Дораэмон хүүхэлдэйн кино 129-р анги
Дүрүүд
|
Дүр |
Тайлбар |
|
Дораэмон |
Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур |
|
Ноби Нобита |
Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй |
|
Минамото Шизүка |
Нобитагийн хамгийн сайн найз охин |
|
Сунэо |
Нобитагийн ангийн хүү, Жайантай нийлж Нобитаг дээрэлхдэг |
|
Года Такэши (Жайан) |
Нобитагийн ангийн хүү, том биетэй |
|
Ноби Тамака |
Нобитагийн ээж |
|
Ошизү |
Шизүкатай адилхан охин |
|
Такэүчи |
Жайантай адилхан хүү |
|
Сүнэмару |
Сүнэотой адилхан хүү |
Нобита: 28, 29, 30, 31, 32, 33, 34
Дораэмон: Нобита, ижил хэмжээгээр алхахгүй бол болохгүй шүү.
Нобита: Ойлголоо доо, за байз...37 байсан бил үү?
Дораэмон: Тийм.
Нобита: 37, 38
Жайан: Хөөе, юу хийж байгаа юм бэ?
Сүнэо: Юу хийгээд байгаа юм бэ?
Нобита: Чимээгүй бай л даа, тоогоо алдах нь байна.
41, 42
Сүнэо: Хөөе, Дораэмон?
Жайан: Хурдан хэлээч. Юугаа хийгээд байгаа юм?
Дораэмон: Эрдэнэсийн хайлт.
Хоёул: Сонирхолтой юм аа.
Нобита: 51, 52, 53, 54
Сонин юм аа, яаж ч тоолсон энд ирээд байх юм.
Дораэмон: Болохгүй байна уу?
Жайан: Улаан машинтай байшингаар баруун эргээд
50 алхам яв.
Ийм даалгавар биелүүлэх юм уу?
Дораэмон: Хаана алдчихсан юм бол оо?
Шизүка: Хөөе, бүгдээрээ юу хийж байгаа юм?
Нобита: Гол нь энэ байна.
Улаан машинтай айлаар баруун эргэ гэж
бичсэн байгаа ч энд зам байхгүй байгаа юм.
Шизүка: Аан, магадгүй тэр буланг байгаа
Сато гуайнх юм болов уу?
Нобита: Цэнхэр машинтай юу?
Шизүка: Үгүй ээ, шинэ жил хүртэл улаан машинтай
байсан. Магадгүй шинэ машин авсан байх.
Нобита: Тийм байсан юм уу?
Бүгд: 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8
Нобита: Ахиад жаахан л...
Дараагийн уулзвараар эргээд эхний байшин.
Ээ, юу вэ? Өөрийнхөө гэрт хүрээд ирлээ шүү дээ.
Сүнэо: Тэгвэл, орох хаалганаас зүүн тийш
12 алхам явбал...
6, 7, 8, 9, 10, 11, 12
Жайан: Модны доор нүх ух. Алдаа алга.
Хөөх, ямар нэгэн юм байна шүү.
Сүнэо: Ваар байна.
Нобита: Тийм ээ! Урт хугацаанд хайсан минь хэрэг боллоо.
Сүнэо: Энэ юу вэ?
Шизүка: Шинэ жилийн мөнгөний дугтуй?
Нобита: Тийм. Дан мөнгөний дугтуй байх нь
сонирхолгүй байх гээд энийг хийсэн.
Жайан: Нобита, шинэ жилээс хойш хэдэн өдөр
өнгөрсөн гэж бодоо вэ?
Нобита: Юу вэ?
Дораэмон: Хэдэн ширхэг байна.
Нобита: Зөндөө удаан зовсны эцэст...
Нээрээ тийм. Өнгөрсөн сар зээлж авсан
мөнгө хасагдсан байна.
Жинхэнээсээ эрдэнэс хайхаар явмаар байна.
Яагаав нөгөө үлгэрт гардаг...
Өвөг дээдэс нь сав дүүрэн алтан зоос булаад...
Дораэмон: Тийм, тийм, тийм.
Аав: Юу, өвөг дээдсийн нууж үлдээсэн зүйл ээ?
Нобита: Тийм. Нуусан газраа тайлбарлаад
хуйлаас бичиг хийдэг дээ?
Аав: Аан, тийм зүйл яриад байгаа юм уу?
Нобита: Тийм зүйл мэдээж байхгүй биз дээ?
Аав: Байгаа шүү.
Хоёул: Тэгээд, тэгээд!
Аав: За байз, аль нь байлаа?
Аан, энэ байна.
Хоёул: Гоё доо.
Аав: Бүнсэй 9-р оны шинэ оны эхний өдөр.
Эдогийн үе.
Нобизаэ үүнийг бичлээ.
Нобизаэ бол одоогоос 6 дахь үеийн өвөг дээдэс юм.
Тариаланч байсан ч гэсэн ноёдын хажууд
мөнгөтэй байсан юм шиг байна лээ.
Хоёул: Тэгээд?
Аав: Өглөөний нар туссан, оройн нар гэрэлтсэн
Ноби-Ноби уулд 3000 алтан зоос.
Хоёул: 3000 зоос?
Аав: Хөөе, хөөе.
Нобита: Нуусан газар нь хаана юм бол оо?
Аав: Үүнийг олохыг хүсэгч нь дараах зүйлийг дагаж мөрд
Хоёул: Дагана дагана.
Аав: Гэхдээ үүнээс цаашхи хэсэг нь
урагдаад байхгүй болчихсон.
Газар нь мэдэгдэж байсан бол
аль хэдийн ухаж авах байсан шүү.
Нобита: 3000 алтан зоос уу?
Одоо ч хаа нэгтээ булаастай байгаа байх даа.
Дораэмон: Газрыг нь мэдэж байсан бол...
Тийм шүү.
Цаг хугацааны машин.
Дораэмон: Бүсэй 9-р оны шинэ оны өдөр руу яваад.
Нобита: 3000 алтан зоос хүлээж байгаа даа.
Хоёул: Явцгаая.
Нобизаэмоны гэр.
Нобита: Энэ үед маш жижигхэн тосгон байсан юм байна шүү.
За, эхлээд Нобизаэмоны гэрийг олох ёстой.
Хэн нэгнээс асууж үзье.
Аан, уучлаарай.
Я-яасан юм бол?
Дорэмон: Ямар нэгэн байдал...
Эрэгтэй: Хөөе! Тэнд юу хийгээд байгаа юм бэ?
Сэжигтэй нөхдүүд байна. Бариад ав.
Дораэмон: Аа, аа, аа, б-бид хүн хайж байгаа болохоос
сэжигтэй этгээд биш ээ.
Эрэгтэй: Харахад л сэжигтэй хувцастай юм.
Хөөе чи. Тэр минжний юмыг аваатах.
Дораэмон: Би минж биш.
Эрэгтэй: Муусайн юмнууд. Дээрэмчдийн бүлэглэл
байх нь гарцаагүй. Бариад ав.
Бүгд: За, бариад авъя.
Зогс.
Дораэмон: Нобита?
Эрэгтэй: Зугтаалгаж болохгүй.
Бариад ав.
Нобита: Бид дээрэмчин биш шүү.
Дораэмон: Нобита?
Эрэгтэй: Тийшээ яваарай.
Ошизү: Ийшээ.
Дораэмон: Араас хөөхгүй байх шиг байна.
Нобита: Тусалсанд баярлалаа.
Юу вэ, Шизүка юу?
Ошизү: Ээ? Үгүй ээ! Би Шизүка биш, Ошизү.
Нобита: Ошизү гэж үү?
Дораэмон: Шизүкатай маш адилхан юм байна.
Нобита: Тийм байна.
Нобита: Намайг Нобита гэдэг.
Дораэмон: Намайг Дораэмон гэдэг.
Ошизү: Нобита та хоёр нинжа юм уу?
Сая тэнгэрээр ниссэн биз дээ?
Би ч бас нинжагийн бэлтгэл хийвэл
тэнгэрээр нисэж чадах болов уу?
Би ядаж ганц удаа шувуу шиг
тэнгэрээр нисэж үзмээр байна.
Нобита: Тийм шүү, Дораэмон.
Бидэнд тусалсан болохоор...
Дораэмон: Тийм шүү.
Ошизү: Гайхалтай! Гайхалтай!
Нобита: Үүнийг такекоптер гэдэг юм.
Олон төрлөөр нисэж чадна шүү.
Ошизү: Аа, үнэхээр хөгжилтэй байлаа.
Нобита: Тэнгэрээр нисэх амархан байгаа биз дээ?
Дораэмон: Ээ, Нобита. Бидэнд тоглох цаг байхгүй
гэж бодож байна.
Нобита: Тийм, тийм.
Ошизү, бид нар Нобисаэмон гуйан гэрийг
хайж байгаа юм мэдэх үү?
Ошизү: Мэдэлгүй яахав. Түүний хүү Нобисакутай
найзууд шүү дээ.
Энэ байна.
Түр хүлээж байгаарай.
Сайн байна уу, Ошизү байна.
Нобита: Тийм их мөнгөтэй айл шиг харагдахгүй л байна даа.
Дораэмон: Харин тийм.
Ошизү: Эзгүй байх шиг байна.
Нобисакү ч гэсэн гадагшаа явсан юм шиг байна.
Хоёул: Хөөе, Ошизү?
Асуудал үүслээ.
Дораэмон: Жайан, Сүнэо хоёртой яг адилхан.
Ошизү: Такэүчи, Сүнэмару яагаад ингэтлээ сандраа вэ?
Сүнэмару: Том хэрэг гарлаа!
Нобисакүг дээрэмчид хулгайлчихлаа!
Такэүчи: Нобисакү эрдэнэсийн байршлыг бичсэн
хуйлаастай байсан.
Ошизү: Эрдэнэс ээ?
Такэүчи: 3000 ширхэг алтан зоос гэсэн шүү.
Ошизү: Яагаад тийм зүйл байдаг бил ээ?
Одоо яах вэ? Аав ээж хоёр
талбай руу явсан гэртээ байхгүй байна.
Сүнэмару: Эхлээд хэн нэгэнд мэдэгдэх ёстой байх.
Нобита: Үгүй ээ, тийм зав байхгүй.
Өвөг дээдэст маань ямар нэг зүйл тохиолдож
болохгүй! Шууд туслахаар явъя.
Тэкэүчи: Юу...
Энэ хоёр хэн бэ?
Ошизү: Нобита, Дораэмон хоёулаа нинжа шүү.
Сүнэмару: Сонин юм аа.
Нобита: За, Нобисакуг хулгайлсан газар руу
биднийг аваачаач.
Бид заавал аврах болно.
Ошизү: Хөөх, Нобита үнэхээр зоригтой юм аа.
Нобита: Үгүй ээ... тийм ч биш ээ.
Такэүчи: Хэрэв тийм бол, бид ч гэсэн
Нобисакуг аврахаар явъя.
Сүнэмару: Тэгье.
Дораэмон: Яах бол гэж бодохоос аймаар юм.
Тэкэүчи: Энэ байна.
Сүнэмару: Одоо яах бил ээ?
Нобита: Яах вэ, Дораэмон?
Дораэмон: За тэгвэл... хүчит үнэрлэгч хамар.
Үүгээр үнэрийг нь дагаад явъя.
Ийшээ байна.
Такэүчи: Гайхалтай! Үнэхээр нинжа юм аа.
Дээрэмчин: 20, 21, дараа нь баруун тийш 8 алхам.
1, 2, 3, 4, 5, 6
Тахилын шүтээнийг хучсан нүхэнд ор.
Тахилын шүтээн алга байна.
Эрэгтэй 1: Хачин юм.
Эрэгтэй 2: Тахилын шүтээн бол ийшээ биш үү?
За, тийшээ.
Эрэгтэй 3: Энд ч бас байна шүү дээ.
Дээрэмчин: Юу болоод байна вэ, энэ чинь!
Юу инээдтэй байна?
Чи нааш ир.
Ошизү: Нобисакү?
Бүгд: Чиш!
Нобисакү: Энийг хүүхдийн алхмаар бичсэн байна.
Том хүний алхамаар явбал
андуурах нь гарцаагүй.
Болохгүй дээ.
Дээрмчин: Тийм байсан юм уу?
Хөөе, энийг тайлаатах.
Эрэгтэй: За.
Нобисакү: 4, 5
Зүүн тийшээ 15 алхам
Хойшоо 20 алхам
4, 5
2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10
Энд байх.
Дээрэмчин: За, залуусаа, үргэлжлүүл.
Бүгд: За.
Юугаа хүлээгээ вэ? Хурдал.
Нобисакү: Хүлээгээрэй! Би орохыг хүсэхгүй байна.
Дээрэмчин: Юу гэнэ ээ?
Нобисакү: Миний мөнгө шүү дээ.
Дээрэмчин: Чинийх биш миний мөнгө за юу!
Нобита: Болохгүй ээ.
Дээрэмчин: Хэн нэгэн байна.
Бүгд: Бариад аваарай.
Эрэгтэй: Өнөөх чинь зугтаачихлаа.
Зугтаалгаж болохгүй шүү.
Хоёул: Намайг өршөөгөөрэй.
Нобисакү: Чи хэн бэ?
Такэүчи: Хөөе, Нобисакү. Нааш ир, нааш ир.
Нобисакү: Такэүчи?
Дораэмон: Юу хийгээд байгаа юм? Хурдан зугатаая.
Нобита: Дораэмон?
Дээрэмчин: Илүү ажил болгож байх юм аа.
Нобита: Б-би Нобисаку биш! Нобита байна!
Дээрэмчин: Хувцсаа сольсон ч биднийг хуурч чадахгүй.
Нобита: Наадах чинь...
Дээрэмчин: За үргэлжлүүлэх үү?
Нобита: За, ойлголоо.
Нобисакү: Аврагдлаа.
Ошизү: Гэхдээ Нобита тэр хоёр баригдчихлаа.
Туслахаар очихгүй бол болохгүй.
Сүнэмару: Хэн нэгэнд найдаад үлдээсэн нь дээр биш үү?
Такэүчи: Тийм ээ, тэд чинь нинжа биз дээ?
Өөрсдөө ямар нэг арга олох байх.
Ошизү: Нобисакү?
Нобита, Нобисакүг аврах гэж байгаад
ийм болсон шүү дээ.
Нобисакү: Гэхдээ...
Ошизү: Эр хүн шиг байгаач.
Нобисакү: Түр хүлээ л дээ, Ошизү.
Хоёул: Ошизү?
Дээрэмчин: За, яасан! Хурдан алх!
Нобита: Гэхдээ... хаашаа алхвал зөв юм бол оо?
Дээрэмчин: Хөөе.
Нобита: Замаа дуустал нь яв.
Дээрэмчин: Хаашаа явах уу?
Нобита: Зүүн тийшээ 32 алхам.
1, 2, 3, 4
Ошизү: Зүгээр байгаа?
Нобисакү: Ошизү?
Дээрэмчин: Айлгана гэнэ ээ?
Нобита: Уучлаарай, ийшээ юм байна.
1, 2, 3, 4, 5, 6, 7
Ошизү: Нобита?
Нобисакү: Түр хүлээ, Ошизү.
Би явна аа.
Ошизү: Нобисакү?
Нобисакү: Ошизүг аюулд оруулж болохгүй шүү дээ...
Тэгээд ч тэр Нобита гэдэг хүн...
танихгүй хүн шиг санагдахгүй байна...
Дээрэмчид энэ эрдэнэсийг хүсэж байгаа.
Энийг түүнд өгвөл аврагдах байх.
Сүнэмару: Тэгвэл сайн л байна.
Ийм үед чимээгүй байсан нь дээр байдаг юм.
Ошизү: Сүнэмару!
Сүнэмару: Том хүнд мэдэгдэхээр явсан нь дээр юм байна.
Ошизү: Нобисакү, зүгээр үү?
Нобисакү: Зүгээр ээ. Би айхгүй байна.
Ошизү: Нобисакү
Нобисакү: Би зүгээр ээ, зүгээр.
Нобита: Уучлаарай, дахиад нэг оролдоё.
Дээрэмчин: Энэ түрүүнээс хойш их сэжигтэй байна.
Юу вэ, энэ чинь!
Үргэлжлэл нь байхгүй байна.
Чи муу, ямар санаатай ингэсэн?
Нобита: Тэгээд би хэлсэн шүү дээ.
Хүн андуурсан байна гэж.
Дээрэмчин: Хүн андуурсан юм бол чиний хэрэг байхгүй.
Дораэмон: Больцгоо.
Эрэгтэй: Минж ярьж байна.
Дораэмон: Би минж биш.
Дээрэмчин: Муухай царайтай амьтантай
хамтад нь үгүй хийе.
Муухай царайтай амьтан,
чамайг ингээд дуусгая.
Нобисакү: Хүлээгээрэй.
Нобита: Нобисакү өвөө?
Дээрмчин: Нөгөө хүүхэд.
Нобисакү: Би эрдэнэсийн байршлыг зааж өгье.
Тийм болохоор тэр хүмүүсийг тавь.
Дээрэмчин: За яахав.
Нобисакү: 37, 38, 39, 40, 41, 42, 43, 44,
45, 46, 47, 48, 49
Дээрэмчин: Юу вэ гадагшаа гарах юм уу?
Нобисакү: 51, 52, 53, 54, 55, 56, 57, 58, 59, 60
Энд байна.
Дээрэмчин: Юу вэ? Тоглоод байгаа юм уу?
Анхны газар биш үү? Новш гэж.
Эрэгтэй: Нэг юм булаастай байна.
Нобисакү: За, бид ингээд...
Дээрэмчин: Аа тийм ээ, одоо хэрэггүй.
Нобита: Зальтай юм аа, амласан биз дээ?
Дээрэмчин: Мэдээж шүү дээ!
Дээрэмчин амлалт биелүүлээд яах юм.
Дайраад.
Бүгд: Ошизү?
Дораэмон: Бэлдээд.
Эрэгтэй: Ярьдаг минжнээс айхгүй шүү.
Дораэмон: Би минж биш.
Хүчит илд!
Нобисакү: Хөөх, ид шидтэй юм байна.
Дораэмон: Зүгээр ээ, гартаа барьж байхад л болно.
Хар бүс ба бүншин.
Нобита: За алив.
Дээрэмчин: Юу вэ? Мангас уу?
Алив, эднийг хурдан дар.
Эрэгтэй: Чи одоо яаж ч чадахгүй.
Эрэгтэй 2: Туслаарай.
Ошизү: Намайг тавь.
Дээрэмчин: Үгүй шүү.
Бүгд: Ошизү?
Дораэмон: Зальхай юм аа!
Дээрэмчин: За, зэвсгээ хая.
Хм, ажил удах юм аа.
Одоо та нарыг зүйлд дуусгана даа.
Ошизү: Ийшээ.
Өршөөхгүй дээ.
Бүгд: Өршөөгөөрэй.
Ошизү: Энэ нинжагийн зэвсэг хөгжилтэй юм аа.
Май, их баярлалаа.
Дораэмон: Зүгээр ээ.
Ошизү: Сэтгэл онгойлоо.
Дораэмон: Зоригтой ч гэдэг юм уу, юу гэмээр юм бэ дээ.
Нобита: Тийм шүү.
Сүнэмару: Аа, бүгдээрээ. Амьд байна шүү.
Такэүчи: Аймаар байсан шүү.
Нобисакү: Юу вэ? Тэдэн шиг хүмүүсийг нэг гараараа л дийлнэ.
Хөөх?
Нобита: Түүнээс илүү нөгөө эрдэнэс.
Хурдан ухаж үзье өвөө!
Нобисакү: Тэгье. Гэхдээ би яагаад өвөө байдаг бил ээ?
Нобита: Үгүй ээ, юу ч биш ээ.
Бүгд: Байна.
Такэүчи: Ваар байна.
Нобисакү: Юу вэ?
Такэүчи: 3000 алтан зоос ийм жижигхэн гэж үү?
Сүнэмару: Ойлголоо, цул алт юм байна.
Такэүчи: Юу вэ? 5 жижиг зоос байна.
Аав: Хөөх, аль хэдийнэ олчихсон уу?
Хурдан байлаа шүү.
Нобисакү: Аав! Арай хэтрүүлээд биччихсэн юм биш үү?
Доторх нь ийм бага байхад.
Аав: За, гэхдээ шинэ оны мөнгийг иймэрхүү
байдлаар авах нь хөгжилтэй биз дээ?
Нобита: Шинэ оны мөнгө өө?
За тэгвэл та тэр урхинуудыг тавьсан юм уу?
Аав: Тийм ээ, сонирхолтой байсан биз дээ?
Бүгд: Нобисакү!
Өмнө нь хэлж байхгүй яасан юм!
Нобисакү: Хэн ч асуугаагүй шүү дээ.
Тэгж ярих асуудал мөн үү?
Тийм шүү.
Нобита: Ирээдүйд олон үеэр дамжин
уламжлагдах юм байна даа.
Дораэмон: Ядарч байна шүү.
Дорэймон хүүхэлдэйн кино 130-р анги
Дүрүүд
|
Дүр |
Тайлбар |
|
Дораэмон |
Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур |
|
Ноби Нобита |
Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй |
|
Минамото Шизүка |
Нобитагийн хамгийн сайн найз охин |
|
Сунэо |
Нобитагийн ангийн хүү, Жайантай нийлж Нобитаг дээрэлхдэг |
|
Года Такэши (Жайан) |
Нобитагийн ангийн хүү, том биетэй |
|
Ноби Тамака |
Нобитагийн ээж |
|
ҮЖ Нобита |
Үлгэр жишээ Нобита |
Аав: Ингэж тайван телевиз үзэх нь үнэхээр сайхан юм аа.
Ээж: Тийм шүү.
Аав: Юу вэ, Нобита. Яагаад суваг сольчихов?
Нобита: Зүгээр ээ! "Инээдмийн Хаан Шоу" ч
хөгжилтэй байна шүү дээ.
Ээж: Сүүлийн үеийн шоу нэвтрүүлгүүдийг
ойлгохгүй юм аа.
Нобита: Янзтай, янзтай.
Аа тийм. Цүбасагийн кино ч
бас гарч байгаа юм байна.
Арай эхлээгүй байна.
Аа, энэ драма ч хөгжилтэй юм аа.
Хоёул: Аятайхан байгаач.
Аав: Түрүүнээс хойш яагаад байгаа юм?
Тайван ч суухгүй янз бүр болоод.
Ээж: Хүүхдүүд унтах цаг болсон байна.
Дораэмон: Хөөгдчихлөө шүү.
Одоо чимээгүй унтацгаая даа.
Нобита: Үгүй, үгүй, үгүй.
Ийм эрт унтана гэж байхгүй.
Дахиад зурагт үзмээр байна. Зурагт,
зурагт, зурагт үзмээр байна, үзмээр байна.
Дораэмон: Уйлахаар хэрэг биш шүү дээ.
Зүүд тоглуулагч.
Зурагт үзэж байхын оронд
зүүд зүүдэлбэл сайн.
Нобита: Зүүд ээ?
Дораэмон: Энэ дискийг хийвэл олон төрлийн
зүүд зүүдлэх боломжтой.
Уран зөгнөл, триллер, түүхэн кино.
Нобита: Баримтат кино, мелодрама маш олон байна шүү дээ.
Дораэмон: Энэ... чамд хамаагүй юм байна.
Нобита: Надад хамаагүй гэж юу юм?
Дораэмон: Сургамжит диск.
Уул нь маш хэрэгтэй зүүд шүү.
Чиний хамгийн дургүй диск биз дээ?
Нобита: Дур мэдэн шийдмээргүй байна аа.
Би ч гэсэн сургамжит зүүд зүүдэлж,
сайн хүү болохыг хүсдэг шүү дээ.
Дораэмон: Тэр мэдээж хамгийн зөв.
Одоо тайван унтахад л болно.
Нобита: Цаг ийм эрт байхад...
Дораэмон: Унтлагын долгион гарч байгаа болохоор
аравхан минутад шууд унтана.
Юу вэ?
10 секунд ч хүрсэнгүй.
Мундаг юм аа.
ҮЖ Нобита: Босоод.
Нобита: За.
Чи чинь хэн бэ?
ҮЖ Нобита: Сургамжит зүүдэнд тавтай морил.
Би үлгэр жишээ Нобита байна.
Миний хэлснийг дагавал
чи сайн хүү болно шүү.
Нобита: Одоохондоо...
ҮЖ Нобита: Хар даа! Ямар гайхалтай өглөөний нар вэ!
Эрт босох нь ашигтай шүү.
Нобита: Одоо ойлголоо. Сайн хүн болгохын төлөө
зүүд юм байна.
ҮЖ Нобита: За явцгаая.
Нобита: Ээ, хаашаа?
ҮЖ Нобита: Гүйхээр явцгаая.
Нобита: Т-түр хүлээ! Би яагаад гүйх ёстой юм бэ?
ҮЖ Нобита: Эрүүл биетэй байж эрүүл сэтгэнэ.
Бүх зүйл биеэ анхаарахаас эхэлнэ.
Нобита: Би чадахгүй нь ээ. Нуур тойрч бүүр
чадахгүй. Гүйлтэндээ би муу шүү дээ.
ҮЖ Нобита: Сайн үлгэр жишээ болохыг хүсвэл
битгий бууж өг.
Хийвэл бүтнэ, хийхгүй бол бүтэхгүй юу ч байхгүй,
бүх сэтгэлээрээ хичээвэл чадахгүй зүйл байхгүй.
1, 2, 3, 4
Хүүхдүүд салхинд эрүүл чийрэг болно.
Сэтгэлээ тайван байлгавал
хүйтэн ус ч халуун санагдана.
Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрнө.
Хурдан биеэ арч.
Яагаад өглөөнөөс хойш
хичээл хийх ёстой юм бэ?
Суралцах бол хэцүү ажил.
Богинохон цаг хугацааг ч гарздаж болохгүй.
Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрнө.
Дэмий үрж огтоос болохгүй.
Нобита: "Болохгүй", "болохгүй"!
Дуугүй бай. Одоо больё.
Өөр сонирхолтой зүүд зүүдэлнэ.
Ийм зүүд зүүдэлмээргүй байна.
ҮЖ Нобита: Тэгж болохгүй. Нэг удаа үзэхээр шийдсэн
зүүдээ эцсээ хүртэл үзэх ёстой.
Нобита: Ядаргаатай, ядаргаатай, ядаргаатай.
ҮЖ Нобита: Бусдыг хараад дуурайж байвал юу ч олохгүй.
Бүх зүйлийг хүсвэл юуг ч авч чадахгүй.
Нобита: Ядаргаатай юм бэ!
Дораэмон: Сэрчихсэн юм уу?
Нобита: Юу вэ, тэр зүүд чинь...
Дораэмон: Дискийг дунд нь зогсоож
болохгүй дээ уг нь...
Нобита: Энэ байна! Далайн дээрэмчид.
Далайн дээрэмчин болоод эрдэнэс хайж
агуу аялал хийнэ дээ.
Цаг агаар тогтуун ч давалгаа өндөр.
Энэ шүү дээ. Миний зүүдлэхийг хүссэн зүүд.
Цэнхэр тэнгэр, далай.
Хүч чадалтай залуус.
Бүсгүй: Ахмад Нобита?
Нобита: Тэгээд үзэсгэлэнт бүсгүй.
Бүсгүй: Ахмад Нобита.
Домогт Леженд Арал үнэхээр байдаг юм болов уу?
Минамотогийн гэрт уламжлагдаж ирсэн
энэ нууц эрдэнэсийн доторх нууц.
юу ч юм бэ, зүрх минь хүчтэй цохилж байна.
Хүүе, ахмад Нобита?
Нүүр тань ногоон өнгөтэй болчихож.
Далайн өвчин туссан далайн дээрэмчнийг
анх удаа харж байна.
Нобита: Муухай байна, толгой эргэж байна.
Хэн нэгэн ус...
Эрэгтэй: Хөлөг онгоц байна.
Жайан далайн дээрэмчин ирлээ.
Жайан: Чамайг ингэж нэг оллоо шүү,
Ахмад Нобита!
Тоть: Олчихлоо. Олчихлоо.
Нобитагийн зүүдний ертөнц.
Эрэгтэй: Хөлөг онгоц байна.
Жайан далайн дээрэмчин ирлээ.
Жайан: Эцэст нь чамайг оллоо шүү,
Ахмад Нобита.
Тоть: Олчихлоо. Олчихлоо.
Нобита: Жайан?
Бүсгүй: Жайан бол далайн чөтгөр гэж нэрлэгддэг
хамгийн хүчирхэг далайн дээрэмчин юм.
Жайан: Гал нээгээд.
Эрэгтэй: Хурдал хурдал.
Нобита: Хөөе! Аюултай биш байна уу?
Оновол яах юм бэ!
Жайан: Хэврэг! Хэтэрхий хэврэг байна!
Галаа зогсоогоод.
Дайралтад бэлдээд.
Эрэгтэй 2: Ахмад Нобита?
Тэд ойртоод ирж байна.
Нобита: Зүгээр орхих шинжгүй байна.
Шизүка, аюулгүй газар луу яваарай.
Шизүка: За.
Залуус аа! Дайралтад бэлдээд.
Тэднийг бут ниргэе.
Шизүка: Мундаг юм аа.
Нобита: Тийм байна уу?
Яасан бэ?
Жайан: Чамайг даа.
Дайраад.
Байдал эргэлээ.
Нобита: Энийг хүрт.
Ингээд дууслаа.
Жайан: Хараахан болоогүй шүү.
Нобита: Хүлээ.
Наанаа зогс.
Жайан: Яасан бэ чи?
Дараагийн удаа гэж байхгүй.
Нобита: Нөхцөл байдал өөрчлөгдсөн байна шүү.
Энэ өндөрөөс хүн унах юм бол...
Өндөр юм аа.
Тэнгэрийн шувуу, цэнхэр тэнгэрт
би нисэж байна.
Би сэлж чадахгүй.
Туслаарай.
Шизүка: Ахмад Нобита?
Нобита: Туслаарай.
Шизүка: Сэлж чадахгүй далайн дээрэмчин
бас байдаг байх нь ээ.
Өндрөөс айдаг далайн дээрэмчин ч
байдаг юм байна шүү.
Нобита: Гэснээс ингээд яваад байвал болох уу?
Шизүка: Тийм.
Хөлөг онгоц маань сүйтгэгдэж,
бид орхигдсон ч
нууц эрдэнэс миний гарт байна.
За, гурван өдөр сэлүүрдвэл хүрэх байх.
Нобита: Гурван өдөр өө? Ерөөсөө больё.
Далайн дээрэмчин энэ тэр дэмий юм байна.
Ядарч байна, гар өвдөж байна.
Толгой өвдөж, сэлж ч чадахгүй.
Больё больё. Зүүдээ зогсоо.
Дораэмон: Бас больчихсон уу?
Нобита: Далайн дээрэмчин гэж дэмий юм байна.
Одоо үед сэлэм, эрдэнэс гэх нь бодит биш.
Яалт ч үгүй уран зөгнөлт юм байна.
Одоогийн нөхцөл байдалд.
Сансрын хөлөг үсрэх төгсгөлийн цэг.
3030CB-д хүрэлцэн ирлээ.
Дохио А, Дайсны байлдааны шугамд
бэлэн байдалд байна.
Эрэгтэй: Эхэл.
Нобита: Тулаан эхэллээ.
Том юм аа?
Эрэгтэй: Ахмад аа, зугтах зам алга.
Нобита: Бүү ай! Хэрэв бид зугтвал,
манай хаант улс мөхнө!
D-MAX, Хөлгийг хуваа!
Алив...
Сүнэо: Тэнэг, тэнэг Пууагийн хаант улс.
Эзэн хаан Сүнэогийн эсрэг дайрна гэнэ ээ?
Өөрсдийгөө мэдэхгүй л байна даа.
Жайан: Эзэн хаантан, та намайг дуудсан уу?
Сүнэо: Тэд маш их хичээж байна даа.
Тийм.
Тэднийг дуусгаад өг.
Жайан: За.
Нобита: Новш гэж.
Ямар нэг арга байхгүй юу?
Шизүка: Нобита, сонсож байна уу, Нобита?
Нобита: Шизүка гүнж.
Тэр сансрын хөлгийн сул талыг
мэдчихсэн шүү.
Нобита: Юу байсан бэ?
Шизүка: Тэр онгоц хүчтэй хамгаалалтаар хучигдсан
Үүнийг эвдэхийн тулд төв генераторыг устгах ёстой
Ингэхийн тулд туслах компьютерт
шууд хандах ёстой
Нобита: Ойлголоо! Тэгээд, тэр арга нь юу вэ?
Шизүка: Энэ бодлогыг бодно. Нобита!
Өөрийнхөө хүчинд итгэ6
Нобита: За байз, за байз.
3-ийг 5-аар үржүүлбэл
18.
Энэ зүүд одоо юу вэ?
Гэнэт бодлого бодуулаад зальтай юм.
Сансрын энх тайван одоо яасан ч яахав.
Ийм зүүд одоо больё, больё, больё.
Больё, больё, больё, больё, больё, больё,
больё, больё, больё, больё, больё,
Дораэмон: Бас л дундаас больчихсон уу?
Нобита: Би байна шүү дээ, ийм ядаргаатай
уран зөгнөлд тохирохгүй юм байна.
Дораэмон: Тийм хэцүү байсан юм уу?
Нобита: Дараа нь энгийн зүүд сонгоё.
Тулааны баатар.
Дораэмон: Яг адилхан шүү.
Эмэгтэй: Дэскүүкинг гуай, 1 тэрбум ширхэг
чинжүү авчирлаа.
Дэскүүкинг: Сайн ажиллалаа.
Ингээд Япон даяарх бүх оройн хоол
100% чинжүүтэй хоол болно.
Өөрөөр хэлбэл...
Бүх Япон хүүхдүүд уйлна гэсэн үг.
Нобита: Тийм зүйл болохгүй.
Дэскүүзинг: Юу?
Хэн бэ?
Нобита: Япон дахь бүх гэр бүлийн
энх тайвныг бусниулахыг
Би зүгээр орхихгүй.
Багт Нобита!
Дэскүүкинг: Багт Нобита гэсэн үү?
Утгагүй юм.
Тэрнийг дуусга.
Нобита: Нобитагийн өшиглөлт.
Дэскүүкинг: Яана гэнэ ээ!
Чинжүүний эргүүлгэ.
Нобита: Ямар хэрэггүй зүйл вэ!
Би бүгдийг нь иднэ дээ.
Дэскүүкинг: Зальхай амьтан бэ?
Нобита: Ий, юу вэ энэ зүүд!
Дораэмон: Буцаад тавтай морил.
Нобита: Юу гээч, агуулга нь жоохон
хүүхдийнх шиг юм аа.
Жоохон том хүнийх шиг зүүд байж
болдоггүй юм уу?
Дораэмон: Юу л даа, хэдийгээр зүүд гэсэн ч
бүх зүйл хүссэнээр болдоггүй юм аа.
Тодорхой хэмжээний хүчин чармайлт
.гаргах ёстой
Нобита: Энэ л зүгээр байх.
Өсвөр насны драма.
Хүлээгээрэй, сүүлийн хэсгийг нь л үзье.
Таалагдвал эхнээс нь үзье дээ.
Дораэмон: Хүүе ээ, болохгүй, болохгүй, болохгүй,
болохгүй, болохгүй, болохгүй, болохгүй
Шизүка: Нобита?
Жайан, Сүнэо: Нобита?
Нобита: Сайн уу, залуус аа?
Шизүка: Нобита?
Сүнэо: Нобита?
Жайан: Нобита?
Нобита: Тайван байцгаа. Бид бол өсвөр насныхан шүү дээ.
Шизүка: Нобита?
Сүнэо: Нобита?
Нобита: Энэ бол өсвөр нас.
Шизүка: Нобита?
Нобита: Ойлгож байна, өөр юу ч хэлэх хэрэггүй.
Бүгдээрээ тийшээ хараач.
Үзэсгэлэнтэй юм аа.
Тэр жаргаж буй нар бид биш үү?
Сүнэо: Бид үүнийг үүрд дурсах болно.
Нобита: Бүгдээрээ тэр жаргаж буй нар луу явцгаая.
Бүгд: Тэгье.
Өсвөр нас урагшаа!
Нобита: Хөөе, хүлээгээрэй.
Хөөе, хүлээгээч ээ!
Ямар хурдан юм бэ!
Хөөе?
Хөөе, сонс л доо. Ёо!
Хачин юм зүүдлүүлэхээ боль.
Иймд зүүд хэрэггүй.
Сэрээрэй, зүүд ээ.
Юу вэ? Сэрэхгүй байна.
Өвдөж байна.
Тэгсэн ч сэрэхгүй байна.
Яагаад вэ?
Юу болчихов оо?
Дораэмон? Дораэмон?
Ашгүй дээ.
Дораэмон, энэ зүүдийг зогсоогоод өгөөч.
Дораэмон: Болохгүй.
Санах ой нь эвдэрсэн.
Нобита: Эвдэрсэн гэж?
Дораэмон: Эвдэрсэн. Сүйрсэн.
Чи энэ зүүднээс хэзээ ч гарч чадахгүй.
Чи энэ зүүднээс хэзээ ч гарч чадахгүй.
Нобита: Тийм юм, тийм юм гэж байхгүй.
Дораэмон: Боломжгүй зүйл бол боломжгүй.
Нобита: Сэрэх ёстой.
Босох ёстой.
Шизүка: Ахмад Нобита юу?
Унтаж байна уу?
Нобита: Юу вэ?
За, Леженд арал руу явцгаая.
Эрдэнэс биднийх шүү.
Нобита: Үгүй, энэ ч бас зүүд байна.
Өмнөх зүүдтэй холилдсон байна.
Жайан: Үглээд ядаргаатай юм аа!
Нобита: Жайан?
Түрүүний хариуг өгье.
Араас нь хөө.
Сүнэо: Хөөе, Нобита?
Шизүка: Нобита?
Жайан: Хөөе!
Явцгаая.
Нобита: Хаашаа тэр вэ?
Шизүка: Энэ бодлогыг бодно.
5
4
3
2
1
Хаалгаа хаагаад зогс.
Нобита: Дораэмон?
ҮЖ Нобита: Хараач, хараач.
Арай хэтрүүлчихсэн юм болов уу?
Ингээд ойлгосон уу?
Юу ч байсан зорилгоо
тодорхой тогтоох нь чухал.
Нобита: Юу?
ҮЖ Нобита: Чи сургамжит зүүд л үргэлжлүүлээд
зүүдэлж байсан юм.
Нобита: Юу?
Байнга уу?
ҮЖ Нобита: Тийм.
Далайн дээрэмчин, уран зөгнөлт, баатрынх,
өсвөр насных гээд бүгд.
сургамжит зүүд байсан юм.
Чамайг сургамжит зүүдний дундаас залхахыг
мэдэж байсан болохоор тэр.
Нобита: Арай ч дээ.
ҮЖ Нобита: Өөрөөр хэлбэл, анх тавьсан зорилгодоо
заавал хүрэх ёстой шүү.
Чулуун дээр 3 жил суу гэдэг шүү дээ.
1 жилийн хугацаанд
тасралтгүй хичээх хэрэгтэй.
Дораэмон: Өглөөний мэнд.
Нобита: Өглөөний мэнд үү?
Дораэмон: За тэгээд сургамжит зүүд ямар байв?
Хэрэг болсон уу?
Нобита: Үнэхээр хэрэг болсон.
Гэхдээ...
дараагийн удаа илүү зүүд шиг зүүд
зүүдэлмээр байна.
Дораэмон: Өө, хэцүү юм аа.
Дорэймон хүүхэлдэйн кино 131-р анги
Дүрүүд
|
Дүр |
Тайлбар |
|
Дораэмон |
Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур |
|
Ноби Нобита |
Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй |
|
Минамото Шизүка |
Нобитагийн хамгийн сайн найз охин |
|
Сунэо |
Нобитагийн ангийн хүү, Жайантай нийлж Нобитаг дээрэлхдэг |
|
Года Такэши (Жайан) |
Нобитагийн ангийн хүү, том биетэй |
|
Ноби Тамака |
Нобитагийн ээж |
|
Нобита 2 |
Нобитагийн хувилсан хувилбар |
|
Нобита 3 |
Нобитагийн хувилсан хувилбар |
|
Нобита 4 |
Нобитагийн хувилсан хувилбар |
|
Эмээ |
Нобитагийн эмээ |
Нобита: Масктай Ошиши үзнэ.
Дораэмон: Үгүй, бүх Японы кабуки үзнэ!
Ээж: Больцгоо.
Дахиад суваг булаалдаа юу?
Нобита: Учир нь Дораэмон...
Дораэмон: Учир нь Нобита...
Ээж: Больцгоо.
Зурагт үзэх цагаа тэнцүү хуваавал ямар уу?
Дораэмон: Аа, зөв санаа байна.
Хуваадаг сэлэм.
Нобита: Хөөе, болиоч.
2 болчихлоо.
Дораэмон: Энэ бол хүрсэн болгоноо таллаж
хуваадаг хэрэгсэл юм.
Нобита: Хөөх!
Хөөх, яг гарч байна.
Жоохон жижигхэн ч гэсэн...
Ээж: Нобита, Шизүка утсаар залгаж байна.
Нобита: Аа, Шизүка?
Уучлаарай.
Хичээлээ хамтдаа хийхээр амласнаа мартжээ.
Дораэмон: Хурдан яваарай.
Нобита: Гэхдээ масктай Ошишиг ч гэсэн үзмээр байна.
Дораэмон: Тэгвэл явахаа больчих.
Нобита: Гэхдээ амлалтаа зөрчвөл Шизүка уурлана шүү дээ.
За яах вэ, яах вэ.
Дораэмон: Хүссэнээрээ бол доо.
Нобита: Нээрээ тийм.
Би хоёр болчихвол болох юм байна.
Дораэмон: Ямар зоригтой санаа вэ!
Нобита: Хийлээ! Амжилттай!
Хувцас, хутга гээд яг адилхан.
За би зурагт үзэх болохоор
Чи гэрийн даалгавар хийгээрэй.
Нобита 2: Үгүй ээ, үгүй. Чи гэрийн даалгавраа хийчих.
Нобита: Чи юу гэнэ ээ?
Нобита 2: Хөөе, хөөе, хөөе.
Нобита: Чи хичээлээ хий.
Дораэмон: Больцгоо!
Талын талын тал.
Дораэмон: Больцгоо.
Сугалаад шийдэцгээ.
Хоёул: За алив.
Нобита 2: Адилхан Нобита байж шударга бус байна.
Гэхдээ.. Шизүкатай хамт болохоор гоё ч юм уу...
Сүнэо: Нобита?
Жайан: Бэйсбол тоголлоо. Хамт явъя.
Нобита: Үгүй ээ, өнөөдөр жаахан тохиромжгүй...
Жайан: Юу гэнэ ээ?
Сүнэо: Татгалзаж байгаа юм уу?
Нобита: Ойлголоо доо, хуваагдчихаад очъё.
Жайан: Амлалт шүү. Заавал ирээрэй.
Нобита: Яах ч арга алга.
Аа, бүр жижигхэн болчихлоо.
Эзлэхүүнээр дөрөвний нэг шүү дээ.
Хэн нь бэйсбол явах уу?
Хайч чулуу даавуу.
За!
Цүнх хүнд байна.
Аль болох хурдан яваарай.
Нобита 3: Шизүка хүлээж байгаа шүү.
За, яаравчлахгүй бол болохгүй нь.
Өө? Нобүро ах уу?
Нобүро: Өө, энэ хоолой чинь Нобита юу?
Нобита 3: Нүдний шилээ яагаа вэ?
Нобүро: Контакт линз авсан юм.
Тэгсэн гэнэт унагачихлаа.
Гуйя, хамтдаа хайж өгөөч.
Нобита 3: Арга алга. Тал нь үлдээд тусалъя.
Хүнд байна.
Олчихвол шууд очно оо.
Гуйя.
Хүүхдүүд: Яваарай Нобита!
Хурдлаарай.
Сүнэо: Арай ч дээ.
Нобита 3: Маш хүнд байна.
Хоёул: Нобита?
Жайан: Чи ялагдууллаа.
Нобита 3: Ашгүй, аврагдлаа.
Туслаарай.
Өө, энэ тийм том асуудал биш шүү дээ.
Амь настай холбоотой асуудал гарсан юм аа.
Өршөөл дөө.
Нобита 2: Олчихлоо.
Нобүро: Ашгүй дээ, их тус боллоо.
Нобита 2: Энэ байна.
Нобүро: Баярлалаа. Хариуд нь жүүс ч юм уу...
Нобита 2: Одоо жоохон яарч байна аа.
Түрүүлж явсан би даалгавраа хийж байгаа болов уу?
Амжилттай байгаасай гэж найдаж байна.
Юу вэ?
Нобита 3: Туслаарай.
Нобита 2: Тэнд юу хийж байгаа юм бэ?
Нобита 3: Хурдан ирээд тусал л даа.
Нобита 2: Модонд авирахдаа муу байхад чинь...
Уналаа, уналаа. Туслаарай.
Нобита 3: Яаана аа?
Нобита 2: За, хурдлахгүй бол Шизүка
уурлаж байгаа шүү.
Зурагт: Масктай Ошишиг бүгдээрээ ирэх 7 хоногт
үзээрэй.
Нобита: Аа, сонирхолтой байлаа шүү.
Хүүе, тал болсон намайг буцаагаад
хэвэнд нь оруулаад өг.
Дораэмон: Нэвтрүүлэг дуусахаар болъё оо.
Нобита: За Шизүкаг хүлээж байя.
Шизүка?
Шизүка: За.
Оройтож ирлээ.
Юу хийж байсан юм?
Нобита нар: Олон хуваагдаад хурдан хийчихье
гэж бодсон юм.
Нобита: Буруу байна шүү дээ, энэ бодлого тийм биш.
Нобиа 2: Үнэхээр миний зөв шүү.
Нобита 3: Чи, юунд нь ингэж бардамнаад байгаа юм бэ?
Нобита 4: Юу гэнэ ээ?
Нобита: Дуугүй бай! Миний хэлсэнд
итгэхгүй байна уу?
Тэгээд буруу гээд байна.
Шизүка: Өөрөө өөртэйгөө маргалдахаа боль!
Дораэмон: Ядаргаатай юм.
Тэр өдөр, тэр цагт, тэр Дарума.
Дораэмон: Нобита?
Бас л өдрийн унтлага уу?
Нобита?
Нобита?
Яасан бэ? Сэрээрэй.
Нобита: Дораэмон уу?
Чамд ч их төвөг удлаа даа.
Дораэмон: Юу болсон юм бэ?
Нобита: Би одоо дууссан.
Ээжийн бөгж... эмээгийн дурсгал...
Шизүкад харуулбал гайхах байх даа.
Жайан: Нобита?
Хүлээж бай.
Санаа зовж, хичээлдээ ч сайн анхаарсангүй.
Дораэмон: Үргэлж л тийм байсан шүү дээ.
Нобита: Маргаашийн шалгалт мэдээж 0 оноо авна.
Дораэмон: Яагаад?
Өнөө орой ээждээ хатуу загнуулаад,
хичээл хийх сөхөөгүй болно.
Үнэлгээ ч буураад, би бага сургуулиа ч
төгсөж чадахгүй болно.
Дораэмон: Ирээдүйг маш сайн бодсон байна.
Тэгвэл энийг ашиглаад үзье.
Алдсан зүйлээ буцааж авах машин.
Алдсан бөгжнийхөө хэлбэрийг толгойдоо
аль болох тодорхой бодоорой.
Нобита: За бөгж, бөгж, ээжийн бөгж.
Дораэмон: Тэгээд товчийг эргүүлнэ.
Нобита: Гайхалтай! Энэ байна, энэ!
Аврагдлаа.
Дораэмон: За, ингээд сэтгэл амар
хичээлээ хийж чадах нь.
Нобита: Хүлээгээрэй, үүгээр юуг ч гаргаж чадах уу?
Дораэмон: Хэлбэрийг нь санаж байвал болно.
Тэрнээс илүү хичээлээ хийх хэрэгтэй.
Нобита: Түүнээс өмнө буцааж авахыг
хүссэн зүйл байна.
Гайхалтай.
Аа нэгэнт гээсэн чамайг дахин харна
гэж зүүд шиг байна!
За, дараагийнх нь мянга иен.
мянган иен, мянган иен
Гарч ирэхгүй байна.
Дораэмон: Хэзээ алга болгосон юм?
Нобита: Алдсан гэхээсээ илүү хэрэглэсэн байсан
болохгүй юу?
Дораэмон: Тийм юм биш, хичээлээ хий.
Нобита: Тийм, уурлах хэрэггүй дээ.
Энэ толгой хичээл хийсэн ч
хийгээгүй ч ялгаагүй дээ.
Дораэмон: Юу, юу гэнэ ээ?
Бүтэхгүй.
Нобита: Өөр алдсан зүйл байхгүй юм байх даа?
Тийм.
Ээж: Байхгүй байна. Бөгж байхгүй байна.
Хааччихав?
Ямар муухай юм бэ!
Ээжийн эдлэлийг алдах гэж.
Я-яах вэ?
Х-хаашаа алга болсон юм бол?
Дораэмон: Ээж, юм хайгаа юу?
Ээж: Өө, юу ч биш ээ.
Түрүйвч!
Түрүйвчээ алга болгочихлоо.
Дораэмон: Т-түрүүвч? Тэр хэцүү шүү дээ!
Түр хүлээгээрэй!
Ээж: Яах вэ?
Нобита: Ээжийн хаясан бүх мангаг буцаагаад авчихлаа.
Юу вэ? Ийм зүйл хүртэл...
Аан, манганы дотор нуучихсан байсан юм уу?
Хүүе.
Түр хүлээ. Энийг дахиад ашиглана шүү.
Дораэмон: За, алга болгосон зүйлээ толгойдоо бодвол
буцаад ирнэ шүү.
Ээж: Аа, баярлалаа. Шууд туршиж үзье.
Юу вэ?
Аа, үнэхээр гараад ирлээ.
Нобита: Бөгж байхгүй болчихож.
Дораэмон: Нобита?
Нобита: Дораэмон.
Түрүүний машиныг дахиад нэг хэрэглүүлээч.
Энэ сүүлийн удаа шүү.
Дораэмон: Тэгвэл хичээлээ хийнэ гэж амлах уу?
Нобита: Хийнэ, хийнэ.
Дораэмон: За 10 минут.
Нобита: Баярлалаа.
Ээж: Эмээ, би дахиж хэзээ ч алга болгохгүй.
Нобита: Бөгж, бөгж.
Гараад ирлээ.
Ээж: Алга.
Бөгж байхгүй байна.
Я-яагаад вэ?
Нобита: Аврагдлаа.
За, ингэсэн юм чинь хаягдсан тоглоом
бүгдийг нь гаргаж үзье!
Ээж: Хаана унагачихсан юм бол оо?
Сүнэо: Та бөгжөө хайж байгаа юм уу?
Ээж: Тэрийг яаж...
Жайан: Харчихсан юм аа!
Сүнэо: Нобита үнэтэй бөгж алдаж байгааг.
Жйан: Мэдээгүй юм уу?
Сүнэо: Илүү зүйл хэлчихлээ дээ.
Ээж: Нобита!
Нобита: Тэр чинь...
Багш: Хүүе, Ноби гуай.
Ээж: Өө, багш аа, сайн байна уу.
Багш: Өө, яг таарлаа.
Ээж: Манай хүүхэд ямар нэг зүйл хийгээ юу?
Багш: Үгүй, Нобита, өнөөдрийн хичээлийн үеэр
огт анхаарал нь төвлөрөхгүй байлаа.
Нобита: Цэцэрлэгт хэрэглэж байсан юм байна.
Нялх хүүхэд шиг инээмсэглээд...
Энэ мэдрэмж дурсамж сэргээж байна шүү.
Тэр үед сайхан байсан даа.
Ингээд намайг хичээл хий, хичээл хий
гэж дарамтлахгүй.
Дораэмон: Нобита, 10 минут болсон байна.
Нобита: Өдөр болгон тоглож, идэж, унтаад л.
Дораэмон: Чи хэдэн настай бил ээ дээ.
Тийм эртний зүйл ярих зав байгаа бол
ирээдүй рүү анхаарал хандуулах хэрэгтэй.
Нобита: Ирээдүй?
Миний ирээдүй ямартай ч сайн байхгүй.
Толгой муутай. Юу ч хийсэн
дандаа бүтэлгүйтдэг.
Эмээг амьд байхад хамгийн аз жаргалтай
үеүд байсан.
Ээж: Нобита?
Нобита: Ээж ээ?
Сая багштай чинь уулзлаа.
Өнөөдөр хичээлдээ анхаараагүй байх нь ээ?
Нобита: Тэр бол шалтгаантай...
Ээж: Шалтгаан хангалттай.
Байдал эвгүй болоход байнга л шалтаг тоочно.
Нобита: Тийм ээ.
Тийм болохоор л ээж байнга уурладаг.
Ээж: Тийм болохоор бөгжний талаар
хэлээгүй юм уу?
Ээж нь сэтгэл дундуур байна.
Ямар ч байсан, Нобита юу ч хийх сэдэл
байхгүй болохоор ийм зүйл болж байгаа юм.
Одоогийн Нобитаг харвал
эмээ чинь юу гэж хэлэх байсан бол?
Нобита: Эмээ амьд байсан бол тийм сонин зүйл
хэлэхгүй байсан юм.
Эцсийн эцэст би юу ч хийж чадахгүй
хэрэггүй амьтан.
Намайг тайван байлга.
Эмээ?
Үнэхээр тэр үе рүү буцаж очмоор байна.
Ээж: Нобита бас л уйлж байна уу?
Эмээ: Зүгээр ээ. Жоохон алдаа гаргасан төдий.
Нобита, том болчихож ээ!
Гэхдээ энэ дэлхийн газрын зураг
үнэхээр гайхалтай юм.
Зүгээр ээ.
Өнөө шөнө орондоо шээхгүйн тулд
Эмээ нь гэдсэнд нь тарни уншина аа.
Нобита: За.
Үнэхээр сайхан сэтгэлтэй.
Эмээ...
Эмээтэйгээ уулзмаар байна шүү.
Энэ дарума?
Цаашаа яв.
Эмээ: Нобита, одоо зүгээр ээ.
Нобита: Эмээ...
Эмээ: Эвий эвий. Аймаар байсан уу?
За май. Чамайг хамгаална шүү.
Нобита: Дарума юу?
Нээрээ тийм.
Энэ дарумаг авсны дараахан шүү дээ.
Эмээ...
Эмээ: Нобита, өнөөдөр гадаа тоглоод ирээрэй.
Нобита: Үгүй ээ, эмээгийн хажууд тоголно.
Эмээ: Эмээ нь зүгээр болохоор...
Гадагшаа хар даа, Нобита.
Цас орж байна.
Гадаа сайхан болохоор харчихаад ир.
Нобита: За.
Эмээ: Алив.
Дарума том болсон болохоор Нобита мөн
том болох хэрэгтэй шүү.
Нобита: Эмээ та унтахгүй бол болохгүй.
Эмээ: Зүгээр дээ.
Нобита уйлаад байхлаар санаа зовоод
унтаж чадахгүй юм.
Нобита: Уучлаарай, эмээ.
Унтаарай.
Эмээ: Баярлалаа.
Тийм ээ, Нобита?
Дарума мундаг байгаа биз?
Нобита: Яагаад?
Хэдэн ч удаа унасан ганцаараа босоод л
үлдэж чаддаг шүү дээ.
Нобита ч гэсэн Дарума шиг болж өсвөл
эмээ нь баярлана аа.
Унасан ч гэсэн, унасан ч гэсэн
Ганцаараа босож чаддаг.
хүчтэй хүн болж өсвөл
Эмээ нь сэтгэл амар байна даа.
Нобита: Би Дарума шиг болно.
Амлаж байна.
Эмээ: Сайн байна.
Нобита, үнэхээр сайн хүүхэд юм аа.
Нобита: Эмээ...
Ээж: Заримдаа хэтрүүлээд хэлчих юм аа.
Гэхдээ эмээ байнга хэлдэг байсан.
Хүүхдийг загинах шаардлага гарвал
сайн загинаж бай гэж.
Эрхлүүлэхийг хэн ч чадна.
Хэзээ ч байсан чадна.
Дораэмон: Тийм ээ.
Ээж: Дахиад нэг ярилцаад үзье.
Нобита: Ээж ээ?
Ээж: Нобита.
Нобита: Уучлаарай.
Эмээ, та сэтгэл амар байгаарай.
Өнөөдрөөс эхлээд хэдэн ч удаа алдаж,
хэдэн ч удаа унасан
Заавал ганцаараа босох болохоор.
Харж хандаж байгаарай.
Эмээ...
Back to episodes Go home