USk-7

Seven years after their separation, he still wore the ring

Үргэлжлэх хугацаа: 100мин

Орчуулсан Ж.Тамир

 

Дүрүүд:

Сандра: эм,

Я: эр, Яаннис Фостер

Ё: эм,  Сандрагийн дагавар эгч Ёонина

Ба: эр, Хавиер Сандрагийн сүйт залуу

Хойд: эм Яаннисийн хойд эх

Хойд: эр, хойд эхийн дагавар хүү

 

Ё: Үхчихэж.  Хавиер, чи галзуураа юу?

Ба: Ёонина , чи мартаа юу? Сандра Вейн бид хоёрыг хөрөнгөө шилжүүлж байгааг аль хэдийн мэдчихсэн. Тэр үхэхгүй бол, чи бид хоёр үхнэ гэсэн үг.

Ё: Чи алуурчин болчихлоо.

Ба: Алуурчин? Намайг хэн хүн алсан  гэж байна? Маргааш Вейн группийн ерөнхий захирал Сандра Вейн ослоор нас барсныг мэднэ. Вейн групийн ерөнхий менежер Хавиер Зела ерөнхий захирлын суудалд сууна. Чи Вейн групийн цорын ганц өв залгамжлагч болно.

******************

Дүү: Фен. Яаннис. Энэ ээжийн  чамд өгч байгаа сүйн бэлэг.

Я:  Сүй гэнэ ээ? Би яагаад гэрлэх гэж байгаагаа ч мэдээгүй байдаг билээ?

Дүү: Яаннис, Күиннийхэн. Тийм том гэр бүл биш ч гэсэн, энэ олдож байгаа хамгийн сайн нь гэж ээж хэлсэн.

Ч: Хатагтай Сейерт баярлалаа гээд хэлчихээрэй.

Дүү: Хагас үхдэл шиг өвчтэйгөө мэдэхгүй бас голомтгой.

Я: Зарцаас төрсөн бутач хүүхэд даварч байх шив... Болгоомжтой байгаач.

Сандра: Юмаа унагаачихлаа.

Я:  Тэнэг юм шиг мөртлөө, муужгай шиг эгдүүтэй юм аа. Чамайг хэн гэдэг вэ?

Сандра: Тэнэг.

Я:   Тэнэг ээ?

Сандра: бүгд намайг тэнэг гэж дууддаг.

Я:   Чи тэнэг биш ээ. Чи хаана амьдардаг вэ? Гэрт чинь хүргээд өгье.

Сандра: Миний гэр тэр байна. 

Т: Ноён Фостер, хатагтай Сейер хатагтай Күинтэй цуг таныг хүлээж байна гэж хэлүүллээ.

Я:   Миний хойд эх. Надтай уулзах гэж тэсч ядаж байх шив. Намайг хүчээр гэрлүүлэхийг хүсч байгаа. Тэгвэл би гэрлэхэд л болно. Буцхан муужгай минь, чи надтай гэрлэх үү?

Сандра: Гэрлэх ээ? Гэрлэх гэж юу юм? Амттай  юм уу?

Я:   Тийм ээ. Надтай гэрлэвэл чи зөндөө амттай юм авч болно. Хүсч байна уу?

Сандра: Тийм ээ. Би гэрлэе. Гэрлэе.

Я:   Сайн байна. Одооноос би чиний нөхөр боллоо.

Сандра: Нөхөр өө? Тэр чинь юу юм?

Я:   Нөхөр “юу” биш. Нөхөр гэж чамтай амьдарч, бүх насаар чинь чамайг халамжилдаг хүнийг хэлдэг юм. Бас тэр чамд их олон амттай хоол, ундаа өгнө. Ойлгосон уу? Удахгүй ойлгоно оо. За. Намайг Яаннис Фостер гэдэг.

Сандра: Яаннис? Яаннис Фостер.

Я:   Тийм ээ. Гайхалтай. 

Т: Ноён Фестер. Сайн бодсон ньдээргүй юу. Та үнэнийг олох гэж их удаан тэссэн. Хатагтай Күиннтэй гэрлэхгүй байсан ч, бид Линеа Сейерийн учрыг олж чадна. Ийм тэнэгтэй гэрлэж яах юм?

Я:   тэнэг ээ? Одооноос хэн ч “тэнэг” гэж хэлэх ёсгүй.

Т: Гэхдээ...

Я:   Хангалттай. Миний хэрэг чамд хамаагүй. Барон. Маргааш тэрнийг эмнэлэгт аваачиж үзүүл.

Т: Мэдлээ. Ноён Фостер. Шинжилгээний хариу гарсан. Залуу авхай толгойгоороо хүчтэй юм мөргөсөн байна.

Я:   Мөргөсөн?

Т: Тийм ээ, мөргөсөн. Тийм болохоор одоо оюун ухаан нь 6,7 настай хүүхдийнх шиг л байгаа.

Я:   Энийг эмчлэх арга байгаа юу?

Т: Одоохондоо сайн амрах ёстой. Толгойнд нь хурсан цус нь шимэгдэж дуусахаар ой санамж нь эргээд ирж магадгүй. Ноён Фостер, та үнэхээр тэрэнтэй гэрлэх юм уу? Тэрний хэн болохыг хэн ч мэдэхгүй, бас…

Я:   Ийм хүнтэй гэрлэчихвэл Линеа надаас болгоомжлох нь багасахгүй гэж үү?  Нээрэн тийм. Би саяхан Вейн групийн ерөнхий захирал Сандра Вейн гэнэтхэн алга болсон гэж сонссон. Энэ мэдээлэл үнэн байна уу, шадгаадах.

Т: За.

Сандра: Яаннис. Яаннис, би үнсүүлмээр байна.

Я:   Чи зүгээр үү? 

Сандра: Яаннисийн чих халуун байна. Миний чих яагаад хүйтэн байгаа юм?

Я:   Хонгор минь. Чи үнэхээр юу ч санахгүй байна уу?

Сандра: Санах аа? Толгой өвдөөд байна.

Я:   За за. Санахгүй байвал бодох хэрэггүй. Ингэвэл ямар вэ? Хоёулхнаа байхдаа би чамайг хонгор минь гэж дуудна. Гадуур гарахаараа  Нафиса гэж дуудаж байя. За юу?

Сандра: Хонгор минь? Би юу?

Я:   Тийм. Хонгор минь.

Сандра: Хонгорын нойр хүрээд,  унтмаар байна.

Я:   За. Би өрөөнд чинь аваачаад өгье.

Сандра: Өө, унтах цаг... Яаннис.

Я:   Яасан бэ?

Сандра: Чи Хонгортойгоо унтахгүй юм уу? Эхнэр, нөхөр хоёр үнсэж, бас тэврэх ёстой. Бас хамт унтдаг. Зурагтар тэгсэн. Би ч гэсэн Яаннистай унтмаар байна.

Я:   Чөтгөр ав. За. Тэгвэл хоёулаа хувцасаа тайлахгүй унтъя.

Сандра: За.

*******************

Сандра: Яаннис. Яаннис.

Я:   Хонгор минь, яасан?

Сандра:  Өлсөөд байна.

Я:   За. Явж өглөөний цайгаа ууя. Хүлээ.

Сандра: Яаннис, яасан бэ?

Я:   Хонгор минь, энийг зангидаж чадах уу?

Сандра: Би мэдэхгүй шд.

Я:   Зүгээр ээ. Би заагаад өгье... бяцхан зэрлэг муужгай... хонгор минь, битгий хөл нүцгэн яв. Шаахайгаа өмс. Шаахайгаа.

Сандра: Яаннис. Тэнд нэг хөгшин, царай муутай эмэгтэй байна.

Я:   Хатагтай Сейер. Ямар хэргээр ирээ вэ?

Хойд: Яаннис, чи хүнтэй суучихаад надад хэлээгүй юм уу?

Я: Оройтоогүй байна. Одоо та мэдчихлээ.

Хойд: Бэр минь. Мөнгө авмаар байна уу? Зөндөө их чихэр  аваад идэж болно шүү.

Сандра: Тийм ээ, би чихэр идмээр байна.

Хойд: Тэнэг амьтантай суусан гэсэн үнэн байж. Фостер груп миний хүүгийнх болох ёстой. Мөнгө авмаар байгаа бол чи сөхөрч суугаад надад цай хийж өгөх ёстой. Бас гурван удаа мөргөх ёстой. Тэгж байж л энэ мөнгийг авч болно, ойлгов уу?

Сандра: За. Нафиса сөхөрье. Хөгшин хатагтай аян замдаа сайн явж, амгалан нойрсох болтугай.

Хойд: Муу тэнэг чинь, намайг хараагаад байгаа юм уу?

Сандра: Тэгээгүй шдээ. Зурагтаар хүмүүс сөхөрч суугаад мөргөхөөрөө ингэж хэлдэг юм байна лээ.

Хойд:  Өөдгүй эм. Чи албаар ингээд байгаа юм биш үү.

Сандра: Хэн өөдгүй гэж? Намайг Нафиса гэдэг. Хөгшин хатагтай, та муу хүн. Сайн уу, муу хүн. Сайн уу, муу хүн ээ.

Хойд: Үгүй ээ, чи өөрөө муу хүн.

Сандра: Намайг Нафиса гэдэг. Та муу хүн.

Хойд: Энэ муу чинь...

Я:   Хатагтай Сейер. Нафиса хүүхдээс өөрцгүй. Тэрэнтэй маргаж яах юм?

Хойд: Тэнэг, дорд гаралтай амьтан.

Я: Хатагтай Сейер. Нафиса миний хууль ёсный эхнэр. Дахиад нэг л удаа тэрнийг тэнэг гэх юм бол гарах гарцгүй болсон туулай ч хаздагийг бүү март.

Хойд: Чи...

Сандра: Хөгшин хатагтай. Миний мөнгө. Томчууд худлаа хэлж болохгүй. Тэгэхгүй бол том гахай болдог юм.

Хойд: Май, ингээд ав.

Сандра: Яаннис. Хар даа. Зөндөө мөнгө байна. Яаннис, би чамд чихэр авч өгнө өө.

************************

Дүү: Ээж ээ. Яагаад дахиад уурлачихсан юм бэ?

Хойд: Яаннис, тэрний тэнэг эхнэр хоёроос өөр хэн байдаг юм. Тэр тэнэг намайг үх гэж хараасан. Бас намайг муу хүн гэсэн. Бүр дургүй хүрчихлээ.

Дүү: Ээж ээ, санаа битгий зов. Тэд нар удаан тэгж чадахгүй. Вейн групийн эзэн Сандра Вейн гэнэтхэн сураггүй алга болчихсон. Тэрний дагавар эгч, сүйт залуу хоёр компанийг нь авсан. Би тэр хоёртой холбоо барьсан. Бааруун захад болох төслийг авч чадах юм бол би Фостерын гэр бүлд байр сууриа олж чадна.

Хойд: Сайн байна. Миний хүү ч мөн дөө.

Дүү: Хоёр хоногийн дараа. Би үдэшлэг зохион байгуулна. Тэр үед ноён Зела энэ тухай зарлана гэсэн.

*******************

Я: Хонгор минь. Алийг нь идмээр байна?

Сандра: Хонгор нь бялуу идмээр байна.

Я: За. Хонгор минь, өөрөө идэж байгаарай.

Т: Ноён Фостер. Вейн групийн ерөнхий захирал Сандра Вейн алга болсон нь үнэн  байна. Тэрний сүйт  залуу Хавиер Зела компанийг нь удирдаж байгаа. Бас таны дүү Хавиертай хамтарч, манай ВинВорлдын геологийн төслийг авахыг хүсч байна.

Я: Хавиар Зела? Хонгор минь. Хонгор минь? Яасан бэ?

Сандра: Толгой өвдөөд байна. Толгой... толгой өвдөөд байна. Битгий ойрт. Битгий ойрт.

Я: Хонгор минь. Эмнэлэг явъя. За юу? Зүгээр ээ. Зүгээр.

Сандра: Хонгор нь зүгээр ээ.

Я: Хонгор минь, толгой нь өвдөөд л байна уу?

Сандра: Өвдөхөө больчихлоо. Одоо зүгээр болчихлоо.

Я: Үнэхээр зүгээр болчихсон уу?

Сандра: Аанхан. Зүгээр ээ.

Я: Баруун захын төслийг өг. Хавиерт хариуцуулчих. Вейн групийн хувьцааг авч эхэл.

**************

Сандра: Яаннис.

Я: Хонгор минь. Яагаад дахиад миний өрөөнд ороод ирсэн юм?

Сандра: Яаннис хувцасгүй сайхан харагдаж байна. Би ч гэсэн тайлмаар байна. Яаннис гоё үнэртэй. Би Яаннисын үнэрт дуртай.

Я: Одоо болно. Өрөөндөө очоод сайн унтаж амар.

Сандра: За.

Я: Хонгор минь. Чи юу хийж байгаагаа мэдэж байна уу?

Сандра: Үнссэн. Үнссэнийхээ дараа унтаж болно.

Я: Чамд хэн зааж өгсөн юм?

Сандра: Зурагтаар, хосууд унтахаасаа өмнө дандаа үнсдэг. Бас зугтаар таалагддаг бол үнсэж бай гэсэн. Яаннис надад таалагддаг.

Я: Чөтгөр ав. Өдөр болгон юу үздэг байна аа? Намайг үнссэн юм чинь өөр эрэгтэйг үнсэж болохгүй шүү. Ойлгосон уу?

Сандра: Би өөр хүн үнсэхгүй.

Я: Сайн байна. Хонгор минь, хурдан өрөөндөө очиж унт.

Сандра: За.

****************

Хойд: Өнөөдөр манай хүүгийн баярын үдэшлэг болно. Хурдан Нафисаг аваачиж, оролцуул.

Эм: Мэдлээ. Явъя. Явъя аа.

Эр: Ноён Фостер. Хавиер аль хэдийн...

Т: Ноён Фостер. Баларлаа. Хатагтай Нафисаг Линеа аваад явчихаж.

Я: Юу? Явъя.

******************

Эм: Би ноён Яаннис Фостерыг мунхаг амьтантай суусан гэж сонссон. Хоосон цуу яриа гэж бодож байсан чинь... үнэхээр тэнэг амьтан болж таарлаа.

Эм2: Минийхээр бол Фостерынхны хөрөнгийг ноён Шон Фостерт өвлүүлэх хэрэгтэй.

Хойд: Нафиса. Тоглоом тогломоор байна уу? Чамайг сайн тоглох юм бол би амттай юм өгнө шүү.

Сандра: Тэгье.

Эм: Нааш ир гөлөг минь. Гөлөгнүүд яс мэрэх дуртай байдаг юм. Тэрийг хурдан амаараа аваад, аваад ир.

Сандра: За...

Хойд: Миний дургүйг хүргэхээр ингэж байгаа юм.

Сандра: Амттан.

Хойд: Амаараа ав гэж байхад.

Эм: Тэнэг тэнэг л байдаг юм байна. Амаараа авах ямар учиртайг ч ойлгохгүй байгаа юм шиг байна.

Эм2: Яг үнэн. Нохой бол гэвэл нохой болно. Тийм биз дээ?

Сандра: Нохой байх сонирхолгүй. Би морь болмоор байна. Та нохой бол. Би таныг уная.

Хойд: Тэнэг амьтан. Чи галзуураа юу? Надаас хурдан холд.

Сандра: Давхиарай.

Хойд: Хөөе. Юу хийгээд байгаа юм бэ? Хурдан надаас холдуулаач.

Сандра: Та амалсандаа хүрэхгүй байна. Надтай тоглоно гэсэн биз дээ.

Я: Нафиса.

Сандра: Яаннис. Яаннис.

Я: Хатагтай Сейер. Нафисаг үдэшлэгт авчраа юу? Яагаад урьдчилж хэлээгүй юм?

Хойд: Яаннис, энэ тэнэг хамаг үдэшлэг баллачихлаа. Манай Фостерын гэр бүлийн нэр хүндийг унагачихлаа.

Я: Мора дүрэм зөрчсөн юм биш үү? Нафисаг олны өмнө доромжилж, Фостерынхныг гутаан доромжилсон.

Хойд: Мора зүгээр  л тоглож байсан юм. Наадах чинь сая намайг морь болгож унасан.

Я: Нафиса хүүхдээс өөрцгүй. Та хүүхэдтэй маргах гээ юу?

Хойд: Чи... би...

Я: Нафиса. Гэртээ харимаар байна уу? Эсвэл тогломоор байна уу?

Сандра: Тоглоё.

Я: За. Тэгвэл явж гоё даашинз өмсье.

Сандра: За.

Хойд: Би таг мартчихаж. Нафиса хурдан тоглоё гээд байсан болохоор би үйлчлэгч нарт хувцасыгнь соль гэж хэлэхээ мартчихаж.

Я: Хэрэггүй ээ, би өөрөө аваад явъя.

Т: Ноён Фостер...

Хойд: Яаннис, хувцасыг нь үйлчлэгч нар сольсон нь дээр байх. Хийх юм байгаа бол явж ажлаа амжуул.

Эм: Хатагтай Нафиса, ийшээ.

Сандра: Яаннис, санаа зовох хэрэггүй. Би зүгээр ээ. Удахгүй эргээд ирнэ. Баяртай.

Я: Болгоомжтой.

****************

Эм: Хатагтай.

Хойд: Гарч бай.

Сандра: Хөгшин зөнөг.

Хойд: Чи... Нафиса. Намайг ээж гэж дууд.

Сандра: За, хөгшин зөнөг.

Хойд: Чи...  Нафиса, Яаннис та хоёр гэртээ юу хийдэг вэ?

Сандра: Яаннис. Надад аяган бялуу өгдөг. Бас надтай зурагт үздэг. Бас надтай унтдаг.

Хойд: Яннис энэ тэнэг үнэхээр сайн юм байх даа? Хүйтэн сэтгэлтэйгээс гадна ухаан муутай юм шив. Яаннис чамд сайн байдаг бол чи ч гэсэн Яаннист сайн байх ёстой юм биш үү?

Сандра: Мэдээж. 

Хойд: Сүүлийн үед муу хүмүүс Яаннисыг хорлох гээд байгаа. Нафиса чи өдөр болгон надад Яаннис хаашаа явж, хэнтэй уулзсаныг хэлж байгаарай. Хэн нэг нь Яаннист муу юм хийхийг хүсвэл би Яаннисыг аврах хүмүүс явуулна.

Сандра: Үгүй.  Та өнөөдөр надад худлаа хэлсэн. Дахиад танд итгэхгүй.

Хойд: Муу өөдгүй эм, би хэтэрхий зөөлдөөд байх шиг байна. чам шиг тэнэг амьтан  Яаннист таалагддаг гэж бодоо юу? Миний үгэнд орсон чинь дээр шүү. Нэг өдөр хөөгдчихвөл хэн ч чамайг өрөвдөхгүй.

Сандра: Надад худлаа хэлж, бас намайг зодсон. Яаннис намайг дээрэлхэх юм бол хариугаа заавал авч байгаарай гэсэн.

Хойд: Намайг цохино гэнэ ээ. Чамайг яахыг харж бай. Муу тэнэг. Надаар оролдоно гэнэ ээ. Мора. Мора.

************************

Х: Сандра Вейн. Үгүй ээ, ийм байх ёсгүй. Арай гэж алга хийж байхад.

Дүү: Ноён Зела,  юу болоо вэ?

Х: Тэр... тэр мөн байна. Үнэхээр мөн байна.

Дүү: Ноён Зела. Та энэ тэнэгийг мэддэг юм уу?

Х: Тэнэг ээ? Тэнэг байх нь ээ?

Сандра: Тэнэг? Тэнэг хүний дүр эсгэж болох л юм. Чиний яахыг харъя.

Дүү: Хөөе. Ноён Зела.

Х: Намайг алгадна гэнэ ээ?

Сандра: Би алгадаагүй ээ. Энэ... чи юу? Алуурчин байна. Чи хүн алсан. Алуурчин.

Эм: Ноён Зела хүн алсан гэнэ ээ? Хэнийг?

Эм2: Вейн групийн ерөнхий захирал байсан Сандра Вейн гэнэтхэн алга болсон гэж сонссон. Тэрнээс болсон ч байж магадгүй.

Эм: Үгүй байлгүй дээ. Хатагтай Вейн эцэг эхгүй өнчин.

Х: Би цагдаагийнхны мөрдөх ажилд тусалсан. Дэмий юм ярихаа боль. Ингэхэд чи хэн юм?

Сандра: Нафиса. Намайг Нафиса гэдэг.

Х: Нафиса? Тэгвэл чамд яагаад Сандрагийнх шиг цэцэг шиг хэлбэртэй мэнгэ байгаа юм? Энэ мэнгэ үү?

Сандра: Тийм. Бага байхын л энэ мэнгэ надад байдаг байсан. Тийм наргианд итгэчихсэн байх нь ээ? Тэр үед надад хайргүйг нь би яагаад анзаараагүй юм болоо?

Х: Тийм ээ. Яаж амьд байх вэ дээ. Муу тэнэг. Чамд анхааруулчихъя. Дахиад дэмий юм ярих юм бол амыг чинь хамхичихна шүү.

Сандра: Би хэлээгүй шдээ. Хөөрхөн дагина байсан. Хар даа. Толгой нь цус болчихсон байна. Зөндөө цус. Би авч яваад толгойг чинь боолгоод өгөх үү?

Х: Хамгаалагч. Энэ тэнэгийг чирээд гарга.

Дүү: Ноён Зела.

Сандра: Өөдгүй новш.  Сар гарны өмнө Вейн групийн удирдлагыг авахын тулд чи Ёонина  Вейнтэй хуйвалдаж намайг машинаар мөргөсөн. Чам шиг хөгийн амьтан үхэж байвал таарна.

Эм: Ноён Зела гэмшсэн царайтай байх чинь. Үнэхээр Сандраг алчихсан  юм бол уу?

Эм2: Тэгсэн юм бол уу?

Х: Үгүй ээ. Би Сандраг алаагүй. Тэр ослоор нас барсан. Миний авъяасанд атаархсандаа, үхсэнийхээ дараа ч намайг зүгээр байлгахгүй байна. Фостерынхон ийм сэтгэцийн өвчтэй хүнийг яаж ингэж дураар нь тавьж чаддаг байна аа? Хурдан галзуугийн эмнэлэгт хүргэж өг.

Эм: Тийм ээ. Энэ галзуу эмэгтэй ухаанаа алдчихвал хэнийг ч гэмтээчих юм билээ.

Эм2: Яг үнэн. Фостерынхон яаж ийм хүнийг үдэшлэгтээ оролцуулдаг байна аа?

Эм: Харин тийм.

Дүү: Бушуу энэ эмэгтэйг галзуугийн эмнэлэгт хүргэж өг.

Я: Хүрээд үзээрэй.

Сандра: Энэ хүн миний нөхөр. Ухаан санаагаа алдсаны дараа би гэрлэсэн. Хонгор минь. Намайг авраарай. Намайг авч явах гээд байна, хонгор минь. Хонгор минь. Хонгор минь. Намайг дээрэлхээд байна. Намайг бас зодсон. Ёоёоё... миний толгой. Миний толгой өвдөөд байна. Зөндөө өвдөж байна. Тэд нар бүгдээрээ муу хүмүүс.

Я: Миний эхнэрт хэн гар хүрсэн бэ?

Сандра: Тэр хоёр. Бас намайг галзуугийн эмнэлэгт аваачина гэсэн. Намайг чамаас салгах гээд байна. Би чамаас салмааргүй байна.

Я: Нафиса, битгий ай. Би үргэлж дэргэд чинь бйна.

Дүү: Яанис, тэрний үгэнд итгэх хэрэггүй. Наадах чинь ноён Зелаг олны өмнө хүн алсан гэж гүтгэсэн. Бас ноён Зелаг алгадсан.

Я: Алсан? Нафиса, чи тэрнийг алгадсан юм уу? Гар чинь өвдсөн үү?

Дүү: Яаннис.

Я: Хүлээ.

Сандра: Үгүй ээ, үгүй үгүй үгүй. Би цохиогүй. Дагина шиг хөөрхөн эмэгтэй намайг цохь гэсэн. Бас намайг тэгж хэл гэсэн.

Х: Хүмүүжилгүй, бүдүүлэг амьтан. Яаж намайг гүтгэж чадаж байна аа?

Я: Барон.

Дүү: Яаннис, галзуураа юу? Энэ тэнэгээс болж Вейн групийн дайсан болох гээ юу?  Нэг муу зарц намайг цохино гэнэ ээ? Яаннис. Энэ чиний сургасан хүн үү? Фостерын хүн байж ахмад настныг үл тоомсорлож, бэр эгчийгээ дээрлэхэж байдаг. Энэ удаа чамд сургааль болог. Миний хүмүүст дахиад гар хүрээд үзээрэй.

Хойд: Яаннис, чи чинь яаж байна аа? Гадны хүнээс болж  дүүгээ цохиж болдог юм уу? Энэ өөдгүй эм ах дүү хоёрыг муудалцуулж байгаа юм.

Я: Би хэлсэн байх аа. Гарах гарцгүй болсон амьтан ч хаздаг юм. Та нар хэтэрч байна.

Хойд: Чи... Тэрнийг уурлуулж болохгүй. Фостер групийн хувьцааны 20% нь тэрэнд байгаа.

Я: Хатагтай Сейерийг аваад яв.

Хойд: Битгий хүр. Би өөрөө явчихна. Яаннис, харж л байгаарай. Миний хүү Вест Субурбан төслийг авчихвал чи надаас гуйх болно.

Сандра: Вест Субурбан төсөл өө? Хавиер ч гэсэн энэ төслийг авахыг хүсдэг байсан. Улам л сонирхолтой болоод байх чинь.

Х: Ноён Яаннис, би...

Я: Ноён Зела, миний эхнэрийг дээрэлхэж байдаг та их мундаг юм аа. Энийг чирээд гарга. Одооноос миний өмнө дахиад харагдах хэрэггүй.

Эм: Яннис Фостер Вейнийхэнтэй албан ёсоор харилцаагаа тасалчихлаа.

Эм2: Вейнийх хичнээн ч хүчирхэг байсан ч, Фостерынхтой зүйрлэх боломжгүй. Жонбуригийн хамгийн баян, хүчирхэг дөрвөн гэр бүлийн нэг. Вейнийхэн дууссан гэсэн үг.

Х: Ноён Яаннис. Та үнэхээр энэ эмэгтэйгээс бол Вейнтэй дайсан болох гэж байгаа юм уу? Вейнийхэн танайх шиг хүчирхэг биш ч гэсэн нийслэлд байдаг шилдэг зуун айлын нэг юм шүү.

Я: Чи тэднийг төлөөлж чадна гэж бодоо юу?

Х: Та...

Сандра: Энэ хүн...

Я: Нафиса. Нафиса.

Сандра:  Хонгор минь.

Я: Би ядраад байна. Гэртээ харья.

Дүү:Яаннис. Чи харж л байгаарай. Хавиер тэр төслийг аваад, би ерөнхий захирлын суудалд сууныхаа дараа чиний амьдралыг хар дарсан зүүд болгоод өгнө өө.

*****************

Я: Хонгор минь. Жаахан хорсоно шүү. Тэвчээрэй.

Сандра: Өвдөж байна. Үнсвэл өвдөхөө больчихно.

Я: Дэггүйтэхээ боль. Винолад эмийг чинь түрх гээд хэлчихье.

Сандра: Фостерын залуу ноёныг ийм гэнэн гэж хэн мэдэх билээ. Сандра Вейн байна. Маргааш Клауд талбай дээр уулзъя.

В: Хатагтай. Гарах гэж байгаа юм уу?

Сандра: Чи хэн бэ?

В: Сайн байна уу, хатагтай.  Би шинэ ажилтан. Намайг Винола гэдэг. Ноён Яаннис гадагшаа гарсан. Өнөөдрөөс би таныг халамжилна.

Сандра: би гарч тоглолоо.

В: Үгүй ээ, үгүй үгүй. Ноён Фостер өөрийнх нь зөвшөөрөлгүй таныг ганцаараа гарч болохгүй гэсэн.

Сандра: Би гарч тогломоор байна.

В: Үгүй ээ,б олохгүй.

Сандра: Гарч тоглоё л доо.

В: Үгэнд ор оо. Үгэнд ор.

Сандра: Тэрэн рүү залга. Миний нөхөр рүү залга.

В: За, тэгье. Алив, залгаадахъя.

Сандра: Хонгор минь, би гадаа гарч тогломоор байна. Гарч тоглоё.

Я: Өнөөдөр ингээд хурлаа дуусгая. Хурал дууссан. Нафиса, яасан бэ?

Сандра: Гэдэс өвдөөд байна. Жорлон орчихоод ирье.

Я: За. Тэг тэг. Би энд хүлээж байя.

Сандра: За.

****************

ф:  Хатагтай Вейн. Хатагтай Вейн, үнэхээр та мөн гэж үү? Гайхалтай. Үнэхээр бурхны аврал гэж энийг л хэлэх байх. Хатагтай Вейн. Хавиер таныг хорлосон уу? Тийм бол... би тэр мууг сая хэсэн болгоод тасчаад өгнө дөө. Та миний амийг аварсан шүү дээ.

Сандра: Хэрэггүй. Би өөрөө өшөөгөө авна. Миний хэлсэн юмыг авчирсан уу?

ф:  ВинВорлд груп Голдэн ордонд дуудлага худалдаа явуулна гэсэн. Компаний нууцлаг захирал нь өөрөө ирнэ гэсэн.

Сандра: гурав хоногийн дараа. Би өргөмөл охин чинь болж тэнд очино.

ф:  Яах гэж тэр вэ?

Сандра: Миний хэн болохыг хэн ч мэдэх ёсгүй. Тэгээд ч, би тэнд очоод үнийг нь албаар нэмж, компаний мөнгөний урсгалыг тасалж, данснуудыг нь царцаана.

ф:  Хавиер дуудлага худалдаанд орохоо  больчихвол яах вэ?

Сандра: Тэр оролцоно оо. Үнэ хаялцахгүй бол компаний хувьцаа эзэмшигчид тэрнийг зүгээр орхихгүй.

ф:  Ойлголоо.

Сандра: Зөндөө удчихлаа. Хурдан явахгүй бол нэг хүн санаа нь зовж магадгүй. Тэгвэл би явлаа.

ф:  За.

Я: Тэр хааччив? Ингэж удаж байхад гарч ирдэггүй.

Эр: Ноён ерөнийлөгч өө. Хүмүүс ариун цэврийн өрөөг шалгаж үзсэн. Тэнд эхнэр тань байгаагүй. Гарч ирснийхээ дараа арай... 

Я: Хурдан хайж ол. Энэ газрыг орвонгоор нь эргүүлэх байсан ч хамаагүй. Нафисаг заавал ол.

Эр: Мэдлээ.

Т: Камерын бичлэгээс харахад ариун цэврийн өрөө рүү яваагүй байна. Тийм болохоор хаашаа явсныг нь мэдэхгүй байна.

Сандра: Хатагтай, би нөхрөө олчихлоо. Тэр байна. Миний нөхөр.

Эм: Олчихсон болохоор би явъя даа.

Сандра: Хонгор минь, би чамайг олчихлоо.

Я: Нафиса. Чи хэзээнээс намайг хонгор минь гэж дууддаг болоо вэ?

Сандра: Хонгор минь. Хонгор минь гэж дуудуулах дургүй байгаа юм уу? Зурагтаар гардаг хосууд нэг нэгнээ тэгж дууддаг юм байна лээ шд.

Я: Ингэхэд чи хэн юм бэ? Чи үнэхээр гэнэн юм уу, эсвэл дүр эсгээд байгаа юм уу? Бас яагаад надад худлаа хэлсэн...  Яаж байна аа?

Сандра: Үглээ юм аа. Яасан ч үглээ юм. Би үглээ хүмүүст дургүй.

Я:  За яах вэ.

Х: Ийм юм байх гэж. Ноён,хатагтай Фостертой энд таарах гэж.

Я:  Юу хүсээ вэ?

Х: Тийм зүйл болсон болохоор би хатагтай Фостерт зориулж тусгайлан хэдэн сая долларын  үнэтэй зүүлт бэлтгэсэн. 

*******************

Сандра: Хар даа. Би энэ зүүлтийг дуудлага худалдаагаар арван сая доллараар авсан. Гоё  байгаа биз?

Х: Ийм үнэтэй зүүлт аваа юу? Мөнгө үрэхээс өөр юм мэдэхгүй.

Сандра: Яагаад уурлаад байгаа юм бэ? Миний өөртөө өгч байгаа 23 дахь төрсөн өдрийн маань бэлэг. Би өөрийнхөө мөнгөөр авсан. Чамд ямар хамаатай юм? Тэгэхээр би авах эрхгүйдээ биш, чиний хувьд хэн ч биш байжээ... Дургүй хүрчихлээ.

Х: Яаж байгаа юм?

Сандра: нэг муу нохой миний өмнө хуцаж байдаг. Нөхөр маань намайг өөр эрэгтэйгээс юм авч болохгүй гэсэн. Ялангуяа хөгийн амьтдаас.

Х: Чи...

Сандра: Манай нөхөр уурлана.

Х: Хар багаасаа ингэж доромжлуулж үзсэнгүй. Энэ эмэгтэй... надад ахин дахин гар хүрч байдаг хэн бэ?

Я:   Нафиса. Энэ зүүлт таалагдаж байна уу? 

Сандра:  таалагдаж байна.

Я:   энэ зүүлт Вейн груптэй тэнцэхээр үнэтэй. Миний эмэгтэйд өөр эрийн юм хэрэггүй.

Т: Хатагтай Нафиса мэдэхгүй байх. Энэ зүүлт манай групийн албан ёсны тамга шүү дээ. Энэ тамгыг харвал ерөнхийлөгчийг харснаас өөрцгүй. Ноён Фостер ВинВорлд групийг тэрэнд өгчихлөө.

Сандра: Хар. Энийг миний нөхөр өгсөн. Чинийхээс хамаагүй гоё. Нохойноос дор амьтан... хонгор минь, би чихэр идмээр байна.

Х: Энэ хүн... Сандра байх боломжгүй. Би буруу сонссон байх. Тэгсэн байж таарна. 

********************

Я:  Дуудлага худалдаа юу болж байна?

Т: Ноён ерөнхийлөгч өө. Танд ВИП өрөө бэлдчихсэн. Дуудлага худалдааны газар таны мэдэлд.

Я:   Сайн байна. Тэр хүн... манай зэрлэг муужгайтай яагаад ийм адилхан байдаг билээ? Тэр хэн бэ?

Т: Тэр залуу бүсгүйг мэдэхгүй юм байна. Ийм газар бараг ирдэггүй байх. Ноён Фостер, би шалгаадах уу?

Я:   Хэрэггүй.

Эм: Тэр хэн бэ? Баг зүүчихэж.

Эр: Нэг юм нууж байгаа байх. Гэхдээ галбир нь... тэр гайхалтай харагдаж байна. Ноён Зела. Та өнөөдөр ялахаар шийдсэн бололтой. Танд урьдчилаад баяр хүргэе.

Х: Ноён Зарин, та эелдэг юм аа.

Ё: Тэр эмтэй ямар адилхан юм бэ? Үхээгүй юм бол уу?

Сандра: Замаас холд.

Ё: Яасан бүдүүлэг юм. Өнөөдөр багт наадам биш. Аймшигтай царай муутай болоод л ийм юм зүүсэн байх.

Сандра: Гэхдээ л чамаас хөөрхөн юм чинь.

Ё: Чи...

Эр: Хатагтай Ёонинагаас илүү хөөрхөн гэсэн үү? Хатагтай Ёонина Жонбуригийн үзэгслэнтэй бүсгүйчүүдийн нэг.

Эм: Хэтэрхий задгай хувцаслачихаж. Яаж ч бодсон сайн эмэгтэй биш байх.

Дүү: Нарийн бэлхүүс, урт хөл. Аргагүй л сайхан бүсгүй байна.

Сандра: Хатагтай Вейн, та дүүгээсээ үнэхээр өөр юм. Эр хүнгүй бол амьдарч чадахгүй байна уу? Хичнээн ч сайхан хувцасласан, та дээд зиндаад орж чадахгүй.

Ё: Муу өөдгүй эм. Амыг чинь хамхиад өгье л дөө ноён Фостер. Яагаад энэ эмд туслаад байгаа юм?

Дүү: Хатагтай, таны найз болохыг зөвшөөрнө үү.

Сандра: Зайл.

Дүү: Чөтгөр ав. Юундаа дүр эсгэсэн  юм? Ингэж хувцаслачихаад, өөрийгөө худалдах гэсэн юм биш үү?

Эр: Хөөх, ааштай эмэгтэй байна.

Эм: Фостер, Вейн  гээд хоёуланг нь уурлуулчихлаа. Эндээс яаж зүгээр өнгөрөхийг нь харж л байя.

Ё: Яг үнэн. Ноён Шон руу юм цацна гэнэ ээ?    Юугаа ч мэдэхгүй тэнэг амьтан.

Сандра: Яасан. Чи цацуулмаар байгаа юмуу?

Ё: Чи... муу эм, намайг цохино гэнэ ээ? Өнөөдөр чамайг сургаад өгье л дөө.

Х: Чи...

Дүү: Талархаж мэдэхгүй. Энэ эмийг аваад гар.

Ё: Тийм ээ. Хувцасыг нь тайлаад,  гаргаад шид.

Сандра: Тэгэх гээд үз л дээ. Надад гар хүрдэг л юм бол хэн ч зүгээр өнгөрөхгүй гэж мэд.

Эр: Өөртөө итгэлтэй байх чинь. Том артай юм бол уу?

Эм: Тийм байх боломжгүй. Жонбуригийн баячууд бүгд энд цуглачихсан байгаа. Өөр хэн байх юм?

Сандра: Миний овог Фирон.

Эр: Фирон. Норбургийн тэргүүн баян, Фироныг хэлж байгаа юм бол уу?

Эм: Үнэхээр өв залгамжлагч нь юм бол уу? Фироныхон Норбургийн эрх мэдлээрээ алдартай шд. Бараг бүгдийг нь захирдаг.

Ё: Фирон? Хэдэн зуун жил болж байгаа эртний гэр бүл шүү дээ. Чи яаж тэдний нэг байх юм?

Сандра: Яагаад болохгүй гэж?

Х: Овог чинь Фирон гэж хэллээ. Өнөөдөр, Фирон группт ажилладаг байсан захирал ирчихсэн байгаа.  Ноён Жонсыг дуудаад ир. Энэ хатагтай үнэхээр Фирон овгийн залгамжлагч мөн байна уу, асууя.

Ё:  Азгүй амьтан. Хэр удаан жүжиглэхийг чинь харъя л даа.  

Т: Ноён ерөнхийлөгч өө. Энэ эмэгтэй үнэхээр Фероны залгамжлагч юм бол уу?

Я: Фироны энэ үеийнхэн дунд охин байхгүй.

Т: Тэгээд энэ эмэгтэй худлаа хэлж байгаа гэж үү. Ийм худал үгийг илчлэх амархан шд...

Я: Харж л бай.

Жо: Нэг хүн Фирон групийн залуу авхайн нэрийг барьж байна гэж сонслоо. Хэн юм?

Ё: Ноён Жонс. Энэ байна. Өөрийгөө Фирон группийн залгамжлагч гээд байна.

Жо: Хүн байна уу, энэ эмийн хөлийн хугалаадах.

Ё: Азгүй амьтан. Чамд үзүүлээд өгье л дөө. Өөрийгөө хэн гэж бодоо вэ? Фирон группийг залгамжлагчийн дүр эсгэж байдаг.

Сандра: Намайг дүр эсгэсэн гэж хэн хэлээ вэ? Би ноён Холден Фироны өргөж авсан охин байна.

Жо: Өргөмөл охин? Юуны чинь өргөмөл охин? Фироны гэр бүл Норбурийд их удаж байгаа. Тэгээд ч, ноён Фирон охин өргөж авсан гэж би сонсоогүй юм байна.

Ё: Яг зөв, ноён Жонс. Юун өргөмөл охин? Тэр худлаа яриад байх шиг байна. Аятайхан хэлээд байхад ухаан орох шинж алга. Байж байгааг нь хар даа. Ноён Фирон яасан гэж чамайг өргөж авах юм?

Я: Энэ хөдөлгөөн. Сурсан уу? 

Сандра: Тийм ээ, сурчихсан.

Я: Барон.  Тэр эмэгтэй хэн болохыг олж мэд. Бас Винола руу залга. Нафисаг өрөөндөө  байна уу гэж асуу.

Т: Ноён Фостер. Та тэр эмэгтэйг сэжиглээд байгаа юм уу?

Я: Наад амаа.

Т: Өршөөгөөрэй. Тэр эмэгтэй хатагтай Нафиса мөн бол... манай босс эхнэртээ хууртсан гэсэн үг  биш гэж үү?

Сандра: Ноён Жонс. Би таны оронд байсан бол ирээдүйгээ баллахгүйн тулд яг одоо ноён Фирон руу залгах байлаа.

Жо: За яах вэ. Би залгаад, санааг чинь амраагаад өгье. Ноён Фирон. Энд нэг залуу бүсгүй байна. Тэр өөрийгөө...

Ф: Тийм ээ, миний саяхан өргөж авсан  охин. Өнөөдөр би дуудлага худалдаа руу явуулсан юм.

Жо: Мэдлээ.

Ё: Үнэхээр Фироны өргөмөл охин юм бол уу? Тийм байх ёсгүй дээ. Огтхон ч боломжгүй. Ноён Жонс. Тэр худлаа хэлсэн байна уу? Мэдсэн юм аа. Яаж ийм эм ноён Фироны өргөмөл охин байх вэ дээ.

Дүү: Муу өөдгүй эм. Надад худлаа хэлнэ гэнэ ээ. Чи... хаанаас ирсэн нь мэдэгдэхгүй амьтан... өөрийгөө Фироны залгамжлагч гэсэн үү? Өнөөдөр, би ноён Фиронд тусалдаг хэрэг ээ.

Жо: Яана  гэнэ ээ? Хатагтай Фироныг үл хүндэтгэнэ гэнэ ээ. Муу золиг. Хатагтай Фиронд гар хүрнэ гэнэ ээ. Ноён Фирон, тушаасан. Өнөөдөр хатагтай Фироныг гомдоосон хэн ч бай, хөлийг нь хугал гэсэн. Чамаас эхэлье.

Дүү: Үгүй ээ, үгүй. Үгүй ээ, үгүй.

Т: Босс. Энэ тэр эмэгтэйн ажилчдад өгсөн урилга. Бидний Фироны гэр бүлд өгсөн урилга мөн байна.

Я: Винола юу гэж байна?

Т: Винолатай ярьсан. Эхнэр тань гэртээ байхгүй байна лээ. Хатагтайг хайлгахаарх үн явуулсан гэсэн.

Я: миний бяцхан зэрлэг муужгай, улам л сонирхолтой болоод байх чинь.

Т: Босс. Эхнэрийг чинь… би явах уу…

Я: Хэрэггүй. Миний бяцхан зэрлэг муужгай өөртөө их том ар олж авсан байна. Уураа гаргах цаг болж.

Х: Ноён Жонс. Тэр Фостерын хоёрдугаар залуу ноён шүү дээ. Та үнэхээр хөлийг нь хугалчихвал танд төвөг удахгүй юу?

Жо: Фостерын дагавар хүүхэд. Фирон групийн залгамжлагтай тэрний нэрийг нэг өгүүлбэрт хэлж болно гэж үү?

Х: Та...

Жо: Аваад яв.

Эр: Мэдлээ.

Жо: хатагтай Фироны нүднээс холдуул.

Ё: Үгүй ээ, битгий ойрт. Тэр яаж... тэр яаж...

Х: Хатагтай Фироноос хурдан уучлалт гуй. Хатагтай Фирон өгөөмөр хүн. Сайн уучлалт гуйх юм бол чамайг уучлах нь гарцаагүй.

Ё: Намайг уучлаарай. Би сохор байж, таныг гомдоочихлоо. Уучлалт гуйж байхад чинь алгадаад байхдаа яадаг юм.

Сандра: Юу? Хатагтай Вений уучлалтыг заавал хүлээж авах ёстой юу?

Ё: Чи...

Х: Хангалттай. Дуудлага худалдаа эхлэх гэж байна.

*****************

Эм: Вест Субурбан төслийн дуудлага худалдаанд тавтай морил. Дуудлага худалдааны эхний үнэ 5сая доллар.

Х: 7сая.

Сандра: 10сая.

Х: 20сая. 

Сандра: 70сая.

Х: Энэ эмэгтэй албаар ингэж байна. Фироныхон Норбурийд олон жил болж байгаа. Энэ газраар яах гэсэн юм бол?

Сандра: Хавиер. Ёнина бидний тоглоом дөнгөж эхэлж байна.

Х: 100сая.

Эм: Өөр саналаа өгөх хүн байна уу? 100сая, нэг. 100 сая, хоёр. 100сая, гурав. Зарагдлаа.

Х: Юу нуугаад байгаа юм?

Сандра: Энэ картанд 100сая доллар байгаа. Миний цуглуулсан инж.

Х: 100сая аа? Сандра, чиний үнэхээр гайхалтай.

Сандра: Хавиер, миний инжийг хэрэглэхээр шийдсэн юм биз дээ. Харамсалтай л юм. Мөрөөдөл чинь биелэхгүй нь дээ.

Х: Сандра минь дээ. Сандра минь. Ийм  юм болно гэж бодоогүй л биз дээ. Би чиний инжээр баруун захад байдаг газрыг авч байна. Энэ газрыг авахыг чи маш их хүсдэг байсан. Би өмнөөс чинь авчихлаа.

Эр: Болохгүй байна.

Х: Боломжгүй. Наад картанд чинь 100сая доллар байгаа. Хараал идсэн Сандра намайг хуурахгүй.

Сандра: Ноён Зела... энэ карт таных биш юм  биш биз?

Х: Дахиад оролдоод  үз.

Эр: төлбөр амжилтгүй.

Х: Үгүй ээ. Тийм байх ёсгүй.

Эр: Төлбөр амжилтгүй.

Х:Сандра, чамайг чөтгөр аваг. Үхсэнийхээ дараа ч намайг зүгээр орхихгүй юм байна  л даа.

Эм: ноён Зела, танд ингэхэд 100сая байгаа юм уу? Чадахгүй юм бол ингэх хэрэг байгаа юм уу? Гэнэтхэн саначихлаа. Энэ картыг хатагтай Вейн хоёр жилийн өмнө нээлгэж байсан. Би нээж өгсөн юм. Инжээ цуглуулж байгаа гэсэн дээ.

Эр: Ноён Зелад ичих нүүр алга. Эмэгтэй хүний инжийг ашиглаж байдаг.  Ноён Зела Вейн групийг авсанаас хойш сар болгон мөнгөө алдаж байгаа гэж би сонссон. Вейн груд дампуурах бол уу?

Х: Хэн дампуурна гэж хэлсэн бэ? Би өөрийг чинь дампууруулаад өгье.

Эр: Миний хэлсэн юу нь буруу гэж? Намайг дампууруулна гэсэн үү? Эхлээд өөрийгөө л бод. Винворлдын дуудлага худалдааны дүрмээр хэлсэн үгнээсээ буцсан хүний хэн болохыг маргааш гэхэд үндэсний хэмжээнд зарлаж, бүх хөрөнгийг нь царцаа гэж банкуудад мэдэгдэнэ гэсэн. Бас салбарын хар жагсаалтад бичигдэнэ. Ноён Зела, таны сайхан өдрүүд дуусч байна.

Х: Үгүй ээ. Үгүй ээ, хар жагсаалтад орж болохгүй. Ингэж их хичээчихээд хар жагсаалтад бичигдэж болохгүй.

Ё: Чи. Чи. Хавиер хар жагсаалтад бичигдээ ч үгүй байхад, унасан хүнийг өшиглөж байх шив. Ичгүүргүй гэдэг нь.

Эм: Хавиерын жаргалтай өдрүүд  үнэхээр дуусч байх шиг байна. Өөр хүнд компаниа өгдөггүй л юм бол. Гэхдээ, бидний хэн нь шууд зуун сая доллар гаргаж өгч чадах юм? Нэг л хүн...

Х: Тийм ээ. Шууд зуун саяыг гаргаж чадах хүн энэ эмэгтэй. 100сая доллар Фироныхны хувьд далайд дусал л гэсэн  үг. Хатагтай Фирон, та ч  гэсэн энэ газрыг хүсч байгаа бол, авахгүй юм уу?

Ё: Хавиер. Яагаад энэ эмэгтэйгээс гуйгаад байгаа юм?

Сандра: Өгөөш ямар хурдан үмхэж байна аа. За яах вэ. Би авч болох юм. Гэхдээ надад Вейн групийн өөртөө байгаа хувьцааны 5%-ийг өг. Бас... энэ эмэгтэйг сургаад, миний өмнө сөхрүүлж, уучлалт гуйлга. Намайг зөвшөөрөх хүртэл. Ёонина, Хавиер. Хайртай хүндээ хууртах ямар байдгийг та хоёр мэдрэх ёстой. Яасан?  Ноён Зела, хатагтай Вейнийг алгадчихаар бүх зүйл мартагдана гэж бодоогүй биз дээ? Хатагтай Вейн намайг элдэв үгээр доромжилж, сөхөрч суугаад уучлалт гуй гэснийг мартаагүй биз дээ? Бүр миний хувцасыг тайлна гэсэн.

Ё: Муу өөдгүй эм, Хавиер бид хоёрын дунд яс хаяхаа боль.

Сандра: Хавиер? Хатагтай Вейн, ноён Зела хоёр дотно харилцаатай юм биш биз дээ?

Ё: Дэмий юм ярихаа боль. Хавиер миний дүүгийн сүйт залуу.

Сандра: Бурхан минь. Тэгэхээр хүргэн хүү, хадам эгч хоёр гэсэн үг үү?

Эм: Хадам эгч.

Х: Амаа тат.

Эм: Сонирхолтой шоу болох нь.

Ё: Амаа татацгаа.

Х: Хатагтай Фирон. Ёнина бид хоёр, бас тэрний дүү Сандра асрамжийн газар өссөн. Намайг Хавиер дуудаад сурчихсан юм. Тэгээд л тэр.

Эм: Ноён Зела, төлбөрөө хурдан хийхгүй, эсвэл өөрийгөө орлох хүн олохгүй бол би хориг зарлаж, бүх банкинд байгаа ноён Зелагийн хөрөнгийг царцаа гэж  хэлэхээс өөр арга алга. Таван секунд өгье. Тав.

Сандра: Ноён Зела, миний тэвчээр  хязгаартай шүү.

Эм: 4.

Сандра: Ноён Зела, хоосон ам байсан юм шив. Тэгвэл яая гэх  вэ.

Эм: 3:

Х: Хатагтай Фирон. 

Сандра: Та шийдсэн бололтой. Ноён Зела Вейн групийн төлөө ингэж байгаа. Хатагтай Вейн, ноён Зела хүнд байдалд ороод байгааг та ойлгож байгаа байх. Тийм үү?

Х: Тийм ээ, би Вейн групийн төлөө ингэж байна.

Ё: Хавиер, чи надад гар хүрэхгүй биз дээ. Тийм үү?

Эм: 2.

Х: Чи л хатагтай Фироныг уурлуулсан. Ухаангүй, тэнэг эм. Хатагтай Фирон. Сэтгэл тань ханаж байна уу?

Сандра: сайн сонс. Би энэний төлөө чамайг өдөөн хатгасан юм. Хайртай хүндээ ашиглуулах ямар байна даа?

Ё: Чи хэн юм? Чи ингэхэд хэн юм бэ? Тэр байх ёсгүй. Тийм байх боломжгүй. Тийм байх ёсгүй.

Эм: Нэг.

Сандра: Энэ төслийг би авъя.

Эр: Төлбөр амжилттай.

Сандра:Маргааш би Вейн груп рүү хүн явуулж хувьцаа шилжүүлэх гэрээгээ хийнэ. Энэ зөвхөн эхний алхам. Удахгүй юу болохыг харж л байгаарай.

Ё: Тэр эргээд ирж. Манай дүү байна. Сандра байна.

Х: Дуугүй бол. Сандра үхсэн. Ойлгосон уу?

******************

Сандра:Зарим хүмүүс... төрөлхийн азтай байх юм аа. Гунигласан ч гэсэн аргадах хүнтэй. Над шиг биш. Надад юу ч байхгүй.

Я:Уухаа боль.

Сандра:Өгөөдөх. Яваач. Чи хэн юм? Чамд ямар хамаатай юм?

Я:Нөхөр чинь байна.

Сандра:Миний нөхөр хэн гэдгийг мэдэх үү? Чи...

Я:ДНХ-ийн сантай тулга. Сандра Вейний генийн мэдээллийг олоод, Нафисатай тохирч байна уу үз. Хариу нь гарахаар аваад ирээрэй.

Т: Ноён Фостер, та ч гэсэн хатагтай Нафисаг Сандра Вейн гэж бодоод байгаа юм уу? Мэдлээ, ноён Фостер.

******************

В: Хичнээн их уусан юм бэ?

Я: Аяархан ярь. Винола. Шар тайлдаг шөл хийгээдэг.

В: За. Одоохон.

Сандра:Намайг үнс.

Я:Чи согтуу байна. Дараа нь битгий харамсаарай.

В: Юу вэ. Хаалгаа хаахгүй яасан юм бэ? Амитаба. Амитаба.

*****************

Сандра:Яаннистай унтчихаж. Гоо үзэгслэнгийн өмнө харц буруугүй гэж.

В: Хатагтай Нафиса их эмзэг арьстай. Ноён Фостер жаахан бодолтой байхгүй дээ. Хатагтай, энэ шөлийг уугаад хүч тамир ор.

Сандра: За.

Я:Хонгор минь. Аяар хоёулаа эмнэлэг явъя.

Сандра:Эмнэлэг үү? Эмнэлэг гэж юу юм?

Я:Зэрлэг муужгай,  жүжиглэхдээ сайн юм аа. Эмнэлэг гэж эмчид үзүүлж, тариа хийлгэдэг газар.

Сандра:Тариа. Би эмнэлэг явмааргүй байна. Би өвдөөгүй. Тариа хийхээр өвдөнө.

Я:Чамайг эмчид үзүүлж, тариа хийлгэх гээгүй ээ. Шоны хөл нь хугарчихсан. Эмнэлэгт  байгаа. Чи бид хоёр ах, бэр эгч хоёр нь. Тэгэхээр эргэж очих хэрэгтэй.

Сандра: Хөл нь хугарсан. Больж. Хүлээгээрэй. Өнгөрсөн шөнө би яаж ирсэн юм бол? Тэр маажсан мөр... маажсан нь... минийх юм бол уу? Сандра, чи араатан юм даа.

Я:Хонгор минь. Хонгор минь.

Сандра: Аан? За. Явцагаая.

Я:Винола. Эргэлтээр авч очих бэлэг бэлдчих.

В: За.

Сандра: Хэрэггүй ээ. Би өөрөө бэлдчихнэ.

В: Аан, за.

Сандра:Шон. Чамд мартахын аргагүй бэлэг өгнө өө.

****************

Хойд: Дахиад өвдөөд байна уу?

Я:Эмч нар юу гэж байна, хатагтай Сейер?

Хойд: Хөөрхий хүү минь. Эмч сая ирээд Шоны хөлийг эдгэхээсээ өнгөрсөн гэсэн. Энэ тэнэгээс болж байгаа юм. Тэрнийг ирсэнээс хойш манайх амар тайван байхаа байлаа. Муу ёрын эм.

Я: Хангалттай. Тэрний хөлийг Фироны хүн хугалсан. Хатагтай Сейер. Нафисаг буруутгаж яаж болдог юм?

Хойд: Яагаад буруутгаж болдоггүй юм? Энийг манайд хөл тавьсанаас   хойш та хоёр байнга муудалцаж байна. Одоо Шон нэг хөлөө алдчихлаа. Тэрнийг буруутгахгүй яах юм? Өөр хэнийг буруутгах юм бэ?

Дүү: Яннис. Тэрнийг өмөөрч байгаа юм уу? Ээжийн буруу юм уу? Тэр байгаагүй бол миний хөл хугарахгүй ч байсан юм билүү. Тэрнээс болж байгаа юм.

Я: Фироныхныг яаж чадахгүй болохоороо Нафисад уураа гаргаж байгаа юм уу? Намайг үхсэн гэж бодоо юу?

Дүү:Удам судар ч үгүй эмэгтэй. Юу нь сайхан байгаа юм? Өмөөрсөөр л байх уу?

Сандра: Хонгор минь. Хонгор минь, уурлах хэрэггүй. Би Шонд бэлэг бэлдсэн.

Я:Бэлэг чинь хаана байна? 

Сандра:Бэлэг. Гадаа байгаа.

Хойд:Удвал цэцэг үү? Миний хүүг үх гэж байгаа юм уу? Наад хайрцаганд чинь юу байгаа юм?

Хойд: Оршуулгын  нөмрөг. Миний хүүг үх гэж байгаа юм биз дээ. Чамайг зодоод алчихъя л даа.

Дүү: Ээж ээ.

Я:Хатагтай Сейер. Больж үз.

Сандра:Би тэгээгүй ээ. Зурагтаар хүмүүс энийг бэлэглэж байгааг харсан юм. Өнгө нь гоё байгаа биздээ?  Ёстой гоё.

Дүү: Гар. Бүгдээрээ зайлцагаа.

Сандра:Усаар байлдаж тоглож байгаа юм уу?

Хойд: Тэнэг. Тэнэг амьтан.

Дүү: Ээж ээ.

Хойд: Яаж байна аа? Над руу халуун ус цацчихлаа шд.

Сандра:Хөгшин хатагтай, ус цацаж тоглох уу?

Дүү: битгий цац. Цацаж болохгүй.

Сандра:Ус цацлаа шүү.

**************

В: Тэнгэр минь. Тэнгэр минь гэж. Хатагтай. Миний бяцхан гүнж. Ноён Шонд яагаад удвал цэцгийн баглаа, бас нөмрөг өгч байгаа юм бэ?

Сандра:Яаннисийг дээрэлхээд байсан юм чинь. Яасан? Зурагтаар ах дүү нар  нэг нэгэндээ тийм бэлэг өгөөд байсан шд. Нафиса сайн байна уу?

В:Хатагтай, удвал цэцэг, тэр нөмрөг хоёрыг үхсэн хүнд өгдөг юм.

Сандра:Үхсэн?

В: Би хэлсэн ч та ойлгохгүй л дээ. Хатагтай та үнэхээр сайн зүйл өгч. Гэхдээ дараа дахиад битгий ийм юм өгөөрэй, за юу?

Сандра:За.

*****************

Эр: Сайн уу, хатагтай Вейн. Манайхны бичсэн нийтлэл. Би танд шалгуулахаар явуулчихсан. Та юу гэж бодож бхйна.

Сандра:Сайн байна. Онлайн троллууд аваад тэрний инж ашигласан гэсэн нийтлэлийн доор сэтгэгдлээ үлдээ гээд хэлчих.

Эр: За. Дараа нь яах вэ?

Сандра:Би дуудлага худалдааны газраас авахдаа тэрэнд нэрийн хуудсаа өгсөн.

Эр: Та яах гэж байна?

Сандра:мэдээж, Хавиер намайг өөрт нь сайн гэж бодох ёстой. Нөгөөдөр би тэрнийг төрсөн өдөртөө урина.

Эр: Хатагтай Вейн.. Хавиер их зальтай хүн. Та итгэлтэй байна уу?

Сандра:Санаа зоволтгүй. Би юу хийж байгаагаа мэдэж байна.

Эр: За. Өөр надаар хийлгэх юм байна уу?

Сандра:Фирон нэрээр надад зочид буудалд өрөө захиалчих. Бас надад туслах хэдэн хүн бэлдчихээрэй.

Эр: Ойлголоо.

*******************

Х: Чи юу олж мэдсэн бэ? Тэр шөнө юу болсныг хэн тараасан юм?

Эр: Бид мэдэж чадаагүй байгаа. Манай албан ёсны цахим хаягууд ачааллаа дийлэхгүй байна.

Х: Хэрэггүй амьтан. ПР хэлтэст ингэхэд чаддаг юм байна уу? Тэнд юу гэж бичсэн байна?

Эр: тэнд.. ноён Зелаг жиголо  гэсэн. Экс найз охиныхоо инжийг ашигласан. Энэ үйлийн үр гэсэн. Тэрнээс гадна манай компаний хувьцааны үнэ унаад байгаа. Доод хязгаартаа хүрвэл манай компани дампуурна.

Х: Нэг хоног өгье. Олон нийтийн асуудлыг шийд. Чадахгүй бол ажлаас чинь хална. Гар... дампуурна аа? Хатагтай Фироныг, Фироны гэр бүл минийх болсон цагт ирээдүйд Жобурийг би хянах болно.

Эр: Өчигдөр Винворлдын зохион байгуулсан дуудлага худалдааны үеэр Вейн групийн ноён Зела төлбөрөө төлж чадаагүйгээс болж хар жагсаалтад нэрээ бичүүлэх дөхсөн байна. Гэвч өнгөрсөн шөнө нэгэн нууцлаг, баян эмэгтэй түүнд тусалжээ. Ноён Зелагийн хар карт нь Вейн групийн өмнөх ерөнхий захирлын карт байсан нь батлагдсан байна.

Сандра:Тэсэхээ байгаа шив.

В: Хатагтай Фостер. Та хаачих нь вэ? Эргээд ир. Одоо яана аа?

Х: Фироны залгамжлагч гэнэ ээ?  Миний хувьд зөвхөн тоглоом.

******************

Т: Ноён Фостер, өнгөрсөн улиралтай харьцуулахад энэ улиралд...

Я: Байна уу, Винола. Юу болоо вэ?

В: Ноён Фостер. Эхнэр тань зугтчихлаа. Надаас зугтчихлаа.

Я: Зүгээр ээ, Винола. Өөрөө эргээд ирнэ. Миний шалга гэсэн юм юу болсон?

Т: Шалгаад эхэлчихсэн. Хариу нь гарахаар шууд миний утсан дээр ирнэ.

Я: За Нафисаг нууцаар хамгаалах хүмүүс явуул. Тэрнийг маш сайн хамгаалах ёстой шүү.

Т: Мэдлээ, эрхэм ээ.

*************

Сандра:Ноён Зела. Таныг ийм эрт ирнэ гэж бодсонгүй.

Х:зөөгч өө, энэ хатагтайд үйлчлээрэй.

Сандра:Тэгвэл би нэрэлхэхгүй шүү. Энийг, энийг, энийг, энийг, энийг, энийг, энийг бас энийг. Бас энийг.

Х:Хатагтай Фирон, та зөндөө юм захиалчихлаа. Барах юм уу?

Сандра:Өршөөгөөрэй, гэхдээ би бялууг нь бүгдийг нь амталж үзмээр байна. Танд энэ зэргийг төлчихөөр мөнгө байгаа биз дээ?

Х:Тэгэлгүй яах вэ. Хатагтай Фирон, хүссэнээ л захиал.

Сандра:ОДоохондоо боллоо. Өө. Мартсанаас... шоколадгүй шоколадтай бялуугаа нэгийг нэмчих.

Х:Та ч гэсэн  шоколадгүй шоколадтай бялуунд дуртай юм уу?

Сандра:Тийм. Би багаасаа л дуртай байсан. Юу болоо вэ?

Х:Юу ч биш ээ. Миний экс найз охин ч гэсэн дуртай байсан юм.

Сандра:Экс найз охин? Вейн групийн ерөнхий захирал байсан, Сандра Вейн уу? Хүмүүс тэрнийг нас барсан гэж байсан.

Х:Тийм ээ. Сандра нас барсан.

Сандра:Эмгэнэл илэрхийлье. Мартсанаас, ноён Зела. Намайг Нафиса гэж дуудаж болно. Нафиса Фирон.

Х:Нафиса?  Таныг ч бас Нафисагэдэг юм уу?

Сандра:Яасан бэ?

Х:Үгүй дээ, юу ч биш.

Сандра:Баярлалаа.

Х:Сандра байна. Үгүй ээ, тэр биш. Тэр үхсэн. Үхчихсэн.

Сандра:Яасан бэ, ноён Зела?

Эм: Нөгөө мэдээгээр гараад байсан шуналтай хүн биш үү? Экс найз охиныхоо мөнгөөр дуудлага худалдаанаас юм авах гэж байсан гэсэн. Даанч карт нь хүчингүй болсон болохоор төлбөрөө төлж чадаагүй.

Эм2: Тийм болохоор л бусдын зовлонгоор жаргал хийдэг эр хүнтэй суух хэрэггүй гэж байгаа юм шд. Тэгэхгүй бол юу болохыг хэн мэдлээ.

Эм3: Хуучин найз охин,  хатагтай Сандра Вейнийг нас барсан гэж сонссон. Тэр алчихсан ч юм билүү.

Х: Дахиад ганц л үг хэлэх юм бол харамсана гэж мэд.

Сандра:Ноён Зела, та зүгээр үү? 

Х:Тийм ээ, зүгээр.

Сандра:Ноён Зела. Хоёр хоногийн дараа миний төрсөн өдөр болно.

Х:Төрсөн өдөр чинь үү?

Сандра:Тийм ээ. Та мэднэ дээ. Би Жонбурийд ирээд удаагүй байгаа. Бас олон найз байхгүй. Тийм болохоор ноён Зелаг миний төрсөн өдрийн үдэшлэгт ирнэ гэж найдаж байна.

Х:За. Би очино оо. Төрсөн өдрийн чинь үдэшлэгт дээр би чамайг өөрийн эмэгтэй болгоно.

*******************

Эм:Төрсөн өдрийн мэнд хүргэе.

Сандра:Баярлалаа.

Х: Нафиса. Төрсөн өдрийн мэнд хүргэе.

Сандра:Баярлалаа.

Х: Нафиса, яасан бэ?

Сандра:Толгой эргээд байна. Бас халуун байна.

Х: 342-р өрөөнд хүргээд өг.

Эм: За. Хатагтай Фирон, та... байна уу, хатагтай. Ноён Зела, манай зочид буудалд байна. Согтчихож. Та 342-р өрөөнд ирээд тэрнийг авч болох уу?

Ё: За. би удахгүй очино.

Эм: За.

Сандра: Санаа зовох хэрэггүй. Би чиний нэр дээр гомдол гаргахгүй.

******************

Х: Нафиса. Нафиса... Юу хийгээд байгаа юм? Зураг авахаа боль. Та нар, зураг авахаа болиоч.

Эр: Сүүлийн үед хатантай Фирон таныг эргүүлж байгаа гэж сонссон. Энэ үнэн үү?

Эр: тэр орон дээр байгаа эмэгтэй Хатагтай Фирон мөн үү?

Эм: Ноён Зела, сүйт бүсгүй чинь олдоогүй байхад та хатагтай Фиронтой унтаж байгаа юм уу? Та үнэнч хайртын дүр эсгэж байсан юм уу? Тайлбарлаад өгөхгүй юу?

Х: Би Сандраг хэзээ ч хуурч байгаагүй. Надад эм уулгасан.

Эр:  Эм ээ? Юу гэсэн үг вэ? хатагтай Фиронтой ноён Зелатай байхын тулд ноён Зелад эм уулгачихсан юм бол уу? Энэ үнэхээр байж боломгүй заль байна.

Х: Нафиса Фирон. Миний сэтгэлд зөвхөн Сандра байдаг гэж би танд хэлсэн. Яагаад намайг зүгээр байлгахгүй байгаа юм бэ?

Сандра:Хавиер. Ичих нүүргүй хэвээрээ байх шив.

Х: Босоод ир. Энэ сэтгүүлч нарыг яв гэж хэл. Та надтай гэрлэхийг хүсч байгаа. Тийм биз дээ? За яах вэ. Би гэрлэе.Өнөөдрөөс миний хайрыг хүртэх эрхгүй. Улс даяар Фироны залгамжлагч надтай унтсаныг мэдсэн болохоор... надтай гэрлэхгүй бол өөр ямар дээд зиндаахан чамайг бэрээ болгохыг харъя л даа.

Эр:хатагтай Фирон гараад ир. Ноён Зела тантай гэрлэнэ гэж байна. Хатагтай Фирон Саттонд байхдаа их сээтэгнүүр байсан гэж би сонссон. Хувийн амьдрал нь замбараагүй байсныг Саттоны дээд зиндааныхан сайн мэддэг юм байна лээ.

Х: Март даа. хатагтай Фирон надад хайртай болохоор л ингэж байгаа юм. Алв ээ, босоод ир. Маяглахаа боль. Яаж гуйлгах гэсэн юм бэ? Ёнина? Ёнина? Яагаад чи байдаг билээ?

Ё: Мэдэхгүй ээ. Юу болсныг мэдэхгүй байна. Нэг хүн чиний утсаар над руу залгаад, чамайг согтсон гэж хэлсэн. Тэгээд... чамайг энэ өрөөнөөс ирж ав гэсэн. Ороод ирсэн чинь намайг цохиод ухаан алдуулчихсан.

Сандра:Хавиер, Ёнина. Миний өгсөн том бэлэг таалагдаж байна уу?

Эм2: Хатагтай Ёнина, хүргэн дүүтэйгээ унтчихаад та яаж дүүгийнхээ нүүрийг харах гээ вэ?

Эм: Энэ хоёр угаасаа нууцаар уулздаг байсан юм биш үү? Хүргэн дүү, хадам эгч, том мэдээ? Хурдан зургийг нь ав. Хурдлаарай.

Х: Авахаа боль. Камерыг чинь эвдэлчихнэ шүү.

Эм: Ноён Зела, хатагтай Ёнина,  хатагтай Вейн нас барсан нь та хоёртой холбоотой юу? Та хоёрын нууц харилцааг мэдчихсэн болохоор та хоёр замаасаа зайлуулчихсан юм биш үү? Тайлбарлаад өгөхгүй юу?

Эм2: Хайр дурлалын үүдэлтэй хэрэг юм уу? Бас хатагтай Сандраг нас барсны дараа Вейн  овгийн бүх хөрөнгө ноён Зелагийн гарт орсон гэж сонссон.

Х: Худлаа ярихаа боль. Ёнина бид хоёр буруугүй. Бид хоёрыг гүтгэж байна.

Эр: Гүтгэсэн? Тэгвэл хэн гүтгэсэн юм?

Ё: Тэр. Нафиса байж таараа. Тэр гүтгэсэн.

*****************

Сандра:Намайг дуудсан уу?

Х:Хаана байсан юм бэ?

Сандра: Би согтчихсон байсан. Хажуу өрөөнд амарч байсан.

Х:Хажуу өрөөнд үү? Яагаад хажуу өрөөнд байдаг билээ?

Сандра:тэгээд хажуу өрөөнд биш энэ өрөөнд байх байсан юм уу? Хатагтай Вейн намайг өөрийг нь  гүтгэсэн гэсэн. Би тэрнийг юу гэж гүтгэсэн юм?

Ё: Үгүйсгэсээр л байна уу? Хавиерыг утсыг зөөгчид өгч намайг чи л дуудуулсан байлгүй. Намайг хуурч энд авчраад, миний нэр хүндийг гутаах гэж байсан биз дээ?

Сандра:хатагтай Вейний зохиолч бичих чадвар гайхалтай юм аа. Зохиолч болоогүй нь харамсалтай. Намайг нэр хүндийг чинь гутаасан гэлээ. Би нэр хүндийг чинь гутааж яах вэ? Нотлох баримт байгаа юм уу?

Х:Нафиса. Би таныг шударга, сайхан сэтгэлгүй бүсгүй гэж боддог байлаа. Ийм хорон санаатай гэж бодсонгүй. Дуудлага худалдааны үеэр Ёнина уурыг чинь хүргэсэн болохоор, намайг ашиглаж тэрнийг гутааж байгаа юм уу?

Эр: Хатагтай Фирон, хорон санаатай юм аа. Өөрийг нь жаахан гомдоосон гээд эмэгтэй хүний нэр хүндийг гутааж байдаг.

Сандра:Өшөө авахын тулд  надад хэн нэгний нэр хүндийг унагах хэрэг надад байна уу? Хатагтай Вейн эхлээд өөрөө тайларлавал ямар вэ? Энэ юун зураг вэ?

****************

Эр: Ноён Фостер. Манай жижигхэн зочид буудал Винворлд групийн анхаарлыг татаж, мэдэлд нь орно гэдэг үнэхээр нэр төрийн хэрэг.

Т: Ноён Фостер. Таны хэлсэн үнэн болж таарлаа. Таны эхнэр Сандра Фирон хоёрын ДНХ-ийн шинжилгээ амжилттай болж. Хатагтай Нафиса яах аргагүй Вейн групийн хуучин захирал Сандра Вейн мөн байна.

Я: Миний бяцхан зэрлэг муужгай. Чамайг гэж үнэхээр мэдсэнгүй.

Сандра:Хатагтай Вейн энийг “ариун байдал” гэх үү?

Эм: Бурхан минь. Хатагтай Вейн ичмээр юм аа. Дүү нь олдоогүй байхад. Хүргэн дүүгээ уруу татаж байдаг. Би та хоёрыг илчилнэ дээ.

Ё: Үгүй ээ, би тэгээгүй. Эндээс гар. Зайлцагаа...

Эм: Том мэдээ. Том мэдээ. Хурдан хурдан.

Х: Зураг авахаа боль. Зураг авахаа боль гэж байна. Бүгдээрээ больцогоо.

Сандра:Хавиер, Ёнина,  миний өгсөн том бэлэг таалагдаж байна уу?

********************

Я: Энд юу болоод байгаа юм?

Эр: Ноён Фостер, зөөгчийн хэлсэнээр ноён Зела хатагтай Фироны төрсөн өдрийн үдэшлэгт ирсэн гэсэн. Тэгээд хатагтай Вейнтэй унтсан гэж гүтгүүлсэн гэсэн. Би удахгүй зохицуулчихна аа.

Т: ноён Фостер. бид нар эхнэрийг тань шалгаж байгаад санамсаргүйгээр Хавиер Зелла тэрний сүйт залуу гэдгийг мэдсэн.

Я:Тэр хоёрын хамт байгаа бүх бичлэгийг сэтгүүүлч нараас худалдаж ав. Жонбуригийн бүх том дэлгэцээр тасралтгүй цац.

Т: Мэдлээ эрхэм ээ.

Я: эхнэрийнхээ төрсөн өдрөөс өмнө өгсөн бэлэг гэж бод.

Эр: Ноён Фостер, та гэрлэчихсэн юм уу?

Я: Миний хуримын бөгж ойлгомжтой биш байна уу?

Эр: Ойлгомжтой байна аа. Ойлгомжтой байна. Ийшээ, ноён Фостер.

******************

Сандра:Тэр хүний нуруу... Яаннистай ямар адилхан юм бэ?

Эм: Сая хажуугаар өнгөрсөн хүн манай зочид буудлыг худалдаж авч байгаа ноён Фостер гэсэн. Бас ноён Фостер царайлаг, их баян гэсэн. Би тэрэнтэй гэрлэмээр байна.

Эм2: Хүсэхгүй хэн байсан юм? 

Сандра:Түрүүн энүүгээр явсан хүн ноён Фостер гэсэн үү?

Эм: Тийм ээ, Винворлд групийн ноён Фостер. Тэрэн шиг ганц бие залуу, сүйт бүсгүй байх даа. Бид нарт боломж байхгүй байх.

Сандра:Тэгэхээр ВинВорлд групийн  ерөнхийлөгч байх нь ээ. Нөхөр маань ингэхэд сүүлийн өдрүүдэд юу хийж байгаа юм бол? Таарахгүй юм аа.

Эр: Та ханиад хүрээ юу?  Би ханиадны эм бэлдүүлчихье.

Я: Хэрэггүй.

Х: Зураг авахаа боль. Зураг авахаа боль гэж байна.  Бүгдээрээ, зураг авахаа боль.     

Сандра:Ноён Фироныг ийм хурдан хөдөлнө гэж бодсонгүй. Төлөвлөгөөнийхөө дараагийн  шатыг хурдан хэрэгжүүлэх хэрэгтэй юм шиг байна.

**************

Я: Нафиса, Хавиер хоёр хэр удаан холбоотой байсан бэ?

Т: миний олж мэдсэнээр... Хавиер тэр хоёр асрах газарт өссөн, хар багын хайртууд гэсэн.

Я: Хар багын хайртууд?

Т: Чөтгөр ав. Яах гэж хар багын хайртууд гэж хэлэв ээ? Би ч баларсаан. Одоо яая гэх вэ... Хайртууд гэнэ шүү. Хайртууд. Гайгүй байлгүй. Эцэст нь тантай гэрлэчихсэн шд, ноён Фостер. Зүгээр л жилийн өмнө сүй тавьсан хэрэг. Тэгээд л болоо. Гэхдээ л эцэст нь хатагтай Нафисатай та гэрлэсэн биз дээ?

Я: Сүй тавьсан?

Т: Тийм ээ, тэгсэн. Гэхдээ, тэр хоёрыг сүй тавьсан гэж олон нийтэд мэдээлж байгаагүй. Өө, эхнэрийг тань шалгаж байгаад би Вейний гэрт очоод утсыг нь олсон.

****************

В: Ноён Фостер, та хүрээд ирэв үү? Барон сая залгаад таныг ханиад хүрчихсэн гэсэн. Би танд эм бэлдчихлээ.

Я: Нафиса ирсэн үү?

В: Түрүүн ирсэн. Өрөөндөө шүршүүрт орж байгаа. Та...

**************

Сандра:Винола. Аттай хоол хийсэн юм уу?

Я: Үгүй ээ. Ноён Фостер өвдчихсөн. Би цагаан гаатай цай хийж байна.

Сандра:Яаннис өвдсөн юм уу? Винола, нөхөр маань өвдчихсан. Би нөхөр дээрээ очилоо.

В: Тэг тэг. Тэг...

Сандра:Энэ утас... миний утас мөн  байна. Хавиер, Ёнина. Та хоёрын компаний эд хөрөнгийг шилжүүлж, миний эсрэг хуйвалдсан гэдгийг чинь илчилж чадахаар боллоо. Та хоёр харж л байгаарай... намайг шалгаж байгаа юм уу? Миний хэн гэдгийг мэдчихсэн юм байх даа.

Я: Хонгор минь. Чи үнэхээр тэнэг болж жүжиглэсэн байж. Хэр удаан жүжиглэхийг чинь харж л байя. Сандрад нууцаар туслах хүн явуул. Хавиер, Ёнина хоёрын учрыг ол.

Т: Мэдлээ, ноён Фостер.

Эр: Байна уу, хатагтай Вейн.

Сандра:би утсаа авчихлаа. Дотор нь Хавиер, Ёнина хоёрын компаний эд хөрөнгийг шамшигдуулсан, бас хийсэн бүх хэргийг нь нотлох баримт байгаа. Бас намайг хорлох гэж байсан нотлох браимтууд.

Эр: Гайхалтай. Тэгээд тэр хоёрыг одоо илчлэх үү?

Сандра:Та Хавиер байсан бол яах байсан бэ?

Эр: Вейн групийн хувьцаа шалдаа буусан. Тэрний оронд байсан бол би шууд хэвлэлийн хурал зарлаж, нөхцөл байдлыг тайвшруулах байсан.

Сандра:Сайн байна. Би Жонбуригийн хэвлэлийнхний нүдэн дээр тэдний хэн болохыг илчилнэ. Тэднийг там руу явуулна.

Эр: За.

***************

Ё:Хавиер өвдөж байна шдээ.

Эр: Ноён Зела, Жонбурийд хатагтай Ёнина та хоёрын харилцааг мэдэх хүнгүй болсон.Вейн групийн хувьцааны үнэ доод цэгтээ хүрсэн. Хурдан хөрөнгө оруулалт хийхгүй бол, Вейн груп дампуурлаа зарлаад зогсохгүй, таны хувийн бүх хөрөнгийг битүүмжилнэ.

Х:Чамаас болж байгаа юм. Эмэгтэйчүүд та нар дандаа миний төлөвлөгөөг балладаг. Чи байгаагүй бол Нафиса өдийд минийх болчих байсан юм.

Ё:Би чамд санаа зовоод л очсон. Хараал идсэн Нафисаг тэгж хуурна гэж яаж мэдэх юм бэ?

Х:Чи тэнэг болоод л тэр.

Ё:Гэхдээ чамайг надад сайн болохоор л атархаад тэгж байгаа юм. Намайг чамаас холдуулахын тулд намайг баллахыг хүсч байгаа.

Х:Тэр тэнэг Нафисаг хардсандаа ухаанаа алдталнадад хайртай гэж бодсонгүй.

Эр: Ноён Зела. Одоо яавал дээр вэ? Компаний микро блог сөрөг утгатай сэтгэгдлээр дүүрчихээд байна. Яах вэ?

Х: мэдээж, хэвлэлийн хурал хийгээд миний эсрэг хуйвалдаан байсан гэж хэлнэ.

Эр: За. Би яваад зохицуулчихъя.

Х: Намайг Вейн групийн ерөнхий захирал болоосой гээд залбирч бай. Тэгэхгүй бол... чамайг цөл рүү явуулна.

***********************

Эр: Хатагтай Вейн, таны таамаг зөв байж. Вейний гэрийн үйлчлэгчийн өгсөн Хавиер өнөөдөр хэвлэлийн хурал хийнэ гэж байна.

Сандра:Хавиер? Ёнинатай харилцаагаа тодруулахаар хэвлэлийн хурал хйнэ гэж байна уу?

Эр: Яг тийм.

Сандра:Хавиер, Ёнина та хоёр удахгүй гамшигт өртөнө.

Я:Хонгор минь.

Сандра:Хонгор минь.

Я:Хонгор минь, санаа зовох хэрэггүй. Чамайг юу ч хийсэн бай би дэмжинэ. Чамайг оргилд гаргана. Винало чамайг зураг зурж байгаа гэсэн.

Сандра:Би зураг зурах дуртай.

Я:Гэхдээ чи хүнтэй яриад байх шиг байсан даа. Яасан? Хонгор минь.

Сандра:чшш... би хөөрхөн бүсгүйтэй ярьж байна. Аймшигтай. Аймаар. Цусанд будагдчихсан.

Я:Дэггүй худалч. Явъя. Хоолоо идэх болчихож.

***************

Х: Нөхөд өө. Өнгөрсөн хоёр өдөр тархаад байгаа хатагтай Ёнина бид хоёрын талаарх яриаг тодруулахаар та бүхнийг урьсан юм. Бид хоёр... хэн нэгний занганд орсон. Хэрэгтнийг олсон. Тэрнийг Марко Жеймс гэдэг. Вейн грпуийн санхүүгийн албаны дарга. Хагас сарын өмнө хөрөнгө завшсан болохоор би тэрнийг ажлаас нь халсан.

Эр:Тэгэхээр ноён Зела, энэ хүн өс санасандаа таныг сүйтгэх гэж хуйвалдаан зохиосон гэж байгаа юм уу?

Х: Тийм ээ, хатагтай Фироны төрсөн өдрийн үдэшлэг дээр надад эм уулгасан. Тэгээд миний утсаар хатагтай Ёнинаг дуудаж, зочид буудалд ирүүлсэн. Тэрнийг цохиж ухаан алдуулаад, миний оронд хийж, тийм жүжиг бэлдсэн.

С:Чамаас болоод би ажилд ч орж чадахгүй байна. Чамайг ална даа. Намайг тавь. Тавиач.

Эр: Ноён Зела, хатагтай Ёнина хоёр үнэхээр гүтгүүлсэн байж. Тэр хүн шийтгүүлж байхдаа таарна.

Эм: Тийм хүнийг шоронд хорих хэрэгтэй.

Эр: Ноён Зела хатагтай Сандрад чин сэтгэлээсээ хайртай болохоор яасан ч хуурахгүй гэж мэдсэн юм аа.

Эм: тэгвэл хатагтай Фироны харуулсан та хоёрын үнсэлдэж байсан зургийг яаж вэ? Тэрийг юу гэж тайлбарлах гэж байна, ноён Зела?

Х: Хатагтай Фирон ч гэсэн буруу ойлгосон. Тэр зураг хуурамч.

Эр: Ноён Зела. Вейн групийн хувьцааны үнэ өсч байна.

Х: Өнөөдөр надад нэг хэлэх юм байна.

Эр:Ноён Зела албан ёсоор Вейн групийн ерөнхий захирал болж байгаа юм уу?

Х: Өнөөдрөөс би, чадах бүхнээ...

Эм: Юу вэ? Ямар аймаар юм бэ?

Ё: Хавиер. Сандра эргээд ирсэн юм бол уу? Манай дүү эргээд ирсэн байх.

Х: Сандра үхсэн. Ойлгов у?

Сандра:Ямар сайхан жүжиг вэ? Энэ ямар аймаар зураг вэ? Тэнд алуулж байгаа эмэгтэй яагаад... Вейн групийн экс ерөнхий захирал, Сандра Вейнтэй адилхан байгаа юм?

Х: Хатагтай Фирон. Дэмий юм ярихаа боль. Явж үз.

Сандра:Яасан бэ? Би буруу юм хэлээ юу? Тэр аллага үйлдэж байгаа хүн ноён Зелатай адилхан байна.

Х:Утгагүй юм ярихаа боль. Ёнинад дургүйг чинь, бас тэрнийг хөөж явуулаагүйд уурлаж байгааг чинь мэднэ. Гэхдээ хоронд санаатай хүмүүст ашиглуулахаа боль.

Сандра:Намайг утгагүй гэсэн үү?

Ё: Тийм л биз дээ? Чи Хавиерийг өөрийн болгож, хайрлуулахыг хүсч байгаа. Тэгээд л Хавиерийн анхаарлагы татах гэж ийм арчаагүй арга хэрэглэж байгаа шд.

Х:Тийм ээ. Та үнэхээр хэрцгий эмэгтэй байна. Намайг сүйтгэсэн.

Сандра:Сайхан хэллээ. Би та хоёрыг сүйтгэнэ.

Х:энэ зургийг та зураа юу?

Сандра:Тийм ээ, тэгсэн.

Х:Юу хүсээ вэ?

Сандра:Юу хүссэн гэнэ ээ? Ноён Зела, та ухаантай шүү дээ. Миний юу хийх гэж байгааг таахгүй юм уу?

Х:Юу хийх гэж байгаа юм?

Ё: Чи юу хүсээд байгаа юм? Хувиа бодсон, өөдгүй амьтан. Чи өөр юу хийж чадах юм? Хавиерыг л өөрийн болгох гэж байгаа биз дээ?  Эртэн бууж өгсөн чинь дээр шүү. Чи юу ч хийсэн бай Хавиерийн сэтгэлд чамайг багтаах зай байхгүй.

Сандра:Заа за за. Нөгөө л ярьдаг юм аа ярих юм. Өөр юм хэлж болдоггүй юм уу?

Ё: Чи...

Х: Хатагтай Фирон. Таныг ноён Фироны өргмөл охин гэдгийг чинь мэднэ. Бас хүнтэй сууж, байр сууриа бэхжүүлэхийг хүсч байгаа. Өнөөдөр сөхөрч суугаад Ёнина бид хоёроос уучлалт гуйх юм бол  би өршөөе.

Сандра:Яасан өөртөө итгэлтэй байх юм. Яагаад намайг сөхөрч, гуйна гэж бодоо вэ?

Х: Үнэд орж байна уу? Хатагтай Фирон, одоо болих юм бол би тантай гэрлэх талаар бодож болох юм. Үгүй бол та юу олж долоохгүй.

Сандра:Ноён Зела, мөрий тавьбал ямар вэ?

Х: Ямар мөрий?

Сандра:Тийм ээ, миний дараагийн алхам таны нэр хүндийг унагах уу?

Х: Яах гэж байгаа юм?

Сандра:Тороо гаргах цаг болж.

Х: Энэ утсыг яаж авсан юм?

Сандра:Яасан? Ноён Зела, та энэ утсыг сайн мэдэх үү? Хавиер, чи Вейн групийг өөрийн болгохын тулд миний эгчтэй хуйвалдаж, компаний хөрөнгийг шамшигдуулсан. Би цагдаа дуудчихсан. Хавиер, Ёнина. Та хоёр өнгөрсөн.

Эм: Бурхан минь. Ноён Зела, хатагтай Ёнина хоёр хатагтй Сандраг алсан нь үнэн байж. Ямар аймаар хүмүүс вэ?

Эр: Гэхдээ хатагтай Сандра өрөвдөлтэй юм аа. Сүйт залуу, эгч хоёр нь араар нь тавиад. Компани энэ хоёр өөдгүй амьтны гарт орох нь байна шд.

Эм: Тийм ээ, үнэхээр өөдгүй  амьтад. Би эндээс гарангуутаа энэ хоёрын хийсэн хэргүүдийг шууд илчилнэ ээ.

Х: Амаа тат.  Та нар бүгд дуугүй бай. Та нар хэн юм? ... Чи хэн юм?

Сандра:Би хэн бэ? Сандра Вейн байна.

Ё: Хавиер. Сандра байна. Сандра эргээд ирж.

Х: Амаа тат. Юунаасаа айсан юм? Би тэрнийг дуусгаж чадна. Нэг удаа чадсан юм чинь, дахиад чадаж л таараа. Та Сандра биш. Та чамайг харж байсан. Оён Яаннис Фостерийн эхнэр. Нөгөө тэнэг.

Сандра:Нотлох баримт.

Ё: Миний... миний дүүгийн баруун гаран дээр нь цэцэгний хэлбэртэй мэнгэ байдаг. Чамд алга.

Сандра:Хавиер мэдэхгүй. Та ч гэсэн мэдэхгүй гэж үү? Надад цэцгэн хэлбэртэй мэнгэ байдаггүй. Түр зуурын юм байсан юм. Арилдаг шивээс.

Х: Сандра үхчихсэн. Чиний хэлсэн үнэн гэх гээ юу?

Ё: Тийм ээ, дүү маань нас бараад бид нар шаналж байгаа. Бид нар юу гэж ийм юмны тухай худлаа хэлэх юм? Бид нарыг доромжлохоо болихгүй юм туу?

Сандра:Ёнина. Би дүү чинь байна. Энэ хүний төлөө... тэрэнд ийм юм хийхэд нь тусалж байгаа юм уу ?

Х: Хамгаалагч, энэ галзуу эмэгтэйг чирээд гарга.

Я: хүрээд үзээрэй.

Сандра:Энд юу хийж байгаа юм болоо?

Х: Хүмүүс ээ. Хар даа. Сандра Вейн?Тэр бол ноён Яаннисийн Вейн групийг авах  гэж олсон Сандратай төстэй хүн.

Эр: Фостерынхон ичих нүүргүй болж. Галзуу эмэгтэйгээр бизнесийн суутанг орлуулах гэж байдаг. Сандра утгагүй юм аа.

Ё: Яг үнэн. Би дүүгээ танихгүй байна гэж байгүй биз дээ? Энэ эмэгтэй наранд цохиулаад солиорч байх шиг байна. Өөрийгөө баян өв залгамжлагч гэж бодоод, Хавиераас зүүгдээд байх шиг байна. Ноён Яаннис, энэ эмэгтэйгээс хол байсан нь дээр шүү. Болгоомжтой л байгаарай. Нэг л өдөр танаас урвах вий.

Я: Тэрминий эхнэр. Тэрнийг надаас илүү мэдэх юм уу? Энэ бол миний эхнэр, Сандра Вейн хоёрын ДНХ-ийн шинжилгээ. Тэдний гени төгс таарч байна гэсэн хариу гарсан.

Х: Зургийг ч хуурамчаар хийж болдог. Энэ бүр ч амархан. Вейн групийн эрх мэдэл болсон хаш байгаа сейфийг онгойлгочих. Яасан, чадахгүй юу? Ноён Яаннис, дараа юм хуурамчаар хийхээсээ өмнө сайн  шалгаж байгаарай.

Ё: Хамгаалагч, эднийг чирч гарга. Вейн групийн хэвлэлийн хурал хүссэн нь ордог газар биш.

Сандра:Нээчихвэл яах вэ?

Х: Сандра чи өөрөө үхлээ эрж ирсэн болохоор хүслийг чинь ёсоор болгоё. Сейфийг аваад ир.

Ё: Сейф энэ байна. Өөрийгөө хуурамч гэдгийг хүлээгээд, Хавиер бид хоёрын өмнө хэдэн удаа мөргөх юм бол...би чамайг явуулж магадгүй л юм.

Сандра:Хүлээхгүй бол яах юм?

Ё: Зөрүүдлэхээ болихгүй юм байна.

Х: Нээж чадахгүй бол бидний өмнө сөхөрч уучлалт гуйгаад, эндээс мөлхөж гар.

Сандра:Хэрвээ би үнэхээр энийг нээчихвэл та хоёр шоронд сөхрөх болно. Яагаад байна аа?

Х: Хуурамч амьтан. Зуун удаа оролдсон ч нээж чадахгүй.

Ё: Яг үнэн. Чи бол хуурамч. Вейн групийн сейфийг нээж чадна гэж бодоо юу? Мөрөөдөхөө боль.

Эр: Мөрийцсөн болохоор амалсанаа хий. Ноён Зелагийн хэлсэнээр одоо та сөхөрч суугаад, мөлхөөд гар.

Х: Би Ёнинагаар  сейфийг сольчихсон. Сандра, өнөөдөр чи дуусах ёстой.

Сандра:энэ сейф... энэ сейф нэг л биш байна.

Т: ноён ерөнхийлөг өө. Жинхэнэ сейфийг сольчихсон юм шиг байна. Би яваад шалгаад ирэх үү?

Я: Гурван минут өгье. Жинхэнэ сейфийг авчир.

Т: За.

Ё: хуурамч аа? Тэгвэл жинхнийг нь гаргаад ир л дээ. Хуурамч юм хуурамч л байдаг юм. Яагаад сөхрөхгүй  байгаа юм?

Х: Та нар яагаад утсаа гаргаж ноён Яаннис Фостерийн эхнэр сөхөрийг сөхрөөд, золбин нохой шиг мөлхөж гарахыг нь бичиж аваад  интернэтэд тавихгүй байгаа юм? Маргааш тренд болох нь гарцаагүй.

Эм: Сөхрөөд уучлалт гуй. Тэгээд мөлхөөд гар.

Ё: золбин нохой? Чиний зөв. Чи удахгүй нохой  шиг мөлхөнө өө. Ноён Яаннис тэрэн шиг эмэгтэй гудамжинд хаягдсан бол авах хүн олдохгүй байх аа.

Сандра:Би өөрөө асуудлаа шийднэ.

Ё: Чи. Галзуу эм. Намайг цохино гэнэ ээ? За яах вэ. Чамаас хариугаа авна даа.

Т: ЖИнхэнэ сейф энд, миний гарт байна.Хатагтай.

Сандра:Би бол Вейн групийн ерөнхий захирал Сандра Вейн.

Эр: Энэ үнэн үү?

Эм: Мэдэх юм алга.

Х: Ийм байх боломжгүй. Ийм байх ёсгүй.

Я: Нафиса, би цагдаа дуудчихсан. Удахгүй энд ирнэ.

Х: тэгэхээр та хоёр нууц холбоотой байсан байх нь ээ. Чи мэдэх үү? Тэр надтай унтсан. Тэгээд миний үлдэгдлийг авч байгаа юм уу? Тэгээд эрдэнэс гэж бодоо юу?

Эр: Та нарын хэн нь Хавиер Зела вэ? Бас Ёнина Вейн?

Ё: Сандра, миний буруу. Намайг явуулчих тэгэх үү?

Сандра:Хавиер та хоёр намайг машинаар мөргөсөн тэр мөчид дүү чинь байхгүй болсон. Та хоёр хийсэн үйлийнхээ төлөө шударга ёстой нүүр тулах болсон.

Ё: Үгүй ээ. Үгүй. Намайг тавь. Үгүй ээ.

******************

Х:Чи яагаад үхээгүй юм?

Сандра:Чам шиг өөдгүй амьтан  амьд байхад би яаж үхэх юм? Чамд хоёр сонголт өгье. Нэг бол шоронд ор, эсвэл...

Х:Үгүй ээ, Сандра... би шоронд орохгүй. Сандра. Надтай гэрлэмээргүй байна уу? Би чамтай гэрлэе. Чи л намайг уучлах юм бол...

Сандра:Тэгвэл өвдөгөн дээрээ сөхрөөд гуйгаад үз. Би бодож үзнэ ээ, за юу?

Х:Миний буруу. Намайг уучлаарай, Сандра. Намайг уучилчих л даа. Чи миний цорын ганц хайртай эмэгтэй.

Сандра:өөдгүй амьтан. Чамд уучлуулах эрх байгаа юм уу?

Х:Намайг хуурсан байх нь ээ. Сандра, сайн сонс. Би үхэх байсан ч, чамайг аваад явна. Сандра. Намайг тавь. Тавиач. Тавь гэж байна.

Сандра:Миний хэн гэдгийг хэзээ мэдсэн юм?

Я: Аль эртнээс сэжиг төрсөн.

Сандра:Тэгвэл яагаад илчлээгүй юм?

Я:чамайг эргэлзэлгүйгээр өшөөгөө аваасай гэж хүссэн юм. Өөрийн гараар өшөөгөө авч байж л сэтгэл чинь тайвширна.

Сандра:Баярлалаа.

***************

В:Хатагтай, та хүрээд ирэв үү.

Сандра:Манай нөхөр хаана байна?

В:Манай нөхөр гэртээ байгаа.

Сандра:Миний нөхөр?

В:Дээр өрөөндөө байгаа.

Сандра:Жижиг шалны модтой бол.

В:За, хатагтай.

**************

Т: Ноён Фостер, эхнэр тань Вейн групийг албан ёсоор авч  байгаа.  Бас та Винворлдын өөрийнхөө хувьцааг  тэрний нэр дээр шилжүүлчихсэн. Ингэх хэрэггүй байсан юм биш үү.

Я:Шон, Линеа хоёр мэдчихсэн байх. Нафиса Шоны хөлийг хугалсан. Тэд нар яасан ч зүгээр өнгөрөөхгүй.

Т: Ноён Фостер, бид Фостер групийн хувьцааг хангалттай олныг авсан. Энийг эртхэн дуусгах гэж байна уу?

Я:Яг зөв. Миний эмэгтэйд хүрэхээс нь өмнө тэдний учрыг олох хэрэгтэй.

Т: Тэгвэл, Винворлдын ерөнхийлөгч гэдэгээ тэрнээс нууцалсаар байх юмуу?

Я:Мэдээж. Бүх аюул үгүй болох хүртэл. Тэрнээс нууцалсан нь дээр.

Т: Тэрэнд итгэхгүй байгаа юм уу?

Я:Хэтэрхий их итгэдэг болохоор. Нафиса мэдчихвэл санаа нь зовно. Надаас нууцаар зохицуулах гэж оролдож ч магадгүй. Тэгвэл Фостерынхны утгагүй тэмцэлд оролцохоос аргагүй болно.

Т: Ойлголоо. Би таны хэн гэдгийг яасан ч хэлэхгүй.

Сандра:Надаас юу нуугаад байгаа юм? Наадах чинь юу юм?

Я:Энэ... Бароны надад бичиж өгсөн өрийн баталгаа.

Т: Тийм ээ. Тийм тийм тийм. Манай дүү гадаадад сурах гэж байгаа юм. Би ноён Фостероос мөнгө зээлсэн. Таныг зөвшөөрөхгүй гэж айгаад би танаас нуусан юм.

Сандра:Нээрэн үү?

Т: Тийм ээ. Хатагтай, ноён Фостер би ч явъя даа. Та хоёрт саад болохоо больё.

Я:Тэрний дүү...

Сандра:Яг юу болоод байгаа юм? Би... чи...

*****************

Сандра:Би бол Вейн групийн ерөнхий захирал Сандра Вейн.

Дүү: Чи байсан байх нь ээ, Сандра. Чамаас болж би хөлгүй болсон. Сандра, чамайг даа.

Эр: Чи. Тэгээд нэмэргүй. Бид гурав байгаа цагт тамын хаан байсан ч чамайг аварч чадахгүй.

Эр2: Чи босс юм уу? Зайл. Хойшоо бай.

Сандра:Та нар юу хүсээ вэ?

Эр2: Хонгор минь. Чамайг алуулах гэж хүн мөнгө төлсөн нь харамсалтай. Надад сайн байх юм бол би өгөөмөр  зан гаргаад... чамайг хурдан дуусгаж болох л юм...

Эр3: Босс. Энэ үнэхээр хөөрхөн юм аа. Жүжигчин охидуудаас  ч илүү хөөрхөнм байна.

Эр: Яг  зөв. Хар л даа.хар. бэлхүүс нь ийм нарийхан,  эмзэг.

Эр3: Холдооч. Ийм сайхан амьтныг эхлээд мэдээж босс амтлах хэрэгтэй шд. Өөр газар очиж тогло.

Сандра:Миний гар өвдөөд байна. Эхлээд энийг тайлчих л  даа. Тэгэхгүй бол эвгүй биз дээ, тийм ээ.

Эр2: Юу?

Сандра:Та гурав гурвуулаа... юунаас айсан юм?

Эр2: Хүндэт хатагтай Фостерт онцгой юм алга.

Эр3: Хөөе. Манай боссыг тавь. Тэрнийг тавь.

Сандра:Хөдлөөд үзээрэй. Ойртоод үзээрэй. Нэг л алхах юм бол тэрнийг алчихна шүү.

****************

Я: Өнөөдөр хурлаа ингээд дуусгая.

Т: Босс. Эхнэр тань Вейн груп дээр биш, эзгүй газар байдаг хаягдсан агуулахад байгааг олж мэдлээ.

Я:Энэ ч муу шүү. Аюулд орсоноос зайлахгүй. Хүмүүсээ цуглуул. Явж Нафисаг аварна.

Т: Мэдлээ.

Эр2: Наанаа зогс. Муу өөдгүй эм.  Зогс гэж байна.

Эр: Зутахаа боль.

Сандра:Яаннис.

Я: Намайг уучлаарай. Би оройтчихлоо. Нафиса. Сайн сургаад өг. Бүгдэд нь...

**********************

Эм: Ноён Фостер. Баяр хүргэе. Ноён Фостер, эхнэр тань жирэмсэн. Энэ  үзлэг, шинжилгээний хариунууд. Нээрэн, ихэр хүүхэд.

Я: Жирэмсэн. Минийх... чөтгөр ав.

Т: Ноён Фостер. Барьцаалагчид ноён Шон хөлийг нь хугалсан болохоор өшөөгөө авах гэж эхнэрийг тань барьцаалахыг  даалгасан гэж байна.

Я: Ойлголоо. Сайн байна.

****************

Дүү: Чи Нафисаг алах гэж хүн хөлсөлсөн үү?

Я: Би тэрнээс болж хөлөө алдсан. Тийм болохоор би хөлнийхөө оронд амийг нь авна. Яасан?

Дүү: Үхмээр байна уу?

Я: Яаннис. Галзуураа юу? Би дүү чинь байна. Намайг алах юм бол маргааш Жонбургийнхан бүгд чамайг дүүгээ алсныг мэднэ.

Т: Хэн ч мэдэхгүй. ВинВорлд груп чиний тухай мэдээллийг хаана.

Дүү: ВинВорлд груп? Чи. Чи.

Т: Яг зөв. Ноён Фостер ВинВорлд групийн нууц эзэн. Бид, ВинВорлдынхон Фостер групийн хувьцааны 40%-ийг худалдаад авчихсан. Фостер групийн хамгийн том хувьцаа эзэмшигч болсон.

Я: Шон. Сайн сонс. Одооноос ч Фостерын гэр бүлийн гишүүн биш.

*******************

 

Я: Болгоомжтой.

Сандра:Чамаас болж байгаа юм.  Би алхаж ч чадахаа байлаа.

Я:Тийм ээ. Миний буруу. Бүгд миний буруу. Битгий хөдлөөд бай.

Сандра:Боль доо. Би яаж ВинВорлд групийн ерөнхийлөгчөөр хөлөндөө массаж хийлгэх юм?

Я: Уур чинь гараагүй л байна уу?

Сандра:Хөөе. Яагаад байгаа юм? Харамсаад байгаа юм уу? Харамсаад байгаа бол чамд хэлчихье. Би зүгээр л...

Я: надаас салаад, хүүхдээ аваад явна гэж үү? Мөрөөдөх ч хэрэггүй. Энэ насандаа чи надаас холдож чадахгүй.  Массажаа үргэлжлүүл.

Сандра:уучилллаа. Эмэгтэйчүүд бүгд өөрийнхө сүүдрээс гарч, бүх насаар нь дагалдах халуун дулаан бүхнийг олох болтугай.

Төгсөв.

Back to episodes Go home