багш...

Күсэно: Ойлголоо, чи... Жэносын багш Сайтама-күн байх нь. Нэг уулзаж үзэхийг хүсэж...

Сайтама: Гутлаа тайлж болох уу?

Күсэно: Өө! Өршөөгөөрэй!

Бичиг: (Ганц цохидог баатар)

Бичиг: (Ганц цохидог баатар)

Күсэно: Намайг Күсэно гэдэг. Энгийн нэг механикийн инженер байсан ч... шалтгаантай болохоор Жэносыг шударга ёс сахиулахад нь...

Сайтама: Намайг Сайтама гэдэг. Танилцсандаа таатай байна.

Күсэно: Ойлголоо... Жэносыг ийм байсан багтай болсонд итгэж чадахгүй нь. Жэнос бид хоёр анх уулзахад...

Сайтама/Күсэно: - Чамайг авахаар ирсэн нь аштай юу даа, Жэнос!\N- бидний талд хэн ч байгаагүй. - Давчуу байгаа болохоор ингээд яв даа!\N- Бид харанхуйд төөрч... - Баяртай, Күсэно!\N- Хорон муутай тэмцэж...

Жэнос: Доктор оо, хэлэх зүйлээ 20 үгэнд багтаагаарай.

Күсэно: За, тэгж хэлэлгүй. Сайтамагийн гэр гэж бодоод Бэлэг авчирсан юм.

Жэнос: Багшид зориулсан хүчирхэгжүүлэх хэрэгсэл үү?

Сайтама: Би махан биетэй юм сан...

Күсэно: Дээд зэргийн үхрийн махны бэлгийн багц. Дээд зэргийнх. Үүнийг Жэносд анхаарал тавьдаг болохоор өгч байгаа юм. Талархал гэж бодоод хүлээж авах уу?

Банг: Дээд зэргийн мах...

Бомб: Би ч бас мах идэлгүй удсан байна...

Сайтама: Күсэно... Үгүй ээ, Күсэно доктор оо. Жэносд заадаг хүмүүс болохоор ярилцах зүйл их байгаа бололтой. Хүссэн үедээ ирж байгаарай!

ФҮбүки: Хялбархан юм. Хэтэрхий амархан юм. Элсүүлэх хэцүү гэж бодож байсан өөрөөсөө иччихлээ.

Сайтама: Энэ махыг ч халуун тогоондоо хийе.

Жэнос: Би ногоо хэрччихье.

Фүбүки: Ийм дээд зэргийн махаар халуун тогоо хийх юм уу? Хайран шдээ. Энд улаан дарс байхгүй юм уу?

Сайтама: Тийм зүйл байхгүй. Өө! Та нар идчихээд явах гээгүй биз дээ? Хамааралгүй хүмүүс ингээд харь. Кинг бас өвөө нар харьж үз!

Зандалчин хаан: Гароутай ярилцчихаад ирлээ. Туршиж үзсэний үр дүнд бүтэлгүйтсэн. Ер нь бол урсгалаа дагаад алчихсан. Түүнтэй ярилцахыг хүссэн байтал гэнэт дайрсан! Өөдгүй байгаа биз тэ, шавжийн бурхаан?

Гёро-гёро: Утгагүй худал л хэлж чаддаг юм уу? Яг юу болсныг хэл.

Шавжийн хаан: Өөрийгөө мангас гэж дуудсан хагас дутуу новш байсан. Нөхцөл байдлаас хамаарч хэзээд урваж мэдэх нөхөр гэхэд болох байх. Тэгээд яасан? Бид дураараа зохицуулсанд гомдоллох зүйл байна уу?

Гёро-гёро: Гомдоллох зүйл алга аа. Сайн байлаа. Нэлээн шархадсан бололтой. Тэр хүчтэй байсан уу?

Зандалчин хаан: Сул дорой биетэй байж төсөөлөмгүй хүчтэй байсан тул хамгаалалтаа бууруулчихсан юм. Хоёуланг минь явуулсныг ойлгосон.

Гёро-гёро: Үнэхээр үхсэн юм уу?

Зандалчин хаан: Шалгаагүй ч магадгүй үхсэн байх. Шавжийн бурхан намайг зогсоох гэж удсан болохоор.

Шавжийн бурхан: Чи анхнаасаа алах хүсэлтэй байсан биз дээ?!

Тарэо: Хөгшин ах аа...

Гёро-гёро: Тэгээд энэ жаал юу юм?

Зандалчин хаан: Биднийг харчихсан болохоор аваад ирсэн.

Гёро-гёро: Үхсэндээ инээгээд байгаа юм? Хурдан дуусга.

Зандалчин хаан: Тэгтлээ уурлах хэрэггүй. Дараа нь сайтар тоглохын төлөө авчирсан болохоор. Хааяа тэгж байхгүй бол дахиад эндхийн хэн нэгнийг тас цавччихаж магадгүй.

Гёро-гёро: Тоглож байх цаг үлдээгүй шүү. Баатрын холбооны ажиглагч робот нуувчийн ойролцоо ирсэн байсан. Эндхийг тогтоох хүртэл дахиад нэг өдөр л болох байх. Хүлээж байсан S зэргийн баатрууд ирэх болно. S зэргийн баатрууд хүчтэй шүү. Бүгд тулаанд бэлд!

Мангас 1: Амархан ялсан гэж үнэн үү?

Мангас 2: Гёро-Гёро-сама сайн тохирох хүн сонгосон болохоор.

Мангас 3: Юуны чинь сайн тохирох гэж! Нэг муу хүмүүсээс айгаад байгаа юм уу!? Над шиг хүчтэй мангас шууд нүүр тулж ялдаг юм. Утгагүй юм!

Галт шувуу эр: Тэр яриа үнэн бол би ч болж чадах ёстой... Мангасын хаан галт шувуу эр!

Мангасын гүнж Супер S: Сонс, залуус аа. Бүгд нэгийг ал. Үхэх бэлтгэлтэй байгаарай! Тэр чинь миний гавьяа болно!

Мангас 4: Мангасууд хоорондоо алалцана гэж сонсоо биз дээ?

Мангас 5: Та нар шиг хулчгар мангасуудтай жинхэнэтэй нь сөргөлдөх хэрэггүй. Байр сууриа мэд!

Мангас 6: Малонг үс үнэхээр хүчтэй юм! Чөтгөрийн түвшин үү?

Малонг үс: Барын далавчтай, хүрэн ягаан үстэй. Үсээ шулуун болгосон нь намайг хүчтэй болгосон. Миний Малонг үс

Мангас 6: Үсээ арчилбал мангас болдог байх нь ээ?

Мангас 7: Няан-сама Пури пури хоригдол ирэхээр биднээр хийлгээч.

Мангас 8: Тийм ээ, сайхан сонсогдож байна.

Мангас 9: Одоогийн бид бол хариугаа авч чадна.

Мангас 10: Түүнийг өөрийнхөө гараар алахгүй бол санаа амрахгүй нь.

Няан: Болж байна. Хүссэнээрээ үймүүл.

Хүчит салхи: Баатрын холбооны дээд зэргийн тулаанч нь Гялалзсан флаш. Бусад нь хог шаар.

Тамын гал: Тэдэнд бодлоор удирдах хүчтэй болон робот ч байгаа ч.

Хүчит салхи: Роботууд хамааралгүй. Механик биет нинжа болох бидний хурдтай дүйцэхгүй.

Тамын гал: Тэгвэл бодлоор удирдах хүч?

Хүчит салхи: Идэвхжүүлэхээс нь өмнө алахад болно.

Зандалчин хаан: Чи G5 билүү? Наадах чинь юу юм? Хаанаас хулгайлсан юм?

G5: Үүнийг хувийн сонирхлоосоо болж авсан юм. Задлаад судалж үзье гэж бодсон юм.

Тарэо: Металл хүлэг баатар хэдэн хэсэг болчхож!

G5: Чухал дээж байгаа юм. Өршөөгөөрэй.

Зандалчин хаан: Ваганма, найз авчирлаа.

Тарэо: Хэн бэ? Би Тарэо. Чи ч бас мангасад баригдсан юм уу? Ваганма-күн?

Ваганма: Тийм. Гадаа хэдийн орой болчихсон уу?

Тарэо: Тийм.

Ваганма: Чамд идэх зүйл байна уу?

Тарэо: Чихэр бол байгаа. Нэг ширхэг л байгаа ч хүсвэл ав...

Ваганма: Өөр байна уу?

Тарэо: Уучлаарай, байхгүй.

Ваганма: Хэрэгцээгүй юм.

Тарэо: Нөгөө... бидэнд юу болох бол?

Ваганма: Мангасууд тэнэг байгаа биз.

Тарэо: Юу?

Ваганма: Тэр олон хүн дундаас намайг хулгайлж байдаг! Миний аав баатрын холбооны эрх мэдэлтэй хүн.

Тарэо: Тийм үү?

Ваганма: Баатрын холбоо зүгээр суухгүй байх. Дорхноо намайг аврахаар ирнэ. Тэднийг ирэхээр чамайг ч бас авар гэе.

Тарэо/Ваганма: - Юу?\N- Би баатраас асууя.

Тарэо: За, гуйж байна!

Ваганма/Тарэо: - Тэгвэл өнөөдрөөс чи миний туслах шүү.\N- Айн?

Ваганма: Асуудал байна уу? Аврагдмаар байгаа биз дээ?

Тарэо: Тийм. Гэртээ харимаар байна.

Мангас 11: Юу ярьж байгаа юм?

Тарэо: Гараад ирлээ!

Мангас 11: Харамсалтай нь та хоёр хэзээ ч харихгүй. Харамсалтай байна.

Ваганма: Яг одоо намайг суллахгүй бол баатрууд ирнэ шүү!

Мангас 11: Бүгд үхнэ. Баатрууд ч аав чинь ч. Чамайг аврахаар ирснээс болж бүгд үхнэ!

Ваганма: S зэргийн баатар ч ирнэ шүү дээ! Та нарыг хэдэн хэсэг болгох болно! Нээрэн Металл цохиур ганцаараа ялчих байх. Ойрхноос харсан болохоор мэднэ. Түүнд бол амархан.

Мангас 11: За, за Металл цохиур аймаар юм.

Тарэо: Ваганма, би мэдээгээр харсан... Цахилгаан Гэнжи, Хийви Гонг, Металл цохиур... бас сая Металл хүлэг баатар ч...

Ваганма: Тэгээд? Баатрын холбоонд Тацүмаки болон Бласт байгаа. Нээрэн Кинг ч байгаа! Ямар байна? Нэрийг нь сонсох төдийд айж байгаа биз дээ?!

Мангас 11: Хөөе жаал аа. Мангасын холбоо юуны төлөө үүссэнийг мэдэж байна уу? Саад болсон тэднээс нэгийг ч үлдээлгүй устгахын тулд цугларсан юм. Бид ч бас S зэрэглэлийн баатрыг байж боломгүй хүчтэй мэдэж байна. Мэдэж байгаа болохоор л хэлж байна. Баатрууд бүгд үхнэ. Бидэнд S зэргийг давах аюултай нөхдүүд байгаа. Тэр дундаа аюулын түвши Луу гэгдэх нөхөд. Гайхамшиг мэт хүчтэй... Яг л бурхны бүтээсэн урлагийн бүтээл! Хүмүүсийн ялах дайсан биш. Кинг ч үхэх болно.

Бичиг: (Хариу дайралтын дохио)

Back to episodes Go home