Дораэмон 132-р анги
Дүрүүд
|
Дүр |
Тайлбар |
|
Дораэмон, Дора |
Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур |
|
Ноби Нобита |
Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй |
|
Шизүка (Минамото Шизүка) |
Нобитагийн хамгийн сайн найз охин |
|
Жиан (Года Такэши) |
Нобитагийн ангийн хүү, том биетэй |
|
Сүнэо |
Нобитагийн ангийн хүү, Жиантай нийлж Нобитаг дээрэлхдэг |
|
Тэкисүги |
Нобитагийн ангийн хүү, онц сурдаг, ангийн дарга |
|
Охин 1 |
Нобитагийн ангийн охин |
|
Багш |
Нобитагийн ангийн багш |
|
Жайко |
Жианы дүү охин |
|
Охин 2 |
Сүнэогийн фэн охин |
|
Охин 3 |
Сүнэогийн фэн охин |
|
Сүнэо ээж |
Сүнэогийн ээж |
|
Нобита ээж |
Нобитагийн ээж |
|
Эмгэн |
Гудамжинд явж байсан эмээ |
|
Эмэгтэй 1 |
Марафон үзэж байсан хүн |
|
Эрэгтэй 1 |
Марафон үзэж байсан хүн |
|
Хөтлөгч |
Марафоны хөтлөгч |
|
Нобита аав |
Нобитагийн аав |
Дораэмон 132-р анги
Тэкисүги: Өглөөний мэнд, Нобита.
Нобита: Өглөөний мэнд! Хөөх! Өнөөдөр Гэгээн Валентины өдөр. Энэ жил би гарцаагүй... Алга. Алга. Нээрээ байхгүй байна.
Охин 1: Уучлаарай, юм асууя. Шоколад өгөх гэсэн юм.
Нобита: Яана аа. Юу... дуртайяа.
Тэкисүги: За, баярлалаа.
Багш: Тэкисүги энэ жил ч гэсэн од байх шив. Идэхээр бол гэртээ хариад болоорой.
Тэкисүги: За.
Жиан: Тийм ихийг идвэл ч гарцаагүй гэдэс өвдөнө дөө.
Сүнэо: Тийм хямдхан шоколад би лав хүсэхгүй байна.
Шизүка: Тэкисүги?
Жиан, Сүнэо: Юу?
Жиан: Арай үгүй байлгүй дээ.
Сүнэо: Шизүка хүртэл үү?
Нобита: Шизүка иймэрхүү дэмий юм хийхгүй ээ. Тэглээ ч Шизүкад би байгаа...
Шизүка: Би чамд шоколад хийсэн. Хүсвэл идээд үзээрэй.
Тэкисүги: Баярлалаа.
Шизүка: За.
Нобита: Шизүка өөрийн гараар хийсэн шоколадаа юу даа? Үгүй ээ... Хорвоо дэлхий сүйрлээ. Дораэмон, муу худалч!! Дахиж чиний хэлсэн үгэнд хэзээ ч итгэхгүй.
Дораэмон: Яасан бэ? Юу яриад байна?
Нобита: Шизүка ирээдүйд миний эхнэр болно гэж цаг хугацааны машинаар ирээдүйг харуулсан. Тэгсэн ч Тэкисүги Шизүкаг шоколаданд... Шоколад Шизүкаг...
Дораэмон: Сайн ойлгодоггүй ээ. Ямартай ч атаархсан юм уу?
Нобита: Би ч гэсэн Шизүкагийн гараар хийсэн шоколадыг идэж үзмээр л байна шүү дээ. Гэгээн Валентины баярын аз жаргалыг ядаж ганц удаа мэдэрмээр л байна шүү дээ.
Дораэмон: Ойлголоо, дагаад яв даа. За, энд бэлдье.
Нобита: Юу хийх гэж байгаа юм?
Гарчиг: Түр хөөрхөн гэр
Хайр ургуулдаг байшин
Дораэмон: Дуртай хүнтэйгээ хамт орвол нөгөө хүн нь ч бас дурладаг юм. Гэхдээ зөвхөн байшин дотор байх хооронд л.
Нобита: Юу? Хөөх, жинхэнэ байшин шиг юм.
Дораэмон: Ванн, бие засах өрөө, гал тогоо гээд бүх зүйл байгаа шүү.
Нобита: Хөөх, гоё юм аа.
Дораэмон: Тийм байгаа биз дээ? Нобита...
Нобита: Яагаад мушилзаад байгаа юм бэ? Хөөе, холд л доо. Битгий ойртоод бай.
Дораэмон: Хайртай шүү! Юу вэ, заваан юм аа.
Нобита: Би л тэгж хэлмээр байна шүү.
Дораэмон: Ийм маягаар хойноос нь орсон хүн нь эхлээд орсон хүндээ дурлана гэсэн үг.
Нобита: Аан, энэ чинь харин хэрэгтэй юм байна. Би шууд Шизүкаг дуудаад ирье. Гуйя. Надтай хамт хүрээд ирээч?
Шизүка: Би гэрийн даалгавраа хийж байна.
Нобита: Тэгвэл хамтдаа хийцгээе л дээ.
Шизүка: Айн, чамтай юу даа? Хамт хичээл хийхэд тохиромжгүй л хүн дээ.
Нобита: Тэгтлээ битгий дургүйц л дээ. Явъя л даа, явцгаая.
Шизүка: Ингэхэд хаашаа явах юм бэ?
Нобита: Очоод сонирхоцгооё. За, хөөрхөн гэрт тавтай морилно уу.
Шизүка: Хөөх, ямар гоё байшин бэ?
Нобита: Тийм байгаа биз?
Шизүка: Гайхалтай юм аа, би орчих уу?
Нобита: Түр хүлээгээрэй! Орох дараалал нь чухал байгаа юм.
Шизүка: Аан.
Нобита: Ямар байна, гоё байгаа биз дээ?
Шизүка: Тийм байна. Юу болчхов оо? Цээж минь сонин болоод байна.
Нобита: Ашгүй, болж байна шүү.
Шизүка: Нобита... хайртай шүү.
Нобита: Гэхдээ наадах чинь үнэн үү?
Шизүка: Яагаад эргэлзээд байгаа юм бэ?
Нобита: Чи өөрөө Валентины баярын шоколадаа Тэкисүгид өгөөд байсан биз дээ?
Шизүка: Тэр бол хичээлд тусалсан талархал байсан юм аа. Нээрээ, шоколад илүү хийчихсэн юм. Хичээлээ хийхдээ идье гээд аваад ирсэн.
Нобита: Илүү гарсан шоколад уу даа?
Шизүка: Биш ээ, хайран шүү дээ.
Нобита: Хайран гэнэ ээ?
Шизүка: Уучлаарай. Гэхдээ миний жинхэнээсээ хайртай хүн бол зөвхөн Нобита шүү. Надад итгээч!
Нобита: За яах вэ, би ч бас тэгж бодсон юм.
Шизүка: Баярлалаа, Нобита.
Нобита: Шизүка.
Дораэмон: Бүтэж байгаа бололтой шүү.
Нобита: Бусад өрөөнүүдийг нь үзмээр байна уу? Энэ бол гал тогоо.
Шизүка: Хөөх, гоё юм аа.
Нобита: Идэх юм, уух юм ч зөндөө байгаа.
Шизүка: Ямар том ванн бэ?
Нобита: Дараа нь орж үзмээр байна уу?
Шизүка: Яана аа, Нобита ичмээр юм.
Дораэмон: Юу вэ, хараад байж чадахгүй нь. Хүссэнээрээ байгаарай.
Нобита: Үнэхээр жаргалтай байна шүү.
Шизүка: Тийм шүү, би зүрхэнд дуртай.
Нобита: Би ч бас. Энэ хэлбэрийг харахаар өгзөг санаанд ордог юм.
Шизүка: Яана аа, Нобита юу яриад байна аа?
Нобита: Ингэхэд Шизүка хуримаа хийхдээ хаана хиймээр байна?
Шизүка: Харин ээ... Далай харагддаг сүм бол гоё оо.
Нобита: Далай юу?
Шизүка: Нобита, би жаргалтай байна.
Нобита: Шизүка, би ч бас жаргалтай байна.
Шизүка: Нээрээ тийм. Нэгэнт гал тогоо байгаа юм чинь, би чамд зориулж зүрхэн хэлбэртэй том шоколад хийж өгье.
Нобита: Нээрээ юу?
Шизүка: Хэрэгтэй юмаа аваад ирье.
Нобита: Үнэхээр жаргалтай байна шүү.
Шизүка: Юу вэ? Би юун тэнэг зүйл хийгээд байна аа?
Нобита: Зүрх хэлбэртэй том шоколад аа гэж... Тэкисүгид гайхуулмаар санагдчихлаа.
Жайко: Шизүка, Нобита хаана байгааг мэдэх үү?
Шизүка: Яг одоо бол хоосон хашаан доторх байшинд байгаа.
Жайко: Юу? Байшин гэнэ ээ?
Нобита: Шизүка, эргээд тавтай морил. Жайко!
Жайко: Миний бичиж байгаа зурагт номын модель болоод өгөөч. Орлоо шүү.
Нобита: Хүлээгээрэй, хүлээ! Гадаа ярилцъя!
Жайко: Дотор болохгүй юм уу?
Нобита: Баларсан...
Жайко: Нобита, хайртай. Нобита, яагаад зугтаад байгаа юм бэ?
Нобита: Туслаарай!
Жайко: Би юу хийж байсан билээ?
Жиан: Жайко, ямар нэгэн юм болоо юу?
Жайко: Нобитаг зургийн модель болоод өгөөч гэсэн чинь надаас зугтаачихлаа.
Жиан: Юу гэнэ ээ? Ах нь учрыг нь олоод өгье. Чамайг барих л болно доо.
Сүнэо: Би тусалъя.
Нобита: Шизүка, юу хийгээд байгаа юм бэ? Хурдхан хөөрхөн гэр лүү буцъя л даа.
Шизүка: Үгүй ээ, тэнд очихоор сонин болчихдог шүү дээ.
Нобита: Түрүү зүрхэн хэлбэртэй шоколад хийж өгнө гэж хэлсэн биз дээ? Том ваннд усанд ормооргүй байна уу?
Шизүка: Өө, цүнхээ...
Нобита: Хөөе, Шизүка хаачих нь вэ?
Жиан: Нобита хааччихдаг байна аа?
Сүнэо: Жиан, тэр байшинг хар даа.
Жиан: Энэ дотор байгаа байх.
Сүнэо: Хэн ч байхгүй байна шүү дээ.
Жиан: Мундаг байшин байна шүү.
Сүнэо: Яасан бэ?
Жиан: Сүнэон...
Сүнэо: Юу?
Жиан: Хайртай шүү...
Сүнэо: Юу вэ?
Жиан: Яагаад зугтаад байгаа юм бэ? Би чамд ийм их... хайртай байхад чинь.
Дораэмон: Айхтар юм болж байна даа.
Нобита: Шизүка, чи энд байна уу?
Жиан: Замаа хараач ээ!
Нобита: Ёо, ёо, ёо. Хөөх. Ямар царайлаг хүү вэ... Яг миний сонирхдог...
Жиан: Боль, заваан юм аа. Тавиач ээ. Хөөе.
Сүнэо: Юу болоод байна аа?
Жиан: Энэ юун шоколад вэ? Чамд хэн нэгэн өгсөн юм уу?
Сүнэо: Би мэдэхгүй ээ.
Жиан: Тэгвэл чи Сүнэогийн сэтгэлийг татах гэж авчраа юу?
Нобита: Юу гэж дээ, би ийм үлдэгдэл, муухай шоколад хийнэ гэж байхгүй.
Шизүка: Ямар муухай юм бэ?
Дораэмон: Баларлаа! Нобита, хурдан гараад ирээч.
Нобита: Үгүй ээ. Жиан, хайртай шүү.
Жиан: Боль. Би Сүнэод хайртай.
Бүгд: Юу вэ?
Жиан: Юу болоод байна аа?
Сүнэо: Ёох, ашгүй нэг юм.
Нобита: Би юу хийж байлаа? Өө, Шизүка. Надад амласан зүрхэн хэлбэртэй шоколад яах вэ? Шизүка яагаад уурлачихсан юм бол?
Дораэмон: Чи өөрөө...
Шизүка: Үлдэгдэл, муухай шоколад өгсөнд уучлаарай.
Нобита: Үгүй ээ, Шизүка. Тийм биш ээ! Хүлээ л дээ...
Гарчиг: Ялалт дууддаг дэмжигч бээлий
Нобита: Ямар вэ дээ?
Охин 2: Амжилт хүсье, Сүнэо.
Сүнэо: Чи муу овоо байх шив.
Охин 2: Сүнэо, тэнд нүүвэл эргэх нь байна.
Охин 3: Нээрээ тийм байна.
Сүнэо: Хаана, хаана?
Нобита: Зааж өгөх чинь шударга бус.
Охин 3: Зааж өгөөгүй шүү дээ.
Охин 2: Зүгээр л тэнд гэж хэлсэн.
Охид: Тийм ээ.
Сүнэо: Аан, мэдлээ. Ураа! Би ч ухаантай юм аа.
Охин 2: Аргагүй мундаг юм аа, Сүнэо.
Охин 3: Сүнэо ялагдана гэж угаасаа байхгүй ээ.
Сүнэо: Тийм гэж үү, тэгж санагдсан уу? Яана аа, баярлалаа, талархлаа.
Нобита: За, тэгвэл!
Охин 2: Гайхалтай.
Охин 3: Болж байна, Болж байна.
Охид: Амжилт хүсье, Сүнэо!
Нобита: Чимээтэй юм аа. Бодож чадахгүй нь.
Охид: Сүнэо үнэхээр мундаг юм аа.
Сүнэо: Нобита л юу ч хийсэн хэтэрхий муу байхгүй юу.
Нобита: Би явлаа!
Сүнэо: Өө, тийм үү, дараа уулзъя. Та 2 хөөрхөн юм аа.
Нобита: Уг нь би ялж байсан байхад охид түүнийг дэмжээд л хожигдчихлоо. Сүнэо дандаа л охидод таалагдахын тулд хямдхан бугуйвч, зүүлт өгч байдаг болохоор иймэрхүү үед Сүнэо гээд л нижгэр дэмжлэг авч байгаа юм. Тэгэх юм бол угаасаа илүү хүч гаргана шүү дээ. Ингэхэд сонсож байна уу даа?
Дораэмон: Сонсож байна аа. Яг тийм.
Нобита: Намайг болохоор хэн ч дэмжихгүй шүү.
Дораэмон: Атаархах хэрэггүй дээ.
Гарчиг: Дэмжигч бээлий.
Дораэмон: Аль нэг охинд энийг зүүлгээд, дэмжүүлбэл юу ч хийсэн хамаагүй ялах болно.
Нобита: Яаж тэр вэ?
Дораэмон: Зүгээр л шидэхэд л болно. Тэгээд л амжилт, амжилт гээд л...
Нобита: За яах вэ, одоо яг хожно.
Сүнэо ээж: Сүнэо, Нобита ирлээ.
Нобита: Сүнэо, дахиад 1 удаа тоглоё.
Сүнэо: Дахиад уу? Хашрахгүй хүн юм аа. За, за, хөнгөхөн тоглоё оо.
Нобита: Харж л байгаарай.
Охид: Амжилт, амжилт, Нобита.
Сүнэо: Юу вэ, яагаад?
Охид: Амжилт, амжилт, Нобита!
Сүнэо: Хөөе ээ, Нобитаг дэмжиж болохгүй ээ. Биш ээ, намайг дэмж л дээ. Хэлсэн шүү дээ...
Нобита: Дэмжүүлэх ч таатай юм аа.
Сүнэо: За яах вэ, дэмжлэггүй байсан ч ялахдаа л ялна даа.
Нобита: Тэнд байна!
Охид: Амжилт, амжилт, Нобита! Амжилт, амжилт...
Сүнэо ээж: Хөөх, хөгжилтэй харагдаж байна. Би ч бас оролцъё.
Охид: Амжилт, амжилт.
Сүнэо ээж: Би хувцсаа сольчхоод ирье.
Охид: Амжилт, амжилт, Нобита.
Сүнэо: За байз өө. Чимээтэй болохоор анхаарлаа төвлөрүүлж чадахгүй нь!
Сүнэо ээж: Цахилгаандаа хүрч чадахгүй нь ээ.
Сүнэо: Нобита хожно гэж байхгүй. Энэ худлаа, худлаа! Ямар нэгэн зүйл буруу болчихлоо.
Нобита: Зөвхөн тоглоомд ч гэлтгүй, одоо би хэнд ч ялагдахгүй шүү. Дараа уулзъя.
Сүнэо: Тэгвэл үүдэнд гаръя. Уралдаад хэн түрүүлэхээ үзье.
Нобита: Бололгүй яах вэ.
Сүнэо: Бариа нь хоосон хашаатай газар шүү.
Нобита: Тэгье ээ.
Сүнэо: Та 2 одоо гэртээ харьж болно оо. Яв, яв.
Охин 2: Өө, яагаад?
Охин 3: Үзмээр байна шүү дээ.
Сүнэо: Болохгүй ээ! Гэртээ харь, яв, яв!
Охин 3: Яав аа?
Охин 2: Гэртээ харьцгаая!
Нобита: Хөөе, хүлээгээрэй. Охин байхгүй бол баларна шүү дээ.
Сүнэо: Хамаагүй ээ, охин ч гэнэ үү. Гараандаа! Анхаар!
Сүнэо ээж: Сүнэо, хүү минь.
Сүнэо: Цочих гэж.
Сүнэо ээж: Амжилт, амжилт, Сүнэо. Амжилт, амжилт, Сүнэо.
Сүнэо: За, анхаар, эхэл!
Сүнэо ээж: Сүнэо! Сүнэо, хичээгээрэй. Сүнэо, хичээгээрэй.
Сүнэо: Ичмээр юм аа, одоо боль л доо.
Сүнэо ээж: Амжилт хүсье, Сүнэо! Өө, яана аа гишгэчихсэн үү? Ёстой уучлаарай. Зугтаад...
Сүнэо: Муу Нобитад ялагдана гэж байхгүй шүү.
Нобита: Шизүкаг дэмжиж өгөхийг гуйя байз. Шизүка! Шизүка!
Шизүка: За, очлоо. Өө, Нобита.
Нобита: Гуйя Шизүка, надтай хамт яваач!
Шизүка: Өө, чадахгүй ээ. Би одоо яг хоол хийж байгаа юм. Уучлаарай!
Нобита: Хүлээ л дээ. За, ингээд.
Шизүка: Амжилт, амжилт, Нобита! Хичээгээрэй, хичээгээрэй, Нобита!
Нобита: Би хичээнэ ээ. Ингээд... Хүлээж байгаарай, Сүнэо! Миний ялалт гэдэг нь тодорхой.
Шизүка: Хичээгээрэй, хичээгээрэй.
Сүнэо: Бууж өглөө.
Нобита: Сүнэо, удлаа шүү. Хүлээсээр байгаад залхлаа шүү.
Сүнэо: Одоо тэгвэл сүмо барилдаанаар үзэлцье.
Шизүка: Би гэртээ харилаа.
Нобита: Байз л даа, Шизүка.
Шизүка: Амжилт, амжилт, Нобита.
Нобита: За, ямар вэ дээ? Юу ч хийсэн бай ялагдахгүй шүү.
Сүнэо: Тэгвэл Жианыг ч гэсэн ялна гэж хэлэх гээд байна уу?
Нобита: Жиан юухан байх вэ, амархан.
Сүнэо: Хэлсэн шүү. Тэгвэл би дуудаад ирье.
Шизүка: Би гэртээ харилаа.
Нобита: Өө, дахиад жаахан байчих л даа, тэгэх үү?
Шизүка: Май, энийг. Би хоол хийж байсан болохоор саваа гал дээр тавьчихсан байгаа юм.
Нобита: Тийм үү, уучлаарай.
Нобита ээж: Дораэмон? Нобитаг харсан уу?
Дораэмон: Түрүү гарчхаад ирээгүй л байна.
Нобита ээж: Яая даа, энэ хүүхдийг. Гэрийн даалгавраа ч хийхгүй. Хайж олоод, дагуулаад ирээч.
Дораэмон: Аан, за.
Жиан: Юу гэнэ ээ?
Сүнэо: Нобита л тэгсэн шүү дээ. Жиан мэтийн тэнэгийг бол ганц цохиод л шидчихнэ гэсэн.
Жиан: Нобита, чамайг дээ! Болгоод өгье л дөө! Нобита хаана байна?
Нобита: Жианыг ирэхээс өмнө хэн нэгэн охиныг хайж олохгүй бол.
Жиан: Чи муу намайг тэнэг горилл гэсэн гэнэ ээ? Чамайг балбаад өгье л дөө.
Нобита: Хэн нэгэн, охин байна уу? Үгүй ээ, хэн ч байсан яах вэ.
Жиан: Яана гэнэ ээ? Нобита!
Эмгэн: Амжилт, амжилт! Амжилт, урагшаа! Урагшаа, урагшаа! Тулалд, тулалд!
Нобита: Май, чи!
Сүнэо: Хөөе, Жиан!
Эмгэн: Ви Ай Си Кей Өү Ар Уай! Виктори!
Нобита: Баярлалаа, эмээ. Баяртай!
Жиан: Яаж байна аа, чи муу?
Сүнэо: Яана гэнэ ээ?
Жиан, Сүнэо: Байз, хүлээ! Хөөе, хүлээж бай.
Сүнэо: Зугтаах болохоороо хурдан гэж яана аа.
Шизүка: Нобита хурдан юм аа. Нобита, энд...?
Нобита: Хэн нэгэн туслаач дээ.
Шизүка: Нобита.
Нобита: Шизүка, гуйлт байна аа. Дахиад...
Шизүка: Өө, Такэши ч бас гүйж... Амжилт, амжилт, Нобита! Амжилт, амжилт, Нобита!
Жиан: Хүлээж бай!
Шизүка: Амжилт, амжилт, Нобита! Амжилт, амжилт, Нобита!
Эмэгтэй 1: Тэр тамирчин ёстой сайн юм аа.
Эрэгтэй 1: Бүгдийг нь хол хаячихлаа.
Жиан: Ямар хүчтэй болчхов оо?
Сүнэо: Ёстой гүйцэхгүй нь ээ.
Дораэмон: Хааччихсан юм бол доо? Сүнэогийн гэрт ч байхгүй юм. Хөөх, гүйлтийн тэмцээн.
Хөтлөгч: За, удахгүй тамирчид буцаж ирэх цаг боллоо.
Шизүка: Нобита! Нобита! Нобита!
Хөтлөгч: Бурхан минь! Эхэнд орж ирсэн хүн бол дэмжигчтэй бага сургуулийн сурагч.
Дораэмон: Нобита, Шизүка 2 уу даа?
Хөтлөгч: Бариа руу орж байгаа энэ тамирчин хэн юм бол?
Нобита: Тийм ээ, чадлаа.
Хөтлөгч: Ялагчдаа баяр хүргэе! Ялалтын шалтгаан юу вэ?
Нобита: Дэмжлэг...
Хөтлөгч: Сэтгэгдлээ хэлээч.
Шизүка: Дэмжлэг болохоор...
Дораэмон: Ёстой үр дүнтэй юм аа.
Нобита аав: Нобита! Чи юугаа бодож байдаг юм бэ? Ийм орой болтол гадуур тоглоод, бас гэрийн даалгавраа ч хийгээгүй гэнэ шүү.
Нобита ээж: Яг тийм.
Нобита аав: Болохгүй шүү дээ.
Нобита ээж: Хань аа, илүү сайн загнаач дээ!
Нобита аав: Аан, за. Нобита! Өчигдөр ч, өнөөдөр ч хичээлээсээ хоцроод, муу дүн авсан гэж багш чинь залгаж хэлсэн байна.
Дораэмон: Нобита, нэлээн удах нь дээ.
Нобита: За, ингээд...
Нобита аав: Буруугаа хүлээ! Би чамд үргэлж хэлдэг биз дээ! Аав нь хүүхэд байхдаа...
Нобита ээж: Амжилт! Амжилт!
Нобита аав: Юу вэ?
Нобита ээж: Амжилт, амжилт, Нобита!
Нобита: Аав та ч гэсэн архи ууж согтоод, ээжид загнуулдаг биз дээ? Та ч бас буруугаа хүлээх юм биш үү?
Нобита аав: Аан, уучлаарай. Миний буруу.
Дораэмон: Төхөөрөмж ашиглахдаа чадварлаг гэж яана.
Сүнэо ээж: Уучлаарай. Намайг өршөөгөөч дээ.
Сүнэо: Ээж ээ, хоол яах юм бэ?!
Дораэмон 133-р анги
Дүрүүд
|
Дүр |
Тайлбар |
|
Дораэмон, Дора |
Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур |
|
Ноби Нобита |
Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй |
|
Шизүка (Минамото Шизүка) |
Нобитагийн хамгийн сайн найз охин |
|
Жиан (Года Такэши) |
Нобитагийн ангийн хүү, том биетэй |
|
Сүнэо |
Нобитагийн ангийн хүү, Жиантай нийлж Нобитаг дээрэлхдэг |
|
Сүнэо аав |
Сүнэогийн аав |
|
Сүнэо ээж |
Сүнэогийн ээж |
|
Ажилтан |
Амьтдын хүрээлэнгийн ажилтан |
|
|
|
Дораэмон 133-р анги
Сүнэо аав: Сүнэо, Хонэкава удамд морь унаж чадахгүй хүн зөвхөн чи байна!
Сүнэо: Гэхдээ...
Сүнэо ээж: Алив, Сүнэо. Айх хэрэггүй, унаад үз.
Сүнэо: Гэхдээ... Би морь, морийг... үзэн ядаж байна. Би өндөрлөг газрын сэвэлзэх салхинд хонгор морь Старлоныхоо хүчирхэг нуруун дээр мордоод... юутай ч зүйрлэшгүй сайхан шүү!
Жиан: Аргагүй л Сүнэо, гайхалтай юм аа.
Шизүка: Харин тийм, би ч бас унаж үзмээр л байна. Тийм ээ, Нобита?
Сүнэо: Шизүка чадахгүй ээ. Нобита бол бүр чадахгүй нь тодорхой.
Жиан: Тийм шүү, нээрээ.
Нобита: Амархан шүү дээ!
Бүгд: Юу?
Жиан: Нобита, чи морь унаж үзсэн юм уу?
Нобита: Тийм ээ.
Сүнэо: Худалч! Морь унах чинь хэцүү юм шүү.
Нобита: Үнэн гэж байна. Яг түүн шиг морь унасан юм чинь.
Бүгд: Пегасус уу?
Нобита: Тийм ээ, надад дассан Пегасус байдаг юм. Би үргэлж морио унаад, зугаацаж тоглодог юм.
Сүнэо: Пегасус унасан гэж үү дээ? Хэзээ, хаана?
Нобита: За байз, саяхан Африкт...
Сүнэо: Хөөх, Африкт Пегасус унасан юу уу? Атаархчихлаа. Би ч бас Пегасус унах юм сан.
Нобита: Нээрээ юу? Тэгвэл Дораэмоноос асуугаад унуулаад өгье л дөө.
Сүнэо: Худлаа хэлсэн бол хамрын чинь үсийг сүлжчихнэ шүү.
Нобита: За, ойлголоо доо.
Сүнэо: Тэгвэл хурдхан дагуулаад явахгүй юм уу?
Шизүка: Нобита, тийм юм амлаад зүгээр юм уу?
Нобита: Зүгээр ээ. Дораэмоноор хаана ч хүрдэг хаалга гаргуулахад л болно.
Шизүка: Пегасус бол уран зөгнөлийн амьтан шүү дээ. Дэлхийн өнцөг булан бүрд хайсан ч, хаана ч байхгүй шүү дээ. Бас мэдээж өнгөрсөн эсвэл ирээдүйд ч байхгүй шүү дээ.
Нобита: Нээрээ юу?
Сүнэо: Сэтгэл хөдөлж байна шүү. Пе-га-сус!
Нобита: Хүлээгээрэй! Саначихлаа. Нээрээ Дораэмон эзгүй байгаа юм байна шүү дээ.
Дораэмон: Тавтай морил.
Нобита: Сүнэо Пегасус унаж үзмээр гээд байгаа юм.
Дораэмон: Аан, тиймхэн зүйл юм уу?
Бүгд: Тиймхэн зүйл ээ?
Нобита: Пегасус дэлхийн хаана ч байдаггүй юм.
Дораэмон: Мэдэж байна аа.
Гарчиг: Амьтан судлах аяллын бүхээг
Дораэмон: За, сууцгаана уу. Харамсалтай нь зөвхөн 4 хүний суудалтай. Сугалаагаар шийдье.
Нобита: Таарлаа.
Шизүка: Таарлаа.
Жиан: Таарлаа.
Сүнэо: Таарсангүй. Арай ч дээ.
Шизүка: Сууж үзье.
Нобита: Тэгье.
Шизүка: Гоё байх даа.
Дораэмон: За, за, алив. Суусан бол суудлын бүсээ зүүгээд...
Сүнэо: Би заавал сууна!
Дораэмон: Болохгүй ээ! Явчихлаа. Энэ ч ноцтой асуудал болно доо.
Гарчиг: Уран зөгнөлт амьтдын хүрээлэн
Нобита: Сүнэо, ямар дураараа юм бэ?
Шизүка: Энэ машин хаашаа явж байгаа юм бол?
Жиан: Юу ч харагддаггүй ээ.
Сүнэо: Юу гээч нь болоод байгаа юм бол?
Жиан: Сүнэо, анхааралтай жолоод!
Сүнэо: Тэглээ гээд би сайн мэдэхгүй байна шүү дээ.
Жиан: Ямар 1 арга олооч!
Сүнэо: За, энэ ингээд...
Жиан: Бүгдээрээ зүгээр үү?
Шизүка: Сүнэо.
Жиан: Сүнэо, сэрээрэй.
Нобита: Бүр юу ч үгүй эвдэрчихлээ.
Жиан: Тэр ч тэглээ, гэхдээ энэ одоо хаанах вэ?
Шизүка: Хэзээ ч харж байгаагүй дүр зураг байна.
Жиан: Африк... лав биш байх, тийм ээ?
Нобита: Яагаад ч юм нэг л эвгүй санагдчихлаа.
Бүгд: Пегасус уу даа?
Шизүка: Үнэхээр байдаг юм байна.
Жиан: Догь юм аа.
Нобита: Хар л даа, нээрээ пегасус байгаа биз дээ?
Сүнэо: Тийм тэнэг юм, тэнэг юм... Аан, мэдлээ! Энэ тусгай зураг авалтад хэрэглэдэг хувцас байна. Дотор нь хүн байгаа... Гарцаагүй хаа нэгтээ цахилгаан... Алга. Ойлголоо, энэ зүүд юм байна. Хэн нэгэн нь намайг сайтар цохиод өг дөө, тэгвэл гарцаагүй сэрж чадна.
Нобита: Болох юм уу?
Сүнэо: Сэрээгүй байна. Бүр хүчтэй! Арай болоогүй.
Жиан: Тийм их сэрмээр байгаа юм бол надад даатгачих. Цохилоо шүү.
Сүнэо: Түр завсарлага авъя аа. Ёо, ёо... Зүүд биш юм байна.
Нобита: Харагдахгүй болчихлоо. Юу вэ?
Бүгд: Сүнэо!
Шизүка: Сүнэо?
Нобита: Тэр юу вэ? Пегасус уу?
Шизүка: Үгүй ээ, ганц эвэрт байна.
Нобита: Хөөх...
Жиан: Үнэхээр догь.
Нобита: Унаарай гэж хэлж байгаа юм байх даа?
Жиан: Тийм л юм шиг байна.
Шизүка: Гэхдээ 3 хүн унаж болох юм байх даа?
Жиан: Юу вэ? Та 2 яагаад над руу хараад байгаа юм бэ?
Бүгд: Тэр юу вэ?
Жиан: Энэ нэг л хачин биш үү?
Нобита: Хачин юм алга өө.
Жиан: Шизүка, хоёулаа солигдох уу?
Шизүка: Үгүй шүү.
Нобита: Сүнэо, чи хаана байна?
Шизүка: Сүнэо, хаа хүртэл шидэгдчихсэн юм бол оо? Хөөх, шидэт дагина байна!
Нобита: Эгдүүтэй юм аа.
Шизүка: Сайн байна уу, энүүгээр 1 хүү нисэж өнгөрсөн үү? Тийшээ юу? Маш их баярлалаа.
Нобита: Баярлалаа! Энэ ямар ертөнц юм бол оо?
Шизүка: Жаахан хачин ч гэлээ гайхалтай газар юм.
Нобита: Харин тийм. Тийм ээ, Жиан?
Жиан: Тийм ээ, тийм.
Сүнэо: Нээрээ л... би моринд үнэхээр дургүй! Юу вэ? Юу вэ? Аан, үнэг үү дээ? Юу, шидтэй үнэг юм уу? Хулуу! Энэ одоо ямар газар вэ? Жиан! Нобита! Шизүка! Түрүүчийн пегасус байна! Хөөе, золиг минь! Намайг өшиглөж зөндөө гай удлаа шүү. Үнэхээр амьд юм шиг байна. Үгүй ээ, үгүй ээ, тийм байх боломжгүй. Магадгүй... робот байх. Хаа нэгтээ товчлуур байх ёстой. Баас... Яаж байгаа чинь энэ вэ? Үнэхээр бүтэлгүй өдөр байна аа. Заваан юм аа! Нээрээ л жинхэнэ юм байна. Хөөе, байз л даа! Хөөе, бөгсөө сайн арч! Арай ч дээ. Брэндийн цамц ч сүйрлээ. Юу?
Шизүка: Сая Сүнэогийн дуу сонсогдоогүй юу?
Нобита: Тийм ч юм уу...
Шизүка: Очоод үзье.
Нобита: Тэгье.
Жиан: Би өөрөө алхаж чадна аа! Намайг буулгаач дээ.
Сүнэо: Туслаарай! Мэлхий юу даа? Авраарай! Яагаад заавал надад ийм зүйл... Хурдхан найзууд дээрээ очихгүй бол...
Нобита: Далай байна.
Шизүка: Энд байхгүй л байна даа. Шидэт дагина ийшээ ирсэн гэж хэлсэн юм сан.
Жиан: Хар даа, тэр юу вэ?
Шизүка: Тэр... лусын дагина байна шүү дээ! Та 1 хүүг хараагүй биз? Энэ...
Нобита: Сүнэогийн гутал мөн байна. Арай далайд уначихсан юм байх даа?
Шизүка: Арай ч дээ.
Жиан: Сүнэо! Юу, юу вэ?
Нобита: Газар хөдлөлт үү?
Шизүка: Тэр хар даа!
Ажилтан: Хөөе, чи! Зочдыг айлгаж болохгүй гэж хэлсэн биз дээ?
Бүгд: Дораэмон!
Дораэмон: Та нар дураараа нисээд явчхаар аюултай шүү дээ.
Нобита: Гэхдээ...
Ажилтан: Дүрмийн дагуу цэцэрлэгт хүрээлэнд аяллын бүхээгээс буух хориотой.
Бүгд: Цэцэрлэгт хүрээлэн?
Дораэмон: Өө, нээрээ тийм. Та нарт хэлээгүй байсан билүү? Энэ бол 22-р зууны уран зөгнөлт амьтдын хүрээлэн байгаа юм.
Бүгд: Амьтдын хүрээлэн?
Ажилтан: Тийм ээ. 22-р зууны шинжлэх ухаан, технологийн ололтоор уран зөгнөлт амьтдыг бүтээж, тэднийг сул чөлөөтэй байлгадаг юм. Дэлхийн өнцөг булан бүрийн олон янзын уран зөгнөлт амьтад байгальд амьдарч буй байдлыг сонирхож болох сэдэвт цэцэрлэгт хүрээлэн гэсэн үг.
Дораэмон: Аяллын бүхээгт суувал, аль ч эрин үеэс ирэх боломжтой. Харин энэ хүн амьтдын хүрээлэнгийн ажилтан. Энэ удаа онцгой нөхцөл байдал үүссэн учраас тусламж гуйсан юм.
Бүгд: Биднийг уучлаарай.
Ажилтан: Цаашдаа болгоомжтой явцгаагаарай.
Дораэмон: Ингэхэд Сүнэо яасан бэ?
Нобита: Харин тэр... Пегасуст өшиглүүлээд, хаа нэгтээ алга болчихсон.
Дораэмон: Яана аа? Та олж чадах уу?
Ажилтан: Энэ машинаар л хайхаас өөр арга алга даа. Нөгөө газар оччихоогүй л байгаасай даа...
Бүгд: Ямар газар?
Ажилтан: Энэ урд салангид арал байдаг юм. Харанхуй болохоор тэнд догшин уран зөгнөлт амьтад идэвхтэй болдог аюултай газар байгаа юм.
Сүнэо: Ээж ээ... Харайгаад гүйвэл нөгөө талд нь гарч чадах болов уу? Угаасаа өөр сонголт байхгүй бололтой. Яана аа, юу вэ? Энэ одоо юу вэ? Ээж ээ...!
Ажилтан: Хүүхдүүд ээ! Энд аюултай учраас даруйхан буцацгаа!
Жиан: Сүнэо аюулд орчхоод байхад, зүгээр суугаад байж чадахгүй ээ.
Нобита: Харин тийм. Бас нэлээн харанхуй болчихлоо.
Шизүка: Аюултай зүйл тохиолдоогүй бол сайн сан.
Дораэмон: За, хуваагдаад хайцгаая.
Жиан: Сүнэо, одоохон очлоо. Хүлээж байгаарай!
Сүнэо: Саяных юун мангас вэ? Бас юу вэ? Юу вэ, дахиад л чи юу? Хүн айлгаад хаячих юм! Чамаас болж олон юмтай тулгарсан шүү. Хөдөлж чадахгүй байгаа юм уу? Ээ, балар аа. Яая даа, ёстой нэг. Зөндөө бэрхшээл учруулсан байхад, би ч сайн хүн юм даа. Талархах хэрэгтэй шүү! Юу ч хэлэхгүй шив. Яана аа? Яана аа? Новш, новш, новш. Зугтаарай! Новш, новш, новш, новш. Баярлалаа. Ураа! Энэ чинь том биетэй л болохоос тийм сүртэй биш юм шив дээ. Намайг морд гэж үү? Чадахгүй ээ. Зогс! Зогсоорой! Баларлаа! За, за. Болж байна. Зүгээр ээ. Би айхгүй! Урагшаа! Би чадлаа!
Нобита: Сүнэо.
Шизүка: Пегасус унаж байна шүү дээ.
Жиан: Сүнэо, чи шүү!
Сүнэо: Явцгаая. Тийм ээ. Тэгээд л... бид 2 хамгийн шилдэг хамтрагчид болсон юм. Тийм ээ? Ичих хэрэггүй дээ. Зүгээр, зүгээр... Сайн ажиллаа.
Дораэмон 134-р анги
Дүрүүд
|
Дүр |
Тайлбар |
|
Дораэмон, Дора |
Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур |
|
Ноби Нобита |
Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй |
|
Шизүка (Минамото Шизүка) |
Нобитагийн хамгийн сайн найз охин |
|
Жиан (Года Такэши) |
Нобитагийн ангийн хүү, том биетэй |
|
Сунэо |
Нобитагийн ангийн хүү, Жиантай нийлж Нобитаг дээрэлхдэг |
|
Жиан ээж |
Жианы ээж |
|
Хулгайч |
Ирээдүйгээс ирсэн хулгайч |
|
Мэдээлэгч |
Дэлгэц дээр шуурхай мэдээ хүргэсэн робот |
|
Цагдаа |
Цаг хугацааны эргүүлийн цагдаа |
|
|
|
Дораэмон 134-р анги
Шизүка: За, цохилоо шүү.
Нобита: Наашаа, наашаа.
Сүнэо: Гайхалтай, ийм хурдан нахиалчихлаа. Аргагүй л Франц үр өөр юм аа. Юу вэ энэ чинь? Байж боломгүй юм.
Гарчиг: Ирээдүйн ертөнцийн нууцлаг хүн
Дораэмон: Юу? Би юу гэж тэгэх юм бэ?
Нобита: Тэгвэл хэн тэгсэн гэж? Дораэмон л тийм зүйл хийж чадна шүү дээ.
Шизүка, Сүнэо: Тийм шүү. Яг тийм.
Дораэмон: Гэхдээ би биш ээ!
Нобита: Дораэмон л ганцхан хийж чадах зүйлийг өөр хэн хийх юм бэ?
Дораэмон: Би тэрийг мэдэхгүй ч, ямар ч байсан би тэгээгүй гээд байна. Би биш! За яах вэ, тэгээд байх юм бол жинхэнэ хэрэгтнийг би олоод өгье л дөө. Үүнийг томруулдаг гэрэл ашиглан том болгосон бололтой.
Нобита: Харсан биз, одоо ч мэдэхгүй дүр эсгэх санаатай юу?
Гарчиг: Жижгэрүүлэгч гэрэл
Шизүка: Нээрээ хачин л юм даа.
Бүгд: Юу?
Дораэмон: Хөөрхөн юм аа. Чамайг хэн гэдэг вэ?
Шизүка: Нобита.
Нобита: Туслаарай.
Гарчиг: Хувьсал эргэлтийн цацраг
Шизүка: Дора, наадах чинь юу вэ?
Дораэмон: Амьтдын хувьсаж өөрчлөгдсөн эсвэл эргээд хэвдээ орсон дүр төрхийг ажиглалт хийх зориулалттай хэрэгсэл байгаа юм. Хэн нэгэн үүнтэй адил хэрэгслийг ашигласан нь гарцаагүй.
Шизүка: Тэгвэл Дора хэрэгтэн биш гэсэн үг үү?
Дораэмон: Мэдээж шүү дээ!
Нобита: Тэгвэл жинхэнэ хэрэгтэн хэн болж байна?
Дораэмон: Хувьсал эргэлтийн цацрагийг холоос ашиглах боломжгүй л дээ.
Сүнэо: Гэхдээ энэ хавьд биднээс өөр хүн байхгүй байна шүү дээ.
Нобита, Дораэмон: Аан мэдлээ, үл үзэгдэгч нөмрөг!
Шизүка: Нээрээ ул мөр нь үлдсэн байх.
Гарчиг: Мөр олдог шил.
Дораэмон: Энэ байна. Алив, дагаад явцгаая. Ийшээ.
Сүнэо: Энэ чинь одоо юу вэ?
Дораэмон: Хэрэгтний заль мэх байна.
Нобита: Хараач, бүх юмс буруу харчихсан байна.
Шизүка: Ёстой завтайдаа л ингэх байх даа?
Нобита: Жианы ээж байна.
Жиан ээж: Өө, хүүхдүүд ээ, манай Такэшиг хараагүй биз?
Бүгд: Үгүй ээ, хараагүй.
Жиан ээж: Өө, тийм үү? Ёстой нэг! Хүргэлт даалгасан юм сан. Хаагуур тэнүүчлээд яваа юм бол доо? Тус болоод ч өгчихгүй юм, олдвол чамайг зүгээр орхихгүй дээ.
Шизүка: Нээрээ Такэши харагдаагүй шүү, тийм ээ?
Сүнэо: Тийм ээ, хамаагүй л дээ.
Шизүка: Юу, бүтэн тойроод эргээд ирчихлээ.
Сүнэо: Өө, Жиан.
Жиан: Сайн уу? Та хэд цугларчихсан юу хийж байгаа юм бэ?
Дораэмон: Гарцаагүй. Энэ ул мөр Жианых мөн байна.
Нобита: Гэхдээ Жианд ирээдүйн хэрэгсэл юу ч байхгүй шүү дээ.
Дораэмон: Жиан, чи миний халааснаас асуулгүй ямар нэгэн хэрэгсэл аваагүй биз?
Жиан: Тийм боломж байхгүй биз дээ? Хар л даа.
Дораэмон: Тийм байна аа.
Жиан: Тийм байгаа биз дээ? За, би ч гэртээ харья даа. Баяртай, дараа уулзъя.
Дораэмон: Хөлийн мөр бол гарцаагүй Жианых. Яаж ирээдүйн хэрэгсэл авсныг харин мэдэхгүй юм.
Сүнэо: Араас нь дагаад явбал ямар вэ?
Нобита: Тийм шүү, хэрвээ Жиан хэрэгтэн бол удахгүй дахиад хэрэгслийг ашиглана байх.
Шизүка: Газар дээр нь барина гэсэн үг үү?
Бүгд: Тийм ээ.
Дораэмон: За, тэгвэл... Өө, биш ээ...
Гарчиг: Үл үзэгдэх нөмрөг
Жиан: Та да, да.
Дораэмон: Юу? Хөнгөн болгодог бээлий байна.
Бүгд: Яагаад...?
Дораэмон: Үнэхээр Жиан хэрэгтэн байжээ?
Жиан: Юу вэ? Тэгээд юу гэж?
Дораэмон: Чи наад ирээдүйн хэрэгслээ хаанаас авсан юм?
Жиан: Маш хэрэгтэй цүнх олсон юм. Дотор нь дүүрэн ирээдүйн хэрэгсэл байгаа.
Шизүка: Олсон юм бол эзэнд нь буцааж өгөхгүй бол болохгүй шүү дээ.
Нобита: Тийм шүү!
Жиан: Миний юм бол миний юм. Олсон юм ч гэсэн миний юм.
Дораэмон: Ямартай ч энэ цүнх Жианд байж болохгүй. Би хадгалж байя.
Жиан: Битгий горьд. Ийм гоё юмыг зүгээр л өгчихнө гэж байхгүй шүү!
Гарчиг: Уураглагч олс
Дораэмон: Ашгүй барьчихлаа.
Жиан: Баригдчихав уу?
Нобита: Дораэмон, ямар 1 юм хий л дээ.
Дораэмон: Боломжгүй ээ. Энэ бол ямар ч том амьтныг жижгэрүүлээд оруулах зориулалттай урхи байгаа юм.
Сүнэо: Арай ч дээ. Жиан, хүсээд байсан тоглоомыг чинь өгье, ганцхан намайг гаргачих, тэгэх үү?
Жиан: Сайхан л сонсогдож байна, гэхдээ харамсалтай нь би гаргах аргыг нь мэдэхгүй ээ.
Бүгд: Үгүй ээ. Битгий л дээ.
Жиан: Ингээд саад болох хүнгүй боллоо. За, баяртай. Би бол хамгийн хүчтэй. Би бол ялагдашгүй. Дэлхийг эзлэх ч мөрөөдөл биш.
Дораэмон: Ёстой балай юм...
Жиан: Энэ юу юм бол?
Бүгд: Ёо, ёо, чих.
Дораэмон: Танд маш их баярлалаа.
Хулгайч: Чи чинь 22-р зууны хүүхэд асрагч робот уу даа?
Дораэмон: Тийм ээ, намайг Дораэмон гэдэг. Жаахан шалтгаан гараад би Нобитаг харж байгаа юм.
Нобита: Та хэн бэ?
Хулгайч: Би ч бас 22-р зуунаас ирсэн. Үнэндээ... Олон улсын шинжлэх ухааны төвөөс шинэ загварын дөрвөн хэмжээст цүнх хулгайлагдчихсан юм. Би түүнийг мөшгөж байгаа юм.
Сүнэо: Тэгвэл та мөрдөгч үү?
Хулгайч: За нэг тиймэрхүү. Ингэхэд сая та нарыг урхинд оруулсан хүн хэн байсан бэ?
Нобита: Жиан гэдэг маш зэрлэг, муу хүн байгаа юм.
Сүнэо: Ирээдүйн хэрэгсэл агуулсан цүнх олчихсон, нууцаар хулгай хийнэ гэж байна билээ.
Хулгайч: Ёстой асуудал болох нь. Жиан одоо хаана байна?
Нобита: За байз...
Сүнэо: Дахиад л хаа нэгтээ хорон зүйл хийж яваа байх.
Хулгайч: Тэгвэл Жианы харагдах байдлыг хэлээд өгөөч.
Дораэмон: Аан за, цаг хугацааны телевизээр үзүүлье.
Нобита: Энэ, энэ хүн.
Хулгайч: За, ойлголоо. Ингэхэд, мөрдлөгийн ажилд та нар ч бас тус болохгүй биз?
Дораэмон: Мэдээж тэгье.
Хулгайч: Тийм үү? Гялайлаа. За тэгэхээр Дораэмоныг тусгай мөрдөгчөөр томилъё. Мөрдөгчийн тэмдгээ хүлээн авна уу.
Дораэмон: За.
Хулгайч: Жианыг олбол товчлуурыг дараарай. За, амжилт хүсье!
Бүгд: Мэдлээ, гүйцэтгэе.
Дораэмон: Бүгдээрээ хуваагдаад хайцгаая.
Бүгд: Тэгье.
Мэдээлэгч: Шуурхай мэдээ ирлээ! Шуурхай мэдээ ирлээ!
Шизүка: Юу юм бол?
Мэдээлэгч: Олон улсын шинжлэх ухааны төвөөс өндөр хүчин чадалтай тэсрэх бөмбөгийг хулгайлж, цаг хугацааны эргүүлээс эрэн сурвалжлагдаж буй гэмт хэрэгтэн 21-р зуунд нууцаар орогнож байгаа гэсэн мэдээлэл ирлээ.
Шизүка: Юу, энэ хүн чинь?
Сүнэо: Саяны мөрдөгч байна.
Дораэмон: Биш ээ, гэмт хэрэгтэн юм байна.
Мэдээлэгч: Хулгайлагдсан бөмбөгийг сүүлт од зэрэг томоохон огторгуйн биетүүд дэлхийтэй мөргөлдөх эрсдэлтэй үед ашиглах гэж бүтээсэн зүйл юм. Энэ жишээ загвар бөгөөд хэрвээ дэлхий дээр дэлбэрвэл дэлхийг ч устгаж чадах хангалттай хүч чадалтай билээ.
Нобита: Арай энэ бөмбөг нөгөө цүнхэнд байгаа болов уу?
Дораэмон: Түрүүний хүн үүнийг буцааж авах санаатай юм байна.
Нобита: Баларсан!
Дораэмон: Яана аа, би... Жианыг заагаад өгчихсөн шүү дээ. Юуны чинь тусгай мөрдөгч вэ, муу...
Шизүка: Яасан бэ?
Дораэмон: Салдаггүй ээ.
Шизүка: Ямартай ч хурдхан Такэшиг олъё.
Дораэмон: Тийм шүү.
Нобита: Тэр хүнээс түрүүлж Жианыг олохгүй бол Жиан аюулд орлоо.
Дораэмон: Тийм шүү.
Сүнэо: Тэр ч яах вэ, хэрвээ Жиан бөмбөгийн товчийг дарчихвал яах вэ...
Жиан: Энэ юун товчлуур юм бол доо?
Дораэмон: Хурдлаарай!
Сүнэо: Жиан!
Сүнэо: Жиан!
Сүнэо: Жиан!
Шизүка: Такэши! Хааччихав аа? Такэши!
Нобита: Жиан! Хөөе, Жиан! Жиан!
Дораэмон: Үүл үүсгэгч хий ашигласан юм шив?
Жиан: Юу вэ, энэ бөмбөг биш юм уу? Сонин товчлууртай юм байна. За, яадаг юм. Хэмжээ нь ч яг таарсан юм.
Дораэмон: Хөөе, болохгүй ээ! Хүлээгээрэй, байз.
Жиан: Яаж байгаа чинь энэ вэ, Дораэмон? Гэнэт чанга орилоод байхаар анхаарал сарнина биз дээ?
Дораэмон: Үгүй ээ, битгий! Цохиж болохгүй ээ!
Жиан: Ядаргаатай юм бэ! Хүн сайхан цохих дасгал хийж байхад битгий саад болоод бай!
Дораэмон: Наадахыг чинь цохиж болохгүй ээ!
Жиан: Яагаад вэ? Энэ товчлуур шиг юм байхгүй бол илүү дээр байсан юм. Хөөе, яагаад байгаа юм бэ? Дуугаа тат, би юу хийхээ өөрөө мэднэ.
Дораэмон: Болохгүй гээд байхад даа.
Жиан: Новш гэж. Яагаад байгаа юм бэ, Дораэмон?
Дораэмон: Ашгүй аврагдлаа.
Хулгайч: За, энэ чинь...
Дораэмон: Хэзээ дээ...?
Хулгайч: Сайн байна, гайхалтай. Тусгай мөрдөгч маань маш хурдан Жианыг олжээ дээ?
Жиан: Миний нэрийг яаж мэдсэн юм?
Дораэмон: Аан нөгөө... их олон юм болсон...
Хулгайч: За, одоо цүнхийг буцаагаад өгнө үү.
Жиан: Юу, цүнх үү? Үгүй шүү.
Хулгайч: Наадах чинь хулгайлагдсан зүйл. Эзэнд нь буцааж өгөх ёстой биз дээ?
Дораэмон: Аан тэр тухайд мөрдөгч өө... Яривал их урт түүх болно л доо...
Хулгайч: Яасан бэ?
Дораэмон: Үнэндээ сонирхолтой мэдээтэй...
Хулгайч: Энэ удаад хэт урт ярианаас зайлсхийх хэрэгтэй байна.
Жиан: Юу? Юу вэ, Дораэмон? Юу гээд байгаа юм бэ?
Хулгайч: За, одоо буцаагаад өг дөө.
Шизүка: Баларлаа! Хар даа, хэрэгтэн.
Нобита: Олдчихсон байна шүү дээ.
Сүнэо: Яах вэ, Нобита?
Нобита: Би яаж мэдэх юм бэ?
Хулгайч: Аан, ойлголоо. Чи ямар нэгэн шагнал хүсээ юу? Болно оо, хангалттай шагнах болно.
Жиан: Хур-дан-зу-гт. Яагаад тэр вэ?
Дораэмон: Чангаар хэлж болохгүй шүү дээ.
Хулгайч: Миний хэн болох илчлэгдсэн бол одоо яая гэх вэ. Би уг нь хүч хэрэглэхийг хүсээгүй юм. Алив, цүнхийг өг! Үгүй бол...
Нобита: Байз!
Сүнэо: Муу хүн гуай, бэлдээд!
Шизүка: Дора, зугтаарай.
Хулгайч: Новш гэж.
Дораэмон: Найзууд аа.
Жиан: Зүгээр үү?
Хулгайч: Дараагийн удаа алдахгүй шүү. Алив, цүнхийг өг.
Дораэмон: Өөр арга алга аа, Жиан. Өгчих.
Жиан: Арай гэж гоё юм оллоо гэж бодсон чинь... За, яах вэ. Буцаагаад өгчихвөл болоо биз дээ? Май!
Дораэмон: Одоо зугтаарай!
Хулгайч: Зугтаалгахгүй шүү. Яадаг золиг вэ. За, яах вэ. Буцаагаад авчихсан юм чинь тэд нарын хэрэг байхгүй. Энэ одоо юу вэ? Новш! Баахан хогоор дүүргэчихсэн юм уу? Чөтгөр ав, чухал тэсрэх бөмбөг алга. Хаашаа ч зугтсан байлаа гээд шууд олдоно оо, та нар.
Сүнэо: Амжилттай зугтаж чадсан бололтой.
Жиан: Саяны хүн хэн гээч нь вэ?
Дораэмон: 22-р зууны хулгайч байгаа юм. Сая Жианы халаасандаа хийсэн юмыг хулгайлаад, цаг хугацааны эргүүлд эрэн сурвалжлагдаж байгаа.
Жиан: Аан, энийг үү?
Шизүка: Болохгүй ээ, Такэши. Боль!
Жиан: Яав аа? Хүн цочоочих юм.
Дораэмон: Жиан, наадах чинь микро тэсрэх бөмбөг.
Нобита: Дэлхийг сүйрүүлэх хэмжээний чадалтай гэсэн.
Жиан: Тэсрэх бөмбөг өө!?
Сүнэо: Унагав аа, унагааж болохгүй шүү!
Жиан: Мэдэж байна аа.
Дораэмон: Ашгүй дээ.
Сүнэо: Үгүй ээ, Дораэмон, ашгүй биш бололтой.
Дораэмон: Яаж бид нарын хаана байгааг...?
Нобита: Дораэмон, наад тэмдэг чинь.
Дораэмон: Энэ дохио дамжуулагч юм байна. Болдоггүй ээ.
Хулгайч: Зугтаад нэмэргүй шүү. Тэсрэх бөмбөгийг нааш нь өгөөдөх.
Дораэмон: Инээдтэй юм битгий ярь. Чам шиг муу хүнд юу гэж өгөх юм?
Хулгайч: За яах вэ, тэгвэл... үүнийг хүрт!
Дораэмон: Салхины нөмрөг
Хулгайч: Хэр удаан тэсэх бол доо?
Дораэмон: Салхины нөмрөгөөр тэмдгийг авч чадлаа. Одоо, зугтаарай!
Хулгайч: Байз.
Жиан: Яана аа, гүйцэгдэх нь ээ.
Дораэмон: Моторын багц
Нобита: Хөөх, хурдан байна шүү. Ингэвэл гүйцэгдэхгүй шүү.
Хулгайч: Харин надад шугаман моторт карт бий.
Дораэмон: Төмөр замын гарц.
Сүнэо: Болсонгүй ээ, нөлөөлөхгүй байна.
Дораэмон: Нисдэг сэнс
Шизүка: Дора, гүйцэгдэх нь байна.
Дораэмон: Новш, сүүлийн үеийн загвартай өрсөлдөж дийлэхгүй нь ээ!
Нобита: Дораэмон, ямар нэгэн юм хий л дээ!
Дораэмон: Тэгж хэллээ гээд... Аан, нээрээ тийм. Гүнжид цэцгийн сам. Нээрээ, надад үс байхгүй шүү дээ. Ёо, ёо, хийгээгүй байснаас дээр байж чадсан болов уу?
Бүгд: Дораэмон!
Жиан: Чи зүгээр үү?
Дораэмон: Ямартай ч зүгээр ээ.
Хулгайч: Алив, одоо харин тэсрэг бөмбөг өгөөдөх. Энэ дотор хийгээдэх! Хэрвээ үгэнд орохгүй бол амьд үлдэхгүй гэж мэд.
Жиан ээж: Хөөе, Такэши! Энд дэмий тэнээд цаг үрж байсан юм бий?
Жиан: Яана аа, ээж! Намайг өршөөгөөч.
Жиан ээж: Байз, чи нээрээ үнэхээр...
Хулгайч: Яаж байна аа?
Жиан: Гуйя, тэсрэх бөмбөг энэ тэр бүгдийг нь өгье, туслаач дээ.
Бүгд: Урвагч!
Жиан ээж: Хэн болохыг мэдэхгүй ч, саад хийвэл зүгээр өнгөрөөхгүй шүү! Алив, Такэши. Наашаа хүрээд ир!
Хулгайч: Новш гэж, юу болоод байгаа юм бэ? Бүү хөдөл! Энийг харахгүй байна уу, авгай минь?
Жиан ээж: Авгай гэнэ ээ? Дахиад хэлээд үз л дээ.
Дораэмон: Май, цүнх бас тэсрэх бөмбөг.
Цагдаа: Баярлалаа, туслалцаа үзүүлсэнд талархаж байна.
Дораэмон: Үгүй дээ, тэр 2 хүний л ач.
Жиан: Би тэр цүнхийг олсон шүү дээ. Олсон хүн нь 10% авах ёстой биз дээ?
Жиан ээж: Явъя!
Жиан: Ёо, ёо.
Нобита: Жиан ч яагаад ч бууж өгөхгүй юм аа.
Дораэмон: Ирээдүйн хэрэгсэлтэй болмоор байгааг нь ч ойлгож байна л даа.
Жиан: Ёо, ёо. Гуйж байна. Ядаж ганцхан юм өгчих л дөө.
Жиан ээж: Битгий маяглаад бай! Өнөөдөр ёстой өршөөлгүй гэж мэд.
Жиан: Өршөө, ээж ээ! Намайг өршөө л дөө.
Бүгд: Хурдан эдгээрэй.
Back to episodes Go home