|
Дораэмон |
Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур |
|
Ноби Нобита |
Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй |
|
Минамото Шизүка |
Нобитагийн хамгийн сайн найз охин |
|
Сунэо |
Нобитагийн ангийн хүү, Жайантай нийлж Нобитаг дээрэлхдэг |
|
Года Такэши (Жайан) |
Нобитагийн ангийн хүү, том биетэй |
|
Нобисүкэ |
Нобитагийн аав |
|
Ноби Тамака |
Нобитагийн ээж |
|
|
Шизүкагийн ээж, Эр багш, Эр 1, 2 |
Гарчиг: Ахиад 1 удаа, Нобита мундаг шүү!
Жайан: Хөөе, Нобита.
Жайан, Сунэө: За тэгвэл, ангийн цэвэрлэгээг чамд даатгалаа шүү!
Нобита: Энэ 2 үнэхээр дэндүү юм аа. Ганц надад л хариуцуулчих юм.
Багш: Хөөх! Ноби, бусад жижүүрүүд яагаа вэ? Чи ганцаараа хийж байгаа юм уу?
Нобита: Тийм ээ.
Багш: Мундаг байна! Чамайг ийм хичээнгүй хүүхэд гэж бодоогүй шүү! Бахархаж байна! Гайхалтай!
Нобита: Багш аа. Үгүй дээ, тэгж битгий хэл. Би ирлээ!
Дораэмон: Инээд алдаад юу болоо вэ?
Нобита: Өнөөдөр би багшаар магтуулсан.
Дораэмон: Ха ха ха, ямар сонирхолтой хошигнол вэ.
Нобита: Нээрээ шүү дээ! Багш миний гараас ингэж чанга атгаж байгаад... Ноби, чи үнэхээр гайхалтай хүү байна! Япон улсын эрдэнэ шүү! гэж хэлсэн юм чинь. Дораэмон чамд ч бас харуулмаар л байлаа.
Дораэмон: За, тэгвэл харцгаая. Хувийн видео!
Нобита: Хувийн видео гэнэ ээ?
Дораэмон: Хэдэн цагт хаана магтуулсан бэ?
Нобита: Сургууль дээр, ангидаа... 2 цаг 50 минутын үед байх аа.
Дораэмон: За, тохирууллаа!
Нобита: Юу ч болохгүй л байна шүү дээ.
Дораэмон: Сургууль хол юм чинь тэгэлгүй яах вэ.
Нобита: Сургууль аа?
Багш: Мундаг байна! Чамайг ийм хичээнгүй хүүхэд гэж бодоогүй шүү! Бахархаж байна! Гайхалтай!
Нобита: Багш аа...
Багш: Энэ чинь... Юу вэ?
Дораэмон: Япон улсын эрдэнэ гэсэн билүү?
Нобита: Гэхдээ магтуулсан нь үнэн л байгаа биз дээ?
Дораэмон: Тийм шүү, сайн байна, сайн байна.
Нобита: Гэхдээ багш яагаад ирсэн юм бэ?
Дораэмон: Энэ байна шүү дээ, цаг болон байршлыг тохируулбал тэр үед болсон зүйлийг видео шиг тухайн хүн өөрөө харуулдаг юм л даа.
Нобита: Хөөх, гайхалтай юм аа!
Дораэмон: Цагийг ухраагаад ч бас үзэж болдог шүү!
Нобита: Надад түр өгч бай даа!
Дораэмон: Чамд өгвөл нэг л бүтэхгүй юм болох байх даа!
Нобита: Гуйж байна шүү дээ. Ганцхан удаа, тэгэх үү? Гуйя л даа! Ээж ээ! Ээж ээ! Би өнөөдөр багшдаа магтуулсан!
Ээж: Ямар сонирхолтой хошигнол вэ.
Нобита: Ёо, үнэн гээд байхад даа! За, Дораэмон үзүүлээрэй.
Дораэмон: За.
Нобита: Сайн байна уу? Сайн байна уу?
Багш: Мундаг байна! Чамайг ийм... хичээнгүй хүүхэд гэж... бодоогүй шүү! Бахархаж байна! Гайхалтай!
Нобита: Харсан уу? Харсан уу? Тийм л байгаа биз дээ? Нээрээ тийм! Шизүкад ч бас харуулъя.
Дораэмон: Боль! Дахин дахин хийвэл багшид төвөг болно шүү дээ!
Нобита: Тэгвэл, өөр юм хармаар байна!
Дораэмон: Өөр юм аа?
Нобита: Өчигдөр оройн 8 цагт, байршил нь.. гал тогоо!
Дораэмон: 8 цагт юу болсон юм бол доо? Хулгана байна!
Нобита: Болчихлоо!
Нобита: Шизүка!
Шизүка: Хөөе, Нобита.
Нобита: Би өнөөдөр багшид магтуулсан шүү дээ!
Шизүка: Хөөх, нээрээ юу?
Нобита: Чамд харуулъя. Багш аа! Энд байна, энд!
Багш: Мундаг байна! Чамайг байна аа... чамайг ийм... хичээнгүй хүүхэд гэж... бодоогүй шүү! Бахархаж байна! Гайхалтай! Одоо уг нь хуралтай байгаа юмсан. Чамд хэд хэлэх ёстой юм бэ!
Нобита: Одоо болно оо!
Шизүкагийн ээж: Шизүка. Энэ хашаанд уначхаж, чинийх үү?
Шизүка: Үгүй ээ, минийх биш дээ.
Шизүкагийн ээж: Тийм үү? Тэгвэл яагаад манай хашаанд байж байдаг байна аа?
Нобита: Би мэдээд өгье.
Шизүка: Хөөх, яаж вэ?
Нобита: Надад даатгачих аа.
Шизүкагийн ээж: Энэ хавьд ингээд байж байсан.
Нобита: Тэгэхээр цаг хугацааг ухрааж үзэцгээе л дээ. 1 минутын өмнө, 5 минутын өмнө, 10 минутын өмнө...
Шизүка: Гудамжны нохой юу даа? Хөөх! Энэ нохой авчирсан байх нь ээ?
Нобита: Тийм байна.
Шизүкагийн ээж: Юу вэ? Арай үгүй байлгүй дээ! Цагаан хэрэглэл минь! Арай ч дээ, нээрээ! Ингээд л норчихсон байж! Шизүка, наашаа ирээд тусал даа.
Шизүка: За. Нобита, түүнийг дагаад явбал мэдэх байх!
Нобита: За, зүүлтээ өгч бай даа. Алдсан хүнийг нь олоод ирье! Хаа хүртэл явах юм бол доо?
Дораэмон: Чи чинь юугаа хийгээд байгаа юм бэ?
Нобита: Дораэмон?
Дораэмон: Алив, одоо буцаагаад өгөөдөх!
Нобита: Уг нь ч би одоо яг ашиглаж байна л даа. Хараач, энэ зүүлтийн эзнийг хайж байгаа юм аа. Хүнд л тусалж байна шүү дээ. Гээсэн хүн нь одоо сандарч л байгаа байлгүй дээ. Олчхоод л заавал буцааж өгнө дөө. За юу?
Дораэмон: Одоо тэгэхээс дээ.
Сунэо: Хөөе, хоёр оо, мэдээ байна! Сонс доо!
Нобита: Сунэо?
Сунэо: Түрүүн Жайан, талбайн урд хэсэгт байна аа, хоосон лаазан дээр халтираад уначихсан шүү дээ!
Нобита: Хармаар санагдчихлаа! Нээрээ тийм! Хэдэн минутын өмнө болсон бэ?
Дораэмон: Хөөе, Нобита!
Сунэо: 15 минут орчмын өмнө байх даа.
Жайан: Та нарыг дээ! Муусайн юмнууд чинь! Надаар тохуурхана гэнэ ээ!
Дораэмон: Арай ч дээ, намайг хүртэл оролцуулаад...
Нобита: Дораэмон, чи ч гэсэн инээсэн л биз дээ? Нээрээ тийм, ингэж байх цаг биш шүү дээ! Түрүүний нохойг олох хэрэгтэй.
Эр1: Хөөе, чи замаа харж яваач ээ!
Эр2: Чи өөрийгөө хэл, хөөе!
Эр1: Чи эхэлж мөргөсөн биз дээ!
Эр2: Юу яриад байгаа юм, чи л эхэлсэн шүү дээ!
Эр1: Үгүй шүү, чи л эхэлсэн!
Нобита: Хүмүүс ээ! Хэнийх нь буруу байсныг шалгаж үзэцгээе. Тэгэхээр мөргөлдсөн мөчийг дахин үзэцгээе.
Эр1: Хэнийх нь буруу байна?
Нобита: Арай хурдан болохоор яг сайн...
Дораэмон: Мэдээгүй байх нь ээ?
Нобита: За, ахиад харуул даа. За, ахиад. Ахиад. Ахиад!
Эр 1, 2: Одоо хангалттай!
Дораэмон: Яг юу хийгээд байгаа юм бэ?
Нобита: Тийм шүү дээ, ингэж байх цаг алга! Түрүүний нохойг олох хэрэгтэй. Яана аа, унагаачихлаа.
Жайан: Нобита!
Нобита: Жа... Жайан! Түрүүний тухайд гэвэл…
Жайан: Тэрийг дараа ярья. Түүнээс өмнө, чи хаа нэгтээ хүзүүний зүүлт харсан уу?
Нобита: Зүүлт гэнэ ээ?
Жайан: Тийм. Мөнгөлөг өнгийн гинжтэй, цэнхэр чулуу шигтгэсэн зүүлт байгаа юм.
Нобита: Мөнгөлөг гинж…
Дораэмон: Цэнхэр чулуу…
Жайан: Өнөөдөр ээжийн минь төрсөн өдөр юмсан. Жайкотой хамт цуглуулсан халаасныхаа мөнгөөрөө авсан юм! Гэтэл хаа нэгтээ унагачхаж. Цагдаад ч аваачиж өгөөгүй байна.
Нобита: Тийм үү?
Жайан: Новш гэж! Тэр муу хулгайчийг олбол бут цохиж өгнө дөө!
Нобита: Хулгайлаагүй ч байж магадгүй шүү дээ! Олоод эзнийг нь хайж байгаа байж ч юм билүү?
Жайан: Тийм бол яахаараа цагдаад аваачиж өгдөггүй юм?
Сунэо: Нээрээ, тийм! Үүгээр хайж болох юм биш үү?
Нобита: Болохгүй ээ.
Сунэо: Жайан, чи аль хавьд унагасан гэж бодож байна?
Жайан: Нөгөө талбай дээр, бүдэрч унахдаа л байх даа. Гарцаагүй тэр үед л гээсэн байх.
Сунэо: Аан, тэр үед үү? За!
Жайан: Чамайг даа!
Сунэо: За, зүгээр ээ, зүүлтийг чинь олох гэж л ингэлээ шүү дээ. Тэвч, тэвч. Хар даа, нэг юм ирж байна.
Нобита: Түрүүний нохой байна шүү дээ.
Сунэо: Тийм байх нь! Тэр нохой хэрэгтэн байж шүү!
Жайан: Муу гөлөг!
Сунэо: Хүлээж байж, цагийг урагшлуулбал зүүлт хаачсаныг мэдэх боломжтой юм биш үү?
Нобита: Хүлээ!
Шизүкагийн ээж: Одоо юу болох бол оо?
Сунэо: Юу вэ, юу вэ? Яагаад би гэж?
Нобита: Тэгэхээр, цаг хугацааг ухрааж үзэцгээе л дээ. 1 минутын өмнө, 5 минутын өмнө... 10 минутын өмнө...
Шзиүка: Хөөх! Энэ нохой авчирсан байх нь ээ!
Шизүкагийн ээж: Юу вэ? Арай үгүй байлгүй дээ! Ингээд л норчихсон байж. Шизүка, наашаа ирээд тусал даа!
Нобита: За, зүүлтээ түр өгч бай даа. Алдсан хүнийг нь хайгаад ирье!
Шзиүка: За, хичээгээрэй.
Жайан: Тэгэхээр, чамд зүүлт байгаа байх нь ээ?
Нобита: Жайан, би уг нь зүүлтийн эзнийг хайж байсан юм л даа. Маш их хичээсэн шүү.
Жайан: Хичээж шүү! Тэгээд зүүлт хаана байна?
Нобита: Одоо гаргаж өгөх болохоор жаахан цаашаа болж байгаач.
Жайан: Одоо харж байх болохоор хурдхан гаргаад ир!
Сунэо: Ингэсэн нь хурдан байх.
Нобита: Унагаачихлаа...
Жайан: Хүлээж бай, чи муу!
Дораэмон: Хаана байна аа, хаана байна аа? Жайан! Зүүлтээ аваарай!
Жайан: Юу гэнэ ээ?
Дораэмон: Алив, өг!
Нобита: Туслаарай! Намайг уучлаач! Буулга л даа!
Дораэмон: Гарцаагүй... Одоо сургамж авсан биз дээ, Нобита?
Нобита: Сургамж авсан, авсан. Ахиж ийм хэрэгсэл ашиглахгүй дээ.
Аав: Гэртээ ирчхэв үү, Нобита? Гайхалтай биш гэж үү? Багшдаа магтуулсан байна шүү дээ.
Нобита: Тийм шүү дээ, аав аа! Харж байгаарай.
Багш: Ахиад л хичээлээс хоцорсон уу? Коридорт очиж зогс!
Аав: Нобита! Энэ чинь юу болж байгаа юм?
Ээж: Яагаад хоцордог юм?
Дораэмон: Цагаа андуураад бүр будличихлаа.
Нобита: Энэ бүхнээс маш их сургамж авлаа!
|
Дораэмон |
Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур |
|
Ноби Нобита |
Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй |
|
Сунэо |
Нобитагийн ангийн хүү, Жайантай нийлж Нобитаг дээрэлхдэг |
|
Года Такэши (Жайан) |
Нобитагийн ангийн хүү, том биетэй |
|
Ангий хүү 1, 2 |
Гарчиг: Сунэогийн супер их буу!
Жайан: Сунэо! Ахиад шинэ юм авчихсан юм уу?
Сунэо: Үгүй, яах вэ... Наад гар чинь одоо юу вэ?
Жайан: Юу ч биш ээ, зүгээр л… Түр зээлүүлж болохсон болов уу?
Сунэо: Үгүй шүү.
Жайан: Юу, юу гэнэ ээ? Чи ч их зоригтой юм гээч! Амьдаараа хаягдал болмоор байгаа юм биз дээ! Соёлтойгоор гуйсан шүү дээ. Гэтэл шууд л дайрсан.
Ангийн хүү 1: Бид ч бас адилхан.
Сунэо: Хөөе! Наад комик чинь сонирхолтой юм уу?
Ангийн хүү 1: Тийм ээ!
Ангийн хүү 2: Ёстой шилдэг нь!
Сунэо: Тийм л сонирхолтой юм бол надад түр зээлээч?
Ангийн хүү 1: Яагаад заавал зээлдүүлэх ёстой гэж?
Ангийн хүү 2: За, боль доо, ямар Жайан биш дээ!
Сунэо: Юу? Ингэж хэлэх нь зүгээр үү, тэгээд?
Ангийн хүү 2: Үнэхээр тасархай юм аа!
Сунэо: За, яах вэ! Мангар л байна даа. Анхнаасаа л надад зээлүүлчих байсан юм.
Жайан: Юу гэнэ ээ? Хөөе, хөөе! Тэр чинь тэгэхээр миний юм бол миний юм! Чиний юм ч бас миний юм гэсэн үг биш гэж үү?
Дораэмон: Арай ч дээ! Хөөе, Нобита, хаачих гэж байгаа юм бэ?
Нобита: Аан, нөгөө...
Жайан: Нобита, чи ч бас сайн сонс! Чамайг ч бас ингэж дээрэлхэж магадгүй шүү!
Нобита: За.
Жайан: Тэгэхээр Дораэмон, энэ чинь юу болж байгаа юм?
Дораэмон: Нээрээ шүү. Би Сунэод ямар ч хэрэгсэл зээлдүүлээгүй шүү дээ!
Ангийн хүү 2: Тэгвэл тэр юу юм бол?
Жайан: Дораэмоны хэрэгслээс өөр тэгж чадах зүйл байхгүй шүү дээ!
Дораэмон: Би үнэхээр мэдэхгүй байна аа...
Жайан: Нобита!
Ангийн хүү 1, 2: Чи байжээ!
Нобита: Уучлаарай! Саяхан Сунэо...
Сунэо: Ээж ээ!
Нобита: Яасан бэ? Арай ч дээ!
Сунэо: Жайан гэж нэг юм... Эвдэлж хаячхаад бас намайг буруутгасан! Ёоё! Надад ч бас Дораэмоны хэрэгслүүдээс өгөөч дээ, гуйж байна!
Нобита: Дораэмон! Байхгүй байгаа юм байх даа? Дораэмон? Ирээдүйн дэлгүүрийн каталог байх чинь...
Дораэмон: Тэ... тэгэхээр чи... зөвшөөрөлгүй авсан байна!
Нобита: Супер их буу гэх юмыг аваад өгчихсөн.
Дораэмон: Супер их буу гэнэ ээ! Чи тэр супер их бууг ямар аюултайг мэдэх үү? Тэрийг суурилуулчихвал... хэзээ ч, хэнийг ч эзнийх нь хүссэнээр... Буудах боломжтой гэсэн үг!
Жайан: Нобита, чамаас л боллоо!
Ангийн хүү 1: Ямар нэгэн юм хий л дээ!
Ангийн хүү 2: Хариуцлагаа өөрөө үүрээрэй!
Нобита: За, ойлголоо... Нөгөө... хэлэхэд эвгүй байгаа ч гэлээ... тэр бууг буцааж өгч болох уу?
Сунэо: Тоглож байгаа байлгүй дээ? Тэр ч их хэрэгтэй зүйл шүү. Тэгэхээр юу гэж буцааж өгөх вэ дээ.
Дораэмон: Гэхдээ бүгдийн амар амгаланг бодоод...
Сунэо: Амаа тат! Алганы амт үзүүлнэ шүү!
Дораэмон: Хийж чадах юм ч алга даа.
Нобита: Одоо яах вэ?
Дораэмон: Одоо ганц хийж чадах зүйл бол их бууг унтраах л байна даа.
Нобита: Тэгж болох юм уу?
Дораэмон: Ямартай ч... Тагнуулын хиймэл дагуул! Одоо их бууны байршлыг хайцгаая! За, хурдан олохгүй бол болохгүй шүү. Сунэогийн гэрийн дээвэр дээр алга байна... Цэцэрлэгийн булан бүрийг шалгая! Байдаггүй дээ. Хаана нуусан юм бол?
Нобита: Таамаг ч алга...
Дораэмон: Магадгүй манайхаас нэлээд хол газар тавьсан байх!
Нобита: Юу? Тэгвэл яаж олох вэ дээ?
Дораэмон: За, тэгвэл... Түр зуур Сунэог ажиглая л даа!
Нобита: Сунэог уу?
Дораэмон: Сунэо буудлага хийвэл буу хаана байгааг мэдэж чадна гэсэн үг.
Жайан: Яана аа!
Сунэо: Хөөх! Жайан уу даа? Наанаа сэмхэн юу хийгээд байгаа юм бэ?
Жайан: Үгүй дээ, би... тэгж сэм хийгээгүй л дээ.
Сунэо: Чи бүр надад зориулж зайрмаг авчраа юу даа? Гориллын хувьд ч нэлээн бодлоготой хэрэг байна шүү.
Жайан: Миний амттан!
Сунэо: Юу вэ, хямдхан юм авчихсан юм уу? Яах вэ, Жайанд л таарсан амт муутайхан л юм байна.
Нобита: Сунэо гэж муу хог, хэдий болтол даврах гэсэн юм бол?
Дораэмон: Жайан, хичээгээрэй.
Сунэо: Хөөе, Жайан яагаа вэ? Аан, ойлголоо. Чи ч бас идмээр байсан байх нь ээ? За, үүнийг ид дээ!
Жайан: Битгий... давраад байгаарай!
Сунэо: Юу вэ, Жайан?
Жайан: Нээрээ ээж намайг дэлгүүрийн ажилд туслаарай гэсэн шүү дээ. Мартчихаж шүү, мартчихаж.
Сунэо: Харьсан чинь дээр биш үү?
Жайан: Тийм, тийм шүү.
Нобита: Яг болох гэж байсан юмсан...
Дораэмон: Жайанд сурах чадвар байсан гэдэг ч дээ. Аргагүй мэдэж байсан ч ингэх л байсан л даа, Жайан...
Нобита: Тэгээд бууны байрлалыг мэдсэн үү?
Дораэмон: Өө, харж чадсангүй ээ.
Нобита: Юу вэ! Ийм байвал бууныхаа байрлалыг олж чадахгүй юм биш үү?
Дораэмон: Тийм шүү. Нобита ч бас сайн ойлгож байгаа биз дээ? Энэ чинь чиний л тарьсан хэрэг шүү дээ.
Нобита: Мэдэж байна аа. Харин оронд нь бууны байрлалыг заавал олоорой!
Дораэмон: Оролдоод үзье! Удахгүй наашаа ирнэ шүү.
Сунэо: Юу вэ, Нобита? Энэ тэрүүгээр эргэлдсээр л байна уу? Их бууг эргүүлж өг гэж хэлэх ч хэрэггүй шүү.
Нобита: Мэднэ ээ, мэднэ.
Сунэо: За, тэгвэл өөр юу гэж?
Нобита: Мангар аа... Өгзөг минь...
Сунэо: Дооглоод байгаа юм уу?
Нобита: Ингэхийг хүсэхгүй байна л даа... Чиний үсний засалт хачин шүү дээ. Мангар аа...
Сунэо: Ёох! Миний дуртай үс засалтыг доромжилж байх шив. Сэтгэлээр унах болно доо!
Нобита: Мангар аа!
Дораэмон: Одоо шүү! Арын ууланд байна!
Нобита: Дораэмон! Туслаарай!
Дораэмон: Битгий ир, битгий ир, битгий ир!
Сунэо: Баяртай!
Нобита: Тэгэхээр бидний зорилго бол хойд уул!
Дораэмон: Супер их бууг устгах отряд, хөдлөөд!
Нобита: Мэдлээ, гүйцэтгэе! Дахиад нэг хохирогч гарлаа!
Дораэмон: Тийшээ!
Нобита: Тэр байна.
Дораэмон: Тэр супер их буун доор байгаа унтраалгыг унтраавал буу ажиллахаа болино! Дайраад! Зугтаарай! Зугт! Радар дээр хараад ойртон ирж байгаа зүйлийг буудаж байна.
Нобита: За, тэгвэл яаж ойртох вэ? Ахиад л!
Дораэмон: Дээрээс ойртож чадахгүй бол... Үл үзэгдэгч нөмрөг! Үүнийг нөмөрчихвөл анзаарагдахгүй байх.
Нобита: Радарыг үүгээр төөрөгдүүлж чадна гэж үү? Гарцаагүй биз?
Дораэмон: Ингээд л!
Нобита: Ойлголоо! Их бууны доор байвал шууд харж чадахгүй байх нь. Яана аа! Баригдчихлаа!
Дораэмон: Үгүй, бас л болохгүй бололтой. Үнэндээ ойртож чадахгүй нь.
Нобита: Дораэмон, тэрийг гаргаач.
Дораэмон: Тэр гэж юу вэ? Хаана ч хүрдэг хаалга! Тийм ээ, ингэвэл ч өөр хэрэг шүү!
Нобита: Боломжгүй юм биш үү дээ. Боломжгүй, боломжгүй, боломжгүй ээ. Боломжгүй шүү дээ! Яах гэж байгаа юм бэ?
Дораэмон: Ингэж л буудлагаас зугтахаас. Ойлгогч нөмрөг өө?
Дораэмон: Ойлгогч!
Нобита: Хөөе! Ойлгогч! Сайн бүтэж байна шүү!
Дораэмон: Энэ заавал амжилтад хүрнэ ээ!
Нобита: Ахиад жаахан!
Дораэмон: Хичээгээрэй, Нобита!
Нобита: Энэ чинь юу вэ? Боломжгүй ээ, боломжгүй, боломжгүй!
Дораэмон: Ёстой л... бүхнийг ялагч их буунд ойртож чадах хүн нь ганц Сунэо л юм байна даа. Сунэо л гэж үү?
Сунэо: Намайг явж байвал бүгд надад зам тавьж өгнө дөө. Яагаад ч юм шилдэг нь болсон юм шиг санагдаж байна шүү. Энэ... өндөр байна шүү! Тоглосон юм аа.
Дораэмон: Солиулагч олс! Ингээд та 2 солигдчихлоо.
Нобита: Нөгөө супер их бууг би авлаа шүү. За, Сунэо, бэлтгэлтэй байгаарай!
Сунэо: Энэ чинь юу вэ? Яагаад ийм тэнэг харагдаад байгаа юм бэ?
Нобита: Галлаад! Галлаад! Галлаад!
Сунэо: Нобита!
Нобита: Галлаад!
Сунэо: Дораэмон!
Нобита: Галлаад!
Сунэо: Өршөө л дөө!
Нобита: Галлаад!
Сунэо: Гуйж байна!
Нобита: За, тэгвэл одоо буцааж өгөх үү?
Сунэо: Буцааж өгье өө.
Дораэмон: Ингээд та хоёрыг буцааж хэвд нь оруулъя даа.
Сунэо: Ямар аймшигтай туршилт вэ. За, баяртай.
Дораэмон: Нобита, дуусчихлаа. Зүгээр үү?
Нобита: Дуусах нь ч дууссан л даа. Гэхдээ би яагаад ийм байгаа юм бол?
Дораэмон: Чи тэвчих хэрэгтэй шүү. Анхнаасаа чиний буруу байсан шүү дээ.
Нобита: Арай ч дээ! Ёоё, ёоё, өвдөж байна, өвдөж байна! Дораэмон, ямар нэгэн юм хий л дээ!
|
Дораэмон |
Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур |
|
Ноби Нобита |
Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй |
|
Сунэо |
Нобитагийн ангийн хүү, Жайантай нийлж Нобитаг дээрэлхдэг |
|
Года Такэши (Жайан) |
Нобитагийн ангийн хүү, том биетэй |
|
Нобисүкэ |
Нобитагийн аав |
|
Ноби Тамака |
Нобитагийн ээж |
|
|
Өвгөн, Зууч багш, комик ном1, 2, 3, эр, эм1, 2, мод, хуванцар, автомат машин, Дугуй, дэвтэр, цүнх, цохиур, шугам, ном, цаг, тоос сорогч,гүц, аяга, ширээ, сувенир, суудлын зөөлөвч, |
Гарчиг: Суудлын зөөлөвч хүртэл сүнстэй!
Дораэмон: Би ирлээ! Яасан бэ?
Ээж: Миний л буруугаас боллоо. Яагаад ийм их юм цуглуулчихдаг байна аа? Хэзээ нэг өдөр хэрэг болох байх гэж бодохоор хаяж чадахгүй юм аа. За, алив! Дора, надад туслаач?
Дораэмон: Айн? Би уг нь яг дораяки идэх гэж байсан юмсан.
Ээж: Нобита! Нобита! Ноби... Юу вэ? Үгүй байлгүй дээ! Хаашаа явчихдаг байна аа?
Нобита: Ёоё, ёстой аюултай байлаа шүү! Ням гарагийг ээжид тусалж өнгөрөөнө гэдэг ч хайран биз дээ! Юу вэ дээ, бас? Хэн нь энд хог хаядаг байна аа?
Дораэмон: Ёстой нэг, муу Нобитаг дээ!
Аав: Одоо яана аа! Яана вэ? Яана аа! Ээж ээ, ээж ээ!
Ээж: Юу болоод сандраад байгаа юм бэ?
Аав: Хэцүүхэн юм боллоо шүү.
Нобита: Чөтгөр аваг гэж, хуванцар савыг зохих ёсоор нь хаях ёстой шүү дээ!
Өвгөн: Хог гэж! Үүн дээр яахаараа сараачдаг байна аа?
Нобита: Хачин хүмүүс ч байх юм даа.
Дораэмон: Нобита.
Нобита: Дораэмон.
Дораэмон: Чи юу хийж байгаа юм бэ?
Нобита: Ийм газарт дугуйгаа зүгээр л хаячихдаг хүн байдаг юм байна. Хүн бүр ингээд байвал бөөн төвөг болно шүү дээ.
Дораэмон: Тийм ээ, зөв шүү.
Нобита: Гэхдээ яах гэж ирсэн юм бэ?
Дораэмон: Хурдхан харихгүй бол ёстой балрах байх гэж бодоод л...
Нобита: Арай ч дээ!
Дораэмон: Ахиад л цэгцлэхээс дээ.
Ээж: Багш аа? Биднийг зуучилсан хүн үү?
Аав: Харин тийм ээ. Бид галт тэрэгний буудлын урд таарсан юм.
Ээж: Хэзээ ирнэ гэнэ?
Аав: Ажлаа амжуулчхаад ирнэ гэсэн. Ирэхдээ утсаар хэлнэ гэж байсан шүү. Тэгэхээр цаг байна аа, байна.
Ээж: Бүр сандарчихлаа.
Аав: Эхнэр минь, жаахан тайвшир. Эхнэр...
Нобита: Хэн ирнэ гэнэ үү?
Дораэмон: Ээж аав хоёрыг холбож танилцуулсан хүн гэнэ ээ.
Нобита: Холбогч оо? Тэгэхээр нөгөө цахилгааны холбогч уу?
Дораэмон: Тэр биш ээ. Зуучлагч! Гэрлэх үед маш их тус болсон их чухал хүн шүү.
Нобита: Юу вэ? Яагаад ч юм хоосон болчихсон юм шиг байна даа.
Дораэмон: Тэгээд хэлсэн биз дээ! Хурдхан харь гэж.
Нобита: Үгүй байлгүй дээ... Хаячихсан юм уу?
Дораэмон: Тэгсэн бололтой.
Ээж: Нобита, чи ирчхээ юу? Тийм бол ирээд туслаарай.
Дораэмон: Одоо март даа. Туслахгүй байж болохгүй шүү дээ.
Нобита: Үгүй шүү! Хүмүүс эд хэрэглэлдээ хэт хайнга хандах юм! Энд байгаа зүйлс ч гэсэн ахин ашиглагдана шүү дээ!
Дораэмон: Хааяа ч бас зөв юм хэлдэг шүү, чи.
Нобита: Энэ байна!
Дораэмон: Цоорчхож.
Нобита: Юу ч уумааргүй үедээ үүнийг ашиглаж болно биз дээ? Энэ ч бас!
Дораэмон: Эвдэрхий кассет тоглуулагч.
Нобита: Юу ч сонсмооргүй үедээ ашиглахад л болно. Бас энэ байна!
Дораэмон: Шатсан чийдэн!
Нобита: Өдрийн цагаар л хэрэглэхэд болно биз дээ? Энэ ч байна!
Дораэмон: Хаана тавихаа мэдэхгүй сувенир!
Нобита: Энэ чинь ямар ч эвдрэлгүй болохоор хаях шаардлагагүй шүү дээ.
Дораэмон: Чиний зөв л дөө. Урьд нь хүмүүс эд зүйлсээ үнэлдэг байсан юм. Харин нийгэм баян болох тусам хэт үрэлгэн болж байгаа байх л даа. Магадгүй, хэлсэн үг чинь зөв байх шүү, Нобита.
Нобита: Тийм биз дээ?
Дораэмон: 22-р зуунд ч бас энэ асуудал хэвээрээ л байна. Тэгэхээр... Сүнсний холболт! Чиний хамгийн нандин зүйл чинь юу вэ?
Нобита: Юу? Нууцаар хадгалж байсан комик минь байгаа шүү.
Дораэмон: Окэй!
Нобита: Сая юу хийчхэв?
Дораэмон: Наадхаа хаа нэгтээ хаячих.
Ээж: Энэ чинь... Яахаараа энд хаядаг байна аа?
Нобита: Тэрийг хаячихна шүү дээ, Дораэмон!
Дораэмон: Зүгээр харж бай.
Ээж: Ийм юм ч үнэхээр яршигтай шүү!
Комик 1: Ингээд хаягдах нь ээ!
Комик 2: Туслаарай!
Комик 3: Айгаад байна аа!
Ээж: Юу вэ? Энэ чинь юу вэ?
Дораэмон: Үүгээр хүрсэн бүхэн сүнслэг болсон байгаа. Тийм болохоор эд зүйлстэй хамаагүй харьцахгүй гэсэн үг.
Нобита: Тийм байх нь ээ. Хаягдаагүй нь сайн хэрэг шүү, комик номууд минь!
Дораэмон: Ашгүй дээ.
Нобита: Хөөе, наад саваагаа өгч байгаач?
Дораэмон: Уг нь ч болно л доо... Гэхдээ юунд ашиглах гэж байгаа юм бэ?
Нобита: Өрөөн доторх бүх хогшлоо сүнслэг болгох гэж байна. Тэгвэл хэн ч дураараа хандаж чадахгүй шүү дээ. Нээрээ тийм! Ташрамд нь гэрийнхээ бүх зүйлийг адисална аа.
Дораэмон: Хөөе, хөөе, хэтэрхий даврах хэрэггүй шүү. Юмыг хайрлах сайн ч гэлээ хаяхгүй бол болохгүй үе ч бас байдаг шүү дээ.
Нобита: Мэдэж байна аа, мэдэж байна. Хот доторх зүйлсийг ч бас сүнслэг болгоно оо!
Дораэмон: Нобита, хүлээж бай! Яагаад ингэж их туйлширдаг байна аа?
Нобита: Ямар ч зүйлд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй шүү.
Эр: Хаашаа явцгаах уу?
Эм 1: Хэр удаан хугацаагаар явах вэ?
Нобита: Алив!
Жайан: Хөөе, Нобита! Юуны ёслол\Nхийж байгаа юм бэ?
Нобита: Хөөе, хөөе, энэ модны мөчрийг хугалаад үз дээ
Жайан: Нээрээ юу? Сунэо, эхэлцгээе!
Сунэо: Окэй!
Мод: Май чи! Май!
Нобита: Та нар модны мөчир дураараа хугалж болохгүй шүү!
Жайан: Чамайг даа! Чи л хугал гэсэн биз дээ?
Нобита: Дораэмон!
Дораэмон: Яасан бэ? Яагаад сандарчихсан юм бэ?
Нобита: Хотын бүх зүйл сүнстэй болчихсон шүү! Юу? Ээж аав 2 яасан?
Дораэмон: Одоо агуулахыг цэгцэлж байгаа.
Нобита: Ингэхэд сүнсний савааны нөлөөг\Nхармаар л байна шүү.
Дораэмон: Өөр арга ч алга даа.
Нобита: Хурдан, хурдан!
Дораэмон: За, ойлголоо доо.
Ээж: Сайхан цэлийчихлээ шүү.
Аав: Ингэхэд эхнэр, тэр суудлын зөөлөвчийг солих цаг нь болсон байх даа?
Ээж: Тийм шүү. Ийм уранхай байвал ичгэвтэр л юм. Хаячихъя даа.
Нобита: Хөгжилтэй байна байх даа.
Дораэмон: Харцгаая аа.
Нобита: За.
Эр: За, явцгаая.
Хуванцар: Явж чадахгүй шүү! Хүмүүс ээ! Намайг тэр хүн хаясан шүү.
Эр: Үгүй ээ, худлаа.
Автомат машин: Энэ муу чинь над дээр сараачна гэнэ ээ!
Дууй: Намайг дандаа л зүгээр орхидог байсан шүү! Одоо болиод өг!
Нобита: Ингэснээр хүмүүс цаашид анхааралтай хандах байх. Тийм ээ, сайн зүйл хийсний дараа ч сэтгэл сэргэдэг шүү.
Дэвтэр: Болохгүй ээ! Одоо даалгавраа хий! Би чиний дүнг сайжруулж чадна! Ядаж хааяа надаар туслуулаач дээ.
Дораэмон: Дэвтэр чинь чамд гомдоллож байна шүү!
Нобита: Дараа хийнэ ээ.
Дэвтэр: Ичмээр юм Тийм болохоор л багш чинь үргэлж загнадаг шүү дээ! Ер нь чи байна шүү...
Нобита: Зүгээр л нэг муу дэвтэр байж том дуугарч байна шүү!
Дэвтэр: Нобита намайг дээрэлхээд байна!
Нобита: Дуугүй бай!
Цүнх: Ийм эзэнтэй байх ч гэж дээ! Юмаа шидэж л байдаг.
Цохиур: Би чинь нэг ч удаа бөмбөг цохиж үзээгүй шүү дээ.
Шугам: Хөөх! Юу гэсэн үг вэ, энэ чинь?
Ном: Итгэмээргүй юм аа.
Цаг: Ийм хүнд хэрэглүүлмээргүй л байна шүү.
Нобита: Амаа тат! Ингэж гомдоллоод байвал бүгдийг чинь хаяна гэж мэд!
Дораэмон: Нобита...
Нобита: Тэд уурласан бололтой.
Цүнх: Ахиж өршөөхгүй дээ!
Цохиур: Чамайг даа!
Дораэмон: Зугтаарай! Хурдан сүнсний савааны унтраалгыг дараарай. Юу вэ, гээчхээ юу?
Нобита: Гэрт харьж ирэхэд уг нь байсан л юмсан даа.
Дораэмон: Нээрээ юу?
Нобита: Магадгүй ээ... Ээж ээ!
Тоос сорогч: Чи надад үргэлж бүдүүлэг ханддаг!
Ээж: Хөөе, болиорой!
Нобита: Ээж ээ, зүгээр үү?
Дораэмон: Хөөе, боль л доо!
Ээж: Энд юу болоод байгаа юм бэ?
Нобита: Аан, энэ үү...
Ээж: Хурдан арга хэмжээ аваач!
Аав: Битгий давар!
Нобита: Аав байна.
Аав: Чи зөвхөн намайг суулгах л үүрэгтэй биз дээ!
Нобита: Аав аа!
Дораэмон: Яасан бэ?
Аав: Энэ суудлын зөөлөвч намайг суулгахгүй юм гэнэ!
Нобита: Суудлын зөөлөвч үү?
Аав: Шинэ зөөлөвч хүргэлтээр ирэх болохоор сүүлийн удаа нэг сууя гэж бодсон юм! Тэгсэн ёстой бүтэхгүй зөөлөвч байна!
Нобита: Аав аа...
Ширээ: Чамд энэ зөөлөвчийг муулах эрх байхгүй шүү!
Гүц, аяга: Тийм шүү дээ, тийм!
Гүц: Тийм болохоор л үргэлж мэдрэмжгүй хүн гэж хэлүүлдэг юм шүү дээ.
Дораэмон: Магадгүй л дээ.
Аав: Амаа тат! Энэ гэрийн эзэн бол би! Зүгээр л нэг эд зүйлс надад юу ч хэлэх эрхгүй шүү!
Нобита: Тайвширчихлаа... Гайхалтай!
Аав: Үгүй дээ...
Ээж: Тэнд ч бас тайвширлаа!
Гүц: Арай ч дээ!
Цаг: Эд хогшлоо огт ойлгодоггүй бололтой.
Шүүгээ: Өршөөхгүй дээ, өршөөхгүй.
Эд хогшлууд: Өршөөхгүй...
Дораэмон: Бүгдээрээ зугтаарай!
Аав: Гадаа гарцгаая
Нобита: Хөл хөдлөхгүй байна аа!
Дораэмон: Нобита!
Аав: Энд байж болохгүй нь ээ!
Дораэмон: Нобита. Сүнсний саваа ашиглаагүй газар байхгүй гэж үү?
Нобита: Байхгүй ээ, гэртээ бүхэлд нь ашигласан! Ёоё! Нээрээ тийм! Угаалгын өрөө!
Аав, ээж, Дораэмон:, нобита: Дэндүү давчуу юм аа.
Ээж: Арай гэж аврагдсан ч гэлээ...
Аав: Одоо яах вэ?
Дораэмон: Сүнсний савааг унтраахаас өөр арга байхгүй ээ.
Нобита: Утас дуугарч байна!
Аав: Багш байх аа!
Ээж: Одоо яана аа!
Зууч багш: Эзгүй байгаа юм байх даа?
Аав: За, би эхлээд гарлаа.
Нобита: Зүгээр үү?
Ээж: Хүчлэх хэрэггүй шүү!
Аав: Болохгүй нь ээ!
Дораэмон: Тасарчихлаа.
Ээж: Одоо яах вэ?
Аав: Дораэмон! Тэр сүнсний саваа чинь яг хаана байгаа юм бэ?
Дораэмон: Тэр нөгөө... Санахгүй байна уу?
Нобита: Намайг уучлаарай.
Аав: Одоо яах вэ дээ! Юутай ч эхлээд эндээс гарах арга олцгооё.
Сувенир: Нобита, Нобита! Энд байна аа.
Нобита: Чи чинь...
Аав: Энэ чинь томилолтоор явж байхдаа авсан зүйл байна шүү дээ.
Нобита: Яасан бэ?
Сувенир: Сүнсний саваа суудлын зөөлөвч доор байсан.
Дораэмон: Тийм гэж үү?
Сувенир: Тийм ээ. Би нүдээрээ харсан.
Нобита: Ингэж аврагдах гэж! Маш их баярлалаа! Гэхдээ яагаад тусалж байгаа юм бэ?
Сувенир: Надад тусалсны чинь хариу юм аа. Хэцүү үед минь тусалсан шүү дээ.
Дораэмон: Гэхдээ тэнд тоос сорогч энэ тэр...
Аав: Тэгэхээр юутай ч бүгдээрээ хүчээ нэгтгэх хэрэгтэй байна.
Ээж: Тийм шүү!
Аав: Сайхан төлөвлөгөө байна!
Бүгд: Тийм ээ!
Аав: За, алив ээ! За, алив!
Ээж: Ингээд! Бүгд яваарай!
Нобита: Ээж ээ, хичээгээрэй!
Дораэмон: Нобита! Аав аа, хурдал!
Аав: Байна уу? Новш гэж! Энэ бас сүнстэй гэж үү?
Дораэмон: Аав аа, саваа! Саваа! Хурдлаарай!
Аав: Аан, ойлголоо! Новш! Олчихлоо! За, алив!
Нобита: Аав аа!
Аав: Хурдан юм аа! Ингээд дуусна даа!
Нобита, Дораэмон: Аав аа! Хичээгээрэй!
Аав: Аав нь ч бас чадах бүхнээ хиймээр байна! Тийм ээ! Гэр бүлээ хамгаалах нь миний жинхэнэ үүрэг байсан шүү дээ! Алив л дээ! Одоо жаахан л... Жаахан л үлдлээ! Эхнэр минь! Дораэмон! Нобита! Авчихлаа! Авчихлаа!
Дораэмон: Аав аа, унтраалгыг хурдан дараарай!
Аав: За, ойлголоо!
Ээж: Хөөх? Аан, багш аа! У... утас... Тийм ээ, жаахан гацаад...
Аав: Чи...
Ээж: Нөхөр минь? Багш дараа ирье гэнэ ээ.
Нобита: Аав аа, болчихлоо шүү, тийм ээ.
Аав: Эхнэр...
Ээж: Яасан бэ?
Аав: Энэ суудлын зөөлөвчийг... гэрлэснийхээ дараа авсан билүү дээ, тийм ээ?
Ээж: Тийм ээ.
Аав: Суудлын зөөлөвч ямар ч байж болно л доо.
Ээж: Үгүй дээ, гэр бүлийнхээ ноён нуруу болсон хүн сайныг нь сонгох хэрэгтэй.
Аав: Гэр бүлийн ноён нуруу гэнэ ээ?
Ээж: Тийм ээ, гэр бүлээ түшиж байдаг гол тулгуур багана.
Аав: Ямар эвгүй юм бэ.
Ээж: Яваандаа чамд илүү гоё зохих болно оо.
Аав: За, ямар вэ дээ? Ингэвэл итгэл төрүүлэхүйц харагдаж байна уу?
Ээж: Хөөх!
Нобита: Ээж ээ, ямар гоё юм бэ.
Ээж: Харцаа битгий салгаарай. Гоё байгаа биз?
Аав: За, яасан бэ? Болоогүй л байна даа.
Ээж: За, хурдлаарай!
Нобита: Аав аа?
Зууч багш: За, төвөг удсанд уучлаарай.
Ээж: Сайхан дайлаагүйд уучлаарай.
Аав: За, дараа заавал ирээрэй.
Ээж: Багш маань ч бараг өөрчлөгдөөгүй байна шүү.
Аав: Харин тийм ээ.
Дораэмон: Даалгавраа яасан?
Нобита: Сандал дээр суухаар буруу юм хийж байгаа мэт санагдаад байна.
Дораэмон: Тийм юм яриад байлгүй хурдан хий л дээ!
Нобита: Үгүй ээ, болохгүй! Сандал үнэхээр өрөвдмөөр юм аа! Тийм болохоор даалгавар хийхгүй ээ. Бүх зүйлд сүнс оршдог шүү дээ.
Дораэмон: Тэгвэл даалгавар ч бас... сүнстэй байлгүй яах вэ дээ!
Нобита: Юу! Тийм байх учиргүй дээ, учиргүй!
|
Дораэмон |
Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур |
|
Ноби Нобита |
Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй |
|
Минамото Шизүка |
Нобитагийн хамгийн сайн найз охин |
|
Сунэо |
Нобитагийн ангийн хүү, Жайантай нийлж Нобитаг дээрэлхдэг |
|
Года Такэши (Жайан) |
Нобитагийн ангийн хүү, том биетэй |
|
Нобисүкэ |
Нобитагийн аав |
|
Ноби Тамака |
Нобитагийн ээж |
|
|
3 наст Нобита, Сүзүки ээж, Сүзүки ах, Сүзүки дүү, |
Ээж: Ёстой сайн ах байна шүү.
Сүзүки ээж: Үгүй дээ.
Ээж: Манай энэ айлын ганц болохоор эрх, дураараа жаахан хүмүүжилгүй хүүхэд л дээ.
Сүзүки ээж: Тэгж хэлэх хэрэггүй ээ.
Ээж: Үгүй дээ, нээрээ шүү. Нобита, чи түүнээс үлгэрлэх хэрэгтэй шүү.
Нобита: Хэт их юм шаардах юм аа. Би айлын ганц байхыг гуйсан ч биш дээ. Тэгж хэлэх бол надад дүү аваад ир! Би хангалттай хайрлаад өгнө.
Дораэмон: Хөөе, хөөе, наанаа цохиод яах вэ дээ.
Нобита: Дагуулаад ирэх үү? Тийм шүү дээ, бага насныхаа... дагуулаад...
Дораэмон: Яасан бэ?
Нобита: Тийм шүү дээ, нээрээ тийм! Удаан үргэлжилсэн нэг нууц эцэст нь тайлагдлаа!
Дораэмон: Нууц гэнэ ээ?
Нобита: Намайг бүр жаахан байх үеийн нэг сонин дурсамж байдаг юм л даа. Хэн нэгэн гараас минь хөтлөөд, харанхуй хонгилоор, хаа нэгтээ дагуулаад явж байсан юм.
Дораэмон: Тэр хүн хулгайлагч чинь тэгээд хэн байсан юм бэ? Хаашаа аваад явсан юм бэ?
Нобита: Тэр хүн хулгайлагч нь байна аа... Би өөрөө байсан юм!
Дораэмон: Юу?
Нобита: Тэгээд энэ өрөөнд аваад ирсэн байж билээ! Тэгэхээр одоо яваад аваад ирье. Цаг хугацааны машинаар. Сая л саналаа шүү дээ. Жаахан байсан үеийнхээ өөрийгөө авчраад дүүтэй болсон мэтээр мэдэрч үзье гээд.
Дораэмон: Тийм байх нь ээ? Тэгэхээр хэдэн настай үе рүүгээ буцах вэ?
Нобита: 3 настай үе нь дээр биш үү?
Дораэмон: Окэй! Хэн ч байхгүй байх шив дээ?
Нобита: Доошоо буугаад үзье. Ямар хөөрхөн юм бэ. Алив, наашаа хүрээд ир! Чамайг хайрлах болно!
3 наст Нобита: Ээж ээ, нэг хачин ах ирчихлээ.
Нобита: Чимээгүй байгаарай. Тэгвэл амттай чихэр өгнө шүү.
3 наст Нобита: Чихэр үү? Тэгвэл явъя.
Дораэмон: Тэр үеэсээ хойш л муухай ааштай болсон байх нь ээ?
Нобита: Харин ч хүүхэд шиг гэж хэлээч!
Гарчиг: Дүүтэй болъё!
Нобита: Одоо би ахын хувьд юу хийх ёстой юм бол?
Дораэмон: Надад дүү байгаагүй болохоор мэдэхгүй байна аа.
Нобита: Чамайг яаж хайрлавал таалагдах талаар надад хэлээд өгөөч?
Ээж: Алга. Түрийвч минь хаашаа алга болчихдог байна аа?
Зурагт эм1: Тийм шүү. Тэгэхээр ээж чинь нэг л өдөр гэнэт мартамхай болж эхэлсэн юм байна, тийм үү?
Зурагт эм2: Тэгээд тэр нэг өдрөөс гэр бүлийнхнийхээ царайг мартаж эхэлсэн..
Зурагт эм1: Бүгдийнх нь үү?
Ээж: Яана аа, аймаар юм аа.
Зурагт эм1: Үнэхээр мартсан гэж үү?
Ээж: Энэ ч яах вэ, ямартай ч түрийвчээ олъё. Ноби, ээжийнхээ түрийвчийг хараагүй биз? Ноби? Энэ чинь юун хүүхэд вэ? Хаа нэгтээ харж байсан ч юм шиг...
Нобита: Ээж ээ, юу болоо вэ?
Ээж: Аан нөгөө, юу... Би нээрээ яах гэж ирлээ? Өө, хөөрхий... Сүүлийн үед арай дэндүү мартаж байна шүү. Гарцаагүй хөгширч байгаагийн л шинж байх даа.
Нобита: Бүгдэд нь миний ямар халамжтай ах болохыг харуулахаар явцгаая.
Ээж: Хөөе, Дора түр нааш ир дээ.
Дораэмон: Аан, яасан бэ?
Ээж: Тэр жаахан хүү юун хүүхэд вэ?
Дораэмон: Хөөх, мартчихсан юм уу? Өөрийнхөө хүүхдийн царайг?
Ээж: Юу? Аан, өөрийн хүүхэд үү? Тийм байна, мартчихаж шүү. Гэдэг чинь Нобитатай нийлээд 2 хүүхэд гэж үү? Тийм солиотой зүйл! Ноби?
3 наст Нобита: Ах аа, машин болоорой.
Нобита: За яах вэ, хөөрхөн дүүгийнхээ төлөө бол болно оо.
Дораэмон: Сайн байна шүү, Ноби ах аа.
3 наст Нобита: Өндөр байна, өндөр байна!
Ээж: Арай үгүй байлгүй дээ! Нобитад дүү байсан гэж үү?
Нобита: Явчхаад ирье!
3 наст Нобита: Явчхаад ирье!
Ээж: Арай би... ой санамжаа алдсан юм биш биз? Үгүй ээ, яагаад ч ийм зүйл байж болохгүй! Байна уу, чи юу?
Аав: Эхнэр, яасан бэ?
Ээж: Манайх... Манай ам бүл 3 биз дээ?
Аав: Юу ярих чинь энэ вэ? Манайх 4 ам бүлтэй шүү дээ. Чи... би... Нобита. Тэгээд Дораэмон. Байна уу? Сонсож байна?
Шизүка: Нобита.
Нобита: Өө, Шизүка.
Шизүка: Энэ хөөрхөн хүү чинь хэн бэ?
3 наст Нобита: Сайн байна уу?
Шизүка: Сайн хүү байна шүү. Ухаантай царайтай юм аа.
Нобита: Нээрээ юу? Үнэндээ энэ хүүхэд чинь...
Шизүка: Болохгүй шүү! Аюултай! Байж бай, байж бай! Болохгүй ээ!
Нобита: Сэргэлэн болохоор зүгээр дээ.
Шизүка: Яана аа! Зүгээр үү?
Нобита: Өө, бохирдчихлоо шүү дээ. Болохгүй нь ээ.
Шизүка: Болохгүй байгаа нь Нобита чи л байна. Ямар нэг юм болсон бол яах байсан юм бэ? Үнэхээр муу ах байна шүү! Яана аа! Ханиад хүрч болохгүй болохоор эгчийнхээ гэр лүү явцгаах уу? Багадаа өмсөж байсан хувцсаа олчихлоо. Одоо шууд халуун усанд орох уу?
3 наст Нобита: Тэгье!
Нобита: Усанд орох оо?
Шизүка: Яасан бэ, асуудал байгаа юм уу?
Нобита: Үгүй дээ... Орцгоо, орцгоо.
Шзиүка: За, тэгвэл явцгаая.
3 наст Нобита: Усанд орно доо, усанд орно доо!
Нобита: Халуун ус гэнэ ээ, Дораэмон!
Дораэмон: Тэгээд юу гэж?
3 наст Нобита: Үнэхээр хөгжилтэй байлаа шүү!
Нобита: Бага нас ч гоё юм аа. Юу ч хийсэн уучлагдаж, хөгжилтэй байх юм.
Дораэмон: Гэхдээ энэ хүүхэд чинь чи шүү дээ. Чи л Шизүкатай усанд орсон байна шүү дээ. 3 настай байхдаа.
Нобита: Тийм байна шүү дээ! Юу ч санахгүй байна аа!
Сунэо: Уучлаарай.
Жайан: Хөөе, Нобита! Яагаад гөлөрчхөв өө? Наад бөмбөгөө хурдан дамжуул л даа!
Нобита: Тэгж болохгүй дээ!
3 наст нобита: За, май.
Жайан: Ёстой сэргэлэн, сайн хүүхэд байна шүү. Хамт бэйсбол тоглох уу?
3 наст Нобита: Тоглоё!
Жайан: Бөмбөгөө сайн харж байгаад цохих хэрэгтэй шүү. За, шидлээ шүү! Цохиорой! Хөөх, сайн байна, сайн байна. Чадаж байна шүү дээ.
Нобита: За, харж байгаарай. Би ч бас чадна! За, алив!
3 наст Нобита: Ах аа, амжилт!
Жайан: За, тэгвэл...
Сунэо: Страйк!
Нобита: Яагаад над руу бөмбөгөө ийм хурдтай шидэж байгаа юм бэ?
Жайан: Мэдээж биз дээ! Чи чинь ах хүн шүү дээ.
Сунэо: Ах чинь муу тоглодог юм байна!
Жайан: За, сонсож бай. Чи тэр ах шигээ болж болохгүй шүү, за юу.
Сунэо: Тэгвэл чи тэнэг, удаан болно гэж мэд.
Нобита: Ямар нэг юм болонгуут л ах нь байж гээд харьцуулагдаж, дүүтэй байна гэдэг ч үнэндээ зовлон юм байна!
3 наст Нобита: Ах аа, та яагаад уурлаад байгаа юм бэ?
Нобита: Чамаас л болоод шүү дээ!
Дораэмон: Нобита.
Нобита: За, харьцгаая!
3 наст Нобита: Ахиад тогломоор байна!
Нобита: Битгий хачин юм яриад бай! Хүлээж бай!
3 наст нобита: Ээж ээ! Ээж ээ! Ээж ээ! Ах намайг дээрэлхээд байна! Ээж ээ...
Ээж: Зүгээр дээ, зүгээр. Уучлаарай. Чамайг мартаж л байдаг би ч ёстой муу ээж байна даа. Уучлаарай.
Дораэмон: За, одоо буцаах уу даа?
Нобита: Тэгье. Айлын ганц байх нь л илүү амар юм байна.
Дораэмон: За, хөөрхөн дүүгээ хүргэж өгцгөөе.
Нобита: Яасан бэ?
3 наст нобита: Ахтайгаа ахиад тогломоор байна.
Нобита: Өнөөдөр дэндүү оройтчихлоо. Дараа хамт тоглоё, за юу?
3 наст Нобита: За! Ах аа... хайртай шүү.
Нобита: Би ч бас.
Аав: Хөөх? Яагаад 5 хүний хоол аягалаа вэ? Манайд зочин ирэх юм уу?
Ээж: Ямар сонин юм бэ, та чинь. Гэрийнхнийхээ тоог мартана гэдэг чинь жигтэй юм биш үү дээ?
Аав: Юу вэ? Хөөх! Энд яахаараа түрийвч байдаг билээ?
Ээж: Юу? Яахаараа...
Аав: Өөрөө жинхэнэ жигтэй байна даа.
Ээж: Гэхдээ манайд Ноби, Нобигийн дүү болон...
Нобита: Юу? Би чинь айлын ганц шүү дээ.
Ээж: Юу гэнэ ээ? Тэгэхээр би л...
Аав: Хөөе, хөөе, эхнэр... Тайвшир... Яасан бэ?
Нобита: Нэгэнт аягалчихсан юм чинь дүүгийнхээ хоолыг ч бас идэхээс дээ.
Дораэмон: Тийм шүү.
Дораэмон, Нобита: Сайхан хооллоорой!
Аав: Эхнэр минь, тайван бай.
|
Дораэмон |
Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур |
|
Ноби Нобита |
Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй |
|
Минамото Шизүка |
Нобитагийн хамгийн сайн найз охин |
|
Сунэо |
Нобитагийн ангийн хүү, Жайантай нийлж Нобитаг дээрэлхдэг |
|
Года Такэши (Жайан) |
Нобитагийн ангийн хүү, том биетэй |
|
Ноби Тамака |
Нобитагийн ээж |
|
Худалдагч, эм1,2, цагдаа1, 2, хүү. |
Гарчиг: Муу замаар урагшил.
Нобита: Би ерөөсөө шийдлээ! Би илүү сайн хүн болох болно!
Дораэмон: Хөөе Нобита ямар нэг муудсан юм идчихээгүй биз?
Нобита: Дэлхийн төлөө, хүмүүсийн төлөө сайн зүйл хийнэ! Би хийж чадна!
Дораэмон: Агуу хүний тухай яриа юу даа. Ёстой амархан урамшдаг хүн шүү.
Худалдагч: За, сайн байна уу? Ээж нь байгаа юу?
Нобита: Одоо дуудаад ирье ээ. Та түр хүлээж байгаарай.
Худалдагч: За, баярлалаа.
Нобита: Ээж минь.
Ээж: Яасан бэ, Ноби?
Нобита: Тэнд таныг зочин хүлээж байна.
Ээж: Юу?
Нобита: За, би яваад ирье дээ.
Худалдагч: Ёстой дэгтэй, сайхан хүү байна шүү. Хатагтай, өнөөдөр танд сонирхолтой мэдээлэлтэй ирлээ.
Нобита: Хүнд байна уу? Би өргөөд явъя.
Эм1: Баярлалаа.
Нобита: Гэр чинь хол уу?
Эм1: Үгүй ээ, энүүхэнд байгаа.
Нобита: Болгоомжтой! Балрах шахлаа шүү.
Эм1: Чи ваарыг яачхав аа?
Худалдагч: Ямар байна?
Ээж: Үнэхээр гоё юм аа. Өө үгүй, үгүй, үнэт чулуу гэхээр дэндүү тансаг байна.
Худалдагч: Та юу ярина вэ? Тан шиг ийм сайхан бүсгүйчүүдийн төлөө л үнэт чулуу гэж байдаг юм шүү дээ.
Ээж: Гэхдээ... Яасан бэ? Юу? Нөхөн төлбөр өө? Дараа сараас халаасны мөнгийг чинь багасгана шүү!
Нобита: Сайн зүйл хийе гэж бодсон юмсан. Гэхдээ бууж өгч болохгүй ээ! Нээрээ тийм! Шантралгүй урагшилъя!
Жайан: Хөөе, Нобита!
Нобита: Жайан, яасан?
Жайан: Чамаас гуйх юм байна аа.
Нобита: Гуйлт аа? За, болж байна! Бусдын төлөө юм бол баяртайгаар хийнэ ээ!
Жайан: Одоо би маш их ууртай байна. Тэгэхээр чамайг нэг өшиглөчихье!
Нобита: Арай ч дээ!
Жайан: Бусдын төлөө хийнэ гэсэн биз дээ? За, сэтгэл онгойчихлоо.
Нобита: Яаж ч бодсон энэ арай дэндэнэ ээ. Хэн нэгэн алчуур өгөөсэй.
Шизүка: Нобита... Яагаа вэ?
Нобита: Шизүка. Алчуур байвал өгөөч?
Шизүка: Бололгүй яах вэ.
Нобита: Баярлалаа. Уучлаарай! Яагаад ийм юм болчхов оо? Ёоё!
Хүү 1: Хөөе, дамжуулаарай!
Нобита: Чамайг даа! Үгүй ээ, би чинь сайн хүн болно шүү дээ. За... шидлээ шүү!
Эм2: Хөөе, та нар чинь яаж байна аа?
Хүү 1: Би биш ээ, тэр!
Эм2: Юу гэнэ ээ?
Нобита: Уучлаарай!
Худалдагч: Танд яг сайхан зохиж байна шүү. Одоо 50 хувь хямдрууллаа. Үгүй ээ, энэ ч бас нэг төрлийн хувь тавилан учраас онцгойлон 60 хувийн хямдралыг танд санал болгож байна.
Ээж: 60 хувь аа? Гэхдээ үнэндээ мөнгө...
Нобита: Дахиад хагалсан шилний нөхөн төлбөр гэж хэлж чадахгүй нь ээ.
Худалдагч: Эзэгтэй минь, энэ бол дахин давтагдашгүй боломж шүү. 500 мянган иений үнэтэй дээд зэргийн топаз ердөө л 200 мянган иен!
Ээж: Гэхдээ, арай үнэтэй юм даа. 100 мянган иен орчим байсан бол ч...
Худалдагч: Эзэгтэй ч үнэхээр гайхалтай юм аа! Би ялагдлаа. За, яаж байна? 100 мянган иенээр тохиръё!
Ээж: Юу? Нээрээ гэж үү?
Худалдагч: Худлаа ярих хүн биш шүү, би! За, та үүнийгээ авна уу.
Ээж: Авна аа! 100 мянган иенийг бол яаж ийгээд болгоно оо. Юу вэ? Мөнгө яачхав? Үгүй байлгүй дээ! Яана аа! Гарцаагүй энд л хийсэн дээ.
Нобита: Ээж ээ, намайг уучлаарай. Би түр мөнгө зээлчихлээ. Уучлаарай!
Эм2: Дараа нь болгоомжтой байгаарай!
Нобита: За. Ээж ч уурлана даа.
Дораэмон: За, Нобита. Сайн үйл хийсэн үү?
Нобита: Дораэмон!
Дораэмон: Яасан бэ?
Нобита: Би угаасаа бүтэхгүй юм байна аа. Юу ч хийсэн ер сайн үйл болохгүй байна! Агуу хүн болно гэж бодсон маань алдаа байж!
Дораэмон: Үгүй дээ, алдаа биш.
Нобита: Тийм шүү, угаасаа бүгдэд загнуулахаас хойш жинхэнэ муу хүн л болъё! Одооноос би муу юм л хийнэ!
Дораэмон: Ахиад л туйлширчихлаа шүү! Болохгүй ээ! Боль, Нобита.
Нобита: Намайг зүгээр орхи.Би шийдсэн!
Дораэмон: Хөөе, хүлээ, Нобита! Яана даа, одоо яах вэ? Өө, тийм шүү дээ! Сайн хүүхдийн тууз!
Нобита: Энэ чинь юу вэ?
Дораэмон: Үүнийг зүүчихвэл, ямар ч муу зүйл хийж чадахгүй л дээ.
Нобита: Юу гэнэ ээ!? Авагдахгүй байна! За, яах вэ, ийм юм зүүсэн ч... хийнэ гэсэн л бол хийх юм чинь! Харж л байгаарай. Түрүүн яагаад байсан бэ?! Май чи!
Жайан: Нобита! Хөөх, Нобита! Намайг аварсанд баярлалаа! Чи ч аргагүй л миний дотнын найз шүү!
Нобита: Уг нь тэгж бодоогүй л...
Дораэмон: Муу үйл хийж чадахгүй гэж хэлсэн биз дээ?
Нобита: Иймхэн зүйл дээр би бууж өгөхгүй ээ. Дараа нь Шизүкад муу үйл хийнэ дээ!
Дораэмон: Тэгэхээс дээ, одоо...
Шизүка: Зөгий байсныг мэдсэнгүй. Баярлалаа, Нобита. Чи хөөж өгсөн байна шүү дээ! Нобита. Маш их баярлалаа!
Нобита: Яг муу зүйл хийе гэж бодож байсан юмсан! Энэ муу тууз... Салахгүй юм аа!
Дораэмон: Тиймээс ахиад муу юм хийе гэж бодсоны хэрэггүй дээ.
Нобита: Үгүй ээ! Би шийдсэн! Дараа нь заавал зориудаар хийнэ!
Дораэмон: Хэтрүүлж байна аа!
Нобита: Амаа тат! Би бол муу хүүхэд!
Дораэмон: Хөөе, хөөе!
Нобита: За, тэр хүн ч галзууртлаа уурлаад үсрээд л гараад ирнэ дээ. Гарч ирэхгүй байх чинь?
Дораэмон: Яг л хий алдсан юм шиг үнэртээд байна даа. Зуух галгүй байна! Хийн хоолой нээлттэй байна!
Нобита: Баларлаа шүү! Түргэн дуудаарай!
Дораэмон, Нобита: Хэн нэгэн туслаарай! Туслаарай! Хүмүүс ээ, туслаарай! Хүн байна уу?
Эм2: Чиний ачаар\Nамь аврагдаж чадлаа! Баярлалаа! Амийг минь аварсан ачтан шүү!
Дораэмон: Одоо бууж өгөх болоогүй юу? Юу ч хийсэн талархал хүртэх юм чинь.
Нобита: Үгүй ээ, энэ удаад би заавал загнуулж л таарна! Юу ч хэлэлгүй мөнгө авчихсан шүү дээ.
Ээж: Байхгүй байна. Алга, алга, алга, алга!
Нобита: Тэглээч энэ туузыг зүүхээс өмнө болсон хэрэг.
Дораэмон: Тэр чинь... Юу болох бол оо?
Ээж: Гарцаагүй Ноби байж шүү! Баярлалаа! Ноби мөнгө авч явсан нь ёстой сайн хэрэг болж!
Нобита: Юу?
Ээж: Тэгээд шууд цагдаа ирсэн юм л даа.
Цагдаа1: Энд ирсэн нь үнэхээр сайн хэрэг боллоо шүү.
Цагдаа2: Энэ хүн бол хуурамч бараа борлуулдаг залилангийн хэрэгтэн шүү дээ!
Цагдаа1: Өнөөдөр үүнийг яг энд тэнд тарааж байсан юм л даа.
Ээж: Тийм байж ээ! Ийм л хэрэг болсон юм даа. Тэр үед мөнгө байсан бол магадгүй ээж нь төлчихсөн байх байсан даа. Үнэхээр их баярлалаа, Ноби. Энэ яриагаа ингээд дуусгая даа. Нобита! Алив, наашаа ир! Чи яана гэнэ ээ? Ээждээ хэлэлгүй мөнгө авч явна гэнэ ээ? Би чамайг ингэж хүмүүжүүлсэн үү?
Нобита: Уучлаарай!
Ээж: Үгүй шүү!
Нобита: Уучлаарай!
Дораэмон: Одоо яая гэх вэ дээ... Өөрийгөө хүчлэлгүй, чадлаараа л чадах зүйлээ хийж байхад л болно шүү дээ.
Back to episodes Go home